Чөтгөрт эзэмдүүлэх гэж юу болох, чөтгөрт эзэмдүүлсний илрэл юу вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” хэмээн бархиран хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч, тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн өндөрт өргөмжилж, хэр чанга хашхирсан ч Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийнхөө ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол олгох хэрэггүй: Түүний ажил ялгамж чанар болон байр суурийг нь төлөөлдөг. Баптисм хүртэхээсээ өмнө Есүс, Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж мэдээж болохгүй биз дээ? Түүнийг ажлаа эхлэхээс ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Сүнсний ажил болон хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг бүх зан чанар—энэ бүхнийг чи илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө Бурхан гэж зүтгэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр л байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн юм уу Бурхан, Эзэн юм уу Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийн ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чи Түүнийг юу гэж дуудахаас үл хамааран, Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлж, Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол чамайг Бурхан гэж нэрлэж болохгүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1

Ариун Сүнс цаг ямагт өөрсөд дээр нь ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Ариун Сүнс үргэлж өөрсөдтэй нь хамт байдаг гэж хэлэх юм бол бодитой байна. Өөрсдийнх нь сэтгэхүй, эрүүл ухаан нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлэх юм бол тэр нь ч бас бодитой байж, Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан. Хэрвээ тэд, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, хором бүрд өөрсдийг нь Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөдөг, тэгээд тэд цаг ямагт шинэ мэдлэг олж авдаг гэж хэлэх юм бол энэ нь яавч хэвийн биш! Энэ нь тэр чигтээ ер бусын хэрэг юм! Тийм хүмүүс бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй! Бурханы Сүнс махбодод ирэх үедээ ч гэсэн Түүнд хооллох ёстой, амрах ёстой цаг гэж бий—хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүст махан биеийн сул тал байдаггүй мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг, сэтгэл хөдлөлөөс ангид, тарчлааныг тэсвэрлэх чадвартай бөгөөд махан биеийг даван гарсан мэт өчүүхэн ч ядардаггүй. Ингэх нь туйлын ер бусын биш үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг—нэг ч хүн ийм зүйлд хүрч чадахгүй! Ялган таних чадваргүй хүмүүс тийм хүмүүсийг харахаараа атаархаж, тэд бол Бурханд итгэхдээ маш эрч хүчтэй, асар их итгэлтэй, сул дорой байдлын өчүүхэн ч шинж тэмдгийг харуулдаггүй гэж хэлдэг! Үнэндээ эдгээр нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь, хэвийн хүмүүст хүний сул тал зайлшгүй байдаг; энэ бол Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн байр байдал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4-өөс эш татав

Асуудал гараагүй үед нэлээд хэвийн байдаг, нэлээд хэвийн ярьж, харилцдаг, хэвийн юм шиг байдаг, ямар ч муу юм хийдэггүй зарим хүн бий. Гэхдээ цуглаан дээр Бурханы үгийг уншиж, үнэний талаар нөхөрлөх үед тэд гэнэтхэн хэвийн биш авирлаж эхэлдэг. Зарим нь сонсож тэвчихгүй, зарим нь нойрмоглож, зарим нь өвдөж муухай санагдаж, цаашид сонсохыг хүсэхгүй байна гэж хэлдэг. Тэд ямар ч ухаангүй болдог—энд үнэндээ юу болоод байна вэ? Тэднийг муу сүнс эзэмдсэн байна. Муу сүнсэнд эзэмдүүлсэн байхдаа тэд яагаад “Би үүнийг сонсмооргүй байна” гэсэн үгийг хэлээд байдаг вэ? Заримдаа хүмүүс энд юу болоод байгааг ойлгож чаддаггүй боловч муу сүнсэнд энэ нь тов тодорхой байдаг. Энэ бол антихрист доторх сүнс юм. Тэднээс яагаад үнэнд тэгтлээ дайсагнадаг юм бэ гэж чи асуувал тэд тийм биш гэж хэлээд, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс тууштай татгалздаг. Гэвч тэд үнэнийг хайрладаггүй гэдгээ зүрх сэтгэлдээ мэддэг. Бурханы үгийг уншаагүй үедээ тэд бусадтай харилцахдаа хэвийн юм шиг байдаг. Тэдний дотор юу байгааг чи мэдэхгүй. Тэд Бурханы үгийг унших гэж оролдох үед “Би сонсмооргүй байна” гэх үг гардаг; тэдний уг чанар илчлэгдсэн бөгөөд тэд ийм байдаг. Бурханы үг тэднийг өдөөн турхирч, илчилж, эсвэл эмзэг газрыг нь хөндсөн үү? Тэгээгүй. Юу болсон бэ гэвэл, хүн бүр Бурханы үгийг уншиж байхад тэд үүнийг сонсмооргүй байна гэдэг. Тэд хорон муу бус уу? Хорон муу байна гэж юу гэсэн үг вэ? Ямар ч тодорхой шалтгаангүйгээр, яагаад гэдгээ ч мэдэлгүй ямар нэг зүйлд, эерэг зүйлд маш их дайсагнах гэсэн үг юм. “Бурханы үгийг сонсмогц би сонсмооргүй байдаг; Бурханд гэрчлэл хийхийг сонсмогц миний дургүй хүрдэг, яагаад гэдгийг ч мэдэхгүй. Үнэнийг эрэлхийлдэг хүн, үнэнд хайртай хүнийг хараад би тэдэнтэй үзэлцэхийг хүсэж, тэднийг үргэлж загнаж, ар хударгаар нь хор хөнөөлтэй зүйл хийж, амийг нь хөнөөхийг үргэлж хүсдэг” гэж тэд хэлдэг. Үүнийг хэлж байгаагаараа тэд хорон муу юм. Үнэн хэрэгтээ антихристүүд анхнаасаа л хэзээ ч хэвийн хүний сүнстэй байгаагүй, мөн хэзээ ч хэвийн хүн чанартай байгаагүй—үнэндээ ийм зүйл л болоод байгаа юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (I)”

Та нар ер нь иймэрхүү баахан антихристийг харж байсан уу? Тэдний дунд байхад чамд ямар санагддаг вэ? Гаднаа тэд бүгд эелдэг зөөлөн харагддаг боловч үнэн болон Бурханы хүслийг нөхөрлөх үед харуулдаг хандлага нь гаднах эелдэг зөөлөн байдлаасаа шал эсрэг байдаг, өөрөөр хэлбэл, тэд дээд зэргээр няцааж, огт сонирхдоггүй. Тэдэнтэй үнэнийг нөхөрлөхдөө чи тэдэнд гаднын хүн шиг санагддаг, чуулганы ажлыг нөхөрлөх үедээ чи бүр ч хөндлөнгийн хүн шиг санагддаг; чуулганы ажлын тодорхой нарийн ширийнийг гүйцэтгэсэн эсэх, хэр сайн хэрэгжүүлсэн тухай нөхөрлөхөд чинь тэд зүүрмэглэж эхлэн чөтгөрийн төрхөө илчлэх магадлалтай бөгөөд толгойгоо маажин, чихээ ухаад, эвшээж, нүдэнд нь нулимс цийлгэнэж, бүр найтааж ч магадгүй. Энэ нь муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хэрэг биш үү? Үнэнийг нөхөрлөнгүүт чинь тэдний чөтгөрийн төрх яагаад гарч ирдэг вэ? Тэдний бүгдийнх нь зүрх сэтгэлд ихээхэн хайр байдаг бус уу? Чамайг үнэний талаар нөхөрлөж эхлэхэд тэд яагаад сонирхохоо больдог вэ? Ингэснээрээ тэд илчлэгдэж байгаа бус уу? Тэд гадна талын ажлыг гүйцэтгэхдээ асар их урам зоригтой, үнэнч байдаг бус уу? Хэрвээ тэд үнэнч бол бодит байдал эзэмшсэн бус уу? Хэрвээ тэд бодит байдалтай бол үнэнийг нөхөрлөж буй хүмүүсийг сонсоод баярлаж, үүнийг хүсэн эрмэлзэж байх ёстой. Тэгвэл муу ёрын сүнсэнд эзэмдүүлэх үзэгдэл яагаад гарч ирдэг вэ? Тэдний ердийн эелдэг зөөлөн байдал шал худал гэдгийг энэ нь баталдаг—үнэн тэднийг илчилсэн.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд Бурханы гэрийг өөрсдийнхөө гэр орон шиг үздэг”

Ах эгч нарын ялган таних чадварыг хөгжүүлж, бодит хичээл заахын тулд Бурхан тэдний дунд чөтгөрт эзэмдүүлсэн хүнийг амьдруулахаар зохицуулжээ. Эхэндээ тэр хүний ярих, аливааг хийх хэв маяг нь хэвийн, сэтгэн бодох чадвар нь ч хэвийн байв; тэр асуудалтай мэт огт харагдаагүй. Гэхдээ хэсэг хугацаанд харилцсаны дараа ах эгч нар түүний хэлсэн бүхэн сэдвийн хүрээнээс гадуур—холбоо хамааралгүй мэт байдгийг олж мэдэв. Хожим нь тодорхой нэг “ер бусын” зүйлс тохиолджээ: Тэрээр ах эгч нарт байнга л ийм, тийм зүйл харсан, эсвэл Бурхан түүнд энэ, тэрийг илчилсэн гэж ярьдаг байв. Жишээлбэл, нэг өдөр Бурхан түүнд мантуу жигнэх ёстой гэж илчилсэн тул хийхээс өөр арга байгаагүй, харин маргааш нь тэрээр гарах хэрэгтэй болоод мантуунуудаа аваад явсан учир өөр ямар ч хоол хийх шаардлага гараагүй болж таардаг. Дараа өдөр нь Бурхан зүүдэнд нь чи өмнө зүг рүү явах ёстой гэж илчилжээ; зургаан милийн тэртээд хэн нэгэн хүлээж байж. Түүнийг хайхаар очтол яг тэнд нь Есүст итгэгч төөрчихсөн байж байв; тэрээр өнөө итгэгчид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж, өнөөх нь хүлээн авчээ. Тэр үргэлж л илчлэл олж авч, дуу хоолой сонсож байдаг, ер бусын зүйлс түүнд үргэлж тохиолдож байлаа. Өдөр бүр юу идэх, хаашаа явах, юу хийх, хэнтэй харилцах тухайд, тэрээр хэвийн хүний амьдралын хуулийг дагадаггүй, Бурханы үгийг үндэслэл, зарчмаа болгохоор эрж хайдаг ч үгүй, бас хүмүүстэй нөхөрлөхөөр эрж хайдаг ч үгүй байв. Үүний оронд тэрээр үргэлж дуу хоолой, илчлэл, эсвэл зүүд хүлээдэг байжээ. Энэ хэвийн хүн мөн үү? (Үгүй.) Зарим хүн түүнийг нэвт харж чадсан ба “Энэ залуу үсээ арзайлгаад, гудамжинд нүцгэн шалдан гүйгээгүй байж болох ч эдгээр нь муу ёрын сүнсний илрэл” гэж хэлсэн юм. Аажимдаа яалт ч үгүй ах эгч нар түүнийг нэвт харж эхэлсээр, сүүлдээ түүний асуудал нь тэсэрч, үнэхээр ч тэр үсээ арзайлгаад, гудамжаар нүцгэн шалдан гүйж, галзуу солиотой зүйлс хэлсэн. Чөтгөр гарч иржээ; асуудал эцэст нь нэг юм ил болов. Тэгэхээр энэ хугацаанд ах эгч нар түүнийг нэвт харж чадсан уу? Муу ёрын сүнс гэж юу болох, муу ёрын сүнсний ажил гэж юу болох, энэ нь хүмүүс дээр яаж илэрдэг тухай мэдлэг ухаан олж авсан уу? (Тийм.) Мэдээж зарим хүн мэдлэг ухаан, ялган таних чадвар олж авсан. Зарим хүн магадгүй түүнд хууртаж, тэсрэх үед нь л түүний хэн болохыг харсан. Гэхдээ хууртсан байна уу, нэвт харж чадсан байна уу гэдэг нь хамаагүй, хэрэв Бурхан энэ орчин нөхцөлийг зохицуулаагүй бол муу ёрын сүнсний ажил юу болохыг хүмүүс тодорхой ойлгох байсан уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан энэ орчин нөхцөлийг зохицуулж, эдгээр зүйлийг хийхийн ач холбогдол, зорилго юу байсан бэ? Энэ нь хүмүүст ялган таних бодит чадвараа хөгжүүлж, сургамж авч, ийм төрлийн хүнийг таньж мэдэх боломж олгохын төлөө байсан. Хэрэв муу ёрын сүнсний ажил ямар байдгийг хүмүүст зүгээр л хэлж өгсөн бол яг л багш ямар ч бодит дасгал, дадлага хийлгэлгүйгээр хичээл зааж байгаа мэт хүмүүс онол, үгсийг л олж авах байсан. Зөвхөн биечлэн мэдэрч, хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонссон үедээ л чи муу ёрын сүнсний ажил гэж юу болох, үүний онцгой илрэл нь юу болохыг тодорхой тайлбарлаж чадна. Тэгээд тийм хүмүүстэй дахиад таарах юм бол тэднийг ялган таньж, хэрэгсэхгүй орхиж чадна; тиймэрхүү асуудалд зохистой хандаж, зохицуулж чадах болно.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг (I)”

Чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүс чуулган болгонд бий. Тэд бүгд Бурханы гэрт шургалан орсон, зүсээ хувиргасан Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, бөхөлзөн, хамуутай нохой шиг амьдарч, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хараад тэдэн рүү дайрч давшлан, хажуу тийш нь түлхэж хаядаг; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг, чуулган дотор дураараа дургидаг. Иймэрхүү “орон нутгийн дээрэнгүй этгээд”, иймэрхүү “уяаны нохой” ихэнх чуулган дотор байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа гэтэн мярааж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио өгдгийн дээр хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлах чөтгөр” болж, хамгийн нэр хүндтэй нь бусдыгаа удирдаж, туг далбаагаа өндөрт өргөдөг. Энэ хүмүүс чуулган даяар галзуурсан мэт авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ханхлуулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд орж ирдэг. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс чуулганаас таягдан хаягдаж, бүхнээ зориулах боломжгүй болдог байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор галзуурсан мэт авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Ийм чуулганыг гагцхүү Сатан захирч байдаг; диавол хаан нь юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд ямар ч үнэнийг хайрлагч биш гэдгийг хангалттай нотолдог; харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм. Бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг Сатаны талд тэд зогсож чаддаг нь хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлдэггүй юм бэ, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс дөнгөж харангуут нь яагаад тэднийг тэр даруй дагадаг юм бэ? Энэ ямар гэгчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэх нь Надад хамаагүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, нутгийн дээрэнгүй этгээд байна уу эсвэл туг баригч удирдагч байна уу Надад хамаагүй. Хүч чинь асар их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч таягдах ажлын цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Таягдуулсны чинь дараа чамайг шийтгэх тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн бүхэн таягдуулах болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих