Эмчийн сонголт

2022-12-04

Яан Чин, Хятад

Намайг жаахан байхад манайх маш ядуу байсан. Ээж минь саажиж, хэвтэрт орж, бүтэн жилжингээ эм ууж, аав минь олон жил тосгоны гадна ажиллаж, тосгоныхон биднийг дорд үзэж, ах, эгч хоёрыг маань тосгоны муу хүмүүс үргэлж дээрэлхдэг байлаа. Долоон настайдаа би тосгоны нэг дээрэлхүү этгээдэд хөөгдөж, зодуулаад, маш их айж, зүрхний өвчтэй болсон. Эмчилгээ хийлгэх мөнгө байгаагүй болохоор өвчний урхаг үлдсэн юм. Тэгээд тэр үеэс хойш би, том болохоороо сайн эмч болж, ээжийгээ, бас өөрийгөө эмчилнэ, гэрийнхнээ сайхан амьдруулж, хүндлүүлэхийн тулд их мөнгө олно гэж шийдсэн.

Анагаахын сургууль төгсөөд би гацааны эрүүл мэндийн клиникт ажиллахаар хуваарилагдсан ч жижиг клиникт ажиллахдаа сэтгэл ханамжгүй байсан учраас мэргэжлийн ур чадвараа сайжруулж, хотын эмнэлэг рүү шилжихийн тулд чадах бүхнээ хийсэн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд би цааш суралцахаар том эмнэлэгт очиж, бас мэргэжлийн дадлага хийсэн. Клиникт буцаж очсоныхоо дараа тушаал дэвшихийн тулд маш шаргуу ажиллаж, бараг бүхэл өдөржин шөнөжингөө ажиллаж, өдөр бүр маш их ядарснаас нуруу өвдөөд, гэртээ харихаараа өөрийн эрхгүй орон дээрээ ойчдог байлаа. Эцэст нь би хотын нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжин ажиллаж, гурван жилийн дараа ахин тушаал дэвшиж, их эмч болсон. Би ухамсартай, хариуцлагатай ажиллаж, гаргууд ур чадвартай байсан учраас эмнэлэгтээ маш их алдартай болж, олон хүн надад үзүүлэхээр ирдэг байлаа. Аажмаар би илүү их мөнгө олж, ахынхаа бизнесийг ч санхүүжүүлсэн. Хадам аав, ээж минь бусдын өмнө намайг үргэлж магтаж, нөхөр минь ч намайг маш их хайрладаг байсан. Энэ бүхэн ихэрхүү занг минь маш их хангаж, өөрийгөө гайхалтай амьдралаар амьдарч байна гэж бодсон.

Гэхдээ энэ бүх зүйл төлөөстэй ирсэн. Удаан хугацааны ажлын ачаалал, тогтмол бус ажил амралтын хуваариасаа болоод би нойргүйдэлтэй болж, аажмаар улам дордоод, хэчнээн их эм уугаад ч эдгээгүй. Дараа нь би ходоодны асуудал, нуруу нугасны үрэвсэлтэй болж, төд удалгүй бас зүрхний асуудалтай боллоо. Хүүхэд уйлахыг сонсмогц л толгой өвдөж, зүрх дэлсэж, гар чичирдэг байсан. Мужийн эмнэлгийн мэргэжилтнүүд энийг зүрхний ховдлын фибрилляци гэж оношилсон, би бүр өчүүхэн төдий ч өдөөлтийг тэсвэрлэж чадахгүй гэсэн үг, энийг эдгээж байсан баримт нотолгоо байхгүй байв. Зөвхөн зүрх судасны тусгай асаргаагаар хянах л боломжтой. Тэдний үг яг л цэлмэг тэнгэрээс аянга буух мэт, ямар ч найдваргүй санагдсан. Би ийм залуу байж эдгэшгүй өвчин тусжээ, мөнгө, алдар нэр ямар хэрэгтэй юм бэ? Тийм зүйл миний өвчнийг огт намдаахгүй гэж би бодсон. Дараа нь би, өдөр бүр бусдын өвчнийг эмчилдэг ч өөрийнхөө өвчнийг эмчилж чадахгүй байгаагаа бодоод, маш их шаналж, гансарсан. Шөнө унтаж чадахгүй байх үедээ би зүгээр л тааз ширтэж, чимээгүйхэн нулимсаа урсгаж, ингэж амьдрах хэтэрхий хэцүү, ядаргаатай санагддаг байлаа. Бас үнэхээр арга мөхөстөж, амьдрал дөнгөж л эхэлж байтал өвчин туссан юм шиг санагдаж, ирээдүйд яаж амьдрахаа мэдэхгүй байлаа. Ингэж амьдрах ямар хэрэгтэй юм бэ?

Яг шаналж, арга мөхөстөж байхад минь Эзэн Есүсийн аврал над дээр ирсэн юм. Эзэнд итгэсний дараа олон жилийн зүрхний өвчин, нойргүйдэл хоёр гайхамшигтайгаар эдгэрсэн. Надад тийм агуу нигүүлсэл хайрласанд нь би Эзэнд маш их талархаж, Эзэний хайрыг хариулахын тулд цуглаанд идэвхтэй явж, сайн мэдээ номлосон. 2006 оны 7-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Эзэний эргэн ирэлтийг угтан авсан. Би маш их баярласан. Төгс Хүчит Бурханы үгийг идэж, ууснаар би Бурханы ажлын гурван үе шат, Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилгыг ойлгож, Бурхан биднийг нүгэл, Сатаны харанхуйн нөлөөнөөс аварч, бидэнд Бурханаар авруулах боломж олгож, эцэст нь Бурханы хаанчлалд аваачихын тулд эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдгийг ойлгосон. Бурханы үгээс би аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох найдварыг олж харж, Төгс Хүчит Бурханы үг өлссөн сэтгэлд минь хоол шиг л байсан. Нэг өдөр би Төгс Хүчит Бурханы үгээс энэ хэсгийг уншсан юм. “Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?). Бурханы үг надад урам зориг өгсөн. Бурхан биднийг өндийн босоод, Бурханы илрэлтийг тэсэн ядан хүлээж, харанхуйд байсаар байгаа хүмүүст Бурханы сайн мэдээг түгээнэ гэж найддаг, ингэснээр тэд Бурханы гэрт буцан очиж, Бурханы авралыг хүлээн авч, Сатаны хор хөнөөлийг амсахаа болино. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр үнэхээр асар их! Эзэний дуу хоолойг сонсож, угтан авсан минь хэчнээн азтай вэ гэдгийг бодоод би өөрийнхөө анхны сүмийнхэнд сайн мэдээ номлож, Бурхан эргэн ирсэн гэдгийг хэлэхийг хүссэн. Тиймээс би ажлаа хийнгээ сайн мэдээ номлолоо. Тэр үед Ариун Сүнсний агуу ажлын ачаар миний анхны урсгалын таван сүмийн удирдагчид, хамтран зүтгэгчид, зарим итгэгч бүгдээрээ Бурханы шинэ ажлыг хүлээн авч, шинэ чуулган байгуулсан. Би санваартнаар сонгогдож, чуулганы ажлыг хариуцаж, Бурханы ерөөл, удирдамжийг хараад, маш их баярлан догдолж, “Бурханы гэрт илүү олон хүнийг буцаан авчрахын тулд чуулганы ажлыг чадлынхаа хэрээр хийнэ” гэж бодсон.

2007 оны 3-р сард нэг өдөр зааварлагч, намайг чуулганы удирдагчаар сургахыг хүсэж байгаагаа хэлэхэд би бага зэрэг тээнэгэлзсэн.Чуулганы удирдагч байна гэдэг нь бүхэл бүтэн чуулганы ажлыг хариуцаж, ажилдаа явах завгүй, ажлаа алдаж магадгүй гэж бодов. Тэгвэл өчнөөн олон жилийн хөдөлмөр минь хий дэмий болох биш үү? Тэрнээс гадна, нөхөр маань надад уурлах нь гарцаагүй. Ингэж бодоод би тухайн үед тэр үүргийг хүлээн аваагүй. Дараа нь маш их буруутайгаа мэдэрч, Бурханд өртэй юм шиг үргэлж санагдаад, Бурханд залбирч, өөрийгөө мэдэхэд минь залж чиглүүлээч гэж Бурханаас гуйсан. Залбирсныхаа дараа би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Хэрвээ Би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад, дураараа сонгох эрх өгсөн бол, сонголтын чинь төлөө та нарыг яллахгүй байсан бол—та нарын ихэнх нь мөнгийг сонгож, үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж, үнэнийг дурамжхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө, нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийнхүү та нарын үнэн төрх илэрхий болохгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм сонголтыг хийх бөгөөд хандлага чинь хэвээр үлдэх байсан. Тэгэхгүй гэж үү? Зөв, буруугийн хооронд хэлбэлзсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж үү? Гэр бүл ба Бурхан, хүүхдүүд ба Бурхан, эв найр ба хагарал, элбэг баян байдал ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба хөсөр хаягдах зэрэг эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд хийсэн сонголтуудаа та нар мэдэж байгаа нь лавтай… Олон жилийн зүтгэл, хүчин чармайлт Надад, та нарын орхилт, цөхрөлөөс өөр юу ч авчраагүй бололтой, гэвч та нарт тавих найдлага маань өдөр ирэх бүр ихэсдэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэсэн ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийг цөхрөлтгүй эрж хайн, тэдгээрээс зууралдахаа болихоос татгалздаг. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ер нь анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи хэнд үнэнч вэ?). Бурханы үгийг тунгаан бодоод би маш их ичиж, Бурхан намайг нүүр тулан шүүж байх шиг л байсан. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгамаар байна гэсэн мөртөө үнэхээр сонголт хийх хэрэгтэй болоход эмчийн атаархмаар ажлаа хадгалж үлдэхийн тулд үүргээсээ татгалзсан. Миний хамгийн их эрхэмлэдэг зүйл Бурхан биш, харин нэр хүнд, байр суурь гэдгийг би харсан. Би Сатаныг дагаж, Сатанд үнэнч байж, Бурханы эсрэг тэрсэлж байжээ. Энэ тухай бодоод маш их буруутай санагдаж, өөр сонголт хийж, ажлаа хаяад, Бурханы төлөө зарлагадахыг үнэхээр хүссэн. Гэхдээ ажлаасаа гарвал гэрийнхэн маань яавч зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан болохоор ажлаа орхиж чадахгүй хэвээр, Бурханы өмнө очиж, залбираад, намайг удирдаж, залж чиглүүлэхийг гуйсан. Залбирсныхаа дараа би Бурханы үгийн ийм магтан дууг бодсон. “Хамгийн утга учиртай амьдрал”. “Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?(Хургыг дагаж шинэ дуу дуулъя). Энэ магтан дууг дуулж байхдаа би зүрх сэтгэлдээ өөрийгөө буруутгасан. Би бол бүтээгдсэн зүйл, надад байгаа бүхэн Бурханаас ирдэг, би Бурханы эцэст төгсгөлгүй нигүүлслийг эдэлж, Бурханаас маш их амийн үгийн хангалтыг хүлээн авсан ч Бурханы хайрыг хариулахыг хүсээгүй. Өөрийнхөө ажил, ирээдүйн төлөө үнэндээ тэр үүргээс татгалзсан. Би яаж өөрийгөө эрүүл ухаантай гэх юм бэ? Тэгээд би Иовыг бодлоо. Иов дорно зүгт алдартай, асар их эд хөрөнгөтэй байсан ч алдар нэр, эд баялгийг эрхэмлээгүй. Хамаг юмаа алдах үедээ ч Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, гэрчлэлдээ бат зогсож, Сатаныг шившиглэж чадсан. Бас Петр Эзэн Есүсийн дуудлагыг сонсох үедээ бүхнээ орхиод Эзэнийг дагаж, Эзэн Есүсийн сайн мэдээг хаа сайгүй номлож, гэрчилж, Бурханыг хайрлаж, сэтгэл хангалуун болгохоор эрэлхийлж, эцэст нь Бурханаар төгс болгуулсан. Тэгээд “Би тэднийг дуурайж, үүргээ хүлээн авч, хувийн ашиг сонирхлоо орхиж, хэтийн ирээдүйгээ бодохгүй байх хэрэгтэй” гэж бодсон доо. Ингэж бодонгуутаа би Бурханд залбирч, надад итгэл, хүч чадал өгч, зам нээж өгөхийг Бурханаас гуйлаа. Сүүлд нь хэвтэн эмчлүүлэх тасгийн өвчтөнүүдийн байнгын дуу чимээний улмаас зүрхний шигдээс болж, энэ боломжийг ашиглан эмнэлгээс хагас жилийн өвчний чөлөө гуйж, үүргээ бүтэн цагаар биелүүлж эхэлсэн.

Гэхдээ хагас жилийн чөлөө минь хурдан дуусаж, эмнэлгийн дарга буцаад ажилдаа ор гэж залгалаа. Тухайн үед чуулганы сайн мэдээний ажил нэлээд завгүй байсан болохоор би нөхөртэйгөө ярилцаад, дараа жил нь ажилдаа орохоор шийдсэн. Гэвч хоёр сарын дараа эмнэлгийн зүгээс намайг ажилдаа ор, тэгэхгүй бол ажлыг чинь хадгалж чадахгүй гэж ахин дахин шавдуулаад, нөхөр минь ч бас ажилдаа буцаад ор гэж шахаж эхэллээ. Тэр үед би бага зэрэг санаа зовж эхэлсэн: “Би яах ёстой вэ? Ажилдаа явахгүй бол оны сүүлчээр ажлаасаа халагдана, тэгэх юм бол олон жилийн шаргуу ажил минь хий дэмий болох биш үү? Харин ажилдаа явбал үүрэг гүйцэтгэх цаг минь хязгаарлагдаж, зүрх сэтгэлээ үүрэгтээ зориулж чадахгүй бол чуулганы ажилд нөлөөлнө.” Ингэж бодоод ажилдаа орохыг зөвшөөрөөгүй. Нөхөр минь намайг дахиад ятгаж чадахгүй болсон учраас манай ах, бэр эгч хоёр луу залгаж, намайг ятгахыг гуйсан байлаа. Ах “Наадхаа зүгээр л гэртээ байлга, битгий гадагш гарга. Хянаж чадахгүй бол наадхынхаа хөлийг хугал. Саажилттай болсон ч гэсэн гэртээ байгаа цагт ажлаа авч үлдэж чадна. Эхнэр чинь ажлаа алдах юм бол бид бүх юмаа алдана” гэсэн. Үүнийг сонсоод зүрх зүсэгдэж, “Бурханд итгэж, зөв замаар явсны минь төлөө надад ингэж хандаж байгаа юм биз дээ. Өмнө нь намайг амжилттай ажиллаж байхад та нар бүгд баярлан миний амжилтыг хүртэж, надтай инээмсэглэн мэндэлдэг байсан. Одоо намайг Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхээр надаас юу ч авч чадахгүйгээ хараад намайг болиулахаар бүгд нэгдэж, ийм харгис зүйл хэлж байна” гэж бодогдоод, энэ тухай бодох тусам улам сэтгэл гонсойсон. Би хүний хайр сэтгэлийн хайхрамжгүй байдлыг мэдэрсэн. Гэхдээ тэр үед “Эмнэлэг намайг үнэхээр халчихвал би яах билээ?” гэж бодоод, чимээгүйхэн Бурханд залбирч, дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг санасан юм. “Миний санаа зорилго чамд илчлэгдсэн, чи үүнийг үл тоож болохгүй. Харин ч чи бүх анхаарлаа үүнд хандуулж, үнэн сэтгэлээсээ дагахын тулд бүхнийг хойш тавих ёстой. Би чамайг үргэлж Өөрийн гарт байлгана. Битгий байнга айн хулчийж, нөхөр юм уу эхнэртээ захирагд; чи Миний хүслийг биелүүлэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 9-р бүлэг). Бурханы үг надад итгэл, хүч чадал өгсөн. Бурхан бол бүтээгч, Бурхан бүх зүйлийг захирдаг. Эмнэлгээс халагдах уу, үгүй юу гэдэг минь Бурханы дээд эрхийн зохицуулалтаас хамаарах байсан. Бурхан надад зам нээж өгнө гэж би итгэсэн. Би нөхөртөө хянуулж болохгүй, гэрийнхэн маань намайг яаж ч хавчсан, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар бат зогсохыг хүссэн юм. Би Бурханы хайр, аминч бус байдлыг бодоод, бүр ч их зоригжсон. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чаддаггүй, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал). Завхарсан хүн төрөлхтөн үргэлж аминч байдаг ч Бурхан аминч биш. Бурхан яаж ч ажилладаг бай, Бурханы хийдэг юм бүхэн хүмүүсийн амийн төлөө, үнэнийг ойлгоход маань тусалж, биднийг амьдралын зөв зам руу хөтлөхийн төлөө байдаг, ингэснээр бид Бурханаар авруулж чадна. Бурхан хүмүүсийн төлөө хэчнээн их юм хийлээ ч биднээс хэзээ ч, юу ч шаарддаггүй. Энэ бүхнийг бидний төлөө бүрхэг байдлаар хийдэг. Харин би бүхнийг өөрийнхөө төлөө, өөрийнхөө ашиг тусын төлөө хийж, үүргээ гүйцэтгэж, чуулганы ажлыг сайн зохицуулах нь миний хариуцлага, хүлээсэн үүрэг гэдгийг мэдэж байсан ч ажлаа алдах юм бол алдар нэр, эд баялаг, гэр бүлийн эв эеийг алдана гэж айсандаа тэр үүргээс татгалзсан. Би аминч, жигшүүртэй, ямар ч хүн чанаргүй байжээ! Тэрнээс гадна, гэрийнхнийхээ хавчлагаас би хүмүүсийн хоорондох сэтгэл хөдлөлийг бага зэрэг ойлгож авсан. Урьд нь намайг сайн ажилтай байсан учраас гэрийнхэн минь надад сайн ханддаг байж. Би тэдэнд тусалж, тэднийг сайхан харагдуулж чадах учраас тэд надтай инээмсэглэн мэндэлдэг байж. Харин намайг сайн мэдээ номлож, ажлаа алдах болонгуут тэдний хувьд олж аваад байх юу ч үгүй болсон болохоор намайг хавчиж, хязгаарласан. Хүмүүсийн дунд ер нь яахаараа хайр байдаггүй юм бэ? Зөвхөн наймаа, солилцоо л байдаг. Гэр бүлийн хайр ч бас ашиг сонирхолд үндэслэдэг. Тэд намайг мөнгө, алдар нэр, бие махбодын таашаалын араас явуулах гэж хүчилсэн. Тэр нь намайг гэх хайр байгаагүй, намайг хорлож, сүйрүүлж байсан. Үүнийг ойлгомогцоо би Сатанд үйлчлэхийг хүсэхээ больж, зүгээр л үүргээ сайн гүйцэтгээд, Бурханы хайрыг хариулахыг хүссэн юм.

Гэв гэнэт манай нөхөр гэрээс гарахыг минь хориглож, бүр намайг сүрдүүлж, “Чи ажилдаа явахыг зөвшөөрөхгүй бол би чамайг Бурханд итгүүлэхгүй, Бурханд итгэдэг хүмүүсийг гэртээ оруулахгүй” гэсэн. Бас намайг ажлаа алдвал хатуу хандлаа гэж өөрийг нь битгий буруутгаарай гэж хэлсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод “Хэрвээ би шаардлагыг нь зөвшөөрөхгүй бол гэрт түгжигдээд, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ биелүүлж чадахгүй” гэж бодсон учраас буцаад эмнэлэгт ажиллана гэж нөхөртөө амлах ёстой болсон юм. Гэвч, өвчтөнүүдийн дуу чимээнээс болоод дахиад зүрхний шигдээс болох вий гэж манай эмнэлгийн дарга айсан учраас намайг нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт ажиллуулахаар шилжүүллээ. Ажил байхгүй байхад ч гэсэн оффист суух ёстой болж, тийм маягаар үүргээ биелүүлж чадаагүй. Би өдөр бүр ганцаараа оффист суугаад, сэтгэл амрахгүй, намайг энд гацаж байх зуур чуулганд хэчнээн их яаралтай ажил байгааг боддог байв. Чуулганы ажил удааширч, ах эгч нарын амь хохирно гэдгийг мэдэж байсан болохоор маш их буруутай санагддаг байсан. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ сайн гүйцэтгэхийг хүсэж байна гэсэн ч нөхөр минь хяхан хавчиж, саад болонгуут бууж өгсөн. Би өөрийгөө яаж Бурханд итгэлтэй, дуулгавартай байдаг гэж хэлж чадах юм бэ? Энэ тухай бодох тусам би улам гуниглаж, өөрийн эрхгүй нулимс урсгасан юм. Тэр хоромд би Бурханд залбирч, “Бурхан минь, би үүргээ гүйцэтгэж, Таны төлөө зарлагадмаар байгаа ч нөхрийнхөө, бас өөрийнхөө орчны хяналтад ороод байна. Надад итгэл, хүч чадал өгөөч” гээд, залбирсныхаа дараа Бурханы үгийн нэг хэсгийг уншлаа. “Хүмүүс Бурханы зан чанарыг үнэхээр ойлгож, Бурханы зан чанар бодитой, үнэхээр ариун, үнэхээр зөвт гэдгийг олж харж, Бурханы ариун байдал, зөвт байдлыг зүрх сэтгэлээсээ магтаж чадвал тэд Бурханыг үнэхээр мэдэж, үнэнийг олж авсан байх болно. Хүмүүс Бурханыг мэдсэн цагт л гэрэлд амьдардаг. Бурханыг үнэхээр мэдэхийн шууд нөлөө нь Бурханыг үнэн голоосоо хайрлаж, чин сэтгэлээсээ дуулгавартай дагаж чаддаг байх явдал юм. Үнэнийг ойлгож, олж авсан хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, амьдралын талаарх үзэл бодолд бодит өөрчлөлт гарч, дараа нь тэдний амь зан чанарт ч бодит өөрчлөлт бий болдог. Амьдралын зөв зорилготой, үнэнийг эрэлхийлж, үнэний дагуу биеэ авч явж чаддаг, Бурханыг туйлын дуулгавартай дагаж, Бурханы үгээр амьдардаг, сэтгэлийнхээ гүнд амар амгалан, гэрэл гэгээтэй, зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байж, Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлалтгүй амьдардаг хүмүүс л жинхэнэ хүний амьдралаар амьдардаг, тэр үед л тэд үнэнтэй, хүн чанартай хүмүүс болдог. Үүнээс гадна, чиний ойлгож, олж авсан бүх үнэн Бурханы үгээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн. Чи Дээдийн Дээд Бурхан—бүтээлийн Эзэний сайшаалыг хүртэж, бас Тэр чамайг хүний төрхийг амьдран харуулдаг зохистой бүтээгдсэн зүйл хэмээн хэлэх үед амьдрал чинь хамгийн их утга учиртай байх болно. Бурханы сайшаалыг хүртэх гэдэг нь чи үнэнийг олж авсан, үнэнтэй, хүн чанартай хүн мөн гэсэн үг юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ). Бурханы үгийг тунгаан бодоод би ойлгосон, амьдралдаа үнэнийг эрэлхийлж, Бурханыг мэдэж, Бүтээгчийн сайшаалыг хүртэхийг л алдар цуутай зүйл гэж тооцож болно, энэ л жинхэнэ амьдрал, миний сонгох ёстой зүйл. Би хорвоо ертөнцийн алдар нэр, эд баялаг хөөцөлдөн анагаах ухаанд улайран суралцаж, амжилтад хүрснийхээ дараа удирдагч, хамтран ажиллагсдынхаа талархлыг хүртэж, хамаатан садан, найзууддаа өндрөөр үнэлэгдсэн, гэхдээ тэглээ гээд надад ямар хэрэг болсон юм бэ? Хэчнээн их алдар нэр, эд материалтай байлаа гээд, энэ нь миний сэтгэлийн хоосон зайг дүүргэж чадаагүй, харин биеийг минь ядрааж, өвчлүүлж миний амьдрал утга учиргүй, өрөвдөлтэй хэвээр, би ямар ч амар тайван, баяр хөөрийг мэдрээгүй. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа Бурханы үгийг идэж, ууж, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ гүйцэтгэснээр өөрийн мэдэлгүй үнэнийг ойлгож эхэлснээ би бодсон. Би биеэ яаж авч явахаа, Бурханыг яаж шүтэн мөргөхөө, яаж завхарсан зан чанараас ангижирч, хэвийн хүн чанарыг амьдран харуулахаа мэдэж авч, энэ бүхэн үнэхээр сэтгэлийг минь амрааж, тайвшруулсан. Хүмүүс бол бүтээгдсэн зүйл, иймээс Бурханы дэргэд амьдарч, үнэнийг ухаарснаар л амар тайван, аз жаргалтай байж чадна, тэгэхгүй бол яаж ч амьдарлаа гэсэн амьдрал нь үргэлж хий хоосон, зовлонтой байна гэдгийг би ойлгосон. Энэ үед би, гэрийнхнийхээ хавчлагатай тулгарсан минь Бурханы зөвшөөрөлтэйг ойлгосон. Энэ орчноор дамжуулан Бурханд найдаж, үнэнийг эрж хайхаар хүчээр Бурханы өмнө очсон минь Сатаны эзэмшил дор амьдрахын шаналлыг надад тодорхой харуулж, намайг Бурханыг дагаж, үнэнийг эрэлхийлэх замаар явах сонголт хийх боломжтой болгосон. Бурханы сайн санаа зорилгыг ойлгомогцоо зүрх сэтгэл цэлмэж, бас би гэрийнхнийхээ хяналтаас чөлөөлөгдөж, эмнэлгээс гарч, чуулганд үүргээ бүтэн цагаар гүйцэтгэж чадсан.

2007 оны 12-р сарын нэг өдөр үүргээ гүйцэтгээд гэртээ харих үед нөхөр минь маш их уурлаж, “Эмнэлгээс залгалаа. Чамайг ажилдаа явахгүй бол хална гэж байна. Чи яг одоо ажилдаа буцаж орох хэрэгтэй. Чи ажлаасаа халагдвал бүх тэтгэвэр, тэтгэмжээ алдана!” гэсэн. Энийг сонсоод би жаахан түгшиж, “Тийм шүү. Би хүүхэд байхаасаа л сайн эмч болж, нэр алдартай болохыг мөрөөдөж, маш их тэмцсэний эцэст алдар нэр, эд баялагтай болсон. Одоо бууж өгөх юм бол надад юу ч үлдэхгүй” гэж бодсон. Ингэж бодоод юу хийхээ мэдэхээ больсон учраас Бурханд чимээгүйхэн залбирч, “Бурхан минь, би нэр хүнд, эд баялаг, байр суурийг орхисон гэж бодсон ч одоо үнэхээр ажлаа орхих болсон чинь бага зэрэг гунигтай санагдаж байна. Бурхан минь, үнэнийг ойлгож, эдгээр зүйлд захирагдахгүй байхад минь залж чиглүүлээч” гэсэн. Залбирсныхаа дараа Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө байгаа бүхнээ золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч шүүлт хийж, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба энэ гав дөнгө биед нь байхад, хүнд үүнээс ангижрах хүч чадал ч, зориг ч байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал өөдгүй муу сэдэл нь туйлын жигшүүртэй бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр хүн амьдарч чадахгүй гэж та нар боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа болих бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо нь хүнийг хүлэхдээ Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, чамайг хүлэхдээ Сатаны ашигладаг гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үгийг уншсаны дараа л би Сатан намайг хэчнээн гүн гүнзгий хорлосныг ухаарсан. Алдар нэр, ашиг хонжоо миний амь болж, үнэнийг хэрэгжүүлэхэд минь саад болсон. Намайг бага байхаас л аав, ээж минь надад “өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрахыг” зааж, би алдар нэр, ашиг хонжоотой байх нь утга учиртай, үнэ цэнтэй амьдралаар амьдарч байгаа гэсэн үг гэж бодсон. Би алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эерэг зүйл гэж бодоод, энэ нь амьдралдаа эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго гэж бодсон учраас алдар нэр, ашиг хонжоо, мөнгө, зугаа цэнгэлийн араас тууштай хөөцөлдөж, эцэст нь ядаргаанд орох хүртлээ өөрийгөө л их тарчлаасан. Нэр хүнд, байр суурь бол ердөө л хүмүүсийг завхруулж, залгихдаа Сатаны ашигладаг заль мэх. Би алдар нэр, эд баялаг хөөцөлдөж яваад харамсалтайгаар амиа алдсан хамтран ажиллагчаа бодлоо. Тэр амбулаторийн захирал хийж, карьерынхаа төлөө шаргуу ажиллаж, байнга оройтож харьж, өвчтөнүүдийг эмчилж, илүү их мөнгө олохыг хүсдэг байсан. Эцэст нь алдар нэр, мөнгөтэй болсон ч нэг шөнө ажлаасаа маш их оройтож гараад, ядарч туйлдсан байдалтай зам дагуу алхаж явахдаа машинд мөргүүлээд нас барсан юм. Надтай хамт ажиллаж байсан өөр нэг хүн залуугаараа ахлах сувилагч болж, бусдын нүдэнд түүний ирээдүй хязгааргүй мэт харагдаж байсан ч хэтэрхий завгүй ажилладаг байсан. Нэг орой харих замдаа хамт ажиллагсадтайгаа ажлын талаар ярьж яваад, анхаарал нь сарнисан үедээ галт тэрэгний замаар хөндлөн гарч, хурдтай яваа галт тэргэнд мөргүүлээд хориодхон насандаа амиа алдсан. Хамтран ажиллагсдынхаа туршлагыг бодоод би айсандаа чичирч эхэлсэн. Энэ хүмүүсийг эмнэлгийнхэн ч өндрөөр үнэлж, хүндэлдэг байсан. Гэхдээ Бурханы халамж, хамгаалалт байхгүй бол алдар нэр, эд баялаг ямар хэрэгтэй юм бэ? Үнэндээ нэр хүнд, байр суурь бол хүмүүсийг завхруулж, хорлох Сатаны арга зам. Тэр нь хүмүүсийг уруу татан насан туршид нь алдар нэр, эд баялаг хөөцөлдүүлэх гэж Сатаны тавьсан урхи, тиймээс тэд эцэстээ Бурханаас, Бүтээгчийн авралаас холддог. Би нэр хүнд, байр суурийн хүлээс, хяналтад зовж байсан учраас ажил, үүрэг хоёрынхоо дундаас зөв сонголт хийж огт чадаагүй. Үнэхээр харамсалтай! Хүмүүсийг аврах эцсийн өдрүүд дэх Бурхан ажил бол амьдралд нэг олдох боломж, одоо би Бурханы нигүүлслийн ачаар үнэн замыг хүлээн авсан ч үнэнийг олж авахын тулд үүргээ биелүүлэх боломжийг нандигнаагүй. Би энэ боломжийг алдсан бол зүгээр л өөрийгөө сүйд хийх байсан биш үү? Энэ нь мунхаг хэрэг болох биш үү?

Би Бурханы үгийн нэг хэсгийг санасан. “Хэвийн хүн болохын хувьд, мөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүн болохын хувьд хаанчлалд орж, Бурханы ардуудын нэг болох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэн, ач холбогдолтой амьдрал юм; та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө, Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн зам өгсөн. Өнөөдөр чуулганд бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхээр эрэлхийлэх нь хүний сонгох амьдралын зөв зам, энэ бол хамгийн утга учиртай амьдрал. Урьд нь би Сатаны завхралд өртөж, Сатанд мэхлэгдэж, сатанлаг гүн ухаанаар амьдарч, алдар нэр, эд баялгийн араас чин сэтгэлээсээ хөөцөлдөж, Сатаны ов мэх, хор хөнөөлийг амссан. Бурханы үг надад алдар нэр, эд баялаг, байр суурь эрэлхийлэхийн үр дагавар, мөн чанарыг харуулж, энэ нь хүмүүсийг завхруулж, залгих Сатаны арга зам гэдгийг ойлгуулсан. Одоо Бурханы эцсийн өдрүүдийн ажил дуусах дөхөж, Бурханы удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө очиж байгаа бөгөөд агуу гамшиг аль хэдийн эхэлсэн. Бид үнэнийг эрэлхийлснээр л энэ гамшгаас амьд үлдэж чадна. Хэрвээ би үнэнийг эрэлхийлэлгүй, энэ эрхэм нандин, богинохон хугацаагаа алдар нэр, эд баялаг хөөцөлдөхөд ашигласан бол эцэст нь Бурханы өгсөн үнэн, амийг хэзээ ч олж авахгүй, Бурханаар ч авруулахгүй байх байсан. Тэгвэл Бурханд итгэх итгэл минь талаар болж, би насан туршдаа харамсах байлаа. Яг л Эзэн Есүсийн хэлснээр “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх юм бэ? Эсвэл хүн амийнхаа оронд юу өгөх билээ?(Матай 16:26). Би амьдралд ганц олдох энэ боломжийг нандигнах ёстой, махан биеийнхээ төлөө адгаад байж болохгүй гэдгээ мэдэж байсан. Хүмүүсийг аврах Бурханы ажлын энэ эгзэгтэй үед би боломжийг ашиглан үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх ёстой байсан. Энэ бол хамгийн үнэ цэнтэй, утга учиртай амьдрах арга зам юм. Ингэж бодоод би ажлаасаа гарч, үүргээ бүтэн цагаар гүйцэтгэхээр шийдсэн. Энэ шийдвэрийнхээ талаар нөхөртөө хэлэхэд нөхөр минь аргаа баран, “Өнгөрсөн хэдэн жил би чамайг ажилд чинь явуулж, энэ ажлыг хийлгэсээр байх гэж хамаг аргаа барлаа. Хамт сайхан амьдрахын тулд чамайг илүү их мөнгө олоосой гэж л би хүсдэг. Гэхдээ зүрх сэтгэлд чинь зөвхөн чиний Бурхан л байдаг. Чамайг дахиж хянаж чадахгүй нь. Цаашид чи өөрөө мэд” гэсэн. Дараа нь би ажлаасаа гарах өргөдлөө өгөхөөр эмнэлэг рүү очтол эмнэлгийн маань дарга намайг болиулах гэж ахин дахин оролдож, “Эмч байх нь найдвартай ажил, эмнэлэг хэзээ ч хаалгаа барихгүй. Одоо эмнэлгийн ажил олоход маш хэцүү шүү дээ. Тэрнээс гадна чи эндхийн гол ажилтан, ирээдүй чинь гэрэлтэж байна, яг одоо цалин нэмэгдэж байгаа, янз бүрийн шинэ тэтгэмж бий болно. Энэ тухай сайн бодоод үз!” гэсэн. Энэ нь Сатаны уруу таталт гэдгийг би мэдэж байсан. Сатан даргыг ашиглаад намайг урхидан Бурханаас холдуулж, Бурханаас урвуулахыг хүссэн. Би Сатаны заль мэхэнд автахааргүй байсан учраас эмнэлгийнхээ даргад өөрийнхөө хандлагыг илэрхийлж, эмнэлгийн дарга яах ч аргагүй ажлаас гарах өргөдөлд минь гарын үсэг зурсан. Би ажлаа орхиж, буцаад үүрэгтээ өөрийгөө зориулж эхэлмэгцээ асар их тайвшралыг мэдэрч, ажилдаа хүлэгдэж, хянуулахаа болиод, Бурханы үгийг идэж ууж, үүргээ гүйцэтгэх цаг зав ихтэй болсон. Бурханы үгийн удирдамж намайг алдар нэр, байр суурийн хүлээс, хяналтаас ангижруулж, амьдралын зөв зүг чигийг надад өгсөн.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Мунхаг охин болох шахсан минь

Ли Фан, Хятад 2002 оны намар Үнэний Сүм гэх манай урсгалын Жао эгч Эзэн ирсэн тухай гайхалтай мэдээ дуулгахаар зээ охин нь болох Ван эгчийг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих