1026 Бурхан төрөл бүрийн хүнд тохирох зохицуулалт хийдэг

1 Бүх хүн төрөлхтөн Бурханы бүтээл хэвээр юм. Хүмүүс ямар ч үндэс угсаанд харьяалагддаг бай, бүгд Түүний бүтээл мөн; тэд бүгд Адам, Евагийн үр удам билээ. Хүмүүс ямар төрлийн оршихуйд харьяалагддаг нь хамаагүй, бүгд Түүний бүтээл мөн; тэд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд харьяалагддаг тул тэдний хүрэх газар нь хүн төрөлхтөнд байх ёстой зүйл бөгөөд хүмүүсийг зохион байгуулдаг дүрмийн дагуу тэд хуваагдсан. Ёрын мууг үйлддэг бүтээлүүд эцэстээ устгагдаж, зөв шударга үйл хийдэг бүтээлүүд амьд үлдэнэ. Энэ хоёр төрлийн бүтээлд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт энэ юм.

2 Бурханы ажил дууссаны дараа Түүний бүх бүтээл дунд устгагдах хүмүүс, амьд үлдэх хүмүүс гэж байх болно. Энэ нь Түүний удирдлагын ажлын зайлшгүй чиг хандлага юм; хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид амьд үлдэхгүй; Бурханд дуулгавартай байж, эцсээ хүртэл дагадаг хүмүүс амьд үлдэх нь тодорхой. Энэ ажил нь хүн төрөлхтний удирдлагын ажил тул үлдэх хүмүүс ба таягдан хаягдах хүмүүс гэж байх болно. Эдгээр нь өөр өөр төрлийн хүмүүсийн өөр өөр төгсгөл бөгөөд Бурханы бүтээлүүдэд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт юм.

3 Хүн төрөлхтөнд зориулсан Бурханы туйлын зохицуулалт бол гэр бүлгүй, улсын хил хязгааргүй болгохын тулд гэр бүлүүдийг салгаж, улс үндэстнийг бутаргаж, улсын хил хязгаарыг нураах замаар тэднийг хуваах явдал юм, учир нь хүмүүс эцсийн эцэст нэг өвөг дээдсээс үүсэлтэй бөгөөд Бурханы бүтээл юм. Товчхондоо мууг үйлдэгч бүтээлүүд бүгд устгагдана, Бурханд дуулгавартай бүтээлүүд амьд үлдэнэ. Ийм маягаар амралтын цаг үе ирэхэд ямар ч гэр бүл, улс орон, ялангуяа үндэстэн гэж байхгүй байх болно; ийм төрлийн хүн төрөлхтөн бол хамгийн ариун хүн төрөлхтөн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос шинэчлэн найруулав

Өмнөх: 1025 Эцсийн өдрүүдэд хүнд өгөх Бурханы амлалт

Дараах: 1027 Хүн төрөлхтөн амралтад орох үе

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих