Хариуцлагаас зайлсхийхийн үр дагавар

2022-01-31

Жижиг Гудамж, Испани

2021 оны 2-р сарын нэг өдөр, удирдагч надад испани хэлтэн орнуудын шинэ итгэгчдийн чуулгануудыг хариуцуулна гэж хэллээ. Тэгэхээр нь би нэлээд гайхсан. Би байнга сайн мэдээний ажил хийж ирсэн болохоос шинэ итгэгчдийн чуулган хэзээ ч хариуцаж байгаагүй юм. Шинэ итгэгчдийг услах ямар ч туршлагагүй, бас испаниар ярьж чаддаггүй байлаа. Тэгээд нэлээд их асуудал, бэрхшээлтэй тулгарах нь лавтай санагдсан. Эдгээрийг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байх байсан. Шинэ итгэгч яг л шинээр төрсөн хүүхэд шиг байдаг. Цаг тухайд нь услахгүй бол үнэнийг ойлгохгүй, бас үнэн замд үндэс сууриа тавихгүй. Тэд итгэхээ боливол би ёрын мууг үйлдэж байх биш үү? Би халагдаж, бүр таягдан хаягдаж ч болно. Урьд нь тэр үүрэгт байсан хүн тааруу гүйцэтгэлийн улмаас халагдсан байсан. Шинэ итгэгчдийн чуулганууд дахь ажил дөнгөж эхэлж байлаа. Эдгээр ажлын олонх нь судалгааны шатандаа байсан. Тэгээд амаргүй байсан юм. Би үүнийг хийж чадна гэж бодоогүй. Гэхдээ тэр үүргийг авсан гэдгээ мэдээд, татгалзаж чадаагүй юм. Гэсэн ч сэтгэлээ тайвшруулж ер чадахгүй байлаа. Урьд нь миний сайн мэдээний ажил маш сайн явж байсан. Сар бүр нэлээд олон хүн элсүүлж байсан юм. Харин шинэ итгэгчдийн чуулгануудын ажил хэцүү байх байлаа. Би тааруухан байвал таягдуулж болох байсан. Тэгээд маш их санаа зовж, сайн хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагүй. Би сайн мэдээ түгээж явсан цаг үеийнхээ талаар дурсаж байлаа. Шинэ итгэгчдийн чуулгануудад маш олон асуудал байгааг хараад, заримыг нь яаж шийдвэрлэхээ огт мэдэхгүй байсан. Арга мухардаж, тэр үүрэг дэндүү хэцүү мэт санагдсан. Эдгээрийг даруйхан шийдвэрлэхгүй бол чуулгануудын ажилд нөлөөлж болох байсан юм. Би яах учраа ололгүй, Бурханд залбираад, хүслийг нь ойлгож, захирагдахад намайг замчлаач гэж гуйсан.

Маргааш нь, нэг ах эдгээр чуулган дахь зарим асуудлыг надтай хуваалцлаа. Ах, “Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан хүн улам бүр нэмэгдэж байна. Чуулгануудыг хуваах үед чуулганы зарим удирдагч хариуцлага алдаж, гишүүдийг орхигдуулсан. Тэд бүлгийн цуглаангүй, бас Бурханы үг уншиж чаддаггүй. Зарим нэг шинэ итгэгчийн мессежийг хар даа” гэсэн. Би ахын дамжуулсан мессежнүүдийг нээтэл нэг нь, “Ах аа, та Төгс Хүчит Бурханы Чуулганых уу? Би чуулганы цуглааны бүлэгт байхгүй байна. Онлайнаар Төгс Хүчит Бурханы үг нөхөрлөмөөр байх юм. Та тусалж болох уу? Одоо Төгс Хүчит Бурханы үгийг идэж, ууж чадахгүй байгаадаа гутарч байна” гэсэн байсан. Бас нэг шинэ итгэгч, “Ах аа, би Төгс Хүчит Бурханы үгийг идэж, ууж чадахгүй байна. Бурханы гэрийн гадна, үнэхээр гунигтай байна. Та надад цуглаан олоход тусалж болох уу?” гэсэн байлаа. Бас зарим нь өдөр бүр цуглахаар тэсэн ядан хүлээдэг ч удирдагчид цуглаан товлохгүй байсан. Тэр ах сэтгэл гонсойн, “Та нар тэднийг яаж усалж байгааг би мэдэхгүй. Та хэр завгүй байлаа ч, ажил тань хэчнээн хэцүү байлаа ч, сайн мэдээ хүлээн авсан энэ хүмүүс цугларч, Бурханы үг уншиж чадахгүй байгааг хараад сэтгэл гонсойхгүй байна уу? Тэдэнд жаахан санаа тавьсан бол Бурханы гэрийн гадна үлдээхгүй байх байсан” гэсэн. Ахаас ингэж сонсож, тэдний мессежийг хараад миний сэтгэл өвдөн, нулимсаа барьж дийлээгүй. Бидний хайнга байдлаас болоод шинэ итгэгчид Бурханы гэрийн гадна үлдэж байлаа. Тэд чуулганы амьдралаар амьдарч, Бурханы үг уншиж чадалгүй, амь нь хохирч байж. Гэтэл би чуулган дахь энэ бүх асуудлыг харсан ч хариуцлага хүлээхгүй байсан юм. Би тэдний амийн төлөө ачаа үүрээгүй. Тэдний чуулганы амьдралыг яаж хурдхан цэгцлэх талаар бодолгүй зүгээр л зугтахыг хүссэн. Би маш аминчхан байж! Тэгээд Бурханы ийм үг бодогдсон: “Та нар бүгд өөрсдийгөө Бурханы ачаанд санаа тавьдаг, чуулганы гэрчлэлийг хамгаална гэж хэлдэг боловч та нарын дундаас хэн чинь Бурханы ачаанд үнэхээр санаа тавьсан бэ? Өөрөөсөө ингэж асуу: Чи Түүний ачаанд санаа тавьсан хүн мөн үү?… Миний санаа зорилгыг өөрийнхөө дотор гүйцэлдүүлж чадах уу? Эгзэгтэй мөчүүдэд чи зүрх сэтгэлээ өргөсөн үү? Чи Миний хүслийг биелүүлдэг хүн мөн үү? Эдгээр асуултыг өөрөөсөө асууж, байнга бод(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 13-р бүлэг). Бурханы үг болгон яг надад хандсан мэт санагдсан. Би сэтгэлээр унаж, маш буруутайгаа мэдэрлээ. Бурханы гэр надад шинэ итгэгчидтэй ажиллахыг даалгаж, намайг Бурханы хүсэлд анхаараасай гэж хүссэн. Би ах эгч нарыг услахын тулд тэдэнтэй нэгэн үзүүрт сэтгэлтэй байх хэрэгтэй байлаа. Тэгснээр тэд цугларч, Бурханы үг уншиж, үнэн замд үндэс суурьтай болж чадах байсан. Зарим улсад шинэ итгэгчдийн чуулганууд байгуулагдаж, яаралтай анхаарал тавих хэрэгтэй маш олон асуудал байсаар байсан ч би Бурханы хүсэлд анхаарч байгаагүй. Тэр даалгаврыг хүлээн авснаасаа хойш сайн хийхгүй бол илчлэгдэж, ямар ч үр дүнгүй болно гэж айгаад, өөрийнхөө ирээдүйг л бодож байсан. Би үүрэгтээ ачаагүй, хариуцлагын мэдрэмжгүй байж. Би маш жигшүүртэй, хүн чанараар дулимаг байж! Тэр ах надад эдгээр шинэ итгэгчийн мессежийг дамжуулсны цаана Бурханы хүсэл байлаа. Энэ нь хөшүүн зүрх сэтгэлийг минь сэрээж, улмаар хүлээсэн хариуцлагыг минь харуулж, үүрэгтээ жинхэнэ ачаа үүрч чаддаг болгохын төлөө байсан. Би цаашид өөрийнхөө ирээдүйн талаар бодолгүй, Бурханд түшиглэж, даалгавраа авч, үүргээ махран биелүүлж, бусадтай үнэнийг эрж хайж, чуулгануудын асуудлыг аль болох даруйхан шийдвэрлэхийг хүсээд, Бурханд залбирсан.

Дараа нь, цуглаангүй байгаа тэр шинэ итгэгчдийг зохицуулахад хэдэн хүнээр туслуулахаар бэлдлээ. Бас бүх чуулганы ажлын тухай бодит ойлголттой болох гэж хичээсэн. Шинэ итгэгчдийн маш олон чуулганд зарим харгалзагч нь ажилдаа шинэ, ажлаа яаж хийхээ мэддэггүй байсан. Тэдний зарим нь зүгээр л хоёрын хооронд юм хийж, шинэ итгэгчдийн асуудлыг хангалттай хурдан шийдвэрлэхгүй байлаа. Тэдэнд туслах, аль эсвэл тэднийг халах хэрэгтэй байлаа. Ялангуяа пастор, ахлагчид нь төөрөлдүүлснээс үүдээд зарим шинэ итгэгч цуглаанд оролцохоо больж, тэдний тоо цаг үргэлж нэмэгдэж байлаа. Би эдгээр асуудлыг хараад өөрийн эрхгүй санаа зовж эхэлсэн. Хэрвээ би хэсэг хугацаанд удирдлаа ч ажилд маань ахиц гарахгүй бол яах аргагүй хариуцлага хүлээж, яваандаа илчлэгдэх нь лавтай байлаа. Тэгээд улам сэтгэлээр унаж байсан. Би нааш цааш гүйгээд байнга завгүй байгаа мэт харагдсан ч зүрх сэтгэлдээ маш их дарамт мэдэрсэн юм. Сарын сүүлээр, цуглаанд оролцохгүй байгаа шинэ итгэгчийн тоо өссөн харагдлаа. Би балмагдсан шүү. Тэр үүргийг дөнгөж л авчхаад байсан болохоор эртхэн огцрох юм бол арай бага ёрын мууг үйлдэнэ гэж бодсон. Намайг үүргээ биелүүлсээр байтал шинэ итгэгчид асуудлаа шийдвэрлүүлэлгүй чуулганаас гарах юм бол би айхтар ёрын мууг үйлдсэн байх байлаа. Тэгвэл халагдаж, бүр хүрэх газар, үр дүнгээ баллаж ч магад. Бууж өгье гэх бодол минь нэмэгдсээр байгаад, эцэстээ тэгэх ёстой юм байна гэж шийдсэн. Тэгж бодоод бостол гэнэт айхтар толгой эргэлээ. Бүх зүйл дайвалзаж байх шиг харагдаж, би ухаан алдах гэж байсан. Тиймэрхүү зүйл хэзээ ч мэдэрч байгаагүй болохоор стрессээс үүдэлтэй юм болов уу гэж гайхлаа. Нэг эгчид хэлтэл, тэр эгч гэнэтхэн болдог зүйлд Бурханы хүсэл байдаг, үүнээс сургамж авах учиртай гэж надтай нөхөрлөсөн. Үүнийг сонссоныхоо дараа би тайвшраад, эрж хайж, эргэцүүлж, Бурханд залбираад, завхралаа ойлгоход минь намайг гэгээрүүлээч гэж гуйсан.

Би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. 672-р хуудасны 2 дахь хэсэг. “Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу? Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь руу орохдоо ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой харсан уу? Чиний байгаа чуулган элс шиг тархай бутархай боловч чи үүнд санаа зовдог ч үгүй, түгшдэг ч үгүй бол, мөн ах, эгч нар чинь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уухгүй байгааг хараагүй царайлдаг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Ийм хүмүүс бол Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс биш юм. Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс зөв шударга байдлаар өлсөж, цангадаг бөгөөд Бурханы хүслийг анхаардаг. Тиймээс та нар одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар). Бурханы даалгаварт ачаа үүрэх нь төгс болгуулж чадах эсэхтэй холбоотойг би Бурханы үгийн энэ хэсгээс олж харсан. Хүн илүү их ачаа үүрч, Бурханы ачааг илүү их анхаарах тусмаа Бурханаар улам их ерөөгддөг. Гэхдээ чуулганы ажил болон өөрсдийнхөө үүрэгт ямар ч хариуцлагагүй, чуулганы ашиг сонирхлыг хамгаалалгүй өөрсдийгөө л хамгаалдаг хүмүүс бүгдээрээ Бурханаар төгс болгуулж чаддаггүй аминчхан, жигшүүртэй хүмүүс байдаг. Би бодит ачаа үүрч, Бурханы хүслийг бодолцохыг хүсэлгүй, өөрийнхөө ирээдүйг л бодоод, хэр аминчхан байснаа эргэцүүлсэн. Тогтмол цуглаан хийдэггүй шинэ итгэгч олшрох үед би тэдэнд дэмжлэг үзүүлэх шийдэл яаралтай эрж хайлгүй, тэр үүрэгт үлдвэл илчлэгдэж, таягдан хаягдах талаар санаа зовсон. Би тэр сүнснүүдийн төлөө хариуцлага хүлээж чадаагүй. Иймээс өөрийгөө хамгаалахын тулд тэр үүргээс огцрохыг хүссэн. Би Бурханд огт үнэнч байгаагүй. Үүрэгтээ өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож байсан. Үр ашиг авахгүй, дээрээс нь зовж, хариуцлага хүлээх ёстой болох үедээ зугтаах, өөртөө гарах гарц үлдээхийг хүссэн. Аливаа зүйл бүтэмжтэй байх үед би тэр ажлыг хийхдээ бүрэн баяртай байсан ч асуудал үүсэж, өөрийн минь ирээдүй аюулд орох үед бууж өгөхийг хүссэн. Би Бурханд чин сэтгэлээсээ хандаагүй, бас чухамдаа үнэнч зүрх сэтгэлтэй байгаагүй. Би найдвар даахааргүй зальхай, хар амиа хичээсэн, булай хүн байсан. Над шиг аминчхан, зальхай хүнийг Бурхан төгс болгохгүй. Энэ тухай бодох тусам мөс чанаргүйнхээ төлөө өөрийгөө улам бүр үзэн ядлаа. Би Бурханы өмнө амьдрах үнэ цэнгүй байсан. Тэгээд буруутайгаа мэдэрч, харуусалд автсан юм.

Яагаад бид үүрэгтээ байнга өөрсдийн ашиг сонирхол, алс хэтийг бодолцдог юм бэ? Яагаад бид тийм аминчхан юм бэ? Би ч бас үнэхээр тэгж гайхсан. Сүнслэг үйл ажиллагаан дээрээ антихристүүдийг задлан шинжилсэн Бурханы үг уншаад, үүнийг арай тодорхой ойлгосон. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэвийн нөхцөлд, хүн үүрэгтээ гарсан өөрчлөлтийг хүлээн авч, дуулгавартай байх ёстой. Гэхдээ тэд өөрсдийгөө эргэцүүлж, асуудлын мөн чанарыг таньж, өөрсдийнхөө дутагдлыг таних ёстой. Энэ нь маш сайн зүйл бөгөөд давшгүй даваа гэж үгүй. Энэ нь ээдрээтэй биш; харин маш энгийн бөгөөд хэн ч үүнийг тодорхой тунгаан бодож чадна. Иймэрхүү зүйл тохиолдох үед хэвийн хүн ядаж л нэг зүйл сурч, өөрийнхөө талаар илүү үнэн зөв ойлголт, үнэлгээтэй болно. Гэхдээ антихристүүдийн хувьд тийм байдаггүй. Юу ч тохиолдлоо гэсэн тэд хэвийн хүмүүсээс өөр байдаг. Энэ ялгаа хаана оршдог вэ? Тэд дуулгаваргүй; идэвх санаачилгатайгаар, сайн дураараа хамтран ажилладаггүй, мөн үүнийг чин сэтгэлээсээ хүлээн авна гэж бүр ч байдаггүй. Харин ч үүнд дургүйцэж, үүнийг эсэргүүцэж, задлан шинжилж, судалж, ‘Намайг яагаад өөр газар ажиллуулахаар шилжүүлж байгаа юм бэ? Би яагаад одоогийн үүргээ биелүүлээд байж болдоггүй юм бэ? Би үнэхээр сайн таарахгүй байгаа юм болов уу? Тэд намайг халж, таягдан хаях гэж байгаа юм болов уу?’ гэж таамаглан тархиа гашилгадаг. Тэгээд тохиолдсон зүйлийг сэтгэлдээ ахин дахин бодож, эцэс төгсгөлгүй задлан шинжилж, бодлогоширсоор байдаг… Ийм энгийн асуудал атал антихрист үүнийг нэг их юм болгож, цурам ч хийхгүй ахин дахин эргэцүүлэн боддог. Тэд яагаад ингэж боддог вэ? Энгийн зүйлийг тэд яагаад ийм төвөгтэй болгож боддог вэ? Нэг л шалтгаан бий: Өөрсөдтэй нь хамаатай, Бурханы гэрийн аливаа зохицуулалтыг тэд ирээдүйн хүрэх газар, ерөөл хүртэх итгэл найдвартайгаа нягт холбоно. Тийм учраас тэд: ‘Би болгоомжтой байх хэрэгтэй; нэг буруу алхахад бүх алхам буруутаж, ерөөл хүртэх хүсэл минь талаар болно—тэгвэл би дуусна. Би хайхрамжгүй байж болохгүй! Бурханы гэр, ах эгч нар, дээд удирдлага, бүр Бурхан хүртэл бүгд найдваргүй. Тэдгээрийн алинд нь ч итгэж болохгүй. Хамгийн найдвартай, хамгийн итгэл хүлээж болох хүн бол би өөрөө; өөртөө зориулж төлөвлөгөө гаргахгүй бол өөр хэн чамайг харж хандах билээ? Өөр хэн чиний хэтийн ирээдүйг, ерөөл хүртэх эсэхийг чинь бодолцох билээ? Тиймээс би нямбайлан бэлдэж, өөртөө зориулан төлөвлөгөө гаргахаар туйлын шаргуу ажиллах ёстой; би өчүүхэн төдий ч хайнга байж болохгүй, эс бөгөөс хүмүүс намайг мэхэлж, завшихад амархан байх болно’ гэж боддог. Ерөөгдөх нь тэнгэрээс өөрөөс нь илүү агуу, аминаас илүү агуу, зан чанарын өөрчлөлт, хувийн авралаас илүү чухал, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байхаас илүү чухал гэж антихрист үздэг. Стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байж, үүргээ сайн биелүүлж, аврагдах нь бүгд бараг дурдахын ч хэрэггүй ялихгүй зүйл, харин ерөөл хүртэх нь насан туршдаа хэзээ ч мартахааргүй цорын ганц зүйл гэж боддог. Иймээс тэд их бага юутай ч тулгарлаа гэсэн туйлын сэрэмжтэй, анхааралтай байдаг бөгөөд ямагт өөрсдөдөө гарах гарц үлдээдэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг”). Үүнийг тунгаагаад, би үүрэгтээ өөрийгөө хамгаалж, өөрийнхөө ашиг сонирхлыг бодсоноор Бурханы илчилдэг антихристүүдийн зан чанарыг харуулж, үнэхээр аминчхан байж, ерөөл, хувийн ашиг хонжооны талаар л бодож байсан гэдгээ олж харсан. Итгэх нь Бурханаар ерөөгдөх сэдэлтэй байдаг. Би ямар нэг зүйл тохиолдох болгонд өөрийнхөө үр дүн, хүрэх газрыг хамгийн түрүүнд бодож, ерөөлийг амийн чинээ үнэлсэн. Болгоомжтой байхгүй бол илчлэгдэж, таягдан хаягдана гэж айсандаа бүх өнцгийг бодолцож, Бурханаас сэрэмжилж, өөртөө зугтах зам үлдээсэн. Би Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг байгаагүй. Шинэ итгэгчдийн чуулгануудыг дааж авснаасаа хойш маш олон бэрхшээл олж хармагцаа буцаад сайн мэдээ түгээхийг хүссэн. Тэр үүрэгтээ сайн байж, үр дүнд хүрч байсан болохоор Бурханы амлалт хүртэж, үзэсгэлэнтэй сайхан хүрэх газартай болох мэт санагдсан. Шинэ итгэгчдийн чуулганууд дахь тэр бүх асуудлыг хараад усалгаа сайн хийхгүй бол хүмүүс завсардаж, би хариуцлага тооцуулан, таягдан хаягдана гэж айсан. Байр суурь, ирээдүйгээ хохироож, ерөөгдөхгүй гэж санагдсан учраас сүүлээ хавчин зугтмаар болж, тэр үүргийг биелүүлэхийг огт хүсээгүй. Би ерөөл хүртэхийн тулд л үүргээ биелүүлж, Бурхантай наймаацахаар хичээж байж. Энэ нь Бурханд захирагдаж, бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлэхийн төлөө байгаагүй. Тэгээд сайн мэдээ түгээхээр Европын газар сайгүй явж, нэлээд их зовж, маш олон чуулган байгуулсан ч тэр бүх шаргуу хөдөлмөр нь зүгээр л ерөөгдөхийн төлөө байсан Паулын талаар бодлоо. Паул ажлаа Бурхантай наймаацах дэнчин болгон ашиглахыг хүссэн. Тийм болохоор, “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7–8) гэж хэлсэн. Би үүрэгтээ огт чин сэтгэлээсээ хандалгүй, яг Паул шиг аашилсан. Өнгөцхөн зүтгэлийнхээ төлөө Бурханаас төлбөр, ерөөл хүсэж, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх хорын дагуу амьдарсан. Ингэснээрээ үүрэг биелүүлж байгаагүй. Би зүгээр л далимдуулагч, Бурханы гэрт орж ирсэн үл итгэгч байж. Би үнэхээр дорд амьтан байсан. Чуулгануудад шийдвэрлэх хэрэгтэй маш олон бодит асуудал байхад би эдгээрт анхаараагүй. Үр дүн, хүрэх газрынхаа талаар болон ерөөгдөх үү, үгүй юу гэх талаар л бодож байж. Би бараг хүн биш байсан. Үүнийг олж хараад маш буруутайгаа мэдэрсэн учраас үр дүнгээ бодолцохоо больж, зүрх сэтгэлээ тайвшруулж, үүргээ сайн биелүүлэхийг хүсээд, залбирлаа.

Дараа нь, би Бурханы үгийн үнэхээр гэгээрэлтэй бас нэг хэсгийг уншсан юм. 1167-р хуудасны 2 дахь хэсэг. “Хүний үүргийн биелэлт гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь алгуур туршлагаар болон шүүлт туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэлд нь саад тотгор гарч болзошгүй гэж айсандаа үйлчлэхээ больж, бууж өгч, эсвэл ухарч няцдаг хүмүүс бол бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүмүүс үйлчлэлийн үеэр өөрсдийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрсдийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь мунхаглаж, хийсэн дүр үзүүлбэл бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Тийм хүмүүс бол ‘тааруухан’ гэгддэг хүмүүс юм; тэд бол хэрэггүй хог хаягдал мөн. Тийм хүмүүсийг яаж бүтээгдсэн зүйл гэж зохис ёсоор нэрлэж болох юм бэ? Тэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршихуй биш гэж үү?… Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол хүний, Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа). Үүрэг ерөөгдөх үү, хараагдах уу гэдэгтэй ямар ч холбоогүй гэдгийг ойлгоход минь энэ тус болсон. Бүтээгдсэн зүйлийн хувьд би үүргээ ерөөлтэй холболгүйгээр биелүүлэх үүрэгтэй. Үүрэгт ямар ч бэрхшээл байлаа гэсэн үүнд бүхий л зүрх сэтгэлээ зориулж, тэр хариуцлагыг хүлээх учиртай. Сайн хийгээгүй гээд шилжиж, халагдлаа ч надад сурах зүйл гарна. Би илчлэгдэж, таягдан хаягдахаас айсандаа бууж өгөх учиргүй. Бурханы гэрт хүмүүсийг халж, таягдан хаяхад зориулсан зарчим бий. Хийсэн тодорхой нэг үүргээс нь болж, аль эсвэл зүгээр л үүрэгтээ алдаа гаргалаа гээд Бурханы гэрээс хүмүүсийг хөөдөг юм биш. Хэзээ ч тэгдэг байгаагүй. Энэ нь үнэнийг эрэлхийлэхгүй, зөв замаар замнахгүй, гэмшихээс тууштай татгалзаж байгаагаас байнга үүддэг. Үнэнийг эрэлхийлдэг ах эгч нарт гэм буруу үйлдсэнийх нь дараа ч боломж олгоно. Тусламж, харьцалтаар өөрсдийнхөө талаар олж мэдэж, гэмшиж, өөрчлөгдвөл Бурханы гэрт үлдэж болдог. Бурхан хүнийг үүргээ дажгүй биелүүлж байгаа эсэхийг харгалзан үзэхдээ өөрийгөө хэр их зарлагадаж байгаа мэт харагддаг, хэр их ололт амжилттай байдгийг нь биш, үнэнийг эрж хайх, зарчмыг дагахад анхаардаг эсэх, үүнд бүхий л зүрх сэтгэл, бүх зүтгэлээ зориулж байгаа эсэхийг нь харгалзан үздэгийг би бас олж мэдсэн. Хэчнээн олон асуудалтай тулгарлаа ч Бурханы хүслийг харгалзан үзэж, үнэнийг эрэлхийлж байгаа цагт Бурхан тэднийг гэгээрүүлнэ, тэгээд юуг ч шийдвэрлэж болно. Үнэнийг эрэлхийлдэггүй, өөрсдийн олз, гарзыг л бодоод, үүрэгтээ хоёрын хооронд юм хийж, хэзээ ч гэмшдэггүй бол илчлэгдэж, таягдан хаягдах нь гарцаагүй. Би Бурханы хүслийг ойлгомогцоо дахин нэг залбираад, өөрийнхөө олз, гарзын талаар бодохоо больж, зүгээр л үүрэгтээ бүхнээ зориулахыг хүссэн.

Дараа нь, би үүрэгтээ үнэхээр шамдан зүтгэж, чуулганууд дахь ажлын нарийн ширийн дотроос няхуур хайн, байгаа бүх бодит асуудлыг жагсаалаа. Шийдвэрлэж чадахгүй асуудлуудаа удирдагчтай зөвлөлдөж, бусад чуулганы удирдагчидтай нөхөрлөл хийсэн. Тэгээд зарчим, хэрэгжүүлэлтийг ойлгомогцоо олон асуудлыг зохицуулж чадсан юм. Хандлагаа өөрчилж, өөрийнхөө ирээдүйг бодохоо больж, шинэ итгэгчдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ах эгч нартай яаж хамтран ажиллахаа л бодох үед багахан хугацааны дараа чуулганы амьдрал алхам алхмаар зөв голдиролдоо орсон. Цуглахгүй байсан шинэ итгэгчид бас чуулганы амьдралаа аажмаар эргүүлэн олж авч, Бурханы үгийг идэж, ууж чадсан. Бас нэлээд хэдэн шинэ итгэгч сайн мэдээ түгээх үүрэг авч эхэлсэн. Би Бурханы удирдамж, ерөөлийг олж харсан юм. “Бурханы бүтээлийн хувиар өөрийн үүргийг идэвхтэйгээр биелүүлэхээр хичээх нь амжилтад хүрэх зам” гэх Бурханы үг миний биечлэн туулсан зүйл байсан. Шинэ итгэгчдийн тэр чуулганууд маш олон асуудалтай байснаас авхуулаад аажмаар зөв голдиролдоо орж, шинэ итгэгчид чуулганы хэвийн амьдралаар амьдардаг болох хүртэлх энэ бүхнийг эргээд бодох нь ээ, энэ нь бүгд Бурханы ажлын үр өгөөж байлаа. Бурханы ажлыг үнэхээр Бурхан Өөрөө хийж байдаг, харин бид ердөө л хувь нэмэр оруулдаг гэдгийг би олж харсан. Ямар ч үүрэг, бэрхшээл байлаа гэсэн бид захирагдаж, олз, гарзаа бодолцохгүй байх ёстой. Үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг харгалзан үзэж, үүрэгтээ бүхнээ зориулах хэрэгтэй, тэгвэл бид Бурханы ерөөлийг үзнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Ая тал засахын гашуун тал

Чюй Цун, Грек Өнгөрсөн жил, надтай хамт сайн мэдээ номлож явсан Шинь ах халагдсан юм. Учрыг нь асуувал ах, чуулганаас өөрт нь өгсөн үүргийг...

Миний сонголт

Бай Юнь, Хятад 2012 оны 3-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надтай хуваалцсанаас хойш би өдөр бүр Бурханы...

Messenger дээр бидэнтэй холбоо барих