Үнэнийг хэлэхэд надад юу саад болов?

2023-03-09

Чэнь Ши, Хятад

Сайн байна уу,

Жөн Шинь!

Түрүүчийн захидалдаа та хамт ажилладаг эгч чинь зарчимгүй, өөрийгөө зөвтгөдөг, дур зоргоороо гэдгийг дурдсан. Та тэр эгчид үүнийг хэлэхийг хүссэн ч тэр хүлээж авахгүй, таны талаар таагүй сэтгэгдэлтэй болж, та хоёр хамт ажиллаж чадахгүй болох вий гэж айгаад, дотроо зөрчилдөж, энэ байдлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байсан. Танд ямар байгааг би ойлгож байна. Гол нь бид сатанлаг гүн ухаанаар амьдарч, харилцаагаа хадгалж үлдэхийг хичээж, бусад хүн биднийг яаж харж байгаад анхаардгийн улмаас ийм асуудал гардаг. Эдгээр нь биднийг хязгаарлаж, үнэнийг хэрэгжүүлж, зарчмыг баримтлахаас айхад хүргэдэг. Өмнө нь би өөрөө ийм байдалд орж, Бурханы үгийн илчлэлээр буруу үзэл бодол, завхарсан зан чанараа бага зэрэг ойлгож авсан. Би одоо бага зэрэг өөрчлөгдөж, бусдын асуудлыг хэлж өгөхдөө тэгж их хязгаарлагдахаа больсон. Би танд туршлагынхаа талаар ярьж өгье. Танд жаахан тус болно гэж найдаж байна.

Би Жөү Фан, Лю Ин хоёртой хамт чуулганы ажил хийж, Жөү Фан ажлын хэлэлцүүлэг дээр үргэлж давамгайлдаг байв. Хожим нь бид үүрэгтээ сайн үр дүн гаргахгүй байсан болохоор удирдагч Жан Лин эгчээр бидний ажлыг удирдуулахаар зохицуулсан. Жан Лин ажилд маань байгаа асуудлыг олж, хэрэгжүүлэлтийн замыг хэлж өгч чадсан юм. Эгчийн санаа бодлыг сонсож байгааг маань хараад Жөү Фан атаархаж эхлэв. Ажлын хэлэлцүүлгийн үеэр Жан Линий үзэл бодол зөв гэдэг нь тодорхой байхад хүртэл Жөү Фан няцаах арга зам олж, ажлын хэлэлцүүлэг хийхэд бэрхшээл учруулдаг байлаа. Би Жөү Фантай үүнийг ярилцахыг хүссэн ч хамтарч ажиллахад эхэндээ бага зэрэг санал зөрөлдөх нь зайлшгүй гэж бодсон тул үүнийг том асуудал болгоогүй. Жан Лин ажилд нэгд нэггүй хяналт тавьсан хэвээр, асуудал олбол шийдлийнх нь талаар даруй нөхөрлөж, ажлын бүтээмжийг маань маш их нэмэгдүүлсэн. Гэвч Жөү Фан, Жан Линийг нэр төрөө өсгөхийг оролдон, хурдан ашиг хонжоо олохыг хүсэж, байр суурийн төлөө ажиллаж байна гэж гүтгэж эхэлсэн. Жөү Фан шүүж, дорд үзсэн, зөрчилдөөн үүсгэх санаатай байсан бөгөөд улмаар Лю Ин ч бас Жан Линийг эсэргүүцэж эхэлсэн. Жөү Фан байр сууриа хамгаалж, Жан Линийг дорд үзэж, хавчиж байгааг хараад би Жөү Фаны асуудал тун ноцтой юм байна гэж бодож эхэллээ. Жөү Фан антихристийн зан чанарыг харуулж, антихристийн замаар явж байв. Би цаг гаргаж үүний мөн чанарыг түүнтэй нөхөрлөхийг хүссэн ч үг хэлж ер чадалгүй, амаа үдүүлсэн юм шиг л байлаа. Тэр үеийн миний байдал одоогийн таныхтай адилхан, айдас түгшүүр дүүрэн байж. Жөү Фаныг антихристийн замаар явж байгааг нь илчилбэл миний талаар таагүй сэтгэгдэлтэй болж, хүйтэн хөндий хандаж, эсвэл Жан Линийг хавчсан шиг намайг хавчина гэж би айгаад, Жөү Фанд асуудлыг нь хэлэхийг хүсээгүй, өөрийгөө тайтгаруулах шалтаг олсон: “Жөү Фан өөрийгөө мэддэггүй юм биш, өмнө нь нэр хүнд, байр сууринд татагдсанаа мэдэж байгаа шүү дээ. Зан чанарын өөрчлөлт нэг шөнийн дотор гарахгүй, яаралгүй, эргэцүүлэх боломж олгосон нь дээр.”

Дараа нь Жөү Фанд тусалж, асуудлыг нь хэлж өгөхгүй байгаагаа бодох болгонд үнэхээр буруутай санагддаг байлаа. Би Бурханд залбирч, завхарсан зан чанартаа хязгаарлагдалгүй, үнэнийг хэлэхэд минь залж чиглүүлээч гэж гуйсан. Дараагийн хэдэн өдөр нь миний үзсэн нэг гэрчлэлийн видеонд гол дүрийн баатрынх нь туршлага минийхтэй төстэй байсан. Хамт үүрэг гүйцэтгэж байсан эгч нь үргэлж байр суурь, ашиг хонжооны төлөө өрсөлдөж, чуулганы ажилд нөлөөлж байсан учраас гол дүр энэ асуудлыг удирдагчид мэдээлэхийг хүссэн ч хамтрагчаа гомдоохоос айж, мэдээлэхээ хойшлуулжээ. Гол дүрийн баатар ноцтой харьцалт туулсныхаа дараа л эргэцүүлж эхэлсэн юм. Тэр үед түүний уншсан Бурханы үгийн нэг хэсэг миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Алтан дунджийг баримталдаг бүх хүн хамгийн зальтай. Тэд хэнийг ч гомдоохгүйг хичээдэг, хүмүүст бялдуучилдаг, аливаа зүйлтэй нийцтэй байдаг ба хэн ч тэднийг нэвт шувт харж чаддаггүй. Тийм хүн бол амьд Сатан юм!(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна). Энэ хэсэг надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Дундыг баримталдаг хүмүүс бол хамгийн олиггүй, ов мэхтэй бөгөөд амьд диаволууд гэж Бурхан хэлсэн. Миний байдал ийм байсан биш үү? Жөү Фаны асуудал нэлээд ноцтой, аль хэдийнээ чуулганы ажилд саад болж байгаа, түүнд даруй анхааруулах хэрэгтэйг би мэдэж байсан ч түүнийг гомдоохоос айсандаа юу ч хэлээгүй, чуулганы ажлыг хамгаалаагүй. Би яг л Бурханы дүрсэлсэн шиг дундыг баримталж, Бурханы жигшдэг хүн байсан. Үүнийг хүлээж авах надад хэцүү байсан учраас ов мэхтэй бялдууч байхаа болихоор шийдсэн. Би зарчмыг баримталж, чуулганы ажлыг хамгаалах ёстой байсан, бас цаг зав гаргаж Жөү Фанд асуудлыг нь хэлэх ёстойгоо мэдэж байсан ч тэр өдөр үнэндээ Жөү Фан миний асуудлыг түрүүлж надад хэлэхэд би цочирдсон. Намайг үүргээ гүйцэтгэхдээ нэр алдар, байр суурь эрэлхийлж, байр сууриа ашиглан хүмүүсийг загнадаг гэх мэт зүйл тэр хэлсэн. Миний өөрийн асуудал маш ноцтой байгааг би харсан тул түүний асуудлыг цааш нь хэлэх зориг дутаж, хэлэх гэсэн зүйлээ дөнгөж хөндсөн болоод, нэр алдар, байр суурь эрэлхийлж, антихристийн замаар явж байгаа талаар нь юу ч хэлээгүй. Дараа нь тэр надаас өөрт нь асуудал байгааг харсан бол хэлээч, тэгвэл асуудлаа танин мэдэж, өөрчлөгдөж чадна гэснийг би санаж байна. Би: “Үгүй, та зүгээр байгаа” гэж худал хэлсэн. Надад үнэндээ хэлэхийг хүссэн зүйл олон байсан ч намайг өөрөөс нь хариугаа авч байна гэж бодох вий, миний талаар таагүй сэтгэгдэлтэй байвал хамт ажиллахад хэцүү гэж санаа зовсондоо хэлж зүрхлээгүй. Тиймээс би түүнд нэр нүүрээ хадгалах боломж олгож, юу ч хэлээгүй. Дараа нь би өөрийгөө зэмлэж, буруутгах сэтгэлээр дүүрч, хулчгар амьтан шиг санагдсан. Би үнэнийг хэрэгжүүлэх нь байтугай хэдхэн үнэн үг ч хэлж чадаагүй. Хэсэг хугацаанд сайн идэж, унтаж чадахгүй, цуглаан дээр тайван байж чадахгүй байлаа. Би Бурханд залбирч, “Бурхан минь! Би эгчийнхээ асуудлыг тодорхой харж байгаа хэр нь үнэнийг хэлж түүнийг гомдоохоос дэндүү их айж байна! Би маш хулчгар, аминч юм. Би ийм маягаар үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Өөрийгөө хаяж, шударга ёсны мэдрэмжтэй хүн байхад залж чиглүүлээч” гэсэн.

Дараа нь би Бурханы зарим үгийг уншсан юм. “‘Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга, хэзээ ч дутагдлыг нь бүү илчил’ гэдэг нь хүмүүст Сатаны суулгасан бусадтай харилцах арга барилыг дүрсэлдэг. Энэ нь бусадтай харилцахдаа бага зэрэг эрх чөлөө өгөх ёстой гэсэн үг юм. Бусдад хэтэрхий хатуу хандах ёсгүй, урьдын алдааг нь илчилж болохгүй, нэр хүндийг нь хадгалах ёстой, тэдэнтэй тогтоосон сайхан харилцаандаа сэв суулгаж болохгүй, тэдэнд өршөөнгүй хандах ёстой гэх мэт. Ариун журмын тухай энэхүү үг нь үндсэндээ хүмүүсийн хоорондох харилцааг журамласан нэг төрлийн амьдралын гүн ухааныг дүрсэлдэг. ‘Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог’ гэсэн амьдралын гүн ухааны нэг үг байдаг. Энэ нь найрсаг харилцаагаа хадгалахын тулд найзынхаа асуудлыг тодорхой харж байсан ч гэсэн тэр талаар амаа хамхих ёстой—бусдын нэр хүндэд халдахгүй, дутагдлыг нь илчлэхгүй байх зарчмыг баримтлах ёстой гэсэн үг юм. Тэд бие биеэ мэхэлж, нэг нэгнээсээ нууцалж, бие биеийнхээ эсрэг далд явуулга хийж, нэг нь нөгөөгөө ямар хүн болохыг тов тодорхой мэдэж байгаа хэр нь ил тод хэлдэггүй, харин найрсаг харилцаагаа хадгалж үлдэхийн тулд зальжин арга хэрэглэдэг. Хүн яагаад ийм харилцаагаа хадгалж үлдэхийг хүсдэг юм бол? Энэ нийгэмд, бүлэг дотроо дайсантай болж, өөрийгөө байнгын аюултай нөхцөл байдалд оруулахыг хүсэхгүйд учир нь байгаа юм. Чи хэн нэгний дутагдлыг нь илчилж, гомдоон, дайснаа болгосны дараа тэр хүн чамд яаж хор хүргэхийг мэдэхгүй болохоор, мөн өөрийгөө ийм байдалд оруулахыг хүсэхгүй учраас ‘Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга, хэзээ ч дутагдлыг нь бүү илчил’ гэх амьдралын гүн ухааны үгийг баримталдаг. Үүнийг харгалзан үзвэл, хэрвээ хоёр хүн ийм харилцаатай бол тэднийг жинхэнэ найзууд гэж тооцох уу? (Үгүй.) Тэд жинхэнэ найзууд биш, бие биеийнхээ итгэлт хүн бүр ч биш. Тэгвэл энэ нь яг ямар харилцаа вэ? Энэ нь нийгмийн суурь харилцаа мөн биз дээ? (Мөн.) Нийгмийн ийм харилцаанд хүмүүс мэдрэмжээ хуваалцаж, чин сэтгэлээсээ ярилцаж чаддаггүй, хэлмээр байгаа зүйлээ хэлдэггүй, зүрх сэтгэлдээ байгаа зүйл, бусдаас олж харсан асуудал, эсвэл бусдад тустай үг хэлж ч чаддаггүй. Харин оронд нь бусдыг гомдоохгүйн тулд таатай сонсогдох үгийг сонгодог. Тэд дайсантай болохыг хүсдэггүй. Энэ нь эргэн тойрныхоо хүмүүсийг өөрсдөд нь аюул занал учруулахаас сэргийлэх зорилготой юм. Хэн ч тэдэнд заналхийлэхгүй бол харьцангуй тайван, амар амгалан амьдрах биш үү? Хүмүүс ‘Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга, хэзээ ч дутагдлыг нь бүү илчил’ гэдэг хэллэгийг сурталчилдгийн зорилго энэ мөн биз дээ? (Мөн.) Энэ бол сэрэмжилсэн шинжтэй, өөрийгөө хамгаалж үлдэх зорилготой, оршин тогтнох зальжин, хуурамч арга зам гэдэг нь тодорхой. Ингэж амьдардаг хүмүүс юу ч хамаагүй ярьж чадах итгэлт хүн, дотнын анд нөхөдгүй байдаг. Тэд бие биеэсээ сэрэмжилж, тооцоотой хандаж, стратеги гаргаж, дор бүрнээ тэр харилцаанаас хэрэгтэй зүйлээ авч байдаг. Тийм биш гэж үү? Угтаа бол ‘Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга, хэзээ ч дутагдлыг нь бүү илчил’ гэдэг нь бусдын дургүйг хүргэж, дайсантай болохгүй байх, хэн нэгнийг гомдоохгүй байснаар өөрийгөө хамгаалах зорилготой. Энэ бол өөрийгөө шархлуулахгүйн тулд хэрэглэдэг арга, техник юм. Мөн чанарын энэхүү хэд хэдэн талаас харахад ‘хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга, хэзээ ч дутагдлыг нь бүү илчил’ гэсэн хүмүүсийн ариун журамд тавих шаардлага нь сүрлэг үг мөн үү? Энэ нь эерэг үү? (Үгүй.) Тэгвэл энэ нь хүмүүст юу сургаж байна вэ? Чи хэнийг ч гомдоож, шархлуулж болохгүй, эс бөгөөс эцэст нь чи л шархлах болно гэдгийг, мөн хэнд ч итгэж болохгүй гэдгийг заадаг. Хэрвээ чи аль нэг сайн найзаа гомдоовол үерхэл нөхөрлөл чинь чимээгүйхэн өөрчлөгдөж эхэлнэ. Тэд чиний дотнын, сайн найз байснаа гудамжинд зөрөх үл таних хүн, эсвэл дайсан чинь болно. Хүмүүст ингэж сургах нь ямар асуудлыг шийдвэрлэж чадах вэ? Ийм маягаар үйлдээд дайсантай болохгүй, тэр ч байтугай дайснаа хэдээр цөөллөө ч гэсэн, ингэлээ гээд хүмүүс чамайг биширч, сайшааж, үргэлж анд найз хэвээр байх уу? Энэ нь ариун журмын стандартад бүрэн нийцдэг үү? Сайндаа л энэ бол зөвхөн амьдралын гүн ухаан юм(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (8)). “Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга” гэдэг нь хүмүүст Сатаны суулгасан амьдралын зальжин гүн ухаан болохыг Бурханы үг илчилсэн. Хүмүүс иймэрхүү гүн ухаанаар амьдрах үедээ бие биеэ ашиглаж, мэхэлж, нэг нэгнээсээ болгоомжилдог болж, хэнд ч сэтгэлээ уудалж, үнэнийг хэлж зүрхэлдэггүй, улам л зальжин, ов мэхтэй болдог. Би хүмүүстэй харилцахдаа “Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга” гэдэг энэхүү гүн ухаанаар амьдарч байж. Жөү Фан, Жан Линд атаархаж, түүнийг дорд үзэж, хавчиж байгаа гэдгийг, энэ асуудлын мөн чанар ноцтой, бидний ажилд саад хийж байгаа, үүнийг Жөү Фанд хэлэх хэрэгтэй гэдгийг би мэдэж байсан ч ингэснээрээ би түүний дутагдлыг илчилж, ичгүүртэй байдалд оруулах юм шиг санагдсан. Мөн Жөү Фан миний талаар таагүй сэтгэгдэлтэй болж, дараа нь надтай сайн ажиллахгүй байх вий гэж санаа зовсон учраас харилцаагаа хадгалахын тулд би юу ч хэлээгүй, дөнгөж дурдсан болоод сэтгэл ханасан. Би Бурханы үгэнд үндэслэн үйлдлийнх нь мөн чанар, үр дагаврыг хэлж өгөөгүй. Өөрийнх нь өөр завхралыг харсан эсэхийг надаас асуух үед миний хэлж өгөөгүй асуудал түүнд байгааг би мэдэж байсан ч зүгээр л худлаа хэлж, сайн байгаа гэсэн. Би улайм цайм худлаа хэлж, түүнийг хуурч, мэхэлж байжээ! Жөү Фан, Жан Линийг дорд үзэж, хавчиж байгааг би харсан мөртөө зүгээр л сайн хүний дүр эсгэж, юу ч хэлээгүй. Би үнэнийг хэрэгжүүлж, чуулганы ажлыг хамгаалаагүй, маш барьцгүй, ов мэхтэй байж. Бурхан биднээс үнэнч шударга байж, бие биедээ илэн далангүй хандаж, бусад хүн завхарсан зан чанараар амьдарч, буруу замаар алхаж, зарчмыг зөрчиж байгааг харвал тусалж, хайр энэрлээр хандах ёстой гэж шаарддаг. Гэтэл би сатанлаг гүн ухаанаар амьдарч байж. Хэн нэгэн буруу замаар явж байгааг хараад би түүнд туслаагүй. Надад хайр энэрэл байсангүй. Би бусдын асуудлыг огт илчлээгүй, шударгаар ярьж, өөртөө төвөг удахаас айсан. Бусдын асуудлыг харах үедээ би ашиг сонирхлоо хамгаалж, дайсантай болохгүйн тулд юу ч хэлдэггүй, магтаалын үг, сайхан сонсогдох зусар үг л хэрэглэдэг байсан. Би хүмүүстэй нийцтэй юм шиг харагддаг байсан ч тэдэнтэй харилцахдаа болгоомжилж, зүгээр л тэднийг мэхэлж, ашигладаг байсан. Энэ яаж хэвийн харилцаа байх юм бэ? Яаж жинхэнэ найз байх юм бэ? Надад чин сэтгэл огт байгаагүй. “Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга” гэдэг баримтлахад ухаалаг санаа, би өөрийгөө хамгаалж, хэнийг ч гомдоохгүй, дайсантай болохгүй гэж би боддог байлаа. Гэвч Бурханы үгийн илчлэл “Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга” гэх мэт үнэт зүйлс нь аливаад хандах сатанлаг арга зам бөгөөд хүмүүсийг завхруулдаг гэдгийг надад харуулсан. Энэ нь биднийг өөрсдийгөө хамгаалахад зоригжуулж, улам аминч, ов мэхтэй болгож, бусад хүн буруу замаар явж, ажилд нөлөөлж байхад нөхөрлөж, шүүмжлэхгүй, зүгээр л хараад суудаг болгодог. Надад хайр энэрэл, хүн чанар огт байгаагүй.

Сүүлд нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм. “Орчин нөхцөлөөс үл хамааран, Сатаны завхарсан зан чанарт хүлэгдэж, хянуулж, захирагдаж байгаа цагт чиний амьдран харуулдаг, илчилдэг, илэрхийлдэг юм бүхэн—эсвэл чиний мэдрэмж, бодол санаа, үзэл бодол, аливааг хийх арга зам—бүгд Сатанд харьяалагддаг. Энэ бүх зүйл үнэнийг зөрчдөг, Бурханы үг болон үнэнд дайсагнадаг. Чи Бурханы үг, үнэнээс холдох тусмаа Сатаны торны хяналтад улам орж, урхидуулдаг… Нэг талаар, хүмүүс завхарсан зан чанартаа захирагдаж, Сатаны торонд амьдарч, эргэн тойрондоо болж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ Сатаны өгсөн янз бүрийн арга барил, бодол санаа, үзэл бодлыг сонгож авдаг. Нөгөө талаар, хүмүүс Бурханаас амар амгалан, аз жаргал олж авна гэж найдсаар байдаг. Гэхдээ тэд Сатаны завхарсан зан чанарт үргэлж хүлэгдэж, торонд нь баригдсан байдаг учраас ухамсартайгаар эсэргүүцэж, өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй, Бурханы үг болон үнэний зарчмаас улам холддог. Үүний үр дүнд хүмүүс Бурханы өгдөг тайтгарал, аз жаргал, амар амгалан, ерөөлийг олж авч хэзээ ч чаддаггүй. Эцэст нь хүмүүс ямар байдалд оршдог вэ? Хэдийгээр тэд үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг ч энэ даалгаврыг биелүүлж чаддаггүй, үүргээ гүйцэтгэхийг хүсдэг ч Бурханы шаардлагад хүрч чаддаггүй, харин байгаа байрандаа гацчихдаг. Энэ бол шаналгаатай тарчлал юм. Хүмүүс өөрийн эрхгүй Сатаны завхарсан зан чанар дотор амьдардаг. Тэд хүн гэхээсээ илүү буг адил үргэлж харанхуй буланд амьдарч, тулгарсан олон бэрхшээлээ шийдвэрлэхээр шившигтэй, ёрын муу арга эрж хайдаг. Үнэн хэрэгтээ хүмүүс оюун санааныхаа гүнд сайн хүн байхыг хүсэж, гэрлийг хүсэмжилдэг. Тэд хүн шиг нэр төртэй амьдарна, бас үнэнийг эрэлхийлж, Бурханы үгэнд найдан амьдарч, Бурханы үгийг амь, бодит байдлаа болгож чадна гэж найддаг ч үнэнийг хэзээ ч хэрэгжүүлж чаддаггүй бөгөөд олон хоосон сургаал ойлгодог хэр нь асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Хүмүүс ийм мухардмал байдалд гацаад, урагшилж чаддаггүй, ухрахыг хүсдэггүй. Тэд тэндээ гацдаг бөгөөд энэхүү гацсан мэдрэмж шаналгаатай, асар их шаналгаатай байдаг. Хүмүүс өөрсдөө үнэнийг хүлээн авч, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй боловч оюун санаандаа гэрлийг хүсэмжилсээр, Бурханы үг болон зөв замыг орхихыг хүсдэггүй. Гэхдээ тэд сатанлаг завхарсан зан чанарынхаа хүлээс, хяналтаас мултарч чаддаггүй. Эцэст нь зөвхөн шаналалд амьдарч чадна, жинхэнээсээ аз жаргалтай байж чадахгүй(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (8)). Бурханы үгээс миний ойлгосноор, бусдын асуудлыг хараад үнэнийг хэлж зүрхлэхгүй байгаа минь “Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” зэргийг амьдралдаа баримтлах эерэг сургаал гэж үзсэнээс болжээ. Ингэх нь хайр энэрэлтэй байгаа хэрэг, өөрийгөө хамгаалж, шархлахгүй байх боломж олгоно гэж би бодсон. Намайг жаахан байхад эмээ минь, бусадтай эвтэй байх гэж хичээж байгаа үедээ бусдын асуудлыг бүү хэл, эс бөгөөс өөртөө төвөг удаж, нийгэмд байр сууриа олж авч чадахгүй гэж надад сургадаг байсныг би санаж байна. Эмээгийн хэлсэн зүйл зөв гэж би боддог байсан учраас бусдын алдааг хэлэх дургүй, асуудлыг нь хэзээ ч илчилдэггүй байсан. Би найзуудтайгаа маш нийцтэй байдаг байсан бөгөөд энэ бол нийгмийн харилцааны нууц гэж үнэхээр боддог байсан. Энэ бол амьдрах биширмээр арга зам, намайг сайхан сэтгэлтэй хүн болгодог, ийм үнэт зүйлийг баримтлахгүй бол би сайн хүн биш гэж надад санагддаг байсан. Би бусад гишүүнтэй харилцахдаа ийм сатанлаг гүн ухаанд түшиглэж байв. Бусад хүн зарчмыг зөрчиж, буруу замаар явж байгааг хараад, тэднийг шүүмжилж, тэдэнд туслах ёстойгоо сайн мэдэж байсан ч сатанлаг гүн ухаанд хязгаарлагдаад, бусдыг шүүмжилж зүрхлээгүй. Сатаны гүн ухаан намайг чанга хүлж, хөдөлгөөнгүй болгосон тор мэт зүрх сэтгэлийг минь бүрэн хянаж байлаа. Бид ажилдаа сайн үр дүн гаргахгүй байсан учраас чуулган Жан Линээр биднийг удирдан чиглүүлэхээр зохицуулсан. Энэ нь чуулганы ажилд үр ашигтай байсан ч Жөү Фан, Жан Линтэй хамтран ажиллаагүй төдийгүй, хариуцлага үүрч, үүргээ махран, үр дүнтэй гүйцэтгэж байгааг хараад, нэр алдар, бай суурь, хурдан ашиг хонжоог эрэлхийлсэн гэж бас буруутгаж, түүнийг дорд үзэж, хавчиж, эерэг байдлыг нь дайрч давшилсан. Мөн тэрээр Лю Ин бид хоёрын өмнө Жан Линийг шүүж, түүнийг хавчихдаа биднийг нэгтгэхийг оролдсон. Жөү Фан байр суурийнхаа төлөө Жан Линийг хавчиж, дайрч давшилсан нь хэвийн завхрал биш, харин антихристийн зан чанар байсан. Би хамтрагчийн хариуцлагаа биелүүлж, үүнийг түүнд хэлж өгөх ёстой байсан ч түүний хамтрагч шиг байгаагүйн улмаас ажилд маань нөлөөлсөн. Би маш буруутай санагдаж, маш аминч, хариуцлагагүй байсандаа өөрийгөө үзэн ядсан. Би Жөү Фанд асуудлыг нь хэлээгүй, тэр надад өрөөсгөл хандаагүй, бид харилцаагаа хадгалж үлдсэн хэдий ч би үнэнийг хэрэгжүүлээгүй, Бурханд халдаж, Бурханы зэвүүцлийг төрүүлснээ мэдэж байлаа.

Би үргэлжлүүлэн эрж хайв. Би яагаад бусдын асуудлыг харах үедээ илчилж чаддаггүй юм бэ? Би Бурханы үгийг уншсан. “‘Бусдын дутагдлыг хэзээ ч бүү илчил’ гэдэг хэллэгийн ‘илчлэх’ гэдэг нь сайн үг үү, муу үг үү? ‘Илчлэх’ гэдэг үгэнд Бурханы үгэн дэх хүмүүсийг илчилж, ил болгохыг хэлдэгтэй ижил утга байгаа юу? (Байхгүй.) Одоогийн хүний хэлэнд оршиж буй ‘илчлэх’ гэдэг үгэнд Миний ойлгож байгаагаар ийм утга байхгүй. Энэ нь хорон санаагаар хүмүүсийн уг чанарыг ил болгож, зарим асуудал, дутагдал, бусдын мэдэхгүй зарим зүйл, зан авир, түүнчлэн цаана нь явагдаж байгаа далд явуулга, санаа, үзэл бодлыг илчлэх гэсэн утгатай. ‘Бусдын дутагдлыг хэзээ ч бүү илчил’ гэдэг хэллэг дэх ‘илчлэх’ гэдэг үгийн утга энэ юм. Хэрвээ хоёр хүн хоорондоо маш нийцтэй, ямар ч хориг саадгүйгээр бие биеийнхээ итгэлийг хүлээсэн бөгөөд бие биеэсээ ашиг тусыг нь хүртэж, бие биедээ тусалж чадна гэж найддаг бол зэрэгцэж суугаад бие биеийнхээ асуудлыг илэн далангүй, чин сэтгэлээсээ тодорхой тайлбарлах нь хамгийн сайн. Ингэх нь зөв бөгөөд бусдын дутагдлыг илчилж байгаа хэрэг биш. Хэрвээ чи нөгөө хүнийхээ асуудлыг олж мэдсэн боловч чиний зөвлөгөөг хараахан хүлээж авч чадахгүй гэдгийг харж байгаа бол маргаан, зөрчлөөс зайлсхийхийн тулд зүгээр л дуугүй өнгөр. Хэрвээ чи тэдэнд туслахыг хүсэж байгаа бол эхлээд тэдний санаа бодлыг асууж, ‘Чамд жаахан асуудал байгааг би хараад хэдэн зөвлөгөө өгөхийг хүссэн юм. Хүлээж авч чадах эсэхийг чинь би мэдэхгүй. Хүлээж авч чадахаар бол би чамд хэлье. Чадахааргүй бол би одоохондоо амаа хамхиад, хэлэхгүй’ гэж хэлж болно. Хэрвээ тэд ‘Би чамд итгэж байна. Чи юу ч хэлсэн зөв зүйтэй. Би юуг ч хүлээж авч чадна’ гэж хэлбэл чамд зөвшөөрөл өгсөн гэсэн үг бөгөөд тэр үед чи асуудлыг нь нэг нэгээр нь хэлж өгч болно. Тэд хэлсэн зүйлийг чинь бүрэн дүүрэн хүлээж аваад зогсохгүй үүнээс ашиг тус хүртэж, та хоёр хэвийн харилцаагаа хадгалж үлдэж чадна. Ингэх нь бие биедээ чин сэтгэлээсээ хандаж байгаа хэрэг мөн биз дээ? (Мөн.) Энэ бол бусадтай харилцах зөв арга барил; энэ нь бусдын дутагдлыг илчлэхтэй адилгүй. Яригдаж байгаа хэллэгийн тухайд ‘бусдын дутагдлыг илчлэхгүй’ байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бусдын дутагдлыг ярихгүй байх, хүний хамгийн их цээрлэдэг тэр асуудлуудыг ярихгүй, асуудлын мөн чанарыг ил болгохгүй, улайм цайм илчлэхгүй байх гэсэн үг. Энэ нь ердөө л хааш яаш үг хэлж, хүн болгоны үргэлж хэлдэг зүйлийг хэлж, хүн өөрөө аль хэдийн ухамсарлаж чадах зүйлийг хэлж, хүний өмнө нь хийсэн алдаа, эмзэг асуудлыг илчлэхгүй байх гэсэн үг юм. Хэрвээ чи ийм маягаар үйлдвэл энэ нь бусад хүнд ямар ашиг тус авчрах вэ? Магадгүй чи тэднийг гомдоож, дайснаа болгоогүй байж болох ч хийсэн зүйл чинь тэдэнд яагаад ч хэрэгтэй, ашиг тустай биш. Иймээс ‘бусдын дутагдлыг хэзээ ч бүү илчил’ гэдэг хэллэг нь өөрөө зайлсхийсэн, нэг төрлийн арга заль юм. Та нар бие биедээ чин сэтгэлээсээ хандаж чадахгүй. Ийм маягаар үйлдэх нь ёрын муу санаа зорилго өвөрлөж байгаа хэрэг гэж хэлж болно; ингэх нь бусадтай харилцах зөв арга зам биш. Шүтлэггүй хүмүүс бүр ‘бусдын дутагдлыг хэзээ ч бүү илчил’ гэдгийг журамт ариун явдалтай хүний хийх зүйл гэж хардаг. Энэ бол бусадтай харилцах ов мэхтэй арга барил болох нь тодорхой, хүмүүс үүнийг өөрийгөө хамгаалахад хэрэглэдэг. Энэ бол харилцааны зөв хэв маяг яавч биш. Бусдын дутагдлыг огт илчлэхгүй байх нь өөрөө чин сэтгэлийнх биш; бусдын дутагдлыг илчлэхдээ далд санаа агуулж байж магадгүй(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (8)). Би өмнө нь тантай адил байсан. Бусад хүний үүрэгт байгаа асуудлыг хэлэх нь дутагдлыг нь илчилж, тэднийг гомдоох юм шиг санагдаж, ингэвэл дайсантай болж, харилцаанд маань нөлөөлөх юм шиг санагдсан. Ийм үзэл бодол буруу гэдгийг, аливааг Бурханы үгийн дагуу харахгүй байснаа одоо би ойлгож байна. Бурхан биднээс үнэнч шударга байж, бие биедээ илэн далангүй хандаж, тусалж чаддаг байхыг шаарддаг. Бусад хүн завхарсан зан чанартаа үндэслэн зарчмыг зөрчиж, буруу замаар явж байгааг харах үедээ бид үнэний дагуу асуудлыг нь хэлж өгч, өөрсдийгөө олж мэдэхэд нь залж чиглүүлэх ёстой. Харьцалт туулж, илчлэгдэх нь тэсвэрлэхэд хэцүү байж магадгүй ч хүнд өөрийгөө мэдэхэд нь туслахын төлөө байдаг. Энэ бол жинхэнэ хайр, тусламж. Энэ нь чуулганы ажлыг хамгаалж байгаа хэрэг. “Дутагдлыг нь илчлэх” гээч нь үнэндээ чин сэтгэлээсээ тусалж байгаа хэрэг биш, харин ч хувийн сэдэл, өрөөсгөл хандлагаар дүүрэн, завхарсан зан чанарт түшиглэн дутагдал, алдаа мадгийг нь илчилж, нөгөө хүнээ шархлуулж, ичгүүртэй байдалд оруулахын тулд дайрч давшилж, шүүж, дорд үзэхээр ажилладаг. Ингэлээ гээд хүн ямар ч зам олж авахгүй, зөвхөн шархлуулж, сөрөг болгоно. Жөү Фан нэр алдар, байр суурь эрэлхийлж, антихристийн замаар явж, чуулганы ажилд нөлөөлж байгааг би харсан. Би нөхөрлөж, шүүмжилсэн бол тэр өөрийгөө эргэцүүлж, ойлгох байсан. Ингэх нь чуулганы ажлыг хамгаалахын зэрэгцээ, түүнд туслах байсан. Үүнийг ухаараад би бага зэрэг сэтгэл онгойж, санаа амарч, буруу үзэл бодолдоо хязгаарлагдахаа больсон.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан нь бусад ах, эгчид хандах зарчмыг тодорхой болгосон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүст хандах ямар зарчим Бурханы гэрт байдаг вэ? Чи хүн болгонд үнэний зарчмын дагуу хандаж, ах эгч болгондоо шударга хандах ёстой. Тэдэнд хэрхэн шударга хандах вэ? Энэ нь Бурханы үгэнд үндэслэж, ямар хүмүүсийг Бурхан авардаг, ямрыг нь таягдан хаядаг, ямар хүмүүст Бурхан дуртай, ямрыг нь үзэн яддагт үндэслэх ёстой; эдгээр нь үнэний зарчим юм. Ах эгч нарт хайраар тусалж, харилцан хүлээцтэй байж, тэвчээртэй хандах ёстой. Мууг үйлдэгч, үл итгэгч нарыг ялган таньж, тусгаарлаж, хол байлгах ёстой. Ингэж байж л хүмүүст зарчимтай хандана. Ах эгч болгонд давуу тал, дутагдал байдаг, тэд бүгд завхарсан зан чанартай учраас хүмүүс хамтдаа байхдаа бие биедээ хайраар тусалж, хүлээн авч, тэвчээртэй байх ёстой бөгөөд өө эрж, хэтэрхий хатуу хандаж болохгүй… Бурхан мэдлэггүй, мунхаг хүмүүст хэрхэн ханддаг, боловсроогүй биеийн хэмжээтэй хүмүүст хэрхэн ханддаг, хүний завхарсан зан чанарын хэвийн илрэлд хэрхэн ханддаг, мөн хорлонтой хүмүүст хэрхэн ханддагийг чи харах учиртай. Бурхан өөр өөр хүмүүст ялгаатай байдлаар ханддаг бөгөөд өөр өөр хүмүүсийн тоймгүй олон нөхцөл байдлыг зохицуулах төрөл бүрийн арга байдаг. Чи эдгээр үнэнийг ойлгох ёстой. Эдгээр үнэнийг ойлгомогцоо чи хэрхэн зарчмын дагуу асуудлыг туулж, хүмүүст хандахаа мэдэх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг олж авахын тулд ойр тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой). Бурханы үгээс би ах, эгч нарт туслах зарчмыг ойлгосон. Сатан завхруулсны улмаас бид бүгдээрээ олон завхарсан зан чанартай болсон. Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ гаргадаг завхарсан зан чанарын тухайд бол, ажилд нөлөөлөөгүй, эсвэл хүний биеийн хэмжээ хэтэрхий төлөвшөөгүй бол завхрал, дутагдлыг нь дур зоргоороо ашиглан тэднийг илчилж, шархлуулж болохгүй. Иймэрхүү нөхцөл байдалд эергээр нөхөрлөж, туслахдаа хайр энэрэлд түшиглэх шаардлагатай. Харин антихристүүдийн замаар алхдаг, ноцтой завхарсан зан чанартай, чуулганы ажилд саад хийдэг хүмүүсийн тухайд эергээр нөхөрлөөд үр дүнд хүрэхгүй бол тэднийг засаж, харьцаж, зан авирыг нь илчилж, задлан шинжлэх ёстой, тэгвэл тэд асуудлынхаа мөн чанарыг мэдэж авч, үнэхээр гэмшиж чадна. Тэднийг илчлэхгүй бол тэд эргэцүүлж, асуудлаа ойлгож чадахгүй, чуулганы ажилд саад хийсээр байна. Мөн чанар, биеийн хэмжээ, онцгой нөхцөл байдлынх нь дагуу хүмүүст туслах ёстой. Бид үргэлж хүмүүсийн асуудлыг даруйхан илчилж, задлан шинжлэх ёсгүй, үргэлж тэвчээртэй, хүлээцтэй байхыг сонгох бас хэрэггүй. Зарим зүйл ажилд нөлөөлдөггүй, хүлээцтэй, тэвчээртэй байхыг шаарддаг боловч зарим зүйл ажилд саад болдог бөгөөд ийм тохиолдолд тухайн хүний биеийн хэмжээнд таарсан тусгай арга хэмжээ авч, хүмүүсийг илчилж, харьцах ёстой. Ингэсний үр дүнд ах эгч нар завхралаа мэдэж авч, гэмшиж, өөрчлөгдөж, зарчмын дагуу үйлдэж чадна. Иймэрхүү нөхөрлөл нь хүмүүст туслахын зэрэгцээ чуулганы ажилд ач тустай. Үүнийг ухаараад сэтгэл цэлмэж, Жөү Фанд захиа бичиж асуудлыг нь илчилсэн. Хожим нь тэр миний захианы хариуд: “Намайг илчилж, харьцсанд баярлалаа. Миний асуудал ийм ноцтой гэж би бодоогүй. Би бага зэрэг л завхрал харуулсан, эргэцүүлж, Бурханы зарим үгийг олж уншдаг байхад л болно гэж үргэлж боддог байсан. Антихристийн замаар явж байгаагаа, хүн чанарт минь асуудал байгааг би огт мэдээгүй. Та нөхөрлөж, задлан шинжлэх замаар надад туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байгааг би харж байна. Би үүнийг хүлээн авч, өөрийгөө эргэцүүлж, ойлгохыг хүсэж байна” гэсэн. Энэ үгийг уншаад сэтгэл үнэхээр хөдөллөө. Бурханы үгийг хэрэгжүүлэх нь надад ч, бусдад ч ашиг тустай санагдаж, зүрх сэтгэл минь тайван, амгалан болсон. Энэ туршлагаар дамжуулан би урьд нь “Хэзээ ч хүний эмзэг цэгийг бүү хатга” гэх мэт бодол санаанд найдсанаар Сатанд хорлогдож, аминч, жигшүүртэй, ов мэхтэй амьдралаар амьдарч байснаа олж харсан. Бурханы үг л үнэн, бид Бурханы үгийн дагуу биеэ авч явж, аливааг зохицуулж байж л хүн шиг амьдарч чадна гэдгийг би одоо тодорхой харж байна. Миний туршлага нэлээд өнгөц учраас хэрвээ та илүү гүнзгий ухаарсан бол надад захиа бичиж болно шүү.

Чэньши

2022 оны 9 сарын 10

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих