Шашны ертөнц яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, галзууран эсэргүүцэхэд маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ?
Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд:
“Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагчийн нүх ухаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслээд, алс холын нутаг руу явжээ: Жимс хураах цаг ойртоход усан үзэм авчруулахын тулд тэр зарц нараа тариаланчид руу илгээв. Тариаланчид зарц нарыг нь барьж аваад нэгийг нь зодож, нөгөөг нь хөнөөж, бас нэгийг нь чулуугаар цохьжээ. Тэр урьдныхаас ч олон зарцыг дахин илгээлээ: тэд мөн адил үйлдэв. Гэхдээ эцэст нь тэр, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ илгээжээ. Гэвч тариаланчид хүүг харангуутаа, ‘Энэ бол өв залгамжлагч байна; ирцгээ, түүнийг алаад, өв хөрөнгийг нь булаацгаая’ гэж өөр хоорондоо ярилцжээ. Тэд түүнийг барьж аваад, усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг хөнөөв” (Матай 21:33-39).
“Тэгтэл ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлдөөд, Бид юу хийх вэ? учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг зүгээр орхивол бүх хүн Түүнд итгэх болно: тэгээд Ромчууд ирж, бидний газар нутаг, үндэстнийг хоёуланг нь авах болно... Тэр өдрөөс эхлээд тэд Түүнийг алахаар хэлэлцэв” (Иохан 11:47-48, 53).
Холбогдолтой Бурханы үгс:
Хэчнээн сонирхолтой! Бие махбодтой болсон Бурхан яагаад үргэлж хүмүүст гологдож, доромжлогдож байдаг вэ? Яагаад хүмүүст бие махбодтой болсон Бурханы талаар ямар нэгэн ойлголт байдаггүй вэ? Бурхан буруу цагт ирснээс болсон байж болох уу? Бурхан буруу газарт ирснээс болсон байж болох уу? Бурхан хүний “гарын үсэггүйгээр” ганцаараа үйлдсэн учраас ийм зүйл тохиолдсон байж болох уу? Бурхан хүний зөвшөөрөлгүйгээр Өөрөө шийдсэн учраас болсон байж болох уу? … Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, Түүний цусыг ууж, тэдэнд хайрласан Түүний нигүүлсийг тэр таалан соёрхсон боловч тэд мөн Түүнийг эсэргүүцсэн, учир нь хэн тэдэнд амь өгснийг тэд хэзээ ч мэдээгүй юм. Эцэст нь тэд Түүнийг загалмайд цовдолсон, гэхдээ Тэр ямар ч дуу чимээ гаргаагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй хэвээр үлддэг. Хүмүүс Түүний махан биеийг идэж, тэдэнд зориулж хийсэн Түүний хоолыг идэж, Түүний тэдэнд нээж өгсөн замаар алхаж, Түүний цусыг уудаг, гэсэн ч тэд мөн л Түүнийг голохоор санаархаж, тэдэнд амийг нь өгсөн Бурханд тэд үнэхээр дайсан мэт ханддаг ба харин оронд нь өөрсөдтэйгээ яг адилхан тэдгээр боолуудад тэнгэрлэг Эцэг мэт ханддаг. Үүгээрээ тэд Түүнийг санаатайгаар эсэргүүцэхгүй байна гэж үү? … түүний гэрэл болон амь хаанаас гарсныг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд зовлон шаналал туулсан, хоёр мянган жилийн өмнөх Есүсийг хэрхэн дахин нэг удаа цовдлох талаар нууцаар төлөвлөхөөс өөрийг хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм үзэн ядалтыг төрүүлсэн үү? Түүний хийсэн бүхэн аль хэдийн мартагдчихсан уу? Мянга мянган жилийн турш нэгдэн нийлсэн үзэн ядалт нь эцэстээ гадагшаа буудах болно. Иудейчүүдийн үр хүүхдүүд! Та нар Түүнийг тийм их үзэх ядахуйцаар “Есүс” та нарт хэзээ дайсагнасан юм бэ? Тэр маш ихийг хийсэн ба маш ихийг ярьсан—үүний юу ч та нарын тусын тулд байгаагүй юу? Тэр оронд нь юу ч нэхэлгүйгээр Өөрийн амийг та нарт өгсөн, Тэр Өөрийгөө бүхэлд нь та нарт өгсөн, та нар үнэхээр Түүнийг амьдаар нь идэхийг хүсэж байна уу? … “Иудейчүүд” олдохгүй газар гэж хаа ч байхгүй бөгөөд тэд өнөөдөр ч гэсэн адилхан ажил хийж, Бурханыг эсэргүүцэх нэг төрлийн ажлаа хийсээр байдаг боловч тэд Бурханыг өндөрт өргөж байна гэдэгтээ итгэдэг. Хүний нүд яаж Бурханыг таньж чадах билээ? Махан биеэр амьдардаг хүн, Сүнснээс ирсэн, бие махбод болсон Бурханд хэрхэн Бурхан шиг хандаж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дундах үнэн хаана байна? Жинхэнэ зөвт байдал хаана байна? Хэн Бурханы зан чанарыг мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн өрсөлдөж чадах вэ? Түүнийг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч Бурханыг мэдээгүй бөгөөд Тэр гологдсон гэдэгт гайхах зүйл үгүй. Хүн Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчих вэ? Дэлхийн харанхуйг зайлуулах боломжийг тэр гэрэлд хэрхэн олгох билээ? Энэ нь бүгд хүний шулуун цайлган зориулалт биш гэж үү? Энэ нь хүний цэх шулуун оролт биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 10
Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүйгээс үүдэн эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал чи аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, Есүсийг, голж, гүжирдэх боломжтой. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба илүү олон хүмүүс махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно. Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг нулиман огоорох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Хэрвээ та нар мунгинасан бол Есүсээс юу олж авч чадах вэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно
Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү?
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”
Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм
Хэчнээн нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ, өөрсдийн толгойг сэгсэрч, эмх замбараагүй байдал өдөөхийн[h] тулд овоолсон баасан дахь өмхий ялаануудын бүлгийг удирдаж байгаа гахай, нохой шиг адгуус юм. Тэд өөрсдийгөө ялаанаас өөрцгүй гэдгээ ухааралгүйгээр, тэдний тамын хаан нь хаадуудаас хамгийн шилдэг нь гэж тэд итгэдэг. Үүгээр ч зогсохгүй, тэд өөрсдийн гахай, нохой шиг эцэг эхдээ итгэн, Бурханы оршин тогтнолын эсрэг гүтгэн доромжилсон үг хэлдэг. Өчүүхэн жаахан ялаанууд өөрсдийн эцэг эхийгээ шүдэлсэн халим[i] шиг том гэж боддог. Тэд бол маш жижигхэн, харин тэдний эцэг эх нь тэднээс тэрбум дахин том гахай, нохой шиг бохир заваан гэдгийг ухаардаггүй гэж үү? Тэд өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа мэдэхгүйгээр тэдгээр гахай, нохойны илжирсэн үнэрийн суурин дээр галзуурсан мэт гүйлддэг ба ирээдүйн үе удмыг бий болгох эндүү ташаа үзэл санаатай байдаг. Тэр нь туйлын ичгүүргүй юм! Нуруун дээрээ ногоон далавчтай (энэ нь тэдний Бурханд итгэдэг гэж заргалддагтай хамаатай) тэд их зантай болж, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хаа сайгүй сайрхаж, өөрсдийн бузар булайг хүн рүү нууцаар хаяж байдаг. Солонгын долоон өнгөтэй далавчнууд нь тэдний бузар булайг далдалж чадах юм шиг тэд бүр ч их бардам байдаг бөгөөд тиймээс тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хавчин шахдаг (энэ нь шашны ертөнцийн дотоод түүхтэй хамаатай.) Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар (энэ нь жинхэнэ Бурхан болон үнэнээс урвасан улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр Бурханыг хавчин шахдаг шашны албан эрх мэдэлтнүүдийг хэлж байна) газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг. Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч илүү их зальтай, овжин болсон. Тэд хорон санаатай, башир аргатай бөгөөд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт жүжгийг өөрсдийн эх орондоо дахин тоглохыг хүсдэг. Энэ нь Бурханыг чангаар орилон уйлж, тэднийг хүйс тэмтрэхээр гуравдагч тэнгэр лүү буцаж очихоос Өөрийгөө арай ядан барихад бараг хүргэсэн.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7
Тайлбар:
h. “Эмх замбараагүй байдал өдөөх” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хэрхэн хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байдагтай хамаатай.
i. “Шүдэлсэн халим” гэдэг нь тохуурхан хэрэглэгдсэн. Энэ нь ялаанууд маш жижиг учраас гахай, нохойнууд тэдэнд шүдэлсэн халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.
Хүний нөхөрлөл:
Шашны ертөнц яагаад Бурханд үйлчилдэг атлаа Түүнийг эсэргүүцдэг юм бэ? Үнэн аль хэдийн гарч ирсэн! Энэ нь, тэд зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэдэг боловч бие махбодтой болсон бодитой Бурханыг таньдаггүйгээс болдог, ийм учраас тэд Бурханы дайсан хэмээн илчлэгдсэн юм. Үүнээс ч илүүтэйгээр тэд бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй ба тэд дайсагнасан харьцаа, үзэн ядалтаа хадгалж байдгаас энэ нь болдог, ийм учраас тэд зөвхөн Христийг үгүйсгэж, яллаж, эсэргүүцэж л чаддаг. Энэ нь бас үнэнийг үзэн яддаг антихристүүдэд байдаг сатанлаг уг чанар болон мөн чанарыг илчилдэг. Энэ нь бас, Христийн илэрхийлсэн үнэн асар их хүч чадал, эрх мэдлийг агуулж, хүн төрөлхтнийг сэрээж, аварч чаддаг ба Сатаны бүх хүчнээс ангижирч, Бурхан руу эргэх боломжийг тэдэнд олгодог бөгөөд шашны ертөнцийн удирдагчид өөрсдийн байр суурь, алдар нэр, ашиг хонжоог хадгалахын тулд Христийг загалмайд цовдлох чадвартай байдгаас болдог. Шашны ертөнц Бурханд үйлчлэх зуураа Түүнийг үгүйсгэж байдгийн бодит үнэн энэ бөгөөд энэ нь Бурханыг эсэргүүцдэг тэдний эсэргүүцлийн үнэн болон мөн чанарыг бүрэн илчилдэг.
Амийн хангалт—номлолуудын эмхэтгэл дэх “Яагаад шашны ертөнц Бурханд үйлчлэх зуураа Түүнийг үргэлж эсэргүүцсэн бэ”
Хоёр мянган жилийн өмнө ахлах тахилчид, хуулийн багш нар болон Фарисайчуудын сүмд хийсэн зүйл нь өнөөдрийн шашны ертөнцийн пасторууд болон ахлагчдын хийж байгаа зүйлтэй яг адилхан... Жишээлбэл зарим шашны пасторууд Төгс Хүчит Бурханы үгийг нууцаар уншиж, Бурханы гэрийн вэб сайтыг нууцаар хардаг. Эдгээр зүйлийг уншсаныхаа дараа тэд үнэний үг болон үнэний утгыг нийлүүлээд байр суурь, амин зуулгаа хадгалахын тулд өөрсдийнхөө номлолд ашигладаг. Тийм хүн Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, жинхэнэ зам гэдгийг хүлээн зөвшөөрдөг үү? Хэрвээ тэр хүлээн зөвшөөрөөгүй бол тэдгээрийг хулгайлахгүй, тийм үү? Тэгвэл тэр үүнийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө яагаад жинхэнэ замыг хүлээн авдаггүй юм бэ? Яагаад гэвэл тэр өөрийн байр суурь, амин зуулгаас салахыг тэвчиж чаддаггүй. Зарим чуулганд ганцхан түүнийг үргэлж шүтдэг, түүний хоол, унд, зугаа цэнгэлийг үргэлж хангадаг гурваас таван зуун хүн эсвэл таваас зургаан зуун хүн байдаг. Тэр нь нэг төрлийн таашаал юм. Хэдэн зуу эсвэл хэдэн мянган хүний өмнө ихэмсгээр алхаж, онгирох нь түүний бардам занг торддог! Энэ нь, хэдэн арван мянган шүтэн бишрэгч нь тайзны өмнө гараа даллан, өөрийг нь уухайлан дэмжиж байгаа алдартай дуучинтай адилхан. Тэр тайзан дээрээс хүмүүст зориулан үзүүлбэрээ үзүүлдэг ба тэр нь нэг төрлийн таашаал юм. Үзүүлбэрээ үзүүлж дуусаад бүх хүн тарсны дараа ч тэр тайзнаас холдон явж мөн л тэвчихгүй. Тэрээр: “Уур амьсгал үнэхээр гайхалтай байлаа. Үргэлж ийм байдаг бол маш гайхалтай байхсан! Яагаад тэд бүгдээрээ явчихав аа?” гэдэг. Тэгээд пастор явж тэвчдэггүй, ингэснээр тэр бардам зан, байр сууриныхаа аз жаргалыг эдэлсээр байж чадна. Тэрээр: “Би бол одоогоор хэдэн зуун хүнийг удирдаж байгаа пастор. Хэрвээ би Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрвөл, Тэр надад ийм таашаал авчирч чадна гэж үү? Төгс Хүчит Бурхан намайг үргэлжлүүлэн пастор байлгаж, ийм чуулганаар хангана гэж үү? Мэдээж үгүй! Төгс Хүчит Бурханы Чуулганд орох хоромд би ердийн л нэг итгэгч болно. Надад юу ч байхгүй байна, тийм болохоор би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй!” гэж хэлдэг. Тийм зүйл болдог уу? (Тийм.) Маш их! Хэрвээ итгэхгүй бол чи тэдний нэгийг олоод ингэж хэл: “Хэрвээ Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрвөл та энэ чуулганы пастор хэвээр байж, энэ итгэгчдийг хариулах болно. Тэдний тахил, тэдний хандив бүгд таных байна.” Тэр үүнийг даруй хүлээн зөвшөөрөх болно. Нигүүлслийн эрин үе дэх ахлах тахилчид болон Иудейн шашны Фарисайчууд яагаад Эзэн Есүсийг загалмайд цовдолсон гэж та нар бодож байна вэ? Тэд: “Эзэн Есүсийн зам хэтэрхий сүрлэг, хэтэрхий аймшигтай! Хэрвээ Тэр сайн мэдээг дахиад хэдэн жил тунхаглах юм бол чуулганд нэг ч хүн үлдэхгүй. Тэд нар бүгдээрээ Түүнтэй хамт явах болно, тэгвэл байр суурийн ерөөлийг эдлэхийн тулд бид хаачих вэ? Тийм учраас Түүнээс ангижрах ёстой!” гэсэн юм. Тэд нэг дээрэмчнээс, арван дээрэмчнээс, эсвэл зуун дээрэмчнээс айгаагүй—тэд гагцхүү нэг Эзэн Есүсээс л айсан юм. Тийм учраас тэд дээрэмчнийг чөлөөлж, Эзэн Есүсээс ангижирахыг илүүд үзсэн билээ.
Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (XI) дэх “‘Бурханы ажил, Бурханы зан чанар, Бурхан Өөрөө III’ хэмээх Бурханы үгийн тухай номлол ба нөхөрлөл (IX)”-өөс
Шашны ертөнцийн ихэнх пасторуудын Төгс Хүчит Бурханы илрэлт болон Түүний илэрхийлдэг бүх үнэнд хандах хандлагаас бид, тэдний ихэнх нь үнэнийг хайрладаггүй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг харж болно. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үг бол үнэн, тэдгээр нь бүгд хүн төрөлхтнийг аварч, хүмүүст амь хайрлахын төлөө байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Бурханы сонгосон хүмүүсийн орох ёстой үнэний бодит байдал юм. Гэхдээ шашны ертөнцийн ихэнх пасторууд болон удирдагчид яагаад тэдгээрийг эсэргүүцэж, ялладаг вэ? Яагаад тэд үнэнийг тийм их үзэн ядаж, үгүйсгэдэг вэ? Яагаад тэд сонгосон хүмүүсийнх нь төлөө Бурхантай тэмцэлдэж, Бурханы хонин сүргийг өөрсдийн хувийн өмч мэт үргэлж өөрсдийнхөө хяналтанд байлгахаар хичээх чадвартай байдаг вэ? Яагаад тэд, Христийг хүлээн зөвшөөрч, Бурхан руу эргэхэд нь хүмүүст саад болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг яллаж, Христийг хяхан хавчихын тулд бүх төрлийн цуу яриаг зохиодог юм бэ? Энэ нь тэдний сатанлаг уг чанар болон үнэнийг үзэн ядаж, Христэд дайсагнадаг мөн чанарыг бүрэн илчилдэг. Тэд Сатантай бүлэглэсэн антихрист чөтгөрүүд болох өөрсдийн жинхэнэ нүүр царайг аль хэдийн бүрмөсөн илчилсэн. Энэ нь, Нигүүлслийн эрин үеийн ахлах тахилчид болон хуулийн багш нар Есүсийг мөрдөж, хавчиж байсны шалтгааныг хүмүүст бодогдуулдаг, энэ нь бүхэлдээ өөрсдийн байр суурь болон амин зуулгыг авч үлдэхийн төлөө байсан юм. Израильчууд Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, өөрсдийг нь голно гэдгээс тэд ихэд айж байсан, иймээс тэд Есүсийг дайсан гэж үзээд Христийг загалмайд цовдолсон юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы махбод дахь илрэлт болон ажил одоо Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн бөгөөд Түүний сонгосон хүмүүс сайн мэдээг түгээж, Түүнд гэрчлэл хийхийн тулд чуулгануудад очсон, гэсэн ч тэд шашны ертөнцийн пасторууд, удирдагчдын улангассан эсэргүүцэл, саад хориг, хязгаарлалтуудад өртсөн. Тэд бол яг л Нигүүлслийн эрин үед байсан ахлах тахилчид, хуулийн багш нар, Фарисайчууд шиг үнэнийг үзэн яддаг ба Христийн дайснууд гэдгийг энэ нь харуулдаг. Бурхан махбодод илэрснээрээ дамжуулан тэднийг бүрэн дүүрэн илчилдэг. Шашны ертөнцийн удирдагчид, пасторуудын Бурханд итгэх итгэл өөрсдийн байр суурь, амин зуулгын төлөө байдаг ба тэдний дийлэнх нь үнэнийг эрж хайдаг хүмүүс биш гэдэг нь тодорхой юм. Тэд мэдээж өөрсдийгөө Бурханы төлөө үнэн сэтгэлээсээ зарцуулдаггүй бөгөөд чуулган дахь хүмүүс Бурханы илрэлтийг харж, жинхэнэ замыг хүлээн зөвшөөрч, Бурхан руу эргэж, өөрсдийг нь голно гэдгээс хамгийн их айдаг. Тийм учраас тэд Түүнийг улайран эсэргүүцдэг, Түүний дайснууд бөгөөд бүх төрлийн муу муухайг үйлддэг. Тэд хүмүүсийг будилуулахын тулд бүх төрлийн цуу яриа зохиож, дэлгэрүүлэхдээ эргэлздэггүй ба Бурханы ажлыг дайран довтолж, шүүж, яллахын тулд чадах бүхнээ хийдэг. Шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид өөрсдийн байр суурь, амин зуулгын төлөө ажиллаж, “Бурханд үйлчилж”, өөрсдийгөө хүмүүсээр Бурхан мэт шүтүүлж, дагуулж байгаа гэдгийг илчлэх баримтууд хангалттай юм. Тэд Бурханы тахилыг нууцаар эдэлж, Бурханы алдрыг хулгайлж байгаа. Тэд бол Бурханаас эмээдэг хүмүүс биш гэдэг нь маргаангүй! Шашин дотор, эрх мэдэлтэй байгаа тэр үл итгэгчид чухамдаа жинхэнэ антихристүүд биш гэж үү? Тэд яг Сатаны аялдан дагалдагчид биш гэж үү? Хүмүүс, Бурханд үйлчилж байх зуураа бас Түүнийг эсэргүүцэж байгаа өөрсдийн үнэн болоод мөн чанарыг тодорхой харж үнэхээр чаддаггүй юм гэж үү? Тэд нар өөрсдийг нь будилуулж, хянахад Бурханд итгэгчид маш дуртай байж, тэдний тахилын бай болно гэж үү? Хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс, Бурханы ажлыг мэдэрч, авралд хүрч чадахгүй байх хэмжээнд шашны ертөнцийн антихристүүдийн төөрөгдөл, хяналтанд автах юм бол тэр нь үнэхээр эмгэнэлтэй юм гэдгийг та нар харж чадна!
Амийн хангалт—номлолуудын эмхэтгэл дэх “Яагаад шашны ертөнц Бурханд үйлчлэх зуураа Түүнийг үргэлж эсэргүүцсэн бэ”
Тэгвэл, бид Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилмэгц шашны ертөнцийн хүмүүс хилэгнэн догшрох болно гэж та нар яагаад хэлдэг вэ? Тэд Бурханыг мэддэг үү? Тэд Бурханыг жаахан ч мэддэггүй, Түүнтэй огт харилцаж байгаагүй. Гэхдээ “Төгс Хүчит Бурхан” хэмээх нэрийг сонсмогцоо тэд буланд шахуулсан муур шиг тэмцэлдэж, Түүнийг шалтгаангүйгээр гүтгэж, доромжилдог. Энэ нь юуг тодорхой болгодог вэ? Тэд Бурханыг үнэхээр үзэн яддаг! Зарим хүн: “Тэдний итгэдэг зүйл бол тэнгэр дэх Бурхан” гэж хэлдэг. Тэдний итгэдэг зүйл нь өөрсдийнх нь төсөөллийн Бурхан байдаг учраас тэд жинхэнэ Бурханыг үзэн ядаж, Бурханы бодит байдал болон Түүний мөн чанрыг үзэн яддаг. Тэдний зүрх сэтгэлдээ шүтэж, төсөөлдөг тодорхойгүй Бурхан оршин байдаг уу? (Байдаггүй.) Тэгвэл энэ нь зүгээр л өөрсдийгөө гэсэн тэдний хайр, өөрсдийнхөө төсөөллийг гэсэн тэдний хайр юм. Тэгвэл тэдний үнэхээр жигшдэг зүйл юу вэ? Энэ нь Бурханы үг, Түүний илэрхийлдэг үнэн, Түүний зөвт зан чанар, мөн тэднийг шүүх Түүний шүүлт юм. Эдгээр үгийг уншмагцаа тэдний үзэн ядалт нэмэгддэг. Иймээс бид Бурханыг гэрчилмэгц тэд дайран довтолж, гүтгэж, шүүж, доромжилдог. Тийнхүү тэдний Бурханыг үзэн яддаг, Түүний зөвт зан чанар болон Түүний мөн чанарыг үзэн яддаг сатанлаг уг чанар илчлэгддэг.
Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (XII) дэх “‘Бурханы ажил, Бурханы зан чанар, Бурхан Өөрөө II’ хэмээх Бурханы үгийн тухай номлол ба нөхөрлөл (IV)”-өөс
Шашны пасторууд болон ахлагчид яагаад Бурханыг эсэргүүцэж, ялладаг вэ? Иудейн шашны Фарисайчууд Эзэн Есүсийн тунхаглахыг сонсох үедээ Эзэн Есүсийн үг нь эрх мэдэлтэй, хүчирхэг агаад Бурханаас үүдсэн гэдгийг ил тод хүлээн зөвшөөрсөн. Тэд яагаад Эзэн Есүсийг мөн л яллаж, шоронд хорьж, цовдолсон юм бэ? Эрүүл ухаанаар эргэцүүлбэл Эзэн Есүсийн үг үнэн гэдгийг олж мэдсэн болохоор тэд Эзэн Есүс Мессиа мөн үү? гэдгийн хариултыг эрж хайхын тулд Бурханд залбирах ёстой байсан юм. Бурхан тэднийг гарцаагүй гэгээрүүлэх байлаа. Гэвч тэд Бурханд залбираагүй, эрж хайгаагүй. Тэд Бурханыг доромжилсных нь төлөө Эзэн Есүсийг шууд ялласан юм. Ялангуяа тэд Эзэн Есүсээс “Чи Мессиа мөн үү?” гэж дахин дахин асуусан. Эзэн Есүс тэдэнд шууд хариулах үед тэд итгэхээс татгалзжээ. Фарисайчууд хэтэрхий ихэрхүү байсныг харуулахад энэ нь хангалттай! Тэд Библийг хэтэрхий их шүтсэн! Тэд үнэнийг илэрхийлж байсан Христийг огт анхаарч үзээгүй. Тэд, Эзэн Есүс хэр их үнэнийг илчлэх нь хамаагүй, Эзэний илэрхийлсэн үг хэчнээн эрх мэдэлтэй, хүчирхэг байх нь хамаагүй Түүнийг Мессиа гэж нэрлээгүй цагт Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцэж, бүр загалмайд цовдолж болно гэдэг логиктой байлаа. Иудейн шашны тэр удирдагчид үнэнийг үзэн яддаг чөтгөрүүд байсан гэж та нар хэлэх үү? Хэрвээ Эзэн Есүс үнэнийг илэрхийлээгүй бол тэд Түүнийг тэгж их үзэн ядах байсан уу? Энэ нь Фарисайчуудын үнэнийг үзэн яддаг сатанлаг уг чанарыг бүрэн илчилсэн билээ. Фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцсэний уг үндэс энд оршиж байсан юм! Эзэн Есүс Фарисайчуудыг ийнхүү илчилжээ: “Гэхдээ одоо та нар Бурханаас үнэнийг сонсоод та нарт хэлсэн хүнийг буюу Намайг алахаар хичээж байна... Намайг үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад итгэдэггүй юм бэ? Бурханы хүн Бурханы үгийг сонсдог: та нар Бурханых биш учраас тэдгээрийг сонсдоггүй” (Иохан 8:40, 46-47). Иудейн удирдагчид яагаад Эзэн Есүсийг эсэргүүцэж, хөнөөснийг бид тодорхой хардаг. Тэгвэл эцсийн өдрүүд дэх шашны пасторууд болон ахлагчид яагаад Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладгийг ойлгоход хэцүү биш. Одоо бүгдээрээ энэ асуудлыг тодорхой ойлгов уу? Үнэнийг үзэн яддаг хүмүүс зайлшгүй Бурханыг шүүж, яллаж, эсэргүүцдэг гэдгийг Бурханы ажлыг туулсан бид нар ухаарах болно. Энэ үнэн биз дээ? Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил хүний сатанлаг уг чанарыг цэвэрлэхийн төлөө байдаг. Бурхан хүнийг яаж цэвэрлэж, авардаг вэ? Хүнийг шүүж, цэвэрлэх үнэнийг илэрхийлснээр. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ариусгал болон аврал хүртэх болно. Үнэнийг голдог хүмүүсийн сатанлаг уг чанар өөрчлөгдөхгүй. Тэд Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвасаар байх болно. Төгс Хүчит Бурханы Чуулган дахь үнэнээс залхаж, үнэнд дайсагнадаг зарим хүн бүрмөсөн илчлэгдсэн юм. Энэ үл итгэгчид, антихристүүдийг хөөж зайлуулсан. Шашны пасторууд болон ахлагчдын тухайд гэвэл тэд яагаад Төгс Хүчит Бурханыг санаатайгаар яллаж, доромжилдог вэ? Энэ нь, Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлж, бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварснаас болж байгаа биш гэж үү? Төгс Хүчит Бурханы ажил тэднийг илчилсэн, иймээс тэд Бурханыг үзэн ядаж, ялладаг. Тэдний сатанлаг уг чанар бүрмөсөн ил болсон. Бурхан яагаад тэр илчлэгдсэн антихристүүдийг жигшиж, хараадаг вэ? Яагаад гэвэл тэд өөрсдийн гар дахь Бурханы хонин сүргийг чанд хянаж, Түүний сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлддэг бөгөөд жинхэнэ замыг судалж, хүлээн авахыг хүмүүст хориглодог. Тэд бие даасан хаанчлал байгуулж, хүний амийг хорлож, залгидаг чөтгөрүүд болдог. Тэд Бурханы зан чанарыг уурлуулсныхаа төлөө Бурханаар яллагдаж, хараагддаг. Ийм байдалтай байдаг гэж та нар хэлэх үү?
Кино зохиолын асуултуудын хариултаас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?