Бурханы үгээр замчлуулан, харанхуйн хүчний дарлалыг би ялсан юм

2021-01-23

Ван Ли, Жөжян муж

Би жаахан охин байхаасаа эхлээд ээжийнхээ хамт Эзэн Есүст итгэдэг байлаа; Эзэн Есүсийг дагах хугацаандаа Түүний хайранд үргэлж сэтгэл хөдөлдөг байсан юм. Тэр биднийг золин аврахын тулд цовдлогдож, эцсийн дусал цусаа ч урсгатлаа биднийг маш их хайрласан гэж санагддаг байлаа. Тухайн үед чуулганы маань ах эгч нар бүгд нэг нэгнээ хайрлаж, дэмждэг байсан боловч харамсалтай нь Эзэнд итгэх бидний итгэл ХКН-ын засгийн газрын гарт хавчлага, дарлалтай учирсан билээ. ХКН-ын засгийн газар Христийн шашин болон Католик шашныг “буруу ном” хэмээн тодорхойлж, гэр чуулгануудын зохион байгуулдаг цуглаанд “хууль бус цугларалт” гэх нэр зүүдэг. Цагдаа нар бидний цуглааны газрыг байнга нэгждэг байсан бөгөөд цуглаан хийхээсээ өмнө бид эхлээд засгийн газраар зөвшөөрүүлж, зөвшөөрөл авах ёстой, эс бөгөөс биднийг баривчилж, торгох юм уу шоронд хорино гэдэг байлаа. Нэг удаа ээж маань тав, зургаан ах эгчийн хамт баривчлагдаж, бүтэн өдөржин байцаагдсан юм. Эцэстээ тэд бүгд ердөө л жирийн Христэд итгэгчид гэдгийг цагдаагийн мөрдлөгөөр баталгаажуулан, тэднийг сулласан билээ. Гэвч тэр цагаас хойш бид засгийн газрын нэгжлэгээс зайлсхийхийн тулд нууцаар цуглах ёстой боллоо. Энэ бүхнийг үл харгалзан бидний итгэл хэзээ ч сулраагүй юм. 1998 оны сүүлээр манай хамаатан надад, Эзэн Есүс эцсийн өдрүүдэд махбод болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн хэмээн номлолоо. Тэр хамаатан маань бас Төгс Хүчит Бурханы олон үгийг надад уншиж өгсөн бөгөөд үүнд нь би туйлын их догдлов. Төгс Хүчит Бурханы үг бол чуулгануудад хандсан Ариун Сүнсний айлдвар мөн, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би баттай итгэсэн юм. Амьд ахуй цагтаа Эзэн Есүстэй эргэн нэгдэж чадсан гэж бодохоор сэтгэл минь үгээр илэрхийлэхийн аргагүй их хөдөлж, баярын нулимс унагасан билээ. Тэр цагаас хойш би өдөр бүр Бурханы үгийг шунан уншиж, тэдгээрээс олон үнэн болон нууцыг ойлгож авсан бөгөөд хатаж гандсан сүнс минь ийнхүү усалгаа, тэжээл олж авлаа. Ариун Сүнсний агуу ажлаар бидэнд ирсэн баяр баясал, тайтгаралд умбан, нөхөр бид хоёр Эзэнтэй эргэн уулзахын аз жаргал, баяр баясалд автсан юм. Тэгээд бусад ах эгч нарын хамт байнга Бурханыг магтсан магтан дуу дуулж, бүжиг бүжиглэж сурдаг байсан бөгөөд Бурханы үгийн тухай нөхөрлөхөөр үргэлж цуглардаг байв. Сүнс минь сэргэж, хүч тэнхээ орсон мэт санагдаж, хаанчлал газар дэлхий дээр харагдаж, хүн бүхэн хөөрөн баясаж буй үзэсгэлэнтэй сайхан дүр зураг нүдний өмнө аль хэдийн үзэгдэж байх шиг санагдаж байлаа. Гэвч Бурханыг дагаж, өсөн дэвжих итгэлтэйгээр амьдралын зөв замаар алхаж байх яг тэр үед маань ХКН-ын засгийн газар биднийг харгисаар хавчиж эхэлнэ гэж таамаглах аргагүй байсан юм…

2002 оны 10-р сарын 28-ны өдөр би өөр хэдэн эгчтэй хамт цуглаан хийж байлаа. Цуглааны үеэр би нэг эгчтэй цуг зарлагаар явсан ч бидний нэг их хол яваагүй байхад ард маань тэр эгч: “Намайг яасан гэж баривчилж байгаа юм бэ?” гэх сонсогдлоо. Энгийн хувцастай цагдаа над руу яах ийхийн зуургүй дөхөж ирэн, барьж авсан бөгөөд “Чи надтай цуг цагдаагийн хэсэг рүү явна даа!” гэж хэлээд цагдаагийн машин руу аваачив. Биднийг цагдаагийн хэсэг рүү хүргэсэн ба цуглаан дээр байсан нөгөө зургаан эгч бас баривчлагдаад ирсэн гэдгийг би машинаас буумагцаа олж харлаа. Цагдаа нар бидэнд хувцсаа тайлж, биеэ нэгжүүл гэж тушаасан юм. Тэд надаас хоёр пейжер илрүүлэн, тийнхүү намайг чуулганы удирдагч гэж тогтоосон бөгөөд тийм болохоор байцаахад өндөр ач холбогдолтой хэмээн ангиллаа. “Чи хэзээнээс Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн бэ? Хэн чамд үүнийг номлосон бэ? Чи хэнтэй уулзсан бэ? Чуулганд ямар байр суурьтай вэ?” гэж нэг цагдаа над руу хашхичив. Ийм түрэмгий байдлаар байцаасанд нь би маш их сандарч, үүнийг яаж зохицуулахаа огт мэдэхгүй байлаа. Тэгээд Бурханд чимээгүйхэн залбирч, Бурханаас урвахгүйн тулд намайг хамгаалаач гэж Түүнээс гуйхаас өөр яаж ч чадсангүй. Залбирсны дараа би аажмаар биеэ барьж, ам нээхгүй байхаар шийдлээ. Намайг юм хэлэхгүй байгааг хараад цагдаа уурлан, толгой руу чанга дэлсэв. Тэр даруйд миний ухаан балартан, толгой эргэсэн бөгөөд чих шуугьж эхэлсэн юм. Дараа нь тэд эгч нарын нэгийг оруулж ирээд, биднийг нэг нэгнийхээ хэн болохыг хэл гэлээ. Хэлснийг нь хийхгүй байгааг маань хараад тэд багтартлаа уурлаж, хөвөнтэй дотортой гутлаа тайлан, цэв хүйтэн цементэн шалан дээр хөл нүцгэн зогсохыг надад тушаав. Мөн намайг хана налуулан цэх зогсоосон бөгөөд биеийн байрлал минь жаахан л алдагдвал чанга өшиглөж байлаа. Тухайн үе бол намрын ид үе байсан юм. Агаарын хэм хүйтэрч, бороо зөөлөн шивэрч байв. Маш их даарсандаа хамаг бие минь чичирч, шүд тасралтгүй тачигнаж байлаа. Цагдаа урагш хойш алхан, ширээ нүдэж, “Бид чамайг удаан хугацаанд дагалаа. Өнөөдөр чамаар үг хэлүүлэх хангалттай олон арга байгаа, тэгээд ч ам нээхгүй бол чамайг хөлдөөж үхүүлнэ, эсвэл өлсгөх юм уу үхтэл чинь зодно шүү! Хэр удаан тэсэхийг чинь харъя л даа!” гэж сүрдүүлэв. Ингэж хэлэхийг нь сонсоод би жаахан айсан тул зүрх сэтгэлдээ Бурханыг дуудлаа: “Өө Бурхан минь, Би Иудас болж, Танаас урвамааргүй байна. Намайг хамгаалж, Сатантай тулалдахад хэрэгтэй эр зориг, итгэл хайрлаач, ингэснээр би Таны төлөө гэрчлэлд зогсож чадна.” Залбирсны дараа Бурханы ийм үгийг би бодлоо: “Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүйa Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй)б Түүний бэлгэ тэмдэг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал). “Тийм ээ. Бурхан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадлыг дайсны ямар ч хүчин болон харанхуй түлхэн унагаж чадахгүй. ХКН-ын аялдан дагалдагчид хэчнээн харгис ч гэлээ бүгд Бурханы гарт байдаг, би Бурханд найдаж, Түүнтэй хамтран ажиллаж байгаа цагт тэднийг ялах нь гарцаагүй” гэж би бодов. Бурханы үг тодорхой удирдамжаар хангаснаар би гэнэт итгэл, эр зоригтой болсон бөгөөд тэгтлээ их даарахаа болив. Тэнд гурван цаг гаруй зогссоны минь дараа цагдаа нар намайг цагдаагийн машинд эргүүлэн суулгаж, цагдан хорих газар луу аваачлаа.

Цагдан хорих газарт хүрч очсоны маргааш үдээс хойш нь эрэгтэй эмэгтэй хоёр цагдаа намайг байцаахаар ирсэн юм. Тэд төрсөн нутгийн минь аялгаар намайг нэрээр минь дуудаж, миний талд байгаа мэт сонсогдох гэж оролдлоо. Эрэгтэй нь өөрийгөө Нийгмийг Аюулаас Хамгаалах Товчооны Шашны хэлтсийн дарга хэмээн танилцуулсан бөгөөд “Хэсгийн цагдаа нар чиний талаар аль хэдийн мэдээлэл цуглуулсан. Чиний хийсэн зүйл үнэндээ айхтар асуудал биш, тэгээд бид чамайг гэрт чинь хүргэж өгөхөөр энд онцгойлон ирсэн юм. Тэнд хүрэх үедээ бидэнд бүх зүйлийг хэлэх юм бол зүв зүгээр” гэж хэллээ. Тэдэнд ямар гээчийн далд заль мэх байгааг би мэдээгүй боловч ингэж хэлэхийг нь сонсоод итгэл найдварын оч сэтгэлд минь бадамлалаа. “Манай нутгийнхан бол сайн хүмүүс, тэгэхээр намайг юу ч хэлэхгүй байсан ч суллаж магад” гэж би дотроо бодсон юм. Гэвч хүлээж байснаас минь эсрэгээр, миний төрсөн нутаг руу буцаж явах үеэр цагдаа нар араатан мэт жинхэнэ уг чанараа ил болгож, гэрийн минь түлхүүрийг хүчээр булаан авах гэж оролдлоо. Гэрийг маань нэгжихийг хүсэж байгааг нь би мэдсэн бөгөөд тэнд байгаа Бурханы үгийн бүх ном, ах эгч нарын нэрсийн жагсаалтын талаар бодов. Иймээс би Бурханд: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Сатаны гарт оруулахгүйн тулд манай гэрт байгаа Бурханы үгийн номууд болон жагсаалтуудыг хамгаалаач…” хэмээн чин сэтгэлээсээ залбирлаа. Би түлхүүрээ өгөхөөс татгалзсан юм. Цагдаа нар манай байр луу очоод, орон сууцыг маань нэгжих үедээ намайг машинд цоожлон үлдээсэн юм. Машинд сууж байхдаа би Бурханд тасралтгүй залбирч байсан бөгөөд урсан өнгөрөх хором мөч бүр шаналгаатай байлаа. Удаан хугацааны дараа цагдаа нар эргэн ирээд, “Чи үнэхээр тэнэг юм аа даа? Танай гэрт ганц ч ном алга, гэтэл чи тэр чуулганы хүмүүст туслах гэж ингэтлээ шаргуу хичээж байх гэж” хэмээн ууртайгаар хэлсэн юм. Тэдний ингэж хэлэхийг сонсоод түгшсэн зүрх сэтгэл минь эцэстээ тайвширч эхэлсэн бөгөөд хамгаалалтынх нь төлөө Бурханд чин зүрхнийхээ гүнээс талархлаа. Цагдаа нар манай гэрээс ер ямар ч ном олоогүй, харин зүгээр л бэлнээр 4,000 юань, гар утас, миний болон гэр бүлийнхний маань бүх гэрэл зургийг авч явсан гэдгийг би дараа нь л олж мэдсэн юм. Азаар дүү маань цагдаа нарыг ирэхэд тэнд байсан бөгөөд цагдаа нарыг явмагц тэнд үлдсэн Бурханы үгийн бүх ном, итгэлийн материалуудыг чуулганд яаран аваачиж өгсөн байлаа. Маргааш нь цагдаа нар манайхыг нэгжихээр дахин очсон боловч мөн л гар хоосон буцацгаасан юм.

Орой болоход цагдаа нар намайг орон нутгийн цагдаагийн хэсэг дээр аваачиж, урьд нь асуусан асуултуудыг дахин асууж эхэллээ. Намайг мөн л ам нээхгүй байгааг хараад тэд Гурван-Өөрөө сүмийн пасторыг дуудаж авчран, намайг ятгахаар оролдов. “Хэрэв чи Гурван-Өөрөө Сүмийн Христэд итгэгч биш бол хуурамч замыг дагаж байна” гэж тэр хэлсэн юм. Би түүнийг үл хайхран, зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж л Бурханд чимээгүйхэн залбирлаа. Пасторыг ярих тусам үг нь улам цадиггүй болж, эцэстээ тэр Бурханыг улайран гүжирдэж, доромжилж эхлэв. Би эгдүүцэлд автан, “Пастор аа, та Төгс Хүчит Бурханыг дур зоргоороо яллаж байна, гэхдээ Илчлэлийн номд “Байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит(Илчлэл 1:8) гэж маш тодорхой өгүүлдэг бус уу? Бурханыг ингэж болчимгүй ялласнаараа та Ариун Сүнсэнд халдах вий гэж айхгүй байна уу? “Гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй(Матай 12:32) гэж Эзэн Есүс нэгэнтээ хэлсэн байдаг. Та айхгүй байна уу?” гэж эрс хариуллаа. Пастор хэлэх үггүй болсон бөгөөд ийн зэмлүүлснийхээ дараа яаж ч чадалгүй явсан юм. Зүрх сэтгэлдээ би, энэ саадыг ялахад намайг хөтөлсөн Бурханд талархав. Цагдаа нар явуулга нь бүтээгүйг хараад, хуудас цаасан дээр нэг зүйл бичихийг надаас хүслээ. Яагаад надаар ийм зүйл хийлгэх гэснийг нь би ойлгоогүй тул Бурханд чимээгүйхэн залбирсан юм; энэ нь Сатаны нэг зальхай явуулга байсныг би дараа нь ойлгосон бөгөөд юу ч бичихээс татгалзан, бичиг үсэг мэддэггүй гэж хэллээ. Тэд миний бичгийн хэвийг шалган, улмаар манай цуглааны газраас олдсон дэвтэр дээр би бичсэн эсэхийг баталгаажуулж, дараа нь миний эсрэг ял тулгахад үүнийгээ ашиглахын тулд намайг юм бич гэж хүссэн гэдгийг дараа нь би хоёр цагдаагийн харилцан ярианаас олж мэдсэн юм. Цагдаа нар бол итгэгчдийг хяхаж хавчихын тулд юу ч хийж, өөрсдийн сэдсэн ямар ч зальхай аргыг ашиглахаас сийхгүй ХКН-ын засгийн газрын сургасан бууны ноход, тэдний гар хөлөөс цаашгүй гэдгийг энэ нь надад харуулсан билээ—тэд үнэхээр дотуур тамиртай, зальхай, ёрын муу, үзэн ядмаар байв! Бурханд итгэгчдийг хяхаж хавчдаг бууны нохдын бузар царайг тодорхой хармагцаа би чимээгүйхэн ингэж шийдлээ: Би Сатанд хэзээ ч өвдөг сөгдөж, мөргөхгүй!

Тэд намайг шөнө дунд хүртэл олон цагаар зогсолтгүй байцаасан боловч Шашны хэлтсийн дарга надаар юу ч хэлүүлж чадсангүй. Тэр гэнэт өлсгөлөн араатан болон хувирах мэт болж, “Хараал идэг, би оройн 11 цаг гээд тарах ёстой. Чамайг ингэж их ядаргаа болоод байхаар энд үлдэхээс өөр аргагүй байлаа. Үүний чинь төлөө чамайг зовоохгүй бол чи нөхцөл байдлыг бүрэн ойлгохгүй юм шиг байна!” гэж над руу уурсан хашхичив. Ингэж хэлэнгээ тэрээр баруун гарыг минь ширээн рүү татаж аваачаад, дээр нь чанга дарлаа. Дараа нь тав, зургаан сантиметрийн голчтой зузаан саваа барьж аваад, бугуй руу минь хүчтэй саваадлаа. Эхний цохилтын дараа бугуйн томоохон хураагуур судаснууд хавдаж эхлэн, дараа нь эргэн тойрных нь бүх булчин ч гэсэн хавдаж эхэллээ. Би өвдсөндөө хашхирч, гараа татаж авахаар оролдсон ч тэр чанга барьсаар байв. Намайг цохингоо тэр: “Энэ нь бичихгүй гэсний чинь төлөө! Энэ нь ам нээхгүй гэсний чинь төлөө! Чамайг хэзээ ч, ямар ч үг бичихээргүй болтол чанга цохино доо!” гэж чарлалаа. Миний бугуйг тав, зургаан минутын турш ийнхүү цохисоор байсны эцэст болилоо. Тэр үед гар минь бэрсүүт жүрж шиг болж хавдсан бөгөөд түүнийг тавимагц би гараа арагш нь хурдхан татаж авав. Гэвч ёрын муу цагдаа миний ард гарч, хоёр гарыг маань шүүрч аваад, унжиж байхад нь галзуу мэт цохиж эхэлсэн бөгөөд “Чи Бурханыхаа төлөө юм хийхдээ энэ хоёр гараа ашигладаг биз дээ? Энэ хоёрыг чинь би хугалаад, эрэмдэглээдэхье, тэгээд чамайг яаж юм хийхийг харна аа! Төгс Хүчит Бурханы тэр итгэгчид чамайг гэсээр байх нь уу, үгүй юу, харж л байя!” гэж хэлэв. Түүний ингэж хэлэхийг сонсоод би ёрын муу энэ цагдаа нарын бүлэглэлийг үзэн ядах сэтгэлээр дүүрлээ. Тэд маш гажууд аашилж, Тэнгэрийн эсрэг үйлддэг; тэгээд хүмүүст ХКН-ын засгийн газрын боол байж, тэдний төлөө яс арьс болтлоо ажиллахыг л зөвшөөрөхөөс Бурханд итгэж, Бүтээгчийг шүтэн мөргөхийг зөвшөөрдөггүй. Тэр цагдаа намайг Бурханаас урвуулах гэж оролдохдоо ийм харгис эрүү шүүлтээр тарчилгахдаа тэгэхэд огт эргэлзээгүй—тэд үнэхээр хүн дүрстэй араатан, чөтгөрүүдийн сүрэг юм байна, бас тэд маш ёрын муу, харгис! Тэр цагдаа намайг энэ маягаар гурвантаа зодсон бөгөөд гар хуруу маань цохиулсаар хөх няц болж, бугуй, гарын ар тал маш их хавдан, тэсрэх гэж байгаа мэт харагдсан бөгөөд тэвчихийн аргагүй их өвдөж байлаа. Туйлын их өвдөн шаналж байх яг тэр үед минь Бурханы үгийн магтан дууны хэдэн мөр санаанд орсон юм: “Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай”). Бурханы үг сэтгэлийг минь хөдөлгөн, би ингэж бодлоо: “Тийм шүү. Бурхан биднийг аврахын тулд өдөр шөнөгүй эцэлт цуцалтгүйгээр ажилладаг. Тэр байнга биднийг харж хандаж, бидэнтэй хамт байж, энгүй их хайр, өршөөл үзүүлдэг. Одоо Сатан намайг Бурханаас албадан урвуулж, ах эгч нарыг маань худалдуулах гэж хичээж байх үед Бурхан намайг Өөрийнх нь төлөө тууштай, цангинасан гэрчлэл хийнэ гэж гал халуунаар найдаж байгаа. Би Түүний урмыг хугалж, Түүний сэтгэлийг шархлуулж яахан болох билээ?” Ингэж бодоод би нулимсаа тэвчин, аймхай хулчгар бус, хүчтэй бай гэж өөртөө хэллээ. ХКН-ын засгийн газар намайг хувь хүний минь үүднээс үзэн яддагтаа бус, харин Бурханыг эсэргүүцэж, үзэн яддаг мөн чанараасаа болж маш харгисаар хяхан хавчиж, хорлож байсан юм. Тэд Бурханаас намайг урвуулж, Бурханыг голуулах, мөн намайг үүрд хянаж, боолчлохоо зөвшөөрүүлэх зорилгоор надад тэгж ханджээ. Гэвч би тэдэнд хэзээ ч бууж өгч болохгүй, харин Бурханы талд бат зогсон, Сатаныг шившиглэх ёстой гэдгээ мэдэж байлаа. Би сэтгэлдээ тэр магтан дууг ахин дахин дуулсан бөгөөд сүнс минь аажмаар хүчтэй болохыг мэдэрсэн юм. Намайг зодсоныхоо дараа тэрхүү хорон муу цагдаа өөр хэдэн цагдаагаар намайг мануулсан ба тэд намайг шөнөжин сэрүүн байлгаж таарав. Нүдээ аньж эхэлж байгааг минь хүртэл харах юм бол тэд над руу бархирч, өшиглөж байлаа. Гэвч Бурханы хайранд сэтгэл хөдөлсөн би тэдэнд бууж өгсөнгүй.

Маргааш нь Шашны хэлтсийн дарга намайг байцаахаар дахин ирлээ. Намайг ам нээхгүй хэвээр байгааг тэр хараад саваа барьж аван, хоёр гуя руу минь чанга шавхуурдлаа. Хэдэнтээ шавхуурдсаны дараа хоёр хөл минь хавдаж эхэлсэн бөгөөд хавдсан хөлийг минь өмд барьж эхлэх нь мэдрэгдэж байв. Ёрын муу бас нэг цагдаа нэг талд зогсон: “Чиний итгэдэг Бурхан тийм л агуу юм бол чамайг ингэж тамлаж байхад яагаад ирж туслахгүй байгаа юм бэ?” хэмээн ёжиллоо. Түүнчлэн Бурханыг гүтгэж, доромжилсон өөр хэд хэдэн зүйл хэллээ. Би өвдөж, уурлаж байсан бөгөөд түүний доромжлолд зүрх сэтгэлдээ ийнхүү хариуллаа: “Диаволуудын арми болсон та нарт Бурхан муу үйлд чинь тохирсон залхаан цээрлүүлэлт онооно! Одоо Бурхан та нарыг илчилж, хорон үйлийн чинь талаар баримт цуглуулах цаг юм!” Дараа нь би Бурханы ийм үгийг бодов: “Мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, мянга мянган жилийн нүгэл зүрх сэтгэлд бичигдсэн, энэ нь яаж жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устгаж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы яаруу хүсэл, оргилуун уриалгыг би Бурханы үгээс ухаарсан бөгөөд ХКН-ын засгийн газар Бурханаар устгуулах заяатайг мөн ойлголоо. Хэдийгээр би тухайн үед ХКН-ын засгийн газрын харгис хавчлагад өртөж байсан ч Бурханы мэргэн ухаан Сатаны зальхай явуулгад үндэслэн хэрэгждэг бөгөөд надад тэдний чөтгөрлөг мөн чанарыг тодорхой харуулж, намайг сайн мууг ялгаж салгах чадвартай болгохын тулд Бурхан надад тохиолдож байгаа зүйлийг ашиглаж байв. Ийнхүү жинхэнэ хайр, жинхэнэ үзэн ядалт миний дотор төрж болох байлаа; тэгээд би ХКН-ын засгийн газрыг бүрмөсөн орхиж, голж, зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулах бөгөөд Бурханд гэрчлэл хийн, Сатаныг шившиглэж чадах байсан юм. Бурханы хүслийг ойлгомогц миний дотор асар их хүч чадал огшсон бөгөөд Бурханд үнэнч байдлаа андгайлж, Сатаныг орхихоор сэтгэл шулуудлаа. Хэдийгээр би харгис эрүү шүүлтэд цаг ямагт өртөж, бүхий л биеийн минь тамир тэнхээ барагдан, хоёр хөл тэсвэрлэхийн аргагүй өвдөж байсан ч Бурханы өгсөн хүч чадалд түшиглэснээр би ам нээхгүй хэвээр байж чадсан юм (хоёр хөлийг минь хөх няц болтол нь зодсон гэдгийг би дараа нь олж мэдсэн бөгөөд одоо ч баруун хөлийн минь нэг булчин хатангиршилтай хэвээр байгаа юм). Эцэст нь Шашны хэлтсийн дарга юу ч хийж чадалгүй, цухалдсаар гарч одлоо.

Гурав дахь өдөр нь ёрын муу цагдаа нар намайг дахин нэг удаа байцааж, зодсон бөгөөд асар олон удаа хараал урсгаж, намайг зодож цохихоос залхах үедээ л больцгоолоо. Дараа нь эмэгтэй цагдаа над руу дөхөж ирээд, санаа зовсон дүр эсгэн, “Өмнө нь Төгс Хүчит Бурханд итгэдэг нэг хүнийг энд авчирч байсан юм. Тэр бидэнд юу ч хэлээгүй, тэгээд 10 жилийн хорих ял сонссон. Ам нээхгүй байх нь чамд ер нь яаж тус болох юм бэ? Энэ газарт бүхэл бүтэн 10 жилийг үрэн таран хийчхээд гарах үед чиний Бурхан угаасаа чамайг гэхээ больчихсон байна, тэгээд харуусахад хэтэрхий оройтсон байх болно шүү…” гэлээ. Намайг урхидан юм хэлүүлэхийн тулд тэрээр өөр хэд хэдэн зүйл хэлсэн ч би чимээгүйхэн залбирч, Сатаны зальхай явуулгад автахгүйн тулд зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж Бурханаас гуйсаар байсан юм. Залбирсны дараа нэг магтан дууны хэсэг санаанд зурсхийлээ: “Би өөрөө Таныг эрэлхийлж, Таныг дагахад бэлэн байна. Одоо Та намайг орхихыг хүссэн ч би Таныг дагахыг хүссээр байна. Та намайг хүсэх эсэх нь хамаагүй би Таныг хайрласаар байх болно, тэгээд эцэст нь би Таныг олж авах ёстой. Би Танд зүрх сэтгэлээ өргөдөг, Та юу хийх нь хамаагүй би насан туршдаа Таныг дагана. Юу ч болсон бай хамаагүй би Таныг хайрлах ёстой ба Таныг олж авах ёстой; Таныг олж авах хүртлээ би амрахгүй(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханыг хайрлахаар би сэтгэл шулуудсан”). “Тийм ээ. Одоо би өөрөө хүсдэг учраас Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Бурхан намайг хүсэх эсэх нь хамаагүй, би эцсээ хүртэл Бурханыг дагахдаа л дагана!” гэж би бодлоо. Бурханы үг оюун санааг минь саруул болгосон бөгөөд Сатан намайг сэтгэлээр унаган, Бурханыг үгүйсгэхэд хүргэж, эцэстээ Иудас болгон Бурханаас урвуулахын тулд Бурхан, бид хоёрын дунд яс хаяхаар чадах бүхнээ хийж байна гэдгийг би ухаарсан юм. Яг тэр үед би Бурханд итгэх итгэлээ хадгалж, Түүнд үнэнч үлдэх замаар л Сатаныг ялж, Сатаныг Бурхан ялсны гэрчлэл болж чадах байлаа. “Би шоронд орох эсэх, миний үр дүн ямар байх нь бүгд Бурханы гарт байгаа. Бурхан миний амьдралыг яаж ч зохицуулж, зохион байгуулахаар шийдлээ гэсэн уг асуудал надаас огт хамаарахгүй бөгөөд Бурханы хийдэг бүх зүйл намайг аврахын тулд байдаг гэдэгт би гүнээ итгэж байна. Шоронд махан биеийн тав тухгүй байх ёстой ч гэлээ сүнсний хангалуун байдлыг олж авах болно. Түүнчлэн Бурханы төлөө шоронд орох нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно, харин бие махбодын тав тухад шунахын төлөө Бурханаас урвах юм бол би бүхий л нэр төр, ёс жудгаа алдаж, мөс чанар минь дахин хэзээ ч тайван байхгүй” гэж би дотроо бодлоо. Иймээс би шоронд орлоо ч Бурханд эцсээ хүртэл үнэнч үлдэнэ; Сатаныг шившиглэж, бүрмөсөн ялахын тулд Бурханд жинхэнэ хайраа зориулна хэмээн чимээгүйхэн шийдлээ! Хорон муу цагдаа нар над дээр хатуу, зөөлөн аргын аль алийг нь ашиглаж үзсэн бөгөөд гурван өдөр, гурван шөнийн туршид харгис эрүү шүүлт тулгасан ч надаас ямар ч сэжүүр олж авсангүй. Тэд ямар ч сонголтгүй болсон тул зодуулж, хөх няц болсон намайг авч яван, цагдан хорих газарт хорихоос өөр яаж ч чадсангүй. Тэнд оруулж байхдаа: “Чамайг жаахан амсхийсний дараа дахин байцаана даа!” хэмээн нэг цагдаа хорлонтойгоор хэлэв.

Тав хоногийн дараа ёрын муу цагдаа нар намайг байцаахаар дахин нэг удаа ирсэн бөгөөд энэ удаад намайг ядраахын тулд тэд ээлжлэн байцаацгаав. Тэгээд цэл хүйтэн төмөр сандал дээр суу хэмээн тушаагаад, баруун гарыг минь сандлаас гавлалаа. Намайг хөдөлгөхгүйн тулд цээжний өмнө төмөр тор тогтоож, хоёр хөл газар хүрэхгүй унжиж байв. Тэд намайг ямар ч булчингаа хөдөлгөж чадахааргүй болгосон бөгөөд удалгүй дөрвөн мөч минь бүгд мэдээ алдсан байлаа. “Энэ сандалд гавлуулсан хүн болгон эцэстээ бидэнд мэддэг бүхнээ хэлдэг юм. Чи нэг өдрийн дотор хэлэхгүй бол энд хоёр өдөр гавлаатай байна. Хоёр өдрийн дотор юм хэлж эхлэхгүй бол гурав хонуулна. Чамаас би их юм хүсээгүй. Чуулганы чинь удирдагчид хэн болохыг л хэлүүлмээр байна” гэж хорон муу цагдаа надад хэлсэн юм. Надад хүч чадал хайрласан Бурханд талархъя, учир нь тэр бүх хугацаанд “Би хэзээ ч, хэнийг ч худалдахгүй” гэх ганц л бодол толгойд эргэлдэж байв. Тэд намайг ахин дахин байцааж, идэх юм байтугай балга ус ч өгөөгүй бөгөөд тэр ч бүү хэл бие засах газар луу явуулахгүй байлаа. Тэд тэр орой намайг унтуулахгүйн тулд нэг гарыг минь сандлаас гавлаатай хэвээр байлгасан ч, сандлын хажууд зогсоогоод үргэлжлүүлэн байцаалаа. Би өлсөж, туйлдан, хамаг бие мэдээ алдсан байв. Би өөрөө зогсож ер чадахгүй, гагцхүү сандал түшсэнээр л зогсоогоороо байж чадаж байлаа. Гэвч намайг сандал руу налах юм уу унтах тухай бодох төдийд л цагдаа нүүрний минь өмнө урт хулсан савхаар даллан, үүгээрээ цохидог байсан бөгөөд бүхий л шөнөжин намайг ганц ч цурам хийлгэсэнгүй. Энэ нь хоёр өдрийн турш үргэлжилсэн бөгөөд би маш их сул дорой болж, хамаг бие минь үлбийж, тамир тэнхээгүй болсон юм. Тэд намайг хэр удаан ингэхийг би огт мэдэхгүй байв; үүнийг тэсэж чадахгүй байх вий, Бурханаас урваж, Иудас болох вий гэхээс би айж байсан тул Бурханыг ахин дахин дуудлаа: “Өө Бурхан минь! Махан бие минь маш сул дорой, биеийн хэмжээ минь хэтэрхий өчүүхэн юм. Намайг Иудас бүү болгооч.” Бурханыг яаран дуудаж байх яг тэр үед нэг хорон муу цагдаа Бурханы үгийн ном гаргаж ирээд, ийнхүү уншлаа: “Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Зүрх сэтгэл минь гэрлээр дүүрэв—Бурхан надад замыг зааж байгаа бус уу? Бурхан үнэхээр намайг гэх итгэл найдвар, зовнилоор дүүрэн гэдгийг би олж харсан бөгөөд Бурхан намайг бат зогсоосоор байлгахын тулд чөтгөрүүдийн энэ үүрэн дэх ёрын муу энэхүү цагдааг ашиглан, Бурханы үгийг надад уншуулсан юм. Бурхан саад бэрхшээлийн туршид Өөрт нь үнэнч үлддэг хүмүүсийг хайрлаж, ерөөдөг, мөн Өөрөөс нь урвахуйц сул дорой хүмүүсийг үзэн ядаж, голдог гэдгээ үүгээр дамжуулан надад тодорхой хэлж байсан юм. Бурханы хайр, өршөөлийн өмнө би яаж Бурханы хүлээлтийг хөсөрдүүлж болох билээ? Ёрын муу цагдаа уншиж дуусчхаад, “Бурхан чинь чамаар ийм юм хийлгэдэг гэж үү? Өөрөөр хэлбэл, чимээгүй байлгадаг юм уу?” гэж асуулаа. Би үүнд нь хариулаагүй бөгөөд гайхмаар нь цагдаа намайг сонсоогүй гэж бодсон тул тэр хэсгийг дахиад олон удаа уншиж, нэг асуултаа ахин дахин асуусан юм. Бурхан хэчнээн ухаалаг, төгс хүчтэй болохыг би харав: Ёрын муу цагдаа Бурханы үгийг унших тусам үг болгон нь миний зүрх сэтгэлд сийлэгдсэн бөгөөд түүнчлэн итгэл минь улам батажлаа. Тэрхүү чөтгөрүүд надаар хэрэг хүлээлгэх гэж яаж ч хичээлээ гэсэн би хэзээ ч Иудас болохгүй гэж шийдсэн юм!

Гурав дахь өдөр нь ёрын муу цагдаа нар үлдсэн бүх эрч хүчийг минь шавхахын тулд намайг шатаар дээш, доош алхуулж, нэг байцаалтын өрөөнөөс нөгөө рүү явуулав. Ингэж тамлуулсаар эцэст нь миний бие туйлын их тамирдаж, хоёр хөл чичирч байсан бөгөөд шатаар өгсөхийн тулд хоёр хөлөө өргөхөд асар хэцүү боллоо. Гэвч Бурханы үгийн өгсөн итгэл, хүчнээс үүдэн би ам нээхээс татгалзсаар байсан юм. Тэд шөнө дүл болтол намайг байцаасан ч ямар ч үр дүн гараагүй тул “Ганц ч үг хэлэхгүй байлаа ч гэсэн бид чамд ял оноож чадна. Бид чамайг янзалчихна!” гэж сүрдүүллээ. Тэдний ингэж хэлэхийг сонсоод би жаахан айж, “Тэд намайг өөр яаж эрүүдэн шүүх гэсэн юм бэ? Би туйлын их тамирдаж, дахиад тийм ч удаан тэсэж чадахгүй…” гэж дотроо бодов. Дараа нь би: “Өө Бурхан минь! Надад туслаач. Би цааш тэвчиж чадахгүй нь гэж үнэхээр айж байна. Тантай хэрхэн хамтран ажиллахыг надад мэдэгдэхийн тулд намайг хамгаалж, замчлаач” хэмээн Бурханыг дуудлаа. Энэ залбирлын дараа миний дотор хүч чадал ихсэх нь мэдрэгдсэн бөгөөд тийм ч их өвдөлт мэдрэхээ больсон юм. Ийнхүү хамгийн шаналант, хүнд хэцүү цаг мөчид минь тасралтгүй залбирлаар дамжуулан Бурхан надад цааш үргэлжлүүлэх итгэл, хүч хайрласан билээ.

Гурван өдөр дараалсан байцаалт ямар ч үр дүн өгөөгүйг хараад, дөрөв дэх өдрийн өглөө эрт ёрын муу цагдаа гавыг минь ууртайгаар тайлан, намайг шал руу түлхэн унагалаа. Дараа нь намайг босолгүй, өвдөг сөгд хэмээн тушаав. Би аль хэдийн өвдөг сөгдсөн байгаагаа далимдуулан Бурханд чимээгүйхэн залбирч эхэлсэн юм: “Өө Бурхан минь! Таны хамгаалалт надад өнгөрсөн хэд хоногийн эрүү шүүлт, байцаалт, хэрэг хүлээлгэх оролдлогыг даван туулах боломж олгосон гэдгийг би мэднэ, тэгээд Таны хайр, өршөөлд талархаад хэлэх үг ч олдохгүй нь. Өө Бурхан минь! Ёрын муу цагдаа намайг дараа нь яаж тамлахыг би мэдэхгүй байгаа ч гэсэн юу ч болсон бай, Танаас би хэзээ ч урвахгүй, мөн ах эгч нараа хэзээ ч худалдахгүй. Надад үргэлжлүүлэн итгэл, хүч чадал хайрлаж, намайг үргэлжлүүлэн бат зогсоогооч гэж Танаас гуйя.” Залбирал дуусах мөчид миний дотор асар их хүч булгилж байгаа нь мэдрэгдсэн бөгөөд Бурханы хайранд тэврүүлж байгаагаа би сайн мэддэг болов. Тэр диаволууд намайг яаж ч тамлалаа гэсэн энэ бүхнийг даван туулахад Бурхан намайг замчилна гэдгийг би мэдэж байсан юм. Хэсэг хугацааны дараа хорон муу цагдаа нар Бурханд залбирч байгааг минь тааварласан бололтой, багтартлаа уурлан, над руу хашхичиж, хараал урсгалаа. Тэдний нэг нь сонин авч, нэг ёсны цохиур болгон ороогоод чамархай руу харгисаар балбав. Бүх зүйл харанхуйлж, би шалан дээр ухаан алдан уналаа. Тэд цэл хүйтэн ус цацаж, намайг ухаан оруулсан бөгөөд ухаан санаа минь ээдрэнгээ би ёрын муу цагдаагийн сүрдүүлгийг сонсов. “Бидэнд мэддэг бүхнээ хэлэхгүй бол чамайг үхтэл чинь, эсвэл эрэмдэг болтол чинь зодно шүү! Үхтэл чинь зодох юм бол угаасаа хэн ч, хэзээ ч мэдэхгүй, бас ах эгч нарын чинь хэн нь ч энд ирж зүрхлэхгүй.” Бас нэг нь ингэж хэллээ: “Больж үз. Ингэж зодоод байх юм бол нээрэн үхнэ шүү. Энэ эмэгтэйд найдвар алга. Хэдүүлээ наадхаас чинь юу ч олж долоохгүй нь.” Бурхан сул дорой байдлыг минь ойлгож, надад дахин нэг удаа гарах гарц нээсэн гэдгийг би мэдэж байсан тул үүнийг сонсоод өөрийн эрхгүй тайвшран санаа алдсан юм. Гэвч ёрын муу цагдаа нар ялагдлаа хүлээх хүсэлгүй хэвээр байсан тул намайг яриулах гэсэндээ Бурханд итгэдэггүй манай хүү, бас дүүг маань авчирлаа. Хөх няц болсон нүд, хавдаж, хөхөрсөн гарыг минь хараад, дүү минь цагдаа нарын хүссэнээр надаас үг унагах гэж оролдохын оронд мэгшин уйлж, “Ли, чамайг ямар ч муу зүйл хийж чадахгүй гэдэгт би итгэж байна. Хүчтэй байдаг юм шүү” гэлээ. Дүү минь намайг зоригжуулж байгааг харсан цагдаа хүүд минь хандан: “Чи ээжтэйгээ ярьж, бидэнтэй хамтран ажиллуул, тэгвэл ээж чинь гэртээ харьж, чамайг харж хандаж болно” гэж хэлэв. Хүү минь над руу харан, цагдаад огт хариулсангүй. Тэгээд яг явах гэж байхдаа: “Ээж ээ, надад битгий санаа зовоорой. Та биеэ бодож байгаарай, би өөрийгөө аваад явчихна” гэж гэнэтхэн хэллээ. Хүү минь хэчнээн их төлөвшиж, ухаалаг болсныг хараад сэтгэл минь үгээр илэрхийлэхийн аргагүй хөдөлсөн ч дүү, хүү хоёрыг маань өрөөнөөс гаргах үед би ердөө л хүчлэн толгой дохиж, уйлж байсан юм. Энэ үйл явдал намайг гэх Бурханы хайр, халамжийг дахин нэг удаа мэдрүүллээ. Өнгөрсөн хэд хоногийн турш би хүүгийнхээ талаар хамгийн их санаа зовсон тул Бурхан миний сул дорой байдлыг ойлгосноо харуулж байв. Хүү минь надгүйгээр бие дааж чадахгүй болов уу гэж би айж байсан юм. Хамгийн гол нь ийм бага балчир байхдаа цагдаагийн хэсэг дээр надтай уулзах гэж ирээд, тархиа угаалгуулж, намайг Бурханд итгэсний минь төлөө үзэн ядах вий гэж санаа зовж байлаа. Гайхмаар нь хүү минь ёрын муу цагдаа нарын гүжирдсэн, хорлонт ярианд автаагүйн зэрэгцээ харин ч эсрэгээрээ намайг үнэндээ тайтгаруулсан юм. Бурхан үнэхээр гайхалтай, төгс хүчтэй гэдгийг би тэгэхэд харсан билээ! Хүний зүрх сэтгэл, сүнсийг үнэхээр л Бурхан зохион байгуулдаг. Хүү, дүү хоёрыг маань явсны дараа ёрын муу цагдаа нар: “Хэрэв чи ам нээхгүй бол дахиад хэдэн хоногийн турш тамлана шүү, итгэнэ үү, байна уу өөрөө мэд. Тэгээд ч ам нээхгүй байвал бид чамд гурваас таван жилийн хорих ял оноолгож мөн л чадна…” хэмээн дахин нэг удаа намайг сүрдүүлэв. Бурханы олон үйл хэргийг туулсан би Бурханд итгэх итгэлээр дүүрэн байсан тул “Хамгийн муудаа л гэхэд та нарын гарт үхнэ биз! Та нар махан биеийг минь тамлаж болох ч зүрх сэтгэлийг минь хэзээ ч ганхуулж чадахгүй. Бие минь үхлээ ч сэтгэл минь Бурханых хэвээрээ” гэж зоримог, шийдэмгий байдлаар хэлсэн юм. Зөрүүдэлсэн хэвээр байгааг минь хараад ёрын муу цагдаа нар байцаалтаа дуусгаж, намайг камер луу эргүүлэн аваачихаас өөр яаж ч чадсангүй. Сатан бүрэн ялагдалдаа хөөрхийлөлтэй царайлж байхыг нүдээр үзээд би зүйрлэшгүй их баярлаж, Бурхан л бүх зүйлийн Захирагч, бас бидний амьдрал үхэл бүхэлдээ Түүний гарт байдаг гэдгийг үнэхээр ойлголоо. Хэдийгээр би хэд хоногийн турш ямар ч хоол ундгүй байж, бие минь туйлдсан ч Бурханы хайр үргэлж надтай хамт байсан юм. Бурханы үг итгэл, хүч чадлын тасралтгүй эх сурвалж болж байсан бөгөөд цагдаа нараар намайг ээлжлэн тамирдуулж, хүчээр хэрэг хүлээлгэх гэсэн Сатаны оролдлогыг тууштайгаар ялах боломж олголоо. Ингэснээр Бурханы амийн хүч хэчнээн ер бусын, агуу болохыг үнэхээр ухаарах боломж олдсон юм—Бурханы бидэнд өгдөг хүч чадал шавхагдашгүй бөгөөд махан биеийн хязгаарлалтаас ангид байдаг билээ.

Хэд хоногийн дараа ХКН-ын засгийн газар нийгмийн дэг журам алдагдуулсан гэх ял үйлдэж, гурван жил хөдөлмөрөөр дахин хүмүүжих ял оноосны дараа цагдаа нар намайг засан хүмүүжүүлэх газар луу хүргэлээ. Би тэнд хүнлэг бус амьдралаар амьдарч, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг байв. Тэр бүх зодуураас үүдэн хоёр гар минь эрэмдэг болсон тул ял эдэлсэн эхний зургаан сард хоёр гарын арын булчингууд маш чанга зангирч, хувцсаа угаах ч чадалгүй байдаг байлаа. Бороо орох бүрд судсаар цус сайн гүйж чаддаггүй байсан тул хоёр гар минь өвдөж, хавддаг байв. Үүнийг үл харгалзан шоронгийн харгалзагчид надаас өдөр тутмын нормоо өдөр бүр давуулан биелүүл хэмээн албаддаг байсан бөгөөд эс бөгөөс ялыг минь нэмэх байлаа. Түүнчлэн тэд Бурханд итгэдэг биднийг маш хатуу хараа хяналтад байлгадаг байсан юм; биднийг хооллож, угаалга хийж, тэр ч бүү хэл бие засах газар луу явахад байнга хүн ажиглаж байдаг байв… Биеийн өвдөлт, ажлын хэт ачаалал болон сэтгэлийн шаналгаа бүгд намайг үгээр хэлэхийн аргагүй их зовоосон юм. Тэр газарт гурван жил байна гэдэг хэрээс хэтэрсэн зүйл шиг санагдаж, цаашид тэсвэрлэж чадахгүй мэт санагддаг байв. Олон ч удаа би зовлонгоо эцэслэхийн тулд амиа хорлох тухай бодсон юм. Асар их шаналсандаа би Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь, махан бие минь хэчнээн сул дорой гэдгийг Та мэднэ. Би яг одоо маш их зовж байна, цаашид дахин тэсвэрлэж чадахгүй нь. Би бүр үхмээр байна. Намайг гэгээрүүлж, замчилж, сэтгэлийн тэнхээ өгч, үргэлжлүүлэн явахад минь хэрэг болох итгэл хайрлаач…” Бурхан тэр үед надад Бурханы үгийн нэг магтан дууг бодогдуулж, сайхан сэтгэлээ харуулсан юм: “Бурхан энэ удаа тийм ажил хийж, Өөрийн хараахан гүйцээгээгүй ажлаа гүйцээж, энэ эрин үеийг төгсгөж, энэ эрин үеийг шүүж, гаслант тэнгисийн ертөнцөөс гүн гүнзгий нүгэлтнүүдийг аварч, тэднийг бүрмөсөн өөрчлөн хувиргахын тулд энэ удаа бие махбодтой болсон. Бурхан хүн төрөлхтний ажлын төлөө олон нойргүй шөнийг туулсан. Хамгийн дээд өндрөөс хамгийн доод төвшин хүртэл, Өөрийн өдөр хоногийг хүнтэй хамт өнгөрүүлэхийн тулд Тэр хүний амьдардаг амьдын там руу бууж очсон ба хүмүүсийн дундах ядруу байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байдлынх нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй харин Өөрийн ажлыг биечлэн хийхдээ Тэр асар их доромжлолыг амссан юм.…ингэснээр бүхий л хүн төрөлхтөн амар амгаланг илүү хурдан олох учраас Тэр газар дээр ирэхдээ доромжлолыг тэвчиж, шударга бус явдлыг амссан бөгөөд хүнийг аврахын тулд ‘там’ болон ‘Үхэгсдийн орон’ руу, барын үүр лүү биечлэн орсон(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы ажлын үе шат бүр хүний амийн төлөө байдаг”). Эдгээр үгийг тунгаан бодох зуур зүрх сэтгэл минь Бурханы үгээр зоригжиж, сэргэлээ. Асар их завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан махбод болж, ажлаа хийхээр хамгийн дээд өндөрлөгөөс хамгийн доод ёроол руу бууж, диаволын үүр болох Хятадад ирэх агуу их эрсдэлийг үүрсэн тухай би бодов. Бурхан асар их доромжлол, шаналал, хавчлага, саад бэрхшээлийг туулсан атлаа хүн төрөлхтний төлөө гомдол, харуусалгүйгээр Өөрийгөө ямагт чимээгүйхэн зарлагадсаар байгаа. Бурхан ердөө л Өөрийнх нь хүслийг анхаарч чадах, шударга ёсны зүг хандаж, хэзээ ч бууж өгч, буулт хийдэггүй бүлэг хүмүүсийг олж авахын тулд энэ бүх ажлыг явуулдаг. Бурхан миний хүслийг хатуужуулж, Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдлыг минь төгс болгохын тулд ийм нөхцөл байдлыг ашиглахыг хүссэн учраас би тухайн нөхцөл байдалд орсон юм; Тэрээр надад үнэнийг ойлгуулж, намайг үнэн рүү оруулахын тулд надад ийм нөхцөл байдал тохиолдохыг зөвшөөрчээ. Бурханы туулсан шаналал, доромжлолын хажууд миний туулж байгаа өчүүхэн бага зовлонг дурдах ч үнэ цэнгүй байсан юм. Хэрэв би шоронд ийм жаахан зовлонг ч тэсвэрлэж чадахгүй юм бол миний төлөө Бурханы гаргасан уйгагүй их хүчин чармайлтыг хүртэх үнэ цэнгүй гэдгээ нотлох бус уу? Түүнчлэн анх баривчлагдах үед минь ёрын муу цагдаа нарын оноосон бүхий л харгис тамлалыг даван туулах боломжийг Бурханы удирдамж надад олгосон юм. Бурхан аль эртнээс гайхалтай үйл хэргээ бодитоор харуулсан тул би улам ч тууштайгаар итгэж, Түүний төлөө сайхан гэрчлэл хийсээр байх ёстой бус уу? Ингэж бодоод хүч чадал минь сэргэсэн бөгөөд Христийг даган дуурайхаар сэтгэл шулуудлаа: Аливаа зүйл хэчнээн шаналантай, хүнд хэцүү боллоо ч би шантралгүй амьдарсаар байх болно. Үүний дараа засан хүмүүжүүлэх газар дахь амьдрал минь дааж давшгүй хүнд санагдах болгонд би тэр магтан дууг дуулдаг болсон бөгөөд дуулах болгонд минь Бурханы үг намайг дундаршгүй их итгэл, хүч чадлаар ханган, цааш үргэлжлүүлэх урам зориг ордог байлаа. Тухайн үед тэр засан хүмүүжүүлэх газарт чуулганы нэлээд хэдэн эгч бас хоригдож байсан юм. Бурханы хайрласан мэргэн ухаанд найдсанаар бид боломж олдох бүрийд Бурханы үгийг тэмдэглэлдээ бичиж, бие биедээ дамжуулах юм уу боломж гарах үед өөр хоорондоо цөөн хэдэн үгээр нөхөрлөж, нэг нэгнээ дэмжиж, зоригжуулдаг байлаа. Бид бүгд ХКН-ын засгийн газрын чөтгөрүүдийн тэр үүрэнд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдан, өндөр хананууд дунд хоригдож байсан ч яг үүнээс болоод Бурханы үг бүрийг улам ч их нандигнаж, дор бүрд маань Бурханы өгсөн урам зоригийг бүр ч их эрхэмлэх болсон бөгөөд ийм учраас бидний зүрх сэтгэл тэгтлээ их ойртон дотноссон билээ.

2005 оны 10-р сарын 29-нд би ялаа бүрэн эдлээд, эцэст нь суллагдлаа. Гэвч шоронгоос суллагдсан хэдий ч эрх чөлөөгөө эргүүлэн олж авч чадахгүй хэвээр байсан юм. Цагдаа нар миний үйл хөдлөлийг тандахын тулд үргэлж хүмүүс явуулдаг байсан бөгөөд сар болгон намайг цагдаагийн хэсэг дээр биечлэн очиж тайлагнахыг үүрэгдсэн билээ. Би хэдийгээр гэр орондоо байсан ч үл үзэгдэх шоронд хоригдож буй мэт санагдан, ХКН-ын мэдээлэгчдийн эсрэг цаг үргэлж сонор сэрэмжтэй байх ёстой байв. Гэртээ байсан ч гэлээ, цагдаа нар хэзээ хэзээгүй дайран орж ирэх вий гэж айсандаа би Бурханы үгийг унших үедээ мөн л асар их сэрэмжлэх ёстой байсан юм. Түүнчлэн, намайг маш чанд танддаг байсан тул ах эгч нартайгаа уулзаж, чуулганы амьдралаар амьдрах ямар ч аргагүй байлаа. Ингэх нь надад шаналгаатай байсан бөгөөд өдөр хоног бүр сар жил шиг санагддаг байв. Сүүлдээ би чуулганаа болон бүх ах эгчээ орхин тандалт, дарлал дор амьдрах амьдралыг тэвчиж чадаагүй тул төрөлх нутгаасаа явж, өөр газар ажилд орсон юм. Эцэст нь би чуулгантай холбоо тогтоож чадсан бөгөөд дахин чуулганы амьдралаар амьдарч эхэллээ.

ХКН-ын засгийн газрын гарт хавчлага туулаад би магтаал хүртэх гэж олон нийтийг хуурдаг хоёр нүүрт, чөтгөрлөг мөн чанарыг нь нэвт шувт, тодорхой харсан бөгөөд тэд бол Тэнгэрийг доромжилж, Бурхантай тэрсэлддэг диаволуудын бүлэглэлээс цаашгүй гэдэгт бат итгэх болсон юм. ХКН-ын засгийн бол үнэхээр Сатаны биелэл, бие махбодтой болсон диавол дүрээрээ мөн. Тэднийг би гүнээ үзэн яддаг бөгөөд заналт дайсан нь хэвээр үлдэнэ гэдгээ тангараглаж байна. Мөн энэхүү саад бэрхшээлийн туршид би Бурханы төгс хүчин, дээд эрх, гайхалтай үйл хэргийг үнэхээр ухаарч авсан бөгөөд Бурханы үгийн эрх мэдэл, сүр хүчийг туулж, Бурханы хайр болон агуу их авралыг үнэхээр мэдэрсэн юм: Аюулд байх үед минь Бурхан л үргэлж дэргэд байж, намайг үгээрээ гэгээрүүлж, гэрэлтүүлж, итгэл, хүч хайрлаж, харгис эрүү шүүлтийг ар араас нь ялан дийлэхэд замчлан, харанхуй, урт удаан гурван жилийн баривчилгааг даван туулуулсан юм. Бурханы энгүй их авралтай учирсан би асар их талархан, итгэл минь нэмэгдсэн бөгөөд ингэж шийдсэн билээ: Цаашид би хэчнээн их хүндрэл бэрхшээл туулах ёстой болсон ч харанхуйн бүх нөлөөнөөс ангижрахын тулд Бурханы үгийн удирдамж, манлайлалд үргэлж найдаж, Бурханыг эцсээ хүртэл тууштай дагана!

Тайлбар:

a. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.

б. Эх бичвэрт “түүнчлэн халдаж чадахгүй байхын (мөн халдахыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ээж шоронд байсан өдрүүд

Жоу Жи, Хятад Ээж бид хоёр гэрээс дүрвэхэд би 15 настай байлаа. 2002 оны нэг шөнө оройтож гарснаа санаж байна. Цагдаа нар өөрийг нь...

Messenger дээр бидэнтэй холбоо барих