“Сайн дүр төрхийн” ард юу байдаг вэ?

2021-11-18

Вэй Чэнь, Өмнөд Солонгос

2019 оны 12-р сард би, чуулганы сайн мэдээний санваартнаар ажиллаж байлаа. Хэсэг хугацааны дараа, удирдагч нар, ах эгч нарын үүргээ гүйцэтгэж байгаа байдалд асуудал байгааг анзаарах юм бол, тэрийг нь шууд л хэлдэг, заримдаа тун ширүүн өнгөөр хэлдэг болохыг нь олж мэдсэн юм. Ийм зүйлийг хэлж өгч байгаа нь тэдний зөв боловч, хандлага нь хүмүүсийг ичээж, амархан гомдоож мэднэ гэж надад бодогдсон. Би тэдэн шиг байхыг хүсээгүй. Хүмүүст сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд, иймэрхүү зүйлийг илүү эвтэйхнээр хэлэх ёстой байв. Тэгснээр би хүн бүрийн дэмжлэгийг хүлээж, ажлаа хийхэд амархан байх болно. Тэгвэл дараагийн сонгуулиар надад удирдагчаар сонгогдох боломж гарч мэднэ. Ингэж бодоод, би ах эгч нартай харилцахдаа маш болгоомжтой хандаж байв. Би үнэхээр аятайхан харьцаж, хэнийг ч гомдоохгүйг хичээж байсан тул, бүх зүйл илүү аятайхан байлаа.

Нэг удаа би Өн эгчийг, амархан ажлуудыг нь шилж аваад, хэцүү болгоноос нь зайлсхийж, хэт их үзэлтэй юм уу, онцгүй хандлагатай хүнд сайн мэдээ хуваалцах хэрэгтэй болох бүрд, зүгээр л ухарч няцдаг болохыг нь ажигласан юм. Тэгээд дараа нь ч тэдний үзлийг шийдвэрлэхийн тулд, холбогдох үнэнээр өөрийгөө явж зэвсэглэдэггүй байв. Түүний үүрэгтээ хандах хандлага нь зөв биш, ийм маягаар үргэлжлүүлээд байвал, тэр үүргээ сайн гүйцэтгэх ямар ч боломжгүй гэдгийг би харсан. Би энэ талаар нь түүнд хэлж, нөхөрлөл хуваалцах гэж байсан боловч түүнд яг зурвас илгээх гэж байтал, хэдий тэр бэрхшээлтэй тулгарахаараа ухарч няцдаг ч ерөнхийдөө бол үүрэгтээ олон зүйлд хүрсэн гэдэг нь санаанд орлоо. Хэрэв асуудлыг нь түүнд хэлбэл, намайг хэтэрхий их юм шаардаж байна гэж хэлж магадгүй, тэгээд миний эсрэг эргэж мэднэ. Тэгээд тэр цаашид миний хийх аливаа ажлын зохицуулалтыг дагахгүй байвал би яах билээ? Хэрэв би үүргээ сайн гүйцэтгэхгүй бол, удирдагч нар намайг энэ ажилд тохирохгүй гэж хэлэх бус уу? Тэгээд түүнийг гомдоохгүйн тулд асуудлынх нь талаар би үг ч цухуйлгасангүй, харин зүгээр л урам өгсөн ийм зурвас түүнд илгээлээ: “Бидний сайн мэдээ хуваалцдаг хүмүүсийн зарим нь маш их үзэлтэй ч гэлээ, жинхэнэ итгэгчид байдаг. Бид хайрлах сэтгэлтэй, тэвчээртэй байж, залбирч, Бурханыг илүүтэй түших хэрэгтэй. Бэрхшээлтэй тулгарах тусам, бид итгэлээ улам бүр төгс болгох боломжтой болно. Бид яавч эргэж хулгаж болохгүй”. Тухайн үедээ тэр санал нийлсэн боловч асуудлынхаа талаар ямар ч ойлголтгүй болохоор хэцүү бүхнээс зугтсаар байлаа. Тэр огтхон ч өөрчлөгдөөгүй. Гэхдээ тухайн үед би асуудлыг ухамсарлахгүй, өөрийгөө сайн ажиллаж байна л гэж бодож байлаа. Иймэрхүү зүйлтэй тулгарах бүртээ ингэж зохицуулж байв. Би хүмүүстэй хэзээ ч харьцаж, завхрал, алдаа дутагдлыг нь илчилдэггүй болохоор ах эгч нар бүгд надтай ажиллах дуртай байсан бөгөөд тэд өөрсдийн байдлыг ярилцахаар над дээр ирдэг байлаа. Энэ нь намайг хандлагадаа бүр ч илүү итгэлтэй болгож, би ах эгч нар намайг өндрөөр үнэлж, бүгд намайг үнэхээр их дэмждэг гэж бодож байв.

Хожим нь Шя эгчийг нэлээд биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг болохыг нь анзаарав. Тэр зөрүүд, бусадтай хамтарч ажиллахдаа тааруу байсан нь сайн мэдээний ажилд маань нөлөөлж байлаа. Би Шя эгчийг үнэхээр биеэ тоосон, бусдын зөвлөмжийг хүлээж авдаггүй, энэ нь эргээд үүрэгт нь нөлөөлж байгаа тухай бодов. Энэ талаар эгчтэй ярих хэрэгтэй, тэгснээр тэр нөхцөл байдлыг засаж чадна гэж би бодлоо. Гэвч дараа нь, намайг хэлсэн чинь эгч хүлээж авахгүй, харин ч баргар царайлбал тэр үед би яах билээ гэж гайхширсан юм. Нэг удаагийн цуглаан дээр эгч надад нэлээд эерэг үнэлгээ өгч байхыг би сонссон болохоор, гомдоочихвол миний талаарх эерэг төсөөлөл нь үгүй болчхож магад гэж би санаа зовлоо. Хэрэв миний талаарх сэтгэгдэл нь өөрчлөгдвөл, миний удирдагч болох боломжид нөлөөлж мэднэ. Энэ бүгдийг сайтар бодсоны эцэст би Шя эгчийн завхрал, алдаа дутагдлын талаар дурдалгүй өнгөрлөө. Оронд нь би “Үүрэгтээ сайн үр дүн гаргахгүй, бэрхшээлтэй тулгарч байгааг чинь ойлгож байна аа, гэхдээ та өөрийгөө эргэцүүлж, учир шалтгааных нь талаар бодвол зохино. Бид бас ах эгч нартайгаа сайн ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Би түүнд багахан зөвлөгөө өгч, зоригжуулснаараа үндсэн асуудлаас зайлсхийлээ. Хэд хоногийн дараа удирдагч нарын нэг нь ажлын маань талаар надаас лавлаж асуухад нь би, Шя эгчийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, бусадтай ажиллахдаа тааруу болохыг нь дурдав. Тэгтэл дараагийн удаа Шя эгч надтай таарахдаа “Хэд хоногийн өмнө удирдагч бидний ажлын талаар чамаас асуухад, би хажуугаар чинь явж таараад, намайг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, бас бусадтай ажиллахдаа тааруу гэж хэлж байхыг чинь сонслоо. Та надад ноцтой асуудал байгааг сайн мэдэж байсан хэр нь, тэр тухай надад юу ч хэлээгүй шүү дээ. Та зүгээр л ая тал засаж байж. Өнгөрсөн хугацаанд би таныг хэзээ ч дүрсхийн уурлах юм уу, хүмүүсийг зэмлэдэггүй, харин ч үргэлж тэднийг аргадаж байдгийг анзаарсан. Би таныг үнэхээр сайн хүн гэж бодсон. Одоо бол би таныг үнэхээр ‘чадварлаг’, өөрийн гэсэн аргатай гэдгийг ухаарлаа. Шулуухан хэлэхэд, та хоёр нүүртэй юм” гэж надад хэллээ. Эгчид ингэж шуудхан хэлүүлсэн би, хэдэн хором нүүр минь хүрэн улаан болж байгааг мэдэрч байв. “Хоёр нүүртэй”, “аргатай” гэх үгс тархинд минь шингэж үлджээ. Би сэтгэлээр ихэд унаж, Бурханы өмнө ирж залбираад, намайг залж чиглүүлж, завхарсан зан чанарыг минь ойлгуулаач хэмээн Түүнээс гуйсан.

Маргааш нь сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн нэг хэсгийг уншив. “Ов мэхтэй байдал ихэвчлэн гаднаа илэрхий байдаг. Хэн нэгнийг маш зальтай бөгөөд хэрсүү яриатай гэж хэлж байгаа бол тэр нь ов мэхтэй байдал юм. Тэгэхээр хорон муу байдлын гол шинж нь юу вэ? Хүмүүсийн ярьж байгаа зүйл нь сонсоход тун таатай, бүгдээрээ зөв, зэмлэхийн аргагүй, хаанаас нь ч харсан сайн юм шиг санагдах боловч үйлдэл нь онцгой хорон муу, тун сэжиг бүхий бөгөөд учрыг нь амархан олохооргүй байгаа бол хорон муу байдал юм. Тэд үргэлж зөв үг, сайхан сонсогдох хэллэг хэрэглэж, нүд хуурахын тулд хүмүүсийн сэтгэлд нийцсэн зарим хоосон сургаал, баримт, арга барил ашигладаг; тэд нэг тийшээ явж байгаа юм шиг дүр үзүүлдэг ч үнэндээ нөгөө тийшээ явж, нууц зорилгодоо хүрэхийн тулд сайн, зөв агаад хүмүүсийн сэтгэлд нийцсэн, зарчимч юм шиг үйлдэл хэрэглэж байдаг. Энэ бол хорон муу байдал юм. Хүмүүс ихэвчлэн үүнийг ов мэхтэй байдал гэж итгэдэг. Тэд хорон муу байдлын талаар мэдлэг багатай, бас задалж шинжлэх нь бага байдаг; үнэндээ хорон мууг танихад ов мэхтэй байдлыг танихаас илүү хэцүү байдаг, учир нь энэ нь илүү нуугдмал, ашиглах арга барил, техник нь илүү ‘ухаалаг’ байдаг. Дотроо ов мэхт зан чанартай хүмүүс байхад чи тэднийг ов мэхтэй гэдгийг нь, эсвэл тэдний үйлдэл, ярьж хэлэх зүйл нь ов мэхт зан чанарыг нь илтгэж байгааг олж харахад ихэвчлэн хоёр гуравхан л өдөр болдог. Харин хэн нэгнийг хорон муу гэлцдэг бол энэ нь нэг, хоёр өдөрт ялган таньж болох зүйл биш юм. Учир нь, богино хугацаанд томоохон, эсвэл онцгой зүйл гарахгүй бол зөвхөн үгийг нь сонсоод тэднийг сайн хүн, аливаа зүйлээс татгалзаж, өөрсдийгөө зарлагадаж чаддаг, сүнслэг зүйлсийг ойлгодог гэж, мөн тэдний хэлдэг бүхэн нь зөв гэж чи бодох бөгөөд тэд үнэн хэрэгтээ ямар болохыг нь хэлэхэд чамд хэцүү байх болно. Зөв юм хэлж, зөв зүйл хийдэг ба хоосон сургаал ар араас нь урсгаж чаддаг олон хүн байдаг. Ийм хүнтэй нэг, хоёр өдөр хамт байсныхаа дараа чи тэднийг сүнслэг зүйлс ойлгодог, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, мөс чанар, эрүүл ухаанаар үйлддэг хүн гэж бодно. Харин чи тэдэнд ажил даалгаж эхлээд үнэнч шударга биш гэдгийг нь, тэд бол ов мэхтэй хүмүүсээс ч бүр илүү хар санаатай—ямар нэг хорон муу зүйл болохыг нь удалгүй ухаарна. Тэд нэг талаар нэр нөлөөгөө бататгах, нөгөө талаар хүмүүсийн дунд өөртөө алдар хүнд, байр суурь олох гэж хүмүүсийг хуурахын тулд хүмүүстэй ярилцахдаа үргэлж зөв, үнэнд таарсан, хүмүүсийн сэтгэл болон хүн чанарт нийцсэн үгс, сайхан сонсогддог үгс, сэтгэл булаам үгсийг сонгодог, энэ бүхэн нь мэдлэггүй, үнэний талаар нимгэн ойлголттой, сүнслэг зүйлсийг ойлгодоггүй ба Бурханд итгэх итгэл нь суурьгүй хүмүүсийн сэтгэлийг хялбархан татдаг. Энэ бол хорон муу зан чанартай хүмүүсийн хийдэг зүйл юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (3)”). Өөрийн зан авирыг Бурханы үгтэй тулгаж хараад би, миний үйлдэл муу зан чанарт минь захирагдаж байсныг ухаарсан юм. Ах эгч нарын ажилд нь нөлөөлж буй асуудал, үүрэгт нь байгааг хараад, би тэрийг нь илчилж, эсвэл асуудлуудыг нь огт хөнддөггүй болохоор тэд бүгд намайг сайн хүн гэж сайлдаг байсан. Өн эгчийг үүрэгтээ зөв хандлага гаргадаггүй, зөвхөн амархан зүйлийг нь хийгээд, хэцүү бүхнээс бултдаг болохыг би сайн харсан. Шя эгчийг ч гэсэн биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, тэр нь чуулганы сайн мэдээний ажилд сөргөөр нөлөөлж байгааг би харж байсан. Тэдэнд энэ талаар нь дурдаж, туслахын тулд нөхөрлөл хуваалцах ёстой байсан юм. Гэтэл би тэднийг миний талаар юу гэж бодох бол, ажлыг минь дэмжихгүй байх вий, тэгээд миний гүйцэтгэл муудвал удирдагч нар миний талаар муугаар бодох вий гэж санаа зовж байв. Тийм болохоор би тэднийг зоригжуулах чихэнд чимэгтэй, бөөрөнхийлсөн зүйлс л хэлсэн. Ингэснээр би тэдэнтэй үүсгэсэн харилцаагаа хамгаалж, дүр төрхөө хадгалж чадах бөгөөд тэд миний ажилд дуртай хэвээр үлдэж, нэг сумаар хоёр туулай буудах байлаа. Би үнэхээр заль мэхтэй, далд явуулгатай байж, хүмүүсийг төөрөгдүүлж иржээ. Би тэднийг мэхэлж, өөрийгөө үнэхээр хүнлэг, хүнийг ойлгодог мэтээр бодогдуулсан бөгөөд тэд намайг үнэхээр хүндэлж, шүтсэн. Тэр үед л би өөрийгөө зальжин, ёрын муу зан чанартай гэдгийг харсан юм. Шя эгчид улаан нүүрэн дээрээ хэлүүлээгүй, Бурханы үгийн илчлэл байгаагүй сэн бол, би одоо ч ёрын муу зан чанарынхаа тухай ямар ч ойлголтгүй, хэр ноцтой байгааг ч огт мэдэхгүй хэвээр байх байсан. Миний үйлдэл ямар ёрын муу, жигшүүртэй, Бурхан зэвүүцлийг төрүүлж, бусдын эгдүүг хүргэмээр байсныг би харсан!

Үүний дараа би үүнийг Бурханы үгээс уншсан юм. “Чуулганы зарим удирдагч үүргээ хайнга, хааш яаш гүйцэтгэж байгаа ах эгч нарыг хараад зэмлэх ёстой байтал зэмлэдэггүй. Харваас Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хөнөөлтэй зүйлийг харах үедээ бусдыг өчүүхэн ч гомдоохгүйн тулд хараагүй царайлж, огт шалгадаггүй. Тэдний жинхэнэ зорилго, зорилт бол бусдын сул талыг бодолцож үзэх явдал биш. Тэд юу зорьдгоо маш сайн мэддэг: ‘Хэрвээ би энэ хэвээр явж, хэнийг ч гомдоохгүй бол тэд намайг сайн удирдагч гэж бодно. Тэгээд миний талаар сайнаар бодож, намайг өндрөөр үнэлнэ. Би тэдэнд сайшаагдаж, таалагдана’. Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учирсан ч, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролт хэчнээн их саатсан ч, чуулганы амьдрал нь хэр их үймсэн ч тийм хүмүүс ямар ч гомдол үүсгэхгүй байх сатанлаг гүн ухаантайгаа зууралддаг. Тэдний зүрх сэтгэлд өөрсдийгөө зэмлэх мэдрэмж хэзээ ч байдаггүй; сайндаа л тэд зарим асуудлыг хальт дурдаад л дараа нь орхичихдог. Үнэний талаар нөхөрлөдөггүй, мөн бусдын асуудлын мөн чанарыг ч хэлж өгдөггүй бөгөөд хүмүүсийн байр байдлыг бүр ч задлан шинжилдэггүй. Тэд хүмүүсийг үнэний бодит байдалд ороход залж чиглүүлдэггүй бөгөөд Бурханы хүсэл юу болох, хүмүүсийн үргэлж үйлддэг буруу үйл, эсвэл хүмүүсийн илчилдэг янз бүрийн завхарсан зан чанарыг хэзээ ч ярилцдаггүй. Тэд эдгээр бодит асуудлыг шийдвэрлэдэггүй; оронд нь бусдын сул тал, сөрөг байдал, тэр ч бүү хэл хэнэггүй, хайнга байдлыг ямагт өөгшүүлдэг. Тэгээд энэ хүмүүсийн үйлдэл, зан авир ямар болохыг хэлэлгүй, байгаагаар нь байнга явуулсаар байдаг. Яг үүнээс нь болоод л ихэнх хүн: ‘Манай удирдагч ээж шиг маань байдаг. Бидний сул талыг Бурханаас ч илүү ойлгодог. Бидний биеийн хэмжээ Бурханы шаардлагад хүрэхэд дэндүү өчүүхэн байж болох ч удирдагчийнхаа шаардлагад хүрч чаддаг маань хангалттай. Тэр бидний хувьд сайн удирдагч…’ гэж бодоход хүрдэг. Хэрэв хүмүүс ийм бодол өвөрлөж, удирдагчтайгаа иймэрхүү харилцаатай, иймэрхүү сэтгэгдэлтэй байж, зүрх сэтгэлдээ удирдагчдаа найдаж, түүнийг хүндэлж, биширч, хайрлах мэдрэмжтэй болсон бол удирдагчид ямар санагдах учиртай вэ? Хэрэв энэ асуудал дээр тэд өөрсдийгөө хэсэг зэмлэн хэсэг тавгүйтэж, Бурханд өртэйгөө мэдэрч байгаа бол бусдын зүрх сэтгэл дэх өөрсдийн байр суурь, дүр төрхөд анхаарах ёсгүй. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы орон зайг бий болгож, Бурханыг хүмүүсээр агуу гэж хүндлүүлэхийн тулд Бурханыг гэрчилж, өргөмжлөх ёстой. Ингэснээр л тэдний зүрх сэтгэл үнэхээр амар амгалан байх бөгөөд тийнхүү үйлддэг хүн бол үнэнийг эрэлхийлдэг хүн мөн. Гэвч тэдний үйлдлийн цаад зорилго ийм биш бол, хэрэв тэд эдгээр арга барил, арга замыг ашиглан хүмүүсийг үнэн замаас төөрөлдүүлж, үнэнийг орхиулахаар уруу татаж, хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлж, итгэлийг нь олж авахын тулд үүргээ хэнэггүй, хааш яаш, хариуцлагагүй гүйцэтгэхийг нь өөгшүүлэхдээ тулдаг бол энэ нь хүмүүсийг өөрийн талд оруулах гэсэн оролдлого бус уу? Мөн энэ нь ёрын муу, жигшүүртэй зүйл бус уу? Ингэх нь жигшмээр юм!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (1)”). Бурханы үг юу илчилснийг хараад би, ёрын муу зан чанартаа түшиглэж үйлдэх нь угтаа хүмүүсийг эзэгнэж, хяналтдаа оруулах гэж оролдон, тэднийг хуурч, өөрийн талд оруулж байгаа хэрэг болохыг ухаарсан. Энэ нь Бурханы эсрэг бөгөөд антихрист л ингэж авирладаг байсан! Ийнхүү бодоод би өөрийн эрхгүй айх сэтгэл төрөв. Бусдын зүрх сэтгэлд эзэлдэг байр суурь, удирдагчаар сонгогдох боломжоо хамгаалахын тулд, би ах эгч нарын үүрэгт асуудал олж харах үедээ, хэзээ ч шууд хэлэх юм уу, шийдвэрлэхийн тулд үнэний талаар нөхөрлөж байгаагүй. Харин ч би бусад хүнд таалагдаж, бусдыг боддог, элэгсэг болж харагдахын тулд, зарим нэг чихэнд чимэгтэй зүйл хэлдэг байсан. Өөрөө ч мэдэлгүй, би бөөн дагагчидтай болж, эцэст нь надад мэхлэгдсэн хүмүүс асуудлаа олж харж, засаж чадаагүйгээр үл барам эцэстээ бүр амийн оролтод нь хохирол учирч, тэд бүр намайг хүндэлж, биширч байсан юм. Би үнэхээр ёрын муу, жигшүүртэй байж! Би ах эгч нарын амийг үл тоож, үүргээ гүйцэтгэхдээ завхарсан зан чанартаа түшиглэхийг нь өөхшүүлсэн явдал нь бидний ажилд сөргөөр нөлөөлсөн. Би тэр чигтээ Сатаны хамсаатан мэт авирлаж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж, хорлож байж. Ийн ухаараад, би завхралаа, зүрх сэтгэлийнхээ гүнээс үзэн ядаж эхэлсэн. Бурханы өмнө би залбирч, гэмшихээр ирсэн. Би “Өө Бурхан минь, Таны үг надад миний муу зан чанар ямар ноцтой байсныг, антихристийн замаар явж байсныг минь харууллаа. Би гэмшиж, хувийн сэдлээ хаяж, муу зан чанарынхаа дагуу авирлахаа болихыг хүсэж байна” гэж хэлсэн.

Залбирлынхаа дараа би Бурханы эдгээр үгийн тухай бодсон юм: “‘Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модны жимсээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” гэж хэлжээ’… Бурханы хэлсэн эдгээр товчхон үгээс чи Бурханы ямар нэг зан чанарыг харж байна уу? Бурханы эдгээр үг үнэн үү? Ямар нэгэн хууран мэхлэлт байна уу? Ямар нэгэн худал хуурмаг байна уу? Ямар нэг сүрдүүлэг байна уу? (Үгүй.) Бурхан хүнд юу идэж болох, юу идэж болохгүйг ний нуугүй, үнэн сэтгэлээсээ, чин санаанаасаа хэлсэн. Бурхан тодорхой, түс тас хэлсэн. Эдгээр үгэнд ямар нэгэн далд утга байна уу? Эдгээр үг ойлгоход хялбар бус уу? Таамаглах хэрэг байна уу? (Үгүй.) Таавар хэрэггүй. Тэдгээрийн утга нь хармагц илт. Үүнийг уншаадхүн утгыг нь бүрэн ойлгох шиг болдог. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хэлэхийг хүсдэг, юу илэрхийлэхийг хүсдэг нь Түүний зүрх сэтгэлээс гардаг. Бурханы илэрхийлдэг зүйлс цэвэр, ойлгоход хялбар бөгөөд тодорхой байдаг. Ямар ч нууц сэдэл, эсвэл ямар ч далд утга байдаггүй. Тэр хүнд юу идэж болохыг, юу идэж болохгүйг нь хэлж, шууд ярьдаг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). Үүнийг уншаад би, Бурхан бидэнд яаж чин сэтгэлээсээ ханддагийг үнэхээр мэдэрсэн. Бурхан Адамд тушаахдаа юуг идэж болох, болохгүй талаар маш тодорхой байсан болохоор хүн юу хийхээ сайн мэдэж байсан. Бурханы үгэнд будилуулж, төөрөгдүүлэх зүйл огт байгаагүй, ямар ч заль, худал хуурмаг байгаагүй. Бурхан хүн төрөлхтөнд хамгийн сайныг л хүсэж, Тэр чин сэтгэлээсээ биднийг бодож байсан. Тэр хүнтэй туйлын үнэн сэтгэлээсээ ярилцсан. Бурханы мөн чанар чин үнэнч, ариун, өгөөмөр, хайр татам болохыг би харсан. Тэр үнэхээр бидний итгэл, бишрэлийг хүлээх ёстой нэгэн. Харин би болохоор, ах эгч нарт огтхон ч үнэн сэтгэлээсээ хандаагүй. Хэлсэн, хийсэн бүхэн минь хувийн сэдлээр сэвтсэн байсан. Би худал хуурмаг, заль мэхээр дүүрэн байлаа. Би ердөө л хүмүүсийг мэхэлж, ашиглан, эцэст нь ах эгч нарыг хорлож байжээ. Миний тэгсэн нь үнэхээр ёрын муу байж! Ийн бодоход надад туйлын гэм буруутай, дүүрэн гэмшилтэй санагдсан. Дараагаар нь би Шя эгч, Өн эгч хоёрыг олж очоод, тэдэнд өөрийн завхарсан зан чанарын талаар сэтгэлээ нээсэн юм. Бас үүргээс нь олж харсан асуудлуудын талаар тэдэнд хэлсэн. Тэд миний талаар огтхон ч муугаар бодсонгүй, харин ч асуудлыг нь ийм тодорхой хэлж өгсөн нь тэдэнд эдгээрийг зүрхэндээ тусгаж авахад нь тусална, эс бөгөөс тэд асуудлаа ямар ноцтой болохыг ухаарахгүй байсан шүү дээ гэж хэлэв. Тэд бас намайг ирээдүйд асуудал олж харах юм бол өөрсдөд нь хэлэхдээ бүү санаа зовоорой гэж хэллээ. Үүний дараа би тэднээс зарим нэг өөрчлөлтийг харсан, тэд үүргээ арай дээр гүйцэтгэж эхэлсэн юм. Энэ нь намайг үнэхээр их байрлуулсан.

Үүний дараах сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгээс өөрийн завхарсан зан чанарын шийдлийг олоход анхаарсан юм. Бурханы үгээс би хэд хэдэн хэсгийг уншлаа. “Одоо чи үүргээ гүйцэтгэдэг ч юм уу, эсвэл зан чанарын өөрчлөлтийн эхний үе шатыг эрэлхийлдэг байсан ч, ямар завхарсан зан чанар харуулах нь хамаагүй, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой… Жишээ нь, хэрвээ чи үргэлж таатай үгээр халхавч хийх гэж оролддог, бусдын зүрх сэтгэлд байр эзэлж, бусдад хүндлүүлэхийг үргэлж хүсдэг, чамд ийм санаархал байдаг бол чи завхарсан зан чанартаа захирагдаж байна гэсэн үг юм. Чи эдгээр таатай үгийг хэлэх хэрэгтэй юу? (Үгүй). Чи тийм үг хэлдэггүй бол зүгээр л дотроо хадгалдаг уу? Хэрвээ чи илүү ухаалаг хэллэг, бусад хүн санаархлыг чинь олж илрүүлж чадахааргүй өөр хэллэг олбол зан чанарт чинь асуудал байсаар байна. Ямар зан чанар? Ёрын муу зан чанар. Завхарсан зан чанарыг шийдвэрлэхэд амархан уу? Үүнд хүний уг мөн чанар хамаарна. Хүмүүст ийм мөн чанар, ийм уг үндэс байдаг бөгөөд үүнийг бага багаар ухаж гаргах ёстой. Үүнийг байдал бүрээс, хэлдэг үг бүрийн чинь цаад утга учраас ухаж гаргах ёстой. Хэлдэг үгээс чинь задлан шинжилж, ойлгох ёстой. Ийм ухаарал бүр ч илүү тодорхой болж, сүнс чинь бүр ч илүү овсгоотой болоход чи өөрчлөлтөд хүрч чадна(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдсэнээр л үнэнийг эрэлхийлж чадна”). “Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог). Бурханы үгийг эргэцүүлэх явцад асуудалтай тулгарахаараа, би өөрийн бодлыг шинжиж, анхааралтай судалж, үг, үйлдлийнхээ цаад сэдлийг тунгааж, яриа, үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлж, муу зан чанар харуулж байгаагаа олж мэдэх үедээ, өөртөө дүн шинжилгээ хийж, мэдэж авч, хойшлуулалгүйгээр залбирч, өөрийгөө хаях ёстой байсан нь тодорхой болсон юм. Ийм маягаар завхралын минь тэр тал аажимдаа цэвэрлэгдэх болно.

Хожим нь би, сул дорой юм шиг, хэцүү бэрхийг туулах хүсэлгүй нэгэн эгчийг анзаарсан юм. Сайн мэдээний ажил дээрээ асуудалтай тулгарах бүрийд тэр эргэж буцдаг байлаа. Тэр үүрэгтээ хариуцлага үүрэхгүй байгаа мэт надад санагдсан бөгөөд нөхцөл байдлыг эргүүлэхийн тулд би түүнтэй даруй нөхөрлөх хэрэгтэй байв. Гэтэл асуудал минь дахиад л цухалзаж, асуудлыг нь хэлбэл тэр намайг хэтэрхий хатуу хандаж байна гэж бодож магад, тэгээд намайг эсэргүүцэж, надад эгдүүцэж мэднэ гэж би бодсон юм. Би яаж хэлбэл тэр үүнийг хүлээж авч, надад өрөөсгөл хандахгүй байх бол гэж би бодлогоширч байлаа. Ингэж бодмогцоо би дахиад л ах эгч нарын дунд өөрийн байр суурь, дүр төрхөө хамгаалж байгаагаа ухамсарласан юм. Би зүрх сэтгэлдээ Бурханд ийн залбирав: “Өө Бурхан минь, би Танаар шинжүүлж, хувийн сэдлээ хаяхад бэлэн. Би эгчдээ туслахын тулд үнэний тухай нөхөрлөж, үүргээ гүйцэтгэхийг хүсэж байна”. Үүний дараа би тэр эгчтэй нөхөрлөл хуваалцаж, түүний асуудлыг задлан шинжилсэн. Үүнийг хэрэгжүүлсний дараа би маш их дотоод амар амгаланг олж авсан юм. Одоо би өөрийн муу зан чанараа тодорхой хэмжээнд ялган таньж чаддаг болсны дээр, асуудалтай тулгарах үедээ ухамсартайгаар үнэнийг эрж хайн, өөрийн аминч сэдлээ хаядаг. Би Бурханы үгэнд тулгуурлан үйлдэж чаддаг. Энэ бүхэнд Бурханы үгийн шүүлтээр дамжуулан хүрсэн юм. Бурханы авралд би маш их талархаж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Биеэ тоохоо больсон минь

Чичен, Мьянмар 2019 оны 6-р сард би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, нэг жилийн дараа чуулганы удирдагчийн үүргээ...

Худал хуурмагийн дараа

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний...

Бурханыг мэдэх замыг би олсон

Шиаоцао, Шаньси муж Нэг өдөр би, “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай” гэдгээс Бурханы үгийн дараах хэсгийг олж харсан юм: “Есүсийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих