“Үг нь махбодоор илэрсэн” хэмээх номон дахь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь Бурханы амнаас гарсан айлдварууд гэж та нар гэрчилдэг боловч тэдгээр нь Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний үг гэж бид итгэдэг. Тиймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үг болон Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний хэлсэн үгийн хоорондох ялгаа яг юу юм бэ?
Хариулт:
Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг бүхэн үнэн бөгөөд “Үг нь махбодоор илэрсэн” нь үнэн хэрэгтээ Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт болох Төгс Хүчит Бурханы айлдвар билээ. Зүрх сэтгэлтэй, сүнстэй бүхэн Түүний үгийг хармагцаа үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, Бурханы дуу хоолой гэдгийг нь таньж, Бурханы өмнө хөсөр унах болно. Гэсэн хэдий ч, эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үг нь ердөө л Ариун Сүнснээс хүнд илчлэл өгч бичсэн үг хэмээн боддог зарим нэг хүн одоо ч байгаа бөгөөд энэ нь үнэхээр Бурханы үг гэдэгт тэд итгэдэггүй. Бид Бурханд итгэдэг ч Түүнийг мэддэггүй гэдгийг энэ нь харуулж байна, бид Бурханы үгийг хүний үгээс ялгаж чаддаггүй, түүнчлэн үнэнтэй нийцдэг үгийг жинхэнэ үнэнээс тодорхой ялгаж чаддаггүй гэдгийг энэ нь харуулж байна. Үнэн хэрэгтээ, үнэнтэй нийцдэг үг, жинхэнэ үнэн хоёрын хооронд маш илэрхий ялгаа байдаг. Бурханы үг бол үнэн бөгөөд үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй, харин хүний үг сайндаа л үнэнтэй нийцэлтэй төдий байдаг. Үнэнтэй нийцдэг хүний үгийг Бурханы үгтэй харьцуулбал, үнэхээр ямар ч ялгаа байхгүй байх уу? Үнэхээр хүн ялгааг нь харж чадахгүй гэж үү? Бурханы үгийг туулсан бөгөөд Түүний үгийн талаар мэдлэгтэй бол тэр хүнийг үнэнийг эзэмшсэн гэж хэлж болох уу? Үнэнтэй нийцдэг үг хэлдэг бол тэр хүн үнэнийг илэрхийлдэг гэсэн үг үү? Өнгөрсөн эрин үеүдийн ариун хүмүүс үнэнтэй нийцдэг олон зүйл хэлсэн; тэдгээр үгийг Бурханы илэрхийлсэн үнэнтэй эн зэрэгцүүлэн хэлэлцэж болох уу? Үнэнтэй нийцдэг үг болон үнэн хоёрын хооронд маш жинтэй ялгаа байдгийг үнэнийг үнэхээр ойлгож, үнэнийг таньдаг хүмүүс харж чаддаг. Үнэнийг ойлгодоггүй, эсвэл таньж чаддаггүй хүн л энэ хоёрыг хольж хутгадаг. Бид үнэнтэй нийцдэг үгийг үнэнээс ялгая гэвэл үнэн гэж яг юу болохыг ойлгох ёстой. Эзэнд итгэдэг бид Түүний олон үгийг уншсан, Түүний үгийн эрх мэдэл, хүч чадлыг хүлээн зөвшөөрдөг, мөн Эзэний үг л үнэн гэдгийг мэдэрч чаддаг. Бид үнэний талаар хэчнээн ч их туршлага, ойлголттой байлаа гээд үнэнийг хэзээ ч бүрэн туулахгүй, бид өөрсдийгөө үнэнийг бүрэн эзэмшдэг, Бурханыг үнэхээр мэддэг гэж хэзээ ч хэлж зүрхлэхгүй. Шашны нийгэмлэг дотор Библийг тайлбарлаж зүрхэлдэг олон пастор, ахлагч байдаг боловч тэд Бурханы үгийг хүссэнээрээ тайлбарлаж зүрхэлдэггүй. Хүн төрөлхтний дундаас хэн ч Бурханы үгийг ойлгодог гэж хэлж зүрхэлдэггүй, бас хэн ч үнэнийг ойлгодог гэж хэлж зүрхэлдэггүй. Үнэний мөн чанар нь гайхамшигтай гүн гүнзгий агаад зөвхөн Бурхан л илэрхийлж чадна гэдгийг энэ нь харуулдаг. Хүн Бурханы ажлыг туулах үедээ сайндаа л гэхэд зарим үнэнийг л ойлгож, бодит байдлынх нь нэг хэсэгт ордог бөгөөд үнэнтэй нийцдэг цөөн хэдэн зүйл хэлж чаддаг. Гэхдээ тэд хэзээ ч үнэнийг эзэмшиж, илэрхийлж чаддаггүй. Энэ бол баримт юм. Өнгөрсөн эрин үеүдэд ариун хүмүүс үнэнтэй нийцдэг олон зүйл хэлсэн боловч тэдгээр үг бол үнэн гэж хэн ч хэлж зүрхлэхгүй. Тэгвэл үнэн гэж яг юу юм бэ? Үнэнийг Бурхан илэрхийлдэг бөгөөд Христ л үнэн, зам, амь юм. Бурханы хэлдэг бүх зүйл үнэн бөгөөд Түүний зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг төлөөлдөг, мөн Түүний үг төгс хүчин, мэргэн ухаанаар дүүрэн байдаг. Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхдээ үгээ ашигласан ба хүн төрөлхтний авралын төлөөх ажилдаа үгээ ашигладаг; Бурханы үгээр дамжин бүх зүйл биелдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс бүгд Бурханы үгийн сүр хүч, төгс хүчит байдлыг харж чаддаг бөгөөд Бурхан л үнэнийг илэрхийлж чадна гэдгийг энэ нь нотолдог. Үнэний сүр хүч болон мөнхийн чанарыг хүн төрөлхтөн төсөөлөхийн аргагүй, үнэн л мөнх агаад Бурхантай зэрэгцэн оршдог. Энэ нь үүрдийн, хувирч өөрчлөгдөшгүй байдаг. Хүн төрөлхтөн үнэнийг олж авч амиа болговол мөнх амийг олж авсан хэрэг юм. Бурхан үнэнийг амиа болгон олж аваг хэмээн хүн төрөхтөнд хайрласан нь маш гүн гүнзгий ач холбогдолтой. Энэ нь яг Төгс Хүчит Бурханы хэлдэгчлэн, “Хүний хэлээр буулгасан үнэн бол хүний онч мэргэн үг юм; хүмүүс үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд хүмүүс үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш амьдруулж чадна.
Үнэн бол Бурханы Өөрийн амь юм; энэ нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, Түүний доторх бүхнийг төлөөлдөг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”).
“Үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна).
“Үнэн нь хүний ертөнцөөс үүддэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс буюу Бурханаас Өөрөөс нь үүсэн гардаг ба хүний хүрч чадах зүйл биш” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг).
Үнэнтэй нийцдэг хүний үгийг үнэн гэж яагаад хэлж болдоггүй вэ? Яагаад гэвэл үнэнтэй нийцдэг хүний үг нь ердөө л үнэний талаарх тэдний туршлага, мэдлэгийг төлөөлдөг бөгөөд Ариун Сүнсний ажлын үр дүн байдаг. Ариун Сүнс хүмүүсийн тухайн үеийн бодит биеийн хэмжээнд тааруулан хүмүүсийг гэгээрүүлж, үнэнийг аажмаар ойлгон, үүний бодит байдалд ороход нь чиглүүлэхээр ажилладаг. Ариун Сүнс хүмүүсийг гэгээрүүлэх бүрдээ зүгаар л үнэний гэрлийн тухай багахан ойлголт болон үнэний бодит байдлын өчүүхэн төдий мэдлэгээр л хангадаг. Ариун Сүнс хэзээ ч хүнд үнэний бүрэн мөн чанарыг бүгдийг нь нэг алхмаар хангахгүй, учир нь хүн үүнд хүрч чадахгүй, мөн үүнийг туулах чадваргүй юм. Хүний хэлдэг үнэнтэй нийцтэй зүйл нь үнэний маш өнгөц, хязгаарлагдмал ойлголт, туршлага бөгөөд үнэний мөн чанараас хол байдаг. Энэ нь үнэний стандартаас асар доогуур байдаг, иймээс үүнийг үнэн гэж хэлж болохгүй. Хүний хэлдэг зүйл нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэг бөгөөд үнэнтэй бүрэн нийцдэг байлаа ч гэсэн, хүнд үзүүлэх нөлөө нь ердөө л босгон байгуулалт, ач тус болохоос хүний амь байж чадахгүй, харин үнэн бол хүний мөнх амь байж чадна. Учир нь хүн үнэний мөн чанарыг бүрэн туулж хэзээ ч чадахгүй, мөн үнэний дүрийг бүрэн амьдран харуулж хэзээ ч чадахгүй. Хүн үнэний дүрийн багахан хэсгийг л амьдран харуулж чадвал энэ нь үнэндээ нэлээд сайндаа орно. Үнэн нь үүрд хүний амь байж, хүнд мөнх амийг өгч чаддаг, харин хүний хэлсэн үнэнтэй нийцдэг үг нь ердөө л хүнд түр зуурын босгон байгуулалт ба тус болох төдий бөгөөд үр дүн нь ердөө хүнийг хэсэгхэн хугацаанд хангадаг тул ийм үг хүний мөнх амь байж чадахгүй. Энэ бол үнэнтэй нийцдэг үг болон үнэн хоёрын хоорондох мөн чанарын ялгаа юм. Ариун Сүнс гэгээрүүлсэн ч бай, үнэнтэй нийцтэй ч бай, хүний үгийг үнэн гэж хэлж мөн л болохгүй гэдгийг бид эндээс харж болно. Энэ нь баримттай бүрэн нийцдэг бөгөөд амийн туршлагатай хүмүүс үүнийг мэдэрч чаддаг.
Кино зохиолын асуулт, хариултаас эш татав
Үнэнтэй нийцдэг хүний үг болон махбод дахь Бурханы илэрхийлсэн үг хоёрыг ялгая гэвэл бид эхлээд Бурханд Бурханы бурханлаг мөн чанар, хүнд хүний мөн чанар байдгийг тодорхой мэддэг байх ёстой. Бурханы үг бол Бурханы амийн илчлэл бөгөөд Бурханы зан чанарын илэрхийлэл байдаг бол хүний үг харин хүний мөн чанарыг илчилдэг. Ариун Сүнсний шууд илэрхийлэл л үнэн бөгөөд эдгээр илэрхийлэл нь л Бурханы үг юм. Учир нь Бурханы амийн мөн чанар цор ганц, үүнийг ямар ч хүн эзэмшдэггүй. Гэвч Бурханы ашигладаг хүн болон Ариун Сүнсний ажилтай хүмүүс үнэнтэй нийцдэг, бусдыг босгон байгуулж чаддаг үг хэлж чадна. Энэ нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт болон Бурханы үгэн дэх үнэний талаарх хүний туршлага, ойлголтоос үүдэлтэй. Гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл биш тул Бурханы үг биш юм.
Төгс Хүчит Бурхан хэлсэн нь: “Үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг”. (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна).
“Бурханы шууд илэрхийлдэг бүхэн үнэн байдаг байхад Ариун Сүнсний бүх гэгээрэл ердөө л үнэнтэй ницэлтэй байдаг. Учир нь, Ариун Сүнс биеийн хэмжээнийх нь дагуу хүмүүсийг гэгээрүүлдэг бөгөөд тэдэнд үнэнийг шууд илэрхийлж чаддаггүй. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Хэрвээ хүмүүс үнэний үгийн туршлагадаа үндэслэн зарим нэг мэдлэг ухааныг олж авч, жаахан ойлголттой болсон бол үүнийг үнэн гэж тооцох уу? Сайндаа л бид тэднийг үнэний талаар зарим нэг ойлголттой гэж хэлж болно. Ариун Сүнсний гэгээрлийн бүх үг Бурханы үгийг төлөөлдөггүй, үнэнийг төлөөлдөггүй бөгөөд үнэнд хамаардаггүй. Тэр хүмүүс үнэний талаар зарим нэг ойлголттой, Ариун Сүнсний жаахан гэгээрэлтэй гэж л хэлж болно… Хүн бүхэн үнэнийг туулж чадах боловч тэдний туршлагын нөхцөл байдал өөр байх бөгөөд адилхан үнэнээс хүн нэг бүрийн олж авдаг зүйл өөр байдаг. Гэхдээ хүн бүрийн ойлголтыг нийлүүлсний дараа ч гэсэн чи энэ нэг үнэнийг бүрэн тайлбарлаж бас л чаддаггүй; үнэн тийм гүнзгий байдаг! Чиний олж авсан бүх зүйл болон чиний бүх ойлголт үнэнийг орлож чадахгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Хэрвээ чи өөрийнхөө ойлголтыг бусадтай нөхөрлөвөл тэд энэ талаар хоёр, гурван өдөр эргэцүүлээд, дараа нь үүнийг туулах явдлаа дуусгаж болох юм, гэхдээ хүн насан туршдаа ч үнэнийг бүрэн мэдэрч туулж чадахгүй, бүх хүн хамтдаа ч үүнийг нэгд нэггүй туулж чаддаггүй. Тиймээс үнэн бол маш гүн гүнзгий гэдгийг харж болно! Үнэнийг үг ашиглан бүрэн тодорхой илэрхийлэх ямар ч боломжгүй, хүний хэлээр буулгасан үнэн бол хүний онч мэргэн үг юм; хүмүүс үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд хүмүүс үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш амьдруулж чадна.
Үнэн бол Бурханы Өөрийн амь юм; энэ нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, Түүний доторх бүхнийг төлөөлдөг. Хэрвээ чи, бага зэрэг туршлагатай байна гэдэг нь үнэнийг эзэмшинэ гэсэн үг гэж хэлдэг бол Бурханы зан чанарыг төлөөлж чадах уу? Чи үнэний тодорхой тал юм уу хэсгийн талаар жаахан туршлага, эсвэл гэрэлтэй байж болох боловч үүгээрээ бусдыг үүрд хангаж чадахгүй, иймээс олж авсан энэ гэрэл чинь үнэн биш; энэ ердөө хүмүүсийн хүрч чадах тодорхой түвшин юм. Энэ нь зүгээр л хүнд байх ёстой зүй зохистой туршлага, зүй зохистой ойлголт: үнэний талаарх бодитой туршлага болон мэдлэг юм. Туршлагад үндэслэсэн энэхүү гэрэл, гэгээрэл болон ойлголт нь хэзээ ч үнэнийг орлож чадахгүй; бүх хүн энэ үнэнийг бүрэн туулаад, туршлагаар олсон энэ ойлголтоо бүгдийг нь нийлүүлсэн ч гэсэн тэр ганц үнэний орыг эзэлж бас л чадахгүй… Би үүгээр юу гэж хэлж байна вэ? Хүний амь үргэлж хүний л амь байх бөгөөд ойлголт чинь үнэнтэй, Бурханы санаа зорилготой, Бурханы шаардлагатай хэчнээн их нийцэж байх нь хамаагүй, үнэнийг орлож хэзээ ч чадахгүй гэж хэлж байна. Хүмүүс үнэнийг олж авсан гэж хэлэх нь тэдэнд зарим нэг бодит байдал байдаг, үнэний талаарх бага зэрэг ойлголт байдаг, Бурханы үгийн зарим бодит оролт байдаг, Бурханы үгийн талаарх зарим бодит туршлага байдаг, мөн тэд Бурханд итгэх итгэлдээ зөв зам дээр байдаг гэсэн утгатай. Бурханы цорын ганц үг л хүн насан туршдаа туулахад хангалттай байдаг; хүмүүс хэдэн насныхаа амьдралаар, эсвэл хэдэн мянган жилийн турш туулсан ч гэсэн ганц үнэнийг бүхэлд нь, нэгд нэггүй туулж мөн л чадахгүй” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”).
Үнэнтэй нийцдэг хүний үг болон Бурханы үг хоёрын ялгааны тухайд Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой тайлбарладаг: Үнэн Бурханаас гарч, Христээр дамжин илэрхийлэгддэг бөгөөд Ариун Сүнсний шууд илэрхийлэл юм, Бурханы хэлдэг бүхэн үнэн юм. Үнэн бол Бурханы Өөрийнх нь амь, Бурханы зөвт зан чанарын илэрхийлэл, Бурханд юу байгаа, Тэр юу болохын илчлэл, энэ нь эерэг зүйлсийн бодит байдал бөгөөд Бурханы Өөрийнх нь амийн мөн чанарыг төлөөлдөг. Гэвч Бурханы ашигладаг хүн болон Ариун Сүнсний ажилтай хүмүүс бас үнэнтэй нийцтэй үг хэлж чаддаг. Энэ нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтээс болон Бурханы үгэн дэх үнэний талаарх хүний туршлага, ойлголтоос үүдэлтэй. Үнэнтэй нийцдэг эдгээр үг нь хүний туршлага, ойлголтыг төлөөлдөг. Эдгээр нь хүний орсон үнэний бодит байдал бөгөөд Бурханы ажлын үр дүн юм. Үнэний талаарх хүний ойлголт хэчнээн гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, Бурханыг тэд хэр сайн мэддэг ч бай хамаагүй, хүний хэлсэн бүхэн нь хүний амийн мөн чанарыг илчилдэг. Хүний хэлсэн үнэнтэй нийцтэй үг нь үнэний мөн чанарын гүнээс маш хол байдаг учраас хүний хэлдэг зүйлийг үнэн гэж хэлж болохгүй. Үнэнтэй нийцдэг үг ба бодит үнэн хоёр тус тусдаа мөн чанарын ялгаа бий. Бурханы үг бол үнэн агаад Бурханы амийн мөн чанар тул Бурханы үг үүрдийн, өөрчлөгдөшгүй байдаг. Энэ нь яг л Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Тэнгэр, газар өнгөрөн одно, харин Миний үгс өнгөрөн одохгүй” (Лук 21:33). Түүнчлэн Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, “Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үйл хэргээ бодолцож үзэх учиртай). Энэ нь Хуулийн эрин үед Бурханы тунхагласан Арван тушаалтай тун адилхан: Олон мянган жил өнгөрсөн боловч өнөөдөр хүн төрөлхтөн тэдгээрийг дагаж мөрдсөөр л байдаг. Учир нь Бурханы үг үнэн агаад эерэг зүйлсийн бодит байдал юм, энэ нь цаг хугацааны шалгуурыг даах чадвартай бөгөөд мөнхөд оршсоор байх болно. Харин хүний үг үнэн биш учраас үүрд оршихгүй. Шинжлэх ухаанаар судалж олсон хууль байна уу, эсвэл нийгэм судлалын онол байна уу хамаагүй, тун удалгүй хүн үгээсээ эргэж буцдаг, эсвэл бүр нүд ирмэхийн төдийд хоцрогддог гэдгийг хүн төрөлхтөний түүхийн өрнөлөөс бид харж болно. Хүний хэлсэн үг үнэнтэй нийцтэй байлаа ч гэсэн бидэнд түр зуурын хугацаанд л тус нэмэр болж, биднийг хангаж, дэмжиж чаддаг. Тэдгээр нь бидний амь байж чаддаггүй. Хүний үг Яагаад хүний амь байж чаддаггүй гэж хэлдэг вэ? Учир нь үнэнтэй нийцдэг хүний үг бол ердөө л Бурханы үгийн талаарх хүний туршлага, ойлголт бөгөөд үнэний мөн чанараас маш хол хөндий байдаг, бас үнэнийг төлөөлж огт чадахгүй, үнэнтэй адилаар хүний амь байх үр нөлөө үзүүлж ч чаддаггүй; энэ нь бидэнд зөвхөн түр зуур тус болж, босгон байгуулалт, дэмжлэгээр хангадаг, ийм учраас үнэнтэй нийцдэг хүний үг бол үнэн биш, мөн энэ нь хүний амь байж чаддаггүй. Тэгвэл яахаараа зөвхөн Бурханы үг л хүний амь байж чаддаг юм бэ? Учир нь Бурханы үг бол үнэн агаад эерэг зүйлсийн бодит байдал, хүмүүс бид үүнийг хэзээ ч бүрэн туулж чадахгүй, үнэн болгон хүн төрөлхтний хувьд шавхагдашгүй байдаг. Цаашлаад бид өнө үүрд мэдэрч туулсан ч гэсэн үнэнийг эзэмшдэг, үнэнийг бүрэн олж авсан гэж хэлж мөн л зүрхлэхгүй. Энэ бол баримт. Түүнчлэн үнэн хүн төрөлхтнийг ариусгаж, аварч, төгс болгож чаддаг. Бид амьдрахдаа үнэнд түшиглэснээр жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, үнэний дүрийг амьдран харуулж чаддаг бөгөөд улмаар Бурханыг мэддэг болж, Бурханд захирагдаж, Бурханыг шүтэн мөргөж, Бурхантай таарамжтай байж чаддаг, энэ нь хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Бурханы хүслийг хангаж чадна. Яг л Библид өгүүлдэгчлэн, “Бид өөрсөдтэйгээ адилаар, өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээцгээе” (Эхлэл 1:26). Хүн төрөлхтнийг зөвхөн махан биетэй бүтээгээд зогсохгүй, харин юуны өмнө хүн төрөлхтөнд шинэ амь хайрлах нь хүн төрөлхтнийг бүтээсэн Бурханы санаа зорилго байсан юм. Энэхүү шинэ амь бол Бурханы үг буюу үнэн билээ. Үнэн бидний амь болоход, бидний амийн бодит байдал болоход бид үнэний дүрийг буюу жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна, ингэснээр хүн төрөлхтнийг бүтээсэн Бурханы санаа зорилгыг бүрэн биелүүлсэн байх болно. Иймээс зөвхөн Бурханы үг, зөвхөн үнэн л хүний үүрдийн амь байж чадна гэж бид хэлдэг. Бурханы ашигладаг хүн Бурханы үгийн талаар зарим туршлага, ойлголттой байж, үнэнтэй нийцдэг зарим нэг зүйл хэлж чаддаг байж болох ч, энэ нь Ариун Сүнсний ажлын үр нөлөө юм. Энэ бол Бурханы аврал, мөн хүнийг Бурхан төгс болгож байгаа явдал юм. Бурханы ашигладаг хүн үнэнтэй нийцдэг үг хэлж чаддаг, Бурханы талаар жинхэнэ ойлголттой байлаа гээд тэд үнэний мөн чанарыг эзэмшдэг гэсэн үг биш, мөн Бурханы амийг эзэмшдэг гэдгийг ч энэ нь төлөөлдөггүй. Харин энэ нь ердөө тэр үнэнийг олж авсан, үнэн түүний амийн бодит байдал болсон гэдгийг харуулдаг. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг үнэхээр эзэмшдэг гэж хэлж зүрхлэхгүй учраас тэр юм. Иймээс хүний үг үнэнтэй хэчнээн нийцлээ ч хамаагүй, биднийг хэчнээн их босгон байгуулж чаддаг байсан ч хамаагүй, тэдгээрийг үнэн гэж хэлж болохгүй, түүнчлэн тэдгээр нь Бурханы үг биш юм.
“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав
Бурханы ашигладаг хүмүүсийн хэлсэн, үнэнтэй нийцдэг үг яагаад үнэн бишийг мэдэхийг хүсвэл эхлээд “үнэн” гэж яг юу болохыг маш тодорхой болгох ёстой. Түүхэн туршид, үнэн гэж юу болохыг хэн ч үнэхээр мэдэж байгаагүй. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс энэ дэлхийд ирэхдээ “Би бол зам, үнэн, амь юм” (Иохан 14:6) хэмээжээ. Гэсэн ч “үнэн” гэдгийн жинхэнэ утгыг хэн ч ойлгоогүй. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханыг ирэх үед л “үнэний” нууцууд хүн төрөлхтөнд бүрэн илчлэгддэг.
Төгс Хүчит Бурхан энэ талаар юу хэлснийг бүгдээрээ харъя: “Үнэн нь хүний ертөнцөөс үүддэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс буюу Бурханаас Өөрөөс нь үүсэн гардаг ба хүний хүрч чадах зүйл биш” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг).
“Үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ бол Бурханы хүнд тавьдаг шаардлага бөгөөд Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; Харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд энэ бол хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна).
“Хүний хэлээр буулгасан үнэн бол хүний онч мэргэн үг юм; хүмүүс үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд хүмүүс үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш амьдруулж чадна.
Үнэн бол Бурханы Өөрийн амь юм; энэ нь Түүний зан чанар, Түүний мөн чанар, Түүний доторх бүхнийг төлөөлдөг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”).
Төгс Хүчит Бурханы үгээс бид, үнэн Бурханаас ирдэг ба Христийн илэрхийллээс ирдэг гэдгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл Бурханы хэлсэн бүх үг бол үнэн юм. Яагаад гэвэл үнэн бол Бурханы амийн мөн чанар, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа болон Тэр юу болох, мөн бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Үнэн бол үүрд мөнхийн бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы үгэнд эрх мэдэл, хүч чадал байдаг. Хүнийг ариусгаж, аварч, төгс болгож, хүний мөнхийн амь байж чадна. Иймээс Бурханы илэрхийлсэн бүх үг үнэн юм. Түүнчлэн Бурханы ажил, илчлэл, Түүний тушаадаг зүйл бүгд үнэн. Мөн хүнээр баримтлуулж, мөрдүүлэхээр Бурханы зарлигдаж, зааварладаг, Түүний хүнээс шаарддаг бүхэн, хүнд амьдран харуулахыг тушаадаг бүхэн үнэн буюу бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Иймээс Бурханы хэлдэг үг нэг бүрт үнэн агуулагддаг. Өөрийн ажлын үе шат бүрд Бурхан олон үнэнийг илэрхийлсэн. Хүмүүс бидэнд Бурханы хайрладаг үнэт амь нь эдгээр үнэнд агуулагддаг.
Бурхан хоёр удаа бие махбодтой болж ажиллах үедээ илэрхийлдэг бүхэн нь үнэн юм. Яг л Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн үгтэй адилхан: Түүний үг хүн төрөлхтөнд Бурханы зан чанар, Түүний хайр, ариун мөн чанарыг гэрчлэх боломж олгосон. Эдгээр нь хүн төрөлхтөнд Бурханыг мэдэхэд тусалдаг бүх эрхэм үнэн юм. Хүн төрөлхтнийг гэсэн Эзэн Есүсийн хайр, өршөөл, тэвчээр, уучлал, бас бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа Бурханыг хайрла, хөршөө өөр шигээ хайрла, дэлхийн гэрэл, газрын давс бол гэсэн хүнд тавих Түүний шаардлага гээд энэ бүхэн бол бүгд эерэг зүйл юм. Эдгээр нь үнэн юм. Бас хүний эзэмших ёстой амийн бодит байдал юм. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан ирээд, хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, төгс болгох бүх үнэнийг илэрхийлдэг. Эдгээр үнэн нь Хаанчлалын эрин үед хүний эзэмшиж авах ёстой амийн бодит байдал. Эцсийн өдрүүдийн Христ хүнд Бурханы зөвт, сүр жавхлант, уур хилэнт, зөрчлийг үл хүлцдэг зан чанарыг илчилдэг. Тэрээр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууц, Бурханы ажлын гурван үе шатны нууц, мөн Өөрийн ажлын үе шат бүрийн мөн чанар, дотоод үнэн, бие махбодтой болохын нууц, Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хэрхэн хийдэг, Христийн хаанчлал гэж юу болохыг илчилдэг. Бурхан хэрхэн төрөл бүрийн хүний төгсгөлийг илчилж, хэрхэн сайныг шагнаж, ёрын мууг шийтгэдгийг Тэр ил болгодог. Тэрээр Бурханы зөвт байдлын утга учир, Бурханы ариун байдлын утга учир, Бурханы зан чанар, Түүний бахдал, хилэн, уй гашуу, баяр хөөрийн бэлгэдлийн утга учрыг илчилдэг. Юу зөвт, юу хорон муу болохыг, юу эерэг, юу сөрөг болохыг, Сатан хүнийг завхруулсны мөн чанар, баримтыг Тэр илчилдэг. Төгс Хүчит Бурхан хүнд яаж Бурханаас эмээж, муугаас зайлахыг, жинхэнэ амьдрал гэж юу болох, хэрхэн утга учиртай амьдрах гэх мэтийг харуулдаг. Төгс Хүчит Бурхан энэ бүх үнэн болон нууцыг хүнд илчилсэн болохоор тэд мэдэж авч, ойлгож, Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж чадна. Төгс Хүчит Бурханы үнэн бол хүн төрөлхтний эзэмших ёстой мөнх амийн зам юм. Бурханы бүх үнэнийг хүлээн авч, тэдгээрийн дагуу амьдардаг хүмүүс мөнх амийг олж авах болно. Харин ямар ч үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс гарцаагүй мөхөх болно. Иймээс эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг бүх үнэн нь эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлэх Бурханы ажил юм. Бурханы ашигладаг хүмүүс бол Бурханы аварч, төгс болгодог хүмүүс. Бурханы ажилтай хамтарч, Бурханы сонгосон хүмүүсийг удирдах нь Бурханы ажил дахь тэдний үүрэг юм. Иймээс тэдний ярьдаг, үнэнтэй нийцэлтэй үг бүр нь Ариун Сүнсний ажлын үр дүн билээ. Хэдийгээр эдгээр үг нь хүмүүст ач тустай боловч, бид тэдгээрийг үнэн гэж нэрлэж болохгүй, Бурханы үг гэж үзэж болохгүй, учир нь хүний үг ердөө үнэний талаарх мэдлэг, туршлагаас гардаг, хүний харах өнцөг, санаа, ойлголтыг л төлөөлж чадах бөгөөд хүний хольцоор гарцаагүй бохирдох болно. Үүнээс гадна, үнэний талаарх хүний мэдлэг туршлага хязгаарлагдмал. Үнэний бодит байдал руу хэчнээн их орсон байсан ч түүнийг үнэний мөн чанарын биеллийг олсон гэж хэлж болохгүй, үнэнийг бүхэлд нь амьдран харуулсан ч гэж хэлж болохгүй. Иймээс тэр өөрийн амьдран харуулсан үнэний зарим хязгаарлагдмал бодит байдлыг илэрхийллээ ч гэсэн, түүний үг үнэнтэй нийцэхээс цаашгүй. Хүний үгийг үнэнтэй нэг түвшинд тавих ёсгүй. Бие махбодтой болсон Бурханы үг л үнэн. Өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан л үнэний мөн чанарыг эзэмшдэг, зөвхөн Бурхан л үнэн юм. Хэчнээн жил итгэсэн нь хамаагүй, Бурханы өмнө бид үргэлж бага балчираараа байдаг. Бид Бурханы дүрийг хэзээ ч амьдран харуулж чадахгүй. Иймээс Бурханы ашигладаг хүмүүс буюу Ариун Сүнсний ажиллаж буй хүмүүсийн хэлсэн үгийг зүгээр лд үнэнтэй нийцдэг гэж үзэж болно. Тэдгээрийг үнэн гэж үзэж болохгүй. Энэ бол үгүйсгэх аргагүй баримт. Хүний үгийг үнэн гэж нэрлэх үедээ бид Бурханыг эсэргүүцэж, доромжилж байдаг!
“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?