Тэмдэг, гайхамшиг хүн төрөлхтнийг аварч чадах эсэх

2018-01-02

Холбогдох Бурханы үг:

Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд хоёр хэсэг ажлыг махбодод хийдэг: Эхнийх нь цовдлогдох ажил, үүгээр Тэр алдаршдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдан дагуулж, төгс болгох ажил, үүгээр Тэр алдар сууг олж авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Тиймээс Бурханы ажил болоод Бурханы та нарт өгсөн даалгаврыг энгийн зүйл гэж бүү бод. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин, мөнхийн алдрын өв залгамжлагчид бөгөөд үүнийг Бурхан онцгойлон зарлигдсан. Түүний алдрын хоёр хэсгээс нэг нь та нарт илэрдэг; Бурханы алдрын нэг хэсгийг бүхэлд нь та нарт хайрласан агаад энэ нь та нарын өв байж болох юм. Бурхан та нарыг ийнхүү өргөмжилдгийн дээр энэ нь бас аль эртнээс урьдаас шийдсэн Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан луу байдаг нутагт Бурханы хийсэн ажлын агуу байдлыг харгалзан үзвэл, тийм ажлыг хэрвээ өөр хаа нэг газар хийсэн бол аль хэдийн асар их үр дүнд хүрч, хүн амархан хүлээн зөвшөөрөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд ийм ажлыг хүлээн зөвшөөрөх хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат урьдын жишээ болдог. Ийм учраас өөр хаа нэгтээ байсан бол Бурхан алдар суу олж авах ажлын энэ үе шатанд хүрч чадахгүй; хүмүүс дэмжиж, улс үндэстнүүд хүлээн зөвшөөрдөг болохоор энэ нь амжилттай болж чадахгүй. Энэхүү газар нутагт ажлын энэ үе шатыг хэрэгжүүлсний хосгүй ач холбогдол нь яг энэ юм. Та нарын дунд хуулиар хамгаалагддаг нэг ч хүн байхгүй; харин ч та нар хуулиар шийтгүүлдэг. Хүмүүс та нарыг ойлгодоггүй нь бүр ч илүү асуудалтай: Хамаатан садан, эцэг эх, найзууд, хамтран ажиллагсдын хэн нь ч та нарыг ойлгодоггүй. Бурхан та нарыг хаях үед газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч аргагүй болсон байлаа ч гэсэн хүмүүс Бурханыг орхиж явж тэвчдэггүй; энэ бол Бурхан хүмүүсийг байлдан дагуулахын ач холбогдол, мөн Бурханы алдар билээ. Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл эрин үеүдийн туршид байсан элч, эш үзүүлэгч нарынхаас хавьгүй илүү, бүр Мосе, Петр хоёрынхоос ч үлэмж их юм. Ерөөлийг ганц, хоёрхон өдөрт хүртэж чадахгүй; асар ихийг золиосолж байж олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, цэвэршүүлэлтийг туулсан хайр, асар их итгэл, Бурхан та нараас хүрэхийг шаарддаг олон үнэн та нарт байх ёстой; дээр нь та нар бэргэж, зугталгүй шударга ёсыг сонгож, Бурханыг гэсэн туйлбартай, хувиршгүй хайртай байх ёстой. Та нар шийдэмгий байж, амь зан чанараа өөрчилж завхралаа арилгаж, Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Та нарын үүнд хүрэх учиртай. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл билээ. Тэр та нарт өгдөг болохоор хариуд нь та нараас шаардах нь гарцаагүй, зүй ёсны шаардлага тавих нь дамжиггүй. Тиймээс Бурханы бүх ажилд учир шалтгаан байдаг бөгөөд өндөр стандарттай, хатуу чанд ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг үүнээс харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Өөрийнх нь өвийг хүлээж авбал зохих хүмүүс болоосой гэсэндээ Бурхан бүх ажлаа та нарын төлөө хийдэг. Бурхан Өөрийн алдрын төлөө биш та нарын авралын төлөө, бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө үүнийг хийдэг билээ. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс ямар ч мэдлэг ухаан, эрүүл ухаан байхгүй харанхуй бүдүүлэг олон хүнд Бурханыг бүү турш, эсэргүүцэхээ боль гэж Би захидаг. Хүний хэзээ ч туулаагүй зовлонг Бурхан аль хэдийн туулж, аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар зүгээр орхиж чадахгүй вэ? Юу Бурханы хүслээс илүү чухал байж болох билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж болох билээ? Энэхүү бохир газарт Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Бурханд хангалттай хэцүү байгаа; дээр нь нэмээд хүн мэдсээр байж санаатайгаар гэм бурууг үйлдвэл Бурханы ажил сунжрах ёстой болно. Товчоор хэлбэл энэ нь хэнд ч ашиггүй, хэнд ч тусгүй. Бурхан цаг хугацаанд баригддаггүй; Түүний ажил болоод алдар суу нэгдүгээрт байдаг. Тиймээс, хэчнээн удсан ч хамаагүй Өөрийн ажлын төлөө Тэр юугаа ч хайрлахгүй. Энэ бол Бурханы зан чанар: Ажлаа дуусгах хүртлээ Тэр санаа амрахгүй. Өөрийн алдрын хоёр дахь хэсгийг олж авсан цагт л ажил нь дуусна. Бурхан алдраа дуурьсгах ажлын хоёр дахь хэсгийг бүх орчлон ертөнцөд дуусгахгүй бол Түүний өдөр хэзээ ч ирэхгүй, Түүний гар сонгосон хүмүүсээ хэзээ ч орхихгүй, Түүний алдар Израильд хэзээ ч ирэхгүй, мөн төлөвлөгөө нь хэзээ ч гүйцэлдэхгүй. Та нар Бурханы хүслийг харж чаддаг, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхтэй адил энгийн биш гэдгийг харах ёстой. Яагаад гэвэл, өнөөдрийн ажил нь завхарсан, хөшүүн болсон хүмүүсийг дээд зэргээр өөрчилж, бүтээгдсэн мөртөө Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал юм. Энэ нь Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бий болгох, ургамал, амьтан бүрийг бүтээх ч биш. Сатаны завхруулсан зүйлсийг Бурхан ариун болгосныхоо дараа шинээр олж авдаг; тэдгээр нь Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар болдог. Энэ бол хүний төсөөлдөг шиг биш, тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн шиг эсвэл Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажил шиг энгийн биш. Харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг Өөрийн болгох ажил билээ. Энэ бол Бурханы ажлын энэ үе шатны цаадах үнэн юм. Та нар үүнийг ойлгож, асуудлыг хэт энгийн болгохоос зайлсхийх ёстой. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Үүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хүн ухаарч ойлгохын аргагүй билээ. Ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээдэггүй боловч бас устгадаг ч үгүй. Харин ч, Тэр бүтээсэн бүх зүйлээ өөрчилж, Сатаны бузарласан бүх зүйлийг ариусгадаг. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлсэн нь Түүний ажлын утга учир тэр чигээрээ юм. Эдгээр үгээс чиний харж буй Бурханы ажил үнэхээр тийм энгийн байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?

Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, харьцалт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг. Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх цагт хүн бүрэн төгс болгуулсныхаа дараа тэмдэг, гайхамшгийг харах шаардлагыг хангана. Бурханыг мэдэж авч, Бурханыг юу ч хийсэн бай, дуулгавартай дагаж чаддаг байх үедээ чи тэмдэг, гайхамшгийг харсан ч Бурханы талаар ямар нэг үзэл тээхээ болино. Одоогоор чи ялзарсан, Бурханд бүрэн дуулгавартай байх чадваргүй, ийм байдалтай байж чи өөрийгөө тэмдэг, гайхамшиг харах эрхтэй гэж бодоо юу? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэг үе нь Бурхан хүнийг шийтгэх үе, эрин үе солигдох үе, түүнчлэн эрин үе дуусах үе байдаг. Бурхан ажлаа хэвийн явуулж байх үедээ тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй. Тэмдэг, гайхамшиг үзүүлэх нь инээд хүрэм амархан боловч энэ нь Бурханы ажлын зарчим биш, мөн Бурхан хүнийг удирдахын зорилго ч биш. Хэрвээ хүн тэмдэг, гайхамшиг харсан бол, хэрвээ Бурханы сүнслэг бие хүнд харагдсан бол бүх хүн Бурханд итгэхгүй гэж үү? Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд ойлгоход бэрх бичиг үсэг, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьдаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүч чадлыг илэрхий болгож илүү сайн чадах бус уу? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь бодитой ажил юм. Өөрийнхөө эрин үед Есүс хүнийг төгс болгох гэж бус, харин золин аврах гэж ирсэн, иймээс хүмүүсээр Өөрийгөө дагуулахын тулд зарим нэг ер бусын зүйл үзүүлсэн. Учир нь Тэр гол нь цовдлолын ажлыг гүйцэтгэхээр ирсэн ба тэмдэг үзүүлэх нь Түүний үйлчлэлийн хүрээн дэх ажил биш байсан юм. Тэр тэмдэг, гайхамшгууд нь Түүний ажлыг илүү үр нөлөөтэй болгохын тулд хийгдсэн; тэдгээр нь нэмэлт ажил байсан ба бүхий л эрин үеийн ажлыг төлөөлж байгаагүй юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Бурхан бас зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлсэн—гэхдээ Бурханы өнөөдөр хийдэг ажил нь бодитой ажил бөгөөд Тэр одоо тэмдэг, гайхамшиг үзүүлэхгүй нь лавтай. Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлбэл бодитой ажил нь эмх замбараагаа алдаж, Тэрээр ажлаа цааш хийх боломжгүй болох байсан. Бурхан үг ашиглан хүнийг төгс болгоно гэж хэлчхээд мөн л тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол хүн Түүнд үнэхээр итгэдэг эсэх нь илэрхий болж чадах байсан уу? Иймээс Бурхан тиймэрхүү зүйл хийдэггүй. Хүний дотор хэтэрхий их шашны зүйл бий; Бурхан, хүний доторх шашны бүх үзэл болон ер бусын зүйлсийг хөөн зайлуулж, Бурханы бодитой байдлыг хүнд мэдэгдэхийн тулд эцсийн өдрүүдэд ирсэн. Тэрээр хийсвэр, бодит бус Бурханы дүрийг, өөрөөр хэлбэл, ерөөсөө оршин байдаггүй Бурханы дүрийг арилгахаар ирсэн юм. Иймээс одоо цорын ганц эрхэм чухал зүйл бол чи бодит байдлын тухай мэдлэгтэй байх явдал! Үнэн бүхнийг дийлдэг. Чамд өнөөдөр хэр их үнэн байна вэ? Тэмдэг, гайхамшиг үзүүлдэг бүхэн Бурхан мөн үү? Муу ёрын сүнснүүд ч бас тэмдэг гайхамшиг үзүүлж чадна; тэд бүгд Бурхан мөн үү? Бурханд итгэхдээ хүний эрж хайдаг зүйл нь үнэн, эрэлхийлдэг зүйл нь амь болохоос тэмдэг, гайхамшиг биш билээ. Бүх хүний Бурханд итгэх зорилго ийм байх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү сүр хүчтэй байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг өмнө чинь ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс эш татав

Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ “Үг махбод болдог” гэх баримтыг биелүүлдэг гэдгийг өнөөдөр та бүхэн тодорхой мэдэж байх ёстой. Газар дээрх бодит ажлаараа дамжуулан Тэрээр, Түүнийг мэдэж, Түүнтэй харилцаж, Түүний бодит үйл хэргийг харахад хүнийг хүргэдэг. Тэрээр тэмдэг, гайхамшиг үзүүлж чадна, бас тэгж чадахгүй үе ч Түүнд байдаг; энэ нь эрин үеэс хамаардаг гэдгийг хүнд тодорхой ойлгуулдаг. Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадваргүй байдаг юм биш, харин хийгдэх ажлын дагуу, мөн эрин үеийн дагуу ажиллах арга замаа өөрчилдөг гэдгийг чи үүнээс харж болно. Ажлын одоогийн үе шатанд Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй; Тэрээр Есүсийн эрин үед зарим тэмдэг, гайхамшгийг үзүүлж байсан нь тухайн эрин үе дэх Түүний ажил өөр байснаас болсон юм. Бурхан өнөөдөр тэр ажлыг хийдэггүй ба зарим хүн Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадваргүй гэж итгэдэг, аль эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй л бол Тэр Бурхан биш гэж боддог. Энэ нь төөрөгдөл биш гэж үү? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаг боловч өөр эрин үед ажиллаж байгаа тул тийм ажил хийдэггүй. Энэ нь өөр эрин үе учраас, мөн Бурханы ажлын өөр үе шат учраас Бурханы ил тод болгох үйл хэрэг нь ч бас өөр байдаг. Бурханд итгэх хүний итгэл бол тэмдэг, гайхамшигт итгэх итгэл биш, ид шидэд итгэх итгэл ч биш, харин шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд итгэх итгэл билээ. Бурханы ажилладаг байдлаар дамжуулан хүн Бурханыг мэдэж авдаг ба энэ мэдлэг нь Бурханд итгэх итгэлийг буюу Бурханы ажил болон үйл хэрэгт итгэх итгэлийг хүнд төрүүлдэг. Ажлын энэ үе шатанд Бурхан үндсэндээ үг хэлдэг. Тэмдэг, гайхамшгуудыг харна гэж бүү хүлээ; чи нэгийг ч харахгүй! Учир нь чи Нигүүлслийн эрин үед төрөөгүй. Хэрвээ тэр үед төрсөн бол чи тэмдэг, гайхамшгийг харах байсан, гэхдээ эцсийн өдрүүдэд төрсөн тул Бурханы бодит, хэвийн байдлыг л харж чадна. Эцсийн өдрүүдэд ер бусын Есүсийг харна гэж бүү хүлээ. Чи хэвийн хүнээс ямар ч ялгаагүй бие махбодтой болсон бодитой Бурханыг л харж чадна. Эрин үе болгонд Бурхан өөр өөр үйл хэргийг ил болгодог. Эрин үе бүрд Тэрээр Бурханы үйл хэргийн нэг хэсгийг ил болгодог ба эрин үе бүрийн ажил нь Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлж, Бурханы үйл хэргийн нэг хэсгийг төлөөлдөг. Түүний ил тод болгодог үйл хэрэг ажиллаж буй эрин үетэй нь хамт өөрчлөгддөг боловч тэдгээр нь бүгд Бурханы талаарх илүү гүнзгий мэдлэгийг, Бурханд итгэх илүү ул суурьтай, илүү жинхэнэ итгэлийг хүнд өгдөг. Бурханы бүх үйл хэргээс болж, мөн Бурхан маш гайхалтай, маш агуу, төгс хүчит, ойлгошгүй байдгаас болж хүн Бурханд итгэдэг. Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чаддаг учраас л Түүнд итгэдэг бол үзэл бодол чинь буруу байгаа бөгөөд зарим хүн чамд “Муу ёрын сүнснүүд ч бас тийм зүйл хийж чаддаг бус уу?” хэмээн хэлнэ. Энэ нь Бурханы дүрийг Сатаны дүртэй андуурсан хэрэг болох биш үү? Өнөөдөр, Бурханы олон үйл хэрэг болон хийдэг ажлынх нь асар их хэмжээ, үгээ хэлдэг олон арга замаас болж хүн Бурханд итгэдэг. Хүнийг байлдан дагуулж, төгс болгохын тулд Бурхан Өөрийн айлдварыг ашигладаг. Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддагаас болж биш, харин олон үйл хэргээс нь болж хүн Бурханд итгэдэг; үйл хэргийг нь хардаг учраас л хүн Бурханыг мэдэж авдаг. Бурханы бодитой үйл хэрэг, Тэр хэрхэн ажилладаг, ямар ухаалаг арга барил хэрэглэдэг, хэрхэн үг хэлдэг, хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдсэнээр—зөвхөн эдгээр талыг мэдсэнээр л чи Бурханы бодит байдлыг ухамсарлаж, Түүний зан чанарыг ойлгож, Тэр юунд дуртай, юуг үзэн яддаг, хүн дээр хэрхэн ажилладгийг ойлгож чадна. Бурханы дуртай, дургүй зүйлсийг ойлгосноор чи эерэг, сөрөг зүйлсийг ялгаж чадах ба Бурханы талаарх мэдлэгээр дамжуулан аминд чинь ахиц дэвшил гардаг. Товчхондоо, чи Бурханы ажлын тухай мэдлэгийг олж авах ёстой бөгөөд Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлоо цэгцлэх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих