Цор ганц жинхэнэ Бурханыг гурвал Бурхан гэж тодорхойлох нь Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг
Холбогдох Бурханы үг:
Энэ орчлон ертөнцийн хаа ч гурвал Бурхан оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг, Хүү хоёр хамтдаа Ариун Сүнсийг хэрэгсэл болгон ашигладаг гэх ухагдахуун ч байхгүй. Энэ бүхэн нь хамгийн гажууд онол бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм гажууд онол ч гэсэн эх сурвалжтай байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын оюун санаа тийм ч энгийн биш, мөн та нарын бодол үндэслэлгүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, ухаалаг, бүр ямар ч Сатан нэвтэршгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол бүгд гажууд онол бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг овжноор олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүсийг ноёлж, тэднийг агуу, алдартай “мэргэжилтний сургаал”-даа итгүүлэхийн тулд зүгээр л таамаглал, төсөөлөл бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Ганц ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн турш Бурханыг та нар ийм маягаар хуваасан, энэ нь үеэс үед илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг чинь хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүнийг өвөг дээдсээ гэж таниад, Түүн рүү буцан очиж мөн л чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу буцаан илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэцгээх байлаа. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Би Бурханыг Өөрийг нь хуваадгийг чинь болиулсан. Хэрвээ тэгээгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж, тэр ч бүү хэл өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг шүтэхээр ширээн дээрээ тавих байлаа. Энэ бол та нарын арга чарга! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь уу, эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэгт үү? Хүүд үү? Аль эсвэл Сүнсэнд үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч үнэндээ уураг тархиндаа л итгэдэг! Та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй! Гэсэн ч та нарын оюун санаанд өдий төдий тийм “Гурвалууд” байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?
Библийн Хуучин Гэрээнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар огт дурддаггүй, зөвхөн цорын ганц жинхэнэ Бурхан, Ехова Өөрийн ажлыг Израильд хийж буй тухай дурддаг. Эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Тэр өөр өөр нэрээр нэрлэгдсэн, гэхдээ нэр бүхэн нь өөр биеийг хэлдэг гэдгийг энэ нь нотолж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Бурханд тоо томшгүй олон бие байх байсан бус уу? Хуучин Гэрээнд бичигдсэн зүйл бол Еховагийн ажил, Хуулийн эрин үед эхлүүлсэн Бурханы Өөрийн ажлын үе шат юм. Энэ нь Бурханы ажил байсан ба Түүнийг ярих үед бий болж, Түүнийг тушаах үед биелж байсан. Тэр бол ажлаа гүйцэтгэхээр ирсэн Эцэг гэж Ехова хэзээ ч хэлээгүй, эсвэл хүн төрөлхтнийг золин аврахын тулд Хүү ирэх тухай хэзээ ч зөгнөөгүй. Есүсийн цаг үеийн тухайд гэвэл, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан махбод болсон гэж л хэлсэн байдаг, харин Хүү ирсэн гэж хэлээгүй. Эрин үеүд адилгүй бөгөөд Бурханы Өөрийн хийдэг ажил ч бас ялгаатай байдаг учраас Тэр Өөрийн ажлыг өөр өөр хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Ийм маягаар, Түүний төлөөлдөг ялгамж чанар ч бас ялгаатай байдаг. Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ үнэндээ үүнийг Есүс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; тэнгэр дэх Эцэг Бид хоёр нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцэгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцэгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Эцсийн эцэст, Эцэг ч бай, эсвэл Хүү ч бай Тэд нэг Сүнс бөгөөд тусдаа бие болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдмогц, өөр өөр биеийн тухай санаа, мөн түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцаа нь асуудлыг төвөгтэй болгодог. Хүн тусдаа биесийн тухай ярих үед, энэ нь Бурханыг материаллаг болгож байгаа бус уу? Хүн биеийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний төсөөлөл, лавлагаа болох ямар ч үнэ цэнгүй бөгөөд туйлын бодит бус!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?
Бурханы талаарх мэдлэг бол хүмүүсийн хамгийн дутуу дулимаг байдаг талбар юм. Тэд Бурханд хамааралгүй хэллэг, айлдвар, үгсийг дандаа Түүнд тулгаж, эдгээр үг нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж итгэдэг. Хүний төсөөлөл, дүгнэлт, мэдлэгээс гарсан зарим хэллэг нь Бурханы мөн чанарт өчүүхэн ч хамааралгүй гэдгийг тэд огт мэддэггүй. Ийм учраас хүмүүсийг олж аваасай гэж Бурханы хүсдэг мэдлэгийн тухайд, Бурхан чамаас зүгээр нэг Өөрийг нь, Өөрийнх нь үгийг танин мэдэхийг шаарддаггүй, харин Түүний талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг гэдгийг Би та нарт хэлмээр байна. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэр хэлж чаддаг, өчүүхэн багыг л мэддэг ч гэсэн, энэхүү өчүүхэн бага мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийнх нь мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийг нь бодитой бус, бодлогогүйгээр магтаж, сайшаахыг Бурхан жигшдэг. Түүнээс ч илүүтэйгээр, хүмүүс Түүнд агаар шиг хандахыг Тэр үзэн яддаг. Бурханы талаарх сэдвээр ярилцах үеэр хүмүүс ямар ч баримтгүйгээр, дураараа, тээнэгэлзэлгүй, зоргоороо ярихыг Тэр үзэн яддаг; түүнчлэн, Бурханыг мэддэг гэж итгэдэг, Түүний талаарх мэдлэгээрээ бардамнадаг, Түүний талаарх сэдвээр огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр үзэн яддаг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X
Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн бүхэн Бурханы авралын ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос л бүрддэг. Тийм мэдлэг нь хүнийг үнэмшүүлж ч чадахгүй, байлдан дагуулж ч чадахгүй; энэ нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд үнэн биш юм. Энэ нь маш элбэг арвин, чихэнд чимэгтэй байсан ч гэсэн, Бурханы төрөлх зан чанарын тухай мэдлэгтэй нийцэхгүй бол Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам Түүнийг доромжилсон ял оноож чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгийг хөнгөн хуумгай ярихаар болчихдог юм биш. Чи хэлэмгий доломгой, уран үгтэй бөгөөд үг чинь харыг цагаан, цагааныг хар болтол маргаж чадахуйц үнэхээр ухаалаг байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярина гэдэг чиний чадвараас давна. Бурхан бол чиний яаран шүүж, хамаагүй магтаж, хайхрамжгүйгээр гүтгэж болдог нэгэн биш. Чи хаа хамаагүй хүн бүхнийг магтаж болно, гэхдээ чи хөнгөн хуумгайгаар тохиромжтой үг олж, Бурханы их ивээл, агуу нигүүлсэнгүй байдлыг дүрсэлж болохгүй—энэ нь бүтэлгүйтсэн хүн бүрийн сурч авсан зүйл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?