Ингэж амьдрах үнэхээр гайхалтай

2021-11-18

Шюньчю, Япон

Бусадтай битгий хэт илэн далангүй бай, сэтгэлд сэвтэй юм хэзээ ч бүү хий гэж манай аав ээж бага байхад минь зааж өгсөн юм, энэ нь амьдралын гүн ухаан байлаа. Иймээс би ангийнхан, найз нөхөд, хөршүүд гээд хүн бүхэнд “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”, “Бусдыг хэзээ ч бүү нүүрэн дээр нь алгад, дутагдлынх нь төлөө бүү загна” гэх мэтээр хандаж, байнга сатанлаг гүн ухаанаар амьдардаг байлаа. Хүн буруу юм хийж байгааг харах бүрдээ тэднийг ичгэвтэр байдалд оруулахгүй гэсэндээ дутагдлыг нь илчлэхгүйг хичээдэг байсан. Хүмүүс намайг бусдыг ойлгож, анхаардаг гэж үргэлж магтдаг байлаа, би ч үүнийг амьдрах сайн арга зам, бусадтай эв эетэй байх хамгийн үндсэн зарчим гэж боддог байсан. Ингэх нь үнэндээ сайн хүн биш, харин сатанлаг амьдралын гүн ухааны дагуу үйлдэж байгаа явдал гэдгийг итгэгч болж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулсныхаа дараа ухаарсан. Энэ нь хэнд ч тус болдоггүй, бүр бусдыг хорлож ч болдог юм билээ. Аливаа зүйлийн талаарх үзэл бодол минь өөрчлөгдөж, Бурханы үг намайг биеэ авч явах зарчимтай болгосон.

2019 оны 8-р сард би чуулганы удирдагчаар сонгогдоод ийм боломж олгосонд нь Бурханд маш их талархсан. Би тэр үүргийн хариуцлагыг үүрэхээр чимээгүйхэн сэтгэл шулуудлаа. Хэсэг хугацааны дараа ах эгч нарын ажилд зарим нэг асуудал байгааг анзаарсан. Жишээ нь, тэдний зарим нь үүрэгтээ хааш яаш хандаж, ажиллаж байгаа видеондоо илэрхий асуудал үүсгэж байлаа. Зарим нь бусадтайгаа сайн хамтарч ажиллаагүйгээс болж хүн бүрийн ажил хоорондоо авцалдахгүй, ажлын бүтээмж муу байсан. Үүнийг хараад би, “Тэд үүрэгтээ завхрал харуулж байна. Энэ талаар хэлж өгөхгүй бол Бурханы гэрийн ажилд ноцтой нөлөөлөх нь гарцаагүй. Би үүнийг ойлгуулж, өөрчлөлт авчрахын тулд нөхөрлөл, дүн шинжилгээ хийх хэрэгтэй” гэж бодлоо. Гэвч дараа нь, “Ийм үүрэг авмагцаа хүн болгоны асуудлыг илчлэх юм бол намайг тэд юу гэж бодох бол? Өөрсдөд нь хэтэрхий хатуурхаж байна, дэндүү яхир, эвтэй байхад хэцүү хүн байна гэх болов уу? Би тийм сэтгэгдэл төрүүлбэл хүн болгоноос хөндийрөх биш үү? Больж үзье. Одоохондоо үүнийг дурдахгүй. Эхлээд хүн бүртэй сайн харилцаа тогтоох ёстой” гэж бодогдлоо. Иймээс би харилцааг маань муутгах вий гээд хүмүүсийг ичээж, эвгүй байдалд оруулахаас үргэлж айн, тэр бүх ах эгчийн асуудлыг зүгээр л орхигдуулсан юм.

Нэг удаа надад нэг эгч Ван ахыг үүрэгтээ үнэхээр гөжүүдлээд ямар ч санал сонсохгүй байна, энэ нь ажлын ахицад нөлөөлж байна гэлээ. Би эргэн тойрноосоо сураглан бусдын саналыг сонстол бүгд л Ван ахыг биеэ тоосон, түрэмгий, ихэрхүү гэцгээн ахтай хамт ажилладаг ихэнх хүн боогдож байгаа гэж хэллээ. Ийм санал сонсоод Ван ахад нэлээд ноцтой асуудал байгааг ухаарч, үүнийг даруйхан зохицуулахгүй бол ахын амийн оролтод ч, Бурханы гэрийн ажилд ч горьгүй гэдгийг ойлгосон. Би ахыг олж уулзаад нөхөрлөл хийж, асуудал ноцтой байгааг ойлгоход нь туслах ёстой байлаа. Гэхдээ Ван ахтай үнэхээр ярилцах үед шууд л сүүлээ хавчаад зугтчихмаар санагдсан. Тэгээд, “Бусдын дэвшүүлсэн энэ бүх асуудал бол Ван ахын хамгийн муу талууд. Би асуудал болгоныг дэвшүүлбэл ахад өөрийг нь ямар ч гавьяагүй юм шиг басамжилж байгаа мэт санагдах биш үү? Тэгвэл ичгүүртэй байх биш үү? Дараа нь ах өөрийг нь нүд үзүүрлэж байна гэж бодоод, үүнээс болж надад хорсох биш үү? Бид хоёр цуглаан дээр ч, үүргээ биелүүлэхдээ ч байнга уулздаг. Харилцаа маань эвгүйтвэл бид яаж эв найртай байх юм бэ?” гэж бодлоо. Дараа нь, ах биеэ тоосон зан чанартай гэдгээ цуглаан дээр үргэлж ярьдаг нь бодогдсон, тэгэхээр би үнэхээр нарийн ширийнийг ярьж, эмзэг сэдэв хөндөлгүй энэ талаар зүгээр л цухуйлгавал ахад нэг их ичгүүртэй байхгүй, бас бид хоёрын харилцаа тэгж эвгүйтэхгүй шүү дээ. Иймээс би нөхөрлөлдөө энэ талаар ердөө л хальт дурдаад, ахыг биеэ тоож, бусдад ихэрхүү ханддаг гэлээ. Ах үгийг минь сонсоод тийм асуудалтайгаа хүлээн зөвшөөрч, угаасаа энэ талаар мэдэж байгаа гэсэн. Ах асуудал хэр ноцтойг ухаараагүй гэдгийг би мэдэж байсан ч нэмж юм хэлээгүй. Ах өөрийнхөө талаар ямар ч бодит ойлголт аваагүй учраас үүрэгтээ мөн л өнөөх янзаараа зөрүүдэлж, бусадтай хамт ажиллаж чадалгүй чуулганы ажлыг саатуулж байлаа. Дараа нь ахыг шилжүүлсэн. Ах өөр үүрэг авсан ч завхарсан зан чанартаа боогдоод тэнд бас нэг их үр бүтээлгүй л байлаа. Нэг өдөр ахын хянагч надад, “Та Ван ахын асуудлыг мэдэж байсан юм уу? Тийм юм бол яагаад нөхөрлөл хийгээгүй юм бэ? Ах манай ажлын ахицад ноцтой нөлөөлсөн” гэж уурсан хэллээ. Эгчийн хатуу үг надад, үнэнийг хэрэгжүүлээгүйн минь төлөө Бурхан намайг эгчээр дамжуулан зэмлэж байх шиг санагдсан. Би үнэхээр харамсаж, үнэхээр буруутайгаа мэдэрлээ. Би асуудлыг цаг тухайд нь хэлж өгч, ах энэ тухай үнэхээр эргэцүүлсэн бол үүргээ зохих ёсоор биелүүлж чадах байсан байж магад шүү дээ. Гэвч ах сатанлаг уг чанарынхаа талаар ямар ч бодит ойлголтгүй учраас өмнөх үүрэгтээ бүтэлгүйтээд зогсохгүй шилжсэнийхээ дараа өөрчлөгдөөгүй юм. Ах чуулганы ажилд тээр болсоор байлаа. Би бусдыг хорлож, Бурханы гэрийн ажлыг хойш татаж байсан биш үү? Би өөрийгөө сайн хүн чанартай гэж боддог байсан ч бусдыг ичээж, онцгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд зүгээр л тэдэнтэй харилцах харилцаагаа хамгаалж байсан гэдгээ тэгэхэд олж харсан. Гэхдээ энэ нь бусдын амийн оролт, Бурханы гэрийн ажилд огт горьгүй байлаа. Үүнийг сайн хүн чанартай байгаа гэх үү?

Дараа нь би Бурханы ийм үгийг уншсан: “Сайн хүн чанартай байх стандарт гэж байх ёстой. Энэ нь дундыг баримтлах явдал биш, зарчимтай зууралдаж, хэн нэгнийг гомдоохгүй байхаар хичээж, явсан газар бүрдээ зусардаж, уулзсан хүн бүрдээ тайван дөлгөөн, зальжин хандаж, хүн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх явдал биш. Энэ нь стандарт биш юм. Тэгвэл стандарт гэж юу вэ? Үүнд Бурхан, бусад хүмүүс болон үйл явдалд чин сэтгэлээсээ хандаж, хариуцлага үүрч чаддаг байж, бүгдэд харагдахуйц, бүгдэд мэдрэгдэхүйцээр энэ бүхнийг хийх явдал багтдаг. Түүнчлэн Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинжиж, нэг бүрчлэн мэддэг. Зарим хүн сайн хүн чанартай гэж үргэлж бардамнан, хэзээ ч, ямар ч муу юм хийж, бусдын өмчийг хулгайлж, бусад хүний юманд шунаж байгаагүй гэцгээдэг. Тэр ч бүү хэл ашиг сонирхлын маргаан гарах үед өөрсдөө хохирол амсаж, бусдад ашиг хүртээхдээ тулж, хохирол амсахыг илүүд үздэг бөгөөд бусад бүх хүнд өөрийгөө сайн хүн гэж бодогдуулахын тулд хэний ч талаар ямар ч муу юм огт хэлдэггүй. Гэвч тэд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байхдаа овжин, залирхаг байж, өөрсдийнхөө төлөө үргэлж явуулга хийдэг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй, Бурханы яаралтай гэж үздэг зүйлийг хэзээ ч яаралтай гэж үздэггүй, Бурханы боддог шиг боддоггүй, мөн үүргээ биелүүлэхийн тулд өөрсдийн ашиг сонирхлыг хойш тавьж хэзээ ч чаддаггүй. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хэзээ ч орхидоггүй. Мууг үйлдэгсэд муу үйл үйлдэж байгааг харах үедээ ч тэднийг илчилдэггүй; тэдэнд ямар ч зарчим гэж үгүй. Энэ нь сайн хүн чанарын жишээ биш юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Биеэ авч явах зарчмыг Бурханы үг заадаг. Үнэхээр сайн хүн дундыг барьдаггүй, бас бусад хүний асуудлын тухайд дуугүй байдаггүй. Бас бүрэн эв найртай байхыг эрэлхийлж, бусадтай өөгүй харилцаатай байх гэж хичээдэггүй. Үнэхээр сайн хүн байх стандарт нь зарчимч, шударга ёсны мэдрэмжтэй байхад оршдог. Энэ нь Бурханы гэрийн эрх ашиг зөрчигдөх үед Бурханы гэрийг хамгаалахын тулд хүмүүсийг гомдоохоос айлгүй зарчмыг баримтлах явдал. Би ах эгч нартай харилцахдаа хэнийг ч ичээж, гомдоохгүй байхад л анхаарч, тэдэнтэй харилцах харилцаагаа хамгаалж байгаа цагт намайг хүн бүр сайнаар бодно гэж санасан. Гэхдээ энэ нь үнэний зарчимтай огт нийцэлгүй байсан юм. Би бусад маань аливааг завхралаар үйлдэж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж байгааг харсан ч сайн дүр төрхөө хамгаалах гэсэндээ чуулганы эрх ашгийг хамгаалалгүй нүдээ аниад өнгөрөөсөн. Тодорхой харсан асуудлаа ч зүгээр өнгөрөөсөн. Ялангуяа Жан ахын асуудал аль эрт Бурханы гэрийн ажилд ноцтой нөлөөлснийг мэдэж байсан. Гэхдээ ах намайг өөрийг нь нүд үзүүрлэж байна гэж бодох вий, хэлсэн үгийг минь зөвшөөрөлгүй, намайг алагчлах вий гэж айсан. Иймээс ахтай нөхөрлөх үедээ асуудлыг дарагдуулж, аливааг зүгээр л хальт дурдсан. Үүнээс болоод ах асуудлаа нухацтай хүлээн аваагүй. Гаднаа би гэм хоргүй гэх сайн дүр төрхөө хадгалж үлдсэн ч үнэн хэрэгтээ чуулганы ажил, ах эгч нарын амийн оролтод хохирол учруулж байсан юм. Би зүгээр л “эелдэг хүн”, бялдууч, бүх талаасаа ов мэхтэн байсан.

Дараа нь сүнслэг үйл ажиллагаан дээр Бурханы ийм үгийг уншлаа: “Чуулганы зарим удирдагч үүргээ хайнга, хааш яаш гүйцэтгэж байгаа ах эгч нарыг хараад зэмлэх ёстой байтал зэмлэдэггүй. Харваас Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хөнөөлтэй зүйлийг харах үедээ бусдыг өчүүхэн ч гомдоохгүйн тулд хараагүй царайлж, огт шалгадаггүй. Тэдний жинхэнэ зорилго, зорилт бол бусдын сул талыг бодолцож үзэх явдал биш. Тэд юу зорьдгоо маш сайн мэддэг: ‘Хэрвээ би энэ хэвээр явж, хэнийг ч гомдоохгүй бол тэд намайг сайн удирдагч гэж бодно. Тэгээд миний талаар сайнаар бодож, намайг өндрөөр үнэлнэ. Би тэдэнд сайшаагдаж, таалагдана’. Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учирсан ч, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт хэчнээн их саатсан ч, чуулганы амьдрал нь хэр их үймсэн ч тийм хүмүүс ямар ч гомдол үүсгэхгүй байх сатанлаг гүн ухаантайгаа зууралддаг. Тэдний зүрх сэтгэлд өөрсдийгөө зэмлэх мэдрэмж хэзээ ч байдаггүй; сайндаа л тэд зарим асуудлыг хальт дурдаад л дараа нь орхичихдог. Үнэний талаар нөхөрлөдөггүй, мөн бусдын асуудлын мөн чанарыг ч хэлж өгдөггүй бөгөөд хүмүүсийн байр байдлыг бүр ч задлан шинжилдэггүй. Тэд хүмүүсийг үнэний бодит байдалд ороход залж чиглүүлдэггүй бөгөөд Бурханы хүсэл юу болох, хүмүүсийн үргэлж үйлддэг буруу үйл, эсвэл хүмүүсийн илчилдэг янз бүрийн завхарсан зан чанарыг хэзээ ч ярилцдаггүй. Тэд эдгээр бодит асуудлыг шийдвэрлэдэггүй; оронд нь бусдын сул тал, сөрөг байдал, тэр ч бүү хэл хэнэггүй, хайнга байдлыг ямагт өөгшүүлдэг. Тэгээд энэ хүмүүсийн үйлдэл, зан авир ямар болохыг хэлэлгүй, байгаагаар нь байнга явуулсаар байдаг. Яг үүнээс нь болоод л ихэнх хүн: ‘Манай удирдагч ээж шиг маань байдаг. Бидний сул талыг Бурханаас ч илүү ойлгодог. Бидний биеийн хэмжээ Бурханы шаардлагад хүрэхэд дэндүү өчүүхэн байж болох ч удирдагчийнхаа шаардлагад хүрч чаддаг маань хангалттай. Тэр бидний хувьд сайн удирдагч. Удирдагчийг маань Дээрх солих өдөр ирвэл бид дуу хоолойгоо сонсгож, өөр санал, хүслээ дэвшүүлэх ёстой. Бид Дээрхтэй хэлэлцээ хийхээр оролдох ёстой’ гэж бодоход хүрдэг. Хэрэв хүмүүс ийм бодол өвөрлөж, удирдагчтайгаа иймэрхүү харилцаатай, иймэрхүү сэтгэгдэлтэй байж, зүрх сэтгэлдээ удирдагчдаа найдаж, түүнийг хүндэлж, биширч, хайрлах мэдрэмжтэй болсон бол удирдагчид ямар санагдах учиртай вэ? Хэрэв энэ асуудал дээр тэд өөрсдийгөө хэсэг зэмлэн хэсэг тавгүйтэж, Бурханд өртэйгөө мэдэрч байгаа бол бусдын зүрх сэтгэл дэх өөрсдийн байр суурь, дүр төрхөд анхаарах ёсгүй. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орон зайг бий болгож, Бурханыг хүмүүсээр агуу гэж хүндлүүлэхийн тулд Бурханыг гэрчилж, өргөмжлөх ёстой. Ингэснээр л тэдний зүрх сэтгэл үнэхээр амар амгалан байх бөгөөд тийнхүү үйлддэг хүн бол үнэнийг эрэлхийлдэг хүн мөн. Гэвч тэдний үйлдлийн цаад зорилго ийм биш бол, хэрэв тэд эдгээр арга барил, арга замыг ашиглан хүмүүсийг үнэн замаас төөрөлдүүлж, үнэнийг орхиулахаар уруу татаж, хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлж, итгэлийг нь олж авахын тулд үүргээ хэнэггүй, хааш яаш, хариуцлагагүй гүйцэтгэхийг нь өөгшүүлэхдээ тулдаг бол энэ нь хүмүүсийг өөрийн талд оруулах гэсэн оролдлого бус уу? Мөн энэ нь ёрын муу, жигшүүртэй зүйл бус уу? Ингэх нь жигшмээр юм!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (1)”). Миний үйлдлийн мөн чанар, цаад сэдлийг Бурханы үг илчилсэн. Удирдагч болсноосоо хойш би хүмүүстэй сайн харилцаатай байх гэж гагцхүү асуудлаас зайлсхийж байсан. Асуудлыг нь ил болголгүй зүгээр л хүмүүсийн нэр төрийг хамгаалсан. Ван ах үймээн үүсгэж, чуулганы ажилд саад болж байгааг хараад бүр яаравчлаа ч үгүй. Харин ч хүн бүрийн хажууд үгээ цэгнэж, тэдний дунд байр сууриа хадгалж үлдэхийг л хүссэн. Гаднаа би эелдэг, гэм хоргүй мэт байдаг ч энэ нь ах эгч нарыг төөрөгдүүлсэн өнгөлөн далдлалт байсан юм. Би хүмүүст таалагдаж, хүндлүүлэхийн тулд сайн зан авир, сайхан үг гэж тооцогддог зүйлсийг ашиглан тэднийг өөртөө татсан. Ингэснээр байр сууриа бэхжүүлж чадсан. Би замаа дардан болгохыг хүссэн, тэгээд ингэхдээ Бурханы гэрийн эрх ашгийг хохироосон юм. Би үнэний зарчмыг зөрчиж, Бурханы гэрийн ажлыг хохироосон. Би антихристийн замаар явж байсан. Тухайн үед Бурханы ийм үг санаанд орлоо: “Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд найрсаг, үнэнч хайртай байж, бусдыг хэзээ ч завшиж байгаагүй байж болох боловч, хэрвээ чи Христтэй нийцэлтэй байх чадваргүй, эв зохицолтой харьцаж чаддаггүй бол хэдий хөршүүддээ тусламж үзүүлэхэд байгаа бүхнээ зарлагаддаг, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилдаг байсан ч гэсэн, Би чамайг бас л хорон муу хүн, тэр ч байтугай зальжин арга мэхээр дүүрэн нэгэн гэж хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм). Бурханы гэр намайг үнэнийг хэрэгжүүлж, бусдыг үүргээ биелүүлэхэд нь замчил, Бурханы гэрийн ажлыг хамгаал, бусдын асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлө гэж удирдагчаар ажиллуулсан, ингэснээр тэд завхарсан зан чанараа ойлгож, үүргээ зарчимтай гүйцэтгэж сурах юм. Энэ миний хариуцлага байсан. Гэхдээ би Бурханы шаарддагаар үүргээ биелүүлээгүй. Зүгээр л өөрийн харилцаанд анхаарч, бусдын өмнө нэр төрөө хамгаалахад төвлөрч, энэ нь эцэстээ Бурханы гэрийн ажлыг хорлон, бусдын амийн оролтод саад болсон юм. Би Сатаны талд ажиллаж байж. Бурхан үгээрээ яг намайг илчилснийг би олж харсан. Би сайн хүн биш байгаад зогсохгүй зальхай, аминчхан, жигшүүртэй ёрын муу хүн байсан юм. Гэмшиж, өөрчлөгдөхгүй бол би зүгээр л ах эгч нарын амийн оролтод тээр болох байсан. Би бусадтай харилцахдаа ашигладаг амьдралын дүрмээ эцэст нь ойлголоо. “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”, “Бусдыг хэзээ ч бүү нүүрэн дээр нь алгад, дутагдлынх нь төлөө бүү загна” гэдэг нь чин үнэнчээр биеэ авч явах зарчим биш, сатанлаг хор гэдгийг би үнэхээр олж харсан. Тэгээд гэмшиж, буруу эрэл хайгуулаа залруулахыг хүсээд Бурханы өмнө очиж залбирлаа.

Дараа нь Бурханы үгээс ингэж уншсан: “Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой. Үүнийг суурь болгоод чи бусад хүмүүстэй хэвийн харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно. Ийм маягаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайрын суурин дээр тогтдог. Махан биеийн харилцаа бараг байдаггүй ч сүнсэнд нөхөрлөл, хоёр талын хайр, тайтгарал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанд түшиглэн хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөө ачаа үүрснээр дамжуулан хар аяндаа бий болдог. Энэ нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй. Чи Бурханы үгийн зарчмын дагуу л хэрэгжүүлэх хэрэгтэй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал). Ертөнцийн амьдрах гүн ухааныг ашиглан хүмүүс хоорондоо зохистой харилцаа тогтоож чаддаггүйг Бурханы үг надад харуулсан юм. Бид Бурханы үгийн дагуу бусдын сүнсийг тэжээж тэтгэх ёстой, зөвхөн ийм маягаар л энэ нь хүн бүхэнд ашиг тусаа өгнө. Бусад маань завхарсан зан чанараар үүргээ гүйцэтгэж, энэ нь тэдний ажилд нөлөөлж байгааг хараад би өөрийнхөө байр суурь, дүр төрхөд анхаарах ёсгүй байж. Тэдэнд завхарсан зан чанараа ойлгоход нь туслахын тулд тухайн асуудалд Бурханы үгийг хэрэглэж, тэднийг үүргээ сайн биелүүлэг хэмээн Бурханы хүслийн тухай нөхөрлөх ёстой байж. Бурхан үүнийг сайшаах байсан. Цуглаан дээр Ван ах ихэвчлэн Бурханы үгтэй холбогдуулан өөрийгөө ойлгож чаддаг байсан, тэгэхээр ах асуудлаа шийдвэрлэхийг хүссэн гэсэн үг. Асуудлын уг үндсийг ойлгоогүй, бас өөрийгөө үнэхээр үзэн ядаагүй учраас л ах асуудал гарахад завхарсан зан чанар дотроо амьдарсаар байсан юм. Би асуудлын мөн чанарт дүн шинжилгээ хийхдээ Бурханы үгийг ашиглаж, улмаар ах Бурханы үгээс хэрэгжүүлэх зам олж чадсан бол энэ нь үнэндээ ахад тус болох байлаа. Үүнийг ухаараад би буруу эрэл хайгуулаа өөрчилж, аливааг Бурханы шаардлагын дагуу хийхийг хүссэн. Дараа нь Ван ахын үүрэг дэх асуудлыг нэгтгэн дүгнээд, нэг нэгээр нь жагсаалаа. Тэгээд ахын зан авирыг задлан шинжилж, асуудлын уг үндэст дүн шинжилгээ хийн, ахад нөхөрлөсөн. Үүний дараа ах бодож байснаар минь намайг үзэн ядаж, надаас зайлсхийгээгүй, харин ч нөхөрлөлийг минь үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Сүүлд нь ах надад, “Энэ асуудлыг хөндсөн чинь сайн юм боллоо. Тэгээгүй бол би асуудал хэр ноцтой байгааг ухаарахгүй байх байлаа” гэж мессеж явуулсан шүү. Миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Сэдлээ залруулж, бусад нь миний талаар юу гэж бодож байгаад анхааралгүй Бурханы үгийг хэрэгжүүлж, зарчмыг баримталмагц би эргэн тойрныхондоо бодит дэмжлэг үзүүлж чадсан юм. Би бас тайван, амгалан болсон.

Дараа нь үүрэгтээ хойрголж, дураараа байснаасаа үүдэн маш олон асуудал гаргаж байгаа нэг эгчийг анзаарлаа. Тэр эгч эдгээр асуудлыг олж хараад, энэ тухайд үнэхээр сөрөг байсан. Эдгээр асуудал гол төлөв үүрэгтээ хандах хандлагаас улбаатай гэдэг нь харагдсан болохоор би энэ тухай хөндмөөр байлаа. Гэхдээ дараа нь, “Эгч угаасаа сэтгэлээр унаж, шантарч байна. Асуудлынх нь талаар ярих юм бол дайран дээр нь давс гэгч болох биш үү? Эгч улам сөрөг болчихвол хүмүүс намайг хүн чанаргүй, өршөөлгүй гэцгээж, дараа нь намайг гадуурхаж магад” гэж бодлоо. Эгчийн үүрэг дэх асуудлыг залруулах арга олоход л хангалттай, тэгвэл эгчийн асуудлыг хөндөх албагүй гэж бодсон. Би дахиад л өнөөх сатанлаг гүн ухааны дагуу үйлдэж байгаагаа дараа нь ухаарлаа. Асуудлыг нь хэлэхгүй бол эгч завхарсан зан чанараа олж харахгүй, бас энэ нь эгчид тус болохгүй шүү дээ. Би Бурханд залбирч, ийм нөхцөлд орох ёстой үнэнийг эрж хайлаа. Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Бурхан үйлдэхдээ хэзээ ч шийдэмгий бус байж, тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн цаад зарчим болон зорилго бүгд тодорхой, ил тод, цэвэр ариун, өө сэвгүй, мөн ямар ч заль мэх, далд явуулга огт холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан, ёрын мууг агуулдаггүй(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). “Бурхан дундыг баримталдаггүй; Түүнд хүний санаа холилдоогүй байдаг. Бурханы хувьд нэг бол нэг, хоёр бол хоёр, зөв бол зөв, буруу бол буруу. Үүнд ямар ч хоёрдмол байдал үгүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэхээр дуулгавартай байна гэдэг л жинхэнэ итгэл юм”). Бурхан үг, үйл хэрэгтээ маш зарчимч байж, юунд дуртай, юунд дургүйгээ мэддэг гэдгийг би эндээс олж харсан. Хүмүүс эерэг зүйл хийхэд Бурхан сайшаадаг, харин үнэний эсрэг явж, Бурханы гэрийн эрх ашгийг хохироох үед үүнийг Бурхан үзэн яддаг. Бурханы үйлдэл тов тодорхой. Үүнд ямар ч учир битүүлэг зүйл үгүй. Эзэн Есүсийг цовдлогдохоос өмнө Петр, “Энэ Танаас холуур өнгөрөг, Эзэн минь. Танд ийм зүйл бүү тохиог” гэж хэлсэн нь санаанд орлоо (Матай 16:22). Харин Эзэн, “Араас минь зайл, Сатан аа!(Матай 16:23) гэж хэлсэн. Петр ингэж хэлснээр Бурханы ажилд үндсэндээ саад болж байсан, иймээс Бурхан үүнийг Сатаных гэж тодорхойлсон. Эзэн Есүс Петрийн өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг сэвтүүлж, гомдоох вий гэж айсандаа биеэ бариагүй. Харин Петрийн үйлдэлд үндэслэн тодорхой шийдээд, Петрт Бурханы хандлага тодорхой байгааг харуулж, үйлдлийнх нь уг чанарыг мэдүүлэх гэсэн. Бурханы хүмүүст хандах хандлага надад хэрэгжүүлэх зарчмыг харуулсан юм. Ах эгч нарын зарим асуудалд хүлээц, тэвчээр шаардлагатай, гэхдээ аливаа зүйл тэдний үүрэгт нөлөөлж, Бурханы гэрийн ажилд саад болбол нөхөрлөл хийж, үнэний зарчмыг мөрдөх шаардлага гардаг. Би дундыг баримтлагч, бялдууч байж болохгүй. Тэр эгч сөрөг байгаа ч би зөв сэдэлтэй байж, эгчийг басамжилж, ихэмсгээр загналгүй асуудалдаа дүн шинжилгээ хийхэд нь туслахын тулд үнэний тухай хайрлах сэтгэлээр нөхөрлөснөөр эгчид завхарсан зан чанарыг нь ойлгуулж чадна гэдгийг мэдсэн. Тэгснээр бид хэрэгжүүлэх замыг эрж хайж чадна, бас би Бурханы хүслийн дагуу үүргээ биелүүлнэ. Дараа нь би эгчийг олж уулзаад асуудлынх нь талаар нөхөрлөж, алдаатай үзэл бодлынх нь талаар хэлэлцсэн. Бас удирдамж болгон өөрийнхөө туршлагыг хуваалцлаа. Эхэндээ би иймэрхүү нөхөрлөл дэндүү хатуудна, эгч үүнийг сонсож чадахгүй гэж айж байсан юм. Гэхдээ нөхөрлөж дуусахад эгч миний бодсончлон улам их сэтгэлээр унаж, надад дургүй болоогүй, харин урьд нь асуудлаа үнэхээр ойлгоогүй байж гэж нэлээд чин сэтгэлээсээ хэлээд, иймэрхүү харьцалтыг хүлээн зөвшөөрч чадсан. Дараа нь эгчийн үүрэгтээ хандах хандлага сайжирч, үнэний зарчмыг ухамсартайгаар эрж хайж эхэллээ. Үүнийг хараад би үнэхээр баярласан шүү. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагын дагуу үүргээ биелүүлэх үнэхээр сайхан санагдсан.

Би бусадтай харилцахдаа хэтэрхий хатуурхаад, хүмүүсийг ичээх вий гэж үргэлж айдаг байсан, иймээс ертөнцийн гүн ухаан дээр үндэслэн харилцаагаа зохицуулдаг байлаа. Ингэж амьдрах эцэж цуцмаар байсан. Ийм туршлага болон Бурханы үгийн удирдамжаар би үнэхээр сайн хүн байх гэж юу болохыг олж мэдсэн. Бас бусадтай харилцахдаа үнэний зарчмыг баримталж, Бурханы үгийг хэрэгжүүлэх нэн чухал гэдгийг мэдэрсэн дээ. Энэ бол биеэ сайн авч явах бодит зарчим.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы шүүлт намайг аварсан

Флавиен, Бенин 2019 оны 9-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авчхаад, цуглааны үеэр сайн нөхөрлөж, хурдан ойлгодог,...

Үүргээ алдсан тухай эргэцүүлэл

Ван Лин, Өмнөд Солонгосын Би гагнуур хийх чадвартай болохоор 2017 онд чуулганы зарим нэг ажлыг зохицуулах даалгавар авсан юм. Энэ үүрэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих