Хожимдсон сэхээрэл

2022-07-25

Линь Минь, Хятад

Би 2013 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Тэр үед их урам зоригтой, Бурханы үгийг байнга уншиж, цуглаанд явж, идэвхтэй нөхөрлөдөг байсан. Удалгүй удирдагч надад хэд хэдэн цуглааны бүлэг хариуцуулж, бас үнэнийг эрэлхийлэхэд байнга зоригжуулж, намайг усалгааны санваартнаар сургахаар бэлтгэв. Тухайн үед надад үнэлэгдэх мэдрэмж таалагдсан тул би үнэний талаар нөхөрлөж, ах эгч нарын асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасан. Хүн бүр намайг биширч, сайн хэв чанартай, Бурханд итгээд удаагүй ч үнэний талаар нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэж чаддаг, үнэнийг эрэлхийлдэг хүн гэж яриасай гэж би хүссэн.

Удалгүй Шяожэнь эгч манай чуулганд шилжиж ирлээ. Анх би усалгааг нь хариуцаж, эгчтэй уулзсан. Хэсэг хугацааны дараа чуулган сонгууль явуулж, хүмүүс сайн эрж хайдаг, сайн хэв чанартай, үнэнийг цэврээр хүлээн авч байгааг нь харсан тул Шяожэнийг усалгааны санваартнаар сонгосон. Тэр үед ах эгч нар Шяожэнийг хүндэлж, удирдагч үнэлж байгааг харахад би мартагдчихсан юм шиг санагдаж, атаархаж, их гунигласан. “Шяожэнь байгаагүй бол удирдагч оронд нь намайг хөгжүүлж байх байсан ч Шяожэнь гарч ирээд, миний алдар хүндийг хулгайллаа. Шяожэнь жаахан удаан бэлдэхэд намайг давж, ах эгч нар надаас илүү Шяожэн эгчийг гэх болно” гэж би бодсон. Энэ тухай бодох тусам улам сэтгэлээр унаж, нойр ч хүрэхээ болилоо. Удирдагч Шяожэнийг хөгжүүлэхийг нь зогсоохын тулд би хэд хэдэн удаа удирдагчийн өмнө “Эгч Бурханд итгэдэг болоод удаагүй болохоор үнэнийг ойлгодоггүй, асуудлыг үнэнээр шийдэж чадахгүй. Тиймээс усалгааны ажилд тохиромжгүй” гэж хэлсэн. Удирдагч намайг атаархсан байдалтай байгааг хараад надтай нөхөрлөж, асуудлыг минь хэлж өгч, намайг байр суурь хүсэж, бусдад атаархаж, бусдыг өөрөөсөө илүү гарахыг тэвчиж чадахгүй байна, энэ бол муу хүн чанарын илрэл шүү гэсэн. Шяожэньд атаархах нь буруу, Бурхан үүнийг үзэн яддаг, цаашид ингээд байж болохгүй гэдгийг би мэдэж байлаа. Үүний дараа би гаднаа биеэ барьж, Шяожэнийн тухай ярихаа больсон ч атаархсан сэтгэлээсээ салж чадаагүй юм. Заримдаа Шяожэнь ажил дээрээ юм мэдэхгүй, надаас асууж, шинээр ирэгсдэд надаар туслуулахаар зохицуулдаг байсан нь намайг маш их бухимдуулж, “Би чамайг усалдаг байсан, гэтэл чи албан тушаалтай болж, надад тушааж байна. Би чамаас тушаал авах ёстой юу? Би удирдагч, ажилчин биш ч гэлээ чамаас дутахгүй шүү” гэж бодогдсон. “Ах, эгч нарынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд би үнэнийг илүү нөхөрлөх хэрэгтэй. Ингэвэл тэд намайг Шяожэниэс илүү гэж бодно. Тэгээд би тэдний хүндлэлийг илүү хүртэх болно” гэж би бодсон. Үүний дараа ах эгч нарыг асуудал бэрхшээлтэй, зовж шаналж байгааг харах бүрдээ би нөхөрлөж, шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг идэвхтэй хайдаг байсан. Бүгд намайг сайн нөхөрлөж чаддаг гэж хэлсэн нь намайг маш их баярлуулсан.

Нэг удаа Шяожэнь, Лян Жингийн асуудлыг хэлж өгч, Лян Жин хүлээн зөвшөөрөлгүй, цуглаан дээр Шяожэнийн талаар өрөөсгөл хандлага, үзэл бодлоо ярихыг сонсоод би их баярласан: “Хүн бүр Шяожэнийн талаар үзэл бодолтой байхыг харах сайхан байна. Ингэснээр Шяожэнь ах, эгч нарын зүрх сэтгэлд зай эзлэхгүй.” Би Лян Жингийн араас хурдхан шиг хошуу нэмэрлэн, “Надад ч бас Шяожэнь сайхан санагдахгүй байна. Усалгааны санваартан болоод албан тушаалтан шиг авирладаг, үргэлж надад тушаадаг” гэсэн. Намайг ярьж дуусахад, Лян Жин, өөр нэг эгч хоёр санал нийлэв. Би Шяожэнийг өнгөцхөн туршлагатай, юм ойлгодоггүй, хэт хурц үгтэй гэж хэлсэн. Миний хэлснийг сонсоод Шяожэнийн эсрэг Лян Жингийн өрөөсгөл хандлага улам нэмэгдсэн. Дараа нь цуглаан дээр, Шяожэнийг нөхөрлөх үед Лян Жин урамгүй сонсож заримдаа жижиг зүйлээс болж Шяожэньтэй байнга маргадаг байсан нь Шяожэнийг дарамтад оруулж, бас чуулганы амьдралыг үймүүлж, саад болсон юм. Тэр үед би хааяа Лян Жинтэй нөхөрлөж, Шяожэньд зөв хандах ёстой гэж байсан ч дотроо үнэхээр их баяртай байлаа. Лян Жин Шяожэньтэй үргэлж маргалддаг байсан нь Шяожэнийн байдалд нөлөөлсөн нь гарцаагүй. Хэрэв сөрөг болж, үүргээ сайн биелүүлж чадахгүй бол Шяожэнийг солино, тэгээд ах эгч нар Шяожэнийг тэгтлээ их үнэлэхээ болих байв. Шяожэнийн байдал хурдан эсрэгээрээ эргэхэд би гайхсан. Шяожэнь үүрэгтээ ачаа үүрч, чуулганы ажлыг хамгаалсан, шударга ёсны мэдрэмжтэй хэвээр байлаа. Хэдэн сарын дараа Шяожэнь чуулганы удирдагчаар сонгогдов. Ах, эгч нарын хувьд Шяожэньгүй юм байхаа больж, би маш их шаналж, “Би ч гэсэн зарим асуудлыг шийдвэрлэж чадна. Би Шяожэниэс дутахгүй. Гэвч одоо эгч удирдагч болсон болохоор одоогоос эхлэн ах эгч нарын зүрхэнд би биш Шяожэнь л байна” гэж бодогдсон. Ингэж бодохоор атаархал, эсэргүүцэл төрж байлаа. Дараа нь цуглаан дээр би Шяожэньтэй ярихыг хүсээгүй. Нөхөрлөл нь тодорхойгүй, зарим ажил нь сайн хийгдээгүй байгааг хараад нөхөж, засах гэж оролдоогүй. Би бүр асуудлыг нь зориуд ухаж төнхөн, Шяожэнийн мууг үзэх гэсэн.

Нэг удаа цуглаан дээр хоёр эгч үзэл бодлын зөрүүнээсээ болж маргалдаж, чуулганы амьдралыг үймүүлсэн. Би Шяожэньд энэ тухай мэдээлсэн ч Шяожэнь өөр юм хийгээд завгүй байсан тул цаг тухайд нь нөхөрлөн шийдвэрлэж чадаагүй. Иймээс би энэ асуудал дээр дөрөөлөн, Шяожэнийг бодит ажил хийдэггүй гэж бүх хүний өмнө хэлээд, Шяожэнь ах, эгч нарын хүндлэлийг алдана гэж найдсан. Зарим хүн үүнийг сонсоод асуудлыг шийдвэрлээгүйнх нь төлөө буруутгасанд Шяожэнь жаахан сөрөг болж, ичиж байлаа. Дараа нь цуглаанууд дээр Шяожэнийг байх л юм бол би үргэлж өрсөлддөг байв. Шяожэнийг улам дор харагдуулж, хүн бүрээр өөрийгөө хүндлүүлэхийн тулд хэрэв хэн нэгэнд асуудал тулгарвал би Бурханы үгийн аль хэсэг тэрийг шийдвэрлэхийг хурдан олж, хамгийн түрүүнд нөхөрлөх болсон. Шяожэнь надаас түрүүлчих вий, тэгвэл надад гайхуулах боломж гарахгүй гэж би айдаг байлаа. Асуудлыг шийдвэрлэж байгааг минь харвал Шяожэнь цааш нь нөхөрлөдөггүй байв. Би байнга гайхуулж байсан болохоор бүгд намайг биширсэн. Бүлгийн удирдагчдын цуглаан дээр бүх ах, эгч над дээр анхаарлаа төвлөрүүлж, намайг өөрсдийнх нь байдал, бэрхшээлийнх талаар нөхөрлөж, шийдвэрлэхийг хүлээж байсан. Бүлгийн удирдагчдын нэг нь намайг нэр хүнд, албан тушаал хөөцөлдөж, антихристийн замаар явж байгааг сануулсан ч би нухацтай хүлээж аваагүй. Дараа нь Шяожэнь үүрэгтээ улам дарамтад орж, цуглаан дээр бага нөхөрлөж, сөрөг байдалтай болж, намайг өөрийнх нь үүргийг авсан нь дээр гэж хэлээд, бүр хэд хэдэн удаа огцрох санал тавьсан. Эцэст нь сөрөг байдалтай байж, үүргээ муу гүйцэтгэсэн гэж чөлөөлөгдсөн. Үүнийг сонсоод би баярлаж, “Эцэст нь Шяожэнь халагдлаа. Одоо надаас илүү дээр харагдахгүй, ах эгч нар намайг Шяожэниэс муу гэж бодохгүй” гэж бодсон.

Удалгүй удирдагч миний зан авирыг олж мэдээд, надтай нөхөрлөхөөр ирж, чуулганд эерэг үүрэг гүйцэтгээгүй, Шяожэньтэй байр суурийн төлөө өрсөлдөж, байнга Шяожэнийг басамжилж, шүүж, гадуурхдаг байсныг минь илчилсэн. Энэ нь Шяожэнийг сөрөг болгож, дарамтад оруулж, үүргээ биелүүлэх боломжгүй болгож, эцэст нь огцрохыг хүсэхэд хүргэсэн. Энэ бол Шяожэнийг дайрч давшилж, чуулганы ажлыг үймүүлсэн явдал. Ах, эгч нарынхаа асуудлыг шийдвэрлэж байгаа нь гаднаасаа намайг хариуцлагатай мэт харагдуулавч үнэн хэрэгтээ гайхуулах, бусдыг татах зорилготой байсныг бас удирдагч онцолсон. Эцэст нь удирдагч намайг үүргээс минь чөлөөлж, бусдаас тусгаарлаж, өөрийгөө эргэцүүл гэж хэлсэн. Би гаднаа хүлээн авч, дуулгавартай байсан ч дотроо энэ бол шударга бус хэрэг, удирдагч завхралыг минь далимдуулан намайг шийтгэх шалтаг болгож байна гэж бодсон. Би цуглаан дээр дургүйцлээ илэрхийлж, удирдагч зарчмыг дагаагүй, намайг дур зоргоороо шийтгэсэн гэх мэт юм ярьж, ирсэн хүн бүрийг өөрийн талдаа оруулан, удирдагчийг шүүсэн. Байр суурийн төлөө өрсөлдөж, бүлэглэл байгуулж, чуулганы ажилд ноцтой саад учруулсан, бас хэд хэдэн удаа удирдагчид, ажилчид, ах, эгч нарын илчлэлт, харьцалтыг туулчхаад огтхон ч өөрийгөө эргэцүүлээгүй, гэмшээгүй учраас эцэст нь би чуулганаас хасагдсан.

Энэ зохицуулалтыг сонсоод би мэл гайхаж, маш их шаналж, их уйлсан. “Миний хувьд энэ бүхэн бүрмөсөн дууслаа. Би чуулганы амьдралаар амьдарч, үүргээ биелүүлж, аврагдах боломжгүй боллоо” гэж бодогдсон. Би Бурханы гэрээс хасагдсан учраас ичлэгдэж, таягдан хаягдсан санагдаж байв. Бурханд залбирах үедээ би Бурханы байгааг мэдэрч чадаагүй, надад яг үхсэн юм шиг санагдсан. Ах, эгч нар минь намайг илчилсэн баримттай тулгараад шаналал, цөхрөлөөс гадна олон гомдол, эсэргүүцэл надад байлаа. “Би үнэхээр ийм их ёрын мууг хийсэн гэж үү? Энэ тийм ноцтой гэж үү? Би яаж гайхуулсан юм бэ? Миний бүх нөхөрлөл Бурханы үгэнд суурилаагүй гэж үү? Тэгээд ч би Бурханд дөрвөн жил л итгэсэн, одоо ч гэсэн үнэнийг ойлгоогүй, иймээс зарим нэг завхрал харуулж, хорон муу үйл хийсэн ч өршөөгдөх боломжтой, тэрнээс биш хөөгдөх учиргүй биз дээ? Надад хэтэрхий хатуу хандаж байгаа юм биш үү?” гэж бодогдсон. Бодох тусам сөрөг болж байв. Бурханд итгэх итгэлд минь ямар ч найдвар үлдсэнгүй, надад төгсгөл, хүрэх газар байхгүй гэж бодоход нулимс өөрийн эрхгүй урссан. Би олон хоног хоол, нойрноос гарч, толгой задрах гэж байгаа юм шиг өвдөж, өрөвдөлтэй, найдлагагүй санагдаж байсан. “Нэгэнт амьдрал дэндүү зовлонтой болохоор үхээд бүгдийг дуусгасан нь дээр” гэж би бодсон.

Хэд хоногийн дараа нэг эгч над дээр ирээд, миний цонхийсон царайг харж, сул дууг минь сонсож, сөрөг байдалтай хэвээр байгааг ойлгоод, надтай нөхөрлөсөн. Тэр эгч: “Иймэрхүү орчинд Бурхан биднийг өөрсдийгөө эргэцүүлж, муугийнхаа эх сурвалжийг мэдэж, гэмшиж, өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Гэвч бид Бурханы хүслийг ойлгохгүй, өөрсдийгөө зөв эргэцүүлэхгүй, өөрсдийн төгсгөлийг бодсоор, идэвхгүйгээр эсэргүүцсээр байвал бид үнэхээр Бурханд жигшигдэж, таягдан хаягдах болно” гэж хэлсэн. Эгч бас “Ниневегийн хүмүүсийн муу үйлс Бурханд халдсан ч тэд үнэн сэтгэлээсээ нүглээ улайж, Бурханд гэмшихэд Бурхан уур хилэнгээ буцаан татаж, тэдэнд өршөөл үзүүлсэн” гэсэн. Эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа миний дотор жаахан онгойсон.

Явсных нь дараа Бурханы үгийг номыг дэлгэн, энэ хэсгийг уншсан. “Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл нь зөөлөрч, санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед буюу тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө, Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйлдэл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан… Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүсийг тэвчдэггүй, эсвэл тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүйдээ биш; харин хүмүүс Бурханд үнэхээр гэмших нь ховор, муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болих нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг, үнэндээ хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр хүнд өршөөлөө өгөөмрөөр хайрлаж, хүлээцтэй хандсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу авир Бурханы уур хилэнг төрүүлдэг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг, мөн муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ больсон хүмүүст Бурхан өршөөлөө хайрлаж, хүлээцтэй ханддаг. Ниневе хотынхонд хандсан байдлаас Бурханы хандлага маш тодорхой харагдсан: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш, хүнээс Тэр жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл үйлдэхээ больсон цагт Бурхан зүрх сэтгэлээ, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). Бурханы үгийг уншаад миний сэтгэл их хөдөлсөн. Ниневегийн хүмүүс хэт их мууг үйлдэж, Бурханд халдсан учир Бурхан тэднийг устгахын тулд гамшиг илгээдэг. Гэвч тэд Ионагийн тунхаглахыг сонсоод чин сэтгэлээсээ нүглээ улайж, гэмшиж, хүчирхийллээ зогсоож, мууг үйлдэхээ больж чадсан учраас Бурхан бодлоо өөрчилж, тэдэнд хүлээцтэй хандаж, өршөөл үзүүлсэн. Бурханы үг надад итгэл найдвар өгсөн. Миний үйлдэл чуулганы ажлыг тасалдуулж, Бурханы зан чанарт халдсан тул би чуулганаас чөлөөлөгдсөн. Энэ бол над дээр буусан Бурханы уур хилэн, бас Бурханы зөвт гэсгээлт байсан. Гэхдээ Бурхан намайг таягдан хаях гээгүй, намайг завхарсан зан чанараа таньж, чин сэтгэлээсээ гэмшээсэй гэж хүссэн. Гэтэл би яав? Өөрийгөө эргэцүүлээгүй, Бурханд нүглээ улайж, гэмшээгүй, сөрөг, эсэргүүцсэн хэвээр байсан, бүр үхлээрээ Бурхантай тэмцэлдэхийг хүссэн. Надад юу сайн болохыг би мэдээгүй. Би үнэхээр ухаангүй байсан! Хэдий чуулган намайг хассан ч Бурханы авралын ажил хараахан дуусаагүй тул би өөрийгөө орхиж чадаагүй. Би өөрийгөө эргэцүүлж, завхарсан зан чанараа шийдвэрлэх үнэнийг эрж хайж, Бурханд гэмших ёстой байсан.

Бурханд залбирч, Бурханы үгийг уншиж, өөрийгөө эргэцүүлсэн. Нэг удаа би Бурханы үгийн энэ хоёр хэсгийг олж харлаа. “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилж үзье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). “Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээж, өөрийгөө бусад хүнээс ч, Бурханаас ч дээр гэж бодоод, эцэстээ Бурханы орыг эзэлж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүрнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс хэчнээн их муу үйл хийснийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Бурханы үг миний бүх илрэлийг илчилсэн. Би биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай, нөхөрлөл хийхдээ онгирч, хүмүүсээр тойрон хүрээлүүлэх дуртай байсан. Бас хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзэлж, тэднээр хүндлүүлж, бишрүүлэхийг хүсдэг байсан. Миний амьдран харуулсан зүйл бол чөтгөрийн уг чанар, яг л Сатан шиг. Анх удирдагч намайг хөгжүүлэхэд анхаарч байсан нь надад маш их таалагдсан. Дараа нь удирдагч Шяожэнийг үнэлж, хөгжүүлж байгааг би хараад, хямарч, Шяожэнь миний орыг эзлэх вий гэж санаа зовж, атаархаж, дарах гэсэндээ бүх зүйл дээр Шяожэньтэй өрсөлдсөн. Цуглаан дээр, Шяожэнийг оролцох бүрд би миний анхаарал татах боломжийг хулгайлах вий гэж айгаад түрүүлж нөхөрлөх гэж оролддог байв. Ах, эгч нартаа хүндлүүлэхийн тулд би Бурханы үгийг идэвх санаачилгатайгаар нөхөрлөж, эгч нарын аливаа асуудал, байр байдлыг шийдвэрлэж, үнэнийг ойлгосон, тэдний амийн оролтод ачааг үүрсэн гэж онгирдог байсан. Бас би хаа явсан газраа онгирч, бүх ах, эгч нар маань тэрэнд хууртан намайг хүндэлж, бишрэн, над дээр ирж бэрхшээл, байр байдлаа ярьдаг байсан. Би зүгээр л хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирсан биш үү? Би хэнийг ч хүндлэхгүй, зүрх сэтгэлдээ Бурхангүй болтлоо биеэ тоосноо харсан. Би ямар ч хүнтэй байр суурийн төлөө өрсөлдөөгүй, харин хүмүүсийн төлөө Бурхантай өрсөлдөж байсан нь Бурханы зан чанарт халдсан.

Тэрний дараа би Бурханы үгийг ахин уншсан. “Антихрист ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн дээгүүр албан тушаалд орж, удирдлагыг гартаа авах гэж оролдоно. Тэд тайван байдлаар ердийн дагалдагч байж хэзээ ч чадахгүй. Тэдний хамгийн их улайрдаг зүйл юу вэ? Хүмүүсийн урд зогсоод тушаал өгч, хүмүүсийг загнаж, үгэндээ оруулах явдал. Тэд үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэний зарчмыг эрж хайх нь бүү хэл, үүргээ яаж зохих ёсоор гүйцэтгэх талаар хэзээ ч боддоггүй. Харин ч онцгойрох, удирдагчдад өндрөөр үнэлэгдэж, тушаал дэвших, улмаар өөрсдөө удирдагч, ажилчин болоод, бусад хүмүүсийг удирдах арга зам хайн тархиа гашилгадаг. Тэд өдөржин ийм л зүйлийн тухай бодож, найдаж байдаг. Антихристүүд бусдаар удирдуулахыг хүсдэггүй, ердийн дагалдагч байхыг ч хүсдэггүй, үл анзаарагдам байдлаар үүргээ биелүүлэхийг бүр ч хүсдэггүй. Ямар ч үүрэгт тэд анхаарлын төвд байж чадахгүй, бусдын дээр гарч, удирдагч байж чадахгүй бол үүргээ биелүүлэх ямар ч утгагүй санагдаж, сөрөг болж, биеэ оторлож эхэлдэг. Бусдаар магтуулж, бишрүүлэхгүй бол сонирхол нь бүр ч алдарч, үүргээ биелүүлэх хүсэл нь улам л буурдаг. Харин үүргээ гүйцэтгэж байхдаа анхаарлын төвд байж, эцсийн шийдвэр гаргаж чадвал эрч хүч ордог бөгөөд ямар ч бэрхшээл туулна. Зүрх сэтгэлдээ тэд, бусдаас илт давуу байж, бусдаас илүү гарах амбицаа хангаж, хүсэл, санаархлаа хангахыг өөрсдийн үүрэг гэж ойлгодог. Үүргээ биелүүлж байхдаа онцгойрч, манлайлж, бусдын дээр гарах гэж бүх талаар өрсөлдөн, айхтар өрсөлдөөнч байхын зэрэгцээ байр суурь, нэр төр, алдар хүндээ яаж бэхжүүлэх тухай бас бодож байдаг. Байр суурь, нэр төрд нь заналхийлдэг хүн байвал түүнийг доош хийж, гадуурхахын тулд яахаас ч буцдаггүй бөгөөд ямар ч өршөөл үзүүлдэггүй. Тэд үнэнийг эрэлхийлж чаддаг, үүргээ үнэнчээр биелүүлдэг, хариуцлагын мэдрэмжтэй хүмүүс рүү дайрч давшлахдаа жигшүүртэй арга ч ашигладаг. Бас үүргээ гаргууд биелүүлдэг ах эгч нарт атаа, хорсол дүүрэн байдаг. Бусад ах эгчийн дэмжиж, сайшаадаг хүмүүсийг онцгойлон үзэн яддаг; тийм хүмүүс өөрсдийнх нь эрмэлздэг зүйл, байр суурь, алдар хүндэд онц аюул учруулдаг гэж бодоод, ‘Чамтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана даа. Нэг ууланд хоёр бар багтдаггүй. Би чиний хандыг дарж, чамайг үгүй хийдэггүй юм бол өөрийгөө уучилж чадахгүй!’ гэж зүрх сэтгэлдээ тангарагладаг. Тэгээд өөр саналтай, өөрсдийнх нь зарим нэг дутагдлыг илчилдэг, аль эсвэл байр сууринд нь заналхийлдэг ах эгч нарт хайр найргүй ханддаг бөгөөд муу муухайг нь олж мэдэж, тэднийг гутааж, хорлохын тулд чадах бүхнээ сэдэж, тэгэх хүртлээ санаа нь амардаггүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (Долоодугаар хэсэг)”). “Антихристүүд ямар ч аргаар хүмүүсийг хуурч, урхидахаар оролдлоо гэсэн нэг зүйл тодорхой: Тэд өөрсдийн эрх мэдэл, байр суурийн төлөө тархиа гашилгаж, зорилгодоо хүрэхийн тулд боломжтой бүх аргыг ашиглана. Өөр нэг зүйл ч бас лавтай: Тэд юу ч хийж байсан хамаагүй, үүргээ гүйцэтгэж байгаа биш, үүргээ сайн биелүүлэхийн төлөө бүр ч биш, харин чуулган дотор эрх мэдэлтэй болох зорилгодоо хүрэхийн төлөө байдаг. Үүнээс гадна, тэд юу ч хийж байлаа гэсэн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч харгалзан үздэггүй, Бурханы сонгосон хүмүүсийн ашиг сонирхлыг бүр ч бодолцдоггүй. Эдгээрийн аль аль нь антихристийн үгийн сангаас хэзээ ч олдохгүй. Тэдэнд угаасаа эдгээрийн аль нь ч байдаггүй. Тэд ямар ч түвшний удирдагч бай, Бурханы гэр болон сонгогдсон хүмүүсийн ашиг сонирхлыг огт хайхардаггүй. Тэдний оюун санаанд, Бурханы гэрийн ашиг сонирхол, ажил өөрсдөд нь огт хамаагүй. Аль алийг нь тэд басамжилж, өөрсдийн байр суурь, ашиг сонирхлыг л боддог. Антихристийн уг чанар, мөн чанар ёрын муу төдийгүй асар аминчхан, жигшүүртэй гэдгийг эндээс харж болно. Тэд өөрсдийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө л явж, өрөөл бусдын үхэх, сэхэхийг үл тоодог бөгөөд байр сууринд нь аюул занал учруулсан хэн бүхнийг дарлаж, гадуурхаж, тэдэн рүү балмадаар дайрч давшлахын тулд ямар ч бурангуй арга ашиглана(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийг будилуулж, татан оролцуулж, сүрдүүлж, хянадаг”). Бурханы үгийг уншсан нь үнэхээр зүрхэнд минь хүрч, миний илрэл, зан чанар Бурханы илчилсэн антихристүүдтэй адилхан болохыг би ухаарсан. Антихристүүд аминч, жигшүүртэй, өөрсдийн нэр хүнд, байр суурийг л боддог. Тэд хэзээ ч бусдын сэтгэлийг боддоггүй, Бурханы гэрийн ажлыг хамгаалдаггүй. Хэн нэгэн албан тушаалд нь заналхийлбэл атаархаж, үзэн ядаж, тэр ч байтугай, тийм хүмүүсийг увайгүйгээр дайрч, гадуурхаж, тэднийг сөрөг болж, сөхөрч унатал сэтгэл ханадаггүй. Би адилхан байснаа ухаарсан. Шяожэнь усалгааны санваартнаар сонгогдож, удирдагчид ихэд хүндлэгдэж, ах эгч нараар бишрүүлэх үед нь би нүдэнд орсон өргөс шиг үзэж, Шяожэнийг дарахыг үргэлж хүссэн. Бас удирдагчийн өмнө Шяожэнийн дутагдлыг ахин дахин илчилж, удирдагч Шяожэнийг солиод, ах эгч нар надад анхаарлаа хандуулна гэж тэсэн ядаж байсан. Усалгааны санваартны хувьд миний хийх ажлыг зохицуулах нь Шяожэнийн эрх байсан ч би захирагдаж чадаагүй, үргэлж бүдүүлэг авирлаж, хамтран ажиллахаас татгалзаж, Шяожэнийг үүрэгтээ дарамтад ороход хүргэсэн. Шяожэнь дөнгөж удирдагч болсон тул зарим ажлыг зохих ёсоор хийхгүй байх нь хэвийн үзэгдэл байв. Гэвч ах эгч нараар Шяожэнийг голуулж, үгийг нь сонсгохгүйн тулд би үүргийнх нь гажуудал, эндэгдлийг өөлж, тэрэн дээр нь дөрөөлж, Шяожэнийн дутагдлыг илчилж, ах эгч нарын өмнө басамжилж, шүүсэн, бас араар нь хэрүүл маргаан үүсгэж, зарим хүнийг Шяожэнийн эсрэг өрөөсгөл ойлголттой болгож, ажлыг нь дэмжихгүй, ганцаардуулж, гадуурхахад хүргэсэн. Энэ нь чуулганы амьдралд саад хийгээд зогсохгүй Шяожэнийг ичгэвтэр, сөрөг байдалд оруулж, эцэст нь огцроход хүргэсэн. Шяожэнийг сөрөг болж, дарамтад байгааг хараад би өөрийгөө буруутгаагүй төдийгүй, золгүйтэлд нь баярлаж, халагдсаных нь дараа би бусдаас ялгарч чадна гэж бодсон. Би маш харгис, жигшүүртэй байж! Бурханд итгэдэг болоод удаагүй, зарим нэг алдаа, дутагдалтай байсан ч Шяожэнь сайн хэв чанартай, үнэнч, шударга ёсны мэдрэмжтэй байв. Шяожэнь бусдад асуудал, гажуудал байгааг хараад зааварчилж, тусалж, мөн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чадаж байсан. Шяожэнь шиг удирдагчтай байх нь Бурханы гэрийн ажил, ах эгч нарын амийн оролтод тустай байсан тул би дэмжиж, хамтран ажиллах ёстой. Гэвч би өөрийн нэр хүнд, байр суурийг хамгаалахын тулд Бурханы гэрийн ажлыг бодолгүй, атаархсандаа Шяожэньтэй тэмцэж, Шяожэнийг дарах гэж увайгүй арга хэрэглэж, цаашид үүргээ гүйцэтгэж чадахгүй болтол нь зогсоогүй. Миний хийсэн зүйл Шяожэнийг шаналгаж, хорлосон төдийгүй, Бурханы гэрийг ажлыг үймүүлж, тасалдуулсан. Би хүн чанар маш муутай, харгис зан чанартайгаа ойлгосон. Би байр суурь олохын төлөө бусдыг шийтгэхэд бэлэн байсан. Ямар нэг хүн юм уу хүчин өөрийнх нь байр сууринд заналхийлэх үед агуу улаан луу өөрийнхөө дэглэмийг тогтворжуулахын тулд элдэв янзын аргаар хүмүүсийг ялж, шүүмжилж, бүр үхэлд хүргэдэг талаар би бодоод, миний уг чанар агуу улаан луу шиг харгис, ёрын муу гэдгийг харсан! Үүнийг ухаармагцаа би харамсаж, өөрийгөө үзэн ядсан. Бурхан надад үүрэг биелүүлэх боломжийг олгосон. Тэгж байж би үнэнийг эрэлхийлж, завхралаас салж, ах, эгч нартайгаа хамтран ажиллаж, давуу талаас нь суралцаж, чуулганы ажлыг хамгаалж чадах байв. Тэгтэл би боломжийг алдаж, Бурханы гэрийг ажлыг тасалдуулах хорон муу үйлийг удаа дараа хийсэн. Надад мөс чанар, хүн чанар огт байгаагүй, хүн гэж нэрлэгдэх эрхгүй байсан. Ах, эгч нар минь надад туслахын тулд өчнөөн олон сануулсан ч би нэр хүнд, байр сууринд автаж, огтхон ч нухацтай хүлээж аваагүй, тэр бүү хэл эсэргүүцсэн, бас гэмшихийг хүсээгүй. Чөлөөлөгдсөнийхөө дараа би өөрийгөө эргэцүүлэлгүй, гомдол мэдүүлж, удирдагчид дургүйцсэнээ түгээж, ах эгч нараар удирдагчийг шүүлгэж, чуулганы амьдралыг үймүүлсээр байсан. Би энэ мухардмал замаар явахаар зүтгэж, чуулганаас хасагдсаны дараа л өөрийгөө эргэцүүлж, мэдэж эхэлсэн. Миний зан чанар хэт зөрүүд байсан, би үнэнийг үзэн ядсан. Олон удаа харьцалт, сахилгажуулалт туулсан ч би гэмшээгүй, зөрүүдлэн Бурханд дайсагнасаар байсан. Тэгээд үнэнийг эрэлхийлж байсан сайн хүнийг буулган авч, ялахын тулд жигшүүрт арга хэрэглэж, Бурханы ажлын байранд саад болж, маргалдаж, Бурханы гэрийг ажлыг тасалдуулж, Бурханы надад өгсөн, үнэнийг олж авах, аврагдах боломжийг сүйд хийсэн. Би чуулганаас хасагдсан нь Бурханы зөвт байдал байсан. Энэ миний буруу. Намайг огт хэлмэгдүүлээгүй.

Дараа нь би Бурханы үгээс хоёр хэсгийг уншсан. “Би та нарын дунд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн—үүнээс хэр их нь чихэнд чинь орсон бэ? Хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэхээ больж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Намайг ажиллаж байхад та нар байнга Миний эсрэг үйлддэг; та нар Миний үгийг хэзээ ч мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи хувийн ‘ажлаа’ хийж, жижигхэн хаанчлалаа байгуулдаг. Та нар бол сүрэг үнэг, нохой төдий бөгөөд Намайг эсэргүүцэн бүхнийг хийдэг!… Та нарын дүр Бурханыхаас ч илүү агуу, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтдэг шүтээн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын дундаас олонх чинь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7). “Миний уур хилэнг хүргэсэн бүх хүнийг Би шийтгэнэ, нэгэнтээ Миний хажууд Надтай эн тэнцүү зогсохыг хүссэн хэр нь Надад шүтэн мөргөж, Намайг дуулгавартай дагаагүй тэр араатнууд дээр Би уур хилэнгээ тэр чигт нь буулгана; нэг үе Миний хэлсэн нууцад баясаж, Миний халамжийг эдэлж байсан, Надаас материаллаг таашаал булаах гэж оролдсон тэр амьтад дээр хүнийг цохидог саваа минь бууна. Миний байр суурийг эзлэхийг оролдсон хэнийг ч Би уучлахгүй; Надаас хоол хүнс, хувцас хунар булаахаар оролддог хүмүүсээс хэнийг нь ч Би өршөөхгүй. Одоохондоо та нар амар тайван байж, Надаас хэтэрсэн зүйл шаардсаар л байна. Уур хилэнгийн өдөр ирэхэд та нар Надаас дахиж юу ч шаардахгүй; тэр үед Би та нарыг шавайгаа ханатал ‘баясгана’, Би та нарыг нүүрээр чинь газар хатгуулна, тэгээд та нар дахин хэзээ ч босож ирж чадахгүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг). Бурханы сүр жавхлант, уур хилэнт үгс миний сэтгэлийг хөдөлгөсөн. Би Бурханы уур хилэнг мэдэрч, Бурханы зан чанар бол зөвт байдал, халдаж болохгүй гэдгийг ойлгосон. Албан тушаалын төлөө Өөртэй нь тэмцдэг бүх хүнийг Бурхан үзэн яддаг. Бурхан ийм хүмүүсийг харааж, шийтгэнэ, хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Байр суурь олж авахын тулд би алдар нэр, эд баялгийн төлөө бусадтай тэмцэлдэж, үнэнийг эрэлхийлэгчид рүү дайрч, голсон, бас хаа сайгүй онгирч, хүмүүсийг өмнөө авчирсан. Би албан тушаал, хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэж, ингэснээрээ Бурханы зан чанарт ноцтой халдсан. Би асар их ёрын мууг хийж, уучилшгүй нүгэл үйлдсэн гэдгээ мэдэрсэн. Тамын хаалгыг нээснээс ялгаагүй байлаа. Би маш их айснаас амьсгалахад ч хэцүү байсан. Би Бурханы өршөөлийг хүртэж чадах эсэхээ ч мэдээгүй. Магадгүй Бурхан намайг өршөөхгүй байх. Бурхан хэзээ мөдгүй намайг үгүй хийж, устгах болов уу? Зовж шаналсандаа би залбирч, нүглээ улайж, гэмшихээр Бурханы өмнө ахин ирсэн. Би “Бурхан минь, би мууг хийж, Таныг эсэргүүцэж, Таны зан чанарт халдсан. Шийтгэл, хараал надад хэзээ ч ирж магадгүй гэж айн, өдөр бүр сандарч амьдардаг. Бурхан минь, би гэмшихийг хүсэж байна. Намайг авраач” гэсэн. Залбирсныхаа дараа би жаахан тайвширсан.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы энэ үгийг харсан, “Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт бөгөөд Бурханы зан чанар, Бурханы ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг ил болгохыг хүсдэг гэдгийг мэддэггүй бол туршлагажих ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг… Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн санаа зорилго та нарыг аврахын оронд яллаж, шийтгэхийн төлөө байсан бол өдөр хоногууд чинь ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ Миний зорилго ердөө та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яах гэж махбод болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг эгэл хүмүүсийг шийтгэхэд ганцхан үг айлдахад л болчих биш үү? Би та нарыг зориуд ялласныхаа дараа мөн л устгах хэрэгтэй юм гэж үү? Та нар Миний энэ үгэнд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө хайр, энэрлээр л дамжуулан хүнийг аварч чадах юм гэж үү? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах юм гэж үү? Миний зөвт зан чанар хүнийг бүрмөсөн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадах бус уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой). Бурханы үгийг уншсаны дараа миний сэтгэл маш их хөдөлсөн. Бурхан намайг илчилж, шүүж, бүр яллаж, хараахын тулд хатуу үг ашигласан ч намайг мөхөөхийн тулд биш гэдгийг би бас ойлгосон. Ингэж байж би өөрийгөө таньж мэдэж, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанараа тодорхой харж, гэмшиж, өөрчлөгдөж чадах байв. Энэ бас надад Бурханы зөвт зан чанарыг мэдэх боломжийг олгосон. Хүмүүс байр суурийн төлөө тэмцэлдэхдээ Бурханы гэрийн ажлыг тасалдуулж, нураадаг. Бурхан ийм юмыг үзэн ядаж, тэвчихийн аргагүй гэж үздэг. Бурхан бол бүх эерэг зүйлийн эх сурвалж, Бурхан сөрөг, ёрын муу зүйл оршихыг тэвчихгүй. Чуулган бол Бурханы сонгосон хүмүүс Бурханыг шүтэн мөргөж, үнэнийг эрэлхийлдэг, бас Бурханы хүсэл саадгүй байдаг газар юм. Гэтэл би яав? Чуулганд эерэг үүрэг роль гүйцэтгээгүй. Миний хийсэн зүйл гэвэл үймүүлэх, нураах. Иймээс Бурханы уур хилэн над дээр ирж, чуулганаас хасагдсан нь Бурханы зөвт байдал байв. Энэ олон жилийн би үнэнийг эрэлхийлээгүй, зөвхөн алдар нэр, байр суурь хөөцөлдөж байж. Хэн нэгэн байр суурийг минь ганхуулахад би атаархаж, сэтгэл хангалуун бус болж, Бурханы гэрийн ажлыг тасалдуулсан, энэ бол антихристийн зам юм. Би маш их ёрын мууг үйлдсэн учир Бурханд шийтгүүлэх ёстой байсан ч Бурхан миний хийсэн ёрын муугийн дагуу надад хандаагүй. Намайг шаналж, цөхрөнгөө барж, үхэх тухай бодож байх үед Бурхан намайг Сатаны заль мэхэнд автах вий гэж эмээхдээ эгчийг надтай нөхөрлүүлж, үгээрээ намайг гэгээрүүлж, замчилж, сөрөг байдлаас минь гаргасан. Энэ бүхэн бол Бурханы хайр, аврал гэдгийг би зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрсэн.

Би Бурханы хүслийг ойлгомогцоо цаашид сэтгэлээр унахыг хүсээгүй. Дараа нь Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан: “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I). Бурханы үгийг уншаад би ичиж, зовсон. Ердөө л өчүүхэн бүтээгдсэн зүйл, бузар, завхарсан хүн мөртөө бусдад хүндлэгдэж, бишрүүлэхийг хүссэн. Би хаа сайгүй онгирч, хаа явсан газартаа анхаарлын төвд орохыг хичээж, бусадтай нөхөрлөхдөө Бурханы үгийг ашигладаг байсан. Би үнэхээр ямар ч эрүүл ухаангүй байж! Надад үнэний бодит байдлын аль нь ч байгаагүй, өөрийгөө ч сайн мэддэггүй байсан. Би бичиг үсэг, хоосон сургаал хэлж байсан ч ярьсаар л байсан. Миний үг мөн чанартаа төөрөгдүүлэхийн төлөө байв. Би өөрийгөө огт мэддэггүй мөртөө Шяожэнь руу дайрч, гадуурхаж, дэндүү их биеэ тоож, маш муухай, үнэхээр жигшүүртэй байсан! Би амбиц, хүслээ орхиж, биеэ зөв авч явж, зохих байрандаа байж, үүргээ ул суурьтай гүйцэтгэх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлд байх ёстой эрүүл ухаан юм. Миний төгсгөл ямар ч байсан, үүргээ сайн биелүүлнэ гэж би тангарагласан. Амьд байгаа цагтаа би Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд үнэнийг эрэлхийлж, завхралаасаа салж, хүний төрхийг амьдран харуулах ёстойгоо мэдэж байсан. Үүний дараа би өдөр бүр Бурханд залбирч гэмшиж, өөрчлөгдөхийн тулд өөрийгөө эргэцүүлэхэд замчлаач гэж Бурханаас гуйсан. Би Бурханы үгийг уншихдаа өөрийгөө харьцуулж, өдөр бүр илчилсэн зүйлээ тунгаан бодож, нягталж үзэхэд анхаарлаа төвлөрүүлсэн. Аажмаар би биеэ тоосон зан чанар, хорон муу үйлдлүүд, ялгамж чанар, байр суурийнхаа талаар бага зэрэг мэдэж авсан. Бас хамаатан садан, найз нөхөд, танилууддаа сайн мэдээг түгээхийн тулд чадах бүхнээ хийж, чуулганы ажилд чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулан тусалж, ах, эгч нараа гэртээ байнга хүлээн авдаг болсон. Би маш их аз жаргалыг мэдэрч, Бурхан надад яаж ч хандсан, эсвэл миний хүрэх газар сайн ч бай, муу ч бай ч наймаацаж, шаардлага тавихаар оролдолгүй үүргээ сайн биелүүлнэ гэж шийдсэн.

2020 оны 12-р сарын нэг өдөр гэнэтийн юм болж, удирдагч маань намайг чуулганд буцаан авсныг, ахин чуулганы амьдралаар амьдрах боломжтой болсныг дуулгасан. Энэ мэдээг сонсоод маш их догдолж, нүднээс нулимс асгарсан. Би дотроо “Би маш муу зүйл хийсэн ч жинхэнээсээ гэмших үед намайг чуулганд буцаан хүлээн авлаа. Энэ бол үнэхээр Бурханы хайр, өршөөл юм” гэж бодсон. Эргээд бодоход, би өөрийгөө сайн эрэлхийлдэг, үүрэгтээ ачаа үүрдэг, ах эгч нараа хайрладаг гэж үргэлж санадаг байсан. Бурханы үгээр илчлэгдэж, цэвэрлэгдэж, шүүгдэж, ил болсноор Сатан намайг хүнлэг бус болтол ялзруулж, миний бодсон бүхэн ёрын муу байсныг би олж харсан. Бурханы шүүлт, гэсгээлт байгаагүй бол би амбиц, хүслээ хангахын тулд үргэлжлүүлэн байр суурь хөөцөлдөж, өөрийгөө хэзээ ч эргэцүүлэхгүй, сэрэхгүй байх байсан. Би Бурханы хэлсэн зүйлийг үнэхээр мэдэрсэн, “Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Эдгээр зүйлийг туулсны дараа би Бурханы зөвт зан чанарыг харсан. Бас намайг гэх Бурханы хамгаалалт, авралыг харсан. Хэдийгээр миний завхарсан зан чанар маш ноцтой хэвээр байгаа ч би Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, ах эгч нарынхаа засалт, харьцалтыг хүлээн авч, зан чанараа өөрчилж, хүн төрхийг амьдран харуулахын төлөө шаргуу ажиллахад бэлэн байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь

Гол баатрын маань нөхөр ноцтой авто осолд орж, хүнд нөхцөлд үлдэнэ. Дараа нь тэрээр нөхрөө алдах зовлонтой тулгараад зогсохгүй мөнгө зээлж, өрөө төлөх дарамтыг туулах ёстой болдог. Уг гамшиг өрнөхөд тэрээр Бурханд залбирч, Бурханд найдах бөгөөд Бурханы үгийн удирдамж дор итгэл, хүч чадлыг олж, цөхрөлийнхөө дунд гайхамшгийг нүдээр үзнэ.

Худал хэлэхээ больсон минь

Мэри Найт, Франц Би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө огт эргэлзэлгүй худал хэлж, хүмүүст тал засдаг байлаа. Учир...

Messenger дээр бидэнтэй холбоо барих