Шоронгийн зовлон бэрхшээл

2021-11-18

Шяо Фань, Хятад

2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд Хотын Үндэсний Аюулгүй Байдлын Бригадаас явна гээд, сүүлийн дөрвөн сарын хугацаанд миний гар утсыг хянаж байсан гэж хэллээ. Мөн энэ нь муж даяар явуулж буй эрс арга хэмжээний нэг хэсэг, Төгс Хүчит Бурханд итгэдэг олон итгэгч баривчлагдсан гэж хэлсэн юм. Тэд намайг байцаахаар хотын Коммунист Намын Сургууль руу аваачлаа. Намайг тийшээ ормогц гутлаа тайлаад, явган суухыг тушаав. Хэсэг хугацааны дараа хөл хөшсөн боловч намайг байрлалаа солихыг хүсэх бүрд цагдаа над руу хашхирч, өчүүхэн төдий ч хөдөлж болохгүй гэсэн юм. Тэд намайг тэнд хоёр цаг гаруй явган суулгаад, дараа нь байцааж эхэллээ. “Удирдагч чинь хэн бэ? Чуулганы мөнгийг хаана хадгалдаг вэ?” Би юу ч хэлсэнгүй. Тэгтэл Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын ахмад гав барьж орж ирээд, “Түүнтэй цагаа битгий дэмий үр. Энэний амтыг мэдрүүлээд өг!” хэмээн харгисаар хэлсэн юм. Тэгээд тэрээр надад “Хажуугийн өрөөн дэх чимээг сонсож байна уу?” гэлээ. Би хажуугийн өрөөн дэх эгчийн хашхирахыг сонсож байсан бөгөөд тэр даруй айж сандран, “Энэ цагдаа нар намайг ингэж тамлах гэж байна. Би яаж үүнийг тэвчих билээ?” гэж бодов. Тэгээд би Бурханд чимээгүйхэн залбирч, надад хүч чадал өгөхийг гуйж, Түүнд найдан, гэрчлэлд зогсохыг хүсэж байна гэж хэллээ. Яг тэр үед ахмад намайг өшиглөн газар унагаж, хоёр гарыг минь ар нуруунд гавлаад, дараа нь гавыг дээш доош угзарлаа. Ийм маягаар намайг хэдэн удаа угзарч чангаасны дараа маш их өвдсөн болохоор хөлс минь асгарч байв. Тэд арав гаруй минут үүнийгээ үргэлжлүүлээд эцэст нь болилоо. Энэ арга нь бүтэлгүйтсэнийг хараад тэд өөрөөр оролдож үзэхээр шийдэж, өөр хэсгийн хэдэн цагдаа болон хотын хэв журмын цагдаа нарыг авчирч, дараа нь намайг бүлэг бүлгээрээ байцааж эхэлсэн юм. Бүлэг бүрд дөрвөн цагдаа байсан бөгөөд намайг өдөр шөнөгүй ээлжлэн манаж, унтуулахгүйн тулд тамлаж байлаа. Нүдээ нээлттэй байлгаж чадахаа болиод зүүрмэглэх төдийд л цагдаа нар нүүр лүү минь хүйтэн ус цацаж, үснээс минь зулгаан, шийдвэрийг минь нурааж, ах эгч нараас минь урвуулж, Бурханаас урвуулахаар оролдож байв. Өдөр бүр би ухаан мэдрэлээ алдахдаа тулж, ганц хором л анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол чуулганы мэдээллийг илчилж магадгүй гэж айж байсан юм. Би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсаар, энэ аймшигтай өдрүүдэд намайг залж чиглүүлэхийг Түүнээс гуйж байв. Цагдаа нар бас намайг зориуд доромжилж байлаа. Бие засах үедээ хаалгыг нь хаахыг тэд надад зөвшөөрдөггүй байсан бөгөөд эрэгтэй цагдаа нар яг гадаа нь нааш цааш явж байдаг байв. Зарим цагдаа бүр дотогш өнгийн хардаг, олон удаа тэд хаалганы хажууд зогсоод бие засахыг минь харж байдаг байсан юм. Ийм маягаар тэд намайг 12 хоног байцааж, тамлав. Би 10 гаруй хоног унтаагүй учраас ухаан мэдрэл минь туйлдаж, эцэст нь өтгөн хатлаа. Тэдний тамлалаас болоод би 58-аас 52 кг болж турсан ба ердөө 12 хоногийн дотор 6 кг жин хассан юм.

Арван гурав дахь өдөр нь цагдаа нар намайг хотын хорих газарт аваачлаа. Сар хүрэхгүй хугацааны дараа тэд намайг ажиглаж тандахын тулд өндөр зэрэглэлийн зочид буудалд аваачсан юм. Тэд нөхрийг минь авчирч, чуулганы талаарх мэдээллийг өг гэж намайг ятгуулахын тулд нөхрийг минь надтай хамт нэг өрөөнд үлдээв. Эхэндээ би сул дорой болж эхэлсэн бөгөөд нөхөртэйгөө хамт тэр тамын нүхээс аль болох хурдан гарахыг маш их хүссэн юм. Гэвч тэндээс явахын тулд би Бурханаас урваж, ах эгч нарыгаа худалдах ёстой байлаа. Тэгтэл Бурханы үг санаанд оров: “Та нар цаг ямагт сэргэг байж, хүлээх ёстой бөгөөд Миний өмнө илүү их залбирах ёстой. Сатаны янз бүрийн явуулга, башир заль мэхийг олж харж, сүнсийг таньж мэдэн, хүмүүсийг мэдэж, бүх төрлийн хүмүүс, үйл явдал, юмсыг ялган таних чадвартай байх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 17-р бүлэг). Цагдаа нар намайг зөөлрүүлж, Бурханаас урвуулахын тулд нөхрийг минь авчирсан гэдгийг Бурханы үг надад сануулсан юм. Энэ нь Сатаны башир заль мэх байсан бөгөөд би түүний урхинд унах аюулд оржээ. Цагдаа нар намайг байцааж байхдаа ах эгч нарын нэрсийн жагсаалт, хэсэг зураг өгөөд таньдаг хүмүүсээ заахыг шаардсан ч татгалзсан тухайгаа би бодов. Бас нөхөр минь миний итгэлийг үргэлж дэмждэг байсныг санасан бөгөөд энэ боломжийг ашиглаад тэр ах эгч нарт нөхрөөрөө сэрэмжлүүлье, тэгвэл тэд нуугдаж, баривчлагдахгүй байж чадна гэж бодсон юм. Ингээд би нөхрийнхөө мөрийг түшин уйлж байгаа дүр үзүүлээд, төлөвлөгөөгөө чихэнд нь шивнэж, нөхөр минь хийхээр зөвшөөрлөө. Гайхмаар нь, нэг эмэгтэй цагдаа өрөөнд нэн даруй дайран орж ирээд, “Чамаар туслуулах гэж бид чамайг энд авчирсан. Та нар юуны тухай яриад байгаа юм бэ? Эндээс гар!” гэж нөхөрт минь хэлэв. Цагдаа нар, чуулганы тухай мэдээлэл өгч, Бурханаас урва гэж намайг зоригжуулахыг нөхрөөс минь хүсэж байсан боловч явуулга нь бүтээгүйг хараад энэ эмэгтэй цагдаа галзууртлаа уурлаж, нөхрийг минь яаран хөөлөө. Энэ цагдаа нар үнэхээр хорлонтой, ёрын муу байв! Сатаны башир заль мэхэнд унахаас минь сэргийлсэн Бурханы удирдамжид талархъя!

Дараа нь цагдаа нар намайг байцаахаар Коммунист Намын Сургуульд буцаан авчирлаа. Тэд намайг барын сандалд дөнгөлсөн ба нэг эмэгтэй цагдаа өрөөнд дайран орж ирээд, хуванцар углаашаар хацрыг минь цохиж эхлэв. Бүх юм харанхуйлж, дараа нь би сандал дээр тэрийн унасан байлаа. Тэр цагдаа намайг үхсэн дүр үзүүлж байна гэж хэлээд харааж зүхэн, үснээс угз татаж, үргэлжлүүлэн зодсон юм. Миний царай хөх ягаан чэс шиг хавдаж, нүднээс цус гоожлоо. Нэг эрэгтэй цагдаа ирж, намайг барын сандлаас суллаад, үснээс минь эв хавгүй татан буулгаж, намайг барын сандал доор чихэж оруулахаар оролдов. Би доор нь тийм ч сайн багтахгүй байсан болохоор тэрээр намайг өшиглөж, нохойноос өөрцгүй хэмээн харааж зүхэж байв. Тэд намайг сандлын доогуур чихэж, битгий хөдөл гэж хэлсэн ба дараа нь буцаагаад сандал дээр суулган, дахиад дөнгөллөө. Ийм харгисаар зодуулж, ингэж доромжлуулаад би асар их хямарч, сул дорой болж эхэлсэн юм. Би дотроо: “Тэд намайг эрүүдэн шүүхээ болихгүй нь. Хэзээ энэ ер нь дуусах юм бэ?” гэж бодсон. Туйлын их шаналсандаа би үхэхийг хүсэж эхэлсэн боловч барын сандалд дөнгөлүүлсэн тул үхэх боломж ер байсангүй. Иймээс би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсаар байсан бөгөөд түүхийн туршид Эзэний сайн мэдээг номлосныхоо төлөө хяхан хавчигдсан ариун хүмүүсийн талаар бодлоо. Тэдний заримыг морьдоор тасдаж, заримыг нь чулуугаар шидэн хөнөөж, заримыг нь хэдэн хэсэг болгон хөрөөдсөн. Тэд бүгдээрээ хэвийн хүмүүсийн тэсвэрлэж чадахааргүй эрүү шүүлтийг туулж, бүгд амиараа Бурханд гэрчлэл хийсэн юм. Гэтэл би энэ өчүүхэн төдий өвдөлтийг ч тэвчиж чадахгүй, үүнээс зугтахын тулд үхэхийг ч хүсэж байв. Би маш сул дорой байсан бөгөөд огтхон ч гэрчлэл хийгээгүй. Эдгээр зүйлийг бодоод би харуусал, шаналалд автсан тул залбирч, гэмшихийн тулд Бурханы өмнө яаран очлоо. Яг тэр үед би гадаа цонхны ойролцоо нэг жижигхэн шувуу сууж байхыг анзаарсан юм. Шувууны өд саарал өнгөтэй байсан, тэр өдөр шиврээ бороо орж байсныг би санаж байна. Шувуу жиргэсээр байсан бөгөөд тэр шувуу “Гэрчлэлд зогс, гэрчлэлд зогс…” гэж хэлж байх шиг сонсогдож, шувууны жиргэх нь улам хурдассаар сүүлдээ дуу нь бараг сөөнгөтөж сонсогдсон юм. Бурхан энэ жижигхэн шувууг ашиглаад надад сануулга өгч байгааг би ухаарч, ихэд сэтгэл хөдлөн, нулимс урсган Бурханд залбирч, “Бурхан минь, би аймхай хулчгар байхыг хүсэхгүй байна. Ийм сул дорой, эмээсэн байдлаар үхэхийг хүсэхгүй байна. Надад итгэл, хүч чадал өгөөч. Би гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэхийг хүсэж байна” гэсэн юм. Яг тэр үед Бурханы үг санаанд орлоо: “Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: ‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь энэ бүлэг хүнд, та нарт биелдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). “Эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Бурханы үг намайг тайвшруулж, зоригжууллаа. Хятадын Коммунист Нам нь диавол Сатан, Бурханы дайсан тул Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэх явцдаа ХКН-д хавчигдаж, хорлогдох нь зайлшгүй гэдгийг тэдгээр нь надад харуулсан билээ. Гэхдээ Бурханы мэргэн ухаан Сатаны зальжин арга ухаанд үндэслэн хэрэгждэг бөгөөд бидний итгэл, дуулгавартай байдлыг төгс болгохын тулд Бурхан Сатаны оноосон хавчлага, харгис эрүү шүүлтийг ашиглаж, улмаар бүлэг ялагчдыг бий болгодог. Би үнэнийг олж авахын төлөө зовж байсан бөгөөд энэхүү зовлон нь утга учиртайн сацуу үнэ цэнтэй байв. Яг тэр үед би, биднийг аврахын тулд Бурхан Өөрөө махбод болж, гололт, гүжирдлэгийг тэвчиж, ХКН-д мөшгүүлж, хавчигдан, хоргодох газар олж чадахгүй байсан тухай бодсон юм. Бурхан ийм их доромжлол, шаналал туулсан байхад завхарсан хүний хувьд миний өчүүхэн жаахан зовлон юухан байх билээ? Христтэй хамт зовж чадна гэдэг нь нэр төрийн хэрэг байв. Би айдастайгаар үхэлтэй нүүр тулж болохгүй; Сатан намайг яаж ч эрүүдэн шүүсэн бай, эцсийн амьсгалаа хүртэл Бурханыг хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсоно гэж би шийдсэн юм! Сүүлд нь, Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын ахмад онцгүй инээмсэглэн “Чи нэлээд сайн тэвчиж байх шиг байна. Бид чамд ингэж хандахаар төлөвлөөгүй. Бидэнд бүх зүйлээ хэлж, бидэнтэй хамтран ажиллах л юм бол удахгүй хариад гэр бүлийнхэнтэйгээ эргэн нэгдэж болно гэдгийг би баталж байна” гэлээ. Тэд надад идүүлэхээр тахианы хэдэн мөч, талх авчирсан ч энэ нь зүгээр л намайг урхидан Бурханаас урвуулах өөр нэг заль гэдгийг би мэдэж байв. Би тэднийг хараад, “Би үүнд чинь талархахгүй байгаа болохоор битгий төвөг уд. Би бол та нарын хувьд махны модон дээр тавиад хүссэнээрээ хэрчдэг мах төдий гэдгээ мэдэж байна. Би эндээс амьд мэнд гарахгүйгээ мэдэж, тэр баримтыг хүлээн зөвшөөрч байгаа болохоор та нар хүссэнээ л хий. Та нарын асуултын хариултыг мэдэхгүй гэдгээ би аль хэдийн хэлсэн!” хэмээн товч бөгөөд тодорхой хэлсэн юм. Тэгтэл тэр ахмад хүйтнээр инээмсэглэн, “Битгий ийм ноцтой бай. Бага зэрэг уужуу бай л даа. Зүгээр л бидний мэдэхийг хүссэн зүйлийг хэлчих, тэгээд гэртээ харьж болно шүү дээ” гэв. Тэгээд тэр эргэж хараад, мяраан явж одлоо. Үүний дараа цагдаа нар намайг барын сандал дээр суулгасаар байв. Хоёр долоо хоногийн дараа тэд намайг хорих газарт аваачсан юм. Тийм хүнд гэмтэж бэртсэнийг минь хараад тэндхийн ажилчид намайг авахаас татгалзлаа. Үндэсний Аюулгүй Байдлын Бригадын цагдаа нар намайг өөрөө унаад гэмтсэн гэж албан хүчээр хэлүүлсэн тул хорих газрын цагдаа нар намайг хүлээн авахаас өөр аргагүй болсон юм.

Хорих газарт нэг сар суусны дараа цагдаа нар намайг нэмж байцаахаар Коммунист Намын Сургууль руу буцаан аваачив. Тэд намайг барын сандал дээр 24 цагийн турш суулган босоогоор нь түгжиж, хөлийг минь 90 градус нугаллаа. Энэ нь нэг сар үргэлжилсэн юм. Миний хүзүү тэвчихийн аргагүй өвдөж, хөл минь аймшигтай их хавдав. Цагдаа нар намайг үргэлж дооглож, доромжилж, зодож байсан бөгөөд би дотроо уурлан хилэгнэж байлаа. Ялангуяа, тэд Төгс Хүчит Бурханд итгэдэг маш олон хүнийг яаж баривчилсан тухайгаа ярьж, баривчилсан хүн нь эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу байх нь хамаагүй, айлгахын тулд эхлээд эрүүдэн шүүдэг ба эцэст нь бүгд хамтран ажилладаг гэж хэлэхийг нь би сонссон юм. Энэ бол айлган сүрдүүлэх арга гэж тэд хэлсэн. Энэ мангаснууд ах эгч нарыг минь хэрхэн зовоосон талаараа хөөрөн бардамнахыг сонсож, сэтгэл хангалуун, харгис догшин байдлаар инээхийг нь харах үедээ би тэднийг туйлын их үзэн ядаж, шүд зуудаг байв. ХКН бол үнэхээр зугаацахын тулд хүмүүсийг шархлуулдаг бүлэг чөтгөр мөн. Би чимээгүйхэн залбирч, энэ мангаснуудыг хараан зүхэж байлаа. Хожим нь цагдаа нар хүсээд байсан мэдээллээ авахгүй нь гэдгээ мэдээд намайг цагдан хорих төв буюу гэмт хэрэгтнийг хорих газарт шилжүүлсэн ба дараа нь тархи угаахын тулд өөр хаа нэгтээ шилжүүлэв. Эцэст нь намайг хотын хорих газарт буцаан аваачиж, тэнд нэг жил, гурван сар хорьсон юм. Цагдаа нар сүнсийг минь сүйрүүлж, Бурханаас урвуулахын тулд энэ бүхнийг хийсэн боловч амжилт олсонгүй. Сүүлд нь тэд надад “феодалын мухар сүсэг ашиглан хуулийн хэрэгжилтэд саад болсон” хэмээн буруутгаж, дөрвөн жилийн ял оноосон билээ.

Шоронд байхдаа би амьдын тамд байх нь ямархуу санагдахыг дахин нэгэнтээ мэдэж авсан юм. Би хүн бүр тус тусын ажлыг хийдэг үйлдвэрлэлийн шугам дээр хувцас хийхээр болов. Технологийн үйл ажиллагааг дагаж чадаагүй, эсвэл ажлаа дуусгаж чадаагүй хэнийг ч бай ажлаа оройн 11 цагт дуусгасных нь дараа 30 минутаас нэг цаг хүртэл зогсоодог байлаа. Тэр хугацаанд би хоолноос гадна бүх цагаа ажлын өрөөнд өнгөрүүлсэн юм. Цангах үедээ юм уух ч зав гардаггүй, тэр ч бүү хэл бие засах газар луу ирж очихдоо гүйх хэрэгтэй болж, эцэст нь маш их өтгөн хатдаг боллоо. Өдөр болгон бүхэл өдөржин сууж ажилладаг, хийх ажил маш их байдаг байсан болохоор, мөн цагдаа нарын гарт эрүү шүүлт амсаж, хоёр сар гаруй хугацаанд барын сандал дээр сууснаас болоод эцэст нь хүзүү минь ахин дахин хүчтэй өвдөж, үргэлж толгой өвдөж, дотор муухайрдаг болов. Нэг удаа усанд орж байхдаа халтирч унаад, толгойгоороо шал руу хүчтэй мөргөж, нуруугаа шатанд цохиод, ухаан санаа манарч, огт хөдөлж чадахгүй, нуруугаа хугалсан мэт санагдаж, маш их өвдөж байлаа. Бусад хоригдлууд ч намайг гарцаагүй үхнэ, эсвэл тахир дутуу болно гэцгээж байв. Тэд бүгдээрээ тусламж гуйн хашхирч, түгшүүрийн хонх дуугаргасан боловч хэн ч ирсэнгүй. Эцэст нь зарим хоригдол намайг ор луу минь өргөж аваачлаа. Миний бие хэмхэрсэн мэт санагдаад, өвдсөндөө өөрийн эрхгүй уйлж байв. Тэр шөнө маш их өвдсөн болохоор би огт унтаж чадсангүй. Маргааш өглөө нь 8 цагт харгалзагч эцэст нь нэг юм ирж, хэр ноцтой гэмтсэнийг минь мэдэхээр тэвчээргүйгээр шаардлаа. “Миний нуруу хугарсан юм шиг байна. Би огт хөдөлж чадахгүй, бас толгой үнэхээр их өвдөж байна” гэж би хэлэв. Гэтэл харгалзагч зүгээр л дооглож, “Том асуудал биш байна. Чи дээд давхар луу гарч ажиллах хэрэгтэй, хийх ажил чинь их байгаа. Хэрвээ хөдөлж чадахгүй бол нэг нэгнийг олоод үүрүүлээд яв. Хэн ч туслахгүй бол тийшээ өөрөө мөлхөөд л очих болж дээ!” гэж хэлчхээд яваад өгөв. Ингээд би тэр аймшгийн өвдөлтийг тэвчиж, орноосоо аажмаар босоход минь туслаач гэж зарим хоригдлоос гуйх хэрэгтэй боллоо. Намайг суугаа байрлалд аваачихад л 30 юм уу 40 минут болсон бөгөөд дараа нь би аажмаар шатны хонгил руу алхаж, дараа нь шатаар өгссөн юм. Ажлын байрандаа очих гэж үнэхээр зовсон бөгөөд доош суухаар оролдож байсан ч хэдэн арван удаа оролдсоны эцэст ерөөсөө сууж чадахгүй байв. Эцэст нь би машинаасаа бариад, өвдсөндөө шүд зуун, хамаг хүчээ дайчлан доош суухад нуруунд минь ямар нэг зүйл хугарах шиг санагдсан бөгөөд шаналгаатай их өвдөж байлаа. Эмчийг ажилдаа иртэл тэсэхэд үнэхээр хэцүү байсан боловч эмч надад зүгээр л жаахан иод түрхээд, гурван нотогинсен шахмал өгч, үүнийг залгиж уугаад ажилдаа ор гэж хэлэв. Ингээд миний бие болон зүрхний өвдөлт цаашид тэсэхийн аргагүй санагдаж, надад ийм хүнлэг бусаар хандсаных нь төлөө би тэр цагдаа нарыг үзэн ядсан юм. Тэдний нүдээр хоригдлууд нохойноос өөрцгүй байсан—бид ердөө л тэдний төлөө мөнгө олдог машин байв. Тэгээд би нэг жил хүрэхгүй хугацаанд шоронд байгаа тухайгаа бодлоо, гэтэл миний ял дөрвөн жил байдаг. Би ер нь яаж тийм удаан байх юм бэ? Амьд гарах эсэхээ би үнэхээр мэдэхгүй байлаа. Үүнийг бодоод маш их ганцаардаж, хоосон санагдаад, өөрийн мэдэлгүй Бурханы үгийн дуртай магтан дуугаа амандаа аялж эхлэв: “Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний хэв загварт захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг хангахын тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи зүрх сэтгэлдээ харамслыг мэдэрч чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо чи харамсаж чадна. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хэрхэн төгс болгуулах тухай”). Би энэ магтан дууг аяархан дуулсан бөгөөд дуулах тусам улам сэтгэл хөдөлж байлаа. Миний дотор хүч чадал мэдрэгдэж эхэлсэн бөгөөд одоо би энэ диаволын ичээнд зовж байж болох ч сульдаж доройтсон байхад минь Бурханы үг намайг залж чиглүүлж, надад итгэл, хүч чадал өгсөөр байна гэдгийг мэдэрсэн юм. Бурхан хэзээ ч намайг орхиогүй, Бурханы үгтэй хамт байхад би ганцаараа биш. Ингэж бодоод би маш их тайвширч, зовлонг тэсвэрлэх шийдвэргүй байсандаа харамсав. Эдгээр бэрхшээл, шалгалттай нүүр тулаад би сөрөг байдалд автаж, Бурханы зүрхийг шархлуулжээ. Би баривчлагдсанаасаа хойш юу туулсан тухайгаа бодлоо. Цагдаа нар намайг удаан хугацаанд хохироож, эрүүдэн шүүж байсан бөгөөд Бурханы үгийн удирдамж байгаагүй бол, Бурхан намайг харж хандаагүй бол би өдийд хэд дахин үхчихсэн байх байв. Одоо энэ хүнлэг бус эрүү шүүлтийг дахин нэгэнтээ амсаад, би Бурханд найдаж байгаа цагт үүнийг ч бас давна гэсэн итгэл надад байлаа. Бурхан миний итгэлийг төгс болгохын тулд энэ нөхцөл байдлыг ашиглаж байжээ. Би Түүнийг дахиад шархлуулж болохгүй гэдгээ мэдэж байв; би Түүнд найдан, хүчирхэгжиж, амьд мэнд байж, Түүнд гэрчлэл хийх ёстой байлаа. Эдгээр зүйлийг бодоод миний мэдэрч байсан зовлон шаналал арилж эхлэв. Тэр хугацаанд, Сатаны учруулсан хор хөнөөл, эрүү шүүлтийн үеэр Бурханы үг л намайг залж чиглүүлсэн юм. Эцэст нь миний ял дуусаж, би газар дээрх тэр тамаас амьд мэнд алхан гарсан билээ.

Гэртээ хариад би, цагдаа нар намайг луйварчин гэх цуу яриа тараагаад завгүй байсан тухай сонссон юм. Тэр бүх хов жив, хөршүүдийн буруушаалтаас зайлсхийхийн тулд нөхөр минь өөр газар ажил олох хэрэгтэй болсон бөгөөд надаас салахыг хүсэж байна гэж хэллээ. Намайг шоронд орсонд хадам ээж маш их ичсэн болохоор над руу бараг л харж чадахгүй байв. Охиныг минь ч бас багш нар, ангийнхан нь хайр найргүй шоолж, тосгоны нэг ч хүүхэд охинтой минь хамт тоглохыг хүсэхээ больжээ. Юу болж өнгөрснийг хараад би нулимсаа барьж тэвчсэнгүй. Үнэхээр аз жаргалтай байсан манай гэр бүл ХКН-ын хавчлагаас болоод иймдээ тулсан байв. Би ХКН-ыг сэтгэлийнхээ угаас үзэн яддаг! Тэгтэл Бурханы үгийн нэг хэсэг санаанд орлоо. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!… Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Бурханы үгийг тунгаан бодож байхдаа би ХКН-ын үзэшгүй муухай байдлыг нэвт шувт ойлгосон юм. Тэд гаднаа зөв шударга дүр эсгэж, “шашны итгэл үнэмшлийн эрх чөлөө”, “ард түмний төлөө хууль, дэг журмыг баримтлах”, “ард түмнээ халамжлах” тухай чалчдаг. Ариун журам, ёс суртахууны тухай бүхий л зөв зүйлийг хэлдэг мөртөө итгэгчдийг баривчилж, хяхан хавчиж, цуу яриа тараахын тулд нууцаар өөрт байгаа бүх аргыг ашигладаг, үүний үр дүнд тоо томшгүй олон Христэд итгэгч шоронд орж, гэртээ харьж чадалгүй, гэр бүлүүд нь тарж бутардаг. ХКН үнэндээ юу болохыг би өмнө нь хэзээ ч харж байгаагүй бөгөөд үүнийг тахин шүтдэг байлаа. Гэвч хавчлагыг нь туулсныхаа дараа ХКН бол хүмүүсийг хохироодог тэргүүн чөтгөр гэдгийг эцэст нь харсан. Мөн чанартаа энэ нь Бурхан болон үнэний дайсан бөгөөд хамгийн ёрын муу, хамгийн харгис бүлэг диавол юм.

Шоронгоос гарсны минь дараа цагдаа нар намайг ажиглаж цагдахаа ер больсонгүй. Манай орон нутгийн хэлтсийн цагдаа нар Бурханд итгэсээр байгаа эсэхийг минь үргэлж асуудаг байсан бөгөөд гэртээ Бурханы үгийг унших үедээ би урд хаалгаа сайтар түгжих ёстой болдог байв. Би Бурханы үгийн номоо хамгийн нууц газарт нууж, цуглаанд явахдаа, эсвэл сайн мэдээ номлохдоо маш анхаарал, болгоомжтой байх ёстой байлаа. 2013 оны 3 дугаар сарын нэгэн өдөр миний хариуцаж байсан чуулганы нэг удирдагч, хоёр санваартан баривчлагдсан бөгөөд би чуулганы зарим эд зүйлийг хурдхан зөөж, зарим ах эгч нарт сэрэмжтэй бай гэж мэдэгдэх хэрэгтэй болов. Энэ бүхнийг зохицуулж байтал нэг эгчийн “Баривчлагдсан удирдагчид ах эгч нарын жагсаалт байгаа болохоор цагдаа нар одоо жагсаалтыг авчихсан байх” хэмээн хэлэх нь сонсогдлоо. Цагдаа нар ажиглалтын бүх видеог шалгаж, танихгүй хүмүүсийг хайн, хаалганаас хаалга дамжин итгэгчдийг хайхаар бэлдэж байгаа гэж тэр эгч хэлсэн юм. Түүнчлэн цагдаа нар: “Ганц хүнийг орхигдуулсны оронд мянган хүнийг хилсээр баривчилсан нь дээр!” хэмээн сүрдүүлсэн. Үүнийг сонсоод би маш их сандарч, айлаа. Урьд нь итгэлээсээ болоод баривчлагдаж байсан учраас тэдэнд миний бүртгэл байгаа. Хэрвээ цагдаа нар нүүр царай таних тандалт ашиглавал би гарцаагүй баривчлагдана. Хэрвээ дахиад баривчлагдах юм бол амьд гарах ямар ч аргагүй—тэд лавтайяа амьд үлдээхгүй. Ингэж бодоод би аль болох хурдан зугтах ёстой гэдгээ ухаарсан юм. Гэвч өөр чуулганд очих үед сэтгэл санаа минь тайвширч чадахгүй байсан бөгөөд мөс чанартаа зэмлүүлж байв. Тэр чуулганд яаралтай зохицуулах шаардлагатай олон ажил байсан боловч амиа хамгаалахын тулд би үүрэг даалгавраа хаясан. Хэрвээ би одоо явах юм бол Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахгүй! Миний мөс чанар, хүн чанар хаана байна? Би аймхай хулчгар хүн шиг авирлаж байгаа бус уу? Бурханд итгэх жинхэнэ итгэл надад алга—миний гэрчлэл хаана байна? Эдгээр зүйлийг бодоод би яаравчлан Бурханы өмнө очин залбирч, надад итгэл, хүч чадал хайрлаж, намайг хамгаалаач гэж гуйсан юм, ингэснээр би гэрчлэлд зогсож чадах байв.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншлаа: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ? Тиймээс Сатан хүмүүст өөр юу ч хийх чадваргүй болдог ба тэр хүнийг яаж ч чадахгүй. Хэдийгээр ‘махан биеийн’ тодорхойлолтод махан бие Сатанаар завхруулагдсан гэдэг боловч хэрвээ хүмүүс үнэхээр өөрсдийгөө зориулж, Сатанаар жолоодуулахгүй бол хэн ч тэднийг дийлж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 36-р бүлэг). Бурханы үгийг тунгаан бодоод би, энэ нөхцөл байдал бол Бурханы туршилт, сүнсний ертөнцөд өрнөж буй дайн гэдгийг ойлгосон юм. Би Бурхантай хамт зогсон, Сатаныг шившиглэж, Бурханыг гэрчлэхийн тулд өөрийн амийг өргөл болгох ёстой гэдгээ мэдэж байлаа; тийм шийдвэрлэх мөчид би амь дүйн зугтаж яавч болохгүй байсан юм! Би Бурханы гэрийн ажлыг хамгаалах ёстой байв—тэр нь мөс чанар, хүн чанартай хүний хийх ёстой яг тэр зүйл байлаа. Би зөвт байдлын төлөө хавчлага амсаж байсан бөгөөд үхсэн ч гэсэн үнэ цэнтэй байх байсан юм. Хэрвээ би олиггүй амьдарч, Сатанд бууж өгсөн бол бие минь амьд үлдлээ ч гэсэн алхаж буй үхдэл адил байх байв. Ингэж бодоод би чөлөөлөгдөж, нөгөө чуулган руу яаравчлан буцаж очоод, Бурханы үгийн бүх номыг зөөхөд ах эгч нарыг зохион байгуулж, бүгдэд нь нуугдаарай гэж хэлсэн юм. Чуулганы бүх ажлыг нэлээд хурдан зохицуулаад би удирдамжийнх нь төлөө Бурханд талархлаа!

Төгс Хүчит Бурханд 20 гаруй жил итгэж, ХКН-ын хавчлага, дарлалыг тасралтгүй амсахдаа хэдийгээр би шаналал зовлон амссан байж болох ч Бурханы үгийн удирдамжтайгаар зарим үнэнийг ойлгож, зөв буруу, зөв шударга байдал болон ёрын мууг ялгаж сурч, бас тийм ер бусын орчин нөхцөлд Бурханд найдаж сурсан. Бурханы үгийн эрх мэдлийг үнэхээр мэдэрч, Бурханд итгэх итгэл минь нэмэгдсэн. Энэ бүхэн нь Бурханы нигүүлсэл юм. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зовлонгоос хайрын үнэр анхилдаг

Шиаокай, Жянши муж Би хөдөөгийн ердийн нэгэн эмэгтэй бөгөөд хүүг л үнэ цэнтэйд тооцдог феодалын үзэл санааны улмаас хүү төрүүлээгүйдээ ичиж...

Messenger дээр бидэнтэй холбоо барих