Болгоомжил! Эргэн тойронд чинь антихристүүд байна!

2023-07-11

Тэрэ, Аргентин

2021 оны 3-р сард би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм. Би Төгс Хүчит Бурханы үгийг их уншиж, байнга ах эгч нартай хамт цугларч, төд удалгүй бүлгийн удирдагч боллоо. Чуулганд би Клаудиатай танилцсан. Клаудиа Төгс Хүчит Бурханд жил хагас итгэсэн, одоо усалгааны санваартан хийж, цуглааны олон бүлгийг удирдаж байгаа, ах эгч нарыг яаж сайн усалж, дэмжихээ мэднэ гэж надад хэлсэн. Бас надад маш нөхөрсгөөр хандаж, өдөр бүр надтай мэндэлж, Төгс Хүчит Бурханы үгийг надтай хуваалцаж байсан учраас би маш их баярлаж, надад санаа тавьж байна гэж санагдсан юм. Клаудиа бас намайг Бурханд итгээд удаагүй учраас ганцаараа бүлгийн удирдагч хийж дөнгөхгүй, Бурханы үгийг ойлгохгүй бол алдаа гаргах магадлалтай гээд цуглаан бүрийн тухай өөрт нь мэдэгдэхийг надаас хүссэн. Ингэж хэлэхийг нь сонсоод би маш их санаа зовж, алдаа гаргаж магадгүй гэж айсан болохоор цуглаан даргалах бүрдээ Клаудиад мэдэгдэж, Клаудиа сайн нөхөрлөдөг, би ганцаараа хийж чадахгүй учраас түүний тусламж хэрэгтэй гэж бодсон. Нэг удаа би цуглаанд тогтмол оролцдоггүй нэг эгчийг дэмжих болоход Клаудиа надад “Та дөнгөж итгэж эхэлсэн, юм мэдэхгүй. Шинээр ирсэн хүнийг ганцаараа дэмжиж чадахгүй. Би таныг үргэлж дэмжиж, залж чиглүүлнэ ээ” гэсэн. Клаудиа бас надад илүү их юм зааж өгмөөр байна гэсэн. Намайг асуудалд орох бүрд туслахаар ирдэг болохоор би Клаудиаг маш сайн эгч гэж бодсон юм.

Хожим нь чуулган шинэ удирдагч, санваартнуудыг сонгох шаардлагатай боллоо. Сонгуулийн өмнө Клаудиа надад “Дээд түвшний удирдагч цуглаан дээр сайн нөхөрлөдөггүй. Бид түүнийг эсэргүүцэж, сөрөн зогсох ёстой. Удирдагчаар үргэлжлүүлэн ажиллуулж болохгүй. Ямар нэг зүйлийг сайн хийхгүй байгаа нь мэдэгдэх юм бол тэр хуурамч удирдагч гэсэн үг. Та ийм зүйл олж илрүүлбэл надад хэлэх хэрэгтэй. Надад хэлэхгүй бол Бурханаас урваж байгаа хэрэг шүү” гэсэн. Би: “Удирдагчид буруу зүйл байхгүй гэж би бодож байна. Би таны хүссэнийг хийж чадахгүй, мэдэхгүй юмаа хэлж чадахгүй” гэсэн. Клаудиа цааш нь “Би чуулганд нэг жил хагас ажиллаж байна. Би яаж удирдахаа мэднэ, гэхдээ дээд түвшний удирдагч намайг хэзээ ч удирдагчаар сонгож байгаагүй. Та тэдний сонгуулийг эсэргүүцэх хэрэгтэй. Тэгж байж л та удирдагчаар сонгогдож чадна” гэсэн. Надад Клаудиагийн буруу юм шиг санагдсан. Хүмүүс зүгээр хүсээд л удирдагч болчихдог юм биш. Тэднийг бүгдийг нь ах, эгч нар зарчмын дагуу сонгодог, бид удирдахаар сонгогдсон ч, үгүй ч Бурханы зохицуулалтыг бүгд дуулгавартай дагах ёстой. Төд удалгүй би санваартнаар сонгогдсон. Клаудиа үүнийг мэдээд уурлаж, удирдагч нар алдаа гаргалаа гэж хэлж эхэлсэн. Бас “Та бол шинээр ирэгч, одоохондоо юу ч мэдэхгүй. Тэд яаж таныг санваартан болгодог байна аа?” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод би юу хийхээ мэдээгүй. Тэр үүргээс татгалзахыг хүсээгүй ч сайн хийхгүй байх вий гэж санаа зовоод, маш их будилсан.

Сүүлд нь Клаудиа чуулганы санваартнууд, бүлгийн удирдагчид, бас намайг нэг бүлэгт орууллаа. Тэнд нийтдээ арав гаруй хүн байсан. Тэгээд биднээс удирдагчдад хэзээ ч битгий хэлээрэй гэж хүссэн юм. Намайг яагаад гэж асуухад Клаудиа: “Би та нарт зааж сургахын тулд энэ бүлгийг байгуулсан. Би илүү их үнэнийг ойлгоход чинь залж чиглүүлж, үүргээ сайн гүйцэтгэхэд чинь тусалж чадна. Энэ бүлэг удирдагчидтай ямар ч хамаагүй. Та нарын сайн сайхны төлөө л энийг хийж байна” гэсэн. Тухайн үед би Клаудиаг маш сайхан сэтгэлтэй, үргэлж бидэнд туслахын түүс болдог гэж бодсон. Бас, “За яах вэ, бидний сайн сайхны төлөө юм чинь удирдагчдад хэлэхгүй байхад зүгээр” гэж бодсон. Сүүлд нь Клаудиа, удирдагчид муу, ажлаа яаж хийхээ мэддэггүй, бүгд хуурамч удирдагч бид ялган таньдаг байх ёстой гэх мэтийг энэ бүлгийнхэнд хэлсэн юм. Түүний хэлсэн зүйл үнэн гэж би бодоогүй. Манай удирдагчид хайр энэрэлтэй, Бурханы үгийг ойлгож, үүргээ гүйцэтгэхэд маань тусалдаг, удирдагчдын талаар Клаудиагийн хэлсэн зүйл буруу байсан. Тухайн үед нэг ах Клаудиаг няцааж, “Таны хэлсэн зүйл худлаа, ингэж хэлэх нь буруу” гэсэн. Гэсэн ч энийг сонсоод Клаудиа маш их уурлаж, тэр ахтай маргалдаж, дараа нь тэр ах өөр нэг эгчийн хамтаар тэр бүлгээс гарсан. Дараа нь би Клаудиа дээр очиж, “Удирдагчдыг ар хударгаар нь шүүмжилсэн чинь буруу. Тэр ахыг хэлж өгөхөд яагаад уурласан юм бэ? Яагаад маргалдсан юм бэ?” гэхэд Клаудиа хүлээн аваагүйгээр барахгүй, бас маш их уурласан. Дараа нь би ч бас тэр бүлгээс гарсан.

Хамтран зүтгэгчдийн цуглаан болгон дээр Клаудиа удирдагчдын асуудлыг хөндөх юм гэж би огт бодоогүй. Хамтран зүтгэгчдийн нэг цуглаан дээр Клаудиа нэг санваартныг бүлэгт мессеж илгээхийг ятган, чуулганы удирдагч Ноэлиа ажлаа сайн хийхгүй байгаа, ах, эгч нарын асуудлыг шийдвэрлээгүй, бүлгийн удирдагчдыг хөгжүүлээгүй тул халагдаж, байр сууриа өөр хүнд үлдээх ёстой гэсэн байлаа. Дээд түвшний удирдагч: “Ноэлиа хэсэг хугацааны өмнө өвчтэй байсан учраас зарим ажлыг хийж чадаагүй ч үүргээ гүйцэтгэхдээ ихэвчлэн маш хариуцлагатай байдаг” гэсэн. Гэхдээ Клаудиа энийг сонссон ч гэсэн болихгүй, “Тэр удирдагч учраас биднээс илүү шаргуу ажиллах ёстой” гэсэн. Тэгээд Клаудиа мессеж илгээж, “Би чуулганы ажлыг хамгаалж байна. Урьд нь удирдагч намайг бодит ажил хийгээгүй, аргацаасан гээд надтай харьцаж, тэр нь намайг гомдоосон ч Бурхан миний зүрх сэтгэлийг мэднэ, бүх зүйл ил болно” гэсэн. Сүүлд нь Клаудиа манай чуулган сайн биш, манай удирдагчид хуурамч, өөр чуулганд үүргээ гүйцэтгэмээр байна гэж үргэлж хэлдэг байлаа. Цуглаан дээр Клаудиа энэ ч сайн биш, тэр ч зөв биш гэж үргэлж хэлдэг байсан нь хүн бүрийг тайвширч, Бурханы үгийг тунгаан бодох боломжгүй болгодог байсан юм. Надад энэ нь маш муухай санагдаж, тэр уур амьсгал таалагдаагүй. Чуулган бол Бурханыг шүтэн мөргөх газар, ах, эгч нар Бурханы үгийг идэж, уухаар цуглардаг газар байх учиртай боловч тэр үед чуулган бүрмөсөн сүйдсэн байлаа. Би удирдагчид мэдээлэхийг хүссэн ч Клаудиа мэдэх юм бол миний талаар таагүй бодолтой болж, өөрийнх нь тухай цуу яриа тарааж байна гэж бодох вий гэж санаа зовсон. Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй учраас юу ч хэлээгүй. Сүүлд нь Клаудиа над дээр дахиад ирж, чуулганы удирдагчид хуурамч учраас бид тэдний эсрэг зогсох ёстой гэсэн. Тэр үед би ялган таних чадваргүй, юу хийхээ мэдэхгүй байсан болохоор маш их шаналж, эдгээр зүйлийг Бурханы өмнө аваачин залбирч, намайг залж чиглүүлэхийг Бурханаас гуйлаа. Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг уншсан юм. “Миний өмнө зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна. Бусад хүний өмнө тодорхой байдлаар авирлах гэж бүү тэмүүл; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнэтэй, чухал биш гэж үү? Намайг хангалуун байлгахдаа чи үүрдийн, насан туршийн баяр хөөр, амар амгалангаар бүр ч илүү их дүүрэн болохгүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Бурханы үгийг уншаад би ойлгосон. Би өөрийнхөө дүр төрх, байр суурийг хэт их анхаарч, хүмүүсийг гомдоохоос айсан учраас Клаудиа чуулганы амьдралыг үймүүлэхийг харсан хэр нь мэдээлж зүрхлээгүй. Гэхдээ, хэрвээ би чуулганы амьдралыг хамгаалахгүй бол Сатаны талд зогсоно, энэ нь Бурханы жигшдэг зүйл гэж би хэзээ ч бодож байгаагүй. Зүрх сэтгэлд минь амар тайван, баяр хөөр байхгүй, шаналал, зовлон л байсан нь үнэнийг хэрэгжүүлээгүйгээс болсон байлаа. Би хүмүүстэй харилцах харилцаагаа цаашид хамгаалж болохгүй, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, чуулганы амьдралыг хамгаалах ёстой байсан юм. Нэг өдөр дээд түвшний удирдагч надаас цуглааны үеэрх Клаудиагийн зан авирыг юу гэж боддогийг асуухад би: “Түүний хэлсэн зүйл буруу. Иймэрхүү зүйл чуулганд тохиолдох ёсгүй” гээд, Клаудиагийн бусад зан авирын талаар ч бас удирдагчид хэлсэн.

Сүүлд нь, Клаудиаг яаж ялгаж таних талаар чуулганы удирдагч бидэнтэй нөхөрлөж, бид Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Мэхлэх, өөрийнхөө талд оруулах гэдэг нь утгын хувьд төстэй боловч мөн чанар, арга барил нь ялгаатай. Мэхлэх гэдэг нь хуурамч зүйл ашиглан хүмүүсийг төөрөлдүүлж, тэрийгээ үнэн гэж итгүүлэх явдал юм; өөрийнхөө талд оруулахгэдэг нь зориуд зарим нэг арга барил ашиглан, өөрийнхөө хэлснийг хүмүүсээр хийлгэж, өөрийнхөө замыг дагуулах явдал бөгөөд энэ сэдэл нэлээд илэрхий байдаг. Мэхлэх, өөрийнхөө талд оруулах гэдэг нь хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд зөв үг яриа ашиглах явдал юм. Энэ нь хүмүүсийн туйлын зөв гэж боддог, хүлээн авахад амархан зүйлийг хэлж, тэднийг өөрийн мэдэлгүй ярьж буй хүнд итгэж, түүнийг дагаж, түүнтэй нийцэлтэй болж, улмаар түүний гар хөл бологсдын бүлэглэл болоход хүргэх явдал юм. Энэ бол зөв бүлгийн хүмүүсийг өөрийнхөө талд оруулах явдал. Товчхондоо, хэрвээ хүмүүс антихристийн тийм хандлагыг хүлээн авбал антихристэд итгэж, антихристийг дагадаг болно, тэгээд тэд антихристийн хэлсэн бүхнийг хүлээн авч, дуулгавартай дагана. Тэд өөрийн мэдэлгүй антихристийн араас дагадаг болно. Тэд молигодуулсан бус уу? Зарим антихрист хүмүүсийг мэхэлж, өөрийнхөө талд оруулах зорилгодоо хүрэхийн тулд хүмүүст хандахдаа, үг хэлэхдээ үргэлж тодорхой арга барил ашигладаг. Энэ нь чуулган дотор бүлэглэл, фракц, овог үүсэхэд хүргэдэг… Ийм маягаар антихрист огтхон ч эргэлзэхгүйгээр хүмүүсийг мэхэлж, өөрийнхөө талд оруулаад, бүлэглэл, фракц үүсгэдэг. Тэд чуулганыг хагалан бутаргаж, хянахын тулд эдгээр аргыг ашигладаг. Ингэж хийх тэдний зорилго юу вэ? (Бие даасан хаанчлал байгуулах.) Бие даасан хаанчлал байгуулахын мөн чанар юу вэ? Энэ нь Христийн эсрэг дайсагнаж, Бурханы сонгосон хүмүүсийг хүчээр ноёрхож, Бурханы эсрэг зогсохын төлөө байдаг. Энэ нь Бурхантай өрсөлдөх гэсэн оролдлого биш гэж үү? (Мөн.) Тийм ээ, тийм оролдлого мөн(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 5-р зүйл: Тэд хүмүүсийг мэхэлж, өөрийнхөө талд оруулж, сүрдүүлж, хянадаг). Бидэнтэй Клаудиагийн зан авирын талаар нөхөрлөхдөө удирдагч Бурханы үгийг ашиглаж, Клаудиа бусдын өмнө өөрийгөө олон үнэнийг ойлгодог, удирдагч, санваартнуудын ажлыг хийж чадна гэж үргэлж гэрчилдэг, энэ нь шинээр ирсэн олон хүнийг түүнд хууртаж, түүнийг шүтэж, Клаудиаг удирдагч болгоогүй нь шударга бус гэж маргахад хүргэсэн гэсэн юм. Үнэн хэрэгтээ санваартнаар ажиллах хугацаандаа Клаудиа үргэлж аргацааж, хэзээ ч бодитой ажил хийгээгүй, усалж байсан шинээр ирэгсдийн олонх нь цуглаанд тогтмол оролцдоггүй байжээ. Дээд түвшний удирдагч асуудлынх нь талаар нөхөрлөсний дараа Клаудиа өөрийгөө эргэцүүлээгүйгээр зогсохгүй, өөрт нь шударга бусаар хандлаа, Бурхан өөрийнх нь зүрх сэтгэлийг мэднэ гэсэн. Үүнээс гадна, Клаудиа чуулганд алдар нэр, ашиг хонжооны төлөө үргэлж өрсөлдөж, чуулган өөрийг нь удирдагчаар сонгохгүй бол сонгогдсон удирдагчид туршлагагүй, ажлаа хийж чадахгүй гэх үг тарааж эхэлдэг байжээ. Дээд түвшний удирдагч Клаудиатай удирдагчдыг сонгох зарчмыг нөхөрлөж, зүгээр л хамгийн их ажлын туршлагатай хүмүүс биш, үнэнийг эрэлхийлдэг, хүн чанар сайтай хүмүүс сонгогддог гэж хэлсэн ч үүнийг огт хүлээн аваагүй, харин ч бүр нууцаар бүлэг байгуулж, өөртэй нь ойр дотно байсан бүх хүнийг тэр бүлэгтээ нэгтгэж, дээд түвшний удирдагч ажил зохицуулж чаддаггүй гэж тэндээ нууцаар мэдэгдэж, удирдагч, ах эгч нарын хооронд зөрчил үүсгэж, шинэ удирдагчид руу дайрч давшлан, огцрох ёстой гэж хэлүүлэхийн тулд хэдэн санваартныг ч ятгаж, чуулганд эмх замбараагүй байдал үүсгэсэн тул чуулганы ажил хэвийн явагдаж чадаагүй. Клаудиа бол зориуд чуулганы амьдралыг үймүүлж, чуулганыг хуваасан антихрист байлаа. Удирдагчийн хэлснийг хүлээн авахад надад нэг хэсэгтээ л хэцүү байсан. Би итгэж чадаагүй. Клаудиа яаж антихрист байх юм бэ? Клаудиа ихэвчлэн сайхан харагддаг, хүмүүст туслахыг үргэлж хүсдэг. Хэдий буруу зүйл хийсэн байлаа ч, тэглээ гээд антихрист болохгүй биз дээ? Клаудиад гэмших ахин нэг боломж өгөх ёстой биш үү? Ингэж бодоод би Бурханд залбирч, Бурханы хүслийг ойлгоход минь замчилж, Клаудиаг танихад минь туслаач гэж гуйсан.

Удирдагч Бурханы үгийг ашиглан антихристүүдийн үг, үйлдлийн санаархал, зорилгын талаар нөхөрлөсний дараа би эцэст нь Клаудиаг жаахан ялган таних болсон. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристүүдийн ааш авирын мөн чанар нь байр суурьтай болж, хүмүүсийг талдаа оруулж, өөрийг нь дагаж, шүтдэг болгох зорилгодоо хүрэхийн тулд цаг ямагт янз бүрийн арга, барил ашиглах явдал байдаг. Тэд зүрх сэтгэлийнхээ гүнд бол хүн төрөлхтнийг булаалдаж Бурхантай зориуд тэмцэлдээгүй байж болзошгүй хэдий ч нэг зүйл баттай: Тэд хүмүүсийг булаалдаж Бурхантай тэмцэлдэхгүй байхдаа ч гэсэн тэдний дунд байр суурь, эрх мэдэлтэй байхыг мөн л хүсдэг. Байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж байгаагаа ухаарах өдөр ирж, өөрсдийгөө бага зэрэг хазаарлалаа ч гэсэн тэд байр суурь, нэр хүнд эрэлхийлэхийн тулд янз бүрийг арга барил ашигласаар л байдаг; бусдын сайшаал, бишрэлийг хүртсэнээр хууль ёсны байр сууриа баталгаажуулна гэдгийг тэд зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байдаг. Товчхондоо, антихристүүдийн хийдэг бүхэн үүргээ гүйцэтгэж буй мэт харагддаг хэдий ч үүний үр дагавар нь хүмүүсийг төөрөлдүүлж, тэднээр өөрийгөө шүтүүлж, дагуулахын төлөө байдаг, энэ тохиолдолд, үүргээ ийм маягаар биелүүлэх нь өөрийгөө өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг. Хүмүүсийг хянаж, чуулганд байр суурь, эрх мэдэлтэй болох гэсэн тэдний санаархал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ бол тэр чигтээ антихрист юм. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн, хүмүүсээс юу ч гэж шаардлаа гэсэн антихристүүд Бурханы үг, шаардлагад таарсан байдлаар хийх ёстой зүйлээ хийж, үүргээ биелүүлдэггүй, мөн Бурханы айлдвар болон үнэний утга учрыг багахан ойлгосныхоо үр дүнд эрх мэдэл, байр суурийн эрэл хайгуулаа орхидоггүй. Тэдний санаархал, хүсэл хэвээр үлддэг, тэдгээр нь тэдний зүрх сэтгэлийг эзэмдэж, бүхий л оршихуйг нь хянаж, зан авир, бодол санааг нь чиглүүлж, алхдаг замыг нь тодорхойлсоор байдаг. Энэ бол жинхэнэ антихрист юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 5-р зүйл: Тэд хүмүүсийг мэхэлж, өөрийнхөө талд оруулж, сүрдүүлж, хянадаг). Удирдагч нөхөрлөхдөө “Антихристүүдийг илчилсэн Бурханы үгээс бид тэд байр суурийн төлөө, эрх мэдэлтэй болох гэсэн хүслээ хангахын тулд Бурханд итгэдгийг харж болно. Байр суурьтай болохын тулд тэд үргэлж өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг, ингэснээр бусад хүн тэднийг хүндэлж, биширдэг, заримдаа тэд бүр бүлэглэл үүсгэж, чуулганд хэрүүл маргаан тарьдаг. Одоо бид антихристүүдийн зан авирыг ашиглан Клаудиаг ялган таньж болно. Усалгааны санваартан болсноосоо хойш Клаудиа удирдагч болохыг үргэлж хүсдэг байсан. Ах, эгч нарын сайшаалыг хүртэж, өөрийгөө удирдагчаар сонгуулахын тулд Бурханд удаан итгэсэн, олон бүлгийг удирдсан, ажлын туршлагатай, маш их үнэнийг ойлгодог гэж өөрийгөө үргэлж өргөмжилж, гэрчилж, бас шинэ итгэгчид рүү дайрч давшилж, тэднийг юу ч ойлгодоггүй гээд, үүргээ сайн гүйцэтгэхийн тулд тэдэнд өөрийнх нь тусламж, дэмжлэг хэрэгтэй гэдэг байснаас зарим хүн Клаудиаг шүтэж, дуулгавартай дагахад хүрсэн. Чуулган өөрөөс нь бага хугацаанд Бурханд итгэсэн хүмүүсийг удирдагч, санваартнаар сонгохыг хараад Клаудиа сэтгэл дундуур болж, тэд бол хуурамч удирдагч гэх буруушаалтыг чуулганд тарааж, өөрийгөө удирдагчаар сонгуулахын тулд удирдагчдыг голж, өөрийг нь дэмжиж, өөрийнх нь үгэнд ор гэж хүн бүрээс хүссэн. Бас шинээр сонгогдсон удирдагчид руу дайрч давшилж, яллахын тулд зарим хүнийг татан оролцуулаад шинээр сонгогдсон удирдагчдыг дарамтад оруулж, сөрөг болгосон. Чуулган бол Бурханы үгийг идэж ууж, Бурханыг шүтэн мөргөх газар байх учиртай ч Клаудиа хэрүүл маргаан тарьж, хүн бүрийг үймүүлснээр ах, эгч нарыг чуулганы хэвийн амьдралаас нь салгасан. Клаудиа байр суурьтай болохын тулд юу ч хийхээс буцахгүй, уг чанар, мөн чанар нь тун хорлонтой, ёрын муу. Тэр бол үнэнийг үзэн ядаж, Бурханд дайсагнадаг антихрист” гэсэн. Бурханы үгийг уншиж, удирдагчийн нөхөрлөлийг сонсоод би эцэст нь Клаудиаг бага зэрэг ялган таних болсон юм. Би Клаудиаг сайхан сэтгэлтэй, үүргээ гүйцэтгэж, хүмүүст туслахаар эрмэлздэг гэж боддог байлаа. Клаудиа чуулганы сайн сайхны төлөө л ингэж байна гэж би бодсон. Хэдийгээр Клаудиа удирдагчдыг ар хударгаар нь үргэлж шүүмжилж, ах, эгч нартай байнга хэрэлдэж байсан ч би Клаудиагийн үг, үйлдлийн ар дахь зорилго, санаархлыг ялган таньж чадаагүй. Одоо бол би ойлгосон, Клаудиа удирдагч болохын төлөө л энэ бүхнийг хийж байж. Клаудиа өдөр бүр надтай мэндэлж, Төгс Хүчит Бурханы үгийг надад илгээж, өөрийгөө үүргээ жил гаруй хугацаанд гүйцэтгэсэн, Бурханы маш их үгийг мэднэ, Ариун Сүнсний ажилтай гэж надад хэлсэн. Бас шинээр сонгогдсон удирдагчид, дээд түвшний удирдагч ч гэсэн бүгд хуурамч гэсэн. Ах эгч нар өөрийг нь удирдагчаар сонгоосой гэж хүссэн учраас хэлсэн, хийсэн бүхэн нь өөрийгөө өргөмжилж, удирдагчдыг дорд үзэхийн төлөө байжээ. Клаудиа нууцаар бүлэг байгуулж, удирдагчдыг дайрч давшилж, шүүж, удирдагчдыг голуулахаар хүн бүрийг өдөөн хатгаж, дараа нь буруу зүйл хэлснийх нь төлөө бусад хүн өөрийг нь буруутгах үед хүлээн аваагүй, гэмшээгүй төдийгүй, тэдэнтэй эцэс төгсгөлгүй маргасан. Клаудиа байр суурьтай болохын тулд бүлэглэл байгуулж, удирдагчидтай зөрчил үүсгэж, чуулганыг хуваахаар оролдсоныг би одоо тодорхой харсан. Клаудиа үнэхээр антихрист байжээ.

Удирдагч цааш нь хэлэхдээ “Клаудиаг ийм зүйл хийсний хариуд дээд түвшний удирдагч өөрт нь туслахаар холбогдох үнэний зарчмыг олон удаа нөхөрлөсөн ч Клаудиа огт хүлээн аваагүй. Харин ч чуулганд хэрүүл маргаан тарьж, бүлэглэл үүсгэж, хуваагдал бий болгосоор байсан нь чуулганы ажилд ноцтой саад хийсэн” гэсэн. Удирдагч бидэнд Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн юм. “Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой… Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж, голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Бурханы үгийг уншсаны дараа удирдагч нөхөрлөж, “Үргэлж сөрөг байдал түгээж, хэрүүл маргаан тарьж, чуулганд бүлэглэл үүсгэдэг хүмүүс сурсан зангаараа үймээн дэгдээдэг, хэзээ ч эерэг дүрд тоглодоггүй, бас гэмшихээс татгалздаг гэдгийг Бурханы үг тодорхой хэлдэг. Тэд бол Бурханы таягдах хаях бүх хүн, тэднийг бүгдийг нь чуулганаас цэвэрлэх ёстой. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Чуулган мууг үйлдэгчдэд зарчмын дагуу ханддаг. Зарим хүн зөвхөн завхарсан зан чанартай ч мөн чанартаа муу хүмүүс биш. Тэд үнэнийг хүлээн авч чадна, мууг үйлдсэнийхээ дараа нөхөрлөл сонсоод гэмшиж чадна. Чуулган тийм хүмүүст өөр боломж олгодог. Харин зарим хүн угаасаа харгис байдаг, үнэнийг огт хүлээн авдаггүй. Өөрсөдтэй нь үнэнийг нөхөрлөсөн хэнийг ч үзэн ядаж, дараа нь үргэлжлүүлэн мууг үйлдсээр байдаг. Тэдний харуулдаг зүйл завхралын түр зуурын илрэл биш. Тэд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцэх мөн чанартай. Тэд бол жинхэнэ антихристүүд, тэднийг олох л юм бол цэвэрлэдэг” гэсэн. Бурханы үг, удирдагчийн нөхөрлөлөөс би, Клаудиа ах, эгч нарын дунд үргэлж хэрүүл маргаан тарьж, удирдагчдыг дайрч давшилж, шүүж, чуулганы амьдралыг үймүүлээд, ах, эгч нарыг чуулганыг орхиж, өөрийг нь дагахад уриалсан, энэ бүхэн нь түүнийг жинхэнэ антихрист болгожээ. Би эхэндээ ялган таниагүй. “Клаудиад гэмших боломж олговол яасан юм бэ?” гэж бодсон. Үнэндээ Клаудиад олон удаа нөхөрлөж, тусалж, олон боломж олгосон ч үнэнийг хүлээн авахгүй, гэмшихээр татгалзсаар байж. Клаудиа үнэнийг үзэн ядаж, Бурханд дайсагнадаг уг чанартай, хэчнээн олон удаа боломж олгосон ч хэзээ ч жинхэнээсээ гэмшихгүй байсан учраас түүнийг цэвэрлэх ёстой байжээ. Үүнийг ухаармагцаа би “Бурханд дөнгөж итгэснийхээ дараа би яагаад ийм хүнтэй уулздаг байна аа? Яагаад антихристүүд чуулганд гарч ирдэг юм бэ?” гэж өөрийн эрхгүй гайхширлаа.

Удирдагч бидэнд Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсний дараа би эцэст нь Бурханы хүслийг ойлгосон юм. “Антихристүүд гарч ирж, чуулганыг үймүүлэх нь сайн зүйл үү, муу зүйл үү? (Муу.) Яагаад муу гэж? Бурхан алдаа гаргасан хэрэг үү? Бурхан сайтар ажиглалгүй, Бурханы гэрт нэвтрэн орох боломжийг антихристүүдэд олгосон уу? (Үгүй.) Тэгвэл юу болоод байна вэ? (Бурхан биднийг антихристүүдийг ялган таньдаг болж, тэдний уг чанар, мөн чанарыг нэвт харж сурч, Сатанд дахин хэзээ ч хуурталгүй, Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсож чаддаг болгохын тулд антихристүүдийг илчилдэг. Энэ бол биднийг гэх Бурханы аврал юм.) Бид Сатан хэчнээн ёрын муу, харгис, хорлонтой байдгийг, Сатан үнэнээс залхаж, үзэн яддагийг үргэлж ярьдаг. Чи үүнийг харж чадах уу? Сатан сүнслэг ертөнцөд юу хийдгийг харж чадах уу? Тэр яаж ярьж, үйлддэгийг, үнэн болон Бурханд яаж ханддагийг, ёрын муу нь хаана оршдогийг харж чадах уу—чи эдгээр зүйлийг алийг нь ч харж чадахгүй. Иймээс Сатан бол ёрын муу, Бурханыг эсэргүүцдэг, үнэнээс залхдаг гэж бид яаж ч хэлсэн бай, оюун ухаанд чинь энэ нь зүгээр л үг төдийхөн юм. Үүнд ямар ч бодит дүр төрх байхгүй. Энэ нь хий хоосон, бодит бус; бодитой лавлагаа болж чадахгүй. Гэхдээ хүн антихристтэй харилцах үедээ Сатаны ёрын муу, харгис зан чанарыг, үнэнээс залхдаг мөн чанарыг бага зэрэг тодорхой хардаг бөгөөд Сатаны талаар арай илүү нарийн, бодитой ойлголттой болдог. Хүмүүсийн хүрч, харж болох ийм бодит жишээ, үйл явдал байхгүй бол хүмүүсийн ойлгодог үнэн нь бүдэг бадаг, хоосон, бодит бус байх болно. Харин хүмүүс энэ антихристүүд, ёрын муу хүмүүстэй бодитоор харилцах үедээ яаж ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийг нь харж чадах бөгөөд Сатаны уг чанар, мөн чанарыг таньж чадна. Энэ ёрын муу хүмүүс, антихристүүд нь төрөл арилжсан Сатан—амьд Сатан, амьд диавол юм гэдгийг тэд харна. Антихристүүд болон ёрын муу хүмүүстэй харилцах нь ийм үр дүнд хүргэж чадна(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)). “Чуулганд антихрист бол зөвхөн Бурханы дайсан төдийгүй, Бурханы сонгосон хүмүүсийн дайсан юм. Хэрвээ чи антихристийг таньж чадахгүй бол мэхлэгдэж, татагдаж, антихристийн замаар алхаж, Бурханаар хараагдаж, шийтгүүлэхэд амархан. Тийм зүйл тохиолдвол Бурханд итгэх итгэл чинь бүрмөсөн бүтэлгүйтнэ. Аврал хүртэхийн тулд хүмүүс юуг эзэмших ёстой вэ? Юун түрүүнд тэд олон үнэнийг ойлгож, антихристийн мөн чанар, зан чанар болон замыг таньж чаддаг байх ёстой. Энэ нь Бурханд итгэх зуураа хүмүүсийг шүтэж, дагахгүй гэдгээ баталгаажуулах цорын ганц зам, мөн эцсээ хүртэл Бурханыг дагах цорын ганц зам юм. Антихристийг таньж чаддаг хүмүүс л үнэхээр Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханы төлөө гэрчлэл хийж чадна. Антихристийг таних нь энгийн хэрэг биш бөгөөд тэдний мөн чанарыг тодорхой харж, хийж буй бүхнийх нь ар дахь явуулга, заль мэх, зорьсон зорилгыг нэвт харах чадвартай байх шаардлагатай. Тийм маягаар чи тэдэнд хууртахгүй, хянуулахгүй, бат зогсож, тууштай, тогтвортой байдлаар үнэнийг эрэлхийлж, мөн үнэнийг эрэлхийлэх, аврал хүртэх замаар туйлбартай явж чадна. Хэрвээ чи антихристийг таньж чадахгүй бол чамайг асар их аюулд байна гэж хэлж болох бөгөөд чи антихристэд хууртагдаж, олзлогдож, Сатаны нөлөөн дор амьдардаг болоход амархан… Тиймээс чи аврал хүртэж болох газарт хүрч очихыг хүсвэл давах ёстой эхний туршилт чинь Сатаныг нэвт шувт харж чаддаг байх явдал, бас чи босоод Сатаныг илчилж, хаях эр зоригтой байх ёстой. Тэгвэл Сатан хаана байна вэ? Сатан чиний дэргэд, эргэн тойронд чинь байдаг; тэр ч байтугай чиний зүрх сэтгэл дотор амьдарч байж ч магад. Хэрвээ чи сатанлаг зан чанар дотор амьдарч байгаа бол Сатанд харьяалагддаг гэж хэлж болно. Сүнсний ертөнцийн Сатан, ёрын муу сүнснүүдийг чи харж, хүрч чадахгүй боловч бодит амьдралд оршдог, Сатан, амьд диаволууд хаа сайгүй байдаг. Үнэнээс залхдаг ямар ч хүн ёрын муу бөгөөд үнэнийг хүлээн авдаггүй ямар ч удирдагч, ажилчин бол антихрист эсвэл хуурамч удирдагч юм. Тийм хүмүүс Сатан, амьд диавол биш гэж үү? Энэ хүмүүс чиний шүтэж, хүндэлдэг яг тэр хүмүүс ч байж магад; чамайг удирддаг, аль эсвэл чиний аль эртнээс зүрх сэтгэлдээ биширч, итгэж, түшиглэж, найдаж байсан хүмүүс байж болох юм. Гэвч үнэндээ тэд чиний замд тээглэж, үнэнийг эрэлхийлж, аврал хүртэхэд чинь саад болж байгаа замын садаа мөн; тэд бол хуурамч удирдагч, антихристүүд. Тэд чиний амьдрал, алхдаг замыг хяналтдаа авч, аврал хүртэх боломжийг чинь сүйрүүлж чаддаг. Хэрвээ чи тэднийг таньж, нэвт шувт харж чадахгүй бол хэзээ хэзээгүй хууртаж, тэдэнд олзлогдож, баригдаж болзошгүй. Иймээс чи асар их аюулд байна. Хэрвээ чи энэ аюулаас мултарч чадахгүй бол Сатаны золиос болно. Ямартай ч антихристэд хууртаж, хянуулж, антихристийн дагалдагчид болдог хүмүүс хэзээ ч аврал хүртэж чадахгүй. Тэд үнэнийг хайрлаж, эрэлхийлдэггүй учраас хууртаж, антихристийг дагах боломжтой. Энэ бол зайлшгүй үр дүн юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 3-р зүйл: Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг). Удирдагч нөхөрлөхдөө “Бурхан биднийг сургамж авч, ялган таньж сураасай гэсэндээ антихристүүдийг чуулганд гарч ирэхийг зөвшөөрдөг, энэ нь бас бүх төрлийн хүмүүсийг илчлэхийн төлөө байдаг. Хэрвээ бид антихристүүдийг ялган таньж чадахгүй бол антихристүүд биднийг мэхэлж, үймүүлэх үед сохроор шүтэж, дуулгавартай дагана, бидний хувьд тэдэнд хууртаж, хянуулахад амархан. Тэр ч байтугай мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхэд нь антихристүүдийг дагаж, Бурханд таягдан хаягдах боломжтой, эсвэл антихристүүд биднийг дарангуйлж, шийтгэх үед тэднийг эсэргүүцэж, голж зүрхлэхгүй, зүрх сэтгэлдээ харанхуй, шаналлыг мэдэрнэ, бүр ч ноцтой нь гэвэл бид Бурханыг орхиж, Бурханаас урваж, Бурханаар авруулах боломжоо орхино” гэсэн. Удирдагч цааш нь үргэлжлүүлэн “Энэ туршлагаар дамжуулан бид үнэнийг эрж хайж, янз бүрийн хүмүүсийг ялган таньж сурдаг, антихристүүд гэж юу болохыг, яаж авирладгийг мэдэж, антихристүүдийн уг чанар, мөн чанарыг тодорхой харж чадна, үнэний зарчмын дагуу антихристүүдийг ялган таньж, мэдээлж, голж чадна, антихристүүдийг өөрсдөөсөө зааглаж чадна. Зөвхөн ийм маягаар бид Сатаны мэхлэлт, хяналтаас мултарч чадна. Хэрвээ бид ялган таних чадваргүй, антихристүүдийг голж чадахгүй бол антихристүүдэд мэхлэгдээд, аврагдаж, төгс болгуулах боломжоо алдана” гэсэн. Удирдагчийг нөхөрлөсний дараа би Бурхан антихристүүдийг чуулганд гарч ирэхийг зөвшөөрдөг, ингэснээр бид үнэнийг олж авч, ялган таньдаг болж, Сатаны мэхлэлт, хяналтаас чөлөөлөгдөж чадна гэдгийг ойлгосон. Антихристүүдтэй бодитоор харилцахгүй бол бид хүмүүсийг ялган таньж чадахгүй, антихристүүдэд мэхлэгдэж, антихристүүдийг дагасаар байна. Энэ антихристийн хууран мэхлэлт, үймээнийг туулсныхаа дараа би ямар нэг зүйл тохиолдох үед бид үнэнийг эрж хайж, Бурханы үгийн зарчимд үндэслэн аливааг харах ёстой гэдгийг бас ойлгосон. Хэн нэгэн зарчмыг зөрчиж байгааг харвал үнэнийг хэрэгжүүлж, тэрийг илчлэх ёстой, цаг тухайд нь удирдагчдад мэдээлэх ёстой. Бас би өмнө нь бялдууч хүн байж, хүмүүсийг гомдоохоос үргэлж айж, тэдэнтэй харилцах харилцаагаа үргэлж хадгалдаг байсан. Энэ нь сатанлаг гүн ухаан гэдгийг одоо би ойлгосон. Бид үнэнд харшлах зүйлийг олж харвал шууд хэлэх хэрэгтэй, чуулганы ажлыг хамгаалах ёстой болохоос хүмүүстэй харилцах харилцаагаа хамгаалах ёсгүй, энэ нь Бурханы хувьд гомдож, зэвүүцмээр зүйл юм.

Дараа нь ах, эгч нар бүгд Клаудиаг ялган таньж, чуулганаас хөөхийг бүгд зөвшөөрсөн. Клаудиа бүлгээс гарсныхаа дараа над руу утасдаж, уйлан, “Чуулганы хүмүүс намайг антихрист гэсэн. Тэд намайг тэгж хэлж болохгүй! Эгч ээ, та чуулганыг орхих хэрэгтэй. Чуулганы удирдагчид бүгд хуурамч, бүгд худалч, тэнд үлдсэнээрээ та тэдний худал хуурмагийг дэмжиж байна” гэсэн. Би Клаудиад “Бурханд итгэгчийн хувиар бид Бурханы үгийг дуулгавартай дагах ёстой. Удирдагчдын нөхөрлөл Бурханы үгтэй нийцэж байгаа болохоор бид мэдээж тэдний хэлснээр хийх ёстой. Та сонсохыг хүсэхгүй байвал тэр нь таны хэрэг. Намайг талдаа оруулах гэж битгий оролд. Та аврагдах боломжоо алдсан, би боломжоо алдмааргүй байна” гэсэн. Тэрний дараа нь би Клаудиад өөр нэг их юм хэлээгүй, Клаудиа ч надтай дахиж ярихаар оролдоогүй. Клаудиаг чуулганаас гарсны дараа түүнийг огт ялган таниагүй хоёр хүн ямар ч нөхөрлөл сонссон, Клаудиаг гөжүүдлэн дагаж, эцэст нь бас чуулганаас гарсан даа. Энэ туршлагаас би намайг гэх Төгс Хүчит Бурханы удирдамж, авралыг харсан. Бурханы үг л намайг хамгаалж, антихристүүдийг ялган таньж сурахад минь надад замчилж, зөв замаар явж, антихристүүдэд хууртахгүй байхад минь тусалсан юм. Би олон дутагдалтай, олон үнэнээр өөрийгөө зэвсэглэх шаардлагатай хэвээр байгаагаа мэднэ ээ, гэхдээ Бурханы ажлыг туулахын тулд Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншиж, Бурханд найдна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хямрал дундах сонголт

Жан Жинь, Хятад Хэсэг хугацааны өмнө би Жао ахаас захиа авсан юм. Тэдний чуулганы удирдагч, бас нэг ах, нэг эгч сайн мэдээ түгээж яваад...

Messenger дээр бидэнтэй холбоо барих