Хуумгай байснаас үүдсэн хохирол

2022-12-04

Кристен, Итали

Би 2021 оны аравдугаар сараас шинээр ирэгсдийг усалж эхэлсэн юм. Долоо хоногийн дараагаас надад сурах зүйл маш их байгааг ойлгосон. Би үзэгдлийн тухай үнэнээр зэвсэглэж, шинээр ирэгсдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг нөхөрлөж дадах ёстой байсан ч үнэний талаарх ойлголт минь өнгөцхөн, хүнтэй ярилцах нь миний давуу тал биш байлаа. Надад энэ үүрэг үнэхээр хэцүү санагдаж байв. Багийн удирдагч надаас шинээр ирэгсдийн асуудлыг хурдан шийдвэрлэхийг хүсэхэд тэрийг хийхэд бүр ч хэцүү санагдсан. Шинээр ирсэн бүх хүн нэлээд асуудалтай байсан учир тэрийг нь шийдвэрлэхийн тулд би холбогдох олон үнэнийг хайж, хэрхэн тодорхой нөхөрлөхөө бодолцож үзэх хэрэгтэй болж, үүнд маш их хүчин чармайлт гаргасан юм. Ингээд би багийн удирдагчдаа хэв чанар муутай, сайн хийж чадахгүй байгаагаа хэлэв. Багийн удирдагч надтай нөхөрлөж, намайг үүрэгтээ ачаа үүрэх хэрэгтэй, зовлонгоос айх ёсгүй гэлээ. Би түүний нөхөрлөлийг сонссоныхоо дараа дурамжхан зөвшөөрсөн ч зүрх сэтгэлдээ бол төлөөс төлөхийг хүсээгүй. Цуглаан дээр би шинээр ирэгсэдтэй урьдын адил нөхөрлөсөөр, тэдний бэрхшээлийг ойлгодоггүй байсан учраас нөхөрлөлийнхөө үеэр зүгээр л дэмий ярьж, үр дүнд хүрдэггүй байснаас болоод цуглаанд тогтмол ирдэг шинээр ирэгсдийн тоо багасаж эхэллээ. Багийн удирдагч энэ асуудлыг олж мэдээд тэдэнд нэн даруй тусалж дэмжихийг надаас хүссэн ч би дотроо “Сайн мэдээний ажилтан үзэгдлийн үнэний талаар тэдэнтэй аль хэдийн олон удаа нөхөрлөсөн учраас хэрвээ тэд одоо ч цуглаанд ирэхгүй байгаа бол би яваад ямар нэг үр дүнд хүрэх үү? Тэгээд ч энэ шинээр ирэгсэд ойрд цуглаанд ирээгүй болохоор тэдэнтэй нөхөрлөвөл их цаг орох нь дамжиггүй, ядаргаатай байх болно шүү дээ” гэж бодсон. Ингэж бодоод би тэдэнд товчхон мэндчилсэн мессеж илгээж, хариу илгээгээгүй хүмүүсийг хойш тавиад, ер тоогоогүй. Харин илүү их асуудалтай хүмүүсийг нөхөрлөх жагсаалтынхаа сүүлд нь бичих юм уу, эсвэл тэднийг дэмжихийн тулд зүгээр л сайн мэдээний ажилтнууд руу түлхсэн. Удалгүй шинээр ирсэн зарим хүний асуудал шийдвэрлэгдэлгүй хэтэрхий удсан тул цуглаанд ирэхээ болилоо. Цуглаанд шинэ хүмүүс ирэхгүй байгааг анзаарах бүрдээ би тэдний асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү их төлөөс төлөх ёстой гэж өөрийгөө буруутгаж, бухимдаж байсан ч энэ нь хэчнээн түвэгтэй болохыг бодох үедээ зүгээр л орхидог байв.

Урьд нь Католик шашинтай байсан бөгөөд Бурхан эцсийн өдрүүдэд бие махбодтой болж, ажиллаж байгаа талаар үзэлтэй болж, цуглаанд ирэхээ больсон нэг шинээр ирэгчийг би санаж байна. Би түүн рүү яаж ч мессеж бичиж, залгасан ч тэр намайг тоогоогүй. Хоёр хоногийн дараа тэр: “Би Католик гэр бүлд төрсөн. Жаахан охин байхаасаа Католик шашинтай болсноос хойш 64 жил өнгөрчээ. Би зөвхөн Эзэн Есүст л итгэж чадна. Цаашид Төгс Хүчит Бурханд итгэж чадахгүй нь” гэсэн мессеж үлдээсэн байв. Би хариуд нь: “Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс. Эцсийн өдрүүд дэх Эзэний илрэлт, ажлыг хүлээн авснаар л Бурханы хаанчлалд орж чадна” гэсэн юм. Гэвч тэр хариу өгөөгүй. Би түүнийг дахин хэд хэдэн удаа хайсан ч тэр намайг тоосонгүй. Иймд би энэ асуудлыг багийн удирдагч руу шилжүүлсэн бөгөөд удирдагч надад Бурханы үгийн холбогдох зарим хэсгийг илгээж, үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхыг хүсэхэд их гайхсан. Би маш их үнэнээр зэвсэглэж, үр дүнд хүрэхийн тулд яаж нөхөрлөхөө бодож үзэх хэрэгтэй гэдгийг хараад үнэхээр хэцүү санагдсан юм. Шинээр ирэгч надад хариу өгөөгүй, бас би цаг гарган өөрийгөө үнэнээр зэвсэглэсэн ч миний нөхөрлөлийг сонсохгүй байж магадгүй тул би түүнийг хойш тавиад, үл тоомсорлолоо. Өдөр бүр ажиллаад завгүй байдаг, миний урьсан цуглаанд огт ирж амждаггүй нэг шинээр ирэгч байв. Би эхэндээ түүнд Бурханы үг, магтан дууг өдөр бүр илгээдэг байсан ч тухай бүрд тэр зүгээр л “Амен” гэж хариулаад, дараа нь цуглаанд ирдэггүй байлаа. Эцэст нь би түүнд Бурханы үгийг илгээхээ болилоо. Тэр эгч маш их ажилтай, энэ нь түүний бодит байдал мэт надад санагдаж, би хэчнээн их цаг зарцуулсан ч тэр асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Би түүний бэрхшээлд тааруулан цуглааны цагийг төлөвлөж, дараа нь Бурханы үгээс холбогдох хэсгийг олж, үзлийнх нь талаар нөхөрлөх ёстой, энэ нь үр дүнд хүрэх цорын ганц арга гэдгийг мэдэж байсан. Ингэх нь хэтэрхий ярвигтай, түвэгтэй санагдсан тул би ийм төлөөс төлөхийг хүсээгүй. Гэхдээ би тэгж нөхөрлөлгүй орхиод, удирдагч олж мэдэх юм бол бодитой ажил хийгээгүйн төлөө надтай харьцах байв. Иймээс би өөрийгөө хүчлэн шинээр ирсэн тэр хүнтэй хоёр удаа нөхөрлөөд, цуглаанд оролцохгүй хэвээр байгааг харах үедээ би хичээл зүтгэл гаргаагүй юм биш, харин тэр эгч үнэнээр цангаагүй гэж санагдсан. Ингээд эцэст нь би түүнийг үл тоомсорлосон юм. Би үүрэгтээ үргэлж хуумгай хандаж, хэцүү юм болгоноос зайлсхийж, өөрийн гэсэн үзэлтэй, эсвэл бодит хүндрэл бэрхшээлтэй шинээр ирэгсэдтэй уулзах бүрдээ тэдний асуудлыг яаж шийдэх талаар хүч гарган бодож үзэхийг хүсэлгүй, зүгээр л багийн удирдагч руу явуулчихдаг байв. Хэдэн сарын дараа шинээр ирсэн маш цөөхөн хүн хэвийн цуглардаг боллоо. Чуулганы удирдагч энэ асуудлыг олж мэдээд надтай харьцаж, намайг үүрэгтээ хуумгай ханддаг гээд, даруйхан өөрчлөгдөх хэрэгтэй гэж хэлсэн юм. Ингээд би махан биеэ хаяж, шинээр ирэгсдийг сайн усална гэж тангараглав. Гэхдээ маш олон асуудалтай шинээр ирэгсэдтэй тулгарах үедээ би асуудлыг шийдвэрлэхийн тулд төлөөс төлөхийг хүсэхгүй хэвээр л байлаа. Харин ч би өөрийгөө хэв чанар муутай, тэр үүргийг гүйцэтгэхэд тохирохгүй л гэдэг байв. Би хуумгай хэвээр байж, алдаагаа засахгүй, үүрэгтээ ямар ч үр дүнгүй байсан тул удирдагч надтай хатуу харьцаж: “Та үүрэгтээ дэндүү хуумгай хандаж байна. Шинээр ирэгсдийн бэрхшээлийн талаар хэзээ ч асуудаггүй, бага зэрэг мэдэж авлаа ч шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргадаггүй. Энэ яаж үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг байх юм бэ? Та шинээр ирэгсдийг хохироож байна. Та өөрчлөгдөхгүй бол халагдана шүү!” гэсэн. Ингэж харьцалт туулж, анхааруулга авсны дараа буруутайгаа мэдэрч, бас айж байв. Ингээд би өөрийгөө эргэцүүлж эхэллээ: Би яагаад энэ үүргийг сайн биелүүлж чадахгүй, үргэлж хэцүү санагддаг юм бол?

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгээс энэ хэсгийг уншив: “Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ ямар ч зарчимгүй, үргэлж дур сонирхлоо дагаж, зоргоороо үйлддэг. Энэ нь хальт мөлт, хааш яаш байдал мөн, тийм биз дээ? Энэ хүмүүс Бурханыг хуурч байгаа биш үү? Үүний үр дагавар юу болохыг та нар ер нь бодож үзсэн үү? Хэрвээ та нар үүргээ гүйцэтгэхдээ Бурханы хүслийг анхаардаггүй бол, мөс чанартай байдаггүй бол, хийж байгаа бүхэндээ үр дүнгүй байдаг бол, бүх зүрх сэтгэл, хамаг чадлаараа үйлдэж ер чаддаггүй бол Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Олон хүн үүргээ нэлээд дурамжхан гүйцэтгэдэг, удаан тэсэж чаддаггүй. Тэд бүр жаахан ч атугай зовж тэвчдэггүй, асар их алдагдал учруулсан гэдгээ үргэлж мэдэрдэг, аливаа бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаг ч үгүй. Үүргээ ингэж биелүүлээд чи эцсээ хүртэл Бурханыг дагаж чадах уу? Хийж байгаа юм бүхэндээ хайнга, хааш яаш байх нь зүгээр үү? Мөс чанарын чинь үүднээс авч үзсэн ч энэ нь зөвшөөрч болохуйц зүйл мөн үү? Хүний шалгуураар хэмжлээ ч гэсэн энэ нь хангалттай биш—тиймээс үүнийг үүргээ хангалттай гүйцэтгэсэн гэж тооцож болох уу? Хэрвээ чи үүргээ ийм маягаар гүйцэтгэдэг бол үнэнийг хэзээ ч олж авахгүй. Үйлчлэл үзүүлэхэд ч хангалтгүй. Тэгвэл чи яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ? Олон хүн үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээлээс айж, хэтэрхий залхуурч, махан биеийн тав тухад шунадаг, мэргэжлийн ур чадварт суралцахад ямар ч хичээл чармайлт гардаггүй, Бурханы үгийн үнэнийг тунгаан бодохоор оролддоггүй; ийм маягаар хааш яаш байх нь аливааг хялбарчилдаг гэж тэд боддог: Тэд ямар нэг юм хайж, хэнээс ч асуулт асуух шаардлагагүй, уураг тархиа ашиглаж, юм бодох шаардлагагүй—ингэх нь үнэндээ ихээхэн хичээл чармайлтыг нь гамнадаг бөгөөд тэд бие махбодоо зовоолгүйгээр ажлаа дуусгаж дөнгөдөг. Хэрвээ чи тэдэнтэй харьцвал тэд сөргөлдөж, шалтаг тоочиж, ‘Би залхуурч, хойш суугаагүй, ажил дууссан. Та яагаад ингэж өө эрээд байгаа юм бэ? Энэ чинь зүгээр л гоочилж байгаа хэрэг биш үү? Би үүргээ ингэж гүйцэтгээд аль хэдийн сайн ажиллаж байна, та яагаад сэтгэл дундуур байгаа юм бэ?’ гэж хэлнэ. Тийм хүмүүс цаашдаа ахиц гаргаж чадна гэж та нар бодож байна уу? Тэд үүргээ гүйцэтгэхдээ байнга хааш яаш байж, элдэв янзын шалтаг тоочсоор байдаг бөгөөд асуудал гарахад хэнээр ч үг хэлүүлдэггүй. Энэ ямар зан чанар вэ? Энэ бол Сатаны зан чанар, тийм биз дээ? Хүмүүс тийм зан чанарыг дагах үедээ үүргээ хангалттай гүйцэтгэж чадах уу? Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах уу?(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үүргээ бүхий л зүрх, оюун ухаан, сэтгэлээрээ биелүүлдэг хүн л Бурханыг хайрладаг хүн юм). Бурхан олон хүнийг үүргээ гүйцэтгэхдээ хэт залхуурч, үргэлж махан биеийн тав тухад шунадаг, хичээж чармайдаггүй, завгүй дүр эсгэж байгаадаа сэтгэл хангалуун байдгийг нь илчилдэг. Чи ийм маягаар үүргээ гүйцэтгэж ер чадахгүй. Үүргээ гүйцэтгэхдээ ямар ч үр дүнд хүрэхгүй байсны шалтгаан нь хэв чанар дутмагаас болсон биш, харин зүгээр л залхуурч, үүргээ гүйцэтгэхдээ зовохоос айснаас минь болсон байв. Шинээр ирэгсдийг усална гэдэг нь олон үнэнийг мэддэг болж, тэдэнд тулгарсан олон асуудлыг шийдвэрлэж сурах ёстой гэсэн үг бөгөөд үнэхээр хүнд хэцүү үүрэг шиг санагдсан тул би зүгээр л аргацааж байлаа. Багийн удирдагч надаас шинээр ирэгсдийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийг хүсэхэд би илүү шаргуу ажилласан бол хийж чадах байсан ч илүү их цаг, хүчин чармайлт шаардагдахыг хараад үүнийг багийн удирдагч, сайн мэдээний ажилтнууд руу түлхсэн юм. Шинээр ирэгсэд үзэлтэй учраас, эсвэл бэрхшээлтэй тулгарснаас болоод цуглаанд оролцохгүй байгааг би харсан ч хайхрамжгүй хандаж, хүмүүс надад шийдвэрлэх арга замыг хэлж өгөхөд хариу үйлдэл үзүүлээгүй. Заримдаа би шинээр ирэгсдэд Бурханы үг, магтан дуу илгээдэг байсан ч хэд хоногийн дараа үргэлжлүүлж чадахаа больж, зүгээр л үл тоомсорлодог байв. Би үнэхээр залхуу, махан биеийн таашаалд шунадаг, үүрэгтээ чин сэтгэлээсээ ханддаггүй байснаа олж харсан. Би зүгээр л ов мэх гаргаж, чуулганд урсгал даган явж байлаа. Бурханы хувьд би маш жигшүүртэй, ой гутам байжээ!

Дараа нь би Бурханы үгээс үүнийг уншсан юм. “Одоогоор үүрэг гүйцэтгэх боломж төдийлөн их байхгүй учир боломжтой үедээ чи тэдгээрийг ашиглах ёстой. Чухамдаа үүрэгтэй тулгарах үедээ л чи чармайх ёстой; тэр үед чи өөрийгөө Бурханд өргөн барьж, Бурханы төлөө зарлагадах ёстой, мөн төлөөс төлөх шаардлагатай. Юугаа ч бүү хайрла, ямар нэг явуулга бүү өвөрлө, ямарваа зай завдал бүү үлдээ, эсвэл өөртөө гарах гарц бүү өг. Хэрэв чи ямарваа зай завдал үлдээж, тооцоотой, овсгоотой, зальхай байвал тааруухан ажил хийх нь гарцаагүй. ‘Намайг заль мэх гаргаж байхыг хэн ч хараагүй. Ямар догь вэ!’ гэж чи хэллээ гэж бодъё. Энэ ямар төрлийн сэтгэхүй вэ? Чи хүмүүсийн, бас Бурханы ч нүдийг хуурчихлаа гэж бодож байна уу? Гэвч үнэн хэрэгтээ Бурхан юу хийснийг чинь мэддэг үү, үгүй юу? Бурхан мэддэг. Үнэн хэрэгтээ чамтай хэсэг хугацаанд харилцсан хэн боловч завхрал, өөдгүй занг чинь мэдэж авах бөгөөд хэдийгээр тэд шулуухан хэлэхгүй байлаа ч зүрх сэтгэлдээ чамд үнэлгээ өгсөн байх болно. Маш олон хүн өөрсдийг нь ойлгож авснаас болоод илчлэгдэж, таягдан хаягдсан хүн мундахгүй олон байсан. Бүх хүн мөн чанарыг нь нэвт хармагцаа тэр хүмүүсийн хэн болохыг илчилж, хөөсөн. Тиймээс хүмүүс үнэнийг эрэлхийлдэг ч бай, үгүй ч бай үүргээ чадлынхаа хэрээр сайн гүйцэтгэх ёстой; тэд бодитой зүйл хийхдээ мөс чанараа ашиглах ёстой. Чи дутагдалтай байж болох ч үүргээ гүйцэтгэхдээ үр дүнтэй байж чаддаг бол таягдан хаягдах түвшинд очихгүй. Хэрвээ чи үргэлж өөрийгөө алзахгүй, яавч таягдан хаягдахгүй гэж бодоод, өөрийгөө эргэцүүлж, танихаар оролддоггүй, зүй ёсны ажлаа үл тоож, үргэлж хайнга, хааш яаш байдаг бол Бурханы сонгосон хүмүүс чамд тэвчээр алдрах үедээ хэн болохыг чинь илчлэх бөгөөд чи таягдан хаягдах тун магадлалтай. Учир нь хүн болгон чамайг нэвт харж, чи нэр төр, ёс жудгаа алджээ. Хэрвээ нэг ч хүн чамд итгэхгүй бол Бурхан чамд итгэж чадна гэж үү? Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг: Тэрээр ийм хүнд яавч итгэж чадахгүй… Итгэл даадаг хүмүүс бол хүн чанартай хүмүүс бөгөөд хүн чанартай хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай байдаг, мөн тэдний хувьд үүргээ сайн гүйцэтгэхэд маш амархан байдаг байж таарна, учир нь тэд үүргээ өөрсдийн даалгавар гэж үздэг. Мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс үүргээ тааруу гүйцэтгэх нь гарцаагүй бөгөөд юу ч байлаа гэсэн үүрэгтээ хариуцлагагүй ханддаг. Бусад нь үргэлж тэдний төлөө санаа зовж, тэднийг хянаж, ахиц дэвшлийнх нь талаар асууж байх хэрэгтэй болдог; тэгэхгүй бол үүргээ гүйцэтгэх явцад нь юмс гажуудаж, ажлаа хийж байхад нь байдал буруугаар эргэх боломжтой бөгөөд тэр нь бүр ч явдал чирэгдэлтэй байдаг. Товчхондоо хүмүүс үүргээ гүйцэтгэх явцдаа үргэлж өөрсдийгөө эргэцүүлэх шаардлагатай: ‘Би энэ үүргийг хангалттай биелүүлсэн үү? Зүрх сэтгэлээ үүнд зориулсан уу? Эсвэл зүгээр л аргацаасан уу?’ Хэрвээ чи үргэлж хайнга, хааш яаш байдаг бол аюулд орно. Хамгийн наад зах нь, чи найдваргүй, хүмүүс чамд итгэж болохгүй гэсэн үг. Үүнээс ч ноцтой нь, хэрвээ чи үүргээ гүйцэтгэхдээ үргэлж оромдож, байнга Бурханыг мэхэлдэг бол асар их аюулд орно! Зориуд ов мэхтэй байхын үр дагавар юу вэ? Чамайг мэдсээр байж гэм бурууг үйлдэж, өөрийнхөө завхарсан зан чанарын дагуу л амьдарч, хайнга, хааш яаш байж, үнэнийг хэрэгжүүлэхгүй байгааг хүн бүр харж чадна—энэ бол хүн чанаргүй байгаа хэрэг! Хэрэв ийм илрэл чамаас цаг ямагт харагддаг бол, чи томоохон алдаанаас зайлсхийдэг ч жижиг алдаа тасралтгүй гаргаж, эхнээсээ дуустлаа гэмшдэггүй бол хорон муу нэгэн, үл итгэгч бөгөөд чамайг зайлуулах ёстой. Тийм үр дагавар ноцтой байдаг—чи үл итгэгч, хорон муу хүн гээд бүрэн илчлэгдэж, таягдан хаягдана(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн оролт нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг). “Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь туйлын чухал, маш ноцтой асуудал юм! Хэрэв чи Бурханы хүмүүст даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Түүний өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлбэл зохино. Хүмүүс Бурханы даалгасан ямар ч даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдэг нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг; энэ нь тэдний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг; ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ). Бурханы үгийн илчлэлтэй тулгараад би, үүргээ хуумгай гүйцэтгэдэг хүмүүсийг жигших жигшил, уур хилэнг нь мэдэрсэн. Тийм хүмүүст мөс чанар, эрүүл ухаан, ёс жудаг, нэр төр байдаггүй, огт итгэл даадаггүй. Тэд гэмшихгүй хэвээр байвал мууг үйлдэгч, үл итгэгч бөгөөд таягдан хаягдах ёстой. Шинээр ирэгсдийг услах нь чухал ажил. Тэд Бурханы шинэ ажлыг дөнгөж хүлээн авсан тул үнэн замд үндэс суурийг нь тавиулахын тулд илүү их услах хэрэгтэй, тэгвэл Сатан тэднийг хулгайлахгүй. Түүнчлэн Бурханы ажлыг хүлээн авдаг хэн ч хялбар, төвөггүй хүлээн авдаггүй бөгөөд олон хүн тэднийг усалж, тэдэнд туслахдаа төлөөс төлөх хэрэгтэй болдог. Тэгж байж л тэднийг Бурханы өмнө аваачиж чадна. Услагчийн хувьд шинээр ирэгсдийг услах нь миний хариуцлага байв. Ялангуяа бэрхшээл тулгарсан шинээр ирэгсдийг харвал би яаран сэтгэл гаргаж, асуудлыг нь шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой байлаа. Гэвч би оронд нь хэцүү ажлаас зайлсхийж, заль гаргаж, шинээр ирэгсдэд бэрхшээл тулгарахыг харах үедээ хялбархан шийдвэрлэж болох асуудлыг үргэлж сонгож, хэцүүг нь хойш тавьж, үл тоодог байсан юм. Үүнээс ч долоон дор нь, үүргээ гүйцэтгэхдээ илт тэрслүү, хариуцлагагүй байснаас минь болж шинээр ирсэн зарим хүн цуглаанд оролцохоо больж, бүр чуулганаас явсан ч би тэднийг үнэнээр цангаагүй гэж хэлж хариуцлагаас зайлсхийдэг байсан, аль эсвэл би хэв чанар муутай учраас тэдний асуудлыг шийдвэрлэж чадаагүй гэж хэлж бусдыг хууран мэхэлж, хуумгай байдлаа зөвтгөдөг байлаа. Би даргадаа ажилладаг үл итгэгч шиг л үүргээ гүйцэтгэж байсан биш үү? Би ямар ч мөс чанар, ухамсаргүйгээр өдөр хоногийг аргацааж, заль гаргаж байжээ. Тэр олон жил итгэснийхээ дараа би нүдээ ч цавчилгүйгээр Бурханыг хуурахаар оролдсоор байв. Би маш зальтай, ов мэхтэй байж! Надад ямар ч хүн чанар байсангүй. Би анх Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг хүлээн авах үедээ өдөр бүр завгүй ажиллаж, аав ээж хоёр миний итгэлд саад болдог байв. Би маш их стресстэж, бүр цуглаанд очихоо болих тухай ч бодсон. Гэвч ах эгч нар надтай тэвчээртэйгээр удаа дараа үнэнийг нөхөрлөж цуглааныг миний хуваарьт тааруулан зохион байгуулдаг байлаа. Заримдаа би маш их ажилтай завгүйгээс болоод оролцож чадахгүй бол ах эгч нар дугуйгаа унан хол замыг туулж, надад тусалж, намайг дэмжихийн тулд Бурханы үгийг нөхөрлөдөг байсан юм. Тэгж байж л би Бурханы ажлын тухай мэдэж авч, аврагдах цорын ганц зам бол үнэнийг эрэлхийлэх гэдгийг олж харсан. Түүнээс хойш би цуглаанд оролцож, үүрэг биелүүлэхийг хүсдэг болсон. Шинээр ирэгсдийг услахад тэвчээртэй байж, тэдний бэрхшээлийг сайтар бодолцон үзэж, тэднийг зоригжуулан цуглаанд оролцуулах шаардлагатай, ингэснээр тэд аль болох хурдан үнэн замд үндэс сууриа тавина гэж чуулган үргэлж онцолдог. Бурхан биднийг гэх хайр, өршөөлөөр дүүрэн бөгөөд биднийг боломжит хамгийн их хэмжээгээр авардаг гэдгийг би харсан. Бурхан үнэн замыг судалдаг хүн нэг бүрд асар мөс чанартай ханддаг. Өчүүхэн төдий л найдвар байгаа бол Тэр бууж өгөхгүй. Гэвч миний хувьд гэвэл, би шинээр ирэгсдэд хүйтэн хөндий хандаж, хариуцлагын мэдрэмжгүй байж, тэдний амийг огт тоогоогүй бөгөөд тэдний асуудал хурдан шийдвэрлэгдээгүй, зарим нь цуглаанд оролцохыг хүсэхээ больсон гэсэн үг юм. Миний зан авирыг харвал яаж ер нь үүргээ гүйцэтгэсэн байх юм бэ? Би ердөө л мууг үйлдэж, Бурханыг хуурч, залилахаар оролдож байж! Үүнийг ухаараад маш их буруутай санагдаж, хүн чанаргүй байсныхаа төлөө өөрийгөө үзэж ядав.

Хожим нь би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бие махбодын багахан тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс; тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу?… Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Биднийг хэрэгт татаж буй Бурханы үгийг уншаад, би маш их буруутайгаа мэдэрч, өөрийгөө зэмлэв. Бурхан бидний завхарсан зан чанарыг цэвэрлэж, өөрчилж, бидэнд аврагдах боломж олгохын тулд биднийг чин сэтгэлээсээ маш олон үнэнээр хангаж, ойлгохгүй байх вий гэж айсандаа үнэний тал бүрийг асар дэлгэрэнгүй нөхөрлөсөн. Бурхан бидний төлөө ийм их төлөөс төлсөн. Хүн чанартай хэн боловч үнэнийг эрэлхийлэхээр чармайж, үүрэгтээ өөрийгөө зориулах ёстой. Гэвч надад ямар ч мөс чанар байсангүй. Би үнэнийг огт эрэлхийлээгүй, махан биеийн тав тухад л анхаарч, “Амьдралын аясаар амьдар”, “Амьдрал богинохон болохоор зугаа цэнгэлийн төлөө амьдар” гэх мэт сатанлаг гүн ухаанаар амьдарсаар, хорвоод амьдрах хэдэн арван жилийн хугацаандаа өөртөө сайн хандаж, хэт их ачаалал өгөхгүй байх ёстой, амар хялбар, аз жаргалтай амьдрах ёстой гэж санагддаг байлаа. Би махан биеэ зовоохгүй, ядраахгүй байх болзолтойгоор үүргээ биелүүлж, хамгийн амархан гэснээ хийж, ямар нэг зүйлийн талаар тархиа гашилгах шаардлагатай болох бүрд эсэргүүцэж, зугтан, нэг бол асуудлыг өөр хүн рүү түлхэж, эсвэл хойш тавьж, үл тоож байв. Би үүргээ огтхон ч нухацтай авч үзээгүй учраас шинээр ирсэн зарим хүний асуудал шийдвэрлэгдэлгүй үлдэж, тэд цуглаанд оролцохоо больсон юм. Зөвхөн тэр үед л би тэдгээр сатанлаг гүн ухаан намайг улам доройтуулж байсныг олж харсан. Би яг л гахай шиг тав тухад шунаж, үнэнийг огтхон ч эрэлхийлэлгүй, үүргээ холион бантан болгож, үүндээ өчүүхэн ч санаа зовоогүй. Би үүргээ цалгардуулж, олж авах ёстой байсан үнэнээ олж аваагүй, хариуцлагаа биелүүлээгүй. Би ямар ч хэрэггүй хүн байсан бус уу? махан биеийн тав тухад шунах нь өөрийгөө хохироож, аврагдах боломжоо сүйд хийж буй хэрэг гэдгийг би үнэхээр мэдэрсэн. Үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээлтэй тулгарах нь үнэндээ Бурханд найдаж, үнэнийг эрж хайх сайхан боломж. Үнэнийг эрж хайж, үүргээ гүйцэтгэхдээ зармыг дагаж сурахад хүргэдэг бэрхшээл бол үнэн болон амийн оролтыг эрэлхийлэх сайн суваг байв. Гэвч би энэ бүхнийг яршиг төвөг, зайлсхийх ёстой ачаа шиг үзэж байсан юм. Үүнийг ухаараад би, махан биеэ өөгшүүлж, үнэнийг олж мэдэх олон сайхан боломжийг алдсандаа үнэхээр харамсаж, дахиж тэгжж аргацаагаад байхыг хүсээгүй. Би махан биеийг хаяж, зүрх сэтгэлээ үүрэгтээ зориулах ёстой байлаа.

Нэг өдөр Бурханы үгийн нэг хэсгийг уншаад үүргээ гүйцэтгэхдээ хуумгай байхын үр дагаврыг илүү сайн ойлгосон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Нэг хүн нэг сар хийж дуусгах ажил байлаа гэе. Энэ ажлыг хийхэд зургаан сарыг зарцуулсан бол таван сар нь алдагдлыг төлөөлөх бус уу? Сайн мэдээ түгээх тухайд бол зарим хүн үнэн замыг бодолцон үзэхэд бэлэн байдаг, тэднийг элсүүлэхэд нэг сар л хэрэгтэй бөгөөд дараа нь тэднийг чуулганд оруулж, үргэлжлүүлэн усалж, хангана. Тэдний хувьд суурь тавихад зургаан сар л хангалттай. Гэвч сайн мэдээ түгээж буй хүн хайхрамжгүй, хааш яаш хандлага гаргаж, удирдагч болон ажилчид хариуцлагагүй байж, эцэст нь тухайн хүнийг элсүүлэхэд хагас жил шаардагдсан бол энэ хагас жил тэр хүний аминд хор хохирол учруулах биш үү? Хэрвээ тэр хүнд асар том гамшиг тулгарч, суурьгүй учраас аюулд өртвөл чи түүнд өртэй байх биш үү? Тийм хохирлыг санхүү, мөнгөөр хэмжих боломжгүй. Тэр хүний үнэний талаарх ойлголтыг нь чи хагас жилээр саатуулж, суурь тавьж, үүргээ гүйцэтгэхийг нь хагас жилээр хойшлуулсан. Үүний хариуцлагыг хэн үүрэх вэ? Удирдагчид болон ажилчид үүний хариуцлагыг хүлээж чадах уу? Хэн нэгний амийн хариуцлагыг хэн ч үүрч чадахгүй(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үгийн илчилсэн зүйл үнэхээр сэтгэл түгшээм, хэцүү байв. Би бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагчийн яг адилаар, үүрэгтээ хайхрамжгүй, хариуцлагагүй хандсанаас болоод шинээр ирэгсэд цуглаанд ирэхгүй байхад хүрч, асуудал нь шийдвэрлэгдээгүйн улмаас зарим нь бүр итгэхээ больсон. Шинээр ирэгсдийг ингэж услах нь тэднийг зүгээр л хорлож байсан хэрэг биш үү? Хэдийгээр зарим хүн итгэлээ орхиогүй ч үзэл баримталж, удаан хугацаанд цуглаанд оролцоогүйгээс аминд нь хохирол учирсан юм. Энэ бол миний яагаад ч нөхөж чадахааргүй хохирол юм. Хэрвээ би махан биеэ тэгтлээ анхааралгүй, төлөөс төлж чадсан бол, шинээр ирсэн хүн бүрийн асуудлыг нухацтай авч үзсэн бол тэдний зарим нь арай эрт үнэн замд үндэс сууриа тавьж, үнэнийг мэдэж авч, чуулганы амьдралаар амьдарч, үүргээ гүйцэтгэж, сайн үйлийг арай эрт хуримтлуулан, байдал иймдээ тулахгүй байх байлаа. Гэвч тэр үед юу ч хэлээд хэтэрхий оройтсон байв. Би цуглаанд оролцохыг хүсээгүй шинээр ирэгсдийн тухай бодоод маш их бухимдаж, буруутайгаа мэдэрч, Бурханд асар их өртэйгөө мэдэрсэн юм. Энэ бол гэм буруу, миний үүрэгтээ үлдээсэн толбо билээ! Би бас гэмшил, айдсаар дүүрч, томоохон асуудал үүсгэсэн юм шиг санагдаж, нулимс урсган залбирч, “Бурхан минь, үргэлж амар хялбарт санаархаж, үүрэгтээ хуумгай хандаж байсан минь Таны жигшлийг төрүүлжээ. Би Танд гэмшиж, гэм буруугаа бодит үйлдлээр цайруулахыг хүсэж байна. Миний зүрх сэтгэлийг шинжиж, хуумгай байсаар байх юм бол цээрлүүлж, сахилгажуулаач” гэсэн.

Тэгээд би сөрөг, сул дорой болж, цуглаанд оролцохгүй байсан шинээр ирэгсдийг хайж, тэдний асуудлыг шийдвэрлэх Бурханы үгийг хайж эхлэн, мөн услахдаа сайн эгч нараас зарчим, арга барилын талаар асуулаа. Дараа нь би шашны үзэлтэй, цуглаанд ирдэггүй шинээр ирэгчтэй холбоо барьж, түүнд олон мессеж илгээсэн ч тэр эгч алинд нь ч хариулаагүй. Би нэг ёсондоо сэтгэлээр унаж, үүнийг мартах ёстой юм шиг санагдлаа. Ямартай ч хариу өгөхөө больсон хүн нь тэр эгч гэдэг бол үнэн байсан юм. Би бас завгүй ажилладаг шинээр ирсэн хүн рүү өөр мессеж илгээж, цуглаанд урихад минь татгалзахыг хараад түүнийг дэмжихийн тулд өөр төлөөс төлөхийг хүсээгүй. Дараа нь би Бурханд залбирсан залбирлаа болон Бурханы энэ үгийг бодсон юм: “Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ үнэн хэрэгтээ хийх ёстой зүйлээ л хийж байгаа юм. Хэрвээ чи үүнийг Бурханы өмнө хийдэг бол, үүргээ үнэнч шударга, чин сэтгэлийн хандлагаар гүйцэтгэдэг, Бурханд захирагддаг бол энэ хандлага хавьгүй илүү зөв байх бус уу? Тэгвэл энэ хандлагыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Чи ‘Бурханд зүрх сэтгэлээсээ, үнэнчээр шүтэн мөргөхийг’ бодит байдлаа болгох ёстой. Чи булзаардаг, лазагнаж, зүгээр л ёс төдий зүйл хийж, залхуурмаар санагдаж, сатаарах эсвэл өөрийгөө зугаацуулахыг илүүд үзэх бүрдээ сайтар бодох хэрэгтэй: ‘Ингэж авирласнаар би итгэл даахуйц байна уу? Ингэх нь үүргээ биелүүлэхдээ зүрх сэтгэлээ зориулж байгаа хэрэг мөн үү? Ингэснээрээ би үнэнч бус байна уу? Ингэснээрээ би Бурханы даалгасан даалгаврыг биелүүлж чадахгүй байна уу?’ Ингэж өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй. Чи үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хайнга, хааш яаш, үнэнч бус байдаг, Бурханыг гомдоосон гэдгээ олж мэдвэл юу хийх ёстой вэ? Чи: ‘Тухайн үед надад ямар нэг зүйл буруу байх шиг санагдсан ч би үүнийг асуудал гэж үзээгүй; зүгээр л хайхрамжгүйгээр хаацайлаад өнгөрсөн. Би үнэхээр хайнга, хааш яаш байж, хариуцлагаа биелүүлсэнгүй гэдгээ одоо л ухаарч байна. Би үнэхээр мөс чанар, эрүүл ухаангүй юм!’ гэж хэлэх ёстой. Чи асуудлыг олж, өөрийгөө бага зэрэг мэдэж авсан болохоор одоо засрах ёстой! Үүргээ гүйцэтгэх хандлага чинь буруу байсан. Чи үүрэгтээ илүүц ажил мэт хайнга хандаж, зүрх сэтгэлээ зориулаагүй. Хэрвээ чи дахиад ийм хайнга, хааш яаш байвал Бурханд залбирч, Бурханы сахилгажуулалт, цээрлүүлэлтийг хүртэх ёстой. Хүн үүргээ гүйцэтгэхдээ ийм хүсэлтэй байх ёстой. Тэр үед л тэд үнэхээр гэмшиж чадна. Мөс чанар нь гэм буруугүй, үүргээ гүйцэтгэх хандлага нь өөрчлөгдсөн үед л хүн засарч чадна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Бурханы үгийг байнга уншиж, үнэнийг эргэцүүлбэл л урагшлах замтай болно). Бурхан үг надад, үүргээ сайн биелүүлэх хэцүү биш, бид чин сэтгэлээсээ хандаж, Бурханы шинжилтийг хүлээн авч, юу мэддэг, чаддагаа хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, заль мэх хэрэглэхгүй, хуумгай авирлахгүй байх ёстой, үүргээ сайн биелүүлэхэд ийм хандлага хэрэгтэй гэдгийг ойлгуулсан юм. Тиймээс би энэ удаа Бурханы урмыг дахин хугалахгүй гэж шийдлээ. Би Бурханд гэмшлээ харуулж, чин сэтгэлээсээ шаргуу ажиллаж байгаагаа харуулах ёстой байсан бөгөөд намайг тусалж, дэмжсэний дараа шинээр ирэгсэд цуглаанд оролцохгүй байсан ч гэсэн би хариуцлагаа биелүүлчихсэн, мөн гэм буруугүй байх байлаа.

Би хэрэгжүүлэлтийн замыг эрж хайж буй өөр нэг эгчтэй ярилцахаар очиж, шашны үзэлтэй шинээр ирэгчтэй бас холбоо барьж, нөхөрлөн, түүнд өөрийнхөө итгэлийн замын талаар ярьсан юм. Санаанд оромгүй зүйл гэвэл тэр эгч миний мессежинд хариу өгсөн. Түүнд цуглаан үнэндээ их таалагдсан ч цөөн хэдэн үзэл, төөрөгдөл нь шийдвэрлэгдээгүй байлаа. Шинээр ирсэн энэ хүний чин сэтгэлийн үгэнд миний сэтгэл маш их хөдөлж, түүний үзэлд чиглэсэн нөхөрлөлийг хуваалцав. Эцэст нь тэр эгч цуглаанд оролцохыг зөвшөөрч, тун удалгүй үүрэг гүйцэтгэх болсон юм. Байдал ингэж эргэх үед надад үгээр дүрслэхийн аргагүй мэдрэмж төрж, баярлах, харамсах зэрэгцэж байлаа. Бурханы үгийн гэгээрэл надад өөрийгөө таньж, үүрэгтээ хандах хандлагаа засах боломж олгоогүй бол би өөр нэг гэм бурууг үйлдэх байжээ. Үүний дараа би завгүй ажилладаг өөр нэг шинээр ирэгчтэй холбоо барилаа. Өмнө нь би түүний бэрхшээлийг бодолцож үзэлгүйгээр цуглаанд оролц гэж үргэлж шахдаг байв. Энэ удаа би бодит нөхцөл байдалд нь тулгуурлан Бурханы үгийг түүнтэй нөхөрлөж, цуглааны цагийг зохих ёсоор тохируулсан юм. Тэр эгчийг цуглаанд оролцох завгүй үед би завтай болмогц нь Бурханы үгийг хамт уншиж, тэвчээртэйгээр нөхөрлөдөг байв. Тэгээд тэр эгч надад сэтгэлээ нээж, өөрийнхөө уншсан Бурханы үгийн талаар ярилцахыг хүсдэг болж, бас юу ч тохиолдсон бай, цуглаанаа, эсвэл Бурханы үгийг идэж, уухаа болихгүй гэж баяртайгаар хэлсэн юм. Үүний дараа тэр эгч нэг ч цуглаан алгасаагүй бөгөөд хэчнээн завгүй ажилтай байсан ч Бурханы үгийг тунгаан бодох цаг гаргадаг болсон. Хожим нь би шинээр ирсэн олон хүнийг дэмжиж, тэднийг буцаан авчирсан юм. Хандлагаа зөв болгож, Бурханд найдан, чин сэтгэлээсээ чармайх үед үүргийн минь үр дүн сайжирлаа.

Өмнө нь би үүргээ гүйцэтгэхдээ үргэлж тэрслүү, хуумгай хандаж, хэдийгээр бие махбодоороо зовоогүй ч үргэлж бэрхшээл дунд амьдарч, Бурханы удирдамжийг мэдэрч чадалгүй, үүргийн минь үр дүн улам багасаж, ямар ч гэгээрэлгүй байж, Бурхан намайг орхиж, таягдан хаях вий гэж үргэлж санаа зовж, маш их гутарч, шаналдаг байв. Би зүрх сэтгэлээ үүрэгтээ зориулснаас хойш Бурханы байгааг болон Бурханы удирдамжийг мэдэрч чадсан, бас үүрэгтээ ахиц гаргаж, амар амгалан, тайтгарлын мэдрэмжтэй болсон. Үүрэгтээ хандах хандлага ямар чухал болохыг би үнэхээр мэдэрсэн. Бэрхшээлтэй тулгарахдаа зөвхөн бодит төлөөс төлж, Бурханы хүслийг анхаарснаар л бид Ариун Сүнсний гэгээрлийг олж авч, үүргээ үр дүнтэй гүйцэтгэж чадна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шаналант сонголт

Чен Мин, Испани Би 1999 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөөд, төд удалгүй удирдагчаар ажиллаж эхэлсэн юм. 2000...

Messenger дээр бидэнтэй холбоо барих