Үүргээ гүйцэтгэхэд үнэн шаардлагатай

2022-03-27

Тереза, Филиппин

2021 оны 5-р сард би удирдах үүрэг авч, нэлээд хэдэн чуулганы ажлыг хариуцсан юм. Би үнэхээр төлөөс төлж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой, тэгэхгүй бол Бурхан сайшаахгүй гэж бодоод, өдөр бүр цаг завгүй чуулганы ажлыг хийж, чуулгануудын удирдагчидтай нөхөрлөхөд ихээхэн цаг, эрч хүч зарцуулж, яаж сайн мэдээний ажилд нь ахиц гаргаж, шинэ итгэгчдийг услах талаар хэлэлцэж, завтай цагтаа шинэ итгэгчдийг шалгахаар явж, их хичээл зүтгэл гаргасан. Өдөр бүр цагийн хуваарь минь маш шахуу байдгаас заримдаа хооллох ч цаг гардаггүй, тэгээд бүр дордож, сүнслэг үйл ажиллагаа ч хийж чаддаггүй байлаа. Би үр дүнд хүрэхийн тулд үүрэгтээ зүтгэл гаргаж, төлөөс төлөх хэрэгтэй, тэгвэл Бурханы сайшаал, ерөөлийг хүртэж, сайхан хүрэх газартай болно гэж бодсон.

Үүргийнхээ төлөө би махан биеэ хаяж, байгаа бүхнээ үүрэгтээ зориулж, үдийн цайны завсарлагаанаар ч шинэ итгэгчидтэй харилцаж, цуглаан төлөвлөж, хэчнээн ядарсан ч тоодоггүй байсан. Хожим нь, чуулган сайн мэдээний баг байгуулахаар болоход би сайн тохирох хүмүүсийг даруйхан хайж, хэнийг сургахаа бодож олсон. Шинэ итгэгчид урам зориггүй байгааг хараад үүргийнх нь утга учрыг ойлгуулахын тулд тэдэнтэй хуваалцах Бурханы үгийг олохоор яардаг байв. Хэсэг хугацаанд шаргуу ажилласны дараа эцэст нь сайн мэдээний баг байгуулсан ч миний сэтгэл ханаагүй, илүү их төлөөс төлж, илүү бодитой ажил хийж, ах эгч нараа удирдан бүр олон шинэ гишүүнтэй болох ёстой, ингэснээрээ илүү их хувь нэмэр оруулж, Бурханаар сайшаагдаж, сайн хүрэх газартай болно гэж санагдсан. Гэхдээ үүрэгт минь бэрхшээл тулгарах болгонд сөрөг, сул дорой болдог байлаа. Жишээ нь, чуулганы удирдагчид ажилдаа будилах юм уу шинэ итгэгчид үүрэгтээ хайнга байгааг харах үед, эсвэл юмыг төдийлөн сайн төлөвлөөгүй үед би тэр үүргийг гүйцэтгэх чадваргүй мэт санагддаг байсан. Би юу ч биелүүлээгүй бол яаж сайн хүрэх газартай болох юм бэ? Ингэж бодохоор үргэлж үнэхээр их хямарч, ядарч, гутарч, үнэхээр санаа зовдог байсан. Өөрийнхөө асуудлыг би мэдээгүй, би муу байдалтай байх үедээ л Бурханы үгийг уншдаг. Ихэнхдээ би үүргээ гүйцэтгээд завгүй, Бурханы үгийг идэж ууж, тунгаан бодоход хэтэрхий их цаг зарцуулж, үүргээ гүйцэтгэх хангалттай цаггүй болно гэж бодоод хойш тавьдаг, заримдаа орой болъё гэдэг ч өдөржин ажилласандаа ядарч, нойрмоглодог байлаа. Тэгээд уншдаггүй байсан. Би амийн оролт дээрээ ажиллаагүй, зүгээр л гаднаа хичээл зүтгэл гаргаж, тийм байдалтай үүргээ биелүүлээд ядарч туйлдсан. Нэг өдөр би, үүргээ тэгж биелүүлэх нь Бурханы хүсэлтэй нийцэх үү, Бурхан сайшаах уу гэж гайхширсан. Нэг л болохгүй байгаа санагдаж, миний хандлагад асуудал байгааг ухаарсан юм. Би зүгээр л завгүй ажиллаад, амийн оролтоо үл тоож, Бурхан намайг үүргээ яаж гүйцэтгээсэй гэж хүсэх бол гэж үнэндээ хэзээ ч бодоогүй. Би Бурханы өмнө очин залбирч, “Бурхан минь, би үүрэгтээ амжилт олохгүй, Таны сайшаалыг хүртэхгүй байх вий, ирээдүйд минь нөлөөлөх вий гэж айж байна. Бурхан минь, хэрвээ би буруу замаар явж байгаа бол намайг гэгээрүүлж, хаана буруутсаныг минь харуулаач. Өө Бурхан минь, би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг ч юу хийхээ мэдэхгүй байна. Таны удирдамж хэрэгтэй байна” гэсэн.

Нэг өдөр, нэг эгч надад, асуудалтай тулгарах үедээ үнэнийг яаж эрж хайхаа мэдэхгүй, үүргээ яаж сайн биелүүлэхээ мэдэхгүй байна гэсэн. Эгч өөрийнхөө байдлыг ойлгоогүй болохоор үүнийг яаж сайн ойлгодог болох, завхрал харуулах үедээ юу хийх вэ гэдгийг хэлж өгөөч гэж надаас хүссэн юм. Би эгчид, бид өөрсдийнхөө байдлыг ойлгохын тулд бодлоо эргэцүүлж, бидний бодол, үзэл бодол, зорилго, зан авир Бурханы хүсэлд нийцдэг эсэхийг эргэцүүлэх ёстой гэж хэлсэн. Дараа нь эгч надаас, өөрийгөө эргэцүүлж, мэдэхийн тулд өөрийнхөө бодлыг яаж ойлгосныг минь асуулаа. Би балмагдсан. Эгчийн асуулт нүүрэн дундуур алгадаад авах шиг л болсон. Би тэгж хэрэгжүүлээгүй юм чинь яаж эгчид тусалж чадах юм бэ? Би маш их ажил хийсэн ч үүрэгтээ үнэнийг эрж хайгаагүй. Би олон асуудалтай тулгарч, маш их завхрал илчилсэн, жишээ нь, шинэ итгэгчдийг дэмжихээр хичээж байхдаа тэвчээр, хайр дутаж, удирдагчдын ажлыг шалгахдаа ажлынх нь гүйцэтгэлийг шүүмжилж, юу ч хүссэнээр болохгүй байгаа юм шиг санагдаж байсан ч өөрийгөө эргэцүүлж, мэдэж аваагүй. Зүгээр л үүргээ гүйцэтгэх ёстой, ихийг хийх юм бол Бурхан сайшаана, тэр л хангалттай гэж бодсон учраас амийн оролтыг бүрмөсөн хойш тавиад, Бурханы үгэнд ч бас цаг гаргаагүй. Бурханы үгийг идэж уух нь үүрэгтээ зарцуулах ёстой цагийг минь үрнэ гэж санагдаад, гаднаа үргэлж завгүй байсан ч Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадаагүй. Зүгээр л ажиллаж, даалгавар биелүүлж байсан. Би муу байдалтай байхдаа өөрийгөө эргэцүүлээгүй, үнэнийг эрж хайгаагүй. Амийн оролтоо үл хайхарч, Бурхантай хэвийн харилцаатай байгаагүй. Би үүргээ өөрийнхөө арга замаар, хүссэнээрээ биелүүлж байж. Тэр үед би өөрийнхөө байдалд санаа зовж, Бурхан намайг яаж харж байгаа бол, миний эрэл хайгуулыг сайшаах болов уу гэж гайхширсан.

Өөрт байгаа асуудлаа олж хараад би тэр эгчид, “Надад ч бас адилхан асуудал байгаа. Би завгүй ажиллаж байсан ч өөрийнхөө байдлыг ойлгоогүй. Буруу байдалд байгаагаа олон удаа олж мэдсэн ч зүгээр л үл тоож, өөрийгөө эргэцүүлээгүй, амийн оролттой болоогүй” гэсэн. Тэгээд бид Бурханы үгийн нэг хэсгийг хамт уншсан юм. “Хэрэв зүрх сэтгэлээ Бурханы өмнө үнэхээр тайван байлгая гэвэл ухамсартайгаар хамтран ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ сүнслэг үйл ажиллагаандаа зориулах цаг болон хүмүүс, үйл явдал, зүйлсийг хойш тавих цагтай байж, зүрх сэтгэлээ Бурханы өмнө тайван байлгах ёстой. Хүн бүр хувийн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, Бурханы үгийн талаарх мэдлэг болон сүнс нь хэрхэн хөдөлдгийг тэмдэглэх ёстой; хүн бүр Бурханы өмнө зүрх сэтгэлээ ухамсартайгаар тайван байлгах ёстой. Хэрэв чи өдөр бүр нэг юм уу хоёр цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулж чадвал тэр өдөр амьдрал чинь баялаг санагдаж, зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байх болно. Хэрэв чи өдөр бүр иймэрхүү сүнслэг амьдралаар амьдарвал зүрх сэтгэл чинь Бурханы эзэмшилд улам бүр эргэн очиж чадах ба сүнс чинь улам хүчтэй болж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжирч, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар алхах чадвар чинь нэмэгдэж, Бурхан чамд улам их ерөөл хайрлана. Сүнслэг амьдралын чинь зорилго бол ухамсартайгаар Ариун Сүнсний дэргэд байх явдал юм. Энэ нь дүрэм журмыг баримталж, эсвэл шашны зан үйл үйлдэх явдал биш, харин Бурхантай үнэхээр хамтран ажиллаж, өөрийн биеийг үнэхээр сахилгажуулах явдал юм—энэ нь хүний хийх ёстой зүйл тул та нар үүнийг туйлын их хичээл чармайлт гарган хийх хэрэгтэй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг). Зүй зохистой сүнслэг амьдралтай болж, хэчнээн завгүй байсан ч Бурханы үгэнд цаг гаргаж, бодол санаа, үйлдэл минь Бурханы хүсэлд нийцэж байгаа эсэхийг эргэцүүлэх хэрэгтэй байгаагаа олж харахад минь энэ тусалсан. Гэтэл би Бурханы үгийг уншиж, тунгаан бодоход анхаараагүй. Сүнслэг үйл ажиллагаа минь ч ажилдаа зарцуулах цагийг минь үрж байгаа юм шиг санагдаж, үүрэгтээ үнэнийг эрж хайгаагүй, Бурханы шаарддаг зүйлийг хийж байгаа эсэхээ эргэцүүлээгүй. Асуудалтай тулгарахдаа үнэнийг эрж хайлгүй, зүгээр л ажилдаа төвлөрч, оюун ухаан, туршлагаараа аливааг хийх гэж оролдсон. Заримдаа аль хэдийн муу байдалтай байж, Сүнсний ажлыг мэдэрч чадахгүй байх үедээ би өөрийгөө хүчлэн сажилсаар байдаг байсан. Би үнэхээр завгүй харагдаж байсан ч зүрх сэтгэл минь хоосон, харанхуй, юу ч сурахгүй байлаа. Бурханы үгийг уншсаныхаа дараа, Бурханы үгийг идэж ууж, сүнслэг үйл ажиллагаа хийж, өөрийгөө эргэцүүлэх хэчнээн чухал болохыг харсан. Бид Бурханы үгийг уншихгүй бол өөрсдийнхөө бодол, зан авирыг задлан шинжилж чадахгүй, ямар завхрал харуулж байгаагаа мэдэхгүй. Тэгвэл бидний завхарсан зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй, бид Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй. Энэ бүхнийг ухаараад би нэг ёсондоо сэрсэн. Байгаа байдлаа хараад айж, тэр хэвээр үргэлжлүүлэхийг хүсээгүй, харин үүргээ гүйцэтгэж байхдаа сүнслэг амьдралдаа анхаарч, Бурханы үгийг хэрэгжүүлж, ороход анхаарахыг хүссэн юм.

Тэр тухай Бурханы зарим үгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ чи Бурханы сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурхан руу бүрэн хандуулах ёстой. Чиний одоо хийж байгаа зүйлсийг Бурхан сайшаах уу? Чи зүрх сэтгэлээ Бурхан руу хандуулсан уу? Хийсэн бүхэн чинь Бурханы чамаас шаардсан зүйлс мөн үү? Тэдгээр нь үнэнд нийцдэг үү? Чи цаг ямагт өөрийгөө шалган нягталж, Бурханы үгийг идэж уухдаа төвлөрч, Түүний өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, Түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр зарлагадах ёстой. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүлээн авах нь лавтай.” “Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдрахгүй байгаа бол Сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг байдалд амьдардаг бол Түүнд харьяалагддаг ба Тэр чам дээр ажиллана; хэрвээ чи Бурханы шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурханы үгээр амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы айлдварыг оршин тогтнолынхоо үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна). Бурханы үгийн дагуу өөрийгөө эргэцүүлэхэд, би үүрэгтээ урам зоригтой байсан ч юм бүхнийг өөрийнхөө санаагаар хийж, Бурханы үгээс холдоод, үнэнийг эрж хайлгүй, ажилдаа л төвлөрч байж. Тэр нь Бурханы хүсэл байгаагүй. Үүргээ биелүүлэхээр чадах бүхнээ хийж, илүү их төлөөс төлж байгаа цагт Бурхан сайшаана гэж би боддог байсан ч тийм байгаагүй. Бурхан өнгөц хувь нэмрийг хардаггүй, харин бидний зүрх сэтгэлийг харж, бид Өөрийнх нь үгийг дуулгавартай дагаж, үүрэгтээ үнэнийг эрэлхийлж, үгийг нь хэрэгжүүлж, Сатаны завхралын хүлээсээс ангижирна гэж найддаг. Гэтэл би зүгээр л юм хийхийг хүссэн. Үнэнийг эрж хайгаагүй, харуулсан завхралаа ч бодоогүй, Бурханы үгийг ч хэрэгжүүлээгүй. Тэр үед л би буруу замаар явж байгаагаа харсан, тэр замаар үргэлжлүүлэн явах нь аюултай, Бурхан хэзээ ч сайшаахгүй.

Дараа нь, Паулыг илчилсэн Бурханы үгийн нэг хэсэг санагдаж, эрэл хайгуулынхаа асуудлыг ойлгоход минь тусалсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөө үед ихэнх хүн: ‘Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой’ гэсэн байдалтай байна. Үүнд ерөөл хүртэх санаархал зонхилдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг хоосон сургаалын үгээс л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм. Ийм хүмүүсийн итгэл нь байнга хөдөлмөрлөх үйл бөгөөд ихийг хийх тусам Бурханд үнэнчээ төдий чинээ нотолно; бас ихийг хийх тусам нь Бурхан гарцаагүй сэтгэл ханамжтай байна; ихийг хийх тусмаа Бурханы өмнө титэм хүртэх гавьяа байгуулж, Бурханы гэр дэх хамгийн агуу ерөөлийг лавтайяа хүртэнэ гэж зүрх сэтгэлдээ боддог. Христийн төлөө зовлон туулж, номлож, үхэх юм бол, мөн өөрсдийн амийг золиосолж, Бурханы даалгасан бүх үүргийг гүйцэтгэж чадах юм бол Бурханы хамгийн их ерөөгдсөн хүмүүс буюу хамгийн агуу ерөөлийг хүртэх хүмүүсийн нэг болж, гарцаагүй титэм хүртэнэ гэж тэд боддог. Энэ бол яг Паулын төсөөлж, эрж хайж байсан зүйл юм; энэ бол түүний алхсан яг тэр зам бөгөөд тэрээр ийм л бодолд хөтлөгдөж, Бурханд үйлчлэхээр ажилласан. Ийм бодол, санаа зорилго сатанлаг уг чанараас төрөн гардаг бус уу? Газар дэлхий дээр байхдаа мэдлэгээр хөөцөлдөх ёстой, үүнийг олж авсны дараа л олноос онцгойрч, албан тушаалтан болж, байр суурьтай болж чадна гэж итгэдэг хорвоогийн хүмүүсийн адилаар тэд байр суурьтай болмогцоо санаархлаа гүйцэлдүүлж, гэр орон, бизнесээ тодорхой түвшинд хүргэж чадна гэж боддог. Бүх үл итгэгч энэ замаар алхдаг бус уу? Ийм сатанлаг уг чанарт захирагддаг хүмүүс итгэлдээ Паул шиг л байж чадна. ‘Би Бурханы төлөө өөрийгөө зарлагдахын тулд бүхнийг хаях ёстой; би Түүний өмнө үнэнч байх ёстой бөгөөд эцэст нь хамгийн сүр жавхлантай титэм, хамгийн агуу ерөөлийг гарцаагүй хүртэнэ’ гэж тэд боддог. Энэ нь дэлхий ертөнцийн зүйлсийг эрэлхийлдэг хорвоогийн хүмүүсийнхтэй адилхан хандлага юм; тэд ямар ч ялгаагүй бөгөөд адилхан уг чанартай байдаг. Хүмүүс иймэрхүү сатанлаг уг чанартай байх үедээ дэлхий ертөнцөд мэдлэг, байр суурь, эрдэм олж авч, бусдаас ялгарахаар эрэлхийлнэ; тэд Бурханд итгэдэг бол титэм болон агуу ерөөл хүртэхээр эрэлхийлнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлдэггүй бол энэ замаар явах нь лавтай; энэ бол хэний ч өөрчилж чадахгүй баримт, байгалийн хууль(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Үүргийн минь зорилго Бурханыг сэтгэл хангалуун болгохын төлөө гэж боддог байсан ч Бурханы үгийн уншсаныхаа дараа үнэндээ буруу байсныг харсан юм. Би үүрэгтээ урам зоригтой харагдаж байсан ч үнэнийг олж авч, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар оролдоогүй. Бурханаар ерөөгдөж, сайн хүрэх газартай байхыг хүссэн. Ажлаа хийж, төлөөс төлж, шаргуу ажиллаж, илүү их зовж байгаа цагт Бурхан сайшааж, би сайн хүрэх газартай болно гэж бодсон. Бурханы ерөөлийн төлөө хоолоо хойш тавьж, бага унтаж, цаг хэмнэхийн тулд сүнслэг үйл ажиллагаа, Бурханы үгийг уншихаа багасгаж, ажлын хичээл зүтгэлээ ирээдүйн сайхан хүрэх газраар солихыг хүсэж, даргадаа ажиллаж байгаа ажилчин шиг, ажил олгогчоос цалин авахаар хөдөлмөрлөж байгаа мэт, үүрэг гүйцэтгэхдээ Бурхантай наймаа хийж, Бурханыг хуурч байсан. Бурхан биднээс наймаацахгүйгээр, шаардлага тавихгүйгээр үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэхийг хүсдэг ч би Бурхантай наймаа хийж, хичээл зүтгэлээ тэнгэрт хүрэх тасалбараар солих гэж оролдсон. Паулын эрэл хайгуул ч тийм байсан. Паул ажилд л анхаарлаа төвлөрүүлж, титэм зүүж, шагнал хүртэхийг хүссэн ч огтхон ч үнэнийг эрэлхийлээгүй, Бурханы үгийг ноцтой авч үзээгүй, тэр ч байтугай, өөрийгөө өөрчлөхөөр оролдоогүй, Бурханы эсрэг замаар явсан. Би ч бас адилхан, маш их ажиллаж, илүү сайн хүрэх газартай болохын тулд Бурханаас илүү их ерөөл хүртэнэ гэж найдсан. Би үнэнийг эрэлхийлээгүй, Бурханыг үнэхээр хайрлаагүйгээ харсан, тэгэхээр яаж Бурханы сайшаалыг хүртэх юм бэ? Бурханы үгийг уншилгүйгээр би өөрийнхөө завхралыг, Бурханы замаас нүүр буруулснаа мэдээгүй. Хожим нь би, удирдагчид буруу замаар явахын үр дагаврыг бодож, Бурханы үгийн энэ хэсгийг олсон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Удирдагч, ажилчин хүмүүсийн ангилал үүссэн уг шалтгаан юу вэ, мөн тэд хэрхэн бий болсон бэ? Өргөн хүрээнд бол, Бурханы ажилд тэд шаардлагатай; явцуу хүрээнд бол, тэд чуулганы ажилд шаардлагатай, Бурханы сонгосон хүмүүст шаардлагатай… Тэдний үүрэг, бусад хүмүүсийн үүргийн ялгаа нь тэдний үүргийн тусгай шинж чанартай холбоотой. Тэр нь ямар тусгай шинж чанар вэ? Үндсэндээ онцлох зүйл нь удирдлагын чиг үүрэг. Жишээ нь, чуулган хэдэн хүнтэй байх нь хамаагүй удирдагч тэргүүн нь байдаг. Тэгэхээр энэхүү удирдагч гишүүдийн дунд ямар үүрэг роль гүйцэтгэдэг вэ? (Тэр удирддаг.) Чуулган дахь сонгогдсон бүх хүнийг удирддаг. Тэд чуулган даяар ямар нөлөө үзүүлдэг вэ? Энэ удирдагч буруу замаар явбал чуулган дахь сонгогдсон бүх хүнд асар ихээр нөлөөлнө: Тэд бүгд буруу замаар явж буй удирдагчийг дагана. Яг л Паул өөрийн үүсгэн байгуулсан бүх чуулган, сайн мэдээ түгээж, элсүүлсэн бүх хүнээ удирдан дагуулсан шиг; Паулыг төөрөлдөх үед удирдаж байсан чуулган, хүмүүс нь мөн л төөрөлдсөн. Удирдагч нар төөрөлдөхөд энэ нь зөвхөн өөрсдөд нь нөлөөлдөггүй; удирдлагынх нь хүрээнд байгаа бүх ах эгчид ч бас нөлөөлнө(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”). Удирдагчийн хувьд миний явах зам үнэхээр чухал гэдгийг Бурханы үг надад сануулсан. Үнэнд хандах хандлага, явсан зам, үүргээ яаж гүйцэтгэж байгаа минь бусдын оролтод шууд нөлөөлсөн. Хэрвээ би буруу замаар явбал бусдыг хамт аваад явна. Удирдагчийн хувьд би үнэний эрэл хайгуулд нь ах эгч нарыг замчлах үүрэгтэй байсан ч үнэнийг эрэлхийлэхийн оронд ажилд анхаарлаа төвлөрүүлж, Бурханы үгийг уншиж, үнэнийг эрж хайхаа хойш тавиад, Бурханаас холдсон. Би амийн оролтдоо анхаарал хандуулаагүй байж үнэнийг эрэлхийлэхэд ах эгч нарыг удирдаж яаж чадах юм бэ? Би Паулынх шиг зам руу тэднийг чиглүүлж, тэд үнэнийг эрэлхийлээгүйгээсээ болоод эцэст нь таягдан хаягдвал энэ нь миний хийсэн ёрын муу үйл болж, тэдний аврагдах боломжийг үгүй хийх байж. Тиймэрхүү ажил нь сайныг биш, харин мууг үйлдэж, Бурханы эсрэг ажиллаж буй хэрэг! Би бас, зүгээр л бусдыг удирдан өнгөц ажил хийж, өөрсдийгөө Бурханаас, үнэнээс холдуулах нь хэчнээн аюултайг ухаарсан. Бурханы үг миний завхралыг илчилж, эрэл хайгуулын зөв зам, удирдагчийн хариуцлагыг харуулсан. Би Бурханы үгийг илүү их уншихад анхаарч, үнэнийг эрж хайж, завхралаа шийдвэрлэх ёстойгоо мэдэж байсан. Тэгвэл би буруу замаар орохгүй.

Дараа нь би дахиад хоёр хэсгийг уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Паул, Петр хоёрын хүрэх газар хувь нэмрийнх нь хэмжээгээр биш, харин Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадсан эсэхээр хэмжигдсэн; тэдний хүрэх газар нь хэр их ажил хийсэн, эсвэл бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлсний дагуу биш, харин анхнаасаа юу эрж хайснаар нь тодорхойлогдсон. Иймээс Бурханы бүтээлийн хувиар өөрийн үүргийг идэвхтэйгээр биелүүлэхээр хичээх нь амжилтад хүрэх зам; Бурханыг гэх жинхэнэ хайрын замыг эрж хайх нь хамгийн зөв зам; хуучин зан чанараа өөрчилж, Бурханыг гэх цэвэр хайрыг эрж хайх нь амжилтад хүрэх зам юм. Амжилтад хүрэх ийм зам нь Бурханы бүтээлийн анхдагч үүргээ, түүнчлэн анхдагч дүр төрхөө сэргээх зам юм. Энэ нь сэргэлтийн зам бөгөөд түүнчлэн эхнээсээ эцэс хүртэлх Бурханы бүх ажлын зорилго билээ. Хэрвээ хүний эрэл хайгуулд хувийн хэмжээлшгүй шаардлага болон зохисгүй хүсэл эрмэлзэл нь холилдвол үүгээр хүрэх үр дүн хүний зан чанарыг өөрчилж чадахгүй. Энэ нь сэргэлтийн ажилтай зөрөлддөг бөгөөд Ариун Сүнсний хийдэг ажил биш гэдэг нь эргэлзээгүй тул ийм төрлийн эрэл хайгуулыг Бурхан хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг нотолдог. Бурханы хүлээн зөвшөөрдөггүй эрэл хайгуул ямар ач холбогдолтой байх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). “Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд). Бурхан бидний хувь нэмэр, ажил, зовлонгийн хэмжээнд үндэслэж үр дүнг маань тогтоодоггүйг энэ надад ойлгуулсан. Хэр их ажилласных нь дагуу биднийг ерөөнө, шаргуу ажиллавал сайн хүрэх газартай болж чадна гэж Бурхан хэзээ ч хэлээгүй. Гэтэл би шаргуу ажиллаж, үүргээ биелүүлж, илүү их хувь нэмэр оруулж байгаа цагт Бурханы сайшаалыг хүртэж, сайн хүрэх газартай болно гэж бодоод чуулганы ажилд, бусдын асуудлыг шийдвэрлэхэд үнэхээр урам зоригтой байж, үүргийнхээ төлөө зовоход ч бэлэн байсан. Харин Бурханы үгийн уншаад буруу үзэл бодолтой байснаа ойлгож, Бурхан бидний төгсгөлийг тодорхойлохдоо үнэнийг эрэлхийлж, өөрчлөгдсөн эсэхэд маань үндэслэдгийг харсан. Яг л Паул шиг—Паул их хичээл зүтгэл гаргаж, маш их ажил хийж, их зовж, нэлээд хэдэн чуулган байгуулсан. Хүмүүс Паулыг асар их хувь нэмэр оруулсан гэж боддог ч Паулын сэдэл нь шагнал, титэм хүртэхийн төлөө байсан тул тэр бүх хичээл зүтгэл нь Бурханы сайшаалыг хүртээгүй. Зан чанараа огт өөрчлөөгүй учраас Паулыг Бурхан таягдан хаясан. Харин Петр асар их ажил хийгээгүй ч үнэнийг эрж хайж, Бурханы үгэнд үндэслэн өөрийгөө эргэцүүлэхэд анхаарч, Бурханы үгийг хэрэгжүүлээд, эцэст нь зан чанарын өөрчлөлтөд хүрсэн. Түүний эрэл хайгуул Бурханы хүсэлд нийцэж байсан. Би хүмүүсийн төгсгөлийг тодорхойлох Бурханы стандартыг огт ойлгодоггүй, итгэлдээ өөрийн гэсэн үзэлтэй байж, шаргуу ажиллавал Бурханы хаанчлалд орно гэж бодоод, ялихгүй хичээл зүтгэлээ сайхан хүрэх газраар солихыг хүссэн. Тийм эрэл хайгуул Бурхантай ямар ч хамаагүй. Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд ариун сэтгэлээр үнэнийг эрэлхийлээгүй, тийм эрэл хайгуултай байснаар миний итгэл утга учиргүй болсон. Би хэчнээн завгүй харагдаж байсан ч завхарсан зан чанараа өөрчлөөгүй, биеэ тоосон зан, шунал, бардамнал, атаархал, ов мэхээр дүүрэн байсан. Сатанлаг зан чанараар дүүрсэн над шиг хүн сайн хүрэх газартай болж яаж чадах юм бэ? Үүргээ биелүүлэхдээ би өөрийгөө эргэцүүлж, Бурханы хүслийг эрж хайхад анхаараагүй, Бурханы шаарддаг зүйлийг хийгээгүй, тэгэхээр миний ажил яаж Бурханы хүсэлтэй нийцэх юм бэ? Бурханы үгийн шүүлт, гэсгээлт эрэл хайгуулд хандах буруу хандлагыг минь бага зэрэг ойлгуулсан. Тэгээгүй бол би ов мэх, наймаацах сэтгэлгээ тээн, сохроор шаргуу хөдөлмөрлөж, тийм эрэл хайгуул нь Бурханыг эсэргүүцэж, эцэст нь шийтгүүлэхэд хүргэх байсан. Үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг харсныхаа дараа би зохисгүй эрэл хайгуулаа өөрчилж эхлэн, цаашид зүгээр л хөдөлмөрлөсөн байдалтай амьдрахыг хүсээгүй.

Дараа нь би хэчнээн завгүй байсан ч гэлээ цаг гарган өдөр бүр Бурханы үгийг идэж ууж, үүргээрээ дамжуулан Бурханы үгийг туулахаар хичээж, асуудалтай тулгарах үедээ үнэний зарчмыг эрж хайж, бусдын асуудалд туслахын тулд үнэнийг нөхөрлөж, Бурханы үгийг хэрэгжүүлснээр будилах минь багасаж, үүрэгтээ илүү их зүг чигтэй болсон. Урьд нь завгүй байхдаа би өөрийгөө хурдан ажиллахгүй байна, сайн хийхгүй бол хүрэх газарт минь нөлөөлнө гэж санаа зовдог байсан ч одоо ажил ихтэй байх үедээ тэгж их сандрахаа больсон. Бурханы шаарддаг зүйлийг олж харахын тулд би эхлээд үнэний зарчмыг эрж хайдаг, тийм маягаар Бурхантай хамтран ажиллах үедээ удирдамжийг нь харж, улам сайн үр дүнд хүрсээр ирсэн. Нэг удаа би ах эгч нар үүрэгтээ идэвхгүй байгааг анзаараад, үнэхээр сэтгэл гонсойж, уурласан юм. Тэдэнтэй нөхөрлөхөд маш их цаг зарцуулсан ч ямар ч үр дүнд хүрээгүй, зарим нь үнэхээр идэвхгүй хэвээр байж, ахиц дэвшлийг маань сааруулж байсан. Тиймээс би Бурханы өмнө очин, яагаад уурлаж байгаа, үнэндээ намайг юу зоригжуулдаг тухай залбирсан. Бурханы үгийг уншаад би, сайн үр дүнд хүрэхгүй байх нь намайг муухай харагдуулж, байр сууриа алдаж магадгүй гэж бодоод тэгж авирлаж байснаа харсан. Энэ нь миний завхрал гэдгийг би тэгэхэд ухаарсан юм. Би үнэний төлөө махан биеэ хаях ёстой байсан. Миний нэр хүнд, байр суурь юу ч биш. Бусад хүмүүс намайг юу ч гэж бодсон, удирдах үүрэг рольтой эсэхээс үл хамааран, би үүргээ биелүүлэх хэрэгтэй, тэгэх нь л чухал байсан. Иймээс би ах эгч нар идэвхгүй байгаагийн шалтгааныг олж, үүрэгтээ ямар хандлагатай байдгийг харахаар явсан. Бид Бурханы үгийг хамтдаа уншиж, нөхөрлөлөөр дамжуулан хүн бүрийн байдал аажмаар сайжирч, илүү их үр дүнд хүрсэн дээ. Үнэнийг эрэлхийлэх нь л жинхэнэ итгэлийн зам, Бурханыг дагах зам гэдгийг энэ туршлага надад харуулсан. Би зүгээр л хийсэн зүйлдээ сэтгэл ханаж болохгүй, харин Бурханы үгийг уншиж, ажлыг нь туулж, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх хэрэгтэй. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих