171 Бие махбодтой болсон Бурхан авралын ажилд илүү тохиромжтой

1 Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн бие махбодын ялгамж чанараар гарч ирж шүүлтийн ажлаа хийдэг. Шүүгддэг нэгэн нь махан биеэс бүтсэн, завхарсан хүн болохоос Сатаны сүнс шууд шүүгддэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш, харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн завхралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд явуулсан бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болоод үр дүн нь тэр даруй харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа.

2 Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар махбод дахь Бурхан хүний зөвт бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал болон Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх байр суурьтай байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр дээд бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх зөвт бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм.

3 Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний зөвт бус байдлыг сайн илчилж чадахгүй, ийм зөвт бус бус байдлыг бүрэн ил болгож бүр ч чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл болон Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөл рүү, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг—эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: 170 Бурхан хоёр удаа бие махбодтой болох нь хүн төрөлхтөнд хэрэгтэй

Дараах: 172 Бурхан ажлаа хийхийн тулд махбод болох ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих