Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлын хоорондох үндсэн ялгаа юу вэ?
Холбогдох Бурханы үг:
Ямар зүйл Бурханаас гардаг, ямар зүйл Сатанаас гардаг болохыг чи ойлгох ёстой. Бурханаас гардаг зүйл нь чамд улам илүү тодорхой үзэгдэл өгч, Бурханд улам ойр болгодог; ах эгч нартайгаа чин сэтгэлийн хайрыг хуваалцаж, чи Бурханы ачаанд санаа тавих чадвартай болж, Бурханыг хайрлах сэтгэл чинь хэзээ ч багасахгүй. Алхах зам өмнө чинь байна. Сатанаас гарч ирдэг зүйлс үзэгдэл чинь алга болж, өмнө нь байсан бүхнээ алдахад чамайг хүргэдэг; чи Бурханаас холдож, ах эгч нараа гэсэн хайр чинь үгүй болж, үзэн ядах сэтгэлтэй болно. Чи цөхөрч, цаашид чуулганы амьдралаар амьдрах хүсэлгүй болох бөгөөд Бурханыг хайрлах зүрх сэтгэл чинь үгүй болдог. Энэ бол Сатаны ажил бөгөөд мөн ёрын муу сүнсний хийдэг ажлын үр дагавар юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 22-р бүлэг
Ариун Сүнсний ажил нь эерэг үйл явц байдаг байхад Сатаны ажил нь ухралт, сөрөг байдал, тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэл алдах, мөн магтан дуу дуулах ч дургүй байх, үүргээ биелүүлэхэд дэндүү сул дорой байх явдал юм. Ариун Сүнсний гэгээрлээс үүдэн гардаг бүхэн нь нэлээд ердийн байдаг; энэ нь чамайг хүчилдэггүй. Хэрвээ чи үүнийг дагавал амар тайван байна; хэрвээ дагахгүй бол дараа нь зэмлүүлнэ. Ариун Сүнсний гэгээрэлтэйгээр чиний хийдэг юу ч хязгаарлагдаж, саатуулагдахгүй, чи чөлөөтэй байх ба чиний үйлдлүүдэд хэрэгжүүлэх зам байх болно, чи ямар нэгэн хязгаарлалтад автахгүй, харин Бурханы хүсэлд үндэслэн үйлдэж чадна. Сатаны ажил олон зүйл дээр чамд саад учруулдаг; энэ нь чамайг залбирах хүсэлгүй, Бурханы үгийг идэж, уухад хэтэрхий залхуу, чуулганы амьдралаар амьдрах дургүй болгодог бөгөөд чамайг сүнслэг амьдралаас хөндийрүүлдэг. Ариун Сүнсний ажил өдөр тутмын амьдралд чинь саад болдоггүй бөгөөд хэвийн сүнслэг амьдралд чинь саад болдоггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил-aaс эш татав
Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг; тэд идэвхгүй, албадуулсан байдаггүй, харин идэвх санаачилгаараа үйлддэг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхыг хүсэж, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байдаг. Тэд дотроо шаналалтай, сул дорой байдаг хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байдаг; тэд дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал болон сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ тэд дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэх хайрыг амьдран харуулдаг; тэд Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг бөгөөд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүн дээр ажиллаж, хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Тэрээр хэрэгцээнийх нь дагуу тэднийг хангаж, дутагддаг зүйл болон дутагдлынх нь дагуу эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг бодит амьдрал дээр гэгээрүүлж, залж чиглүүлэхийн төлөө байдаг; тэд бодит амьдрал дээр Бурханы үгийг туулж байж л Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байр байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнсний ажилтай байдаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байдаг; залбирах үедээ урам зоригтой байдаг; ямарваа зүйл тохиолдоход идэвхгүй бус байдаг; ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг тэдгээр зүйлийн дотроос харж чаддаг. Тэд идэвхгүй, сул дорой биш байдаг бөгөөд бодит бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.
………………………
Сатанаас гардаг ажил гэж юу вэ? Сатанаас гардаг ажилд хүмүүсийн доторх үзэгдэл тодорхойгүй байдаг; хүмүүс хэвийн хүн чанаргүй, үйлдлийнх нь цаад сэдэл буруу байдаг бөгөөд хэдийгээр Бурханыг хайрлахыг хүсдэг ч дотор нь үргэлж буруутгал байдаг, эдгээр буруутгал болон бодол тэдний дотор байнга саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байхад нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, Сатаны ажил хүмүүсийн дотор ормогц зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаггүй. Тийм хүмүүс өөрсдийгөө яахаа мэддэггүй—хүмүүс цугларч байгааг харах үедээ зугтахыг хүсэж, бусдыг залбирч байхад нүдээ аньж чаддаггүй. Муу ёрын сүнсний ажил нь Бурхан, хүн хоёрын хоорондох хэвийн харилцааг сүйтгэж, хүмүүсийн урьдын үзэгдэл болон амийн оролтын замыг самууруулдаг; зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чаддаггүй ба тэднийг үймүүлж, дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог. Тэдний зүрх сэтгэл амар тайван байж чаддаггүй бөгөөд тэдэнд Бурханыг хайрлах ямар ч хүч чадал үлдэлгүй, сүнсээрээ унасан байдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Сатаны ажлын илрэл нь: үзэл бодолдоо бат зогсож, гэрчлэлд зогсож чадахгүй байх, чамайг Бурханы өмнө буруутай, Бурханд үнэнч бус нэгэн болгох зэрэг юм. Сатан хөндлөнгөөс оролцох үед чи өөрийн доторх Бурханыг гэх хайр болон үнэнч байдлаа алдаж, Бурхантай харилцах хэвийн харилцаагаа үгүй хийдэг бөгөөд үнэнийг юм уу өөрийгөө сайжруулахаар эрэлхийлдэггүй; харин доройтож, идэвхгүй болж, өөрийгөө өөгшүүлж, нүглийн тархалтыг зоргоор нь тавьдаг ба нүглийг үзэн яддаггүй; түүнчлэн Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгодог; чиний дотор Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөдөг байдлыг алга болгон, Бурханы талаар гомдоллож, Бурханыг эсэргүүцэж, сэжиглэхэд чамайг хүргэдэг; тэр ч бүү хэл, чи Бурханыг орхих эрсдэлд ордог. Энэ бүхэн Сатанаас гардаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил-aaс эш татав
Ариун Сүнс цаг ямагт өөрсөд дээр нь ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Ариун Сүнс үргэлж өөрсөдтэй нь хамт байдаг гэж хэлэх юм бол бодитой байна. Өөрсдийнх нь сэтгэхүй, эрүүл ухаан нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлэх юм бол тэр нь ч бас бодитой байж, Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан. Хэрвээ тэд, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, хором бүрд өөрсдийг нь Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөдөг, тэгээд тэд цаг ямагт шинэ мэдлэг олж авдаг гэж хэлэх юм бол энэ нь яавч хэвийн биш! Энэ нь тэр чигтээ ер бусын хэрэг юм! Тийм хүмүүс бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй! Бурханы Сүнс махбодод ирэх үедээ ч гэсэн Түүнд хооллох ёстой, амрах ёстой цаг гэж бий—хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүст махан биеийн сул тал байдаггүй мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг, сэтгэл хөдлөлөөс ангид, тарчлааныг тэсвэрлэх чадвартай бөгөөд махан биеийг даван гарсан мэт өчүүхэн ч ядардаггүй. Ингэх нь туйлын ер бусын биш үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг—нэг ч хүн ийм зүйлд хүрч чадахгүй! Ялган таних чадваргүй хүмүүс тийм хүмүүсийг харахаараа атаархаж, тэд бол Бурханд итгэхдээ маш эрч хүчтэй, асар их итгэлтэй, сул дорой байдлын өчүүхэн ч шинж тэмдгийг харуулдаггүй гэж хэлдэг! Үнэндээ эдгээр нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь, хэвийн хүмүүст хүний сул тал зайлшгүй байдаг; энэ бол Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн байр байдал юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4-өөс эш татав
Бурхан зөөлөн, эвтэй, хайрлаж, халамжилсан байдлаар, нэн хянуур, зүй зохистой байдлаар ажилладаг. Түүний арга зам нь чамд “Бурхан надаар энийг хийлгүүлэх ёстой” юм уу, эсвэл “Бурхан надаар тэрийг хийлгүүлэх ёстой” гэх мэтийн хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнт бодол төрүүлдэггүй. Бурхан чамд аливаа зүйлийг тэсвэрлэшгүй болгох тийм санаа, сэтгэлийн хүчлэл хэзээ ч өгдөггүй. Тийм биз дээ? Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн авахдаа ч гэсэн ямар санагддаг вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлыг мэдрэх үед чамд ямар санагддаг вэ? Бурхан бол ариун дээд агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг үү? (Тийм.) Энэ үед Бурхан та хоёрын дунд зайтай гэж санагддаг уу? Чи Бурханаас айдаг уу? Үгүй, харин чи Бурханыг эмээн хүндлэхээ мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлын үрээр энэ бүх зүйлийг мэдэрдэг бус уу? Хэрвээ Сатан ажиллаж байсан бол хүмүүс ингэж мэдрэх байсан уу? (Үгүй.) Бурхан хүнийг тасралтгүй хангаж, дэмжихийн тулд Өөрийн үг, Өөрийн үнэн болон Өөрийн амийг ашигладаг. Хүнийг сул дорой байхад, хүн урвайж гутарсан байхад нь Бурхан л лав: “Бүү урвайж гутар. Урвайж гутраад байх юм юу байна? Чи яагаад сул дорой байгаа юм бэ? Сул дорой байх шалтгаан юу байна? Чи дандаа ийм сул дорой, үргэлж ийм олиггүй байдаг! Чамд амьд явахын хэрэг юу байна? Зүгээр л үх, тэгээд боллоо!” гэж хатуу ширүүн хэлдэггүй. Бурхан ингэж ажилладаг уу? (Үгүй.) Ийм маягаар үйлдэх эрх мэдэл Бурханд байдаг уу? (Байдаг.) Гэхдээ Бурхан ийм маягаар үйлддэггүй. Бурхан ингэж үйлддэггүйн шалтгаан нь Түүний мөн чанараас, Бурханы ариун байдлын мөн чанараас болдог…
…Хүн дээрх Сатаны ажлын тухайд гэвэл, Сатаны хорлонт, ёрын муу уг чанарыг хангалттай дүрсэлж, Сатаны жигшүүрт байдлыг та нарт үнэхээр мэдүүлж чадах хоёр хэллэг Надад байна: Сатан хүнд хандахдаа хүнийг бүрэн хянаж, ноцтой хорлож чадах хэмжээнд хүртэл хүнийг, хүн нэг бүрийг хүчээр эзлэн авч, эзэмдэхийг үргэлж хүсдэг, ингэснээр, зорилгодоо хүрч, улайрсан хүсэл эрмэлзлээ биелүүлж чадах юм. “Хүчээр эзлэн авах” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь чиний зөвшөөрөлтэй болдог уу, эсвэл зөвшөөрөлгүйгээр болдог уу? Энэ нь чамайг мэдэж байхад тохиолддог уу, мэдээгүй байхад тохиолддог уу? Үүний хариу гэвэл, чамайг огт мэдээгүй байхад тохиолддог! Мэдээгүй байхад чинь, магадгүй тэр чамд юу ч хэлэлгүй, юу ч хийлгүйгээр, ямар ч оршил, нөхцөлгүйгээр—Сатан, чиний ойр тойронд, чамайг хүрээлэн байж байдаг. Тэр ашиглах боломж хайж, дараа нь чамайг хүчээр эзлэн авч, эзэмдэн чамайг бүрэн хянаж, чамд хор хүргэх зорилгодоо хүрдэг. Энэ бол хүн төрөлхтнийг Бурханаас булааж авах гэж тэмцэхдээ Сатаны гаргадаг хамгийн нийтлэг санаархал болон ааш авир юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV-өөс эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?