Мөнгө, байр суурь ер нь надад юу авчирсан бэ?

2022-12-04

Нина, Кот-д'Ивуар

Би салж сарнисан гэр бүлд төрсөн юм. Намайг ээжийн гэдсэнд байхад манай аав өөр хүүхэнтэй хамт яваад өгсөн. Ээж минь зургаан хүүхэд асрах гэж маш их зовж, бараг шөнө болгон уйлж байгаа нь сонсогддог байлаа. Ээжийгээ ингэж их шаналан уйлж байхыг хараад би гэрлэлт, харилцааны талаар сөрөг үзэл бодолтой болж, “Чи өөр хүнд их итгэж ерөөсөө болохгүй шүү. Хэзээ ч, хэнд ч битгий итгэ. Амьдралд өөртөө, өөрийнхөө гараар олсон мөнгөнд л найдаж болно” гэж өөртөө хэлсэн юм. Тэр цагаас хойш би яаж мөнгө олох тухай бодож эхэллээ. Ахлах сургуульд бусад бүх хүн амралтаа сайхан өнгөрүүлж байхад ээж бид хоёр замын хажууд лангуу тавиад хоол зардаг байсан ч тухайн үед бидний олсон мөнгө үндсэн хэрэгцээгээ л хангадаг байсан. Ахлах сургуулийн хоёр дахь жилдээ би сургалтын төлбөрөө төлж чадаагүйгээс сургуулиа хаяхад хүрч, дараа нь лангуугаа үргэлжлүүлэн ажиллуулаад, өглөө бүр дөрөв, таван цагт босож, хоол бэлдэн, зургаан цагийн үед лангуун дээрээ очдог байлаа. Гурван жилийн дараа би том хотод очиж ажиллахад хангалттай мөнгө хураасан юм. Би өдөр бүр эрт босож, шаргуу ажилладаг байсан ч их мөнгө олоогүй, сэтгэл ханаагүй учраас хэдэн жилийн хадгаламжаа ашиглан найз залуугийнхаа тусламжтайгаар жижиг дэлгүүр нээлээ. Хоёр жилийн дараа бид жаахан мөнгөтэй, үр хүүхэдтэй болсон. Тэгээд яг гэрлэх гэж байтал найз залуу минь надаас бүх юмыг луйвардаж, бүх мөнгөө аваад зугтаж, өөр хүүхэнтэй ханилж, бас хүүхэдтэй болсон. Зовж олсон бүх мөнгө минь үгүй болоход би сэтгэлээр унаж, гутарсан. Ээжид тохиолдсон явдлыг туулсан болохоор эрчүүд найдваргүй санагдаж, хүүхдүүдээ өсгөх хангалттай мөнгө олоход анхаарах ёстой болсон. Гэхдээ би маш их дарамтад орж, дэлгүүрээ ажиллуулах эрч хүчгүй болж, өвчин тусаад, тэр хотод цааш үлдэхийг хүсээгүй. Сүүлд нь найз залуугийн маань аав олж мэдээд Английн виз мэдүүлэх төлбөрийг минь төлсөн. Дөрвөн жилийн дараа би оршин суух зөвшөөрлөө авч, их сургуульд элслээ. Илүү их мөнгө олохын тулд би бизнесийн удирдлагын хичээлүүдийг сонгож, 2011 онд оюутны тэтгэлэг авч, мөнгөөрөө тэр хотод Африк хүнсний дэлгүүр нээсэн юм.

Эхэндээ дэлгүүр маань жижигхэн байсан учраас би нэг л хүн ажиллуулж, өглөө бүр таван цагаас босоод дэлгүүртээ ажиллаж, ажлаа дуусгаад сургуульдаа явж, хичээлээ тараад дэлгүүр лүүгээ яаран очиж цэвэрлэгээ хийж, бараа хүргэж, данс хөтөлдөг байсан. Нэг зэрэг бизнес хийж, их сургуульд суралцаж, хүүхдүүдээ өсгөх их хэцүү байсан байх даа. Гэхдээ хүн бүр миний чадварыг магтахыг сонсож, тэдний биширч, атаархсан харцыг хараад би маш сэтгэл хангалуун байсан. Тухайн үед дэлгүүрийн бизнес сайн явж, бодсоноос минь их мөнгө олж байсан ч надад хангалттай санагдаагүй. Би бусдад магтуулж, атаархуулахын тулд банк худалдаж авахуйц баян болох ёстой гэж бодож, үнэхээр тэгж хүсэж байсан юм. Илүү хүндлүүлж, магтуулж, хүчтэй гэдгээ нотлон, үр хүүхдүүдээ өсгөж, тансаг амьдралаар амьдрахын тулд илүү их мөнгө олох гэсэндээ би дэлгүүрийнхээ хэмжээг томруулсан. Гурван жилийн дараа жижигхэн дэлгүүр минь Африкийн янз бүрийн орны хүнс зардаг том дэлгүүр болон хувирч, би бас тэр хотын цорын ганц африк бизнес эрхлэгч гэдгээрээ танигдсан. Ахлах сургууль, коллежийн багш нар илтгэл тавиулахаар намайг урьж, Их Британи дахь цагаач залууст урам зориг өгөх зорилгоор амбиц, амжилтын минь талаар яриулж, надад цом өгсөн юм. Цомоо аваад, үг хэлэхээр очиход минь хүн бүр намайг таньсан. Олон жилийн шаргуу хөдөлмөр, зовлон зүдүүр минь үнэ цэнтэй байж, миний амьдралын зорилго биелсэн мэт санагдсан ч би мөнгө олохоо зогсоогоогүй, учир нь нийгэмд байр суурьтай болсны дараа юм хийж, мөнгө олоход илүү хялбар болж, алдар нэрд хүрэх хүсэл минь ч нэмэгдсэн. Гэхдээ тэр үед миний бие хэдийнээ тавгүйтэж, хэсэгхэн зогсоод л суух ёстой болдог байсан. Эмч намайг хэрх, фибромиалгиа, ууц нурууны өвчтэй болж гэсэн, энэ нь миний нуруу бүхэлдээ өвдөж байсан гэсэн үг. Эмч надад цаашдаа ажиллаж болохгүй, эдгэрэх хугацаа хэрэгтэй гэж хэлсэн ч би өвчнөө нухацтай авч үзээгүй. Хэсэг дасгал хөдөлгөөн хийгээд л эдгэнэ гэж бодсон. Үүнээс гадна, дэлгүүрийн бизнес гайгүй сайн байсан болохоор зүгээр орхихыг хүсээгүй, бизнесээ хийсээр л байлаа.

2014 оны эхээр миний биеийн байдал улам муудаж, бүх биеэр өвдөж, хамаг бие шатаж байгаа юм шиг л санагддаг байсан. Хоёр хөл маань байнга шахуу хавагнаж, ташааны яс хугарсан юм шиг санагдаж, нуруу зөөлөрсөн тул нуруугаа шулуун байлгахын тулд бүс зүүх ёстой болсон. Эмчид үзүүлэхээр очиход эмч намайг аль хэдийн хэрх өвчтэй болжээ гэж хэлсэн ч би махны дэлгүүрийн хөлдөөгч рүү байнга ордог байсан болохоор хүйтэн ясанд минь хүрч, хэзээ мөдгүй бүрмөсөн саажих аюулд орсон байлаа. Би тэр үед айж байсан ч хэтэрхий оройтсон байсан. Сүүлд нь би бараг хөдөлж чадахгүй болсон тул дэлгүүрээ хаахаас өөр аргагүй болсон. Санаанд оромгүй нь, хотын бусад хүн намайг дуурайж, дэлгүүр нээж эхэлсэн. Би атаархаж, яагаад ийм хүнд өвчин тусчхав аа гээд эрүүл мэндийн байдалдаа бас маш их харамсаж байлаа. Өдрийн хорин дөрвөн цагийн турш тасралтгүй өвдөөд, ганц ч өдөр тайван унтаж чадаагүй. Зүрхэнд минь гал дүрэлзэж байгаа мэт, ялангуяа бие махбод, оюун санаагаараа тарчилж байсан. Тэр үед би үнэхээр эргэцүүлэн бодож эхэлсэн. Миний олсон мөнгө өвчнийг минь эдгээж чадахгүй, тэгэхээр ямар хэрэгтэй юм бэ? Тэр үед надад эмзэг, арчаагүй санагдаж, хүүхдүүдийнхээ хувьд ар гэрийнх нь цорын ганц хүн учраас тэднийхээ төлөө санаа зовж байсан. Би цаашид мөнгө, алдар нэр бодохыг хүсээгүй, зүгээр л өвдөхөө больж, хүүхдүүдээ амар тайван өсгөхийг хүссэн. Би жил гаруй хугацаанд хэвтэрт байхдаа, өөрөөсөө “Хүмүүс яагаад ингэж их зовдог юм бэ? Яагаад өвддөг юм бэ?” гэж асуусан юм. Зовж, цөхрөнгөө барсандаа би өвдөлтөөс ангижрахад минь туслаач гэж Эзэнд хандан хашхирсан.

2019 оны тавдугаар сард нэг удаа 10 хоног мацаг барьж, залбирсныхаа дараа би магтан дуу сонсохыг хүсэж, онлайнаар хайгаад, Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтыг олсон юм. Хэдэн кино үзсэний дараа “Миний Гэр Хаана Байна вэ” гэх кино надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Тэр бяцхан охины амьдрал миний бага насыг тусгаж, харин ээжийнх нь туршлага минийхтэй яг адилхан байлаа. Шөнөжин зүрх булгилж, маргааш нь би Төгс Хүчит Бурханы Чуулган руу залгасан. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт нь итгэлтэй болж, Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайгаар хүлээн авч, онлайн цуглаанд оролцож эхэлсэн юм. Нэг удаа би нэг магтан дуу сонсоод сэтгэл маш их хөдөлсөн. “Хэрэв Бурхан намайг авраагүй бол би энэ дэлхийн аясаар хөвсөөр байх байлаа, шаргуу тэмцэлдэж, гэм нүгэлдээ шаналан, өдөр бүр зэврүүн, итгэл найдваргүй байх байлаа. Хэрэв Бурхан намайг авраагүй бол би өдөр бүр Сатаны хөлд няцлуулж, гэм нүгэлд урхидуулан, үүнийг эдлэж, амьдрал минь ямар байгааг ч үл мэднэ. Төгс Хүчит Бурхан надад өршөөнгүй ханддаг; үгийнх нь чимээ намайг дууддаг. Одоо би Бурханы дуу хоолойг сонсож байна. Бас Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн. Өдөр бүр Бурханы үгийг идэж, уугаад би олон үнэнийг ойлгож авсан. Хүн төрөлхтний завхрал асар гүн, Бурханы аврал бидэнд зайлшгүй хэрэгтэй. Бурханы үнэн намайг ариусгаж, авардаг. Ахин дахин шүүгдэж, цэвэршүүлэгдээд амь зан чанар минь өөрчлөгдсөн. Бурханы зөвт, ариун байдлыг амссаныхаа дараа л хайр татам байдлыг нь би мэддэг болсон. Зүрх сэтгэлдээ Бурханаас эмээж, муугаас зайлж, хүний төрхийг бага зэрэг амьдран харуулдаг” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя, Хэрэв Бурхан намайг авраагүй бол). Энэ дуу миний амьдралыг маш сайн тайлбарласан. Урьд нь би өөрийнхөө гараар аз жаргалтай амьдрал бүтээхийг үргэлж хүсэж, өөрийнхөө хүчээр хүүхэд насныхаа мөрөөдөл, бүх хүслээ биелүүлж чадна гэж бодсон ч эцэст нь маш их шаналж, ямар ч дэмжлэггүй, зовлонтой амьдарч байлаа. Бурхан л намайг Өөрийнхөө өмнө аваачиж, өвдөлтийг минь намжааж, дэлхий ертөнцийн харанхуйгаас аварч, Өөрийнх нь үгийг унших, шүүлт, цэвэрлэгээг хүлээн авах боломж олгосон. Авралынх нь төлөө Бурханд талархъя! Төгс Хүчит Бурханы үгээс олон асуултын хариуг олох боломжтойг ойлгосон учраас тэр үед би Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншихаар тэсэн ядаж байлаа.

Сүүлд нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Төрөлт, үхэл, өвчин, өтөл наснаас эхлээд хүмүүсийн туулдаг насан туршийн зовлонгийн эх сурвалж юу вэ? Юунаас болоод хүмүүс ийм зовлонтой болсон бэ? Анх бүтээгдэхдээ хүмүүс ийм зовлонтой байгаагүй, тийм биз дээ? Тэгвэл энэ зовлон хаанаас бий болсон бэ? Энэ зовлон хүмүүс Сатанд уруу татагдаж, Сатанаар завхуулж, доройтсоны дараа бий болсон юм. Хүний махан биеийн өвдөлт, зовлон шаналал, хоосон байдал, мөн түүнчлэн хүний ертөнцийн туйлын золгүй хэрэг явдал нь Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа л бий болжээ. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тарчилгаж эхэлсэн юм. Үүний үрээр хүмүүс улам бүр доройтлоо. Хүмүүсийн өвчин эмгэг улам бүр хүндэрч, зовлон нь улам хэцүү бэрх болжээ. Хүмүүс хүний ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, түүнчлэн тэнд үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлаа улам их мэдэрч, улам дэлхий дээр амьдрах итгэл найдваргүй болжээ. Тийнхүү энэ зовлонг Сатан хүмүүст авчирсан бөгөөд хүн Сатаны завхралд өртөөд доройтсоны дараа л энэ нь бий болсон билээ” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол). Бурханы үгээс миний ойлгосноор Бурхан өвчин, өвдөлт, үхэлгүй дэлхийг бүтээсэн. Сатан хүмүүсийг уруу татан Бурханаас урвуулж, Бурханаас холдуулсны дараа хүмүүс доройтож, завхарч, өвчин, үхэл ч бас хүн төрөлхтөнд ирж, дараа нь амьдрал улам өрөвдөлтэй болсон. Энэ зургаан жилийн хугацаанд би өвчнөөс болж шаналж, бүр амиа хорлохыг хүсэж, амьдрал минь утга учиргүй болж, өвдөлтөөр дүүрсэн. Гэхдээ би одоо өвчнийхөө эх сурвалжийг ойлгосон: Би Сатаны завхралд өртөж, Бурханаас холдож, зөвхөн алдар нэр, эд баялгийн төлөө амьдарч байжээ. Сатаны эзэмшил дор амьдрахаар улам их өвдөлтийг л мэдэрч, амьдрал минь утга учиргүй болно. Бурханы үгийг унших тусам зүрх сэтгэл минь улам цэлмэж, Бурханы үг ангасан сэтгэлийг минь дэвтээж, хар дарсан зүүднээсээ сэрэх мэт болсон.

Сүүлд нь би Төгс Хүчит Бурханы үгээс дахиад уншсан. “‘Амьдрал мөнгөн дээр тогтдог’ гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд энэ зонхилдог. Хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингэсэн учраас үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Бүр анх хүмүүс энэ үгийг хүлээн зөвшөөрөөгүй, гэвч бодит амьдралтай нүүр тулаад аажмаар үг дуугүй зөвшөөрч, үнэн хэрэгтээ эдгээр үг үнэн гэдгийг мэдэрч эхэлсэн. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу? Хүмүүс энэ мэргэн үгийг адилхан түвшинд ойлгодоггүй байж болох ч хүн бүр эргэн тойронд нь тохиолдсон зүйл, хувийн туршлагадаа үндэслэн энэ үгийг өөр, өөр хэмжээнд тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг. Тийм биз дээ? Энэ мэргэн үгийн талаар хэр их туршлагатайгаас нь үл хамааран хүний зүрх сэтгэлд энэ үг ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ? Та нарыг нэг бүрчлэн оролцуулаад энэ ертөнцийн хүмүүсийн хүн зан чанараар нэг зүйл илчлэгддэг. Энэ нь юу вэ? Энэ нь мөнгө шүтэх явдал юм. Үүнийг хүний зүрх сэтгэлээс арилгах хэцүү юу? Маш хэцүү! Сатан хүнийг үнэхээр гүнзгий завхруулсан бололтой! Сатан мөнгө ашиглан хүмүүсийг уруу татаж, мөнгийг шүтэж, материаллаг зүйлсийг дээдэлдэг болгон завхруулдаг. Тэгвэл хүмүүс мөнгийг шүтдэгийн илрэл юу вэ? Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй санагддаг уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь ч тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдарч, зоримог, бардам байдаг. Энэ мэргэн үг, ийм хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө юугаа ч золиосолдог нь үнэн биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө хөөцөлдөн өөрсдийн нэр төр, шударга чанарыг гээдэг бус уу? Олон хүн үүргээ биелүүлэх, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Хүмүүсийн хувьд үнэнийг олж авч, аврагдах боломжоо алдах нь хамгийн том гарз хохирол бус уу? Хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулах гэж ийм арга барил, мэргэн үг ашигладаг Сатан хөнөөлтэй биш гэж үү? Энэ нь хорлонт заль мэх бус уу? Энэхүү түгээмэл мэргэн үгийг эсэргүүцдэг байснаа эцэст нь үнэн хэмээн хүлээн зөвшөөрөх үед чиний зүрх сэтгэл Сатаны саварт бүрэн орж, улмаар чи өөрийн эрхгүй тэр мэргэн үгийн дагуу амьдрах болдог. Энэ үг чамд хэр хэмжээгээр нөлөөлсөн бэ? Чи үнэн замыг мэддэг, үнэнийг мэддэг байж болох ч үүнийг эрэлхийлэхэд хүчин мөхөстдөг. Бурханы үг бол үнэн гэдгийг чи тодорхой мэддэг байж болох ч үнэнийг олж авахын тулд төлөөс төлж, зовохыг хүсдэггүй. Харин ч Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэх гэж өөрийн ирээдүй, хувь заяаг золиослохыг илүүд үзнэ. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн хамаагүй, чамайг гэх Бурханы хайр хэчнээн гүн гүнзгий, хэр агуу болохыг ойлгодог эсэх чинь ч хамаагүй, чи өөрийнхөөрөө явна гэж зөрүүдлэн зүтгэж, энэ мэргэн үгийн төлөө төлөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, энэ мэргэн үг хэдийнээ бодлыг чинь мэхэлж, хянаж, зан авирыг чинь хэдийнээ захирсан бөгөөд чи эд баялаг эрэлхийлэхээ хойш тавихын оронд хувь заяагаа үүнд захируулахыг илүүд үздэг. Хүмүүс ингэж үйлдэж, Сатаны үгэнд захирагдаж, аргад нь орж байгаа нь Сатанд мэхлэгдэж, завхруулагдсан гэсэн үг бус уу? Сатаны гүн ухаан, сэтгэлгээ, Сатаны зан чанар зүрх сэтгэлд чинь үндэслэсэн бус уу? Чи эд баялгийн хойноос сохроор хөөцөлдөж, үнэний эрэл хайгуулаа орхих үед Сатан чамайг мэхлэх зорилгодоо хүрдэг бус уу? Яг тэгдэг” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V). Миний үргэлж итгэдэг байсан “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй”, “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэх мэт үг үнэндээ сатанлаг гүн ухаан байсныг Бурханы үгийг уншсаны дараа л би ойлгосон. Ийм үг зүрх сэтгэлд минь үндэслэж, оюун ухааныг минь эзэмдсэн болохоор би мөнгөнөөс илүү чухал зүйлийг бодож чадаагүй. Би мөнгийг амьдрах цор ганц шалтгаанаа гэж үзээд, надад аз жаргал, нэр хүнд авчирна гэж бодсон учраас мөнгөний араас улайран хөөцөлдөж, илүү их мөнгөтэй болж, атаархуулж, хүндлүүлж, сайхан амьдралаар амьдрахын тулд биеэ хайхралгүй шаргуу ажиллаад, бараг саажилттай болж, амиа алдах шахсан. Энэ нь Сатаны гүн ухааныг хүлээн авч, тэдгээрт эзэмдүүлсний үр дагавар байлаа. Хэдийгээр би Бурхан байдгийг мэдэж байсан ч Бурханыг дагаж, амьдралын зөв замаар алхах хүч байгаагүй, учир нь Сатаны үг, гүн ухаан намайг эзэмдэж, зүрх сэтгэлийг минь Бурханаас холдуулж, намайг махан биеэ хангахын тулд л амьдардаг болгожээ. Бурханы үгийн удирдамжийн ачаар би буруу замаар явж байснаа ухаарсан.

Сүүлд нь би Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншиж, шаналлаасаа ангижрах замыг олсон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай нүүр тулахдаа үргэлж эсэргүүцсэн, тэрслүү хандлагатай байдгийн дээр, одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны төөргөөс татгалзахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй, алхам тутамд нь саад тотгор учирна. Энэ бүх хугацаанд хүн амиа дэмий шалихгүй юманд үрж байхад, хүний сэтгэлийн гүнд явагддаг энэхүү тэмцэл ясанд нь хүрэхээр тийм гүнзгий шаналлыг авчирдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхээс шалтгаалдаг уу, эсвэл хүн азгүй төрснөөс шалтгаалдаг уу? Мэдээж аль аль нь үнэн биш. Үндсэндээ энэ нь хүмүүсийн явсан замаас, хүмүүсийн амьдрахаар сонгосон арга замаас шалтгаалдаг… Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх их энгийн арга зам байдаг нь урьдын амьдрах арга замтайгаа салах ёс гүйцэтгэх; урьдын амьдралын зорилгодоо баяртай гэж хэлэх; урьдын амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл, эрэл хайгуул, хүсэл, туйлын зорилгыг нэгтгэн дүн шинжилгээ хийх; дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнд тавих шаардлагатай харьцуулаад, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэх, аль нэг нь амьдралд зөв үнэ цэн өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго, тоо томшгүй олон амьдрах арга замыг нь ахин дахин судалж, нарийвчлан задлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээсэн Бүтээгчийн анхны санаа зорилготой нийцдэггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг самуурахад хүргэдэг, там руу хөтөлдөг урхи юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, амьдралыг чинь хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгах; зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, хувийн сонголтгүйгээр амьдарч, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы үг надад мөнгөний хяналтаас яаж ангижрахыг ойлгуулсан. Би өмнө нь эрэлхийлж байсан зорилгоо орхиж, өөрийнхөө хүчин чармайлтаар алдар нэр, эд баялгийн араас хөөцөлдөхөө больж, амьдралаа Бурханаар шийдүүлж, зохицуулуулж, Бурханы зохион байгуулалтад захирагдаж, Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлж, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болох ёстой байлаа. Би Бурханд маш их талархсан. Би амьдралдаа анх удаа Бурханы удирдамжийг мэдэрч, Бурхан надтай шууд ярьж, надад хэрэгжүүлэлтийн замыг харуулж байгаа юм шиг санагдсан. Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа чуулганд үүргээ гүйцэтгэхийг хүссэн ч би тэр үед нэг онлайн дэлгүүр ажиллуулж байсан юм. Би маш их хөрөнгө оруулсан ч бараг ашиг олоогүй байсан. Тэгээд бүр ихийг алдах вий гэж айсандаа онлайн дэлгүүрийн захиалгыг цаг ямагт үзэх ёстой болж, өдрийн цуглааны үеэр үргэлж мессеж хүлээн авдаг байсан болохоор зүрх сэтгэл минь тайван байж ер чадахгүй, яаж хөрөнгө оруулж, илүү их мөнгө олох талаар бодсоор байлаа. Өдрийн цагаар онлайн дэлгүүрээ ажиллуулж ядардаг байсан учраас заримдаа оройн цуглааны үеэр хамаг бие минь өвдсөнөөс болоод би өвчнөө намдаахаар хэвтэж, эм уудаг байсан ч эм нойр хүргэж, цуглааны үеэр унтчихдаг байлаа. Би хуучин амьдралаараа амьдрахыг биш, Бурханыг чин сэтгэлээсээ шүтэн мөргөхийг хүссэн учраас онлайн дэлгүүрээ хаасан юм. Сүүлд нь манай найз дэлгүүр нээхийг хүсэж байна гэхэд би бизнесийн удирдлагаар суралцсан учраас төлөвлөгөө гаргахад нь үнэ төлбөргүй тусалсан. Энэ нь найзад минь маш их таалагдаж, надтай хамт ажиллахыг хүсэж байна гээд, би сав баглаа боодол, найз тээвэрлэлтийг нь хариуцаад мөнгөө тэнцүү хувааж авахыг хүссэн. Би уруу татагдаж, энэ нь илүү их мөнгө олох сайхан боломж гэж бодоод, миний толгойд шууд л маш олон санаа орж ирсэн. Тэр шөнө би Бурханд залбирахдаа өөрийнхөө байдлыг эргэцүүлж, ахиад л мөнгөний шуналаа харуулж байгаагаа ухаарч, урьд нь мэдэрч байсан янз бүрийн өвдөлт шаналлаа санаж, бас Төгс Хүчит Бурханд итгэсний дараа сүнс минь шаналахаа больсныг ойлгосон. Би амар тайван, тууштай байж, эм хэрэглэлгүйгээр биеийн минь өвдөлт хамаагүй дээрдсэн. Энэ нь намайг гэх Бурханы хамгаалалт, авралт байлаа. Алдар нэр, эд баялгийн зовлонгоос зугтахад Бурхан л надад тусалсан гэтэл би одоо мөнгө, нэр хүнд эрэлхийлсээр байхыг хүслээ. Би Сатаны урхинд дахиад л орж байсан биш үү? Би найзынхаа энэ ажлаас татгалзах ёстойгоо мэдэж байсан ч бүрмөсөн орхиж чадахгүй л байсан. Дараа нь би Бурханы үгийг уншаад, хэрэгжүүлэлтийн замыг олсон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа үрдэг; эдгээр хэрэггүй зүйл тэдэнд байвал амьд явж, үхлээс мултарч чадах юм шиг, цорын ганц найдвар нь хэмээн бодож тэдгээрээс зуурдаг. Гэвч үхэх гэж байхдаа л эдгээр зүйл тэднээс хэчнээн хол, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болох, хэчнээн амархан сүйрдэг, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл алдар нэрээр худалдан авч болдоггүй, хүн хэчнээн баян чинээлэг байх, байр суурь нь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүн адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг ухаардаг. Мөнгөөр амь худалдан авч чадахгүй, алдар нэр үхлийг баллуурдаж чадахгүй, мөнгө, алдар нэрийн аль нь ч хүний амьдралыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг. Хүмүүст ингэж санагдах тусам, амьд явахыг улам их хүсэмжилдэг; хүмүүст хэдий чинээ их ингэж санагдана, үхэл ойртохоос төдий чинээ их айж эмээдэг. Энэ үед л тэд өөрсдийнх нь амь тэдэнд хамаардаггүй, тэдний хянадаг зүйл биш, амьдрах, үхэхээ хүн шийдэж чадахгүй, энэ бүхэн хүний хяналтаас гадуур байдаг гэдгийг үнэхээр ухаардаг” (Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III). Бурханы үгээс миний ойлгосноор бол, мөнгөтэй зууралдах нь амьдралыг уртасгаж, үхлээс сэргийлнэ гэж хүмүүс боддог ч үхлийн ирмэгт ирсэн хойноо л тэд мөнгө өөрсдийг нь аварч чадахгүй, мөнх амьдрал өгч чадахгүй, эрүүл мэндээ сэргээхэд нь тусалж чадахгүйг ухаардаг. Үхлийн өмнө сэрэх нь хэтэрхий оройтох биш үү? Би ч гэсэн адилхан байсан, биеэ тоолгүй сохроор мөнгөний араас хөөцөлдөж, эмч надад амарч, биеэ тэнхрүүл гэсэн ч гэртээ байвал мөнгө олохгүй гэж санаа зовоод өвчтэй байхдаа ажиллаж, өөрийнхөө хувь заяаг хянаж чадна гэж бодсон ч үхлийн ирмэг дээр, юу ч миний хяналтад байдаггүйг ухаарсан. Одоо Бурханы авралын ачаар надад Бурханы үгийг сонсох хувь тохиож, Бурхан хүмүүсийн хувь заяаг захирдгийг ойлгож, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, хувь заяатайгаа тэмцэхээ болих ёстойгоо ойлгосон. Би мөнгө олох сонголт хийвэл дахиад л өрөвдөлтэй болж, мөнгөний төлөө навсартлаа гүйж, Сатан намайг хянаж, тарчлаасаар байх байсан. Тэр үед би Сатан намайг уруу татаж байгааг ухаарсан. Найз минь над дээр бизнесийн санаатай ирж, хөрөнгө оруулалт хийж, ашгаа тэнцүү хуваахыг хүсэж байсан. Тэр санал маш их хорхой хөдөлгөж, Сатан намайг мөнгө, алдар нэрийн урхинд буцаан оруулахын тулд энийг ашиглаж, би тарчилж, зовсон хуучин амьдралдаа буцан очихыг мунхаглан хүссэн. Энэ нь зүгээр л Сатаны заль мэхэнд автаж байгаа хэрэг биш үү? Би Бурханд залбираад, алдар нэр, эд баялгийг хойш тавьж, оронд нь үүргээ гүйцэтгэмээр байна гэсэн. Залбирсны дараа би маш их тайвширч, хүнд ачаанаас салах шиг болсон. Дараагийн гурван өдөр нь өөрийгөө алдар нэр, эд баялгийн эргүүлэгт оруулахгүйн тулд өдөр бүр илүү идэвхийлэн залбирсан. Би зориг гарган найзтайгаа ажиллахаас татгалзсан ч найз минь намайг ятгахаар оролдож, “Одоо чи засгийн газрын халамжаар амьдарч байна, энэ нь чамд хангалтгүй шүү дээ. Миний мэддэг Нина биш болжээ” гэхэд нь би: “Тийм ээ, би хуучны Нина биш. Би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, зарим үнэнийг ойлгож, Бурхан л намайг зовлон шаналлаас минь аварсан. Өмнө нь эмнэлэг миний өвчнийг эдгэшгүй гээд, бууж өгсөн. Тэр ч байтугай өвчин намдаагч ч өвдөлтийг минь намдаагаагүй. Харин Бурханы үгийг уншихад өвдөлт минь өөрийн мэдэлгүй намжсан. Хэрвээ би Бурханы гэрийг орхиж, буцаад дэлхий ертөнцөд очвол бас л өвдөж зовж амьдарна. Цаашид тэгж амьдармааргүй байна” гэсэн. Би бас “Чи өөр хүн олоод хамтрагчаа болгож болно. Хэрвээ тусламж хэрэгтэй бол би зөвлөгөө өгч болно шүү” гэсэн. Дараа нь, намайг ятгаад нэмэргүй гэдгийг ойлгох хүртлээ найз минь над дээр хэд хэд ирсэн.

Одоо би чуулганд үүргээ биелүүлж, эрх чөлөөтэй, амар амгалан санагддаг. Миний биеийн өвдөлт 60-70 хувиар буурч, би одоо алхаж, хоол хийж чадна. Гэхдээ хамгийн чухал нь би чуулганд үүргээ гүйцэтгэж чадна. Мөнгөнд эзэмдүүлэхээс намайг аварч, амьдралын минь зүг чигийг өөрчилснийх нь төлөө би Бурханд талархаж байна. Бурханы дээд эрхийг мэдэж, Бурханыг шүтэн мөргөж, Бурханы үг, шаардлагын дагуу хэрэгжүүлэх нь амьдралд хамгийн утга учиртай, үнэ цэнтэй зүйл гэдгийг би одоо ойлгож байна. Миний өвчин надад маш их шаналал учруулсан ч энэ нь миний хувьд бас ерөөл юм. Энэ нь надад Бурхан руу буцан очиж, Бурханы авралыг хүртэх боломж олгосон, үүнийг ямар ч мөнгөөр худалдан авч чадахгүй. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Гурвалын оньсого тайлагдлаа

Жинмо, Малайз 1997 онд надад Эзэн Есүсийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөх завшаан тохиосон бөгөөд намайг баптисм хүртэх үед пастор Эцэг, Хүү,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих