Сүнслэг дайн: Би Сатаныг ялахын тулд Бурханд найддаг (2-р хэсэг)

2020-01-27

Ван Линь, Хятад

Би Сатаны зальхай явуулгатай дахин нэг удаа тулгарлаа

Бидний дараагийн уулзалтын өдөр болж, 10 гаруй ах эгч дөнгөж гэрт маань ирээд байтал хуучин чуулганы маань зургаан удирдагч, хамтран зүтгэгч мотоциклтой хүрч ирлээ. Тэд баргар царайтай, хямсгар төрхтэй байв. Тэднийг хараад бага зэрэг айж, эмээхээс өөр аргагүй байсан бөгөөд би дотроо: “Өнөөдөр тэд намайг сүрдүүлж, айлгахын тулд юу хийх бол доо. Би хэтэрхий цөөхөн үнэнийг ойлгодог бөгөөд тэдний төөрөгдлийг няцаах чадваргүй. Тэдэнд хууртаж дуусвал яах юм бэ?” гэж бодов. Тэгээд би Бурханд яаран залбирлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Шашны эдгээр хамтран зүтгэгчтэй тулгараад би жаахан айж, үүнийг яаж зохицуулахаа мэдэхгүй байна. Та зүрх сэтгэлийг минь хамгаалж, надад итгэл, мэргэн ухаан болон ялган таних хүч чадал өгөөч гэж гуйя, ингэснээр би тэдний түгээдэг төөрөгдөлд хууртахгүй байж, гэрчлэлд зогсохын тулд Танд найдаж чадна.” Залбирсны дараа зүрх сэтгэл минь аажмаар тайван боллоо. Манай хуучин чуулганы удирдагчдын нэг нь надад зусардсан байдлаар ингэж хэллээ, “Чи манай чуулганы ах эгч нарыг Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн гэж сонслоо? Эрэл хайгуулдаа ийм мэрийлттэй байдаг чамайг Эзэний замаас ийм хурдан гарчихна гэж би хэзээ ч бодсонгүй. Өнөөдөр бид чамд хайрын сэтгэлээр зөвлөхөөр ирлээ: Буцаад ирээч. Бид бүгд өөрийн чинь сайн сайхны төлөө энд ирлээ…” Тэгээд тэд Библи гаргаж ирээд, надад ингэж хэллээ, “Библид ингэж хэлсэн байдаг: ‘Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно’ (Үйлс 1:11). ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна(Илчлэл 1:7). Эзэн цагаан үүлэн дээр явсан бөгөөд эргэн ирэхдээ цагаан үүлэн дээр ирэх болно. Бид Эзэний цагаан үүлэн дээр ирэхийг хараагүй, гэтэл та яаж Эзэнийг аль хэдийн ирсэн гэж хэлж чадаж байна аа …?” Тэдний маш түрэмгий аашлахыг хараад би зүрх сэтгэлдээ Бурханыг чимээгүйхэн дуудаж, зүрх сэтгэлийг минь хамгаалан, гэрчлэлдээ бат зогсоход намайг чиглүүлэхийг Түүнээс гуйлаа. Залбирсны дараа, Эзэний ирэх тухай үнэний талаар эгчийн хийсэн нөхөрлөл санаанд орсон бөгөөд тэдэнд би ингэж хэлэв, “Эзэний эргэн ирэлтийн талаар Библид олон зөгнөл тэмдэглээстэй байдаг, бид Эзэний ирэхийг хүлээх зуураа Эзэн үүлэн дээр ирнэ гэх санаатай л зууралдаад байж болохгүй. Библид ингэж хэлсэн байдаг: ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ(Илчлэл 16:15). ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ(Матай 25:6). Энд ‘хулгайч мэт’ гэж хэлдэг нь Тэр чимээгүйхэн, нууцаар ирнэ гэсэн үг бөгөөд хүнийг аврах ажлаа явуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд нууцаар ирнэ гэх утгатай. Эзэн үүлэн дээр ирнэ, мөн нууцаар ирнэ хэмээн аль аль нь Библид зөгнөгдсөн байдаг, тэгвэл асуудлын үнэн мөн нь юу вэ? Библи дэх зөгнөл бүгд биелнэ гэдгийг бид бүгд мэднэ, тэгвэл эцсийн өдрүүдэд Эзэн яг яаж ирэх вэ? Үнэндээ эцсийн өдрүүд дэх Эзэний эргэн ирэлт үе шаттайгаар өрнөдөг. Эхлээд Тэрээр шүүлтийн ажлыг явуулах, гамшиг тохиохын өмнө бүлэг ялагчдыг бүрэн төгс болгохоор нууцаар ирдэг бөгөөд дараа нь Бурхан агуу гамшгийг дэлхий ертөнцөд авчирч, сайныг шагнан, мууг шийтгэж эхлэх болно. Тэгээд Бурхан үүлэн дээр ирж, бүх улс үндэстэн, ард түмэнд ил тод үзэгдэх болно. Тэр үед Илчлэлийн 1-р бүлэг, 7-р эшлэл дэх ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна’ хэмээх зөгнөл биелэх болно. Иймээс Эзэний эргэн ирэлтийг угтан авах тухай асуудал дээр бид өөрсдийн буруу ойлголт, төсөөлөлд найдан Эзэний ирэх замыг хязгаарлаж болохгүй, эс бөгөөс бид Эзэний эргэн ирэлтийг амархан алдана. Бид бүр Мессиаг ирээсэй гэж хүсэн хүлээж байсан боловч Эзэн Есүсийг ирэхэд нь загалмайд цовдолж, улмаар Бурханаар яллагдан, шигшигдсэн тухайн үеийн фарисайчууд шиг байх болно. Төгс Хүчит Бурханы үгийг сайн сонсож, Төгс Хүчит Бурханы ажлыг сохроор яллалгүйгээр эхлээд судал гэж би та нарт зөвлөе!”

Сүнслэг дайн: Би Сатаныг ялахын тулд Бурханд найддаг (2-р хэсэг)

Яг тэр үед зарим ах эгч өөр хоорондоо намуухнаар хэлэлцэн, “Эдгээр удирдагч өдөр бүр Эзэний ирэхийг хүсэн хүлээдэг. Одоо Эзэн ирчихээд байхад тэд Түүнийг эрж хайж, хүлээн зөвшөөрөлгүй, харин оронд нь бидэнд саад болон, дарамталж, Эзэний шинэ ажлыг дагахыг бидэнд зөвшөөрөхгүй юм. Тэд ингэснээрээ Эзэнийг эсэргүүцэж байгаа биш үү?” “Тиймээ, тэгж байна! Ер нь тэд яахаараа тэгж байгаа юм бэ?” гэцгээв. Ах эгч нар хоорондоо ингэж хэлэлцэхийг сонсоод би хуучин чуулганыхаа удирдагч, хамтран зүтгэгчдийн үг, үйлдэлд гүнээ зэвүүцлээ.

Гуйвшгүй хэвээр байгааг минь хараад удирдагч сүрдүүлэхээр үргэлжлүүлэн оролдож, “Та замаа алдаж, бас маш олон ах эгчийн замыг алдуулсан байна. Эзэн ирэхдээ таныг агуу нүгэлтэн гэж яллах болно. Гэхдээ одоо Эзэнд чин сэтгэлээсээ гэмшихэд хэт оройтоогүй байна…” гэлээ. Дараа нь тэд судрын зарим нэг хэсгийг олж, агуулгаас нь гажуудуулан тайлбарлахаар оролдсон бөгөөд тэрсүүд төөрөгдлийг зоргоороо ярьцгаав. Харин би тэдний төөрөгдлийг үнэнээр ялган танихад намайг чиглүүлээсэй хэмээн Бурханд чимээгүйхэн залбирсан ба Бурхан зүрх сэтгэлийг минь үймэхээс хамгаалсан юм.

Би тэдэнд ингэж хэллээ, “Төгс Хүчит Бурхан бол үнэний Сүнсний биелэл юм. Эцсийн өдрүүдэд Тэрээр хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлдэг бөгөөд Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц, Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд ажлын гурван үе шатыг яагаад явуулдаг, Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, Бурхан хүнийг хэрхэн аварч, хүмүүсийн төгсгөлийг хэрхэн тодорхойлдог тухай, мөн хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газар болон хүмүүс аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд хэрхэн эрэлхийлэх ёстой зэрэг бүх үнэн ба нууцыг илчилдэг. Энэ нь Эзэн Есүсийн: ‘Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:13) хэмээх үгийг яг биелүүлдэг. Бурхан л үнэн, зам, амь бөгөөд Бурхан Өөрөө л ажлынхаа нууцыг хүнд илчилж чаддаг—ямар ч хүн ийм төрлийн ажлыг явуулж чадахгүй. Библид: ‘Харагтун, Би шинэ зүйл хийнэ; одоо энэ нь урган гарна; та нар үүнийг мэдэхгүй гэж үү? Би бүр хээр талд зам тавьж, элсэн цөлд гол гаргана(Исаиа 43:19) гэж хэлсэн байдгийг би санаж байна. Одоо Төгс Хүчит Бурхан Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн бөгөөд хүнийг үгээр ариусгах ажлыг хийдэг. Хэрэв бид Түүний ажлыг сонсож, харж, судлахгүй бол Төгс Хүчит Бурхан нь эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг яаж баталгаажуулж чадах билээ? Тэгэх нь бидний хувьд хэтэрхий яарсан, бодлогогүй хэрэг болох бус уу?” Удирдагч миний үгийг няцаах ямар ч үг бодож олж чадалгүй, хэлсэн үгэнд минь үймэрсэн нь тодорхой байлаа. Тэрээр над руу хуруугаараа чичилж: “Чамд ямар ч найдвар алга!” хэмээн хашхирлаа. Тэд нам дуугаар өөр хоорондоо хэлэлцэж эхлэн, “Зүүний Аянгын зам маш сүртэй. Хүмүүс үүнийг сонсмогцоо тэр даруй татагдаж, Төгс Хүчит Бурханыг маш тууштай дагадаг!” гэцгээв. Тэдний ингэж хэлэхийг сонсоод би Бурханд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархлаа. Бурханы үгийн эрх мэдлийг би харсан бөгөөд Төгс Хүчит Бурханы үгэнд найдсанаар л Сатаны зальхай явуулгыг нэвт харж чадсан юм.

Шашны эдгээр удирдагчид гэрт минь тэр өдөржин төвөг удсан боловч Бурханы хамгаалалтын ачаар би гэрчлэлдээ бат зогсож чадсан билээ. Итгэлдээ тууштай хэвээр байгааг минь тэд хараад, үл итгэгч нөхөрт маань, “Зүүний Аянгад итгэдэг өөр хэн ч ирлээ гэсэн битгий хүлээж аваарай” гэж хэллээ. Нөхөр маань самгардаж орхисон бөгөөд, “Та нар чинь бүгд Бурханд итгэгчид биш үү? Энэ зам буруу, харин тэр зам зөв гэж та нар яаж хэлж чадаж байна аа?” гэв. Нөхөр минь үгийг нь авахгүй байгааг хараад тэд Төгс Хүчит Бурханы ажлын талаар зарим нэг гүжирдсэн зүйл хэлчихээд бүрэнхий болж байхад л арай гэж явцгаав.

Дараа нь шашны эдгээр удирдагч, хамтран зүтгэгчид манай гэрт бараг өдөр бүр ирдэг болсон бөгөөд надад саад болохоор оролдон, буруу ойлголтоо ээлжлэн түгээж байв. Манай нөхөр шашны удирдагчдын заль мэхэнд итгэдэг болсон бөгөөд намайг цуглаан хийж байгааг харах болгондоо загнаж, зодон, Бурханы үгийн номоо уншихыг минь хориглолоо. Энэхүү байнгын үймээнтэй тулгараад зүрх сэтгэл минь маш их дарамттай болсон бөгөөд амьдрал минь ч гэсэн асар их үймж, аймшигтай их сэтгэлээр унатлаа дарамтлуулав. Би жаахан сул дорой болж, мохохоос өөр аргагүй байсан ба дотроо ингэж бодлоо: “Жинхэнэ Бурханд итгэж, үнэн замыг дагана гэдэг яагаад ийм хэцүү юм бэ? Энэ бүх дарамт хэзээ дуусах юм бэ? Би өдөр бүр маш их дарамт дор байсаар цааш хэрхэн үргэлжлүүлэхээ үнэхээр мэдэхгүй байна.” Шаналахдаа би бүх хүч чадлаараа Бурхан руу ийнхүү хашхирлаа, “Өө Төгс Хүчит Бурхан минь! Би энэ бүх хугацааны дараа эцэст нь Таныг угтан авах болсон ч, эдгээр удирдагч, хамтран зүтгэгч намайг дарамталж, Таны шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд минь саад хийхээр бараг өдөр бүр манай гэрт ирэх юм. Бас тэд Танд итгэхийг минь болиул гэж нөхрийг минь турхирсан, ийм нөхцөл байдалтай нүүр тулаад би яг юу хийхээ мэдэхгүй байна. Би үнэхээр ойлгохгүй байна. Эдгээр удирдагч индэр дээр зогсоод, Эзэн удахгүй ирнэ гэж бидэнд үргэлж хэлдэг, бас биднийг ухаалаг охид шиг байж, Эзэнийг хүлээж, угтан ав хэмээн тушаадаг. Гэтэл тэд одоо Таныг эргэн ирчихээд байхад өөрсдөө Таныг хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй биднээр Таныг хүлээн зөвшөөрүүлэхгүйн тулд чадах бүхнээ хийдэг—энэ юу болж байгаа хэрэг вэ? Тэд яаж ингэж чадаж байна вэ? Өө Бурхан минь! Хүслийг тань ойлгоход намайг залж чиглүүлээч гэж гуйя.”

Бурханы үг шашны удирдагчдын мөн чанарыг нэвт харахад намайг залж чиглүүлдэг

Нэгэн орой би чуулганы нэг эгчийнхээ гэрт очсон бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр эгч тэнд байж таарлаа. Тэднийг хараад өнгөрсөн хэд хоногт туулсан бүх дарлал, шударга бус харьцаанаас болж миний нулимс урсан, энэ хоёр эгчид би хүндрэл, бэрхшээлийнхээ талаар сэтгэлээ уудлав. Тэд намайг тайвшруулж, Бурханы үгийн дараах хоёр хэсгийг уншиж өглөө: “Одоо бол эцсийн өдрүүд гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Диавол Сатан залгих хүмүүсээ хайж архирах арслан мэт гэтэж явдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 28-р бүлэг). “Бүү ай; Миний дэмжлэг байхад энэ замыг хэн хааж чадах билээ? Үүнийг сана! Бүү март! Тохиолдсон бүх зүйлд Миний сайн санаа зорилго бий, бүгд Миний ажиглалт дор байдаг. Чи үг, үйлдэл бүртээ Миний үгийг дагаж чадах уу? Галын шалгалтууд чам дээр ирэхэд чи өвдөг сөгдөж, хашхирах уу? Эсвэл, урагш явж чадахгүй навтайх уу?” “Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг).

Эгч нарын нэг нь нөхөрлөл хийн, ингэж хэллээ: “Биднийг эцсийн өдрүүдэд орох тусам Сатаны чөтгөрүүд улам догшин арслан мэт болж, хаа явсан газартаа залгих хүмүүсийг эрж хайдаг гэдгийг Бурханы үгээс бид харж болох юм. Одоо Бурхан эцсийн өдрүүдэд хүнийг аврах ажлаа явуулахаар ирсэн бөгөөд Бурханы Сатантай хийж ирсэн зургаан мянган жилийн дайн өндөрлөх цаг болоод байна. Бурхан хүн төрөлхтнийг бүрмөсөн аварч, Сатаныг сөнөөх тул Сатан улайран хариу довтолж, илүү олон хүнийг өөртэйгөө хамт там руу чирэхээр чадах бүхнээ хийдэг. Маш олон ах эгч бид Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч байгааг Сатан хараад хилэгнэж, Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх, Түүний мөртэй хөл нийлүүлэхэд маань саад хийж, үймүүлэхийн тулд манай хуучин чуулганы эдгээр удирдагчдыг ашиглахаар чадах бүхнээ хийдэг. Нэг заль мэх нь бүтэлгүйтвэл өөр нэгийг ашигладаг бөгөөд эцсийн авралыг алдуулж, биднийг Бурханаас хулгайлахыг зорьдог—энэ бол Сатаны өөдгүй муу сэдэл юм! Бид Сатаны зальхай явуулгыг нэвт харж, зовохоор шийдэж чаддаг байх ёстой; Сатан биднийг энэ маягаар дарамтлах тусам бид Бурханы төлөө улам их гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэх ёстой.” Бурханы үг болон эгчийн нөхөрлөлийг сонсоод би дотроо ингэж бодов: “Яг тийм, Сатан надад төвөг удаж, Бурханыг орхиулахын тулд эдгээр удирдагчийг ашиглаж, чадах бүхнээ хийдэг—энэ үнэхээр маш ёрын муу, үзэн ядмаар юм! Тэр намайг там руу чиртлээ санаа амрахгүй. Би үнэн замд итгэдэг, бас Бурхан миний ард байгаа болохоор тэднээс айхгүй, бас тэдний хүлээс, хязгаарлалтад автахгүй, эс бөгөөс Сатан намайг хоригдлоо болгоно. Би Сатаны эдгээр сорилтыг даван туулахын тулд Бурханд найдаж, үнэн замд бат зогсох болно.”

Эгч дараа нь Бурханы үгийн бас нэгэн хэсгийг хайж олоод, чангаар уншлаа: “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм).

Дараа нь эгч нөхөрлөл хийн, ингэж хэллээ, “Шашны эдгээр удирдагчийн чөтгөрлөг мөн чанар нь үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг мөн чанар гэдгийг Бурханы үг ил болгодог. Тэд хэдийгээр олон жил Бурханд итгэсэн, Библийг сайн мэддэг байж болох ч Эзэний ирэлтийн талаарх хандлагадаа үнэн замыг эрж хайж, судлах санаачилга гаргахаас татгалзаад зогсохгүй Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллах, үнэн замыг судалж, хүлээн зөвшөөрөхөд нь итгэгчдэд саад хийхийн тулд буруу ойлголт, төсөөлөлтэйгөө зууралдаж, Бурханы авралыг хүртэх итгэгчдийн боломжийг сүйтгэх гэж оролддог. Ялангуяа улам олон итгэгч Төгс Хүчит Бурханыг дагаад, өөрсдийг нь шүтэж, хүндлэхээ больсныг шашны удирдагчид хардаг тул өөрсдийн байр суурь, амьжиргааг хадгалахын тулд бүх төрлийн цуу яриа, төөрөгдөл гаргаж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг хүлээн зөвшөөрөхөд нь итгэгчдэд саад болохоор чадах бүхнээ хийх гэж бүх төрлийн аргыг ашигладаг. Мөн тэд итгэгчдээр өөрсдийгөө Бурхан мэт авч үзүүлэх гэж Эзэний хоньдыг булааж, итгэгчдийг гартаа чанга атгаастай байхаар оролддог. Шашны эдгээр удирдагч нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар ил болдог муу зарц, антихристүүд мөн гэдгийг Бурханы эцсийн өдрүүдийн ажилд хандах хандлага, үйлдлээс нь бид харж болно. Тухайлбал, урьд нь Эзэн Есүсийг эсэргүүцдэг байсан фарисайчуудтай яг адил. Эзэн Есүс ажлаа явуулахаар ирэх үед тэд биеэ тоосон, ихэрхүү байсан бөгөөд өөрсдийн буруу ойлголт, төсөөлөлтэй зөрүүдлэн зууралдаж, Эзэн Есүсийг эрж хайх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, харин ч Түүнийг улайран яллаж, эсэргүүцсэн юм. Улам олон итгэгч Эзэн Есүсийг дагаж байгааг фарисайчууд хараад өөрсдийг нь хэн ч дэмжиж, хүндлэхээ байх вий гэж айн, байр суурь, амьжиргаа нь аюулд орсон мэт санагдсан тул Эзэнээс өө олох гэж чадах бүхнээ хийж, Эзэн Есүсийг шүүж, доромжилж, Иудейн шашны дагагчдыг төөрөгдүүлэн, бүр Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд Ромын засгийн газартай хүчээ нэгтгэхдээ тулсан билээ. Фарисайчууд үйлдлээрээ үнэн төрхөө бүрмөсөн илчилсэн бөгөөд Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг, жинхэнэ антихристүүд болохоо ил болгосон юм. Иймээс Эзэн Есүс фарисайчуудыг харааж: ‘Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй(Maтай 23:13) хэмээсэн билээ. Орчин цагийн шашны ертөнцийн удирдагчдын мөн чанар нь фарисайчуудын мөн чанартай яг адил гэдгийг бид үүнээс харж болно: Тэд бол Сатаны төрөл, үнэнийг болон Бурханыг үзэн яддаг хоёр нүүртнүүд юм. Эгч ээ, бид үүнийг тодорхой харж, тэднийг хэрхэн ялган танихаа мэддэг байх ёстой!”

Надад төвөг удаж, Төгс Хүчит Бурханыг дагахад минь саад хийхээр ахин дахин ирж байсан шашны өнөөх удирдагчид нь өөрсдийнхөө байр суурь, амьжиргааг хадгалж үлдэх зорилгоор тэгж байсан гэдгийг би Бурханы үгийг уншин, эгчийн тэвчээртэй нөхөрлөлийг сонссоноор ойлгож авлаа. Өөрсдийг нь дагаж, улайрсан зорилго, хүслийг нь биелүүлэг гэсэндээ биднийг урхидаж, хянахыг тэд хүсжээ. Ингэснээрээ тэд хүн төрөлхтний төлөө Бурхантай тэмцэж байсан биш үү? Тэд үнэхээр тэнгэрийн хаанчлалын зам дахь саад, тээг бөгөөд маш ёрын муу, жигшүүртэй байсан юм! Хэрвээ би тэдний саад тотгороос үүдэн нүүр буруулж, итгэлээ орхисон бол Сатаны зальхай явуулгад автсан гэсэн үг болох биш үү? “Яасан ч үгүй. Сатаны хүчинд би хэзээ ч автаж, бууж өгөхгүй. Би Бурханд найдан, Түүний үгээр амьдрах ёстой, мөн энэ зам хэчнээн ч хэцүү болж, шашны тэдгээр удирдагч, хамтран зүтгэгч надад яаж ч төвөг удаж, мэхлэхээр оролдлоо гэсэн Бурханыг эцсээ хүртэл тууштай дагана” гэж би бодлоо.

Би Сатаныг ялж, гэрчлэлд зогсдог

Дараа нь шашны удирдагч, хамтран зүтгэгчид надад төвөг удахаар манай гэрт зогсолтгүй ирсээр л байлаа. Гэхдээ Бурханы үгийн удирдамж дор би тэдний зальхай явуулгыг нэвт харж, энэ нь сүнсний ертөнц дэх дайн гэдгийг маш тодорхой мэдэж байв. Би тэдний хүлээс, хязгаарлалтад өртөхөө больсон бөгөөд тэд надад төвөг удахаар яаж ч оролдлоо гэсэн Бурханыг дагах хүсэл минь хэзээ ч ганхсангүй. Үгийг нь сонсохоо больсон гэдгийг минь тэд хараад нэг товхимолдоо Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн гэх баримтыг минь хэвлүүлсэн бөгөөд чуулган дахь ах эгч нарт тарааж, бүгдэд нь намайг орхи гэж хэлжээ. Шашны удирдагчдын жигшүүртэй ааш авирыг хараад, нөхөр маань бас тэднийг жаахан ялган таних болсон бөгөөд намайг загнаж, зодохоо болилоо. Үүний дараа би нөхрийнхөө хөндлөнгийн оролцоогүйгээр Бурханы үгийг уншиж, цуглаанд оролцож чаддаг болов.

40 хоногийн эрчимтэй сүнслэг тулааныг туулсныхаа дараа би Сатаны жигшүүртэй хорон муу байдлыг нүдээр үзэв. Үнэн замыг хүчээр орхиулахын тулд тэр намайг бүсэлж, төвөг удаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөд минь саад хийх гэж үнэхээр чадах бүхнээ хийсэн—энэ үнэхээр ширүүн сүнслэг дайн байлаа! Энэ хугацаанд би шаналал, сул дорой байдлыг мэдэрсэн боловч биеийн хэмжээ маань хэтэрхий жаахан гэдгийг Бурхан мэдэж байсан бөгөөд шашны удирдагчид төөрөгдлөө нуршиж байх үед Бурхан намайг гэгээрүүлж, залж чиглүүлж, Бурханы үгийг надтай нөхөрлөх ах эгч нарыг бэлдсэн юм. Энэ маягаар би Бурханы хүслийг ойлгож, ялган таних чадвартай болж, Сатаны зальхай явуулгыг нэвт харж, эргэлзээнээс бат итгэлд хүрч, сул дорой байдлаас хүч чадалтай болж, Бурханд итгэх итгэлээ бага багаар өсгөж чадсан билээ. Энэхүү ширүүн сүнслэг тулааны үеэр би маш их ялган таних чадвартай болж, шашны удирдагч гэгддэг энэ хүмүүс бол үнэнд хайртай, Бурханы илрэхийг хүсэн хүлээдэг хүмүүс огт биш гэдгийг харсан юм. Бурхан энэ маягаар тэднийг илчлээгүй сэн бол тэд Бурханыг эсэргүүцдэг гэх үнэнийг би хэзээ ч танин мэдэж чадахгүй байх байсан бөгөөд тэдний антихрист мөн чанарыг хэзээ ч харж чадахгүй байх байлаа. Сатаны зальхай явуулгыг нэвт харахад намайг залж чиглүүлж, шашны удирдагчдын хүлээс, хязгаарлалтаас намайг аварч, үнэн замд бат зогсох боломжийг надад олгосонд нь Бурханд талархъя! Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Өнгөрснөөс бүрмөсөн салсан нь

Фанфан, Хятад Манай гэр бүлийнхэн бүгдээрээ Эзэн Есүст итгэдэг, би бол энгийн л итгэгч бөгөөд аав минь чуулганы хамтран зүтгэгчдийн нэг...

Салах маргаан намжсан нь

Лу Ши, Япон 2015 онд би нэг найзаасаа болж Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн...

Аюулын ирмэгт

Жан Хуй, Хятад 2005 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараахан хуучин чуулганыхаа нэг ахад сайн мэдээ...

Messenger дээр бидэнтэй холбоо барих