Би жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таньж сураад, Есүс Христийг эргэн ирэхэд нь угтан авсан юм (2-р хэсэг)

2019-07-28

Шианван, Малайз

Жан ах нөхөрлөлөө үргэлжлүүлэн, “Бурхан бол үнэн, зам, амь бөгөөд жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг Бурханы ажлын зарчмаар ялган танихаас гадна Христийн мөн чанараар дамжуулан ялган таньж болдог” гэлээ. Тухайн үед Жан ах Бурханы үгийн дараах хэсгийг илгээв: “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн ямар ч мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж, шийддэг гэж хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Би жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг ялган таньж сураад, Есүс Христийг эргэн ирэхэд нь угтан авсан юм

Жан ах нөхөрлөлөө цааш үргэлжлүүлэн, ингэж хэллээ, “Христ бол бие махбодтой болсон Бурханы Сүнс гэдгийг бид Бурханы үгээс харж болно—Тэрээр бурханлаг мөн чанарыг эзэмшин, Бурханы ажлыг гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, хүнийг хаана ч, хэзээ ч хангаж, хариулахын тулд үнэнийг илэрхийлж чаддаг бөгөөд хүнийг аврах ажлыг Христ л хэрэгжүүлж чаддаг. Жишээлбэл, Эзэн Есүс бол Христ байсан бөгөөд Түүний илрэлт, ажил нь Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн юм. Мөн Тэрээр хүн төрөлхтөнд гэмшлийн замыг өгч, Бурханы хүсэл, шаардлагыг тодорхой мэдэгдэхийн тулд үгээ хэлсэн, ингэснээр бид бэрхшээл тулгарахад дагах замтай болох байв. Эзэн Есүсийн үгээр дамжуулан хүн, Эзэнд хэрхэн залбирах, хэрхэн бие биетэйгээ эвтэй байх, хэрхэн нэгнээ уучлах гэх зэргийг ойлгожээ. Түүнчлэн Эзэн Есүс элэгсэг сэтгэл, өршөөлийн зан чанараа илэрхийлж, өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөж, дуусашгүй их нигүүлслийг хүнд хайрласан юм. Эцэст нь, Тэрээр хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдож, улмаар бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлаа гүйцэлдүүлж, биднийг хуулийн хүлээс, гав дөнгөнөөс аврахын зэрэгцээ хууль зөрчсөнийхөө төлөө яллагдаж, цаазлуулах аюулаас хэлтрүүлжээ. Эзэн Есүсийн хийсэн зүйлсийн ердөө л зарим нэг нь энэ бөгөөд эдгээрийг Түүний оронд хэн ч хийж чадахгүй байсан юм. Эзэн Есүс бол үнэн, зам, амь гэдгийг бид Түүний үг, ажлаас харж болно. Үүний адилаар, эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болж, Нигүүлслийн эрин үеийг эцэслэн, Хаанчлалын эрин үеийг эхлүүлээд байна. Тэрээр олон сая үг айлдсан бөгөөд шүүлт, ариусгалтын ажлыг гүйцэтгэж, Бурханы сүр жавхлант, уур хилэнт, халдашгүй зөвт зан чанарыг илэрхийлдэг. Төгс Хүчит Бурханы хэлсэн үг нь Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний нууц болон хүний төгсгөл, эцсийн хүрэх газрыг илчлээд зогсохгүй ариусгагдаж, жинхэнэ авралд хүрэхийн тулд бидэнд хэрэгтэй үнэнийг тов тодорхой тайлбарладаг. Тухайлбал, Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, Сатаны гар дахь хүний завхралын тухай үнэн, Бурхан хүний завхарсан зан чанарыг хэрхэн шүүж, ариусгадаг, хүн хэрхэн Бурханд итгэж, Бурханыг дуулгавартай дагах ёстой, Бурхан ямар хүнийг хайрлаж, ямар хүнийг жигшин, зайлуулдаг, мөн Бурханаар төгс болгуулахын тулд бид хэрхэн эрэлхийлэх ёстой гэх мэт. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах замаар бид Сатаны завхралынхаа мөн чанар, уг үндсийг тодорхой харж, Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг ойлгож авдаг. Тэгээд үнэхээр харамссандаа Бурханы өмнө газар унахаас өөр аргагүй байдаг бөгөөд Бурханыг улам бүр хүндэтгэн, дуулгавартай дагадаг болж, сатанлаг завхарсан зан чанараа хөсөр хаяж, нүглийн хүлээсээс чөлөөлөгдөж, Бурханы жинхэнэ авралд хүрдэг. Төгс Хүчит Бурханы айлдвар, ажил нь бидэнд үнэн, зам, амийг авчирдаг—Төгс Хүчит Бурхан бол Бурхан Өөрөө агаад махбод болсон Христ юм. Хуурамч Христүүд Бурханы мөн чанарыг эзэмшдэггүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажлыг гүйцэтгэх нь байтугай үнэнийг илэрхийлж ч чаддаггүй. Тэд хүмүүсийг хуурч, хорлохын тулд үнэн сонсогдож болох ч, чухамдаа худал зарим нэг үг хэлж л чаддаг. Хүн тэднийг сонсох үедээ ямар ч хангалт авдаггүйгээс гадна зүрх сэтгэл нь улам бүр харанхуй болж, доройтож, хандах газаргүй болж, эцэстээ Сатанд залгиулаад дуусдаг нь гарцаагүй. Иймээс Христ л үнэн, зам, амь гэдгийг бид Бурханы илэрхийлдэг айлдвар, ажил, зан чанараас баталгаажуулж чаддаг юм.”

Төгс Хүчит Бурханы үг болон ахын нөхөрлөлийг сонссоныхоо дараа би жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг хэрхэн ялгах тухай үнэнийг бүрэн ойлгож авав. “Тийм шүү” гэж бодогдлоо. “Христ л үнэн, зам, амь бөгөөд Христ л үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэж чадна. Өөрсдийгөө Христ гэж нэрлэдэг атлаа үнэнийг илэрхийлэх чадваргүй, хүнийг аврах ажлыг гүйцэтгэж чаддаггүй бүхэн нь хуурамч Христүүд юм байна. Одоо би урагшлах замаа олсон бөгөөд хуурамч Христүүдэд хууртахаас айн, ямагт идэвхгүй, сонор сэрэмжтэй байхаа болилоо. Бурханд талархъя!”

Үүний дараа Жан ах надад, бие махбодтой болохын нууц, Бурханы ажил ба хүний ажлын хоорондох ялгаа, Библийн дотоод түүх гэх зэрэг бусад үнэний тухай нөхөрлөл хийлээ. Сонсох тусам улам сэтгэл ханамжтай санагдаж, өдөр бүр ах эгч нартай хамт цуглаанд оролцохоор хүсэн хүлээдэг болов. Цуглаан дуусах болгонд, бидэнд шинээр гэрэлтүүлэгдсэн зүйлсийн талаар ээжтэйгээ хэлэлцэн, Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай аажмаар зарим нэг ойлголттой боллоо. Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би хэсэг хугацаанд эрж хайн, судалснаар баттай мэдэв. Тэгээд Бурханы илрэлтийг хүсэн мөрөөсдөг бүр олон хүнд Эзэний эргэн ирсэн тухай мэдээг дуулган, сайн мэдээ түгээж эхэллээ.

Муу зарц нар үнэн төрхөө харуулав

Дараа нь ээж бид хоёр баасан гарагийн мөргөлд оролцохоор хуучин чуулгандаа очлоо. Цугларалт дууссаны дараа пастор Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг хуурамч хэрэг тулгасан видеог гэнэтхэн тоглуулж эхэллээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг тэдний тулгасан зохиомол цуу яриа, гүжирдлэгийг хараад миний уур хүрч, “Төгс Хүчит Бурханы Чуулган тэдний хэлдэгтэй огт адилгүй. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулгантай огт холбогдож байгаагүй, мөн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ч судлаагүй. Гэтэл Бурханы ажлыг яаж ийм үндэслэлгүй байдлаар, дураараа шүүж чадаж байна аа?” гэж бодлоо.

Видео дууссаны дараа, пастор болон хоёр санваартан, чуулганы зөвлөлийн хоёр гишүүн ээж бид хоёрыг үлд гэлээ. “Та хоёр одоо Төгс Хүчит Бурханд итгэгчид болсон уу?” гэж пастор биднээс асуув. Бид “Тэгсэн” гэж хариуллаа.

Бид хоёрыг ингэж хэлмэгц, санваартнуудын нэг нь гэнэт үсрэн босоод, ээж рүү маань занган, “Тэгэхээр чи одоо Төгс Хүчит Бурханд итгэдэг болоо юу? Маргаашаас чи ням гарагийн хичээл заах эрхгүй. Маргааш үдээс хойш би танай гэрт очиж, чуулганы мөнгийг буцааж авна шүү” гэж балмадаар хэллээ.

Ээж маань, “Хүссэн цагтаа авч болно оо” гэв.

“Шашны ертөнц тэр аяараа Төгс Хүчит Бурханы Чуулганыг эсэргүүцэж, яллаж байна. Гэтэл та нар яахаараа тэдэнтэй холбоотой байхаар зүтгэдэг билээ?” хэмээн пастор ууртайгаар асуулаа.

Ээж маань ч мөчөөгөө өгөлгүй, ингэж хариулав, “Пастор аа, шашны ертөнцөд үнэн байгаа юу? Шашны ертөнцийг дагаснаар л Өөрийг нь угтан авч болно гэж Эзэн Есүс ер нь хэлсэн бил үү? Өчнөөн олон жилийн өмнө Эзэн Есүс илэрч, ажлаа гүйцэтгэх үед Иудейн шашны удирдагчид Түүний ажлыг өөрсдөө эрж хайж, судлахаас татгалзаад зогсохгүй, үүнийг хүлээн зөвшөөрөхийг итгэгчдэд хориглож, бүр Есүсийн тухай цуу яриа зохиож, Түүнийг улайран эсэргүүцэж, шүүж, доромжилсон. Эцэстээ тэд Бурханы зан чанарт халдаж, улмаар Бурханаар хараагдан, шийтгүүлсэн. Хэрвээ бид таны хэлснээр явж, шашны ертөнцийн эсэргүүцэж, ялладаг ямар ч зам бол үнэн зам биш гэж хэлбэл Эзэн Есүсийн ажлыг хүртэл үгүйсгэж байгаа гэсэн үг болно биз дээ? Та шашны ертөнцийг даган, Төгс Хүчит Бурханы Чуулганыг эсэргүүцэж, яллаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судлахаас татгалзаж байгаа чинь үнэнтэй нийцдэг үү? Та нар чуулганы пастор, санваартнууд байж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яахаараа судалж ч үзэлгүй, зүгээр л дур зоргоороо яллаж, шүүдэг юм бэ? Бид Төгс Хүчит Бурханы олон үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы үг нь үнэн, бас Бурханы дуу хоолой мөн гэдгийг хараад, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг баттай мэдсэн юм.” Гайхалтай нь тэд ээжийн маань хэлсэн үгийг зэвүүцэн үл тоогоод, огт хүлээн зөвшөөрсөнгүй.

Манай ээж утсан дээрээ нэг апп нээгээд, тэдэнд Төгс Хүчит Бурханы үгийг уншиж өгөв. Тэр үед чуулганы зөвлөлийн гишүүдийн нэг нь маш биеэ тоосон байдалтайгаар ярьж, Төгс Хүчит Бурханыг доромжилсон зүйлс хэллээ. Ээж маань ууртайгаар “Та үнэхээр итгэхийн аргагүй биеэ тоосон юм. Эдгээр үг үнэн шүү дээ—танд сонсогдохгүй байна уу? Та Бурханы дуу хоолойг сонсоод, ойлгож чадах уу? Та Бурханы хонь мөн үү?" гэлээ.

Тэд баяр баясгалангүй инээмсэглэн, бидэн рүү ихэмсгээр харцгаав. Дараа нь пастор өөрийгөө чухалчилсан байдлаар, “Бид гартаа хадаасны шархтай, иудей хүний дүрээр ирэх Эзэн Есүсийг л хүлээдэг. Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг зүйл нь үнэн байлаа ч гэсэн Эзэн Есүсээс өөр юуг ч бид хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ. Тэдний хэчнээн их зөрүүдэлж байгааг хараад, ээж бид хоёр тэдэнтэй ярилцах гэж оролдохоо болилоо. Тэдний зан авир Эзэн Есүсийг эсэргүүцдэг байсан фарисайчуудынхтай яг адилхан байгааг би харсан юм; тэд Бурханд итгэдэг ч үнэнийг эрж хайгаагүй, мөн Бурханы дуу хоолойг сонсоход ч анхаараагүй. Оронд нь тэд зүгээр л биеэ тоосон, ихэрхүү зан гаргаж, өөрсдийнхөө үзэл, төсөөлөлтэй гөжүүдлэн зууралдаж, Бурханы ажлыг дур зоргоороо шүүн, эсэргүүцсэн—тэд Бурханд үйлчилж байгаа мэт харагддаг байсан боловч үнэндээ Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үнэхээр мөн байсан юм.

Дараа нь пастор “Бид та хоёрт дахин бодолцож үз гээд нэг сарын хугацаа өгье. Нэг сарын дараа Төгс Хүчит Бурханд итгэнэ гэж зүтгэсээр байвал чинь би та хоёрыг чуулганаасаа хөөнө шүү” хэмээн бид хоёрыг сүрдүүлэв.

Би эгдүүцэн, “Нэг сар хүлээх ер хэрэггүй. Бид хоёрыг одоо л хөөчих. Энэ хугацаанд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалж байсны хувьд, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт бид угаасаа бат итгэлтэй байна. Бурханы дуу хоолойг бид эцэст нь сонссон болохоор та нар хөөхгүй байлаа ч гэсэн угаасаа энэ чуулганд эргэж ирж, цуглаанд оролцохгүй” гэж хэллээ.

Пастор дуугаа намсгаж, зальжнаар ингэж хэлэв, “Тэгж болохгүй ээ. Та хоёрыг одоо хөөчих юм бол ах эгч нар биднийг юу гэж бодох юм бэ? Зүгээр л интернэтээр цуглаанд оролцсоны төлөө та нарыг хөөчихлөө гэцгээнэ, тэгвэл бид ёстой цэвдэг сэтгэлтэй харагдана шүү дээ. Та хоёрт зөвлөх гэж их хичээж, дахин бодолцох хангалттай хугацаа өгсөн, гэвч эцэстээ та хоёр Төгс Хүчит Бурханд итгэнэ хэмээн зүтгэж, чуулганаас явахаар шийдсэн, тэгээд л та хоёрыг хөөсөн гэж нэг сарын дараа бид чуулганыхаа ах эгч нарт хэлнэ.”

Пасторын ингэж хэлэхийг сонсоод миний ой гутаж, дахиж тэдэнтэй ганц ч үг дуугарахыг хүссэнгүй. Тэгээд ээжийгээ дагуулан, гадагш алхаж эхлэв. Биднийг яг явж байх үед пастор: “Төгс Хүчит Бурханд итгэнэ үү, байна уу, өөрсдөө мэдэцгээ, гэхдээ чуулганы маань ах эгч нартай холбоо барихыг чинь зөвшөөрөхгүй шүү” гэж анхаарууллаа.

Биднийг чуулганаас явах үед шөнийн нэг цаг аль хэдийн өнгөрсөн байв. Сая болж өнгөрсөн явдлыг эргэн бодоод, тун сайхан санаатай, ёс суртахуунтай хэмээн маш их хүндэлдэг байсан пастор, номлогч маань тэгж аашилж чадсан гэдэгт ердөө итгэж чадахгүй байв. Яг тэр үед Бурханы энэ үг санаанд орлоо: “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм).

Пастор, ахлагчид бол Эзэний зарц, мөн тэд Библийг хамгийн сайн ойлгодог, Бурханы хүсэлд хамгийн их нийцсэн хүмүүс байх учиртай гэж би үргэлж боддог байсан юм. Эзэнийг эргэн ирэх үед тэд гарцаагүй угтан авч чадна гэж үргэлж боддог байв. Пастор Эзэний эргэн ирсэн тухай мэдээг сонсоод эрж хайж, судлахгүй байгаад зогсохгүй маш их биеэ тоон, өөрийгөө чухалчилж, үзэл, төсөөлөлтэйгөө гөжүүдлэн зууралдаж, Бурхан, Бурханы эцсийн өдрүүдийн ажлын аль алийг шүүж, яллах юм гэж би огт төсөөлөөгүй явсан билээ. Пасторт Бурханаас эмээх зүрх сэтгэл огт байгаагүй бөгөөд бүр “сүргийг хамгаалж байгаа” дүр эсгэн, ердөө өөрийнхөө байр суурь, амин зуулгыг хамгаалахын төлөө Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахад нь итгэгчдэд саад болж, хориг тавихдаа тулсан байв. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн итгэгчдийг пастор, ахлагчид хөөнө гэх сүрдүүлэг ашиглан айлгаж, тэр ч бүү хэл ах эгч нарт сайн мэдээ номлох боломжгүй болгохын тулд чуулган дахь бусад ах эгчээр тэднийг голуулдаг байв. Тэд маш өөдгүй, хорлонтой байлаа! Есүсийн үед фарисайчууд байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд Эзэнийг улайран эсэргүүцэж, яллан, загалмайд цовдолсон. Өнөөдрийн пастор, ахлагчид фарисайчуудынхтай яг адилхан мөн чанартай бөгөөд Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар ил болсон антихристүүд, хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд юм. Хүн Бурханд итгэдэг боловч Бурханыг болон Бурханы ажлыг мэддэггүй бол хэчнээн их зовж, хэдий их өөрсдийгөө зарлагадаж байгаа харагдлаа ч гэсэн биеэ тоосон, ихэрхүү сатанлаг зан чанартаа найдах замаар үргэлж Бурханыг эсэргүүцэн, Бурханы зан чанарт халддаг гэдгийг би тэр мөчид эцэст нь бүрэн дүүрэн ойлголоо.

Тэр агшинд би зүрх сэтгэлдээ Бурханд талархлаа илэрхийлэн, Бурханыг магтахгүй байж чадсангүй. Эргээд бодоход, би пастор, ахлагчдын хоёр нүүртэй дүрд хууртан, тэднийг үргэлж шүтэж, дагаж, тэдэнд дуулгавартай байдаг байсан бөгөөд Эзэнийг угтан авах асуудал дээр бүр тэднийг даган, Бурханыг эсэргүүцдэг байжээ. Бурхан пастор, ахлагчдын юу вэ гэдгийг ил болгосноор үнэнийг болон Бурханыг үзэн яддаг тэдний чөтгөрлөг мөн чанарыг би эцэст нь олж харах боломжтой болсон бөгөөд ингэснээр сүнсэнд минь тавьсан тэдний урхийг нэвтлэн гараад, Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авч чадсан билээ. Намайг аварсанд нь Бурханд үнэхээр талархъя. Би Бурханы хайрыг хариулахын тулд Бурханд итгэх цаашдын замдаа үнэнийг чин үнэнчээр эрэлхийлэхийг хүсэж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих