Хүнийг шүтэхийн үр дагавар

2022-03-27

Сон Ю, Нидерланд

2019 онд би удирдлагын албан тушаалд бэлтгэгдэж, Вантай хамт ажиллаж байв. Вантай харилцах явцдаа Хятадад олон жил удирдагчийн үүрэг гүйцэтгэж, олон өөр төсөл хариуцаж байсныг нь мэдсэн юм. Хилийн чанадад ирээд Ван шууд удирдагч болон дэвшиж, хэд хэдэн чуулган хариуцах болсон. Ван нэлээд сайн хэв чанартай, зарчмыг сайн ойлгодог, үнэнийг ойлгодог байх, үгүй бол ийм чухал үүргүүдийг яаж гүйцэтгэж чадах билээ? гэж надад санагдаад, өөрийн эрхгүй түүнийг бага зэрэг биширч, би дөнгөж л сурч байгаа, олон зарчмыг сайн мэдэхгүй гэж өөртөө хэлж байв. Би аливааг сайн мэдэхгүй, төвөгтэй асуудал дээр будилах магадлалтай байлаа. Зарчмыг мэддэг хүнтэй хамтарч байгаа болохоор чуулганы ажлыг сайн хийхийн тулд түүнээс суралцаж, зарчмыг аль болох хурдан ойлгох хэрэгтэй байлаа.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Вантай хийсэн цуглаан дээр эх газрын Хятадад гүйцэтгэж байсан үүргийнхээ талаар ярихыг нь сонсоход хэдэн чуулган сайнгүй байсан учраас Ванд тэдгээрийг хариуцуулсан байна. Эхэндээ хэцүү ажил байна гэж санагдсан учраас явахыг хүсээгүй боловч Бурханы үгийг ууж, идэж, залбирсныхаа дараа тэр үүргийг хүлээн авчээ. Хариуцаж авсных нь дараа зарим нэг бодитой бэрхшээл байсан боловч хэсэг хугацаанд шаргуу ажилласнаар чуулганы ажил сайжирч эхэлжээ. Ингэж ярихыг нь сонсоод Ван сайн хэв чанартай, үнэхээр ачаа үүрч, Бурханы хүслийг анхаарч, бараг л үхмэл байсан төслүүдийг сэргээсэн юм шиг санагдсан. Түүнд Ариун Сүнсний ажил, Бурханы удирдамж, ерөөл байсан байх. Би өөрийн эрхгүй түүнийг улам их бишрэх болж, хамтын ажиллагаа маань үргэлжлэхийн хэрээр түүний нөхөрлөлийг заавал чих тавин сонсдог байлаа. Ван үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлээ орхиж, сэтгэл хөдлөлөө хойш тавьсан, гэр бүл нь яаж саад болохоор оролдсон, Сатаны заль мэхийг яаж давж, гэрчлэлд зогссон, антихристүүдийг яаж алхам алхмаар таньсан, тэгээд тэднийг хэрхэн чуулганаас явуулж, ах эгч нарыг хамгаалсан тухайгаа ярьж, бас ажил нь хэцүү байсан удирдагчдыг яаж дэмжиж, гараас нь хөтлөн Зарчмыг сурахад нь тусалж байснаа ярьсан. Түүний энэ бүх түүхийг сонсоод хэдийгээр бид хамтрагчид боловч жирийн биднээс илүү өндөр түвшинд байгаа юм шиг, аливааг илүү өргөн хүрээнд хардаг, бид түүний хаана нь ч хүрэхгүй юм шиг санагдаж байлаа. Цаг хугацаа өнгөрөх явцад үүргээ яаж хэрэгжүүлж байгааг нь би сайтар ажиглалаа. Цуглаан дээр Ван, хүнийг гэх Бурханы хайр, Бурханы хүсэлд санаа тавих, Бурхан хэрхэн бидэн дээр ажиллаж, биднийг авардаг, Бурхан хэр их нигүүлсэл хайрладаг, Бурханы хайрыг яаж хариулах ёстой тухай Бурханы үгийг нөхөрлөж эхэлдэг байв. Дараа нь, яаж бодитой ажил хийх тухай, Хятадад байхдаа бодитой ажил хийж, үр дүнд хүрэхийн тулд газар болгонд өөрийгөө дайчилдаг байсан тухайгаа нөхөрлөдөг байв. Тэр бүхний дараа тодорхой нэг газар асуудал байгааг анзаарвал бодитой ажил хийгээгүй гэж удирдагчидтай харьцаж, задлан шинжилж, тэд хүн чанар, мөс чанаргүй, хариуцлагагүй, Бурханы хүсэлд санаа тавьдаггүй, тийм ч учраас тэдэнд Бурханы удирдамж байхгүй, үр дүнд хүрч чадаагүй гэж хэлдэг байв. Тэгээд Ван Хятад дахь ажлынхаа талаар, Ариун Сүнсний ажлыг олж авч, бүх асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхдээ Бурханд яаж найддаг байснаа ярьж, дараа нь аливааг шийдэхийн тулд буцаж очоод Бурханд найд гэж тэдгээр удирдагчид хэлдэг байлаа. Хэсэг хугацааны дараа Ван цуглаан дээр тэднээс маш нарийн ширийн асуултууд асууж эхэлсэн, тэд зарим газар сайн мэдээний ажилдаа илүү их амжилт олж байлаа. Ажлын ийм хэв маяг надад цоо шинэ байв. Үе шат бүр дараагийнхтайгаа холбогддог, үнэхээр системтэй, Ваны ярьж, ажиллаж байгаа нь шийдэмгий, итгэлтэй, олон ах эгч Ванг үнэхээр биширч байсан. Ван удаан хугацаанд удирдагчийн үүрэг гүйцэтгэж, маш их туршлага хуримтлуулсан учраас асуудлыг зохицуулж, засаж залруулах арга хэмжээ авахдаа надаас илүү юм гэж би бодсон. Ваны ажиллах хэв маяг маш дээгүүр юм шиг санагдаж, би хэзээ тийм болж чадах бол гэж гайхширч, юмыг яг түүн шиг хийж эхэлбэл би ч бас сайн үр дүнд хүрч, бусад хүмүүс намайг хүндэлж магадгүй гэж бодогдсон.

Үүний дараа ах эгч нартай хийдэг цуглаан дээр Бурханы хүсэлд санаа тавих тухай хэсгүүдээр эхэлж, Бурхан яаж бидэн дээр ажиллаж, биднийг авардаг, бид яаж Бурханы хайрыг хариулах ёстой, хэрхэн үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж, бодитой ажил хийх тухай нөхөрлөлөө. Сайн мэдээний баг сайн үр дүн гаргахгүй байх үед би Ваны ярианы хэв маягийг дуурайж, тэдэнд засалт, харьцалт хийж, үүрэгтээ ачаа үүрэхгүй байгаа учраас л үр дүн гаргахгүй байна, тийм хүмүүс ямар ч мөс чанар, хүн чанаргүй, ердөө л үйлчлэл үзүүлэгчид гэлээ. Цуглаан болгон дээр сайн мэдээний ажлынх нь үр дүнгийн талаар нарийн ширийн асуулт асууж, байдал сайнгүй байх үед тэднийг басамжилж, маш их нөхөрлөсний дараа ч сайн үр дүн гаргаж чадсангүй, тэгэхээр тэд хүчин чармайлт гаргахгүй байна гэж бодож байлаа. Тэгээд би үүрэгтээ яаж бодитой ажил хийх, үүнд зүрх сэтгэлээ яаж зориулж, хайхрамжгүй биш байх талаар нөхөрлөж, нөхөрлөлөөрөө тэднийг засаж, харьцсан. Үүний дараа ч гэсэн тэдний гүйцэтгэл сайжрахгүй л байлаа. Би бүр будилсан, Ваны өөрийнх нь ажлын арга барилыг дагасан байтал Яагаад үр дүн харагдсангүй вэ? Нэг эгч надад нэг юм хэлсний дараа л өөрийгөө эргэцүүлсэн. Бид өөрсдийн үүрэг, гарч буй бэрхшээлүүдийн талаар сэтгэгдлээ ярилцаж байтал эгч надад сэтгэлээ уудалж, надтай ажиллахдаа үнэхээр дарамтад орж, хязгаарлагдсан, цуглаан болгон дээр би ихэмсгээр зогсож, эгчийг загнан, дараа нь эгч өөрийгөө хатамжилж, үргэлжлүүлэн зүтгэж, юмыг хийдэг байсан гэж хэллээ. Эгч сайн ажиллахгүй бол харьцалт туулна гэдгээс айж, маш их дарамтад орсон учраас надтай цуглаан хийхийг хүсэхээ больжээ. Бас намайг өөрийнхөө завхрал, алдаа дутагдлыг нэг их хуваалцдаггүй, харин зүгээр л бусдын асуудлын талаар ярьдаг учраас хүмүүс миний зүрх сэтгэлийг харж чадалгүй, хол хөндий санагддаг гэсэн. Эгч уйлангаа ингэж хэлсэн юм. Үүнийг сонсоод үнэхээр гонсойж, эгчийг үнэхээр хэлмэгдүүлсэн санагдсан. Үүргээ тийм маягаар гүйцэтгэвэл бусдыг тэгж их гомдооно гэж би мэдээгүй, би үүргээ сайн гүйцэтгэж, ажлын үр дүнгээ сайжруулахыг л хүссэн. Гэтэл би үүргээ сайн гүйцэтгээгүйгээр барахгүй, ах эгч нарт хязгаарлагдсан мэдрэмж төрүүлжээ. Би хаана буруутав аа? Би Бурханы өмнө очин залбирч, асуудлаа ойлгоход минь замчлаач гэж гуйсан.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн энэ хэсгийг харсан юм: “Чуулганы удирдагч, ажилчны хувиар чи Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдалд орж, Бурханд зохистой гэрчлэл хийхэд нь удирдах гэж байгаа бол Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөхөд илүү их цаг зарцуулахад хүмүүсийг чиглүүлэх нь хамгийн чухал юм. Ингэснээр Бурханы сонгосон хүмүүс Бурхан хүнийг аврахын зорилго, Бурханы ажлын зорилгыг илүү гүн гүнзгий мэдэж, Бурханы хүсэл болон хүнд тавьдаг янз бүрийн шаардлагыг нь ойлгож чаддаг бөгөөд улмаар үнэнийг ойлгох боломжтой болдог… Чи зөвхөн харьцаж, сургаал айлддаг бол хүмүүст үнэнийг ойлгуулж, тэднийг үнэний бодит байдалд оруулж чадах уу? Чиний нөхөрлөдөг үнэн бодитой биш, хоосон сургаалын үгээс цаашгүй бол тэдэнтэй хэчнээн их харьцаж, хэр их сургаал айлдлаа ч гэсэн ямар ч нэмэргүй байх болно. Хүмүүс чамаас айж, чиний хий гэснийг хийж, эсэргүүцэж зүрхлэхгүй байх нь үнэнийг ойлгож, дуулгавартай байхтай адилхан гэж чи бодож байна уу? Энэ бол том алдаа; амийн оролт тийм ч энгийн биш. Зарим удирдагч хүчтэй сэтгэгдэл төрүүлэхээр хичээж байгаа шинэ менежер шиг байдаг. Тэд бүх хүнийг захирахын тулд шинэхэн олдсон эрх мэдлээ Бурханы сонгосон хүмүүст тулгахаар хичээн, ингэвэл ажил нь хялбар болно гэж боддог. Хэрэв чи үнэний бодит байдалгүй бол төд удалгүй үнэн төрх чинь илчлэгдэж, жинхэнэ биеийн хэмжээ чинь ил болох бөгөөд таягдан хаягдаж ч болзошгүй. Зарим захиргааны ажилд багахан харьцалт, засалт, сахилгажуулалт байж болно. Гэхдээ чи үнэнээр хангаж чаддаггүй, хүмүүст сургаал айлдаж л чаддаг, хилэгнэн уурлахаас өөрийг хийдэггүй бол завхарсан зан чанар чинь аяндаа илчлэгдэж, завхралынхаа үзэшгүй нүүр царайг чи харуулжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурханы сонгосон хүмүүс чамаас амийн хангалт хүртэж чадахгүй, ямар ч бодит зүйл олж авахгүй учир чамайг үзэн ядаж, жигшиж, чамаас зайлсхийнэ… Зарим удирдагч, ажилчид асуудал шийдвэрлэхдээ үнэнийг ярилцаж чаддаггүй. Оронд нь зүгээр л бусдыг айлган, өөрсдийг нь дуулгавартай дагадаг болгох гэж бусадтай сохроор харьцаж, эрх мэдлээ гайхуулдаг. Энэ нь хуурамч удирдагчид, антихристүүдийн зуршил болсон арга барил юм. Зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс удирдагч, ажилчин байхад тэнцэхгүй, Бурханд үйлчилж, Бурханыг гэрчлэхэд бүр ч тохирохгүй гэдгийг баримтууд нотолдог(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”). Бурханы дүрсэлсэн бүхэн надтай А, Б-гүй таарч байлаа. Ах эгч нартай хийсэн цуглаан дээр үр дүн гаргахгүй байгааг нь анзаараад тэдний бодит бэрхшээл, сайн мэдээ түгээхдээ сайнгүй байгаагийн шалтгааныг нь ойлгохыг оролдоогүй, асуудалд нь туслахын тулд үнэнийг нөхөрлөх хүчин чармайлт гараагүй. Зүгээр л тэдэнд засалт, харьцалт хийж, ихэмсгээр зэмлэн, ачаа үүрэхгүй байна, хүн чанаргүй байна гэж шүүмжилсэн. Тэгээд ах эгч нарт хязгаарлагдсан санагдаж, надаас айж, хөндийрчээ. Ах эгч нарт туслахаар үнэнийг нөхөрлөхийн оронд тэднийг ихэмсгээр загнаж, сэтгэл санааг нь хямрааж, дээрэлхүү загнасан. Ийм маягаар үргэлжилсэн бол би хуурамч удирдагч, антихрист болох байсан. Энэ ямар ноцтой асуудал болохыг хараад би Бурханы өмнө очиж залбирсан: “Бурхан минь, би эрх мэдлээ буруугаар ашиглаж, хүмүүст сохроор харьцалт хийж байж. Би үүргээ сайн гүйцэтгэлгүй, ах эгч нарыг гомдоожээ. Би Танд гэмшихийг хүсэж байна. Намайг залж чиглүүлээч.” Үүний дараа Бурханы зарим нэг үгээс хэрэгжүүлэлтийн замыг олсон. Түүнээс хойш цуглаанууд дээр эхлээд бэрхшээлийнхээ талаар ярихыг ах эгч нараас хүсэж, дараа нь тэр асуудлыг яаж харж байгаагаа тэдэнд хэлж, Бурханы үгэнд үндэслэн нөхөрлөдөг болсон. Тэгснээр бусад хүмүүс хязгаарлахаа больж, тусламж авсан. Хэсэг зуур ингэж хийсний дараа надад хавьгүй дээр санагдах болсон.

Би аль хэдийн сайн сургамж авсан гэж бодож байсан ч Бурханы үгийн нэг хэсгийг уншаад, Ваны ажлын дадлыг яагаад дуурайснаа, Бурханд итгэх итгэлдээ сонгосон замаа ойлгосон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Чуулган дахь удирдагч, ажилчдын түвшин ямар байх нь хамаагүй, та нар үргэлж тэднийг шүтэж, тэдэнд байнга анхаарал хандуулж, тэднийг биширч, бүх зүйл дээр тэдэнд найдаж, ингэснээр аврал хүртэнэ гэж итгэж найддаг бол энэ бүхэн талаар болно, учир нь энэ хөшүүрэг өөрөө буруу юм; хүмүүс Бурханд итгэхдээ зөвхөн Бурханыг дээдэлж, дагаж болно. Удирдагчид бол удирдлагын хэргэм зэргээсээ үл хамааран эгэл жирийн хүмүүс хэвээр бөгөөд хэрвээ чи тэднийг даргаа гэж үзэн, тэд чамаас илүү дээр, илүү чадварлаг, чамайг удирдах ёстой, тэд бүх талаар хэнээс ч илт давуу гэж боддог бол энэ нь буруу—энэ чиний төөрөгдөл. Тэгвэл ийм төөрөгдөл ямар үр дагаварт хүргэдэг вэ? Энэ төөрөгдөл, ийм ташаа ойлголт удирдагч нараа бодит байдалд нийцэхгүй шаардлагатай өөрийн эрхгүй жишиж үзэхэд хүргэнэ; үүний зэрэгцээ чи тэдний эв дүй, чадвар, авьяас билигт ихэд татагдсаар нэг л мэдэхэд тэднийг шүтэж, тэд чиний Бурхан болсон байх болно. Тэднийг үлгэр дуурайл, шүтэх объект болгож эхэлсэн мөчөөс эхлээд тэдний дагалдагчдын нэг болох мөч хүртэлх тэр зам бол чамайг Бурханаас өөрийн эрхгүй холдуулах зам юм. Тэгээд чи Бурханаас аажмаар холдож байхдаа ч Бурханыг дагаж байна, Бурханы гэрт, Бурханы өмнө байна гэж итгэсээр байх болно. Гэвч үнэндээ чи Сатаны хүн буюу антихристэд татагдан холдчихоод, үүнийгээ ч мэдрэхгүй. Энэ бол маш аюултай явдал юм. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд чи антихристүүдийн янз бүрийн зан чанар, ажилладаг арга замыг, түүнчлэн үйлдлийнх нь уг чанар, ашиглах дуртай арга барил, заль мэхийг үнэн зөв ойлгож, таньж чаддаг байх ёстой; бас та нар өөрсөд дээрээ ажиллахаас эхлэх ёстой. Бурханд итгэдэг атлаа хүнийг шүтэх нь зөв зам биш. ‘За, удирдагчдаа ингэж шүтэх шалтгаан надад бий—шүтдэг удирдагчид маань миний үзэлд нийцдэг’ гэж зарим нь хэлж магад. Бурханд итгэдэг хэр нь чи яагаад хүнийг шүтэх гэж зүтгэдэг юм бэ? Эцсийн эцэст, хэн чамайг аврах юм бэ? Хэн чамайг үнэхээр хайрлаж, хамгаалдаг юм бэ—чи үнэхээр ойлгож чадахгүй нь гэж үү? Чи Бурханыг дагаж, Түүний үгийг сонсдог, хэрвээ хүн зөв зүйтэй ярьж, үйлдэж, энэ нь үнэний зарчимд нийцэж байвал үнэнийг дуулгавартай дагах нь зүгээр биш гэж үү? Чи яагаад ийм өөдгүй байдаг юм бэ? Яагаад өөрийнхөө шүтдэг хүнийг олж дагана гэж зүтгэдэг юм бэ? Яагаад Сатаны боол байх дуртай юм бэ? Тэгэхийн оронд яагаад үнэний зарц байдаггүй юм бэ? Хүн эрүүл ухаантай, эрхэм чанартай эсэхийг энэ нь харуулдаг. Чи өөр дээрээ ажиллахаас эхэлж, янз бүрийн хүмүүс, үйл явдлыг ялгаж салгах үнэнээр зэвсэглэж, төрөл бүрийн үйл явдал, янз бүрийн хүний харуулдаг зүйлсийг ялган таньдаг болж, мөн чанар нь юу болохыг, ямар зан чанар илчилдгийг мэддэг болох ёстой; чи өөрөө ямар төрлийн хүн юм, эргэн тойрныхон чинь ямар төрлийн хүмүүс юм, ямаршуу хүмүүс чамайг удирдаж байна гэдгийг бас ойлгох ёстой. Тэднийг чи алдаа мадаггүй үнэлж чаддаг байх ёстой… Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй, үргэлж тодорхой нэг төсөөлөл дунд амьдарч, бусад хүмүүст үргэлж сохроор найдаж, бусдыг биширч, зусарддаг бол, үнэнийг эрэлхийлэх замаар алхдаггүй бол эцсийн үр дагавар ямар байх вэ? Хүн болгон чамайг мэхэлж чадна. Чи ямар ч хүний—арга залиараа толгойг чинь эргүүлдэг хамгийн илэрхий антихристийн ч үнэн төрхийг харж чадахгүй; харин тэдний ур чадварыг биширсээр, өдөр бүр тэднийг аялдан дагалдана. Бурханыг дагаж, дуулгавартай байдаг хүн энэ мөн үү?(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”). Бурханы үгийг уншсаны дараа хэдий би Бурханд итгэдэг ч хүмүүсийг шүтэж, дагах замаар явж байснаа олж харсан юм. Вантай харилцахдаа олон жил удирдагч байсныг нь мэдсэн учраас Ван үнэнийг эрэлхийлдэг гэж бодоод түүнийг үнэхээр шүтсэн. Ван олон чуулганы ажлыг хариуцаж, муухан байхад нь сайжруулсныг мэдээд бүр ч их биширч, тэр бүх ажлыг хийхэд Ванд Ариун Сүнсний удирдамж, Бурханы ерөөл байсан, Бурхан түүнд хайртай байж таарна гэж санагдсан. Бурханы хүслийг яаж анхаардаг тухай яриаг нь сонсож, ажиллах арга барил, үр дүнгээ ярихыг нь сонсоод энэ бүх удирдагч, ажилчнаас Ван хамгийн сайн хэв чанар, чадвартай, илүү том биеийн хэмжээтэй гэж санагдаад, нэг л мэдэхэд, миний оюун санаанд Ван сүрлэг дүр төрхтэй болж, би түүнийг тахин шүтэж, чадварлаг удирдагч болохыг хүсвэл түүний ажлын хэв маягаас суралцах ёстой гэж бодсон. Цуглаан дээр бусдын хэлснийг үнэндээ сонсохгүй, тэдний нөхөрлөл минийхээс дээрдэх юмгүй санагдаж, Ваныг ярьж эхлэхэд бүх анхаарлаа түүнд хандуулж, чухал зүйл орхигдуулахаас айсандаа зарим үед дурдсан гол зүйлүүдийг нь тэмдэглэж авдаг байлаа. Тэр үед би Бурханы өмнө очиж залбирч, эрж хайхаа бүр больж, удирдагч нар яаж ажиллах ёстой зарчмыг Бурханы үгээс эрж хайгаагүй. Ваны үг, ажилладаг хэв маягийг л үнэн мэт хэрэгжүүлж, үйл хөдлөл, номлож, аашилж байгаа байдлыг нь ч дуурайж байсан. Ван зүрх сэтгэлд минь хэтэрхий өндөр байр суурь эзэлж, аливааг хийх арга барил, үүргээ гүйцэтгэдэг байдалд минь нөлөөлж, миний шүтээн болсон байв. Би Бурханд ёс төдий итгэж, дагаж байсан ч үнэн хэрэгтээ Ванг дагаж, Бурхан миний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан байлаа. Би хүнийг шүтэж, дагаж байсан нь үндсэндээ Сатаныг дагаж, өөрийгөө Бурханаас холдуулж, урваж байж. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн, “Чи өөрийн Бурхан Эзэнийг шүтэн мөргөж, зөвхөн Түүнд үйлчил(Матай 4:10). Бурхан бол хартай Бурхан, Бурхан Өөрийн итгэгчдэд ямар нэгэн шүтээн шүтэхийг зөвшөөрөхгүй. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол хартай Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!). Бурханы зан чанар халдахыг тэвчдэггүй гэдгийг би харсан. Нэр төдий л итгэдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй, Бурханд итгэдэг ч хүнийг дагаж, Бурханаас урвадаг хүмүүст Бурхан дургүй. Бурхан тэднийг зэвүүцдэг, тэднийг үзэн яддаг. Хүнийг дагаж, аль хэдийн буруу замаар явж байснаа хараад би үхтлээ айснаас гадна надад ийм ноцтой асуудал байгааг харуулсан Бурханы удирдамжид талархаж, Ванг шүтэхээ болихыг үнэхээр хүссэн.

Миний уншсан өөр нэг хэсэг бий: “Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?). Яагаад хүнийг дагаж байснаа ойлгоход минь Бурханы үг тусалсан. Би байр суурь, эрх мэдлийг дээдэлдэг, эдгээр нь миний уг чанараараа хайрладаг зүйл байж. Ван удаан хугацаанд удирдагчийн үүрэг рольтой байж, олон төсөл удирдаж байсныг нь мэдмэгцээ би түүнийг хүндэлж эхэлсэн. Хийсэн ажил, бүтээсэн зүйлсийнхээ талаар ярихыг нь сонсоод Ванг шүтэж, нэг л өдөр яг түүн шиг болохыг хүсэж эхэлсэн. Ваны ярьж байгаа байдал, хийсэн ажил нь надад хүчтэй сэтгэгдэл төрүүлж, сүр жавхлантай нөхөрлөл, ажилдаа шийдэмгий байдлыг нь биширч, удирдагч тийм байх ёстой юм шиг санагдсан. Гэхдээ би Христийн даруу төлөв, нуугдмал байдал, хайр татам, агуу байдлыг огт эрхэмлэн хайрлаагүй. Бурхан Адам, Ева хоёрт хувцас хийж өгснийг би бодсон. Бурхан бол Бүтээгч, маш агуу нэр хүндтэй боловч Өөрийгөө тэгж үзүүлдэггүй. Бурхан Сатаны завхруулсан мэдлэггүй хүмүүст Өөрийн биеэр хувцас хийж өгсөн. Эзэн Есүс хүмүүсийн дунд ажиллаж, алхах үедээ ялгамж чанараа хэзээ ч илчлээгүй, харин ч шавь шарынхаа хөлийг угаасан. Одоо Бурхан бие махбодтой болж, хүнийг аврахаар газар дээр ирж, ердийн махбодоор хувцаслаж, чимээгүйхэн үнэнийг илэрхийлж, хүнд хангалт өгдөг, хэзээ ч онгирдоггүй. Бурханы даруу төлөв, нуугдмал байдлыг бид хайрлавал зохино. Гэхдээ үүнд Бурханы ариун, агуу байдал, эрхэм чанар агуулагддагийг би хараагүй. Би ердөө л байр суурьтай, өөрийгөө дөвийлгөдөг хэнийг ч бай хүндэлж, дээдэлж, бүр дагадаг үнэхээр сохор, мэдлэггүй байж. Тэгээд би Бурханы жинхэнэ дагагч болно, Бурханы үгийн дагуу үүргээ гүйцэтгэнэ, бусдын дүгнэж ярьсныг ялган таньдаг болно гэж тангарагласан. Хэрвээ арга нь үнэний зарчимд нийцэж байвал би дагана, учир нь, тэгэх нь үнэнийг дагаж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь Бурханы үг, үнэний эсрэг байвал, хувийн сонирхол юм уу хувийн туршлага байвал, тэр бүх хийсэн ажил бусдын бишрэлийг төрүүлж, хүмүүсээр дүрэм журмыг дагуулж, тэднийг хязгаарлаж байвал би сохроор хүлээж авч болохгүй.

Асуудлыг арай илүү ойлгосны дараа бусдыг яаж загнаж, хязгаарлаж байснаа бодлоо. Ван тэгж ажиллаж байсан. Магадгүй зарим ах эгчид бас Ванд хязгаарлагдсан санагдаж байсан байх. Зарим хүн Ван цуглаан дээр байнга хүмүүсээс өө эрдэг нь тавгүй байдаг гэж эргэцүүлсэн учраас байр сууриа ашиглан хүмүүсийг загнаж байгаа нь Бусдыг хязгаарлаж байна гэж би Ванд хэлсэн. Гэтэл хариуд нь тэр, “Би албан тушаалаа ашиглаж байгаагаа мэднэ, гэхдээ ингэвэл үр дүн гардаг. Тэднийг задлан шинжилж, харьцалт хийхгүй бол гүйцэтгэл нь муудна” гэсэн. Үүнийг сонсоод би нэлээд цочирдсон. Өөрийнх нь арга асуудалтайг мэдэж байсан ч Ван юмыг буруу аргаар хийсээр л, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлээгүй. Ажилд илүү сайн үр дүн гаргах гэж албан тушаалаа ашиглан хүмүүсийг загнаж байсан учраас сэдэл нь буруу байв. Ван үүнийг нэр төр, байр суурийн төлөө хийж байсан. Тэгэхээр Бурханы хүслийг анхаарах тухай бүх нөхөрлөл нь хий хоосон, хоосон сургаал чалчсан хэрэг биш үү? Тэгж бодоод Ван үнэндээ ямар хүн бэ гэдэг талаар эргэлзээ төрж, үүргээ яаж гүйцэтгэж байгаад нь илүү их анхаарал тавьж эхэлсэн. Үнэн хэрэгтээ юу хийж байгаад нь үндэслэж ямар хүн болохыг нь ойлгохыг хүссэн.

Хожим нь хэдэн багийн удирдагчтай цуглаан хийхийг нь хараад тэднийг хааш яаш, хангалттай хариуцлагатай биш гэж загнахыг нь анзаарсан. Ван: “Та нарт ер нь хүн чанар, хариуцлага гэж байна уу? Хэр их бодитой ажил хийв?” гээд байсан. Ван ердөө л хүмүүсийг ил болгож, шүүмжлэх боловч ажил дээрх бодитой асуудлыг нь яаж шийдвэрлэх талаар хэзээ ч ярьдаггүй. Биднийг ажлаа дүгнэх болгонд багийн удирдагч юм уу илүү туршлагатай ах эгч нараас яриач гэж хүсдэг ч шийдэл, хэрэгжүүлэлтийн замын тухайд өөрөө хэзээ ч тусалдаггүй. Мөн үүрэгтээ илчилсэн завхрал, хувийн алдаа дутагдлаа хэзээ ч ярьдаггүй, үргэлж л ихэмсгээр хүмүүсийг загнадаг. Дараа нь ямар ч ажилд хяналт ч тавьдаггүй, харин тушаал л өгдгийг би анзаарсан. Хариуцсан төслүүдээ бусад хүмүүст үүрүүлж, буцаагаад өөртөө тайлагнуулдаг. Илүү чухал, илүү хариуцлагатай даалгавар дээр Бурханы гэрийн ажлыг бодолцолгүйгээр үргэлж өөрийн ашиг сонирхлыг л хамгаалдаг. Энэ бүх зан авирыг нь харгалзан үзээд хамтрагч нартайгаа би ярилцаж, Ван хуурамч удирдагч шиг санагдсан учраас энэ бүхний талаар дээд удирдлагад хэлсэн. Ван байнга л “Та нар ийм, тийм” гэж хэлэхийг удирдагч сонсоод Ван завхарсан хүмүүсээс өөр төрлийнх юм шиг, Бурханаар төгс болгуулсан юм шиг, Бурханы ашигладаг хүн шиг аяглаж байгаа хэрэг гэсэн. Ван хэнд ч бөхийхийг хүсээгүй, харин Бурхантай эн тэнцүү байхыг хүссэн. Энэ нь Сатан, антихристийн мөн чанар. Удирдагч Сатан, антихрист гэж хэлэхийг сонсоод би үнэхээр гайхсан. Ван асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг нөхөрлөдөггүй, хүмүүсийг загнах дуртай, хуурамч удирдагч гэдгийг мэдэж байсан ч антихрист гэдгийг нь би олж хараагүй.

Тэгээд би Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан юм. “Тэд ямар байдлаар ярих нь хамаагүй, бусдад өөрийгөө өндрөөр үнэлүүлж, бусдаар шүтүүлж, зүрх сэтгэлд нь тодорхой байр суурь эзэлж, бүр Бурханы байр суурийг ч орлохын төлөө байдаг—энэ нь өөрийгөө гэрчлэх үедээ антихристүүдийн хүрэхийг хүсдэг зорилго юм. Тэдний хэлдэг, номлодог, нөхөрлөдөг бүхний ар дахь сэдэл нь хүмүүст өөрийгөө өндрөөр үнэлүүлж, бишрүүлэхийн төлөө байдаг; ийм зан авир нь бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийн тулд өөрийгөө өргөмжилж, гэрчлэх явдал билээ. Хэдийгээр энэ хүмүүсийн ярьж байгаа байдал нь бүхэлдээ адил биш боловч их бага хэмжээгээр өөрсдийгөө гэрчилж, хүмүүсээр өөрийгөө бишрүүлэх нөлөө үзүүлдэг; ажилладаг бараг бүх хүнд ийм зан авир их бага хэмжээгээр байдаг. Хэрвээ тэд өөрсдийгөө зогсоож чадахгүй юм уу биеэ барихад хэцүү болж, өөрсдөд нь Бурхан юм уу нэг төрлийн шүтээн мэт хандахад хүмүүсийг хүргэх гэсэн тун хүчтэй, илэрхий санаархал, зорилготой байж, дараа нь хүмүүсийг хянаж, хязгаарлах зорилгоо биелүүлж, тэднийг дуулгавартай байлгах хэмжээнд хүрвэл энэ бүхний уг чанар нь өөрийгөө өргөмжилж, гэрчлэх явдал юм; энэ бүхэн нь антихристийн уг чанарын нэг хэсэг мөн. Хүмүүс өөрсдийгөө өргөмжилж, гэрчлэхийн тулд ерөнхийдөө ямар арга ашигладаг вэ? (Тэд хөрөнгийн талаар ярьдаг.) Хөрөнгийн талаар ярих гэдэгт юу багтдаг вэ? Бурханд хэр удаан итгэснээ, хэр их зовсноо, хэчнээн их төлөөс төлснөө, хэр их ажил хийснээ, хэр хол аялснаа, хэдэн жил Бурханд шүтэн мөргөснөө, сайн мэдээ түгээгээд хэдэн хүн олж авснаа, хэчнээн их доромжлол туулах ёстой болсноо ярих орно. Зарим хүн чуулганаас юм уу ах эгч нараас хэзээ ч урвалгүйгээр хэдэн удаа шоронд орж, гэрчлэлдээ бат зогссон тухайгаа ярьдаг гэх мэт; эдгээр нь бүгд хэр их хөрөнгөтэй талаараа ярьж буйн жишээ юм. Удирдагч, ажилчдын үүргийг гүйцэтгэх нэрийдлээр тэд өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулж, байр сууриа батжуулж, хүмүүсийн зүрх сэтгэлд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Үүний зэрэгцээ тэд хүмүүсийн сэтгэлийг татахын тулд элдэв янзын арга барил, заль мэх ашиглаж, тэр ч байтугай өөрсдөөс нь өөр санаа, үзэл бодолтой хүнийг, ялангуяа үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшлахдаа тулдаг. Харин мунхаг, мэдлэггүй, мунгинуу итгэлтэй, түүнчлэн Бурханд итгээд удаагүй юм уу биеийн хэмжээ багатай хүмүүсийн тухайд тэд ямар арга ашигладаг вэ? Тэднийг мэхэлж, татан оролцуулж, бүр сүрдүүлж, эдгээр стратегийг ашиглан байр сууриа бэхжүүлэх зорилгодоо хүрдэг. Энэ нь бүгд антихристүүдийн арга мэх юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). “Олон удирдагч, хүмүүст сургаал айлдаж л чаддаг, өндөр дээрээс хүмүүст номлож л чаддагаас биш, адилхан түвшинд хүмүүстэй харилцаж чаддаггүй; хүмүүстэй хэвийн харилцаж чаддаггүй гэдгийг Би олж мэдсэн. Зарим хүний ярьж байгаа нь үргэлж илтгэл тавьж, тайлагнаж байгаа мэт байдаг; тэд үргэлж бусад хүмүүсийн байр байдлыг л ярьдаг бөгөөд өөрсдийнхөө талаар хэзээ ч сэтгэлээ нээдэггүй, завхарсан зан чанараа хэзээ ч задлан шинжилдэггүй, харин бусад хүмүүсийн асуудлыг бусдад мэдэгдэх гэж л задлан шинжилдэг. Тэгвэл тэд яагаад ингэдэг вэ? Яагаад иймэрхүү номлол номлож, ийм зүйл хэлэх гээд байдаг вэ? Тэд өөрсдийгөө огт мэддэггүй, эрүүл ухаанаар дэндүү дулимаг, хэт биеэ тоосон, ихэрхүү гэдгийн нотолгоо энэ мөн. Бусад хүмүүсийн завхарсан зан чанарыг таних чадвараа тэд бусад хүмүүсээс дээр, хүмүүс болон юмсыг ялган танихдаа бусдаас гаргууд, бусдаас бага завхарсан гэдгийнх нь нотолгоо гэж боддог. Бусдыг задлан шинжилж, бусдад сургаал айлдаж чаддаг ч өөрсдийгөө ил болгож чаддаггүй, завхарсан зан чанараа илчилж, задлан шинжилдэггүй, үнэн нүүр царайгаа харуулдаггүй, өөрсдийнхөө сэдлийн талаар юу ч хэлдэггүй, буруу юм хийлээ гэж бусдад зааж сургадаг байх нь өөрийгөө дээдэлж, өргөмжилж байгаа хэрэг юм… Тэд хүмүүсийг удирдахдаа үнэнийг хэрэгжүүл гэж шаарддаггүй, харин өөрийнх нь үгийг сонсож, арга замыг нь дагахыг шаарддаг—энэ нь өөрийг нь Бурхан мэт үзэж, Бурхан шиг дуулгавартай дагахыг хүмүүсээс шаардаж байгаа хэрэг биш үү? Тэдэнд үнэн байдаг уу? Тэд үнэнгүй, Сатаны зан чанараар дүүрэн, чөтгөрлөг байдаг, тэгвэл тэд яагаад өөрийг нь дуулгавартай дагахыг хүмүүсээс шаарддаг вэ? Ийм хүн өөрийгөө агуу гэдэггүй гэж үү? Өөрийгөө өргөмжилдөггүй гэж үү? Иймэрхүү хүмүүс бусдыг Бурханы өмнө авчирч чадах уу? Хүмүүсийг Бурханд шүтэн мөргөдөг болгож чадах уу? Хүмүүс өөрийг нь дуулгавартай дагаасай гэж хүсдэг тэд ингэж ажиллах үедээ хүмүүсийг үнэний бодит байдалд ороход нь үнэхээр хөтөлж байгаа юу? Бурханы даалгасан ажлыг тэд үнэхээр хийж байгаа юу? Үгүй, тэд өөрийн гэсэн хаанчлалаа байгуулахаар оролдож байгаа, тэд Бурхан болохыг хүсдэг, хүмүүс өөрийг нь Бурхан мэт үзэж, өөрийг нь Бурхан шиг дуулгавартай дагаасай гэж хүсдэг. Тэд антихрист биш гэж үү? Бурханы гэрийн ажлыг хэр их саатуулах, Бурханы сонгосон хүмүүст хэчнээн их хор хүргэх нь хамаагүй, хүмүүс өөрийг нь дуулгавартай дагаж, сонсох ёстой гэдэг нь антихристийн аливааг хийх арга зам байсаар ирсэн. Энэ нь чөтгөрүүдийн уг чанар биш гэж үү? Сатаны зан чанар биш гэж үү? Ийм хүмүүс бол хүний арьс нөмөрсөн амьд чөтгөрүүд; тэд хүний төрхтэй байж болох ч тэдний доторх бүх зүйл чөтгөрийнх. Тэдний хэлдэг, хийдэг бүхэн чөтгөрийнх. Тэдний хийдэг юу ч үнэнтэй нийцдэггүй, аль нь ч эрүүл ухаантай хүмүүсийн хийх зүйл биш, тиймээс энэ нь чөтгөр, Сатан, антихристүүдийн үйлдэл гэдэгт эргэлзэх зүйлгүй. Үүнийг та нар тодорхой ялгах ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хаанчлалын эрин үе дэх Бурханы захиргааны зарлигийн тухай яриа”). Бурханы үг надад Ваны зан авирын мөн чанарыг бага зэрэг таниулж өгсөн. Ван цуглаан дээр завхрал, сул тал, алдаа дутагдлынхаа талаар бараг ярьдаггүй, ажил дээрх асуудал, алдаагаа барагтай задлан шинжилдэггүй, хариуцаж байсан үүргүүдийнхээ талаар, хэчнээн их бодитой ажил хийснээ, хэдэн чуулганд дэмжлэг үзүүлж, хэдэн удирдагчийг сургаснаа, хэдэн антихристийг олж илрүүлснээ, гаргасан бүх золиосоо, хэчнээн их зовж зүдэрч, ямар төлөөс төлж, хэчнээн бэрхшээл туулснаа, хэчнээн их зовж зүдэрсэн ч Бурханы хүслийг яаж хангаснаа ярьдаг байсан. Ах эгч нарын дунд нэр хүндтэй болж, бусдаар хүндлүүлэхийн тулд л ийм маягаар өөрийгөө өргөмжилж, гэрчилж байж. Тэгээд энэ бүх туршлагын талаар ярихдаа бүгдийг нь Бурханы үгтэй холбож, Бурханы үгийн талаарх ойлголт, бодит туршлагаа нөхөрлөж байгаа юм шиг харагддаг байсан ч ердөө л онгирч, нэр хүндээ гайхуулж байгаа байсан. Түүний нөхөрлөл хүмүүст Бурхан, Бурханы үгийн талаар ойлголт өгдөггүй, харин хүмүүс ердөө л туршлагыг нь санаж, түүнийг биширдэг байсан. Хүмүүсийн зүрх сэтгэлд байр суурь эзэлж, тэднийг төөрөгдүүлэхийн тулд Бурханы үгийг нөхөрлөх нэрийдлээр онгирч байж. Бас Ван албан тушаалаа байнга урвуулан ашиглаж, бусдын дутагдлыг задлан шинжилж, хүн чанар, мөс чанар, хариуцлагагүй гэж ах эгч нарыг загнаж, үргэлж л “Хүмүүс та нар….” гэж хэлдэг байсан. Өөрийгөө бусад бүх хүнтэй адилхан, бүтээгдсэн зүйл, Сатаны завхруулсан өөр нэг хүн гэж боддоггүй нь илэрхий байсан. Ван бидэнтэй л адил завхрал, алдаа дутагдалтай хэр нь онцгой нэгэн шиг, бусад хүн завхарсан, Сатанд харьяалагддаг, харин өөрөө бидэнтэй адилгүй, завхрал, хир буртгаас ангижирсан юм шиг аашилсан. Ах эгч нар үүргээ сайн гүйцэтгээгүй үед үнэний талаар нөхөрлөхгүй, харин ердөө л тэднийг загнаж, бодитой ажил хийхгүй бол хална гэж үргэлж заналхийлдэг байсан. Энэ нь хүмүүс түүнээс айхад хүргэж, хүн болгоныг үнэхээр хүлцэнгүй байлгаж, атгандаа захирч, эрх мэдлээ буруугаар ашиглаад зогсохгүй, өөрийгөө хүмүүсээр дээдлүүлж, хүндлүүлж, сонсуулахын тулд бүх төрлийн арга ашиглаж, антихристийн уг чанар, мөн чанартайгаар антихристийн замаар явж байж.

Бид зарчмын дагуу Ванг халсан. Дараа нь түүнийг халсанд зарим хүн ихэд хямарч, үүргээ гүйцэтгэхээ болихыг хүссэн гэж бид сонссон. Ван маш сайн хэв чанартай атлаа халагдсан, бид хэзээ ч Вантай эн тэнцэж чадахгүй учраас бодитой ажил хийж мэдээж чадахгүй, бид ч бас нэг өдөр халагдах нь гарцаагүй гэж тэдэнд санагдсан. Ванд мэхлэгдсэн, ялган таних чадваргүй олон хүн байсныг би ухаарч, хамтрагчидтайгаа явж Бурханы үгэнд үндэслэн Ванг халсан шалтгаан, түүний зан авирын уг чанарын талаар бүх удирдагч, ажилчидтай нөхөрлөсөн. Зарим нь түүнийг ямар их хүндэлдэг байснаа, асар их хэв чанартай, авьяастай, уран цэцэн, чадварлаг юм шиг санагддаг байснаа ярилаа. Тэд Ваны хэлсэн үгийг алтан стандарт болгож, үгийг нь үнэн мэт үзэж, түүнд мэхлэгдэж байснаа тэгэхэд л ухаарсан. Зарим нь Ванаас айдаг байсан, Ван ажлыг нь шалгах болгонд үнэхээр сандарч, шүүмжлүүлэхээс айж, дараа нь сэтгэлээр унадаг байсан гэж хэлсэн. Өөрсдийгөө хэв чанаргүй, ямар ч юмыг зөв хийж чаддаггүй, удирдагчийн үүрэг биелүүлж чадахгүй, зүгээр л огцрох хэрэгтэй юм шиг тэдэнд санагдаж байж. Тэгээд Бурханд ахин дахин залбирсны дараа л хүч орж, даалгавраа орхиогүй. Хүн болгоны нөхөрлөлөөс Ваны зан авир бүх хүнд яаж сөргөөр нөлөөлж байсныг би харсан, Ваныг халсан нь гарцаагүй Бурханы зөвт байдал байж. Ван удирдагч хэвээр үлдсэн бол бусдыг хохироох байсан.

Хэсэг хугацааны дараа бид эх газрын Хятадаас Ваны үүрэг гүйцэтгэж байх үеийн тайлантай захиа авсан. Түүний томилсон хэд хэдэн удирдагч ажилдаа тохирохгүй, зарим нь антихрист гэж хөөгдсөн, зарим нь баривчлагдсаныхаа дараа бүр тамлуулалгүйгээр чуулганыг худалдаж, Иудас болсон. Буруу хүмүүсийг томилох нь Бурханы гэрийн ажлыг үнэхээр хохироодог. Мөн Ван үргэлж хэв чанар, авьяасаа гайхуулж хүмүүсийг мэхэлдэг учраас бүх хүн түүнийг хэцүү асуудал болгоныг шийдвэрлэж чадна, хэдхэн өгүүлбэрээр нөхөрлөхдөө голыг нь олж хэлээд асуудлыг шийдвэрлэж чадна, хаашаа ч нөхөрлөхөөр явсан ах эгч нар үүрэгтээ илүү урам зоригтой болдог гэж боддог гэсэн юм. Ван үнэний бодит байдалтай юм шиг бүх хүнд санагдаж, хамтран ажиллагсад нь бүгд түүнийг үнэхээр биширч, Вантай хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүс хүртэл нэрийг нь сонсоод магтаж, жишиг болгож ашигладаг байжээ. Юмыг түүн шиг хийвэл ажилдаа илүү сайн үр дүн гаргаж чадна гэж тэд боддог байсан. Ваны талаарх энэ тайланг харсны дараа би түүнийг улам тодорхой харж чадсан. Авирлаж байгаа байдал нь Антихристүүд өөрсдийгөө гэрчилж, өргөмжилдөг тухай Бурханы дүрсэлсэнтэй яг адил байсан. Хятадад ч, хилийн чанадад ч Ваны амь зан чанар өчүүхэн ч өөрчлөгдөөгүй. Тэр антихрист байсан. Би бас Бурханы зөвт байдалд талархсан. Бурханы шинжилтээс хэн ч зугтаж чадахгүй учраас үнэнийг эрэлхийлдэггүй, зөв замаар явдаггүй хэнийг ч Бурхан эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаяна.

Энэ туршлага надад итгэгч бид юм болгоныг, хүн болгоныг Бурханы үгэнд үндэслэн харж, зан авир, юу харуулж байгаад нь үндэслэн ямар хүн, ямар замаар явж байгааг харж сурах ёстойг харуулсан. Бид эргэн тойрондоо байгаа үнэнийг эрэлхийлдэг хүмүүстэй ойртож, тэднээс суралцаж, ашиг тусыг нь хүртэх хэрэгтэй. Түр зуурын завхрал, сул тал харуулж байгаа хүнд зүй ёсоор хандаж, тусалж, тэднийг дэмжиж, хайраар үнэнийг нөхөрлөх хэрэгтэй. Харин үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй үл итгэгчдээс татгалзаж, жигшин голох ёстой, буруу зүгт явж, мууг үйлдэх гэж байгаа, хуурамч удирдагч, антихрист, мууг үйлдэгч хүнийг харвал зогсоож, тэднийг мэдээлэх хэрэгтэй. Бас тэдний бүтэлгүйтлээс суралцаж, тэдэнтэй яг адил үйлддэг байдлаа бодож, бүтэлгүйтлийг нь өөртөө анхааруулга болгож ашиглах хэрэгтэй. Тэгвэл амь маань илүү хурдан өсөж чадна. Хэрвээ бид итгэлдээ үнэнийг эрж хайж, бусдыг харахдаа Бурханы үгийг ашиглахгүй, харин ч хүмүүсийн хэв чанар, авьяасыг л харвал бусад хүмүүсийг шүтэж, дагах магадлалтай. Тэгвэл бид эцэст нь Бурханы эсрэг замаар явж, таягдан хаягдана. Энэ нь итгэлдээ үнэнийг эрэлхийлэх ямар чухал болохыг бидэнд харуулдаг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы хамгаалалт

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон,...

Шаналант сонголт

Чен Мин, Испани Би 1999 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөөд, төд удалгүй удирдагчаар ажиллаж эхэлсэн юм. 2000...

Messenger дээр бидэнтэй холбоо барих