Үнэнч шударга зангүйгээр үүрэг биелүүлэх боломжгүй

2023-03-09

Марион, АНУ

Би чуулганд шинээр ирэгсдийг услах ажлыг хариуцдаг. Хэсэг хугацааны өмнө хэдэн шинэ итгэгч элссэн бөгөөд тэдний зарим нь цуглаан дээр нэг их ярихгүй, бас тогтмол ирэхгүй байгааг би харсан юм. Тэд хүссэн үедээ л ирдэг байв. Намайг ганцаарчилсан нөхөрлөл хийхээр холбоо барих үед тэд яаж мөнгө олох, яаж гэр бүлийн хөрөнгө хуримтлуулах тухай ярилцах дуртай байсан ч итгэлийн тухай ярьж эхлэнгүүт дуугаа хурааж, утсаа таслах шалтаг олдог байлаа. Тэд үнэнийг сонирхдоггүй, жинхэнэ итгэгчид биш юм шиг санагддаг байсан ч тэд итгээд удаагүй тул би бүрэн итгэлгүй байсан учраас тэднийг үргэлжлүүлэн дэмжсээр байлаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэд нөгөө л хэвэндээ байсан бөгөөд яваандаа цуглаанд ирэхээ болих үед л би удирдагчид тэдний нөхцөл байдлыг ярилаа. “Чи тэднийг яаж усалж байсан бэ? Бусад хүн тэднийг усалдаг байхад тэд цуглаанд хэвийн ирж байсан. Харин чам дээр ирсний дараа яагаад ингэх болов? Чи үнэхээр хариуцлагаа биелүүлж, тодорхой нөхөрлөсөн үү? Бид үүрэгтээ хойрголж хариуцлагаа биелүүлээгүйн улмаас шинээр ирэгсэд зохих ёсоор цуглаанд явахгүй байвал энэ нь бүхэлдээ бидний хариуцлага гэсэн үг” гэж удирдагч надаас асуув. Удирдагч ажлын хариуцлагаас үүдээд ийм зүйл хэлж байгааг би мэдэж байсан ч хүн бүр өөрчлөгдөж болно, өмнө нь цуглаанд зохих ёсоор явж байсан гээд цуглаанд яваад л байна гэсэн үг биш гэж бодсоор байлаа. Тэгээд ч, намайг тэдэнтэй анх уулзахад тэд цуглаанд тогтмол явдаггүй байсан тул энэ нь гэнэтийн өөрчлөлт биш байв. Би тэднийг хэсэг услаад харъя гэж бодсон учраас удирдагчид шууд хэлээгүй юм. Хэрэв удирдагч намайг хариуцлага хүлээ гэвэл би үр дагаврыг нь үүрэх байсан. Би засалт, харьцалт туулж, эсвэл бүр халагдаж ч магадгүй. Хэрэв би үүнийг өмнө нь мэдсэн бол энэ талаар удирдагчтай эртхэн ярилцаад, эцэст нь энэ бүхний хариуцлагыг хүлээхгүй байх байсан. Үүний дараа шинээр ирэгсэдтэй харилцахдаа би өөрийн эрхгүй болгоомжлох болсон. Хэн нэгэн хүн асуудалтай юмуу цуглаанд ирэхгүй байвал би удирдагчид яаран хэлдэг боллоо. Заримдаа удирдагч надаас миний юу хэлэх гээд байгааг, тэднийг услахаа болих бодолтой байгаа эсэхийг асуудаг байв. Тэгэхэд нь би “Үгүй ээ. Та удирдагч болохоор тэдний яаж байгааг мэдээсэй гэж хүссэн юм” гэдэг байлаа. Намайг ингэж хэлэхэд удирдагч юм хэлдэггүй. Заримдаа энэ талаар хэлсний дараа удирдагч надаас тэднийг дахиад жаахан услахыг хүсээд, хэрэв тэд үнэхээр цуглаан хийхийг хүсэхгүй бол тэднийг хүчилж болохгүй, бид бууж өгөхөөс аргагүй гэсэн. Би үүнтэй бүрэн санал нийлж, удирдагч шинэ итгэгчдийн нөхцөл байдлыг мэддэг учраас би бага зэрэг дэмжлэг үзүүлэхэд л болно гэж бодсон юм. Тэднийг дэмжээд буцаан ирүүлэх нь дээр, хэрэв би тэгж чадахгүй, шинээр ирэгч цаашид цуглаанд ирэхийг хүсэхгүй бол удирдагч үүнийг гэнэтийн гэж бодохгүй, намайг үүргээ хариуцлагагүй гүйцэтгэлээ гэж хэлэхгүй. Ингэж бодоод би үүрэгтээ няхуур хандахаа больж, шинээр ирэгсдийг өдөр бүр зүгээр л цээжээр усалдаг болов. Тэдэн рүү залгаад хариу өгөх юм бол хэсэг нөхөрлөөд, харин хариу өгөхгүй бол орхидог байлаа. Тэд хариу өгөхгүй бол би яаж ч чадахгүй гэж бодоод, тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар боддоггүй байсан юм. Хожим нь нэг цуглаан дээр удирдагч одоогоос эхлээд усалгааны ажлын тухай асуухдаа шинээр ирэгсдийн нөхцөл байдлын талаар услагчдын юу хэлэхийг сонсоод өнгөрөх биш, услагч тэдэнтэй үнэний аль талыг нөхөрлөснийг, ялангуяа тэднийг яаж дэмжсэнийг олж мэдээд, дараа нь үүнийг ашиглан тухайн услагч бодит ажил хийсэн эсэхийг дүгнэнэ гэлээ. Хэрэв услагчид шинэ итгэгчидтэй нөхөрлөхдөө зүрх сэтгэлээ зориулалгүй, шинэ итгэгчдийг цуглаанд тогтмол ирэхгүй, чуулганаас явахад хүргэвэл энэ нь услагчдын хариуцлага. Удирдагчийг ингэж хэлэхэд би шинээр ирэгсэдтэй нөхөрлөхдөө Бурханы ямар үгийг уншсан, ямар үнэнийг нөхөрлөснөө тэмдэглэж аваагүйгээ ойлгосон. Хэрэв шинэ итгэгч цуглаанд ирэхээ боливол надад ямар ч нотолгоо байхгүй байх болно. Удирдагч намайг бодитой ажил хийгээгүй, усалгааны ажилдаа хариуцлагагүй байсан гэж бодоод, намайг засаж, харьцах байх гэж бодсон учраас би шинэ итгэгчдэд илгээж буй мессеж болон Бурханы үгэнд анхаарал хандуулж, бидний нөхөрлөл юуны талаар байсныг тэмдэглэж эхэлсэн юм. Заримдаа тэд миний илгээсэн мессежинд хариу өгөхгүй байсан ч би нэг их юм бодоогүй. Тэдэнд явуулах ёстой Бурханы үгийг бүгдийг нь явуулж, нөхөрлөх хэрэгтэй зүйлээ нөхөрлөсөн гэж бодсон. Хэрэв шинэ итгэгч цуглаанд явахаа боливол удирдагч миний хийсэн зүйлийн тэмдэглэлийг хараад, магадгүй намайг хариуцлагагүй гэж хэлэхгүй байх.

Хэсэг хугацааны дараа миний хариуцсан зарим шинэ итгэгч цуглаанд ирэхийг хүсэхгүй хэвээр байгааг удирдагч анзаараад тэднийг хэрхэн усалсан талаар асуув. Би бүх тэмдэглэлээ удирдагчид үзүүлэхэд бэлэн гаргаж ирээд, аз болоход би урьдчилаад тэмдэглэл хөтөлж бэлдсэн шүү, тэгээгүй бол надад ямар ч бодитой юм байхгүйгээс тэр намайг яаж ч өөлөө билээ гэж бодсон. Намайг ийнхүү сэтгэл хангалуун сууж байтал удирдагч: “Энэ тэмдэглэлүүдээс ямар ч асуудал олж харахгүй байгаа боловч хэд хэдэн хүн дараалан ирэхээ больсон тул чиний ажилд асуудал байж таарна. Яг одоогоор тэр нь юу болохыг би харж чадахгүй байгаа ч сүүлийн үед чи ярилцах болгондоо шинэ итгэгчдийн асуудлын талаар ярьж байгаа. Энэ тийм ч хэвийн зүйл биш. Асуудал юунд оршиж байгааг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Хэрэв чи хайнга хандаж, тэднийг сайн услаагүйгээс болж шинэ итгэгчид итгэлээ орхисон бол чи үүргээ сайн биелүүлэхгүй, хариуцлагагүй байна гэсэн үг” гэж хэлэв. Удирдагчийн хэлсэн үг надад хүнд цохилт болж, би хөшиж орхилоо. Намайг загнахгүй гэж бодтол удирдагч миний ажилд асуудал байна гэж хэлээд, намайг өөрийгөө эргэцүүл гэсэнд би мэл гайхаж, “Энэ үнэхээр миний асуудал гэж үү?” хэмээн бодлоо. Энэ бодол миний сэтгэлийг гонсойлгосон бөгөөд хэрэв миний асуудлууд шинээр ирэгсдийг чуулганаас явахад хүргэж байгаа бол мууг үйлдэж буй хэрэг хэмээн би айж байлаа. Тиймээс Бурханд залбирч, “Бурхан минь, удирдагч өнөөдөр надад гэнэт ингэж хэлсэн нь Таны зөвшөөрөлтэй учраас миний авах сургамж байх л ёстой. Би хувийн асуудлаасаа болоод тэр шинэ итгэгчдэд хор учруулахыг хүсэхгүй байгаа ч үнэхээр мэдрэлээ алдаад, миний юу болохгүй байгааг мэдэхгүй байна. Өөрийгөө таньж, өөрчлөгдөхөд намайг гэгээрүүлээч” гээд,

хэдэн өдөр дараалан энэ талаар Бурханд залбирлаа. Тэгээд нэг өдөр гэрчлэлийн нийтлэл уншиж байтал Бурханы үгийн нэг хэсэг сэтгэлийг минь хөдөлгөсөн юм. “Чи зөв хүн мөн эсэхээ мэдэхийн тулд өөрийгөө нарийвчлан шалгах хэрэгтэй. Сэдэл, зорилго чинь Миний төлөө байдаг уу? Чи бүх үг, үйлдлээ Миний өмнө хэлж, хийдэг үү? Би чиний бүх бодол, санааг шалгадаг. Чамд буруутай санагдахгүй байна уу? Чи бусдад үзүүлэх гэж хуурамч төрх гаргаад, тайван гэгч нь өөрийгөө зөвтгөх байдал гаргадаг; өөрийгөө халхавчлах гэж чи үүнийг хийдэг. Ёрын муугаа нуух гэж чи үүнийг хийдэг бөгөөд тэр ёрын муугаа өөр хүн рүү түлхэх арга замыг ч бодож олдог. Ямар ов мэх зүрх сэтгэлд чинь оршино вэ!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Хүмүүс ашиг сонирхлоо хамгаалж, муу үйлээ нуун далдлахын тулд хариуцлагыг бусдад тохохын тулд худал хэлэх, дүр эсгэх гэх мэтийг хийж, өөрсдийгөө хамгаалдаг гэдгийг Бурханы үг харуулж байна. Энэ бол заль мэхний илрэл. Энэ нь миний байдлыг яг таг илчлэх шиг санагдсан бөгөөд би өөрийгөө эргэцүүлж эхлэх ёстой байлаа. Яагаад би удирдагчид шинэ итгэгчдийн асуудлын талаар үргэлж хэлдэг байв? Асуудалтай юм уу цуглаанд ирэхгүй байгаа хэн нэгнийг харах бүрдээ би удирдагчид хэлэх гэж яардаг байсан юм. Би зүгээр л бодит баримтыг хэлж буй мэт харагдаж байсан ч үнэндээ өөрийн гэсэн сэдэлтэй байсан. Хэрэв хэн нэг нь цуглаанд оролцохоо боливол удирдагч надтай хариуцлага тооцох юм уу халах байх гэж айсандаа асуудлыг хамгийн түрүүнд удирдагчид хэлж, шинэ итгэгчийн буруу, миний хариуцлага биш гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлж, хурдхан шиг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар оролдож байлаа. Би тэднийг хангалттай дэмжиж чадаагүйгээс тэд ирэхээ боливол энэ нь тэдний асуудал болж, ингэснээр би нэр цэвэр үлдэнэ, тэд хожим нь цуглаанд дахиад ирэхийг хүсвэл хүмүүс үүнийг миний гавъяа гэж бодох байв. Өөрийгөө эргэцүүлэх замаар үүнийгээ олж хараад би цочирдсон. Миний үгийн ард ийм олиггүй, жигшүүртэй сэдэл нуугдаж байгаа гэж огт бодож байсангүй. Би үнэхээр зальтай байжээ!

Яаж өөрийн мэдэлгүй ийм шударга бус, хуурамч зүйл хийж чадав аа гэж би гайхшираад, үүнийг эргэцүүлж байхдаа хүмүүсийн завхарсан зан чанарыг илчилсэн Бурханы үгийг уншиж, эцэст нь өөрийгөө бага зэрэг ойлгосон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристүүдийн ёрын муу нь нэг үндсэн онцлог шинжтэй байдаг—үүнийг хэрхэн ялган таних нууцыг Би та нартай хуваалцъя. Нууц нь гэвэл,—нэгдүгээрт, тэдний үг нь ч, үйлдэл нь ч ойлгохын аргагүй байдаг; чи тэднийг ойлгож чаддаггүй. Чамтай ярьж байхдаа үргэлж ийш тийш гөлөлздөг бөгөөд ямар явуулга сэдээд байгааг нь чи тааж чаддаггүй. Заримдаа тэд чамд ‘үнэнч’, тун ‘чин сэтгэлтэй’ гэх мэдрэмж төрүүлдэг ч тийм биш байдаг, чи тэднийг нэвт харж хэзээ ч чадахгүй. Зүрх сэтгэлд чинь онцгой мэдрэмж төрж, тэдний бодол санаанд тун учир битүүлэг байдал, ойлгогдошгүй гүн байгааг чи мэдэрдэг. Тэд хачин, нууцлаг санагддаг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 7-р зүйл: Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (II хэсэг)). “Антихристүүдийн зан авир зальхай байдаг. Тэд яаж зальхай байдаг вэ? Тэд үргэлж ов мэхэнд дулдуйдсан байдлаар авирлаж, үг нь юу ч илчилдэггүй учраас санаархал, зорилгыг нь ойлгоход хүмүүст хэцүү байдаг. Үүнийг зальхай байх гэнэ. Тэд аливаа зүйлийг хийхдээ дүгнэлтэд амархан хүрдэггүй; доод тушаалын хүмүүс, сонсдог хүмүүстээ санаагаа мэдрүүлж, тэр хүмүүс нь антихристийг ойлгоод, төлөвлөгөө, сэдлийнх нь дагуу үйлдэж, тушаалыг нь биелүүлдэг. Даалгавар биелбэл антихрист баяртай байдаг, үгүй бол хэн ч түүнийг буруутгах зүйл олж, хийж байгаа зүйлийнх нь цаад сэдэл, санаархал, зорилгыг ойлгож чаддаггүй. Тэдний хийж буй зүйлийн зальхай байдал нууц явуулга, далд зорилгод нь оршдог бөгөөд бүхэлдээ өрөөл бусдыг мэхэлж, даажигнаж, хянах зорилготой. Энэ бол зальхай зан авирын мөн чанар юм. Зальхай байдал бол зүгээр нэг худал хэлэх явдал биш; харин ч жирийн хүмүүсийн ойлгохын аргагүй зүйл. Энэ нь ердийн худал үг, муу үйлтэй адилгүй. Хэрвээ чи хэнд ч мэдэгдэхийг хүсэхгүй зүйл хийж, худал хэлсэн бол үүнийг зальхай байдал гэж тооцох уу? (Үгүй.) Тэр бол ердөө л ов мэхтэй зан бөгөөд ов мэхтэй зан нь зальжин зангийн чинээнд хүрэхгүй. Зальжин зан, ов мэхтэй зангаас юугаараа илүү гүнзгий вэ? (Хүмүүс үүнийг нэвт харж чадахгүй.) Үүнийг нэвт шувт харах хүмүүст хэцүү байдаг. Энэ бол нэг тал нь. Өөр юу вэ? (Зальжин хүнийг буруушаах зүйл хүмүүст байдаггүй.) Зөв. Хамгийн гол нь тэднийг буруушаах зүйлийг олох хүмүүст хэцүү байдаг. Тэр хүн муу үйл хийсэн гэдгийг зарим хүн мэдлээ ч гэсэн сайн хүн үү, муу хүн үү, антихрист үү гэдгийг нь тогтоож чаддаггүй. Хүмүүс тэднийг нэвт харж чаддаггүй, харин ч сайнаар бодож, тэдэнд мэхлэгддэг. Энэ бол зальхай зан. Хүмүүс ерөнхийдөө худал хэлж, бяцхан хуйвалдаан сэдэх хандлагатай байдаг. Тэр бол ердөө л ов мэхтэй байдал. Харин антихристүүд жирийн ов мэхтэй хүмүүсээс илүү хорлонтой. Тэд яг л диаволуудын хаад шиг, юу хийдгийг нь хэн ч ойлгож чаддаггүй, шударга ёсны нэрийг барьж олон муу зүйл хийж чаддаг, хүмүүс тэднийг магтан дуулдаг ч үнэндээ бол тэд хүмүүсийг урхидаж, хохироодог. Үүнийг зальхай байдал гэдэг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 6-р зүйл: Тэд зальхай авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг). Бурханы үгээс харахад, антихристүүд ёрын муу зан чанартай, аливааг зальхай аргаар хийдэг. Энэ нь ов мэхтэй завхрал харуулахаас өөр. Зальтай байх гэдэг нь илт худлаа ярьж, хууран мэхлэх гэсэн үг, үүнийг олж харахад амархан. Аливааг зальхай байдлаар хийх гэдэг нь тухайн хүн сэдэл, зорилго, санаархлаа гүн нууж, бусдад худал сэтгэгдэл төрүүлнэ гэсэн үг, ингэснээр хүмүүс түүний хэлж, хийж байгаа зүйлээс ямар ч асуудал олж харж чадахгүй. Асуудал байна гэдгийг тэд мэдэрлээ ч гэсэн тухайн хүнээс ямар ч өө олж, ойлгож чадахгүй. Ингэж л бусдыг төөрөлдүүлж, далд санаархалдаа хүрдэг. Өөрийгөө Бурханы үгэнд хэлсэнтэй харьцуулахад би шинэ итгэгчдийн талаар удирдагчтай хурдан, идэвх санаачилгатай ярьж байгаа мэт харагдаж, үүрэгтээ ачаа үүрч, удирдагчийн хяналтыг баяртайяа хүлээн авч байгаа мэт худал сэтгэгдлийг удирдагчид төрүүлж байсан ч үнэндээ үүгээрээ удирдагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан тул тогтмол ирэхгүй байгаа шинэ итгэгчдийн талаар удирдагч сөрөг сэтгэгдэлтэй болох байлаа. Ингэснээр нэг л өдөр шинэ итгэгчид ирэхээ боливол удирдагч надтай хариуцлага тооцохгүй байх байв. Мөн удирдагч миний ажлын нарийн ширийнийг асуух үед гаднаас нь харахад миний хийсэн нөхөрлөлд алдаа байхгүй, би идэвхтэйгээр нөхөрлөх цаг товлож, Бурханы үгийг илгээж байсан учраас удирдагч намайг хичээнгүй байж, тэднийг хайрласан гэж бодох байлаа. Үнэн хэрэгтээ би шинэ итгэгчидтэй чин сэтгэлээсээ нөхөрлөж байгаагүй. Удирдагч ажлын бүртгэлийг хянаж, надаас тэднийг хэрхэн дэмжсэн талаар асуувал тайлагнаж чадахгүй байх вий гэж айсан учраас удирдагчид тайлан өгөхийн тулд би оромдохоос өөр аргагүй болсон. Эргээд энэ бүхнийг бодоход, удирдагчийн сэтгэл дэх дүр төрхөө хамгаалж, хариуцлага хүлээхгүй байх, байр суурь, ирээдүйгээ хадгалахын тулд би үнэндээ элдэв янзын заль гаргаж байжээ. Би ярьж байхдаа санаа зорилгоо нуун далдалж, тодорхой арга замаар аливааг хийхдээ болгоомжилдог байсан. Би үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулдаггүй байснаас шинээр ирсэн зарим хүн мэдээж цуглаанд тогтмол ирэхээ больсон. Миний үүрэгт асуудал байгааг удирдагч ч бас мэдэрсэн боловч яг ямар асуудал гэдгийг мэдээгүй, надтай хариуцлага тооцох ямар ч нотолгоо олж чадаагүй. Би ингэж төөрөлдүүлж байж. Үүнээс өмнө би өөрийн зан авирыг юмыг зальжин байдлаар хийхтэй холбон үзэж байгаагүй. Хашир, тооцоотой, зальтай хүмүүс ихэвчлэн маш их туршлагатай өндөр настнууд байдаг гэж би боддог байлаа. Харин би арвин туршлагагүй, элдэв бодолгүй залуу хүн. Миний зан авирыг зальтай гэж хэлэхэд тохиромжгүй мэт санагддаг байсан ч ёрын муу антихрист зан чанартай гэдгийг минь, зальжин байх нь настай ямар ч хамаагүй гэдгийг баримтууд надад илчилсэн. Энэ нь бүхэлдээ сатанлаг уг чанараас үүдэлтэй. Тэгтэл гэнэт өөр нэг зүйл санаанд орлоо. Маш олон асуулт асууж, шулуухан ярьдаг нэг шинэ итгэгч байсан юм. Хэрэв тэр миний нөхөрлөлийг ойлгохгүй бол цуглаан дээр надтай шууд сөргөлддөг нь надад ичгэвтэр байсан. Би нэр төрөө хамгаалахын тулд түүнтэй дахиж цуглаан хийхийг хүсээгүй боловч удирдагч надтай харьцах байх гэж айсандаа түүнд шууд хэлж зүрхлээгүй. Би түүнийг өөр услагчид хүлээлгэж өгөх арга олохыг хүссэн. Нэг удаа тэр шинэ итгэгч одоогийн бүлэг нь өмнөхөөс нь хамаагүй жижиг гэдгийг санаандгүй дурдахад би үүгээр нь шалтаглан тэр хүн манай цуглааны бүлэг жижиг байна гэж дургүйцсэн, илүү том бүлэгт дуртай гэж удирдагчид хэлээд, түүнийг өөр бүлэгт оруулахыг удирдагчаас хүсэхэд удирдагч тэр хүнийг дор нь өөр бүлэгт оруулахаар зохион байгуулсан. Ингэж би өөрийнхөө ичгүүртэй, жигшмээр сэдлийг амжилттай нуун далдалж, тэр шинэ итгэгчийг өөрийнхөө бүлгээс шахаж гаргасан юм. Тэр ч бүү хэл, удирдагч намайг үүрэгтээ ачаа үүрч, шинээр ирэгчийг бодож байна хэмээн эндүүрсэн. Би дэндүү ёрын муу, ов мэхтэй байжээ!

Сүүлд нь би өөрийнхөө байдлын талаарх Бурханы үгийг илүү их идэж, уулаа. “Би та нарт хэлье: Бурханы хамгийн их жигшиж, орхихыг хүсдэг зүйл бол алдаагаа сайн мэддэг боловч гэмшдэггүй, иймэрхүү хатуу цэвдэг хүмүүс юм. Тэд алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, өөрийгөө зөвтгөж, өмгөөлөх шалтаг, шалтгаан үргэлж хайж, элдэв бусын арга ашиглан улам бултамхай болж, хүмүүсийг мэхлэхийг хүсдэг. Тэд ахин дахин алдаа гаргахыг хүсдэг, гэмшиж, буруугаа хүлээх талаар боддоггүй. Ийм төрлийн хүн бол нэлээд төвөгтэй, тэднийг аврахад хэцүү, яг ийм л зүйлийг Бурхан орхихыг хүсдэг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах нь хамгийн чухал). Үүнийг тунгаан бодоод би юу ч тохиолдсон үнэнийг хүлээн авах нь хамгийн чухал гэдгийг ойлгосон. Хэрэв хүн үүрэгтээ алдаа гаргасан ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, засалт, харьцалтыг хүлээн авахгүй, харин өөрийгөө зөвтгөхийн тулд шалтаг тоочиж, шалтгаан олж, бүр алдаагаа нуун дарагдуулахын тулд заль гаргаж байвал үнэнийг огтхон ч хүлээн авдаггүй гэсэн үг. Тэд Бурханыг эсэргүүцэж байгаа бөгөөд тэд гэмшихгүй бол орхигдож, таягдан хаягдана. Би шинэ итгэгчдийг услах чухал ажлыг хийж чаддаг байсан, мөн хайраар, тэвчээртэйгээр тэднийг дэмжин тусалж, үнэний талаар ойлгомжтой нөхөрлөж, үнэн замд сууриа хурдан тавихад нь туслах ёстой байсан. Зарим шинэ итгэгч цуглаанд тогтмол ирдэггүйг би сайн мэддэг, үгүйсгэж боломгүй үүрэг хариуцлагатай байсан мөртөө удирдагч надаас асуулт асууж, надтай харьцахад энэ нь Бурханаас ирсэн гэдгийг ойлгоогүй, удирдагчийн шүүмжлэлийг хүлээж аваагүй, шинэ итгэгчдийг нэн даруй дэмжих арга замыг бодоогүйгээр үл барам, арга заль гаргаж эхлэн, үүргээ сайн биелүүлээгүй баримтаа нуун далдлахын тулд илүү овжин, зальхай арга тактик хэрэглэж, удирдагчид мэдэгдээгүй учраас удирдагч надаас ямар ч өө олоогүй. Арга заль хэрэглэж мултарсандаа би өөртөө сэтгэл ханаж, ухаантай байсандаа битүүхэн баярлаж байлаа. Бурхан миний бузар арга, ялихгүй заль мэхийг тодорхой харж чадна—үүнийг нууж чадахгүй гэдгээ би ойлгоогүй юм. Миний үүрэгт байсан асуудлууд ил гарах нь лавтай байв. Хэрэв удирдагч надад анхааруулаагүй бол би өөрийгөө эргэцүүлэхгүй, гэмших хүсэл ч төрөхгүй байх байлаа. Би үнэхээр мэдрэлээ алдсан байжээ. Би үнэнийг хүлээн аваагүй, ажлынхаа алдааг нэгтгэн дүгнэж, өөрчлөөгүй. Харин оронд нь нэр нүүр, байр суурь, ирээдүйгээ хамгаалахын тулд яаж удирдагчийг хуурах вэ л гэж боддог байсан. Үүргээ сайн биелүүлэхгүй байгаа бодит байдлаа нуун далдлахаар овжин, зальхай авирлаад, шинэ итгэгчдийг усалж, хүндрэл бэрхшээлд нь туслахад зүрх сэтгэлээ зориулаагүй. Иймээс шинээр ирсэн зарим хүний асуудлууд удаан хугацааны туршид шийдвэрлэгдээгүй. Одоо ч гэсэн тэдний зарим нь цуглаанд тогтмол ирэхгүй байгаа. Намайг үнэхээр айлгасан зүйл бол миний өөр бүлэг рүү түлхсэн шинээр ирэгч услагч нь гэнэт өөрчлөгдсөнөөс болоод цуглаанд явахыг хүсэхээ больсон байлаа. Бусад нь түүнтэй удаан хугацаанд тэвчээртэй нөхөрлөсний дараа л тэр эгч буцаад цуглаанд явахыг зөвшөөрсөн байв. Хийсэн зүйлээ бодохоор үнэхээр сэтгэл гонсойсон. Бусад нь хүмүүсийг элсүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байхад би маш хойрго хандаж, мууг үйлдэж байжээ. Бурханы үгийн илчлэл хөшүүн зүрх сэтгэлийг минь сэрээгээгүй бол би аюулын ирмэг дээр ирснээ ухаарахгүй байх байлаа. Би ёрын муу антихрист зан чанарынхаа дагуу амьдраад байхыг хүсээгүй, харин ёрын муу замаасаа салж, Бурханд гэмшихийг хүссэн.

Намайг дөнгөж жаахан сэхээрч байтал удирдагч надаас ойрын үед ямархуу байгааг минь асуулаа. Би түүнд өөрийгөө эргэцүүлснээ болон ухаарсан зүйлээ ярихад удирдагч надад Бурханы зарим үгийг илгээсэн юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Үнэнч шударга байх хэрэгжүүлэлт нь олон талыг хамардаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг талыг хангаснаар л үнэнч шударга байх стандартад хүрдэг юм биш; үнэнч шударга байхын тулд олон талаар стандартад нийцдэг байх ёстой. Зарим хүн үнэнч шударга байхын тулд яаж ийгээд худал хэлэхгүй байх хэрэгтэй гэж үргэлж боддог. Энэ үзэл бодол зөв үү? Үнэнч шударга байх нь ердөө худал хэлэхгүй байх явдлыг л хамардаг уу? Үгүй, энэ нь бас өөр хэдэн талыг хамардаг. Нэгдүгээрт, чамд юу ч тулгарсан хамаагүй, энэ нь чиний нүдээрээ харсан зүйл ч бай, эсвэл хэн нэгний чамд хэлсэн зүйл ч бай, хүмүүстэй харилцах ч бай, эсвэл асуудлыг зохицуулах ч бай, гүйцэтгэх учиртай үүрэг чинь ч бай, эсвэл Бурханы чамд даалгасан зүйл ч бай, чи үргэлж үнэнч шударга зүрх сэтгэлээр хандах ёстой. Аливаад үнэнч сэтгэлээр хандах хандлагыг хүн хэрхэн хэрэгжүүлбэл зохилтой вэ? Юу бодож байгаагаа хэл, шударгаар ярь; хоосон үг, албан үг хэллэг, чихэнд чимэгтэй үгээр бүү ярь, тал зассан, хоёр нүүртэй хуурамч зүйл бүү хэл, харин зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэл. Ингэх нь үнэнч шударга хүн байх явдал юм. Зүрх сэтгэлдээ байгаа жинхэнэ бодол, үзэл бодлыг илэрхийлэх нь үнэнч хүмүүсийн хийвэл зохих зүйл билээ. Юу бодож байгаагаа, зүрх сэтгэлдээ буглаж буй үгсийг хэзээ ч хэлдэггүй, хэлж байгаа зүйл чинь бодсоноос чинь зөрүүтэй байдаг бол энэ нь үнэнч шударга хүний хийдэг зүйл биш. Жишээ нь чи үүргээ сайн гүйцэтгэдэггүй бөгөөд юу болоод байгааг хүмүүс асуухад ‘Би үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг ч янз бүрийн шалтгаанаас болоод чадахгүй байна’ гэж хэлдэг, үнэн хэрэгтээ мэрийгээгүй гэдгээ зүрх сэтгэлдээ мэддэг хэр нь үнэнийг хэлдэггүй. Чи бодит баримтыг нуун дарагдуулж, хариуцлагаас зайлсхийхийн тулд элдэв янзын шалтаг, шалтгаан, тайлбар олж хэлдэг. Үнэнч шударга хүний хийдэг зүйл энэ мөн үү? (Биш.) Чи ийм юм хэлж хүмүүсийг хуурч, аргацаадаг. Гэвч дотор чинь байгаа зүйл, дотоод санаа зорилгын чинь мөн чанар нь завхарсан зан чанар юм. Чи үүнийг ил гаргаж, задлан шинжлэхгүй бол ариусгагдаж чадахгүй—энэ бол жижиг асуудал биш! ‘Би үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг алгуурлаж, хайхрамжгүй, хааш яаш, цалгар назгай байсан. Сэтгэл санаа сайхан байх үед бага зэрэг хүчин чармайлт гаргаж, муухай зантай үедээ хойрголж, хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй, махан биеийн тав тухад шунадаг учраас үүргээ гүйцэтгэх гэсэн оролдлого минь үр дүнгүй байдаг. Сүүлийн энэ хэдэн өдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа, би бүхнээ дайчилж, бүтээмжээ нэмэгдүүлж, үүргээ сайн гүйцэтгэхийг хичээж байгаа’ гэж чи үнэнээр нь хэлэх ёстой. Үүнийг чин сэтгэлээсээ ярих гэдэг. Өөрөөр ярих нь чин сэтгэлээсээ ярьж байгаа хэрэг биш. Харьцалт туулахаас, хүмүүс асуудлыг чинь олж мэдэхээс, чамд хариуцлага тооцохоос айсандаа чи харьцалт туулахаас зайлсхийхийн тулд бодит баримтыг нуун дарагдуулах элдэв янзын шалтаг, шалтгаан, тайлбар олж, бусад хүн тухайн нөхцөл байдлын талаар ярихыг нь эхэлж болиулаад, дараа нь хариуцлагаас бултдаг. Энэ бол худал хуурмагийн чинь эх үүсвэр. Худалч хүмүүс хэчнээн их ярих нь хамаагүй, хэлж буй зарим үг нь үнэн, баримттай байх нь гарцаагүй боловч хэлж буй зүйлийнх нь зарим гол зүйлд худал хуурмаг, өөрсдийнх нь сэдэл бага зэрэг байдаг. Тиймээс юу нь үнэн, юу нь худал болохыг ялган, таних нь маш чухал. Гэхдээ тэгэх амархан биш. Тэдний хэлдэг зарим зүйл хольцтой, чимж хачирласан байна, зарим хэлдэг зүйл нь баримттай нийцнэ, зарим нь баримтаас зөрнө; бодит баримт, худал хуурмаг хоёр ийнхүү холилдоод, үнэнийг худлаас ялгахад хэцүү байдаг. Энэ бол хамгийн ов мэхтэй, ялган танихад хамгийн хэцүү хүн юм. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авах юм уу үнэнчээр хэрэгжүүлж чадахгүй бол гарцаагүй таягдан хаягдана. Тэгэхээр хүмүүсийн сонгох ёстой зам аль нь вэ? Аль нь үнэнч шударга занг хэрэгжүүлэх арга зам бэ? Та нар үнэн мөнийг ярьж сураад, бодит байдал, асуудлынхаа талаар нээлттэй нөхөрлөж чаддаг байх ёстой. Үнэнч шударга хүмүүс ингэж хэрэгжүүлдэг бөгөөд ийм хэрэгжүүлэлт зөв юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч шударга хүн байснаар л жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна). Энэ хэсгийг уншаад миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Бурхан биднийг маш сайн мэддэг, үүргээ биелүүлж байхдаа бүгд асуудалтай тулгарч, алдаа гаргана гэдгийг мэддэг. Энэ бол зайлшгүй зүйл юм. Гэхдээ асуудал гарч ирэхэд хүн ямар хандлага гаргадаг, ул суурьтай хандаж, алдаагаа шударгаар хүлээн зөвшөөрч, дараа нь засаж залруулж байна уу, эсвэл өөрийгөө зөвтгөж, асуудлыг нуун далдалж, ов мэхтэй байна уу гэдэг нь гол юм. Өмнө нь би сатанлаг зан чанараар амьдардаг, зальжин, хоёр нүүртэй байсан. Би буруу замаар явж байсан ба тэр замаараа яваад байж болохгүй байлаа. Би үнэнч шударга хүн болж, Бурханы шинжилтийг хүлээн авахыг хүссэн. Миний үүрэгт ямар ч алдаа, асуудал гарч ирсэн бай, эсвэл удирдагч миний ажлыг асууж лавлахаар ирсэн ч бай би ёс жудагтай, үнэнч шударга сэтгэлээр хандаж, бодит баримтаас үнэнийг эрж хайж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ хэлэх ёстой байсан. Би илэн далангүй байж, ямар нэг зүйл хийгээгүй бол тэрийгээ хүлээн зөвшөөрч, хуурамч зүйл хэлэх юм уу өөрийгөө өмгөөлөх ёсгүй. Мөн үнэнч шударгаар ярихаас гадна үг болон үйлдлийнхээ цаад сэдлийг эргэцүүлж, буруу бол даруйхан өөрчлөөд, хувийн ашиг сонирхлоо хамгаалж, хүмүүсийг төөрөлдүүлэх заль гаргахгүй байж дадахыг хүссэн юм. Тэр цагаас хойш би энэ замаар явна гэж чимээгүйхэн шийдсэн.

Нэг өдөр би нэг шинэ итгэгч хэд хэдэн цуглааныг дараалан алгассаныг анзаарч, түүн рүү хэдэн удаа залгасан ч утсаа авахгүй, мессежинд хариу өгөхгүй байлаа. Юу болоод байгааг би мэдээгүй. Түүнийг цуглаанд ирэхээ больчих вий гэж өөрийн эрхгүй санаа зовж, удирдагчид хэлэх ёстой юу гэж бодсон, тэгснээр хэрэв нэг л өдөр тэр цуглаанд оролцохоо боливол удирдагч надтай хариуцлага тооцохгүй байх байлаа. Ингэж бодож байхдаа би заль мэх гаргадаг өнөөх хуучин асуудал минь дахиад цухалзаж байгааг ойлгосон юм. Тэгээд Бурханы зарим үгийг саналаа: “Чи аливаа арга барилыг өөрийн нэр хүнд, дүр төрх, байр суурийг хамгаалахад ашиглах хэрэггүй, бас алдаагаа нуун дарагдуулж, өнгөлөн далдлах хэрэггүй. Ингэж дэмий хүчин чармайлт гаргах хэрэггүй. Иймэрхүү зүйлийг зүгээр өнгөрөөж чадвал сэтгэл амар байж, хүлээс юм уу шаналалгүй амьдарч, бүхэлдээ гэрэлд амьдрах болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг). Энэ үнэн. Бурхан бидний зүрх сэтгэлийг хардаг. Би зальхай арга мэхээрээ хүмүүсийг хуурч чадах ч Бурхан бүхнийг тов тодорхой харж, эцэст нь бүхнийг илчилдэг. Би хэн нэг хүний төлөө ажиллаагүй, харин Бурханы өмнө үүргээ биелүүлж байсан. Заль гаргаж, өөрийгөө нуун далдлах шаардлагагүй. Өмнөхийн адилаар шинээр ирэгсдийг чадлаараа дэмжиж байхад минь юу ч боллоо гэсэн, тэд цуглаанд оролцохгүй, итгэл ба үнэнийг сонирхохгүй байлаа. Удирдагч бодит нөхцөл байдлын талаар олж мэдэх үедээ тэднийг жинхэнэ итгэгчид биш гэж тодорхойлсон тул надтай хариуцлага тооцоогүй. Чуулган хүмүүст хандах өөрийн гэсэн зарчимтай бөгөөд бүх хүнд шударгаар ханддагийг би харсан. Би хариуцлагаа шилжүүлэх юм уу гарах гарц төлөвлөхийн тулд заль гаргах шаардлагагүй байв. Би өмнө нь сатанлаг зан чанараараа амьдарч, үүргээ сайн биелүүлдэггүй байсан. Энэ удаад би хайнга байж болохгүй, зүрх сэтгэлээ зөв байлгаж, хариуцлагаа биелүүлэх хэрэгтэй байлаа. Тэгээд би Бурханд чимээгүйхэн залбираад, өөрчлөгдөж, шинээр ирэгсдэд тусалж, дэмжихийн тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байв. Хэрэв чадлаараа тусалж, дэмжээд, нөхөрлөх ёстой бүх үнэнийг нөхөрлөсөн байхад шинээр ирэгч цуглаанд ирэхийг хүсэхгүй байвал би үүнтэй шууд нүүр тулж, удирдагчид шударгаар хэлэх боломжтой. Би хандлагаа өөрчилж, тэр шинэ итгэгч рүү дахин холбогдоход санаанд оромгүй нь тэр маш хурдан хариулж, сүүлийн үед завгүй ажиллаж, маш их ядарсан учраас ирэхгүй байсан гэдгээ хэлэв. Би Бурханы үгийг ашиглан нөхөрлөж, тэр ах Бурханы хүслийг ойлгож, хэрэгжүүлэлтийн замыг олж, цуглаанд дахиад тогтмол оролцож эхэлсэн. Тэр цагаас хойш шинэ итгэгчид цуглаанд тогтмол ирэхгүй бол би дэмжлэг, туслалцаа үзүүлж, Бурханы үгийг нөхөрлөхөөр чадах бүхнээ хийж, тэднийг чин сэтгэлээсээ дэмжсэн. Ингэсний дараа олон шинэ итгэгч цуглаанд дахин явж эхэлсэн юм. Үүнийг хийснээр би маш их тайвширч, амар амгаланг мэдэрсэн. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы ажил маш ухаалаг

Шижи, Аньхуй муж Ер нь хамтран зүтгэгчдийн цуглаанд оролцож байх үед удирдагч маань, Бурханд үйлчлэхдээ бүтэлгүйтсэн хүмүүсийн туршлагын...

Шударгаар мэдээлэхийн үр шим

Жао Мин, Хятад улс 2011 оны 4-р сард би, улсын өөр нэг хэсэгт байдаг чуулганд Яао Лань хэмээх удирдагчийн оронд очих хэрэгтэй боллоо. Ажил...

Messenger дээр бидэнтэй холбоо барих