Яагаад ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг галзууран дарангуйлж, балмадаар хяхан хавчдаг юм бэ?

2018-07-03

Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд:

“Энэ бол ёрын муу үеийнхэн” (Лук 11:29).

“Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг” (1Иохан 5:19).

“хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Учир нь үйл хэрэг нь зэмлүүлэх вий гэсэндээ мууг үйлдэг хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй” (Иохан 3:19-20).

“Хэрвээ дэлхий ертөнц та нарыг үзэн ядвал та нарыг үзэн ядахаасаа өмнө Намайг үзэн ядсан гэдгийг мэдэж ав” (Иохан 15:18).

“Чи яаж тэнгэрээс унав аа, Аяа Үүрийн хүү, гялбаат цолмон! үндэстнүүдийг доройтуулагч чи газарт хаягдлаа! Учир нь чи зүрх сэтгэлдээ, “Би тэнгэр лүү гарна, Бурханы оддын дээр сэнтийгээ зална: Би умардын чанадад цуглааны уулаан дээр заларна: Би үүлсийн дээр гарна; Би Хамгийн Дээд Нэгэн шиг байх болно” гэсэн (Исаиа 14:12-14).

“Тэнгэрт дайн болов: Михаел болон түүний тэнгэрэлчүүд луутай тулалдлаа; луутай тулалдаад тэд ялсангүй; тэнгэрт байх газар ч тэдэнд олдсонгүй. Агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч Диавол, Сатан гэгддэг эртний могой доош хаягдав: тэр газар луу хаягдсан бөгөөд түүнтэй хамт тэнгэрэлчүүд нь ч доош хаягдлаа... Луу газар луу хаягдсанаа харах үедээ хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг мөрдөн хавчлаа” (Илчлэл 12:7-9, 13).

Холбогдолтой Бурханы үгс:

Эдгээр нь бодит баримт: газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед, тэргүүн тэнгэрэлч нь тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн агуу нь байсан юм. Энэ нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчүүдийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байсан. Бурханыг оролцуулахгүйгээр, энэ нь тэнгэрэлчүүдийн хамгийн агуу нь байсан. Дараа нь Бурхан хүмүүсийг бүтээх үед, тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг хамгийн том урвалтыг газар дээр хийсэн. Энэ нь хүмүүсийг удирдаж, Бурханы эрх мэдлийг давахыг хүссэн учраас энэ нь Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Энэ нь Еваг нүгэлд уруу татсан тэргүүн тэнгэрэлч байсан; энэ нь өөрийн хаант улсыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь тэднийг өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэж хийсэн юм. … Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүссэн. Дараа нь тэр олон тэнгэрэлчүүдийг Бурханаас урвахад хүргэсэн ба тэгээд тэд янз бүрийн бохир сүнснүүд болсон.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Сүнсний ертөнцөд ийм байдлаар тэмцэл явагдсан: Хүн төрөлхтнийг тодорхой хэмжээнд завхруулж, дэлхий ертөнцийг бузар булай, хорон муу болгосноор хүнийг бохир заваанд хутгаж, Бурханы төлөвлөгөөг нураах нь Сатаны хий дэмий горьдлого юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 5-р бүлэг

Энэ бүх хугацаанд Сатан хүмүүсийг залгиж, тэгснээрээ дэлхий ертөнцийг устгаж, Өөрийн гэрчийг алдахад Бурханыг хүргэхээр хий дэмий найдан хүн дээр ажилласаар ирсэн.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 6-р бүлэг

Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? … Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV-өөс

Энэ нь, “шинжлэх ухаан, технологийг суралцаж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүлэх, дэлхий дээр Бурхан гэж үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд сургаж, бурхангүйн үзлийн хавдрын үрийг залуу хүмүүсийн зүрх сэтгэлд хэдийнээ суулгасан. Түүгээр ч зогсохгүй энэ нь, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөрөөрөө дамжуулан сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн тасралтгүй тунхаглаж, улс орныхоо төлөө зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлтгэгдэхийг бүх хүнээс гуйдаг. Хүн өөрийн мэдэлгүйгээр үүний өмнө ирсэн бөгөөд энэ нь эргэлзэлгүйгээр гавъяаг нь үүрдэг (Бурхан бүх хүн төрөлхтөнийг Өөрийн гартаа барьж байгаатай хамаатай). Энэ нь хэзээ ч ичгүүрийг мэдэрч байгаагүй эсвэл ичих мэдрэмж байхгүй. Цаашлаад энэ нь Бурханы ардыг өөрийн гэрт ичгүүргүйгээр олзлон авчирсан ба тэгэнгээ ширээн дээр хулгана шиг үсрэн гарч хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Энэ нь тийм цөхөрсөн амьтан! Энэ нь цочирдмоор гүтгэлгийг хашгирдаг, “Дэлхий дээр огт Бурхан байхгүй. Салхи байгалийнхаа жамаар салхилдаг; бороо бол ус болон хувирч, газар дээр дусалдаг чийгшил; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтийн улмаас газрын гадарга чичрэх юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Аль хэсэг нь Бурханы үйл хэрэг юм бэ?” гэдэг. Тэр ч бүү хэл энэ нь: “Хүн эртний сармагчнаас хувьсч үүссэн ба өнөөдрийн дэлхий нь ойролцоогоор тэрбум жилийн тэртээ хүй нэгдлийн нийгмээс эхэлж хөгжин дэвшсэн. Улс орон хөгжиж, сүйрэх эсэх нь ард түмнийх нь гараар шийдэгддэг” хэмээх ичгүүргүй мэдэгдлийг хашгирдаг[a]. Ард нь тэр, өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр доош нь харуулан өлгүүлж, мөн ширээн дээр тавиулдаг. “Бурхан байхгүй” гэж уйлан хашгирах зуураа энэ нь өөрийгөө Бурхан хэмээн үзэж, Бурханыг газрын хязгаараас хайр найргүй түлхдэг. Энэ нь Бурханы оронд зогсож, диаволын хаан мэт аашилдаг. Хэчнээн инээдтэй хэрэг вэ! Энэ нь хүнийг хорт үзэн ядалтанд автахад хүргэдэг. Бурхан түүний заналт дайсан бөгөөд Бурхан түүнтэй эвлэршгүй мэт санагддаг. Энэ нь шийтгэгдэлгүйгээр, эрх дураараа үлдэх зуураа[b] Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Энэ нь тийм л диаволын хаан! Бид үүний оршин тогтнолыг хэрхэн тэвчих юм бэ? Энэ нь Бурханы ажилд саад учруулж, үүнийг навсархай, бүрэн дүүрэн эмх замбараагүй[c] болгон үлдээх хүртлээ амрахгүй ба энэ нь эцсээ хүртэл, нэг нь эсвэл нөгөө нь сүйрч мөхөх хүртэл Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт байдаг.Энэ нь санаатайгаар Бурханыг эсэргүүцэж, илүү ойр дөхөж ирдэг. Үүний жигшүүртэй царай нь аль хэдийн бүрэн илчлэгдсэн бөгөөд энэ нь одоо цөхөж ядсан[d] хүнд бэрх байдалтай боловч Бурханыг үзэн ядах нь багасдаггүй харин энэ нь өөрийн зүрх сэтгэл дэх үзэн ядалтаа арилгахын тулд Бурханыг нэг үмхэлтээр бүхэлд нь залгихыг хүсэж байгаа мэт байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7

Дээрээс доошоо, эхнээсээ эцэс хүртэл энэ нь Бурханы ажилд саад учруулж, Түүнтэй харшилсаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнэтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан технологи, түүнчлэн аж үйлдвэрийн хөгжил, хөдөө аж ахуй, бизнес нь бүгд хаа ч харагдахгүй байна. Үүний оронд энэ нь зүгээр л, Бурханы ажлыг санаатайгаар нурааж, эсэргүүцэж, сүйрүүлэхийн тулд эртний “сармагчингуудын” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөдрийг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, мөн хүнийг бүрмөсөн залгиж[e] дуусгахыг хүсдэг. Феодалын ёс суртахууны хуулийн сургаал болон эртний соёлын мэдлэгийг өвлүүлсэн нь хүнд аль хэдийн халдварлаж, хүнийг том, жижиг диаволууд болгон хувиргасан. Бурханыг амархан хүлээж авч, Бурханы ирэлтийг баярлан угтах хүн маш цөөхөн байдаг юм. Хүний царай аллагаар дүүрсэн бөгөөд хаа сайгүй үхэл мэдрэгдэж байдаг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад тэд Бурханыг газрын хөрснөөс арчих тулаанд байраа эзэлдэг. Хуурамч шүтээнүүд Бурхангүй диаволын нутгаар хөндлөн гулд тархсан гэдгийг тэд хүнд байнга зааж сургаж байдаг. Энэ газраас дээш, шатаж буй цаас болон хүжний дотор муухайрам үнэр тархдаг ба амьсгал боогдуулам маш өтгөн байдаг. Энэ нь могой мушгирч, цагираглах үедээ сэвсэн хаягдал лагийн үнэр мэт санагдах бөгөөд хүн бөөлжихөөс өөр яаж ч чадахгүй. Үүнээс гадна тэнд муу чөтгөрүүд ариун бичээсийг аялгуулан уншиж байгаа нь дөнгөн данган сонсогдоно. Энэ чимээ нь тамын гүнээс ирж байгаа мэт санагдах бөгөөд хүний нуруугаар нь өөрийн эрхгүй хүйт даадаг. Энэ газар нутгийн энд тэндгүй солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүд тархаж, энэ нь энэ газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргадаг ба түүний хорон муу санаа амжилттай болж байгаа мэт диаволын хаан нүүрэндээ ёжтой инээд тодруулдаг. Энэ хооронд хүн үүнийг огтхон ч мэдээгүй, мөн диавол түүнийг аль хэдийн мэдрэмжгүй, ялагдсан байдалтай болтол нь завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Энэ нь Бурханыг нэг цохилтоор л устгаж, Түүнийг дахин доромжилж, амь насанд нь халдахыг хүсэж, мөн Түүний ажлыг нурааж, саад болохыг оролддог.Энэ нь Бурханыг “ижил байртай” байхыг хэрхэн зөвшөөрөх юм бэ? Газар дээрх хүмүүсийн дундах өөрийнх нь ажилд Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” энэ нь хэрхэн тэвчих юм бэ? Бурхан үүний жигшүүртэй царайг илчлэхийг энэ нь хэрхэн зөвшөөрөх юм бэ? Үүний ажилд саад болохыг энэ нь Бурханд хэрхэн зөвшөөрөх вэ? Уур хилэн нь буцалж байгаа энэ диавол, Бурхан газар дээрх түүний засаглалыг удирдахыг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Энэ нь ялагдлаа хэрхэн дуртайяа хүлээн зөвшөөрөх юм бэ? Үүний жигшмээр дүр төрх, хэн болох нь илчлэгдсэн, ийм учраас хүн инээх үү эсвэл уйлах уу гэдгээ мэдэхээ болих ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү юм. Энэ нь үүний мөн чанар биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7

Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж,[f] балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан.[g] Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг “амар тайван, аз жаргалын” газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. … Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг … Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. … Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тав тух хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардыг мэхлэхийн тулд яагаад зальжин арга хэрэглэнэ вэ? Яагаад Бурханы ирэлтийг зогсоохын тулд хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгохгүй байна вэ? Өөрийн толгойг тавин амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөрдөн хөөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханд яагаад тийм их цөхрөнгүй шаналал учруулна вэ? Бурханыг яагаад дахин дахин хашгирахад хүргэнэ вэ? Яагаад Бурханыг Өөрийн хайртай Хүүгийн төлөө санаа зовоход хүргэнэ вэ? Яагаад энэ харанхуй нийгэм болон үүний өрөвдөлтэй манаач нохойнууд, Өөрийн бүтээсэн дэлхий дээр чөлөөтэй ирж, очихыг Бурханд зөвшөөрдөггүй юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8

Сатан олон нийтийг хууран мэхэлснээр нэр хүнд олж авдаг. Тэр ихэвчлэн өөрийгөө зөв шударга байдлын үлгэр дуурайл, манлайлагч болгон харагдуулдаг. Зөв шударга байдлыг хамгаалах далбаан дор энэ нь хүнд хор учруулж, тэдний сүнсийг залгиж, хүнийг мэгдүүлж, хууран мэхэлж, турхирахын тулд бүх төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, хүмүүсээр өөрийн хорон муу үйл хэргийг зөвшөөрүүлж, дагуулах ба мөн Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүмүүсийг өөртөө нэгтгэх юм. Гэсэн хэдий ч, хүн түүний заль мэх, хууран мэхлэлт болон өөдгүй шинжүүдийг мэддэг болж, түүгээр цаашид гишгэлүүлж, хууртагдахыг хүсэхгүй эсвэл үүнд цаашид боолчлогдохыг хүсэхгүй эсвэл түүнтэй хамт шийтгэгдэж, устгагдахыг хүсэхгүй үед Сатан урьдын ариун гэгээн чанараа өөрчилж, өөрийн жинхэнэ хорон муу, харгис догшин, муухай, зэрлэг бүдүүлэг нүүр царайгаа илчлэхийн тулд хуурамч багаа хуулан хаядаг. Тэр түүнийг дагахаас татгалздаг бүх хүмүүсийг болон түүний муу хүчийг эсэргүүцдэг хүмүүсийг үгүй хийхээс өөр юуг ч хүсдэггүй. Энэ үед Сатан цаашид итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахгүй; үүний оронд түүний жинхэнэ муухай, хорон муу чанар нь хонины арьсан доороос нь илчлэгддэг. Сатаны заль мэх мэдэгдэнгүүт, үүний жинхэнэ чанар илрэнгүүт тэр уурлаж, өөрийн зэрлэг балмад зангаа илчилдэг; хүмүүсийг хорлож, цөлмөх түүний хүсэл нь улам л нэмэгдэх болно. Энэ нь хүний ухаарлын улмаас болдог; эрх чөлөө гэрэлд тэмүүлж, түүний шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэр хүнд хатуу өс санадаг. Түүний уур хилэн нь зөвхөн өөрийн хорон мууг хамгаалах зорилготой байдаг ба энэ нь мөн түүний харгис хэрцгий уг чанарын жинхэнэ илчлэл юм.

… Сатан яагаад ундууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь ийм байдаг: Түүний үгээр илэрхийлэхийн аргагүй арга заль нь илчлэгдсэн; түүний явуулга амжилттай болох нь тийм ч амаргүй; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний зэрлэг хүсэл, эрмэлзэл нь цохигдож, саатуулагдсан; бүх хүн төрөлхтнийг хянах түүний зорилго одоо юу ч биш болж, хэзээ ч биелэгдэхгүй болсон.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II-өөс

Тайлбар:

a. Эх бичвэрт “зарим нь бүр хашгирдаг” гэж бичигдсэн байдаг.

b. “Энэ нь шийтгэгдэлгүйгээр эрх дураараа үлдэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.

c. “Бүрэн дүүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын догшин хэрцгий зан авир хүмүүст хэр тэвчишгүй байдагтай холбоотой.

d. “Цөхөж ядсан” гэдэг нь диаволын хааны муухай царайтай хамаатай.

e. “Залгиж дуусгах” гэдэг нь диаволын хааны догшин хэрцгий зан авиртай холбоотой ба энэ нь хүмүүсийг бүхэлд нь цөлмөдөг.

f. “Ул үндэсгүй ял зэмлэл тулгах” гэж диаволын хүмүүсийг хохироодог арга барилыг хэлж байна.

g. “Асар их хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга нь тун догшин хэрцгий байдаг ба хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

Хүний нөхөрлөл:

Энэ удаа агуу улаан луу яагаад Төгс Хүчит Бурханд ийм их дайсагнадаг вэ? Яагаад бүх улс орон дээрээсээ доошоо хүртэл Төгс Хүчит Бурханы Чуулганыг галзууртлаа хяхан хавчиж байна вэ? Үүний уг үндэс юу вэ? Энэ нь агуу улаан луу Төгс Хүчит Бурханаас маш их айдгаас болж байгаа юм. Тэр Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэний замаас маш их айдаг, Хятадын ард түмэн Түүний үгийг харж, тэгээд Түүнийг хүлээн зөвшөөрч, дагана гэдгээс тэр маш их айдаг. Тийм учраас Төгс Хүчит Бурхан бол түүний хажуу дахь өргөс бөгөөд энэ нь бүр дайсан улсуудаас нь ч илүү заналтай, аймшигтай гэж түүнд санагддаг. Тийм учраас тэр Төгс Хүчит Бурханы Чуулганыг устгахын тулд зэвсэгт хүчнийг дайчилсан. Та нар үүнийг тодорхой харж байна уу? Гадна талдаа Төгс Хүчит Бурхан бол ердийн хүн, хэвийн л нэг хүн тэгвэл тэд яагаад Түүнээс тэгж их айдаг юм бэ? Учир нь Тэр үнэндээ ер бусын бөгөөд Түүний хэлдэг зүйл бүх дэлхийг өөрчилж, бүх хүн төрөлхтнийг өөрчлөх чадвартай! Хэрвээ энэ хүн энэ дэлхий дээр ганц л өдөр байж, ийм маягаар үргэлжлүүлэн ярих юм бол бүх дэлхий ертөнц шинэчлэгдэж, өөрчлөгдөх бөгөөд бүх зүйл орвонгоороо эргэх болно. Тийм учраас тэд маш их айж, “Төгс Хүчит Бурханы хүмүүс бүгд зэвсэггүй, тэдэнд бүр ганц саваа ч байхгүй боловч тэд аймаар. Хэрвээ бид зэвсэгт хүчнийг дайчлахгүй бол үүнийг шийдвэрлэж чадахгүй!” гэж хэлдэг. Тэр юунаас айж байгааг энэ нь харуулдаг вэ? Тэр үнэнээс айдаг ба Төгс Хүчит Бурханы амнаас гарсан үгийг Хятадын ард түмэн зөвшөөрмөгцөө бүгд Түүнийг дагах болно гэдгээс тэр айдаг... Тэрээр Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүрмөсөн устгахын тулд “Зуун өдрийн тэмцлийг” эхлүүлж, улсын зэвсэгт хүчнийг дайчилж байгаагийн жинхэнэ шалтгаан энэ юм. Зарим хүн: “Бид Төгс Хүчит Бурханы үгийг хүлээн зөвшөөрдөг, бид чуулганы амьдралаар амьдарч, өөрсдийн үүргийг өдөр бүр биелүүлдэг. Тэд яагаад ингэж их айдаг юм бэ? Яагаад тэд бидэнд тэгж ханддаг юм бэ? Үнэхээр ойлгохын аргагүй юм!” гэдэг. Зарим нь: “Агуу улаан луугийн хүмүүс бол галзуу! Тэд үнэхээр галзуу!” гэж хэлдэг. Энэ үг үнэн үү? Тэд галзуу юу? Тэд юмыг та нараас ч илүү нарийн хардаг! Та нар тэднийг сайн ойлгодоггүй боловч тэд та нарын талаар нэгд нэггүй ойлгож байгаа. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганы ажил, Төгс Хүчит Бурханы үг, Бурханы гэрийн ном, кино, видеог нэвт шувт судалсан бөгөөд тэд эдгээр зүйлийг хэдий чинээ их судална, төдий чинээ айж байдаг. Зүрх сэтгэлд нь хүйтэн хөлс нь асгарч байгаа! Тэд: “Энэ замын тухайд гэвэл энэ нь Хятадын уламжлалт соёл биш байгаад зогсохгүй, мөн дэлхий даяарх уламжлалт соёлыг муутгадаг. Энэ бол аймшигтай!” гэсэн юм. Тэд бас: “Энэ хүмүүс Бурханд итгэдэг, тэдэнд гар буу эсвэл их буу байдаггүй боловч тэд гар буу болон их буутай сая сая цэргээс илүү аймаар!” гэж хэлдэг. Энэ үнэн үү?

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (XI) дэх “‘Бурханы ажил, Бурханы зан чанар, Бурхан Өөрөө III’ хэмээх Бурханы үгийн тухай номлол ба нөхөрлөл (IX)”-өөс

Агуу улаан луу одоогоор улс орон даяар Төгс Хүчит Бурханыг галзууран эсэргүүцэж, тэрсэлж байгаа. Яагаад тэр тэгэхийг хүсдэг вэ? Ихэнх хүмүүс үүнийг тайлбарлаж чадахгүй. Тэдний хүлээн зөвшөөрдөг зүйл юу вэ? “Агуу улаан луу бол бурхангүй үзэлтэй ба Бурханыг дарамталдаг. Тийм учраас тэр Түүнийг эсэргүүцдэг.” Та нар тэр талаар юу гэж бодож байна вэ? Зарим хүн: “Агуу улаан луу бол чөтгөр, ийм учраас тэр Төгс Хүчит Бурхан болоод Түүний дагалдагчдыг хяхан хавчдаг. Тийм байх ёстой, тийм үү?” гэж хэлдэг. Гадна талдаа энэ нь тун зөв, алдаа мадаггүй мэт санагддаг. Тэгвэл тэр яагаад Төгс Хүчит Бурханыг улангасан эсэргүүцэж, ялладаг вэ? Үүний уг үндэс юу вэ? Учир нь агуу улаан луу үнэнээс айдаг, үнэнийг үзэн яддаг. Өөрийн нүдэндээ тэр Бурхан махбод болсон гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй ба энэ хүн бол Бурхан гэдгийг тэр хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гэсэн хэдий ч тэр Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэнийг зүрх сэтгэлдээ туйлын их үзэн яддаг болохоор, мөн тэр жинхэнэ зам болоод Төгс Хүчит Бурханыг туйлын их үзэн яддаг болохоор ард түмэн нь бүгд жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөөр босох болно гэдгээс тэр айдаг. Ялангуяа сүүлийн хэдэн жилд тэр Төгс Хүчит Бурханы Чуулганы сонгосон хүмүүсийг хяхан хавчсанаар дамжуулан нэг баримтыг харсан: Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг ойлгомогцоо завхаршгүй болдог бөгөөд тэднийг эргүүлж болохгүй. Тэд “бурханчлагдсан хүмүүс” болсон. Бурханы үгийн хүч маш агуу гэдгийг тэр харсан бөгөөд үнэний сүр хүч маш агуу болохоор хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд үнэн оронгуут тэдгээр хүмүүс бол аврахын аргагүй гэж тэр үздэг. Тэднийг боловсруулж эсвэл засаж болохоо больдог бөгөөд тэдний тархийг хэчнээн угааж, шоронд хорих нь хамаагүй энэ бүхэн нь нэмэргүй байдаг. Тэр хүмүүс Бурханаар бүрэн төгс болгуулж, авахуулсан. Дотроо тэд: “Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн аймшигтай! Эдгээр үнэн Хятадын ард түмний дунд хүчээ авчихвал үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байх болно!” гэж боддог. Иймээс тэд Бурханы сонгосон хүмүүсийг шалтгаангүйгээр баривчилж, хавчдаг ба Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүрмөсөн дарахаар төөрөлдөн оролддог. Энэ бол асуудлын үндэс юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (XI) дэх “‘Бурханы ажил, Бурханы зан чанар, Бурхан Өөрөө III’ хэмээх Бурханы үгийн тухай номлол ба нөхөрлөл (IX)”-өөс

Хятадын Коммунист Нам (ХКН)-ын Зүүний Аянгын эсрэг дарлал, дайралтууд нь дэлхий даяар шуугиан тарьсан. Тэд яагаад Бурханыг улангасан эсэргүүцэж, тэрсэлдэг талаар олон хүн огт мэддэггүй. Энэ нь үнэндээ Төгс Хүчит Бурхан Үг нь Махбодоор Илэрсэн номон дахь олон үнэнийг айлдсан бөгөөд энэ ном бүх шашны бүлэглэлийг доргиосноос болж байгаа юм. Эзэнд итгэдэг олон хүн Төгс Хүчит Бурханы айлдваруудыг сонссон бөгөөд тэдгээрийг Бурханы дуу хоолой болон Түүний ажил гэж батлан Түүн рүү эргэсэн юм. Төгс Хүчит Бурханыг тунхаглаж, гэрчилдэг хүмүүс байнга өсөн нэмэгдэж байгаа нь ХКН-ыг цочролд оруулжээ. ХКН, өөрсдийн номлолдоо Бурханд гэрчлэл хийсэн тоо томшгүй олон тооны хүмүүсийг баривчилж, Үг нь Махбодоор Илэрсэн номын олон хувийг хураасан юм. Тэд өдрөөс өдөрт энэ номыг судалж, хэчнээн их аймшигтай болохыг нь улам мэдэрсэн. Энэ нь бүхнийг байлдан дагуулах чадвартай; ХКН Төгс Хүчит Бурханыг хэчнээн их гүжирдэж, шүүж, гутаахаар оролдох нь хамаагүй, тэд Үг нь Махбодоор Илэрсэн номыг олон нийтэд мэдэгдэж зүрхэлдэггүй. Өөрөөр хэлбэл, тэд Төгс Хүчит Бурханы айлдсан зүйлийг өчүүхэн төдий ч дурддаггүй. Яагаад тэд Үг нь Махбодоор Илэрсэн номд маш хүйтэн ханддаг вэ? Тэд, Бурхан Өөрийн ажлыг Зүүн зүгт хийж харагдсан, хүн төрөлхтний Аврагч Зүүн зүгт илэрсэн, тэнд хүн төрөлхтний найдвар оршиж байна гэдгийг бүх дэлхий ертөнц харна гэдгээс айдаг. Хүн төрөлхтөн Үг нь Махбодоор Илэрсэн номыг уншихаас ХКН яагаад айдаг вэ? Учир нь энэ ном бол Бурханы ярьж буй дуу хоолой, энэ нь үнэний айлдвар бөгөөд энэ бол Зүүн зүгт илэрсэн жинхэнэ гэрэл билээ! ХКН бол хамгийн ёрын муу, үнэнийг хамгийн их үзэн яддаг Сатаны дэглэм юм. Хүний ертөнцөд үнэн очиж, хүн төрөлхтөн үнэнийг хүлээн зөвшөөрч, хүний ертөнцийг захирахын тулд Бурхан Хааны эрх мэдлийг авч, Христийн хаанчлал газар дээр илрэх болно гэдгээс энэ нь хамгийн их айдаг. Тиймээс ХКН Христийг улангасан мөрдөн мөшгөж, дарангуйлдаг бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганыг шалтгаангүйгээр буруутгаж, хуурамч хэрэг үүсгэж, нэр төрийг нь гутаах суртал ухуулгадаа хэвлэл мэдээллийн сүлжээг ашигладаг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг хэтэрхий их дарангуйлж, баривчилж, хяхан хавчихын тулд улсын зэвсэглэсэн цагдаагийн хүчийг дайчлахаас ч сийхгүй. Нуугдах газаргүй болохоор ХКН-ын хавчлагаас болж Түүний сонгосон хүмүүс нутгаасаа дайжихаас өөр аргагүй болсон бөгөөд ХКН-ын удирдлага доорх Хятадын засгийн газар ёрын муу гараа улс орон болгон руу сунгаж, хилийн чанад руу зугтсан Христэд итгэгчдийг тамлаж, хавчихын тулд Хятад улсад шилжүүлэн өгүүлэхээр улс төр, эдийн засаг, дипломат арга барил ашиглан зарим улсад дарамт үзүүлдэг. Бүр ч илүү жигшүүртэй зүйл нь гэвэл, ХКН бас хилийн чанадад гарсан тэдгээр Христэд итгэгчдийн хамаатан садныг баривчилж, хяхан хавчдаг ба Төгс Хүчит Бурханы Чуулганыг заналхийлэх барьцааны хүмүүс мэт тэдэнд ханддаг. Паспортаа аваад гадагшаа явж, улс орон болгон дахь Төгс Хүчит Бурхны Чуулганыг үймүүлэхийг ХКН тэднээс шаарддаг бөгөөд дипломат сувгаар дамжуулан Түүний Чуулганыг зохиомлоор буруутгаж, урхидаж, цуу яриагаар төөрөгдүүлж, олон нийтийн саналыг удирдаж, гутаахаар оролддог. ХКН, Төгс Хүчит Бурханы Чуулганыг эсэргүүцэж, голж, хилийн чанадад байгаа Чуулганы гишүүдийг шилжүүлэн өгөхөд нь бусад орны засгийн газар болон ард түмнийг аль алийг нь турхирдаг; үүний ёрын муу зорилго нь Төгс Хүчит Бурханы Чуулган болон сайн мэдээ хилийн чанадад түгэхэд саад хийж, хязгаарлаж, дарангуйлахдаа амжилт олох явдал юм. ХКН бол үнэнийг үзэн яддаг, Бурханыг үзэн яддаг диавол Сатан гэж та нар хэлэхгүй гэж үү? ХКН хүмүүсийг харгисаар хүчирхийлж, сүнсийг нь залгихдаа мэргэжлийн; энэ бол ясыг нь ч хаялгүйгээр хүнийг иддэг чөтгөр юм. ХКН-ын доорх Хятадын засгийн газар яагаад Төгс Хүчит Бурханыг улангасан эсэргүүцэж, яллаж байдгийн жинхэнэ дүр зураг энд байгааг одоо та бүхэн харлаа.

Кино зохиолын асуултуудын хариултаас

ХКН бол бурхангүй нам гэдгийг бид бүгд мэднэ. Бурхангүйчүүд эрх мэдэлтэй бөгөөд Сатан эрх мэдэлтэй гэсэн үг юм. ХКН Бурханыг дайснаа гэж үздэг. Христ илэрч, Өөрийн ажлыг хийхийг хармагцаа тэд зэвсэгт хүчнийг илгээх ба Христийн ажил бүрмөсөн устах хүртэл хэзээ ч ухрахгүй. Тэд Христийг цовдлох хүртлээ хэзээ ч зогсохгүй! ХКН эрх мэдэлтэй болсноосоо хойш Бурханыг ил тод үгүйсгэж, яллаж, доромжилсоор ирсэн. Тэд Христийн шашныг муу ёрын буруу номтон, Библийг буруу номтны ном гэж хаягласан; тэд үүнийг хураан авч, шатаадаг! Тэд шашны бүлгүүдийг буруу номтны байгууллага гэж тунхаглаад тэдэнд дарангуйлал, хавчлага шахалт учруулсан. Ялангуяа жинхэнэ Бурханд итгэж, Түүнд гэрчлэл хийдэг Христэд итгэгчдийн тухайд гэвэл ХКН тэднийг үргэлж улайран дарангуйлж, баривчилж, хяхан хавчиж байдаг. Тэд хүнлэг бусаар тамлаж, харгис хор хөнөөл учруулдаг. Энэ бол үнэхээр өршөөлгүй, үндэслэлгүй аллага юм! Тэдний зэрэмдэглэж эсвэл хөнөөсөн тоо томшгүй олон Христэд итгэгч байдаг. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн! ХКН-ын чөтгөр Тэнгэр болон Бурханы хүслийг эсэргүүцдэг. Бурханыг эсэргүүцсэн түүний ёрын муу ааш авир тоо томшгүй олон бөгөөд түүний нүгэл нь олон! ХКН бол ёрын муу сатанлаг хүч, Бурханы дайсан юм гэдгийг батлах баримтууд хангалттай бий. Яагаад ХКН жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүсийг ингэж их үзэн ядаж, хяхан хавчдаг юм бэ? Үүний зорилго юу вэ? Хятадын ард түмэн бүгдээрээ Бурханд итгэж, дагаж эхэлнэ гэдгээс энэ нь айдаг. Хүмүүс үнэнийг эрэлхийлж, аврал хүртэнэ гэдгээс тэр айдаг. Тэр тохиолдолд, хэн ч ХКН-д боолчлогдож, үүнд үйлчлэх хэрэггүй болно. Тиймээс Христэд итгэгчдийг хавчихын тулд диавол ХКН ямар ч хамаагүй арга ашигладаг. Энэ нь, Бурханы ажлыг хориглож, Христийн шашныг хориглохыг хүсдэг; энэ нь Хятадыг бурхангүй газар нутаг болгохоор хичээдэг, ингэвэл хэдэн мянган үеэрээ Хятадын дарануйлагчийн байр сууриа батжуулах болно. ХКН бол үнэн болон Бурханыг хамгийн их үзэн яддаг ёрын муу сатанлаг дэглэм гэдгийг батлахад энэ нь хангалттай. Энэ бол Бурханыг эсэргүүцдэг диаволын байгууллага билээ. ХКН-ын засаглал бол Сатаны засаглал юм.

Үнэндээ Эзэн Есүс үүнийг бидэнд аль хэдийн илчилсэн. “Энэ бол ёрын муу үеийнхэн” (Лук 11:29). “Энэ бол яллалт бөгөөд хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм” (Иохан 3:19). Библид “бүх дэлхий ертөнц ёрын муугийн дотор оршдог(1 Иохан 5:19) гэж байдаг. Эзэн Есүс асуудлын гол цөмд орж, энэ дэлхийн муу муухай, харанхуйн жинхэнэ байдал болон эх сурвалжийг илчилдэг. Бүх хүн Сатаны нөлөөн дор амьдардаг. Бурхан эсвэл үнэн орших зай байдаггүй. Газар дэлхийн өнцөг булан бүр Бурханыг үгүйсгэж, үнэнийг үгүйсгэж эсвэл Христэд ял тулгасан дуугаар дүүрэн байдаг. Бурханыг эсэргүүцдэг ёрын муу сатанлаг хүч энэ дэлхийг захирч байгаагаас энэ нь болж байгаа биш гэж үү? Бие махбодтой болсон Эзэн Есүсийг төрөх үед Ромын засгийн газар мөрдөн хөөж байсан 2000 жилийн өмнөхийг бодоод үз. Эзэн Есүс номлол айлдаж, Өөрийн ажлыг хийж байх үед Иудейн удирдагчид болон Ромын эрх мэдэлтнүүдийн эвсэл Түүнийг загалмайд цовдолсон. Эзэн Есүсийн сайн мэдээ Хятадад ирэх үедээ Хятадын засгийн газрын улайрсан яллалт, эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хэчнээн номлогчдыг зовоож, алж хядсаныг хэлэх аргагүй. ХКН засгийн эрхийг авснаас хойш баривчлагдаж эсвэл алуулсан Христэд итгэгчдийн тоог гаргахад бүр ч хэцүү. Энэ бүхэн юуг баталдаг вэ? Яагаад ХКН итгэгчдийг маш их үзэн яддаг вэ? Яагаад Христэд итгэгчид түүхэн туршид маш их хавчигдсан бэ? Хүмүүс яагаад үргэлж үнэнийг голж, яллаж байдаг вэ? Бурханы хүслийг яагаад газар дээр болон дэлхийн улс орнууд даяар биелүүлж болдоггүй вэ? Сатан хүмүүсийг хянаж байгаа учраас. Бүх дэлхий Сатаны эзэмшил дор оршиж байгаа учраас. Бурханыг эсэргүүцдэг Сатаны ёрын муу хүчнүүд болон бурхангүй дэглэм газар дэлхийг захирч байгаа учраас! Бурханыг эсэргүүцдэг үнэнийг үзэн ядагчид энэ завхарсан хүн төрөлхтнийг хянаж байгаа учраас. ХКН-ын дэглэм бол Сатаны ёрын муу хүчний сонгодог жишээ билээ. Хүмүүс ёрын муу болон харанхуйгаар дүүрсний шалтгаан нь тэр юм.

Кино зохиолын асуултуудын хариултаас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шашны ертөнц яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, галзууран эсэргүүцэхэд маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ?

Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд: “Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан...

Messenger дээр бидэнтэй холбоо барих