Сатаны цуу ярианд итгэж, Түүнээс нүүр буруулдаг хүмүүст Бурхан хэрхэн ханддаг вэ?

2018-07-03

Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд:

Тэгэхэд могой эмэгтэйд хандан, Та нар гарцаагүй үхэхгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, бурхад шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ. Тэр мод идэхэд сайхан, харахад таатай, хүнийг ухаалаг болгохуйц мод болохыг эмэгтэй харах үедээ жимсийг нь авч, идээд, өөртэйгээ хамт байсан нөхөртөө бас өгчээ; тэр нь ч бас идэв... Тиймээс Эзэн Бурхан түүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс явуулжээ (Эхлэл 3:4-6, 23).

Холбогдолтой Бурханы үгс:

Надад харьяалагддаггүй хүмүүс Миний эсрэг байдаг; Надад харьяалагддаг хүмүүс бол Надтай таарамжтай хүмүүс юм. Үүнд эргэлзэх хэрэггүй бөгөөд энэ бол Сатаныг шүүх Миний шүүлтийн зарчим билээ. Энэ зарчмыг хүн бүрд мэдэгдэх ёстой, ингэснээр тэд Миний зөвт байдал, шударга байдлыг харж чадна—Сатанаас ирсэн бүх хүнийг шүүж, шатааж, үнс нурам болгох болно. Энэ нь бас Миний уур хилэн бөгөөд улмаар хүн Миний зан чанарыг харж чадна.

Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс

Бүхэлдээ махбод болох Би бол Бурханы бүрэн төгс илрэл гэдэг нь бүр ч үнэн юм. Намайг хүндлэхгүй байж зүрхэлдэг хэн боловч, нүдээрээ үл тоомсорлож зүрхэлдэг хэн боловч, Намайг үл ойшоосон үг хэлж зүрхэлдэг хэн боловч Миний хараал болон уур хилэнгээс (Миний уур хилэнгээс болж хараал бий болно) болж гарцаагүй үхнэ. Надад үнэнч эсвэл ачлалтай бус байж зүрхэлдэг хэн боловч, Намайг хуурахаар оролдож зүрхэлдэг хэн боловч Миний үзэн ядалтанд гарцаагүй үхэх болно.

Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс

Сатанд харьяалагдах хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагдах хүмүүс гарцаагүй үнэний эрэлд явах болно; үүнийг тэдний уг чанар тодорхойлно. Сатаныг дагагч хүмүүс устгагдах болтугай! Эдгээр хүмүүсийг өрөвдөх зүйл үгүй. Үнэнийг эрэгч хүмүүс хангагдаж, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хүмүүст шударга бус ханддаггүй.

… … … …

Өөрсдийн өчүүхэн хов живээс болж, ялган таних чадваргүй хүмүүс хорон муу хүмүүсийн гарт сүйрэх ба тэд хорон муу хүмүүсээр удирдуулан төөрөлдөж, буцаж чадахгүйд хүрнэ. Энэ хүмүүс үнэнийг хайрладаггүй тул, тэд үнэний талд зогсох чадамжгүй учраас, тэд хорон муу хүмүүсийг дагаж, хорон муу хүмүүсийн талд зогсдог учраас, тэд хорон муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэдэнтэй ийнхүү харьцах нь зүйтэй. Хорон муу хүмүүс хорон мууг цацраана гэдгийг тэд маш сайн мэддэг, гэвч тэд зүрх сэтгэлээ чангалан тэднийг дагаж, үнэний эсрэг хөдөлдөг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртлөө сүйтгэгч бөгөөд ой гутам зүйлсийг хийгч эдгээр хүмүүс бүгд хорон мууг үйлдэж байгаа хэрэг бус уу? Тэдний дунд өөрсдийгөө “хаан” гэж хэлбэрдсэн хүмүүс, мөн араас мөрдөн мөшгигч хүмүүс байгаа хэдий ч тэдний Бурханыг эсэргүүцэх уг чанар нь бүгд адил бус уу? Ямар шалтгаанаар тэд Бурхан тэднийг авардаггүй гэж хэлж чадах вэ? Ямар шалтгаанаар тэд Бурханыг зөвт бус гэж хэлж чадах вэ? Тэднийг сүйрүүлэх зүйл нь өөрсдийнх нь хорон муу биш гэж үү? Тэднийг там руу чирэх зүйл нь өөрсдийнх нь тэрслүү чанар биш гэж үү? Үнэнийг хэрэгжүүлэгч хүмүүс эцсийн дүнд үнэнээр аврагдах ба төгс болгогдох болно. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцсийн дүнд үнэнээр мөхлийг дуудах болно. Эдгээр бол үнэнийг хэрэгжүүлдэг ба хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж байгаа төгсгөл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Та нарын тус бүрийн үйлдэл, өөрийгөө илэрхийлэх арга зам Миний сонирхолыг татсан хэвээр байгаа ба үүний үндсэн дээр Би та нарын төгсгөлийг тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн цаг үед Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөл үзүүлэхгүй, учир нь, Миний өршөөл зөвхөн энэ хүртэл үргэлжилдэг. Цаашлаад Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би нүүр өгөхгүй, тэр ч байтугай Би найзуудынхаа ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсан хэн ч үүрд Миний зүрх сэтгэлд үлдэх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Түүний ажлын явцад зугтсан хүмүүст хандах Бурханы хандлага

Чи энэ төрлийн хүмүүсийг хаа сайгүй олох болно: Тэд Бурханы замын талаар лавтай мэддэг болсныхоо дараа, өөрсдийн хүссэн бүхнээ хийхийн тулд янз бүрийн шалтгаанаар, салах ёсгүйгээр чимээгүйхэн явдаг. Тэр үед, яагаад энэ хүн явсныг бид мэдэж чадахгүй. Эхлээд бид энэ хүнд хандах Бурханы хандлага ямар байхыг харцгаая. Энэ нь маш тодорхой! Бурханы нүдээр бол, энэ хүн явсан тэр мөчөөс тэдний итгэлийн үргэлжлэх хугацаа дууссан. Үүнийг тэр хүн биш харин Бурхан дуусгаж байгаа. Энэ хүн Бурханыг орхисон гэдэг нь тэд Бурханыг хэдийнээ голсон, тэд Бурханыг аль хэдийн хүсэхээ больсон гэсэн үг юм. Энэ нь тэд Бурханы авралыг аль хэдийн хүлээн аваагүй гэсэн үг юм. Энэ хүн Бурханыг хүсэхгүй байгаагаас хойш Бурхан ч гэсэн тэднийг хүснэ гэж үү? Цаашлаад, энэ хүн ийм хандлагатай, ийм үзэл бодолтой байж, Бурханыг орхиж явахаар шийдсэн үедээ тэд аль хэдийн Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн байдаг. Хэдийгээр тэд уурсаж, Бурханыг хараагаагүй ч, хэдийгээр тэд ямар нэг өөдгүй эсвэл даварсан зан байдал гаргаагүй ч, мөн хэдийгээр энэ хүн ингэж бодож байсан ч: Хэрвээ гадна талдаа л зугаатай байгаа мэт өдөр надад ирэх юм бол эсвэл надад Бурханаас ямар нэг зүйл хэрэгтэй болох үед би эргэж ирэх болно. Эсвэл хэрвээ Бурхан намайг дуудах юм бол би эргэж ирнэ. Эсвэл тэд: Би гадаад ертөнцөд шархлах үедээ, гадаад ертөнц хэтэрхий харанхуй, бас хэтэрхий хорон муу гэдгийг хараад цаашид урсгал даган явахыг хүсэхээ больсон үедээ би Бурханд эргэж очих болно гэж хэлдэг. Хэдийгээр энэ хүн ямар үед буцаж очихоо өөрийн оюун ухаанд тооцолсон ч, хэдийгээр тэд өөрсдийн буцаж ирэх хаалгыг онгорхой орхисон ч, тэд юу гэж бодож, хэрхэн төлөвлөж байх нь хамаагүй энэ нь зүгээр л тэдний хий хоосон мөрөөдөл гэдгийг тэд ухаардаггүй. Тэдний хамгийн том алдаа нь тэднийг явахыг хүсэх үед Бурханд ямар байхыг мэдэхгүй байх явдал юм. Энэ хүн Бурханыг орхихоор шийдсэн тэр мөчөөс эхлээд, Бурхан тэднийг бүрмөсөн орхидог; Өөрийн зүрх сэтгэлдээ Бурхан тэдний үр дүнг аль хэдийн тодорхойлдог. Тэр нь ямар үр дүн юм бэ? Тэр нь, энэ хүн бол бозлогуудын нэг бөгөөд тэдэнтэй хамт мөхөх болно. Тиймээс, хүмүүс ихэвчлэн иймэрхүү нөхцөл байдлыг хардаг: Хэн нэгэн Бурханыг орхидог, гэхдээ тэд шийтгэл хүлээж авдаггүй. Бурхан Өөрийн зарчмын дагуу ажилладаг. Хүмүүс зарим зүйлийг л харж чаддаг ба зарим зүйлс зөвхөн Бурханы зүрх сэтгэлд шийдвэрлэгддэг, иймээс хүмүүс үр дүнг харж чадахгүй. Хүмүүсийн харж байгаа зүйл нь аливаа юмны жинхэнэ тал байх албагүй; харин нөгөө тал нь, чиний хардаггүй тал нь—энэ нь Бурханы зүрх сэтгэлийн жинхэнэ бодол, дүгнэлт юм.

Бурханы ажлын үеэр зугтсан хүмүүс нь жинхэнэ замыг орхисон хүмүүс юм

Бурхан яагаад энэ төрлийн хүнд тийм хүнд шийтгэл өгч чаддаг вэ? Яагаад Бурхан тэдэнд маш их хилэгнэдэг вэ? Юуны өмнө, Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн гэдгийг бид мэднэ. Тэр бол хэн нэгнээр нядлуулах хонь биш юм; үүнээс илүүтэйгээр, Тэр бол хэн хүний хүссэнээр удирдуулдаг хүүхэлдэй биш. Тэрээр мөн хүмүүсээр захирагддаг хоосон агаар ч биш юм. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт үнэхээр итгэдэг бол, чамд Бурханаас айдаг зүрх сэтгэл байх ёстой бөгөөд Бурханы мөн чанарыг уурлуулах учиргүй гэдгийг чи мэдэх ёстой. Энэ уур хилэн нь үгнээс, магадгүй бодлоос; магадгүй зарим нэг төрлийн өөдгүй зан байдлаас; магадгүй дөлгөөн зан төлвөөс, хүний ёс зүй болон нүдээр гайгүй гэж харагддаг зан байдлаас үүдэлтэй байж болно; эсвэл магадгүй энэ нь сургаал номлол, онолоос үүдэлтэй байж болно. Хэдий тийм боловч, нэгэнт чи Бурханыг уурлуулах юм бол, чиний боломж үгүй болж, чиний төгсгөлийн өдрүүд ирдэг. Энэ бол аймшигтай зүйл юм! Хэрвээ чи Бурханыг гомдоож болохгүй гэдгийг ойлгохгүй бол, магадгүй чи Бурханаас айхгүй бөгөөд чи Түүнийг байнга гомдоодог байж болох юм. Хэрвээ чи Бурханаас хэрхэн айхыг мэддэггүй бол, чи Бурханаас эмээж чадахгүй бөгөөд Бурханы замаар алхах буюу—Бурханаас эмээж, муугаас зайлах зам дээр чи өөрийгөө хэрхэн тавихаа мэдэхгүй. Чи үүний талаар мэддэг болчихвол Бурханыг гомдоож болохгүй гэдгийг чи ухаарч, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах нь юу болохыг чи мэдэх болно.

Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхах нь чи хир их үнэнийг мэддэг, чи хир их сорилтыг туулсан эсвэл чи хир их сахилга баттай болсон тухай биш юм. Үүний оронд, Бурханы тухайд чиний зүрх сэтгэлийн мөн чанар ямар болох мөн Бурханд хандах чиний хандлага ямар болохоос энэ нь хамаардаг. Хүмүүсийн мөн чанар ба тэдний субъектив хандлага—эдгээр нь маш чухал, маш гол зүйл юм. Бурханаас татгалзаж, орхиж явсан хүмүүсийн тухайд, Бурханд хандах жигшмээр хандлага болон үнэнийг үл тоосон тэдний зүрх сэтгэл нь Бурханы зан чанарыг уурлуулсан, тиймээс Бурханы үзэж байгаагаар тэд хэзээ ч уучлагдахгүй. Тэд Бурханы оршин тогтнолын тухай мэддэг, Бурхан аль хэдийн ирсэн гэсэн мэдээлэл тэдэнд байсан, тэд бүр Бурханы шинэ ажлыг мэдэрсэн. Тэдний явсан нь төөрөгдөлд орсон тохиолдол биш мөн энэ талаар тэд бүрхэг байсан учраас биш юм. Энэ нь тэднийг албадсан тохиолдол бүр ч биш. Харин ч тэд ухамсартайгаар, тодорхой бодолтойгоор Бурханыг орхиж явахаар сонгосон. Тэдний явсан нь замаа алдсан явдал биш; энэ нь тэд хөөгдсөн хэрэг биш. Тиймээс Бурханы нүдээр тэд бол замаа алдсан үрэлгэн хүү байх нь байтугай, сүргээсээ төөрсөн хурга ч биш юм. Тэд цээрлэл амсалгүйгээр явсан бөгөөд ийм нөхцөл, ийм байдал нь Бурханы зан чанарыг уурлуулдаг ба энэ уур уцаарын улмаас Тэр тэдэнд найдваргүй үр дүнг өгдөг. Ийм төрлийн үр дүн аймшигтай биш гэж үү? Иймээс хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, тэд Бурханыг гомдоож чадна. Энэ бол жижиг асуудал биш! Хэрвээ хэн нэгэн Бурханы хандлагыг ноцтой авч үзэхгүй бол мөн тэд бол Бурханы алга болсон хургануудын нэг бөгөөд тэдний зүрх сэтгэлд өөрчлөлт гарахыг Бурхан хүлээсээр байгаа учраас Бурхан тэдний буцаж ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэж одоо ч итгэж байгаа бол энэ хүн шийтгэгдэх өдрөөсөө тийм ч холгүй байна. Бурхан тэднийг хүлээн зөвшөөрөхөөс зүгээр ч нэг татгалзахгүй. Энэ нь тэд хоёр дахь удаагаа Түүний зан чанарыг уурлуулж байгаа хэрэг; энэ нь бүр ч илүү аймшигтай явдал юм! Энэ хүний тоомжиргүй хандлага нь Бурханы захиргааны зарилгыг аль эрт зөрчсөн байдаг. Бурхан тэднийг хүлээн зөвшөөрсөн хэвээр л байх уу? Энэ асуудлын талаарх Бурханы зарчмууд нь: Хэрвээ хэн нэгэн хүн жинхэнэ замын тухай тодорхой мэдэж байсан ч санаатайгаар, эрүүл саруул сэтгэлээр Бурханыг голж, өөрсдийгөө Бурханаас холдуулбал, Бурхан авралд хүрэх тэдний замыг хааж, тэгснээр хаанчлалд орох хаалга тэдний хувьд хаагдах болно. Энэ хүн дахиад нэг удаа ирээд хаалга тогших үед, Бурхан тэдэнд хаалгаа дахин нээж өгөхгүй. Энэ хүн үүрд хаалганы цаана үлдэх болно. Магадгүй та нарын зарим нь Библийн Мосегийн түүхийг уншсан байх. Moсе Бурханаар тослуулсны дараа, түүний үйлдэл болон бусад янз бүрийн шалтгааны улмаас 250 удирдагчид Мосед сэтгэл дундуур байсан. Тэд хэнийг дагахаас татгалзсан бэ? Энэ нь Мосе байгаагүй. Тэд Бурханы зохицуулгыг дуулгавартай дагахаас татгалзсан; тэд энэ явдал дээр Бурханы ажлыг дуулгавартай дагахаас татгалзсан. Тэд дараах зүйлийг хэлсэн: “Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд Ехова тэдний дунд байна...” Хүний нүдэнд, эдгээр үгс нь маш ноцтой уу? Тэдгээр нь ноцтой биш! Ядаж л тухайн үгний үгчилсэн утга нь ноцтой биш. Хуулийн хувьд, тэд ямар ч хуулийг зөрчөөгүй, учир нь, гадна өнгөндөө тэдгээр нь ямар нэгэн доромжилсон утгатай байх нь бүү хэл энэ нь дайсагнасан хэл, эсвэл үгсийн сан биш. Энгийн өгүүлбэр л энд байна, өөр юу ч биш. Гэхдээ яагаад эдгээр үгс Бурханы уур хилэнг тэгж өдөөнө вэ? Яагаад гэвэл тэдгээрийг хүмүүст биш харин Бурханд хэлсэн юм. Тэдгээрийн илэрхийлсэн хандлага болон зан чанар нь, Бурханы зан чанарыг, ялангуяа гомдоож болохгүй Бурханы тэр зан чанарыг уурлуулсан зүйл нь юм. Тэдний төгсгөл эцэстээ ямар байсныг бид бүгд мэднэ. Бурханыг орхисон тэдгээр хүмүүсийн тухайд, тэдний үзэл бодол ямар байсан бэ? Тэдний хандлага юу вэ? Мөн яагаад тэдний үзэл бодол ба хандлага нь, Бурханыг тэдэнтэй тийм байдлаар харьцахад хүргэсэн бэ? Үүний шалтгаан нь, тэд Түүнийг Бурхан гэдгийг сайн мэдэж байсан ч гэсэн Түүнээс урвахыг сонгосон. Тийм учраас тэд аврагдах боломжоо бүхэлд нь алдсан. Библи дээр: “Бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл хийсэн бол, нүглийн төлөөс болох ямар ч золиослол үлдэхгүй” гэж хэлсэнтэй яг адилхан. Та нар одоо энэ асуудлын талаар тодорхой ойлгосон уу?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?

Хүний нөхөрлөл:

Зарим хүн жинхэнэ замыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, тэд урваж чадах хэмжээнд үргэлж маш их үзэл бий болгож байдаг. Ийм төрлийн хүмүүст үнэндээ үнэнийг гэсэн хайр байдаггүй. Хэрвээ энэ хүмүүс явахыг хүсвэл тэднийг явуул. Тэднийг зогсоохоор бүү оролд. Эд бол үнэнийг хайрладаг хүмүүс биш. Өнөөдөр тэд хүлээн зөвшөөрч чаддаг боловч холдон явмагцаа шууд там руу алхах болно. Тэд бол урвагчид. Тэд илчлэгдэх ба хэн ч тэднийг бүү хоригло. Бурханы гэрийн үүд хаалга дэлгээтэй байгаа, ороод ир, тэгээд чи нарийн шинжилгээг туулах ба анкет бөглөх хэрэгтэй болно. Өөрийнхөө хүслээр гараад явах чинь чөлөөтэй. Гэхдээ чи бүртгүүлэх ёстой болох бөгөөд дараа нь буцаж ирэх боломжгүй байх болно. Гараад явахад амархан боловч орж ирэхэд хэцүү. Хэрвээ чи эргэж ирвэл нэгэнт урьд нь аль хэдийн урвасан болохоор чамайг дахин оруулах уу үгүй юү гэдэг нь Бурханы байдалд үндэслэх хэрэгтэй болно, энэ нь Бурханы үгэнд үндэслэх ёстой. Ирээдүйд ороход улам илүү хэцүү болох болно. Орж ирсэн хүн нэг бүр нарийн шалгалт туулах ёстой. Гарч явах нь улам бүр амархан болж байгаа. Чи хүссэнээрээ гараад явж болно. Хэн байхаас үл хамааран, хэдэн жил итгэснээс үл хамааран тэдний хэлэх хэрэгтэй бүхэн нь “Би итгэхгүй байна” гэх явдал бөгөөд тэгвэл тэд өөр юу ч хэлэх хэрэггүй, тэд алгуурлалгүйгээр явж болно, дараа нь эргэн ирэхийг тэдэнд зөвшөөрөхгүй. Эргэн ирэхэд маш хэцүү байх болно. Бурханы гэр бол ийм төрлийн байгууллага юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, боть 140-өөс

Зарим хүн эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа цуу яриатай тулгардаг ба тэгээд тэд итгэхээ больж, ухарч няцдаг. Тэдний хувьд итгэхэд амархан, итгэхгүй байхад амархан байдаг. Бурханы гэрийн үүд хаалга дэлгээтэй байгаа. Хэрвээ чи итгэхээ боливол хэдийд ч явж болно, гэхдээ эхэлснийхээ дараа итгэхээ болих юм бол энэ нь Бурханаас урвахтай адилхан. Хэрвээ чи Бурханаас урвах юм бол чиний биед Бурханаас урвасан гэдгийг чинь харуулах тэмдэг үлдэх болно. Хэрвээ чи Сатаны ихээхэн үгийг сонсож, тэдгээрт бүрэн итгэж, Бурханыг шүүж, яллах юм бол Сатаны цуу ярианд итгэж, Бурханаас урваж, Бурханыг шүүж, Бурханы зан чанарыг уурлуулсан гэдгийг чинь харуулах өөр тэмдэг чиний биед үлдэнэ. Үүний дараа агуу гай гамшиг ирмэгц чи Төгс Хүчит Бурхан бодитой гэдгийг хараад, дахин итгэхийг хүсвэл Бурхан чамайг хүсэхгүй байна гэж хэлэх ба Тэр чамайг хаях болно. Иймээс хэрвээ хэн нэгэн хүн Төгс Хүчит Бурханы ажлыг хэсэг зуур хүлээн зөвшөөрсөн боловч дараа нь Түүнийг хаяж явчихаад дараа нь чуулганд дахин элсэхийн тулд өөр нэг өргөдөл бичих юм бол үүнийг нь Бурханы гэр бүл зөвшөөрөхгүй.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, боть 143

Хэрвээ хүн Сатаны төөрөгдөл, цуу яриа, худал хуурмагийг хүлээн зөвшөөрч, тогтоовол асуудал нь юу байх вэ? Үр дагавар нь юу байх вэ? Сатаны төөрөгдөл, худал хуурмагийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Сатаны худал үгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэд Сатанаар дахин завхруулагдсан. Хүн Сатаны худал хуурмагийг хүлээн зөвшөөрөх цэг нь түүний Сатанд харьяалагдах цэг юм. Бурханы нүдээр бол тэр аль хэдийн Сатанд харьяалагдаж байдаг. Дараа нь тэр Бурханыг эсэргүүцэх үзэл, санаа бодол, үйлдэл, ааш авирыг бий болгодог. Адам, Еваг аваад үз. Сатанд уруу татагдаж, сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идсэний яг дараа нь юу тохиолдсон бэ? Тэд Бурханаас урвасан. Тэгвэл Бурхан Адам, Ева хоёрт юу гэж хэлсэн бэ? Тэднийг Еден цэцэрлэгээс хөөж гаргасан ба Бурхан тэдэнтэй хамт байхаа больсон. Тийм үү? Тэгвэл Бурхан яагаад Адам, Ева хоёрт тийм хатуу хандсан бэ? Учир нь тэд Бурханы зан чанарыг уурлуулсан юм. Тэд Бурханыг сонсоогүй; Бурхан тэдэнд мэдэгдээгүй байсан юм биш. Бурхан тэдэнд сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж болохгүй, “учир нь үүнийг идсэн өдрөө л чи гарцаагүй үхнэ” гэж хэлсэн байв. Тэд Бурханы үгийг үл ойшоож, Бурханы үгэнд үнэнч байгаагүй, иймээс тэднийг Еден цэцэрлэгээс хөөж гаргажээ. Үр дагавар нь тийм ноцтой байсан юм. Сатаны зөвлөгөөг хүлээн авах нь тоглоом уу? Тийм биш гэдгийг та нар бүгд мэдэж байгаа. Бурханы хувьд энэ нь хэдийнээ урвалт байсан, иймээс үүний дараа тэд Бурхантай хамт байгаагүй. Бурхан тэднийг үзэн ядсан. Юм тийм л ноцтой байлаа. Тэгвэл одоо чи Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрчихөөд хэрвээ Сатаны худал хуурмагт итгэж, түүний цуу яриаг хүлээн зөвшөөрвөл хэдий чи Бурханы чуулганыг орхиогүй байж болох боловч Бурханы өнцгөөс бол чи аль хэдийн Түүнээс урвасан бөгөөд Тэр чамтай хамт байхаа хэдийнээ больсон. Хэрвээ чи Сатаны эдгээр цуу яриа, төөрөгдөлтэй тулгарвал нэн даруй ийнхүү залбирах ёстой: “Бурхан минь, Та намайг гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Та намайг хамгаалдаг болохоор би Сатаныг үл зөвшөөрч, хаяж, түүнийг үүрд үгүйсгэж чаддаг. Би Сатаны худал хуурмаг болон төөрөгдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Түүнийг зайлуулаач!” Энэ бол сайн. Чи гэрчлэлд зогссон ба Сатаны уруу таталтанд ялагдаагүй гэдгийг энэ нь баталдаг. Зарим хүмүүс Сатаны цуу яриа, алдаа мадгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд зүрх сэтгэлдээ Бурханыг сэжиглэж эхэлдэг гэдгийг чи хардаг. Бурханы өнцгөөс бол, сэжиглэнгүүтээ тэд аль хэдийн Түүнээс урвасан байдаг. “Би тэднийг хүсэхгүй, Надад тэд байхгүй, Би тэднийг аврахгүй.” Энэ асуудал маш ноцтой биш гэж үү? Энэ нь үнэн гэж чи итгэж байна уу? Энэ нь үнэн гэдэгт та нар бүгд итгэдэг.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, боть 142

Зарим хүн Сатаны үгийг сонсож дассан байдаг. Тэд Сатаныг сонсох үед юу тохиолддог вэ? Жинхэнэ Бурхан ирэх үед чи Түүнийг харахгүй өнгөрдөг. Жинхэнэ Бурханыг ирэх үед чи хүлээн зөвшөөрдөггүй. Хүлээн зөвшөөрөхгүй байхын үр дагавар юу вэ? Бурханд итгээгүйн үр дагавар бол устгал болон үхэл билээ! Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил юу вэ? Юун түрүүнд Бурхан бүлэг хүмүүсийг төгс болгоод, дараа нь өөр бүлэг хүмүүсийг аварч, эцэст нь хүн төрөлхтнийг устгана. Ердөө гурван зүйл байгаа. Эхний зүйл бол гай гамшгаас өмнө бүлэг хүмүүсийг төгс болгох. Хоёр дахь зүйл нь зарим хүнийг цэвэршүүлж, зарим хүнийг аврах. Гурав дахь зүйл нь Сатаны бүх төрөл зүйлийг гай гамшгаар устгах. Сатаны бүх төрөл зүйлийг устгах гэдэг нь юу гэсэн үг вэ? Сатаны төрөл зүйлийн цар хүрээ хэр том бэ? Бурхан ийнхүү хэлдэг, “… одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болох болно.” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг). Өөрөөр хэлбэл, гай гамшгийн эцсийн шатанд Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс бүгд үхэх болно. Ойлгов уу? Хэрвээ хүн Сатаны цуу яриа, утгагүй үгийг сонсож, Бурханы ажлыг үгүйсгэж, Бурханы ажлаас татгалздаг бол үр дүн нь юу байх вэ? гэдгийг бид одоо тодорхой харж чадна. Тэр устгагдаж, үнс нурам болон хувирах болно! Одоо бид бас энэ үгний тухайд итгэлтэй байж болно: Агуу улаан луугийн цуу яриаг, шашны хүрээний цуу яриаг сонсдог хүмүүсийг Бурхан эцэст нь устгана. Энэ хүмүүс яагаад устгагдах вэ? Тэд Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөөгүй. Хүлээн зөвшөөрдөггүйн шалтгаан юу вэ? Сатан тэднийг будилуулж, хүлсэн. Тэд жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөөгүй, Бурхан руу очоогүй, иймээс эцэст нь Бурхан тэднийг устгадаг. Иймээс гадна талдаа энэ явдал тун энгийн харагддаг. “Энэ хүн хүлээн зөвшөөрсөн. Тэр хүн хүлээн зөвшөөрөөгүй.” “Яагаад тэр хүлээн зөвшөөрөөгүй юм бэ?” “Тэр сөрөг суртал ухуулга сонссон болохоор хүлээн зөвшөөрөөгүй.” Хүлээн зөвшөөрөхгүйгээр тэр амьд байсаар байж чадах уу? Хүлээн зөвшөөрөхгүй байхын үр дагавар юу вэ? Энэ нь үхэл ба устгалт. Иймээс нэг хүн надад “Зарим хүн Сатаны цуу яриа, заль мэхэнд автдаг. Тэд цаашид итгэхээ больдог” гэсэн. Би “Өө, тэд мөхөх болно. Үүнийг ‘тамд очих тэнэгүүдэд сайн зөвлөгөө нэмэргүй’ гэдэг юм даа” гэж хариулсан юм. Иймээс Сатаны цуу яриа, утгагүй үгийг сонсохын үр дагавар нь үхэл мөн. Ийм байдаггүй гэж үү?

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, боть 142

Хэрвээ нэг л өдөр чи Сатаны худал хуурмагийн нэгнээс болж Бурханыг сэжиглэвэл эцэстээ там руу илгээгдэнэ. Тамд чи үүрд шатах болно. Шавжнууд чамайг тасралтгүй хазна. Тэр хоромд чи “Бурхан минь, намайг авраач. Бурхан минь, намайг авраач!” гэх болно. Бурхан, “Чи Надад итгэдэг бил үү? Чи урьд нь Надад хэзээ ч итгэж байгаагүй. Яагаад Би чамайг аврах ёстой юм бэ? Миний үг аль хэдийн хэлэгдсэн. Надад итгэдэггүй хүмүүс тамд бүрмөсөн устгагдана. Надад итгэдэггүй хүмүүс бүгд мөхөх ёстой. Хэрвээ Надад итгээгүй юм бол чи өөрийгөө аврахыг Надаас гуйн хашхирах ямар эрхтэй юм бэ? Би чамд битгий итгэ гэж хэлсэн үү?” гэж хэлнэ. Яагаад чи итгэдэггүй юм бэ? Сатаны худал хуурмагийн нэгээс болж чи итгэдэггүй юу? Явж Сатаныг хай. Яагаад чи Сатаны үгийг сонссон юм бэ? Чи түүний хэлсэн зүйлд итгэдэг үү? Яагаад чи Бурханд итгэдэггүй юм бэ? Богино бодолтой байдгийн шалтгаан нь чи өөрөө. Чи өөрийгөө мэхэлчихсэн. Сатан гар хөлийг чинь хүлээ юү? Тэр чамд нэг худал үг хэлээд чи сонсоо юу? Чи нүглийнхээ төлөө шийтгүүлбэл зохино. Хэрвээ Бурханыг мэддэггүй бол чи хэнийг буруутгах юм бэ? Ингэдэггүй гэж үү? Сатаны худал хуурмагийг сонсож, Бурханд эргэлзэж, Бурханыг хаядаг хүмүүс бүгд эцэстээ цээрлүүлэлттэй тулгарна. Тэр үед чи авраач хэмээн Бурханыг дуудаж зүрхлэх үү? Бурхан чамд хариу өгөх үү? Чи Бурханд юу ч гэж хэлээд нэмэргүй. Бурхан бол Бурхан. Үнэн бол үнэн. Бурханы гүйцэтгэсэн баримтыг хэн ч өөрчилж чадахгүй.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, боть 142

Агуу улаан луу тэнд Бурханы талаар цуу яриа зохиож, доромжилсон үг хэлж байгаа ба зарим хүн энэ үгэнд итгэдэг. Итгэснийхээ дараа тэд Бурханы талаар үзэл бий болгодог. Надад хэл дээ, тийм хүмүүсийг Бурхан юу гэж боддог вэ? Бурхан, “Чи ч бас диавол. Чи бол аврагдах хүн биш. Чи агуу улаан луу шиг устгагдана” гэдэг. Иймээс, ийм хэрэг явдал дээр чамд Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлд байдаггүй ба чи Бурханаас зуурсаар байхыг хүсдэг гэж хэлж болно. Чи үхлээ эрж байна! Чи Бурханы ажлын энэнээс эсвэл тэрнээс үргэлж алдаа дутагдал олдог. Тэгвэл яваад алдаагаа ол. Чи дуусахаасаа өмнө үхсэн байх болно. Алдаа олж байх үедээ чи сөнөж, Ариун Сүнс чамайг орхих болно. Бурхан, “Би чамайг үзэн ядаж байна. Би чамайг жигшиж байна” гэж хэлэх ба чи дуусна! Хэрвээ чи дахиад хэдэн жил алдаа олбол тэндээс алдаа олмогцоо зүрх сэтгэл чинь Бурханаар яллагдах болно гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Энэ бол Бурханы халдаж болшгүй зан чанар билээ! Тэгвэл агуу улаан луугийн цуу яриа, худал хуурмаг юу вэ? Би та нарт үнэнийг хэлье. Тэр нь зарим хүмүүсийн дээр хавчаар эсвэл цахилгаан хүчдэлийн тор тавьж байгаа хэрэг бөгөөд үүнд хүрмэгцээ, итгэмэгцээ тэд үхэх болно. Хэрвээ чи Бурханыг уурлуулж зүрхэлбэл үхлээ өөртөө татаж байгаа хэрэг! Энэ нь ийм л байдаг.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл (XI) дэх “‘Бурханы ажил, Бурханы зан чанар, Бурхан Өөрөө III’ хэмээх Бурханы үгийн тухай номлол ба нөхөрлөл (II)”-өөс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шашны ертөнц яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг яллаж, галзууран эсэргүүцэхэд маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ?

Лавлахад зориулсан Библийн ишлэлүүд: “Өөр нэг сургаалт зүйрлэл сонсоцгоо: Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан...

Messenger дээр бидэнтэй холбоо барих