Бурханы үг амийн гайхамшгийг бүтээдэг

2021-01-23

Ян Ли, Жянши муж

Намайг жаахан охин байхад ээж минь өөд болсон тул би бага балчраасаа эхлэн гэр орны үүрэг хариуцлага гэх хүнд ачааг үүрэх ёстой болсон юм. Гэрлэсний дараа үүрэг хариуцлага минь үнэхээр их дарамттай болж, амьсгаа авах завдал ч бараг гардаггүй байв. Амьдралын хатуу хөтүү, хөөрхийлөлтэй байдлыг туулж ханасан би яваандаа сэтгэлээр унаж, гутралд орон, чимээгүй, үг дуу цөөтэй болж өдөр хоногийг арай чүү өнгөрөөж байлаа. 2002 онд хэдэн ах эгч эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлын сайн мэдээг надтай хуваалцсан бөгөөд үүнийг би баяртайгаар хүлээн зөвшөөрч, дараа нь нөхөр, хүүхдүүдээ өөрийн хамт Бурханы өмнө аваачсан юм. Тэр цагаас хойш ах эгч нар манайд цуглаан хийхээр байнга ирдэг болсон бөгөөд бид Бурханы үгийн талаар нөхөрлөж, дуулж, бүжиглэн, Бурханыг магтддаг байв. Ингэснээр би асар их баяр баяслыг мэдэрч, дахин сэтгэлээр унаж, санаа зовохоо больсон юм. Хүүхдүүд минь намайг цаг ямагт улам залуужиж, илүү цовоо болж байх шиг байна гэцгээдэг байлаа. Бид гэр бүлээрээ Бурханы үгийг үргэлж уншин, Түүний үгээр дамжуулан олон үнэнийг ойлгож авсны зэрэгцээ хүн төрөлхтнийг аврах Бурханы яаруу хүслийг ойлгов. Би Бурханы хайрыг хариулж, Сатаны тамлалыг туулсан өөр шигээ хүмүүст Бурханы өмнө очиж, даруйхан Бурханаар авруулах боломж олгохын тулд газар сайгүй явж сайн мэдээ түгээн, Бурханд гэрчлэл хийдэг байлаа. Үүнээс үүдэн ХКН-ын засгийн газрын харгис хавчлагад өртөнө гэж би огт төсөөлөөгүй юм.

2005 оны 11-р сарын 23-нд оройн 7 цагийн үед би хоёр эгчтэй цуглаан хийж байгаад би хаалга чанга балбахыг сонссон бөгөөд цагдаа нар байж магадгүй гэдгийг ухааран, Бурханы үгийн бүх номыг яаран цуглууллаа. Яг миний бодсончлон урд хаалгыг тэр дор нь өшиглөж унагаад, таван цагдаа улангасан орж ирж, биднийг бүслэв. “Зугтана гэж байхгүй шүү! Энэ газрыг нэгж!” гэж цагдаагийн ахлагч нь бархирлаа. Тун удалгүй гэрийн хамаг юмыг орвонгоор нь эргүүлж, ундуй сундуй болгов. Дараа нь тэд бидний бүх цүнхийг магтан дууны номтой маань хурааж аваад, биднийг гавлан, цагдаагийн хэсэг рүү аваачсан юм. Ийнхүү сүр үзүүлсэнд нь би туйлын их айж, цөхрөхдөө хамгаалалт хүсэн Бурханыг дуудав. Тэр мөчид Бурханы үгийн дараах хэсэг санаанд орлоо: “Чамайг хүрээлэн буй бүх орчин Миний зөвшөөрлөөр оршдог гэдгийг мэдэх хэрэгтэй, Би бүгдийг нь зохицуулдаг. Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг тодорхой харж, зүрх сэтгэлийг минь хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан гарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 26-р бүлэг). Бурханы үг надад энгүй их хүч чадал, итгэл өгч, хулчгар байдлыг минь үгүй хийн, сэтгэлийг минь төлөв төвшин, тохь томоотой болгосон юм. Тийм шүү! Бүх үйл явдал, юмс Бурханы гарт байдаг бөгөөд цагдаа нар ч бас Бурханы атганд, мөн зохион байгуулалтад байдаг. Бурханы бат дэмжлэгтэй байхад айх зүйл надад байсангүй. Би тулгарсан ямар ч нөхцөлд гэрчлэлд зогсох чадвартай байхын тулд гагцхүү Бурханы хүслийг эрж хайн, Бурханд найдахад л анхаарах ёстой байлаа.

Цагдаагийн хэсэг дээр Хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо болон орон нутгийн цагдаагийн хэсгийн арван цагдаа биднийг хоёр бүлэг болгон ээлжээр байцаав. Тэд бидний нэр, хаягийг болон чуулганы маань удирдагчдын хэн болохыг мэдэхээр шаардсан юм. Биднийг ямар ч хариулт өгөхгүй болохоор бухимдсандаа тэд дүрсхийн уурлаж, биднийг төмөр барын ванданд гавлалаа. Тэр цагдаа нарын ширүүн төрхийг хараад сэтгэлд минь жаахан айдас хургав; бидэн дээр ямар гээч бузар арга ашиглах бол хэмээн би гайхширч байсан ба бат зогсож чадах эсэхээ мэдэхгүй байсан юм. Намайг юм хэлэхгүй байгааг харсан нэг цагдаа зулгуйдсан өнгөөр: “Цаг үнэхээр орой болж байна шүү. Бидэнд зүгээр л нэр, хаягаа хэлчих, тэгвэл шууд суллаад явуулъя” гэв. Тэгэхэд би Бурханы хамгаалалт дор байсан тул оюун санаа минь тун цэлмэг байсан бөгөөд “Энэ Сатаны нэг арга мэх байна. Би тэдэнд нэр, хаягаа хэлбэл тэд гарцаагүй гэрт маань очиж, нэгжлэг хийнэ, тэгвэл чуулганд асар их хор хохирол учирна” гэж дотроо бодлоо. Тийм болохоор тэр аймшигт цагдаа нар намайг яаж ч байцаалаа гэсэн би ганц ч үг дуугаралгүй, гагцхүү хэлэх зөв үг хайрлаач хэмээн Бурханд залбирав. Маргааш нь тэд эргэж ирээд өнөөх асуултаа асуухад нь би дахиад л юм хэлсэнгүй. Тэр орой нэлээд зохимжгүй хувцасласан нэг эмэгтэй цагдаа орж ирээд, над руу ширтэн: “Чамайг хэн гэдэг вэ? Чи хаана амьдардаг вэ?” гэж ширүүхэн асуув. Намайг хариу хэлэхгүй болохоор “Та нар мөнгө олъё гэж зоволгүй зүгээр л цадталаа идээд, зүгээр сууж байна биз. Үхсэндээ Бурханд итгэх гэж хүсээд байдаг юм бэ?” хэмэээн ууртайгаар хашхичлаа. Ингэж хэлээд над руу давшин ирж, “Итгэлээ хэрэгжүүлнэ гэж санасны чинь гарз! Үнэнээр нь хариулахгүй бол чамайг алуулчихна шүү!” гэж бархирангаа хоёр хөлийг минь өндөр өсгийтэй гутлаараа өшигчиж эхлэв. Хоёр хөл минь тэсэхийн аргагүй өвдөж, дараа нь намайг яах бол гэхээс зүрх сэтгэлдээ сул дорой байдалд автсан юм. Зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж би Бурханаас даруйхан гуйлаа. Залбирлаа дуусгасны дараа айдас минь намжив. Цагдаа нар байцаалтаараа ямар ч хариулт олж авч чадаагүй тул бид гурвыг цагдан хорих газар луу явуулсан юм.

Тэр шөнө цас малгайлан орж, тэсгим хүйтэн байлаа. Хийрхүү цагдаа нар бидний цүнхэнд байсан өвлийн бүх хувцсыг хурааж авсан бөгөөд нимгэхэн дан хувцаснаас өөр зүйл өмсүүлээгүй учраас бид замын туршид даарсандаа чичирч байсан юм. Цагдан хорих газарт очоод тэд биднийг газар доорх дүнсгэр, аймшигтай шоронгийн тасагт аваачив. Хааяа нэг бусад хоригдлын харааж, хашхирах дуун сонсогдоход шар үс босож, нэг ёсны газар дээрх тамд орсон мэт санагдаж байлаа. Бид гурвыг хорь орчим хоригдолтой өрөөнд түлхэн оруулсан бөгөөд тэр өрөөнөөс илжирсэн өмхий үнэр ханхалж байв. Тус өрөөний хоёр талаар цементэн унтлагын тавцан эгнэсэн байх бөгөөд бүх хоригдол нэг урт ширээ тойрч суугаад, гэрлийн чийдэнгийн утас хэлхэж байлаа. Цагдаа биднийг ормогц толгойлогч хоригдолд: “Эднийг заавал сайхан угтаж аваарай!” гэж хэлэв. Хар тамхины хэрэгтэн болох тус толгойлогч хоригдол гучин нас ч хүрээгүй байсан юм. Цагдаагийн тушаалыг сонсмогцоо тэр намайг яах ийхийн зуургүй заналтайгаар өшиглөн газарт унагалаа. Асар их өвдсөндөө би орь дуу тавин, газар өнхөрч байв. Дараа нь тэд бүх хувцсыг маань урж хаян, биднийг угаалгын өрөөнд аваачаад, хүчээр хүйтэн шүршүүрт орууллаа. Чөмөг царцам цэл хүйтэн усанд хамаг бие минь дагжин чичирч, шүд зогсолтгүй тачигнаж байсан юм. Хамаг бие минь хутгаар сийчүүлсэн мэт тэсэхийн аргагүй өвдсөн бөгөөд би маш хурдан ухаан алдав. Ухаан ороод, намайг шоронгийн өрөө рүү аль хэдийн буцаан чирч аваачсан байгааг ухаарлаа. Толгойлогч хоригдол ухаан орсныг минь хараад зөөлөн хандсангүй, харин ч намайг үргэлжлүүлэн өшиглөж, дэлссээр байсан юм. Ядарч туйлдсаныхаа дараа л тэр намайг нэг тийш шидэж орхилоо. Хоёр эгч ирээд, намайг чанга тэвэрсэн бөгөөд тэдний нулимс миний нүүр лүү дусаж байв. Би сэтгэлдээ маш сул дорой болж, “Бурхан намайг зүгээр л үхүүлчихгүй яав даа? Үхмэгцээ би эрх чөлөөтэй болно, харин амьдарсаар байвал энэ чөтгөрүүдэд яаж ч зодуулж, тамлуулах юм билээ, бас энэ бүхнийг тэвчиж чадах эсэхийг минь хэн мэдлээ” гэж дотроо бодлоо. Энэ тухай бодох тусам сэтгэл улам хямарч, нулимс хацар даган урсав. Зовлонгийн минь дунд Бурхан намайг гэгээрүүлж, Өөрийн үгийн магтан дууг бодогдуулсан юм: “Та нарыг удирдах Түүний гэрлээр, та бүхэн гарцаагүй харанхуйн хүчнээс чөлөөгдөн, харанхуй нөмөрсөн дэлхийд та нарыг хөтлөх гэрлийг та бүхэн алдахгүй …Синимийн газарт та нар хүчтэй, бат зогсох болно. Зовлонгийнхоо хариуд Бурханы ерөөлийг өвлөн авна, Бурханы агуу алдрыг ертөнц чамаас харна(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Ялагчдын дуу”). Зүрх сэтгэл минь тэр дороо халуун дулаанаар бялхлаа—Бурханы амлалт, хайр миний сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн бөгөөд Сатанд харгислуулж байсан ч Бурханд чин сэтгэлээсээ найдаж, Түүнийг хүндэлж байгаа цагт харанхуйн хүчний дарлалыг ялж, гэрэлд гарахад минь Бурхан намайг гарцаагүй хөтөлнө гэдгийг ухаарах боломж олгосон юм. Миний туулж байгаа зовлон үнэ цэнтэй, утга учиртай байлаа; энэ нь Бурханы ерөөл байсан бөгөөд үнэнийг эрэлхийлж, Бурханы авралыг хүртэх явцдаа миний туулах ёстой зовлон байв. Түүнчлэн энэ нь Бурхан Сатаныг ялсны баттай гэрчлэл байсан юм. Сатан Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахын тулд намайг яргалж, тамлаж байв; би тууштайгаар Бурханд үнэнч байж, үүрэх ёстой бүх зовлонгоо үүрч, Бурханы төлөө гэрчлэлд зогссоноор л Сатаны зальхай явуулгад хариу цохилт хийж, Бурханд алдар суу авчран, Сатаныг шившиглэж чадах байлаа. Энэ бүхнийг нэгд нэггүй бодмогцоо би Бурханд гүнээ гэмшиж, ийн шийдлээ: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Ийм гүн завхарсан хүмүүс бидэнд аврал авчрахын тулд Та ямар ч хэвийн хүний тэвчиж чадахаас илүү зовсон билээ. Та бидний төлөө тийм их уйгагүй хүчин зүтгэл гаргасан, бас биднийг гэх Таны хайр үнэхээр дэндүү их! Би Таны хайрыг хариулах ёстой ч өнөөдөр шалгалттай нүүр тулаад Сатаны өмнө гэрчлэл хийхийн оронд зугтахыг сонголоо. Махан бие минь жаахан л зовох үед би сөрөг болж, эсэргүүцсэн бөгөөд үхэж, энэ бүхнийг эцэслэхийг юунаас ч илүү хүслээ. Би яасан хулчгар, мөс чанараар дулимаг юм бэ! Одоогоос би ямар ч сөрөг нөхцөлтэй тулгарлаа гэсэн Таны төлөө гэрчлэлд зогсохоо тангараглаж байна.” Тэр мөчид итгэл минь бэхжих нь мэдрэгдсэн бөгөөд Бурханы төлөө гэрчлэл хийхийн тулд би цааш амьдрахыг хүсэн, эгчийнхээ гарыг чанга атгалаа.

Цагдаа нар намайг цагдан хорих газарт хорин нэг хоног саатуулсны дараа Хошууны Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо руу хүргэв. Тэд намайг барын ванданд хүлээд байцаасан юм. Намайг ганц ч үг хэлэхээс тууштай татгалзсан болохоор тэр шөнө хадаастай гаваар цонхны төмөр сараалжнаас гавласан бөгөөд бие минь агаарт дүүжлэгдэн, хоёр өлмий дөнгөж газар шүргэж байлаа. Цагдаа биеэ тоосон байдлаар надтай ярьж, “Надад өөр зүйл биш юм аа гэхэд, тэвчээр бол бий. Би чамаар гуйлгаж, удирдагч чинь хэн болохыг өөрөөр чинь хэлүүлнэ дээ!” гэв. Ингэж хэлчхээд, хаалга саван гарч одлоо. Удалгүй бугуй минь яс янгинатал өвдөж эхэлсэн бөгөөд би үгээр илэрхийлэх аргагүй зовлонд автав. Тэр мөчид Бурханы үгийн нэгэн магтан дуу гэнэт санаанд орсон юм: “Та нар Бурханы ерөөлийг хүлээн авч, Түүний өгсөн амлалтыг эрэн хайсан уу? Та нарыг удирдах Түүний гэрлээр, та бүхэн гарцаагүй харанхуйн хүчнээс чөлөөгдөн, харанхуй нөмөрсөн дэлхийд та нарыг хөтлөх гэрлийг та бүхэн алдахгүй. Та нар бүх бүтээлийн эзэн нь болж, Сатаны өмнө ялагч болно! Агуу улаан луу унаж, чи өндөрт зогсон Бурханы ялалтыг гэрчлэх болно. Синимийн газарт та нар хүчтэй, бат зогсох болно. Зовлонгийнхоо хариуд Бурханы ерөөлийг өвлөн авна. Бурханы агуу алдрыг ертөнц чамаас харна(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Ялагчдын дуу”). Нүдэнд минь нулимс цийлгэнэн, энэ магтан дууг би ахин дахин дууллаа. Дуулах тусмаа би эрч хүч орж, зүрх сэтгэлийг минь бэхжүүлсэн Бурханы үгийн хүчирхэг амийн хүчийг мэдэрсэн бөгөөд Бурхан намайг харанхуйн хүчний дарлалыг даван туулахад гарцаагүй хөтөлж, энэ бүх харгис тамлалыг тэвчин, гэрчлэлдээ бат зогсоход минь тусална гэх гуйвшгүй итгэлийг өгсөн юм. Бурханы үгийн зоригжуулалтаар биеийн өвдөлт минь намдаж, Бурхантай илүү ойртож, дотносож байгаагаа үнэхээр мэдрэв. Бурхан яг дэргэд минь, надтай хамт байгаа мэт санагдаж байлаа. Түүний үг зүрх сэтгэлийг минь хөдөлгөсөн ба би Бурханыг хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсож, Сатанд яавч бууж өгөхгүй байхаар шийдсэн юм!

Дараа нь намайг байцаалтын өрөөнд аваачсан бөгөөд тэнд байсан эрүү шүүлтийн янз бүрийн хэрэгслийн иж бүрдэл хамгийн түрүүнд нүдэнд харагдлаа: Ханан дээр цагдаагийн том жижиг бороохойг эгнүүлэн өлгөсөн ба хананы хажууд суран тэлээ, суран ташуур, барын вандан байв. Хэдэн цагдаа хориод насны эрэгтэйг цахилгаан бороохой, суран ташуураар ид зодож байлаа. Тэр эрэгтэй ноцтой шархдаж, хөх няц болоод, бараг танигдахын аргагүй болтлоо эрэмдэглүүлсэн байсан юм. Яг тэр үеэр нэг эмэгтэй цагдаа орж ирээд ганц ч үг хэлэлгүй намайг хэдэнтээ өшиглөсөн бөгөөд дараа нь үснээс зулгаан толгойгоор минь хана мөргүүлэх үед аймшигтайгаар пад хийх чимээ гарлаа. Миний толгой эргэн, дайвалзсан бөгөөд толгой минь задрах нь уу гэлтэй их өвдөж байв. Тэр цагдаа намайг зодонгоо: “Өнөөдөр чи хэргээ хүлээхгүй бол маргааштай золгуулалгүй алж орхино шүү!” гэж заналтайгаар үглэлээ. Хоёр эрэгтэй цагдаа бас үг нэмэрлэн: “Бид ойр хавийн цагдаагийн бүх хэсгээс цагдаа дуудсан. Чамайг нэг сар, хоёр сар байцаах хангалттай хугацаа бидэнд байна… Чамаас хэрэгтэй хариултаа автал хэчнээн ч удсан хамаагүй” гэж сүрдүүлэв. Тэдний ингэж хэлэхийг сонсоод, бас урьд нь энэ дорд амьтдын надад ашигласан харгис арга, тэрхүү эрэгтэй хоригдолд дөнгөж сая тохиолдсон дүр зургийг бодоод зүрх дэлсэж эхэлсэн бөгөөд айдас, түгшүүрт улам бүр автлаа. Тэгээд Бурханд даруйхан залбирахаас өөр яаж ч чадсангүй. Тэр мөчид Бурханы дараах үг намайг замчилсан юм: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй. Хэдийгээр ‘махан биений’ тодорхойлолтонд махан бие Сатанаар завхруулагдсан гэж хэлдэг боловч хэрвээ хүмүүс үнэхээр өөрсдийгөө зориулж, Сатанаар жолоодуулахгүй бол хэн ч тэднийг дийлж чадахгүй—энэ мөчид махан бие өөр нэг чиг үүргээ гүйцэтгэж(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 36-р бүлэг). Бурханы үг надад хэрэгжүүлэх зам өглөө. “Тийм шүү, үхлээс айдаг энэ сул тал дээр минь дөрөөлөн Сатан намайг Бурханаас урвуулах гэж байна, харин Бурхан энэ нөхцөл байдлыг ашиглан Бурханд итгэх итгэлийн минь чин үнэнч байдлыг туршиж байна. Энэ талаар үнэхээр бодоод үзвэл, амьдрал минь Бурханы гарт байгаа хойно Сатанаас би яагаад айх ёстой гэж? Бурханд гэрчлэл хийх цаг минь ирлээ. Амиа өргөл болгож, үхлээр хязгаарлагдалгүй байснаар л би Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадна” гэж би бодов. Үүнийг нэгд нэггүй бодоод би үхлээс айхаа больж, Бурханыг хангалуун байлгахын төлөө амиа өргөл болгохоор шийдсэн юм. Нэг ёрын муу цагдаа айхгүй байхыг минь хараад: “Одоо чамд сургамж өгөхгүй бол биднийг яахаа мэдэхгүй байгаа гэж бодох нь ээ!” хэмээн уурсан хашхирч, дараа нь тэд намайг хадаастай гаваар тэр дор нь буцаан гавлаад, цонхны төмөр сараалжнаас өндөрт дүүжилсэн бөгөөд цахилгаан бороохойгоор цохиж эхэллээ. Хоромхон зуурын дотор хүчтэй цахилгаан гүйдэл хамаг биеэр гүйснээс үүдэн бие минь тасралтгүй татганан салгалж байв. Тэмцэх тусам гав хоёр бугуйнд минь улам шигдэж, хоёр гар өвдсөндөө тасрах гэж байгаа мэт болж, хамаг бие шаналант өвдөлтөд нэрвэгдсэн юм. Өнөөх хоёр ёрын муу цагдаа тасралтгүй тас няс хийх бороохойгоороо намайг ээлжлэн тамласаар байлаа. Намайг тогоор цохиулах болгонд хамаг бие минь татваганаж, чичрэх бөгөөд аажмаар би мэдээ алдаж эхлэв. Яваандаа би манарч эхэлсэн бөгөөд эцэстээ ухаан алдлаа. Хэр удсан юм мэдэхгүй, хэсэг хугацааны дараа би даарсандаа сэрэв. Хорон муу тэрхүү бүлэг цагдаа нимгэн хувцастай байгааг минь хараад, албаар дааруулах гэж бүх цонхоо нээжээ. Зэвэргэн салхи цонхоор тасралтгүй үлээн, бие минь даарсандаа хөшсөн байсан бөгөөд дахин ухаан алдаж байгаагаа би мэдэрсэн ч тэр үед: “Би сэтгэлээр унаж болохгүй. Үхэх болсон ч Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой!” гэж тодорхой бодогдлоо. Яг тэгэхэд Эзэн Есүс хүн төрөлхтнийг аврахын тулд цовдлогдож байгаа нь нүдэнд харагдав: Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлэхийн тулд цус нөж болтлоо зодуулаад, дараа нь загалмайд цовдлогдсон юм. Бурхан хүн төрөлхтнийг аврахын төлөө амиа өгч чадсан юм бол Бурханы хайрыг би жаахан ч гэсэн хариулж яагаад болохгүй байх билээ? Бурханы хайр намайг зоригжуулж, Бурханд би ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Та надад амьсгалах энэ амьсгалыг минь хайрласан тул хэрвээ Та үүнийг буцаан авахыг хүсвэл би дуртайяа захирагдана. Таны төлөө амиа өгөх нь миний хувьд хамгийн агуу хүндлэл, нэр төрийн хэрэг!” Тэгээд би аажмаар бүрэн ухаан оров. Петр, Стефан болон бусад шавь нар хэрхэн зовж тарчилсан талаар бодоод би сайн мэддэг чуулганы ийм магтан дуугаа өөрийн эрхгүй чимээгүйхэн дууллаа: “Түүний зохицуулалт, дээд эрхийн дагуу, өөртөө зориулсан шалгалттай би нүүр тулдаг. Би хэрхэн цөхөрч, нуугдаж чадах билээ? Бурханы алдар бүгдийн тэргүүнд байдаг. Гай зовлонгийн үеэр Бурханы үг намайг чиглүүлж, итгэлийг минь төгс болгодог. Үхлийн ямар ч айдасгүйгээр Бурханд би туйлын үнэнч байдаг. Түүний хүсэл үргэлж бүгдээс дээгүүр. Ирээдүйгээ анхааралгүй, олз гарзыг бодолгүй Бурхан сэтгэл хангалуун байгаасай л гэж би хүснэ. Би чанга дуугаар гэрчлэл хийж, Бурханы алдрын төлөө Сатаныг шившиглэдэг. Бурханы хайрыг хариулахаар би бүрэн андгайлдаг. Зүрх сэтгэлдээ би Түүнийг тасралтгүй магтдаг. Зөвт байдлын Нарыг би харсан, газар дээрх бүхнийг үнэн удирддаг. Бурханы зан чанар зөвт билээ хүн төрөлхтний магтаалыг хүртэх эрхтэй. Зүрх сэтгэл минь Төгс Хүчит Бурханыг мөнхөд хайрлана, мөнхөд хайрлана” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурхан сэтгэл хангалуун байгаасай л гэж би хүснэ”). Дуулах тусам сэтгэл хөдөлж, зориг орон, хоолой зангирлаа. Бурхан дэргэд минь байж, сэтгэлээ нээх үед минь анхааралтай сонсож байгааг би мэдэрч чадсан юм. Зүрх сэтгэл минь халуун дулааныг мэдэрч, Бурхан намайг хүйтнээс айж, үхлээсээ эмээх вий гэсэндээ энэ бүх хугацаанд хүчирхэг гараараа түшиж тулж байсан гэдгийг мэдэв. Сэтгэлдээ би дараах шийдвэрийг гаргасан юм: Ямар ч тамлал, зовлон намайг угтлаа гэсэн би эцсээ хүртэл үнэнч байж, Бурханы хайрыг хариулахын тулд гэрчлэлд зогсоно гэдгээ амиараа андгайлж байна!

Дараа өдрийн өглөө нь нэг цагдаа: “Өнгөрсөн шөнө хөлдөж үхээгүй нь чиний аз болж, гэхдээ өнөөдөр ам нээхгүй бол Бурхан чинь чамайг аварч чадахааргүй болгоод өгнө шүү!” хэмээн намайг түрэмгийгээр заналхийлэв. Би сандралгүй, дотроо инээд алдлаа. “Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийг Бүтээгч. Бурхан бүхнийг захирдаг, мөн хэмжээлшгүй хүчирхэг, бүрэн эрх мэдэлтэй байдаг. ‘Учир нь Түүнийг хэлмэгц энэ нь биелнэ. Түүнийг тушаамагц энэ нь бий болно.’ Миний амь ч Бурханы гарт бий; одоо намайг аваръя гэж хүсвэл Түүнд хамгийн амархан байх бус уу? Чөтгөр чамайг ашиглан Өөртөө үйлчлэл хийлгүүлэхийг л Бурхан хүсэж байгаа юм” гэж би бодов. Яг тэр үед хорон муу цагдаа намайг бороохойгоороо дахин цохиж, хүчтэй цахилгаан гүйдэл хамаг биеэр минь гүйлгэн, асар их өвтгөсөн тул би амь тэмцэн, өөрийн эрхгүй орь дуу тавилаа. Тэр цагдаа зүгээр л түс хийтэл инээд алдан: “Алив, хашхир л даа! Авраач гэж Бурханаасаа гуй! Хэрвээ чи надаас авраач гэж гуйвал чамайг суллаж явуулна гэдгээ амлачихъя!” гэв. Тэр цагдаагийн хэлсэн үгийн балиар увайгүй байдлыг сонсоод би туйлын их хорсолд автаж, Бурханд ийнхүү чимээгүйхэн залбирсан юм: “Өө Бурхан минь! Диавол Сатан яасан зэрлэг юм бэ! Таныг гүжирдэж, доромжилж байна; Сатан Таны эвлэршгүй дайсан, бас ялангуяа миний өстөн дайсан юм. Сатанд яаж ч тамлууллаа гэсэн би Танаас урвахгүй. Зүрх сэтгэлээ Танаар авхуулах нь миний цорын ганц хүсэл билээ. Энэ чөтгөрүүд махан биеийг минь хорлож болох ч Таныг хангалуун байлгах шийдвэрийг минь хэзээ ч үгүй хийж чадахгүй. Надад хүч чадал хайрлаач гэж Танаас гуйя.” Цэвдэг сэтгэлтэй, хийрхүү тэр цагдаа намайг бороохойгоороо тууштай хатгасаар байлаа. Эхний цахилгаан бороохойн цэнэг дууссаны дараа шинэ бороохойгоор сольж, намайг тогонд цохиулсаар байв. Би нийтдээ хэчнээн бороохой сольсных нь тоог нь алдсан юм. Үхэл тулж ирэн, амьд үлдэх найдлага байхгүй болсон мэт санагдаж байлаа. Сөрөг байдал, цөхрөлд автсан би цөхрөнгөө баран Бурханыг дуудаж, намайг хамгаалж, аврахыг Түүнээс гуйхаас өөр яаж ч чадсангүй. Тэр мөчид Бурханы үгийн нэгэн хэсэг санаанд оров: “Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Бурханы үг надад хязгааргүй их хүч хайрлаж, сул дорой байдлын минь дунд ер бусын бат итгэлийг тэр даруй өгсөн юм. “Тийм ээ, цорын ганц Төгс Хүчит Бурханд би итгэдэг. Бурханы амь мөнх агаад ер бусын байдаг бөгөөд Бурханы амийн хүч бүхнийг даван, бүгдийг байлдан дагуулдаг. Бурханы үгээр бүх зүйл бий болдог. Хүний амьдрал, үхэл гээд бүх тал нь Бурханы шийдвэрт захирагддаг. Миний амь тэр тусмаа Бурханы гарт байгаа тул Сатан үхлийг минь хянаж яахан чадах билээ? Жишээлбэл, Эзэн Есүс бие нь аль эрт булшиндаа илжирч эхэлсэн Лазарыг дуудаж, “Лазар, гараад ир!(Иохан 11: 43) гэж хэлэхэд Лазар булшнаасаа гарч ирж, үхлээс амилсан байдаг. Бурханы үг эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг; Бурхан үгээрээ дэлхий ертөнцийг бүтээсэн, бас эрин үе болгоныг замчлахад үгээ ашигладаг. Өнөөдөр Бурхан биднийг аварч, төгс болгохын тулд үгээ ашиглаж байна. Би дахин өөрийн үзэл, төсөөллийн дагуу аливааг тайлбарлах ёсгүй, харин Бурханы үгийн дагуу амьдрах ёстой. Өнөөдөр Бурхан надад үхэхийг зөвшөөрөхгүй бол Сатан яаж ч зэрлэгээр аашиллаа гэсэн амийг минь авч чадахгүй. Би Бурханд алдар суу авчирч чадсан цагт баяртайяа, дуртайяа амиа өгнө” гэж би дотроо бодов. Би Бурханы үгийн дагуу амьдарч эхлэн, үхлийнхээ талаар санаа зовохоо болимогц гайхамшиг тохиолоо: Хорон муу цагдаа намайг яаж ч тогоор цохиуллаа гэсэн ямар ч өвдөлт, зовлон мэдрэгдэхээ больж, оюун санаа минь сав саруул болсон юм. Энэ нь Бурханы хамгаалалт, халамж, мөн Бурханы хүчирхэг гар намайг түшиж тулж байгаа хэрэг гэдэгт би итгэлтэй байв. Бурханы үгийн гайхалтай хүч чадал, Бурханы амийн хүчний ер бусын, хосгүй мөн чанарыг би үнэхээр өөрийн биеэр мэдэрсэн юм. Бурханы үг бол үнэн бөгөөд амийн бодит байдал юм. Түүний амийн хүчийг харанхуйн ямар ч хүчин дарангуйлж чадахгүй. Цагдаа нар намайг яаж ч зүйл бүрээр тамлан, харгисалж, харгис шийтгэлээ ээлжлэн оноолоо гэсэн би энэ бүхнийг тэвчиж чадсан юм. Энэ нь миний өөрийн чадвар бус, харин тэр аяараа Бурханы сүр хүч, эрх мэдэл байсан билээ. Бурханы үг надад хүч, итгэл өгөөгүй сэн бол би аль эрт буугаад өгчих байлаа. Махан бие минь хамгийн сул дорой болж, зовлонгийн гүнд живсэн байхад минь Бурхан сэтгэл дэх итгэлийг минь хүчирхэгжүүлж, шийдвэрийг минь батжуулахын тулд үргэлж дэргэд минь байж, амийн хүчирхэг, баттай үгээрээ намайг дэмжин, цаг ямагт намайг хамгаалж байсныг би гүнээ мэдэрч байв.

Тэр шөнө тэд надад элдэв янзын эрүү шүүлтийн арга барил ашигласан юм. Намайг цонхны урдаас гавлан, тэсгим хүйтэн гаднах агаарт цохиулсан бөгөөд дараа нь намайг унтуулахгүйн тулд ээлжээр манацгаав. Миний нүд анилдаж эхэлмэгц тэд нүүрэн дундуур алгаддаг байлаа. Би хоёр хоногийн турш балга ус, үмх хоол ч хэлэн дээрээ тавиагүй бөгөөд хамаг бие туйлдаж, хоёр нүд хавдаад бараг нээгдэхгүй байв. Тэгээд үгээр илэрхийлшгүй гасланд автаж, тамлал цааш хэр удаан үргэлжлэх юм бол гэж гайхширлаа. Чөмөг царцам хүйтэн салхи над руу зогсолтгүй үлээж, би даарсандаа тасралтгүй дагжин чичирч байсан юм. Цагдаа нар өвдөг шүргэсэн өвлийн хүрэм өмсөж, хөлөө ачин сандал дээр сууцгаагаад, бууж өгөхийг минь хүлээж байлаа. Тэр мөчид Үхэгсдийн оронд чөтгөрүүд хүнийг тамлаж байгаа дүр зураг нүдний өмнө үзэгдэх мэт болсон бөгөөд би уураа барьж чадсангүй: Хүнийг Бурхан бүтээсэн, Түүнийг шүтэн мөргөх нь зүй ёсны, зөв зүйтэй хэрэг, гэтэл дорд, ичгүүргүй ХКН-ын засгийн газар жинхэнэ Бурханыг шүтэн мөргөхийг хүмүүст зөвшөөрдөггүй. Дэлхий дээр бурхангүй үзлийн бүс нутаг байгуулж, хүмүүсийг үүрд хянан, өөрсдийгөө дагуулж, шүтэн мөргүүлэх хэрцгий зорилгодоо хүрэхийн тулд тэд Бурханы ажлыг түрэмгийгээр эсэргүүцэж, бусниулж, устгадаг бөгөөд Төгс Хүчит Бурханыг дагагчдыг харгисаар хяхаж хавчихын тулд байж болох бүхий л жигшүүртэй арга барилыг ашигладаг. Хамгийн харгис гэмт хэрэг үйлдсэн тэрхүү хөгшин чөтгөрийг харааж, зүхвэл таарна! Гэнэт Бурханы үгийн магтан дуу санаанд оров: “Хэдэн мянган жилийн турш энэ нь, сүнснүүд булан бүрд нь чөлөөтэй тэнэсэн, аймшигтай бохир, гаслангаар дүүрэн, бузрын газар байлаа. Сүнснүүд залилан мэхэлж, үндэсгүй ял тулгаж, хэрцгий, хорон байж, чөтгөрийн хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаядаг. Илжирсэн үнэр шингэсэн. Газар нь ихээр хамгаалагдсан. Тэнгэрээс цааших дэлхийг хэн харж чадах билээ? Чөтгөрийн хотын хүмүүс Бурханыг яаж харсан байх билээ? Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг тэд ер нь амссан уу? … Яагаад Бурханы ажлын өмнө туулшгүй саад тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал болон халуун дулаан хаана байна? Бурханы хүмүүсийг залилах зальжин арга яагаад хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг зогсоохын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Толгойгоо тавьж амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад хөөнө вэ? Ингэх нь яаж уур хилэнг өдөөхгүй байх вэ? Мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд хурж, мянган жилийн гэмт хэрэг зүрх сэтгэлд бичигдсэн. Энэ бүгд нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байх вэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрэн устга. Одоо цаг нь болсон. Чөтгөрийн жигшүүрт царайг тасдахын тулд хүмүүс эртнээс хүч чадлаа дайчилж, бүх чармайлтаа зориулсан. Зовлон бэрхшээл туулсан мунхаг хүмүүст энэ нь, шаналлаасаа өндийн босож, ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгоно(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Харанхуйд байгаа хүмүүс босох ёстой”-ooс). Зүрх сэтгэлдээ би энэ магтан дууг ахин дахин дууллаа. Дуулах үед судсанд минь цус буцалж, сэтгэлд минь уур хилэн бадрав; би Сатан гэх тэр муу хөгшин чөтгөрийг орхино гэж амиараа тангараглан, “Чи муу чөтгөр! Намайг Бурханаас урваж, үнэн замыг хаяна гэж бодож байвал санасны чинь гарз!” гэж сэтгэлдээ хашхирав. Бурхан л надад хүч чадал хайрлаж, Төгс Хүчит Бурханы үг л сүнсийг минь түшиж дэмжсэн гэдгийг би тодорхой мэдэж байсан юм.

Тав дахь өдөр нь, гавлуулснаас болж хоёр гаранд минь цус шүүрч, мэдээ алдан, айхтар хавдсан байв. Бие минь хэдэн хэсэг болж салж унах гэж байгаа мэт санагдан, түмэн шавж дотроос минь мэрж байх шиг боллоо. Өвдөлт, тарчлааныг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан юм. Махан биеийнхээ сул дорой байдлыг даван туулах хүч чадал хайрлаач гэж Бурханаас гуйн, зүрх сэтгэлдээ би тасралтгүй залбирч байв. Цаг хугацаа мөлхөх мэт удаан өнгөрч, аажмаар тэнгэр харанхуйлж эхэллээ. Өлсөж цанган, даарсандаа хамаг бие чичирч байсан бөгөөд эцсийн жаахан хүч минь хүртэл шавхагдсан байв—тэгээд цаашид удаан тэсэж чадахгүй мэт санагдаж байлаа. Жаахан л удвал би гарцаагүй өлсөж, цангасны улмаас амиа алдах байв. Тэр ёрын муу цагдаа “Би чамаар гуйлгана даа” гэж хэлсэн нь ямар утга учиртайг би тэр үед л ойлгов. Тэрээр намайг Бурханаас урвуулахын тулд жигшүүрт аргаа ашиглах гэж оролдож байлаа. Би түүний арга мэхэнд автаж болохгүй; Бурханд найдах ёстой байв. Иймээс би Бурханыг ахин дахин дуудсан юм: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Надад хүч чадал хайрлаач гэж Танаас гуйя, тэгснээр би Сатаны харгис шийтгэл, тамлалыг даван туулахын тулд Танд найдаж чадна. Би үхэх боллоо ч гэсэн Танаас урваж, Иудас болох ёсгүй.” Тэр мөчид Бурханы үг намайг гэгээрүүллээ: “Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Бурханы эрх мэдэлтэй үг надад итгэл, хүч хайрласан юм. “Тийм шүү. Бурхан бол миний амийн эх сурвалж. Бурхан надаас амьсгалаа буцаан аваагүй цагт Сатан намайг яаж ч тамлаж, хоол ундгүй байлгасан ч би үхэхгүй. Миний амь Бурханы гарт байхад надад айх зүйл юу байна?” гэж би дотроо бодлоо. Бурханд итгэх итгэл, Бурханыг ойлгох ойлголтоор дулимаг байгаадаа би тэр мөчид ичиж, зовсон юм. Түүнчлэн “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарч буй үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг(Матай 4:1-4) хэмээх үнэнийг Бурхан надад ойлгуулах гэж энэ хүнд хэцүү орчныг ашиглаж байгааг би ухаарав. Иймээс би Бурханд: “Бүгдийг Захирагч, Төгс Хүчит Бурхан минь! Миний амь Таны гарын удирдлага дор байгаа бөгөөд би Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахад бэлэн байна. Би үхсэн ч, сэхсэн ч Таны бүх зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрнө” хэмээн залбирлаа. Залбирлаа дуусгасны дараа бие минь хүч чадлаар бялхах нь мэдрэгдэж, урьдынх шигээ өлсөж, цангахаа болив. Тэр оройн 8 цаг болоход өнөөх хорон муу цагдаа нарын нэг нь эргэн ирсэн юм. Тэрээр миний эрүүг чимхэн, ёрын байдлаар мишээгээд, “За, ямаршуухан байна даа, тав тухтай байна уу? Намайг гуйж гувшиж, мэдмээр байгаа зүйлийг минь хэлэхэд бэлэн үү? Хэлэхгүй байх юм бол чамайг зохицуулах өчнөөн арга байгаа шүү!” гэж надад хэллээ. Нүдээ анин, түүнийг үл тоомсорлосон минь тэр цагдааг багтартал нь уурлуулсан бөгөөд хараал зүхэл урсгах зуураа тэрээр нэг гараараа захнаас заамдан авч, нөгөө гараараа хоёр хацар луу заналтайгаар алгадав. Нүүр минь тэр дороо хавдан, өвдсөндөө халуу оргиж байгаа нь мэдрэгдэж байлаа. Хорон муу цагдаагийн зэрлэг байдлаас би чөтгөрлөг мөн чанарыг нь тодорхой ойлгон, түүнийг бүр ч их үзэн ядаж, Сатаны дарангуйлалд бууж өгөхгүй байхаар улам ч сэтгэл шулуудсан юм. Гэрчлэлд зогсож, Бурханыг хангалуун байлгах шийдвэр минь улам батажлаа. Тэр мөчид би махан биеийн өвдөлтөө хайхрахаа больж, харин цагдаа руу уурсан ширтэнгээ: “Чи намайг Бурханаас хүчээр урвуулж чадна гэж бодоо юу? Мөрөөдөхөө боль!” гэж дотроо бодов. Бурханы удирдамжтайгаар зүрх сэтгэл минь итгэл, хүчээр дүүрсэн бөгөөд цагдаад яаж ч зодууллаа гэсэн би хэзээ ч бууж өгөөгүй юм. Эцэст нь тэр цагдаа бүрэн туйлдсаныхаа дараа л үүнийгээ больсон билээ.

Үүний дараа цагдаа нар намайг улам ч чанга хянах болов. Тэд ээлжээр ажиллаж, цаг ямагт няхуур хянадаг байсан бөгөөд нүд минь жаахан л анилдаж эхлэх юм бол хуйлсан сониноор цохин сэрээдэг байлаа. Шийдвэрийг минь бөхөөж, оюун санаандаа буулт хийсэн байдлыг минь ашиглан чуулганы талаар мэдээлэл авахын тулд ингэж байгааг би тодорхой ойлгосон юм. Тухайн үед би бие махбодын хувьд туйлын сул дорой байсан бөгөөд манарч эхэлж байлаа. Даарч, өлсөж, сульдах зэрэгцэн тэсвэрлэхийн аргагүй болж, үхмээр санагдахад хүрэв. Би цаашид удаан тэвчиж чадахгүй мэт санагдаж байсан бөгөөд өвдөлтөө тэсвэрлэж чадалгүй, Бурханаас өөрийн мэдэлгүй урвах вий гэхээс айж байсан юм. Ингэж бодоход үхмээр санагдаж, ядаж үхчихвэл чуулганаа худалдаж, Бурханаас урвахгүй гэж бодсон билээ. Иймээс би Бурханд залбирав: “Хүндэт Бурхан минь, би цаашид удаан тэсвэрлэж чадахгүй нь. Би бууж өгч, Танаас урвах вий гэж айж байна. Зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж залбиръя. Иудас болсноос үхсэн минь дээр.” Үүний дараа би аажмаар ухаан алдаж эхэлсэн бөгөөд ийнхүү ухаан орж гарч байх үед миний бие хүйтэн салхины үлээлтэд хатаж хорчийсон мэт гэнэт маш хөнгөрлөө. Хоёр бугуйн дахь гав сулрах мэт болж, үхсэн, амьд эсэхээ би хэлж мэдэхгүй байсан юм. Зургаа дахь өдрийн өглөө эрт л намайг нэг цагдаа алгадан сэрээлээ. Тэгээд би тэнд гаваас зүүгдээтэй, амьд хэвээр байна гэдгээ ухаарав. “Чи үнэхээр биднийг ядрааж гүйцлээ. Энэ бүх хугацаанд ийм өчүүхэн тоглоомд чамайг манах гэсээр биднээс ганц нь ч олигтой нойр авсангүй. Өнөөдөр ам нээхгүй байвал чамайг дахин хэзээ ч ам нээхээргүй болгоод өгнө шүү!” гэж тэр ёрын муу цагдаа над руу бархирав. Би гагцхүү үхэхийг л хүсэж байсан тул: “Намайг хөнөөж, хэдэн хэсэг тастмаар байвал тэг л дээ!” гэж аймшиггүйгээр хариуллаа. Гэвч тэр ёрын муу цагдаа зүгээр л ёжтой инээмсэглэж: “Тэгээд чи үхмээр байгаа юм биз дээ? Тийм аз таарахгүй шүү! Тэгвэл чамд хамаагүй зөөлөн хандсан болчихно! Би чамайг галзууртал аажмаар сайн гэгч нь тамлана, тэгвэл Төгс Хүчит Бурханд итгэснээр галзуурдаг гэж хүн болгон мэдээд, танай Бурханыг бүгд орхино!” гэв. Түүний чөтгөрлөг бузар үг хэлэхийг сонсоод би мэл гайхан, хэлэх үггүй боллоо: Энэ диавол туйлын энэрэлгүй, ёрын юм! Үүний дараа хорон муу цагдаа тэр даруй доод тушаалтандаа аяга хар шингэн авчир гэж тушаав. Үүнийг нь хараад миний зүрх амаар гарчих шахан, Бурханд даруй залбирлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Энэ хорон муу цагдаа намайг галзууруулахын тулд эм өгөх гэж байна. Намайг хамгаалаач гэж Танаас гуйя. Би галзуурч байснаас хордож үхсэн нь дээр.” Тэр мөчид Бурханы ийм үг санаанд оров: “Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. … Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна). Бурханы үг надад дахин нэг удаа итгэл, хүч өглөө. Бурханы эрх мэдэл, хүч чадал, үйл хэрэг бүгд газар сайгүй байдгийг би ухаарав. Бурхан бүхий л орчлонг хариуцахын зэрэгцээ орчлон дахь бүх бүтээлийн өсөлт үржилтийг захирдаг. Бурхан бол бүх зүйлийн мөнхийн Захирагч, бүх зүйлийг захирахдаа Түүний үзүүлдэг хүч чадлыг эгэл хүн ойлгох аргагүй билээ. Хүнд Бурханы хайрладаг амь нь цаг хугацаа, орон зайд хязгаарлагддаггүй. Диавол Сатан хүмүүсийн махан биеийг л хорлож чадах болохоос амь, сүнсийг маань огт хянаж чаддаггүй. Иовын шалгалтын үеэр Сатан Иовыг тарчилгаж, махан биеийг нь л хорлож чадсан боловч амийг нь авахыг Бурхан зөвшөөрөөгүй тул Сатан огт тэгж чадаагүй. “Өнөөдөр диавол Сатан махан биеийг минь сүйдэлж, намайг Бурханаас урвуулан, Бурханыг орхиулахын тулд ёрын аргаа ашиглах гэж оролдож байна. Тэр Бурханы нэрийг гутаахын тулд намайг дэмийрч явдаг солиотон, хагас ухаантай хүн болгоно гэж хий дэмий найдаж байгаа ч Сатан ямар эрх мэдэлтэй билээ? Бурханы зөвшөөрөлгүйгээр түүний үйлдэл болгон үр нөлөөгүй—Сатан Бурханы гарт ялагдах тавилантай!” гэж би дотроо бодлоо. Үүнийг ухаараад би тайван, тогтуун болсон юм. Яг тэр үед өнөөх хийрхүү цагдаа эрүүг минь барьж аван, тэр эмийг хүчээр уулгасан нь гашуун агаад исгэлэн байлаа. Эм хурдан нөлөөлж, бүх дотор эрхтэн маань татвалзан, хоорондоо шахалдаж, тас татуулж байгаа мэт санагдав. Тэр өвдөлтийг зүйрлэхийн аргагүй. Надад амьсгалахад бэрх болж эхэлсэн бөгөөд би томоор гүнзгий амьсгаа авч, амьсгаа давчдаж байв. Тэгээд нүдээ хөдөлгөж чадахгүй байснаа юм хоёр харагдаж эхэллээ. Удалгүй би ухаан алдсан юм. Хэр удсан юм мэдэхгүй, хэсэг хугацааны дараа би эцэст нь ухаан орсон бөгөөд, “Энэ гичий ийм эм уусны дараа нэг бол галзуурч, эсвэл ухаан мулгуу болно” гэж хэн нэгний хэлэхийг бүдэг бадаг сонсов. Үүнийг сонсох үедээ дахин нэг удаа амьд үлдсэнээ мэдлээ. Тун гайхмаар нь би огт галзуураагүй бөгөөд харин ч оюун санаа минь сав саруул байсан юм. Энэ бүгд гарцаагүй Бурханы төгс хүчин, гайхалтай байдлаас үүдэлтэй байв. Төгс Хүчит Бурханы үг миний дотор ажиллаж байгаа нь энэ бөгөөд Бурхан дахин нэг удаа төгс хүчит гараа сунган, намайг диаволын савраас булааж, энэ амь өрссөн нөхцөл байдалд амьд үлдэх боломж олгосон гэдгийг би мэдэрсэн юм. Тэр мөчид би Бурханы үг итгэл үнэмшилтэй, жинхэнэ гэдгийг өөрийн биеэр мэдрэн, Түүний дээдийн дээд хүч чадал, эрх мэдлийг нүдээр үзэв. Түүнчлэн Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч, цорын ганц Бурхан Өөрөө бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн гэдгийг харсан юм. Миний амь болон бие дэх бүх мэдрэлийг оролцуулан бүх зүйл минь бүгд Бурханы хяналт дор байдгийг би харлаа. Бурханы зөвшөөрөлгүйгээр толгойноос минь ширхэг үс ч унахгүй. Бурхан хором мөч бүрд, газар сайгүй миний тусламж дэмжлэг, аврал болдог. Чөтгөрийн харанхуй үүрэн дэх тэр өдөр Төгс Хүчит Бурханы үг гайхалтай хүч чадлаа харуулж, Бурхан амийн гайхамшгийг хэрхэн ахин дахин бүтээдгийг надад үзүүлсэн бөгөөд үхлийн ирмэгээс зайлах боломж олгосон юм. Би зүрх сэтгэлдээ Төгс Хүчит Бурханы магтаалыг гал цогтойгоор дуулж, энэхүү үхэл сэхлийн тулааны туршид гэрчлэлд зогсохдоо Бурханд найдна гэдгээ амлалаа.

Цагдаа нар намайг бүхэл бүтэн зургаан өдөр, зургаан шөнийн турш тамласан юм. Тэр бүх хугацаанд үмх хоол, балга ус ч амсаагүй болохоор би туйлын их тамирдсан бөгөөд бараг амьсгал хураах гэж байгааг минь хараад тэд намайг шоронгийн өрөөнд хорив. Тэр зургаан өдрийн эрүү шүүлтээр би там руу яваад ирэх мэт болсон бөгөөд амьд үлдэж чадсан минь гагцхүү Бурханы өршөөл, хамгаалалтын ач, мөн Түүний үгийн хүч чадал, эрх мэдлийн биелэл байсан юм. Хэд хоногийн дараа цагдаа нар намайг дахин байцаахаар ирлээ. Би Бурханы гайхалтай үйл хэргийг хэд хэдэн удаа нүдээр үзсэний дээр Бурхан бол миний түшиг тулгуур, Бурханы гарт бүх зүйл байдаг гэдгийг өөрийн биеэр туулсан тул дахин нэг байцаалтын өмнө тайван, зоригтой байсан юм. Цагдаа нар нэрийг минь аль хэдийн олж мэдээд, гэрийг минь нэгжихээр явсан гэдгийг би байцаалтын өрөөнд нэг цагдаагаас сонслоо. Гэвч манай нөхөр аль эрт хүүхдүүдээ аваад, гэрээсээ дүрвэсэн байсан тул цагдаа нар ганц ч зүйл олоогүй ажээ. Тэр надаар дахин нэг удаа чуулганы талаарх мэдээллийг албадан хэлүүлэх гэж оролдсон ч мөн л ам нээхгүй болохоор минь уурлаж, “Чи удирдагч юм байна, бас дээр нь ам чангатай юм гээч! Чамаас болж би зургаан өдөр ганц ч сайн нойр авсангүй, бас чи бидэнд ажиллачихаар мэдээлэл өгөөгүй л байна” гэлээ. Надаас юу ч олж сонсохгүй гэдгээ ойлгоод, түүний сонирхол буурах шиг болсон бөгөөд дараа нь байцаалтын үлдсэн хэсгийг яаруу, хуумгай байдлаар явуулаад, намайг шоронгийн өрөө рүү буцаахаас өөр яаж ч чадсангүй. Бурхан ялж, Сатан ялагдсаныг хараад би үгээр илэрхийлэхийн аргагүй баярлаж, Бурханд талархан, Түүнийг магтлаа. Бурхан намайг алхам алхмаар замчилж, Бурханы үг намайг удаа дараа гэгээрүүлэн, хүч өгч, мэргэн ухаан хайрлаж, Сатаныг ялан, түүний дарлалд бууж өгөхгүй байх хүч чадлыг өгсөн учраас би Сатаны өмнө гэрчлэлд зогсож чадсан гэдгээ мэдэж байсан юм.

ХКН-ын засгийн газар намайг цагдан хорих газарт дөрвөн сарын турш саатуулсны дараа буруу номд итгэсэн гэх гэмт хэрэг зохион, шоронд нэг жил хагас хорих ялаар намайг шийтгэлээ. 2006 оны 3-р сард ялыг минь эдлүүлэхээр эмэгтэйчүүдийн шоронд явуулсан юм. Шоронд байхдаа би адгуус мэт хандлага амсан, бусад хоригдлын ямар ч илэрхий шалтгаангүйгээр зодуулан амь үрэгдэж байхыг үргэлж хардаг байсан хэдий ч Бурханы харгалзалт, хамгаалалт болон Түүний үгийн удирдамжаар би нэг жил хагасын тамлалаас амь гарч, тамын шоронгоос амьд гарч ирж чадсан юм. Намайг суллагдсаны дараа хорон муу цагдаа нар ажиглалт хийлгэхээр офицерууд илгээсээр байлаа. Тэд намайг дарамтлахаар манай гэрт байнга ирдэг байсан тул гэр бүлийнхэн маань бүгд итгэлээ хэрэгжүүлж, үүргээ хэвийн биелүүлж чаддаггүй байв. Дараа нь чуулган дахь ах эгч нарынхаа халамж, тусламжийн ачаар бид гэрээ орхин, нэг эгчийн эзэмшлийн шинэ байр луу нүүж чадлаа. Бурханы бидэнд олгосон мэргэн ухаанд түшиглэн бид дахин үүргээ биелүүлэх чадвартай болсон билээ.

ХКН-ын засгийн газрын харгис хавчлагыг туулснаар би Сатаны харгис дарлал, олиггүй хууран мэхлэлт, Бурханы эсрэг улайрсан эсэргүүцлийн чөтгөрлөг мөн чанарыг тод томруун, нэгд нэггүй харсан юм. Түүнчлэн би Бурханы ер бусын, агуу их амин чанарыг биечлэн мэдэрлээ. Хэдийгээр хорон муу цагдаа нар намайг ахин дахин хайр найргүй зодож, харгисаар шийтгэн, гэмтээж бэртээж, амийг минь хөнөөхөөр оролдсон ч Төгс Хүчит Бурханы үг ер бусын амин чанараа илчилж, надад гайхамшигтайгаар амьд үлдэх боломж олгосон юм. Бурхан бол миний амийн эх сурвалж, Бурханы нигүүлсэл, тэжээл нь миний амь үргэлжлэх үндэс суурь гэдгийг би энэ бүх бэрхшээл, хавчлага дунд үнэхээр мэдэрсэн билээ. Бурханы хүчит гар намайг түшиж дэмжээгүй бол би аль эрт тэр чөтгөрүүдэд залгиулах байв. Бурхан цаг үргэлж миний дэргэд байж, Сатаныг удаа дараа ялан, Түүнд гэрчлэл хийхэд намайг залж чиглүүлсэн юм! Хэдийгээр би тэр чөтгөрүүдийн хүний үнэргүй тамлалыг амсаж, махан бие минь асар их зовсон ч энэ бүгд үнэндээ миний аминд маш ашиг тустай байлаа. Бурхан хүн төрөлхтний амийн тэжээл байдаг төдийгүй биднийг байнгын тусламж, дэмжлэгээр хангадаг гэдгийг эндээс харах боломж олдсон юм. Бид Бурханы үгийн дагуу амьдарч байгаа цагт ямар ч сатанлаг харанхуйн хүчийг ялж чадна. Бурханы үг үнэхээр үнэн, зам, амь юм! Тэдгээр нь хамгийн дээд эрх мэдэл, хамгийн гайхалтай хүч чадлыг эзэмшдэг бөгөөд амийн гайхамшгийг бүтээж чаддаг! Төгс хүчит мэргэн ухааны Бурханд бүх алдар суу, нэр хүнд, магтаал нь байх болтугай!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зовлон, бэрхшээл дунд сэрсэн нь

17 настай Христэд итгэгчийн, хяхалт хавчлагын талаарх жинхэнэ туршлага Ван Тао, Шаньдун муж Би бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих