Төгс Хүчит Бурхан бол одоогоор эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж байгаа бие махбодтой болсон Бурхан юм гэж та нар гэрчилдэг боловч шашны пасторууд болон ахлагчид, Төгс Хүчит Бурханы ажил бол үнэндээ хүний ажил гэж хэлэхийн зэрэгцээ Эзэн Есүст итгэдэггүй олон хүн ч бас, Христийн шашин бол ердөө хүнд итгэх итгэл гэж хэлдэг. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаа яг юу болохыг бид ялган салгаж чадахгүй л байна, иймээс энэ талаар бидэнтэй нөхөрлөнө үү.

2021-03-15

Хариулт:

Бурханы ажил, хүний ажил хоёр мэдээж ялгаатай. Хэрэв бид анхааралтай судалж шинжилбэл бүгдээрээ үүнийг харж чадна. Жишээ нь, хэрвээ бид Эзэн Есүсийн ажил болон айлдварыг хараад дараа нь элч нарын ажил болон айлдварыг харвал ялгаа нь дэндүү илэрхий байдаг гэж хэлж болно. Эзэн Есүсийн айлдсан үг бүр үнэн бөгөөд эрх мэдэл агуулдаг, мөн олон нууцыг илчилж чаддаг. Эдгээр нь хүн төрөлхтний хэзээ ч хийж чадахгүй зүйл юм. Тийм учраас, Эзэн Есүсийг дагадаг хүн маш олон байдаг. Харин элч нар зөвхөн сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийж, чуулганыг хангаж л чадна. Үр дүн нь бүгд маш хязгаарлагдмал. Бурханы ажил, хүний ажил хоёрын хоорондох ялгаа маш илэрхий байдаг. Тэгвэл бид яагаад үүнийг харж чаддаггүй вэ? Шалтгаан нь юу вэ? Учир нь завхарсан хүн төрөлхтөн Бурханыг мэддэггүй бөгөөд тэдэнд ямар ч үнэн байдаггүй. Тиймээс л энэ нь Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгааг мэдэхгүй байхад биднийг хүргэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханы ажлыг хүний ажил мэт авч үзэн, өөрсдийн биширдэг хүний ажил, муу ёрын сүнсний ажил, хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн ажлыг Бурханы ажил мэт үзэн хүлээн зөвшөөрч, дагахад амархан болдог. Энэ бол үнэн замаас гажиж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд хүнийг биширч, Сатаныг дагаж, Сатаныг шүтэж байгаад тооцогддог. Энэ нь Бурханы зан чанарын эсрэг ноцтой зөрчил бөгөөд Бурханаар хараагдана. Ийм хүмүүс аврагдах боломжоо алдана. Тийм учраас энэ асуулт үнэн замыг судалж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг мэдэхэд маань маш чухал юм. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Бурханы ашигласан хүмүүсийн ажлыг гаднаас нь харахад хоёулаа л хүн ажиллаж, үг хэлж байгаа мэт харагддаг. Гэвч тэдний ажлын мөн чанар болон уг чанарт дэндүү их ялгаа бий. Өнөөдөр, Төгс Хүчит Бурхан ирээд бүх үнэн болон нууцыг илчилж, Бурханы ажил, хүний ажлын хоорондох ялгааг илчилсэн. Одоо л бид Бурханы ажил, хүний ажил хоёрыг ялган таних мэдлэгтэй болж байна. Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая.

Тѳгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажлыг хамардаг ба энэ нь бас бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн, чиг хандлага бүрийг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа явагдаж, араас нь дагадаг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд энэ нь удирдлагын ажилтай ямар ч хамаагүй байдаг. Бурханы Өөрөө хийдэг ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил нь зөвхөн ашиглагдаж байгаа хүмүүсийн үүрэг бөгөөд удирдлагын ажилтай холбоогүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил).

Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлдэг хүмүүс бол Түүний ашигладаг хүмүүс юм. Хүний хийдэг ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэл дотор байдаг бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй байх байлаа. Хүний хийдэг ажил ердөө л хүний хувьд хийх боломжтой үүргийнх нь хүрээнд байдаг бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээж чадна, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний хэлж байгаа зүйл бие махбодтой болсны ажилтай холбоотой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй).

Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй…

…Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Бие махбодтой болсон Бурхан нь Бурханы ашигладаг хүмүүсээс мөн чанартаа өөр юм. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханы ашигладаг хүмүүс тэгж чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд Бурханы Сүнс биечлэн үг хэлж, шинэ эринийг эхлүүлдэг. Түүнийг үг хэлж дуусах үед, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг энэ нь илтгэдэг. Үүний дараа, амийн туршлага руу орохын тулд хүмүүс бүгд Бурханы ашигладаг хүмүүсийн удирдлагыг дагадаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа).

Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй—өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх аргагүй. Тэрээр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг буюу Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлдэг бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан олж авсан хэрсүү ухаан болон мэдлэг юм. Ийм хэрсүү ухаан болон мэдлэгийг хүний оршихуй гэдэг бөгөөд хүний төрөлх зан чанар, бодит хэв чанарт үндэслэн илэрхийлэгддэг—ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг… Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг ба Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил).

Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг танихын тулд чи энэ хоёрын ялгааг л харьцуулах ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил).

Хэрвээ хүн энэ ажлыг хийсэн бол хэтэрхий хязгаарлагдмал болох байлаа: Энэ нь хүнийг тодорхой цэгт аваачиж болох ч мөнхийн хүрэх газарт нь хүргэж чадахгүй байх байв. Хүний хувь заяаг хүн шийдэж чаддаггүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй, хожмын хүрэх газрыг ч баталгаажуулж чадахгүй. Харин Бурханы хийдэг ажил бол өөр. Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь).

Бурханы ажил болон хүний ажлын ялгааг Төгс Хүчит Бурханы үг тун тодорхой болгож байна. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханд ашиглагдсан хүмүүсийн мөн чанар ялгаатайн адил, хийдэг ажил нь ч бас маш их ялгаатай. Бие махбодтой болсон Бурхан гаднаа эгэл жирийн, хэвийн хүн шиг харагддаг ч Тэр бол Бурханы Сүнс махбодод биеллээ олсон хэрэг. Тиймээс Түүнд тэнгэрлэг мөн чанар, Бурханы эрх мэдэл, хүч чадал, бүхнийг чадагч чанар, мэргэн ухаан байдаг. Иймээс бие махбодтой болсон Бурхан Өөрийнхөө ажлаар үнэнийг шууд илэрхийлж, Бурханы зөвт зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж, шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, Бурханы санаа зорилго болон хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагыг илэрхийлж чадна. Бие махбодтой болсон Бурханы илэрхийлдэг бүх үг үнэн бөгөөд хүний амь байж, хүний амь зан чанарыг өөрчилж чадна. Бие махбодтой болсон Бурханы ажил хүнийг байлдан дагуулж, цэвэрлэж, Сатаны нөлөөнөөс аварч чадах ба хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачиж чадна. Тийм ажлын үр нөлөө нь ямар ч хүний хийж чадахгүй зүйл юм. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Бурханы Өөрийн ажил бөгөөд хэн ч орлож чадахгүй. Нөгөөтээгүүр, Бурханд ашиглагдаж байгаа хүний мөн чанар бол хүн. Тэдэнд зөвхөн хүн чанар байдаг, харин Христийн бурханлаг мөн чанар байхгүй тул үнэнийг, эсвэл Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж чадахгүй. Тэд Бурханы айлдвар болон ажлын суурин дээр Бурханы үгийн талаарх хувийн мэдлэгээсээ ярилцаж чадна, эсвэл өөрсдийн туршлага болон гэрчлэлийг л ярьж чадна. Тэдний мэдлэг, гэрчлэлүүд бүгд Бурханы үгийн талаарх хувийн ойлголтыг нь төлөөлдөг. Тэд хэчнээн өндөр мэдлэгтэй, эсвэл тэдний үг хэчнээн үнэн зөв байлаа ч, хэлж байгааг нь үнэн гэж үзэж болохгүй, түүнчлэн үүнийг Бурханы үг гэж хэлж болохгүй, иймээс энэ нь хүний амь байж чадахгүй бөгөөд хүнд тусламж, хангалт, дэмжлэг, сургамж л өгч чадахаас биш, хүнийг цэвэрлэж, аварч, төгс болгох үр дүнд хүрч чадахгүй. Тиймээс Бурханд ашиглагддаг хүн Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй бөгөөд хүний үүргийг биелүүлэхийн тулд л Бурхантай хамтран ажиллаж чадна.

Бурханы ажил, хүний ажлын хоорондох ялгааны тухайд гэвэл, хүн бүрд илүү тодорхой болгохын тулд бид бодит жишээ авч болно. Нигүүлслийн эрин үед Эзэн ЕсүсГэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн гэмшлийн замыг тунхаглаж, тэнгэрийн хаанчлалын нууцуудыг илчилсэн. Тэрээр хүний төлөө нүглийн тахил болон биечлэн цовдлогдож, нүглээ улайж, гэмшихэд хүнийг хүргэж, хүний нүглийг уучилж, хүнийг хуулийн ял шийтгэл болон хараалаас чөлөөлсөн, ингэснээр бид залбирч, Бурхантай ярилцахын тулд Бурханы өмнө очиж, Бурханы баялаг нигүүлсэл болон үнэнийг эдлэх эрхтэй болж чадсан ба бидэнд Бурханы хайр энэрэлтэй, өршөөнгүй зан чанарыг харуулсан юм. Эзэн Есүсийн ажил Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Энэ бол Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын нэг хэсэг юм. Эзэн Есүсийг ажлаа дуусгасны дараа элч нар нь Түүний айлдвар болон ажлын суурин дээр Эзэн Есүсийн үгийг туулж, хэрэгжүүлэхэд Бурханы сонгосон хүмүүсийг хөтөлж, Түүний авралын гэрчлэлийг түгээж, хүн төрөлхтнийг золин аварсан сайн мэдээг нь газар дэлхий даяар түгээсэн. Энэ бол Нигүүлслийн эрин үе дэх элч нарын ажил, бас Бурханд ашиглагдсан хүмүүсийн ажил юм. Энэ нь бидэнд, Эзэн Есүсийн ажил ба элч нарын ажлын хооронд мөн чанарын ялгаа байгааг харуулдаг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, Бурханы 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, хүн төрөлхтнийг Сатаны завхрал болон нөлөөнөөс бүрмөсөн аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэж, хүмүүст Бурханы зөвт, сүр жавхлант, уур хилэнт, халдашгүй зан чанарыг харуулдаг, ингэснээр завхарсан хүн төрөлхтөн нүглээс чөлөөлөгдөж, ариусгалтад хүрч, Бурханаар авхуулж чадна. Төгс Хүчит Бурханы ажил Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажил юм. Бурханд ашиглагдсан хүний ажил нь Төгс Хүчит Бурханы үг, ажилд үндэслэн Бурханы сонгосон хүмүүсийг усалж, хариулж, тэднийг Бурханы үгийн бодит байдал болон Бурханд итгэх зөв замд ороход удирдан чиглүүлж, хаанчлал бууж ирсэн тухай Төгс Хүчит Бурханы сайн мэдээг түгээж, гэрчлэх явдал юм. Энэ бол Хаанчлалын эрин үед Бурханд ашиглагдсан хүний ажил билээ. Хоёр удаа махбод болохдоо Бурханы хийсэн ажил нь эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил байсан гэдгийг энэ нь бидэнд харуулж байна. Түүний ажил бүх хүн төрөлхтөн рүү чиглэдэг ба бүгдээрээ Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлэх ажлын үе шат юм. Энэ нь яг нарийндаа хүн төрөлхтнийг золин аварч, аврах ажил билээ. Бурханы хоёр удаа махбод болохдоо хийсэн ажил нь зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах ажилдаа үнэнийг илэрхийлж чадна гэдгийг бүрэн баталдаг. Ямар ч хүн Бурханы ажлыг хийж чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан л Бурханы ажлыг гүйцэтгэж чадна. Иймээс Бурхан хоёр удаа махбод болохдоо зөвхөн Христ л үнэн, зам, амь мөн гэдгийг гэрчилдэг. Махбод дахь Бурханаас өөр хэн ч Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй. Тэд шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөж чадахгүйгээр үл барам, хүн төрөлхтнийг аварч чадахгүй. Бурханд ашиглагдсан хүмүүс зөвхөн Бурханы ажилтай хамтран ажиллаж, Бурханы сонгосон хүмүүсийг удирдан чиглүүлж, хариулж, хүний үүргийг биелүүлж л чадна. Хүн хэчнээн олон жил ажилласан, хэр олон үг хэлсэн, эсвэл ажил гаднаасаа хэчнээн агуу харагдах нь хамаагүй, мөн чанар нь бүгд хүний ажил юм. Энэ бол бодит баримт. Энэ бол махбод дахь Бурханы ажил ба Бурханд ашиглагддаг хүний ажлын хоорондох гол ялгаа юм.

Төгс Хүчит Бурханы үг бидэнд Бурханы ажил ба хүний ажлын хоорондох мөн чанарын ялгааг ухаарууллаа. Бие махбодтой болсон Бурхан ажиллангаа үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох бүхнийг илэрхийлж чадна гэдгийг одоо л бид мэдэж байна. Хэрэв бид Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, туулбал үнэнийг ойлгож, Бурханы ариун, зөвт зан чанар, Бурханы мөн чанар, хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилго, хүн төрөлхтнийг аврах Бурханы арга зам, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг улам их ойлгож чадна. Үүний зэрэгцээ бид бас Сатаны завхралд автсан өөрсдийнхөө мөн чанар, уг чанар ба үнэнийг ойлгож авна. Тийм маягаар бидний завхарсан зан чанар ариусаж, өөрчлөгдөж чадах бөгөөд бид Бурханд үнэхээр дуулгавартай байж, Бурханаас эмээж, Бурханы авралд хүрч чадна. Гэвч хүний ажил болон Бурханы ажил тэс өөр. Учир нь хүн үнэнийг илэрхийлж чадахгүй бөгөөд Бурханы үгийн талаарх хувийн мэдлэг, туршлагаа л ярилцаж чадна, тэгээд энэ нь үнэнд нийцэж байсан ч гэсэн Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлж, хариулж, дэмжиж, тусалж л чадна. Хэрвээ тэрээр Бурханы сайшаасан хүн бол хийдэг ажил нь ердөө Бурханы ажилтай хамтран ажиллаж, хүний үүргийг биелүүлэх явдал гэдгийг энэ нь харуулдаг. Хэрэв энэ нь Бурханы ашигладаг хүн биш, Ариун Сүнсний ажилгүй хүн бол хүний авьяас билиг, ур чадвар, нэр алдрыг өргөмжилдөг хүн юм. Тэд Библийг тайлбарлах үедээ ч гэсэн Библи дэх хүний үгийг өргөмжилж, Бурханы үгийг хамаагүй болгож, хүний үгийг ашиглан Бурханы үгийг орлуулдаг. Ийм хүмүүсийн ажил бол фарисайчуудын ажил бөгөөд Бурханыг эсэргүүцэх ажил юм. Хүний ажил үндсэндээ ийм хоёр өөр нөхцөл байдалд хуваагддаг. Ямартай ч, Бурханы ажил болон хүний ажлын хоорондох хамгийн том ялгаа нь энэ: Хэрэв энэ нь зөвхөн хүний ажил бол хүнийг цэвэрлэж, аврах үр дүнд хүрч чадахгүй. Бурхан л Өөрийн ажлаар үнэнийг илэрхийлэх чадвартай бөгөөд Түүний ажил л хүнийг ариусгаж, аврах үр дүнд хүрч чадна. Энэ бол бодит баримт. Бидний энд ярьж байгаа гол зүйл бол Бурханы ажил ба Бурханы ашигладаг хүмүүсийн ажлын хоорондох ялгаа юм. Бурханы ашигладаггүй шашны удирдагчдын ажил бол өөр хэрэг.

Бурханы ажил болон хүний ажилд ийм илэрхий ялгаа байдаг, тэгвэл бид яагаад Бурханд итгэхийн зэрэгцээ хүнийг дагаж, шүтсээр байдаг юм бэ? Өөрсдийн шүтдэг алдартай сүнслэг хүмүүс болон шашны удирдагчдын ажлыг Бурханы ажил гэж үздэг хүмүүс яагаад ийм олон байсаар байгаа юм бэ? Тэр ч бүү хэл хуурамч Христүүд болон муу ёрын сүнснүүдийн ов мэхийг Бурханы ажил гэж үздэг хүмүүс яагаад байдаг юм бэ? Яагаад гэвэл, бидэнд үнэн байдаггүй ба бид Бурханы ажил, хүний ажлыг ялган таньж чаддаггүй. Бид бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон хүний мөн чанарыг мэддэггүй бөгөөд үнэн гэж юу болох, үнэнтэй юу нийцдэгийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Бид Бурханы дуу хоолой болон хүний хэлсэн үгийг ялгаж чаддаггүй, түүнчлэн Сатанаар завхруулагдсан бөгөөд бүгдээрээ мэдлэг, авьяас билгийг шүтдэг тул хүнээс гардаг библийн мэдлэг, шашны сургаал болон теологийн онолыг үнэн гэж үзэхэд маш амархан байдаг. Үнэн бус, хүнээс гардаг эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрөх нь бидний мэдлэгийг нэмэгдүүлж магадгүй боловч бидний аминд ямар ч хангалт өгдөггүй, түүнчлэн Бурханыг мэдэх, Бурханыг хүндлэх үр дүнд хүрч чадахгүй. Энэ нь үгүйсгэхийн аргагүй баримт юм. Тиймээс хүн хэчнээн их ажил хийж, хэчнээн олон үг хэлж, хэчнээн удаан ажиллаж, ажил нь хэчнээн сайн байлаа ч, хүнийг цэвэрлэж, аврах үр дүнд хүрч чадахгүй. Хүний амь өөрчлөгдөхгүй. Хүний ажил Бурханы ажлыг орлож хэзээ ч чадахгүй гэдгийг энэ нь илчилдэг. Бурханы ажил л хүнийг аварч чадна. Бурханы ажлын хугацаа хэчнээн богино байх нь, Түүний айлддаг үг хэчнээн хязгаарлагдмал байх нь хамаагүй, энэ нь нэг эрин үеийг эхлүүлж, нэг эрин үеийг төгсгөж, хүн төрөлхтнийг золин аварч, аврах үр дүнд хүрч чадна. Энэ нь Бурханы ажил, хүний ажил хоёрын хоорондох илэрхий ялгаа юм. Бид Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгааг ойлгох үедээ л хүнийг сохроор шүтэж, дагахгүй бөгөөд хуурамч Христүүд болон антихристүүдийн хууран мэхлэлт, хяналтыг ялган таньж, татгалзаж чаддаг болно. Ийм маягаар бид эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, Бурханы авралд хүрэхийн тулд Бурханы шүүлт, ариусгалтыг олж авч чадна. Хэрвээ бид Бурханы ажил болон хүний ажлыг ялгаж чадахгүй бол хуурамч Христүүд болон антихристүүдийн хууран мэхлэлт, хяналтаас хэзээ ч чөлөөлөгдөж чадахгүй. Ийм хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг боловч үнэн хэрэгтээ хүнд итгэж, хүнийг дагаж, шүтэж байгаа; шүтээн шүтэж байгаа. Энэ нь Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж буй хэрэг юм. Хэрвээ тэд алдаагаа ухаарахаас татгалзсаар байвал Бурханы зан чанарт халдсаныхаа төлөө эцэстээ Бурханаар хараалгаж, Бурханаар таягдуулах болно.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Хэрвээ бид Бурханы ажлыг хүний ажлаас, эсвэл Бурханы ашигладаг хүмүүсийг хоёр нүүрт фарисайчуудаас ялгаж чадахгүй бол хүмүүсийг амархан шүтэж, дагаад, үнэн замаас хялбархан хазайх болно! Энэ нь Эзэн Есүс ажлаа хийхээр ирэхэд Иудейн шашин дахь Бурханы сонгосон хүмүүс бүгд Түүнийг хаяад, фарисайчуудыг дагасантай адил байх болно. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийдэг. Шашны ертөнцөд пастор, удирдагч, орчин үеийн фарисайчууд маш олон хүнийг мэхэлж, хязгаарлаж, хориглон, тэднийг эцсийн өдрүүдийн Христийг хаяхад хүргэдэг. Энэ бол бидний сурах ёстой ноцтой сургамж. Бурханыг дагахын тулд шашны удирдагчдын мөн чанарыг хоёр нүүрт фарисайчуудаас ялгах чадвартай байх ёстой. Тэд өөрсдийн үзэл, төсөөлөл, логик сэтгэлгээний дагуу Библийг тайлбарлаж, бэлэг, авьяасаараа ажилладаг. Тэдний номлол нь үнэндээ теологи болон Библийн судлалын онолууд байдаг. Тэд Библи дэх Бурханы үгийг өргөмжилж, гэрчлэхийн оронд Библи дэх хүний үгийг тайлбарлаж, номлох талаар л анхаардаг. Тэд Эзэнийг нэр төдий тэргүүн болгон хувиргаж, хүний үгээр Эзэн Есүсийн үгийг орлуулдаг. Ийм төрлийн ажил Бурханы хүсэлд бүрмөсөн харшилдаг. Фарисайчууд Бурханыг эсэргүүцдэгийн гол зангилаа энд оршдог. Шашны хүмүүс бүгд фарисайчуудын удирдлага, хариулгад хууртаж, сохроор дагадаг. Тэд олон жилийн турш Бурханыг дагадаг ч үнэн юм уу амийн ямар ч тэжээл хүлээн авдаггүй. Сайндаа л тэд Библи болон теологийн онолын тухай тодорхой хэмжээний мэдлэг олж авна л гэж найдаж болох юм. Тэд улам бүр биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, дээрэнгүй зан чанартай болдог ба Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Бурхан тэдний сэтгэлд байр сууриа аажмаар алдаж, тэд нэг л мэдэхэд Бурханыг эсэргүүцсэн фарисайчуудын замаар алхдаг. Ялангуяа Библийг хам сэдвээс нь хазайлган, буруугаар тайлбарлаж, хүнийг хуурч, хорьж зальдахын тулд хүний үзэл төсөөлөлтэй нийцдэг тэрс үзэл, төөрөгдөл тарааж, өөрсдийн санаархал, хүслийг хангаж байдаг шашны удирдагчид, алдартнууд олон бий. Эдгээр тэрс үзэл, төөрөгдлийг Бурханы үг, үнэн мэт авч үздэг олон хүн байдаг. Тэд буруу замд хөтлөгддөг. Шашны эдгээр удирдагч, алдартай хүмүүс гэгч нь яг нарийндаа эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаараа дамжуулан Бурханы илчилсэн антихристүүд юм. Энэ баримтууд нь эдгээр шашны удирдагч, сүнслэг хүн гэж нэрлэгддэг хүмүүсийн ажил нь Ариун Сүнсний ажлаас ирдэггүйг нотлоход хангалттай. Харин ч фарисайчууд, антихристүүд биднийг хуурч, хорлож байгаа хэрэг. Тэд бүгд Бурханыг эсэргүүцэн, Түүнээс урвадаг. Бурханыг загалмайд дахин цовдолж, Бурханд хараагдсан хүмүүс бол тэд юм!

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Бурханы ажил, хүний ажлын хооронд гурван үндсэн ялгаа бий. Эхний ялгаа нь, Бурханы ажилд эрин үеийг эхлүүлж, төгсгөх явдал багтдаг. Иймээс Түүний ажил бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Энэ нь ганцхан улс орныг, ганцхан угсаатныг юм уу тодорхой бүлэг хүмүүсийг байгаа болгодоггүй. Бүхий л хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы бүх ажил бүх хүн төрөлхтөнд зайлшгүй нөлөөлдөг. Бурханы ажил, хүний ажлын хоорондох хамгийн том ялгаа энд оршино. Нигүүлслийн эрин үед Бурхан Эзэн Есүсийн дүрээр бие махбодтой болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг гүйцэтгэсэн. Эзэн Есүс загалмайд цовдлогдож, золин авралын ажлыг гүйцэлдүүлсний дараа Эзэн Есүст гэрчлэл хийлгэхээр Ариун Сүнс Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлж эхэлсэн бөгөөд эцэст нь Эзэн Есүсийн ажлыг бүх хүн төрөлхтөн даяар дэлгэрүүлсэн. Эзэн Есүсийн золин авралын сайн мэдээ тийнхүү ертөнцийн зах хязгаарт хүртэл түгсэн юм—энэ нь Бурханы ажил байсан гэдгийг үүгээр нотолдог. Хэрвээ энэ нь хүний ажил байсан бол ертөнцийн зах хязгаарт түгэхгүй байсан нь гарцаагүй. Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийг хоёр мянган жил тусгаарласан. Энэ хоёр мянган жилийн хугацаанд шинэ эрин үеийг эхлүүлэх ажлыг хийж чадах хэн ч харагдаагүй юм. Түүнчлэн, дэлхийн бүх улс үндэстэн даяар түгэх ямар нэг онцгой ажил хийж чадах хэн ч байгаагүй. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийхийн тулд эцсийн өдрүүдэд махбод болох хүртэл иймэрхүү ямар ч жишээ байсангүй. Бурханы ажлын туршилтын үе шат Хятадад аль хэдийн амжилттай болсон—Бурханы агуу төсөл аль хэдийн гүйцэлдсэн бөгөөд Түүний ажил дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд өргөжиж эхэлсэн билээ. Бурханы бүхий л ажил бүх хүн төрөлтөнд чиглэдэг гэдгийг бид ийм маягаар улам баталгаажуулж болно. Бурхан нэг улс оронд туршилтын ажлаа эхлүүлдэг бөгөөд амжилттай гүйцэлдсэнийх нь дараа Бурханы ажил өргөжиж, бүх хүн төрөлхтөнд хүрч эхэлдэг. Энэ нь Бурханы ажил болон хүний ажлын хоорондох хамгийн том ялгаа билээ…

Бурханы ажил, хүний ажлын хоорондох хоёр дахь ялгаа гэвэл, Бурханы ажил Бурхан юу болохыг илэрхийлдэг. Энэ нь Бурханы зан чанарыг бүрэн төлөөлдөг. Бурханы илэрхийлдэг бүхэн нь бүхэлдээ үнэн, зам, амь юм. Бурханы ажлыг туулдаг бүх хүн Бурханы зөвт, ариун байдал, төгс хүчин, мэргэн ухаан, гайхалтай байдал, ойлгохын аргагүй байдлыг танин мэддэг. Хүний ажил нь хүний туршлага, ойлголтыг илэрхийлж, хүн чанарыг нь төлөөлдөг. Хүн хэчнээн их ажил хийдэг ч бай, энэ нь хэчнээн агуу ч бай, үүний аль нь ч үнэн байж огт чадахгүй. Энэ нь үнэний тухай хүний ойлголт юм уу туршлага л байж чадна—үүнийг тэр чигтээ үнэн, эсвэл үнэнийг төлөөлдөг гэж яавч хэлж болохгүй…

Бурханы ажил, хүний ажлын хоорондох ялгааны гурав дахь тал нь гэвэл, Бурханы ажил хүмүүсийг байлдан дагуулж, өөрчилж, зан чанарыг нь өөрчилж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөх хүч чадалтай байдаг. Хүн Бурханы үгийн талаар хэчнээн их туршлага, ойлголттой байлаа гээд түүний ажил хүмүүсийг аварч чадахгүй. Түүнчлэн, өөр хүний зан чанарыг өөрчлөх чадваргүй. Учир нь Бурханы үг бол үнэн бөгөөд үнэн л хүний амь байж чадна. Хүний үг бол сайндаа л үнэнтэй нийцэлтэй ойлголт юм. Энэ нь ердөө түр зуур л бусдад тусалж, бусдыг босгон байгуулж чадахаас биш хэн нэгний амь байж чадахгүй. Тийм учраас Бурханы ажил хүнийг аварч чаддаг бол хүний ажил өөр хэнийг ч авралаар хангаж чаддаггүй юм. Бурханы ажил хүмүүсийн зан чанарыг өөрчилж чаддаг байхад хүний ажил хэний ч зан чанарыг өөрчлөх чадваргүй. Туршлагатай бүх хүн үүнийг тодорхой харж чадна. Үндсэндээ, хүнд Ариун Сүнсний ажил хэчнээн ч их байдаг бай, бүр хүмүүсийн дунд хэдэн жил ажилласан ч бай хамаагүй, түүний ажил хүмүүсийн зан чанарыг өөрчилж чадахгүй. Энэ нь, бүрэн гүйцэд, жинхэнэ авралыг олж авахад тэдэнд туслах чадваргүй. Энэ бол маргаангүй. Бурханы ажил л үүнийг хийж чадна. Хэрвээ хүн үнэний туршлага болон эрэл хайгуулдаа сайн байвал Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах бөгөөд амь зан чанартаа өөрчлөлт хийнэ. Тэрээр завхарсан мөн чанараа үнэхээр ойлгоно. Эцэст нь өөрийгөө Сатаны нөлөөнөөс чөлөөлж, Бурханаас аврал хүртэж чадна. Энэ бол хүний ажил болон Бурханы ажлын хоорондох хамгийн том ялгаа билээ.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Бурхан эрин үеийг эхлүүлж, төгсгөж чаддаг гэдэгт Бурханы ажил, хүний ажил хоёрын хамгийн том ялгаа оршдог. Бурхан Өөрөө л тэр ажлыг хийж чадна; харин хүмүүс чадахгүй. Яагаад тэр вэ? Учир нь хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, мөн тэд бол үнэн биш; Бурхан л тийм байдаг. Хүмүүсийн үг үнэнтэй хэчнээн ойр нийцдэг ч бай, номлол нь хэчнээн сүрлэг ч бай, тэд хэдий их ойлгодог ч бай, энэ нь Бурханы үг болон үнэний талаарх өчүүхэн туршлага, мэдлэгээс цаашгүй бөгөөд Бурханы ажлыг туулснаар олж авсан хязгаарлагдмал зүйл төдий юм. Энэ бол яг таг үнэн биш билээ. Иймээс хүн хэчнээн их үнэнийг ойлгодог нь хамаагүй, эрин үеийг эхлүүлж, төгсгөх ажлыг хийж чадахгүй. Энэ нь хүний мөн чанараар тодорхойлогддог…

Хүнд юу байгаа, тэр юу болох бүхэн, мөн түүний хүн чанар хэчнээн сүрлэг, сайн байлаа ч гэсэн хэвийн хүн чанар дотор эзэмших учиртай хязгаарлагдмал зүйл юм; үүнийг Бурханд юу байгаа, Тэр юу болохтой харьцуулж ер болохгүй, мөн Бурханы илэрхийлдэг үнэний бодит байдалтай ч харьцуулж болохгүй. Энэ нь тэнгэр газар шиг ялгаатай; иймээс хүн Бурханы ажлыг хийж чадахгүй. … Та нарын хийдэг ажил хэчнээн агуу ч бай, та нар хэчнээн жил ажилладаг ч бай, бие махбодтой болсон Бурханаас хэчнээн олон жил ажилласан ч бай, Түүнээс хэчнээн олон үг хэлсэн ч бай, та нарын илэрхийлдэг зүйл бол хүнд юу байгаа, тэр юу болохоос цаашгүй юм. Энэ нь Бурханы үг болон үнэний талаарх хүний өчүүхэн туршлага, мэдлэг төдий билээ. Энэ нь хүний өөрийнх нь амь байж чадахгүй. Иймээс хүн хэчнээн олон номлол хийдэг ч бай, бусад хүн номлолыг нь хэчнээн гүн гүнзгий гэж боддог ч бай, мөн тэд хэчнээн их ажил хийдэг ч бай хамаагүй, тэдний илэрхийлдэг юу ч үнэнийг агуулдаггүй бөгөөд үнэний хамгийн үнэн зөв илэрхийлэл биш, мөн энэ нь бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж бүр ч чаддаггүй. Хүний үг Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй байсан ч гэсэн хүмүүст ердөө л өчүүхэн төдий босгон байгуулалт, тэжээл өгч чаддаг. Тэдгээр нь хүмүүст хэсэг хугацаанд жаахан тус болохоос өөрийг хийж чаддаггүй. Хүний ажлаар хүрч болох зүйл нь энэ юм. Тэгвэл хүний ажил яагаад Бурханы ажилтай адилхан үр дүнд хүрч чаддаггүй вэ? Учир нь хүний мөн чанар нь үнэн биш юм; хүний мөн чанар нь ердөө л хэвийн хүн чанарт юу байгаа, тэр юу болох зарим зүйлийг л эзэмшдэг. Энэ нь Бурханд юу байгаа, Тэр юу болохоос маш хол тасарсан байдаг төдийгүй Бурханы илэрхийлдэг үнэнээс маш хол тасарсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы ажлаас хагацаж, Ариун Сүнс ажиллахаа болих юм бол хүний ажлын бусдад өгөх ач тус улам бүр багасаж, хүмүүс аажмаар ямар ч замгүй болно. Бурханы ажил л хүрч чадах, хүний ажил хэзээ ч хүрч чадахгүй цөөн хэдэн илэрхий үр дүн байдаг: Хүн юу ч хийлээ гэсэн хүмүүсийн амь зан чанарыг өөрчилж чаддаггүй; хүн юу ч хийлээ гэсэн Бурханыг үнэхээр мэдэж, ариусах боломжийг хүмүүст олгож чаддаггүй. Энэ бол маргаангүй юм. “Ажилласан хугацаа нь төдийлөн урт байгаагүй учраас тэр” гэж зарим нь хэлдэг. Энэ нь ердөө худлаа юм. Урт хугацаа ч нэмэргүй байх болно. Хүний ажил нь хүнийг Бурханы талаар мэдлэгтэй болгож чадах уу? Та нар хэчнээн ч олон жил бусдыг удирдлаа гэсэн тэднийг Бурханы талаарх мэдлэгт хөтөлж чадахгүй. Цөөн хэдэн жишээ авцгаая. Паулын ажил хүмүүст Бурханыг мэдүүлж чадах уу? Шинэ Гэрээн дэх элч нарын тэр бүх захидал хүмүүст Бурханыг мэдүүлж чадах уу? Хуучин Гэрээн дэх Бурханы олон эш үзүүлэгч, зарц нарын ажил хүмүүст Бурханыг мэдүүлж чадах уу? Аль нь ч чадахгүй. Хүний ажлаар хүрч болох үр дүн нь туйлын хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлын нэг үеийг баримтлахаас өөр зүйл чаддаггүй. … Хүний ажил нь Бурханыг мэдэхэд хүнд тусалж чадахгүй, хүний ажил нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй, хүний ажил нь хүмүүсийг ариусахад тусалж чадахгүй. Энэ бол нотолгоо юм. Тэгвэл эцсийн өдрүүд дэх Бурханы ажил яадаг вэ? Бурханы ажлыг туулж байгаа Бурханы сонгосон хүмүүсийн гэрчлэл улам олширсоор байна. Маш олон хүн байлдан дагуулагдаж, Бурханыг дагахын тулд бүхнийг хөсөр хаясан бөгөөд маш олон хүн цангинасан гэрчлэл хийж, бас хувийн туршлагынхаа талаар гэрчлэл хийсэн өгүүлэл бичсэн; бүхий л төрлийн гэрчлэл байдаг. Бурханы ажлыг найм юм уу арван жил туулсан зарим хүн маш гайхалтай гэрчлэл хийдэг; зарим нь ердөө л гурваас таван жилийн дараа гайхалтай гэрчлэл хийдэг. Зарим нэг гэрчлэлийг олж авсан энэ хүмүүс арав, хорин жилийн нэмэлт туршлагатай байсан бол ямаршуу гэрчлэгч байх вэ? Улам ч цангинасан, алдар суутай байх бус уу? Бурханы ажлаар хүрдэг зүйл энэ мөн үү? Энэ бол хүний нэг зуу, нэг мянган жилийн ажлын үр дүнг давдаг Бурханы аравхан жилийн ажлын үр дүн юм. Энэ нь юуг харуулж байна вэ? Бурханы ажил л хүнийг аварч, өөрчилж, төгс болгож чаддаг, харин хүний ажил ямар ч хугацаанд тийм үр дүнд хүрч чаддаггүй гэдгийг харуулж байна. Хүний ажил эцсийн эцэст ямар үр дүнд хүрч чадах вэ? Тэр хүн бусдаар хүндлүүлж, дэмжүүлж, даган дуурайлгах үр дүнд л хүрч чадна. Хамгийн сайндаа л хүмүүс арай дээр авирлаж магад, харин үүнээс хэтрэхгүй; тэдний амь зан чанарт өөрчлөлт гарч чадахгүй, мөн Бурханд захирагдаж, Бурханы талаар мэдлэгтэй болж чадахгүй, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болж чадахгүй, мөн жинхэнэ ариусгалтаар дамжуулан Бурханыг харж чадахгүй. Эдгээр томоохон талын алинд нь ч үр дүнд хүрч чадахгүй.

Бурханы ажлын нэг тал гэвэл бид үүгээр дамжуулан Бурханд юу байгаа, Тэр юу болохыг олж илрүүлж, Бурханы зан чанарыг харж, Түүний мэргэн ухаан, төгс хүчнийг мэдэж чаддаг. Энэ нь Бурханы үгээр дамжуулан шууд хүрч болдог зүйл юм. Өөр нэг тал нь гэвэл Бурханы үг хүний амь байж чаддаг. Бид Бурханы үгийн тухай жинхэнэ туршлага, ойлголттой байх үедээ дотроо Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй болж, ингэснээр Түүний үгийн тэжээгч амийн усыг тасралтгүй шингээж чадах бөгөөд дотор маань энэ нь үндэслэх үед бид Бурханы цаг ямагт шаарддаг гэрчлэлийг амьдран харуулж чаддаг болно. Өөрөөр хэлбэл, Түүний үг бидний өөрсдийн амь болно. Бурханы үг бол бидний амийн шавхагдашгүй, энгүй эх булаг юм. Тэгвэл хүний ажил ямар байдаг вэ? Хүний үг хэчнээн зөв ч бай, үнэнтэй хэчнээн нийцэлтэй ч бай бусдын амь болж чаддаггүй; тэдгээр нь ердөө л түр зуурын тусламж, босгон байгуулалтаар хангаж чаддаг. Одоо та нар үүнийг ойлгож чадсан биз дээ? Хүний ажил, Бурханы ажил хоорондын ялгаа энэ биш үү? Өөрөөр хэлбэл, хүн ердөө л тэр юу болохоо илэрхийлдэг бол Бурхан Тэр юу болох бүхнээ илэрхийлдэг. Хүний ганц хийж чаддаг зүйл нь бусдад өчүүхэн төдий ашиг тус, босгон байгуулалт авчрах явдал бол Бурханы хүнд авчирдаг зүйл нь амийн мөнхийн тэжээл байдаг—ялгаа нь ийм эрс тэс юм. Бид хүнээс хагацсан ч цааш үргэлжлүүлж чадна; харин Бурханы үг байхгүй бол амийн булгийг алдана. Иймээс Бурхан “Христ бол үнэн, зам, амь юм.” гэж хэлжээ. Бурханы үг нь бидний үнэт эрдэнэ, амийн эх булаг бөгөөд бүгдэд зайлшгүй хэрэгтэй юм. Бурханы үгтэй байснаар бид амьдралдаа зүг чигтэй, амьдрах зорилготой байдаг төдийгүй амийн тэжээл, амьдрах зарчимтай байдаг.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих