Цуу яриа хаанаас гардаг, тэдгээрийг хэрхэн бий болгодог вэ?

2018-07-03

Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд:

“Ехова Бурханы бүтээсэн ямар ч хээрийн араатан амьтдаас могой хамгийн зальтай нь байлаа. Тэр могой эмэгтэйгээс, Та нарт энэ цэцэрлэг дэх бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. Тэр эмэгтэй могойд, Бид энэ цэцэрлэгийн модны жимсийг идэж болно: Харин энэ цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан, Та нар үүнээс идэж болохгүй, мөн хүрч ч болохгүй, эс бөгөөс та нар үхнэ гэж айлдсан хэмээжээ. Тэгэхэд могой эмэгтэйд хандан, Та нар гарцаагүй үхэхгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, бурхад шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ” (Эхлэл3:1-5).

“Яагаад та нар Миний хэлсэн үгийг ойлгодоггүй юм бэ? Та нар Миний үгийг сонсож чаддаггүйгээс болж байгаа юм. Та нар эцэг диаволаасаа гаралтай болохоор эцгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул үнэн дотор зогсдоггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн” (Иохан 8:43-44).

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханыг дуулгавартай дагадаггүй бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүнд Сатантай адилхан шинж чанарууд байдгийн шалтгаан нь хүн Сатанаар хорлогдож, нөлөөлөгдсөний улмаас юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм

газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед, тэргүүн тэнгэрэлч нь тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн агуу нь байсан юм. Энэ нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчүүдийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байсан. Бурханыг оролцуулахгүйгээр, энэ нь тэнгэрэлчүүдийн хамгийн агуу нь байсан. Дараа нь Бурхан хүмүүсийг бүтээх үед, тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг хамгийн том урвалтыг газар дээр хийсэн. Энэ нь хүмүүсийг удирдаж, Бурханы эрх мэдлийг давахыг хүссэн учраас энэ нь Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Энэ нь Еваг нүгэлд уруу татсан тэргүүн тэнгэрэлч байсан; энэ нь өөрийн хаант улсыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь тэднийг өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэж хийсэн юм. Түүнийг дуулгавартай дагадаг олон зүйл байгааг тэр харсан; тэнгэрэлчүүд үүнийг дуулгавартай дагаж байсан, газар дээрх хүмүүс ч бас тэгж байсан. Араатан, шувууд, модод, ой, уулс, гол болон газар дээрх бүх зүйл хүний—буюу Адам, Евагийн халамжинд байсан—харин тэгэхэд Адам, Ева хоёр түүнд дуулгавартай байсан. Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүссэн. Дараа нь тэр олон тэнгэрэлчүүдийг Бурханаас урвахад хүргэсэн ба тэгээд тэд янз бүрийн бохир сүнснүүд болсон. Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний хөгжил нь тэргүүн тэнгэрэлчийн завхралаас үүдээгүй гэж үү?Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтнийг завхруулсан учраас л хүн төрөлхтөн өнөөдөр ийм байдалд байгаа юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Эхлээд Бурхан Адам, Еваг бүтээсэн ба Тэр мөн могойг бүтээсэн. Бүх зүйлийн дотроос могой хамгийн хортой нь байсан; үүний бие хорыг агуулж байсан ба үүнийг эдлэхийн тулд Сатан хороо ашигласан. Еваг нүгэл үйлдэхэд уруу татсан зүйл нь могой байсан юм. Адам Евагийн дараа нүгэл үйлдсэн, дараа нь тэр хоёр сайн мууг ялган таних чадвартай болсон.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Сатан болон чөтгөрийн оршин тогтнолын улмаас хүмүүс Түүнийг эсэргүүцэж, тэрслүү зан чанараар дүүрсэн

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

… учир нь хүний ялзарсан уг чанар бүхэлдээ Сатанаас үүсэлтэй бөгөөд хүний уг чанарыг Сатан л эвдэж бас ялзруулсан билээ. Өөрөөр хэлбэл хүн түүний хорон санаа, бузар явдлын нөлөөн дор амь зуудаг. Хүн үнэний ертөнц болоод ариун орчинд өсөж торних нь байтугай гэрэл гэгээнд ч амьдрахгүй байна. Тиймээс үнэн хүн нэг бүрийн уг чанарт төрөлхөөс байх боломжгүйгээс гадна, тэд Бурханаас эмээж, Бурханд дуулгавартай байх мөн чанартай мэндэлж чаддаггүй. Эсрэгээрээ тэд Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дуулгаваргүй , үнэнийг хайрладаггүй уг чанартай байдаг…

… Хүн төрөлхтний сүнс бүхэлдээ Сатаны атганд байдаг. Тийм болохоор, хүний бие махбод Сатанд эзлэгдсэн болох нь мэдээжийн зүйл юм. Яаж ийм бие махбодтой, ийм хүмүүс Бурханыг эсэргүүцэхгүй, Түүнтэй төрөлхийн нийцэлтэй байж чаддаг юм бэ? Сатан Надаас урвасан учраас Би түүнийг агаар луу доош хаясан билээ, тэгвэл хүмүүс үүнээс өөрсдийгөө яаж чөлөөлж чадах вэ? Хүний уг чанар нь урвалт байдгийн шалтгаан нь энэ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2

Сатанаар бузарлагдсаныхаа дараа хүн араатан болсон: Түүний санаа бодол нь нүгэлт муу, бохир заваанаар дүүрч, ямар ч сайн, ариун зүйлгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Тэдний худал хуурмаг болон утгагүй үг нь хүний амь, уг чанар болсон юм. “Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүхэнд шингэж, хүний амь болсон сатаны алдартай онч үгс юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үгс бас байдаг. Сатан хүмүүсийг улс орон бүрийн уламжлалт соёлоор дамжуулан боловсруулдаг бөгөөд хүмүүсийг сүйрлийн өргөн уудам ангал руу унаж, залгигдахад хүргэсэн, эцэстээ хүмүүс Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас Бурханаар устгагддаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”

Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар (энэ нь жинхэнэ Бурхан болон үнэнээс урвасан улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр Бурханыг хавчин шахдаг шашны албан эрх мэдэлтнүүдийг хэлж байна) газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг. Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч илүү их зальтай, овжин болсон. Тэд хорон санаатай, башир аргатай бөгөөд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт жүжгийг өөрсдийн эх орондоо дахин тоглохыг хүсдэг. Энэ нь Бурханыг чангаар орилон уйлж, тэднийг хүйс тэмтрэхээр гуравдагч тэнгэр лүү буцаж очихоос Өөрийгөө арай ядан барихад бараг хүргэсэн. Хүн Бурханыг хайрлахын тулд, тэрээр Бурханы хүслийг, Түүний баяр баясгалан, уйтгар гунигийг түүнчлэн Тэр юуг зэвүүцэн жигшдэгийг ойлгох ёстой. Энэ нь хүний оролтыг илүү их урагшлуулах болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7

Хүний нөхөрлөл:

Одоо Сатан анх хүн төрөлхтнийг завхруулсан үеийг бодоод үзэцгээе. Могой юу гэсэн бэ? Бурханы анх хэлсэн зүйл юу байсан бэ? Тэр хүмүүст: “Хэрвээ та нар тэр модны жимснээс идвэл гарцаагүй үхэх болно” гэсэн. Тэгвэл Сатан юу гэж хэлсэн бэ? Тэр: “Тэрхүү модны жимсийг идсэнээр заавал үхнэ гэж Бурхан хэлээгүй” гэсэн. Эхлээд тэр Бурханы үгийг саармагжуулж, үүнийхээ дараа хүмүүсийг будилуулахын тулд өөр зүйл нэмсэн байгаа биз дээ. Үүний үр дүнд Сатан хүмүүсийг завхруулсан юм. Сатаны Еваг будилуулсан нь Сатан болон бүх төрлийн муу ёрын сүнснүүд хүн төрөлхтнийг будилуулж, завхруулдагтай адилхан. Сатан могойн тусламжтайгаар Еваг будилуулсан бөгөөд тэр могойн биеэр дамжуулан ярьсан. Үнэн хэрэгтээ могойг Сатаны муу ёрын сүнс хянаж байсан, иймээс бүх хүн төрөлхтнийг ердөө ганцхан могой завхруулсан юм биш—бүх төрлийн хүмүүс, бүх төрлийн амьтдаар дамжуулан ажилласан олон муу ёрын сүнс байсан эсвэл тэд шууд хүмүүсийн дотроос ярьж байсан юм. Хүн төрөлхтний дундаас хэчнээн хүн муу ёрын сүнснүүдийн шууд завхралд автсаныг болон хэн Сатаны муу ёрын сүнсний үг, дуу хоолойтой шууд тулгарсныг хэн ч мэдэхгүй. Тийм учраас бид бүх хүн төрөлхтний завхрал Адам, Ева хоёроос удамшаагүй гэдгийг ухаарах ёстой. Үнэндээ дараагийн эрин үеүдийн мянга мянган жилийн туршид Сатан болон бүх төрлийн муу ёрын сүнснүүд хүн төрөлхтнийг завхруулахын тулд ажилласаар ирсэн юм. Одоогоор чөтгөрт эзэмдүүлсэн, муу ёрын сүнсээр удирдуулсан хүмүүстэй тэр муу ёрын сүнснүүд нь үргэлж ярьж байгааг чи харахгүй байна уу? Хэчнээн олон хүн муу ёрын сүнсний үгийг хүлээн авч байгааг тоолохын аргагүй! Муу ёрын сүнсний үгийг хүлээн авдаг хүн хэтэрхий олон байдаг. Мэдээж Ева ганцаараа байгаагүй юм. Одоогийн байдлаар Сатан эсвэл муу ёрын сүнснүүд олон итгэгчдийг эзэмдсэнийхээ дараа Бурханы ажлыг үймүүлж, Түүний сонгосон хүмүүсийг будилуулахын тулд Бурханы гэр лүү илгээж байна. Муу ёрын сүнсний ажлыг агуулсан нэлээд хэдэн хүн чуулганд байгааг бид харж болно. Тийм хүн юу гэдэг вэ? Тэр: “Би өчигдөр залбирч байсан чинь Бурхан надтай ярилаа... Би өчигдөр залбирч байсан чинь Ариун Сүнс намайг ингэж гэгээрүүллээ, Тэр надад ингэж хэлсэн” гэдэг. Тэр асуудалтай тулгарах болгондоо залбирдаг ба ингэнгүүт муу ёрын сүнс түүнд ажиллаж, түүнтэй ярьж эхэлдэг. Энэ нь Сатан хүмүүсийг завхруулж буй хэрэг биш гэж үү? Энэ арга болон Сатан Еваг завхруулсны хоорондох ялгаа юу вэ? Ямар ч ялгаа байхгүй. Тэд бүхэлдээ адилхан. Еваг Сатан ердөө нэг удаа завхруулсан ба түүний хор дотор нь орсон. Тэр Бурханы үгийг үгүйсгэж эхэлсэн бөгөөд Түүний үгийг сэжиглэсэн хандлага баримталсан юм. Сатанаар олон удаа завхруулагдсан чөтгөрт эзэмдүүлсэн олон хүн байдаг. Энэ нь, олон арван удаа юу эсвэл хэдэн зуун удаа юу гэдэг тухай асуудал биш—харин Сатан эсвэл муу ёрын сүнснүүд тэдний дотор, үхэх хүртэл нь байнга оршин сууж байдаг! Хүний дотор муу ёрын сүнс оршин сууж байх үед тэр Сатаны хэлдэг маш их зүйлийг хүлээн авдаг бөгөөд тийм хэмжээнд Сатанаар завхруулагдсан болохоор түүнийг залбирах үед муу ёрын сүнснүүд түүнд энэ, тэрийг үргэлж зааж өгч байдаг. Гадна талдаа, ах эгч нартай ярилцах үедээ тэр Бурханы үгийг дамжуулдаг боловч дараа нь өөрийнхөө хувийн тайлбар, үзэл бодол, ойлголтыг өгдөг. Түүний үзэл бодол нь могой Еваг будилуулсан стратегитай адилхан биш гэж үү? Иймээс Сатанд эсвэл чөтгөрт эзэмдүүлсэн хүн ах эгч нартай нөхөрлөл хийх үед тэр нь Бурханы үгийн саармагжуулж буй Сатаны нөхөрлөл юм. Энэ бол Сатан хүн төрөлхтнийг будилуулж байгаа нөхөрлөл мөн. Муу ёрын сүнстэй хүнтэй олон удаа харилцсан хэнийг ч тэдний үг үймүүлдэг. Тэдний ярихыг сонсох үедээ чи зүрх сэтгэлдээ тайван бус болж, Бурханы үгэнд эргэлзэж эхэлдэг ба өөрийнхөө зөв ойлголтыг алддаг. Муу ёрын сүнснүүд ингэж хүмүүсийг завхруулдаг. Тэд хүмүүсийг хордуулахын тулд бүх төрлийн ном, боловсрол, онолыг ашиглаад зогсохгүй үүнээс ч илүүтэйгээр олон муу ёрын сүнс хүмүүсийн дотор амьдарч, тэднийг будилуулж байдаг. Тэд хүмүүсийг будилуулахын тулд тэднийг хянадаг бөгөөд бусдыг нь будилуулахын тулд тэд хүмүүсийг ашигладаг. Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг завхруулах Сатаны арга барил үй олон ба тэдгээр нь бүгд хэтэрхий ердийн байдаг. Иймээс хэрвээ чамд үнэн байхгүй бол үүнийг ялган салгах ямар ч аргагүй байх болно.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (I) дэх “Хүн үнэнийг хэрхэн эрж хайх ёстой вэ”-ээс

Агуу улаан луу гэж яг юу вэ? Агуу улаан луу болон Сатаны хоорондох холбоо юу вэ? Сатан анх хүн төрөлхтнийг завхруулах үедээ хүн төрөлхтнийг туршиж, тэдэнтэй ярихын тулд эртний могойн тусламжтайгаар үүнийгээ хийсэн. Эртний могой нь амьтан байсан, тэгвэл тэр яаж хүмүүстэй ярьж чадсан юм бэ? Энэ бол өөрийгөө могойн биед оруулсан Сатан, муу ёрын сүнс байсан бөгөөд ингэснээр тэр хүн төрөлхтнийг завхруулж, чадсан, тиймээс могой Сатаны амьд дүр байсантай адил юм. Хүн төрөлхтнийг завхруулахын тулд Сатан өөрийгөө могойн биед оруулсан энэ явдлаас бид Сатан болон эртний могойн хоорондох ямар холбоог харж байна вэ? Сүнслэг ертөнцөд үүнийг Сатан гэж нэрлэдэг ба энэ бол муу ёрын сүнс юм. Гэсэн хэдий боловч хүний ертөнцөд, хүн төрөлхтнийг завхруулахын тулд Сатан өөрийгөө амьтны биед оруулсан, иймээс үүнийг эртний могой гэж нэрлэдэг. Сүнслэг ертөнцөд Сатан бол муу ёрын сүнс, харин хүний ертөнцөд Сатан өөрийгөө бүлэг чөтгөрүүдэд оруулдаг ба тэр нь агуу улаан луу юм. Агуу улаан луу бол Сатаны амьд дүр; тэд ав адилхан. Иймээс муу ёрын сүнс энэ бүлэг чөтгөрүүдийн биед ирэх үедээ агуу улаан луу болдог, харин тэдний биеийг орхин явах үедээ дахин Сатан болдог. Сүнслэг ертөнцөд тэр бол Сатан, материаллаг ертөнцөд болон хүмүүсийн дунд байхдаа тэр бол агуу улаан луу; энэ бол Сатан болон агуу улаан лууны хоорондох холбоо юм. Илүү нарийн хэлбэл, агуу улаан луу бол Сатаны амьд дүр, энэ муу ёрын сүнс, агуу улаан луу нь Сатаны жинхэнэ дүр билээ. Агуу улаан лууны хийдэг бүхэн нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урваж, жигшүүрт нүгэл үйлдэх явдал; тэр нь Сатаны биеэ авч явах байдал, үйл хэрэг юм. Сатан бол тоо томшгүй муу ёрын сүнсний дундах удирдагч бөгөөд түүнийг дагадаг бүх муу ёрын сүнс Сатаны системийг бүрдүүлдэг. Энэхүү хөнөөлт системд агуу улаан луу толгойлогч нь бөгөөд муу ёрын сүнснүүдээс хамаагүй илүү байдаг. Тэр бол тоо томшгүй муу ёрын сүнсний дундах удирдагч агаад бүх нүглийн эх сурвалж мөн. Энэхүү муу ёрын сүнс Европ руу аялсан ба дэлхий дахины олон арван улсад гай гамшиг авчирч, түүнчлэн хүн төрөлхтнийг нэгэн зууны турш өршөөлгүйгээр завхруулсан коммунизмын муу ёрын онолуудыг бий болгосон юм. Нүглийн оргил болох Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, Түүнээс урвахад энэ нь хүн төрөлхтнийг хүргэсэн билээ. Агуу улаан луу бол хүн төрөлхнийг завхруулах явдлын ар дахь гол буруутан юм; тэр бол бусад бүх мууд хүч чадал өгдөг үндсэн эх сурвалж юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (III) дэх “Агуу улаан луугийн уг чанар болон хорыг хэрхэн мэдэж, ялган таних вэ”

Агуу улаан луу бол өнөөдрийн энэ дэлхий дээрх хамгийн аюултай муу ёрын хүч бөгөөд энэ нь бас бүх муу ёрын хүчний хортой уг үндэс юм. Агуу улаан луу хаана эрх мэдэлтэй байна, тэр газрыг дайн бүрхдэг, үүнийг ангийн тэмцэл бүрхдэг, аллага, хавчлага бүрхдэг, худал хуурмаг, заль мэх бүрхдэг ба бүх төрлийн байгалийн гамшиг болон хүний гараар бүтсэн гамшиг, аюул бүрхдэг. Агуу улаан лууны хар гар гарч ирсэн ямар ч газарт муу ёрын хүчнүүд галзууран гүйлддэг ба бүх төрлийн гай гамшиг тун ойрхон байдаг. Агуу улаан луу бол бүх харанхуй, ёрын муугийн уг үндэс юм. Агуу улаан луу хамгийн жигшүүрт хэрэг үйлдсэн гэмтэй бөгөөд түүний хэлсэн, хийсэн бүхэн нь хүмүүсийг төөрөгдүүлж, хуурч, завхруулж, сүйтгэж, хөнөөхийн төлөө байдаг. Агуу улаан лууны номлож, дэмждэг бүхэн нь бүхэлдээ хүмүүсийг төөрөгдүүлж, завхруулдаг тэрс үзэл, төөрөгдөл, хог новш юм... агуу улаан лууны үүсгэсэн бүх сөрөг зүйлс нь хүмүүсийг мэхэлж, завхруулж, хүлэхийн тулд Сатаны ашигладаг бүх хэрэгсэл юм. Агуу улаан лууны дэмждэг, өмгөөлдөг, хүмүүсээс дагахыг шаарддаг тэр бүх зүйл нь сөрөг зүйлс билээ. Бүхий л завхарсан хүн төрөлхтөн үнэн ба худал, гэрэл ба харанхуйг хооронд нь ялган салгаж чадахаа болих хэмжээнд эдгээр сөрөг зүйлд мэхлэгдэж, хүлэгдсэн бөгөөд ёрын муугийн дотор гацаж, өөрийгөө чөлөөлж чадахгүй болсон.

Амийн хангалт—номлолуудын эмхэтгэл дэх “Үнэнийг лавтай ойлгосноор хүрч болох үр дүн”-гээс

Чөтгөрүүдийн толгойлогч, диаволуудын ханхүүгээр дамжуулан Диавол Сатан хүн төрөлхтнийг завхруулж байгаа гэдгийг бид тодорхой харж болно. Тэд хүмүүсийн сүнсийг хэрцгийгээр хяхан хавчиж, залгидаг бөгөөд газар дээр эрх мэдэлтэй болж, эзэрхэг догшин авирлаж байгаа нь эдгээр диаволын ханхүү юм. Тэд хүмүүсээс өөрсдийг нь дагаж, өөрсдөд нь үйлчилж, бүтэшгүй санааных нь төлөө өөрсдийгөө золиослохыг л шаардан хүмүүсийн эрх чөлөөг хураан авахын тулд өөрсдийн нөлөөг ашиглаж байгаа. Тэд үнэний ямар ч эрэл хайгуулыг эсвэл амийн гэрлийн эрэл хайгуулыг огтхон ч зөвшөөрдөггүй бөгөөд ялангуяа Бурханд итгэж, үйлчилж, Түүнийг дагахыг тэд хүмүүст зөвшөөрдөггүй. Энэ нь эргэлзээгүй тодорхой баримт юм. Чөтгөрүүдийн толгойлогчид, диаволын ханхүү нар бол агуу улаан луугийн биелэл мөн. Тэд бол агуу улаан луугийн төлөөлөгчид билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шашны ертөнц яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, галзууран эсэргүүцэхэд маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ?

Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд: “Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан...

Messenger дээр бидэнтэй холбоо барих