ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг улайран хавчиж, дарангуйлдгийн ар дахь жинхэнэ шалтгаан
Холбогдох Бурханы үг:
Агуу улаан лууны илрэл нь Намайг эсэргүүцдэг, Миний үгийн утгыг ойлгож, ухаарах нь дутмаг, Намайг дандаа хяхан хавчдаг ба Миний удирдлагад саад хийхийн тулд явуулга ашиглах гэдэг… Миний ярьж байгаа агуу улаан луу бол нэг том улаан луу биш; харин Намайг эсэргүүцдэг муу ёрын сүнс бөгөөд “агуу улаан луу” гэдэг нь адилхан утгатай үг юм. Тэгэхээр Ариун Сүнснээс бусад бүх сүнс бол муу ёрын сүнс бөгөөд агуу улаан лууны үр сад гэж хэлэхэд болно. Үүнийг хүн бүр тов тодорхой ойлгох хэрэгтэй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 96-р бүлэг
Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж1, балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь сохолж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, хүссэнээрээ төвөг учруулахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8
Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодога нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт тэдний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт цочирдмоор хов жив хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! Энэ нь хүнийг, өөрийг нь голдоо ортол үзэн ядахад хүргэдэг. Бурхан, тэр хоёр заналт дайснууд бөгөөд зэрэгцэн оршиж чадахгүй мэт санагддаг. Энэ нь хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх3 зуураа Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүрэн эмх замбараагүй4 болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан5 хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг. Бурханы энэхүү дайсныг бид яахан тэвчиж чадах билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөж байж л амьдралын маань хүсэл биелнэ. Галзуурсан мэт явахыг нь яаж зөвшөөрч болох юм бэ? Хүн тэнгэрнарыг мэддэггүй, үхээнц, мэдрэлгүй болох хүртэл энэ нь хүнийг завхруулсан юм. Хүн хэвийн хүний эрүүл ухааныг алдсан. Ирээдүйн төлөөх бүх санаа зовнилыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд хурдхан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад бүхий л оршихуйгаа зориулж яагаад болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүний ертөнцөд ирж, үймээн самуун үүсгэсэн. Тэд бүх хүнийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэн хэдэн хэсэг болгоод, дараа нь цогцсыг нь залгихаар нууцхан төлөвлөсөн. Тэд Бурханы төлөвлөгөөг нураахаар дэмий найдаж, Бурхантай тэмцэлдэн, эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавьдаг6. Энэ нь яавч амархан биш! Эцсийн эцэст, хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдчихсэн. Бурхан загалмайд харьяалагддаггүй. Тэрээр үүнийг диавол руу аль хэдийн шидчихсэн. Бурхан аль эрт ялгууснаар гарч ирээд, хүн төрөлхтний нүгэлд харамсан гашуудахаа больсон боловч бүх хүн төрөлхтөнд аврал авчирна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7
Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, саатуулж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг7 хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг. Бурхан байдаггүй гэж хүнд үргэлж зааж сургадаг диаволын энэ газар нутаг даяар хуурамч шүтээнүүд тархан, шатаж буй цаас, хүжний дотор муухайрам үнэр шингэсэн агаар амьсгал боогдуулам маш нягт байдаг. Энэ нь хорт могой мушгиран мурилзахад үлээгдэн гардаг хаягдал лагийн өмхий үнэр шиг байдаг болохоор хүн бөөлжихгүй байж чаддаггүй. Үүнээс гадна, ёрын муу чөтгөрүүд бичвэрийг аялгуулан уншиж байгаа чимээг тэндээс дөнгөн данган сонсож болох ба энэ нь тамын гүнээс гарч байгаа мэт санагддаг болохоор өөрийн эрхгүй нуруугаар хүйт даадаг. Энэ газар нутагт солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүдийг хаа сайгүй тавиад, уг газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргах зуураа олиггүй явуулга нь амжилттай болсон мэт диаволуудын хаан хорлонтойгоор инээсээр байдаг. Харин тэгэхэд хүн юу ч мэдэхгүй хэвээр үлддэг бөгөөд диавол өөрийг нь эрүүл ухаангүй болж, ялагдан толгой гудайх хүртэл нь хэдийнээ завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Диавол, Бурханы бүх юмыг нэг цохилтоор л бүрмөсөн устгаж, Түүнийг дахин доромжилж, хөнөөхийг хүсдэг; тэгээд Түүний ажлыг нурааж, үймүүлэхээр санаархдаг. Эн тэнцүү байр суурьтай байхыг энэ нь яаж Бурханд зөвшөөрч чадах билээ? Газар дээрх хүмүүсийн дундах ажилд нь Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” яаж тэвчиж чадах билээ? Жигшүүртэй нүүр царайг нь илчлэхийг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Өөрийнх нь ажлыг замбараагүй болгохыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Уур хилэн нь буцалж буй энэ диавол, газар дээрх хаант улсынх нь шүүхийг захирахыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Бурханы дээд хүчинд дуртайяа бөхийж яахан чадах билээ? Түүний жигшүүрт үнэн төрх юу вэ гэдэг нь илчлэгдсэн, иймээс хүн инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхээ больдог ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэхийн аргагүй үзэсгэлэнтэй сайхан гэж итгэсээр байдаг. Гэмт хэргийн хамсаатнуудын8 бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, үймээн самуун өдөөхийн тулд мөнх бус ертөнцөд буун ирээд, маш их үймээн дэгдээдэг болохоор дэлхий ертөнц хувирамтгай, тогтворгүй газар болж, хүний зүрх сэтгэл айдас хүйдэс, түгшүүрээр дүүрдэг бөгөөд тэд хүнээр маш их тоглосон болохоор хүний царай талын догшин араатных шиг, туйлын муухай болж, анхдагч ариун хүний эцсийн ул мөр арилсан юм. Тэр ч бүү хэл, тэд газар дээрх дээд эрх мэдлийг авахыг хүсдэг. Тэд, арай ядан урагшилтал нь Бурханы ажилд маш их саад хийдэг бөгөөд хүнийг зэс, ган хана мэт чанд битүүмжилсэн. Маш олон ноцтой нүгэл үйлдэж, маш их гамшиг учруулчхаад тэд гэсгээлтээс өөр зүйл хүлээж яаж чадна вэ? Чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд хэсэг зуур газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтын аль алийг нэвтэршгүй болтол нь чанд битүүмжилсэн. Энэ бол үнэхээр аймшигт нүгэл! Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд ноцтой саад учруулж, үүнийг эсэргүүцсэн: Дэндүү тэрслүү!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7
Сатан хүмүүсийг мэхлэх замаар нэр хүнд олж авдгийн дээр үргэлж өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгодог. Зөв шударга байдлыг хамгаалах нэрийдлээр хүмүүст хор учруулж, сүнсийг нь залгиж, хүнийг хөшүүн болгож, хууран мэхэлж, турхирахын тулд бүхий л төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, ёрын муу үйл хэргийг нь хүн хүлээн зөвшөөрч, дагадаг болгож, Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэвч, хүн түүний явуулга, хуйвалдаан, өөдгүй төрхийг мэддэг болж, түүнд гишгэчүүлж, хууртаж, үргэлжлүүлэн түүнд боолчлогдож, түүнтэй хамт шийтгүүлж, сүйрэхийг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн төрхөө өөрчилж, хуурамч багаа хуулан ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий жинхэнэ нүүр царайгаа илчилдэг. Тэр өөрийг нь дагахаас татгалзаж, өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг бүх хүнийг үгүй хийхэд юунаас ч илүү дуртай. Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больж; харин ч хонины арьсан доороос муу муухай, диаволлог жинхэнэ төрх нь ил гардаг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа харуулдаг. Үүний дараа хүмүүсийг хорлож, залгих хүсэл нь улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүн үнэнийг ухаарахад тэр уурсдагийн дээр эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд асар их өс хонзон санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалж хадгалахыг зорьдог бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.
Сатаны хийсэн бүхэн нь түүний ёрын муу уг чанарыг харуулдаг. Хүнд Сатаны хийсэн бүх ёрын муу үйл хэргээс—хүнийг төөрөгдүүлэн өөрийгөө дагуулах гэсэн эртний хичээл чармайлтаас нь эхлээд хүнийг ашиглаж, ёрын муу үйл хэрэгтээ татан оруулах хүртэл, мөн үнэн нүүр царай нь илчлэгдэж, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл—бүгд Сатаны ёрын муу мөн чанарыг илчилдэг, Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй, Сатан бол бүх ёрын муу зүйлийн эх сурвалж хэмээх баримтыг бүгд баталдаг, Түүний үйлдэл нэг бүр муу муухайг нь хадгалж, муу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шударга болон эерэг зүйлсийн эсрэг явж, хүний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Сатаны эдгээр үйл нь Бурханд дайсагнадаг бөгөөд Бурханы уур хилэнд сүйрэх болно. Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн бол ердөө л ёрын муу уг чанараа гаргах арга зам юм. Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь гэвэл: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан зүгээр өнгөрөхөд амаргүй байдаг; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний галзуу санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүн төрөлхтнийг захирах түүний зорилго нь одоо талаар болж, хэзээ ч биелэх боломжгүй болсон.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Тайлбар:
1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.
2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.
3. “Хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.
4. “Бүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын хэрцгий зан авир харж тэвчихийн аргагүй байдгийг хэлдэг.
5. “Гэмтэж, навсайсан” гэдэг нь диаволын хааны үзэшгүй муухай царайг хэлдэг.
6. “Эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавих” гэдэг нь эцэст нь хожно гэж найдан бүх мөнгөө ганцхан бооцоонд тавих гэсэн үг юм. Энэ нь диаволын өөдгүй муу, олиггүй арга зальд зориулсан зүйрлэл юм. Энэ илэрхийллийг тохуурхан хэрэглэсэн.
7. “Залгих” гэдэг нь диаволуудын хааны догшин хэрцгий зан авирыг хэлдэг ба энэ нь хүмүүсийг тэр чигт нь цөлмөдөг.
8. “Гэмт хэргийн хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адилхан.
а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?