Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсон талаарх Библийн зөгнөлүүд болон Бурханы үгэн дэх үндэслэл

2021-03-12

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“‘Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно…’ гэж түг түмдийн Ехова айлдаж байна” (Малахи 1:11).

“Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно. Учир нь сэг зэм байгаа газарт тас шувуу цуглана” (Матай 24:27–28).

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагч удирдагчид асар олуулаа цугларсан газар: Хятад, бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгөн хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойг хүргэхээр айлдаж, сайн мэдээ түгээж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Бурхан Синимийн газар нутагт бүлэг ялагчдыг олж авна гэдгээ олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах тул хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы хөл тавьдаг газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн нутаг буюу агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа яг тэр газар юм. Тэнд Бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар үүнийг бүрмөсөн ялж, шившиглэдэг. Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан луу үнэхээр юу болохыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлыг агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин нэгэнтээ махбодод ирсэн юм. Хүний энгийн нүдээр бол Бурхан махбодоор шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы үзэл бодлоор бол, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байршил болон Түүний ажлын хөтөлбөрт өөрчлөлт гарсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 6

Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн. Яагаад ингэж зөгнөсөн бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байв. Цаашлаад, Тэр энэ ажлыг түгээхгүй, ийм зөгнөлийг айлдахгүй байх байлаа. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүдийн дунд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг гарцаагүй дэлгэрүүлнэ. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр үүнийг хийх ёстой; энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудын дунд, эсвэл бүх Иудей даяар ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн, бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан лууны улс орон—Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил нь бас л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд алдарших болно” гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлсэн бус уу? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь агуу улаан лууны улс оронд хийж байгаа Түүний энэ ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол бүх бүтээлийн эзэн

Шинэ тэнгэр газар руу орохдоо л Би алдар сууныхаа нөгөө хэсгийг авч ирэн, Канааны нутагт анхлан дэлгэж, тэгснээр шөнийн тас харанхуйд живсэн дэлхий даяар сүүмэлзэх гэрэл гаргаж, бүх дэлхийд гэрэлд гарч ирэх боломж олгоно. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс гэрлийн хүчнээс хүч чадал авахаар ирж, алдар суу минь улам бүр нэмэгдэн, улс бүрт шинээр гарч ирэх болтугай. Намайг хүний ертөнцөд аль эрт ирж, алдар суугаа аль эрт Израилаас зүүн зүгт авчирсныг нийт хүн төрөлхтөн ойлгог; учир нь алдар сууг минь Нигүүлслийн эрин үеэс энэ өдрийг хүртэл тээн ирсэн зүүн зүгээс Миний алдар суу гэрэлтдэг. Гэхдээ Израиль бол Миний орхиж гарсан нутаг бөгөөд тэндээс би зүүн зүгт ирсэн. Зүүн зүгийн гэрэл аажмаар цайрах үед л дэлхий даяарх харанхуй аажмаар гэгээрч эхлэх ба тэр үед л Намайг Израилиас олон жилийн өмнө яваад зүүн зүгт шинээр мандаж буйг хүн төрөлхтөн олж мэднэ. Нэгэн цагт Би Израильд бууж, дараа нь тэндээс явсан учир Израильд дахин төрж чадахгүй. Учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирдан чиглүүлдэг бөгөөд үүнээс гадна аянга шууд зүүнээс Баруун зүгт цахидаг. Энэ шалтгааны улмаас Би зүүн зүгт бууж, Канааныг зүүн зүгийн хүмүүст авчирсан. Би хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс Канааны нутагт авчрахыг хүсдэг, тиймээс бүх ертөнцийг удирдахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байх болно. Одоо Канаанаас бусад бүх газарт гэрэл байхгүй бөгөөд бүх хүн өлсгөлөн, хүйтний аюулд нэрвэгдээд байна. Би алдар суугаа Израильд өгснөө буцаагаад авсан бөгөөд дараа нь Израильчуудыг мөн бүх хүн төрөлхтнийг зүүн зүгт авчирсан. Би бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй золгож, холбоотой болж, цаашид гэрлийг хайх шаардлагагүй болно. Гэрлийг хайж буй бүх хүнд дахин гэрлийг харж, Израильд байсан алдар сууг минь харахыг Би зөвшөөрнө; Би эрт дээр үед хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирснийг, тоолж баршгүй цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг багц багцаар нь тэдэнд харуулж, цаашлаад Израилийн Ехова Бурханыг харуулна. Би тэдэнд Еврейчүүдийн Эзэн, удаан хүлээсэн Мессияг болон үеийн үед хаадад хавчигдан шахагдаж ирсэн Өөрийнхөө илрэлтийг бүтнээр нь харуулна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд бүхий л алдар суу, үйлээ илчилнэ. Би олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хавчин шахдаг бүхий л хүн төрөлхтөнд өөрийн алдар суут төрхөө бүрэн дүүрэн харуулна. Ингэснээр Би олон жилийн өмнө алдар суугаа зүүн зүгт авчирсан бөгөөд Миний алдар суу Иудейн нутагт байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн иржээ!

Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүхий л үндэстэн, урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгана, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулаад тэдэнд илүү олон үг хэлэхийг хүсэж байна. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлдэг. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн татгалзхааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Бүх хүн дөнгөж төрсөн нярай мэт Миний ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш Би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн “Чидун жимсний уулан” дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг иудейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль эртнээс байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилж, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдан суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго юм. Үндэстэн болгон Намайг шүтэн биширч, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн болгон итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдах болтугай!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих