Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад хийхгүй байх тухай эргэцүүлэл

2023-03-09

Ноэль, Өмнөд Солонгос

Би үүргээ гүйцэтгэхдээ том, жижиг олон асуудал гаргадаг байсан. Зарим нь хэтэрхий хайхрамжгүйгээс, зарим нь зарчмыг мэдэхгүйгээс болдог байсан юм. Би бага зэрэг санаа зовж, удирдагч юм уу хамт ажилладаг эгч надтай харьцаж, намайг үүрэгтээ хайнга ханддаг гэх вий гэхээс айдаг байсан ч хамтрагч маань асуудлыг бараг дурддаггүй, зүгээр л намайг ирээдүйд илүү анхааралтай байгаарай гэдэг байсан нь намайг үргэлж баярлуулдаг байлаа. Хожим нь би бусад хүмүүс үүрэгтээ илэрхий асуудал гаргаж байгааг хараад тэднийг ажилдаа хэтэрхий хайнга хандаж байна гэж бодоод, үүнийх нь уг чанар, энэ хэвээр үргэлжлүүлэхийн ноцтой үр дагаврыг тэдэнд ойлгуулахын тулд тэдэнтэй нөхөрлөж, асуудлыг нь задлан шинжлэхийг хүссэн. Гэхдээ дараа нь би, бусад хүмүүсийн асуудлыг шууд хэлбэл бардам занг нь шархлуулна, асуудлыг нь ойлгуулах зүйл хэлэхэд л хангалттай, тэгээд л орхисон нь дээр гэж бодсон. Тэгээд ч би өөрөө адилхан асуудалтай тулгарч байж бусдад юм хэлэх ямар эрхтэй билээ? Би ямар нэг зүйлийн төлөө бусадтай харьцаад, өөрөө дараа нь тэрийгээ хийвэл яах билээ? Би хоёр нүүртэн болох биш үү? Би зүгээр л сайхан зүйл хэлэх ёстой гэж бодсон. Ингэснээр хэрэв би алсдаа ямар нэг буруу зүйл хийвэл бусад хүмүүс хэл ам хийхгүй. Бусдыг уучлах нь өөрийгөө уучлах явдал. Ингэж бодох үед миний зүрх сэтгэл дэх өчүүхэн зөв шударга байдал алга болсон юм даа. Би хамтрагчдаа “Асуудалтай байгаа хэдэн хүнийг нэр цохох шаардлагагүй. Асуудлыг зүгээр л хэлэхэд болно шүү дээ” гэж хэлсэн. Тэр хариуд нь юу ч хэлээгүй. Үүний дараа сэтгэл жаахан тавгүйтсэн. Тэднийг онцгойлж хэлэхгүй бол тэд асуудалтай байгааг бусад нь ойлгох болов уу? Тэд ирээдүйд өөрчлөгдөх үү? Хэрвээ өөрчлөгдөхгүй бол энэ нь ажилд нөлөөлөх боломжтой. Би дотроо зөрчилдсөн. Үнэнийг хэлмээр байсан ч тэгж зүрхлээгүй, гэхдээ хэлэхгүй бол үүргээ биелүүлэхгүй байгаа юм шиг санагдсан. Дараа нь би яагаад надад тийм хэцүү байгааг гайхсан юм. Бусдын асуудлыг илчлэхэд надад юу саад болж байна вэ? Би чимээгүйхэн залбирч, асуудлаа ойлгоход минь намайг замчлаач гэж Бурханаас гуйсан.

Дараа нь өөр нэг эгчид өөрийнхөө байдлыг хэлтэл тэр эгч надад Бурханы үгийн энэ хэсгийг явуулсан юм. Үүнийг уншаад үнэхээр нүд нээгдэж, асуудлаа бага зэрэг ойлгож авсан даа. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “‘Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий’ гэх ёс суртахууны зарчмыг та нар дэмждэг үү? Хэрвээ хэн нэгэн энэ үгийг дэмжвэл та нар түүнийг агуу, эрхэм хүн гэж бодох уу? ‘Хараач, тэд бусдыг хүчилдэггүй, бусдад хүндрэл учруулдаггүй, эсвэл тэднийг хэцүү байдалд оруулдаггүй. Тэд ямар сайн юм бэ? Тэд үргэлж өөртөө хатуу хэр нь бусдад зөөлөн ханддаг. Өөрөө хийхгүй зүйлийг хий гэж хэнд ч, хэзээ ч хэлдэггүй. Тэд бусдад маш их эрх чөлөө олгож, ихээхэн халуун дулаан сэтгэл, хүлээцтэй байдлыг мэдрүүлдэг. Ямар агуу хүн бэ!’ гэж хэлэх хүмүүс бий. Үнэхээр тийм гэж үү? ‘Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий’ гэдэг үгийн далд утга нь өөрийнхөө дуртай, таашаал авдаг зүйлийг л бусдад өгөх, ханган нийлүүлэх ёстой гэсэн үг. Гэхдээ завхарсан хүмүүс юунд дуртай, юунаас таашаал авдаг вэ? Завхарсан, учир утгагүй зүйлс, хэрээс хэтэрсэн хүсэл. Ийм сөрөг зүйлсийг хүмүүст өгч, тэдгээрээр хангавал бүх хүн төрөлхтөн улам илүү завхрах бус уу? Эерэг зүйлс улам цөөрнө. Энэ үнэн биз дээ? Хүн төрөлхтөн гүнээ завхарсан гэдэг нь бодит баримт. Завхарсан хүмүүс алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, махан биеийн таашаалыг эрэлхийлэх дуртай. Тэд алдартан, хүчирхэг нэгэн, супер хүн байхыг хүсдэг. Тэд тав тухтай амьдралыг хүсэж, хүнд ажлыг үзэн яддаг, бүхнийг өөрсдөдөө өгүүлэхийг хүсдэг. Маш цөөн хэд нь үнэнийг, эерэг зүйлийг хайрладаг. Хүмүүс өөрсдийн завхрал, дур сонирхлыг бусдад өгч, ханган нийлүүлбэл юу болох вэ? Яг л чиний төсөөлдөг шиг: Хүн төрөлхтөн улам л завхарна. ‘Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий’ хэмээх санааг дэмждэг хүмүүс завхрал, дур сонирхол, хэрээс хэтэрсэн хүслээ бусдад тулгахыг хүмүүсээс шаардаж, бусад хүнийг ёрын муу, тав тух, хөрөнгө мөнгийг эрэлхийлж, тушаал дэвшихээр хөөцөлдөхөд хүргэдэг. Энэ нь амьдралын зөв зам мөн үү? ‘Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий’ гэдэг нь маш асуудалтай хэллэг болох нь харваас илэрхий байна. Өө сэв, цоорхой нь ив илэрхий, задлан шинжилж, ялган танихын ч хэрэггүй. Багахан шинжлэхэд л алдаа мадагтай, утгагүй гэдэг нь илэрхий харагдана. Гэхдээ энэ үгэнд амархан үнэмшиж, нөлөөнд нь автдаг, ялган танихгүйгээр хүлээж авдаг олон хүн та нарын дунд бий. Бусадтай харилцах үедээ чи энэ онч мэргэн үгийг үргэлж ашиглан өөртөө сануулж, бусдад сургамжилдаг. Ингэснээрээ чи өөрийгөө тун эрхэм ёс жудагтай, маш эрүүл ухаантай гэж боддог. Гэвч дагаж мөрддөг зарчим, асуудалд ханддаг байр суурийг чинь эдгээр үг өөрийн эрхгүй илчилсэн. Үүний зэрэгцээ чи бусдыг мэхэлж, төөрөлдүүлэн өөртэйгөө адил үзэл бодол, байр сууриар хүмүүс, нөхцөл байдалд хандахад хүргэсэн. Чи жинхэнэ амар тайвныг тогтоогч шиг авирлаж, дундыг баримталжээ. ‘Ямар ч асуудал байлаа гэсэн, нухацтай авч үзэх шаардлагагүй. Өөрийгөө болон бусдыг бүү хүндрүүл. Бусдыг хүндрүүлбэл өөрийгөө ч бас хүндрүүлж байгаа хэрэг. Бусдад эелдэг хандах нь өөртөө эелдэг хандаж буй хэрэг. Бусад хүнд хатуу хандвал өөртөө ч бас хатуу хандаж байгаа хэрэг. Өөрийгөө хэцүү байдалд оруулах ямар хэрэг байна вэ? Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй байх нь өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн сайн, хамгийн хайхрамжтай зүйл’ гэж чи хэлдэг. Мэдээжийн хэрэг энэ бол ямар ч юманд нямбай хандахгүй байх хандлага юм. Аливаа асуудал дээр тодорхой байр суурь, харах өнцөг чамд байдаггүй, бүх юмны талаарх үзэл бодол чинь будилсан байдаг. Чи нямбай биш, юмыг харсан ч хараагүй царайлдаг. Эцэст нь Бурханы өмнө зогсож, өөрийгөө тайлагнах үед чинь бөөн будилаан байх болно. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийх ёсгүй гэж чи үргэлж хэлдэг. Энэ нь маш аятайхан, таатай боловч үүний зэрэгцээ чамд маш их төвөг учруулж, олон асуудал дээр тодорхой үзэл бодол, байр суурьтай байж чадахгүй байхад хүргэнэ. Мэдээж бас, ийм нөхцөл байдалтай тулгарахад Бурхан чамд ямар шаардлага, стандарт тавьдгийг, ямар үр дүнд хүрэх ёстойгоо тодорхой ойлгож чадахгүй байхад чамайг хүргэдэг. Чи юу ч хийсэн нягт нямбай байдаггүй учраас ийм зүйл болдог, тэдгээр нь будилуу хандлага, үзэл бодлоос чинь болдог. Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй байх нь хүмүүст, юмст хандах ёстой хүлээцтэй хандлага мөн үү? Үгүй ээ, биш. Энэ нь гаднаасаа зөв, эрхэм, сайхан сэтгэлтэй харагддаг онол төдий боловч үнэндээ бол бүхэлдээ сөрөг зүйл юм. Мэдээж энэ нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой үнэний зарчим бүр ч биш(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (10)). Бурханы үг бусдад хандах хандлагыг минь илчилсэн. Хэн нэгэн хүн үүрэгтээ асуудал гаргахыг хараад би тэрийг нь тодорхой хэлж өгөхийг хүсдэггүй байлаа. Гаднаас нь харахад би эелдэг байж, бусдын нэр нүүрийг хамгаалдаг, тэднийг ичээдэггүй мэт байсан ч далд сэдэл өвөрлөж байсан. Би үүрэгтээ удаа дараа хайнга хандаж, төстэй асуудал гаргадаг болохоор бусдын асуудлыг хэлж өгчхөөд, дараа нь өөрөө яг адилхан асуудал гаргахаас айж байсан юм. Тэр нь намайг хоёр нүүртэн болгох биш үү? Бусдад хатуу хандах нь гарах гарц үлдээдэггүйгээс надад ч мөн сайнгүй болохоор би бусдын асуудлыг нухацтай авч үзэлгүй, тэднийг хаацайлахыг илүүд үзсэн. Хэрэв тэд үүрэгтээ үргэлж хайхрамжгүй хандвал сайн дүнд хүрч, ямар ч сайн үйл хийхгүй төдийгүй, чуулганы ажилд ч нөлөөлж, томоохон саад ч учруулна гэдгийг би сайн мэдэж байсан. Зааварлагчийн хувиар би хариуцлага үүрч, бусдын асуудлыг хэлж өгч, нөхөрлөж, шаардлагатай үед нь илчилж, шинжилж, тэдэнтэй харьцах ёстой байсан ч нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд үнэнийг хэрэгжүүлэх өчүүхэн хүслээ ч гээсэн юм. Гаднаасаа би үнэхээр хайхрамжтай мэт харагдаж байсан ч бодит байдал дээр өөрийгөө л хамгаалж, бусдаар алдаагаа хэлүүлэхгүй байхыг хүссэн. Бурханы үгийн илчлэл байгаагүй бол, бусдын алдааг хэлж өгөхгүй байх нь үнэндээ сатанлаг гүн ухааны нөлөөнд автаж, хяналтад нь орсноос үүдэлтэйг би хэзээ ч ойлгохгүй, ямар ов мэхтэй болохоо огт харахгүй байх байлаа.

Би Бурханы үгээс үүнийг уншсан. “‘Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий’ гэдэг нь шууд утгаараа өөрт таалагдахгүй юм өөрийнхөө хийх дургүй зүйлийг бусад хүнд ч бас бүү тулга гэсэн үг юм. Ингэх нь ухаалаг, эрүүл ухаантай юм шиг санагдаж болох ч нөхцөл байдал болгоныг зохицуулахдаа энэ сатанлаг гүн ухааныг ашиглавал олон алдаа гаргах болно. Чи хүмүүсийг гомдоож, төөрөлдүүлж, бүр хор хүргэх магадлалтай. Зарим эцэг эх өөрсдөө хичээл давтах дургүй ч хүүхдүүдээ хичээл давтуулж, тэдэнд учирлахыг үргэлж оролдож, шаргуу суралц гэж шахдагтай яг адилхан. ‘Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий’ гэх шаардлагыг энд хэрэгжүүлбэл энэ эцэг эхчүүд өөрсдөө дургүй учраас хүүхдүүдээ хичээл давтуулах ёсгүй. Зарим хүн Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй; гэхдээ Бурханд итгэх нь амьдралын зөв зам гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байдаг. Хүүхдүүд нь буруу замаар явж байгааг харвал тэд Бурханд итгэ гэж хүүхдүүдээ шахдаг. Хэдийгээр өөрсдөө үнэнийг эрэлхийлдэггүй ч хүүхдүүдээ үнэнийг эрэлхийлж, ерөөл хүртээсэй гэж хүсдэг. Энэ нөхцөл байдалд өөрсдөд нь яаж хандахыг хүсдэг шигээ бусдад хандах байсан бол энэ эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханд итгүүлэх ёсгүй байсан. Тэгэх нь энэхүү сатанлаг гүн ухаанд нийцэх байсан боловч хүүхдүүдийнх нь аврагдах боломжийг бас үгүй хийх байсан. Энэ үр дүнг хэн хариуцах вэ? Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй байх уламжлалт ёс суртахууны зарчим нь хүмүүст хор хүргэдэг бус уу?… Эдгээр жишээ нь үгийг бүрэн няцааж байгаа биш үү? Энд зөв зүйл юу ч алга. Жишээ нь зарим хүн үнэнийг хайрладаггүй; тэд махан биеийн тав тухад шунаж, үүргээ гүйцэтгэхдээ хойрголох арга зам хайж олдог. Тэд зовж, төлөөс төлөхийг хүсдэггүй. ‘Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий’ гэдэг үг үүнийг сайн илэрхийлсэн гэж боддог бөгөөд ‘Та нар зугаацаж сурах хэрэгтэй. Үүргээ сайн гүйцэтгэж, зовж зүдэрч, төлөөс төлөх хэрэггүй. Хойрголж болохоор байвал хойргол, аргацааж болохоор байвал аргацаа. Өөртөө битгий хүндрэл учруул. Хар даа, би ингэж амьдардаг, сайхан байгаа биз дээ? Миний амьдрал үнэхээр төгс! Та нар ингэж амьдраад өөрсдийгөө туйлдуулж байна! Надаас суралцах хэрэгтэй’ гэж хүмүүст хэлдэг. ‘Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий’ гэх шаардлагад энэ нь нийцэж байгаа бус уу? Хэрвээ чи ингэж авирладаг бол мөс чанартай, эрүүл ухаантай хүн мөн үү? (Биш.) Хүн мөс чанар, эрүүл ухаанаа алдвал ёс зүйгүй болох бус уу? Үүнийг ёс зүйгүй байх гэж нэрлэдэг. Үүнийг яагаад ингэж нэрлэдэг вэ? Учир нь тэд тав тухад дурлаж, үүргээ гүйцэтгэхдээ аргацааж, бусдыг турхирч, бусдад нөлөөлөн өөрсөдтэй нь адил хааш яаш байж, тав тухад шунахад хүргэдэг. Үүнд ямар асуудал байна вэ? Үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш, хариуцлагагүй байх нь Бурханыг мэхэлж, эсэргүүцэж байгаа үйлдэл юм. Хэрвээ чи хааш яаш хэвээр байж, гэмшихгүй бол илчлэгдэж, таягдан хаягдана(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (10)). “Хүмүүс үнэнийг хайрладаг бол үнэнийг эрэлхийлэх хүчтэй байж, үнэнийг хэрэгжүүлэхээр шаргуу ажиллаж чадна. Тэд хаях ёстой зүйлийг хаяж, орхих ёстой зүйлийг орхиж чадна. Ялангуяа, өөрийн чинь алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд хамаарах зүйлсийг орхих ёстой. Хэрвээ чи тэдгээрийг орхихгүй бол үнэнд хайргүй, үнэнийг эрэлхийлэх хүчгүй гэсэн үг юм. Ямар нэг зүйл тохиолдоход чи үнэнийг эрж хайх ёстой. Үнэнийг хэрэгжүүлэх хэрэгтэй үед үргэлж аминч сэтгэл гаргаж, хувийн ашиг сонирхлоо орхиж чадахгүй бол үнэнийг хэрэгжүүлж чадахгүй. Ямар ч нөхцөл байдалд үнэнийг огт эрж хайдаггүй, хэрэгжүүлдэггүй бол чи үнэнийг хайрладаг хүн биш. Хэчнээн жил Бурханд итгэсэн чинь хамаагүй үнэнийг олж авч чадахгүй. Зарим хүн үргэлж алдар нэр, ашиг хонжоо, хувийн ашиг сонирхлыг эрэлхийлж байна. Чуулган тэдэнд ямар ч ажил зохицуулж өгсөн, тэд үргэлж нягтлан тунгааж, ‘Энэ надад ашиг тустай юу? Ашиг тустай бол би хийнэ, үгүй бол хийхгүй’ гэж боддог. Ийм хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй, тэгвэл үүргээ сайн гүйцэтгэж чадах уу? Гарцаагүй чадахгүй. Мууг хийдэггүй байлаа ч гэсэн үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш. Үнэнийг эрэлхийлдэггүй, эерэг зүйлийг хайрладаггүй, юу ч тохиолдсон нэр хүнд, байр суурь, хувийн ашиг сонирхол, өөртөө ашигтай зүйлийг л харгалзан үздэг бол чи хувийн ашиг сонирхолдоо л хөтлөгддөг, аминч, адгийн хүн юм… Хүмүүс олон жил Бурханд итгэснийхээ дараа ч үнэнийг огт хэрэгжүүлдэггүй бол тэд үл итгэгчид, ёрын муу хүмүүс юм. Хэрвээ чи үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй бол, гэм буруу чинь улам ихэсдэг бол төгсгөл чинь гарцаагүй тогтоогдсон. Бүх гэм буруу, явж буй буруу зам, гэмшихээс татгалзаж байгаа бүхэн чинь нийлээд тоймгүй олон ёрын муу үйл болох учраас там руу явж, шийтгүүлэх төгсгөлтэй байх чинь тодорхой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхийн хамгийн чухал нь үнэнийг хэрэгжүүлэх явдал юм). Бурханы үгийн илчлэлд би өөрийн эрхгүй цочирдсон. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэсэн харилцаанд үндэслэх нь намайг бусдыг ойлгодог мэт харагдуулж байсан ч үнэндээ би тэдэнд хор учруулж байжээ. Би Бурханы үг юм уу Бурханы шаардлагыг хэрэгжүүлж, үүнд ороогүй. Бусад нь яг л над шиг, ахиц дэвшлийг эрэлхийлэхгүй, сөрөг, доройтмол байх ёстой мэт бусдын асуудлыг өөгшүүлж, тэднээс Бурханы үгийг хэрэгжүүлэхийг шаардаагүй. Ийм зүйл хийх нь хариуцлагагүй, бусдад бялдуучилж байгаа хэрэг. Мөс чанаргүй, ёс журамгүй зүйл. Би ингэж л авирлаж, үнэнийг хайрлалгүй, өөрийгөө л сэтгэл амар байлгахыг оролдоод, үүрэгтээ нухацтай, няхуур хандахыг хүсээгүй. Үүрэгт маань элдэв янзын асуудал, гажуудал байсан ч би алдаагаа ил болгохоос айж, удирдагч, хамтрагч хоёр маань надад хэтэрхий хатуу хандахгүй байх гэж найдсан. Бас бусдад хэт шулуухан хандвал би үлгэр дуурайл үзүүлж, тэдний хяналтыг хүлээж авах ёстой болж, амьдрал минь амаргүй болно гэж айж байсан. Тиймээс би бусдыг хаацайлж, өөртэйгөө адилхан болгож, анзаарсан асуудлуудаа дурдахгүй, нэг нэгнээ хянахгүй байлгахыг хүссэн. Үнэнийг олж авахаасаа өмнө хүмүүс завхарсан зан чанараараа амьдарч, хойрголж, үүрэгтээ хааш яаш хандах хандлагатай байдаг. Энэ үед л харилцан хянаж, удирдамж өгөх нь хамгийн их хэрэгтэй. Энэ бол сайн зүйл, энэ нь чуулганы ажлыг хамгаалдаг. Зааварлагчийн хувиар би үнэхээр үнэнийг хэрэгжүүлэхэд манлайлах ёстой байсан ч сайн үлгэр жишээ байгаагүй төдийгүй, хүмүүсийг өөр шигээ хайнга байлгаж, ахиц гаргахын төлөө мэрийлгээгүй. Мөн чанартаа би үнэнээс залхаж, үнэнийг хүлээн авахыг хүсээгүй. Хайхрамжгүй байж, Бурханыг хуурахад манлайлж, үүргээ сайн гүйцэтгээгүй төдийгүй, ах эгч нартаа хор учруулж байж. Би энэ талаар эргэцүүлэх тусмаа асуудал бодож байснаас минь илүү ноцтойг улам ойлгосон. Нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд би чуулганы ажил, ах эгч нарын амийн оролтыг үл тоомсорлож, маш аминч, жигшүүртэй байжээ. Бас би Бурхан яагаад ийм хүмүүсийг үл итгэгчид, Бурханы гэрт шургалдаг муу хүмүүс гэж хэлдгийг ойлгож авсан юм. Учир нь тэдний зүрх сэтгэлд тэд өөрсдөө л байдаг—тэд чуулганы ажлыг боддоггүй. Бурхан бид бүгдийг үнэнийг хэрэгжүүлж, зарчимтай ярьж, үйлдэж чадна гэж найддаг. Гэвч би үнэнийг хайрлаагүй, хүн бүр нэг нэгнээ хаацайлж, хэн нь ч үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаасай гэж найдсан. Би Бурханы хүссэний эсрэгээр нь хийж байсан—энэ бол мууг үйлдэж байгаа хэрэг. Чуулганы ажилд зориуд саад учруулах нь л Бурханы зэвүүцлийг төрүүлэх муу үйл гэж би боддог байсан ч алхам тутамдаа өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, завхарсан зангаар ярьж, үйлдэж, үнэнийг хэрэгжүүлэхгүй байх нь ч бас мууг үйлдэх явдал гэдгийг ойлгосон юм. Үүнийг ойлгоод би тэр даруй Бурханд гэмшин залбирч, “Бурхан минь, би зааварлагч мөртөө үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд би хүн бүр бие биеэ хаацайлаасай гэж хүссэн. Надад мөс чанар ч, эрүүл ухаан ч алга, би энэ үүргийг гүйцэтгэх эрхгүй. Бурхан минь, би гэмшиж, өөрчлөгдмөөр байна” гэсэн. Залбирсныхаа дараа би бусад хүмүүсийн сүүлийн үед үүрэгтээ гаргасан бүх асуудлыг жагсааж, тэр бүх асуудлын нарийн ширийнийг хараад мэл гайхсан. Хоёр хүн үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж байсан нь зарим ажлыг дахиж хийх ёстой гэсэн үг байлаа. Асуудлуудыг ар араас нь хараад би үнэхээр тавгүйтсэн. Хүн бүрийн үүрэгт тийм олон асуудал байна гэж би төсөөлөөгүй. Харин юмыг зөнд нь орхиж, бусдыг ч, өөрийгөө ч өөгшүүлэх тухай л бодоод, Бурханы хүслийг анхаарч үзээгүй. Энэ байдлаараа үргэлжилбэл ажлын бүх хоцрогдол миний толгой дээр бууна шүү дээ.

Тэр орой би Бурханы үгийн энэ хэсгийг уншиж, өөрийнхөө зан авирыг ойлгож авсан юм. Бурханы үгэнд хэлснээр: “Антихристүүд юу хийж байгаа нь хамаагүй, эхлээд өөрийн ашиг сонирхлыг бодолцож, үүнийг бүхэлд нь бодож үзмэгцээ л үйлддэг; тэд үнэнийг жинхэнээсээ, чин сэтгэлээсээ, туйлын дуулгавартайгаар, зөвшилцөлгүйгээр дагадаггүй, харин шилж сонгож, болзолтойгоор дагадаг. Энэ нь ямар болзол вэ? Тэдний байр суурь, нэр хүнд хамгаалагдах ёстой, ямар ч хохирол амсах ёсгүй. Энэ болзол биелсэн тохиолдолд л тэд юу хийхээ шийдэж, сонгоно. Өөрөөр хэлбэл, антихристүүд үнэний зарчим, Бурханы даалгавар, Бурханы гэрийн ажилд яаж хандах, өөрсдөд нь тулгарсан зүйлийг яаж зохицуулахаа нухацтай бодолцон үздэг. Тэд Бурханы хүслийг хэрхэн хангах, Бурханы гэрийн ашиг сонирхлыг яаж хохироохгүй байх, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах, ах эгч нарт яаж ашиг тус өгөхийг авч үздэггүй; тэд иймэрхүү зүйлийг бодолцдоггүй. Антихристүүд юуг бодолцон үздэг вэ? Өөрсдийнх нь байр суурь, нэр төрд нөлөөлөх эсэх, нэр хүнд нь буурах эсэхийг. Ямар нэг зүйлийг үнэний зарчмын дагуу хийх нь чуулганы ажил, ах эгч нарт ашиг тустай ч өөрсдийнх нь нэр төрийг унагаж, өөрсдийнх нь жинхэнэ биеийн хэмжээг маш олон хүнд ухааруулж, ямаршуу уг чанар, мөн чанартайг нь мэдүүлэхээр байвал тэд үнэний зарчмын дагуу яавч үйлдэхгүй. Бодитой ажил хийх нь илүү олон хүнд өндрөөр үнэлэгдэж, хүндлүүлж бишрүүлэхэд хүргэж, үг нь эрх мэдэлтэй болж, илүү олон хүнийг захирахаар байвал тэд тийм аргаар хийхийг сонгоно. Эс бөгөөс тэд Бурханы гэрийн, эсвэл ах эгч нарын ашиг сонирхлыг харгалзан үзээд, өөрсдийн ашиг сонирхлыг орхих сонголт хийнэ гэж хэзээ ч байхгүй. Антихристүүдийн уг чанар, мөн чанар ийм байдаг. Энэ нь аминчхан, булай биш байна уу? Ямар ч нөхцөл байдалд антихристүүд өөрсдийн байр суурь, нэр төрийг хамгийн чухал гэж үздэг. Тэдэнтэй хэн ч өрсөлдөж чадахгүй. Ямар арга барил шаардлагатай нь хамаагүй хүмүүсийг өөртөө татаж, бусдаар өөрийгөө шүтүүлж л байвал антихристүүд үүнийг хийнэ… Энгийнээр хэлбэл, антихристийн хийдэг юм бүхний цаад зорилго, сэдэл нь байр суурь, нэр төр гэсэн хоёр зүйлийг тойрон эргэлдэж байдаг. Гаднаа ярьж, үйлдэж, авирлаж байгаа байдал, сэтгэлгээ, үзэл бодол, эрж хайж байгаа байдлын аль нь ч бай, бүх зүйл нэр төр, байр суурийг нь тойрон эргэлдэж байдаг. Антихристүүд ингэж ажилладаг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Бурханы үг тов тодорхой байна. Антихристүүд юм болгоныг нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд хийдэг. Тэд чуулганы ажлыг яаж хамгаалах, ах эгч нарт юу ашиг тустайг хэзээ ч бодолцдоггүй. Өөрийнхөө ашиг сонирхлыг аюулд оруулснаас чуулганы ажилд нөлөөлөхийг илүүд үзэж, нэр хүнд, байр сууринд дэндүү их анхаардаг. Би өөрийгөө эргэцүүлээд яг л антихрист шиг аашилж байснаа ойлгосон. Ямар нэгэн зүйлтэй тулгарахдаа би өөрийн ашиг сонирхол, нэр нүүр, байр суурийг би үргэлж бүхнээс дээгүүр тавьдаг. Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ тун хайнга байгааг хараад үүнийг нь хэлж, тэдэнтэй харьцах ёстой, тэгвэл тэд асуудлаа олж харж, завхралаа таньж чадна гэдгийг би мэдэж байсан ч хэнийг ч гомдоохыг хүсээгүй, өөрийгөө хамгаалахыг хүссэн учраас үнэнийг хэрэгжүүлээгүй. Би үнэнд нийцэх ганц ч үг амнаасаа гаргаж чадаагүй. Харин ч өөртөө заавал гарах гарц үлдээх гэж тархиа гашилгасан. Би маш зальжин, ов мэхтэй, дундыг баримтлахыг хүссэн бялдууч нэгэн байсан. Алдар нэр, байр суурийг эрэлхийлж, ашиг сонирхлоо хамгаалан, чуулганы ажлыг бодолгүй, завхарсан зангаар үүргээ гүйцэтгэх боломжийг бусдад олгосоор байсан. Би антихристийн замаар явж байж. Энэ чигээрээ байвал Бурхан намайг гарцаагүй илчилж, таягдан хаях байв. Ингэж ухаараад энэ асуудал ямар ноцтой болохыг би олж харан, Бурханд залбирч, алдар нэр, байр суурийг орхин, чуулганыг ажлыг хамгаалж, үүрэг хариуцлагаа биелүүлэхэд намайг залж чиглүүлээч гэж гуйгаад,

дараа нь Бурханы үгийг илүү их уншсан юм. “Өөртөө хүсдэг зүйлийг л бусдад хий гэж Бурхан хүмүүсээс шаарддаггүй, харин ч өөр өөр нөхцөл байдлыг зохицуулахдаа мөрдөх ёстой зарчмаа сайн мэддэг байхыг хүмүүсээс шаарддаг. Хэрвээ энэ нь зөв бөгөөд Бурханы үг, үнэнд нийцэж байвал чи салахгүй зуурах ёстой. Чи үүнээс зуурах ёстой төдийгүй бусдад анхааруулж, бусдыг ятгаж, бусадтай нөхөрлөх ёстой, ингэснээр тэд Бурханы хүсэл яг юу болох, үнэний зарчим юу болохыг ойлгож авна. Энэ чиний хариуцлага, хүлээсэн үүрэг юм. Дундыг баримтал гэж Бурхан чамаас шаарддаггүй, ямар уужуу сэтгэлтэйгээ гайхуул гэж бүр ч шаарддаггүй. Бурханы чамд анхааруулсан, чамд заасан зүйл, Бурханы хэлсэн үгэн дэх шаардлага, шалгуур, хүмүүсийн дагаж мөрдөх ёстой үнэний зарчмаас чи зуурах ёстой. Чи тэдгээрээс зуурах ёстой төдийгүй, үүрд зуурах ёстой. Мөн чи үлгэр дуурайл үзүүлэхийн зэрэгцээ чамтай адил эдгээр үнэний зарчмаас зуурч, даган мөрдөж, хэрэгжүүлэхэд бусдыг ятгаж, хянаж, тусалж, залж чиглүүлэн хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хий гэж Бурхан чамаас шаарддаг; өөрийгөө болон бусад хүнийг хариуцлагаас мултал гэж Бурхан чамаас шаарддаггүй. Асуудалд зөв байр суурь баримталж, зөв дүрэм журамтай зууралдаж, Бурханы үгэн дэх шалгуур яг юу болохыг мэдэж, үнэний зарчим гэж яг юу болохыг олж мэдэхийг Бурхан чамаас шаарддаг. Үүнийг хийж чадахгүй байлаа ч, хүсэхгүй, дургүй байлаа ч гэсэн чамд үзэл байгаа бол, үүнийг эсэргүүцэж байгаа бол чи үүнийг өөрийн хариуцлага, хүлээсэн үүрэг гэж үзэх ёстой. Чи Бурханаас ирдэг эерэг зүйлс, зөв зүйлсийн талаар хүмүүстэй нөхөрлөж, тэдгээрийг ашиглан бусдад тусалж, нөлөөлж, залж чиглүүлэх ёстой, тэгвэл хүмүүс тэдгээрээс ашиг тус хүртэж, босгон байгуулагдаж, амьдралын зөв замаар алхаж чадна. Энэ бол чиний хариуцлага бөгөөд оюун санаанд чинь Сатаны суулгасан ‘өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий’ гэдэг үзэл санаатай гөжүүдлэн зууралдах ёсгүй. Бурханы хувьд энэхүү үг нь зүгээр л амьдралын гүн ухаан, Сатаны заль мэхнүүдийн нэг; энэ нь зөв зам биш, эерэг зүйл ч биш. Юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ тодорхой ойлгодог шулуун шударга хүн байхыг л Бурхан чамаас шаарддаг. Бялдууч, энхийг тогтоогч байхыг Тэр чамаас шаарддаггүй. Дундыг баримтал гэж Тэр чамаас шаардаагүй. Хэрэг явдал үнэний зарчимд хамаатай байх үед чи хэлэх хэрэгтэй зүйлийг хэлж, ойлгох хэрэгтэй зүйлийг ойлгох ёстой. Хэн нэгэн ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байгаа ч чи ойлгож байгаа бөгөөд түүнд хэлж өгч, туслах боломжтой бол энэ үүрэг, хариуцлагыг чи заавал биелүүлэх ёстой. Чи хөндлөнгөөс хараад зогсоод байж болохгүй, өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй байх гэх мэт оюун санаанд чинь Сатаны суулгасан заль мэхтэй зууралдаж бүр ч болохгүй… Хэрвээ чи үүнийг үргэлж баримталдаг бол сатанлаг гүн ухааны дагуу амьдардаг нэгэн, тэр чигтээ сатанлаг зан чанараар амьдардаг хүн мөн. Хэрвээ чи Бурханы замыг дагадаггүй бол үнэнийг хайрладаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй юм байна. Юу ч тохиолдлоо гэсэн, чиний дагах ёстой зарчим, хийх ёстой хамгийн чухал зүйл бол чадах чинээгээрээ хүмүүст туслах явдал юм. Чи Сатаны хэлснээр, өөртөө хүсдэг зүйлийг л бусдад хийж, ‘ухаалаг’ бялдууч байж болохгүй. Чадах чинээгээрээ хүмүүст туслах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх гэсэн үг юм. Ямар нэгэн зүйл хүлээсэн үүрэг, хариуцлагын чинь нэг хэсэг гэдгийг олж хармагцаа чи Бурхан үг, үнэний талаар нөхөрлөх ёстой. Хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх гэж үүнийг хэлдэг(Үг. VI Боть: Үнэний эрэл хайгуулын тухай. Үнэнийг эрэлхийлэх гэж юу вэ (10)). Бурханы үгээс миний ойлгосноор бол, өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй байх гэдэг нь хүмүүсийн бодлыг завхруулж, хянахдаа Сатаны ашигладаг арга, заль мэх юм, ингэснээр хүмүүс сатанлаг гүн ухаанаар амьдарч, харилцаандаа үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хүмүүс хүлээцтэй болж, бие биеэ дураар нь байлгадаг. Бүх хүн завхарсан зан чанараараа амьдарвал Сатан хяналтыг гартаа авч, ёрын муу давамгайлж, эцэст нь Ариун Сүнс хүмүүсийг хаядаг. Би Бурханы үг, шаардлагад хүрч, хэрэгжүүлж хараахан чадаагүй ч гэсэн хариуцлагаа биелүүлж, Бурханы үгийн гэгээрэл, ойлголтынхоо талаар бусадтай нөхөрлөх ёстой байсан. Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үнэний зарчмын эсрэг явж байгааг харвал би зөөлөн хандаж, хүлээцтэй байхын оронд зарчимч байж, нөхөрлөл шүүмжлэлээр дамжуулан бусдад туслах ёстой байсан. Тэгсэн цагт л би чуулганы ажлыг хамгаалж, үүргээ гүйцэтгэнэ. Би бас үнэнийг хэрэгжүүлэх үлгэр жишээ болох ёстой байсан. Миний үүрэгт асуудал байсан нь үнэн боловч өөртөө зөөлөн хандаж, дүр эсгэж, бодит байдлаас зугтаж болохгүй байсан. Тэгсэн бол би хэзээ ч ахиц гаргахгүй. Би асуудлаа идэвх санаачилгатайгаар хүлээн зөвшөөрч, бусдын хяналтыг хүлээн авч, үүргээ нухацтай авч үзэх ёстой. Бусдыг шүүмжлэхийн тулд алдаа мадаггүй, асуудалгүй байх ёстой гэдэг санаа үнэнд огт нийцэхгүй, тэгэх нь өөрийгөө өргөмжилж байгаа хэрэг гэдгийг би бас ухаарсан. Би бол ноцтой сатанлаг зан чанартай бас л нэг завхарсан хүн төдий. Үүргээ гүйцэтгэхдээ би үргэлж үнэний зарчмын эсрэг явдаг, Бурханы шүүлт, засалтыг туулах хэрэгтэй. Ах эгч нарын хяналт ч бас надад хэрэгтэй. Илүү их асуудал илэрхий болбол асуудлаас зугтаах биш, нүүр тулах хэрэгтэй. Үүнийг ухаарсан нь намайг гэгээрүүлж, би хэрэгжүүлэх замыг олсон юм. Дараагийн цуглаан дээр би үүргээ гүйцэтгэхэд минь саяхан гарсан асуудлуудыг эхлээд хөндөж, хайнга байдлаа илчилж, задлан шинжилж, надад хяналт тавихыг бүх хүнээс гуйгаад бас үүнийг сэрэмжлүүлэг болгоорой гэж хэлсэн. Эцэст нь би нэлээд хайхрамжгүй байсан ах, эгч хоёрыг бас онцолж, өөрчлөгдөж чадахгүй байхын үр дагаврын талаар нөхөрлөсөн. Ингэснийхээ дараа үнэхээр сэтгэл амарлаа.

Миний харьцсан ах өөрийг нь тэгж онцолж хэлсэн болохоор асуудлаа таньж, “Намайг ингэж илчилж, харьцаагүй бол би асуудлаа огт мэдэхгүй байх байлаа. Ингэж тусалсанд баярлалаа. Одоо би үнэхээр эргэцүүлж, үнэнд орохыг хүсэж байна” гэсэн мессеж надад явуулах үед сэтгэл минь үнэхээр хөдөлсөн. Энэ мессеж сэтгэлийг минь маш их хөдөлгөсөн. Харьцалт туулж, илчлэгдэхийг үзэн яддаг байсан болохоор би бусдыг тэгэхийг бүр ч хүсдэггүй байсан ч үнэндээ ингэлээ гээд тэдэнд тус болдоггүй байжээ. Нэр хүнд, байр сууриа хамгаалж, хүн болгоны үүргээ гүйцэтгэхдээ гаргасан асуудлуудыг үргэлж өөгшүүлж, тэвчиж, үүрэг, хариуцлагаа биелүүлдэггүй байсандаа би үнэхээр харамсаж, Бурханд, ах эгч нарт өртэй юм шиг санагдсан. Бурханы үгийг хэрэгжүүлэх нь бидний дагах ёстой зарчим гэдгийг бас ухаарсан. Бусдын асуудлуудыг шулуухан хэлж чаддаг байх нь тэдэнд тустай, бас өөрсдөд маань ч ашиг тустай байдаг. Харин өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий гэдэг бол үнэндээ хүмүүсийг хохироодог сатанлаг төөрөгдөл юм. Үүрэгт минь асуудал гарч ирэх үед харьцалт туулахаас үргэлж айх нь харьцалт туулахын ач холбогдлыг ойлгоогүй гэсэн үг болохыг би бас олж харсан. Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хүмүүсийг хянах, ажиглах, тэднийг таних—энэ бүхэн нь Бурханд итгэх зөв замд ороход нь тэдэнд тусалж, Бурханы шаардсанаар, зарчмын дагуу үүргээ биелүүлэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг, ингэснээр тэд ямар нэг үймээн, саад тотгор учруулахгүй, мөн цагаа дэмий үрэхгүй. Үүнийг хийхийн зорилго нь тэр чигтээ, тэр хүмүүст болон Бурханы гэрийн ажилд хариуцлагатай байх явдал юм; үүнд ямар ч хорон санаа байхгүй(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Энэ үнэн. Бид бүгдээрээ завхарсан зан чанартай, бүгд үүргээ гүйцэтгэхдээ хайнга, ов мэхтэй байх магадлалтай. Бидний ажлыг хянаж, шалгах юм уу бидний асуудлын талаар нөхөрлөж, шүүмжлэх хүн байхгүй бол бид сайн ажиллах боломжгүй, тав тухтай байдалдаа эрэмшиж, бүр чуулганы ажилд саад болох зүйл зориуд хийдэг. Тиймээс удирдагчид ажилд хяналт тавьж, шүүмжилж байгаа нь үүрэгтээ хариуцлагатай хандаж, чуулганы ажлыг хамгаалж байгаа хэрэг. Энэ нь бас бидэнд хүндрэл учруулахын төлөө биш бөгөөд амийн оролтод маань тустай. Гэтэл би “өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг сатанлаг санааг дагадаг зааварлагч байсан. Бусдын үүрэгт асуудал байгааг харсан хэр нь хүн болгонд сайхан хандсаар, хэнтэй ч нөхөрлөж, хэнд ч тусалж, харьцалт хийгээгүй, харин ч тэднийг өөгшүүлж, хаацайлсан. Ингэх нь хариуцлагагүй төдийгүй бусдад, чуулганд хор хөнөөлтэй. Энэ туршлага миний энэхүү эндүү ташаа санааг өөрчилж, хяналт тавьж, илчлэхийн ач холбогдлыг надад ойлгуулсан.

Энэ туршлага сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөсөн. Сатанлаг гүн ухаанаар амьдрах үед бодол санаа маань бүгд эндүү ташаа байдгийг би харсан. Бид буруу зөвийг ялгаж чадахгүй, үнэний зарчим, Бурханы шаардлагад юу нийцдэгийг мэддэггүй. Сатанлаг гүн ухааныг дагаж, чуулганы ажилд саад болох зүйл хийх амархан. Аливаа юмыг Бурханы үгийн дагуу харж, Бурханы үгийн дагуу амьдрах нь Бурханы хүсэлд нийцдэг. Би бас үнэнийг хэрэгжүүлэхийн сайхныг амталж, ирээдүйд Бурханы шаарддаг зүйлийг хийхэд анхаарлаа төвлөрүүлэх итгэлтэй болсон. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Худал хуурмагийн дараа

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний...

Биеэ тоохоо больсон минь

Чичен, Мьянмар 2019 оны 6-р сард би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, нэг жилийн дараа чуулганы удирдагчийн үүргээ...

Миний сонголт

Бай Юнь, Хятад 2012 оны 3-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надтай хуваалцсанаас хойш би өдөр бүр Бурханы...

Messenger дээр бидэнтэй холбоо барих