Үүргээ сайн биелүүлэхэд шүүмжлэл шаардлагатай

2022-01-31

Оюун Ухаан, Америкийн

Хэсэг хугацааны өмнө би нэг захиа хүлээн авсан юм. Тэнд нэг удирдагч болон хоёр санваартныг нэг эгч мэдэгдсэн байлаа. Удирдагч болох Шинь эгч бодитой ажил хийлгүй, цуглаан дээр зүгээр л юм хийсэн дүр эсгэдэг, бас бусдын байдал, бэрхшээлд анхаардаггүй гэж тэр эгч хэлсэн. Нөгөө хоёр санваартан нь ч бас зарим нэг асуудалтай байлаа. Би дурдагдсан асуудлуудын талаар урьд нь тэдэнтэй нөхөрлөж, харьцсан гэдгээ бодож байсан. Тэд өөрсдийгөө мэддэг болж, Шинь эгч тэр ч бүү хэл харамссандаа мэгшин уйлсан шүү дээ. Би тэдэнд нэмж тусламж үзүүлж болох юм байна, тэднийг халах хэрэг алга гэж бодсон. Тэднийг бодитой ажил хийж чаддаг гэдэгт бат итгэсэн. Үүнээс гадна, мэдэгдэгч эгч захиандаа хэдэн хүнээр хамтран гарын үсэг зуруулсныг харсан ч тэд цог золбоотой эрэл хайгуулчид биш, зарим нь чуулганаас хөөгдөх гэж байсан юм. Тэдний мэдэгдэж байгаа маш олон асуудал тэр гурав үүрэгтээ яаж аашилсан тухай байлаа. Мэдэгдлийн зарим нь бүрэн тодорхой, оновчтой байгаагүй. Надад, “Тэр захиаг бичсэн эгч үнэхээр биеэ тоодог байж магад. Тэр эгч юу мэддэг юм бэ? Ялихгүй хэдхэн зүйлийн төлөө удирдагч, хоёр санваартныг хамтад нь мэдээлж байдаг. Тэд халагдвал чуулганы ажлыг хэн хийх юм бэ? Эгч чуулганы ажлыг хамгаалж байна уу, бусниулж байна уу?” гэж бодогдсон. “Тэдний ажлыг би хариуцдаг. Асуудал байгаа эсэх, бодитой ажил хийж чаддаг эсэхийг нь би хэнээс ч илүү сайн мэдэх учиртай биш үү? Тэд үнэхээр асуудалтай л даа, гэхдээ биднээс нэг нь ч төгс болгуулаагүй болохоор алдаа гаргадаггүй хэн байх вэ? Асуудал гарангуут тэднийг мэдэгдэж, халах юм бол удирдагчдад хэт өндөр стандарт тавьж байгаа хэрэг” гэж бодогдлоо. Энэ талаар бодох тусам мэдэгдсэн эгч асуудалтай юм байна гэж бодогдоод, тэр захиаг юман чинээ бодоогүй. Эдгээр асуудлыг тэр удирдагч, санваартнуудад гарган тавиад, тэдэнтэй бага зэрэг харьцаж, тэдэнд туслаад л өнгөрөхийг хүссэн юм.

Хоёр, гурав хоногийн дараа дээд түвшний удирдагч гэнэт тэр мэдэгдлийг сөхсөн. Удирдагч тэр мэдэгдлийг зохицуулаагүйг минь хараад, чуулганд авчирч, нээлттэй хэлэлцүүл гэлээ. Би аман дээрээ тэгнэ гэж зөвшөөрсөн ч үнэндээ тэгээгүй юм. “Тэр хүмүүс ажилдаа нэлээд чадавхтай, тэгэхээр тэдний асуудлыг бүх хүнд нээлттэй хэлэлцүүлэхээр сөхвөл зохистой гэж үү? Бүх хүн тэдний асуудалд зөв зүйтэй хандах уу? Тэднийг хэт олон асуудалтай юм байна гэж бодоод, удирдлагыг нь хүлээн авахаа больчихвол яана? Би тэдний ажлыг хамгаалах учиртай биш үү? Хувиараа тэдэнд тусалж, өөрчлөлт хийлгэж болох юм. Тэгвэл тэд үүргээ зохистой хийж чадна” гэж надад бодогдсон. Тэрслүү, хөшүүн байж, удирдагчийн шаардсан зүйлийг хүлээн авахаас татгалзаж байгааг минь Бурхан мэдэж байсан. Удирдагч намайг дахин олж уулзаад, алдаатай үзэл, зан чанарын минь талаар нэгд нэггүй нөхөрлөлөө. Удирдагч хариуд нь надаас нэг асуулт асуусан: “Бурханы гэрт үнэн засагладаг, бас бид бүх хүнд эрх тэгш байх ёстой. Яагаад та асуудалтай удирдагч, санваартнуудыг хаацайлсан юм бэ? Яагаад Бурханы талд орохгүй байгаа юм бэ? Нягт хүрээлэл үүсгэж, тэднийг хамгаалах нь антихристийн зам шүү! Яагаад та бусдад хандахдаа зарчмыг дагахгүй байгаа юм бэ? Та Бурханы сонгосон хүмүүст итгэхгүй байгаа юм уу? Бурханы гэрт үнэн засагладаг гэдэгт итгэдэггүй юм уу?” гэсэн. Тэгээд эцэст нь, “Та хуурамч удирдагчдыг илчлэхээс татгалзаж, тэднийг хаацайлаад, үнэний талд зогсохгүй байна” гэж онцолсон. Тухайн үед би үүнийг бүрмөсөн хүлээн авч чадаагүй. “Урьд нь би хуурамч удирдагчдад дарлуулж, тэднийг хянадаг чуулганы ажил болон гишүүдэд гарсан хор хөнөөлийг нүдээр үзсэн. Бас тэдний ааш авирт үнэхээр уур хүрдэг. Хуурамч удирдагч гэж илчлэгдсэн хүмүүсийг би байнга шууд халдаг байсан шүү дээ. Би яалаа гэж хуурамч удирдагчдыг хаацайлж чадах юм бэ?” гэж маргаж, учирласаар л байлаа. Удирдагч миний үйлдлийн уг чанарыг задлан шинжилж, намайг үнэнийг хэрэгжүүлдэггүй, сатанлаг гүн ухаан ашигладаг хуурамч удирдагч гэж илчилсээр байсан. Намайг Коммунист Намын албан тушаалтнууд бие биеэ хаацайлдаг шиг тэр удирдагчдыг хамгаалж байна гээд, эрх мэдэл өгвөл антихрист болох юм байна гэж хэлсэн. “Хуурамч удирдагч”, “антихрист” гэх энэ хоёр үгийг хэлэх болгонд нь миний сэтгэл эмтэрсэн. Би маш их гутарч, айхтар хэлмэгдсэн мэт санагдсан юм. Тэгээд нулимсаа барьж дийлээгүй. Уйлж байхдаа, “Өө Бурхан минь, Удирдагч миний бодит асуудлыг илчилж байгааг би мэднэ, гэхдээ үүнийг ойлгож чадахгүй юм. Өөрийгөө мэдэж, авах ёстой сургамжаа авахад минь намайг гэгээрүүлж, замчлаач дээ” гэж залбирлаа.

Маргааш нь мэдэгдэлд гарсан удирдагч, санваартнуудыг нээлттэй хэлэлцэж, ялган танихад зориулан цуглаан зохион байгуулсан. Ах эгч нар миний бодсон шиг тэдний асуудлын талаар шүүмжлэлгүй, мэдэгдэл дэх асуудлын талаар шударгаар, хөндлөнгийн өнцгөөс нөхөрлөж, энэ хүмүүс үүргээ яаж биелүүлдгийг нарийвчилсан жишээ ашиглан хэлэлцсэн. Шинь эгчийн тухай хэлэлцүүлэг эгчийн талаарх миний үнэлгээг орвонгоор нь эргүүлсэн юм. Маш олон хүн Шинь эгчийг бодитой ажил хийдэггүй, цуглаан дээр зүгээр л юм хийсэн дүр эсгэдэг гэсэн. Эгч бодит асуудал шийдвэрлэдэггүй, ажил хянадаггүй байсан юм байна лээ. Бүх хүн үүрэгтээ зовж байсан ч эгч огт хайхраагүй. Ажлын зохицуулалт хийж, хүмүүсийн үүргийг өөрчлөхдөө үнэнийг нөхөрлөөгүй учраас аливаа зүйл хэцүүдэх үед тэд өөрсдөө учрыг нь олж, бие биедээ туслах ёстой болсон. Удирдагч нь хаанаас ч олддоггүй байж. Шинь эгчийн ааш авир ах эгч нарын урмыг үнэхээр хугалсан. Үнэлгээ болгонд Шинь эгчийг хайхрамжгүй, бодит ажлаар дулимаг гэж гомдоллосон. Эдгээр нь бас намайг ялласан юм. Тэд бүгд саналаа хэлэхийг сонсоод надад үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Буруутайгаа мэдэрч, ичиж, нүүрэн дундуураа чанга алгадуулах шиг л санагдсан. Хариуцсан чуулганд минь бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагч байгааг би огт мэдээгүй. Өөртөө маш бардаж, эгч удирдагчийн хувьд үнэнийг эрэлхийлж, бодитой ажил хийдэг гэж бодсон. Эгчийн асуудлыг мэдэгдэх үед би үүнийг нь судалж, зохицуулалгүй, оронд нь эгчид далдуур тус дэм үзүүлэхийг хүссэн. Шинь эгчээс би юугаараа ялгаатай байсан юм бэ? Би бусдын хэрэгцээг харгалзан үзэхгүй, тэдний асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхгүй байсан. Би эрх мэдэл бүхий албан тушаал дахь бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч байж. Дараа нь ах эгч нар хоёр санваартны асуудлыг гарган тавьж, Ван эгч аливааг зохицуулахдаа сэтгэл хөдлөлд автдаг, үүрэгтээ зарчимгүй байдаг гэсэн. Эгч бас биеэ тоож, албан тушаалаа ашиглан хүмүүсийг боогдуулж, бүр бусдыг дарладаг байсан. Эгч үнэхээр цагаандаа гарч, ах эгч нарт маш их хохирол учруулж, үүрэгт нь тэднийг хойш татсан юм байна лээ. Эдгээр нь миний бодож байсан шиг ялихгүй асуудал, багахан нөхөрлөлөөр шийдэгдчих зүйл байгаагүй. Бүх хүний хэлсэн зүйлийг сонсоод би ичсэн юм. Тэд хэрхэн бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч, ажилчид байсныг миний өмнө нэг нэгээр нь дэлгэн тавьсан. Би мэл гайхсан шүү. Тэд бүр бусдын уурыг хүргэхдээ тулсан өчнөөн асуудалтай байсан, гэтэл би огт мэдээгүй. Би үүрэгтээ юу хийж байв аа? Энэ нь удирдагч миний хувьд ноцтой бүтэлгүйтэл байсан биш үү? Тэгэхэд би арай хийн сэтгэлээ тайвшруулаад, асуудлынхаа талаар залбирч, эргэцүүллээ.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хуурамч удирдагчид бодит ажил хийдэггүй. Бас хэзээ ч янз бүрийн мэргэшсэн ажлыг очоод хянаж шалгаж, ажиглаж, зааж чиглүүлдэггүй, түүнчлэн юу болоод байгааг олж мэдэхээр янз бүрийн бүлэг дээр цаг тухайд нь очоод, ажил яаж явагдаж байгаа, ямар асуудал байсаар байгаа, бүлгийн харгалзагч ажлаа хийх чадвартай эсэх, ах эгч нар харгалзагчдаа ямар хариу үйлдэл үзүүлж байгаа, түүний талаар юу гэж боддог, бүлгийн удирдагч юм уу харгалзагч хэн нэгнийг боогдуулж байгаа эсэх, авьяаслаг, үнэнийг эрэлхийлдэг хүнийг бусад нь хорлож, гадуурхаж байгаа эсэх, арай цайлган хүмүүсийн аль нэг нь дээрэлхүүлж байгаа эсэх, хуурамч удирдагчдыг илчилж, мэдээлсэн хүмүүсийг нухчин дарж, хянаж байгаа эсэх, хүмүүс зөв санал гаргах үед энэ саналыг нь хүлээн авч байгаа эсэх, бүлгийн удирдагч юм уу харгалзагч хорон муу хүн эсэх, тэд хүмүүсийг хүнд байдалд оруулах дуртай эсэхийг хянаж шалгадаггүй. Хуурамч удирдагчид эдгээр ажлын алийг нь ч хийдэггүй бол халагдах ёстой. Жишээ нь, ихэвчлэн хүмүүсийг хорлож, боогдуулдаг харгалзагч байна гэж хуурамч удирдагчид хэн нэгэн мэдээллээ; ах эгч нарт түүний талаар санал бодол байгаа ч саналаа хэлж зүрхэлдэггүй; харгалзагч өөрийгөө хамгаалж, зөвтгөх элдэв янзын шалтаг олдог, алдаагаа хэзээ ч хүлээдэггүй гэе. Яагаад ийм харгалзагчийг даруйхан халаагүй юм бэ? Гэхдээ хуурамч удирдагч, ‘Энэ бол хүмүүсийн амийн оролтын асуудал. Тэр хэт биеэ тоодог. Өчүүхэн хэв чанартай бүх хүн биеэ тоодог шүү дээ. Энэ бол сүржигнэх зүйл биш, би зүгээр л түүнтэй багахан нөхөрлөх хэрэгтэй байгаа юм’ гэж хэлдэг. Нөхөрлөлийн үеэр харгалзагч, ‘Би биеэ тоодог гэдгээ хүлээн зөвшөөрч, өөрийнхөө нэрэлхүү зан, байр сууринд санаа зовох үе байдаг гэдгээ хүлээж зөвшөөрч байна. Гэхдээ бусад хүн ажлын энэ салбарт тааруу, ихэвчлэн дэмий санал гаргадаг болохоор тэдний үгийг авдаггүй минь шалтгаантай’ гэдэг. Хуурамч удирдагч нөхцөл байдлыг бүхэлд нь ойлгож чаддаггүй бөгөөд харгалзагч хэр сайн ажилладгийг судалдаггүй, түүний хүн чанар, зан чанар, эрэл хайгуул ямаршуу болохыг бүр ч судалдаггүй. Тэд гагцхүү ‘Надад ийм мэдээлэл ирсэн болохоор би чамайг ажиглаж байгаа юм. Би чамд боломж олгож байна’ гэж санаа амар хэлдэг. Уг ярианы дараа харгалзагч гэмшихийг хүсэж байна гэдэг ч дараа нь үнэхээр гэмшдэг үү, аль эсвэл зүгээр л худал ярьж, хууран мэхэлж, үргэлжлүүлээд урьдынх шигээ ажилладаг уу гэдэгт, мөн түүний ажил яг ямар байгаа эсэхэд хуурамч удирдагч огт анхаарал хандуулдаггүй, мөн үүнийг олж мэдэх гэж хичээдэггүй… Харгалзагч өөрийг нь мэхэлж, өөрт нь зусардаж байсан гэдгийг хэлж мэддэггүй. Тэд доорх хүмүүс нь харгалзагчийн талаар юу мэдээлж байгааг анхаардаггүй бөгөөд энэ хүний асуудал хэр ноцтойг, мөн доорх хүмүүсийнх нь мэдээлсэн асуудал байгаа эсэх, бодитой эсэх, тэр хүнийг халах ёстой эсэхийг үнэхээр олж харахаар явдаггүй. Эдгээр асуудлыг огт харгалзан үзэлгүй, аливааг хойш тавьсаар байдаг. Хуурамч удирдагч эдгээр асуудалд туйлын назгай хариу үйлдэл үзүүлж, маш удаан үйлдэж, хөдөлж, булзсаар, хүмүүст олгодог ийм боломж нь маш эрхэм нандин, чухал мэт, тэдний хувь заяаг өөрчилж чадах мэт хүмүүст дахин нэг боломж олгосоор байдаг. Тэд хүнээс харагдаж байгаа зүйлээр дамжуулаад уг чанар, мөн чанарыг нь олж харж, энэ хүн яг ямар төрлийн замаар явж байгааг уг чанар болон мөн чанарт нь үндэслээд үнэлж дүгнэж, уг хүн харгалзагч байхад яг тохиромжтой эсэхийг замнадаг замд нь үндэслээд олж харах боломжгүй байдаг. Тэд ийм маягаар харж чаддаггүй. Тэд хүмүүсийг дуудаж ярилцах, дахин нэг боломж олгох гэсэн хоёрхон арга зальтай. Энэ нь ажиллаж байгаад тооцогдох уу? Хуурамч удирдагчид хүмүүстэй ярьдаг яриа, тэдэнд хэлдэг шалдар булдар зүйл, хий дэмий үг, хоосон сургаалаа маш эрхэм нандин, чухал гэж үздэг. Бурханы ажил хүмүүстэй яриад зогсохгүй, тэдэнтэй харьцаж, тэднийг засаж, илчилж, шүүж, ноцтой тохиолдолд туршиж, цэвэршүүлж, цээрлүүлж, сахилгажуулж байгааг тэд мэддэггүй; энэ нь ганцхан арга барил биш. Тэгвэл тэд яагаад өөрсдөдөө тэгтлээ итгэлтэй байдаг юм бэ? Жаахан хоосон сургаал ярьж, хэдэн цэцэн үг давтсанаар тэд хүмүүсийг үнэмшүүлж, өөрчилж чадна гэж үү? Тэд яаж тийм мэдлэггүй, гэнэн байж болдог юм бэ? Хүний аливааг хийдэг буруу арга зам, завхарсан ааш авирыг тийм амархан засаж болно гэж үү? Хүмүүсийн завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэх тийм амархан гэж үү? Хуурамч удирдагчид дэндүү тэнэг, өнгөцхөн байдаг! Бурхан хүмүүсийн завхралын асуудлыг шийдвэрлэхэд ганцхан биш, олон арга барил ашигладаг; хүмүүсийг илчилж, төгс болгохын тулд янз бүрийн орчин бүрдүүлдэг. Хуурамч удирдагчдын ажлын арга дэндүү энгийн: Тэд хүмүүсийг дуудаж ярилцаад, багахан үзэл суртлын ажил хийж, хүмүүст жаахан зөвлөгөө өгөөд, үүнийгээ ажил хийж байна гэж боддог. Өнгөцхөн байгаа биз дээ? Энэ өнгөц байдлын цаана ямар асуудал нуугдаж байна вэ? Гэнэн байдал уу? Тэд туйлын гэнэн бөгөөд хүмүүсийг үзэх үзэл бодол нь туйлын гэнэн байдаг. Хүмүүсийн завхарсан зан чанарыг засаж залруулах хамгийн хэцүү. ‘Сурсан занг сураар боож болохгүй’ гэдэг дээ. Хуурамч удирдагчид эдгээр асуудлыг огт ойлгодоггүй. Чуулган дахь, хүмүүсийг хүнд байдалд оруулах дуртай, чуулганы ажлыг үймүүлдэг, байнга хүмүүсийг боогдуулдаг харгалзагчдын тухайд хуурамч удирдагчид ярихаас өөр юу ч хийдэггүй. Ганц хоёрхон үгээр засаж харьцаад л гүйцээ. Тэд хүмүүсийг өөр албан тушаалд шилжүүлж, халахдаа удаан байдаг. Иймэрхүү маягаар, хуурамч удирдагчдын аливааг хийдэг арга бас чуулганы ажилд асар их хор хөнөөл учруулж, энэ ажил хэвийн, амжилттай, үр ашигтай явагдахад үргэлж саад болдог бөгөөд хорон муу хүмүүс үймүүлснээс болоод үргэлж саатал, хор хөнөөл үүсгэж, хойш нь татдаг. Эдгээр нь бүгд хуурамч удирдагчид хүмүүсийг зүй зохистой ашиглахгүй байгаагаас үүдсэн сөрөг үр дагавар мөн. Гаднаас нь харахад, энэхүү хуурамч удирдагчид антихристүүд шиг албаар мууг үйлдэж, зориуд өөрсдийн эзэмшлийг байгуулж, өөрсдийнхөөрөө явдаггүй. Гэхдээ хуурамч удирдагчид ажлынхаа хүрээнд харгалзагчдын үүсгэсэн янз бүрийн асуудлыг даруйхан шийдвэрлэж чаддаггүй, стандартын бус харгалзагчдыг цаг тухайд нь өөр албан тушаалд шилжүүлж, халж чаддаггүй нь чуулганы ажлыг ноцтой хохироодог бөгөөд энэ бүгд хуурамч удирдагчдын хайнга байдлаас үүдэлтэй юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (3)”). Үүнийг уншиж байхад Бурханы үг намайг биечлэн шүүж, илчилж байх шиг санагдсан. Би тэр удирдагч, санваартнуудын талаар мэдэгдэл хүлээн аваад, энэ талаар хөнгөн хуумгай хандлага баримталсан. Аливааг очоод баталгаажуулж, даруйхан зохицуулахыг хүсээгүй. Тэд үнэхээр зарим нэг асуудалтай ч бодитой ажил хийж чаддаг учир тэдэнд би тус дэм үзүүлж болно гэж бодсон. Би нөхцөл байдлыг хянаж байгаагүй, тэгээд тэднийг мэдэгдэл гаргах үед үнэхээр өөртөө бардаж, өөрийнхөөрөө зүтгэсэн. Өөрийнхөө үнэлэлт дүгнэлтэд л итгэж, бусдын хэлж байгаа зүйлд огт анхаараагүй. Тэр ч бүү хэл захиа бичсэн хүмүүс дэгсдүүлж, шударга бус байна гэж бодсон. Би бодитой ажил хийлгүй, харалган байснаас гадна мэдлэггүй байж, биеэ тоосон гэдгээ олж харсан. Хоёр сарын өмнө би Шинь эгчтэй бодитой ажил хийхгүй байгаа талаар нь нөхөрлөл хийж, эгч ч гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Тэгээд ажил минь дуусаж, асуудал шийдвэрлэгдсэн мэт санагдсан. Гэтэл үнэн хэрэгтээ, бүх хүний хэлсэн зүйлээс үзэхэд, ямар ч өөрчлөлт гараагүй нь харагдсан юм. Эгчийн нулимс хуурамч байсан, гэтэл би огт ялган таних чадваргүй байж. Би сайхан сэтгэл гаргаж, эгчид тусалж, боломж олгосоор байхыг хүссэн. Дээрээс нь Ван эгч байна. Эгч ямагт биеэ тоож, сэтгэл хөдлөлд автдаг, үүнийг нь хааяадаа хэн нэгэн мэдэгддэг байлаа. Гэхдээ би түр зуурын завхрал харагдаж байна гэж бодоод, үүнд нэг их анхаараагүй. Заримдаа эгчтэй хэдэн үг сольчхоод л, ажил минь дууссан мэт санагдаж, эгч дараа нь өөрчлөгдөнө гэж бодсон. Эдгээр зүйлд үндэслээд эгчийн мөн чанарыг ялган таньж, үүнийг зарчимд үндэслэн яаж зохицуулахыг эрж хайгаагүй. Би үнэнээр дулимаг, аливааг тодорхой олж харж чаддаггүй байж. Ах эгч нарын мэдэгдлээр надад ялган таних чадвартай болох боломж олгохын тулд Бурхан аливааг зохицуулсан, гэхдээ би энэ бүгдийг үл хайхарч, Бурханы ажлыг огоорон, бусдад итгээгүй. Гөжүүдээр өөрийнхөө нүдэнд итгэсэн. Үүнийг зохистой зохицуулахгүй байх үед минь удирдагч надад тусалж, өөрийнхөө дутагдлыг нөхөхийн тулд бусадтайгаа хамт учрыг нь ол гэж хэлсэн. Гэхдээ би сайнаар эргэхгүй гэж айгаад тэгж хийгээгүй. Би үнэхээр ноцтой хэмжээнд биеэ тоодгоо олж харсан. Тэр удирдагч, санваартнууд өчнөөн жилийн турш үүргээ биелүүлж ирсэн ч нэлээд их шүүмжлэл, сахилгажуулалтын дараа өөрчлөгдөөгүй л байлаа. Тэгэхээр тэд үнэнийг хүлээн авахгүй гэсэн үг байсан. Дахиад л нэмж нөхөрлөж, туслалаа гээд ямар нэмэр байх юм бэ? Нэмж жаахан л нөхөрлөвөл асуудал шийдэгдэнэ гэж би гэнэнээр бодсон. Харваас би сэтгэл зүрхэндээ, миний тусламж, хийдэг нөхөрлөл Бурханы Өөрийнх нь үгээс илүү, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, сахилгажуулалтаас илүү их зүйл хийнэ гэж бодсон. Тэр нь асар эрүүл ухаангүй, биеэ тоосон явдал байж. Энэ нь ой гутмаар шүү. Тухайн үед, тэр мэдэгдэл бусад хүний асуудлын тухай байсан ч миний асуудлыг бас илчилж байх шиг санагдсан. Хуурамч удирдагч, ажилчид яг нүдний минь өмнө байхад би тэднийг олж харж, асуудлыг зохицуулаагүй. Энэ нь ах эгч нарын амийн оролтыг саатуулж, Бурханы гэрийн ажлыг хойш татсан. Би яг Бурханы илчилдэг, бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагчийн төрөл шиг аашилж байж. Тэгээд их зан гаргахаа бага багаар больж эхэлсэн.

Бид тэднийг гүйцэтгэлд нь үндэслэн бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч, ажилчид гэж тогтоогоод, халсан. Мэдэгдлийг зохицуулж дууссан ч тэр туршлага миний зүрх сэтгэлд сийлэгдсэн юм. Тэр хүмүүсийг хаацайлж байна, хуурамч удирдагч, ажилчдыг илчлэхгүй байна гээд удирдагчид яаж зэмлүүлснээ бодохоор үгээр илэрхийлэхийн аргагүй гутарсан. Өөрийгөө үнэхээр үзэн ядсан шүү. Би яаж тиймэрхүү зүйл хийж чадав аа? Дахиад Бурханы өмнө очоод залбирч, эрж хайн, “Бурхан минь, би маш завхарсан юм. Би Таны шаарддагчлан үүргээ биелүүлэх чадваргүй. Өөрийн эрхгүй үймүүлэх зүйл хийдэг. Бурхан минь, би завхралаасаа ангижирч, үүргээ сайн биелүүлэхийн тулд өөрийгөө гүн гүнзгий эргэцүүлж, үнэнийг ашиглан асуудлаа шийдвэрлэмээр байна. Намайг замчилж, гэгээрүүлээч дээ” гэсэн. Залбирсныхаа дараа, тэр захиаг хүлээн авах үедээ юу бодож байсан, энэ талаарх өөрийн хандлага, харах өнцгийг эргээд тунгаалаа. Тэгээд тухайн үед яаж өөрийгөө чухалчилж, ихэрхэж, биеэ тоож байснаа санасан. Далдыг хардаг нүдтэй мэтээр бүх үнэлэлт дүгнэлт, шийдвэрээ огт залбирч, эрж хайлгүй гаргадаг байсан. Тэр асуудлыг зохицуулахдаа өчүүхэн ч эргэлзээгүй, бас удирдагчийн зааврыг дагаагүй. Би аливааг зөв хийж байгаа мэт санагдсан. Үүндээ маш их айсан шүү. Би яаж тэгтлээ өөртөө бардаж, ихэрхэж чадав аа?

Бурханы үгийн хоёр хэсэг миний санаанд орлоо. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс хэчнээн их муу үйл хийснийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). “Хүний санаа нь голдуу сайн, зөв зүйтэй гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар аливааг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг; аливааг ингэж хийх нь Бурханд захирагдаж байгаа хэрэг гэж тэд боддог. Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханыг үнэхээр эрж хайж, энэ тухай Бурханд залбирч байгаа юм биш; мөн тэд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагад нийцүүлэн сайн хийхээр хичээдэггүй. Тэдэнд ийм жинхэнэ байр байдал байдаггүй, тийм хүсэл ч байдаггүй. Энэ бол хэрэгжүүлэлтийнхээ явцад хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Энэ нь яаж нүгэл биш байх юм бэ? Чи өөрийгөө мэхэлж байгаа хэрэг бус уу? Тийм маягаар итгэвэл чи ямар үр дүнд хүрч чадах юм бэ? Түүнчлэн, итгэлийн ач холбогдол хаана байна вэ?(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”). Би энэ хоёр хэсгийг аль эртнээс мэддэг байсан ч тухайн үед эдгээрт гойд их эмзэглэсэн. Бурханы үгийн шүүлт, илчлэлээр өөрийнхөө үзэшгүй муухай байдлыг маш тодорхой олж харсан юм. Ах эгч нар тэр удирдагч, санваартнуудыг мэдэгдсэн ч би зүгээр л басамжилсан. Тэднийг болон тэдний ажлын чадавхыг мэддэг мэт, бусад нь явцуу өнцгөөс харж, харин би алсын хараатай байгаа мэт санагдсан. Аливааг минийхээр хийх нь ажилд маань хамгийн ээлтэй гэж бодсон. Удирдагч намайг тэр мэдэгдлийг ил тод байдлаар зохицуул гэж хэлсэн ч үүнийг ил зохицуулах нь бусдад туйлшрал үүсгэж, чуулганы ажилд хор хөнөөл учруулна гэж би бодсон. Тэгээд нүднээс далдуур нөхөрлөж, туслах нь хамгийн ухаалаг арга гэж бодсон. Би энэ бүхний туршид тэрхүү өөртөө итгэлтэй байдлаа хадгалсан. Аливааг өөрийнхөөрөө хийх нь хамгийн сайн арга гэдэгт бат итгэсэн. Огтхон ч залбирч, Бурханы хүслийг эрж хайгаагүй, бас Бурхан надад сануулга өгөхөөр ийм орчин бүрдүүлснийг таниа ч үгүй. Миний зүрх сэтгэлд Бурханыг гэх орон зай байгаагүй юм. Хувийн санал минь Бурханы Өөрийн саналыг төлөөлж чадах мэтээр өөрийгөө бүх зүйлийг ойлгодог, үнэнийг эзэмшдэг гэж бодсон. Би өөрийгөө Бурханы байр сууринд тавьж, Бурханыг бүрэн үл ойшоож байсан биш үү? Би удирдах албан тушаалд хэдхэн сар болсон, нэг их үнэнийг ойлгодоггүй байсан. Мэдэгдлийн захиа анх удаа зохицуулж байгаа минь энэ байлаа. Тэгсэн мөртөө л би өөрийнхөө сэтгэлгээ, харах өнцөгт туйлын бардам байж. Хуурамч удирдагчдыг үнэлэх тухай чуулганы тодорхой зарчмыг үл хайхарч, зүгээр л өөрийнхөө дур мэдсэн дүгнэлтийг хийж, өөрт төрсөн сэтгэгдэл болон зарим нэг өнгөцхөн ажилд үндэслээд тэднийг авч үзсэн. Би хувийн төсөөлөлдөө үнэн гэж хандаж, Бурханы үгэнд дүлий дүмбэ оргисон. Миний зүрх сэтгэлд Бурхан байгаагүй. Би зүгээр л эрүүл ухаанаа алдталаа биеэ тоосон. Би тэр хүмүүсийг сайн мэддэг, тэд надаар нөхөрлүүлж, туслуулаад, зарим нэг ойлголт олж авсан юм хойно тэднийг байранд нь үлдээж болно гэж бодсон. Гэхдээ тэд асуудлаа задлан шинжлүүлж, урьд нь олж харсан байсан, иймээс дахиад тэгж илчлүүлж байна гэхээр тэд гэмшиж, өөрчлөгдөөгүй, үнэндээ үнэнийг хүлээн аваагүй гэсэн үг байлаа. Бурхан миний төсөөлөлд баримтаар цохилт өгсөн. Би өөрийнхөө талаарх жинхэнэ мэдлэг, гэмшил, өөрчлөлт гэж юу болохыг ойлгодог ч үгүй байж. Өөрийгөө аливааг оновчтой олж хардаг, тодорхой харж чаддаг гэж бодсон. Биеэ тоосон байдлаа бодохоор ой гутаж, ичих юм. Бурхан бол бүтээлийн Эзэн, үнэний биежилт шүү дээ. Бурхан бүгдийг захирч, бидний зүрх сэтгэл, оюун санааг өнгийн хардаг атлаа огтхон ч биеэ тоодоггүй. Даруу, хайр татам байдаг. Гэтэл би Сатаны завхралд тэгтлээ өртчихөөд, бүр хүний төрхгүй, ямар ч зохих эрүүл ухаангүй байж. Би харваас ямар ч нэмэргүй мөртөө эцэс төгсгөлгүй биеэ тоосоор байсан. Алиа салбадай шиг аашилж, сатанлаг зан чанар дотроо амьдарч байж. Тэгэхэд өөртөө чин сэтгэлээсээ ой гутаж, зэвүүцээд, Бурхан хэр ариун гэдгийг бас мэдэрч чадсан. Бурхан миний бодол, үйл хэрэг бүрийг аль эрт харчхаад, биеэ тоосон байдлыг минь илчлэх, намайг хэр дутуу дулимаг, зарчимгүй, ажил хийж дуусгах чадваргүй гэдгийг харуулахаар тэр мэдэгдлийн захиаг ашигласан. Өөрийгөө мэдэхэд минь тусалсан шүүлт, гэсгээлтийнх нь төлөө Бурханд би үнэхээр талархсан шүү. Удирдагч намайг шууд шүүмжлээгүй бол би замаасаа хэр хол гажуудаад, зарчмын эсрэг нэмж хэр их зүйл хийж, чуулганы ажлыг үймүүлэх байсныг хэн мэдлээ. Бурхан надад гэмшиж, өөрчлөгдөх боломж олгож байсан. Тэр нь Бурханы онцгой нигүүлсэл байсан юм. Би үүрэгтээ өөрийгөө орхих, үгүйсгэхэд суралцаж, эрж хайхаар Бурханы өмнө илүү их очиж, зарчмын дагуу ажиллая гэж сэтгэл шулуудсан.

Миний уншсан Бурханы үгийн нэг хэсэг мэдэгдлийг тиймэрхүү маягаар зохицуулахын үр дагавар болон асуудлыг зохицуулах зарим зарчмыг ойлгоход минь тус болсон. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чи бол удирдагч. Удирдагч байх гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хүмүүсийг сургамж авах, өдөр тутмын амьдралд нь тохиолддог хүмүүс, үйл явдал, юмсаас бодитоор суралцахад замчилж, Бурханы үгийг бодитоор туулж, аливаа зүйл болон хүмүүсийг үнэн мөнөөр нь үнэхээр ялгаж танина гэсэн үг. Чи удирдагч юм уу ажилчны хэв чанартай болж, Бурханы гэрээс хүмүүст төлөвшүүлдэг хэв чанар, нөхцөл өөрт чинь бүрдсэн цагт удирдан тэргүүлж, өдөр тутмын амьдралынхаа хүмүүс, үйл явдал, юмсын үнэн мөнийг хэрхэн ялган таних вэ гэдэгт суралцахад ах эгч нарыг замчилж эхлэх ёстой. Тэгснээр тэд үнэнийг ойлгож авдаг бөгөөд чуулганы ажлыг саатуулж, үймүүлдэг янз бүрийн хүмүүст ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэж, үнэнийг яаж хэрэгжүүлэхээ мэдэн, элдэв төрлийн хүмүүст зарчимтай ханддаг. Энэ бүхэн чиний хариуцлага юм… Бүр ч чухал нь, чи удирдагч, ажилчны хувьд энэ хүмүүс, үйл явдал, юмсыг хамтдаа зохицуулах, энэ хүмүүс, үйл явдал, юмсыг тохиолдох үед нь хэрхэн таних ёстой, ямар сургамж авах ёстой, эдгээр зүйлийг тохиолдохын өмнө янз бүрийн хүмүүсийн талаар ямар үзэл, төсөөлөл, алдаатай санал бодол баримталж байсан, мөн тодорхой зүйлс туулсны дараа ямар сургамж авсан, ямар алдаатай үзэл, санал бодлоо залруулснаа ойлгоход нь ах эгч нарыг замчлах бололцоо өгч, Бурханы үгийг цэвэр ариунаар ойлгох, Бурханы үг л үнэн гэдгийг харах, эдгээр үг яаж биелдгийг харах ийм боломж олгосных нь төлөө Бурханд талархах ёстой. Тэд бусдад гаргадаг ааш авиртаа Бурханы үгийг ашиглаж илүү сайн чаддаг болж, гадаад төрх, өөрсдийн төсөөлөлд найдахын оронд бусдыг алагчлалгүй үзэх сургамж авах ёстой. Хүмүүс болон аливаа зүйлийг тэд Бурханы үгээр харж, хүний хүн чанарыг цэгнэх, үнэнийг эрэлхийлдэг хүн үнэхээр мөн эсэхийг нь үнэлэхдээ Бурханы үгийг ашиглана; өөрсдийн харж, мэдэрч, сэтгэж, төсөөлдөг зүйлд найдахын оронд Бурханы үгийг бүхнийг үнэлдэг стандарт болгон ашиглана. Тэд ийм сургамж авсан цагт л удирдагч, ажилчны ажил голоо олж, энэ хариуцлага биелсэн байх болно. Чамайг хариуцлагаа биелүүлмэгц ах эгч нар эдгээр ашиг тусыг хүртэнэ. Хэрвээ чи маш ихийг туулсан ч ах эгч нарыг сургамж авахад замчилж чаддаггүй, янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын үнэн мөнийг нь хэлж мэддэггүй бол харалган, ухамсаргүй, эрүүл ухаангүй байгаа хэрэг. Өөрт чинь эдгээр зүйл тохиолдох үед чи зохицуулах гэж зүдрээд, энэ ажилд тэнцэж чадахгүйгээр зогсохгүй ах эгч нар эдгээр зүйлийг хэрхэн туулж байгаад бас нөлөөлнө. Хийдэг бүхэн чинь ах эгч нар эдгээр зүйлийг яаж туулж байгаад л нөлөөлдөг бол асуудал тийм ч ноцтой биш байгаа хэрэг; харин чи үүнийг зүй зохистой зохицуулалгүй, ажилдаа бүтэлгүйтэж, хэлэх ёстой зүйлээ хэлэлгүй, нөхөрлөх учиртай үнэний үгийг нөхөрлөлгүй, хүмүүст ашиг тустай, босгон байгуулах юу ч хэлэхгүй байвал, хэрэв саад болж, үймүүлдэг энэ хүмүүс, үйл явдал, юмс гарч ирэх үед олон хүн Бурханаас ойлголт хүртэж чадахгүй, эдгээр зүйлд идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, эдгээрээс сургамж авч чадахгүй байгаад зогсохгүй Бурханы талаар улам их үзэлтэй болж, Бурханаас улам бүр сэрэмжилж, Бурханыг улам бүр хардаж, сэрдэж байгаа бол чи удирдагч, ажилчны хариуцлагаа биелүүлэхдээ бүтэлгүйтсэн бус уу? Чи чуулганы ажлыг зохистой явуулаагүй, Бурханы чамд даалгасан даалгаврыг гүйцэлдүүлээгүй, удирдагч, ажилчны хариуцлагыг биелүүлээгүй, ах эгч нарыг удирдан Сатаны эзэмшлээс холдуулаагүй; тэд завхарсан зан чанараар, Сатаны уруу таталт дунд амьдарсаар байдаг. Чи хүмүүсийг хорлож байгаа биш үү? Чи удирдагч, ажилчин болох үедээ Бурханы даалгасан хариуцлагыг биелүүлж, ах эгч нарыг Бурханы өмнө аваачиж, тэдэнд Бурханы үг болон үнэний зарчмаар зэвсэглэх боломж олгож, Бурханд итгэх итгэлийг нь улам нэмэгдүүлэх учиртай. Хэрвээ чи эдгээр зүйлийг хийгээгүй бол, хэрвээ өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед ах эгч нар Бурханаас бүр ч их болгоомжилж, Бурханы талаар бүр ч их буруу ойлголттой болж, Бурхантай харилцах харилцаа нь улам түгшүүртэй, зөрчилтэй болох юм бол чи ёрын мууд нэмэр болсон бус уу? Энэ нь муу үйл биш үү? Чи ах эгч нарт эерэг оролт хийж, сургамж авахад нь тусалж чадаагүйгээр зогсохгүй тэднийг Бурханаас холдуулсан. Энэ нь ноцтой асуудал мөн үү? (Мөн.)” (Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (20)”). Бурхан намайг нүүр тулан илчилж, задлан шинжилж байгаа юм шиг Бурханы үг шууд зүрхэнд туссан. Харалган, мэдрэлгүй, эрүүл ухаангүй гэдэг нь би байсан. Удирдагч, санваартнуудыг ах эгч нар хянах шаардлагатай. Иймээс тэднийг хэн нэгэн мэдэгдэх үед би удирдагчийн хувьд бусдыг сургамж авахаар хамтдаа эрж хайхад чиглүүлж, тэдэнд яаж зарчимтай аргаар хандахаа мэддэг байх учиртай. Гэтэл би тэр мэдэгдэлд ямар хандлага гаргасан бэ? Зэвүүцэж, дараа нь идэвхгүй байдлаар хандсан. Би үнэнийг эрж хайх ямар ч санаагүй байсан. Бурханы хүсэл юу вэ, яавал үүргээ үнэхээр биелүүлэх вэ гэж бодолгүй үүнийг яаж зохицуулахаа л бодож байж. “Чи бол удирдагч”, “чиний хариуцлага”, “хүмүүсийг хорлож”, “ёрын мууд нэмэр болсон” гэх үг үнэхээр голд минь цохилт өгсөн. “Удирдагчийн хувьд би юу хийв?” гэж өөрөөсөө асуух ёстой болсон. Би бусадтай хамт үнэнийг эрж хайх, ялган таних чадвартай болж, сургамж авахын тулд тэр мэдэгдлийн захиаг ашиглаагүй, энэ талаар бусдад мэдэгдэхийг бүр ч хүсээгүй. Тэд бүх хүний өмнө харуулахад дэндүү олон асуудалтай мэт санагдсан. Тэдний үгэнд хэн ч орохоо байвал бид ажлаа яаж хийж дуусгах юм бэ? Одоо эргээд бодох нь ээ, миний харах өнцөг ер учир утгагүй байсан нь харагдаж байна. Удирдагчдын ямар асуудлыг бүх хүний өмнө нээлттэй хэлэлцүүлэхээр аваачиж болохгүй гэж? Одоо тухайн албан тушаалд байна уу, аль хэдийн халагдсан байна уу хамаагүй, тэд ямар асуудалтай эсэх, удирдагч, санваартнаар үйлчилсээр байхад зохимжтой эсэхэд зориулсан зарчим Бурханы гэрт бий. Бид энэ талаар тодорхой нөхөрлөж байгаа цагт ах эгч нар аяндаа дүгнэлтэд хүрнэ. Тэднийг хамгааллаа гээд ямар нэмэр байгаа юм бэ? Би тэдний хувийн асуудлыг бусдад мэдэгдэхгүй гэсэндээ нуун далдлах гэж албаар хичээж байсан юм биш үү? Үнэн хэрэгтээ би удирдагч, санваартнуудыг хаацайлж, өөгшүүлж байж. Тэр мэдэгдлийг бүх хүнд нээлттэй хэлэлцүүлэхээр аваачих нь миний дутагдлыг нөхөх байсан. Тэгснээр би илүү их үнэнийг олж мэдэж, ялган таних чадвартай болж, үүрэгтээ зориулсан зарчмыг ухаарч чадах байж. Эхэндээ би яагаад тэгэх хэрэгтэйгээ ойлгохгүй, үнэхээр тэгье гэж шийдэж чадахгүй байсан. Удирдагчийн тэр шаардлагыг ойлгохгүй байсан. Тиймэрхүү хэрэгжүүлэлт хэр чухал гэдгийг одоо эцэст нь олж харлаа. Үнэнийг ойлгож, ялган таних чадвартай болох нь бидэнд бүгдэд нь маш чухал. Өөрийгөө эргэцүүлэх нь ээ, бусад маань асуудлыг мэдэгдэх үед би удирдагчийн хувьд удирдагч, санваартнуудын ажлыг хянах, асуудлыг олж, зохицуулах санаачилга гаргаагүй. Асуудлыг хойш тавьж, үзэл, биеэ тоосон байдалдаа үндэслэн ажиллаж байж. Би бодит ажил хийхгүй байгаад зогсохгүй үнэндээ хуурамч удирдагч, ажилчдыг хаацайлж байсан. Ах эгч нар үнэнийг хэрэгжүүлж, тийм мэдэгдэл гаргах гэж эр зориг гаргасан, гэтэл би ганц ч үггүйгээр үүнийг нь шууд нухчин дарсан. Удирдагч, санваартнуудын асуудлын талаарх мэдэгдэл нь хол явдаггүй, асуудалтай удирдагч, санваартнууд нь ёрын мууг үйлдээд, байрандаа үлдэж болдог гэдгийг хараад, тэд цаашдаа асуудлыг мэдэгдэж зүрхлэхгүй. Тэгээд удирдагч гэх нэр зүүгсэд яг л албан тушаалтнууд шиг, бүгд нэг нэгнийхээ арыг даадаг юм байна гэж бодох нь лавтай, бас Бурханы гэрт үнэн засагладаггүй юм байна гэж бодно шүү дээ. Би зөв шударга байдлыг нухчин дарж, үнэнийг хэрэгжүүлэх, чуулганы ажлыг хамгаалахад нь хүмүүст саад хийж байж. Бусдыг үнэн рүү ороход удирдаж, үнэнийг хэрэгжүүлэхэд урамшуулж, Бурханы өмнө аваачилгүй, зөв шударга байдлыг нухчин дарж, үнэнийг хэрэгжүүлэх урам зоригийг нь бууруулж, үнэнийг хэрэгжүүлэх, босоод удирдагчийн асуудлыг илчлэхээс айдаг болгож байж. Үүнээс болж хүмүүс Бурханыг болон Бурханы гэрийг буруугаар ойлгосон. Би хүмүүсийг Бурханаас холдуулж, Бурханыг орхих ёрын муу зам руу чиглүүлж байсан юм биш үү? Энэ талаар бодох тусам би үймүүлж, балаг тарьж байгаа мэт санагдсан. Би яаж тийм тэнэг байж чадав аа? Үнэхээр хуурамч удирдагч л тийм зүйл хийх байсан биш үү? Удирдагч намайг шүүмжилснийг эргээд бодох нь ээ, намайг хуурамч удирдагч, антихрист гэж дуудсанаар уг чанар, мөн чанар, сатанлаг зан чанарыг минь илчилж байсан гэдгийг зүрх сэтгэлдээ мэдсэн. Би үүрэгтээ биеэ тоож, зарчимгүй байсан. Хуурамч удирдагчид, хуурамч ажилчдыг хаацайлж, ах эгч нарын амийн оролтыг хойш татаж, Бурханы гэрийн ажилд хор хөнөөл учруулж байж. Удирдагч намайг амжиж илчлээгүй бол би бусдын мэдэгдлийг нухчин дарж, бодит ажил хийдэггүй удирдагч, санваартнуудыг хаацайлсаар байх байсан юм. Бурханы бүрдүүлсэн орчныг эргээд бодоход, намайг тэгж илчилснээр үнэндээ аварч байж. Энэ нь миний доторх завхралыг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байж. Тийм аргаар харьцалт туулаагүй бол биеэ тоосон байдал минь хэр ноцтойг олж харахгүй байх байсан. Бид аливааг өөрийнхөөрөө хийж, үүрэгтээ үнэний зарчмыг эрж хайдаггүй бол, эсвэл Бурханыг хүндлэх зүрх сэтгэлгүй бол бүдэрч унах магадлалтай. Би үүнийг ухаараад, Бурханы шүүлт, илчлэлд чин сэтгэлээсээ талархаж, чимээгүйхэн залбираад, гэмших, үнэнийг хэрэгжүүлэхээр өөрийгөө орхих, үүрэгтээ зарчмыг дагахад бэлэн байсан.

Төд удалгүй, чуулганы нэг эгч удирдагч болох Шяо эгчийн зарим асуудлыг гэнэтхэн хэллээ. Эгч аливааг бусадтай хэлэлцэлгүй, зарчимгүй хийдэг байсан. Би тиймэрхүү ааш авирын талаар сонсоод, эгчийг саяхан удирдагч болгон тушаал дэвшүүлсэн юм сан, эгч хэрэгжүүлээд хоёрхон сар болсон шүү дээ, бас тухайн үед бусад ах эгч Шяо эгчийг өндрөөр үнэлсэн гэж бодлоо. Тэд эгчийг үүрэгтээ хичээнгүй гэцгээн, надад эгч үүргээ сайн биелүүлж, бодит ажил хийдэг мэт санагдсан. Шяо эгчийн асуудал үндэслэлтэй асуудал мөн үү? Эгчид илүү их хүлээц, туслалцаа хэрэгтэй юм болов уу? Шяо эгч хуурамч удирдагч гэдэг нь тийм хурдан ил болно гэж итгэхэд хэцүү байлаа. Дараа нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Амийн туршлагынхаа явцад юм бүхнийг судлах ёстой. Бүх зүйлийг Бурханы үг, үнэний дагуу нэгд нэггүй тунгаан бодох ёстой бөгөөд тэгснээр чи тэдгээрийг Бурханы хүсэлд бүрэн дүүрэн нийцэхүйц байдлаар хэрхэн зохицуулахаа мэддэг болно. Хувийн хүслээс чинь урган гардаг зүйлсийг тэгээд хаяж болно. Чи аливааг хэрхэн Бурханы хүслийн дагуу хийх вэ гэдгийг мэдэх тул явж очоод л хийчихнэ. Бүх зүйл жам ёсоороо л болж буй мэт санагдах бөгөөд хэтэрхий амархан мэт санагдана. Үнэнтэй хүмүүс юмыг ингэж хийдэг. Тэгээд чи зан чанараа өөрчилсөн гэдгээ бусдад үнэхээр харуулж чадах бөгөөд тэд гарцаагүй сайн үйл хийжээ гэдгийг чинь, мөн аливааг зарчмын дагуу хийдэг, бас бүх зүйлийг зөв хийдэг гэдгийг чинь харна. Энэ бол үнэнийг ойлгодог, бага зэрэг хүний төрхтэй хүн юм. Мэдээж хэрэг, Бурханы үг зарим хүн дээр үр дүнд хүрчээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Хэрэгжүүлэх зарчмыг Бурханы үг маш тодорхой хэлсэн байдаг. Бид өөрсдийн дураар аашлалгүй, үнэнийг эрж хайж, аливааг Бурханы үгийн дагуу харж, зарчмын дагуу юмыг зохицуулж, асуудлыг шийдвэрлэх учиртай. Тэгэх нь Бурханы хүслийг дагаж байгаа явдал. Би Шяо эгчийн үнэлгээг харчхаад, эгчтэй үүргийг нь хааяа нэг хэлэлцдэг байсан ч эгчтэй нэг их холбоо бариагүй, бас эгчийг сайн мэддэггүй байлаа. Хүн мэдэгдэл гаргасан юм чинь үүнийг би нухацтайгаар авч үзэж, нарийвчлан ойлгож, Бурханы үгээс ялган таних чадвар олж авч, аливааг зарчимд үндэслэн зохицуулах учиртай. Өөрийнхөө үнэлэлт дүгнэлтийг сохроор дагаж болохгүй байлаа. Тэгээд Шяо эгчийг сайн мэддэг хэдэн ах эгчээс үнэлгээ бичиж өгөхийг хүссэн. Эгч яаж бодит ажил хийж чадаагүйг тайлбарласан мөрүүдийг ар араас нь хараад, би дахин нэг удаа ичсэн юм. Эгч надад байнга нэлээд бодитой мэт мэдрэмж төрүүлдэг байсан ч үнэн хэрэгтээ үүрэгтээ хүмүүсийг тэг ингэ гэж тушааж байж. Огтхон ч прагматик биш, бодит асуудал зохицуулдаггүй, амжилт ололтоо л мэдэгддэг байсан юм байна лээ. Эгчийг бодит ажил хийж чаддаг гэж бодсон ч баримтууд үнэхээр нүдийг минь нээж, би хууртсан мэт санагдсан. Тэр мөчид би үнэн нүүр царайгаа олж харсан юм. Би үнэний бодит байдалгүй, бусдыг огт ялган таних чадваргүй байж. Нэг л мэдэхэд миний доторх тэр биеэ тоосон байдал багаслаа. Тэгээд Бурханы ийм үг бодогдсон: “… өдөр тутмын амьдралынхаа хүмүүс, үйл явдал, юмсын үнэн мөнийг хэрхэн ялган таних вэ гэдэгт суралцахад ах эгч нарыг замчилж эхлэх ёстой. Тэгснээр тэд үнэнийг ойлгож авдаг бөгөөд чуулганы ажлыг саатуулж, үймүүлдэг янз бүрийн хүмүүст ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэж, үнэнийг яаж хэрэгжүүлэхээ мэдэн, элдэв төрлийн хүмүүст зарчимтай ханддаг. Энэ бүхэн чиний хариуцлага юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (17)”). Би өнгөрсөн удаад үүнийг хэрэгжүүлснээр гарсан эерэг үр дүнг бодлоо. Ах эгч нарт асуудал тулгарах үед бид хамтдаа үнэнийг эрж хайж, бодит сургамж авах учиртайг би мэдэж байсан. Хожим нь, бүх чуулганы цуглаан дээр бид Шяо эгчийн ааш авирыг хэлэлцэж, эгч бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч гэдэгтэй Бурханы үгэнд үндэслээд бүх хүн санал нэгдсэн. Зарим ах эгч урьд нь Шяо эгчийг жаахан чадавхтай гэж боддог байсан ч удирдагчаар үйлчлэх зохимжийг хэрхэн үнэлж дүгнэхээ нөхөрлөлөөр дамжуулан олж мэдлээ. Урам зоригтой, завгүй харагдах биш, бодит ажил хийдэг, чуулганы жинхэнэ асуудлыг шийдвэрлэж чаддаг эсэх нь удирдагчийг үнэлж дүгнэх стандарт гэдгийг тэд олж харсан. Бид бас эгчийн зарим нэг бодит ааш авирын талаар ярьж, эгчийн зан чанар, мөн чанар, замнаж байгаа замын талаар Бурханы үгтэй холбон нөхөрлөсөн. Ялган таних чадвараа хөгжүүлж байхдаа бүх хүн үүнийг бас анхааруулга болгож чадсан. Ингэснээр зүрх сэтгэл минь үнэхээр тайвширч, ах эгч нарыг үнэхээр удирдаж, тэдэнд туслахын тулд удирдагч ямаршуу ажил хийх учиртай талаар илүү гүн гүнзгий ойлголттой болсон.

Ойрд, ах эгч нар удирдагчдын элдэв янзын асуудлыг надад мэдэгдэж байгаа. Тэдний зарим нь миний тодорхой хэмжээнд мэддэг хүмүүс байдаг, гэхдээ би өөрийнхөө ойлголт гэгчид найдаад тэднийг дур зоргоороо үнэлж, урьдынх шигээ увайгүй байж, биеэ тоож, гөжүүдээр өөрийнхөөрөө зүтгэж зүрхэлдэггүй болсон. Хавьгүй дээр, даруу хандлагатай болсон шүү. Бас асуудал гарах үед тийм хэнэггүй байж, өөртөө бардалгүй, бодит ойлголт олж авч, үүнийг бусадтай хэлэлцэж, Бурханы үг болон зарчмын дагуу мөс чанартайгаар үйлдэж чаддаг болсон. Удирдагч харьцаж, Бурханы үг шүүгээгүй бол би өөрийнхөө биеэ тоосон байдлыг хэзээ ч олж харахгүй, өөрийгөө хэзээ ч үгүйсгэхгүй байх байсан. Удирдагчийн хувьд бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, зарчмыг дагахын чухлыг ухаарахгүй байх байлаа. Ийм маягаар харьцуулсан нь миний аминд асар их тус нэмэр болсон шүү. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шүүмжлэлээс суралцах нь

Дуу Ю, Нидерланд Энэ оны 5-р сард нэг эгч надад, Лу эгч наад зах нь чуулганы гурван удирдагчийг бодит ажил хийдэггүй хуурамч удирдагчид...

Messenger дээр бидэнтэй холбоо барих