Хуурамч удирдагчийн ухаарал

2022-01-31

Ян Фан, Хятад

2019 онд би удирдагчийн үүргээ биелүүлж эхэлсэн. Үүнийг Бурханы өргөмжлөл гэж мэдээд, үүргээ сайн биелүүлнэ гэж өөртөө тангараглалаа. Дараа нь, өдөр бүр цуглаан гээд завгүй, ах эгч нарынхаа үүрэг дэх бэрхшээлийг шийдвэрлэж, ажлын ахицыг хянаад, маш сэтгэл ханамжтай байсан. Хэсэг хугацааны дараа, захиргааны зарим ажлаас үүдэн ажлын ачаалал нэмэгдэж, өдөр бүр оройттол ажиллан, арай дэндүү завгүй санагддаг болсон. “Бүх ажлын талаар санаа зовох маш ачаалалтай, бас ядаргаатай юм. Өдөр бүр сэтгэл түгшиж байна. Энэ нь хувиараа үүрэг гүйцэтгэхээс амаргүй юм” гэж бодсон. Дараа нь Жао эгчийн байдаг бүлгийн цуглаан дээр очлоо. Тэгээд, “Урьд нь би Жао эгчийн хамтрагч байсан, эгч үүрэгтээ хариуцлагатай, тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэхээр үнэнийг идэвхтэй эрж хайдаг байсан. Энэ бүлэг дэх ажлыг эгч хянадаг юм чинь би нэг их санаа зовох хэрэггүй юм байна” гэж бодсон. Дараа нь тэдний бүлэгтэй ховорхон уулздаг болсон юм. Нэг орой, хэдэн ах эгч Жао эгчийн бүлгийн ажилд зарим нэг асуудал, дутагдал байгааг бичгээр хэлээд, уг асуудлыг хурдан шийдвэрлэхийг надаас хүслээ. Би урьдчилан Бурханы үг хайж, шийдэл эрэлхийлэх гэсэн ч нэлээд хугацааны турш дуусгаж чадаагүй, зохицуулах асуудал маш олон байсан юм. Тэгээд, “Маш орой болж, би ч маш их ядарч байна. Үүнийг хийж чадахгүй нь. Тэгээд ч, би Жао эгчид асуудал, дутагдлынх нь талаар аль эрт захиа биччихсэн шүү дээ. Эгч хариуцлагатай юм чинь санаачилга гаргаад эдгээрийг нөхөрлөж, шийдвэрлэнэ, харин би энэ ажлыг хийх албагүй болно. Би бүх зүйлийг ганцаараа хийх юм бол ер нь яаж дуусгаж чадах юм бэ? Цуглаан дээр л эгчтэй энэ талаар нөхөрлөе” гэж бодсон. Дараа нь үүнийг судалтал Жао эгч энэ талаар бүлэгтэй аль хэдийн нөхөрлөл хийчихсэн байлаа. Бас бүх хүн асуудалд чиглэсэн хэрэгжүүлэх зам санал болгож чадсан. Тийм болохоор тэр бүлгийг Жао эгч удирдаж байхад санаа зовох зүйл алга гэж санагдсан юм. Үүний дараа, би тэр бүлгийн ажлын талаар үндсэндээ сураглаагүй.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа Жао эгчийн бүлгийн цуглаанд очоод Жао эгч нөхөрлөлдөө тойруулан ярьдаг, юу ч тодорхой хэлэлгүй удаан нуршдаг гэдгийг олж мэдлээ. “Эгч муу байдалд байгаа юм болов уу? Яагаад авцалдаагүй байдлаар яриад байна вэ?” гэж би дотроо бодсон. Гэхдээ дараа нь, “Намайг энд байгаа болохоор зүгээр л сандраад байж магад. Ердөө л дасах хугацаа хэрэгтэй байж магад. Одоохондоо надад өөр хийх юм байна” гэж бодлоо. Иймээс эгчтэй нөхөрлөл хийлгүй яваад өгсөн. Хожим нь, тэр бүлгийн ажил урагшгүй байгааг олж мэдлээ. Би, “Тэр бүлэгт асуудал байгаа юм болов уу?” гэж бодсон. Гэхдээ, “Үүрэг дэх асуудал, дутагдлын талаар тэд саяхан нөхөрлөсөн. Тэгээд бүх хүн засрахад бэлэн байх шиг байна лээ. Одоо арай үр өгөөжгүй байх нь хэвийн зүйл” гээд бодлоо өөрчилсөн. Ингэж ухаарчхаад, энэ талаар нэмж бодоогүй юм. Дараа нь Ван эгч надад Жао эгчийг байр сууринд донтоод, бусадтай хамтран ажиллаж чаддаггүй, бүлгийн ахлагч байхад тохиромжгүй гэж хэллээ. Тэгэхээр нь, “Жао эгч байр сууринд арай дэндүү анхаардаг ч хариуцлагатай шүү дээ. Эгч бусадтай хамтран ажиллаж чадахгүй байгаа бол муу байдалд орж, завхарсан зан чанартаа хянуулснаас үүдэлтэй байж таарна. Эгчид өөрчлөгдөх хугацаа л хэрэгтэй” гэж бодсон. Тэгж бодмогцоо Ван эгчид, “Жао эгч үүрэгтээ хариуцлагатай, бас чадварлаг бүлгийн ахлагч хэвээр байгаа. Эгчийг завхрал илчилбэл бид туслахаар хичээж, асуудалд нь үндэслээд ил болгож болно. Би өнөөдөр завгүй байгаа болохоор цаг алга, гэхдээ дараа нь эгчтэй нөхөрлөе” гэж хэлсэн. Ван эгч намайг ингэж хэлэхийг сонсоод, өөр юм хэлээгүй. Дараа нь би өөр бусад ажил гээд завгүй болмогцоо Жао эгчтэй нөхөрлөх талаар мартлаа. “Би Жао эгчийн байдлын талаар мэдэхгүй байгаа. Эгч дээр очиж уулзах ёстой юм болов уу?” гэж нэг орой гэнэтхэн санасан. Гэхдээ, “Эгч сайн хэв чанартай, урьд нь муу байдалд байхдаа даруйхан үнэнийг эрж хайж, үүнийг өөрөө шийдвэрлэж чадсан шүү дээ. Энэ удаад ч бас өөрчлөгдөж чадах учиртай. Эгч хол амьдардаг, тэгэхээр би тийшээ хаа хол очвол төвөг удах нь яах вэ гэхэд, эгч эзгүй байвал хий дэмий явдал чирэгдэл болох биш үү? Больж үзье, ирэх сард болъё” гэж дараа нь бодсон. Сарын сүүлээр тэдний ажлыг нягтлах үеэр миний бүр гайхаш тасарсан юм. Жао эгчийн ажилд олон асуудал, дутагдал гарч, ажил нь улам бүр урагшгүй болсон. Эгчийн хянадаг ах эгч нар бүгд сөрөг байдалд орж, тэдний ажилд ноцтой нөлөөлсөн. Тэгэхэд л би асуудал ноцтой байгааг ухаарсан юм. Иймээс нөхөрлөл хийж, асуудлыг нь хэлж өгөхөөр Жао эгч дээр хурдхан очсон ч эгч үүнийг хүлээн авахаас татгалзаж, шалтаг тоочиж, маргаж, өөрийгөө огт мэдэхгүй байлаа. Би хамтрагчидтайгаа хэлэлцсэний дараа Жао эгчийг цаашид бүлгийн ахлагч байж болохгүй гэж шийдээд, эцэст нь халсан. Дараа нь, ах эгч нар маань Жао эгчийг атаархаж, үүргээ орхигдуулж, маргаан хийдэг байсан, үүнээс болж нэг эгч түүнд боогдож, сэтгэлээр унаж, үүргээ орхихыг хүссэн гэж мэдээллээ. Түүний нөхцөл байдлыг Ван эгч мэдээлсэн ч дарлуулж, шоовдорлуулсан. Бусад эгч ч бас түүнд боогдож, үүрэг нь хохирч, ажил хэдэн сараар саатахад хүрсэн юм. Жао эгч халагдсаныхаа дараа өөрийгөө мэдэж авсан уу? Эгч гэмшээгүйгээр барахгүй бусдаас хариугаа авсан. Илчлүүлж, задлан шинжлүүлснийхээ дараа ёрын муу үйлээ огт ойлгож, харамсаагүй. Би бодитой ажил хийж чадалгүй, үүргээ орхигдуулж, Жао эгчийг цаг тухайд нь халалгүй, чуулганы ажилд ноцтой хор хөнөөл учруулсан болохоор дараа нь бас халагдсан. Тухайн үед би гутарсан шүү. Жао эгч маш урт хугацаанд атаач маргаан өрнүүлж, чуулганы ажлыг ноцтой үймүүлсэн ч яагаад би харалган байж, үүнийг нь таниагүйгээ тэгэхэд л тунгааж эхэлсэн. Би бодит ажил хийдэггүй, бусдыг ялган таньж чаддаггүй гэдгээ өнгөцхөн л мэддэг байсан болохоос өөрийнхөө завхарсан зан чанарыг ойлгож, дүгнэн шинжлэхэд анхаараагүй юм байна лээ.

Хуурамч удирдагчид бодит ажил хийдэггүйг илчилдэг Бурханы үгийг нэг цуглаан дээр харсныхаа дараа эцэст нь бага зэрэг ойлголттой болсон юм. Бурханы үгэнд хэлдгээр, “Хуурамч удирдагч нар бүлгийн зааварлагчийн бодит нөхцөл байдлын талаар хэзээ ч мэдээлэлтэй болж, мэдэж байдаггүй, бас тэд амийн оролттой холбоотой нөхцөл байдлаас гадна бүлгийн зааварлагч ба чухал ажил хариуцсан ажилтнууд Бурханд янз бүрээр ханддаг хандлагын талаар мэдээлэлтэй болж, мэдэж байх, ойлгож авах гэж оролддоггүй; хуурамч удирдагч нар өөрсдийн өөрчлөлт, ахиц дэвшил, ажлынх нь үеэр гарч ирдэг янз бүрийн асуудал, ялангуяа ажлын янз бүрийн үе шатанд тохиолдсон алдаа эндэл, гажуудал нь чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүст ямар үр нөлөө үзүүлсэн талаар мэдээлэлтэй болдоггүй. Хэрвээ тэд ийм нөхцөл байдлыг үнэн зөв ойлгож чадахгүй бол тэдгээрийг даруйхан шийдвэрлэж чадахгүй—тэдгээрийг даруйхан шийдвэрлэж чадахгүй бол янз бүрийн бүлгийн зааварлагчдын ажилд учруулсан сөрөг нөлөө, хохирлыг нэн даруй засаж чадахгүй. Тиймээс, энэ тал дээр хуурамч удирдагч нар хариуцлагаа биелүүлээгүй. Хариуцлагаа биелүүлэхгүй байх нь үүргээ хөсөрдүүлж байгаа хэрэг; тэд бусдыг харгалзах, бусад хүний талаар илүү ихийг мэдэх, нөхцөл байдлыг нь бүрэн дүүрэн ойлгож, тэднийг хянах үүргээ биелүүлэхгүй байна.” “Хуурамч удирдагч гэх төрлийн хүн тэнэг байдаг уу? Тэд тэнэг, мунхаг байдаг. Юу тэднийг мунхаг болгодог вэ? Тэд санаа зовох юмгүйгээр хүмүүст найддаг бөгөөд өөрийг нь сонгох үед энэ хүн тангараг өргөж, амлалт өгч, нулимс дуслуулан залбирч байсан учраас түүнд ямар ч ноцтой буруу зүйл байх боломжгүй, цаашид тэр хэзээ ч ямар нэг асуудал гаргахгүй гэж боддог. Хуурамч удирдагчид хүмүүсийн уг чанарыг огт ойлгодоггүй; мөн завхарсан зан чанар гэж юу болохыг ойлгодоггүй. Тэгээд, ‘Хүн зааварлагчаар сонгогдмогцоо өөрчлөгдөж яаж болох юм бэ? Тийм нухацтай, найдвартай санагддаг хүн ажлаасаа бултаж яаж болох юм бэ? Тэд тэгэхгүй, тийм биз дээ? Тэд нэлээд жудагтай шүү дээ’ гэж хэлдэг. Хуурамч удирдагч тэгж төсөөлчхөөд, өөрийн зөн совинд хэт найддаг учир эцэстээ үүнээсээ болоод зааварлагчид гардаг олон асуудалд анхаарал хандуулах чадамжгүй болж, тэднийг даруйхан халж, дахин хуваарилж чадахгүйд хүрдэг. Энэ бол хуурамч удирдагчийн асуудал, тийм биз? (Тийм.) Тэгвэл энд яг ямар асуудал байна вэ? Хуурамч удирдагчийн ажилдаа хандах хандлага залхууралтай холбоотой юу? Нэг талаар, тэд үүнийг өөрсдөд нь тохиромжтой орчин биш, өөрсдөө тэнд очих яршигтай гэж боддог учраас оронд нь зааварлагчийг санаа зовох юмгүйгээр явуулж, ‘Асуудал шийдэгдлээ, үүнд би дахиад анхаарал хандуулах хэрэггүй. Агуу улаан лууны хавчлага улам дордож байна. Би тийшээ яваад байх дэндүү аюултай. Үүнээс гадна, тийшээ очиход маш хэцүү. Чадаж л байвал хүндрэл бэрхшээлээс зайлсхийсэн нь дээр’ гэж дотроо боддог. Энэ нь залхуурал мөн үү? (Мөн.) Энэ бол залхуурал; бие махбодын тав тухад шунах шунал. Тэд бас өөрсдийнхөө төсөөлөлд үндэслээд хүмүүст амархан итгэдэг томоохон сул талтай. Энэ нь үнэнийг ойлгоогүйгээс үүддэг, тийм биз дээ? Бурханы үг хүн бүрийг ингэж үнэлдэг гэж үү? Бурхан хүмүүст итгэхгүй байхад чи яагаад итгэх ёстой юм бэ? Бурхан хүмүүсийг үзэмжээр нь үнэлж дүгнэхийн оронд зүрх сэтгэлийг нь ямагт ажигладаг. Тэгтэл хүмүүс яагаад бусдыг үнэлж дүгнэх, тэдэнд итгэхдээ тийм хэнэггүй байх ёстой юм бэ? Хуурамч удирдагчид дэндүү ихэрхүү байдаг, тийм биз? ‘Энэ хүнийг анзаарсан минь буруутаагүй. Юу ч буруугаар эргэх боломжгүй. Тэд дэмий сэлгүүцдэг, зугаацах дуртай, шаргуу ажиллахыг үзэн яддаг хүмүүс яавч биш. Тэд туйлын итгэлтэй, найдвартай. Тэд өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөх юм бол би тэдний талаар эндүүрсэн гэсэн үг болно, тийм биз дээ?’ гэж тэд боддог. Энэ ямар гээч логик вэ? Чи нэг төрлийн мэргэжилтэн юм уу? Энэ чиний тусгай чадвар юм уу? Чи рентген хараатай юм уу? Энэ хүнтэй чи нэг, хоёр жилийн турш хамт амьдарч болох ч уг чанар, мөн чанарыг нь бүрмөсөн ил болгох тохиромжтой орчингүйгээр үнэндээ хэн гэдгийг нь олж харж чадна гэж үү? Хэрвээ тэднийг Бурхан илчлэхгүй бол гурав, тэр ч бүү хэл таван жилийн турш тэдэнтэй хамт амьдарлаа ч яг ямархуу уг чанар, мөн чанартайг нь олж харахад хэцүү хэвээр байх болно. Тэгвэл тэдэнтэй уулзах нь ховор, хамт байх нь ховор үед энэ хэр илүү үнэний ортой вэ? Чи тэднийг зуурдын сэтгэгдэл, хэдхэн үгэнд нь үндэслэн үнэлж дүгнэдэг, хэнд итгэх вэ гэдэгт маш хэнэггүй ханддаг. Ингэснээрээ чи туйлын харалган, ойворгон байгаа юм биш үү? Хуурамч удирдагчид ингэж ажиллах үедээ туйлын хариуцлагагүй байгаа юм биш үү?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (3)”). Хуурамч удирдагчид тав тухад хорхойсож, үүрэгтээ хариуцлагагүй байдгийг Бурхан илчилсэн. Удирдах хүмүүсийг олмогцоо тэд санаа, үзэлд үндэслээд энэ хүмүүст бэлхэн итгэдэг. Тэгээд ажлыг хянаж, ажигладаггүй, бас ажил шалгах төлөөс төлөхийг хүсдэггүй. Тэд боломжтой бүх үед биеэ нөөдөг. Үүний улмаас чуулганы ажилд ноцтой хор хөнөөл учирдаг. Хуурамч удирдагчид бодит ажил хийдэггүйн янз бүрийн илрэлийг Бурхан илчилдгийг хараад Бурхан намайг нүүр тулан илчилж байх шиг санагдсан. Үүнд би маш эвгүйрхэж, буруутайгаа мэдэрсэн. Удирдагчийн хувьд, би маш хариуцлагагүй байж. Санаа зовохгүй, махан биеэ зовоохгүй гэсэндээ хууран мэхэлж, ажлыг хянаагүй. Жао эгчийн талаарх агшин зуурын сэтгэгдэлдээ л найдаад, эгчийг үүрэгтээ хариуцлагатай, чадварлаг бүлгийн ахлагч гэж бодсон учир хөндлөнгөөс оролцохгүй байх хандлага баримталж, ажлыг нь хянаагүй. Ажилд нь асуудал байгааг хараад, үүнийг шийдвэрлэхээр зовж, төлөөс төлөх ёстой болох үед би бүх хүн эрэл хайгуул хийж байгаа гэдгээр шалтаглаад бодит ажил хийгээгүй. Эгчийг асуудалтай, бүлгийн ахлагч байхад тохиромжгүй гэж бусад нь мэдээлэх үед би үзэл, төсөөлөлдөө үндэслээд үүнийг зүгээр л түр зуурын завхрал гэж таамаглаж, үүрэгт нь энэ нөлөөлөхгүй гэж бодсоор л байсан. Эцэстээ бүлгийн ажил зогсонги байдалд орж, ах эгч нарын маань амийн оролт ноцтой хохирох хүртэл Жао эгчийн асуудлыг шийдвэрлэхээ ахин дахин хойшлуулсан. Би маш мунхаг, хариуцлагагүй байж. Би тав тухад хорхойсоод, бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч байж. Үнэндээ намайг оролцуулаад чуулганы сонгосон удирдагч, ажилчид төгс болгуулаагүй байдаг. Бид олон завхарсан зан чанартай, бас хэзээ ч үүрэгтээ үймээн, саад тотгор үүсгэж болдог. Сайн ааш авиртай харагдлаа ч бид шалгуурт нийцсэн гэсэн үг биш. Бид үнэнийг ойлгодоггүй учраас хүмүүсийн гадаад үзэмжийг л харж чаддаг, харин хүмүүсийн мөн чанарыг тодорхой харж чаддаггүй учир хариуцлагатай байхын тулд бусдын ажлыг үе үе хянаж, нягтлах хэрэгтэй. Би үнэнийг ойлгодоггүй ч сохроор өөртөө итгэж, үүний улмаас чуулганы ажилд асар их хохирол учруулж, Бурханы өмнө гэм буруу үйлдсэн юм байна лээ. Үүнийг ухаармагцаа ихээхэн харамссан юм. Ван эгчийг сануулга өгөх үед би өөрийгөө тийм их зөвтгөж, тэгтлээ залхуурч, тав тухад шуналгүй, асуудлыг даруй судалж, илрүүлж, шийдвэрлэж, Жао эгчийг халсан бол чуулганы ажлыг тэгж саатуулахгүй байх байсан юм. Би үүргээ гүйцэтгэхдээ чуулганы ажилд тус нэмэр болж чадаагүйгээр зогсохгүй Сатаны хамсаатнаар ажиллаж, хуурамч удирдагч, ажилчдын бамбай болсон. Тэгээд бодох тусам улам бүр шаналлаа. Бие махбодтой болсон Бурхан ажиллахдаа чуулган бүрээр явсан нь бодогдсон. Бурхан үнэхээр зовж, төлөөс төлсөн шүү дээ. Бидний бүх завхрал, дутагдлын хариуд Бурхан эцэлт цуцалтгүйгээр үнэнийг нөхөрлөж, бидэнд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн. Сатаны эрх мэдлээс биднийг бүрэн аврахын тулд бүх шаргуу ажлаа хийсэн. Гэтэл би үнэнийг ойлгодоггүй, аливааг тодорхой олж харж чаддаггүй бүтээгдсэн зүйл атлаа үүрэгтээ зовж, төлөөс төлөхийг хүсээгүй, бас асуудал олж илрүүлчхээд цаг тухайд нь шийдвэрлэлгүй, ажлаа маш ноцтой хохироосон. Үүргээ ингэж гүйцэтгэсэнд минь Бурхан ой гутаж, үүнийг үзэн ядсан юм байна лээ! Эдгээрийг ухаармагцаа би, “Бурхан минь, миний буруу байж. Би өөрийгөө эргэцүүлж, Танд гэмшмээр байна. Намайг өршөөгөөч дээ” гэж Бурханд чимээгүйхэн залбирсан.

Хуурамч удирдагчдыг Бурхан илчилдэг хоёр хэсгийг тухайн үед уншсан. “Хуурамч удирдагчид аливааг шалгаагүй, хараа хяналт тавиагүй, ямар ч асуудлыг шийдвэрлээгүй, үүрэгтээ айхтар хайнга байснаас үүдээд л маш олон ажил саатдаг. Мэдээж, эдгээр хуурамч удирдагч хариуцлагаа нухацтай авч үздэггүйгээс энэ бас үүдэлтэй. Тэд байр суурийн үр ашиг, улиг болсон үгийн таашаалд умбаад, бодит ажилд оролцохыг хүсдэггүй бөгөөд энэ нь тухайн ажилд үргэлж олон тооны асуудал үүсгэж, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд урт хугацаа зарцуулахад хүргэдэг. Ихэнхдээ, ажилд гажуудал гарснаас хаа хойно ч гэсэн хэн нэгэн ирээд энэ талаар асууж, үүнийг залруулах гэж оролдоогүй л байдаг. Түүнчлэн ажилд ихэвчлэн томоохон цалгардал, бүр мунхаг хүнд ч харагдахуйц атлаа хуурамч удирдагчдын хардаггүй, ухамсарлаж чаддаггүй цалгардал гардаг. Эдгээр асуудлыг засаж залруулна гэж угаасаа байдаггүй. Ажлын асуудлыг залруулахгүй, гажуудлыг засахгүй, цалгардлыг цаг тухайд нь шийдвэрлэхгүй байх үед ажлын бүтээмж ноцтой буурдаг. Ажил зүгээр л явагдаж байдаг. Гэхдээ энэ нь Бурханыг гэрчлэхэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Үүнийг харахад хүмүүст үр ашигтай байдаг уу, энэ нь тэдэнд сэтгэгдэл төрүүлдэг үү? Үнэн замыг судлах урам зориг өгдөг үү? Тэгдэггүй. Эдгээр үр нөлөөний аль нь ч гардаггүй бөгөөд хуурамч удирдагчид үүрэгтээ хайнга байж, дэндүү олон алдаа гаргадгаас л үүддэг. Иймээс, ажлын янз бүрийн хэсгийг хэрэгжүүлэх явцад үнэндээ хуурамч удирдагчийн шийдвэрлэж, засаж, залруулах ёстой олон асуудал, гажуудал, эндүүрэл байдаг—гэвч тэд ачаагүй, төрийн түшмэлийн үүргийг л гүйцэтгэж чаддаг, бодитой ажил хийдэггүйн улмаас сүйдтэй будилаан үүсгэх ба зарим бүлэг нь эв нэгдлээ ч алдаж, бүлгийн гишүүд бие биеэ далдуур хорлон, нэг нэгнээ сэжиглэн болгоомжилж, бүр Бурханы гэрээс ч болгоомжлох хэмжээнд хүрдэг. Хуурамч удирдагч нар ийм нөхцөл байдалтай тулгарахаараа ямар ч тодорхой ажил хийдэггүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (4)”). “Гаднаас нь харахад, энэхүү хуурамч удирдагчид антихристүүд шиг албаар мууг үйлдэж, зориуд өөрсдийн эзэмшлийг байгуулж, өөрсдийнхөөрөө явдаггүй. Гэхдээ хуурамч удирдагчид ажлынхаа хүрээнд харгалзагчдын үүсгэсэн янз бүрийн асуудлыг даруйхан шийдвэрлэж чаддаггүй, стандартын бус харгалзагчдыг цаг тухайд нь өөр албан тушаалд шилжүүлж, халж чаддаггүй нь чуулганы ажлыг ноцтой хохироодог бөгөөд энэ бүгд хуурамч удирдагчдын хайнга байдлаас үүдэлтэй юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (3)”). Хуурамч удирдагчид тоомжиргүй байдаг, ажлыг хянаж, шалгадаггүй, хариуцсан хүмүүсийг нь ажиглаж, нягталдаггүй, үүний улмаас ажлын олон асуудлыг шийдвэрлэж чадалгүй Бурханы гэрийн ажлыг ноцтой хохироодог гэдгийг Бурхан хэрхэн илчилдгийг би олж харсан. Тэгээд үйлдлээ эргэцүүллээ. Би тав тухад хорхойсож, үүргээ орхигдуулж, хариуцлагагүй байсан. Өөрийнхөө үзэлд үндэслээд Жао эгчид найдаж, ажлыг нь нягталж, хянаагүй. Эгчийн асуудлыг бусад нь мэдээлэх үед би хайхраагүй, бас даруйхан асуудлыг шийдвэрлэж, эгчийг халаагүй. Энэ нь эгчид удаан хугацаанд атаач маргаан өрнүүлэх, бүлгийг үймүүлж, саатуулах, ямар ч эерэг үүрэг гүйцэтгэхгүй байх боломж олгож, бүлгийн ажлыг олон сарын турш үр ашиггүй байлган, ахицыг нь ноцтой саатуулсан. Жао эгч ах эгч нарыгаа зөвлөгөө өгөх үед нь удаан хугацааны турш дарлаж, гадуурхаж, дарамталсан. Үүний улмаас бүлгийнхэн нь боогдож, үүрэгтээ урам зориггүй болоход хүрсэн ч би энэ талаар юу ч мэдэлгүй, эгчийг сайн байгаа гэж бодсон. Бурханы гэр надад удирдагчийн үүрэг оноосон, харин би хариуцлага хүлээж чадаагүйгээр зогсохгүй чуулганы ажилд маш олон асуудал гарах үед харалган байж, эдгээрийг олж харж, цаг тухайд нь шийдвэрлэж чадаагүй. Энэ нь чуулганы ажил болон ах эгч нарын маань амийн оролтод ихээхэн хор хөнөөл учруулсан. Би үүрэгтээ айхтар хайнга байж! Би Бурханы гэрийн ажлыг саатуулах гээд антихрист шиг ёрын мууг албаар үйлдээгүй ч үүргээ орхигдуулсан минь бас чуулганы ажилд ноцтой хохирол учруулсан. Би Бурханы өмнө гэм буруу үйлдэхүйц тийм мунхаг, харалган, хариуцлагагүй байгаадаа өөрийгөө үзэн ядсан. Ихээхэн гутарч, буруутайгаа мэдэрч, Бурханд болон ах эгч нартаа өртэй санагдсан юм.

Дараа нь, би өөрийгөө эргэцүүллээ. Би үүрэгтээ яагаад дандаа махан биеэ бодолцож, хууран мэхлэлт, ов мэх гаргадаг байсан юм бол? Хожим нь харсан Бурханы үгийн нэг хэсэг надад маш их тус болсон юм. Бурханы үгэнд хэлдгээр, “Тэгвэл Сатаны хор гэж юу вэ—үүнийг хэрхэн илэрхийлж болох вэ? Жишээ нь, хэрвээ чи ‘Хүмүүс хэрхэн амьдрах ёстой вэ? Юуны төлөө амьдрах ёстой вэ?’ гэж асуувал хүмүүс ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны гүн ухаан хүмүүсийн амь болсон. Хүмүүс юу ч эрэлхийллээ гэсэн өөрсдийнхөө төлөө л үүнийг хийдэг—иймээс тэд өөрсдийнхөө төлөө л амьдардаг. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Эдгээр үг аль хэдийн завхарсан хүн төрөлхтний уг чанар, завхарсан хүн төрөлхтний сатанлаг уг чанарын жинхэнэ дүрслэл болсон бөгөөд энэхүү сатанлаг уг чанар аль хэдийн завхарсан хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс болсон; завхарсан хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хэдэн мянган жилийн турш Сатаны энэ хороор амьдарч ирсэн. Сатаны хийдэг юм бүхэн өөрийнх нь дур сонирхол, жолоогүй хүсэл, зорилгын төлөө байдаг; Сатан Бурханыг давж, Бурханаас зугтаж, Бурханы бүтээсэн бүх зүйлийг хянахыг хүсдэг. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүмүүс ийм хэмжээнд очсон: Тэд бүгд сатанлаг уг чанартай, бүгд Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэхээр оролддог, өөрсдийнхөө хувь заяаг хянахыг хүсэж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг эсэргүүцэхээр оролддог—тэдний жолоогүй хүсэл, дур сонирхол Сатаныхтай яг адилхан байдаг. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх сатанлаг дүрэм миний дотор маш гүн гүнзгий үндэслээд, уг чанар минь болсон учраас би үүрэгтээ залхуу, хариуцлагагүй, мөс чанараар дулимаг байсан гэдгийг Бурханы үгийг тунгаагаад, эцэст нь ухаарсан. Би байнга үүний дагуу амьдарч, бүх зүйл дээр өөрийнхөө махан биеийн ашиг сонирхлыг л бодолцож, улам бүр аминчхан, жигшүүртэй болсон. Ямарваа зүйл санаа зовоож, надаас зовох, төлөөс төлөхийг шаардах үед би үүнээс зайлсхийхийн тулд хууран мэхлэлт, ов мэх гаргаж, аль болох бага зовох боломжтой юм бүхнийг хийсэн. Удирдах үүрэгт илүү их санаа зовнил, зовлон шаардлагатайг олж хараад, ганцаарчилсан үүрэг хүссэн. Ажлын ачаалал нэмэгдэх үед санаа зовж, төлөөс төлөхөө багасгахыг хүссэн, тэгээд Жао эгчийн ажилд хөндлөнгөөс үл оролцох хандлага баримталж эхлэн, ажлыг нь үл хайхарсан. Дараа нь, эгчийг муу байдалд байгааг хараад, үүнийг нь шийдвэрлэхийг хүсээгүй. Эгчийг энэ үүрэгт зохихгүй гэж Ван эгчээр дамжуулаад Бурхан надад сануулсан ч Жао эгчийн асуудал ноцтой болж, халагдахаас өөр аргагүй болох хүртэл нь би ажилдаа завгүй байна гэж шалтаглаад, үүнийг судлахаа хойшлуулсан. Бурхан намайг Өөрийнх нь даалгаврыг хүлээн авч, хариуцлага хүлээж, ах эгч нараа хянаад, улмаар тэдэнд үүргээ гүйцэтгэх, Өөрийг нь сэтгэл хангалуун байлгах боломж олгоно гэж найдаад хэрэгжүүлэх боломж өгөх гэж чуулганы удирдагчийн үүргээр намайг өргөмжилсөн. Гэтэл би яасан бэ? Үүргээ сайн биелүүлэх гэж хичээхийн оронд гагцхүү тав тухад л хорхойсож, санаа зовнил, зовлонгоо багасгах боломжтой юм бүхнийг хийсэн. Би өчнөөн жил Бурханд итгэж, Бурханы үгийн маш их усалгааг эдэлсэн ч аливаа зүйл тохиолдох үед ажлаа яаж сайн хийх вэ гэдэгт биш, тав тухдаа санаа зовсон. Би аминчхан, жигшүүртэй байж, Бурханы ойг гутаасан! Хүн чанар, эрүүл ухаангүй байж, Бурханы сайн санаа зорилгоос урвасан гэдгээ би үзэн ядлаа. Тэгээд, “Бурхан минь, би махан биедээ санаа зовж, бодит ажлыг үл хайхарч, чуулганы ажилд ихээхэн хор хөнөөл учруулсан, гэхдээ Та гэм бурууд минь тааруулан надад хандаагүй. Гэмшиж, өөрийгөө эргэцүүлэх боломж олгосон. Би Танд гэмшмээр байна. Цаашид ямар ч үүрэгтээ махан биеэ өөгшүүлж, тав тухад хорхойсмооргүй байна. Хариуцлагатай байж, үүргээ ул суурьтай байдлаар гүйцэтгэмээр байна” гэж Бурханд залбирсан.

Дараа нь, Бурханы үгийн хоёр хэсгийг нэмж уншсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Зүрх сэтгэлтэй хүмүүс Бурханы хүслийг анхаарч чаддаг; зүрх сэтгэлгүй хүмүүс бол хоосон дотортой, алиа салбадайнууд, тэд Бурханы хүслийг хэрхэн анхаарах ёстойг мэддэггүй: ‘Бурханы хувьд энэ нь хэчнээн яаралтай болох нь надад хамаагүй, би хүссэнээ л хийнэ—ямартай ч би зүгээр сууж, залхуураагүй.’ Ийм хүмүүс Бурханы хүслийг анхаардаггүй, Бурханы хүслийг хэрхэн анхаарахыг ч ойлгодоггүй. Тэр тохиолдолд, тэдэнд жинхэнэ итгэл байна уу? Ноа Бурханы хүслийг анхаардаг байсан, жинхэнэ итгэлтэй байсан. Тиймээс чадах бүхнээ хийх нь хангалттай биш; зүрх сэтгэлд чинь жинхэнэ анхааралтай байдал байх ёстой—энэ бол хүмүүст байдаг мөс чанар, хүмүүст байвал зохих зүйл, Ноад байсан зүйл. Та нар хэл дээ, хэрэв Ноа цааргалж, яаралтай байдлыг мэдрэхгүй, сэтгэл түгшихгүй, ямар ч бүтээмжгүй байсан бол тухайн цаг үед тийм зүйл хийж, бүхээг барихын тулд хэдэн жил болох байсан бэ? Зуун жилийн дотор дуусах байсан уу? (Үгүй.) Хэд хэдэн үеэрээ тасралтгүй барих байсан. Нэг талаар, бүхээг мэтийн цул зүйлийг барихад олон жил шаардагдана; цаашлаад бүх амьд амьтныг цуглуулж, асрахад ч мөн адил. Тэр амьд амьтдыг цуглуулахад амархан байсан уу? Үгүй. Тиймээс Бурханы зааварчилгааг сонсоод, Бурханы яаралтай хүслийг ухан ойлгосныхоо дараа энэ нь амархан ч биш, энгийн зүйл ч биш гэдгийг Ноа мэдэрсэн юм. Тэрээр Бурханы санаа зорилгын дагуу үүнийг биелүүлж, энэ даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдгээ ухаарсан бөгөөд тэгснээр Бурханы сэтгэл ханаж, санаа нь амарч, Бурханы ажлын дараагийн алхам төвөггүй явагдах байв. Ноа ийм л зүрх сэтгэлтэй байсан. Тэгвэл энэ нь ямар төрлийн зүрх сэтгэл вэ? Энэ бол Бурханы хүслийг анхаардаг зүрх сэтгэл юм(Антихристүүдийг илчлэх нь номын “3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагасан тухай (Хоёрдугаар хэсэг)”). “Удирдагч, ажилчин ямар ч чухал ажил хийдэг бай, энэ ажил нь ямар ч шинж чанартай бай хамаагүй, тэдний эн тэргүүнд тавих зүйл гэвэл ажил яаж өрнөж байгааг нэгд нэггүй мэддэг байх явдал юм. Тэд газар дээр нь аливааг хянаж, асуулт асууж, мэдээллээ өөрийн биеэр авах ёстой. Зүгээр л сураг ажиг дуулж, бусад хүний тайланг сонсох ёсгүй. Үүний оронд боловсон хүчин ямархуу байгаа, ажил яаж ахиж байгаа, ямар бэрхшээл байгаа, ямар нэг салбар Дээрхийн тавьсан шаардлагад нийцэхгүй байгаа эсэх, мэргэжилтний ажил зарчмыг зөрчсөн эсэх, саад тотгор, үймээн байгаа эсэх, шаардлагатай тоног төхөөрөмж, тодорхой нэг ажилд зориулсан зааварлах материал дутагдаж байгаа эсэхийг өөрийн нүдээр ажиглах ёстой. Тэд энэ бүгдэд анхаарал хандуулах ёстой. Хэр олон тайлан сонслоо ч, сураг ажиг дуулснаар хэр ихийг олж мэдлээ ч хамаагүй, эдгээрийн аль нь ч биечлэн очих явдлыг гүйцдэггүй. Аливааг өөрийн нүдээр харах нь илүү үнэн зөв, найдвартай байдаг; тэд нөхцөл байдлыг мэддэг болмогцоо юу болоод байгааг сайн ойлгоно. Хэн нь сайн хэв чанартай, хөгжүүлэх үнэ цэнтэй вэ гэдгийг тодорхой, үнэн зөв мэддэг байх нь бүр ч илүү чухал бөгөөд удирдагч, ажилчид ажлаа зохих ёсоор хийе гэвэл энэ нь амин чухал. Удирдагч, ажилчид бас сайн хэв чанартай хүмүүсийг тэтгэж, сургахад зориулсан арга замтай, ажлын үеэр тохиолддог элдэв асуудал, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхээ мэддэг, ажил яаж өрнөх, цаашид хэрхэн харагдах талаар өөрсдийн гэсэн санаа, саналтай, иймэрхүү зүйлийн талаар ядах юмгүй, ямар ч эргэлзээ, тээнэгэлзэлгүйгээр тодорхой ярьж чаддаг байх үед энэ ажлыг явуулахад хавьгүй амархан байх болно. Ингэснээр удирдагч хариуцлагадаа тэнцэж байх болно, тийм биз дээ? Удирдагч, ажилчид энэ бүгдийг харгалзан үзэж, энэ бүхнийг санаж байх ёстой, мөн цаг ямагт эдгээр зүйлийн талаар бодож явах ёстой. Бэрхшээлтэй тулгарах үедээ эдгээрийг нөхөрлөж, хэлэлцэхээр бүх хүн рүү эргэн очиж, асуудлыг засаж залруулахын тулд үнэнийг хайх ёстой. Тэдний ажил ийнхүү бодит байдалд суурилдаг байвал шийдвэрлэж болохооргүй бэрхшээл гэж үгүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (4)”). Бурханы хүсэлд анхаарч, Бурханы эрмэлзэлд санаа зовж, өөрсдийнхөө үүргийг сайн биелүүлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохгүй байх гэсэн үүргээ гүйцэтгэх замыг Бурханы үг надад харуулсан. Яг л Бурханы хүсэлд чин сэтгэлээсээ анхаардаг байсан Ноа шиг. Бурхан бүхээг барь гэж хэлэх үед Ноа өөрийнхөө олз, гарзыг харгалзан үзээгүй, гагцхүү Бурханы шаардлагын дагуу яаж хурдхан бүхээг барих талаар л бодсон. Би Ноатай дүйцэхгүй ч Ноаг даган дуурайж, Бурханы хүсэлд анхаарахад суралцаж, Бурханы шаардлагад нийцэхийн тулд чадах чинээгээрээ хичээхийг хүссэн. Удирдагч, ажилчид бодитой ажил сайн хийхийн тулд ажилтай хөл нийлүүлэх ёстой, бас ажил дахь саад тотгор, саатлыг илрүүлэх үедээ ажил хэвийн ахиж байгааг баталгаажуулахын тулд даруй нөхөрлөл хийж, эдгээрийг зохицуулах ёстой гэдгийг мөн ойлгосон.

Хожим нь, манай удирдагч надад хэд хэдэн чуулганы сайн мэдээ, усалгааны ажлыг даалгалаа. Харин би, “Өнгөрсөн удаагийнх шиг байж болохгүй. Зөвхөн махан биеийн тав тухад анхаараад, үүрэгтээ хариуцлага хүлээхгүй байж болохгүй. Ул суурьтай байж, үүрэгтээ бүх хүчин чармайлтаа зориулах хэрэгтэй” гэж бодсон. Дараа нь, үзэгдлийн үнэнээр зэвсэглэхэд анхаарлаа. Сайн мэдээ сонсгох боломжтой хүмүүс байвал, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг тэдэнд идэвхтэй гэрчилдэг байсан. Орой нь, тэдний шашны үзлийн дагуу Бурханы үг хайж, үүгээр зэвсэглэдэг байлаа. Нэг өдөр, чуулганы ажил шалгахаар явж байхдаа “Энэ чуулганы удирдагчид болон сайн мэдээний санваартан Бурханд итгээд удаж байгаа. Тэд сайн хэв чанартай, чадвартай, хариуцлагатай. Тэгээд ажлаа сайн зохицуулж чаддаг юм чинь би хянах хэрэггүй юм байна. Тэгэхээр хүчээ нөөж болох нь” гэж бодсон. Ингэж бодмогцоо нягталж, хянахгүй байх шалтаг олохын тулд хууран мэхлэлт, ов мэх дахин хэрэглэж байгаагаа ухаарлаа. Одоо би энэ чуулганыг хариуцаж байгаа учир чуулганы ажлыг явуулж, хянах нь миний хариуцлага, үүрэг байсан. Цаашид би махан биеэ бодолцож, үүргээ хойш тавихын тулд шалтаг тоочиж болохгүй байлаа. Ингэж бодоод, чуулганы ажлыг няхуур шалгасан. Тэгээд шинэ итгэгчдийн цуглаанаас асуудал илрүүлж, усалгааны ажилчид ажлаа сайн хийхгүй байгааг олж тогтоолоо. Маргааш нь, үнэнийг нөхөрлөж, асуудлыг нь шийдвэрлэхээр тэр ажилчидтай уулзсан. Төд удалгүй, шинэ итгэгчдийн цуглаан хэвийн болсныг дуулаад сэтгэл маш амар, жимэр болсон шүү. Бурханы гэр дэх удирдагч, ажилчид үнэнхүү төлөөс төлөх хэрэгтэй, бас ажлыг хянаж, нягтлах хэрэгтэй гэдгийг би олж харсан. Асуудлыг цаг тухайд нь олж, шийдвэрлэж, үүргээ сайн биелүүлэх цорын ганц арга энэ юм. Бурханы авралаар л би өнөөдөр ийм ойлголттой болж, өөрчлөгдсөн дөө. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы өмнө амьдрах нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Амийн оролтыг эрж хайхдаа хүн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудал бүрд өөрийн үг, үйл, бодол,...

Худал хэлэхээ больсон минь

Мэри Найт, Франц Би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө огт эргэлзэлгүй худал хэлж, хүмүүст тал засдаг байлаа. Учир...

Messenger дээр бидэнтэй холбоо барих