Үнэнийг хэрхэн таньж болох, хэн үнэнийг үнэхээр илэрхийлж чадах тухай

2018-01-02

Холбогдох Бурханы үг:

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна

Үнэн нь хүний ертөнцөөс үүддэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс буюу Бурханаас Өөрөөс нь үүсэн гардаг ба хүний хүрч чадах зүйл биш. Гэхдээ Христ зөвхөн үнэнээр л хангадаг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхийн тулд Тэр ирдэггүй. Тиймээс үнэн дэх амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаардаг. Хүн үнэнд амжилт олох уу, эсвэл бүтэлгүйтэх үү гэдэг нь хэзээ ч Христтэй хамаатай байгаагүй, харин энэ нь хүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хүний хүрэх газар, түүний амжилт, эсвэл бүтэлгүйтлийг Бурханд хариуцуулж, Бурханд Өөрт нь үүрүүлж болохгүй, учир нь энэ бол Бурханы Өөрийн асуудал биш, харин Бурханы бүтээлүүдийн биелүүлэх ёстой үүрэгтэй шууд холбоотой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Үнэн бол бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Энэ нь хүний амь, хүний аялдаг зүг чиг байж чадна; мөн завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханаас эмээн, муугаас зайлдаг болж, Бурханыг дуулгавартай дагадаг хүн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл, Бурханы хайрладаг, Түүний таалалд нийцдэг нэгэн болоход хүнийг хүргэж чадна. Үнэ цэнтэй байдлыг нь харгалзан үзээд хүн Бурханы үг болон үнэний талаар ямар хандлага, үзэл бодол баримтлах ёстой вэ? Энэ нь нэлээд илэрхий юм: Бурханд үнэхээр итгэдэг, Түүнийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүмүүсийн хувьд Түүний үг бол өөрсдийнх нь амьдралын эх булаг билээ. Хүн Бурханы үгийг эрхэмлэж, идэж ууж, эдэлж, тэдгээрийг өөрийн амь, алхах зүг чиг, бэлээхэн тусламж, хангалт болгон хүлээн авах ёстой; хүн үнэнийг судалж, шинжилж, таамаглаж, эргэлзэхийн оронд үнэний мэдэгдэл болон шаардлагад нийцүүлэн амьдарч, хэрэгжүүлж, туулж, өөрөөс нь шаардсан зүйл болон өөрт нь үнэний олгосон мэдэгдэл, шаардлага бүрд захирагдах ёстой. Үнэн нь хүний бэлээхэн тусламж, бэлэн хангалт бөгөөд хүний амь байж чадах учраас хүн үнэнийг хамгийн эрхэм нандин зүйл гэж үзэх ёстой, учир нь тэрээр амьдарч, Бурханы шаардлагыг хангадаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлан, өдөр тутмын амьдралаасаа хэрэгжүүлэх замыг олж, хэрэгжүүлэлтийн зарчмыг ухаарч, Бурханд дуулгавартай болохын тулд үнэнд найдах ёстой. Түүнчлэн хүн завхарсан зан чанараасаа ангижирч, аврагдсан нэгэн, шаардлага хангасан бүтээгдсэн зүйл болохын тулд үнэнд найдах ёстой.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг илт зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (VII)”

Бурхан Өөрөө үнэнийг эзэмшдэг, үнэний эх сурвалж юм. Эерэг зүйл болгон, үнэн бүр Бурханаас ирдэг. Бурхан бүх зүйл, бүхий л үйл явдлын зөв, бурууг шүүж чаддаг; болж өнгөрсөн зүйл, эдүгээ өрнөж буй зүйл, хүний хараахан мэдэхгүй байгаа ирээдүйн юмсыг ч шүүж чаддаг. Тэр бол бүх зүйлийн зөв бурууг шүүж чаддаг цорын ганц шүүгч бөгөөд бүх зүйлийн зөв бурууг Бурхан л шүүж чаддаг гэсэн үг юм. Бурхан бүх зүйлийн дүрмийг мэддэг. Энэ нь үнэний биелэл бөгөөд Бурхан Өөрөө үнэний мөн чанарыг эзэмшдэг гэсэн үг билээ. Хэрэв хүн үнэнийг ойлгож, төгс болсон бол үнэний биелэлтэй хамаатай байх уу? Хүн төгс болгуулах үедээ Бурханы одоо хийдэг бүхэн болон Бурханы шаарддаг зүйлсийн талаар үнэн зөв үнэлэлт дүгнэлттэй, хэрэгжүүлэх зөв замтай болдог; түүнчлэн Бурханы хүслийг ойлгож, зөв бурууг ялгадаг. Гэвч хүний хүрч чаддаггүй, Бурханыг хэлж өгсний дараа л мэдэж чаддаг зарим зүйл бий—хүн хараахан мэдэгдээгүй юмс, Бурханы хараахан хэлж өгөөгүй зүйлсийг мэдэж чадахгүй бөгөөд хүн урьдчилан таамаглаж чаддаггүй. Түүнчлэн, хүн Бурханаас үнэнийг олж авч, үнэн-бодит байдлыг эзэмшиж, олон үнэний мөн чанарыг мэдэж, зөв бурууг ялгаж салгах чадвартай боллоо ч гэсэн бүх зүйлийг хянаж, захирах чадвартай болохгүй. Ялгаа нь энэ юм. Бүтээгдсэн зүйлс ер нь үнэний эх сурвалжаас л үнэнийг олж авч чадна. Тэд хүнээс үнэнийг олж авч чадах уу? Хүн үнэн мөн үү? Хүн үнэнээр хангаж чадах уу? Чадахгүй, үүнд ялгаа нь байгаа юм. Чи үнэнийг хүлээн авч л чаддаг болохоос үүгээр хангаж чадахгүй—чамайг үнэний биелэл гэж нэрлэж болох уу? Үнэний биеллийн мөн чанар яг юу вэ? Энэ нь үнэнээр хангадаг эх сурвалж, бүх зүйлийн захиралт, дээд эрхийн эх сурвалж, бас бүх зүйл, бүхий л үйл явдлыг шүүдэг стандарт, дүрэм билээ. Энэ нь үнэний биелэл юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (III)”

Бурханы үг бол Бурханы л үг; Бурханы үг бол үнэн. Тэдгээр нь хүн төрөлхтний оршин тогтнох ёстой үндэс суурь, хууль бөгөөд хүн төрөлхтөнтэй хамт үүсдэг ягшмал номлол гэх зүйлсийг Бурхан ялладаг. Тэдгээр нь Түүний сайшаалд нийцдэггүй бөгөөд Түүний айлдварын эх сурвалж, үндэс суурь бол бүр ч биш. Бурхан үгээрээ дамжуулан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг. Бурханы илэрхийллээр гарч ирсэн бүх үг үнэн мөн, учир нь Бурханы мөн чанар Түүнд л байдаг бөгөөд Тэр бол бүх эерэг зүйлийн бодит байдал билээ. Энэ завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэрхэн байрлуулж, тодорхойлохоос үл хамааран, тэдгээрийг хэрхэн авч үзэж, ойлгохоос ч үл хамааран Бурханы үг бол үнэн мөн гэдэг баримт хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан хэчнээн их үг айлдаж, энэхүү завхарсан, нүгэлт хүн төрөлхтөн тэдгээрийг хэчнээн их яллаж, голдог ч бай, өөрчилж болохгүй нэг баримт үлддэг: Ийм нөхцөл байдалд ч гэсэн хүн төрөлхтний эрхэмлэдэг соёл, уламжлал гэгч нь эерэг зүйлс болж, үнэн болж чадахгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй юм. Цаг хугацаа өөрчлөгдөх юм уу өнгөрөн одсоноос болж хүн төрөлхтний уламжлалт соёл, оршин тогтнолын арга зам үнэн болохгүй, бас хүн төрөлхтний яллалт, эсвэл мартамхай байдлаас болж Бурханы үг хүний үг болохгүй. Энэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй; үнэн хэзээд үнэн байдаг. Энд ямар баримт оршдог вэ? Хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн тэр бүх онч мэргэн үг Сатанаас үүсдэг—тэдгээр нь хүний төсөөлөл, үзэл бөгөөд бүр хүний түргэн ууртай байдлаас ч үүсдэг, эерэг зүйлстэй огтхон ч хамаагүй байдаг. Харин Бурханы үг бол Бурханы мөн чанар, ялгамж чанарын илэрхийлэл юм. Ямар шалтгаанаар Тэр энэхүү үгсийг илэрхийлдэг вэ? Тэдгээр нь үнэн мөн гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь бүх хууль, зарчим, эх үндэс, мөн чанар, бодитой чанар, бүх зүйлийн нууцыг Бурхан захирдаг, тэдгээр нь Түүний гарт атгаастай байдаг ба Бурхан ганцаараа тэдгээрийн эх сурвалжийг, тэдгээрийн эх үндэс үнэндээ юу болохыг мэддэг. Тиймээс Бурханы үгэнд дурдсан бүх зүйлийн тодорхойлолт л хамгийн үнэн зөв бөгөөд Бурханы үгэн доторх хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага нь хүн төрөлхтөнд зориулсан цорын ганц стандарт—хүн төрөлхтний оршин тогтнох ёстой цорын ганц шалгуур юм. Гэсэн хэдий ч нэг талаар, Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх баримтыг зөрчсөнөөс, нөгөө талаар, бүх зүйлийн хуулийг захирах Бурханы дээд эрхийн талаарх баримтыг зөрчсөнөөс хүн төрөлхтний оршин тогтнодог хууль үүссэн юм. Тэдгээр нь хүний төсөөлөл, үзлээс үүдэн гардаг, мөн Сатанаас гардаг. Сатан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Нэгдүгээрт, Сатан үнэний дүр эсгэдэг; хоёрдугаарт, тэр бүх зүйлийг бүтээсэн Бурханы бүтээлийн бүх зарчим, хуулийг үгүй хийж, үймүүлж, дэвсэлдэг. Тиймээс Сатанаас ирдэг зүйлс түүний мөн чанартай яг таардаг бөгөөд Сатаны хорон муу санаа зорилго, уруу таталт, хуурамч төрх, мөн Сатаны эцэс төгсгөлгүй санаархлаар дүүрэн байдаг. Завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг ялган таньж чадах эсэх, завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэр хэмжээнд хүлээн зөвшөөрдөг, завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг биширч, шүтэн мөргөж, номлодог эрин үеийн урт удаанаас үл хамааран, бас хэчнээн олон хүн тэдгээрийг номлодгоос үл хамааран тэдгээр нь хэзээ ч үнэн болохгүй. Тэдгээр нь хэзээ ч үнэн болохгүй, үргэлж сөрөг зүйлс хэвээр байна, учир нь тэдгээрийн мөн чанар, эх сурвалж, эх үндэс нь Сатан буюу Бурханы дайсан, үнэнд дайсагнадаг Сатан юм. Харьцуулах үнэн байхгүй үед тэдгээр нь өөрсдийгөө сайн, эерэг хэмээн дүр эсгэж болох ч тэдгээрийг задлан шинжилж, ил болгохоор үнэнийг ашиглах үед эмзэг тал нь гарч ирдэг. Тэдгээр нь бат зогсож чаддаггүй, бушуухан яллагдаж, ил болж, хаягддаг зүйлс юм. Бурханы илэрхийлдэг үнэн Бурханы бүтээсэн, хүн төрөлхтний хэвийн хүн чанарын хэрэгцээнд яг нийцдэг байхад хүнд Сатаны өгдөг зүйлс тэрхүү хэрэгцээнд яг харшилдаг. Энэ нь хэвийн хүнийг хэвийн бус, хэрээс хэтэрсэн, явцуу бодолтой, биеэ тоосон, мунхаг, ёрын муу, адармаатай, хэрцгий бөгөөд юу юунаас ч илүү, тэсэхийн аргагүй биеэ тоосон болгодог. Тодорхой нэгэн цагт тухайн хүн оюун санааны хувьд эрүүл бус болж, хэн гэдгээ ч мэдэхээ больдог. Тэд хэвийн хүн байхаас татгалзаж, харин хэвийн бус хүн шиг авирлах ёстой болдог; тэд жирийн хүн байхаас татгалзаж, харин дээд зэргийн хүн болох гэж зүтгэдэг—ингэж хүмүүсийн хүн чанар гажуудаж, ингэж зөн совин нь гажууддаг. Үнэн хүмүүсийг хэвийн хүн чанарын зарчим, хууль болон Бурханы тушаасан бүх зарчмын дагуу зөн совингоороо амьдрах чадвартай болгодог бол Сатаны онч мэргэн үг, хууль гээч зүйлс нь хүмүүсийг зөн совиндоо харшилж, Бурханы зарлигдаж, тушаасан хуулиас зугтахыг оролдож, бүр хэвийн хүн чанарын замыг орхиж, хэвийн хүн чанартай хүмүүсийн хийх ёсгүй, бодох ёсгүй хэрээс хэтэрсэн зүйлс хийхэд хүргэдэг яг тэр зүйл юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (I)”

Үнэн бол Бурханы Өөрийн амь юм; энэ нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, Түүний доторх бүхнийг төлөөлдөг. Хэрвээ чи, бага зэрэг туршлагатай байна гэдэг нь үнэнийг эзэмшинэ гэсэн үг гэж хэлдэг бол Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чи үнэний тодорхой тал юм уу хэсгийн талаар жаахан туршлага, эсвэл гэрэлтэй байж болох боловч үүгээрээ бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс олж авсан энэ гэрэл чинь үнэн биш; энэ ердөө хүмүүсийн хүрч чадах тодорхой түвшин юм. Энэ нь зүгээр л хүнд байх ёстой зүй зохистой туршлага, зүй зохистой ойлголт: үнэний талаарх бодитой туршлага болон мэдлэг юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн энэ үнэнийг бүрэн туулаад, туршлагаар олсон энэ ойлголтоо бүгдийг нь нийлүүлсэн ч гэсэн тэр ганц үнэний орыг эзэлж бас л чадахгүй. Урьд нь хэлж байсанчлан, “Үүнийг Би хүний ертөнцийн зарчмаар нэгтгэн дүгнэе: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй.” Энэ бол үнэний үг; амьдралын жинхэнэ мөн чанар юм. Энэ нь хамгийн гүн гүнзгий зүйл; Бурханы Өөрийн илэрхийлэл юм. Чи үүнийг туулсаар байж болох бөгөөд гурван жилийн турш туулах юм бол өнгөц ойлголттой болно; долоо юм уу найман жил туулах юм бол бүр ч их ойлголт олж авах ч ойлголт чинь үнэний тэр нэг үгийг орлож хэзээ ч чадахгүй. Өөр хүн үүнийг хоёр жилийн турш туулсныхаа дараа жаахан ойлголттой болж магадгүй бөгөөд арван жил туулаад арай илүү гүн гүнзгий ойлголттой болж, насан туршдаа туулсныхаа дараа улам илүү ойлголттой болж магад—гэхдээ та хоёр олж авсан ойлголтоо нэгтгэсэн ч гэсэн—хэчнээн их ойлголт, хэдий их туршлага, хэр их ухаарал, хэдий их гэрэл, хэчнээн их үлгэр жишээтэй боллоо ч гэсэн—энэ бүхэн чинь үнэний тэр нэг үгийг орлож бас л чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүний амь үргэлж хүний л амь байх бөгөөд ойлголт чинь үнэнтэй, Бурханы санаа зорилготой, Бурханы шаардлагатай хэчнээн их нийцэж байх нь хамаагүй, үнэнийг орлож хэзээ ч чадахгүй гэж хэлж байна. Хүмүүс үнэнийг олж авсан гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, үнэний талаарх бага зэрэг ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, мөн тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай. Бурханы цорын ганц үг л хүн насан туршдаа туулахад хангалттай байдаг; хүмүүс хэдэн насныхаа амьдралаар, эсвэл хэдэн мянган жилийн турш туулсан ч гэсэн ганц үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй туулж мөн л чадахгүй. Хэрэв хүмүүс хэдхэн өнгөц үгс ойлгох төдий болсон атлаа үнэнийг олж авсан гэцгээж байвал энэ нь тэр чигээрээ, туйлын утгагүй үг болох бус уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”

Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн тэжээл бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгийн өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгийн ачаар аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай

Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож, эсвэл гал мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй ч, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан газар дээрх хүмүүсийн дунд амьдарч байгааг хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, хүндэтгэх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодоор хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэр, газар асар их өөрчлөгдөх байсан, мөн энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсныг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөнд зайлахын аргагүй гамшиг нүүрлэж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсоор байж чадна гэж үү? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс маш их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих