Эцэст нь үл ойлголцлоос ангижирсан нь

2023-07-11

Өмнөд Солонгос, Ёушинь

Хэдэн жилийн өмнө би чуулганд видео хийдэг байлаа. Надад үүргээ хангалтгүй биелүүлж байсан үе бий, үзэл санааны асуудлаас болж миний хийсэн хоёр видео түр хойшилсон юм. Ах эгч нар намайг дорд үзэх вий гэж айсандаа би тэр үед маш их гунигласан. Чадвараа батлахын тулд би маш шаргуу ажиллаж, өөр видео төлөвлөж хэд хоног зарцуулсан ч удирдагч төлөвлөгөөг минь уншаад, санаа нь хоцрогдсон, ойлгомжгүй байгааг онцолсон. Хэлэлцүүлгийн дараа хүн бүр төлөвлөгөөг минь үргэлжлүүлэх нь ашиггүй гэж үзээд татгалзсан. Надад бүтэлгүйтсэн мэт санагдаж, би сөрөг байдалд орж, үүргээ биелүүлэх эрч хүчгүй болсон. Хэд хоногийн дараа чуулган видео бичлэгийн зааварлагч сонгох гэж байлаа, тэгтэл зарим ах, эгч миний оюун санааг будилуу, тодорхой бус гэж хэлснийг би санамсаргүй олж мэдэв. Миний урам шууд хугарч, оюун санаа үймрэн, “Удирдагч миний бодлыг ойлгомжгүй, ах эгч нар миний оюун ухааныг будилуу гэлээ. Ингэхээр би будилуу хүн гэсэн үг биш үү? Будилуу хүмүүс үнэнийг ойлгож, Бурханаар авруулж чадах уу? Би таягдан хаягдах гэж байгаа юм болов уу?” гэж бодов. Энэ бодол намайг маш сөрөг болгож, тарчлааж, би энэ нөхцөл байдлаас зугтахыг хүсэв.

Маргааш нь би уйлж унжин, удирдагчдаа хандан “Миний хэв чанар хэтэрхий дорд, энэ үүрэг их хэцүү байна. Надаар өөр үүрэг гүйцэтгүүлээч” гэсэн. Удирдагч надтай нөхөрлөж, “Бид бүгд дутагдалтай, үүргээ гүйцэтгэх явцад зарим нэг саад, бүтэлгүйтэл гарах нь зайлшгүй. Ямар нэг асуудал, гажуудал байгаа бол бид тэрийг нэгтгэн дүгнэж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайн, хүчин чармайлт гаргасаар байх ёстой. Энэ үүрэг таны хувьд тийм ч боломжгүй зүйл биш” гэж хэлэв. Гэвч тухайн үед энэ үг миний ой тойнд үлдээгүй, би зүгээр л явахыг хүссэн. Ингээд би Бурханы талаар буруу ойлголттой, ах эгч нараасаа хөндийрсөн байдалтай үлдсэн. Сүүлд нь би сайн мэдээ номлохоор явлаа. Би хэсэг шаргуу ажиллаад үүргээ улам үр дүнтэй биелүүлдэг болж, бүлгийн ах эгч нарт асуух зүйл гарвал надаас байнга асуудаг болсон болохоор би өөртөө итгэх итгэлээ бага зэрэг эргүүлэн олж авах шиг болсон. Би өдөр бүр сайхан ааштай, үүргээ биелүүлэх эрч хүчтэй байсан.

Гэвч гэнэт нэг жилийн дараа ажлын шаардлагаас болоод удирдагч намайг видео хийх ажилд дахин томиллоо. Эхэндээ би үүргээ үр дүнтэй биелүүлж, юунд ч баригдаагүй. Гэвч сүүлд нь видеонд шинэчлэл хэрэгтэй болоход миний сэтгэлгээ цаг үеэсээ хоцорч, миний төлөвлөгөө үргэлж няцаагдаж, би ахиад л сөрөг байдалд орж, өөрийгөө хэв чанар доогуур, будилуу, үүргээ гүйцэтгэх чадваргүй хүн гэж үзсэн. Бүлгийн удирдагч намайг үүрэгтээ харьцангуй идэвхгүй, ачаа үүрдэггүйг хараад надад үнэний талаар тэвчээртэй нөхөрлөж, намайг дэмжиж тусалсан, тэгээд эцэст нь надад “Фрэнсис ах та хоёр бараг ижил хугацаанд видео хийж байна, ах их зүтгэлтэй, судалж, дүгнэхдээ сайн, үүрэгтээ ахиц гаргасан. Та тийм ч сайн ажиллахгүй байна, иймээс шаргуу ажиллах хэрэгтэй” гэж хэлэв. Гэхдээ энийг сонсоод надад үнэхээр эвгүй санагдсан. Би дотроо “Та миний үүргийн асуудлыг хэлж өгсөн болохоор би өөрчилье. Гэхдээ яагаад намайг Фрэнсистэй харьцуулаад байгаа юм бэ? Фрэнсис хэв чанар сайтай, тодорхой сэтгэдэг, Фрэнсисийг үргэлж хөгжүүлдэг байсан. Би бол мунгинуу хүн. Фрэнсистэй ижил түвшний хүн биш. Харьцуулах аргагүй” гэж бодов. Бүлгийн удирдагчийн санал, тусламжийг маш их эсэргүүцэж, өөрийгөө эргэцүүлээгүй. Долоо хоног орчмын дараа бүлгийн удирдагч Жюли эгч бид хоёрыг гар нийлж ажиллаагүйг олж мэдээд надтай нөхөрлөж, “Та Жюлитэй хамтарч байгаа. Жюли их нээлттэй сэтгэхүйтэй, харин таны техникийн ур чадвар илүү сайн учраас та хоёр бие биеэ нөхнө. Та Жюлитэй илүү их ярилцаж, санаа бодлыг нь сайн сонсож, давуу талаас нь суралцах хэрэгтэй. Ингэвэл та ахиц гаргана” гэсэн. “Сүүлийн үед таны үүргийн үр дүн сайнгүй, видеоны санаа чинь хуучинсаг хэвээр байна. Та энэ талаар эргэцүүлэх шаардлагатай юм биш үү?” гэсэн. Бүлгийн удирдагч миний асуудлыг ингэж илчлэхийг сонсоод би их гуниглаж, удирдагч намайг дорд үзэж, жигшиж байгаа юм шиг санагдсан. Хэдхэн хоногийн өмнө асуудлуудыг минь хэлж өгсөн, харин одоо намайг сэргэж амжаагүй байхад илчилж байна. Энэ тухай бодох тусам улам эвгүй санагдаж, бухимдсандаа уйлж, төдийг хүртэл харамсаж явдаг зүйлээ хэлэхгүй байж чадсангүй. Би: “Энэ бүлэг дотор би илүүц санагддаг. Би тус болохгүй байгаа ч та намайг байлгасаар байна” гэлээ. Тэр үед бүлгийн удирдагч их гайхаж, “Та яаж ийм юм хэлж чадаж байна аа?” “Хүн таныг тэгж хардаггүй! Бид үүргээ биелүүлэхдээ асуудлыг шийдэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой, сөрөг байж, эсэргүүцэж болохгүй” гэсэн. Гэвч бүлгийн удирдагч яаж ч нөхөрлөсөн, тэр нь нэг чихээр ороод нөгөө чихээр гарлаа. Би будилуу, Бурхан надад дургүй, ах эгч нар маань надад дотно ханддаггүй, бүлгийн дунд өчүүхэн, хэрэггүй хүн юм шиг санагдсан. Ингэж бодох тусам улам хэлмэгдсэн мэт санагдаж, сөрөг, үл ойлгосон байдалтай амьдарч, Бурхантай харилцах харилцаа минь улам хөндийрч, өөртөө итгэх итгэл минь улам буурч, “Миний хэв чанар муу” гэх нь миний амны уншлага болсон.

Сүүлд нь хамтрагчтайгаа видео хийж байхдаа хэлэлцүүлэгт надаас өөр үзэл бодолтой байх бүрд нь би буулт хийж, “Миний хэв чанар муу, миний санаа сайн биш. Та асуудлыг яг таг олж харж байгаа болохоор тул өөрийнхөө санааг л дага” гэж хэлэв. Тэгээд би өөрийнхөө саналыг устгасан. Хамтрагч маань үүнийг хараад сандарч, “Та яагаад устгаж байгаа юм бэ? Би маш олон дутагдалтай, би ч гэсэн асуудлыг яг таг олж харж байх албагүй шүү дээ” гэв. Дараа нь хамтрагч маань надтай өөрийнхөө байдлын талаар ярихаар ирээд, надтай ажиллахдаа биеэ тоосон зан гаргаж, намайг бага зэрэг дорд үзэж байсан болохоор өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй байна гэж хэлэв. Хамтрагчаа ингэж ярихыг сонсоод би гаднаа тайван байсан ч маш их тарчилж, гүнзгий ярилцахыг хүсээгүй учраас өөрийгөө хүчлэн, “Та биеэ тоосон зан гаргасныхаа төлөө өршөөгдөх боломжтой. Хэн над шиг хэв чанар муутай хүнтэй үүрэг гүйцэтгэж байхдаа тэгэхгүй байх билээ? Таны оронд байсан бол би ч мөн тэгэх байсан” гэсэн. Тэгэхэд хамтрагч маань юу хийхээ, надад юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан. Ингээд л би сөрөг байдал, үл ойлголцол дунд амьдарч байв. Сэтгэл зүрх минь тарчлан, зовж, үүргээ биелүүлэхэд их хэцүү байсан, ялангуяа видеогоо дуусгасны дараа видеоны цаад санааг тайлбарлаж, хүн бүрийн сэтгэгдлийг асуух шаардлагатай үед би бараг ярьдаггүй, хэлэлцүүлэгт оролцож зүрхэлдэггүй байсан тул ийм тохиолдолд хамтрагчдаа найддаг байсан. Тэр хэдэн өдөр миний байдал маш муу байсан. Шөнө унтаж чадахгүй үедээ би “Би үүргээ гүйцэтгэхдээ яагаад биеэ бариад, өөртөө итгэлгүй байдаг юм бэ? Би яагаад дорд үзэгдэхээс үргэлж айдаг юм бэ? Амьдрал яагаад намайг ингэж тарчлаадаг юм бэ?” гэж боддог байсан. Би дахиж ингэж сэтгэлээр унахыг хүсээгүй, бусдын адил эерэг байдалд амьдарч, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг байхыг хүссэн ч тэр сөрөг байдлаасаа салж чадаагүй. Намайг аварч, энэ хүнд байдлаас гарахад туслаач гэж Бурханаас гуйхаас өөр яаж ч чадаагүй.

Төд удалгүй нэгэн цуглаан дээр удирдагчийг Бурханы үгийн нэг хэсгийг уншихыг сонсон минь намайг асуудлаа ухаарч, нөхцөл байдлаа эргүүлэхэд хүргэсэн юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс Бурханаас холдож, Бурханыг буруугаар ойлгож, эсвэл Бурханыг эсэргүүцэж, сөрж, Бурхантай маргалдсан байдалтай амьдрах үедээ Бурханы халамж, хамгаалалтыг бүрмөсөн орхиж, Бурханы оршихуйн гэрлээс бүрмөсөн холдсон байдаг. Ийм байдалтай амьдрахдаа хүмүүс өөрийн эрхгүй мэдрэмжээрээ амьдардаг. Зарим нэг аар саар бодол чамайг түгшээн, хоол идэж, унтаж чадахгүй болгож чадна, хэн нэгний хайхрамжгүй хэлсэн нэг л үг чамайг эргэлзээ, самууралд автуулж чадна, тэр ч байтугай ганцхан хар дарсан зүүд чамайг сөрөг болгож, Бурханыг буруугаар ойлгоход хүргэж чадна. Иймэрхүү муу ёрын тойрог үүсмэгц хүмүүс өөрсдийнх нь хувьд энэ бүхэн дууссан, өөрсдөд нь ямар ч найдвар байхгүй, Бурхан өөрсдийг нь хайрладаггүй, Бурхан өөрсдийг нь хаясан, Бурхан өөрсдийг нь аврахгүй гэж боддог. Ингэж бодох тусам, ийм мэдрэмжтэй байх тусам тэд сөрөг байдалд улам автдаг. Хүмүүст ийм мэдрэмж төрдгийн жинхэнэ шалтгаан нь тэд үнэнийг эрж хайдаггүй, эсвэл үнэний зарчмын дагуу хэрэгжүүлдэггүйтэй холбоотой. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдоход хүмүүс үнэнийг эрж хайдаггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй учраас, мөн үргэлж өөрийнхөөрөө явж, өөрсдийн ялихгүй арга ухаанаар амьдарч, өөрийгөө бусадтай харьцуулах, бусадтай өрсөлдөх, өөрсдөөс нь илүү хэн нэгэнд атаархах, үзэн ядах, өөрсдөөсөө дор гэж бодсон хэн нэгнийг шоолж, тохуурхах, Сатаны зан чанараар амьдрах, аливаа зүйлийг үнэний зарчмын дагуу хийхгүй байхад өдөр бүрийг зарцуулдаг учраас эцэстээ энэ нь элдэв янзын бүтэшгүй санаа, таамаглал, шүүлтэд хүргэдэг бөгөөд тэд өөрсдийгөө байнга түгшээж, хэний ч зөвлөгөөг хүлээж авдаггүй. Энэ нь тэдний өөрсдийнх нь буруу биш гэж үү? Зөвхөн хүмүүс л ийм гашуун үр жимсийг өөртөө үүрүүлж чадна—энэ бол үнэндээ өөрсдийнх нь хохь юм. Энэ бүхэн юунаас болсон бэ? Хүмүүс үнэнийг эрж хайдаггүй, өөрсдийн хүсэл сонирхлын дагуу үйлддэг, үргэлж өөрсдийгөө бусдад гайхуулж, өөрсдийгөө бусадтай харьцуулдаг, Бурханд үндэслэлгүй шаардлага тавьдаг, үргэлж бусдаас онцгойрохыг хичээдэг гэх мэт—энэ бүх зүйл хүмүүсийг Бурханаас ахин дахин холдож, удаа дараа Бурханыг эсэргүүцэж, үнэнтэй зөрчилдөхөд хүргэдэг. Эцэст нь тэд харанхуй, сөрөг байдалд автдаг. Ийм үед хүмүүс өөрсдөд нь тохиолдож буй аливаа зүйлийн талаар цэвэр ойлголттой байх боломжгүй, ийм зүйлд зөв хандлагаар хандах боломжгүй байдаг; оронд нь тэд Бурханы талаар гомдоллож, Бурханыг буруугаар ойлгож, Бурханыг таамаглах гэж оролддог. Ийм зүйл болоход хүмүүс асуудалд орсноо ухаардаг тул өөрсдийгөө Бурханыг эсэргүүцэж байна гэж тодорхойлж, өөрийн эрхгүй сөрөг байдалд автаж, энэ байдлаасаа гарч чаддаггүй. Тэд ‘Бурхан намайг хүсдэггүй, Бурхан намайг хайрладаггүй, би хэтэрхий тэрслүү, би өөртөө ийм зүйл хийсэн, Бурхан цаашдаа намайг аврахгүй’ гэж боддог. Тэд зүрх сэтгэлдээ байгаа эргэлзээг бодит баримт гэж тодорхойлдог ба хэн ч тэдэнтэй нөхөрлөж, тайлбарлах гэж оролдсон ямар ч нэмэргүй байдаг. Тэд ‘Эдгээр нь бүгд бодит баримт, энэ бүхэн үнэн, Бурхан намайг ерөөхгүй, намайг аврахгүй, иймээс Бурханд итгэх ямар хэрэг байна?’ гэж боддог. Бурханд итгэх итгэлийн зам нь энэ цэгт хүрсэн бол хүмүүс итгэсээр байж чадах уу? Үгүй. Тэд яагаад цаашаа явж чаддаггүй вэ? Энд нэг баримт бий. Хүмүүсийн сөрөг байдал тодорхой хэмжээнд хүрч, зүрх сэтгэл нь эсэргүүцэл, гомдлоор дүүрч, Бурхантай бүх холбоогоо таслахыг хүсэх үед энэ нь Бурханаас эмээхгүй байх, Бурханыг дуулгавартай дагахгүй байх, үнэнийг хайрлахгүй байх, үнэнийг хүлээн авахгүй байх шиг энгийн байхаа больдог. Харин оронд нь юу болдог вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханд итгэх итгэлээ сайн дураар орхих шийдвэрээ гаргасан байдаг. Таягдан хаягдахаа идэвхгүй хүлээх нь ичмээр зүйл, бууж өгөхөөр сонгох нь илүү нэр төртэй гэж боддог тул тэд санаачилгыг гартаа авч, харилцаагаа өөрсдөө тасалдаг. Тэд Бурханд итгэх итгэлийг муу хэмээн яллаж, хүмүүсийг өөрчилж чадахгүй хэмээн үнэнийг яллаж, Бурханыг зөвт бус хэмээн яллаж, Бурхан яагаад өөрсдийг нь авраагүй юм бэ гэж гомдоллон асуудаг: ‘Би маш их золиос гаргасан, чин үнэнч байсан, маш шаргуу ажилласан, бусдаас илүү их зовж, бусдаас хавьгүй илүү их хичээсэн ч Бурхан намайг ерөөсөнгүй. Бурхан надад дургүй, Бурхан алагчилдаг гэдгийг одоо би харж байна’ гэдэг. Тэд Бурханд эргэлзсэнээсээ болоод Бурханыг яллах, доромжлох зоригтой байдаг. Ийм зүйл бүрэлдсэн бол тэд Бурханд итгэх итгэлийн замаар үргэлжлүүлэн явж чадах уу? Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг, үнэнийг хүлээн авч, өөрсдийгөө огт эргэцүүлдэггүй учраас тэд хаягдсан(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы хэлсэн үг бүр надад сануулга, дүн шинжилгээ, бүр сэрэмжлүүлэг шиг л санагдсан. Ялангуяа Бурхан ингэж хэлсэн нь: “Хүмүүст ийм мэдрэмж төрдгийн жинхэнэ шалтгаан нь тэд үнэнийг эрж хайдаггүй, эсвэл үнэний зарчмын дагуу хэрэгжүүлдэггүйтэй холбоотой.” Эдгээр үгийг бодоод, би өөрийгөө эргэцүүлж эхлэн, энэ бүх хугацаа өнгөрсний эцэст би эдгээр нөхцөл байдалтай тулгарахдаа үнэний зарчмуудын дагуу хэрэгжүүлэх байтугай үнэнийг хэзээ ч эрж хайгаагүйгээ мэдсэн. Би зөвхөн өөрийн төсөөлөл, таамаглал дунд амьдарч байжээ. Намайг удаа дараа видео хийж чадахгүй байх үед миний оюун санааг будилуу гэх ах эгч нарын сэтгэгдлийг сонсоод, би өөрийнхөө асуудлыг эргэцүүлээгүй; оронд нь зугтаж, сөрөг байдал, үл ойлголцол дунд амьдрахыг сонгосон тухайгаа санав. Би дахин видео хийж эхлэх үедээ өнгөрсөн бүтэлгүйтлээсээ суралцахын оронд идэвхгүй, өөрийгөө хамгаалсан сэтгэлгээгээр үүргээ гүйцэтгэсэн. Бүлгийн удирдагч бусдыг магтаж, миний үүргийн асуудлуудыг онцолж хэлэхийг сонсоод, бүр ч сөрөг болж, өөрийгөө хэв чанар муутай, будилуу гэж санасан. Би ах, эгч нарыг намайг дорд үзэж байна гэж хардаж, Бурханыг бүр буруу ойлгосон нь зүрх сэтгэл минь улам л өвдөж, харанхуйлж, үүргээ үр дүнгүй биелүүлэхэд хүргэсэн. Би бүх зүйлд биеэ барьж, үнэхээр баригдмал санагдаж байсан. Яг тэгэхэд л би миний эргэн тойрны хүмүүс, зүйлсэд ямар ч асуудал байхгүй, бас Бурхан надад сайнаар хандаагүй хэрэг биш гэдгийг тодорхой олж харсан. Би үнэнийг эрж хайгаагүй, үргэлж эсэргүүцэж, зайгаа барьж, харьцалт, засалт туулахдаа дургүйцсэн. Миний дуулгаваргүй байдал, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл хэт их байсан нь намайг харанхуй, өвдөлт рүү унахад хүргэж, Бурхантай харилцах харилцааг минь улам хөндийрүүлсэн. Би үүргээ сайн биелүүлээгүй байхад надаас өөр хэн буруутай юм бэ? Би эцэст нь “биеэ барих” гэж юу болохыг ойлгосон. Би өөр нэг зүйлийг тодорхой олж харсан нь хэдийгээр би Бурханд итгэж, өөрийгөө хаяж, зарлагадсан ч үнэнийг чин сэтгэлээсээ хүлээн аваагүй, эсвэл Бурханы илэрхийлдэг үнэн хүмүүсийг аварч чадна гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Би үүргээ биелүүлэхдээ алдаа, бүтэлгүйтэлтэй тулгараад эсэргүүцэж, бодлогогүй аашилж, өөрийгөө хэв чанар муутай гэж үзэж, тэр ч байтугай Бурхан над шиг хүмүүсийг аврахгүй гэж бодсон. Би үргэлж сэтгэл дундуур байсан, үүрэгтээ бэрхшээлийг тэсвэрлэж, золиос гаргаж чадна гэж бодсон; бусдаас дутахааргүй зовсон. Тэгтэл би яагаад дандаа үүнд муу гэж илчлэгддэг юм бэ? Бурхан яагаад надад нигүүлсэнгүй хандаагүй юм бэ? Би Бурханы зөвт байдлыг үгүйсгэж байгаа юм биш биз? Энэ бол доромжлол! Эргэцүүлэх тусам би улам их айж байлаа. Миний байдал хэтэрхий аюултай юм шиг санагдсан. Хэрэв би байдлыг эргүүлж, чин сэтгэлээсээ гэмшихгүй бол Бурхан намайг таягдан хаях нь гарцаагүй байв! Бурханы дүн шинжилгээнд дурдсан бүх байдал миний зүрх сэтгэлд хүрч миний асуудал ямар ноцтой байгааг хараад би маш их уйлсан. Үнэнийг эрэлхийлэхгүй, Бурханы үгийг хүлээж авахгүй, өөрийгөө хорлосондоо өөрийгөө үзэн ядсан. Би маш их гэмшсэн учир Бурханд залбирч “Бурхан минь, би цаашдаа ийм тэрслүү, зөрүүд баймааргүй байна, бас үл ойлголцолд амьдрахыг, Таны сэтгэлийг ахин шархлуулахыг хүсэхгүй байна. Би гэмшмээр байна!” гэсэн.

Үүний дараа удирдагч, бүлгийн удирдагч нар надтай нөхөрлөхөөр ирээд миний сөрөг хандлагыг илчлэн, онцолж, Бурханы үгийг надад уншиж өгсөн юм. Миний сэтгэл маш их хөдөлсөн. “Бурхан чамайг сахилгажуулж, цээрлүүлж байсан ч, эсвэл Тэр чамд сануулж, чамайг ятгаж байхад ч, үе шат бүрд Бурхан та хоёрын хооронд зөрчилдөөн гарахад чи эргэлт хийхгүй, өөрийнхөө санаа, үзэл бодол, хандлагатай зууралдсаар байгаа цагт алхаа чинь урагш чиглэж байлаа ч гэсэн Бурхан та хоёрын хоорондох зөрчил, Түүний талаарх буруу ойлголт, гомдол, тэрслүү байдал чинь засагдахгүй бөгөөд хэрвээ чи эргэлт хийхгүй бол Бурхан Өөрийнхөө зүгээс чамайг таягдан хаяна. Хэдийгээр чи хүлээсэн үүргээ орхиогүй, үүргээ сахин хамгаалж, Бурханы даалгасан зүйлд бага зэрэг үнэнч хэвээр байгаа бөгөөд хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрч болохуйц гэж үзэж байгаа ч Бурхан та хоёрын хоорондох маргаан үүрдийн зангилааг бий болгосон. Чи тэр маргааныг шийдэж, Бурханы хүслийн талаар жинхэнэ ойлголттой болохын тулд үнэнийг ашиглаагүй. Үүний үр дүнд Бурханы талаарх буруу ойлголт чинь гүнзгийрсэн. Чи үргэлж Бурхан буруутай, чамд шударга бус хандаж байна гэж боддог, энэ нь чи эргэлт хийгээгүй гэсэн үг юм. Чиний тэрслүү байдал, үзэл, Бурханы талаарх буруу ойлголт байсаар байгаа бөгөөд энэ нь чамайг дуулгаваргүй хандлагатай байж, үргэлж тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхэд хөтөлдөг. Ийм хүн Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, гэмшихээс гөжүүдлэн татгалздаг хүн бус уу? Хүмүүс эргэлт хийхэд Бурхан яагаад тийм их ач холбогдол өгдөг вэ? Бүтээгдсэн зүйл ямар хандлагаар Бүтээгчийг авч үзэх ёстой вэ? Бүтээгч юу ч хийсэн бай, Түүний зөв гэдгийг хүлээн зөвшөөрдөг хандлагаар. Хэрвээ чи үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бол Бүтээгч үнэн, зам, амь гэдэг нь чиний хувьд зүгээр л хий хоосон үг байх болно. Энэ тохиолдолд чи аврал хүртэж чадах уу? Мэдээж чадахгүй. Чи шаардлага хангахгүй; Бурхан чам шиг хүмүүсийг авардаггүй… Чи эргэлт хийж, өөрийнхөө бодол санаа, санаархлыг хойш тавих ёстой. Нэгэнт чамд ийм санаа зорилго байгаа бол аяндаа энэ нь бас дуулгавартай хандлага болно. Гэхдээ илүү нарийн яривал, энэ нь хүмүүс Бүтээгч Бурханд хандах хандлагадаа эргэлт хийхийг хэлдэг; энэ нь Бүтээгч бол үнэн, зам, амь гэсэн баримтыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах явдал юм. Хэрвээ чи эргэж чадвал, өөрийнхөө зөв гэж боддог, завхарсан хүн төрөлхтөн нийтээрээ зөв гэж боддог тэр зүйлсийг хойш тавьж чадна гэдгийг чинь энэ нь харуулдаг; харин ч чи Бурханы үг бол үнэн, эерэг зүйлс мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ чи ийм хандлагатай байж чадвал Бүтээгчийн ялгамж чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрдгийг чинь энэ нь нотолно. Бурхан асуудлыг ингэж хардаг бөгөөд тиймээс Тэр үүнийг нэн чухал гэж үздэг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замаар явж эхэлж чаддаг (3)). Би Бурханы үгийг тунгаан бодоод Бурхан хүмүүсийн хувьд эргэлт хийхийг яагаад тийм чухал гэж үздэгийг ойлгосон. Хүмүүсийг аврах Бурханы ажилд нэг хүн хэр зэрэг их ажил хийж чадах, хэр их зовлон зүдүүрийг тэсвэрлэх эсэх нь хамаагүй. Бурханы хардаг зүйл бол хүмүүсийн зүрх сэтгэл. Тэрээр хүмүүсийг Бурханы хийдэг зүйл зөв гэдэгт итгэх эсэх, Бурхан бол үнэн, зам, амь мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх эсэх, мөн Бурханыг дуулгавартай дагах эсэхийг хардаг. Хэрэв хүн маш их завхрал харуулж, үнэний эсрэг үйлдэл хийсэн ч өөрсдийн асуудлыг огтхон ч эргэцүүлдэггүй, үнэнийг хүлээн авдаггүй, Бурханы талаар үргэлж буруу ойлголт өвөртөлдөг бол хэдий ийм хүн гаднаа зовлон зүдүүрийг тэсвэрлэж, Бурханы төлөө золиос гаргадаг ч Бурханыг эсэргүүцэж, урвасан хэвээрээ л байгаа. Эцэст нь тэд таягдан хаягдана, аврагдаж чадахгүй. Би өнгөрсөн жилүүдэд Бурханыг яаж үргэлж буруугаар ойлгож, Бурханы талаар эргэлзэж байснаа бодсон ч эдгээр асуудлыг хэзээ ч шийдвэрлээгүй. Үүргээ улайран гүйцэтгээд бараг л мэдрэлгүй болсон. Үүрэгт маань асуудал гарч, олон дутагдалтай гэдгийг минь илчлэх үед урам минь хугарч, өөрийн мэдэлгүй сөрөг үгсээр өөрийгөө тодорхойлж, тэр ч байтугай Бурханы эсрэг гомдол, үл ойлголцлын үгсийг хэлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам зүрх сэтгэлд минь гомдол хурж, Бурханаас улам бүр хөндийрч, байдал минь улам дордож эхлэв. Би өөрөөсөө “Хэдий би өдөр бүр үүргээ гүйцэтгэн өөрийгөө завгүй байлгаж, үнэхээр хорон муу зүйл хэзээ ч үйлдэж байгаагүй ч гэсэн зүрх сэтгэл минь Бурханаас хол байж, Бурханаас үргэлж сэрэмжилж, буруугаар ойлгодог. Би яаж Бурханд итгэгч гэж хэлэгдэх юм бэ? Ийм итгэлийг Бурхан сайшаах уу? Би ихэнхдээ үл ойлголцол, сөрөг байдалд амьдарч, хэзээ ч чөлөөлөлтийг мэдрээгүй. Үүргээ гүйцэтгэж байхдаа ч Ариун Сүнсний ажлыг хүлээн авахад хэцүү, өмнөх туршлагадаа найдаж л арайхийн урагшлах боломжтой байсан. Би яаж ингэж өсөх юм бэ? Ингэж итгээд би юу олж авах юм бэ?” гэж өөрийн эрхгүй асуусан. Тэр үед л би Бурханы талаарх үл ойлголцлоос ангижирч, чин сэтгэлээсээ гэмшсэн зүрх сэтгэлтэй байх нь ямар чухал болохыг тодорхой ойлгосон! Энэ гурван жилийн хугацаанд би ах, эгч нарын зүгээс хэрхэн миний оюун санааг тодорхой биш гэсэн сэтгэгдэл хэлж байсныг огтхон ч мартаж чадсангүй. Би энэ асуудал дээр хэзээ ч үнэнийг эрж хайн, Бурханы үгийн дагуу өөрийгөө эргэцүүлээгүй. Одоо би энэ асуудлыг шийдэхийн тулд үнэнийг эрж хайх ёстойгоо мэдсэн.

Тиймээс, би Бурханы үгийн холбогдох хэсгийг хайж үзсэн. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Бурхан чамайг тэнэг гэж хэлэхдээ ямар нэгэн хэллэг, үг, тодорхойлолтыг хүлээн авахыг чамаас шаардаагүй—Тэр чамаас энэ үгэн доторх үнэнийг ойлгохыг шаардаж байгаа юм. Тэгэхээр Бурхан хэн нэгнийг тэнэг гэж хэлбэл энэ үгийн дотор ямар үнэн агуулагддаг вэ? ‘Тэнэг’ гэдэг үгийн өнгөц утгыг бүгд ойлгодог. Харин тэнэгийн илрэл, зан чанар юу болох, хүмүүсийн хийдэг зүйлсийн аль нь тэнэг, аль нь тэнэг биш, Бурхан яагаад хүмүүсийг ингэж илчилдэг, тэнэгүүд Бурханы өмнө ирж болох эсэх, тэнэг хүмүүс зарчмын дагуу үйлдэж чадах эсэх, тэд юу зөв, юу буруу болохыг ойлгож чадах эсэх, Бурхан юуг хайрлаж, юуг жигшдэгийг ялган таньж чадах эсэхийн тухайд—ихэнх тохиолдолд хүмүүс эдгээр зүйлийн талаар сайн мэддэггүй; тэдний хувьд эдгээр нь хоёрдмол утгатай, тодорхойгүй, огт ойлгомжгүй байдаг. Жишээлбэл, ихэнх тохиолдолд хүмүүс ямар нэг зүйлийг тодорхой байдлаар хийх нь зүгээр л дүрэм журмыг дагаж мөрдөж байгаа хэрэг үү, эсвэл үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг үү гэдгийг мэддэггүй—энэ нь тэдэнд ойлгомжгүй байдаг. Аливаа нэг зүйлийг Бурхан хайрладаг, эсвэл жигшдэг эсэхийг ч тэд мэддэггүй—энэ нь ч бас тэдэнд тодорхойгүй байдаг. Тэд тодорхой нэг арга замаар хэрэгжүүлэх нь хүмүүсийг хязгаарлах уу, эсвэл хэвийн байдлаар үнэнийг нөхөрлөж, хүмүүст туслах уу гэдгийг мэддэггүй. Тэд хүмүүстэй харилцах арга барилынх нь цаад зарчим зөв эсэх, холбоотнууд бий болгохоор оролдож байна уу, эсвэл хүмүүст туслахаар оролдож байна уу гэдгээ мэддэггүй. Тэд тодорхой нэг байдлаар үйлдэх нь зарчмыг баримталж, байр сууриндаа бат зогсож байгаа хэрэг үү, эсвэл гайхуулж байгаа хэрэг үү гэдгийг мэддэггүй. Өөр хийх зүйлгүй үедээ зарим хүн толь ширтэх дуртай байдаг; энэ нь өөрөөрөө бахархах үзэл, бардам зан уу, эсвэл хэвийн зүйл үү гэдгийг тэд мэддэггүй. Зарим хүн ааштай, жаахан хачин байдаг; энэ нь муу зан чанартай нь холбоотой эсэхийг тэд ялган хэлж чадах уу? Нийтлэг харагддаг, нийтлэг тулгардаг эдгээр зүйлийг хүмүүс ялгаж салгаж чаддаггүй мөртөө Бурханд итгэснээрээ маш их зүйлийг олж авсан гэж ярьдаг. Энэ тэнэг биш үү? Тэгэхээр та нар тэнэг гэж хэлүүлэхээ хүлээн зөвшөөрч чадах уу? (Чадна.) … Та нар бүх насаараа тэнэг байхыг хүсэж байна уу? (Үгүй.) Хэн ч тэнэг байхыг хүсдэггүй. Үнэн хэрэгтээ ийм байдлаар нөхөрлөж, задлан шинжлэх нь чамаар өөрийг чинь тэнэг гэж ангилуулах гэсэн оролдлого биш юм; Бурхан чамайг яаж ч тодорхойлсон, чиний тухай юу ч илчилсэн, чамайг яаж ч шүүж, гэсгээж, харьцаж, зассан хамаагүй, эцсийн зорилго нь эдгээр байдлаас зайлсхийж, үнэнийг ойлгож, үнэнийг олж авч, тэнэг гэж хэлүүлэхгүй байхыг хичээх боломжийг чамд олгох явдал юм. Тэгэхээр чи тэнэг биш байхыг хүсэж байвал яах ёстой вэ? Үнэнийг эрэлхийлэх ёстой. Юуны өмнө чи ямар зүйл дээр тэнэг байгаагаа, ямар асуудал дээр үргэлж хоосон сургаал номлож, онол, хоосон сургаалын үгээр бөөрөнхийлж, баримттай тулгарах үедээ нүд чинь гөлийж байгаагаа мэдэх ёстой. Эдгээр асуудлыг шийдэж, үнэний тал бүрийг тодорхой мэдэх үед тэнэг байх үе чинь багасна. Чи үнэн бүрийн талаар тодорхой ойлголттой байж, хийж байгаа бүх зүйлдээ гар, хөлөө хүлүүлэхгүй, хазаарлагдаж, хязгаарлагдахгүй байх үед—чамд ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханд залбирч, үнэнийг эрж хайсныхаа дараа, эсвэл нөхөрлөх хэн нэгнийг олсныхоо дараа хэрэгжүүлэх зөв зарчмыг олж, үнэхээр зарчмын дагуу үйлдэж чаддаг бол чи тэнэг байхаа болино. Хэрэв чамд ямар нэг зүйл тодорхой байгаа бөгөөд чи үнэнийг зөв хэрэгжүүлж чаддаг бол тэр зүйлийн тухайд чи тэнэг байхгүй. Хүмүүс үнэнийг ойлгож байж зүрх сэтгэл нь аяндаа гэгээрнэ(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт). Будилуу хүний ааш авирыг Бурхан маш тодорхой тайлбарлажээ. Будилуу хүмүүс хийж буй бүх зүйлдээ будилж, сайн мэддэггүй. Тэдэнд ямар ч байр суурь, зарчим байхгүй, тэд Бурхан юунд дуртай, юуг үзэн яддагийг мэддэггүй, хүмүүс, бас нөхцөл байдлыг ялгаж таних чадваргүй байдаг. Тэд өөрсдийнхөө дутагдлыг, харуулсан завхралаа тодорхой харж чаддаггүй. Ямар нэг юм тохиолдоход зөв, бурууг ялгаж чаддаггүй, тэдэнд ямар ч зарчим, хэрэгжүүлэлтийн зам байдаггүй. Бурханы үгээр өөрийгөө шалгаж үзэхэд үүргээ өмнө нь яаж биелүүлж байсан дүр зургууд сэтгэлд тодорсон. Би зөвхөн шаргуу ажиллахад л анхаарсан ч Бурханы үгийг огт уншаа ч үгүй, үнэний зарчмуудыг ч эрж хайгаагүй. Ах, эгч нар надад видео эвлүүлгийн талаар санал хэлэхэд би нэг их бодож үзээгүй. Заримдаа хэлсэн зүйлийнх нь учрыг ч ойлгохгүй, сохроор аливааг хийж зовлон бол Бурханд үнэнч байх явдал гэж боддог байсан. Би үүргээ гүйцэтгэхдээ маш их завхрал, дутагдал харуулсан ч үнэнийг эрж хайн, асуудлыг шийдэхийн тулд Бурханы өмнө ирээгүй. Оронд нь олон жил сөрөг байдалд амьдарч, туйлын хөшүүн байсан, асуудал минь ямар ноцтой болохыг, энэ хэвээр үргэлжилбэл ямар аюултайг олж харж чадахгүй, үргэлж л будилж, өдөр бүрийг аргацааж байлаа. Энэ бүгд будилуу хүний зан авир биш гэж үү? Тэр үед л би ах миний талаар хэлсэн эгч нарын үг үнэн байсныг ухаарсан ч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, бүгдээрээ намайг дорд үзэж байна гэж сэжиглэж, тэднийг алаг үзэх, тэднээс хөндийрөх сэтгэл төрж байлаа. Би үнэхээр тэгэх ёсгүй байж! Энэ олон жилийн турш ах эгч нар маань намайг байнга дэмжиж тусалж, хэзээ ч намайг дорд үзэж байгаагүй. Арай дэндүү, эрүүл ухаангүй, үнэнийг хүлээн авдаггүй хүн нь би байж. Ингэж бодоод эцэст нь би өнгөрсөн үеэ мартсан. Би маш их будилж, үнэнийг эрж хайгаагүйдээ өөрийгөө маш ихээр үзэн ядаж, ийм хэрээс хэтэрсэн, эрүүл ухаангүй байсандаа өөрийгөө жигшсэн.

Би будилуу байснаа ухаармагц өөрийгөө хэв чанар муутай гэж тодорхойлдог байсан талаараа бодлоо. Энэ бол шийдэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой бас нэг асуудал минь байсан юм. Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан. “Хэрвээ Бурхан чамайг мунхаг болгосон бол мунхаглалд чинь утга учир бий; Бурхан чамайг ухаантай болгосон бол ухаалаг байдалд чинь утга учир бий. Бурхан чамд ямар ч мэргэжлийн ур чадвар өгсөн, давуу тал чинь юу ч бай, IQ чинь хэчнээн ч өндөр бай, Бурханы хувьд бүгд зорилготой байдаг. Энэ бүх зүйлийг Бурхан урьдчилан тогтоосон. Амьдралдаа гүйцэтгэх үүрэг ролийг чинь, биелүүлэх үүргийг чинь Бурхан аль эрт тогтоосон. Бусад хүн өөрсдөд нь байхгүй мэргэжлийн ур чадварыг эзэмшсэнийг хараад зарим хүн сэтгэл дундуур байдаг. Тэд улам ихийг сурч, илүү ихийг үзэж, илүү махран зүтгэснээр байдлыг өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ тэдний махран зүтгээд хүрч чадах зүйл хязгаартай бөгөөд тэд авьяас билиг, мэргэжлийн ур чадвартай хүмүүсээс илүү гарч чадахгүй. Чи хэчнээн их тэмцлээ ч нэмэргүй. Чамайг ямар байхыг Бурхан тогтоосон, хэн ч үүнийг өөрчлөх гээд юу ч хийж чадахгүй. Чи юунд сайн байна, түүндээ хичээл чармайлт гаргах ёстой. Ямар үүрэгт тохирч байна, тэр үүргээ гүйцэтгэх ёстой. Ур чадвараас чинь давсан талбарт өөрийгөө хүчлэх гэж бүү зүтгэ, бусдад битгий атаарх. Хүн бүрд өөрийн гэсэн үүрэг бий. Өөрийгөө бүх юмыг сайн хийж чадна, эсвэл бусдаас илүү төгс, илүү сайн гэж бүү бод. Бусдыг орлож, өөрийгөө харуулахыг үргэлж хүснэ гэдэг бол завхарсан зан чанар юм. Өөрсдийгөө юуг ч сайн хийж чадахгүй, ямар ч ур чадваргүй гэж боддог хүмүүс байдаг. Хэрвээ тийм бол чи зүгээр л ул суурьтай сонсож, дуулгавартай дагадаг хүн байх ёстой. Чадах зүйлээ хий, тэрийгээ хамаг чадлаараа сайн хий. Тэгэхэд л хангалттай. Бурхан сэтгэл хангалуун байх болно. Хүн бүрийг давж гарч, юм бүхнийг бусдаас илүү сайн хийж, бүх талаар бусдаас онцгойрох гэж үргэлж бүү бод. Тэр нь ямар төрлийн зан чанар вэ? (Биеэ тоосон зан чанар.) Хүмүүс үргэлж биеэ тоосон зан чанартай байдаг бөгөөд үнэнийг олж авахаар чармайж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүслээ ч гэсэн тэгж чаддаггүй. Тэд биеэ тоосон зан чанарт захирагддаг болохоор төөрөлдөхдөө амархан байдаг. Жишээлбэл, зарим хүн Бурханы шаардлагын оронд сайн санаа зорилгоо илэрхийлснээр онгирч гайхуулахыг үргэлж хүсдэг. Бурхан сайн санаа зорилгын тийм илэрхийллийг магтах уу? Бурханы хүслийг анхаарч үзэхийн тулд чи Бурханы шаардлагыг дагах ёстой, үүргээ биелүүлэхийн тулд Бурханы зохицуулалтад захирагдах ёстой. Сайн санаа зорилго илэрхийлдэг хүмүүс Бурханы хүслийг анхаардаггүй, харин ч шинэ заль гаргаж, сүртэй сонсогдох үг хэлэхээр үргэлж хичээдэг. Ийм маягаар анхаарал хандуулахыг Бурхан чамаас шаарддаггүй. Зарим хүн үүнийг өрсөлдөж байгаа хэрэг гэж хэлдэг. Өрсөлдөөнтэй байх нь өөрөө эсрэг зүйл. Энэ нь Сатаны биеэ тоосон зан чанарын илчлэл—илрэл юм. Чи ийм зан чанартай байх үедээ бусдыг доош дарахаар үргэлж хичээж, тэднээс илүүрхэх гэж байнга оролдож, үргэлж махран тэмцэлдэж, хүмүүсээс авах гэж үргэлж хичээж байдаг. Чи дээд зэргээр атаархаж, хэнийг ч дуулгавартай дагадаггүй бөгөөд онцгойрох гэж ямагт хичээж байдаг. Ингэх нь балагтай; Сатан ингэж авирладаг. Хэрвээ чи Бурханы боломжийн бүтээл байхыг үнэхээр хүсвэл мөрөөдлийнхөө араас бүү хөөцөлд. Зорилгодоо хүрэхийн тулд гоц гойд, байгаагаасаа илүү чадварлаг байхаар оролдох нь муу зүйл; чи Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, өөрийнхөө байранд зогсох ёстой; зөвхөн ингэх нь л эрүүл ухааныг харуулдаг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Биеэ авч явахад нь хүнд байх ёстой зарчмууд). Бурханы үг тов тодорхой байна! Би яагаад өөрийгөө хэв чанар муутай гээд байсан юм бол? Үнэндээ би хэт биеэ тоосон уг чанартай байсан учраас бусдаас дээгүүр байхыг хүсэж, үргэлж амбицтай, хүсэл эрмэлзэлтэй байжээ, чадахгүй бол сөрөг, эгдүүцмээр болж өөрийгөө элдвээр тодорхойлдог байсан. Нэр хүнд, байр суурийн төлөөх хүсэл минь хэт хүчтэй байсан. Би аль ч бүлэгт дорд үзэгдэхээс айж, үргэлж хүндлүүлэхийг хүсдэг байсан ч үнэндээ өөрийн минь олон асуудал, дутагдлууд ил гарч, харьцалт, засалт, саад бэрхшээл, бүтэлгүйтлийг туулах үед дүр төрх минь сэвтэж, нэр хүнд минь унаж байгаа юм шиг санагдсан. Би үүнтэй зөв нүүр тулж чадаагүй тул өөрийгөө хэв чанар муутай, хэт будилж байна гэж бодсон. Бас өөрийгөө бусадтай байнга харьцуулж, бүлгийн бусад хүн давуу талтай, надаас илүү хэв чанартай болохыг хараад өөрийгөө авьяасгүй, бусдаас ялгарах юмгүй гэж мэдэрч, энэ бодит байдлыг хүлээн авч чадахгүй байсан тул үргэлж сэтгэлээр унаж, өөрийгөө дорд үздэг байсан. Тэгэхэд л би, нэр хүнд, байр суурийг хүссэнээсээ болоод хэв чанар, авьяасаа бусадтай харьцуулж, бусдад бишрүүлэхийг эрмэлзэж байснаа ойлгосон. Миний сатанлаг зан чанар маш ноцтой байсан. Билиг авьяас, хэв чанар нь хүнийг үүргээ сайн гүйцэтгэж чадах эсэхийг тодорхойлох түлхүүр биш юм. Бусдад өндөр үнэлэгдэж, бусдаар шүтүүлэх нь авралын баталгаа биш юм. Бурхан огтхон ч ийм юм хэлээгүй. Бурхан биднийг хүн чанартай, эрүүл ухаантай байж, үнэнийг бодитоор эрэлхийлж, завхарсан зан чанараа шийдэж, хүний төрхийг амьдран харуулаасай гэж хүсдэг. Энэ л Бурханы хүнээс шаарддаг зүйл юм. Би Бурханы ингэж хэлснийг бодсон: “Би та нарыг хоцрогдмол гэнэ үү, хэв чанар муутай гэнэ үү хамаагүй, энэ бол бүгд баримт. Миний ингэж хэлдэг нь та нарыг хаях санаатай байгаа, та нарт итгэл алдсан гэдгийг батлахгүй, чамайг аврах хүсэлгүйг минь ч батлахгүй. Өнөөдөр Би та нарыг аврах ажил хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүрд бий: Хүсэж, эрэлхийлж л байгаа тохиолдолд та нар эцэстээ ийм үр дүнд хүрч чадах ба та нараас нэг нь ч хаягдахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь). Бурханы үгс маш тодорхой юм аа. Хэдийг Бурхан хүмүүсийг хэв чанар муутай гэж хэлж, тэдний будилуу болохыг илчилдэг ч энэ нь ердөө тэднийг асуудлаа харж, дутагдлаа мэддэг болгохын тулд юм. Ингэснээр тэд үнэнийг сайтар эрэлхийлж, өөрийгөө өөрчилж, амиа өсгөх юм. Бид хэв чанар муутай байж болох ч үнэнийг хайрлаж, эрэлхийлж, Бурханы шаардлагад хүрэхийн төлөө хичээж л байгаа цагт Бурхан биднийг гэгээрүүлж, залж чиглүүлнэ. Харин хэв чанар сайтай ч үнэнийг эрэлхийлэхгүй бол бид илчлэгдэж, таягдан хаягдана. Миний хэв чанар доогуур, би үргэлж будилдаг байсан ч үүний төлөө намайг аврахгүй эсвэл таягдан хаяна гэж Бурхан огт хэлээгүй. Бурхан надад үүргээ биелүүлэх боломжийг олгосоор байсан. Би үнэнийг эрэлхийлж, ахиц дэвшилдээ идэвхтэй байж, дутагдлаа нөхөж, хэв чанараа сайжруулах ёстой.

Үүний дараа, ямар нэгэн зүйл тохиолдоход би үнэнийг эрж хайхад анхаарлаа төвлөрүүлж, нөхцөл байдал ямар ч байсан, харьцалт, засалт, саад бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарч байсан ч дуулгавартай байж, үнэний зарчмуудыг эрж хайж чадсан. Би ингэж туулах үедээ нэг мэдэхэд л Бурханы байгааг мэдэрч, оюун санаа минь илүү тодорхой болсон. Ах, эгч нар маань видеоны санаагаа хэлэлцэхэд би ахин биеэ барьсангүй. Заримдаа илэрхийлсэн үзэл бодол минь буруу, эсвэл ах эгч нар надад саналаа хэлсэн ч би үүнийг зөв харж, илүү тайван ханддаг болсон. Энэ хугацаанд би Бурхантай маш ойр байгаагаа мэдэрч, Бурхан хажууд минь байж надад өөртөө итгэх итгэл, хүч чадал өгч байгааг мэдэрсэн. Миний үүрэгт олон бэрхшээл тулгарсан ч залбирлаар дамжуулан Бурханы хүслийг эрж хайн, Бурханд найдаж, ах эгч нартайгаа хамтран ажилласнаар зарим асуудал шийдэгдэж, үүргийн минь үр дүн ч сайжирсан. Би намайг аварсанд нь Бурханд чин сэтгэлээсээ талархаж байна.

Буруугаар ойлгож, Бурханаас хөндийрсөн үеэ одоо эргээд бодоход би маш их харамсдаг. Дараа нь Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншаад миний сэтгэл маш их хөдөлсөн. “Бурхан ганцааранг нь орхисон мэт, өөрсдийг нь хаяж, нүүр буруулсан мэт хэн нэгэнд санагдахыг Би хармааргүй байна. Харин хүн бүр үнэнийг эрэлхийлж, Бурханыг ойлгохоор эрж хайсан замаар гуйвшгүй шийдвэртэйгээр, ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, ачаа дарамтгүйгээр урагшаа зоримог алхаж байгааг л харахыг хүсэж байна. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, замаа алдаад хэр хол явсан чинь, эсвэл хэр ноцтой гэм нүгэл үйлдсэн чинь хамаагүй, эдгээрийг Бурханыг ойлгох эрэл хайгуулдаа үүрэх ачаа, илүүдэл тээш бүү болго. Үргэлжлүүлэн урагш алх. Бурхан хүний авралыг цаг ямагт зүрх сэтгэлдээ байлгадаг; энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин хэсэг юм(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханд итгэсэн он жилүүддээ би Бурхан хүмүүсийг хайрладаг гэж хэлсэн ч Бурханы хайрын талаар бодитой мэдлэггүй байжээ. Энэ туршлага надад Бурханы хайрын талаарх бодит ойлголт, мэдрэмжийг өгсөн. Хэдийгээр зүрх минь хатуу, бас тэрслүү байсан ч Бурхан надад туршлага хуримтлуулах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч, намайг өөрчлөгдөхийг хүлээж, Өөрийн үгээр намайг сэрээж, сөрөг байдал, үл ойлголцлоос гарахад минь намайг удирдан чиглүүлсэн. Хүмүүсийг аврах Бурханы хүсэл чин сэтгэлийнх бас үнэхээр сайхан! Би Бурханд маш их талархаж, үнэнийг сайн эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы хайрыг хариулахыг л хүсэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хоёр нүүртний гэмшил

Шиньрүй, Өмнөд Солонгос Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь...

Сайн мэдээ түгээх зөв сэтгэлгээ

Жүй Чю, Хятад Нэг удаа нэг ах надад өөрийнх нь дүү Ли Пин багаасаа л итгэгч байсан болохоор Эзэний төлөө олон жил урам зоригтой ажилласан,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих