Үнэн замыг судлах явцдаа Бурханы дуу хоолойг л сонс—Сатаны цуу яриа, худал үгийг чи сонсох ёсгүй

2018-07-03

Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд:

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

“Иймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Бурханы үгээр ирдэг” (Ром 10:17).

“Миний ард түмэн мэдлэг дутмагаас болж устгагдсан юм” (Хосеа 4:6).

“Мэргэн ухаан дутсанаас болж мунхгууд үхдэг” (Сургаалт үгс 10:21).

Холбогдолтой Бурханы үгс:

Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Тийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч энэхүү үнэнийг мэдэхийг бид бүхнээс шаарддаг: Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрөө ялган салгаж чадахгүй бөгөөд өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байр суурьгүй хүн бөгөөд, аливааг ялгах чадваргүй–тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл чи үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас чи яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч чи үүнийг хүний ажил гэж хэлнэ; ингэвэл чи Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас чи Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү? Магадгүй нэг л өдөр нэг солиотой амьтан гарч ирээд “энэ нь муу сүнсний ажил” гэж хэлж болох юм, тэгвэл энэ үгийг сонсонгуутаа чи яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн хүн үймээн самуун гаргах болгонд чи өөрийн байр сууриндаа зогсох чадваргүй байх ба энэ нь, чи үнэнийг эзэмшээгүйгээс болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы мэдлэгийг эрж хайна гэдэг бол тийм ч энгийн зүйл биш. Хамтдаа цугларч, номлол сонссоноор л тэдгээрийг олж авч чадахгүй ба чи ердөө урам зоригоороо төгс болгуулдаг юм биш. Чи мэдэрч, мэдэж, өөрийн үйлдлээ зарчимтай болгож, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи аливааг туулж мэдрэх үедээ олон зүйлийг ялган таних боломжтой болно—чи сайн ба муугийн хоорондох, шулуун шударга явдал ба гэмт муу явдлын хоорондох, аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийн хоорондох ялгааг олж харах боломжтой болно. Чи эдгээр бүх зүйлийн хоорондын ялгааг харж чаддаг байх ёстой, ингэснээр л нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн чи хэзээ ч төөрөлдөхгүй. Зөвхөн энэ л чиний жинхэнэ биеийн хэмжээ юм. Бурханы ажлыг мэдэх нь энгийн зүйл биш: Чи өөрийн эрэл хайгуулдаа тодорхой стандарт болон зорилготой байх ёстой, чи жинхэнэ замыг хэрхэн эрж хайхаа мэддэг байх ёстой ба энэ нь жинхэнэ зам мөн үү, үгүй юу гэдгийг, мөн энэ нь Бурханы ажил мөн үү үгүй юу гэдгийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамайг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол энгийн хүний амийн зан чанар буюу Бурхан хүнийг анх бүтээх үед, бүх хэвийн хүний хийх ёстой байсан зүйл (хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мэргэн ухаан болон хүний бүх үндсэн мэдлэг) гэсэн үг юм. Тиймээс, энэ зам хүнийг, энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн нь бодитой, амьдралд үр ашигтай юу үгүй юу болон энэ нь цагаа олсон уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж, хүний сэтгэл хөдлөл илүү хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Дахиад нэг зарчим байдаг ба хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байна уу үгүй юу, тийм ажил болоод үнэнийг мэдрэх нь Бурханы төлөөх түүний хайрыг өдөөж, түүнийг Бурхантай илүү ойр аваачиж байна уу үгүй юу гэдэг юм. Ингэснээр энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш харин бодит байна уу үгүй юу, мөн энэ нь хүний амийг хангаж байна уу үгүй юу гэдэг юм. Хэрвээ энэ нь эдгээр зарчмуудад зохицож байвал, энэ бол жинхэнэ зам гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Та нар ирээдүйд өөр замыг сонгох вий гэсэндээ, эсвэл ирээдүйд өөр шинэ эрин үеийн ажил байх болно гэж зөгнөсөндөө Би энэ үгийг хэлж байгаа юм биш. Харин өнөөдрийн зам бол жинхэнэ зам гэдэгт та нарыг итгэлтэй байгаасай гэсэндээ Би ингэж хэлж байгаа бөгөөд ингэснээр та нар өнөөдрийн ажилд зөвхөн хагас итгэж, үүнийг ойлгох боломжгүй байхаа болих болно. Итгэлтэй байгаа хэдий ч төөрөлдөж будилан дагадаг хүмүүс зөндөө байдаг; ийм итгэлтэй байдалд ямар ч зарчим байдаггүй ба тэдгээрийг эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаях ёстой. Өөрсдийн дагаж байгаа зүйлдээ маш мэриймтгий хүмүүсийн хувьд ч гэсэн тэд гурван хэсэгт нь итгэлтэй, таван хэсэгт нь итгэлгүй, эргэлзэж байдаг ба энэ нь тэдэнд ямар ч суурь байхгүйг харуулдаг. Та нарын хэв чанар хэтэрхий сул дорой, та нарын суурь хэтэрхий гүехэн учраас ялгааны талаар та нарт ямар ч ойлголт байхгүй байна. Бурхан Өөрийн ажлаа давтдаггүй, Тэр бодитой бус ажил хийдэггүй, Тэр хэтэрхий их зүйлийг хүнээс шаарддаггүй ба Тэр хүний мэдрэмжээс илүү давсан ажил хийдэггүй. Түүний хийж буй бүх ажил хүний хэвийн мэдрэмжийн хүрээнд байж, хэвийн хүмүүний мэдрэмжээс давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагуудын дагуу байдаг. Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай түүний хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй. Та нар энэ бүх жилүүдэд Бурханд итгэсэн боловч, жинхэнэ зам ба хуурамч замын хоорондох ялгааг олж таних эсвэл жинхэнэ замыг эрж хайх зарчмуудын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүмүүс эдгээр зүйлийг сонирхдоггүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явдаг ба олонхын хэлснийг давтдаг. Жинхэнэ замыг эрж хайж байгаа хүн яаж ийм байх юм бэ? Тийм хүмүүс яаж жинхэнэ замыг олох юм бэ? Хэрвээ чи эдгээр хэд хэдэн гол зарчмуудыг ойлгох юм бол юу ч тохиолдож байсан чи хууртахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна

Тайлбар:

a. Эх бичвэрт “тухайд” гэж байдаг.

Хүний нөхөрлөл:

Чи жинхэнэ замыг шинжилж, Бурханы илрэлт болон ажлыг шинжлэх хэрэгтэй. Яагаад чи диавол Сатаны үгэнд итгэдэг юм бэ? Энэ бол асуудал. Бурханы ажлыг шинжлэх үедээ чи Бурханы айлдварыг шинжилж, Бурханы эдгээр үг нь Бурханы дуу хоолой, үнэн мөн үү гэдгийг болон энэ нь Бурханы ажил мөн үү гэдгийг харахын тулд шинжлэх хэрэгтэй. Тэгээд дараа нь Ариун Сүнсний ажил Төгс Хүчит Бурханы Чуулганд байна уу гэдгийг хар. Бурханд олон жил итгэснийхээ дараа энэ хүмүүс ямар үр дүнд хүрсэн бэ? Тэдэнд Бурханы талаарх ямар нэгэн мэдлэг бий юү? Тэдний амь зан чанарт ямар нэгэн өөрчлөлт байсан уу? Сатаны хорыг цэвэрлэсэн үү? Чи эдгээр зүйлийг шинжлэх хэрэгтэй. Чи Төгс Хүчит Бурханы үгийг шинжилдэггүй, Төгс Хүчит Бурханы Чуулган хэний үгийг идэж, уудгийг, хэний ажлыг туулж байгааг шинжилдэггүй байж чи яагаад агуу улаан луу руу очиж, диавол Сатаны үгэнд итгэдэг юм бэ? Яагаад чи шашны пасторууд болон ахлагчдын үгэнд итгэдэг юм бэ? Тэд ямар төрлийн амьтад вэ? Тэд бол хонины арьс нөмөрсөн чононууд; тэд хоёр нүүрт антихристүүд; тэд хорон муу зарц нар; тэд бол хүний сүнснийг залгидаг чөтгөрүүд юм. Яагаад чи тэдний мөн чанарыг нэвт хардаггүй юм бэ? Энэ нь хүмүүсийн хамгийн их мэдлэггүй байдал, тийм биз дээ?

Жинхэнэ замыг шинжлэхийн тулд хүн Төгс Хүчит Бурханы үгийг унших ёстой. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж байгаа эсэхийг, энэ нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг мэдэх болно. Хэрвээ энэ нь үнэн ба Бурханы дуу хоолой гэдэг нь батлагдвал энэ бол Бурханы илрэлт болоод ажил мөн гэдэгт чи итгэлтэй байж болно. Хэрвээ энэ талаар тодорхой мэдэж байвал чи Сатан илүү их сөрөг үг, үгүйсгэсэн үг хэлэх үед тэдгээрт бас л итгэх үү? Чи хэнд үнэхээр итгэдэг вэ? Чи Бурханы үг үнэн гэж итгэдэг үү эсвэл Сатаны үг үнэн гэж итгэдэг үү? Энэ бол хүнд тулгардаг сорилт юм. Хэрвээ хүн үнэхээр ухаалаг бол тэр яаж сонгох ёстой вэ? Бурханы үг бол үнэн. Агуу улаан луу үнэнийг илэрхийлж чадах уу? Тэр зөвхөн утгагүй үг хэлж, цуу яриа зохиож, худлаа ярьж л чадна. Тэр ердөө чамайг будилуулж, чамайг жинхэнэ замаас хол байлгаж л чадна. Яагаад чи түүнд итгэдэг юм бэ? Хүн сонгохыг хүсэх үедээ эхлээд үнэнийг сонгох ёстой. Хэнд үнэн байна, би түүнийг хүлээн зөвшөөрнө. Намайг аварч, намайг цэвэрлэж, намайг төгс болгох үнэнийг илэрхийлж чадах хэнийг боловч би хүлээн зөвшөөрнө. Хэрвээ чи намайг цэвэрлэх үнэнийг илэрхийлж чадахгүй, намайг аварч чадахгүй бол чиний хэлж байгаа бүхэн утгагүй зүйл юм. Би нэг ч үгэнд нь итгэхгүй. Чамайг сонсох хэрэггүй. Ийм байна гэсэн үг биш гэж үү? Зарим хүн Сатаны үгийг сонсож дассан байдаг. Тэд Сатаныг сонсох үед юу тохиолддог вэ? Жинхэнэ Бурхан ирэх үед чи Түүнийг харахгүй өнгөрдөг. Жинхэнэ Бурханыг ирэх үед чи хүлээн зөвшөөрдөггүй. Хүлээн зөвшөөрөхгүй байхын үр дагавар юу вэ? Бурханд итгээгүйн үр дагавар бол устгал болон үхэл билээ!

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, боть 142

Хятадын Коммунист Намын тарааж байгаа мэдээлэл бол цуурхал гэж бид хэлэх ёстой юу? Тийм цуурхлын дагуу зарим хүн ингэж хэлдэг: “Та нарын тунхагладаг зам үнэн биш. Удирдагчийг нь хар. Цагдаа нар түүнийг мөрдөж байгаа. Тэр чуулгануудын мөнгийг аваад зугтсан. Тэр ердөө үл итгэгчтэй адил биш гэж үү? Энэ зам яаж үнэн байж чадах юм бэ?” Цуу яриаг сонсоод зарим хүн ингэж боддоггүй гэж үү? Гэхдээ тийм хүмүүс Бурханы дуу хоолойг сонссоноос болж Бурханд итгэдэггүй. Тэд зүгээр л чуулганы нөхцөл байдлыг, удирдагчийг, хүнийг задлан шинжилж байдаг. “Хэрвээ энэ хүнийг засгийн газар зөвшөөрсөн бол, энэ хүн алдартай бол, магадгүй олон улсад алдартай бол, хэрвээ тэр нэр алдартай болж, гэмт хэрэг үйлдсэн гэж засгийн газарт буруутгагдаагүй эсвэл шашны нийгэмлэгт яллагдаагүй бол бид түүнийг хүлээн зөвшөөрнө. Хэрвээ тэр хүнийг засгийн газар болон шашны нийгэмлэг буруутгаж байгаа бол тэр өөдгүй амьтан байх учиртай. Иймээс сургаал нь хэчнээн сайн байх нь хамаагүй би сонсохгүй.” Энэ нь жинхэнэ замын талаарх дүн шинжилгээ юу? Энэ бол будилсан хүний логик. Энэ бол Сатаны логик. Хэрвээ чи жинхэнэ замыг судалж байгаа бол бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг үнэхээр Бурханы дуу хоолой мөн эсэхийг, тэдгээр нь үнэн эсэхийг Бурханы ажил мөн үү, үгүй юү гэдгийг хайх ёстой. Энэ бол чиний шалгах ёстой зүйл юм. Хэрвээ эдгээр үг нь үнэн бол, хэрвээ тэдгээр нь Бурханы дуу хоолой, эцсийн өдрүүд дэх Бурханы ажил мөн бол Сатан бидэнд юу гэж хэлэх нь хамаагүй бид Бурханд итгэнэ; учир нь Бурхан бол үнэн бөгөөд Сатаны ам худал хуурмагаар дүүрэн байдаг. Худлаа ярьж, хуурдаггүй засгийн газар энэ дэлхий дээр байдаг гэж үү? Хэлсэн үг нь бүгд төөрөгдөл, бүгд худал хуурмаг байдаггүй засгийн газар байна уу? Бурханы үгийг аваад үз. Тэдгээр нь үнэн. Түүний үг бол Түүний ажил. Бурхан зөвт агаад ариун. Иймд Бурханы ажил бол туйлын зөв. Ямар нэг хүн буруутай байж болно, гэхдээ Бурхан хэзээ ч буруутай байдаггүй. Ямар ч хүн худлаа ярьж чадна, тэд бусдыг хуурахын тулд зальтай байж чадна. Гэхдээ Бурхан худлаа ярьдаггүй, Бурхан бол ариун агаад зөвт, Бурхан бол үнэн. Зарим хүн Бурханы үгийг задлан шинжилдэггүй, тэд ердөө л Төгс Хүчит Бурханы Чуулганыг болон Чуулганы удирдагчийг шашны нийгэмлэг хэрхэн шүүмжилж байгааг хардаг. Гэхдээ энэ нь Бурханы үгийг төлөөлдөг үү? Хэрвээ чи хүнд итгэхгүй бол тэр нь зүгээр, гэхдээ чи Бурханд итгэх ёстой. Хэрвээ тийм хүн Бурханы үгийг уншдаггүй, Сатаны хэлэх зүйлийг үргэлж сонсдог бол тэдний итгэж найддаг нэгэн нь Сатан биш гэж үү? Тэгвэл тэд Сатаны үг бол үнэн гэж итгэдэг үү? Энэ хүний итгэлд асуудал байдаг; тэд Сатаны үгэнд идэвхтэйгээр итгэдэг. Жинхэнэ замыг шалгах үедээ ялангуяа интернетэд байгаа сөрөг мэдээллийг хайдаг зарим хүн байдаг. Тэд, “Тэр үгс үнэн зөв!” гэж хэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ тэр вэб сайтууд юу вэ? Тэдгээр нь мөн л энэ дэлхийнх. Тэр үгсийг завхарсан хүмүүс бичээгүй гэж үү? Тэдгээр нь Сатаны ёрын муу хүчний нэг хэсэг биш гэж үү? Тэдгээрт үнэн бий юү? Тэдгээрт үнэн байдаггүй. Тэдгээр нь Бурханд үйлчилдэггүй, мэдээж Бурханыг хүндэлдэггүй бөгөөд Бурханы гэрчилсэн бүлэг биш юм. Яагаад та нар тэдгээрт итгэдэг вэ? Тэдгээр нь багц худал хуурмаг юм. Тэд худал ташаа зүйлийг дэлгэрүүлдэг. Сатаны засгийн газар ямар ч цуу яриа эсвэл худал үг зохиосон, тэрийгээ тарааж байдаг. Тиймээс тэд худал үг тараадаг байгууллага биш гэж үү? Хятадын Коммунист Нам ямар ч цуу яриа зохиосон, эсвэл Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрийг гутаахаар ямар ч арга замаар оролдсон, тэд тэдгээрийгээ бичих болно. Иймээс тэд бол Сатаны худал хуурмагаа түгээдэг хэрэгсэл биш гэж үү? Тэд Сатаны хүнийг мэхлэх хэрэгсэл биш гэж үү? Гэхдээ жинхэнэ замыг судлах үедээ хүмүүс яагаад тэдгээрт итгэдэг вэ? Энэ хүмүүст ямар нэгэн асуудал байдаг уу? Энэ хүмүүс дэлхий ертөнц зөв шударга гэдэгт итгэдэг үү? Хэрвээ засгийн газар эсвэл шашны нийгэмлэг аль нь зөв зам болох, аль нь жинхэнэ Бурхан болох талаар тайлбар хийж, баталгаа гаргавал энэ хүмүүс энэ замд, энэ Бурханд итгэдэг. Хэрвээ засгийн газар эсвэл шашны нийгэмлэг ямар нэгэн зүйлийг жинхэнэ зам биш гэж хэлбэл эсвэл зарим Бурханыг бодитой биш гэвэл энэ хүмүүс энэ замд, энэ Бурханд итгэхгүй. Энэ хүмүүс хэнд итгэдэг вэ? Тэд засгийн газарт итгэдэг, тэд шашны нийгэмлэгийн үгэнд болон шашны пасторууд, ахлагчдын үгэнд итгэдэг. Тэгвэл ийм төрлийн хүн үнэхээр Бурханд итгэдэг нэгэн мөн үү? Тэд Бурханд итгэдэггүй. Тэд Бурханд найддаггүй, Бурхан бол бодитой гэдэгт итгэдэггүй ба тэд Бурхан бол үнэн гэж зөвшөөрдөггүй, учир нь тэд үнэнийг таньдаггүй. Тиймээс хэрвээ тийм хүн жинхэнэ замыг задлан шинжлэхээр хичээвэл, Сатаны цуу яриа, худал үгийг сонсоод тэд мэдээ алддаг. Энэ хүн ухаантай хүн үү? Үгүй, тэд ухаантай биш. Тэд будилсан! Бурханд итгэх итгэлд минь нэг зарчим байдаг. Хэрвээ хэн нэгэн Бурхан мөн бол, хэрвээ Тэр үнэнийг илэрхийлж, хүмүүсийг аварч чаддаг бол би Түүнд итгэдэг. Түүнд итгэх миний итгэл гуйвшгүй. Үнэнийг хүлээн авахын тулд бид Бурханд итгэдэггүй гэж үү? Үнэнийг олж авах нь Бурханыг олж авах явдал. Хэрвээ чи үнэнийг олж аваагүй бол итгэл чинь бүтэлгүйтсэн, энэ нь хэрэггүй. Үнэнийг олж авах үедээ л чи Бурханыг олж авдаг. Үнэнийг олж авахгүйгээр чи Бурханыг олж авч чадахгүй.

Бурхан юу ч хийсэн ба чи Түүнийг яллах эрхгүй, тийм үү? Шашны нийгэмлэг болон үл итгэгчдийн дунд Эзэн Есүс эхнэр хүүхэдтэй байсан гэж хэлдэг хүмүүс бий. Ариун Сүнснээс үр тогтсон гэдэг нь бодитой гэж итгэдэггүй хүмүүс ч бас байдаг. Тэд Мариагийн гэрчлэлд итгэдэггүй. Тэд Эзэн Есүсийн үгэнд болон Тэр Бурханаас ирсэн гэдэгт итгэдэггүй. Харин оронд нь тэд диаволын үг болон шинжлэх ухаанд итгэдэг. Энэ бүхний үр дүн юу вэ? Тэд Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцсэн шашны нийгэмлэг дэх хүмүүсийн урсгалд нэгдсэн; тэд бүр Түүнийг загалмайд цовдолсон. Тэгвэл дахиад хэлье, Эзэн Есүс Ариун Сүнснээс олдсон уу, үгүй юү гэдгийг бид анхаардаггүй. Хэрвээ Тэр үнэнийг илэрхийлсэн бол би Түүнийг дагана. Хэрвээ Тэр Бурханаас ирсэн гэж гэрчилсэн бол би Түүнд итгэнэ. Би бусдын үгийг сонсохгүй, учир нь тэднийг үл ойшоох ёстой. Завхарсан хүмүүсийн үг бол Сатаны үг; тэдгээр нь худал хуурмаг. Хэрвээ тэдгээр нь үнэн биш л юм бол зөв үү, үгүй юү гэдгээс үл хамааран тэр нь худал хуурмаг юм. Заримдаа бодит байдал бол худал, энэ нь үнэн биш бөгөөд үнэнийг төлөөлдөггүй. Хэрвээ Эзэн Есүс үнэхээр эхнэр, хүүхэдтэй байсан бол чи Түүнд итгэх байсан уу? Зарим нь тэгэх байсан гэдэг. Хэрвээ Тэр эхнэр, хүүхэдтэй байсан бол яагаад чи Түүнд итгэдэг юм бэ? Яагаад? Зарим хүн, “Хэрвээ Есүс эхнэр хүүхэдтэй байсан бол Эзэн биш, би Түүнд итгэхгүй. Хэрвээ Түүнд эхнэр хүүхэд байгаагүй бол би Тэр бол Эзэн, Христ гэдэгт итгэнэ. Гэхдээ хэрвээ Тэр үнэхээр эхнэр, хүүхэдтэй байсан бол би Түүнд итгэхгүй” гэж хэлдэг. Энэ бол зарим хүнд байдаг үзэл бодол. Гэхдээ чиний үзэл санаа юу вэ? Яриач. Эзэн Есүс бол Бурхан, Тэр хүмүүсийн нүглийг золин аварч чадсан гэж зарим нь хэлдэг. Өөр юм байна уу? Түүний талаар ярихад ердөө энэ ганцхан өгүүлбэр байна уу? Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан, Түүнд хэвийн хүн чанар байсан. Тэр эхнэртэй байсан ч гэсэн Христ хэвээр байна. Тэр эхнэргүй байсан ч Христ хэвээрээ л байна. Түүнд эхнэр хүүхэд байсан уу, үгүй юү гэдэг нь бидний Эзэн, Христ болох Түүний мөн чанартай зөрчилддөггүй. Христ болох Түүний мөн чанар өөрчлөгддөггүй. Иймд хэрвээ чи, эзэн Есүс эхнэр хүүхэдтэй байсан гэж хэн нэгэн хүн хэлэхийг сонсвол Түүнд итгэсээр байх уу? Зарим нь үргэлжлүүлэн итгэх ба зарим нь тэгэхгүй. Тэгвэл итгэдэггүй хүмүүс яагаад тэгдэг юм бэ? Учир нь тэдэнд Бурханы талаар үзэл байдаг. Тэд, Христ болох Эзэн Есүсийн мөн чанар бодитой юу эсвэл худлаа юу гэдэгт тэд эргэлзэж эхэлдэг, яагаад гэвэл тэд, хэрвээ Түүнд эхнэр, хүүхэд байсан бол Христ хэмээх Түүний мөн чанар өөрчлөгдөж, эсвэл худлаа болох учраас Христ эхнэр юм уу хүүхэдтэй байж болохгүй гэж боддог. Тийм хүн Христийн мөн чанарын талаар хэрхэн баталгаа гаргадгийг чи харж байна уу? Тэгвэл Христийн мөн чанар нь Тэр эхнэр, хүүхэдтэй байхтай ямар хамаатай болохыг надад хэл дээ? Үүнтэй ямар ч хамаагүй. Иймээс энэ, тэр зүйлийн талаар цуу яриа эсвэл сөрөг мэдээлэл сонсоод Эзэн Есүсийг үнэхээр мэддэг хүн бол үүнд автахгүй. Түүнд итгэх тэдний итгэл гуйвшгүй. Тэд Түүнийг дуулгавартай дагаж, Түүнийг дагах болно. Эзэн Есүсийн мөн чанарыг ойлгодоггүй хүмүүс Түүний талаар өөрсдийн үзлийг бий болгоно. Ухарч няцах нь эсвэл бүр Түүнээс урвах нь тэдний хувьд амархан байх болно.

Одоо, Бурханд итгэхэд хүмүүст хэчнээн хэцүү байдгийг харцгаая. Цуу яриа, гүтгэлгийг сонсох үедээ хүмүүс итгэдэг. Бурхан маш олон үг хэлж, маш их үнэнийг илэрхийлсэн боловч тэд нэг ч үгэнд нь итгэдэггүй. Гэхдээ Сатаны цуу яриа бол тэдний хүлээн зөвшөөрч чаддаг, зүрх сэтгэлдээ итгэдэг зүйл юм. Эдгээр цуу яриа нь тэдэнтэй хамт олон жилийн турш байдаг. Тэгвэл асуудал нь юу вэ? Бурханы үнэний илэрхийллээс илүүгээр Сатаны цуу ярианд итгэхийг илүүд үзэх, энэ нь завхарсан хүмүүсийн мөн чанар биш гэж үү? Үнэнийг үзэн яддаг мөн чанар биш гэж үү? Эдгээр цуу яриа худал гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Хэрвээ тэдгээр нь үнэн байсан бол хүн Бурханд итгэсээр байх байсан уу? Хэрвээ бид тийм зүйлийг үнэн гэсэн бол, хэрвээ би та нарт тэдгээр нь үнэн гэж хэлбэл Бурханд итгэсээр байх нь тийм ч энгийн байхгүй байсан юм. Хэрвээ энэ бүх зүйл үнэн байсан ба чи Бурханд итгэсээр байсан бол тэр нь ямар төрлийн итгэл байх вэ? Хэрвээ энэ бүх цуу яриа үнэн байсан бол зарим хүн итгэсээр л байх байсан. Бусад хүмүүст илт худлаа цуу яриаг сонсоод үнэн юм болов уу гэж гайхаж байх үед тийм хүн, “Тэдгээр нь үнэн байсан ч хамаагүй, би итгэсээр л байна” гэж хэлдэг. Энэ бол жинхэнэ итгэл, үгүй гэж үү? Ийм төрлийн итгэл нь тухайн хүн үнэхээр дуулгавартай, Бурханыг үнэхээр дагадаг гэдгийг төлөөлдөг. “Бурхан юу хийдгийг би анхаардаггүй. Хэрвээ яг миний нүдний өмнө Тэр үзэлтэй минь нийцэхгүй зүйлийг хийвэл би өөрийн үзлийг мартана, учир нь Тэр бол Бурхан. Миний үзэлтэй нийцдэггүй, Бурханы хийдэг эдгээр зүйл бас л үнэн, тэдгээр нь утга учиртай байдаг.” Ийм түвшинд хүлээн зөвшөөрөх нь сэтгэл хөдлөм биш гэж үү? Ийм түвшинд хүлээн зөвшөөрөхийн тулд чамд ямар төрлийн итгэл байх ёстой вэ? “Хэрвээ бүх цуу яриа үнэн бол би Түүнд итгэсээр байх болно. Тийм зүйл битгий ярь. Бурхан хүний үзэлтэй хамгийн тохирохгүй зүйлийг хийсэн ч гэсэн Тэр бол Бурхан гэдэгт би итгэсээр л байна.” Яагаад итгэсээр байх ёстой тухайгаа ярихдаа чи, “Бурхан үнэн учраас бас завхарсан хүмүүс юуг ч ухан ойлгож чадахгүй учраас. Бурхан юу ч хийлээ гэсэн би эргэлзэхгүй. Би өөрийнхөө мэдрэмжинд, өөрийнхөө үзэлд итгэдэггүй. Би гагцхүү Тэр бол Бурхан, Тэр юу ч хийлээ гэсэн Тэр бол Бурхан гэдгийг зөвшөөрдөг” гэдэг. Энэ нь жинхэнэ итгэл биш гэж үү? Ийм төрлийн итгэлд үнэхээр хүрсэн хүн бол бараг төгс болсон хүн гэж би зориглон хэлнэ. Тэд үнэнийг аль хэдийн хүлээн авсан. Тэд Бурханыг мэддэг. Тэд Бурханы талаарх өөрсдийн үзэл болон мэдрэмжинд итгэдэггүй.

Надад хэл дээ, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс ямар үр ашиг гарах вэ? Зарим хүн, Бурханыг ойлгох ба Түүний талаар үзэлгүй байх явдал гэж хэлдэг. Тэгвэл Бурханыг ойлгож байна гэдгээ хүн хэрхэн харуулдаг вэ? Бурхан юу ч хийх нь хамаагүй Түүний талаар үзэл агуулахгүй байх. Хэрвээ Бурхан, “Би чиний өмнө хэн нэгнийг хөнөөх болно” гэвэл тэд энэ талаар үзэлгүй байх болно; хэрвээ Бурхан, “Би нүдний чинь өмнө хэн нэгэнтэй харилцаанд орох болно” гэвэл тэдэнд ямар ч үзэл байхгүй байх болно; хэрвээ Бурхан “Би гэрлээд хүүхэдтэй болно” гэвэл тэд ямар ч үзэлгүй байна; хэрвээ Тэр “Би чиний өмнө хараана, Би Сатаныг хараана” гэвэл тэд ямар ч үзэлгүй байна. Бурхан тэгээд хэрвээ “Чи итгэсээр л байна уу?” гэж асуувал тэд “Би итгэж байна! Та бол Бурхан, Бурхан бол үүрд Бурхан” гэж хариулна. Ийм түвшний итгэл сайн. Тэд Бурханы хүслийг мөрдөж, Түүнийг өчүүхэн төдий ч эсэргүүцдэггүй; тэд Түүнийг дахин эсэргүүцэхгүй, тэд Тэр хэн болохыг ухаарсан. Ийм төрлийн хүн Бурханы талаар үзэлтэй байж чадах уу? Чадахгүй. Хэрвээ итгэлийн шинэ гишүүн, “Хар даа, энд хэлсэн зүйл үнэн байгаа биз?” хэмээн хэлж зарим нэг сөрөг материал танилцуулбал тийм хүн ингэж хариулна: “Өө, энэ материал гайхалтай юм. Энэ бүх мэдээлэл зөв байсан ч, үнэн байсан ч би Бурханд итгэсээр л байна! Бурханыг шүтэх учиртай, Тэр бол итгэж болох Нэгэн, Тэр жинхэнэ Бурхан юм. Хэрвээ энэ мэдээлэл байгаагүй бол Тэр Бурхан мөн үү, биш үү гэж би эргэлзэх байлаа. Хэрвээ завхарсан хүмүүс, бүх муу муухайнхаа хамтаар Бурханыг эсэргүүцэж, Түүнийг яллаагүй бол ямар нэгэн зүйл буруу байхсан, энэ нь зөв биш байх байлаа! Эзэн Есүс Ариун Сүнснээс олдож энэ дэлхийд төрөх үед олон хүмүүс Түүнийг яллахаар зогссон. Бүх Иудейн шашин босож, Эзэн Есүсийг ялласан бөгөөд тэд Түүний нэрийг сэвтээсэн юм. Одоо эцсийн өдрүүдэд завхарсан хүмүүсийн муу муухай оргилдоо хүрсэн үед хэрвээ хэн ч Бурханы илрэлтийг яллаагүй бол, хэн ч Түүний талаар сөрөг зүйл тараагаагүй бол энэ нь хэвийн биш байх байв! Иймээс эцсийн өдрүүдийн Бурхан илрэн гарах үед цуу яриа, худал үг, хуурмаг зүйлс гарцаагүй элбэг байх ёстой. Худал үгийн эцэс төгсгөлгүй үер дундаас би Бурханы дуу хоолойг олж, бүх чадлаараа үүнээс барьж авсан. Би Түүнд итгэдэг, Түүнийг дагадаг. Би Түүнийг хүлээн зөвшөөрдөг, Тэр бол миний Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрдөг.” Ингэж итгэхэд хэн бэлэн байна вэ? Зарим нь бэлэн байгаа. Тэдэнд Бурханы талаарх үзэл байдаггүй. Тэд, “Та гэрлэсэн ч бай, үгүй ч бай Бурхан хэвээрээ. Танд эхнэр байсан ч бай, үгүй ч бай, хүүхэдтэй байсан ч, үгүй ч Христ хэвээр байна. Та хэчнээн их гай гамшиг доош илгээсэн бай, Та бол Бурхан хэвээр. Хэрвээ Та дэлхийг устгах юм бол би Таныг магтана, учир нь Таны зөвт байдлыг харах боломжийг энэ нь надад олгох байсан” гэдэг. Хэрвээ Бурхан ирэхэд завхарсан хүмүүс Түүнийг яллаагүй бол, Түүний талаар ямар ч цуу яриа байгаагүй бол тэр нь хачин байх байсан, үгүй гэж үү? ... Иймээс жинхэнэ замыг судалдаг хүмүүс зарчимгүй бөгөөд үнэнгүй байдаг бол тэд үргэлж сөрөг суртал ухуулга унших болно. Тэд, Бурханы ажил хүнийг хэрхэн авардгийг харахгүй, мөн тэд Бурхан үнэнийг илэрхийлдгийг харахгүй. Тэд ердөө хүний худал үг, хуурамч зүйл, цуу яриа үнэн үү, үгүй юү гэдгийг л судлах болно. Тийм худал үг үнэн байвал, тэгээд яах вэ? Хэрвээ үнэн биш бол, тэгээд яахав? Хүн жинхэнэ замыг ингэж судлах ёстой юу? Жинхэнэ замыг судлах зам энэ үү? Хүмүүсийн худал хуурмагаас үргэлж утга учир хайх нь ямар хэрэгтэй юм бэ? Үнэн хүмүүсийн амнаас унах уу? Амийн ус тэднээс урсах уу? Хүмүүсийн амнаас урсан гардаг бүхэн нь худал үг байдаггүй гэж үү? Гэхдээ худал хуурмаг гэж юу вэ? Хүмүүсийн ярьдаг худлаа зүйл, хуурамч зан, заль мэх эдгээр нь бүгд худал хуурмаг юм. Тэгвэл чи яагаад хүмүүсийн ярьдаг худал хуурмагт итгэдэг юм бэ? Яагаад чи Бурханы илэрхийлсэн үнэнд итгэдэггүй юм бэ? Чи өрөөсгөл, шударга бус, үгүй гэж үү? Хэрвээ чи, энэ нь бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үг, тэр нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, үнэн гэдгийг харж чадах юм бол яагаад завхарсан хүний худал хуурмагт итгэсээр байна гэж? Завхарсан хүмүүсийн тухайд бол засгийн газраас эхлээд орон нутгийн байгууллага хүртэл, сэтгэгчид, гүн ухаантнууд, улс төрчдийг хүртэл аль нэгэнд жаахан ч гэсэн үнэн байдаг уу? Тэд бүгдээрээ завхарсан хүмүүсийн нэг хэсэг төдий биш гэж үү? Тэдний хэлдэг бүхэн нь ердөө л хүний үг. Илүү шулуухан хэлэх юм бол тэдний хэлдэг зүйл бүгд худал хуурмаг бөгөөд ганц ч үг нь үнэнтэй нийцдэггүй. Хүний үг үнэний бодит байдлын өчүүхнийг ч агуулдаггүй, иймд тэдгээр нь худлаа биш гэж үү? Тэдгээр нь бүгд худал. Өдөр тутмын ярианаас гадна улс төр, шүүмж агуулдаг, ялангуяа Бурханы ажил болон Түүний Чуулганыг шүүмжилдэг зүйлс нь бүгд худал юм! Завхарсан хүмүүс Бурханы ажлын шүүмжилнэ гэж үү? Тэд тэгэх эрхтэй юү? Тэд бол чөтгөрүүд, Бурханы ажлыг шүүмжлэх ямар эрхтэй юм бэ?! Тэд үхлээ дуудаж байна. Үхэл улаан нүүр лүү нь ширтэх үед л тэд уйлах болно.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (138-р цуврал)-өөс

Иймээс Сатаны заль мэхийн эсрэг тэмцэх хамгийн сайн арга зам нь үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх явдал юм. Үүнээс өөр бусад алхам нь ердөө түр зуурын тав тухаар хангадаг. Хэдий чи даван гарч, унадаггүй ч гэсэн үүнийг гэрчлэл хийхийн тулд бат зогсож байгаа гэж тооцдоггүй. Чи үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх хэрэгтэй. Нэмж хэлэхэд чи бас Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байх ёстой. Бид өөрсдийнхөө ойлгодоггүй зүйлийг шүүмжлэхгүй. Эдгээр үг хаанаас гарч ирж байгааг харж, ойлго. Сатаны амнаас ямар ч сайн юм гарахгүй. Сатаны ам юу вэ? Энэ бол доод ертөнцийн үүд, тамын үүд. Түүнээс ямар нэгэн ёрын муу муухай зүйл л гарч ирдэг. Сатаны амнаас гарсан юуг ч бүү хүлээн зөвшөөр, бүү итгэ. Энэ нь бүгд худлаа, бусармаг, худал хуурмаг, заль мэх юм. Сатаны аманд ямар ч үнэн үг, ямар ч үнэн, ямар ч баримт байдаггүй. Энэ нь бүхэлдээ худлаа. Үүнийг сана; түүнд буруу байдаггүй. Сатан үнэнийг мушгин гуйвуулах бөгөөд тийм зүйл байсан ч гэсэн Сатаныг мушгин гуйвуулсны дараа амт шимт нь өөрчлөгдөнө. Эерэг зүйлийг жишээ болгон авч үз. Бурхантай байхад энэ нь эерэг, Бурханы сайшаадаг зүйл байдаг боловч Сатаны аманд очиж, боловсруулагдангуутаа энэ нь ерөнхийдөө сөрөг, муухай зүйл болон өөрчлөгдөнө. Сатан руу очмогцоо сөрөг муухай зүйл болох нь баталгаатай олон эерэг зүйл байдаг. Сатан хэрхэн боловсруулахаа мэддэг; тэр харыг цагаан болгож, цагааныг хар болгож, үнэнийг мушгиж чадна. Ингэж Сатаны зүйлс хүмүүсийг хууран мэхэлж чаддаг. Бурханаас ирсэн бүхэн, Бурханы айлдсан бүхэн нь эерэг зүйл юм. Гэхдээ Сатаны боловсруулалт, хордуулалтаар дамжин тэдгээр нь сөрөг зүйл болдог. Тэдгээрийг дахиад сонсох үед хүмүүст арай өөр санагдах болно. Энэ бол баримт. Иймээс Сатаны зүйлс хүмүүсийг маш их будилуулж чаддаг. Сатан тэр сөрөг зүйлсийг боловсруулж, тараадаг бөгөөд тэдгээр нь дахиад эерэг зүйл болдог. Надад хэлээч, арван хоёр мянга таван зуун км-ын урттай жагсаал эерэг зүйл үү эсвэл сөрөг зүйл үү? Тэр бол сөрөг зүйл. Тэрхүү харгис хүчний бүлгийг Улсын Хувьсгалт Арми маш их мөрдөж байсан болохоор тэд бүгдээрээ үймэн сандарч, өөрсдийн хуяг, дуулгыг хаясан, ингэснээр тэд арван хоёр мянга таван зуун км урттай жагсаалаар явахаас өөр аргагүй болсон юм. Үүний үр дүнд тэд үүнийг тараамагц энэ нь эерэг зүйл болсон. Дараа нь урт жагсаалыг үргэлжлүүлэхийн тулд далбаа барин боссон, ууртай залуу оюутнууд олон байсан юм. Энэ нь тоглоом тохуу хийж байгаа хэрэг биш үү? Иймээс агуу улаан луугийн түүх бүгд сөрөг байдаг. Энэ бүхэн нь хүмүүс болон зөв учир шалтгааныг эсэргүүцдэг харгис зүйл юм; тэдний боловсруулалтаар дамжуулан тэдгээр нь бүгд харгис хэрэг явдал болдог. Иймд тэдний тараадаг бүх зүйл эвлүүлэг, худал хуурмаг, гажуудал, заль мэх юм. Тэдгээр хэрэг явдлыг Коммунист нам мушгин гуйвуулж, хордуулсан. Хэн ч үнэн худлыг нь ялгаж чадахгүй. Надад хэл дээ, агуу улаан луу баримтуудыг мушгин гуйвуулж чадах уу? Тэдний түүх бүхэлдээ эмх замбараагүй бөгөөд худал хуурмаг, заль мэхээр дүүрэн байдаг. Үнэн зүйл ганц ч байдаггүй. Боловсруулагдаагүй нэг ч зүйл байхгүй. Хэл дээ, тэд амнаасаа үнэн үг гаргаж чадах уу? Агуу улаан луу болон шашны ертөнцийн ам юу вэ? Тэдгээр нь там болоод нөгөө ертөнцийн хаалга юм. Тэднээс бүх төрлийн худал хуурмаг гарч ирдэг. Энэ нь бүгдээрээ үнэнийг гуйвуулсан явдал юм. Ямар нэгэн эерэг, сайхан зүйл тэдэнд хүрмэгц, тэд үүнийг сөрөг, бохир зүйл болгон хувиргадаг. Энэ хүмүүс үнэхээр шударга бус. Эерэг зүйл хожим нь алдартай домог болох болно, гэвч тэдэн дээр очихоороо сөрөг зүйлс болдог. Эдгээр зүйлс маш хорон. Тэдгээр нь илтэд эерэг зүйл боловч тэдэнд хүрэх үедээ сөрөг зүйл болж хувирдаг. Мэдээж тэдний хийдэг зүйлийн ихэнх нь сөрөг байдаг бөгөөд тэд үүнийг түгээснээр энэ нь эерэг зүйл болж дүрээ хувиргадаг. Эдгээр нь Сатаны арга барил юм. Хэрвээ хүмүүс тэдгээрийг нэвт харж чадахгүй бол Сатанд хууртагдаж, урхидуулах ба Сатанаар сүйтгэгдэх болно. Одоо та нар Бурханд итгэдэг үү эсвэл Сатанд итгэдэг үү? Бурханд итгэх нь зөв. Бурханаас ирдэг бүхнийг эерэг гэж ангилах ба Сатанаас ирдэг зүйл сөрөг юм. Сатан эерэг зүйлийн тухай ярих үед энэ нь бүхэлдээ сөрөг байдаг бөгөөд тэд сөрөг зүйлийн талаар ярих үед энэ нь бүгд эерэг байдаг. Та нар ойлгов уу? Тэд ямар нэгэн зүйлийг хэдий чинээ их эсэргүүцэж яллана, бид түүнийг нь төдий чинээ их дэмжиж, магтах ёстой. Тэд ямар нэг зүйлийг магтаж, дэмжих тусам, бид үүнийг төдий чинээ эсэргүүцэж, яллах ёстой. Энэ нь зөв зүйл. Ялангуяа тэдний эсрэг явбал зөв бөгөөд буруу биш гэдэг нь баталгаатай. Бурханд итгэх тухайд гэвэл, тэд ямар нэгэн зүйлийг гаж урсгал гэж тодорхойлох тусам, тэр бол уламжлалт итгэл гэдэг нь баталгаатай. Тэдний уламжлалт чуулган гэж тодорхойлдог зүйл гаж урсгал байх нь гарцаагүй. Энэ нь үүнийг харах зөв арга юм. Та нар Сатаны талаар ийм мэдлэгтэй байх ёстой. Энэ нь буруудахгүй.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (IX) дэх “Гэрчлэлд зогсдог хүмүүст л үнэний бодит байдал бий”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шашны ертөнц яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, галзууран эсэргүүцэхэд маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ?

Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд: “Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан...

Messenger дээр бидэнтэй холбоо барих