Библи Эзэнийг төлөөлж чадах уу?

2022-12-04

Шянван, Малайз

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж шүтэж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Би итгэлдээ Библийн үгчилсэн утгатай л зууралдаж, Библи Бурханы онгодыг хүртсэн тул үг бүр нь Бурханаас ирсэн гэж боддог байлаа. Энэ нь Эзэнийг төлөөлдөг, үнэн болон амийг олж авах цорын ганц арга энэ гэж би бодсон. Гэтэл энэ ердөө л миний үзэл, төсөөлөл болохоос бодит баримттай огт нийцэлгүй байсныг Төгс Хүчит Бурханы үг харуулсан юм. Бурхан л үнэн, зөвхөн Бурхан л хүний амийн эх сурвалж. Библи зүгээр л Бурханы ажлын тэмдэглэл болохоос Бурханы өнөөгийн ажил, үгийг орлож чадахгүй. Итгэгч бид зөвхөн Библийг баримтлаад, Бурханы мөрийг дагахгүй, эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал эцсээ хүртэл итгээд ч үнэн болон амийг олж авахгүй.

2017 оны зуны нэгэн өдөр нэг хамтран зүтгэгч надад, “Танай ээж Зүүний Аянгатай холбоотой байгаа бололтой. Сэрэмжтэй байгаарай. Тэдний зам Библийг дагадаггүй, Библиэс давдаг” гэж ширүүхэн хэллээ. Үүнд итгэхэд бэрх байсан юм. Манай ээж Библид бат суурьтай чуулганы санваартан байж, яахаараа Зүүний Аянгатай холбогдож чаддаг билээ? Би үнэхээр их санаа зовж байсан болохоор өөрийн нүдээр харахын тулд гэр лүүгээ яаравчиллаа. Гэртээ харьтал ээж надад Эзэн Есүс эргэн ирсэн, тэгээд олон үг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа гэж хэлээд, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судал гэж зөвлөлөө. Хариуд нь би, “Библи Бурханы онгодыг хүртсэн, бүгдээрээ Бурханы үг мөн гэж пастор байнга хэлдэг. Бид Эзэнд итгэдэг, тэгэхээр Библид итгэдэг гэсэн үг. Өөр юу ч Эзэнд итгэх итгэл биш. Зүүний Аянгын зам Библиэс давж, Эзэний замаас хазайсан. Тэдэнтэй дахиж битгий холбогдоорой” гэсэн юм. Харин ээж зүгээр л, “Би хэд хоногийн турш Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нартай цуглаан хийгээд, тэдний нөхөрлөл гэрэлтэй, Ариун Сүнсний удирдамж, гэгээрэлтэй, бүгд пасторын хэзээ ч ярьдаггүй юм байдгийг харсан. Миний хувьд тэдэнтэй цуглахад маш сайхан байж, хангалт авлаа. Би овоо их үнэнийг мэдэж авч, итгэлд минь байсан олон төөрөгдөл арилсан. Эзэнийг ирэхэд угтаж авна гэдэг ялихгүй зүйл биш. Эхлээд Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах эгч нарын нөхөрлөлийг сонс” гэж хэллээ. Ээжийн ийм шаргуу байгааг хараад би өөр юм хэлсэнгүй. Өрөөндөө орж, ээжийн хэлснийг тайван бодож үзэхэд ээжийн зөв байсан юм. Би эхлээд үгийг нь сонсолгүй Зүүний Аянгыг хамаагүй шүүсэн. Ингэх нь ухаалаг биш байлаа. Гэхдээ дараа нь, “Библид байгаа бүх зүйл Бурханы онгодыг хүртсэн, Библи бол итгэлийн маань суурь гэж пастор үргэлж хэлдэг. Тэр ч бас зөв” гэж бодогдлоо. Тэгээд зөрчилдөөнтэй мэдрэмжид автан, хэний үгэнд орохоо мэдэхгүй байсан юм. Эзэнд залбирч, зөв бурууг ялгаж салгахад минь намайг замчлаач гэж гуйлаа.

Маргааш нь ээж надад Төгс Хүчит Бурханы ажлыг судлах хэрэгтэй гэж дахиад хэллээ. Бас Эзэнийг угтан авах энэ боломжийг алдах юм бол харамсахад дэндүү хожимдсон байх болно гэсэн. Би, “Зүгээр очоод, тэд юу номлодгийг харъя л даа, тэгвэл Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг олж тогтоож болох юм” гэж бодоод, тэдний нөхөрлөлийг сонсохоор зөвшөөрсөн юм. Цуглаан дээр Төгс Хүчит Бурханы Чуулганы Ян ах хүн төрөлхтнийг аврах Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө, Сатан хүмүүсийг яаж завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг аврахаар яаж алхам алхмаар ажилладаг талаар ярилаа. Ахын ярьсан юм бүхэн миний хувьд цоо шинэ, үнэхээр шинэлэг байсан. Би урьд нь тийм гэгээрэлтэй нөхөрлөл хэзээ ч сонсож байсангүй. Би үүнд улам бүр татагдаж, Зүүний Аянгыг судлах ёстой юм байна гэж шийдлээ. Тэгээд Ян ахаас, “Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, Библи дэх бүх зүйл Бурханы үг гэж пастор үргэлж хэлдэг, гэтэл та яагаад Библи бүхэлдээ Бурханы үг биш, харин хүний үгийг бас агуулдаг гэж хэлж байгаа юм бэ?” гэж асуусан. Ах тэвчээртэйгээр ингэж хариуллаа: “Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, бүгдээрээ Бурханы үг гэж шашны маш олон хүн боддог. Гэхдээ энэ санаа үнэхээр Бурханы үгэнд үндэслэсэн эсэхийг хэн ч судалж байгаагүй. Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс хэзээ ч тэгж хэлээгүй, Ариун Сүнс хэзээ ч тийм гэрчлэл хийгээгүй, бас зөгнөлийн номуудад ч тэгж бичээгүй. ‘Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн’ гэдэг нь элч Паулын хэлсэн үг шүү дээ. Паул жирийн л хүн болохоор үг нь үнэн биш байсан. Хэрвээ бид баримтыг судлалгүй тэр үгэнд үндэслээд, Библи бүхэлдээ Бурханы үг мөн гэж сохроор тодорхойлох юм бол дураараа хэрэг болох биш үү? Бодит байдал дээр Хуучин Гэрээний зөгнөлийн номуудад Бурханы онгодыг хүртсэн, Бурханы үг болох хэсэг байдаг. Энэ бүгдийг ‘Ехова ингэж хэлжээ’, ‘Ехова ингэж хэлсэн’, бас ‘Исаиагийн харсан үзэгдэл’ гэх мэтээр тодорхой тэмдэглэсэн байдаг. Үүнээс гадна, Хуучин Гэрээний үлдсэн хэсэг нь хүний үгээс бүрддэг, энэ нь голдуу Бурханы ажлын талаарх хүний тэмдэглэл байдаг. Бид бодит баримтыг дагалгүй, Паулын хэлсэн энэ нэг үгэнд л үндэслэн Библи дэх хүний үг Бурханы онгодыг хүртсэн, тэдгээр нь Бурханы үг гэж хэлэх юм бол төөрөгдөл үүсгэх биш үү? Шинэ Гэрээнд Эзэн Есүсийн үг, Ариун Сүнсний үг, Илчлэл дэх зөгнөлүүд нь Бурханы үг, харин үүнээс бусад нь тэр чигтээ хүний тэмдэглэл, захидлууд байдаг, эдгээр нь хүний туршлага, мэдлэг шүү дээ. Эдгээр зүйлд Ариун Сүнсний гэгээрэл байдаг. Сургамжтай байдаг ч гэлээ энэ нь ердөө л хүний үг. Үүнийг Бурханы үг, Бурханы онгодыг хүртсэн гэж хэлж яаж болох юм бэ? Хүмүүс үүнийг бөөнд нь нийлүүлээд Бурханы үг гэж нэрлэж байгаа нь утгагүй биш үү? Бурхан бол үнэн, зам, амь. Бурхан л үнэнийг илэрхийлж чадна. Бурханы үг юм уу үнэнийг ямар ч хүн илэрхийлж чадахгүй. Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Хүний үг, Бурханы үг хэзээ ч эн тэнцүү байж чадахгүй. Янз бүрийн хүний үг, бүр Сатаны үгийг хүртэл бүгдийг нь Бурханы үг гэж үзвэл доромжлол шүү дээ! Тийм болохоор Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, бүгдээрээ Бурханы үг гэх санаа нь зүгээр л хүний утгагүй тайлбар юм. Үүнд ямар ч бодит үндэслэл байхгүй” гэлээ.

Би Ян ахын нөхөрлөлтэй санал нийлж байсан. Библид Бурханы үг төдийгүй, хүний үг гарцаагүй байдаг, гэхдээ би тэр үед “Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн гэж шашны ертөнцийнхөн тэр аяараа боддог. Бүгдээрээ буруутна гэж байх уу?” гэж бодсон. Тэгээд Эзэнд чимээгүйхэн залбирч, “Өө Эзэн минь, Библи дэх бүх зүйл Таны онгодыг хүртсэн гэдэг үнэн биш юм бол үүнийг ойлгоход намайг гэгээрүүлж, замчлаач” гэлээ. Ян ах цааш нь ингэж ярьсан: “Хэрвээ Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн бол тэр чигтээ өчүүхэн ч алдаагүй байх байсан. Гэхдээ бодит байдал дээр Библид нэлээд хэдэн алдаа бий. Жишээ нь, Иехоиахин хаан болсныг аваад үз. 2 Шастир 36:9-д ‘Иехоиахин хаанчилж эхлэхдээ найман настай байсан бөгөөд Иерусалимд гурван сар арав хоног хаанчилсан’ гэж байдаг. 2 Хаад 24:8-д ‘Иехоиахин хаанчилж эхлэхдээ арван айман настай байсан бөгөөд Иерусалимд гурван сар хаанчилсан’ гэдэг. Энэ хоёр эшлэл хоёулаа Иехоиахин хаан болсныг тэмдэглэсэн ч нэг газар нь ‘найм’, нөгөөд нь ‘арван найм’ гэсэн байна. Нэг нь гурван сар арав хоног хаанчилсан гэж байхад нөгөө нь гурван сар хаанчилсан гэдэг. Бас Дөрвөн сайн мэдээнд Петр Эзэнийг үгүйсгэж байгааг тэмдэглэсэн байдаг. Матай 26:34-д ‘Азарган тахиаа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ’ гэдэг. Харин Марк 14:30-т: ‘Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ’ гэсэн байдаг. Энэ нь нэг үйл явдал боловч цаг хугацааны хувьд илт зөрүүтэй байна. Библийн зарим хэсэг хүний тэмдэглэл болохоос Бурханы онгод биш гэдэг нь илэрхий байна” гэлээ.

Ян ахын нөхөрлөл намайг хэлэх үггүй болгож, “Тийм шүү дээ! Нэг үйл явдлыг тэмдэглэсэн өөр өөр эшлэлд ийм илт зөрүү байдаг. Ариун Сүнснээс ирсэн бол, эсвэл Бурханы онгодыг хүртсэн бол ямар ч ялгаагүй байх байсан” гэж бодогдлоо. Өмнө нь би эдгээр асуудлыг ер анзааралгүй, Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, бүгд Бурханы үг гэж боддог байсан, гэхдээ тэгж ойлгох нь буруу гэдгийг тэгэхэд олж харсан юм.

Цуглааны дараа Ян ахын нөхөрлөлийг нухацтай бодож үзээд, хамт үзсэн Төгс Хүчит Бурханы зарим үгийг дахиж уншсан. “Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн… Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидал юм уу үгийг Ариун Сүнсний айлдвар хэмээн үзэж, Бурхан мэт шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй гэж хэлж болно. Хатуухан хэлэх юм бол, энэ нь зүгээр л доромжлол биш гэж үү? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлууд болон түүний хэлсэн үгийн тэмдэглэлд мэхийж, тэдгээрийг ариун ном, эсвэл тэнгэрлэг ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үгийг хүн санаандгүй хэлж болох уу? Хүн яаж Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3). Библийн юу нь Бурханы үг, юу нь хүний үг, туршлага, ойлголт болохыг Төгс Хүчит Бурхан тодруулсан байдаг. Библи бүхэлдээ Бурханы үг биш гэдгийг би баттай мэдсэн юм. Ехова Бурхан, Эзэн Есүсийн үг, эш үзүүлэгчдэд илчилсэн Бурханы үг, түүнчлэн Илчлэл дэх зөгнөлүүд бол Бурханы үг мөн. Үлдсэн нь гол төлөв хүний үг, тэмдэглэл байдаг.

Маргааш нь би цуглаан дээр Ян ахад хандан, “‘Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн’ гэж Паулын хэлсэн үг алдаатай байсныг одоо ойлголоо, гэхдээ нэг юман дээр бас л будилаад байна. Манай пастор, Библи бол Христэд итгэх суурь, бас Бурханыг төлөөлдөг, Библийг баримтлах нь Бурханд итгэх цорын ганц арга гэж бидэнд хэлдэг. Би ч тэгж боддог, гэхдээ зөв эсэхийг нь мэдэхгүй байна” гэсэн юм. Ян ах хариуд нь, “Шашны маш олон хүн ингэж боддог. Тэд Библи, Бурхан хоёрыг эн зэрэгцүүлж, бүр Библийг Бурханаас дээгүүр тавьдаг. Энэ нь Эзэний хүсэлд нийцдэг үү? Бурхан бол Бүтээгч, бүх амийн эх сурвалж. Хэзээ ч ширгэшгүй амийн усны эх булаг, Бурханы элбэг дэлбэг байдал шавхагдашгүй. Харин Библи бол зүгээр л Бурханы өнгөрсөн ажлын тэмдэглэл, түүхэн ном юм. Бурханы ажил, үгийн талаарх Библийн тэмдэглэл маш хязгаарлагдмал. Библи яаж Бурхантай дүйцэж чадах юм бэ? Яаж Бурханыг төлөөлж чадах юм бэ?” гэлээ. Тэгээд ах надад уншуулахаар Бурханы үгийн заримыг өгсөн юм. “Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 1). “Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой). Дараа нь Ян ах ингэж нөхөрлөлөө: “Хэрвээ бид Библийг сохроор шүтэж, Бурхантай эн тэнцүү тавьж, Эзэнийг болон Эзэний ажлыг орлуулахад Библийг ашиглах юм бол энэ нь үнэндээ Эзэнд биш, Библид итгэж байгаа хэрэг. Ариун Сүнсний ажлыг эрж хайж, Бурханы мөрийг дагалгүй Библитэй зууралдах нь Эзэнийг эсэргүүцэж байгаа хэрэг. Фарисайчууд бичвэрийг бусад бүх зүйлээс дээгүүрт тавьж, ягшмал үгтэй нь салахгүй зууралддаг байсан. Эзэн Есүсийг гарч ирж, ажиллах үед Эзэн Есүсийн ажил, үг эрх мэдэл, хүч чадалтайг тэд мэдэж байсан ч Түүний ажил, үг Бичвэрээс давж гарсан учраас Түүнээс өө хайхаар оролдож, алхам тутамдаа Түүнийг үгүйсгэж, яллаж, Эзэн Есүсийг цовдлохоор хуйвалдсан. Тэд Бурханы зан чанарт халдаж, улмаар Бурханд шийтгүүлсэн. Эцсийн өдрүүдэд бас шашны олон хүн Библийг сохроор шүтэж, тэр ч бүү хэл Бурханаас Өөрөөс нь дээгүүрт тавьдаг. Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр үнэнийг илэрхийлж байгааг сонсоод, энэ талаар судалдаггүй. Төгс Хүчит Бурханы ажил, үг Библид байдаггүй гээд улайран эсэргүүцэж, ялладаг. Фарисайчууд бичвэртэй зууралдаж, Эзэнийг эсэргүүцсэнээс энэ нь ямар ялгаатай юм бэ? Ариун Сүнсний ажлыг эрж хайж, Бурханы мөрийг дагалгүй Библийг шүтэх нь буруу, ингэх нь Эзэний замаас бүрэн хазайдаг нь тодорхой” гэсэн.

Үүнийг сонсоод би маш их ичиж, бүрэн үнэмшлээ. Би Эзэнд биш, Библид итгэж байж. Итгэлдээ Эзэний хүслийг эрж хайлгүй, зүгээр л пастор, ахлагчдын хэлсэн үгэнд сохроор итгэж, Бурханы бүх ажил, үг Библид байгаа, Библи Эзэнийг төлөөлдөг, өөр юу ч Эзэнд итгэх итгэл биш гэж бодсон. Би фарисайчуудын алдааг давтаж байсан биш үү? Тэгээд би Төгс Хүчит Бурханы үгийг бишрэх бишрэлээр дүүрч, “Түүний үг Библийн тухай үнэнийг нэгд нэггүй тайлбарлаж, Библид хандах хүн төрөлхтний хандлагыг ч төгс илчилсэн байна. Энэ үнэхээр Бурханы үг юм болов уу?” гэж бодсон юм.

Ян ах цааш нь ингэж нөхөрлөлөө. “Энэ нь Библийн үнэ цэнийг үгүйсгэх гэсэн юм биш, харин бидэнд Библид зохистой хандах боломж олгох гэснийх. Эзэн Есүс: ‘Бичвэрүүдийг хай. Та нар тэдгээрт мөнхийн амь чинь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй’ гэж хэлэв (Иохан 5:39–40). Эзэн Есүсийн үг маш тодорхой байдаг. Библи зүгээр л Бурханыг гэрчилдэг, Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын тэмдэглэл. Энэ нь Бурханы бүх ажил, үгийг төлөөлж яавч чадахгүй. Бурхан бол Бүтээгч бөгөөд Тэрээр дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш хүн төрөлхтнийг хангаж, аврахаар үг хэлж, ажилласаар ирсэн юм. Тэрээр хүн төрөлхтнийг хөгжил рүү залж чиглүүлж, бидэнд улам их үнэнийг өгдөг. Бурхан үг хэлж, ажиллахаа хэзээ ч болиогүй. Бурханд итгэхдээ бид үнэн, амийг олж авахын тулд Бурханы мөртэй хөл нийлүүлэх ёстой. Бид Бурханы өнөөгийн ажлыг хүлээн авч, дуулгавартай дагалгүй Библитэй зууралдвал насан туршдаа мөнх амь байтугай, үнэнийг ч хэзээ ч олж авахгүй. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдож, бидэнд гэмшлийн зам өгснийг бид бүгд мэднэ. Эзэнд итгэснээр нүгэл маань уучлагдаж болох ч нүгэлт уг чанар маань хэвээр үлддэг. Бид байнга нүгэл үйлдэж, нүглээ улайх байдалд амьдарсаар байгаа. Бид нүглээс ангижирч, цэвэрлэгдээгүй шүү дээ. Бурхан ариун учраас үргэлж нүгэл үйлдэж, Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг хаанчлалдаа оруулж яаж чадах юм бэ? Тийм учраас Эзэн Есүс хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аварч, биднийг Бурханы хаанчлалд аваачихын тулд үг хэлж, шүүлтийн ажил хийхээр эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэж зөгнөсөн. Яг Эзэн Есүсийн зөгнөснөөр: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). ‘Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). Бас 1 Петрт: ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17) гэсэн байдаг. Бурхан эцсийн өдрүүдэд илүү олон үг айлдаж, бүх үнэнд ороход нь хүнийг залж чиглүүлнэ. Эдгээр үг, энэ ажил бол эргэн ирэх үедээ Эзэн Есүсийн гүйцэлдүүлэх бүх зүйл юм. Эзэн Есүс эргэн ирсэн. Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан. Тэрээр шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, бүрэн аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы авралын ажлын гурван үе шатны дотоод түүх, үүнээс гардаг үр дүн, Сатан хүн төрөлхтнийг яаж завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг яаж авардаг, бие махбодтой болохын нууц, Бурханы нэрсийн нууц, Бурханыг болон Бурханы ажлыг яаж мэдэх, Сатаны завхралд өртсөн гэх үнэнээ яаж ойлгох, завхарсан зан чанараа яаж цэвэрлүүлэх гэх мэт Библи дэх үнэн болон нууцыг илчилдэг. Бас Бурханаас үнэхээр эмээж, Бурханыг хайрлаж, захирагдах гэж юу гэсэн үг болох гэх зэргийн талаар ч байгаа. Төгс Хүчит Бурханы ажил, үг Эзэн эргэн ирэх тухай зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Бид Хурганы мөрийг ойр дагаж, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, шүүлт, цэвэрлэлтийг нь туулснаар л үнэн болон амийг олж авч, Бурханы хаанчлалд орж чадна” гэсэн.

Тэгээд Ян ах Бурханы үгийн уншлагын хоёр видеог надад үзүүлсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж шүтэж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). “Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах арга зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц арга зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш тогтонги байсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, юу ч хийлгүйгээр аливаа зүйлийг байгаагаар нь байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрүүд зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос төгс болгуулах зам байх нь байтугай, хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна).

Төгс Хүчит Бурханы үгийг сонсоод миний сэтгэл үнэхээр цэлмэсэн. Библи хэдийгээр Бурханы өнгөрсөн ажлын тэмдэглэл боловч амийн эх сурвалж биш гэдгийг ухаарсан. Бурханы үг л бидний амийн эх сурвалж. Бид Библитэй зууралдаж болохгүй. Хамгийн гол нь Бурханы өнөөгийн ажил, үгийг дуулгавартай дагаж, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлт, цэвэрлэгээг хүлээн авах явдал юм. Энэ бол бүрэн аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц зам. Төгс Хүчит Бурханы үг бол эргэн ирсэн Эзэн Есүсийн үг гэдгийг би эргэлзэх юмгүй мэдсэн. Эдгээр нь бидний үзлийг болон Библийн цаад түүхийг маш нэгд нэггүй тайлбарладаг. Энэ бүхнийг Бурхан л биш бол өөр хэн хэлж чадах вэ дээ? Удаах хэдэн өдөрт нь би боломж л гарвал Төгс Хүчит Бурханы үгийг ах эгч нартай нөхөрлөж, Бурхан бие махбодтой болохын нууц, эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг яаж шүүж, цэвэрлэдэг, ямар төрлийн итгэл Бурханы хүсэлд нийцдэг, хүмүүсийн төгсгөл, хүрэх газар болон бусад үнэний талаар бага зэрэг ойлгож авч, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болоод Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан даа. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы нэр үнэхээр нууцлаг

Жак, Канад Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед...

Messenger дээр бидэнтэй холбоо барих