Муу ёрын сүнсний ажилтай, эсвэл чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг Бурхан яагаад авардаггүй тухай
Холбогдох Бурханы үг:
Би муу ёрын сүнсний янз бүрийн үйл хэргийг аль хэдийн тодорхой харсан. Муу ёрын сүнсэнд ашиглуулдаг хүмүүсийг ч бас (буруу санаа зорилготой, махан бие, эсвэл эд хөрөнгөд шунадаг, өөрсдийгөө өргөмжилдөг, чуулганыг үймүүлдэг гэх мэт хүмүүс) Би нэг бүрчлэн нэвт харсан. Муу ёрын сүнснүүдийг зайлуулмагц бүх зүйл дуусна гэж бүү бод. Би чамд хэлчихье! Одоогоос эхлээд Би энэ хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулаад, дахин хэзээ ч ашиглахгүй! Өөрөөр хэлбэл, муу ёрын сүнсний завхруулсан ямар ч хүнийг Би ашиглахгүй бөгөөд хөөн зайлуулна! Намайг мэдрэмжгүй гэж бүү бод! Үүнийг мэдэж ав! Би бол ариун Бурхан бөгөөд бузар сүмд оршихгүй! Надад бүрэн үнэнч бөгөөд Миний ачаанд анхааралтай байж чадах шударга, ухаалаг хүмүүсийг л Би ашигладаг. Учир нь Би ийм хүмүүсийг урьдчилан тогтоосон бөгөөд бүр ямар ч муу ёрын сүнс тэдэн дээр ажилладаггүй. Би нэг зүйлийг тодорхой болгоё: Одоогоос эхлээд Ариун Сүнсний ажилгүй бүх хүн муу ёрын сүнсний ажилтай байдаг. Би дахиад хэлье: Муу ёрын сүнс ажилладаг ганц ч хүнийг Би хүсдэггүй. Тэд бүгд махан биеийнхээ хамтаар Үхэгсэдийн орон луу хаягдана!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 76-р бүлэг
Хүмүүс үргэлж там болон Үхэгсдийн орны тухай дурддаг. Гэхдээ энэ хоёр үг юуг хэлдэг вэ, бас эдгээрийн хоорондох ялгаа юу вэ? Эдгээр нь үнэхээр хүйтэн, харанхуй буланг хэлдэг гэж үү? Хүний оюун санаа үргэлж Миний удирдлагад саад болж, санаан зоргоор эргэцүүлснийгээ нэлээд сайн гэж боддог. Гэхдээ тэдгээр нь бүгд өөрсдийнх нь төсөөлөл юм. Үхэгсдийн орон, там гэдэг нь хоёулаа Сатан болон муу ёрын сүнсний амьдарч байсан бузар сүмийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, өмнө нь Сатан болон муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хэн ч бай, өөрсдөө там, өөрсдөө Үхэгсдийн орон юм—үүнд эндүүрэл гэж үгүй! Иймээс Би бузар сүмд амьдардаггүй гэдгээ өмнө нь ахин дахин онцолсон. Би (Бурхан Өөрөө) Үхэгсдийн оронд юм уу тамд амьдарч болно гэж үү? Тэгвэл ухаангүй, утга учиргүй хэрэг болох бус уу? Би үүнийг хэд хэдэн удаа хэлсэн боловч юу гэсэн утгатайг нь та нар ойлгохгүй л байна. Тамтай харьцуулбал Үхэгсдийн орныг Сатан илүү ноцтой завхруулдаг. Үхэгсдийн орны хүмүүс хамгийн ноцтой бөгөөд Би тэр хүмүүсийг ердөөсөө урьдчилан тогтоогоогүй; тамын хүмүүс бол Миний урьдчилан тогтоосон ч дараа нь таягдан хаясан хүмүүс юм. Энгийнээр хэлбэл, Би энэ хүмүүсийн нэгийг ч сонгоогүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 90-р бүлэг
Зарим антихрист илтэд муу сүнснүүд байдаг байхад зарим антихрист өөрийгөө муу сүнс гэж харуулах хүртлээ явдаггүй учраас тэднийг тэгж тодорхойлж болохгүй юм. Илтэд муу сүнс болох антихристүүдийн тухайд Бурханы мөн чанар, зан чанарыг харгалзан үзвэл, хэн нэгэн тэдгээр антихристийг дагавал Бурхан тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрсөн хэвээр байх уу? Бурхан бол ариун, Тэр бол хартай Бурхан—муу сүнсийг дагасан хүмүүсийг Тэр жигшин голдог. Өнгөн дээрээ энэ хүн сайн юм шиг харагддаг ч гэсэн Бурхан тэр талаас нь хардаггүй. “Хартай” гэж юу вэ? “Хартай” гэдэг нь энд ямар утгатай вэ? Үгнээсээ тодорхой биш байвал Миний тайлбараас та нар ойлгож чадах эсэхийг харъя. Бурхан нэг хүнийг сонгосон үеэс эхлээд тэр хүн нь Бурхан бол үнэн, Тэр бол зөвт байдал, мэргэн ухаан, төгс хүчин, Тэр бол цорын ганц нэгэн гэдгийг тодорхойлох хүртэл—энэ бүхнийг ойлгохоороо зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы зан чанар, мөн чанараас гадна Түүнд юу байдаг, Тэр юу болох талаар үндсэн ойлголттой болдог. Энэхүү үндсэн ойлголт нь дараа нь түүний итгэл болж, энэ нь Бурханыг дагах, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэх хөдөлгөгч хүч нь болдог. Энэ нь түүний биеийн хэмжээ болдог, зөв үү? (Тийм.) Эдгээр зүйл зүрх сэтгэлд нь аль хэдийн үндэс сууриа тавьсан бөгөөд тэр дахин хэзээ ч Бурханыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэрвээ түүнд Христ буюу бодитой Бурханы талаарх жинхэнэ мэдлэг байхгүй бол антихристэд шүтэн мөргөж, түүнийг дагаж магадгүй. Ийм хүн бас л аюулд байна. Тэд махбод болсон Христээс нүүр буруулж, муу антихристийг дагаж магадгүй байсаар байдаг; энэ нь Христийг илт үгүйсгэж, Бурхантай холбоогоо тасалж байгаа хэрэг болно. Үүний далд санаа нь: “Би Таныг цаашид дагахгүй, харин би Сатаныг дагаж байна. Би Сатанд хайртай, түүнд үйлчлэхийг хүсдэг; би Сатаныг дагахыг хүсдэг, тэр надад яаж ч хандаж, намайг яаж ч сүйрүүлж, дэвсэлж, завхруулдаг байсан хамаагүй, би тун дуртай байна. Та хэчнээн зөвт, ариун байх нь хамаагүй, би цаашид Таныг дагахыг хүсэхгүй байна. Та Бурхан гэдэг нь үнэн ч гэсэн, би Таныг дагахыг хүсэхгүй байна”. Тэд ингээд орхин явж, өөрт нь ямар ч хамаагүй нэгнийг, Бурханы дайсан, тэр ч байтугай, муу сүнсийг дагадаг. Бурхан тийм хүнийг хүссээр байх уу? Бурхан тэднийг жигшин голох нь зохистой хэрэг болох уу? Тун зохистой хэрэг болно. Эрүүл ухаанаар бодвол, Бурхан бол хартай Бурхан, Тэр бол ариун гэдгийг хүмүүс бүгд мэддэг боловч үнэхээр үүний цаана байгаа зүйлийн бодит нөхцөл байдлыг чи ойлгож байна уу? Миний энд хэлээд байгаа зүйл үнэн зөв бус уу? (Зөв.) Хэрвээ тийм юм бол Бурхан тэр хүнээс татгалзаж байгааг нь Түүний зүгээс харгис байна гэж тооцох уу? Бурхан зарчмын дагуу үйлддэг—хэрвээ чи Бурхан хэн болохыг мэддэг мөртөө Түүнийг дагахыг хүсдэггүй бөгөөд Сатан хэн болохыг мэддэг хэр нь түүнийг дагахыг хүсдэг бол Би ятгахгүй. Сатаныг үүрд дагахыг Би чамд зөвшөөрнө, эргэж ирээч гэж Би чамаас гуйхгүй, харин ч Би чамайг хаяна. Бурханы хувьд энэ нь ямар зан чанар вэ? Мугуйд зан уу? Тэр сэтгэл хөдлөлөөрөө үйлдэж байна уу, эсвэл хүндэлмээр үйлдэж байна уу? Энэ бол эрхэм чанар, мугуйд зангийн аль нь ч биш, харин Бурханы “хартай зангийн” хэсэг юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдсэн зүйл болох чи буруу замд орох дуртай байвал Бурхан юу хэлэх вэ дээ? Хэрвээ чи буруу замд орохыг хүсэж байвал тэр чиний сонголт—эцэстээ чи л үр дагаврыг нь үүрнэ, чи өөрөө л буруутай. Хүмүүстэй харьцах Бурханы зарчим хувиршгүй учраас хэрвээ чи буруу замд орсондоо баяртай байвал шийтгүүлэх нь чиний гарцаагүй төгсгөл юм. Чи өмнө нь Бурханыг хэчнээн олон жил дагасан байх нь хамаагүй; хэрвээ чи буруу замд орохыг хүсвэл Бурхан сонголтод чинь туслахгүй, Тэр чамайг албадах ч үгүй. Чи өөрөө Сатаныг дагаж, Сатанд мэхлэгдэж, буртаглуулахыг хүсэж байгаа бөгөөд эцэст нь үр дагаврыг нь чи л үүрэх ёстой. Бусад хүн тэдэнд туслахыг хэчнээн оролдсон ч, энэ хүмүүст юу ч тус болдоггүйн учир энэ юм. Бурхан тэднийг хүсэхээ больсон байхад хүн юу хийж чадах билээ? Үүний цаана бодит шалтгаан бий. Гэхдээ хүмүүс хийх учиртай зүйлээ хийж, хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд үүнийг хийчихээр Бурханы удирдлага эцсийн үр дүнг шийднэ. Миний дэлгэрэнгүй тайлбарыг сонсоод та бүхэн “Бурхан бол хартай Бурхан” гэдэг хэллэгийн талаар арай илүү ойлголттой болсон уу? Энэ нь үүний нэг тал, өөрөөр хэлбэл, муу сүнсээр бохирлогдсон хүмүүсийг Бурхан жигшин голдог. Бурхан яагаад тэднийг жигшин голдог вэ? Яагаад гэвэл, тэд Сатаныг сонгосон. Үүний дараа Бурхан тэднийг хүсэж яахан чадах билээ? Тэднийг эргэж ирүүлэх гэж Бурхан тэднийг өршөөж, сэтгэлийг нь хөдөлгөж бас чадах уу? Бурханы хийж чадах зүйл энэ мөн үү? Тэр чадах нь гарцаагүй боловч тэгэхгүй. “Хартай” гэдгээр үүнийг хэлж байгаа юм.
Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (II)”
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?