Тэнгэрийн хаанчлалд орох замыг би оллоо
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг маш тодорхой байна. Эзэн Есүс золин аврах ажил хийгээд зүгээр л хүн төрөлхтний нүглийг уучилсан. Харин биднийг нүгэлт уг чанараас ангижруулаагүй. Биднийг нүглийн хүлээсээс бүрэн ангижруулахын тулд Эзэн Есүс шүүлт, ариусгалтын ажил хийж, бидэнд улам их үнэнийг өгч, нүгэлт уг чанарыг маань шийдвэрлэхээр эцсийн өдрүүдэд бас л эргэн ирэх хэрэгтэй. Тэгснээр бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ болиод, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаас эмээдэг хүмүүс болно. Ийм маягаар л бид Бурханы хаанчлалд ороход тэнцэнэ. Урьд нь би Бурханы ажлыг ойлгодоггүй байлаа. Эзэн нүглийг маань уучилсан болохоор бид итгэлээр зөвтгөгдөж, тэнгэрт орж чадна гэж боддог байсан. Гэхдээ би итгээд 10 гаруй жил болсныхоо дараа ч байнга нүгэл үйлдээд, Эзэний үгийг бас л хэрэгжүүлж чадахгүй байсан юм. Бурхан ариун байдаг, ариун бус хэн ч Бурханыг харж чаддаггүй болохоор над шиг нүгэл дунд амьдарч байгаа хүн Эзэнийг ирэх үед үнэхээр Бурханы хаанчлал руу өргөгдөж чадна гэж үү? Би будилж орхиод, учрыг нь олж чадахгүй байлаа. Бурханы ажлын хамгийн чухал алхам буюу Бурханы гэрээс эхлэх эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын талаар туршлагагүй байсан гэдгээ Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа л ойлгосон. Бид итгэхдээ завхарсан зан чанараа цэвэрлэхийн тулд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийг туулах ёстой. Энэ бол аврагдаж, хаанчлалд орох цорын ганц арга юм. Би энэ талаарх туршлагаа хуваалцмаар байна.
Би эцэг эхтэйгээ хамт чуулганд явсаар өсөж том болсон. Эзэний үгийн талаар ах эгч нар нөхөрлөхийг сонсох дуртай байлаа. Гэрлэснийхээ дараа нөхөр бид хоёр мөн л чуулганы ажлыг эн тэргүүнд тавьдаг байсан. Тэгээд том жижиг гэлтгүй чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан юм. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр пасторын номлол үнэхээр уйтгартай, зүгээр л улиг болсон юм ярьдаг, бас биднийг тахил өргө гэж үргэлж шавдуулж байдгийг ухаарсан. Пастор аминд маань биш, мөнгө санхүүд хавьгүй их анхаардаг байлаа. Пастор, ахлагчид индэр, албан тушаалаас болж маргалдаж, нэг нэгэндээ явуулга хийнэ. Үйл ажиллагаанд оролцох ах эгч ч улам цөөрч, оролцож байгаа хүмүүс нь ялихгүй юм ярьж, махан биеийн таашаалын талаар хөөрөлдөж, номлолын туршид унтана. Би ч гэсэн Эзэний удирдамжийг мэдэрч чадахгүй, бас чуулганы үйл ажиллагаанд оролцох үнэхээр ядаргаатай байлаа. Тэгээд Эзэний үгийг хэрэгжүүлж чадахгүй, нүгэл үйлдээд, нүглээ улайх байдалтай амьдарч байсан. Бас нөхөр маань ажлаасаа тарж ирээд өөр юу ч хийлгүй зүгээр л интернэт тоглоом тоглохыг хараад ингэ тэг гэж тушаасан өнгөөр хэлэн нөхөртөө өөрийн эрхгүй үглэж, загнадаг байлаа. Нөхрөө үгэнд орохгүй болохоор бүр ч их уурладаг байсан шүү. Юм хийж ядаж байгааг нь хараад ч тэвчиж чадалгүй юмаа үр бүтээмжгүй хийлээ гэж нөхрөө шүүмжилдэг байсан. “Чи ийм олон жил итгэчхээд өчүүхэн ч өөрчлөгдөөгүй байна” гэж нөхөр маань ч бас намайг байнга шүүмжилдэг байсан. Би үнэхээр буруутайгаа мэдэрч, Эзэн Есүсийн ийм үг бодогддог байсан юм: “Яагаад чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг боловч өөрийнхөө нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? Эсвэл нүдэнд чинь дүнз байхад чи, ах дүүдээ ‘Би нүдэн дэх үртсийг чинь аваад өгье’ гэж яаж хэлэх юм бэ?” (Матай 7:3-4). Байнга бусдын дутагдлыг хараад байж болохгүй, харин өөрийнхөө дутагдлыг илүү их шинж гэж Эзэн бидэнд сургасан шүү дээ. Гэтэл би нөхрийгөө таалагдахгүй юм хэлж, хийх үед огт тэсвэрлэдэггүй байлаа. Тэгээд үргэлж уурлаж, хэрүүл өддөг байсан. Харилцаа маань муудаж, би ч үнэхээр зовж байлаа. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Та нар ариун байх ёстой; учир нь Би ариун билээ” (Леви 11:44). Бурхан бол ариун, бас ариун бус хүн бүхэн Эзэнийг харж чаддаггүй. Гэхдээ би Эзэний сургаалыг баримталж, үгийг нь хэрэгжүүлж чадаагүй юм. Тэгээд нүглийн хүлээсээс ангижирч чадалгүй байнга нүгэл үйлдэж байлаа. Над шиг хүн яаж тэнгэрийн хаанчлалд орж чадах юм бэ? Ингэж бодоод сэтгэл үймэрлээ.
Нэг удаа үйл ажиллагааны дараа бэрхшээлийнхээ талаар пастороос асуусан юм. Пастор, “Санаа зоволтгүй ээ. Бид үе үе нүгэл үйлддэг ч Эзэн Есүс бүх нүглийг маань уучилсан. Эзэнд залбирч, нүглээ улайсаар байгаа цагт Эзэн ирээд, биднийг тэнгэрийн хаанчлал руу аваачна” гэж хэлсэн. Пасторын хэлсэн үг эргэлзээг минь тайлаагүй юм. “Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариун байдлыг дагагтун, ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14). “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй” (Еврей 10:26) гэж Библид хэлсэн байдаг. Хэрвээ бид Эзэний үгийг хэрэгжүүлэхгүй, дураараа нүгэл үйлдэх юм бол нүглийн төлөөх тахил цаашид байхгүй болно гэж тодорхой бичсэн байдаг. Тэгэхээр байнга нүгэл үйлдэж байгаа хүмүүс үнэхээр тэнгэр лүү өргөгдөж чадна гэж үү? Би яаж нүгэл үйлдэхээ болихоо мэдэхгүй байсан болохоор Эзэний сургаснаар тэвчиж, уучлах гэж шаргуу хөдөлмөрлөсөн боловч үүнийг ер хэрэгжүүлж чадахгүй байлаа. Шаналахдаа дахиад л пасторыг олж уулзсан юм. Пастор арга мухардан толгой сэгсрээд, “Нүгэл үйлдээд, нүглээ улайдаг асуудлын шийдлийг би ч гэсэн мэдэхгүй. Паул хүртэл ингэж хэлсэн: ‘Учир нь миний дотор хүсэл байдаг; гэхдээ үйлдэл маань хүссэнээр болдоггүй. Өөрийн хүсдэг сайныг би хийдэггүй: харин хүсдэггүй муугаа хийдэг’ (Ром 7:18–19). Бид өөрийн эрхгүй нүгэл үйлддэг, тийм болохоор зүгээр л Эзэнд илүү их гэмшиж, нүглээ улай, би ч гэсэн чиний төлөө илүү их залбиръя” гэлээ. Пастороос ийм үг сонсоод үнэхээр урам хугарсан. Тэгээд шаналсандаа Эзэнд ингэж залбирлаа: “Өө Эзэн минь! Би нүгэл үйлдмээргүй байгаа ч үнэхээр яаж ч чадахгүй байна. Нүгэлд амьдрах үнэхээр шаналантай ч үүнээс яаж ангижрахаа мэдэхгүй юм. Энэ чигээрээ явбал Танд хаягдах вий гэж айж байна. Эзэн минь, намайг авраач дээ” гэлээ.
Хүн хаана дуусна, Бурхан тэндээс эхэлдэг. 2018 оны 5-р сарын нэгэн өдөр би интернэтэд Сьюзан эгчтэй уулзлаа. Бид хоёр Библийн талаар маш их нөхөрлөсөн. Эгч Библийн талаар өвөрмөц ойлголттой, бас нөхөрлөл нь үнэхээр гэгээрэлтэй байсан болохоор би эрж хайн, асуудал, бэрхшээлээ эгчтэй хуваалцлаа. “Би Эзэнд итгээд олон жил болсон ч уучлал, тэвчээрийг ч хэрэгжүүлж чаддаггүй. Бас дандаа нүгэл үйлддэг. Тэгээд тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж санаа зовж байна. Эзэн Есүс бүх нүглийг маань уучилсан болохоор байнга залбирч, нүглээ улайж байгаа цагт Эзэн ирээд биднийг тэнгэрт аваачна гэж манай пастор хэлдэг. Гэхдээ би зүрх сэтгэлдээ будилсаар л байна. Та энэ тухайд юу гэж бодож байна вэ?” гэж асуусан. Сьюзан эгч хэлэхдээ, “Эзэн Есүс бидний нүглийг уучилсан гэдэг нь үнэн, гэхдээ тэглээ гээд бид цэвэрлэгдэж, нүглээс ангижирсан гэсэн үг биш. Эзэн Есүс ингэж хэлсэн: ‘Нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг’ (Иохан 8:34–35). ‘Намайг, “Эзэн минь, Эзэн минь” гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно’ (Матай 7:21). Бид зүгээр л нүглээ уучлуулсан болохоор тэнгэрт орно гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй, харин Эцэгийн хүслийг биелүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж маш тодорхой хэлсэн” гэлээ. “Нүглээ уучлуулсан болохоор Бурханы хаанчлалд орно гэдэг нь зүгээр л хүний үзэл, төсөөлөл гэдгийг бид харж болно. Бурханы үгэнд тийм үндэслэл байдаггүй. Бид итгэх хугацаандаа нэг юмыг баттай ойлгосон: Хүмүүс итгэгч болж, нүглээ уучлуулсныхаа дараа нүгэл үйлдээд нүглээ улайж, нүглээ улайчхаад дараа нь нүгэл үйлддэг байдалд амьдарсаар байдаг. Эзэнд итгэж, нүглээ уучлуулах нь нүглийн хүлээс, хязгаарлалтаас ангижирч байгаатай адилгүй, бас энэ нь цэвэрлэгдсэн гэсэн үг яавч биш гэдгийг энэ харуулдаг. Бурхан ариун. Нүгэл үйлдэж, Өөрийг нь эсэргүүцэж чаддаг хэвээр байгаа хүнийг Бурхан хаанчлалдаа хэзээ ч оруулахгүй. Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хүслийг биелүүлж чаддаг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна” гэлээ. Эгчийн нөхөрлөлийг сонсоод, “Яг үнэн. Байнга нүгэл үйлдэж байгаа биднийг тэнгэрийн хаанчлалд оруулбал Бурханы ариун байдал яаж илэрхийлэгдэж чадах юм бэ?” гэж бодогдсон.
Эгч цааш нь ингэж нөхөрлөлөө. “Бид Эзэнд залбирч, нүглээ улайж, Эзэний сургаалыг хэрэгжүүлэх гэж их хичээдэг ч гэсэн хэчнээн их хичээлээ ч нүгэлд боогдсоор байдаг. Үүний цаадах жинхэнэ шалтгаан юу вэ?” гэсэн. Тэгээд Бурханы үгийн зарим хэсгийг уншиж өгсөн юм. “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.” “Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.” “Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой” (“Үг нь махбодоор илэрсэн” ном).
Сьюзан эгч үүнийг уншиж өгчхөөд цааш нь ингэж нөхөрлөсөн юм. “Хэдийгээр бид Эзэн Есүсийн золин авралыг хүртэж, нүглээ уучлуулсан ч биднийг нүгэл үйлдэхэд хүргэдэг сатанлаг уг чанар маань шийдэгдээгүй. Тийм болохоор бид үргэлж өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэн, Эзэний үгийг хэрэгжүүлж чаддаггүй. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс биднийг нүглээс золин аврахын тулд золин авралын ажлыг л хийсэн, ингээд бид хуулиар яллагдаж, хуулинд хүлэгдэхээс зайлсхийж, Бурханы өмнө очоод, Түүний өгдөг нигүүлсэл, баяр баяслыг эдлэхэд тохиромжтой болж чадсан. Эзэн Есүс бидний нүглийг уучилсан ч сатанлаг зан чанар, уг чанар маань шийдвэрлэгдээгүй. Бид үнэхээр биеэ тоож, өөрсдийгөө чухалчилдаг, зальхай, аминчхан, жигшүүртэй хэвээр байгаа. Бид эцсийн шийдвэр гаргах, бусдыг өөрсдийнхөөрөө байлгахыг үргэлж хүсэж, дэндүү их амиа боддог. Тэгээд бидэнд таалагдахгүй юм хийсэн хүнийг загнаж, боогдуулдаг. Бас цаг үргэлж худал хэлж, хууран мэхэлж, Бурханд зүгээр л хоосон үг, хий дэмий амлалтаар залбирдаг. Бурханыг дуулгавартай дагаж, хайрлах тухай ярьдаг ч бодит байдал дээр бүхнийг өөрсдийнхөө тусын тулд хийдэг. Ерөөгдөж, Бурханы хаанчлалд орохын төлөө л өөрсдийгөө зарлагадаж, золиос гаргадаг. Тэгээд Эзэнээс нигүүлсэл хүртэх үедээ баярлаж, харин бэрхшээл, шалгалттай тулгарахдаа сөрөг болж, гомдоллодог. Тэр ч бүү хэл Бурханыг үгүйсгэж, Бурханаас урваж ч болдог. Ийм сатанлаг зан чанар нүглээс ч долоон дор, илүү их шингэсэн байдаг. Энийг шийдвэрлэхгүй бол бид хэзээ хэзээгүй мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх магадлалтай. Бид одоо ч Сатаны төрөл. Тэгэхээр Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй байж яаж чадах юм бэ? Тийм болохоор Эзэн Есүс эргэж ирнэ гэж амласан юм. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс. Тэр хүн төрөлхтнийг ариусгаж, бүрэн аврах бүх үнэнийг илэрхийлсэн. Тэгээд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийдэг. Энэ нь гол төлөв, завхарсан хүн төрөлхтний сатанлаг зан чанар, уг чанарыг шийдвэрлэх, цаг ямагт нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг асуудлыг маань үндсээр нь арилгах, мөн биднийг бүрмөсөн ариусгаж, аварч, тэнгэрийн хаанчлалд аваачихын төлөө байдаг” гэсэн. “Төгс Хүчит Бурханы ажил, үг Эзэн Есүсийн дараах зөгнөлийг биелүүлдэг: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана’ (Иохан 16:12-13). ‘Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно’ (Иохан 12:47-48). Бас 1 Петрт, ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ (1 Петр 4:17) гэсэн байдаг. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр бид үнэнийг олж авч чаддаг. Сатанлаг зан чанар маань цэвэрлэгдэж, тэгснээр л бид Бурханы хаанчлалд орж чаддаг юм” гэлээ.
Сьюзан эгчийн нөхөрлөл гэрлээр дүүрэн, бүхэлдээ Библитэй нийцэж байгаа нь харагдсан. Би ч бүрмөсөн үнэмшсэн шүү. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс зөвхөн золин аврах ажил хийсэн, гэхдээ тэр нь хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг шийдвэрлэх ажил байгаагүйг ухаарсан. Эзэнд итгэснээр бид нүглээ л уучлуулж чаддаг, харин нүгэлт байдлынхаа уг үндсийг шийдвэрлэж, нүглээс ангижирч, цэвэрлэгдэхийн тулд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг туулах ёстой юм байна. Миний нүд нээгдлээ. Тэгээд итгэлдээ туулаагүй Бурханы ажлын үе шат байсныг олж харсан юм. Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг ариусгаж, аварч, эцэст нь биднийг Бурханы хаанчлалд аваачихын тулд Эзэн Есүс аль хэдийн эргэн ирээд, олон үнэнийг илэрхийлсэн гэж тэр эгчийн нөхөрлөхийг сонссон. Тэгээд маш их догдолж, эрж хайн, “Биднийг ариусгах шүүлтийн ажлаа Төгс Хүчит Бурхан яаж хийдэг юм бэ?” гэж Сьюзан эгчээс шууд асуусан.
Эгч надад Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсөн юм. “Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь үндсэндээ гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Энэ сууринд үндэслээд Тэрээр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэлтийн илүү олон замыг заан үзүүлж, улмаар хүнийг байлдан дагуулж, завхарсан зан чанараас нь аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл юм.” “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (“Үг нь махбодоор илэрсэн” ном).
Тэгээд Сьюзан эгч цааш нөхөрлөлөө. “Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил хийхээр үнэнийг илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг цэвэрлэж, бүрэн аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы удирдлагын ажлын нууцыг дэлгэсэн. Бас хүн төрөлхтнийг Сатан завхруулсны мөн чанар болон үнэнийг илчилж, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг маань ил болгож, задлан шинжилж, уг чанарт маань ямар сатанлаг зан чанар, хор байгааг, эдгээр сатанлаг хор ямар завхарсан байдал, сэтгэхүйд хүргэдгийг, энийг яаж шийдвэрлэхийг бидэнд хэлж өгсөн. Бурханд дуулгавартай байдал гэж юу болох, Бурханыг хайрлах жинхэнэ хайр гэж юу болох, яаж үнэнч хүн байх гэх зэрэг үнэний бүх талыг бас Бурханы үг тодруулдаг. Тэгээд завхарсан зан чанараасаа ангижирч, бүрэн аврагдах замыг бидэнд харуулж, бас Бурханы ариун, зөвт, халдашгүй зан чанарыг хүн төрөлхтөнд илчилдэг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар бид үнэнийг аяндаа ойлгож, Сатаны завхралд өртсөнийхөө мөн чанар болон үнэнийг ойлгож авч чаддаг. Дараа нь Сатаны завхралд хэчнээн гүн гүнзгий өртсөнөө үзэн яддаг болж, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөөд, гэмшиж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаардаг. Завхарсан зан чанар маань аажмаар цэвэрлэгдэж, өөрчлөгдөж, Бурханыг бага зэрэг хүндэлж, дуулгавартай байж чаддаг. Тэгээд нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх маань улам бүр багасдаг” гэлээ. Сьюзан эгч хувийн туршлагаа ч гэсэн надтай хуваалцсан юм. Эгч үргэлж өөрийгөө бусад хүнээс чадварлаг гэж бодон, бүх зүйл дээр амиа бодож, хүмүүст үзэл бодлоо зөвшөөрүүлэхээр тулгадаг байсан гэсэн. Бас өөртэй нь санал нийлээгүй хүн болгоныг гадуурхаж, зэмлэдэг байсан гэлээ. Энэ нь бусад бүх хүнийг шархлуулж, боогдуулж байж. Эгч “Би л дээд эрх барина”, “Хорвоо ертөнц намайг тойрон эргэдэг” гэх Сатаны хууль, логикоор амьдарч байсан гэдгээ Бурханы үгэн дэх шүүлт, илчлэлээр ухаарсан гэсэн. Эгч өөрийнхөө санааг үнэн мэт бусдаар дагаж мөрдүүлж, дуулгавартай дагуулахыг үргэлж хүсдэг, дэндүү их биеэ тоож, хэнд ч бууж өгдөггүй байсан юм билээ. Тэгээд Бурханыг огт хүндэлдэггүй, ямар ч эрүүл ухаангүй байж. Үүнд нь Бурхан ой гутаж, хүмүүс эгдүүцсэн. Эгч бусад хүнийг үгэндээ оруулахыг үргэлж хүсдэг байсан нь нийтлэг сатанлаг зан чанар юм. Сатан Бурхантай эн зэрэгцэхийг үргэлж хүсдэг, биеэ тоосон, ихэрхүү зантай байдаг. Хүмүүсийг хянаж, үгэндээ оруулж, хүндлэгдэхийг хүсдэг болохоор нь Бурхан түүнийг хараасан шүү дээ. Эгч асуудлын уг чанар, үр дагаврыг ойлгомогцоо айж, дараа нь өөрийгөө үзэн ядаж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарч эхэлсэн байсан. Тэгээд бусадтай харилцахдаа илүү даруу төлөв болсон. Урьдынх шигээ бусдыг дорд үзэж, боогдуулахаа больсон юм билээ. Бусдын зөв байх үед, бас тэдний санаа үнэнтэй нийцэж байх үед хүлээн зөвшөөрөх нь ихсэж, хүмүүстэй хавьгүй илүү эв найртай болсон гэсэн. Төгс Хүчит Бурханы үгийн талаарх эгчийн нөхөрлөл, туршлагыг сонсоод миний зүрх сэтгэл цэлмэсэн юм. Тэгээд завхарсан зан чанарыг маань шүүж, цэвэрлэх гэж Бурхан үг айлдаж байгааг олж мэдсэн. Бурхан биднийг аврахаар ингэж ажилладаг нь маш бодитой шүү! Бурханд би олон жил итгэсэн ч нүглийн хүлээсээс ангижирч чадаагүй. Тэгээд аймшигтай их шаналан амьдарч байсан ч эцэст нь замаа олсон доо!
Дараа нь би өдөр бүр Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, сайн мэдээний кино үзэж, утсан дээрх аппликейшнээр Төгс Хүчит Бурханы Чуулганы магтан дуу сонсож эхэлсэн. Бас Бурханы үгийн талаар нөхөрлөхөөр ах эгч нартай цуглаанд нэгдсэн юм. Тэгээд Ариун Сүнсний ажил, удирдамжийг үнэхээр мэдэрч чадсан. Олон жил итгэхдээ хэзээ ч мэддэггүй байсан олон үнэн, нууцыг ойлгосон доо. Тэгээд үүндээ үнэхээр баяртай байлаа. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдсэн!
Үүний дараа Төгс Хүчит Бурханы үгээс нэмж уншин, биеэ тоосон зан чанарынхаа талаар бага зэрэг ойлголттой боллоо. Би үргэлж ихэрхүү аашлан, бусдыг загнадаг нь сатанлаг зан чанараа илчилж байгаа хэрэг гэдгийг олж харсан. Бурхан үүнийг үзэн яддаг шүү дээ. Тэгээд гэмшихийн тулд Бурханд залбирсан. Цаашид сатанлаг зан чанартаа үндэслэн аашилж, үргэлж бусад хүний асуудалд анхаармааргүй байсан юм. Тэгэх нь үнэхээр ухаангүй хэрэг. Нөхөр маань тоглоом тоглож, өөр дургүй юмыг маань хийж байхыг хараад би нөхөртэйгөө тайван ярилцахын тулд сэтгэлээ тайвшруулах гэж Бурханд залбирдаг байсан. Нэг өдөр манай нөхөр гэнэтхэн л, “Чи өөрчлөгджээ! Төгс Хүчит Бурханд итгэж эхэлснээсээ хойш өөр болчхож. Урьдынх шигээ уурлаж, намайг зэмлэхгүй байна, бас асуудал гарахаар ярилцаж чаддаг болж” гэлээ. Би зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархсан юм. Бурханы үгээр л тэр бүх үр дүнд хүрсэн гэдгээ мэдэж байлаа. Нөхөр маань надад гарсан өөрчлөлтийг хараад Төгс Хүчит Бурханы үгийг бас уншиж эхлэн, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөд би үнэхээр гайхсан шүү. Интернэт тоглоом бол хүмүүсийг урхидаж, хянаж, завхруулах Сатаны нэг арга гэдгийг манай нөхөр дараа нь Бурханы үгээр дамжуулан ухаарсан. Тэгээд интернэт тоглоом тоглохын мөн чанар, аюулыг ойлгож эхлэн, тэдгээрт сэтгэл татагдахаа больсон юм. Бид хоёр ч маргахаа больсон. Тэгээд хамтдаа Бурханы үгийг маш их уншиж, бие биетэйгээ нөхөрлөдөг болсон. Асуудал, бэрхшээл тулгарах үед бид хоёр шийдвэрлэх зам олохын тулд Бурханы үгээс үнэнийг эрж хайдаг. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил яг надад хэрэгтэй зүйл, бас биднийг цэвэрлэж, бүрэн аврахад нэн чухал зүйл гэдгийг би үнэхээр мэдэрдэг. Эцэст нь би цэвэрлэгдэж, тэнгэрийн хаанчлалд орох замаа олсон. Төгс Хүчит Бурханд талархъя!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?