Бурханыг дагах гэж юу болох, хүнийг дагах гэж юу болох тухай

2018-01-02

Холбогдох Бурханы үг:

Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

“Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс аврал хүртэнэ” гэдэг үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр, Бурханыг дагах нь амархан гэж олон хүн итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч төгс болгуулах хүмүүсийн нэг мөн гэдгийг чинь энэ нь баталдаггүй. Шалгалт туулах чадваргүй, гай зовлонгийн дунд ялгуусан байх чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй тул Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийн шийдвэртэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Бурханыг дагана гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд чамд ямар ч үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Чи хэнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнд итгэдэг вэ? Яагаад Түүнийг дагадаг вэ? Чи өөрийнхөө итгэлийг ямар нэг тоглоом гэж боддог уу? Өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом мэт ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний тухай хэр ихийг чи мэддэг вэ? Түүнээс хэр ихийг харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх итгэлийн чинь суурь бат бөх байдаг уу? Энэ будилуу янзаараа дагаж л байвал аврал хүртэнэ гэж чи бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ тийм энгийн гэж үү? Өнөөдрийн Бурханы айлддаг үгийн талаарх хэр олон үзлээ чи хаясан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх ойлголт чинь хаана оршдог вэ? Зүгээр л дагаснаараа, эсвэл зүгээр л харснаараа Түүнийга олж авч чадна, хэн ч чамайг зайлуулж чадахгүй гэж чи үргэлж итгэдэг. Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золиосолж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ бол чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, тэдэнд нигүүлсэл хайрлахын төлөө энд байгаа гэж бүү бод. Чи эндүүрч байна! Хүн Бурханыг дагахын тулд амьдралаараа дэнчин тавьж чадахгүй, мөн энэ ертөнцийн өмч хөрөнгөө орхиж чадахгүй бол эцсээ хүртэл Түүнийг дагасаар байж чадахгүй нь лавтай! Чи өөрийгөө үзэгдэлд суурилах ёстой. Хэрвээ нэг өдөр гай гамшиг чамд тохиолдвол чи юу хийх ёстой вэ? Чи Түүнийг дагасаар байж чадах уу? Эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээ хөнгөмсгөөр бүү хэл. Чи эхлээд нүдээ том нээгээд одоо яг ямар цаг болохыг харсан нь дээр юм. Хэдий та нар одоо сүмийн багана шиг байж болох боловч энэ баганууд өт хорхойд идэгдэж, сүмийг нурж унахад хүргэх цаг ирэх болно, учир нь одоогоор та нарт маш олон үзэгдэл дутагддаг. Та нар зөвхөн өөрсдийнхөө бяцхан ертөнцөд анхаарал хандуулдаг бөгөөд эрж хайх хамгийн найдвартай бөгөөд зүй зохистой арга зам юу болохыг мэддэггүй. Та нар өнөөдрийн ажлын үзэгдлийг анхаардаггүй бөгөөд эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалдаггүй. Нэг л өдөр Бурхан тань та нарыг огт танил биш газарт аваачих болно гэдгийг та нар бодож үзсэн үү? Би та нараас бүх зүйлийг чинь нэг өдөр булааж авахад та нарт юу болохыг төсөөлж чадах уу? Тэр өдөр та нарын эрч хүч одоогийнх шигээ байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү? Бурханыг дагахдаа “Бурхан” хэмээх энэхүү хамгийн агуу үзэгдлийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!

Ямар ч асуудалгүй байх үед, бүх зүйл нь төвөггүй явагдаж байх үед ихэнх хүн Бурханыг хүчирхэг, зөвт, хайр татам гэж боддог. Бурхан тэднийг туршиж, тэдэнтэй харьцаж, тэднийг цээрлүүлж, сахилгажуулах үед, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, махан биеэс нүүр буруулж, үнэнийг хэрэгжүүлэхийг тэднээс шаардах үед, мөн Бурхан тэдэн дээр ажиллаж, тэдний хувь заяа, амьдралыг зохион байгуулж, захирах үед тэд тэрслүү болж, Бурхан болон өөрсдийнхөө хооронд хөндийрөл үүсгэдэг; тэд Бурхан болон өөрсдийнхөө дунд зөрчил, ангал үүсгэдэг. Тийм үед, тэдний зүрх сэтгэлд Бурхан өчүүхэн төдий ч хайр татам байдаггүй; Түүний хийдэг зүйл тэдний хүслийг биелүүлдэггүй учраас Тэр ер хүчирхэг биш байдаг. Бурхан тэднийг гуниглуулдаг; тэднийг гонсойлгодог; Тэр тэдэнд шаналал, зовлон авчирдаг; тайван бус болгодог. Тиймээс тэд Бурханд огт дуулгавартай байдаггүй, харин ч Түүний эсрэг тэрсэлж, Түүнээс зайлдаг. Ингэснээрээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юу? Тэд Бурханы замыг дагаж байгаа юу? Тэд Бурханыг дагадаг уу? Үгүй. Тэгвэл, Бурханы ажлын тухай үзэл, төсөөлөл чинь хэчнээн олон байх нь хамаагүй, урьд нь чи хэрхэн өөрийнхөө хүслийн дагуу үйлдэж, Бурханы эсрэг тэрсэлсэн нь хамаагүй, хэрвээ үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, Бурханы үгийн засалт, харьцалтыг хүлээн авдаг бол; Бурханы зохион байгуулдаг бүх зүйл дээр Бурханы замыг дагаж, Бурханы үгэнд дуулгавартай байж, Түүний хүслийг эрж хайж, Түүний үг болон Түүний хүсэлд нийцүүлэн хэрэгжүүлж чаддаг, дуулгавартай байхаар чармайж чаддаг, бүхий л хүсэл, эрмэлзэл, санаа зовнил, сэдэл, Бурханд дайсагнасан байдлаа хойш тавьж чаддаг бол—тэр үед л чи Бурханыг дагаж байна! Чи Бурханыг дагадаг гэж хэлдэг боловч хийдэг бүхнээ өөрийнхөө хүслийн дагуу хийдэг. Хийдэг бүхэндээ чи өөрийн зорилго, өөрийн төлөвлөгөөтэй байдаг; чи үүнийг Бурханд даатгадаггүй. Тэгвэл Бурхан чиний Бурхан хэвээрээ юу? Хэрвээ Бурхан чиний Бурхан биш бол Бурханыг дагадаг гэж хэлж байгаа чинь хоосон үг биш үү? Тийм үг нь хүмүүсийг хуурах гэсэн оролдлого бус уу? Чи Бурханыг дагадаг гэж хэлдэг ч бүх үйлдэл, зан авир, амьдралын талаарх үзэл бодол, үнэт зүйлс, асуудалд хандаж, шийдвэрлэдэг хандлага, зарчмууд чинь бүгд Сатанаас ирдэг—чи энэ бүхнийг бүхэлд нь Сатаны зарчим болон логикийн дагуу зохицуулдаг. Тэгэхээр чи Бурханыг дагадаг гэж үү?

…Бурханд итгэх итгэлийг тодорхойлох хамгийн энгийн арга бол Бурхан байдаг гэдэгт итгээд, энэ суурин дээрээ Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, Түүний ноёрхол, зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авч, Түүний үгийг сонсож, Түүний үгийн дагуу амьдарч, бүх зүйлийг Түүний үгийн дагуу хийж, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж, Түүнээс эмээж, муугаас зайлах явдал юм; зөвхөн энэ л Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн. Бурханыг дагах гэдэг нь энэ юм. Чи Бурханыг дагадаг гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Бурханы үгийг хүлээн авдаггүй, Түүний ноёрхол, зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авдаггүй. Хэрвээ чи Бурханы хийдэг зүйлийн талаар үргэлж үзэл тээж, Түүний хийдэг зүйлийг үргэлж буруугаар ойлгож, энэ талаар гомдоллодог бол; хэрвээ чи үргэлж сэтгэл хангалуун бус байж, Түүний хийдэг зүйлийг үргэлж өөрийнхөө үзэл, төсөөллөөр хэмжиж, ханддаг бол; хэрвээ чи үргэлж өөрийн гэсэн ойлголттой байдаг бол энэ чинь төвөг учруулна. Чи Бурханы ажлыг туулахгүй байгаа бөгөөд Түүнийг үнэхээр дагах ямар ч аргагүй. Ийм байх нь Бурханд итгэх итгэл биш юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Шашны итгэл хэзээ ч аврал руу хөтлөхгүй”

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л солиотой араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

Чуулган дахь удирдагч, ажилчдын түвшин ямар байх нь хамаагүй, та нар Бурханд итгэж, авралд хүрэхийн тулд байнга тэднийг шүтэж, бүх зүйл дээр тэдэнд найддаг бол энэ түлхээс өөрөө буруу юм. Тэд бол удирдагчдын дундах хэргэм зэргээсээ үл хамааран эгэл жирийн хүмүүс хэвээр бөгөөд хэрвээ чи тэднийг даргаа гэж үзэн өөрөөсөө дээр, илүү мундаг, илүү чадварлаг ба тэд чамайг удирдах ёстой, тэд бүх талаар хэнээс ч илт давуу гэж боддог бол энэ нь буруу—энэ чиний төөрөгдөл. Тэгвэл ийм төөрөгдөл ямар үр дагаварт хүргэдэг вэ? Энэ төөрөгдөл, ийм ташаа ойлголт удирдагч нараа бодит байдалд нийцэхгүй шаардлагатай өөрийн эрхгүй жишиж үзэхэд хүргэнэ; үүний зэрэгцээ чи тэдний эв дүй, гял цал арга барил гэгчид, чадвар, авьяас билигт гүнээ татагдсаар нэг л мэдэхэд тэднийг шүтэж, тэд чиний Бурхан болсон байх болно. Тэднийг үлгэр дуурайл, шүтэх объект болгож эхэлсэн мөчөөс авхуулаад тэдний дагалдагчдын нэг болох мөч хүртэлх тэр зам бол чамайг Бурханаас өөрийн эрхгүй холдуулах зам юм. Тэгээд чи Бурханаас аажмаар алслан одож байхдаа ч хүртэл Бурханыг дагаж байгаа, Бурханы гэрт, Бурханы дэргэд байгаа гэж итгэсэн хэвээр байх болно. Гэвч Сатаны завхруулсан хүн, тэр ч бүү хэл, нэг антихрист чамайг нэг л мэдэхэд холдуулчихсан байна. Энэ бол маш аюултай нөхцөл байдал юм. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд чи антихристүүдийн янз бүрийн зан чанар, ажилладаг арга замыг, түүнчлэн үйлдлийнх нь уг чанар, ашиглах дуртай арга барил, заль мэхийг нарийвчлан ойлгож, ялган таньж чаддаг байх ёстой; бас та нар өөрсөд дээрээ ажиллахаас эхлэх ёстой. Бурханд итгэдэг атлаа хүнийг шүтэх нь зөв зам биш. “За, удирдагчдаа ингэж шүтэх учир надад бий—шүтдэг удирдагчид маань миний үзэл, төсөөлөлд нийцдэг юм” гэж зарим нь хэлж магад. Бурханд итгэдэг атлаа яагаад хүнийг шүтэх гэж зүтгэдэг юм бэ? Эцсийн эцэст, хэн чамайг аврах юм бэ? Хэн чамайг үнэхээр хайрлаж, хамгаалдаг юм бэ—чи үнэхээр ойлгож чадахгүй нь гэж үү? Чи Бурханыг дагаж, Түүний үгийг сонсдог, хэрвээ хүн зөв зүйтэй ярьж, үйлддэг, үнэн-зарчимд нийцэлтэй байвал үнэнийг дуулгавартай дагах нь чамд хангалтгүй байна гэж үү? Шүтдэг хүнээ олж дагана гэж чи зүтгэдэг—яагаад чи Сатаны боол байх дуртай юм бэ? Тэгэхийн оронд яагаад үнэний зарц байдаггүй юм бэ? Хүн эрүүл ухаантай, эрхэм чанартай эсэх нь үүнээс харагдана. Чи янз бүрийн хүн, үйл явдлыг ялгаж салгах үнэнээр зэвсэглэж, төрөл бүрийн үйл явдал болон хүний харуулдаг бүх арга замыг ялган таньдаг болж, ямар төрөлхийн чанар, зан чанар илчлэгдэж буйг бүх тохиолдолд мэддэг болох зэргээр өөр дээрээ ажиллахаас эхлэх ёстой; чи өөрөө ямар төрлийн хүн юм, эргэн тойрныхон чинь ямар төрлийн хүмүүс юм, ямаршуу хүмүүс чамайг удирдаж байна гэдгийг бас ойлгох ёстой. Тэднийг чи алдаа мадаггүй үнэлж чаддаг байх ёстой. Үнэнээр зэвсэглэсэн, иймэрхүү биеийн хэмжээтэй байгаа цагт чи антихристүүдийн арга зальд амархан орохгүй, мөн тэдний заль мэхнээс айж эмээхгүй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд сэмхэн үйлдэж, зоргоороо, дарангуй авирлаж, хүмүүстэй хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг албадаж дуулгавартай байлгадаг”

Хоёр байна уу, арав байна уу хэчнээн хүн чуулганд үүрэг гүйцэтгэх нь хамаагүй, Ариун Сүнсний ажлыг алдах мөчид тэд Бурханы ажлыг туулахаа больж, Бурханы ажилтай холбоогүй болж, Бурханы ажилд оролцохоо больдог. Тэд шашны бүлэг болдог. Энэ хүмүүс асар их аюулд орсон бус уу? Тэд асуудалтай тулгарах үедээ үнэнийг хэзээ ч эрэлхийлдэггүй, үнэний зарчмын дагуу үйлддэггүй, харин хүмүүсийн зохицуулалт, арга зальд өртдөг. Үүргээ гүйцэтгэж байхдаа, хэзээ ч залбирч, үнэний зарчмыг эрж хайдаггүй хүмүүс хүртэл олон байдаг; тэд зөвхөн бусдаас асууж, бусдын хэлснээр хийж, бусдыг дагаж үйлддэг. Бусад хүний заасан газар луу тэд явдаг. Итгэх явцдаа үнэнийг эрж хайх нь тэдэнд тодорхойгүй, төвөгтэй санагддаг бол бусдад найдаж, бусдын хэлснээр хийх нь амархан, хамгийн бодитой байдаг тул тэд хамгийн шулуухан, зүдэргээгүй зүйлийг хийж юм болгон дээр бусдаас асууж, хэлснээр нь хийдэг. Үүний үр дүнд, олон жил итгэснийхээ дараа ч гэсэн, асуудалтай тулгарах үедээ тэд нэг ч удаа Бурханы өмнө ирж, залбирч, Түүний хүсэл болон үнэнийг эрж хайж, дараа нь үнэний талаарх ойлголтод хүрч, Бурханы хүслийн дагуу үйлдэж, авирлаагүй—тэдэнд ийм туршлага хэзээ ч байгаагүй. Ийм хүмүүс үнэхээр Бурханд итгэх итгэлийг хэрэгжүүлдэг гэж үү? Би гайхдаг юм: Зарим хүний хувьд бүлгийн нэг хэсэг болонгуутаа Бурханд итгэдэг хүн байснаа тэр дороо хүнд итгэдэг хүн болж, Бурханыг дагадаг хүн байснаа хүнийг дагадаг хүн болж хэлбэрийн хувьд өөрчлөгдөх нь яагаад тийм амархан байдаг юм бэ? Тэд яагаад ийм хурдан өөрчлөгддөг юм бэ? Бурханд ийм олон жил итгэснийхээ дараа ч гэсэн яагаад ингэж авирладаг юм бэ? Тэд энэ олон жил Бурханд итгэсэн боловч зүрх сэтгэлд нь Бурханы орон зай хэзээ ч байгаагүй нь сонин. Тэд Бурхантай хэзээ ч холбоотой байгаагүй. Тэдний үйлдэл, үг, амь, биеэ авч явах байдал, хэрэг явдлыг зохицуулдаг байдал, бүр үүргээ гүйцэтгэж, Бурханд үйлчилж байгаа байдал—тэдний хийдэг бүхэн, тэдний харуулдаг бүх зан авир, тэдний илэрхийлдэг бүхэн, бүр бодол, санаа болгон нь—аль нь ч Бурханд итгэх итгэлтэй ямар ч холбоогүй байдаг. Тэгэхээр энэ хүн жинхэнэ итгэгч мөн үү? Хүний итгэсэн жилүүдийн нийлбэр нь Бурханд итгэх итгэлийнх нь биеийн хэмжээ ямар том болохыг харуулж чадах уу? Энэ нь Бурхантай хэвийн харилцаатай эсэхийнх нь баталгаа болох уу? Огтхон ч үгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”

Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлэг хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч үнэндээ хэнийг дагадаг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй) Яагаад? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврахгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэд тэр чигтээ Сатаны гарт байдаг. Итгэлдээ Бурханаар сайшаагдах эсэхэд чинь Түүнд хэдэн жил итгэсэн чинь хамаатай юу? Чиний мөрддөг зан үйл, дүрэм журам хамаатай юу? Бурхан хүмүүсийн хэрэгжүүлэх арга барилыг хардаг уу? Тэр хэдэн хүн байгааг хардаг уу? Тэрээр хүн төрөлхтний нэг хэсгийг сонгочихсон; тэднийг аварч болох, аврах ёстой эсэхийг Тэр яаж хэмждэг вэ? Тэр энэхүү шийдвэрийг энэ хүмүүсийн алхдаг замд үндэслэдэг. Нигүүлслийн эрин үед хүмүүст Бурханы хэлсэн үнэн өнөөдрийнхөөс тоогоор арай бага, өнөөдрийнх шиг тодорхой байгаагүй, тухайн үед Тэрээр хүмүүсийг төгс болгож чадахаар, аврах боломжтой хэвээр байсан. Иймээс олон үнэнийг сонсож, Бурханы хүслийг ойлгож авсан энэ эрин үеийн хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Бурханы замыг дагаж, авралын замаар алхах чадваргүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэдний эцсийн үр дүн нь Христийн шашин, Иудейн шашинд итгэдэг хүмүүсийнхтэй адил байх болно; ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Чи хэчнээн их номлол сонссон ч бай, хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай эцсийн эцэст хүмүүсийг дагаж, Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол ийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог энэ хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан атлаа Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; Бурханаас эмээж, муугаас зайлах чадваргүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашин, ердөө хүмүүсийн бүлэг, хүмүүсийн бүлэглэл, Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд Бурхан тэднийг туйлын их үзэн яддаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”

Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүс нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ итгэдэг зүйл чинь Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Надад итгэдэг гэж та нар бүү хэл; ийм яриаг Би хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь итгэдэг зүйл чинь та нарын зүрх сэтгэл дэх шүтээнүүд, мөн та нарын дундах нутгийн дээрэнгүй этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрч, үхлийн талаарх яриа сонсоод учиргүй инээдэг хүмүүс бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах болно. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд ямар ч үнэнийг хайрлагч биш гэдгийг хангалттай нотолдог; харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм. Бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг Сатаны талд тэд зогсож чаддаг нь хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлдэггүй юм бэ, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс дөнгөж харангуут нь яагаад тэднийг тэр даруй дагадаг юм бэ? Энэ ямар гэгчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэх нь Надад хамаагүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, нутгийн дээрэнгүй этгээд байна уу эсвэл туг баригч удирдагч байна уу Надад хамаагүй. Хүч чинь асар их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч таягдах ажлын цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Таягдуулсны чинь дараа чамайг шийтгэх тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн бүхэн таягдуулах болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Тайлбар:

а. Эх бичвэрт “Түүнийг” гэдэг үг байдаггүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих