Үүргээ хариуцлагатай гүйцэтгэх нь мөс чанартайн илрэл мөн

2022-05-30

Сон Ю, Нидерланд

Түрүү жилийн долоодугаар сард Ли эгч надад багийн удирдагч Чэнь ахыг нэлээд биеэ тоосон тухай мэдээлсэн юм. Ярилцах үедээ ах үргэлж бусдаас өөрийгөө сонсохыг шаардаж, бусад ах эгч нарыг үндэслэлтэй санал хэлэхэд сонсож, хүлээн авахаас татгалзаж, үр дүнд нь тусгай эффектийн ажлын явц удааширсан байв. Ли эгчийн хэлэхийг сонссоныхоо дараа урьд нь Чэнь ахтай харилцаж байснаа саналаа. Үнэхээр ах өөрийгөө нэлээд зөвтгөдөг, юмыг өөрийнхөөрөө хийх дуртай, бусдын саналыг тохиромжгүй гэж үзвэл хүлээн авдаггүй байсан. Ахыг одоо хэр нь хэвээрээ байгааг би мэдсэнгүй. Хэрэв ах өөрийнхөөрөө үргэлжлүүлэн зүтгэж, өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа бол багийн удирдагч байхад тохиромжгүй. Тиймээс би Ли эгчид энэ асуудлыг судалж үзье гэж хэлсэн юм. Гэхдээ би дотроо бодлоо: “Тусгай эффектийн ажлыг миний хамтрагч Жан эгч голдуу хариуцдаг. Энэ багийн удирдагч тохиромжтой эсэх, ажил хэрхэн урагшилж байгаа нь миний шийдэх хэрэг биш. Тэгээд ч хөндлөнгөөс хэт их оролцвол би бодлогогүй хүн шиг харагдаж мэдэх болохоор Жан эгчээр үүнийг судлуулж, шийдвэрлүүлье. Цаг, эрч хүчээ би өөрийнхөө үндсэн хариуцлага болох сайн мэдээний ажилд зориулах ёстой.” Тэгээд би Чэнь ахын асуудлын талаар Жан эгчид хэлж, ахыг үүргээ гүйцэтгэхэд нь анхаарал хандуулаарай гэж сануулсныхаа дараа өөрийгөө хариуцлагаа биелүүлчихлээ, цааш лавшруулан, судлах хэрэг байхгүй гэж санасан юм.

Хэсэг хугацааны дараа би тусгай эффект бүтээх явц маш удаан хэвээр байгааг анзаарч, Чэнь ах дан ганц өөрийнхөөрөө зүтгэж, бусдын зөвлөгөөг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, үүрэгтээ хариуцлагагүй хандаж байсныг ах эгч нараасаа олж мэдлээ. Бэрхшээл тулгарсан даруйд ах хулгаж, нүүр тулахаас татгалзаж, үүргээ гүйцэтгэхдээ ч маш жаахан ахиц гаргасан байв. “Түүн шиг хүнээр яаж багийн удирдагч хийлгэж болох юм бэ? Бид ахыг орлох хэн нэгнийг олох ёстой юу?” гэж бодоод Жан эгчид уг асуудлаарх бодлоо хэлсэн юм. Хэдэн сарын дараа өөр ах эгч нар надад Чэнь ахын асуудлын талаар мэдээлэхэд нь би гайхширсан. Ах биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, өөрийнхөөрөө хийх гэж зүтгэдэг хэвээр байлаа. Ах эгч нарыг зөвлөгөө өгөх үед “Үүнийг асуудал гэж бодохгүй байна”, “Надад ур чадвар нь алга” гэх мэт шалтаг ашиглан зөвлөгөөнөөс нь татгалздаг болохоор ах эгч нар дарамтад орж, түүнд дахин зөвлөгөө өгч зүрхлэхгүй болжээ. Тэд бас тусгай эффектийн ажлын явц маш удаан байгааг, тусгай эффектийн зарим энгийн төсөл удаан хугацааны дараа ч дуусаагүй л байгааг хэлсэн юм. Тэдний мэдээлэхийг сонсоод би бага зэрэг цочирдсон. Ийм удаан хугацаа өнгөрчхөөд байхад Чэнь ахын тарьсан асуудал яагаад шийдэгдээгүй л байдаг билээ? Тэгээд би Жан эгч рүү энэ тухай даруй зурвас илгээсэн. Жан эгч ахыг багийн удирдагч байхад тохирохгүй гэж үзсэнийхээ дараа түүнийг чөлөөлсөн.

Дараахан нь Ли эгч над дээр ирээд Чэнь ахыг хэтэрхий орой чөлөөллөө гээд, Чэнь ахын асуудлыг хэдэн сарын өмнө мэдээлсэн байхад яагаад дөнгөж одоо л чөлөөлж байгаа юм бэ гэхэд нь би яаран хариулж, “Чэнь ахын ажлыг шууд хариуцдаггүйг минь та мэднэ дээ. Энэ асуудлын талаар би эхлээд Жан эгчид хэлэх хэрэгтэй байсан, харин ахыг чөлөөлөх эсэх нь эгчийн шийдэх хэрэг. Би ахыг шууд чөлөөлчхөж чадахгүй. Тэгсэн бол би бодлогогүй хүн шиг харагдана. Гэхдээ тухайн үед би Жан эгчид энэ асуудлын талаар цухас дурдсан ч цааш лавшруулж, хяналт тавиагүй болохоор миний ч бас буруу. Гэхдээ Чэнь ахын ажлыг Жан эгч шууд хариуцдаг, эгч түүнтэй байнга харилцаж байсан. Чэнь ахын асуудал тун илэрхий байсны дээр би эгчид хэд хэдэн удаа хэлсэн ч эгч түүнийг чөлөөлөөгүй, тиймээс одоо ажил саатсан нь үндсэндээ эгчийн хариуцлага” гэсэн. Миний хэлснийг сонсоод Ли эгч юм хэлсэнгүй. Дараа нь надад бага зэрэг буруутай санагдсан. Чэнь ахын асуудлыг би сайн мэдэж байсны дээр ах эгч нар надад түүний асуудлын талаар удаа дараа мэдээлсэн ч би лавшруулах юм уу асуудлыг шийдвэрлэх гэж огт оролдоогүй. Би хариуцлагагүй байсан нь илэрхий байсан ч өөрийгөө хариуцлагаас мултлах олон шалтаг, шалтгаан бодож олоод, бусдад Жан эгчийг хариуцлагагүй нэгэн, тусгай эффектийн ажил хойшилсон нь надтай ямар ч хамаагүй гэж бодогдуулахын тулд бүх бурууг Жан эгчид тохсон юм. Би үнэхээр аминч ов мэхтэй байсан! Бидний өдөр тутам нүүр тулдаг хүмүүс, хэрэг явдал, зүйл бүхнийг Бурхан зөвшөөрсөн байдгийг би санасан юм. Ли эгч над дээр ирж эдгээр асуултыг асуусны цаана Бурханы хүсэл оршиж байж. Чэнь ахыг чөлөөлсөн хэргээс ямар сургамж авах ёстой талаар би эрж хайж, эргэцүүлээгүй. Хараахан ухаараагүй ямар нэг завхарсан зан чанар илэрхийлэв үү гэж гайхшираад би Бурханд залбирч, өөрийгөө эрэгцүүлж, танин мэдэхэд намайг чиглүүлээч гэж гуйсан юм.

Сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би антихристийн аминч, жигшүүртэй талуудыг илчилсэн Бурханы үгийг уншаад өөрийнхөө байдлын талаар бага зэрэг ойлгож авсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихристийн хүн чанарын аминч, олиггүй байдал хэрхэн илэрдэг вэ? Ямар нэгэн зүйл байр суурь, нэр хүндэд нь хамаатай бол тэд юу хэлэх, хийх талаар тархиа гашилгаж, хаа сайгүй гүйхээс бэрхшээхгүй, асар их зовлон бэрхшээлийг дуртайяа туулна. Харин Бурханы гэрийн ажил, зарчимтай холбоотой зүйлд бол, муу хүмүүс саад хийж, үймүүлж, элдэв янзын ёрын мууг үйлдэж, чуулганы ажилд ноцтой нөлөөлж байсан ч гэсэн, өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт хайхардаггүй, санаа зовдоггүй. Хэрвээ хэн нэгэн үүнийг нь олж мэдээд, ил болговол юу ч хараагүй хэмээн хэлж, мэдэхгүй дүр эсгэдэг… Ямар ажил хариуцах нь хамаагүй антихрист төрлийн хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй. Өөрийнх нь ашиг сонирхолд нөлөөлөх эсэхийг л бодолцож, яг урдах ажлаа л боддог. Бурханы гэр болон чуулганы ажил бол ердөө л чөлөөт цагаараа хийдэг зүйл бөгөөд юм болгоныг хийхэд нь шамдуулах ёстой болдог. Ашиг сонирхлоо хамгаалах нь тэдний жинхэнэ ажил, жинхэнэ бизнес хийх дуртай зүйл нь юм. Тэдний нүдэнд Бурханы гэрийн зохицуулсан, эсвэл Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролттой холбоотой аливаа зүйл чухал биш байдаг. Бусад хүн ажил дээрээ ямар бэрхшээлтэй тулгарах, ямар асуудлыг олж тогтоож, мэдээлэх, үг нь хэчнээн чин сэтгэлийнх байх нь хамаагүй, антихристүүд анхаарч, оролцдоггүй, өөрт нь ямар ч хамаагүй мэт байдаг. Хэрэг явдал хэчнээн том байх нь хамаагүй, тэд чуулганы хэрэг явдлыг огтхон ч хайхардаггүй. Асуудал яг урд нь байхад ч гэсэн дурамжхан, хааш яаш л шийдвэрлэдэг. Дээрх тэдэнтэй шууд харьцаж, асуудлаа шийдвэрлэхийг тушаах үед л дуртай дургүй багахан бодитой ажил хийж, Дээрхэд жаахан юм харуулна; удалгүй өөрсдийн ажил хэргийг үргэлжлүүлнэ. Чуулганы ажил, өргөн хүрээтэй чухал зүйлсийг тэд сонирхдоггүй, хайхардаггүй. Олж илрүүлсэн асуудлаа ч үл тоож, асуух үед зайлсхийж, шийдэхдээ асар дурамжхан ханддаг. Энэ нь аминч, олиггүй зангийн илрэл мөн биз дээ?(Антихристүүдийг илчлэх нь номын “Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (Нэгдүгээр хэсэг)”). “Ах эгч нарын байдаг, Бурханы ажилладаг тийм газрыг Бурханы гэр гэж нэрлэхгүй байж яаж болох юм бэ? Тэр нь юугаараа чуулган биш гэж? Харин антихристүүд зөвхөн нөлөөллийнхөө хүрээн дэх юмсын талаар боддог. Бусад газруудыг тэд тоодоггүй. Асуудал олж илрүүллээ ч гэсэн тоодоггүй. Бүр ч долоон дор нь, ямар нэгэн зүйл буруудаж, хохирол учирвал тэд үүнд анхаарал тавьдаггүй. Яагаад үл тоосныг нь асуувал тэд утгагүй төөрөгдөл ярьж, ‘Бусдын хэрэгт хошуугаа бүү дүр’ гэдэг. Үг нь ухаалаг сонсогдож, хийж байгаа зүйлдээ хил хязгаарыг ойлгодог юм шиг байдаг, гаднаа бол бага зэрэг ёс суртахуунтай юм шиг байдаг ч мөн чанар нь ямар вэ? Энэ бол ийм хүмүүсийн аминч, жигшүүрт уг чанарын илрэл. Тэд юмыг зөвхөн өөрсдийнхөө төлөө, өөрсдийн алдар нэр, эд хөрөнгө, байр суурийн төлөө хийдэг. Тэд үүргээ огт гүйцэтгэхгүй байна. Энэ бол антихристүүдийн хүн чанарын өөр нэг анхдагч шинж буюу амиа хичээсэн, жигшүүртэй зан юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үгээс би, антихристүүд нэр төр, албан тушаалаа хамгаалахын тулд зөвхөн хариуцсан ажлаа л хийнэ, хэр их зовж, ямар төлөөс төлөх ёстойгоо анхаардаггүй гэдгийг ухаарсан. Гэхдээ тэд нийт ажлыг огт тоодоггүй. Өөрсдийнх нь хариуцлага биш, ашиг сонирхолд нь огт хамаагүй бол Бурханы гэрийн ажил хэр их хохирох нь хамаагүй, хэзээ ч нухацтай авч үзэхгүй, асуудлыг шийдвэрлэх гэж хичээхгүй. Антихристүүд амиа хичээсэн, жигшүүртэй, мөс чанар, эрүүл ухаан огт байхгүй, нэр хүнд, байр сууриа л боддог, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт бодолцдоггүйг би харсан. Би ч бас тийм байснаа ухаарсан. Тусгай эффектийн ажил миний хариуцлага биш гэж бодсон учраас ах эгч нар Чэнь ахыг асуудалтай байна гэж мэдээлэхэд нь тэрийг шийдвэрлэнэ гэж амласан хэр нь миний “шийдэл” Жан эгчид сануулж, шийдвэрлээрэй гэж хүсэхээс хэтрээгүй. Харин эцсийн үр дүнгийн тухайд Чэнь ахыг шилжүүлэх, солих эсэх нь надад хамаагүй байсан, би хяналт тавиагүй. Тусгай эффектийн ажил үр дүн гаргахгүй байгааг хараад сайндаа л Жан эгчид мессеж бичиж сануулсан ч ажил үр дүн гаргахгүй байгаад сэтгэл түгшээгүй. Гэхдээ эргээд харахад хариуцаж авсан сайн мэдээний ажилдаа маш их анхаарал тавьж, сайн мэдээ номлоход асуудал, бэрхшээл гарч байгаа эсэхийг нь мэдэхээр ах эгч нарын байдалд ерөнхийдөө үргэлж анхаарал тавьж, асуудал олж илрүүлбэл зааварлагч нарыг хурдхан олж хамтдаа шийдвэрлэдэг байсан. Үүрэгтээ хариуцлагагүй байгаа багийн удирдагч, зааварлагч нарыг олбол, эсвэл тэд асуудал, бэрхшээлтэй тулгарвал, байдлыг нь шийдвэрлэхгүй бол сайн мэдээний ажилд саад болно, тэгснээр удирдагчид маань намайг хэв чанар муутай, чадваргүй, бодитой ажил хийж чаддаггүй гэж бодно хэмээн эмээсэн учраас би тэдэнтэй даруй нөхөрлөдөг байлаа. Хоёулаа Бурханы гэрийн ажил байсан ч даалгавар болгонд ач холбогдол өгч буй байдал маань асар их зөрүүтэй байж. Би үнэхээр амиа хичээсэн, жигшүүртэй байж! Түүнээс гадна “Өөртөө хамаагүй зүйлд хошуу дүрэх хэрэггүй” гэдгээр шалтаглан тусгай эффектийн ажлыг Жан эгчийн хариуцлага гэж үзсэн. Боловсон хүчин шилжүүлэх талаар ухаалаг байж, олж харсан аливаа асуудлаа эгчээр судлуулж, зохицуулуулах ёстой санагдаж байлаа. Тэр ажилд шууд оролцвол ухаалаг бус харагдах юм шиг байсан учраас үүнийг үл тоох үндэслэлтэй шалтаг надад байсан. Мэдээж би үүргээ хариуцлагагүй гүйцэтгэж, бодитой асуудлыг шийдвэрлээгүй, үр дүнд нь чуулганы ажилд нөлөөлсөн. Эцэст нь “ухаалаг байдлыг” хариуцлагаас зайлсхийх шалтаг болгон ашиглаж, үнэхээр дэндүү зальжин, ов мэхтэй байж! Бурханы энэ үг надад бодогдсон. “Ах эгч нарын байдаг, Бурханы ажилладаг тийм газрыг Бурханы гэр гэж нэрлэхгүй байж яаж болох юм бэ? Тэр нь юугаараа чуулган биш гэж?” Яг үнэн. Ямар ажил байхаас үл хамааран энэ бол Бурханы гэрийн ажил, Бурханы гэрийн ашиг сонирхолд хамаатай. Гэтэл би Бурханы гэрийн ажил, ашиг сонирхлыг огт анхаараагүй. Нэр хүнд, байр сууриа л анхаарсан. Надад хүн чанар огт байгаагүй!

Дараа нь Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан. “Зарим хүн ярихдаа ‘манай гэр’ гэдэг үгийг үргэлж хэлэх дуртай байдаг. Ямар гоё сонсогдоно вэ, гэхдээ ‘манай гэр’ гэж юу вэ? Энэ бол Бурханы гэр, энэ бол чуулган, ‘манай гэр’ гэж хэлж болохгүй. Үүнээс хойш чи үүнийг ингэж ярьж болохгүй. Үнэний бодит байдалтай, чуулганы ажлыг хамгаалдаг хүмүүс ‘манай гэр’ гэж яривал хүлээн зөвшөөрөх боломжтой. Хэрвээ чи Бурханы гэрийг үнэхээр өөрийн гэр гэж үзэж, жинхэнэ хариуцлагын мэдрэмжтэйгээр Бурханы гэр доторх үүргээ гүйцэтгэдэг бол Бурханы гэрийг ‘манай гэр’ гэж ярих нь үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд ийм нэршилд ямар ч хуурамч зүйл үгүй. Хэрвээ чи Бурханы гэрийн ажилд огт хариуцлагагүй байж, үүргээ аргацаадаг бол, асгарсан тосны савыг нь ч газраас авчихдаггүй, бохир байхад гэр цэвэрлэдэггүй, өвөл хашаан дахь цасыг цэвэрлэдэггүй бол Бурханы гэрийг ‘манай гэр’ гэж дуудахад тэнцэх үү? Ийм хүний оюун санаанд энэ бол өөр хүний гэр, өөрт нь ямар ч хамаагүй болох нь тодорхой байгаа ч тэд үргэлж ичгүүр сонжуургүйгээр ‘манай гэр’ гэж хэлэн, өөрийгөө үнэхээр Бурханы гэрийн гишүүн гэж хүмүүст санагдуулдаг. Ингэх нь ов мэх биш гэж үү? Хоёр нүүр гаргаж байгаа хэрэг биш гэж үү? Бурханд итгэдэг хүнд байх ёстой хамгийн чухал зүйл нь мөс чанар, эрүүл ухаан юм. Чамд мөс чанар, эрүүл ухаан ч байхгүй бол ямар учраас чи өөрийгөө ‘манай гэр’ гэж хэлэх эрхтэй гэж бодно вэ? Чи бол чи, Бурхан бол Бурхан, Бурханы гэр чамд ямар ч хамаагүй. Бурханд итгэдэг ч үнэнийг огт эрэлхийлдэггүй олон хүн бий. Тэд Бурханы гэр бүлийн хэрэг явдалд хайхрамжгүй байж, олж илрүүлсэн аливаа асуудлыг үл хайхарч, хариуцах ёстой зүйлээ үл тоож, ах эгч нарынхаа асуудлаас өөрийгөө хол байлгаж, мууг үйлдэгчид үйлдэх үед үзэн яддаггүй, зарчмын чухал асуудалтай нүүр тулах үедээ мөс чанараа ухамсарладаггүй, Бурханы гэрт болж буй ямар ч зүйл өөрт нь хамаагүй байдаг. Ийм хүмүүс Бурханы гэрийг өөрийнх гэж үзэх үү? Мэдээж үгүй. Энэ хүмүүс Бурханы гэрийг ‘манай гэр’ гэж дуудахад тэнцэхгүй, ингэж хэлдэг хүмүүс бол хоёр нүүртэн юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”). “Зарим хүн олон үнэнийг ойлгодоггүй; асуудалтай тулгарах үедээ юу хийвэл зөв болохыг мэддэггүй бөгөөд зарчмуудыг төгс эзэмшээгүй байдаг. Тэгвэл яах вэ? Тэдний хангах ёстой хамгийн наад захын жишиг бол мөс чанарын дагуу үйлдэх явдал юм. Хүн мөс чанарын дагуу хэрхэн үйлдвэл зохих вэ? Нарийндаа бол, хүн үйлдэл хийхдээ чин сэтгэлдээ түшиглэж, Бурханы бидэнд өгсөн энэ амь болон Бурханы өгсөн авралд хүрэх энэ боломжийг хүртэх эрхтэй нэгэн байх ёстой юм. Энэхүү хамгийн наад захын жишигт хүрмэгцээ чи хамгаалалтыг олж авсан байх болно; тэр үед чи Бурханд дуулгаваргүй хандах юм уу үүрэг хариуцлагаасаа бултах зүйлийг амархан хийхгүй, хуумгай байдлаар үйлдэл хийх магадлалтай байхаа болино. Албан тушаал, алдар нэр, эд баялаг, ирээдүйнхээ төлөө явуулга хийх гээд байдгаа ч болино. Энэ бол мөс чанарын гүйцэтгэх үүрэг. Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, туйлын хүн чанар муутай хүн юм. Илүү нарийвчлан авч үзвэл, энэ хүн хүн чанараа алдсаны ямар илэрхийллийг харуулдаг вэ? Ийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг, ямар онцгой илрэлийг харуулдгийг задлан шинжилцгээе. (Тэд аминч, өөдгүй байдаг.) Аминч, өөдгүй хүмүүсийн үйлдэл хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий ханддаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд Бурханы төлөө гэрчлэл хийх, эсвэл үүргээ биелүүлэх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй. Юм хийх болгондоо тэд юуны талаар боддог вэ? Тэд: ‘Би үүнийг хийвэл Бурхан мэдэх болов уу? Бусад хүнд харагдаж байна уу? Энэ бүх хүчин чармайлтыг зарлагадаж, биеэ үнэхээр зөв авч явж байгааг минь хэрэв бусад хүн харахгүй, Бурхан ч бас харахгүй бол ийм хүчин чармайлт гаргаж, ингэж зовж зүдрэх хэрэг надад байхгүй’ гэж эхлээд боддог. Энэ хувиа хичээсэн зан биш гэж үү? Үүний зэрэгцээ, энэ нь бас тун олиггүй санаа зорилго юм. Тэд ингэж бодож, үйлдэх үед мөс чанар нь ямар нэг үүрэг гүйцэтгэдэг үү? Мөс чанарын ямар нэг хэлтэрхий үүнд байдаг уу? Үгүй. Гүйцэтгэж байгаа үүргээсээ үл хамааран ямар ч хариуцлага хүлээдэггүй зарим хүн бий. Тэд олж илрүүлсэн асуудлаа дээд тушаалтандаа мэдээлдэггүй. Хүмүүс хөндлөнгөөс оролцож, үймүүлж байгааг хараад нүдээ анин өнгөрүүлдэг. Хорон муу хүмүүс мууг үйлдэж байгааг хараад болиулах гэж оролддоггүй. Бурханы гэрийн ашиг сонирхлыг ч, өөрсдийн үүрэг, хариуцлагыг ч өчүүхэн төдий ч хайхардаггүй. Ийм хүмүүс үүргээ биелүүлэхдээ ямар ч бодит ажил хийдэггүй; тэд тав тухад шунадаг бялдууч хүмүүс бөгөөд өөрсдийн нэрэлхүү зан, нэр нүүр, байр суурь, ашиг сонирхлын төлөө л ярьж, үйлддэг, өөрсдөд нь ашигтай ямар ч зүйлд цаг зав, хүчин чармайлтаа заавал зориулдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгийг уншсаны дараа зүрх минь ёгхийн өвдөх шиг болсон. Мөс чанар, эрүүл ухаантай хүн Бурханы ачаанд санаа тавьж, Бурханы санаа зовнил, сэтгэлийн зовлонг хуваалцаж, Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө бүхнээ зориулдаг. Ямар нэгэн зүйл Бурханы гэрийн ажлыг үймүүлж, ашиг сонирхлыг нь хохироовол тэд урагш гарч ирээд, өөрийн ашиг сонирхлыг зольж чуулганы ашиг сонирхлыг хамгаалдаг. Энэ л үнэхээр Бурханы гэрийн гишүүн. Гэтэл би яав? Чэнь ах тохирохгүй, ажлын ахиц дэвшилд нөлөөлж байгааг хараад, үүнийг шийдэхээр Жан эгчтэй ажиллахыг хичээгээгүй, ажил саатахад хүргэсэн. Ах эгч нар тусгай эффектийн ажилд ноцтой нөлөөлж байгааг дахин мэдээлээгүй бол би Чэнь ахыг хурдан хал гэж Жан эгчээс шаардахгүй байсан. Чэнь ахыг одоо халсан ч хэдэн сар саатсаны дараа алдсан хүн хүч, нөөц бололцоогоо яаж нөхөж чадах вэ? Бурхан надад үүргээ гүйцэтгэж, удирдагчийн хувьд хэрэгжүүлэх боломж өгсөн. Үнэнийг эрэлхийлж, үүрэгтээ хариуцлагатай, үнэнч байж, чуулганы ажлын янз бүрийн асуудлыг цаг тухайд нь олж илрүүлж, шийдвэрлэн, бодитой ажил хийгээсэй гэсэндээ Бурханд надад энэ үүргийг өгсөн. Гэтэл би “Өөрт нөлөөлөхгүй л бол юмыг урсгалаар нь явуул,” “Хүн болгон хувь хувиа бод”, “Төвөг багатай л бол дээр” гэх мэт зүйлс, сатанлаг хороор амьдарч, хариуцсан ажилдаа л санаа тавьж байж. Миний ашиг сонирхол, нэр хүнд, байр суурьтай хамаагүй зүйлс надад огт хамаагүй байсан. Цаг зарцуулж, төлөөс төлөх хэрэгтэй болно, эцэст нь ямар ч ашиг тусгүй гэж санагдаж байсан. Бурханы гэр бүлийн ажилд огт санаа тавилгүйгээр нэр хүнд, байр сууриа л хамгаалж, Бурханы гэрийн ашиг сонирхол хохирч байгааг хараад огт тоогоогүй, туслахыг хичээгээгүй. Би маш аминч, хайхрамжгүй, ямар ч мөс чанаргүй байж! Үнэндээ, надад илт даалгасан ажлыг хийж, хариуцлагаа биелүүлсэн ч гэсэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн тулд биш, нэр хүнд, байр суурь, хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд л бүхнийг хийж байсан. Эцэст нь, Бурхан намайг Бурханы гэрийн гишүүн гэж сайшаахгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Би гэмшиж, өөрчлөгдөхгүй бол эрт, орой хэзээ нэгэн цагт Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө гологдож, таягдан хаягдана. Үүнийг ухаармагцаа гэмшихийг хүсэж байна, аминч, жигшүүртэй байхаа больж, үүрэгтээ зөвхөн өөрийн ашиг сонирхлыг боддог байхаа болино гэж хэлэхээр Бурханд залбирсан.

Дараа нь удирдагчийн хариуцлагын тухай Бурханы нөхөрлөлийн талаар би бодсон. Тэрний нэг нь: “Төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа бие бүрэлдэхүүн болон янз бүрийн ажлын зааварлагч нарын нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй байж, шаардлагатай үед тэднийг даруй өөр тийш нь хуваарилах юм уу сольж, хүмүүсийг тохирохгүй газарт нь тавьснаас үүсэх хохирлоос сэргийлж, хохирлыг багасгаж, ажлын үр бүтээлтэй, жигд ахиц дэвшлийг хангах(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (1)”). Бурханы үгийн өөр хоёр хэсэг надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Чухал ажил хариуцсан өөр өөр ажлын зааварлагч, ажилтнуудын Бурханы гэрийн ажилд үзүүлэх нөлөө нь нэн чухал агаад ихээхэн ач холбогдолтой юу? (Тийм.) Тэгэхээр үүнийг удирдагч, ажилчдын үүрэгт оруулах нь зөв зүйтэй юу? (Тийм.) Өөр өөр ажил хариуцсан гол зааварлагчдын нөхцөл байдлын талаар үнэн зөв ойлголттой болж, тохирсон зохицуулалт хийх нь ажлын хөтөлбөр бүрийг харж хянахтай адил юм. Энэ нь үүрэг, хариуцлагаа биелүүлэхтэй дүйцнэ. Гэвч эдгээр боловсон хүчнийг зөв дэг журамд оруулаагүй, бас асуудал гарвал чуулганы ажилд үлэмж их нөлөөлнө. Эдгээр боловсон хүчин хүн чанар сайтай, найдвартай бол, үнэнийг эрэлхийлж чаддаг, суурьтай бол бүр ч сайн, тэгвэл тэднээр даргалуулж, энэ ажлыг тэдэнд хүлээлгэж өгөх нь юмыг хавьгүй хялбар болгоно. Ажил саадгүй урагшилж, өндөр үр дүнтэй, бүтээмжтэй байх л чухал юм. Зааварлагч нь найдваргүй, жудаг муутай, хүн чанар муутай—түүнчлэн үнэнийг эрэлхийлдэггүй, үймээн тарих магадлалтай—бол тэд дангаараа хохирохгүй. Хариуцсан хүн нь тэд учраас тэдний ажлын хүрээн дэх боловсон хүчин хийгээд ажилд нь их бага хэмжээгээр нөлөөлнө. Тэд үүрэгтээ жаахан л цалгар юм уу, хайхрамжгүй байвал ажлыг нь хойш татаж болно; ажлын явцын хурд ямар нэг хэмжээгээр удааширч, ажил ямар нэг хэмжээгээр бүтээмж багатай болно. Харин тэд антихрист бол асуудал ноцтой болно. Ажил жаахан бүтээмжгүй, үр дүнгүй байгаа асуудал биш болно—тэд ажлыг бүхэлд нь хорлож, үймүүлж, зогсооно. Тиймээс ийм ажил нь удирдагч, ажилчдын бултаж болох үүрэг биш—энэ бол маш нухацтай, чухал ажил юм. Удирдагч, ажилчид янз бүрийн зааварлагч, томоохон боловсон хүчний хүн чанар, үнэнд хандах тэдний хандлага, түүнчлэн үе шат болгон дахь байдал, нөхцлийнх нь талаар хоцрохгүй мэдэж чаддаг, эдгээр зүйлийг нөхцөл байдлын дагуу шуурхай зохицуулж, шийдвэрлэж чаддаг бол ажил тасралтгүй урагшилж чадна. Харин энэ хүмүүс увайгүй авирлаж, бодитой ажил хийдэггүй, удирдагч нар үүнийг нь олж тогтоож, зохицуулахдаа шуурхай биш бөгөөд ажил ноцтой доголдох хүртэл хүлээж, бүхий л тод томруун асуудал нь тэднийг олж тогтоогоод нөхцөл байдлыг зохицуулж, засаж, аврахыг аажуухан оролдохоос нь өмнө аль хэдийн ил болчихсон байвал тийм удирдагч нар үүргээ огт биелүүлээгүй байна. Тэд бол хуурамч удирдагч юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (3)”). “Хуурамч удирдагч нар бүлгийн зааварлагчийн бодит нөхцөл байдлын талаар мэдэж авч, ойлгодоггүй, эсвэл бүлгийн зааварлагч ба чухал ажил хариуцсан ажилтнуудын амийн оролт, түүнчлэн ажил, үүрэгт хандах хандлага, Бурхан болон Бурханд итгэх итгэлд хандахянз бүрийн хандлагыг мэдэж авч, ойлгож, ухаарахаар оролддоггүй; хуурамч удирдагч нар өөрсдийн өөрчлөлт, ахиц дэвшил, ажлынх нь үеэр гарч ирдэг янз бүрийн асуудал, ялангуяа ажлын янз бүрийн үе шатанд тохиолдсон алдаа эндэл, гажуудал нь чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүст ямар үр нөлөө үзүүлсэн талаар мэдээлэлтэй болдоггүй. Хэрвээ тэд ийм нөхцөл байдлыг үнэн зөв ойлгож чадахгүй бол тэдгээрийг даруйхан шийдвэрлэж чадахгүй—тэдгээрийг даруйхан шийдвэрлэж чадахгүй бол янз бүрийн бүлгийн зааварлагчдын ажилд учруулсан сөрөг нөлөө, хохирлыг нэн даруй засаж чадахгүй. Тиймээс, энэ тал дээр хуурамч удирдагч нар хариуцлагаа биелүүлээгүй. Хариуцлагаа биелүүлэхгүй байх нь үүргээ хөсөрдүүлж байгаа хэрэг; тэд бусдыг харгалзах, бусад хүний талаар илүү ихийг мэдэх, нөхцөл байдлыг нь бүрэн дүүрэн ойлгож, тэднийг хянах үүргээ биелүүлэхгүй байна. Хүний зүрх сэтгэлийг шинжих хүч чадал Бурханд бий; хүнд байхгүй. Тиймээс хүн шаргуу ажиллах ёстой, залхуурах ёсгүй, ажлаа шалмаг дуусгах ёстой. Хуурамч удирдагч энэ ажлыг гүйцэтгэхдээ хариуцлагаа биелүүлж чадахгүй байх нь үүргээ ноцтой хөсөрдүүлж байгаа хэрэг бөгөөд энэ нь зарим нэг зааварлагч янз бүрийн асуудал гаргаж, чадваргүй атлаа албан тушаалдаа үлдэж, эцэст нь ажил олон удаа саатахад хүргэснээс гадна бүхий л төрлийн асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдэхэд хүргэжээ. Эдгээр нь хуурамч удирдагчид нь зааварлагчдын талаар мэдээлэлтэй болохгүй, тэднийг мэддэггүй байснаас үүддэг асуудлууд юм. Эдгээр нь зааварлагч нар цалгар назгай байгаа эсэх, тэд бодитой ажил хийж байгаа эсэх тухай асуудал билээ. Эдгээр асуудлын тухайд, хуурамч удирдагч нар үзлэг шалгалт явуулдаггүй, доор нь юу болж байгаа талаар үргэлж мэдээлэлтэй байдаггүй, нөхцөл байдлыг цаг тухайд нь ухаарч ойлгодоггүй болохоор зааварлагч нар хэр зэрэг сайн ажиллаж байгаа, ямар ахиц дэвшил гаргаж байгаа, бодитой ажил хийж байна уу, эсвэл зүгээр л амны уншлага хашхирч, Дээрхийг хааш яаш аргалахын тулд ямар нэг өнгөц үзэгдэл ашиглаж байна уу гэдгийг огт мэддэггүй. Ямар нэг зааварлагчийн ажлын талаар, мөн тэр хүн чухам ямар ажил хийж байгааг нь асуухад тэд ‘Мэдэхгүй ээ—ямар ч байсан, намайг тэдэнтэй ажлын талаар ярихад тэд өөр зүйлийн талаар огт дурдаагүй’ гэж хариулдаг. Хуурамч удирдагч нарын мэдлэгийн цар хүрээ нь энэ; зааварлагч хариуцлагаасаа зайлсхийгээгүй, байнга бэлэн байдаг бол энэ нь тэдэнд ямар ч асуудал байхгүй гэдэг баримтыг бодитойгоор харуулж байна гэж андуурдаг. Хуурамч удирдагч нар ингэж ажилладаг; энэ нь хуурамч байдлын илэрхийлэл мөн үү? Тэд хариуцлагаа биелүүлж чадаж байна уу, чадахгүй байна уу? Энэ бол үүргээ ноцтойгоор хөсөрдүүлж буй хэрэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (3)”). Удирдагчийн нэг гол даалгавар нь ажлын хэсэг бүрд зөв хүн тавих гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Зөв хүнийг тавьсан үед л ажлын хэсэг бүр төвөггүй урагшилж чадна. Үүнийг л хариуцлага, үүргээ биелүүлэх гэж хэлнэ. Удирдах хүн нь хэв чанар муутай, бодитой ажил хийж, бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй, эсвэл бага зэрэг хэв чанартай ч үүргээ үл хайхардаг, зөв замаар явдаггүй, үүргээ зүй ёсоор гүйцэтгэдэггүй бол энэ нь Бурханы гэрийн ажилд саад хийж, хариуцлагынх нь хүрээнд байгаа ах эгч нарт ч мөн нөлөөлнө. Удирдах хүн нь мууг үйлдэгч, антихрист байгаад, цаг тухайд нь солихгүй бол эцэст нь Бурханы гэрийн ажлыг ноцтой үймүүлж, хохироож, тэр ч бүү хэл ажлыг бүрэн зогсоож болно. Тиймээс удирдагч, ажилчид тавих хүнээ сонгосныхоо дараа хяналт тавьж, тогтмол ажиглаж, тавьсан хүнийхээ үүрэгтээ гаргасан гажуудал, асуудлынх нь талаар мэдэж авч, цаг тухайд нь нөхөрлөн, тэдгээрийг шийдвэрлэхэд нь тусалж, гажуудал, асуудлаас үүдэн ажилд үзүүлэх нөлөөг багасгах хэрэгтэй. Хэв чанар муутай, бодитой ажил хийдэггүй хүнийг тавьсан бол ажлыг хэвийн явуулахын тулд бас даруйхан шилжүүлж, халах хэрэгтэй. Энэ бол удирдагчийн хариуцлага. Тохирохгүй удирдах хүн нь ажилд нөлөөлж, асар их хор хохирол учруулах хүртэл нь халахгүй хүлээвэл бид үүргээ цалгардуулж байгаа хэрэг бөгөөд хуурамч удирдагч мөн. Би Чэнь ахын ажлыг шууд хариуцаагүй ч ах эгч нар ахын асуудлын талаар надад мэдээлсэн болохоор чуулганы удирдагчийн хувьд, Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд судалж, хяналт тавих үүрэгтэй байсан ч хариуцлагагүй хандаж, үл ойшоосон нь асуудлыг шийдвэрлэх явцыг саатуулж, ажил хохироход хүргэсэн. Энэ яг хуурамч удирдагчийн зан авир бус уу? Бас би Жан эгчийн талаар бодлоо. Эгч Чэнь ахын ажлыг хариуцдаг, ахтай байнга харьцдаг байсан. Энэ хугацаанд би Чэнь ахад асуудал байна гэж олон удаа эгчид сануулсан. Гэтэл эгч Чэнь ахын нөхцөл байдалд хяналт тавьж, судалсан уу? Тэгсэн бол Чэнь ах багийн удирдагч байхад тохирохгүй гэдгийг эгч харах байсан, тэгэхээр эгч яагаад Чэнь ахыг солиогүй вэ? Чэнь ахыг асуудалтай гэдгийг мэдээд солиогүй бол эгч Бурханы илчилсэн хуурамч удирдагч нарын нэг биш гэж үү? Тиймээс би Жан эгч рүү мессеж бичээд асуулаа. Гэвч эгч Чэнь ахыг огт ялган таниагүй, өмнө нь намайг сануулахад нухацтай авч үзээгүй, Чэнь ахын гүйцэтгэлийг нарийвчилж шалгаагүй гэлээ. Эгч бодитой ажил хийж, жинхэнэ асуудлыг шийдвэрлээгүй. Энэ бол ноцтой хайнга байдал бус уу? Энэ үед удирдагч нар Жан эгчийн хоёр үнэлгээг надад явуулсан юм. Жан эгч ачааг огт ухамсарлахгүйгээр үүргээ гүйцэтгэдэг, ажилд цаг тухайд нь хяналт тавьдаггүй нь ажлын ахицад ноцтой нөлөөлсөн гэж тэд мэдээлсэн. Эдгээр асуудал гарч ирэхэд эгч өөрийгөө эргэцүүлээгүй, хурал дээр үргэлж зүүрмэглэдэг байсан. Эдгээрийг уншаад Жан эгч хуурамч удирдагч юм байна гэж надад улам бүр санагдлаа. Би амиа хичээсэн, жигшүүртэй, Чэнь ахын тухайд хариуцлагагүй байсан, ахыг цаг тухайд нь халж чадаагүй минь тусгай эффектийн ажил саатахад хүргэсэн гэдгийг би мэдэж байсан. Тиймээс одоо Жан эгчийн асуудал маш илэрхий байгаа болохоор хайхрахгүй байж болохгүй байлаа.

Би Бурханы үгийн талаар бодлоо, “Ямар үүрэг гүйцэтгэж байгаа чинь хамаагүй, үнэний зарчмын дагуу тууштай үйлдэж байгаа цагт л хариуцлагаа үнэхээр биелүүлсэн байх болно; аливааг хийх хүний арга барилаар оромдсон болох нь хааш яаш, хуумгай байгаа хэрэг; үнэний зарчмыг баримтлах нь л үүргээ зүй ёсоор гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг. Энэ нь үүрэгтээ үнэнч байгаагийн нэг илрэл юм. Хариуцлагын ийм мэдрэмж, ийм хүсэл, зоригтой байх үед л, үүрэгтээ үнэнч байгаагийн илрэл чамаас харагдах үед л Бурхан чамайг таалж, сайшаан харах болно. Чамд ийм хариуцлагын мэдрэмж ч байхгүй бол Бурхан чамайг залхуу хойрго, тэнэг хэмээн үзэж, чамайг жигшинэ. Хүний үзэл бодлын үүднээс бол, энэ нь чамайг хүндлэхгүй, нухацтай авч үзэхгүй, дорд үзэж байна гэсэн үг юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (8)”). “Удирдагч, ажилчид эрч хүчтэйгээр, идэвх санаачилгатай ажиллаж, арай илүү мэрийлттэй байж, арай хурдтай ажиллаж чадвал мууг үйлдэгчдийн саад хийж, үймүүлдэг асуудлыг арай эрт шийдвэрлэх бус уу? Шийдвэрлэх хурд нь илүү хурдан байх уу? Илүү хурдан, илүү эрт байвал энэ хүмүүсийн Бурханы гэрт үзүүлэх янз бүрийн хор хохирол тодорхой хэмжээнд буурах бус уу? Удирдагч, ажилчдын хийх ёстой зүйл энэ биш гэж үү? (Мөн.) Чамайг асуудлыг яаралтай, үтэр түргэн, үүссэн даруйд нь шийдвэрлэ гэж Бурханы гэр шаарддаггүй. Чамаас ингэ гэж шаарддаггүй. Нөхцөл байдал бүрдэж эхлэхэд, шинж тэмдэг нь илэрч, юмыг мэдээлэх үед нь арга хэмжээ авч, ямар нэгэн зүйл хийж, тэдгээрийг шийдвэрлэх шийдэл ол гэж шаарддаг. Энэ шийдэлд, нөхцөл байдлыг ойлгохын тулд холбогдох ах эгч нараас лавлаж, хариуцсан хүмүүс, бүлгийн тэргүүн, удирдагч, асуудал гарсан чуулганы ажилчидтай холбогдож, ярилцаад дараа нь яаж шийдэх талаар төлөвлөх явдал багтана. Эцсийн шийдэлд хүрэх, хэрэг явдлыг шийдвэрлэх яг тэр зарчмыг ойлгоход төвөгтэй байвал Дээрхтэй хамт эрж хайж болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (26)”). Бурханы үг маш тодорхой байдаг. Үүрэгтээ нухацтай, хариуцлагатай ханддаг, хийх ёстой юмаа хийдэг хүмүүсийг л үүрэгтээ үнэнч ханддаг, итгэл хүлээсэн гэж хэлж болно. Зарим хүн удирдагчийн үүргээ гүйцэтгэдэг ч бодитой ажил хийдэггүй, хийж байгаа бүх зүйлдээ хариуцлагагүй, хайхрамжгүй, хойрго, аргацаасан байдаг. Ийм хүмүүс хүн чанар муутай төдийгүй мөн найдваргүй, огт итгэл хүлээхүйц биш бөгөөд Бурхан ийм хүмүүсийг жигшдэг. Бурханы үгээс би мөн хэрэгжүүлэлтийн замыг олсон. Чуулганы ажилд янз бүрийн асуудалтай тулгарахдаа даруй судалж, сайн ойлгож авч, зарчмын дагуу зохицуулж, хариуцлага, үүргээ идэвхтэй биелүүлэх ёстой. Ингэх нь Бурханы хүсэлтэй нийцнэ. Одоо ах эгч нар Жан эгчийн хуурамч удирдагчийн зарим нэг зан авирыг мэдээлсэн. Хэрвээ үнэн бол эгч чуулганы ажлыг хариуцаж байгаа нь ажлын ахицад нөлөөлөөд зогсохгүй, бас ах эгч нарын амийн оролтод хор хүргэх учраас Жан эгчийн үүргийн ердийн гүйцэтгэлийн талаар хурдан мэдэж авч, зарчимд үндэслэн эгч удирдагч байхад тэнцэх эсэхийг үнэлэх ёстой байв. Тиймээс би хэрэг явдлыг хэлэлцэхээр удирдагч нар дээрээ очиход тэд ч бас Жан эгчийн зан авирын талаар дөнгөж мэдээд байв. Хамтдаа бид мэдээллийг нягталж, эгчийн асуудлын талаар мэдээлэл үнэн болохыг тогтоосон. Жан эгч бол бодитой ажил хийж байнга чаддаггүй хуурамч удирдагч байсан учраас тэр өдөр нь эгчийг үүргээс нь халсан. Ингэж хэрэгжүүлсний дараа сэтгэл минь онцгойлон амарсан.

Энэ туршлагаар дамжуулан би уг чанар минь маш амиа хичээсэн болохыг, үүрэгтээ Бурхантай нэгэн зүрх сэтгэлтэй биш, бүх зүйл дээр өөрийн ашиг сонирхлыг боддог, Бурханы шаардлагад нийцэхэд хол хэвээр байгаагаа олж харсан. Бурханы үгийн шүүлт, баримтын ил болгосон зүйл байгаагүй бол алдаа, дутагдлаа хэзээ ч ухаарахгүй, хэзээ ч жинхэнээсээ гэмшиж, өөрчлөгдөхгүй байх байсан. Бас үүрэгтээ хариуцлагатай, үнэнч байж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах нь мөс чанар, хүн чанартай байж, Бурханы сайшаалыг олж авах цорын ганц арга зам, ингэж байж л бид жинхэнэ амар амгалан, баяр хөөрийг мэдэрч чадахаа би ойлгосон. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна

Нэр алдар, эд хөрөнгө, байр суурь зэрэг нь хүмүүсийг хуурахын тулд Сатаны ашигладаг арга мэх, боомилон хорихын тулд ашигладаг гинж юм. Үүний ноёрхол дор амьдардаг хүмүүс ямар ч эрх чөлөөгүй үүнд хүлэгдсэн, тэнэгтсэн байдалтай л байна.Нөгөө талаар, Бурханы үг бол үнэн, зам ба амь билээ. Бурханы үгийн дор амьдарч буй хүмүүс гэрэлд, Бурханы ерөөлөөр амьдардаг.

Багаа тайлсан нь

Дуулгавартай, франц Өнгөрсөн 6-р сард би удирдагчийн үүргээ дөнгөж биелүүлж эхэлчхээд. Эхэндээ намайг францаар ярьдаг, бас шинэ гишүүдтэй...

Messenger дээр бидэнтэй холбоо барих