Жинхэнэ хүн шиг амьдрах цорын ганц зам

2021-11-17

Шиньчэн, Хятад

Шингэхэн үстэй зураачид асуудлыг нь шийдвэрлэж чадна гэж хэлээд үс ургуулах серум, үсний будаг, үсний тос, үс шингэлэгч, үсний машиныг зарж чадсан наймаачны тухай нэгэн япон зохиолчийн романыг би нэгэнтээ уншсан юм. Зураач ихээхэн мөнгө зарцуулсан боловч өнөөх л халзан шахуу толгойтой хэвээр үлджээ. Зохиолч егөөдөл ашиглан өнөө үед зарим ичгүүргүй наймаачдын ашигладаг заль мэхийг илчилж, үүнд хууртахгүй байхыг хүмүүст анхааруулсан байв. Иймэрхүү зүйл улам бүр дордсоор байгаа боловч хэн ч энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Би ч бас тэдний нэг байсан. Би илүү их мөнгө олохын тулд үйлчлүүлэгчдээ хуурч, худал хэлдэг байлаа. Тэгээд үүндээ бүр автаад ер больж чадахгүй байсан юм. Дараа нь би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар зарим үнэнийг ойлгосон. Миний үзэл бодол өөрчлөгдөж, Бурханы үгийн дагуу үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга байж эхэлсэн. Энэ бол илэн далангүй амьдарч, хүний төрхтэй байх цорын ганц зам билээ.

Би анх үсчний салон нээхдээ бизнесээ шударгаар хийнэ гэж амласан юм. Тэгээд түүнийгээ л хийж, хэзээ ч их ашиг олдоггүй байлаа. Би үйлчлүүлэгч бүрийнхээ үсийг янзлахад бүхнээ зориулдгийн дээр миний төлбөр бусад үсчнийхээс бага байв. Гэвч нэг жил ядартлаа ажилласны эцэст би түрээс, бизнесийн татвар, ус цахилгааны төлбөр, халаалтын төлбөр гэх зэргийг төлөөд ердөө 2,000 гаруй юаньтай л үлдсэн. Би замын эсрэг талын салонуудаас илүү их ажилтай байсан хэр нь тэд надаас хамаагүй их мөнгө олж байв. Тэд ихэвчлэн үйлчлүүлэгчдээ луйвардаж мөнгө олдог, өөдгүй тактикт түшиглэн зүй бус аргаар ашиг олдог гэдгийг би мэдэж байлаа. Үнэн хэрэгтээ, зарим үед би тэдний хийж байгааг хийхийг хүсдэг байсан ч тийм маягаар мөнгө олох нь сайхан санагддаггүй, хуучны үгэнд хэлдэгчлэн “ядуу мөртөө бардам” байв. Би хэчнээн ядуу байсан ч ёс жудгаа хадгалж үлдэх ёстой гэж санагдаж байсан юм. Тэгээд энэ талаар ихээхэн бодож үзээд үргэлжлүүлэн мөс чанартайгаар бизнес хийж, хэчнээн багыг олж байсан ч гэсэн сайн хүн байя гэж шийдлээ. Ийм маягаар гурван жил нисэн өнгөрч, надтай адил хугацаанд эхэлсэн бусад үсчин илүү том салон худалдаж авч эсвэл том бизнес эрхэлж байв. Тэдний зарим нь бүр өөрийн гэсэн машинтай болсон байсан ч би гурван жилийн өмнө байсан яг тэр байрандаа байлаа.

Нэг өдөр аав минь өвдөж, эмнэлэгт хэвтээд, эмчилгээнийх нь төлбөр хэдэн арван мянган юань болохоор байв. Надад хадгаламж бараг байсангүй. Би чадах чинээгээрээ мөнгө зээлсэн боловч эмнэлгийн төлбөрийн хагасыг нь л төлж чадсан юм. Хэр ихийг зээлснээ бодоод, хэзээ үүнийг төлж чадахаа мэдэхгүй байсан болохоор дотор минь тулаан өрнөлөө: Би үнээ бага зэрэг өсгөх ёстой юу? Чинээлэг үйлчлүүлэгчдээсээ арай ихийг нэхэмжилбэл ямар вэ? Намайг ийнхүү тээнэгэлзэж байтал нэг найз минь надад “Энэ бүх зовлон зүдүүр ердөө л нэр төрөө маш их боддогоос чинь болж байгаа юм. Бусад салоны эздийн жилийн ашиг хэдэн арван мянга байхад чинийх ердөө хэдхэн мянга л байна. Чи илжиг шиг зөрүүд юм. Тэр өрийг хурдхан төлье гэвэл чи бизнесээ илүү ухаалгаар хийх ёстой. Илүү их мөнгө олохын тулд жаахан заль мэх ашиглах хэрэгтэй” гэсэн юм. Түүнийг явсны дараа гудамжны эсрэг талын салоны эзэн ирээд, намайг тохуурхан: “Чи энэ салоныг үнэхээр сайн ажиллуулж байна шүү! Бизнес чинь сайн явж байна, чи нэр хүнд ч сайтай, гэхдээ л тийм ч ашигтай биш байгаад байна. Чи Тереза Эх болохыг хүсээ юу? Хэрвээ би чам шиг ур чадвартай байсан бол аль хэдийн баян болчих байлаа. Чи хэтэрхий үнэнч шударга юм. Бизнес эрхлэхэд овсгоотой байх хэрэгтэй, гэтэл чи өөрийгөө л ядраагаад, бараг мөнгө олохгүй байна. ‘Амьдрал мөнгөн дээр тогтдог’, ‘Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх’ гэж хүн бүр хэлдэг биш үү? Чи үүнийг жаахан бодож үзэх хэрэгтэй шүү” гэлээ. Тэр шөнө би орондоо эргэж хөрвөөн, унтаж чадаагүй юм. “Тэр хоёрын хэлсэн зүйл ортой байна шүү. Би бизнесээ маш үнэнч шударгаар хийдэг юм чинь хэзээ мөнгө олох юм бэ? Тэдний хэлснээр ‘Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй.’ Ганц зоосоор баатрыг ч ялан дийлж болно. Тэгээд ч, аав минь эмнэлэгт өвчтэй байгаа, би эмчилгээг нь саатуулж болохгүй. Аавынхаа эмчилгээний төлөө, өрөө төлөхийн төлөө жаахан мөнгө олохын тулд хэдхэн арга ухаан ашиглах нь ойлгомжтой хэрэг” гэж би бодлоо. Ингэж өөрийгөө тайвшруулаад, үүнийгээ арай чинээлэг үйлчлүүлэгчдээс эхлээд оролдож үзэхээр шийдсэн юм.

Маргааш нь үсэндээ хими хийлгэхийг хүссэн нэг үйлчлүүлэгч орж ирлээ. Хувцасласан байдлыг нь харахад нэлээд чинээлэг харагдаж байсан тул би энэ боломжийг ашиглан арай ихийг олъё гэж бодов. Тэр эмэгтэйг төлбөрөө хийх үед би шууд 200 юань нэхлээ. Үнэнийг хэлэхэд би ердийн үед 120 юанийн л төлбөр авдаг байсан болохоор зүрх хүчтэй цохилж, тийм ихийг нэхэх үед үйлчлүүлэгч намайг илүү мөнгө авлаа гэж буруутгах болов уу гэж гайхширч байсан юм. Хэрвээ тэр эмэгтэй хэтэрхий үнэтэй байна гэж хэлсэн бол би үнээ бага зэрэг буулгаж болох байв. Буруутай санагдсан болохоор би тэр эмэгтэйн нүд рүү ч харж чадсангүй. Гэтэл үйлчлүүлэгч мөнгөө даруйхан өгөөд, тэр ч бүү хэл миний чадварыг магтлаа. Тэр үйлчлүүлэгч үсний засалтдаа үнэхээр сэтгэл хангалуун байсан бөгөөд хэдийг ч төлсөн болохоор байна гэж хэлсэн юм. Тэгээд найз нөхөд, гэр бүлийнхэндээ намайг санал болгоно гэлээ. Түүнийг явсны дараа би хэсэг хугацаанд тайвширч өгөхгүй байв. Тэр эмэгтэй надад тэгж их итгэж байхад би түүнийг хуурчихлаа. Энэ маш ёс суртахуунгүй хэрэг боллоо. Гэхдээ бас “Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх.” Тэгээд бас миний өр байсан болохоор буруутай мэдрэмжээ зүгээр л сэтгэлийнхээ мухарт хийчихсэн юм. Тэр өдрөөс эхлээд бизнес хийх хандлагаа өөрчилж, чинээлэг үйлчлүүлэгч орж ирэхийг харахаараа инээмсэглэл дүүрэн угтаж аваад, зарим нэг онцгой үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн санал болгох боллоо.

Нэгэн удаа, нэг үйлчлүүлэгч үсээ угаалгаж, хэлбэр оруулахыг хүсэж байна гэж хэлэхэд би: “Үс угаахад 10 хүрэхгүй юань болно. Тэрнээс ч их мөнгө авах арга заль олох хэрэгтэй байна даа” гэж бодоод түүнд “Таны үс хэтэрхий хуурай юм. Хэрвээ та эртхэн арчлахгүй бол унаж эхэлж магадгүй, үс гэдэг чинь эмэгтэйчүүдийн хоёр дахь нүүр царай л гэсэн үг. Хэрвээ таны үсэнд асуудал үүсвэл харамсахад хэтэрхий оройтсон байх болно шүү” гэлээ. Үйлчлүүлэгч миний хэлж байгаа бүхэнд үнэмшээд, үс уналтын эсрэг тэжээлийн иж бүрдэл бүтээгдэхүүнд 300 юань зарцуулж, халуун тосон эмчилгээний байнгын үйлчлүүлэгч болов. Түүнийг явсны дараа надад бага зэрэг тавгүй санагдаж байлаа. Би мөнгөтэй болсон боловч тэр бүтээгдэхүүн хэр үр дүнтэй болохыг сайн мэдэхгүй байв. Магтаж ярьсан байтал тийм ч үр дүнтэй биш байгаад, тэр үйлчлүүлэгч эргэж ирээд гомдол гаргавал яах вэ? Гэхдээ санаа зовоод нэмэргүй байлаа. Би аль хэдийн зарчихсан, тэгээд гүйцээ. Хэдэн өдрийн дараа нэг үйлчлүүлэгчийн үсийг тайрч байх үед хуйх нь хагтаж, загатнадгаа хэлсэн юм. “Энд зардаг зарим шампуниа санал болговол жаахан илүү мөнгө олох боломжтой” гэж би бодоод, “Үрэвслээс болоод хуйх хагтаж, загатнадаг, хэрвээ хүндрэх юм бол үс чинь унаж эхэлнэ, ингэснээр өөрийн үнэлэмжид чинь нөлөөлнө шүү дээ” гэж эвтэйхэн хэллээ. Тэр даруй үйлчлүүлэгч надаас энэ талаар юу хийж болохыг асуусан тул мэдээжийн хэрэг би хагны эсрэг шампуниа санал болгож, үр дүнтэй байх болно гэж амлалаа. Тэр үйлчлүүлэгч үнэхээр баяртайгаар шампунийг худалдан авсан юм. Би ердөө 25 юанийн өртөгтэй бүтээгдэхүүнийг 68 юаниар зарсан бөгөөд тэр үйлчлүүлэгч надад ахин дахин талархаж байв. Ийм маягаар мөнгө олох нь хэчнээн амархан болохыг би ухаарсан юм. Бусад салоны эзэд аль хэдийн баян болсонд гайхах юмгүй ажээ. Тэгээд би ч гэсэн удахгүй баян болж, аавынхаа эмнэлгийн төлбөрт санаа зовох шаардлагагүй болно гэж бодогдсон юм. Ийм маягаар сэтгэл минь тавгүйрхэхээ аажмаар больж, мөнгө олох цорын ганц арга зам бол худал хэлж, хуурах явдал гэдэгт итгэх болов.

Арван жил нүд ирмэхийн зуурт өнгөрч, би мөнгөтэй болоод, бүх өрөө төлөөд зогсохгүй бүр байшин, машин худалдаж авлаа. Гэхдээ яагаад гэдгийг бүү мэд, хэдийгээр илүү тав тухтай амьдарч байгаа ч гэсэн огтхон ч аз жаргалтай байж чадахгүй байсан юм. Надад үргэлж нэг тийм хоосон, тавгүй мэдрэмж төрдөг байлаа. “Хүний үйлдэл бүхнийг Тэнгэр бурхан харж байдаг”, “Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэж хэлдэг дээ. Надад хууртсан тэр бүх үйлчлүүлэгч нэг л өдөр надаас хариугаа авахаар ирээд, нэр хүндийг минь сүйрүүлнэ гэж айж байлаа. Тэгж бодмогц дотор арзайх бөгөөд айдастай амьдрах нь ядаргаатай байв. Буцаад үнэнч шударгаар бизнес хийхийг үнэхээр хүсэж байсан ч тэгж чадахгүй л байлаа. Би яг л амташчихсан хулгайч шиг байсан бөгөөд болихыг хүссэн ч чадахгүй л байв.

Ингээд нүглийн намагт уначхаад шаналан тэмцэлдэж байх яг тэр үед нэг найз минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надтай хуваалцсан билээ. Тэрээр Бурханы үг бол бүх үнэн бөгөөд бидний бүх бэрхшээлийг шийдвэрлэж чадна, бидний сэтгэл доторх шаналлыг анагааж чадна гэж хэлсэн юм. Дараа нь би бусадтай хамт цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, магтаалын дуу дуулж эхэлсэн бөгөөд үнэхээр тайвшралыг мэдэрч байв. Тийм мэдрэмжийг мөнгөөр үнэлэхийн аргагүй. Тэгээд би итгэлээ сайн хэрэгжүүлэхээр шийдсэн юм.

Нэг удаагийн цуглаан дээр ах эгч нар Бурханы үгийн хэсгийг уншлаа. “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ… Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Энэ нь миний хувьд үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Бурхан үнэнч хүмүүст дуртай, харин ов мэхтэй хүмүүсийг жигшдэг гэдгийг би харсан юм. Үнэнч шударга хүн байх нь Бурханы хаанчлалд орох цорын ганц зам юм. Ах эгч нар бүгд ариухан, нээлттэй байлаа. Өөрсдийн нэр нүүр, байр суурийг хамгаалахын тулд худлаа хэлэх үе тэдэнд байдаг ч гэсэн, өөрсдийгөө үргэлж эргэцүүлж, нээлттэй, үнэнч шударга байж чаддаг байв. Тэдний амьдрал үнэхээр эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн байсан бөгөөд чуулган дэлхий ертөнцтэй огт адилгүй болох нь мэдрэгдсэн юм. Бурхан үнэнч хүмүүст дуртай, хүн үнэнч шударга байх тусам Бурханд улам таалагдана, харин ов мэхтэй байх тусам нь Бурхан түүнийг улам жигшинэ. Үнэнч шударга хүмүүс л жинхэнэ аз жаргал, баяр хөөрийг олж авч чадна. Тиймээс би үнэнч шударга хүн, Бурханд таалагддаг нэгэн болохыг үнэхээр хүсэж байлаа. Гэсэн ч би бизнес эрхэлдэг эмэгтэй гэдгээ, мөнгө л бүх зүйл болсон энэ материалист нийгэмд үнэнч шударгаар бизнес хийвэл мөнгө олж чадахгүйгээр зогсохгүй бусад хүн тэнэг гэж бодно гэсэн үг гэдгийг бодож үзлээ. Энэ нийгэмд тийм маягаар хөлөө олох ямар ч аргагүй бөгөөд эцэст нь зүгээр л хаалгаа барих хэрэгтэй болно. Гэтэл Бурханы үгэнд, Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай бөгөөд ов мэхтэй хүмүүс аврагдаж бараг чадахгүй гэж тодорхой өгүүлжээ. Хэрвээ би бизнес эрхлэхдээ Бурханы шаардсанаар үнэнийг хэрэгжүүлэхгүй, харин заль гаргаж, худал хэлж, хууран мэхэлсээр байвал Бурханд зэвүүцмээр байх бус уу? Энэ талаар ахин дахин бодсоны эцэст би Бурханы үгийн дагуу үйлдэн, үнэнийг хэлж, үнэнч шударга хүн байж дадахаар шийдсэн билээ.

Нэгэн өдөр үйлчлүүлэгчийнхээ үсийг тайрч байтал үйлчлүүлэгч маань үс нь хуурай байгаа эсэхийг асуугаад, хэрвээ хуурай байвал тосон эмчилгээ ч бас хийлгэе гэлээ. Тэгэхэд нь “Үс тайраад би ердөө арван юань л олно, харин тосон эмчилгээ хийвэл дор хаяж л зуун юань олно гэсэн үг. Үйлчлүүлэгч өөрөө л үүнийг хүссэн болохоос би түүнээс илүү мөнгө авахаар огт шахаж шавдуулаагүй шүү дээ” гэж бодогдсон юм. Үнэн хэрэгтээ, үсийг нь харахад ерөөсөө хуурай харагдаагүй боловч хэрвээ би үнэнийг нь хэлчихвэл тэр үйлчлүүлэгч тосон эмчилгээ хийлгэхгүй нь лавтай байв. Ийнхүү яах учраа олохгүй байх үед минь Бурханы энэ үг санаанд орлоо: “Үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Үнэнч шударга хүмүүс үг, үйл хэрэгтээ бодитой, үнэн бодит байдаг гэдгийг Бурханы үг цагаа олж надад сануулсан юм. Тэд Бурханы өмнө эсвэл бусад хүмүүсийн өмнө ов мэхтэй байдаггүй. Нэгэнт би үнэнч шударга хүн байхыг хүссэн тул Бурханы үгийн дагуу үйлдэж, үнэнийг хэлэх ёстой байлаа. Тиймээс би үйлчлүүлэгчид хандан, “Таны үс хуурай биш байна. Мөнгөө үрэх хэрэггүй” гэхэд үйлчлүүлэгч гайхан “Ийм мэргэжлийн ёс жудагтай байгаа чинь гайхмаар юм. Өнөө үед чам шиг бизнес хийдэг хүн маш цөөхөн байгаа. Би гэр бүлийнхнээ бүгдийг нь чам руу явуулж, үсийг нь засуулна аа” гэж хариуллаа. Үйлчлүүлэгчийн ингэж хэлэхийг сонсоод сэтгэл минь хөдөлж, Бурханд ахин дахин талархсан юм. Үнэнч шударга байж, үнэнийг хэлэх нь хэчнээн гайхалтай, хэчнээн сайхан болохыг би мэдэрсэн билээ!

Дараагийн өдрүүдэд нь би Бурханы шаардлагын дагуу үнэнч хүний үйлдэл гаргаж байлаа. Нэг л мэдэхэд, зүрх сэтгэлд минь байсан тэр бүх айдас, зовнил алга болоод, хүмүүс буцан ирж, гомдоллох талаар санаа зовохоо больж, шөнө болгон бөх гэгч нь унтах болов. Би үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударгаар ярьж чадна гэж бодсон юм. Гэхдээ гайхмаар нь, миний сатанлаг зан чанар, гүн ухаан гүнзгий шингэсэн байжээ. Ихээхэн ашигт уруу татагдах үедээ би буцаад хуучин хэвдээ орсон юм.

Нэгэн өдөр таван эмэгтэй салон дээр ирлээ. Тэд аяллаасаа дөнгөж ирсэн бөгөөд таксины жолооч нь манай салоныг санал болгосон тул шууд наашаа ирсэн байв. Эмэгтэйчүүдийн нэг нь “Үнэ нь асуудал биш, зүгээр л сайхан янзлаад өг” гэв. Ингэж хэлэхийг нь сонсоод би дотроо “Мөнгө бараг л миний халаасанд ороод ирж. Би ганцхан энэ удаа л үнэнээс давъя, Бурхан намайг уучлах учиртай” гэж бодсон юм. Ингээд би 160 юанийн химийг 260 юань гэж хэлсэн бөгөөд тэд юу ч хэлсэнгүй. Ингэж би илүү 500-г оллоо. Мөнгө авахдаа би үнэхээр баярлаж, салоныхоо тэр сарын түрээсэнд санаа зовох шаардлагагүй боллоо гэж бодож байсан ч тэр шөнөдөө дүнсгэр царайлж, сэтгэл хямарч, унтаж чадахгүй эргэж хөрвөөв.

Хожим нь би, үнэнч шударга хүн байх нь эерэг зүйл бөгөөд биеэ хэрхэн авч явах, мөн аврагдаж, Бурханы хаанчлалд орж чадах эсэхтэй маань холбоотой гэдгийг мэдэж байсан тухайгаа бодлоо. Тэгтэл би яагаад үүнийг хэрэгжүүлж чадсангүй вэ? Жинхэнэ шалтгаан нь юу байсан бэ? Хариулт хайж байгаад Бурханы үгийн уншлагын видео үзсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Урьд нь хүмүүс хэнийг ч луйвардалгүй бизнесээ эрхэлдэг байв; хэн худалдан авахаас үл хамааран бараагаа адилхан үнээр зардаг байлаа. Мөс чанар болон хүн чанар сайтайн зарим элемент энд илэрхийлэгдэж байгаа бус уу? Хүмүүс бизнесээ ингэж үнэнчээр эрхэлж байсан нь тухайн үед тэдэнд мөс чанар, хүн чанар байсаар байж гэдгийг харуулдаг. Гэвч мөнгөний төлөөх хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэнээр хүмүүс өөрийн мэдэлгүй мөнгө, ашиг хонжоо, зугаа цэнгэлийг улам бүр хайрлах болсон. Товчхондоо хүмүүс мөнгийг урьдынхаасаа илүү чухалчлан үзэх болжээ. Хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх үедээ өөрсдийн нэр хүнд, алдар цуу, нэр нүүр, ёс жудагт өөрийн мэдэлгүй багахан ач холбогдол өгч эхэлдэггүй гэж үү? Бизнес эрхлэх үедээ чи, хүмүүс бусдыг луйвардаж, баяжихын тулд олон янзын арга ашиглаж байгааг хардаг. Хэдийгээр олсон мөнгө нь буруу аргаар олсон мөнгө боловч тэд улам бүр баяжсаар байдаг. Тэд чамтай адилхан бизнес эрхэлдэг боловч тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ чамаас илүү сайхан амьдралд умбадаг бол чамд тавгүй санагдаж: ‘Би яагаад ингэж чадахгүй гэж? Би яагаад тэдэн шиг их мөнгө олж чаддаггүй юм бэ? Би илүү их мөнгө олж, бизнесээ цэцэглүүлэх арга замыг бодож олох ёстой’ гэж өөртөө хэлдэг. Чи тэгээд яаж их мөнгө олох талаар чадлынхаа хэрээр тунгаан боддог. Бүх үйлчлүүлэгчид адилхан үнэхээр юм зарж мөнгө олох ердийн аргын дагуу бол, олсон аливаа ашиг чинь мөс чанартайгаар олдсон байдаг. Гэхдээ энэ нь хурдан баяжих арга биш. Ашиг олохоор яарсан хүсэлдээ хөтлөгдөөд бодол санаа чинь аажмаар өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтийн үеэр биеэ авч явах зарчим чинь ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Анх хэн нэгнийг хуурах үедээ чи биеэ барьж, ‘Энэ удаа л би хүн хуурна. Тэгээд дахиж ингэхгүй. Би хүмүүсийг хуурч болохгүй. Хуурах нь ноцтой үр дагавартай. Энэ нь надад ихээхэн төвөг удах болно!’ гэж хэлдэг. Анх удаа хэн нэгнийг мэхлэх үед зүрх сэтгэлд чинь бага зэрэг гэмшил төрдөг; чамайг гэмшүүлж, чамайг зэмлэх нь—хүний мөс чанарын чиг үүрэг болохоор хэн нэгнийг хуурах үед чамд эвгүй санагддаг. Харин хэн нэгнийг амжилттай хуурсныхаа дараа чи одоо өмнөхөөсөө илүү их мөнгөтэй болсноо харах ба энэ арга чиний хувьд тун ашигтай байж болох юм гэж боддог. Өөрийнхөө зүрх сэтгэл дэх үл ялиг өвдөлтийг үл харгалзан чи амжилт гаргасандаа өөртөө баяр хүргэмээр санагдаж, өөрөөрөө бага зэрэг бахархдаг. Анх удаагаа чи өөрийн үйлдлийг зөвтгөж, зальхай арга замаа зөвтгөдөг. Үүний дараа, энэхүү мэхлэлт хүнийг бохирдуулмагц энэ нь мөрийтэй тоглоомд орж, дараа нь мөрийтэй тоглогч болсон хүнтэй адил байдаг. Чи хууран мэхлэх үйлдлээ өөрийн мэдэлгүй зөвтгөж, хүлээн зөвшөөрдөг. Өөрийн мэдэлгүйгээр чи хууран мэхлэлтийг хууль ёсны арилжааны зан байдал, мөн оршин тогтнож, амь зуухад чинь хамгийн ашиг тустай арга барил гэж үздэг; ингэснээрээ хурдан баяжиж чадна гэж боддог. Үйл явц нь энэ: Эхлээд хүмүүс, ийм зан байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй ба ийм зан байдал, хэрэгжүүлэлтийг дорд үздэг. Дараа нь тэд ийм зан байдлыг өөрсдөө туршиж, өөрсдийнхөө арга замаар оролдож үзээд зүрх сэтгэл нь аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. Тэгвэл энэ нь ямархуу өөрчлөлт байдаг вэ? Энэ нь, нийгмийн хандлагын чамд суулгасан энэхүү хандлага, энэхүү үзэл санааг зөвтгөж, хүлээн зөвшөөрөх явдал юм. Нэг л мэдэхэд, бизнес хийхдээ хүмүүсийг хуурч мэхлэхгүй бол алдагдал хүлээнэ гэж чамд санагддаг; мөн бусдыг хуурч мэхлэхгүй бол ямар нэгэн зүйлийг алдчихсан юм шиг санагддаг. Өөрийн мэдэлгүйгээр энэхүү хууран мэхлэлт нь чиний амин сүнс, гол тулгуур, амьдралын чинь зарчим болсон тийм шаардлагатай чухал зан авир болдог. Хүн энэхүү зан байдлыг болон энэ бодол санааг хүлээн зөвшөөрсний дараа зүрх сэтгэлд нь өөрчлөлт гардаг бус уу? Чиний зүрх сэтгэл өөрчлөгдсөн, тэгвэл ёс жудаг чинь ч бас өөрчлөгдсөн үү? Хүн чанар чинь өөрчлөгдсөн үү? Мөс чанар чинь өөрчлөгдсөн үү? (Тийм.) Тийм ээ, энэ хүний хэсэг бүр, зүрх сэтгэлээсээ эхлээд бодол санаа хүртлээ, мөн гадна доторгүй өөрчлөгдөх хэмжээнд хүртлээ дээд зэргээр өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлт нь чамайг Бурханаас улам бүр холдуулж, чи Сатантай улам таарамжтай болдог; тэгээд Сатантай улам бүр адилхан болдог(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Бурханы үг бүгд бодит байдлыг тусгадаг. Би яг л ийм байсан. Анх би мөс чанараа дагаж, үнэнч шударгаар бизнес хийсэн. Гэхдээ аав минь эмнэлэгт хэвтэхээр болох үед найз нөхөд, хамт олныхоо шахалтаар би илүү их мөнгө олохын тулд худал хэлж, хуурч эхэлсэн. Тэгээд эцэст нь өөрийгөө зогсоож чадахаа больж, болихыг хүссэн ч чадахгүй байлаа. Тэр бүхэн Сатаны завхралаас болсон гэдгийг би олж харсан юм. Би нийгмийн нөлөөнд автаж, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Мөнгө нэгдүгээрт”, “Мөнгө бүх юм биш, гэхдээ үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй”, “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэх мэт Сатаны гүн ухааныг өөрийнхөө уриа лоозон болгож, нэр төртэйгөөр мөнгө олохын оронд ёрын муу чиг хандлагыг дагажээ. Ашгийн төлөө, ёс зүйн үндсэн стандартаасаа татгалзаж, бусдаас ажигласан зүйлдээ тааруулан хандаж сурчээ. Үйлчлүүлэгчдийг хуурахын тулд тархиа гашилгаж, яахаас ч буцахаа больж, улам аминчхан, зальтай, ёрын муу, шуналтай болж, хэвийн хүнд байх ёстой мөс чанар, эрүүл ухаан, эрхэм чанараа гээжээ. Би энэ хэдэн жилийн хугацаанд худал хэлж, хууран мэхлээд жаахан мөнгө олж, өрөө төлөөд, илүү тав тухтай амьдралаар амьдарч байсан ч гэсэн жинхэнэ аз жаргалыг мэдрээгүй. Байнга л буруутай санагдаад, худал хуурмаг минь илчлэгдэн, нэр хүндийг минь сүйрүүлэх вий гэж үргэлж санаа зовж ирсэн. Гэхдээ би үүндээ урхидуулсан хэвээр, зугтаж чадахгүй байв. Итгэгч болсныхоо дараа, Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай гэдгийг мэдээд, Залбираад, Бурханы үгийг хэрэгжүүлэхээр шийдсэнийхээ дараа ч гэсэн ихээхэн хэмжээний мөнгөнд уруу татагдах үедээ худал хэлж, хуурахаа больж чадаагүй. Тэгээд би Сатаны завхралд хэр гүн өртсөнөө харж, амьдралын эдгээр сатанлаг гүн ухаан бол хүмүүсийг төөрөгдүүлж, хорлодог сөрөг зүйлс юм байна гэдгийг эцэст нь ухаарсан юм. Тэдгээр нь намайг маш их завхруулсан болохоор би улам бүр ёрын муу болж, самуурчээ. Ийм санаагаар амьдарч, шударга бусаар бизнес хийх нь амьдрах зөв зам биш. Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардсанаар, үнэнч шударга хүний хувиар үнэнийг хэрэгжүүлэх нь амьдралын цорын ганц зөв зам билээ!

Дараа нь би Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа: “Яаж үнэнч хүн болох вэ? Үнэнч хүн байх явдлыг яаж хэрэгжүүлэх вэ? (Хууран мэхлэхгүй, яриагаа зөөлрүүлэхгүй байх замаар хэрэгжүүлдэг.) Тэгэх нь зөв, мөн үүнд нарийн ширийн зүйл бий. ‘Зөөлрүүлэхгүй байх’ гэж юу гэсэн үг вэ? Худал хэлэхгүй, мөн хэлж байгаа зүйлдээ хувийн санаа, зорилго өвөрлөхгүй байна гэсэн үг. Хэрэв чи хууран мэхлэлт, хувийн санаа, зорилго өвөрлөдөг бол аяндаа худал хэлнэ. Чиний дотор ямар ч хууран мэхлэлт, хувийн санаа, зорилго байхгүй бол хэлж байгаа зүйлээ зөөлрүүлэхгүй, мөн үүнд ямар ч худал хуурмаг агуулагдахгүй; чи ‘тийм’ гэж хэлэх үед ‘тийм’ гэсэн утгатай, ‘үгүй’ гэж хэлэх үед ‘үгүй’ гэсэн утгатай байх болно. Эхлээд зүрх сэтгэлээ ариусгах нь хамгийн чухал алхам юм. Зүрх сэтгэлээ ариусгамагц биеэ тоосон байдал, зальхай худал хуурмаг асуудлууд бүгд шийдвэрлэгдэнэ. Үнэнч хүн байхын тулд зүрх сэтгэлээ эдгээр хольцоос цэвэрлэх ёстой; тэгснээр үнэнч хүн байхад амархан болно. Үнэнч хүн байх нь төвөгтэй гэж үү? Үгүй, төвөгтэй биш. Чи дотроо хэчнээн олон байр байдал, завхарсан зан чанартай байлаа ч тэр бүгдийг шийдвэрлэж чаддаг нэг үнэн бий. Бүү худал хэл, юмыг байгаагаар нь хэл, үнэний дагуу хэрэгжүүлж, хийдэг юм бүхэндээ ил тод бай; Бурханы өмнө хүн шиг амьдар, гэрэлд амьдар(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”). Бурханы үгээс би хэрэгжүүлэлтийн замыг олсон юм. Бид эхлээд сэдлээ зөв болгож, ямар ч худал үг хэлэхгүй, хууран мэхлэхийг бодохгүй байх ёстой. Мөн нээлттэй амьдарч, хүмүүсийн хүндлэл, итгэлийг хүртэхүйц байж, хүний төрхийг улам бүр амьдран харуулах ёстой. Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай ба тэднийг ерөөдөг. Тийм хүн харанхуйд эсвэл зовлон шаналалд амьдардаггүй, худал хуурмагаа үргэлжлүүлэхийн тулд тархиа гашилгадаггүй. Ялангуяа худал хуурмаг нь эргээд өөрсдийг нь зовоох вий гэдгээс өдөр бүр айж амьдардаггүй. Үнэнч шударга хүмүүс тийм шахалтад ордоггүй, харин эрх чөлөөтэй, амар амгалан байдаг. Ингээд жинхэнэ утга учрыг нь ойлгомогцоо би Бурханы шаарддаг үнэнч шударга хүн байхыг хүсэх болсон юм.

Маргааш нь үд дундын үед хүний үс тайрч байтал өмнө нь үс өтгөрүүлэх эмчилгээ санал болгож байсан эмэгтэй уруу царайлан орж ирлээ. Би “Энэ эмэгтэй асуудал үүсгэх юм шиг байна. Бүтээгдэхүүн муу байсан гэж хэлээд бусад үйлчлүүлэгч энийг нь сонсвол яах билээ? Тэгвэл миний бизнест нөлөөлнө. Энэ эмэгтэйг эндээс гаргахын тулд би юу хийж болох вэ?” гэж бодов. Яаж зохицуулахаа шийдэхээр оролдож байх яг тэр үед Бурханы ийм үг санагдлаа: “Бүү худал хэл, юмыг байгаагаар нь хэл, үнэний дагуу хэрэгжүүлж, хийдэг юм бүхэндээ ил тод бай; Бурханы өмнө хүн шиг амьдар, гэрэлд амьдар(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Завхарсан зан чанарыг шийдвэрлэх зам”). Би цаашид худал хэлж, хуурч болохгүй, тэр эмэгтэй юу ч хэлсэн бай, бусад үйлчлүүлэгч намайг юу ч гэж бодсон бай, дараа нь мөнгө олж чадах ч бай, үгүй ч бай, Бурханы үгийн дагуу үнэнч шударга байж, зүгээр л үнэнийг хэлээд, гомдлыг нь зохих ёсоор хүлээн авах ёстой гэж бодогдсон юм. Яг ингэж бодож байтал тэр эмэгтэй: “Энэ үс өтгөрүүлэгч үсийг илүү их ургуулж тусална гэж чи хэлээгүй бил үү? Надад ганц ширхэг ч шинэ үс ургасангүй. Чи намайг хуурч байсан юм байна, тийм үү?” гэж ууртай хэллээ. Би түүнд чин сэтгэлээсээ “Зарим үйлчлүүлэгч энэ барааг бага зэрэг үр нөлөөтэй байна гэж хэлсэн, бусад нь тийм биш байна гэсэн. Би өөрөө хэрэглээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Хэрвээ үр дүнгүй байна гэж та үзэж байгаа бол дахиж хэрэглэх хэрэггүй, би таны төлбөрийг буцааж өгье” гэв. Ингэж хэлэхийг минь сонсоод тэр уурлахаа больж, инээмсэглэн “Би зүгээр л үнэнийг мэдэх гэсэн юм. Чи үнэнч байгаа учраас төлбөрийн буцаалт хийх хэрэггүй. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд миний үс өтгөн болоогүй ч гэсэн урьдынхаасаа илүү зөөлөрч, гялалздаг болсон” гэж хэлсэн юм. Тэр эмэгтэйг явсны дараа яг юу болоод өнгөрснийг би бодож үзэв. Үнэнч шударга байж, үнэнийг хэрэгжүүлэх нь сул талтай биш гэдгийг би үнэхээр үзэж мэдэрлээ. Ингэх нь бусдын хүндлэл, итгэлийг хүлээгээд зогсохгүй бас сайхан санагдаж байв. Энэ нь намайг үнэнч шударга хүн байх илүү их итгэл төрүүлсэн билээ.

Нэг амралтын өдрөөр эгч минь үсээ угаалгахаар манай салонд ирэх үед үсээ будуулах гэсэн нэг үйлчлүүлэгч тэнд байсан юм. Би үйлчлүүлэгчийн үсийг хараад “Та үсээ саяхан будуулсан байна. Эдгээр үсний будагт таны биед хортой химийн элементүүд байдаг болохоор та хэсэг зуур будалгүй хүлээх хэрэгтэй” гэж хэллээ. Үйлчлүүлэгч бага зэрэг гайхсан байдалтай “Ингэж бизнес хийдэг хүмүүс байдаг гэдэгт ер итгэж чадахгүй нь. Та ийм амжилттай байгаад гайхах юмгүй. Сайн зан авир бизнесийг амжилттай болгох юм аа!” гэж хариуллаа. Тэр үйлчлүүлэгчийг явсны дараа эгч над руу хачин хараад, “Чи халуураад байгаа юм уу, хаашаа юм? Тэр мөнгө бараг гарт чинь ороод ирж байхад чи авсангүй” гэв. Би тайвнаар “Биеэ авч явах байдал маань бидний бизнест нөлөөлдөг. Муу хүн яаж сайн бизнес эрхэлж чадах билээ? Шударга бус аргаар хурдан хугацаанд мөнгө олж болох боловч удаан үргэлжлэхгүй. Би одоо бүхнийг шулуун шударгаар хийж байгаа, мөс чанартайгаар мөнгө олох нь надад хавьгүй дээр санагддаг” гэж хэлэхэд эгч минь инээмсэглэн, “Өмнө нь бизнес хийдэг байсантай чинь огт адилгүй байна шүү. Чи үнэхээр өөрчлөгджээ” гэлээ. Эгчийнхээ гайхсан царайг хараад би Бурханд ахин дахин талархсан юм. Энэ бүхэн нь Бурханы үгийн ач бөгөөд би үнэнч хүн байж, үнэнийг хэлэхийн амар амгаланг амталсан билээ.

Үүний дараа манай салон амралтын өдөр, баярын өдөр болгонд бужигнаж, хүнээс сонсоод эсвэл найз нөхөд нь санал болгосон учраас маш олон хүн ирдэг болов. Би худал үг хэлэхгүйгээр бизнест хөлөө олж хэзээ ч чадахгүй, хүмүүс намайг дооглож тохуурхана гэж боддог байсан. Гэхдээ тэр үзэл хэчнээн инээдтэй, утгагүй болохыг эцэст нь харсан юм. Сатаны гүн ухааныг дагах нь түр зуурын ашиг авчирдаг бөгөөд зөвхөн хоосон байдал, зовлон шаналал л үлдээдэг. Энэ бол ямар ч хүний төрхгүйгээр, жигшүүртэй олиггүй амьдрах арга зам юм. Одоо би үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударгаар ярьж, шулуун шударга амьдрахад анхаардаг. Би бусдын хүндлэл, итгэлийг хүлээгээд зогсохгүй, өөрт минь амар тайван санагддаг. Энэ бол амьдрах гайхалтай арга зам! Миний энэ туулсан жаахан өөрчлөлт бүхэлдээ Бурханы үгийн л ач! Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих