Үнэнийг хэрэгжүүлэхэд минь юу саад болсон бэ

2022-12-04

Сы Ай, Итали

Би чуулганы хэдэн хүнтэй хамтран график дизайны ажил хийдэг юм. Нэг өдөр удирдагч надад хоёр эгч Оливер ахтай холбоотой асуудлыг дурдаж, тэрээр ажлыг өөрийнхөөрөө хийх дуртай, мөн ажлын хурдыг удаашруулж байна гэсэн гэлээ. Удирдагч надаас Оливер ахтай хамт ажиллаж байхдаа эдгээр асуудлыг олж мэдсэн эсэхийг асуув. Оливер ахтай хамт ажиллаж байсан үеэ санахад тэр өөрийн санал бодлыг хатуу баримталдаг нь харагддаг байсан. Хүн бүр зарчмын дагуу санаа бодлоо хэлэлцэж, шийдвэр гаргахад Оливер ах үргэлж өөр саналтай байдаг боловч өөрийнхөө санааг тодорхой тайлбарлаж огт чаддаггүй байлаа. Хүн бүр түүнд тааруулан бодох хэрэгтэй болж, энэ нь маш их цаг үрдэг байв. Мөн зурагтай холбоотой дараа нь засаж залруулж болохуйц харьцангуй жижиг асуудлууд гарч байсан бөгөөд бид хүн бүрийн цагийг үрж үүнийг хэлэлцэх шаардлагагүй байсан боловч цааш нь үргэлжлүүлэхээсээ өмнө тэрийг шийдье гэж Оливер ах зүтгэж, хүн бүр зөвшилцөлд хүрэх хүртэл бүх зүйлийг хойшлуулдаг байсан нь ахиц дэвшлийг харьцангуй удаашруулдаг байсан. Тиймээс би өөрийнхөө харсан энэ асуудлуудыг удирдагчид хэлсэн юм. Удирдагч эдгээр асуудлын талаар эртнээс мэдэж байсныг минь хараад намайг зэмлэж, “Оливер ах юмыг өөрийнхөөрөө хийж, ажил удаашруулж байсныг чи мэдэж байсан хэр нь түүнийг аргадаж, аяыг нь дагахын оронд яагаад хязгаарлаагүй юм бэ? Энэ чинь ажлыг хойшлуулж байгаа юм биш үү?” гэлээ. Удирдагчийн үг намайг шаналгасан юм.

Би Оливер ахтай зургийн үзэл баримтлалын талаар ярилцаж байснаа эргэн санав. Би түүнийг үзэл бодолтойгоо зууралдаж байхыг хараад, санаа зовж, түүний асуудлыг хэлж өгөхийг хүссэн ч юун түрүүнд би өөрөө биеэ тоосон хүн гэдгээ саналаа. Удирдагч өмнө нь бас надтай харьцаж, өөрийгөө хая, бусадтай хамтран ажилла гэж хэлсэн, учир нь би биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, өөрийн санал бодолтой зууралдан, хамтрагчтайгаа маргаж, ажлыг саатуулдаг байв. Хэрэв би Оливер ахын асуудлыг хүн бүрийн өмнө хэлж өгсөн бол, эсвэл түүний санал бодлыг үгүйсгэсэн бол хүмүүс намайг хэтэрхий биеэ тоосон, эрүүл ухаангүй, бусдын саналыг тайвнаар хүлээж авч, бусадтай хамтран ажиллаж чаддаггүй гэж бодож магадгүй байлаа. Тиймээс ажил хэчнээн хойшилсон ч би Оливер ахын хэлсэн зүйлийг тэвчээртэй сонссон. Заримдаа бид Оливер ахын саналыг зарчмын дагуу авч үзэхэд хэрэгжүүлэх боломжгүй санагддаг байв. Асуудал хаана байгааг бид хэлж өгсөн ч тэр үүнийг сайн хүлээж авалгүй, өөрийн үзэл бодлыг тулгах байсан. Хэрэв бид түүний санал болгосноор хийхгүй бол тэр уурлаж, юм ярьдаггүй байсан нь туйлын эвгүй байдалд оруулж, ажлыг зогсоодог байсан. Уг нь би удирдагчид хэлэхийг хүссэн ч удирдагч миний биеэ тоосон зантай дөнгөж харьцсан болохоор хэрэв би өөр хүний асуудлыг мэдээлэх юм бол удирдагч намайг бусад хүмүүсийн асуудалд анхаарлаа хандуулж, өө эрж байна, надтай харьцсаны дараа юу ч өөрчлөгдсөнгүй гэж бодож магадгүй, тэгэх юм бол би хэр удаан үүргээ гүйцэтгэж чадах бол гэж санаа зовсон. Ингэж бодоод би Оливер ахын асуудлыг мэдээлээгүй, хэлж өгөөгүй юм. Үүнээс болж бид санал нийлэхгүй, дандаа эргэж буцан хэлэлцэж, ярилцаж байсан болохоор хагас өдрийн дотор хангалттай хийгээд дуусчих зүйлд бүтэн өдрийг зарцуулж, ажлын явцыг удаашруулж орхисон юм. Энэ бүхнийг бодоод би өөрийгөө буруутгаж, зэмлэж байлаа. Би Оливер ахын асуудлыг анзаараагүй юм биш, харин биеэ барьж, түүнд энэ асуудлыг нь огт хэлж өгөөгүй юм. Энэ үед би Бурханы үгийн нэг хэсгийг бодлоо. “Үнэн чиний амь болмогц Бурханыг доромжилдог, Бурханаас эмээдэггүй, үүргээ гүйцэтгэхдээ хайхрамжгүй, хааш яаш байдаг, эсвэл чуулганы ажлыг тасалдуулж, саад болдог хүнийг ажиглаад чи үнэний зарчмын дагуу хариу үйлдэл хийж, тэдгээрийг зохих ёсоор ялган таньж, ил болгож чадна. Хэрвээ үнэн чиний амь болоогүй бол чи сатанлаг зан чанартаа амьдарсаар байдаг, тэгээд чуулганы ажилд саад тотгор, үймээн самуун учруулдаг хорон муу хүмүүс, диаволуудыг олж илрүүлэх үедээ хараагүй, сонсоогүй царайлна; мөс чанартаа зэмлүүлэлгүйгээр тэднийг үл тоомсорлоно. Чи бүр чуулганы ажлыг үймүүлж буй хэн нэгэн чамтай ямар ч хамаагүй гэж хүртэл бодно. Чуулганы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхол хэр их хохирлоо ч чи хайхардаггүй, хөндлөнгөөс оролцдоггүй, мөн буруутайгаа мэдэрдэггүй. Ингээд чи мөс чанар, эрүүл ухаангүй нэгэн, үл итгэгч, үйлчлэл үзүүлэгч болдог. Чи Бурханы юмыг идэж, Бурханы юмыг ууж, Бурханаас гаралтай бүхнийг эдэлдэг атлаа Бурханы гэрийн ашиг сонирхолд учирсан аливаа хор хөнөөлийг өөрт хамаагүй гэж санадаг. Тэгээд чи тусыг усаар хариулдаг урвагч болдог. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахгүй юм бол чи ер нь хүн мөн гэж үү? Энэ бол чуулганд шургалсан чөтгөр юм. Чи Бурханд итгэдэг дүр эсгэж, сонгогдсон хүн мэт царайлж, Бурханы гэрийг сорон мөлжихийг хүсдэг. Чи хүний амьдралаар амьдардаггүй, харваас үл итгэгчдийн нэг мөн. Хэрвээ чи Бурханд үнэхээр итгэдэг хүн бол үнэн, амийг хараахан олж аваагүй байсан ч гэсэн ядаж л Бурханы талд зогсоод ярьж, үйлдэх болно; ядаж л чи Бурханы гэрийн ашиг сонирхол хөндөгдөх үед зүгээр зогсоод байхгүй. Хараагүй юм шиг байхыг хүсэх үед буруутай санагдаж, тайван байж чадахгүй, ‘Би ингээд зүгээр суугаад байж чадашгүй нь, босоод ямар нэг юм хэлэх ёстой, хариуцлага хүлээх ёстой, би энэ ёрын муу зан авирыг илчлэх ёстой, зогсоох ёстой, тэгж байж Бурханы гэрийн ашиг сонирхол хохирохгүй, чуулганы амьдрал үймэхгүй’ гэж өөртөө хэлнэ. Үнэн чиний амь болсон бол чамд ийм эр зориг, шийдэмгий байдал бий болж, асуудлыг бүрэн ойлгох чадвартай болоод зогсохгүй, бас Бурханы ажил болон Түүний гэрийн ашиг сонирхлын төлөө үүрэх ёстой хариуцлагаа ч биелүүлэх бөгөөд улмаар үүрэг чинь биелнэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг). Бурханы үгээс би Бурханд үнэхээр итгэдэг мөс чанартай хүмүүс бол Бурхантай нэг зүрх сэтгэлтэй, асуудал гарахад Бурханы талд зогсдог хүмүүс гэдгийг харсан. Хэн нэгэн чуулганы ажилд саад хийж, үймүүлж байгааг харвал тэд өндийн босож, илчилж, зогсоодог. Тэд чуулганы ажлыг хамгаалдаг. Гэтэл би яав? Оливер өөрийн санал бодолтой зууралдаж, бусдын санал бодлыг хүлээж авахгүй байгааг би тодорхой харсан. Тэр ажлын явцыг ахин дахин удаашруулж байсан атал өөрийгөө биеэ тоосон, хэрүүл хийдэг гэж хүмүүсээр хэлүүлэхгүйн тулд би үүнийг зогсоож, шийдвэрлэж, эсвэл зааж чиглүүлж, туслаагүйгээр үл барам юу ч хийлгүйгээр, хараагүй царайлж, ажлынхаа үр дүн гэхээс илүү өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах талаар л бодож байсан. Үүнээс болж ажил хойшилсон юм. Гаднаас нь харахад би өдөр бүр үүргээ завгүй гүйцэтгэж байсан ч бодит байдал дээр, үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр ачаа үүрээгүй, бас Бурханд огтхон ч үнэнч байгаагүй. Гамшгийн цар хүрээ улам бүр нэмэгдэж, олон хүн үнэн замыг эрж хайж, судалж эхэлж байна. Хэрэв бид хурдаа нэмэгдүүлж, сайн мэдээний илүү олон гэрэл зураг гаргаж чадвал сайн мэдээний ажилд өөрсдийн өчүүхэн хувь нэмрийг оруулж чадна. Гэхдээ би Бурханы хүслийг анхаараагүй. Ажлын явц удаашрахыг би маш удаан ажиглаж байсны хувьд, үүнийг цаг тухайд нь болиулж, шийдвэрлэж чадаагүй. Би үнэхээр мөс чанар, хүн чанаргүй, Бурханы үгэнд илчилсэн “тусыг усаар хариулдаг урвагч” мэт байжээ. Би чуулганыг хоолны тасалбар болгон ашиглаж, эгзэгтэй мөчүүдэд ямар ч нэмэргүй байсан. Үүнийг ухаараад би харууслаар дүүрч, Бурханд залбирч, “Бурхан минь, би өөрийгөө хамгаалахын тулд чуулганы ажлыг цалгардуулжээ. Би Танд гэмшихэд бэлэн байна, өөрийгөө үнэхээр таньж мэдэхэд минь залж чиглүүлээч” гэсэн.

Дараа нь би үнэнийг хэрэгжүүлэхэд яагаад ийм хэцүү байсан, юу надад саад болж байсныг эргэцүүлж эхлэн, өөрийнхөө байдалтай холбоотой Бурханы үгийн хоёр хэсгийг идэж уулаа. “Зарим хүн хүссэнээрээ үйлдэж, зарчмыг зөрчдөг бөгөөд засалт, харьцалт туулсныхаа дараа өөрсдийгөө биеэ тоосон, мөн үнэнгүй учраас л алдаа гаргасан гэдгээ ердөө үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэд ‘Надаас өөр хэн ч түрүүлж гардаггүй, тэгээд эцэст нь ямар нэг юм буруугаар эргэвэл тэд бүх хариуцлагыг над руу түлхдэг. Би тэнэг биш үү? Дараагийн удаа би адилхан юм хийж, түрүүлж гарч болохгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг шүү дээ!’ гэж гомдоллосон хэвээр байдаг. Энэ хандлагыг чи юу гэж бодож байна? Энэ гэмшсэн хандлага мөн үү? (Биш.) Энэ ямар хандлага вэ? Тэд зальхай, ов мэхтэй болсон биш үү? Зүрх сэтгэлдээ тэд ‘Энэ удаа гамшиг болж хувираагүй нь азтай хэрэг. Хал үзэж, халуун чулуу долооно гэдэг чинь энэ шүү дээ. Би ирээдүйд илүү хянамгай байх ёстой’ гэж боддог. Тэд үнэнийг эрж хайдаггүй, асуудлыг зохицуулж, шийдвэрлэхийн тулд шалихгүй зан, зальхай арга ашигладаг. Тэд ийм маягаар үнэнийг олж авч чадах уу? Чадахгүй, яагаад гэвэл, тэд гэмшээгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна). “Хүмүүс үүрэгтээ хариуцлага хүлээхгүй, үүргээ хайнга, хааш яаш байдлаар гүйцэтгэж, бялдууч хүн шиг авирлаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахгүй байх нь ямар зан чанар вэ? Энэ бол зальжин байдал, Сатаны зан чанар юм. Хүний амьдралын гүн ухааны хамгийн содон зүйл нь заль мэх. Хүмүүс, зальжин биш байвал бусдыг гомдоох магадлалтай, бас өөрсдийгөө хамгаалж чадахгүй гэж боддог; тэд хэнийг ч шархлуулж, гомдоохооргүй хангалттай зальтай байж, тэгснээрээ өөрсдийгөө аюулгүй байлгаж, амин зуулгаа хамгаалж, олны дунд байр сууриа баттай олно гэж боддог. Шүтлэггүй хүмүүс бүгд Сатаны гүн ухаанаар амьдардаг. Тэд бүгд бялдууч хүмүүс бөгөөд хэнийг ч гомдоодоггүй. Чи Бурханы гэрт ирж, Бурханы үгийг уншиж, Бурханы гэрийн номлолыг сонссон. Тэгээд яагаад үргэлж бялдууч хүн байдаг юм бэ? Бялдууч хүмүүс чуулганы ашиг сонирхлыг биш, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хамгаалдаг. Хэн нэг хүн ёрын мууг үйлдэж, чуулганы ашиг сонирхолд хохирол учруулж байхыг харвал тэд үл тоодог. Тэд бялдууч хүн байх дуртай бөгөөд хэнийг ч гомдоодоггүй. Энэ бол хариуцлагагүй явдал юм. Тийм хүн дэндүү зальхай, итгэх аргагүй байдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг миний зүрх сэтгэлд хүрч, үнэнийг хэрэгжүүлж, үнэний зарчмыг баримталж чадахгүй байгаагийн минь уг үндэс нь миний уг чанар дэндүү ов мэхтэйгээс болсныг эцэст нь би ойлгосон. Удирдагч биеэ тоосон зантай минь харьцсанаас хойш би хэзээ ч өөрийгөө эргэцүүлээгүй, биеэ тоосон зан чанараа засах замыг эрж хайгаагүй. Үүний оронд би өөрийгөө хамгаалахын тулд заль гаргаж, өнгөцхөн хүлээцтэй байдал, хүндэтгэлийг ашиглан, бусад хүн намайг даруухан, биеэ тоосон зан чанараа өөрчилсөн гэж андууран бодоход хүргэсэн. Ингэснээр удирдагч надтай дахин харьцахгүй, эсвэл бүр намайг халахгүй байх байв. “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг”, “Дуугүй байх нь алт, үг яриа бол мөнгө, их ярьдаг хүн их алддаг”, “Агуу гавьяаг биш, гагцхүү алдаанаас зайлсхийхийг л зорь” гэх мэт сатанлаг санаа, үзэл бодлоор амьдарч байсан нь намайг туйлын аминч, өөдгүй, зальхай, ов мэхтэй болгосныг би ойлгож, Оливер ахын асуудал манай ажилд аль хэдийн нөлөөлснийг тодорхой харсан. Би өндийн босож, үүнийг илчилж, зогсоох ёстой байсан ч үүний оронд, зөрчилдөөнийг таслан зогсоохын тулд бялдууч хүн мэт аашилж байжээ. Асуудал, зөрөлдөөнтэй тулгарах үедээ би аль болох бага ярьж, хэзээ ч хүмүүстэй маргалдаагүй, зарчмыг огтхон ч баримтлаагүй. Би өөрийнхөө эрх ашгийг сайн хамгаалсан ч чуулганы ажилд хохирол учруулсан байв. Би маш хуурамч, ов мэхтэй байж, Бурханы зэвүүцэл, үзэн ядалтыг үнэхээр төрүүлсэн. Ялангуяа Бурханы хэлсэн “Тэд үнэнийг эрж хайдаггүй, асуудлыг зохицуулж, шийдвэрлэхийн тулд шалихгүй зан, зальхай арга ашигладаг. Тэд ийм маягаар үнэнийг олж авч чадах уу? Чадахгүй, яагаад гэвэл, тэд гэмшээгүй.” гэх үгийг уншаад би бүр их харамссан. Өмнө нь би биеэ тоосон зан чанараар үүргээ биелүүлж, үргэлж өөрийнхөө үзэл бодлыг баримталж, бусдын саналыг сонсдоггүй байсан. Энэ нь бусдыг шахан хавчаад зогсохгүй, бас чуулганы ажилд нөлөөлсөн. Удирдагч намайг өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө танин мэдэж, арга барилаа цаг тухайд нь өөрчилж, үүргээ сайн биелүүлээсэй гэсэндээ надтай харьцсан. Гэтэл би гэмшихийн оронд өөрийгөө Бурханаас болон бусдаас хамгаалж, үүргээ сайн биелүүлээгүйгээр үл барам, чуулганы ажил тасалдаж байхад ч огт анхаараагүй. Би үнэнийг хүлээн авсан хүн яавч биш гэдгээ харсан. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл миний завхарсан зан чанар дордож, эцэст нь би илчлэгдэж, таягдан хаягдана! Ингэж бодоод би айж, тэр даруй Бурханд залбирч, “Бурхан минь, би ертөнцийн эдгээр гүн ухаанаар өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахыг хүсэхгүй байна. Би үнэнийг эрж хайж, завхарсан зан чанараа засахад бэлэн байна. Хэрэгжүүлэх замыг олоход минь туслаач гэж би Танаас гуйя” гэлээ.

Үүний дараа би Бурханы үгийн нэг хэсгийг уншив. “Маргаанаас зайлсхийх цорын ганц арга зам нь буулт хийх явдал уу? Ямар нөхцөл байдалд чи буулт хийж болох вэ? Хэрвээ энэ нь чиний хувийн ашиг сонирхол юм уу нэр хүнд гэх мэт жижиг асуудалтай холбоотой бол энэ талаар маргаад байх шаардлагагүй. Чи хүлээцтэй байх юм уу буулт хийхийг сонгож болно. Харин чуулганы ажилд нөлөөлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож болох асуудлын тухайд бол зарчмыг мөрдөх ёстой. Хэрвээ чи энэ зарчмыг сахин мөрддөггүй бол Бурханд үнэнч биш байна. Чи нэр нүүрээ хамгаалж, хүн хоорондын харилцаагаа хадгалахын тулд буулт хийж, зарчмыг орхихоор сонговол аминч, жигшүүртэй байгаа хэрэг биш үү? Энэ нь үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй, үнэнч бус байгаагийн тэмдэг биш гэж үү? (Мөн.) Тэгвэл үүргээ биелүүлэх явцад чинь хүн бүр санал нийлэхгүй байх цаг ирвэл чи яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Хамаг чадлаараа маргалдах нь тэр асуудлыг шийдвэрлэх үү? (Үгүй.) Тэгвэл асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Ийм нөхцөл байдалд, үнэнийг ойлгодог хүн асуудлыг шийдвэрлэхээр гарч ирэх ёстой, эхлээд асуудлыг гаргаж тавьж, хоёр талын санал бодлыг яриулах ёстой. Дараа нь хүн бүр үнэнийг хамтдаа эрж хайгаад, Бурханд залбирсныхаа дараа Бурханы холбогдох үг болон үнэнийг олж нөхөрлөх ёстой. Үнэний зарчмын талаар нөхөрлөж, тодорхой ойлгосныхоо дараа хоёр тал хоёулаа захирагдаж чадна… Хэрвээ хүн Бурханы гэрийн ашиг сонирхол болон чуулганы ажлын үр нөлөөг хамгаалахын тулд бусадтай зөрчилдөж, мэтгэлцэж, тэдний хандлага бага зэрэг тууштай байвал та нар тэрийг асуудал гэх үү? (Үгүй.) Учир нь тэдний санаа зорилго зөв; Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө байна. Энэ бол Бурханы талд зогсож, зарчмыг мөрддөг хүн, Бурханы дуртай хүн билээ. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах үедээ тууштай, шийдэмгий хандлагатай байх нь хатуу байр суурь баримталж, зарчмыг мөрдөж буйн тэмдэг бөгөөд Бурхан үүнийг сайшаадаг. Энэ хандлагад асуудал байна гэж хүмүүст санагдаж магадгүй ч энэ бол том асуудал биш; энэ нь завхарсан зан чанар харуулахтай хамаагүй. Зарчмыг мөрдөх нь хамгийн чухал гэдгийг санаж яв(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэний хэрэгжүүлэлтэд л амийн оролт бий). Бурханы үгийг уншсаныхаа дараа би ойлгосон. Хэдийд ч хувийн ашиг хонжоогоо хаяж, үнэний зарчмуудыг баримтлан, чуулганы ажлыг хамгаалах чадвар нь хамгийн чухал зүйл юм. Үүнээс болж чи заримдаа хүмүүстэй зөрчилдөж, эсвэл бага зэрэг хатуу үг хэллээ ч гэсэн эдгээрийн аль нь ч том асуудал биш. Бурханы хардаг зүйл бол бидний үнэнд хандах хандлага юм. Бид үнэний зарчмуудыг баримталж чаддаг эсэх, үнэнийг хэрэгжүүлдэг эсэхийг Бурхан хардаг. Зарчмыг баримтлах нь зөрчилдөөн үүсгэж байвал би биеэ тоосон зан чанараа харуулж, бусадтай эв найртай хамтран ажиллахгүй байгаа байж таарна гэж өмнө нь би үргэлж боддог байлаа. Тиймээс бусад хүмүүст биеэ тоосон гэж хэлүүлэхгүйн тулд би бүх зүйлд буулт хийгээд, зарчмыг баримтлах юу ч хийгээгүй байжээ. Маргаан, зөрчилдөөнөөс зайлсхийж дадах хамгийн сайн арга зам бол зарчмын дагуу хэрэгжүүлж, хүн бүрээр үзэл бодлыг нь яриулж, дараа нь үнэнийг хамтдаа эрж хайх явдал гэдгийг одоо би эцэст нь ойлгосон. Хэрэв чи эрж хайсныхаа дараа үйлдэл чинь үнэний зарчимтай нийцэж байгаад итгэлтэй байгаа бол тэдгээрийг баримтлах ёстой. Ингэх нь зүй зохистой юм. Үзэл бодол чинь илт буруу байгаа ч чи өөрийнхөөрөө зүтгэж, хүмүүсийг үгэндээ оруулж, үзэл бодлыг чинь хүлээн авахад хүргэдэг бол энэ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг байдлын илрэл юм. Энэ үед чи өөрийгөө хаяж, бусадтай эв найртай хамтарч сурах ёстой. Дараа нь би Оливер ахтай хамтран ажиллахдаа Бурханы үгийг хэрэгжүүлэх гэж хичээсэн.

Нэг өдөр Эллиана эгч, Оливер ах хоёртой хамт зураг сонгож, санаа бодлоо ярилцаж байтал Оливер ах нэг санаа хэлэв. Түүний илэрхийлсэн ерөнхий дизайны мессеж нь сэдэвтэйгээ төдийлөн нийцэхгүй байгааг бид мэдэрсэн ч тийм ч их итгэлтэй биш байлаа. Эхэндээ би үүнийг аялдан дагалдаж, буулт хийхийг хүсэн, “Тэгвэл эхлээд таны санааг туршиж үзэцгээе, хүн бүр намайг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, өөрийнхөө санал бодолтой зууралддаг гэж хэлэх вий дээ” гэж бодсон. Гэхдээ дараа нь би дизайны зарим зарчим, шаардлагыг санаж, Оливер ахын үзэл баримтлалд үнэхээр асуудал байгааг мэдэрсэн юм. Хэрэв бид түүний үзэл баримтлалын дагуу дизайн гаргаад, дараа нь дахин хийх хэрэгтэй болбол энэ нь цаг үрсэн, ажлыг маань хойшлуулсан хэрэг болох биш үү? Энэ үед би зарчмыг баримтлах хэрэгтэйгээ ойлгосон тул Оливер ахад өөрийнх нь үзэл баримтлалд байгаа асуудлуудыг тайлбарлаж, өөрийнхөө үзэл бодолтой зууралдахаас илүү анхны үзэл баримтлалыг дагахыг санууллаа. Эллиана эгч зөвшөөрч, Оливер ах өөр юу ч хэлсэнгүй. Гэхдээ иймэрхүү нөхцөл байдал тэр өдөр олон удаа тохиолдож, биднийг санал зөрөлдөх бүрд Оливер ах үргэлж өөрийнхөөрөө зүтгэж, ажлыг маань хойш татаж байв. Бас бид түүний санал болгосноор аливааг өөрчлөөгүйн улмаас Оливер ах дахиад л уурлаж, бараг юм хэлээгүй. Энэ хэвээр үргэлжилбэл ажлыг хойшлуулах нь гарцаагүй гэдгийг би ойлгосон тул юу болоод байгааг удирдагчид хэллээ. Удирдагч бидэнтэй хамт Оливер ахыг хайж олоод, асуудлыг нь илчилж, үнэнийг нөхөрлөж, түүнд туслахаар төлөвлөв. Энэ бол үнэнийг хэрэгжүүлэх боломж гэдгийг би мэдэж байсан тул Оливер ахтай ярилцахаасаа өмнө Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм. “Чуулганы бүх ажил Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээх ажилтай шууд холбоотой. Ялангуяа, сайн мэдээ түгээх ажил болон мэргэжлийн мэдлэгтэй холбоотой ажлын юм болгон сайн мэдээг түгээх ажилтай чухал, салшгүй холбоотой байдаг. Тиймээс сайн мэдээ түгээх ажилтай хамаатай зүйл Бурханы ашиг сонирхол, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамардаг. Хэрвээ хүмүүс сайн мэдээ түгээх ажлыг зөв ойлгож чаддаг бол өөрсдийн гүйцэтгэдэг үүрэг болон бусдын үүрэгт зөв хандлагаар хандах ёстой. Тэгвэл энэ зөв хандлага нь юу вэ? Энэ нь Бурханы шаардсанаар хийхийн тулд хамаг чадлаараа хичээнэ гэсэн үг юм. Ядаж л тэдний зан авир, үйлдэл санаатай хохирол учруулж, үймүүлэх ёсгүй. Тэд албаар гэм буруу үйлдэх ёсгүй. Хэрвээ тэд чуулганы ажлыг үймүүлж, саад хийж байгаагаа мэдэж байгаа мөртөө өөрсдийг нь боль гэж хэн ч шавдуулсан бай, тэгж хийхээр зүтгэдэг бол энэ нь ёрын мууг үйлдэж, үхлээ эрж байгаа хэрэг юм; энэ бол чөтгөрийн дүр нь илэрч буй хэрэг. Ах, эгч нарт үүнийг хурдхан ялган таниулж, дараа нь тэр ёрын муу хүнийг чуулганаас зайлуул. Хэрвээ мууг үйлдэгч хэсэг зуур толгой нь эргэж, санаандгүй мууг үйлдсэн бол тэр асуудалд хэрхэн хандах ёстой вэ? Бид тэдэнд зааж сургаж, туслах ёстой биш үү? Тэдэнд зааж сургасан ч сонсохгүй байвал яах ёстой вэ? Ах, эгч нар хамтдаа өндийн босож, тэднийг зэмлэх ёстой(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (I хэсэг)). “Та нар үнэнд анхаарах ёстой—тэгсэн цагт л амь руу орж чадна, амь руу орсон цагтаа л бусдыг хангаж, удирдаж чадна. Бусад хүний үйлдэл үнэнтэй нийцэхгүй байгааг олж мэдвэл бид үнэнийг эрмэлзэхэд нь тэдэнд хайрын сэтгэлээр туслах ёстой. Хэрвээ бусад хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаг, аливаа зүйлийг хийх арга нь зарчимтай байвал бид тэднээс суралцаж, тэднийг дуурайхыг хичээх ёстой. Энэ л харилцан биеэ биеэ хайрлаж байгаа хэрэг юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ бүхий л зүрх, оюун ухаан, сэтгэлээрээ биелүүлдэг хүн л Бурханыг хайрладаг хүн юм). Бурханы үг тодорхой байна. Бусдын асуудлыг анзаарах үедээ бид хурдан нөхөрлөж, шаардлагатай бол тэднийг илчилж, зэмлэх ёстой. Энэ бүхэн нь чуулганы ажлыг хамгаалах зорилготой, бас хүмүүст асуудлаа олж хараад, хурдхан шийдвэрлэж, үүргээ сайн биелүүлэхэд нь тусалдаг. Оливер ах зураг зурах авьяастай байсан ч завхарсан зан чанараасаа болоод санамсаргүйгээр бидний ажилд саад хийж, үймүүлэх зүйл хийхэд хүрсэн. Хэрэв тэр өөрийгөө танин мэдэж, үнэнийг эрж хайж, завхарсан зан чанараа өөрчилж, хүн бүртэй эв найртай хамтран ажиллаж, давуу талаа ашиглаж чадсан бол энэ нь чуулганы ажил болон өөрийнх нь амийн оролтод ашиг тустай байх байлаа. Тиймээс би Оливер ахын асуудлыг хөндсөн Бурханы үгийн хэд хэдэн хэсгийг олоод, өөрийнхөө туршлагатай холбож, энэ талаар Оливер ахтай нөхөрлөсөн юм. Сонссоныхоо дараа Оливер ах завхарсан зан чанараа бага зэрэг мэдэж авч, тэр ч байтугай, заримдаа өөрийнх нь буруу гэдгийг мэдсэн ч өөрийгөө хаяж чаддаггүй байсан гэж хэлсэн. Би тэрийг нь хэлж өгсөн болохоор Оливер ах эцэст нь буруугаа ухамсарлаж, үнэнийг эрж хайн, завхарсан зан чанараа өөрчлөхийн тулд Бурханд найдахад бэлэн боллоо. Үүнийг сонсоод би Оливер ахын төлөө баярлахын сацуу ертөнцийн гүн ухааны дагуу амьдарч байсандаа, Оливер ахад асуудлыг нь эрт хэлээгүйдээ харамсав. Би түүнийг үнэхээр хорлож, чуулганы ажилд ч хор учруулсан байжээ.

Тэр үйл явдлын дараа би үүргээ гүйцэтгэх явцдаа хүн үнэний зарчимд нийцэхгүй ямар нэгэн зүйл хийж, ажил удаашруулж байхыг харвал ухамсартайгаар үнэнийг хэрэгжүүлж, харсан асуудлаа хэлж өгч, хариуцлагаа биелүүлдэг болсон. Ийм маягаар хэрэгжүүлээд миний сэтгэл амарч, тайвширсан юм. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих