Ов мэхтэй байдлаа шийдвэрлэсэн минь

2022-03-27

Ли Сян, Филиппин

Би өөрийгөө үргэлж үнэнч шударга хүн гэж боддог байлаа. Үг, үйлдэл минь найдвартай гэж боддог, таньдаг хүмүүс ч бас намайг тэгж хэлдэг байсан. Би үнэнч шударга, найдаж болохуйц хүн шиг санагддаг байсан. Бурханд итгэснийхээ дараа би ах эгч нарт бараг худал хэлээгүй, бусад хүмүүсийг хуурч байгаагүй. Иймээс, хэдийгээр би жинхэнэ үнэнч шударга хүн биш ч гэлээ ядаж л зальхай, овжин хүн биш гэж үргэлж боддог байлаа. Дараа нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан зальхай уг чанартай гэдгээ харж, жинхэнэ төрхөө үнэхээр харсан даа.

Нэгэн удаа, миний хамтрагч Ли эгч надад мессеж илгээж, нэг төслийн явцын талаар асуусныг санаж байна. Хяналт тавихгүй байсан учраас нарийн ширийнийг нь мэдэхгүй гэдгээ би ухаарсан. Эхэндээ эгчид зүгээр л тэгж хэлье гэж бодсон ч дараа нь тээнэгэлзэж, би үргэлж найдвартай хүн мэт сэтгэгдэл төрүүлсээр ирсэн болохоор хяналт тавихаа мартсан гэдгээ шууд хэлчих юм бол эгч намайг үүрэгтээ хариуцлагагүй гэж бодох болов уу? Би эгчид сөрөг сэтгэгдэл төрүүлээд, дараа нь эгч надад итгэхээ болино гэж бодогдсон. Тэгээд Ли эгчид шууд хариулалгүй, тэр төслийг удирдаж байгаа эгчээс асууж лавлаад, дараа нь Ли эгчид хариулъя гэж шийдсэн юм. Тэгвэл юмс яаж явагдаж байгаа нь хамаагүй, ядаж л хянаж байгаа гэдгийг минь энэ нь харуулна. Тиймээс би тэр мессежийг хараагүй царайлаад, хянаж шалгасныхаа дараа хариулсан. Тэр үед Ли эгч надад юу ч хэлээгүй боловч би сэтгэл тавгүйтэж, санаа зовсоор л байсан юм. Тэгээд би Төгс Хүчит Бурханы үгээс энийг уншсан: “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы үг намайг ичээсэн. Би худлаа хэлээгүй мэт санагдсан ч бодлоороо харуулсан зүйл, үйлдлийн минь хувийн зорилго нь Ли эгч намайг нэвт харахаас айсандаа, үүргээ цалгардуулснаа нууж, далдлахын төлөө байсан. Би эгчийн мессежийг хараагүй мэт авирлаад, ажлыг хянаж байгаа гэж бодогдуулахын тулд, хариулахаасаа өмнө мэдээлэл олж авахаар яарч, хуурамч сэтгэгдэл төрүүлж, хууран мэхэлж байсан нь зальхай гэдгийг минь харуулсан. Тийм өчүүхэн асуудал дээр бодол санаа миньхэчнээн төвөгтэй байсныг, үнэнийг нуухын тулд сэдэл өвөрлөж, арга заль ашигласнаа би олж харсан. Тэгэх нь яаж үнэнч шударга байх вэ дээ? Би итгэж болохуйц байгаагүй. Үүнийг ухаараад, би бодсон шигээ шулуун шударга байлгүй, хуурч, мэхэлсэн гэдгээ харж, дараагийн удаа туйлын үнэнийг заавал хэлэх ёстой, юм нуугаад байж болохгүй гэж өөртөө хэлсэн.

Гэтэл хоёрхон хоногийн дараа Ли эгч надад, удирдагч хоёр хоногийн дараа манай ажлыг шалгах гэж байгааг хэлсэн. Үүнийг сонсоод зүрх дэлсэж, удирдагч тэр болгон бидэн дээр гэнэт ирээд байдаггүй гэж бодоод ямар нэг юм болсон юм болов уу, манай ажилд асуудал байна уу гэж гайхширлаа. Тэгээд, би усалгааны ажил гээд завгүй, удирдаж байсан видео хийх ажлаа төдийлөн хянаж, үр дүнд хүрээгүй, удирдагч надаас тэрийг асуувал юу гэж хэлэх билээ гэж бодоод, хурдхан олж мэдэх гэсэндээ удирдагч ямар асуулт асуух магадлалтай, би юу мэдэхгүй билээ гээд таамаглаж эхэлсэн. Хэрвээ удирдагч миний хариулж чадахгүй асуултыг асуувал би бодитой ажил хийгээгүй мэт харагдах байх даа гэж бага зэрэг санаа зовж, сандарч байлаа. Хэсэг бодсоныхоо дараа би ухаарсан, удирдагч ажлыг шалгахаар ирэх нь хэвийн зүйл, би яагаад хэтрүүлж бодоод байна аа? Би удирдагчийн зорилгыг тал талаас нь бодож, асуудлаа нуун далдлахын тулд тархиа гашилгаж, удирдагч миний асуудлыг хараад, бодитой ажил хийдэггүй, хуурамч удирдагч гэж хэлэх вий гэхээс айгаад, дүр эсгэхээр оролдож байлаа. Үнэндээ, удирдагч ажлын талаар асуух нь хэвийн зүйл. Би энэ тал дээр шударга байж, дутагдалтай талууддаа өөрчлөлт хийх ёстой. Би яагаад тэгж их хэтрүүлж бодоод байсан юм бол? Би зальхай байж. Тэгээд Төгс Хүчит Бурханы үгийг санасан: “Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ). Эзэн Есүс ингэж хэлсэн: “Үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм(Матай 5:37). Бурханы үг тодорхой байдаг. Үнэнч шударга хүмүүс илэн далангүй байх ёстой ч миний бодол санаа төвөгтэй байсан. Асуудлаа нуун далдлахыг хүссэн учраас надад зальтай бодлууд төрж байсан. Тиймээс би Бурханд залбирч, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга байж, удирдагч юу ч асуусан, үнэнээ хэлэхэд намайг замчлаач гэж залбирсан.

Цуглаан дээр удирдагч эхлээд видео хийх ажлын талаар асуусан, би тэр ажлыг шууд хариуцаж байсан ч ихэнх цаг, эрч хүчээ усалгааны ажилд зориулаад, видеоны ажилд төдийлөн оролцоогүй. Үүнийг тайлбарласны дараа удирдагч бодитой ажил хийгээгүй гэж намайг шүүмжилж, дараа нь хэдэн шинэ итгэгч цуглаанд зохистой оролцохгүй байгааг асуухад би тэр асуултад бага зэрэг балмагдсан. Би тэр талаар нарийн ширийнийг нь анхаараагүй, заримдаа асуудаг байсан ч ноцтой авч үзээгүй. Тэгээд, би ихэнх эрч хүчээ усалгааны ажилд зориулсан гэж дөнгөж сая хэлчхээд хэдэн шинэ итгэгч цуглаанд оролцохгүй байгааг удирдагчид хэлж ч чадахгүй бол намайг юу гэж бодох бол, тэрийг ч мэдэхгүй юм бол өдөржингөө юу хийдэг юм, ямар нэг бодитой ажил хийсэн үү гэж асууж магадгүй. Удирдагч видеоны ажлаас аль хэдийн өчнөөн олон асуудал харчихсан болохоор усалгааны ажлаас ч бас асуудал олж харах юм бол намайг тэр дороо халах биш үү гэж бодсон. Би удирдагчид багцаалсан тоо хэлээд, тоо бага зэрэг зөрсөн ч том асуудал биш, ямартай ч яг тоог нь хэлээгүй болохоор үнэндээ худал үг биш гэж бодсон. Цуглааны дараа нарийн ширийнийг нь шалгатал миний тооцоолол нэлээд зөрүүтэй болж таарсан даа. Тэрийг хараад би үнэхээр санаа зовсон, тухайн үед би үнэндээ шударга байгаагүй, харин илт худал хэлсэн. Би яагаад худал хэлэхгүй байж чадсангүй вэ? Залбирахдаа би мэдээж, шударга байх итгэлтэй байсан. Нөхцөл байдал тулгарахад яагаад өөрийгөө хянаж чадсангүй вэ? Буруутай санагдаад, хэсэг хугацаанд “ов мэх” гэдэг үг санаанаас гарахгүй, үнэхээр гутамшигтай зүйл хийсэн мэт санагдсан.

Би энэ талаар Бурханд залбирч, эргэцүүлэх үедээ Бурханы үгийн зарим хэсгийг уншсан. “Зальжин хүмүүст амьдрал ядаргаатай байдаггүй юм гэж үү? Цаг үргэлж худал хэлж, худлаа хэлснээ нуух гэж нэмж худал хэлж, ов мэхтэй байх нь зальжин хүмүүст маш ядаргаатай байдаг—тэгвэл хүн яагаад үнэнч шударга биш, зальжин байхыг хүснэ гэж? Та нар энэ асуултын талаар ер нь бодож үзсэн үү? Энэ бол хүмүүс сатанлаг уг чанарынхаа арганд орсны үр дагавар юм; энэхүү уг чанар нь иймэрхүү амьдралыг ардаа орхиж, иймэрхүү зан чанараас зугтаж чадахыг нь болиулдаг. Ийм арганд оруулахыг тэд баяртайяа хүлээн авч, ингэж амьдрахдаа баяртай байдаг; үнэнийг хэрэгжүүлж, гэрлийн замаар алхахыг хүсдэггүй. Ингэж амьдрах нь ядаргаатай агаад шаардлагагүй гэж чи боддог, харин тэд үүнийг маш их шаардлагатай, ингэхгүй бол ашиг сонирхол нь, нэр нүүр, нэр хүнд нь ч бас хохирно гэж боддог. Тэд хэтэрхий ихийг алдаж, хохирол нь дэндүү их байх болно. Тэд ийм зүйлийг нандигнадаг, өөрсдийн нэр нүүр, нэр хүнд, байр суурийг нандигнадаг—үнэнийг хайрлах хайргүй хүмүүсийн жинхэнэ нүүр царай энэ юм. Ерөнхийдөө хүмүүс үнэнийг хайрладаггүй учраас үнэнч шударга байхыг хүсдэггүй, үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй; тэд зүрх сэтгэлдээ нэр хүнд, байр суурийг дээдлэхгүй байна гэж хэзээ ч байхгүй, гадаад ертөнцийн чиг хандлагыг хөөхгүй, эсвэл Сатаны нөлөөн дор амьдрахгүй байна гэж хэзээ ч байхгүй—энэ бол тэдний уг чанарын асуудал. Өнөөдөр, Бурханд олон жил итгэж, олон номлол сонссон, Бурханд итгэх итгэл гэж юу болохыг мэддэг хүмүүс бий, тэгвэл тэд яагаад үнэнийг хэрэгжүүлэхгүй байсаар байна вэ, яагаад тэд огт өөрчлөгдсөнгүй вэ? Яагаад гэвэл, тэд үнэнийг хайрладаггүй. Багахан үнэнийг ойлгосон ч гэсэн тэрийгээ хэрэгжүүлж чаддаггүй учраас энэ бүх жилүүдэд Бурханд ингэж итгээд нэмэргүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”).

Зарим хүн хэзээ ч хэнд ч үнэнийг хэлдэггүй. Хүмүүст хэлэхээсээ өмнө юм болгоныг оюун санаандаа тунгааж, боловсруулдаг; хэлсэн зүйлийнх нь аль нь үнэн, аль нь худлыг чи ялгаж чадахгүй. Тэд өнөөдөр нэг, маргааш өөр нэг зүйл хэлж, нэг хүнд нэг юм, өөр хүнд өөр нэг зүйл хэлдэг; хэлдэг бүхэн нь хоорондоо зөрчилддөг. Ийм хүмүүст яаж итгэж болох юм бэ? Бодит баримтын талаар үнэн зөв ойлголт авахад маш хэцүү; чи тэднээс яг таг зүйл олж авч чадахгүй. Энэ ямар зан чанар вэ? (Зальжин байдал.) Зальжин зан чанарыг өөрчлөх амархан уу? (Үгүй.) Зан чанартай холбоотой ямар ч зүйл хүмүүсийн уг чанарыг хамардаг, хүмүүсийн уг чанартай холбоотой зүйлийг өөрчлөхөд хамгийн хэцүү байдаг. Юуны тухай ярьж, юу хийж байгаа нь хамаагүй, зальжин хүмүүс үргэлж өөрийн гэсэн зорилго, сэдэл өвөрлөдөг. Зорилго, сэдэлгүй бол тэд юу ч хэлдэггүй. Тэдний зорилго, сэдэл юу болохыг ухаж ойлгох гэж оролдвол тэд таг дуугүй болдог; хэрвээ тэд санаандгүй үнэн зүйл хэлчихвэл түүнийгээ мушгин гуйвуулж, толгойг чинь эргүүлж, чамд үнэнийг мэдэгдэхгүй байх арга зам бодож олохын тулд юу ч хийхээс буцахгүй. Өөрөөр хэлбэл, тэд хийж байгаа юм бүхэндээ нөхцөл байдлын бодит үнэнийг хэнд ч мэдүүлдэггүй; хүмүүс тэднийг хэчнээн удаан мэддэг байсан ч гэсэн оюун санаанд нь үнэндээ юу болж байгааг хэн ч мэдэж чадахгүй. Зальжин хүмүүсийн уг чанар ийм билээ. Зальжин хүмүүс хэчнээн их ярьсан ч гэсэн сэдэл нь юу болох, ямар зорилгод хүрэхийг хичээж байгаа, үнэндээ юу бодож байгааг нь чи хэзээ ч мэдэхгүй. Эцэг эхэд нь хүртэл үүнийг мэдэхэд хэцүү байдаг; зальжин хүнийг ойлгох гэж оролдох туйлын хэцүү. Зальжин хүмүүс ийм байдаг: Ямар нэг зүйлийг хийхээсээ бүр өмнө зальжин байдлаа илчилсэн байдаг. Энэ нь нэг төрлийн зан чанар мөн, тийм биз дээ? Ямар нэгэн зүйл хэлсэн эсэх, ямар нэгэн зүйл хийсэн эсэх чинь хамаагүй, энэ зан чанар дотор чинь байдаг, цаг үргэлж, хаа сайгүй чамайг захирч, тоглоом тоглож, заль мэх гаргаж, хүмүүсээр даажигнаж, үнэнийг нуун далдалж, дүр эсгэхэд хүргэдэг. Энэ бол зальжин байдал(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Зан чанараа өөрчлөхийн тулд завхарсан зан чанарын зургаан талыг ойлгох ёстой”). Бурханы үг надад, зальхай байж, нэр нүүр, байр сууриа нандигнадаг байсан учраас өөрийн эрхгүй худал хэлж, хууран мэхэлж, үнэнийг нуун далдалдгийг минь харуулсан. Тэр нь миний үргэлж хамгаалдаг зүйл байсан. Би хэлсэн зүйлээ бодож, урьдчилан боловсруулж, хэчнээн ядаргаатай байсан ч шулуухан ярихыг хүсдэггүй байсан. Үнэнч шударга хүн байхад минь туслаач гэж Бурханд яаж залбирч байснаа бодсон ч миний сайн мэдэхгүй байсан яг тэр ажлын талаар удирдагч лавлахад мэдэхгүй гээд шууд хэлчихвэл удирдагч намайг бодитой ажил хийгээгүй, найдваргүй гэж бодно, цаанадаж, намайг халж магадгүй гэж бодсон. Байр сууриа хамгаалахын тулд үүрэг дэх асуудлаа удирдагчид харуулахыг хүсээгүй учраас үнэнийг нуун далдлах арга зам бодоод, үнэндээ нарийн ширийнийг нь мэдээгүй ч удирдагч намайг ажлынхаа бүх талыг сайн ойлгодог, бодитой ажил хийж чадна гэж бодог гэсэндээ зальжнаар ойролцоо тоо зохиосон. Би нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд л ийм энгийн зүйл дээр худал хэлэхийг хүссэнээ харсан. Тэгэх нь маш ёрын муу! Үүрэг гүйцэтгэхдээ зарим зүйлийг баллах нь үнэхээр хэвийн болохоор юм нууж, үнэнч шударга бус байх шаардлагагүй. Гэхдээ удирдагч гэх дүр төрхөө хамгаалахаар хичээсэндээ би худал хэлж, асуудлаа нуун далдалж, нэр хүндээ золиосолсон. Хэчнээн тэнэг гээч! Би үнэхээр заль мэхгүй мэт санагдаж байсан ч үг минь үнэнч биш, бодол минь энгийн биш гэдгийг энэ нь надад ухааруулсан юм. Би сатанлаг зан чанар илчилж, зальжин, гутамшигтай байж. Тэр үед л би хэчнээн овжин, бузар, завхарсан гэдгээ ухаарсан. Би өөрийгөө жигшиж байхад Бурхан яаж намайг зэвүүцэхгүй байх билээ? Би өөрийгөө бараг хэзээ ч хууран мэхэлдэггүй, үнэнч хүн гэж үргэлж боддог байсан. Дээр нь, би Бурханыг илт эсэргүүцэх зүйл хэзээ ч хийгээгүй, иймээс Бурхан намайг сайн, үнэнч шударга хүн гэж харна гэж санагдаад, тэр ч байтугай, үнэнч шударга болохын тулд би үнэнийг хэрэгжүүлэх шаардлагагүй, харин үүргээ биелүүлээд, Бурханыг тийм маягаар дагаж, эцэст нь аврагдана гэж бодсон. Би үнэхээр өрөвдөлтэй, харалган байсан. Бодит байдал надад баримтыг харуулаагүй, Бурханы үгийн шүүлт байгаагүй бол өөрийгөө огт ойлгохгүй байх байлаа. Эцэст нь, би үнэнч шударга хүнээс асар хол, бүр дөхөж очих ч үгүй гэдгээ харж.

Дараа нь Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Антихристүүд ил болж, харьцалт, засалт туулах үедээ юун түрүүнд, өөрийгөө өмөөрөх янз бүрийн шалтгаан хайж, хариуцлагаас мултрахаар хичээн бүхий л төрлийн шалтаг хайж, улмаар хариуцлагаасаа зайлсхийх зорилгоо биелүүлж, өршөөгдөх зорилгодоо хүрдэг. Бурханы сонгосон хүмүүс өөрийнх нь зан авир, сул тал, өө сэв, жинхэнэ хэв чанар, ажлын чадварыг нь нэвт шувт харах вий гэхээс антихристүүд хамгийн их айдаг учраас дүр эсгэж, дутагдал, асуудал, завхарсан зан чанараа нуух гэж чадах чинээгээрээ хичээдэг. Муу үйл нь ил болох үед хамгийн түрүүнд хийдэг зүйл нь баримтыг хүлээн авах, хүлээн зөвшөөрөх, тийм алдаагаа засахын тулд чадах бүхнээ хийх биш, харин ч нуун далдалж, өөрсдийнх нь үйлдлийг мэдсэн хүнийг мэхэлж, толгойг нь эргүүлж, Бурханы сонгосон хүмүүст асуудлын үнэн мөнийг харуулахгүй байж, өөрсдийнх нь үйлдэл Бурханы гэрт ямар хор хөнөөлтэй байсан, чуулганы ажилд хэр их саад хийж, үймүүлж байсныг мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Мэдээжийн хэрэг, Дээрх олж мэдэх вий гэхээс тэд хамгийн их айдаг, учир нь хэн нэгэн тэднийг Дээрхэд мэдээлмэгц тэдний хувьд бүх зүйл дуусна. Тиймээс ямар нэгэн зүйл тохиолдох үед антихристүүд хамгийн эхлээд, хаана алдсан, зарчмыг хаана зөрчсөн, яагаад тийм зүйл хийсэн, ямар зан чанарт захирагдсан, ямар сэдэлтэй байсан, тухайн үед ямар байдалтай байсан, энэ нь дур зоргоороо зангаас болсон уу эсвэл хольцтой сэдлээс болсон уу гэдэг талаар эргэцүүлдэггүй; ийм зүйлийг эргэцүүлэх нь байтугай, эдгээрийг задлан шинжилж, дэнслэхийн оронд үнэн баримтыг нуун дарагдуулах арга зам олохоор тархиа гашилгахын зэрэгцээ сонгогдсон хүмүүсийг мэхлэхийн тулд тэдний өмнө өөрийгөө зөвтгөж, шалтаг тоочих гэж чадах бүхнээ хийж, том юмыг бага болгож, залилж өөрийгөө авч гарах гэж хичээдэг—Бурханы гэрт муу үйлээ үргэлжлүүлэн үйлдэх, хүмүүсийн зүрх сэтгэлд байр сууриа хадгалж үлдэх, хүмүүсийг аргандаа оруулж, тэднээр хүндлүүлж, хэлснээ хийлгэж чаддаг байх цадиггүй санаархал, зорилгодоо хүрэхийн тулд энэ бүхнийг хийдэг(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд харьцалт, засалтыг хүлээн авдаггүй, ямар нэг буруу зүйл хийхээрээ гэмших хандлага ч гаргадаггүй, харин ч үзэл тарааж, Бурханыг ил тодоор шүүдэг”). Бурханы үг намайг үнэхээр түгшээж, ялангуяа “антихристүүд,” “үнэн баримтыг нуун дарагдуулах,” “мэхлэх,” “толгой эргүүлэх” гэх үгийг уншаад Бурхан намайг нүүр тулан шүүж, илчилж байх шиг санагдсан. Бодоод үзэхэд, Ли эгч надаас тэр төслийг хянаж шалгасан уу гэж асуухад би тэгээгүй гэдгээ даруйхан хүлээн зөвшөөрөөгүй, бүр өөрийгөө эргэцүүлж, ямар өөрчлөлт хийх ёстойгоо ч бодоогүй, удирдагчийн мессежийг хараагүй царайлж, дараа нь хариулт олоод хариулахаар яарсан. Тэгвэл төслийг хянаж шалгаагүй, эсвэл үүрэгтээ хангалттай хариуцлагатай байгаагүйг минь Ли эгч мэдэхгүй, намайг найдвартай гээд, санаа зовох хэрэггүй гэж бодох байсан. Тэгтэл дээд түвшний удирдагч миний ажлыг шалгахаар ирээд миний үүргээс зарим нэг асуудал олж, намайг засаж, харьцсан. Би үнэнийг хүлээн аваагүй, өөрийгөө эргэцүүлээгүй, бодитой ажил хийхгүй, үүрэгтээ хайнга байгаагаа хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй, худал хэлж, асуудлаа нуун далдалж, тэр ч бүү хэл, цаашид удирдагчийн ямар ч асуултад хурдхан хариулахын тулд би илүү хичээх ёстой, тэгвэл удирдагч миний ажлаас алдаа олохгүй, харин намайг нарийн ширийн зүйлд анхаардаг, хариуцлагатай гэж бодно гэж би өөртөө хэлсэн. Би өөрийгөө хамгаалахын тулд тархиа гашилгаж, хүмүүс намайг нэвт хараад, хариуцлагатай, найдвартай хүн гэх дүр төрхөө алдах вий гэж айж, бусдын зүрх сэтгэлд онцгой байр эзлэхийг зорьсон. Би үнэхээр антихристийн зан чанар илчилж байснаа харсан. Антихристийг шүүмжилж, ил болгох үед тэд захирагддаггүй, өөрийгөө эргэцүүлдэггүй, харин өөрсдийгөө зөвтгөж, хариуцлагаас бултаж, асуудлаа нуухын тулд чадах бүхнээ хийдэг, үнэхээр ичгүүр сонжуургүй. Антихристүүдэд үнэнийг хүлээн авах өчүүхэн ч хүсэл байдаггүй, харин байр сууриа хамгаалах маягаар ярьж, үйлдэх башир арга л байдаг. Би тэгж л авирлаж байсан биш үү? Би бодитой ажил хийгээгүй, өөрийгөө үүрэгтээ зориулаагүй тул буруутайгаа мэдрэх ёстой байсан. Гэтэл би мэдрэмжгүй байж, өөрийгөө нуун далдлах бүхнийг бодож олохоор оролдсон юм. Би угаасаа арга зальтай, зальжин, ёрын муу гэдгээ харж, би бүрмөсөн илчлэгдэж, ил болж, үйлдлийг минь Бурхан шүүж, яллаж байх шиг санагдсан. Бас Бурханы зөвт байдал ямар ч халдлагыг тэвчдэггүйг мэдэрч, үнэхээр айсан шүү. Би даруйхан гэмшиж, өөрчлөлт хийх хэрэгтэйгээ мэдсэн.

Хожим нь би Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншсан. “Хүмүүс үнэнч шударга байхаар эрэлхийлж байж л хэр гүн гүнзгий завхарснаа, мөн хүний төрхтэй эсэхээ мэдэж чадна; тэд үнэнч байдлыг хэрэгжүүлэх үедээ л хэр олон худал үг хэлдэг, ов мэх, булхайгаа хэчнээн гүн нуудгаа мэддэг болж чадна. Үнэнч байхаар хэрэгжүүлэх туршлагатай болж байхдаа л хүмүүс завхралынхаа тухай үнэнийг аажмаар мэдэж авч, уг чанар, мөн чанараа таньж чаддаг бөгөөд тэгсэн цагт л тэдний завхарсан зан чанар тасралтгүй ариусаж чадна. Завхарсан зан чанар нь тасралтгүй ариусах явцад л хүмүүс үнэнийг олж авч чадна. Эдгээр үгийг яаралгүй туул. Бурхан зальжин хүмүүсийг төгс болгодоггүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг олж авахгүй. Үүний адилаар чи үнэнийг олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно. Хэрэв чи Бурханыг олж авахгүй бол энэ нь юу гэсэн үг вэ? Чи Бурханыг олж аваагүй, үнэнийг ойлгоогүй бол Бурханыг мэдэхгүй тул Бурхантай нийцэлтэй байж яавч чадахгүй бөгөөд тэр тохиолдолд чи Бурханы дайсан байна. Хэрвээ чи Бурхантай нийцэлтэй биш бол Бурхан чиний Бурхан биш; Бурхан чиний Бурхан биш бол чи аврагдаж чадахгүй. Аврал хүртэхээр эрэлхийлдэггүй бол чи яагаад Бурханд итгэдэг юм бэ? Аврал хүртэж чадахгүй бол чи үүрд Бурханы өстөн дайсан байх бөгөөд үр дүн чинь тодорхойлогдох болно. Иймээс хэрвээ хүмүүс аврагдахыг хүсвэл эхлээд үнэнч шударга байх ёстой. Эцэст нь Бурханаар авхуулах хүмүүсийг тэмдэглэдэг тэмдэг бий. Энэ нь юу болохыг та нар мэдэх үү? ‘Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй; тэд гэм зэмгүй билээ’ (Илчлэл 14:5) гэж Библийн Илчлэлд бичсэн байдаг. ‘Тэд’ гэж хэн бэ? Тэд бол Бурханы аварч, төгс болгож, олж авсан хүмүүс юм. Бурхан энэ хүмүүсийг хэрхэн дүрсэлдэг вэ? Тэдний үйлдлийн шинж чанар, илэрхийлэл юу вэ? (Тэд гэм зэмгүй байдаг. Тэгээд огт худал хэлдэггүй.) Огт худал хэлдэггүй гэж юу гэсэн үг болохыг та нар бүгд ойлгож, ухаарах ёстой: Энэ нь үнэнч шударга байх гэсэн үг. Гэм зэмгүй байх гэж юу гэсэн үг вэ? Гэмз эмгүй хүнийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Бурханы нүдэнд төгс хүн гэж хэн бэ? (Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн.) Тийм ээ. Бурханы нүдээр, чухамдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн юм. Тэгэхээр төгс байх нь өө сэвгүй байхтай холбоотой юу, энэ хоёр адилхан зүйл мөн үү? Мэдээж. ‘Өө сэвгүй байх’ гэж юу гэсэн үг вэ? (Төгс, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс.) Зөв. Тэд бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханы замыг дагаж чаддаг хүмүүс юм. Ийм хүмүүс л өө сэвгүй хүмүүс мөн(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Бурханы үг үнэхээр үнэн. Үнэнч шударга байхгүйгээр би хэр их худал хэлж, хууран мэхэлж байснаа, миний башир зан чанар хэчнээн ноцтойг хэзээ ч харахгүй байх байсан. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан зальжин хүмүүсийг төгс болгодоггүй. Хэрэв зүрх сэтгэл чинь үнэнч биш, чи өөрөө үнэнч хүн биш бол Бурхан чамайг олж авахгүй. Үүний адилаар чи үнэнийг олж авахгүй, бас Бурханыг олж авах чадваргүй байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Башир хүмүүс худал үгээр дүүрэн байдаг. Тэд тэр чигтээ сатанлаг зан чанарыг амьдран харуулдаг, Бурханы дайснууд. Тэд Сатанд харьяалагддаг, Бурханаар авруулж чадахгүй. Миний ов мэхтэй байдал хэчнээн аюултай, ичгүүртэй болохыг би харж, тийм маягаар үргэлжлүүлж болохгүйгээ мэдсэн, гэхдээ үнэнч шударга байхын тулд алдаагаа хүлээж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой байсан.

Би яг үнэндээ юу болсныг хэлэхээр удирдагчид мессеж илгээх гэж байхдаа бага зэрэг тээнэгэлзэж, хэрвээ би үнэнч шударга бус байснаа хэлбэл удирдагч намайг юу гэж бодох бол, намайг хэтэрхий башир зальтай, тийм энгийн асуудлыг ч хэтрүүлэн бодож, бүр худал хэлсэн, итгэл даахуйц хүн биш гэж бодох болов уу гэж санаа зовоод, тэр хэргийн талаар ярихыг хүсээгүй, харин дараагийн удаа л ний нуугүй, үнэнч шударга байя, тэр нь гэмшиж байгаад тооцогдоно гэж бодсон юм. Би дахиж хэзээ ч худал хэлэхгүй гэж өөрийгөө тайвшруулсаар байсан ч мөс чанар минь буруутгагдаж, буруутайгаа мэдэрсэн. Тэгээд би Бурханы үгийн нэг хэсгийг харсан юм. “Хүмүүс үнэнч шударга байхыг туулж мэдрэхийн хэрээр олон бодитой асуудал гарч ирнэ. Заримдаа тэд бодолгүйгээр ам нээж, буруу бодол, тодорхой нэг сэдэл, зорилго, нэрэлхүү занд захирагдан худал хэлж, үр дагаварт нь худал хэлснээ нуун дарагдуулахын тулд улам их худал хэлсээр байх ёстой болж, эцсийн дүнд сэтгэлийн хямралд орох боловч худал хэлснээ буцааж авч чадахгүй, алдаагаа засаж, худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх эр зориг дутаад, ийм маягаар алдаагаа давтсаар байдаг. Дараа нь үргэлж асар том хад чулуу зүрх сэтгэлийг нь дарсан мэт байдаг; тэд үнэнээ хэлж, алдаагаа хүлээн зөвшөөрч, гэмших боломж хайхыг хүсдэг боловч үүнийгээ хэзээ ч хэрэгжүүлдэггүй; эцэст нь тэд үүнийг тунгаан бодоод өөртөө ‘Ирээдүйд үүргээ гүйцэтгэхдээ би үүнийгээ цайруулна’ гэж хэлдэг. Тэд үргэлж л цайруулна гэдэг боловч хэзээ ч тэгдэггүй. Энэ бол худал хэлснийхээ дараа уучлал гуйх шиг энгийн зүйл биш. Худал хэлэх, ов мэхтэй байхын хор хохирол, үр дагаврыг чи цайруулж чадах уу? Хэрвээ чи өөрийгөө асар их үзэн ядаад, гэмшиж, тийм зүйл дахин хэзээ ч хийдэггүй бол хийсэн зүйл чинь уучлагдаж, Бурханы хүлээцтэй байдал, өршөөлийг хүртэж магад. Хэрвээ чи сайхан зүйл ярьж, ирээдүйд үүнийгээ цайруулна гэдэг боловч чин сэтгэлээсээ гэмшдэггүй, хожим нь худал хэлж, ов мэхтэй байсаар байдаг бол, гэмшихээс гөжүүдлэн татгалздаг бол гарцаагүй таягдан хаягдана. Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Худал хэлж, ов мэхтэй байсныхаа дараа засаж залруулна гэж бодох төдийлөн хангалтгүй; хамгийн чухал зүйл нь чи чин сэтгэлээсээ гэмших ёстой. Хэрвээ чи үнэнч шударга байхыг хүсдэг бол үнэнийг хэлж, бодитой зүйл хийх ёстой. Худал хэлж, ов мэхтэй байдаг асуудлыг шийдвэрлэх ёстой; заримдаа чи нэр нүүрээ алдаж, харьцалт туулж, бүр зэмлүүлж ч магадгүй боловч зүрх сэтгэл чинь тогтвортой, амар амгалан болж, өөртөө: ‘Харьцалт туулах, халагдах эсэхээс үл хамааран, зүрх сэтгэл минь тогтвортой байгаа; би үнэнч шударга, худал зүйл огт хэлдэггүй; би үүргээ зүй ёсоор гүйцэтгээгүй болохоор харьцалт туулж, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой’ гэж хэлнэ. Энэ бол сэтгэл зүйн эерэг байдал. Гэхдээ чи ов мэхтэй байвал үр дагавар нь ямар байх вэ? Ов мэхтэй байсныхаа дараа зүрх сэтгэлд чинь ямар санагддаг вэ? (Тавгүй.) Тавгүй; чи зүрх сэтгэлдээ үргэлж гэм буруу, завхрал мэдэрч, буруутгагдах мэдрэмж үргэлж төрдөг: ‘Би яаж ов мэхтэй байж чадав аа? Би яаж дахиад л ов мэхтэй байж чадав аа? Би яагаад ийм юм бэ?’ Чи толгойгоо өндөрт өргөж чадахгүй юм шиг, Бурхантай нүүр тулж чадахгүй юм шиг санагддаг. Ялангуяа, Бурханаар ерөөгдөж, Бурханы нигүүлсэл, энэрэл, хүлээцтэй байдлыг хүлээн авах үед хүмүүст Бурханыг мэхлэх ичгүүртэй санагддаг; тэдний доторх зэмлэх мэдрэмж улам хүчтэй болдог—түүнчлэн амар амгалан, баяр хөөрийг олж чаддаггүй. Энэ нь ямар асуудлыг баталдаг вэ? Ов мэхтэй байх нь Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг, энэ бол завхарсан зан чанар илрэн гарч байгаа хэрэг, тиймээс энэ нь чамд шаналал авчрах болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Энэ миний байдлыг бүрэн дүрсэлж, Бурхан тэр бүхнийг надад шууд хэлж байгаа мэт санагдаад, ов мэхтэй байх, үнэнч шударга байх нь тэс өөр эсрэг зам гэдгийг харсан даа. Ов мэхтэй байх нь зөв зам биш, хэвийн хүн чанар дотор ч байдаггүй. Хэн нэгэн хүн заль мэхээрээ зорилгодоо хүрч болох ч ёс жудаг, нэр хүндээ алдана, энэ нь гагцхүү гэм буруу, тавгүй байдлыг авчирч, тэд Сатаны доог тохуу болж харанхуйд амьдарна. Худал хэлж, хууран мэхэлж байгаа минь яг л бяцхан чөтгөр адил, тэр чигтээ ичгүүртэй, шаналж зовон Сатаны доог тохуу болж байсан. Миний шударга бус байдал хэсэг хугацаанд нэрэлхүү занг минь хангаж байсан ч Бурхан зөвшөөрөөгүй. Би тэнэг байсан биш үү? Үнэнийг хэлэх хэрэгтэй эгзэгтэй мөч бүрд би өөрийгөө өөгшүүлж, “дараагийн удаа, дараагийн удаа” гэж байсан. Би үнэхээр өөрийгөө уучлаад, ойлгосон үнэнээ хэрэгжүүлээгүй болохоор үнэнч шударга хүн байх бодит байдлыг хэзээ ч амьдран харуулаагүй. Би өөртөө, ингээд байж болохгүй, хүмүүс намайг яаж ч харсан, Бурханы өмнө амьдарч, шинжилтийг нь хүлээн авч, сэтгэлийг нь хангалуун байлгах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр чинь л гол нь шүү дээ. Хэн нэгэн намайг тодорхой хараад, би нэр нүүрээ алдсан ч үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга байх нь Бурханы сайшаалыг хүртэнэ гэсэн үг, тэр л хамгийн чухал, маш үнэ цэнтэй, утга учиртай! Бас, би хувийн асуудлаа үргэлж нуун далдалж байсан, хэдийгээр бусад хүмүүс тэрийг олж мэдэхгүй, намайг шүүмжлэхгүй байж магадгүй ч би өөрийнхөө завхрал, алдааг мэдэхгүй хэвээр байсан болохоор завхарсан зан чанараа өөрчилж, үүргээ сайн биелүүлж чадаагүй. Тэдгээр зүйл томрохоо больдоггүй хавдар мэт, зүрх сэтгэлийн минь гүнд булагдаад, эцэст нь намайг сүйрүүлэх байсан. Харин нээлттэй, энгийн байсан ах эгч нар өөрсдийнх нь үүрэгт байгаа алдаа, асуултыг бүгдийг нь илэн далангүй яриад, заримдаа үүрэг авч, бүр халагдсан байсан ч тэр нь зүрх сэтгэлийг нь үнэхээр хөнддөг байсан. Тэд асуудлаа эртхэн олж хараад, тэрийгээ шийдвэрлэх үнэнийг эрж хайж чадсан, тэр нь амийг нь асар их өсгөсөн. Энэ нь ичгүүртэй байсан ч тэд үнэнийг хэрэгжүүлээд Бурханы сайшаалыг хүртсэн, тэр нь ухаалаг хэрэг. Өөрийгөө хурдан сэтгэдэг, ухаантай, бусдын толгойг эргүүлэх нь ухаалаг гэж боддог байсан ч би найгүй мунхаг, усан тэнэг байсан! Ялихгүй юманд анхаараад чухлыг нь орхигдуулж байж. Би үнэхээр хөгийн байсан. Тэгээд би дахиад Бурханы урмыг хугалахын оронд хүмүүс намайг юу гэж бодохыг анхаарахаа больж, зүгээр л үнэнийг хэрэгжүүлж, Сатаныг шившиглэхийг хүссэн. Тиймээс би зоригоо чангалан удирдагчид үнэнээ хэлж, худал хэлсэн шалтгаанаа ч хэлсэн. Тэр мессежийг илгээсний дараа тайвширч, чөлөөлөгдөх мэдрэмжийг мэдэрсэн дээ. Удалгүй удирдагч надад мессеж илгээж, “Ингэж үнэнч шударга байхаар ажиллаж байгаа нь сайн байна. Би ч бас зальжин зан чанартай, Бурханы шүүлтийг туулах хэрэгтэй байдаг” гэсэн. Тэрийг хараад сэтгэл маш их хөдөлж, бас үнэхээр ичсэн. Үнэнч шударга байх гэсэн энэ нэг оролдлого нь хүн байх цорын ганц зүй зохистой арга зам гэдгийг үнэхээр харуулсан.

Дараа нь, би өдөр тутмын амьдралдаа үг, үйлдлээрээ үнэнч шударга занг хэрэгжүүлэхээр зориуд хичээж эхэлсэн, тэр үед л би олон талаар үнэн зөв, бодитой биш байснаа харсан. Заримдаа би үзэлдээ үндэслэн ярьж, бодит баримтыг мөрддөггүй байсан, заримдаа дэгсдүүлж, заримдаа зориуд дүр эсгэж, ов мэхтэй байж, үнэхээр худалч гэдэг нь улам илэрхий болсоор байсан. Миний санахаар, нэг удаа удирдагч надаас төсөл ямархуу байгааг асуухад би дотроо, төсөл ямархуу байгааг харах цаг надад байгаагүй, тиймээс мэдэхгүй, харин очоод асуух хэрэгтэй гэж хэлэх юм бол удирдагч намайг прагматик биш, бодит ажил хийгээгүй гэх болов уу гэж бодоод, асуултаас бултаж, энэ талаар шалгасныхаа дараа хариу хэлэх талаар бодсон, тэгвэл үүнийг хийгээгүй ч гэсэн удирдагч миний талаар муу юм хэлэхгүй, энэ нь ядаж л юмыг хянаж шалгаж байгааг минь харуулах байсан. Үүнийг хийх гэж байхдаа би, дахиад л нэр төрөө хамгаалахын тулд хуурч байгаагаа ухаараад, Бурханд залбирч, “Бурхан минь, би зальхай сэдлээ хаяж, үнэнч шударга хүний хувиар үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж байна. Надад замчилж, туслаач” гэсэн. Тэгтэл Төгс Хүчит Бурханы энэ үг санаанд орсон: “Худал хэлснээрээ чи ёс жудаг, нэр хүндээ алддаг. Эдгээр худал үгээс үүдэн чи нэр төрөө алдаж, Бурханы өмнө ямар ч ёс жудаггүй байхад хүрдэг. Бурхан үүнд огт баясдаггүй, харин үүнийг жигшдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). “Ёс жудаг”, “нэр хүнд” гэх үг үнэнийг хэлж, чөтгөр шиг амьдрахаа болиход минь үнэхээр урам зориг өгсөн. Тиймээс би шууд хариу илгээж, “Би нарийн ширийнийг нь мэдэхгүй байна, эхлээд асууж тодруулах хэрэгтэй” гэсэн. Ийм хариу илгээсний дараа зүрх сэтгэлдээ маш их амар тайвныг мэдэрсэн. Үнэнч шударга байх нь хүн чанарын, зөв замаар явахын хамгийн үндсэн тал гэдгийг улам их мэдэрсэн шүү.

Өмнөх: Салаа зам

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих