Бусдад хүлээцтэй хандахын цаана байдаг зүйл

2023-07-11

Өмнөд Солонгос, Фан Ган

Хэдэн сарын өмнө удирдагч Коннор ах бид хоёрыг усалгааны ажил хариуцуулахаар томилов. Хэсэг хугацааны дараа ах ажил дээрээ их ачаа үүрэхгүй, хүмүүстэй нөхөрлөж, асуудалд нь хурдан туслахгүй, ажлын хэлэлцүүлэгт сайн оролцохгүй байгааг би анзаарав. Удирдагч надад Коннор хайнга, хариуцлагагүй байгаа тул түүнтэй нөхөрлөх хэрэгтэй гэж хэлсэн. Би ах завгүй байгаад зарим нэг ажлыг хойш тавьсан байх, ямар огт юм хийхгүй байгаа биш дээ, ахаас хэт ихийг шаардах хэрэггүй, нөхөрлөөгүй асуудлыг нь би зохицуулахад болно гэж бодов. Тэгээд би түүний ажилд гарч байгаа асуудлыг нягталсангүй. Хэсэг хугацааны дараа ах эгч нарт зориулсан нэг цуглааны өмнө би Коннорт нөхөрлөлд тохиромжтой Бурханы үгийг олж, цуглааныг илүү өгөөжтэй болгохын тулд тэдний асуудал, бэрхшээлийг эхлээд урьдчилж олж мэдээрэй гэж сануулав. Хожим нь би зарим нэг ах эгчээс Коннор тэдний байдал, бэрхшээлийн талаар асуусан эсэхийг лавлахад тэд бүгдээрээ үгүй гэж хариулсан. Ах надад үнэхээр хариуцлагагүй санагдлаа. Бусад хүн үүргээ гүйцэтгэхдээ маш их бэрхшээлтэй тулгарч, алдаа дутагдал гаргаж, илүү их тусламж, нөхөрлөл хэрэгтэй байхад ах тэрийг нухацтай авч үзэхгүй, үнэхээр хайхрамжгүй байжээ! Энэ удаа заавал асуудлыг нь хэлэх нь Тэгснээ би хэрэв ах хүлээн авахгүй, хэт их шаардлага тавьж байна гээд миний эсрэг өрөөсгөл хандлагатай болбол намайг бусдад хэтэрхий хатуу ханддаг, цэвдэг сэтгэлтэй гэж харагдуулах биш үү? Бас Коннор залуу хүн болохоор махан биеийн тав тухыг анхаардаг байх. Заримдаа би ч бас назгайрч, тав тухыг анхаардаг болохоор хэт ихийг шаардах хэрэггүй, би өөрөө үүнийг зохицуулж чадна. Өөртөө хатуу, бусдад зөөлөн байх хэрэгтэй. Би жаахан завгүй болж, амралтаа хасахад болно гээд Коннортой нөхөрлөж, асуудлыг нь хэлж өгөөгүй юм. Би бусад ажилд ч бас ингэж ханддаг байсан. Хэн нэгний ажил сайнгүй байгааг хараад юунаас болсон, яаж шийдэх талаар олж харахыг хичээхгүй, харин зүгээр л тэвчиж, хүлцэнгүй байдаг байсан. Заримдаа хэн нэгний ааш авирт маш их ундууцаж, уурласан ч тэвчээд өнгөрдөг байв. Би “Зүгээр орхи, тэд чадах зүйлээ л хийг, үлдсэнийг нь өөрөө хийе” гэж боддог байсан. Хэсэг хугацааны дараа ах эгч нар асуудалдаа туслуулахыг хүсэж намайг эрж хайв. Тэд намайг дээгүүр бодож байгааг хараад би дургүйцэж, эвгүйцээгүй. Би, бусадтай харилцахдаа байнга өө эрж, хэнтэй ч ажиллаж чаддаггүй биш, харин өөртөө хатуу, бусдад хүлээцтэй байдаг хүнийг хүн чанар сайтай гэж байнга боддог байлаа.

Тэгтэл нэг өдөр “өөртөө хатуу, бусдад хүлээцтэй” байх талаар Бурханы үгээс уншаад би өөрийгөө өөрөөр харсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд’—энэ хэллэг ямар утгатай вэ? Энэ нь чи өөртөө хатуу шаардлага тавьж, бусад хүмүүст зөөлөн хандах ёстой гэсэн үг, тэгснээр тэд ямар өгөөмөр, уужуу сэтгэлтэй болохыг чинь харж чадна. Тэгвэл хүмүүс яагаад ингэх ёстой гэж? Үүгээрээ юунд хүрэх зорилготой вэ? Үүнийг хийх боломжтой юу? Энэ нь үнэхээр хүмүүсийн хүн чанарын төрөлхийн илэрхийлэл мөн үү? Үүнийг хэрэгжүүлэхийн тулд чи хэр их буулт хийх ёстой вэ? Чи хүсэл, шаардлагаас ангид байж, өөрийгөө бага баясгаж, арай илүү зовж, илүү их төлөөс төлж, их хөдөлмөрлөх ёстой, тэгж байж бусад хүмүүс ядарч зүдрэх шаардлагагүй болно. Бусад хүмүүс гоншигнож, гомдоллох юм уу тааруу ажиллавал чи тэднээс хэт ихийг шаардах ёсгүй—ерөнхийдөө энэ нь хангалттай. Хүмүүс үүнийг сүрлэг ёс зүйн тэмдэг гэж үздэг—гэхдээ энэ нь яагаад Надад худал сонсогддог вэ? Энэ худлаа биш гэж үү? (Энэ худлаа.) Ердийн нөхцөлд эгэл жирийн хүний хүн чанарын төрөлхийн илэрхийлэл нь өөртөө хүлээцтэй, бусдад хатуу хандах явдал байдаг. Энэ бол баримт. Хүмүүс өрөөл бусдын асуудлыг ухамсарлаж чаддаг—‘Энэ бол биеэ тоосон хүн! Тэр бол муу хүн! Энэ бол аминч хүн! Тэр хүн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй, хааш яаш! Энэ хүн их залхуу!’ гэж хэн нэгэн нь хэлнэ—харин дотроо тэд ‘Би жаахан залхуу байсан ч яах вэ дээ. Би сайн хэв чанартай. Хэдий залхуу ч бусдаас илүү сайн ажилладаг’ гэж боддог. Тэд бусдаас алдаа олж, өө эрэх дуртай байдаг ч өөрсдөдөө хүлээцтэй, аль болох найрсаг ханддаг. Энэ нь тэдний хүн чанарын төрөлхийн илэрхийлэл биш гэж үү? (Мөн.) Хэрэв хүмүүсээс ‘өөртөө хатуу, бусдад хүлээцтэй’ хандах үзэл санааны дагуу амьдрахыг шаардвал тэд ямар зовлон зүдүүр туулах ёстой вэ? Тэд үүнийг үнэхээр тэвчиж чадах уу? Хэчнээн хүн тэгж чадах бол? (Хэн ч чадахгүй.) Яагаад тэр билээ? (Хүмүүс угаасаа аминч байдаг. Тэд ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэх зарчмын дагуу үйлддэг.) Үнэн хэрэгтээ хүн бол аминч төрсөн, аминч амьтан бөгөөд ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэсэн сатанлаг гүн ухаанд туйлын үнэнч байдаг. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед аминч бус байж, өөрсдийгөө харж хандахгүй байх нь тэдний хувьд осолтой, ёсноос гажууд гэж хүмүүс боддог. Хүмүүс ингэж бодож, үйлддэг. Хүмүүсээс аминч бус байж, өөрсдөдөө хатуу шаардлага тавьж, бусдыг далимдуулан ашиглахын оронд дуртайяа дийлддэг байхыг хүлээвэл энэ нь бодитой хүлээлт мөн үү? Хэн нэгэн хүн өөрсдийг нь ашиглах үед хүмүүс баяртайгаар ‘Чи намайг ашиглаж байгаа ч би уурлахгүй ээ. Би хүлээцтэй хүн, би чамайг муулахгүй, эсвэл чамаас хариугаа авах гэж оролдохгүй, хэрвээ чи хангалттай ашиглаж амжаагүй бол санаа зоволтгүй үргэлжлүүл’ гэж хэлэхийг хүлээх нь бодитой хүлээлт үү? Хэдэн хүн ингэж чадах вэ? Завхарсан хүн төрөлхтний ердийн ааш авир ийм байдаг уу? Мэдээжийн хэрэг, ийм зүйл тохиолдох нь хэвийн бус юм. Яагаад тэр билээ? Учир нь завхарсан зан чанартай хүмүүс, ялангуяа аминч, жигшүүртэй хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэмцдэг, бусдын ашиг сонирхлын төлөө тэмцэхдээ сэтгэл хангалуун байдаггүй. Тиймээс, ийм юм тохиолдвол энэ нь гаж үзэгдэл юм. ‘Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд’ хэмээх ёс суртахууны тухай энэ үг ньнийгмийн ёс суртахууны зүтгэлтнүүд хүний уг чанарыг ойлгодоггүйг илтгэдэг бөгөөд бодит баримтад ч, хүний уг чанарт ч үл нийцэх шаардлагыг хүмүүст тавьдаг. Энэ нь хулганад битгий нүх ух, мууранд хулгана битгий барь гэж хэлэхтэй адил юм. Ийм шаардлага тавих нь зөв үү? (Үгүй. Энэ нь хүний уг чанарын хуулийг зөрчиж байна.) Энэ бол хоосон шаардлага бөгөөд бодит байдалтай нийцэхгүй нь мэдээж(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (6)). “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандах” нь сайн зүйл гэж дандаа боддог байсан учраас эхлээд уншихдаа Бурханы энэ үгийг би бүрэн гүйцэд ойлгоогүй. Би тийм хүмүүсийг байнга биширч, тийм болохыг хүсдэг байсан. Гэхдээ Бурханы үгийг сайтар бодож үзээд бүхэлдээ зөв болохыг нь мэдэрч, бүрэн итгэсэн. Ялангуяа үүнийг уншаад “Завхарсан зан чанартай хүмүүс, ялангуяа аминч, жигшүүртэй хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэмцдэг, бусдын ашиг сонирхлын төлөө тэмцэхдээ сэтгэл хангалуун байдаггүй. Тиймээс, ийм юм тохиолдвол энэ нь гаж үзэгдэл юм. ‘Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд’ хэмээх ёс суртахууны тухай энэ үг ньнийгмийн ёс суртахууны зүтгэлтнүүд хүний уг чанарыг ойлгодоггүйг илтгэдэг бөгөөд бодит баримтад ч, хүний уг чанарт ч үл нийцэх шаардлагыг хүмүүст тавьдаг. Энэ нь хулганад битгий нүх ух, мууранд хулгана битгий барь гэж хэлэхтэй адил юм,” би үнэхээр цочирдсон. Миний баримталж байсан үзэл бодол нь бодитой бус, хүн чанарт харш, хүний хэрээс хэтэрсэн зүйл байсан. Үүнийг дагаж мөрдөх стандарт болгож болохгүй. Эргээд харвал миний ааш авир үнэхээр яг Бурханы илчилсэн шиг байсан. Өөртөө хатуу, бусдад зөөлөн хандах үед надад шударга бус санагдаж, сэтгэл гонсойж, тэр түвшинд хүрсэн ч яг өөрийн хүслээр хийгээгүй, баяртай байгаагүй. Коннорын тухайд мөн адил түүнийг үүргээ аргацааж, залхуу, хариуцлагагүй байгааг би сайн мэдэж байсан, уур хүрч, асуудлыг нь илчлэхийг хүсэж, тэгвэл ах хурдан өөрчлөгдөж, надад сайн хамтрагч болох байсан ч хэтэрхий хатуу байх хэрэггүй, өөртөө хатуу, бусдад хүлээцтэй байх хэрэгтэй гэж бодоод асуудлынх нь талаар түүнтэй ярилцах санаагаа орхисон. Түүнээс хэт ихийг шаардалгүй, өөрөө жаахан зовж, төлөөс төлөхөд болно, ингэвэл бусдыг хайхардаггүй, хэтэрхий өөнтөгч харагдахгүй гэж бодсон. Би хэдэн бүлгийн ажил хариуцаж байсан болохоор хэдийнэ ажлын ачаалал ихтэй байсан. Дээр нь ахад тусалж ажлын асуудлыг нь шийдвэрлэж байгаа нь надад шударга бус санагдаж, маш их гомдол тээж байсан ч өөртөө хатуу, бусдад хүлээцтэй байж, бусад хүн намайг сайнаар бодоосой гэсэндээ дуугүй байж, тэвчсэн. Бодит байдал дээр би ийм байдалтай, ийм бодолтой байлаа. Яг л Бурханы хэлсэнчлэн: “Хүн бол аминч төрсөн, аминч амьтан бөгөөд ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэсэн сатанлаг гүн ухаанд туйлын үнэнч байдаг. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед аминч бус байж, өөрсдийгөө харж хандахгүй байх нь тэдний хувьд осолтой, ёсноос гажууд гэж хүмүүс боддог. Хүмүүс ингэж бодож, үйлддэг.” Бид бүгдээрээ уг чанартаа аминч, би ч ялгаагүй. Илүү ихийг хийх үедээ шаргуу ажиллаж, ядарч байгаадаа би эгдүүцэж, шударга бус санагдаж, сэтгэл гонсойж, баярлахгүй байлаа. Гэсэн ч би зүрх сэтгэлийнхээ эсрэг өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандсан. “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй” байх энэ хандлагын цаана үнэндээ ямар завхарсан зан чанар нуугдаж байна вэ? Ийм байснаар гарах үр дагавар нь юу вэ?

Би Бурханы өмнө ирж залбиран, энэ асуултын хариуг эрж хайснаар Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “‘Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд’ гэдэг нь олсон мөнгөө буцааж өгөх, бусдад туслахдаа баярлах тухай хэллэгтэй адилаар хүмүүсийг ёс зүйтэй байлгахын тулд уламжлалт соёлын тавьдаг шаардлагуудын нэг юм. Үүний нэгэн адилаар, хэн нэгэн ийм ёс зүйд хүрч чадах, эсвэл хэрэгжүүлж чадах эсэхээс үл хамааран энэ нь тэдний хүн чанарыг хэмжих стандарт, хэм хэмжээ болж чадахгүй. Магадгүй чи үнэхээр өөртөө хатуу хандаж чаддаг, өөртөө нэн өндөр стандарт тавьдаг байж болох юм. Магадгүй чи маш цэвэр бөгөөд аминч бус байж, өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөлгүйгээр үргэлж бусдыг боддог байж болно. Чи үнэхээр өгөөмөр, аминч бус, нийгмийн хариуцлага, олон нийтийн сайн сайхны төлөө гэсэн мэдрэмж өндөртэй байж магадгүй. Эрхэм чанар, сайн чанар чинь ойр дотнынхон болон чамтай тааралддаг, харилцдаг хүмүүст ил харагддаг байж магадгүй. Чиний зан авир чамайг буруутгах, шүүмжлэх шалтгааныг бусдад хэзээ ч өгдөггүй, харин ч магтаал сайшаал хүлээж, бүр бишрэл хүндлэл төрүүлдэг байж магадгүй. Хүмүүс чамайг үнэхээр өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хүн гэж үздэг байж магадгүй. Гэсэн хэдий ч эдгээр нь гаднах зан авираас цаашгүй. Чиний зүрх сэтгэлийн гүн дэх бодол санаа, хүсэл эрмэлзэл эдгээр гадаад зан авир, гаднаа амьдран харуулж буй эдгээр үйлдэлтэй чинь нийцдэг үү? Хариулт нь үгүй, нийцдэггүй. Чи яагаад ийм маягаар үйлдэж чадаж байна вэ гэвэл үүний цаана ямар нэгэн сэдэл байгаа. Тэр яг ямар сэдэл вэ? Энэ талаар дор хаяж нэг зүйлийг хэлж болно: Энэ бол дурдахын аргагүй, хар бараан, ёрын муу зүйл юм… ‘Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй’ байх ёс зүйг амьдран харуулахыг өөрсдөөсөө шаарддаг хүмүүсийн ихэнх нь байр сууринд хэт донтсон байдаг гэж баттай хэлж болно. Завхарсан зан чанартаа хөтлөгдсөн тэд нэр хүнд, нийгмийн нэр алдар, бусдын зүрх сэтгэл дэх байр суурийн араас өөрийн эрхгүй хөөцөлддөг. Энэ бүх зүйл тэдний байр суурийн төлөөх хүсэлтэй холбоотой бөгөөд сайн сайхан, ёс суртахуунтай зан авираар халхавчлан тэдгээрийн араас хөөцөлддөг. Тэдний хөөцөлддөг эдгээр зүйл хаанаас үүдэлтэй вэ? Эдгээр нь тэр чигтээ завхарсан зан чанараас үүдэн гарч, завхарсан зан чанарт хөтлөгдөж байдаг. Иймээс, юу ч боллоо гэсэн, хүн ‘өөртөө хатуу, бусдад хүлцэнгүй’ хандах ёс зүйг амьдран харуулдаг эсэх, тэрийгээ төгс сайн хийдэг эсэх нь тэдний хүн чанарын мөн чанарыг өөрчилж чадахгүй. Цаад утгаараа, энэ нь тэдний үзэл бодол, үнэт зүйлсийг яаж ч өөрчлөх боломжгүй, эсвэл янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд хандах тэдний хандлага, харах өнцгийг залж чиглүүлж чадахгүй гэсэн үг юм. Тийм биз дээ? (Тийм.) Хүн өөртөө хатуу, бусдад хүлцэнгүй хандаж чаддаг байх тусмаа дүр эсгэж, сайхан зан авир, тааламжтай үгээр бусдыг хуурахдаа төдий чинээ сайн, улам их ов мэхтэй, ёрын муу байдаг. Хүн ийм байх тусмаа байр суурь, эрх мэдлийг төдий чинээ их хайрлаж, араас нь хөөцөлддөг. Ёс зүй харуулж байгаа нь хэчнээн гүн сэтгэгдэл төрүүлж, харахад хэчнээн тааламжтай байсан ч тэдний зүрх сэтгэлийн гүн дэх далд эрэл хайгуул, тэдний уг чанар, мөн чанар, тэр ч байтугай амбиц нь хэдийд ч тэсрэн гарч ирж болзошгүй. Тиймээс тэдний зан авир хэчнээн ёс зүйтэй байсан ч төрөлхийн хүн чанар, эсвэл амбиц, хүслийг нь нуун далдалж чадахгүй. Эерэг зүйлийг хайрладаггүй, үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг жигшүүрт уг чанар, мөн чанарыг нь далдалж чадахгүй. Эдгээр баримтаас харахад ‘Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандах’ гэдэг нь зүгээр нэг утгагүй зүйл биш—энэ нь өөрсдийнхөө гаргаж хэлж чадахгүй амбиц, хүслээ далдлахын тулд ийм үг хэллэг, зан авирыг ашигладаг амбицтай хүмүүсийг илчилдэг(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (6)). Бурханы үгийн илчилсэн зүйлээс би “өөртөө хатуу, бусдад хүлээцтэй” байх нь бусдыг ойлгодог, сайхан сэтгэлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, уужим сэтгэлтэй харагдуулах ч сэтгэлийнх нь гүнд үгээр хэлэхийн аргагүй харанхуй, ёрын муу сэдэл нуугдаж байдгийг олж харсан. Энэ бол хүндлэл бишрэлийг олж авч, бусдын дунд өндөр байр суурь, нэр хүндтэй байхын тулд л өнгөн дээрээ сайхан ааш гарган өөрийгөө гайхуулж байгаа явдал. Ийм хүн гаднаа бол сайшаалтай харагдах ч үнэндээ сайн хүний дүр эсгэж байгаа хоёр нүүртэн юм. Би Коннорт ямар зан гаргаж, юу илчилж байснаа бодлоо. Тэр ажилдаа хэчнээн хайнга, хариуцлагагүй байсан ч би үүнийг нь хэлж, нөхөрлөж, түүнтэй харьцах нь битгий хэл ойлгож, аяыг нь дагасаар байсан. Хэчнээн завгүй, цаг хугацаа хангалтгүй байсан ч Коннорын хийгээгүй зүйлийг хийж, хэцүү, ядарч байсан ч тэвчиж байсан. Үнэндээ энэ нь би сайхан сэтгэлтэйдээ бус, надад далд сэдэл байсан юм. Асуудлыг нь шууд хэлчихвэл ахын нэр нүүрийг хөндөж, гомдоох вий, тэгвэл ах намайг юу гэж бодох бол гэж айсан. Би байр сууриа бий болгож, бусдад сайхан сэтгэгдэл үлдээхийг хүссэн. Хүсэхгүй байсан ч бусдын хүндлэл бишрэлийг олж, өгөөмөр сэтгэлтэй гэж бүх хүнд харуулахын тулд өөрийгөө хүчилсний үр дүнд би улам зальхай, ов мэхтэй болж, хүнийг ойлгож байгаа юм шиг боловч цаана нь миний буруу сэдэл байсан. Би хүмүүст хуурамч сэтгэгдэл төрүүлж, тэднийг залилж, мэхэлж байсан. Энэ яаж хэвийн хүн чанар байх юм бэ? Тэгэхэд л би “өөртөө хатуу, бусдад хүлээцтэй” байхын мөн чанарыг бага зэрэг ялган таньж, зүрх сэтгэлд минь нуугдсан жигшүүрт сэдэл бөөлжис цутгамаар болохыг мэдэрч, бас Бурханд маш их талархсан. Бурхан уламжлалт соёлын тэр талын бодит байдлыг илчлээгүй бол би юм мэдэхгүй хэвээр үлдэж, “өөртөө хатуу, бусдад хүлээцтэй” байх нь хүн чанар сайтай байгаа хэрэг гэж бодсоор байх байлаа. Эцэст нь би энэ бол хүмүүсийг төөрөгдүүлж, завхруулахдаа Сатаны ашигладаг худал хуурмаг болохыг ухаарсан. Энэ нь үнэн биш, эсвэл хүн чанарыг үнэлэх стандарт биш. Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншив. “Ёс суртахууны талаарх хүн төрөлхтний шаардлага, үг хэллэг хэчнээн стандартчилагдсан байлаа ч, эсвэл олон нийтийн таашаал, үзэл бодол, хүсэл, бүр сонирхолд хэчнээн нийцлээ ч тэдгээр нь үнэн биш юм. Чи үүнийг ойлгох ёстой. Эдгээр нь үнэн биш тул чи бушуухан үгүйсгэж, орхих хэрэгтэй. Бас тэдгээрийн мөн чанар болон тэдгээрийг баримталж амьдрахын үр дагаврыг задлан шинжлэх ёстой. Тэдгээр нь чамд жинхэнэ гэмшлийг төрүүлж чадах уу? Өөрийгөө мэдэхэд чинь үнэхээр тусалж чадах уу? Чамайг үнэхээр хүний төрхийг амьдран харуулдаг болгож чадах уу? Эдгээрийн алийг нь ч хийж чадахгүй. Тэдгээр нь чамайг зөвхөн хоёр нүүртэй, өөрийгөө зөвтгөдөг л болгоно. Чамайг илүү зальжин, ёрын муу болгоно. ‘Өмнө нь бид уламжлалт соёлын эдгээр хэсгийг баримталдаг байхдаа өөрсдийгөө сайн хүмүүс гэж боддог байсан. Бидний биеэ авч явах байдлыг хараад бусад хүн ч биднийг бас сайн хүмүүс гэж бодсон. Гэвч үнэндээ ямархуу ёрын мууг хийж чадахаа бид зүрх сэтгэлдээ мэддэг. Цөөн хэдэн сайн үйл хийх нь үүнийг зөвхөн өнгөлөн далдалдаг. Гэхдээ уламжлалт соёлын биднээс шаарддаг сайн зан авирыг орхих юм бол бид оронд нь юу хийх юм бэ? Ямар зан авир, үйлдэл Бурханд нэр төр авчрах вэ?’ гэж зарим хүн хэлдэг. Энэ асуултыг чи юу гэж бодож байна вэ? Бурханд итгэгчид ямар үнэнийг хэрэгжүүлэх ёстойг тэд мэдэхгүй хэвээр байгаа гэж үү? Бурхан маш олон үнэнийг хэлсэн бөгөөд хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой маш олон үнэн бий. Тэгвэл чи яагаад үнэнийг хэрэгжүүлэхээс татгалзаж, хуурамч сайн үйлстэн, хоёр нүүртэн байх гэж зүтгээд байдаг юм бэ? Чи яагаад дүр эсгээд байгаа юм бэ?… Товчхондоо, эдгээр ёс суртахууны үгийг хөндөж ярьж байгаагийн зорилго бол эдгээр нь хүмүүсийн үзэл, төсөөлөл бөгөөд Сатанаас үүдэлтэй гэдгийг л та нарт мэдүүлэхийн төлөө биш, харин эдгээр зүйлийн мөн чанар нь хуурамч, өнгөлөн далдалсан, хуурмаг гэдгийг та нарт ойлгуулахын төлөө юм. Хүмүүс биеэ зөв авч явдаг байсан ч гэсэн энэ нь тэд хэвийн хүн чанарыг амьдран харуулж байгаа гэсэн үг яавч биш. Харин тэд хуурамч зан авир ашиглан санаархал, зорилгоо нууж, завхарсан зан чанар, уг чанар, мөн чанараа далдалж байна. Үүний үр дүнд хүн төрөлхтөн дүр эсгэж, бусдыг мэхлэхдээ улам сайжирч байгаа нь тэднийг улам завхарсан, ёрын муу болоход хүргэдэг. Завхарсан хүн төрөлхтний баримталдаг уламжлалт соёлын ёс суртахууны стандарт нь Бурханы хэлсэн үнэнтэй огтхон ч нийцдэггүй, хүмүүст Бурханы заадаг юутай ч таардаггүй. Энэ хоёр ямар ч холбоогүй. Хэрэв чи уламжлалт соёлыг баримталсаар байгаа бол гүн гүнзгий төөрөлдөж, хорджээ. Хэрэв чи аливаа хэрэг явдал дээр уламжлалт соёлыг баримталж, үүний зарчим, үзэл бодлыг дагаж мөрддөг бол тэр хэрэг дээр чи үнэнийг зөрчиж, Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж байна. Хэрэв чи ёс суртахууны тэдгээр үгийн аль нэгийг баримталж, үүнд үнэнч байж, үүнийг хүмүүс юм уу нөхцөл байдлыг харах шалгуур эсвэл лавлагаа болгон авч үздэг бол алдаа гаргажээ. Чи тодорхой хэмжээнд тэдгээрээр хүмүүсийг шүүж, хохироодог бол нүгэл үйлджээ. Хэрэв чи хүн бүрийг уламжлалт соёлын ёс суртахууны стандартаар үргэлж хэмжих гээд байдаг бол яллаж, хэлмэгдүүлсэн хүмүүсийн чинь тоо улам бүр өссөөр байх ба чи гарцаагүй Бурханыг яллаж, эсэргүүцнэ. Тэгээд чи гол нүгэлтэн болох болно(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (5)). Бурханы үгийг тунгаан бодсоноор надад илүү тодорхой болсон. Бид хэн нэгнийг ажилдаа хааш яаш, овжин, хариуцлагагүй байгааг анзаарвал тэдэнд үүнийг нь хэлж, засаж, харьцах хэрэгтэй. Тэгснээр тэд хайхрамжгүй байдлын уг чанар, үр дагаврыг харж, цаг тухайд нь өөрчилж чадна. Хүн чанар сайтай хүн ингэх учиртай. Гэтэл өөрийн нэр нүүр, байр суурийг хадгалах гэсэндээ би зөөлөн, хүлээцтэй байж, харсан асуудлынхаа талаар чимээгүй байсан. Үр дүнд нь Коннор завхарсан зан чанараа мэдэж авахгүй, үүрэгтээ хайхрамжгүй, хариуцлагагүй байсаар байсан. Энэ нь хүмүүсийн амийн оролтод хохиролтой, энэ бол гэм буруу. Би түүнд санаа тавьж, ойлгож байгаа хэрэг огт биш, харин ч хорлож байж. Би өөрийгөө жинхэнэ утгаараа сайн хүн огт байгаагүйгээ харсан. Ах эгч нарыг хорлоод зогсохгүй чуулганы ажлыг хойш татаж, нөлөөлж байжээ. Би өөрийн туршлагаар “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй байх” нь үнэн биш, дагаж мөрдөх сайн үг биш, харин хүмүүсийг төөрөгдүүлж, завхруулахдаа Сатаны ашигладаг худал хуурмаг гэдгийг мэдэрсэн. Сатан надаар тоглохыг би цаашид зөвшөөрч болохгүй, аливааг харж, хийхдээ Бурханы үгийг үндэслэн, үнэнийг стандарт болгон ашиглаж, Бурханы шаардсан зүйлийг хийх хэрэгтэй. Үүнээс хойш би Коннорт асуудал байгааг анзаарсан бол цаашид өөгшүүлэхээ больсон. Түүнийг асуудлаа харж, өөрчлөгдөг гэсэндээ хэлдэг болов.

Удалгүй надад өөр нэг төсөл хариуцуулсан юм. Тэр төслийг хянаж байхдаа би нэг ахыг үүрэгтээ нухацтай хандахгүй, хийж байгаа бүхэндээ хайнга байгааг анзаараад тэрийг нь хэлж, түүнийг эвгүй байдалд оруулахгүйн тулд өөрөө зохицуулж, хийж дуусгахыг хүссэн ч гэнэт өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, бусдад сайхан дүр төрх харуулах гэсэндээ ийм бодолтой байгаагаа ойлгосон. Би түүнийг гомдоохоос айгаад асуудлыг нь хэлэхийг хүсээгүй. Энэ бол жигшмээр сэдэл! Тэгээд би Бурханы хэлснийг санасан. “Үүргээ зохистой биелүүлэхийн зэрэгцээ бас Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод ашиггүй зүйл хийхгүй, ах эгч нарт тусгүй юу ч хэлэхгүй байх баталгаа гаргах ёстой. Ядаж л мөс чанартаа сэвтэй юм хийхгүй, ичгүүртэй юм яавч хийхгүй байх ёстой. Ялангуяа, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг зүйл яавч хийхгүй байх ёстой бөгөөд чуулганы ажил, амьдралыг үймүүлдэг юу ч хийхгүй байх ёстой. Хийж буй бүхэндээ чигч шударга, хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?). Бурханы үг надад аливааг хийх зарчмыг харуулсан. Юу ч хийсэн бай тэр нь ах эгчийн амийн оролтод ашиг тустай, сургамжтай байх ёстой. Мөн би Бурханы шинжилтийг бүрэн дүүрэн, нээлттэй хүлээн авах ёстой. Ах үүрэгтээ хааш яаш байгааг харах юм бол түүнийг асуудлаа харж, хурдан өөрчлөгдөг гэсэндээ тэрийг нь хэлэх хэрэгтэй. Энэ нь түүний амийн оролт, чуулганы ажилд ашиг тустай. Би юу ч хэлэхгүй, ажилд нь чимээгүй туслаад байвал ах асуудлаа харахгүй, үүрэгтээ ахиц дэвшил гаргаж чадахгүй. Ингэж бодоод би ажилд нь харагдсан асуудлыг хэлсэн. Ах намайг сонсоод өөрчлөгдөхийг хүссэн. Ингэж хэрэгжүүлсний дараа надад үнэхээр тайван, сэтгэл амар санагдаж, үүргийн маань үр дүн өмнөхөөсөө сайжирсан. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханд зүрх сэтгэлээ өгөх нь

“Хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих