Бурханы ажлыг мэдэх нь 1

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 141

Өнөө үед Бурханы ажлыг мэдэх нь голчлон, эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы үндсэн үйлчлэл юу болохыг болон Тэр юу хийхээр газар дээр ирснийг мэдэх явдал юм. Бурхан явахаасаа өмнө үлгэр жишээ үзүүлэхийн тулд (эцсийн өдрүүдэд) газар дээр ирсэн гэдгийг Би Өөрийнхөө үгэнд өмнө нь дурдсан. Бурхан энэ үлгэр жишээг хэрхэн үзүүлдэг вэ? Үг хэлснээр, бүх газар нутаг даяар ажиллаж, үг хэлснээр үзүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажил юм; Тэрээр газар дэлхийг үгийн ертөнц болгохын тулд зөвхөн үг хэлдэг, ингэснээр хүн бүрийг Түүний үг хангаж, гэгээрүүлдэг, мөн хүний сүнс сэргэж, хүн үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэж авдаг. Эцсийн өдрүүдэд, бие махбодтой болсон Бурхан голчлон үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, цовдлолын золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Тэрээр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг халсан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг авчирсан; эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгосон юм. Тэрээр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, үг ашиглан хүнийг төгс болгож, гэгээрүүлж, гэрэлтүүлэхээр, хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн билээ. Есүс ирэх үедээ энэ үе шатны ажлыг хийгээгүй. Есүс ирээд олон ид шид үзүүлсэн, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулсан ба цовдлолын золин авралын ажлыг хийсэн юм. Үүний үр дүнд, өөрсдийн үзэлдээ хүмүүс Бурхан ийм л байх ёстой гэж итгэдэг. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүрийг арилгах ажил хийгээгүй; харин Тэр цовдлогдож, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь хүний үзэл дэх тодорхойгүй Бурханы эзэлж буй орон зайг арилгадаг, ингэснээр тодорхойгүй Бурханы дүр хүний зүрх сэтгэлд байхаа больдог. Өөрийн бодит үг, бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой, хэвийн ажлаар дамжуулан Тэрбээр Бурханы бодит байдлыг хүнд мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар, Бурхан хүнийг бүрэн төгс болгохын тулд Өөрийн махбодын хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг гүйцэлдүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Та нарын мэдэх ёстой зүйл бол:

1. Бурханы ажил ер бусын биш бөгөөд та нар энэ талаар үзэл өвөрлөх ёсгүй.

2. Бие махбодтой болсон Бурхан энэ удаа үндсэндээ ямар ажил хийхээр ирснийг та нар ойлгох ёстой.

Тэрээр өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, эсвэл ид шид үзүүлэхээр ирээгүй, мөн гэмшлийн сайн мэдээг түгээж, эсвэл хүнд золин аврал хайрлахаар ирээгүй. Яагаад гэвэл, Есүс энэ ажлыг аль хэдийн хийчихсэн бөгөөд Бурхан нэг ажлыг давтдаггүй. Өнөөдөр Бурхан Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийн бүх хэрэгжүүлэлтийг хаяхаар ирсэн. Жинхэнэ гэдгээ голчлон харуулахын тулд бодитой Бурхан ирсэн юм. Есүс ирэхдээ цөөхөн үг хэлсэн; Тэрээр голдуу ид шид үзүүлж, тэмдэг гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулсан, аль эсвэл хүмүүсийг үнэмшүүлж, үнэхээр Бурхан, сэтгэл хөдлөлгүй Бурхан мөн гэдгээ хүнд харуулахын тулд зөгнөл хэлсэн. Эцэст нь Тэр цовдлолын ажлыг гүйцэлдүүлсэн. Өнөөдрийн Бурхан тэмдэг, гайхамшгуудыг харуулдаггүй, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг ч хөөн зайлуулдаггүй. Есүсийг ирэх үед Түүний хийсэн ажил Бурханы нэг хэсгийг төлөөлсөн, харин энэ удаа Бурхан хийвэл зохих ажлын үе шатыг хийхийн тулд ирсэн, учир нь Бурхан нэг ажлыг дахин давтдаггүй; Тэр бол үргэлж шинэлэг байдаг, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан юм, иймээс өнөөдөр чи бодитой Бурханы үг болон ажлыг л хардаг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 142

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан голчлон үгээ хэлж, хүний аминд шаардлагатай бүхнийг тайлбарлаж, хүний орох ёстой зүйлийг заан үзүүлж, Бурханы үйл хэргийг хүнд харуулж, Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч, гайхалтай байдлыг хүнд харуулахын тулд ирсэн юм. Бурханы ярьдаг олон арга замаар дамжуулан хүн Бурханы эрхэм дээд, агуу байдал, мөн түүнчлэн Бурханы даруу, нууцлаг байдлыг хардаг. Бурхан эрхэм дээд боловч даруу, нууцлаг бөгөөд хамгийн өчүүхэн нь болж чадна гэдгийг хүн хардаг. Түүний үгийн зарим нь шууд Сүнсний өнцгөөс хэлэгддэг, зарим нь хүний өнцгөөс шууд хэлэгддэг ба зарим нь гуравдагч хүний өнцгөөс хэлэгддэг. Үүнээс, Бурханы ажилладаг байдал асар олон янз байдгийг харж болох ба Тэр үгээр дамжуулан хүнд үүнийг харуулдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил хэвийн бөгөөд бодитой байдаг, тиймээс эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүст хамгийн том шалгалт тулгардаг. Бурханы хэвийн болон бодитой байдлаас үүдэн бүх хүн тийм шалгалтын дунд орсон; хүн Бурханы шалгалт руу унасан нь Бурханы хэвийн болон бодитой байдлаас болдог. Есүсийн эрин үед ямар ч үзэл, эсвэл шалгалт байгаагүй. Есүсийн хийсэн ихэнх ажил хүний үзэлтэй нийцэж байсан учраас хүмүүс Түүнийг дагасан ба Түүний талаар ямар ч үзэл өвөрлөөгүй. Өнөөдрийн шалгалт нь хүнд тулгарч байсан шалгалтуудаас хамгийн том нь бөгөөд энэ хүмүүс асар их гай зовлонгоос гарч ирсэн гэж хэлэх үед хэлээд буй гай зовлон нь энэ юм. Өнөөдөр, энэ хүмүүст итгэл, хайр, хатуужил, дуулгавартай байдлыг бий болгохын тулд Бурхан үгээ хэлдэг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хэлсэн үг нь хүний уг чанар-мөн чанарын дагуу, хүний зан авирын дагуу, өнөөдөр хүний орох ёстой зүйлийн дагуу байдаг. Түүний үг бодитойн сацуу хэвийн байдаг: Тэр маргаашийн тухай ярьдаггүй, өчигдрийг ч эргэж хардаггүй; Тэр өнөөдрийн орох, хэрэгжүүлэх, ойлгох ёстой зүйлийн талаар л ярьдаг. Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой. Яагаад өнөөдрийн Бурханы ажил Есүсийн ажлаас өөр байдаг юм бэ? Яагаад өнөөдөр Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг зайлуулж, өвчтэйг эдгээдэггүй юм бэ? Хэрвээ Есүсийн ажил нь Хуулийн эрин үед явагдсан ажилтай адилхан байсан бол Нигүүлслийн эрин үеийн Бурханыг төлөөлж чадах байсан уу? Цовдлолын ажлыг гүйцэлдүүлж чадах байсан уу? Хэрвээ Хуулийн эрин үед байсантай адилаар Есүс сүмд орж, амралтын өдрийг сахисан бол хэн ч Түүнийг хавчихгүй байх байсан бөгөөд бүгд тойрон хүрээлэх байсан. Тэгсэн бол Тэр цовдлогдох байсан уу? Золин авралын ажлыг гүйцэлдүүлж чадах байсан уу? Хэрвээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Есүстэй адилаар тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол ямар хэрэгтэй байх юм бэ? Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын өөр нэг хэсгийг буюу удирдлагын төлөвлөгөөнийх нь нэг хэсгийг төлөөлөх зүйлийг хийсэн цагт л хүн Бурханы талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй болж, тэр үед л Бурханы удирдлагын төлөвлөгөө биелж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 143

Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэрээр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэрээр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглан өөр өөр байдлаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүрийг арилгахын тулд үг хэлэх арга барилыг ашигладаг. Энэ бол Бурханы хийдэг үндсэн ажил юм. Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, ид шид үзүүлж, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан ажлын энэ үе шатыг буюу гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг мэдэж, зүрх сэтгэлээс нь Есүсийн дүр арилж, Бурханы шинэ дүрээр солигдож болох юм. Хүний доторх Бурханы дүр хуучин болмогцоо шүтээн болдог. Есүс ирээд ажлын тухайн үе шатыг биелүүлэхдээ Бурханыг бүхэлд нь төлөөлөөгүй. Тэр зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлж, зарим үгийг хэлж, эцэст нь цовдлогдсон юм. Тэрээр Бурханы нэг хэсгийг төлөөлж байв. Бурхан юу болох бүхнийг Тэр төлөөлж чадаагүй, харин Бурханы ажлын нэг хэсгийг хийхдээ Бурханыг төлөөлсөн юм. Учир нь, Бурхан маш агуу, маш гайхалтай, ойлгошгүй бөгөөд эрин үе болгонд ажлынхаа нэг хэсгийг л хийдэг билээ. Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүний амийг үгээр хангах; хүний уг чанар-мөн чанар, завхарсан зан чанарыг илчлэх; шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хоцрогдсон үзэл бодол, хүний мэдлэг, соёлыг таягдан хаях явдал юм. Бурханы үгээр дамжуулан ил болгосноор эдгээр зүйлийг бүгдийг нь цэвэрлэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг гайхамшиг биш, харин үг ашигладаг. Тэрээр хүнийг ил болгож, шүүж, гэсгээж, төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, мөн Бурханы үгээр дамжуулан Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд мэдлэгийг нь юу ч бүрэн дүүрэн болгож чадаагүй учраас Бурхан үргэлжлүүлэн үг хэлж, ажилласан юм. Нигүүлслийн эрин үед хүн Бурханы үйл хэргийн нэг хэсгийг дахин нэгэнтээ харсан. Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чадсан ба цовдлогдоод гурван өдрийн дараа амилж, хүний өмнө махбодоор харагдсан юм. Бурханы талаар хүн үүнээс илүү юу ч мэдээгүй. Бурханаас өөрт нь харуулсныг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юу ч харуулахгүй бол хүн тийм хэмжээнд л Бурханыг хязгаарлана. Тиймээс Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлэх гэсэндээ, Бурханы мөн чанарыг хүн аажмаар мэдэж аваг гэсэндээ Бурхан үргэлжлүүлэн ажилладаг. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний завхарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд шашны үзэл чинь Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ “Үг махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрдэг” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн бөгөөд хэрвээ чамд энэ тухай бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи бат зогсож чадахгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан, Үг нь махбодоор илэрдэг ажлын үе шатыг гүйцэлдүүлэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран, Өөрийг нь хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахиж чадахгүй. Бурхан цовдлогдож, Содомыг устгаж чадна, мөн Есүс үхлээс амилж, Петрт харагдаж чадна гэдгийг л чи мэдэх байсан… Гэхдээ чи Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлэхгүй. Бурханы үгийг туулснаар л чи тийм мэдлэгийн талаар ярьж чадна, Бурханы ажлыг туулах тусам Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болно. Тэр үед л чи Бурханыг өөрийн үзэл дотор хязгаарлахаа болино. Хүн Бурханы ажлыг туулснаар л Түүнийг мэдэж авдаг; Бурханыг мэдэж авах өөр зөв арга зам гэж үгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 144

Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ “Үг махбод болдог” гэх баримтыг биелүүлдэг гэдгийг өнөөдөр та бүхэн тодорхой мэдэж байх ёстой. Газар дээрх бодит ажлаараа дамжуулан Тэрээр, Түүнийг мэдэж, Түүнтэй харилцаж, Түүний бодит үйл хэргийг харахад хүнийг хүргэдэг. Тэрээр тэмдэг, гайхамшиг үзүүлж чадна, бас тэгж чадахгүй үе ч Түүнд байдаг; энэ нь эрин үеэс хамаардаг гэдгийг хүнд тодорхой ойлгуулдаг. Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадваргүй байдаг юм биш, харин хийгдэх ажлын дагуу, мөн эрин үеийн дагуу ажиллах арга замаа өөрчилдөг гэдгийг чи үүнээс харж болно. Ажлын одоогийн үе шатанд Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй; Тэрээр Есүсийн эрин үед зарим тэмдэг, гайхамшгийг үзүүлж байсан нь тухайн эрин үе дэх Түүний ажил өөр байснаас болсон юм. Бурхан өнөөдөр тэр ажлыг хийдэггүй ба зарим хүн Түүнийг тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадваргүй гэж итгэдэг, аль эсвэл тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй л бол Тэр Бурхан биш гэж боддог. Энэ нь төөрөгдөл биш гэж үү? Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаг боловч өөр эрин үед ажиллаж байгаа тул тийм ажил хийдэггүй. Энэ нь өөр эрин үе учраас, мөн Бурханы ажлын өөр үе шат учраас Бурханы ил тод болгох үйл хэрэг нь ч бас өөр байдаг. Бурханд итгэх хүний итгэл бол тэмдэг, гайхамшигт итгэх итгэл биш, ид шидэд итгэх итгэл ч биш, харин шинэ эрин үе дэх Түүний бодит ажилд итгэх итгэл билээ. Бурханы ажилладаг байдлаар дамжуулан хүн Бурханыг мэдэж авдаг ба энэ мэдлэг нь Бурханд итгэх итгэлийг буюу Бурханы ажил болон үйл хэрэгт итгэх итгэлийг хүнд төрүүлдэг. Ажлын энэ үе шатанд Бурхан үндсэндээ үг хэлдэг. Тэмдэг, гайхамшгуудыг харна гэж бүү хүлээ; чи нэгийг ч харахгүй! Учир нь чи Нигүүлслийн эрин үед төрөөгүй. Хэрвээ тэр үед төрсөн бол чи тэмдэг, гайхамшгийг харах байсан, гэхдээ эцсийн өдрүүдэд төрсөн тул Бурханы бодит, хэвийн байдлыг л харж чадна. Эцсийн өдрүүдэд ер бусын Есүсийг харна гэж бүү хүлээ. Чи хэвийн хүнээс ямар ч ялгаагүй бие махбодтой болсон бодитой Бурханыг л харж чадна. Эрин үе болгонд Бурхан өөр өөр үйл хэргийг ил болгодог. Эрин үе бүрд Тэрээр Бурханы үйл хэргийн нэг хэсгийг ил болгодог ба эрин үе бүрийн ажил нь Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлж, Бурханы үйл хэргийн нэг хэсгийг төлөөлдөг. Түүний ил тод болгодог үйл хэрэг ажиллаж буй эрин үетэй нь хамт өөрчлөгддөг боловч тэдгээр нь бүгд Бурханы талаарх илүү гүнзгий мэдлэгийг, Бурханд итгэх илүү ул суурьтай, илүү жинхэнэ итгэлийг хүнд өгдөг. Бурханы бүх үйл хэргээс болж, мөн Бурхан маш гайхалтай, маш агуу, төгс хүчит, ойлгошгүй байдгаас болж хүн Бурханд итгэдэг. Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чаддаг учраас л Түүнд итгэдэг бол үзэл бодол чинь буруу байгаа бөгөөд зарим хүн чамд “Муу ёрын сүнснүүд ч бас тийм зүйл хийж чаддаг бус уу?” хэмээн хэлнэ. Энэ нь Бурханы дүрийг Сатаны дүртэй андуурсан хэрэг болох биш үү? Өнөөдөр, Бурханы олон үйл хэрэг болон хийдэг ажлынх нь асар их хэмжээ, үгээ хэлдэг олон арга замаас болж хүн Бурханд итгэдэг. Хүнийг байлдан дагуулж, төгс болгохын тулд Бурхан Өөрийн айлдварыг ашигладаг. Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддагаас болж биш, харин олон үйл хэргээс нь болж хүн Бурханд итгэдэг; үйл хэргийг нь хардаг учраас л хүн Бурханыг мэдэж авдаг. Бурханы бодитой үйл хэрэг, Тэр хэрхэн ажилладаг, ямар ухаалаг арга барил хэрэглэдэг, хэрхэн үг хэлдэг, хүнийг хэрхэн төгс болгодгийг мэдсэнээр—зөвхөн эдгээр талыг мэдсэнээр л чи Бурханы бодит байдлыг ухамсарлаж, Түүний зан чанарыг ойлгож, Тэр юунд дуртай, юуг үзэн яддаг, хүн дээр хэрхэн ажилладгийг ойлгож чадна. Бурханы дуртай, дургүй зүйлсийг ойлгосноор чи эерэг, сөрөг зүйлсийг ялгаж чадах ба Бурханы талаарх мэдлэгээр дамжуулан аминд чинь ахиц дэвшил гардаг. Товчхондоо, чи Бурханы ажлын тухай мэдлэгийг олж авах ёстой бөгөөд Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлоо цэгцлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 145

Чи яаж ч эрэлхийллээ гэсэн хамаагүй, юун түрүүнд Бурханы өнөөдөр хийж байгаа ажлыг ойлгож, энэхүү ажлын утга учрыг мэдэх ёстой. Бурхан эцсийн өдрүүдэд ирэхдээ ямар ажил, ямар зан чанарыг авчирдаг, мөн хүний юуг бүрэн төгс болгох вэ гэдгийг чи ойлгож, мэдэх ёстой. Махбодод ирээд Түүний хийсэн ажлыг чи мэдэхгүй, ойлгохгүй бол яаж Түүний хүслийг ойлгон ухаарч, Түүний дотнын хүн болж чадах юм бэ? Үнэндээ, Бурханы дотнын нэгэн байна гэдэг нь төвөгтэй зүйл биш боловч амархан хэрэг ч бас биш юм. Хэрвээ хүмүүс нэгд нэггүй ойлгож, хэрэгжүүлж чадвал энэ нь төвөгтэй бус болдог; хэрвээ нэгд нэггүй ойлгож чадахгүй бол энэ нь нэлээд хэцүү болдог төдийгүй эрэл хайгуул нь тэднийг тодорхойгүй байдал руу амархан хөтөлдөг. Хэрвээ хүн Бурханыг эрэлхийлэхдээ өөрийн гэсэн тулгуур байр суурьгүй, ямар үнэнийг баримтлах ёстойгоо мэдэхгүй бол ямар ч үндэс суурьгүй байна гэсэн үг учраас бат зогсоход тэдэнд амаргүй болдог. Өнөөдөр, үнэнийг ойлгодоггүй, сайн мууг ялгадаггүй, хайрлах, үзэн ядахыг хэлж мэддэггүй маш олон хүн байна. Тийм хүмүүс бат зогсож бараг чадахгүй. Бурханд итгэхийн гол түлхүүр нь үнэнийг хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаарч, Бурхан махбодод ирэх үедээ хүн дээр хийдэг ажил, Түүний үг хэлдэг зарчмыг мэдэж чаддаг байх явдал юм. Олныг бүү дага. Чи орох ёстой зүйлдээ зарчимтай байж, тэдгээрийг баримтлах ёстой. Дотор чинь байгаа Бурханы гэгээрүүлсэн тэдгээр зүйлийг чанд мөрдөх нь чамд тустай. Тэгэхгүй бол чи өнөөдөр нэг чиглэлд, маргааш нөгөө чиглэлд эргэлдэн, бодитой ямар нэг зүйлийг хэзээ ч олж авахгүй. Ийм байх нь чиний аминд ямар ч ашиггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хүмүүс үүнийг Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн Ариун Сүнсний ажил мөн байна гэж хэлнэ; хэрвээ хүмүүс үүнийг муу ёрын сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн эргэлзэж эхлэн, эсвэл бас үүнийг муу ёрын сүнсний ажил байна гэж хэлнэ. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтдаг бөгөөд өөрөө юуг ч ялган салгах чадваргүй, бас өөрийнхөөрөө бодож сэтгэж чаддаггүй. Энэ бол баримтлах байр суурьгүй, ялган салгах чадваргүй хүн бөгөөд ийм хүн бол хэнд ч хэрэггүй хүн юм! Чи дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр үүнийг Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч нэг өдөр үүнийг Ариун Сүнсний ажил биш, харин хүний үйл хэргээс цаашгүй гэж хэн нэгэн хүн хэлж магадгүй—гэсэн ч чи үүнийг ялган салгаж чадахгүй бөгөөд бусад хүний хэлэхийг сонсоод чи ч бас тэгж хэлнэ. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил, гэвч чи үүнийг хүний ажил гэж хэлдэг; чи Ариун Сүнсний ажлыг гутаадаг хүмүүсийн нэг болсон бус уу? Чи ийнхүү ялган салгаж чадахгүй байгаа учраас Бурханыг эсэргүүцсэн бус уу? Хэн мэдэх вэ, магадгүй нэг өдөр “энэ бол муу ёрын сүнсний ажил” гэж хэлэх эргүү амьтан гарч ирж болох юм, тэгвэл чи энэ үгийг сонсонгуутаа яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн чамайг үймүүлэх болгонд чи баримтлах байр сууриндаа бат зогсож чаддаггүй бөгөөд энэ бүхэн үнэнийг эзэмшээгүйгээс чинь л болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы тухай мэдлэгийг эрж хайна гэдэг энгийн зүйл биш. Зүгээр л хамтдаа цугларч, номлол сонссоноор тэдгээрийг олж авч чадахгүй, ганцхан урам зоригоороо чи төгс болгуулж чадахгүй. Чи туулж, мэдэж, үйлдэлдээ зарчимтай байж, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи туршлагыг туулснаар олон зүйлийг ялган салгаж чадна—сайныг муугаас, зөв шударга байдлыг хорон муу явдлаас ялган салгаж, мөн аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийг ялгаж чадна. Чи энэ бүх зүйлийг ялган салгаж чаддаг байх ёстой, ингэснээр ямар ч нөхцөлд чи хэзээ ч төөрөхгүй. Энэ л чиний биеийн жинхэнэ хэмжээ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л

Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 146

Бурханы ажлыг мэднэ гэдэг энгийн хэрэг биш. Чи эрэл хайгуулдаа стандарт, зорилготой байх ёстой бөгөөд үнэн замыг хэрхэн эрж хайхаа мэддэг, энэ нь үнэн зам мөн эсэх, Бурханы ажил мөн эсэхийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг чи харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг агаад махбод болсон Үг учраас хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой. Үнэн бол хэвийн хүн чанарын амь зан чанар, өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг анх бүтээх үедээ хүнд тавьсан шаардлага буюу бүх хэвийн хүн чанар юм (үүнд хүний эрүүл ухаан, мэдлэг, мэргэн ухаан, хүн байхын үндсэн мэдлэг багтана). Ѳөрөөр хэлбэл, энэ зам хүнийг хэвийн хүн чанарын амьдрал руу хөтөлж чадах эсэх, ярьсан үнэн нь хэвийн хүн чанарын бодит байдлын дагуу шаардлагатай эсэх, энэ үнэн нь бодитой, жинхэнэ эсэх, цагаа олсон эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг хэвийн, бодит туршлага руу аваачиж чадна; түүнчлэн хүн улам хэвийн болж, хүний эрүүл ухаан улам бүрэн төгс болж, хүний махан бие дэх амьдрал болон сүнслэг амьдрал улам эмх цэгцтэй болж, хүний мэдрэмж улам хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Бас нэгэн өөр зарчим байдаг нь, хүний Бурханы талаарх мэдлэг нь өсөн нэмэгддэг эсэх, тийм ажил болон үнэнийг туулах нь хүний дотор Бурханыг хайрлах хайрыг бадрааж, Бурхантай улам ойртуулж чаддаг эсэх юм. Үүнээс энэхүү зам нь үнэн зам мөн эсэхийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам ер бусын биш, бодит эсэх, мөн энэ нь хүний амийг хангаж чаддаг эсэх юм. Эдгээр зарчимд нийцэж байвал энэ замыг үнэн зам хэмээн дүгнэж болно. Ирээдүйн туршлагын чинь явцад та нараар өөр замыг хүлээн зөвшөөрүүлж, эсвэл ирээдүйд бас нэгэн шинэ эрин үеийн ажил байх болно гэж зөгнөх гэсэндээ ч Би эдгээр үгийг хэлж байгаа юм биш. Харин өнөөдрийн зам бол үнэн зам мөн гэдэгт та нарыг итгэлтэй байг гэсэндээ, мөн та нарыг өнөөдрийн ажилд зөвхөн хагас хугас итгэж, мэдлэг олж авч чадахгүй бүү байг гэсэндээ Би ингэж хэлдэг. Итгэлтэй байгаа хэр нь будилан дагадаг хүмүүс ч олон байдаг; ийм итгэлтэй байдал нь ямар ч зарчимгүй байдаг ба эрт орой хэзээ нэгэн цагт тэд таягдан хаягдах болно. Дагахдаа маш гал цогтой хүмүүс ч гэсэн гурван хэсэгт нь итгэлтэй, таван хэсэгт нь эргэлзээтэй байдаг ба энэ нь тэдний ямар ч ул суурьгүйг харуулдаг. Та нарын хэв чанар хэтэрхий ядмаг, суурь чинь хэтэрхий өнгөц учраас ялган салгах талаар ямар ч ойлголтгүй байна. Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй, бодитой бус ажил хийдэггүй, хүнд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй, бас хүний эрүүл ухаанаас давсан ажил хийдэггүй. Түүний хийдэг бүх ажил хүний хэвийн ухааны хүрээнд байж, хэвийн хүн чанарын эрүүл ухаанаас давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагын дагуу байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил мөн бол хүн улам хэвийн болж, хүн чанар улам хэвийн болдог. Хүн өөрийн ялзарсан сатанлаг зан чанар болон хүний мөн чанарын талаар улам их мэдлэгтэй болж, үнэнийг улам ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь улам өсөж, хүний завхарсан зан чанар улам их өөрчлөгдөж чадна—энэ бүхэн нь Бурхан хүний амь болохын уг утга учир юм. Хэрвээ тухайн зам нь хүний мөн чанар болох зүйлсийг илчилж, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй, түүнчлэн хүнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг хүнд өгч чадахгүй, тэр ч байтугай хүн чанарыг нь улам дорд болгож, эрүүл ухааныг нь улам хэвийн бус болгож байвал энэ зам үнэн зам байх учиргүй бөгөөд энэ нь муу ёрын сүнсний ажил юм уу хуучин зам байж болох юм. Товчхондоо гэвэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж таарахгүй. Та нар энэ олон жил Бурханд итгэчхээд үнэн зам, хуурамч замыг ялган салгах, үнэн замыг эрж хайх зарчмын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүн эдгээр асуудлыг сонирхдог ч үгүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явж, олонхын хэлснийг давтдаг. Энэ яаж үнэн замыг эрж хайж байгаа хүн байх юм бэ? Тийм хүмүүс яаж үнэн замыг олох юм бэ? Хэрвээ чи энэ хэдэн гол зарчмыг ойлгож ухаарах юм бол юу ч боллоо гэсэн хууртахгүй. Өнөөдөр хүн аливааг ялган салгаж чаддаг байх нь амин чухал; энэ нь хэвийн хүн чанарын эзэмшсэн байх ёстой зүйл бөгөөд туршлагадаа хүний эзэмших учиртай зүйл юм. Хэрвээ өнөөдөр ч гэсэн хүмүүс дагах явцдаа юуг ч ялган салгадаггүй, хүний эрүүл ухаан нь одоо ч өсөөгүй л байвал хүмүүс хэтэрхий мунхаг байна, эрэл хайгуул нь ч гэсэн алдаж, ташуурсан байна. Чиний өнөөдрийн эрэл хайгуулд өчүүхэн ч ялгаж салгах явдал алга, чиний хэлдгээр чи үнэн замыг олсон ч гэсэн үүнийгээ олж авсан уу? Ямар нэг зүйлийг ялган салгаж чадаж байгаа юу? Үнэн замын мөн чанар нь юу вэ? Үнэн замд чи үнэн замыг олж аваагүй, үнэнээс юуг ч олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Бурханы чамаас шаарддаг зүйлийг биелүүлээгүй, тиймээс чиний завхралд ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ чи энэ маягаар эрэлхийлсээр байвал эцэстээ таягдан хаягдах болно. Өнөөдрийг хүртэл дагасан тул чи сонгосон замаа зөв зам гэдэгт итгэлтэй байж, дахин эргэлзэх ёсгүй. Олон хүн байнга эргэлздэг бөгөөд зарим нэг жижиг асуудлаас болж үнэнийг эрэлхийлэхээ больдог. Тийм хүмүүс бол Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс бөгөөд Бурханыг будилан дагадаг хүмүүс юм. Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс Түүний дотнын нэгэн болж, Бурханыг гэрчлэх чадваргүй байдаг. Зөвхөн ерөөл эрж хайж, тодорхойгүй, хийсвэр зүйлийг л эрэлхийлдэг хүмүүст үнэнийг даруйхан эрж хай гэж Би зөвлөе, ингэснээр тэдний амьдрал утга учиртай болно. Өөрсдийгөө цаашид бүү хуур!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 147

Зургаан мянга гаруй жил хийгдсэн бүхий л ажил эрин үе өнгөрөхийн хэрээр аажмаар өөрчлөгджээ. Энэхүү ажлын өөрчлөлт нь дэлхий ертөнцийн ерөнхий нөхцөл байдал болон нийт хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагад үндэслэсээр ирсэн юм; тийнхүү удирдлагын ажил гагцхүү аажмаар өөрчлөгдсөн билээ. Үүнийг бүтээлийн эхэн үед төлөвлөөгүй. Дэлхий ертөнц бүтээгдэхээс өмнө, эсвэл бүтээгдсэний дараахан Ехова, ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат, эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалтын үе шат байна, үүнийг эхлээд Моабын үр удмын зарим хүнээс эхлүүлж, үүгээр дамжуулан бүх орчлон ертөнцийг байлдан дагуулна гэж төлөвлөөгүй. Дэлхийг бүтээснийхээ дараа Тэр эдгээр үгийг огт хэлээгүй, Моабын дараа ч ингэж хэлээгүй; үнэндээ Лотоос өмнө ч Тэр ингэж огт айлдаагүй юм. Бурханы бүх ажил аяндаа хийгддэг. Яг ийм маягаар л Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө хөгжсөн; дэлхий ертөнцийг бүтээхээсээ өмнө Тэрээр “Хүн Төрөлхтний Хөгжлийн Хураангуй Хүснэгт” гэх мэтийн төлөвлөгөө зохиогоогүй. Өөрийнхөө ажлаар Бурхан Өөрийнхөө юу болохыг шууд илэрхийлдэг; Тэр төлөвлөгөө зохиох гэж тархиа гашилгадаггүй. Мэдээж, нэлээд олон эш үзүүлэгч асар олон зөгнөл хэлсэн, гэхдээ Бурханы ажил үргэлж нарийн нягт төлөвлөгдсөөр ирсэн гэж хэлж мөн л болохгүй; тэдгээр зөгнөл нь тухайн үеийн Бурханы ажлын дагуу хэлэгдсэн. Түүний хийдэг бүх ажил нь хамгийн бодитой ажил юм. Тэрээр эрин үе бүрийн хөгжилд нийцүүлэн, аливаа зүйлсийн өөрчлөлтөд үндэслэн ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх гэдэг нь өвчнийг эмчлэх эм бичиж өгөхтэй адил; Тэрээр ажлаа хийх зуураа ажигладаг ба ажиглалтынхаа дагуу ажлаа үргэлжлүүлдэг. Ажлынхаа үе шат болгонд Бурхан Өөрийн асар их мэргэн ухаан, чадварыг илэрхийлэх чадвартай; Тэрээр тодорхой нэг эрин үеийн ажлын дагуу Өөрийн үлэмж арвин мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг ба тухайн эрин үеийн турш Өөрийн буцаан авчирсан бүх хүнд бүхий л зан чанараа харуулдаг. Тэрээр эрин үе болгонд хийгдэх хэрэгтэй ажлын дагуу хүмүүсийн хэрэгцээг хангаж, хийх ёстой ажлаа хийдэг. Мөн Сатаны завхруулсан түвшинд үндэслэн хэрэгтэй зүйлээр нь хүмүүсийг хангадаг. Ехова анх Адам, Еваг бүтээх үедээ газар дээр Бурханыг харуулах боломжийг тэдэнд олгосон ба ингэснээр тэд бүтээлийн дунд Бурханд гэрчлэл хийж чадах байв. Гэвч Ева могойд уруу татагдсаныхаа дараа нүгэл үйлдэж, Адам ч мөн адил зүйл хийсэн; тэд цэцэрлэг дэх сайн, мууг мэдүүлэгч модны жимсийг хоёулаа идсэн. Тиймээс, Ехова тэдэн дээр нэмэлт ажил явуулах хэрэгтэй болсон юм. Тэдний нүцгэн байгааг хараад Тэр амьтны арьсаар хийсэн хувцсаар биеийг нь халхалсан. Дараа нь Тэрээр Адамд: “Чи эхнэрийнхээ үгийг сонсож, бүү ид гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир чамайг газар шороонд буцтал … чамаас болж газар хараагдлаа; учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна” гэжээ. Эмэгтэйд хандан Тэрээр: “Жирэмсний чинь зовлон зүдүүрийг Би улам ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно” гэв. Тэр үеэс эхлээд Тэр тэднийг Еден цэцэрлэгээс хөөж, орчин үеийн хүн одоо газар дэлхий дээр амьдардагтай адилаар цэцэрлэгийн гадна амьдруулах болсон юм. Бурхан хүнийг бүр анх бүтээх үедээ, бүтээгдсэнийх нь дараа хүнийг могойгоор уруу татуулаад, дараа нь хүн, могой хоёрыг хараана гэж төлөвлөөгүй байв. Түүнд үнэндээ тийм төлөвлөгөө байгаагүй; ердөө аливаа зүйлийн өрнөл л Түүнд бүтээлүүдийнхээ дунд хийх шинэ ажлыг өгсөн юм. Ехова газар дээр Адам, Евагийн дунд энэ ажлаа гүйцэтгэсний дараа хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш үргэлжлүүлэн хөгжсөн ба “Ехова, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав… Гэвч Ноа Еховагийн мэлмийд тааллыг олжээ.” Өөрийнх нь бүтээсэн хүн төрөлхтөн могойд уруу татагдсаныхаа дараа хэтэрхий нүгэлтэй болсон учраас энэ үед Еховагийн хийх илүү их шинэ ажил гарч ирсэн юм. Энэ нөхцөл байдлаас болоод Ехова бүх хүн төрөлхтний дундаас Ноагийн гэр бүлийг өршөөхөөр сонгож, дараа нь дэлхийг үерээр устгах ажлаа хэрэгжүүлжээ. Яг энэ өдрийг хүртэл хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжиж, улам бүр завхарсан ба хүний хөгжил оргилдоо хүрэх цаг ирэхэд энэ нь хүн төрөлхтний төгсгөл байх болно. Дэлхийн яг эхлэлээс төгсгөл хүртэл Түүний ажлын дотоод үнэн үргэлж ийм байсаар ирсэн бөгөөд үргэлж ийм байна. Энэ нь хүмүүс төрлийнхөө дагуу ангилагдахтай адилхан байх болно; хүн нэг бүр тодорхой ангилалд харьяалагдахаар бүр анхнаасаа урьдчилан тогтоогддог юм огт биш; харин ч хөгжлийн үйл явцыг туулсныхаа дараа л хүн болгон аажмаар ангилагддаг. Эцэст нь, бүрэн аврал хүртэж чадахгүй хэн боловч “өвөг дээдсүүд” рүүгээ буцан очно. Хүн төрөлхтний дундах Бурханы ажлын аль нь ч дэлхий бүтээгдэх үед хэдийнээ бэлтгэгдсэн байгаагүй; харин энэ бол хүн төрөлхтний дундах ажлаа алхам алхмаар илүү бодитой, жинхэнэ байдлаар хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгосон зүйлсийн хөгжил юм. Жишээ нь, Ехова Бурхан эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүй; тэр нь Түүний тусгай төлөвлөгөө байгаагүй, Түүний зориуд урьдчилан төлөвлөсөн зүйл ч байгаагүй. Энэ нь гэнэтийн тохиолдол байсан гэж хэлж болно. Тиймээс, үүнээс болоод Ехова, Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөж, дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг олж мэддэг. Урьд нь Миний хэлсэнчлэн: “Би Сатаны явуулгад үндэслэн мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг.” Хүн төрөлхтөн хэчнээн завхарсан ч бай, эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан ч бай, Еховад мэргэн ухаан нь байсаар байдаг; тийм болохоор Тэр дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан тасралтгүй явуулга хийж, хүн төрөлхтнийг байнга завхруулсаар ирсэн ба Ехова Бурхан Өөрийн ухаалаг ажлыг зогсолтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй, мөн дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш ажиллахаа хэзээ ч болиогүй. Хүмүүсийг Сатан завхруулсны дараа Тэрээр хүн төрөлхтний завхралын эх сурвалж болсон дайсныг ялахын тулд хүмүүсийн дунд ажилласаар байсан юм. Энэхүү тулаан дэлхийн үүслээс эхлэн өрнөсөн ба дэлхий ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. Энэ бүх ажлыг хийхдээ Ехова Бурхан Сатанаар завхруулагдсан хүмүүст Өөрийн агуу авралыг хүртээгээд зогсохгүй, мөн тэдэнд Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин, эрх мэдлийг харуулсан. Түүнчлэн, эцэст нь Тэрээр тэдэнд зөвт зан чанараа харуулж—хорон мууг шийтгэн, сайныг шагнана. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй. Учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг. Тиймээс Бурхан тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захирагдуулаад зогсохгүй, бас газар дээрх бүх зүйлийг хөлийнхөө гишгүүр дор амраадаг, ялангуяа хүн төрөлхтөн рүү дайран довтолж, зовоодог хорон муу хүмүүсийг Өөрийн гэсгээлтэд унагадаг. Энэ бүх ажлын үр дүн нь Түүний мэргэн ухаанаас үүдэн гардаг. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газар дээр ч, эсвэл бүх орчлон ертөнцийн хаана ч ямар ч дайсан байгаагүй бөгөөд байгаль дээрх ямар нэг зүйлд халдан довтолсон харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлчийг Өөрөөс нь урвасны дараа Тэрээр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн ба хүн төрөлхтнөөс болоод Тэр тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа—ээлж дараалсан үе шат бүрд улам эрчимждэг дайныг албан ёсоор эхлүүлсэн юм. Түүний төгс хүчин болон мэргэн ухаан энэ үе шат болгонд байсан. Тэр үед л тэнгэр, газар дахь бүх зүйл Бурханы мэргэн ухаан, төгс хүчин, ялангуяа Бурханы бодит байдлыг харсан юм. Тэр өнөөдөр ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлсээр байгаа; түүнчлэн, Тэрээр Өөрийн ажлыг хэрэгжүүлэнгээ мэргэн ухаан, төгс хүчээ ч бас илчилдэг. Тэрээр та нарт ажлын үе шат бүрийн дотоод үнэнийг харуулж, Бурханы төгс хүчийг яг яаж тайлбарлахыг харуулахын сацуу Бурханы бодит байдлын тодорхой тайлбарыг харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 148

Ариун Сүнсний ажил үргэлж аяндаа хийгддэг; Тэр Өөрийн ажлыг хэдийд ч төлөвлөж, хэдийд ч биелүүлж чадна. Ариун Сүнсний ажил бодитой, үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, үргэлж хамгийн шинэхэн байдаг гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Дэлхий ертөнц бүтээгдэх үед Түүний ажил аль хэдийн төлөвлөгдсөн байгаагүй; ийм зүйл огт болоогүй! Ажлын алхам бүр нь тус тусын цаг хугацаандаа зүй зохистой үр дүндээ хүрдэг ба алхмууд нь нэг нэгэндээ саад болдоггүй. Маш олон удаа, чиний оюун санаан дахь төлөвлөгөө Ариун Сүнсний хамгийн сүүлийн үеийн ажилтай ердөө дүйцдэггүй. Түүний ажил хүний бодол шиг тийм энгийн байдаггүй, хүний төсөөлөл шиг төвөгтэй ч байдаггүй—энэ нь хүмүүсийн одоогийн хэрэгцээнд нийцүүлэн хэдийд ч, хаана ч хүмүүсийг хангахаас бүрдэнэ. Хүмүүсийн мөн чанарыг Түүн шиг тодорхой мэддэг хэн ч байхгүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүмүүсийн бодит хэрэгцээнд Түүний ажил шиг тохирч чадах зүйл юу ч үгүй. Тиймээс хүний үзэл бодлоор бол Түүний ажил хэдэн мянган жилийн өмнөөс урьдчилан төлөвлөгдсөн мэт санагддаг. Одоо та нарын дунд ажиллаж, та нарын байгаа байдлыг ажиглангаа ажиллаж, үг хэлж байх зуураа Тэр янз бүрийн байр байдалтай тулгараад яг оносон үг хэлдэг ба хүмүүст яг хэрэгтэй байгаа үгийг хэлдэг. Түүний ажлын эхний алхам буюу гэсгээлтийн цаг үеийг аваад үз. Гэсгээлтийн цаг үеийн дараа хүмүүс элдэв янзын зан авир гаргаж, тодорхой арга замаар тэрслүү авирласан; янз бүрийн эерэг байдал гарч ирсэн, зарим нэг сөрөг байдал ч бас гарч ирсэн. Тэд сөрөг байдалдаа нэг цэгт хүрч, өөрсдийн унах хамгийн доод хязгаарыг харуулсан. Бурхан энэ бүх зүйлд үндэслэн Өөрийн ажлыг явуулж, улмаар Өөрийнхөө ажлаар илүү дээр үр дүнд хүрэхийн тулд эдгээрийг ашигласан. Өөрөөр хэлбэл, Тэрээр тухайн нэг хугацаан дахь хүмүүсийн байгаа байдалд үндэслэн хүмүүсийг хангах ажлаа хийдэг; Тэрээр Өөрийн ажлын алхам бүрийг хүмүүсийн бодит байр байдлын дагуу хэрэгжүүлдэг. Бүх бүтээл Түүний гарт байдаг; Тэр яаж тэднийг мэдэхгүй байж болох юм бэ? Бурхан хүмүүсийн байр байдалд нийцүүлэн, хийгдэх ёстой ажлын дараагийн алхмыг хэдийд ч, хаана ч хэрэгжүүлдэг. Энэ ажил яавч олон мянган жилийн өмнөөс төлөвлөгдөөгүй; энэ нь хүний үзэл юм! Тэрээр Өөрийн ажлын үр нөлөөг ажиглангаа ажилладаг ба Түүний ажил тасралтгүй гүнзгийрч, хөгжиж байдаг; Өөрийн ажлын үр дүнг ажигласныхаа дараа Тэрээр тухай бүрд нь ажлынхаа дараагийн алхмыг хэрэгжүүлдэг. Тэр аажмаар шилжихийн тулд олон зүйлийг ашигладаг ба цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Өөрийн шинэ ажлыг хүмүүст илэрхий болгодог. Ийм байдлаар ажиллах нь хүмүүсийн хэрэгцээг хангаж чадна, учир нь Бурхан хүмүүсийг дэндүү сайн мэддэг билээ. Ийнхүү Тэр Өөрийн ажлыг тэнгэрээс хэрэгжүүлдэг. Үүний адилаар, бие махбодтой болсон Бурхан ийм маягаар ажлаа хийж, бодит нөхцөл байдлын дагуу зохицуулалт хийж, хүмүүсийн дунд ажилладаг. Дэлхий ертөнцийг бүтээхээс өмнө Түүний ажлын аль нь ч зохицуулагдсан байгаагүй, мөн урьдчилан нарийн нямбай төлөвлөгдсөн ч байгаагүй. Дэлхий бүтээгдсэнээс хойш хоёр мянган жилийн дараа хүн төрөлхтөн маш их завхарсныг Ехова харсан болохоор эш үзүүлэгч Исаиагийн амыг ашиглан, Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үед Ехова хүн төрөлхтнийг золин аврах ажлаа явуулна хэмээн зөгнөсөн. Энэ нь Еховагийн төлөвлөгөө байсан, мэдээж энэхүү төлөвлөгөө ч бас тухайн үед Түүний ажигласан нөхцөл байдлын дагуу хийгдсэн; Тэрээр Адамыг бүтээснийхээ яг дараахан энэ тухай бодоогүй нь лавтай. Исаиа ердөө л зөгнөл хэлсэн, харин Ехова Хуулийн эрин үед үүнд зориулаад урьдчилан бэлтгээгүй; харин ч Тэр үүнийг Нигүүлслийн эрин үеийн эхэнд хийж эхэлсэн ба Иосефийн зүүдэнд элч харагдаж, Бурхан махбод болно гэх мэдээгээр түүнийг гэгээрүүлэх үед л Түүний бие махбодтой болох ажил нь эхэлсэн. Хүмүүсийн төсөөлдөг шигээр Бурхан энэ дэлхийг бүтээснийхээ яг дараа бие махбодтой болох ажилдаа бэлтгээгүй; энэ нь хүн төрөлхтний хөгжлийн хэмжээ болон Сатантай хийсэн Түүний дайны төлөв байдлын дагуу л шийдэгдсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 149

Бурхан махбод болох үед Түүний Сүнс хүн дээр бууж ирдэг; өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс бие махбодоор хувцасладаг. Тэрээр зарим тодорхой хязгаарлагдмал алхмуудыг авчралгүйгээр Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирдэг; Түүний ажил ямар ч хязгааргүй байдаг. Ариун Сүнсний махбодоор хийдэг ажил мөн л Түүний ажлын үр дүнгээр тодорхойлогддог ба Тэрээр махбодод байхдаа ажлаа хэр удаан хугацаанд хийхээ тодорхойлохын тулд ийм зүйлсийг ашигладаг. Ариун Сүнс ажлынхаа алхам бүрийг шууд илчилдэг ба явахынхаа хэрээр Өөрийн ажлыг шинжилж шалгадаг; энэхүү ажил хүний төсөөллийн хязгаараас даван гарахуйц тийм ч ер бусын биш. Энэ нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Еховагийн ажилтай адилхан; Тэр нэгэн зэрэг төлөвлөж, ажилласан. Тэр гэрлийг харанхуйгаас салгаад, өглөө, орой бий болсон—үүнд нэг өдрийг зарцуулжээ. Хоёр дахь өдөр нь Тэрээр тэнгэрийг бүтээсэн ба үүнд мөн нэг өдрийг зарцуулсан; дараа нь газар дэлхий, далай тэнгис, болон тэдгээрт суурьших бүх бүтээлийг бүтээхэд мөн л нэг өдөр шаардагдсан юм. Энэ нь зургаа дахь өдрийг хүртэл үргэлжилсэн ба тэр үед Бурхан хүнийг бүтээгээд газар дээрх бүх зүйлийг түүгээр удирдуулжээ. Тэгээд долоо дахь өдөр нь Тэр бүх зүйлийг бүтээж дуусаад амарсан юм. Бурхан долоо дахь өдрийг ерөөж, үүнийг ариун өдөр болгон тогтоосон. Тэрээр бүх зүйлийг бүтээхээсээ өмнө биш, харин аль хэдийн бүтээснийхээ дараа энэхүү ариун өдрийг тогтоохоор шийдсэн билээ. Энэ ажил ч бас аяндаа хийгдсэн; бүх зүйлийг бүтээхээсээ өмнө Тэр дэлхийг зургаан өдөрт бүтээгээд долоо дахь өдөр нь амарна гэж шийдээгүй байсан; энэ нь бодит баримттай огтхон ч нийцдэггүй. Тэр ийм зүйл хэлээгүй, ингэж ч төлөвлөөгүй. Бүх зүйлийн бүтээл нь зургаа дахь өдөр дуусаад, долоо дахь өдөр нь амарна гэж Тэр яавч хэлээгүй; харин тухайн үед Өөрт нь юу сайн санагдаж байсны дагуу л бүтээсэн. Тэр бүх зүйлийг бүтээж дуусмагц аль хэдийн зургаа дахь өдөр болсон байв. Хэрвээ бүх зүйлийг бүтээж дуусахад тав дахь өдөр байсан бол Тэрээр зургаа дахь өдрийг ариун өдөр болгон тогтоох байлаа. Гэхдээ Тэр үнэндээ бүх зүйлийг зургаа дахь өдөр бүтээж дууссан ба тийнхүү долоо дахь өдөр нь ариун өдөр болж, өнөөдрийг хүртэл уламжлагдан иржээ. Тиймээс, Түүний одоогийн ажил үүнтэй адилаар хийгдэж байгаа. Тэр та нарын нөхцөл байдлын дагуу хэрэгцээг чинь хангаж, үгээ хэлдэг. Өөрөөр хэлбэл, Сүнс хүмүүсийн нөхцөл байдлын дагуу үг хэлж, ажилладаг; Тэр бүхнийг ажиглан харж, хэдийд ч хаана ч ажилладаг. Миний хийдэг, хэлдэг, та нарт үүрүүлж, та нарт олгож байгаа зүйл бүгд ялгаагүй та нарт хэрэгтэй зүйлс юм. Тиймээс Миний ажлын аль нь ч бодит байдлаас салангид байдаггүй; бүгд бодитой байдаг, учир нь “Бурханы Сүнс бүгдийг ажиглан харж байдаг” гэдгийг та нар бүгд мэднэ. Хэрвээ энэ нь бүгд цагаасаа өмнө шийдэгдсэн байсан бол хэтэрхий төлөвлөгдсөн байх бус уу? Бурхан бүхэл бүтэн зургаан мянган жилийн төлөвлөгөөг гаргасан, дараа нь хүн төрөлхтнийг тэрслүү, эсэргүү, шударга бус, зальжин байж, махан биеийн завхрал, сатанлаг зан чанар, нүдний шунал тачаал, хувийн дур сонирхолтой байхаар урьдчилан төлөвлөсөн гэж чи бодож байх шиг байна. Эдгээрийн алийг нь ч Бурхан урьдчилан төлөвлөөгүй, харин Сатан завхруулснаас болоод энэ бүхэн тохиолдсон юм. Зарим хүн: “Сатан ч бас Бурханы атганд байсан бус уу? Сатан ийм байдлаар хүнийг завхруулна, дараа нь хүмүүсийн дунд Өөрийн ажлыг явуулна гэж Бурхан урьдчилан төлөвлөсөн” хэмээн хэлж магадгүй. Сатан хүн төрөлхтнийг завхруулна гэдгийг Бурхан үнэхээр урьдчилан төлөвлөх үү? Бурхан хүн төрөлхтнийг хэвийн амьдруулахыг л хүсэн эрмэлздэг тул тэдний амьдралд үнэхээр хөндлөнгөөс оролцоно гэж үү? Тэгэх юм бол Сатаныг ялж, хүн төрөлхтнийг аврах нь хий дэмий хичээл чармайлт болох бус уу? Хүн төрөлхтний тэрслүү байдлыг урьдчилан төлөвлөсөн байж яаж болох юм бэ? Энэ нь Сатаны хөндлөнгийн оролцооноос болж тохиолдсон зүйл юм; үүнийг Бурхан урьдчилан төлөвлөсөн байж яаж болох юм бэ? Та нарын бодож байгаа Бурханы атган дахь Сатан болон Миний ярьж байгаа Бурханы атган дахь Сатан маш өөр. Та нарын “Бурхан төгс хүчтэй бөгөөд Сатан түүний гарт байдаг” гэж хэлдгийн дагуу бол Сатан Түүнээс хэзээ ч урваж чадахгүй. Бурхан төгс хүчтэй гэж чи хэлсэн бус уу? Та нарын мэдлэг хэтэрхий хийсвэр ба бодит байдалтай үл тохирдог; хүн Бурханы бодлыг ухан ойлгож хэзээ ч чадахгүй, Бурханы мэргэн ухааныг ойлгож хэзээ ч чадахгүй! Бурхан бол төгс хүчтэй; энэ нь огтхон ч худлаа биш. Бурхан анх түүнд эрх мэдлийн нэг хувийг өгсөн учраас тэргүүн тэнгэрэлч Бурханаас урвасан юм. Мэдээж энэ нь Ева могойн уруу таталтад автсантай адил гэнэтийн явдал байсан. Гэвч Сатан урвалтаа яаж явуулах нь хамаагүй, тэр Бурхантай адил төгс хүчтэй биш. Та нарын хэлснээр, Сатан ердөө л хүчирхэг; тэр юу хийх нь хамаагүй, Бурханы эрх мэдэл түүнийг үргэлж ялна. Энэ бол “Бурхан төгс хүчтэй бөгөөд Сатан Түүний гарт байдаг” гэсэн үгийн цаана буй жинхэнэ утга билээ. Тиймээс, Сатантай хийх дайн нэг удаад нэг алхмаар явагдах ёстой. Түүнчлэн, Сатаны ов мэхийн хариуд Бурхан Өөрийн ажлыг төлөвлөдөг—өөрөөр хэлбэл, Тэрээр тухайн эрин үед тохирсон байдлаар хүмүүст аврал авчирч, төгс хүчин, мэргэн ухаанаа илчилдэг. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх ажлыг Нигүүлслийн эрин үеэс өмнө урьдчилан төлөвлөөгүй юм; урьдчилан төлөвлөлт нь: нэгдүгээрт, хүний гадаад зан чанарыг өөрчилнө; хоёрдугаарт, хүнийг гэсгээлт, шалгалтад өртүүлнэ; гуравдугаарт, хүнээр үхлийн шалгалт туулуулна; дөрөвдүгээрт, Бурханыг хайрлах цаг үеийг хүнээр туулуулж, бүтээгдсэн зүйлийн шийдвэрийг илэрхийлүүлнэ; тавдугаарт, Бурханы хүслийг хүнд харуулж, Бурханыг бүрэн мэдүүлнэ; эцэст нь хүнийг бүрэн төгс болгоно гэсэн байдлаар эмх цэгцтэйгээр хийгддэггүй. Тэр энэ бүх зүйлийг Нигүүлслийн эрин үед төлөвлөөгүй; харин Тэрээр өнөө үед эдгээрийг төлөвлөж эхэлсэн юм. Сатан ажиллаж байгаа, Бурхан ч мөн адил. Сатан завхарсан зан чанараа илэрхийлдэг байхад Бурхан шууд ярьж, мөн чанарын зарим зүйлийг илчилдэг. Энэ бол өнөөдөр хийгдэж байгаа ажил бөгөөд үүнтэй адил төрлийн ажиллах зарчим дэлхийг бүтээгдсэний дараа аль эртнээс хэрэглэгдэж байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 150

Эхлээд Бурхан Адам, Еваг бүтээсэн ба бас могойг бүтээсэн. Бүх зүйлийн дотроос энэхүү могой хамгийн хортой нь байв; үүний бие хор агуулж байсан ба могойг далимдуулан ашиглахын тулд Сатан хорыг нь хэрэглэжээ. Могой Еваг уруу татан нүгэл үйлдүүлсэн юм. Евагийн дараа Адам нүгэл үйлдсэн ба дараа нь тэр хоёр сайн мууг ялган таньж чаддаг болжээ. Могой Еваг уруу татаж, Ева Адамыг уруу татна гэдгийг Ехова мэдэж байсан бол яагаад тэднийг бүгдийг нь цэцэрлэг дотор тавьсан юм бэ? Хэрвээ Тэр эдгээр зүйлийг урьдчилан таамаглаж чадсан бол яагаад могойг бүтээгээд, Еден цэцэрлэг дотор тавьсан юм бэ? Яагаад Еден цэцэрлэгт сайн мууг мэдүүлэгч модны жимс байсан бэ? Тэр тэдэнд жимсийг идүүлэх гээгүй гэж үү? Еховаг ирэхэд Адам ч, Ева ч Түүнтэй нүүр тулж зүрхлээгүй ба тэр үед л, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, могойн арга зальд автсаныг нь Ехова мэдсэн. Эцэст нь Тэр могойг харааж, Адам Ева хоёрыг ч бас хараажээ. Тэр хоёрыг модны жимснээс идэх үед Ехова юу хийж байгааг нь огт мэдээгүй. Хүн төрөлхтөн ёрын муу, садар самуун болох хүртлээ завхарч, тэр ч байтугай зүрх сэтгэлдээ өвөрлөсөн бүхэн нь ёрын муу, зөв шударга бус болохдоо тулсан; энэ нь бүгд бузар байсан. Тиймээс Ехова хүн төрөлхтнийг бүтээсэндээ харамссан юм. Үүний дараа Тэр дэлхийг үерээр устгах ажлаа хэрэгжүүлсэн ба үүнээс Ноа болон түүний хөвгүүд амьд үлдсэн билээ. Зарим зүйл үнэндээ хүмүүсийн төсөөлдөг шиг тийм ч ахисан түвшинтэй, ер бусын байдаггүй. Зарим хүн: “Тэргүүн тэнгэрэлч Өөрөөс нь урвана гэдгийг Бурхан мэдэж байсан байж яагаад үүнийг бүтээсэн юм бэ?” гэж асуудаг. Эдгээр нь бодит баримт: Газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед тэргүүн тэнгэрэлч тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн том нь байсан юм. Энэ нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байв. Бурханыг оролцуулахгүйгээр тэрээр тэнгэрэлчүүдээс хамгийн том нь байсан. Хожим нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараа тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг бүр ч том урвалтыг газар дээр үйлджээ. Энэ нь хүн төрөлхтнийг удирдаж, Бурханы эрх мэдлээс давахыг хүссэн учраас Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Тэргүүн тэнгэрэлч Еваг нүгэлд уруу татсан бөгөөд өөрийн хаанчлалыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэсэн юм. Өөрийг нь дуулгавартай дагаж чадах маш олон зүйл байгааг тэргүүн тэнгэрэлч харсан—тэнгэрэлчүүд, газар дээрх хүмүүс ч бас түүнд дуулгавартай байж чадах байсан. Араатан, шувууд, модод, ой шугуй, уулс, гол болон газар дээрх бүх зүйл хүмүүсийн буюу Адам, Ева хоёрын халамжид байсан, харин Адам, Ева хоёр тэргүүн тэнгэрэлчид дуулгавартай байсан. Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүсжээ. Дараа нь тэр олон тэнгэрэлчийг Бурханы эсрэг тэрслэхэд хүргэсэн ба тэгээд тэд хожим нь янз бүрийн бузар сүнснүүд болсон юм. Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний хөгжил тэргүүн тэнгэрэлчийн завхралаас үүдээгүй гэж үү? Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтнийг завхруулсан учраас л хүмүүс өнөөдөр ийм байдалтай байгаа юм. Энэхүү алхам алхмаар хийгддэг ажил нь хүмүүсийн төсөөлдөг шиг хийсвэр бөгөөд энгийн огт биш. Сатан тодорхой учир шалтгаантайгаар урвасан, гэсэн ч хүмүүс ийм энгийн зүйлийг ойлгож чаддаггүй. Тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээсэн Бурхан яагаад бас Сатаныг бүтээсэн юм бэ? Бурхан Сатаныг маш их үзэн яддаг тул Сатан бол Түүний дайсан, тэгвэл Тэр яагаад Сатаныг бүтээсэн юм бэ? Сатаныг бүтээснээрээ Тэр дайсныг бүтээсэн бус уу? Бурхан үнэндээ дайсныг бүтээгээгүй юм; харин ч Тэрээр тэнгэрэлчийг бүтээсэн ба дараа нь тэнгэрэлч Түүнээс урвасан билээ. Өөрийнх нь байр суурь маш өндөр болсон учраас тэр Бурханаас урвахыг хүсжээ. Энэ нь тохиолдлын хэрэг байсан гэж хэлж болох боловч энэ нь бас зайлшгүй байдал байлаа. Хүн тодорхой хэмжээнд хүртэл өсөж төлөвшсөнийхөө дараа зайлшгүй нас бардагтай энэ нь адилхан; юмс яг тэр үе шат хүртэл хөгжсөн. Зарим хөгийн мунхаг хүмүүс: “Сатан Таны дайсан байхад Та яагаад үүнийг бүтээсэн юм бэ? Тэргүүн тэнгэрэлч Танаас урвана гэдгийг Та мэдээгүй гэж үү? Та мөнхөөс мөнхөд харж чаддаггүй гэж үү? Та тэргүүн тэнгэрэлчийн уг чанарыг мэдээгүй гэж үү? Энэ нь Танаас урвана гэдгийг тодорхой мэдэж байсан байж Та яагаад үүнийг тэргүүн тэнгэрэлч болгосон юм бэ? Энэ нь Танаас урваад зогсохгүй, хүн төрөлхтнийг завхруулахын тулд маш олон тэнгэрэлчийг удирдан мөнх бусын ертөнцөд бууж ирсэн, гэтэл өнөөдрийг хүртэл Та зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө дуусгаж чадаагүй л байна” гэж хэлдэг. Эдгээр үг зөв үү? Ийм маягаар бодох үедээ чи өөртөө дэмий төвөг удаж байгаа бус уу? Бас, “Сатан хүн төрөлхтнийг өнөөдрийг хүртэл завхруулаагүй бол Бурхан хүн төрөлхтөнд ийм аврал авчрахгүй байх байсан. Тэгсэн бол Бурханы мэргэн ухаан, төгс хүчин харагдахгүй байх байсан; Түүний мэргэн ухаан хаана илчлэгдэх юм бэ? Тиймээс Бурхан хүн төрөлхтнийг Сатаны төлөө бүтээсэн, ингэснээр Тэр дараа нь Өөрийн төгс хүчийг илчилж чадах байсан—тэгэхгүй бол хүн Бурханы мэргэн ухааныг яаж олж мэдэж чадах юм бэ? Хэрвээ хүн Бурханыг эсэргүүцээгүй, Түүний эсрэг тэрслээгүй бол Түүний үйл хэрэг илчлэгдэх шаардлагагүй байсан. Хэрвээ бүх бүтээл Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай байсан бол Түүнд хийх ажил байхгүй байх байсан” гэж хэлдэг хүмүүс ч бий. Энэ нь бодит байдлаас бүр ч хол хөндий юм, учир нь Бурхан огт бузар биш учраас бузрыг бүтээж чадахгүй. Тэрээр дайснаа ялж, Өөрийн бүтээсэн хүмүүсийг аварч, Өөрийг нь үзэн яддаг, эсэргүүцдэг, Өөрөөс нь урвадаг бөгөөд хамгийн анх Өөрийнх нь ноёрхол дор байж, бүр анхнаасаа Өөрт нь харьяалагдаж байсан чөтгөрүүд болон Сатаныг ялахын тулд л үйл хэргээ илчилдэг. Бурхан эдгээр чөтгөрийг ялахыг хүсдэг ба ингэснээрээ Өөрийн төгс хүчийг бүх зүйлд илчилдэг. Хүн төрөлхтөн болоод газар дээрх бүх зүйл одоо Сатаны эзэмшил дор байдаг ба хорон санаатны эзэмшил дор оршдог. Хүмүүс Өөрийг нь мэдэж, улмаар Сатаныг ялж, Түүний дайснуудыг бүрмөсөн ялан дийлэг гэсэндээ Бурхан Өөрийн үйл хэргийг бүх зүйлд илчлэхийг хүсдэг. Өөрийн үйл хэргийг илчилснээр энэ ажлыг бүхэлд нь гүйцэлдүүлдэг. Өөрийнх нь бүх бүтээл Сатаны эзэмшил дор байдаг тул Бурхан тэдэнд Өөрийн төгс хүчийг илчилж, улмаар Сатаныг ялахыг хүсдэг. Хэрвээ Сатан байгаагүй бол Тэр Өөрийн үйл хэргийг илчлэх хэрэггүй байх байв. Сатаны хөндлөнгийн оролцоо байгаагүй бол Бурхан хүн төрөлхтнийг бүтээгээд Еден цэцэрлэгт амьдруулах байсан юм. Сатаны урвалтаас өмнө Бурхан яагаад Өөрийн бүх үйл хэргийг тэнгэрэлчүүд юм уу тэргүүн тэнгэрэлчид хэзээ ч илчлээгүй юм бэ? Хэрвээ тэнгэрэлчүүд болон тэргүүн тэнгэрэлч Бурханыг мэддэг, Түүнд дуулгавартай байдаг байсан бол Бурхан тэдгээр утга учиргүй ажлыг хэрэгжүүлэх хэрэггүй байх байлаа. Сатан болон чөтгөрүүдийн оршин тогтнолын улмаас хүмүүс ч бас Бурханыг эсэргүүцэж, тэрслүү зан чанараар бялхдаг. Тиймээс Бурхан Өөрийн үйл хэргийг илчлэхийг хүсдэг. Тэр Сатантай дайн хийхийг хүсдэг учраас Сатаныг ялахын тулд Өөрийн эрх мэдэл болон бүх үйл хэргийг ашиглах ёстой; ийм маягаар, хүмүүсийн дунд Түүний явуулдаг авралын ажил нь хүмүүст Түүний мэргэн ухаан, төгс хүчийг харуулна. Бурханы өнөөдөр хийж байгаа ажил утга учиртай бөгөөд “Таны хийдэг ажил зөрчилдөөнтэй бус уу? Ажлын энэ дэс дараалал чинь зүгээр л Өөртөө төвөг удсан хэрэг биш үү? Та Сатаныг бүтээсэн, тэгээд Танаас урваж, Таныг эсэргүүцэх боломжийг үүнд олгосон. Та хүмүүсийг бүтээгээд дараа нь тэднийг Сатанд гардуулан өгч, Адам Ева хоёрыг уруу таталтад өртүүлсэн. Та энэ бүх зүйлийг зориуд хийчхээд яагаад хүн төрөлхтнийг жигшсээр байдаг юм бэ? Яагаад Та Сатаныг үзэн яддаг юм бэ? Энэ бүхэн нь Таны хийсэн зүйл биш гэж үү? Танд үзэн ядах юм юу байгаа юм бэ?” гэж зарим хүний хэлдэгтэй яавч адилгүй. Нэлээд олон мунхаг хүн тийм зүйл хэлнэ. Тэд Бурханыг хайрлахыг хүсдэг боловч сэтгэлийнхээ гүнд Бурханы талаар гомдоллодог. Хэчнээн зөрчилдөөнтэй вэ! Чи үнэнийг ойлгодоггүй, хэтэрхий олон ер бусын бодолтой байдаг ба тэр ч байтугай Бурхан алдаа гаргасан гэдэг—чи ямар хөгийн юм бэ! Үнэнээр тоглодог хүн бол чи; харин Бурхан алдаа гаргасан юм биш! Зарим хүн бүр ахин дахин гомдоллож, “Та Сатаныг бүтээсэн, Та Сатаныг хүмүүсийн дунд шидэж, тэднийг Сатанд өгсөн. Хүмүүс сатанлаг зан чанартай болмогц Та тэднийг уучлаагүй; харин оронд нь тодорхой хэмжээнд тэднийг үзэн ядсан. Эхэндээ Та тэднийг тодорхой хэмжээнд хайрласан, гэтэл одоо тэднийг жигшдэг. Та хүн төрөлхтнийг үзэн ядсан, гэхдээ Та бас хүн төрөлхтнийг хайрласан. Яг юу болоод байгаа юм бэ? Энэ нь зөрчилдөөн бус уу?” гэдэг. Та нар үүнийг хэрхэн харахаас үл хамааран, энэ нь тэнгэрт болсон зүйл; ийм байдлаар тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтөн завхарсан ба хүмүүс ингэж өнөөг хүртэл үргэлжлүүлсэн. Та нар үүнийг яаж илэрхийлэхээс үл хамааран бүхий л түүх бол энэ. Гэвч, та нарыг аврахын тулд, Сатаныг ялахын тулд Бурханы өнөөдөр хийж буй ажлын цаад зорилгыг та нар ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 151

Сатаныг ялахын тулд Бурхан хүмүүсийг удирдах Өөрийн удирдлагыг ашигладаг. Хүмүүсийг завхруулснаар Сатан тэдний хувь заяаг эцэслэж, Бурханы ажлыг үймүүлдэг. Нөгөө талаар, Бурханы ажил бол хүн төрөлхтний аврал билээ. Бурханы ажлын аль алхам нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаггүй вэ? Аль алхам нь хүмүүсийг цэвэрлэж, тэднийг зөв шударга авирладаг болгож, хайр татам хүмүүсийн дүрийг амьдран харуулдаг болгохын төлөө байдаггүй вэ? Харин Сатан үүнийг хийдэггүй. Тэр хүн төрөлхтнийг завхруулдаг; хүн төрөлхтнийг завхруулах ажлаа орчлон ертөнц даяар тасралтгүй явуулдаг. Мэдээж Бурхан ч бас ажлаа хийн, Сатанд ямар ч анхаарал хандуулдаггүй. Сатан хэчнээн их эрх мэдэлтэй байх нь хамаагүй, тэр эрх мэдлийг Бурхан л өгсөн; Бурхан үнэндээ Өөрийн бүх эрх мэдлийг үүнд ердөө өгөөгүй, тиймээс Сатан юу ч хийсэн бай, Бурханаас давж хэзээ ч чадахгүй ба үргэлж Бурханы атганд байх болно. Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг тэнгэрт байхдаа илчлээгүй. Тэр ердөө л Сатанд багахан хэмжээний эрх мэдэл өгч, бусад тэнгэрэлчийг түүгээр хянуулсан. Тиймээс, Сатан юу ч хийлээ гэсэн, Бурханы эрх мэдлээс давж чадахгүй, учир нь анх Бурханы түүнд өгсөн эрх мэдэл хязгаарлагдмал юм. Бурхан ажиллаж байхад Сатан үймүүлдэг. Эцсийн өдрүүдэд түүний үймээн самуун дууссан байх болно; үүний нэгэн адил Бурханы ажил ч бас дуусаж, Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүс бүрэн төгс болгуулна. Бурхан хүмүүсийг эерэгээр чиглүүлдэг; Түүний амь бол хэмжээлшгүй агаад хязгааргүй амийн ус билээ. Сатан хүнийг тодорхой хэмжээнд завхруулсан; эцэст нь амийн амьд ус хүнийг бүрэн төгс болгоно, тэгээд Сатан хөндлөнгөөс оролцож, өөрийн ажлыг явуулах боломжгүй болно. Тийнхүү Бурхан энэ хүмүүсийг бүрэн олж авч чадна. Сатан одоо ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа; тэр байнга Бурханы эсрэг сөрөн зогсдог ч Бурхан түүнд огт анхаарал хандуулдаггүй. “Би Сатаны бүх харанхуй хүчийг, үүний бүх харанхуй нөлөөг ялна” гэж Бурхан хэлсэн. Энэ нь одоо махбодоор хийгдэх ёстой ажил бөгөөд энэ нь бас махбод болохын утга учир буюу эцсийн өдрүүдэд Сатаныг ялах ажлын үе шатыг дуусгаж, Сатанд харьяалагддаг бүх зүйлийг арчин хаях явдал юм. Бурхан Сатаныг ялах нь зайлшгүй! Үнэндээ Сатан аль хэдийн бүтэлгүйтсэн. Агуу улаан лууны газар нутаг даяар сайн мэдээ тархаж эхлэх үед, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан ажлаа эхлүүлж, энэ ажлыг явуулж эхлэх үед Сатан бүрмөсөн ялагдсан, учир нь бие махбодтой болохын гол зорилго нь Сатаныг ялан дийлэхийн төлөө байсан билээ. Бурхан дахин нэг удаа махбод болж, ямар ч хүч зогсоож чадахгүй Өөрийн ажлыг хэрэгжүүлж эхлэхийг Сатан хармагцаа энэ ажлын бараанаар мэгдэн сандарч, цаашид гай тарьж зүрхлээгүй. Эхэндээ Сатан өөрт нь ч бас маш их мэргэн ухаан өгөгдсөн гэж бодсон ба Бурханы ажлыг үймүүлж, түйвээсэн; гэхдээ тэр, Бурхан дахин нэг удаа махбод болж, Өөрийнхөө ажилд хүн төрөлхтний төлөөх илчлэл, шүүлт болгон Сатаны тэрслүү байдлыг ашиглаж, улмаар хүмүүсийг байлдан дагуулж, Сатаныг ялна гэж бодоогүй юм. Бурхан Сатанаас илүү ухаалаг бөгөөд Бурханы ажил түүнээс хамаагүй хол давдаг. Тиймээс өмнө нь Миний хэлж байсанчлан: “Миний хийдэг ажил Сатаны ов мэхний хариуд хэрэгждэг; эцэстээ Би Өөрийн төгс хүчийг болон Сатаны хүчин мөхөс байдлыг илчилнэ.” Бурхан урд талд нь Өөрийн ажлыг хийх үед Сатан араас нь дагах ба эцэстээ бүрмөсөн устгагдана—өөрийг нь юу цохисныг ч тэр мэдэхгүй! Аль хэдийн сүйрэн унаж, няцлуулмагцаа л тэр үнэнийг ухаарна, харин тэр үед аль хэдийн галт нууранд шатчихсан байх болно. Тэгэхэд Сатан бүрэн үнэмшихгүй гэж үү? Учир нь тэр үед түүнд ашиглах арга заль байхгүй байх болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 152

Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд Бурханы бүтээл дотроос Бурханд гэрчлэл хийж чадах цорын ганц бүтээл юм. Хүний амьдрал болон хүний бүх үйл ажиллагааг Бурханаас салгах аргагүй, бүгдийг нь Бурханы гар хянадаг бөгөөд нэг ч хүн Бурханаас тусгаар оршиж чадахгүй гэж ч хэлж болно. Энэ нь бодит баримт тул үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтний тусын тулд байдаг бөгөөд Сатаны заль мэхийн эсрэг чиглэдэг. Хүнд хэрэгтэй бүхэн Бурханаас ирдэг, Бурхан бол хүний амийн эх сурвалж билээ. Тиймээс хүн Бурханаас салж ердөө чаддаггүй. Цаашлаад Бурханд ч хүнээс салах санаа хэзээ ч байгаагүй. Бурханы хийдэг ажил бүх хүн төрөлхтний төлөө байдаг бөгөөд бодол нь үргэлжид сайн байдаг. Тэгвэл хүний хувьд, Бурханы ажил болон Бурханы бодлын (өөрөөр хэлбэл, Бурханы хүслийн) аль аль нь хүний мэдэх ёстой “үзэгдэл” юм. Ийм үзэгдэл нь бас Бурханы удирдлага бөгөөд хүний хийж чадахгүй ажил билээ. Ажлынхаа явцад хүнд Бурханы тавьдаг шаардлагыг хүний “хэрэгжүүлэлт” гэж нэрлэдэг. Үзэгдэл бол Бурханы Өөрийн ажил буюу хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл, Түүний ажлын зорилго, ач холбогдол билээ. Үзэгдлийг бас удирдлагын нэг хэсэг гэж болно, учир нь энэхүү удирдлага бол Бурханы ажил бөгөөд хүнд чиглэдэг, энэ нь хүмүүсийн дунд Бурханы хийдэг ажил гэсэн үг юм. Энэ ажил бол хүн Бурханыг мэдэж авах нотолгоо болон зам бөгөөд хүний хувьд туйлын чухал. Хэрвээ Бурханы ажлын талаарх мэдлэгт анхаарал хандуулахын оронд хүмүүс, Бурханд итгэх итгэлийн тухай хоосон сургаал болон чухал биш аар саар зүйлсэд л анхаарлаа хандуулбал Бурханыг ердөө мэдэхгүйгээс гадна Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Бурханы ажил нь Бурханы талаарх хүний мэдлэгт асар тустай бөгөөд үүнийг үзэгдэл хэмээдэг. Эдгээр үзэгдэл бол Бурханы ажил, Бурханы хүсэл, түүнчлэн Бурханы ажлын зорилго болон ач холбогдол юм; эдгээр нь бүгд хүнд тустай. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний хийх ёстой зүйл, Бурханыг дагадаг бүтээлүүдийн хийх ёстой зүйлийг хэлдэг бөгөөд энэ нь бас хүний үүрэг юм. Хүний хийх ёстой зүйл бол анхнаасаа хүний ойлгосон зүйл биш, харин Өөрийнхөө ажлын явцад хүнээс Бурханы шаарддаг зүйл юм. Бурханыг ажиллахын хэрээр эдгээр шаардлага аажмаар илүү гүн гүнзгий, илүү өндөр болдог. Жишээ нь, Хуулийн эрин үед хүн хуулийг дагах ёстой байсан, харин Нигүүлслийн эрин үед загалмай үүрэх ёстой байв. Хаанчлалын эрин үе бол өөр: Хүнд тавих шаардлага нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс илүү өндөр. Үзэгдэл илүү өндөр болохын хэрээр хүнд тавигдах шаардлага бүр ч их өндөр болж, илүү тодорхой, илүү бодитой болдог. Үүний адилаар, үзэгдэл ч бас улам бодитой болдог. Энэ олон бодит үзэгдэл хүнийг Бурханд дуулгавартай байхад туслахаар зогсохгүй, Бурханы талаарх хүний мэдлэгт тус болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 153

Өмнөх эрин үеүдтэй харьцуулахад Хаанчлалын эрин үеийн Бурханы ажил илүү бодитой, хүний мөн чанар болон түүний зан чанарын өөрчлөлтөд илүү их чиглэдэг бөгөөд Өөрийг нь дагадаг бүх хүнд Бурханыг Өөрийг нь илүү их гэрчилж чаддаг. Өөрөөр хэлбэл, Хаанчлалын эрин үед Бурхан ажиллангаа, өмнөх аль ч үеийнхээс илүүтэйгээр хүнд Өөрийгөө харуулдаг бөгөөд энэ нь хүний мэдэх ёстой үзэгдэл өмнөх аль ч эрин үеийнхээс илүү өндөр байдаг гэсэн үг юм. Хүмүүсийн дундах Бурханы ажил урьд өмнө үзэгдээгүй нутаг дэвсгэрт орсон учраас Хаанчлалын эрин үед хүний мэдэж авдаг үзэгдэл нь бүх удирдлагын төлөвлөгөөн дэх хамгийн өндөр дээд нь билээ. Бурханы ажил урьд үзэгдээгүй нутаг дэвсгэрт орсон тул хүний мэдэх үзэгдэл бүх үзэгдлээс хамгийн өндөр дээд нь болсон ба үүнээс улбаалан хүний хэрэгжүүлэлт ч бас өмнөх аль ч эрин үеийнхээс илүү өндөр болсон, учир нь хүний хэрэгжүүлэлт үзэгдэлтэй зэрэгцэн өөрчлөгддөг бөгөөд үзэгдлийн төгс төгөлдөржилт нь ч бас хүнд тавигдах шаардлага төгс болсныг илтгэдэг. Бурханы бүх удирдлага зогсмогц хүний хэрэгжүүлэлт ч бас зогсох бөгөөд Бурханы ажил үгүй бол хүн өмнөх үеийн сургаалыг мөрдөхөөс өөр сонголтгүй, эсвэл ердөө хаашаа ч хандах аргагүй байх болно. Шинэ үзэгдэлгүйгээр хүний шинэ хэрэгжүүлэлт гэж байхгүй; бүрэн гүйцэд үзэгдэлгүйгээр хүний төгс хэрэгжүүлэлт гэж байхгүй; илүү өндөр үзэгдэлгүйгээр хүний илүү өндөр хэрэгжүүлэлт гэж байхгүй байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы мөрийн хамтаар өөрчлөгддөгийн адилаар хүний мэдлэг, туршлага ч бас Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг. Хүн хэчнээн чадварлаг байх нь хамаагүй Бурханаас салшгүй хэвээр бөгөөд Бурхан хормын төдийд л ажиллахаа больсон бол Түүний уур хилэнгээс болж хүн нэн даруй үхэх байв. Хүний мэдлэг өнөөдөр хэчнээн өндөр байх нь хамаагүй, туршлага нь хэчнээн гүн гүнзгий байх нь хамаагүй хүн Бурханы ажлаас салшгүй учраас түүнд бардамнах зүйл юу ч үгүй—учир нь хүний хэрэгжүүлэлт болон Бурханд итгэх итгэлээсээ эрж хайх ёстой зүйл үзэгдлээс салшгүй билээ. Бурханы ажил бүрд хүний мэдэх ёстой үзэгдэл байдаг ба үүнийг дагаад хүнд тавьдаг зохих шаардлагууд гэж бий. Эдгээр үзэгдлийг суурь болгохгүйгээр хүн ердөө хэрэгжүүлж ч чадахгүй, мөн Бурханыг тууштай дагаж ч чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг мэддэггүй, эсвэл Бурханы хүслийг ойлгодоггүй бол хийдэг бүхэн нь хий дэмий болж, Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Хүн хэчнээн их билиг авьяастай байх нь хамаагүй, Бурханы ажлаас болон Бурханы удирдамжаас мөн л салшгүй. Хүний үйлдэл хэчнээн сайн байх нь, эсвэл тэд хэчнээн олон үйлдэл хийх нь хамаагүй Бурханы ажлыг орлож мөн л чадахгүй. Тиймээс ямар ч нөхцөл байдалд хүний хэрэгжүүлэлт үзэгдлээс салшгүй. Шинэ үзэгдлийг хүлээж авдаггүй хүмүүст шинэ хэрэгжүүлэлт байдаггүй. Тэд хоосон сургаалыг баримталж, үхмэл хуулийг мөрддөг учраас хэрэгжүүлэлт нь үнэнтэй ямар ч холбоогүй байдаг; тэдэнд ямар ч шинэ үзэгдэл байдаггүй, үүний үр дүнд тэд шинэ эрин үеийн юуг ч хэрэгжүүлдэггүй. Тэд үзэгдлийг алдсан, тэгснээрээ бас Ариун Сүнсний ажлыг алдаж, үнэнийг алдсан. Үнэнгүй хүмүүс бол утгагүй байдлын үр сад, Сатаны биелэл юм. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй, Бурханы ажлын үзэгдэлгүйгээр байж чадахгүй, мөн Ариун Сүнстэй хамт биш бол байж чадахгүй; хүн үзэгдлийг алдмагцаа Үхэгсдийн оронд унаж, харанхуйд амьдардаг. Үзэгдэлгүй хүмүүс бол Бурханыг мунхгаар дагагсад, Ариун Сүнсний ажилгүй хүмүүс бөгөөд тамд амьдарч байгаа. Ийм хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, харин оронд нь Бурханы нэрийг хаяг пайз адил өлгөдөг. Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй, Бурханы бүхий л удирдлага дахь ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс үзэгдлийг мэддэггүй тул үнэнгүй хүмүүс юм. Тэгвэл үнэнийг эзэмшээгүй хүмүүс бүгд мууг үйлдэгсэд биш гэж үү? Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг, Бурханы талаарх мэдлэгийг эрж хайхыг хүсдэг, Бурхантай үнэхээр хамтран ажилладаг хүмүүс бол үзэгдлийг үндэс сууриа болгодог хүмүүс мөн. Тэд Бурхантай хамтран ажилладаг учраас Бурханы сайшаалыг хүртдэг бөгөөд хүний хэрэгжүүлэх ёстой зүйл бол энэхүү хамтын ажиллагаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 154

Үзэгдэлд хэрэгжүүлэлтийн олон зам агуулагддаг. Хүнд тавьсан бодитой шаардлагууд нь ч бас үзэгдэл дотор агуулагддаг, хүний мэдэх ёстой Бурханы ажил ч бас агуулагддаг. Өнгөрсөн үед янз бүрийн газарт зохион байгуулагдаж байсан онцгой цуглаан юм уу томоохон цуглааны үеэр хэрэгжүүлэлтийн замын зөвхөн нэг талын тухай л ярьдаг байсан. Ийм хэрэгжүүлэлт нь Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэх ёстой зүйл байсан бөгөөд Бурханы талаарх мэдлэгтэй бараг холбоогүй байсан, учир нь Нигүүлслийн эрин үеийн үзэгдэл нь зөвхөн Есүсийн цовдлолын үзэгдэл байсан ба өөр илүү агуу үзэгдэл байгаагүй. Хүн цовдлолоор дамжуулан хүн төрөлхтнийг золин аварсан Түүний ажлаас илүүг мэдэх учиргүй байсан тул Нигүүлслийн эрин үед хүний мэдвэл зохих өөр үзэгдэл байгаагүй юм. Ийм маягаар хүн Бурханы талаар хомсхон мэдлэгтэй байсан бөгөөд Есүсийн хайр, энэрлийн тухай мэдлэгээс гадна түүний хэрэгжүүлэх хэдхэн энгийн, өчүүхэн зүйлс буюу өнөөдрийнхөөс асар хол зөрүүтэй зүйл байдаг байв. Өнгөрсөн үед цугларалт нь ямар ч хэлбэртэй байсан бай, хүн Бурханы ажлын талаарх бодитой мэдлэгийг ярих чадваргүй байсан, тэр ч байтугай хүний орох хамгийн тохиромжтой хэрэгжүүлэлтийн зам аль болохыг хэн ч тодорхой хэлж чадаагүй. Хүн хүлээцтэй, тэвчээртэй байдлын сууринд хэдхэн энгийн зүйл нэмсэн төдий; түүний хэрэгжүүлэлтийн мөн чанарт ердөө ямар ч өөрчлөлт байгаагүй, учир нь нэг эрин үе дотор Бурхан ямар ч шинэлэг ажил хийгээгүй, хүнд тавьсан цорын ганц шаардлага нь тэвчээртэй, хүлээцтэй байдал, эсвэл загалмай үүрэх явдал байсан юм. Ийм хэрэгжүүлэлтээс гадна, Есүсийн цовдлолоос өөр илүү өндөр үзэгдэл байгаагүй. Урьд нь Бурхан асар их ажил хийгээгүй учраас, хүнд зөвхөн хязгаарлагдмал шаардлага тавьсан учраас өөр үзэгдлүүдийн тухай огт дурдаагүй. Ийм маягаар хүн юу ч хийсэн бай, хүний хэрэгжүүлэх цөөн хэдэн энгийн, өнгөц зүйлс бүхий эдгээр хязгаарыг давж чадаагүй. Өнөөдөр, илүү их ажил хийгдсэн, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс хэд дахин их ажил хийгдсэн учраас Би өөр үзэгдлүүдийн тухай ярьдаг. Хүнд тавих шаардлага ч бас өмнөх эрин үеүдийнхээс хэд дахин өндөр болсон. Хэрвээ хүн энэ ажлыг бүхэлд нь мэдэж чадахгүй бол энэ ажил асар их ач холбогдолтой байхгүй; хэрвээ хүн үүнд насан туршийн хичээл чармайлтаа зориулахгүй бол энэ ажлыг бүрэн мэдэхэд хэцүү байх болно гэж хэлж болох юм. Байлдан дагуулалтын ажилд дан ганц хэрэгжүүлэлтийн замын талаар яривал хүнийг байлдан дагуулах боломжгүй. Хүнд ямар ч шаардлага тавихгүйгээр зөвхөн үзэгдлийн талаар яривал хүнийг байлдан дагуулах бас л боломжгүй. Хэрэгжүүлэлтийн замаас өөр зүйл ярихгүй байх аваас хүний амин газрыг цохиж, хүний үзлийг сарниах боломжгүй байх тул хүнийг бүрэн байлдан дагуулах ч бас боломжгүй байх болно. Үзэгдэл бол хүнийг байлдан дагуулах гол хэрэгсэл юм, гэхдээ үзэгдлээс гадна ямар ч хэрэгжүүлэлтийн зам байгаагүй бол хүн дагах аргагүй, тэр ч бүү хэл орох арга барилгүй байх байсан. Энэ нь эхнээсээ эцэс хүртлээ Бурханы ажлын зарчим байсаар ирсэн: Үзэгдэлд хэрэгжүүлж болох зүйл байдаг бөгөөд ийм хэрэгжүүлэлт дээр нэмээд үзэгдэл ч бас байдаг. Хүний амь болон зан чанарын аль алинд нь гардаг өөрчлөлтийн түвшин нь үзэгдэл дэх өөрчлөлтийг дагалддаг. Хүн зөвхөн өөрийн хүчин чармайлтад найдсан бол ямар нэгэн өндөр түвшний өөрчлөлтөд хүрэх боломжгүй байх байсан. Үзэгдэл нь Бурханы Өөрийн ажил болон Бурханы удирдлагын тухай өгүүлдэг. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний хэрэгжүүлэлтийн зам болон хүний оршин тогтнолын замыг хэлдэг; Бурханы бүх удирдлагад, үзэгдэл болон хэрэгжүүлэлтийн хоорондох харилцаа нь Бурхан, хүн хоёрын хоорондох харилцаа юм. Хэрвээ үзэгдлүүдийг хасах юм уу хэрэгжүүлэлтийг дурдахгүйгээр тэдгээрийн талаар яривал, эсвэл зөвхөн үзэгдэл л байгаад хүний хэрэгжүүлэлтийг арилгасан бол тийм зүйлийг Бурханы удирдлага гэж үзэж болохгүй, Бурханы ажил хүн төрөлхтний төлөө байдаг гэж хэлж бүр ч болохгүй; ийм маягаар хүний үүрэг үгүй болоод зогсохгүй Бурханы ажлын зорилго үгүйсгэгдэх болно. Хэрвээ эхнээсээ эцэс хүртлээ хүн Бурханы ямар нэгэн ажлын оролцоогүйгээр зөвхөн хэрэгжүүлэх шаардлагатай байсан бол, түүнчлэн хүнд Бурханы ажлыг мэдэх шаардлага байгаагүй бол ийм ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж бүр ч болохгүй. Хэрвээ хүн Бурханыг мэдээгүй, Бурханы хүслийг мэдээгүй бөгөөд өөрийн хэрэгжүүлэлтийг тодорхойгүй, хийсвэр байдлаар, сохроор хэрэгжүүлдэг байсан бол хэзээ ч бүрэн шаардлага хангасан бүтээл болохгүй байх байлаа. Иймээс энэ хоёр зүйл хоёулаа зайлшгүй чухал юм. Хэрвээ зөвхөн Бурханы ажил байсан бол, өөрөөр хэлбэл, хүний хамтын ажиллагаа юм уу хэрэгжүүлэлт байхгүй зөвхөн үзэгдэл байсан бол ийм зүйлийг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй. Хэрвээ зөвхөн хүний хэрэгжүүлэлт болон оролт л байсан бол хүний орсон зам хэр өндөр байх нь хамаагүй, энэ ч бас зөвшөөрөхийн аргагүй юм. Хүний оролт ажил болон үзэгдэлтэй зэрэгцэн аажмаар өөрчлөгдөх ёстой; үүнийг дур зоргоороо өөрчилж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зарчим чөлөөтэй, задгай биш, харин ч тодорхой хил хязгаар дотор байдаг. Ийм зарчим нь ажлын үзэгдэлтэй зэрэгцэн өөрчлөгддөг. Тиймээс Бурханы удирдлага нь эцэстээ Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтээс хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 155

Удирдлагын ажил нь хүн төрөлхтнөөс л болж бий болсон, энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолоос л болж бий болсон гэсэн үг юм. Хүн төрөлхтнөөс өмнө буюу анх тэнгэр, газар болон бүх зүйл бүтээгдэх үед ямар ч удирдлага байгаагүй. Хэрвээ Бурханы бүх ажилд хүнд ашиг тустай хэрэгжүүлэлт байгаагүй, өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтөнд тохирсон шаардлага тавиагүй бол (хэрвээ Бурханы хийсэн ажилд хүний хэрэгжүүлэлтэд тохирох ямар ч зам байгаагүй бол) энэ ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэж болохгүй байх байв. Хэрвээ Бурханы бүхий л ажил хэрхэн хэрэгжүүлэх талаар завхарсан хүн төрөлхтөнд л яриад, Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг явуулаагүй, бүхнийг чадагч чадвар болоод мэргэн ухааныхаа өчүүхэн хэсгийг ч үзүүлээгүй бол Бурханы хүнд тавих шаардлага хэр өндөр байх нь хамаагүй, Бурхан хүмүүсийн дунд хэр удаан амьдарсан нь хамаагүй, хүн Бурханы зан чанарын юуг ч мэдэхгүй байх байсан; хэрвээ тийм байсан бол энэ төрлийн ажлыг Бурханы удирдлага гэж нэрлэхэд бүр ч зохихгүй. Энгийнээр хэлбэл, Бурханы удирдлагын ажил бол Бурханы хийдэг ажил бөгөөд Бурханаар авхуулсан хүмүүсийн Бурханы удирдамж дор хийдэг бүх ажил юм. Ийм ажлыг удирдлага гэж дүгнэж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дундах Бурханы ажил, мөн Түүнийг дагадаг бүх хүмүүсийн хамтын ажиллагааг нийтэд нь удирдлага гэж нэрлэдэг. Энд, Бурханы ажлыг үзэгдэл, харин хүний хамтын ажиллагааг хэрэгжүүлэлт гэж нэрлэдэг. Бурханы ажил өндөр байх тусам (өөрөөр хэлбэл, үзэгдэл өндөр байх тусам) Бурханы зан чанар хүнд улам ил болдог бөгөөд хүний үзэлтэй нийцэхгүй байх тусам хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагаа төдий чинээ өндөр байдаг. Хүнд тавих шаардлага өндөр байх тусам Бурханы ажил хүний үзэлтэй төдий чинээ зөрөлддөг, үүнээс улбаалан хүний шалгалт, хүнээс шаарддаг стандарт ч бас өндөр болдог. Энэ ажлын эцэст бүх үзэгдэл бүрэн төгс болж, хүний хэрэгжүүлэх шаардлагатай зүйлс төгс төгөлдрийн оргилд хүрсэн байх болно. Энэ нь бас бүгд төрлийнхөө дагуу ангилагдах үе байх болно, учир нь хүний мэдэх шаардлагатай зүйлсийг хүнд харуулсан байх болно. Иймээс үзэгдэл оргилдоо хүрч, ажил ч дуусах тийшээ хандах үед хүний хэрэгжүүлэлт ч бас дээд цэгтээ хүрсэн байх болно. Хүний хэрэгжүүлэлт Бурханы ажилд үндэслэдэг, харин Бурханы удирдлага нь хүний хэрэгжүүлэлт болон хамтын ажиллагааны ачаар л бүрэн илэрхийлэгддэг. Хүн бол Бурханы ажлын үзмэр, Бурханы бүх удирдлагын ажлын бай, бас Бурханы бүхий л удирдлагын үр дүн юм. Хэрвээ Бурхан хүний хамтын ажиллагаагүйгээр ганцаараа ажилласан бол Түүний бүх ажлын биелэлт болох зүйл юу ч байхгүй байх байсан ба ийм маягаар Бурханы удирдлага өчүүхэн төдий ч ач холбогдолгүй байх байлаа. Бурханы ажлаас гадна, Өөрийнх нь ажлыг илэрхийлж, бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг нь нотлоход тохирох байг Бурхан сонгосноор л удирдлагынхаа зорилгыг биелүүлж, энэ бүх ажлыг ашиглан Сатаныг бүрэн ялах зорилгодоо хүрч чадна. Тиймээс хүн бол Бурханы удирдлагын ажлын салшгүй чухал хэсэг бөгөөд гагцхүү хүн л Бурханы удирдлагыг үр өгөөжтэй болгож, эцсийн зорилгыг нь биелүүлж чадна; хүнээс өөр ямар ч амьд зүйл ийм үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ хүн удирдлагын ажлын жинхэнэ биелэлт болно гэвэл завхарсан хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг бүрэн арилгах ёстой. Хүнд өөр өөр цаг үед тохирох хэрэгжүүлэлт өгөгдөж, Бурхан хүмүүсийн дунд харгалзах ажлыг гүйцэтгэхийг энэ нь шаарддаг. Зөвхөн ийм маягаар л удирдлагын ажлын биелэлт болох бүлэг хүмүүсийг эцэстээ олж авна. Хүмүүсийн дундах Бурханы ажил дан ганц Бурханы ажлаар дамжуулан Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахгүй; Түүний ажилд тохирох амьд хүмүүс ийм гэрчлэлд бас шаардлагатай. Бурхан эхлээд энэ хүмүүс дээр ажиллаж, тэднээр дамжуулан Түүний ажил илэрхийлэгдэж, улмаар бүтээгдсэн зүйлсийн дунд Түүний ийм гэрчлэл хийгдэх болно. Ингээд Бурхан ажлынхаа зорилгод хүрсэн байх болно. Бурхан бүх бүтээгдсэн зүйлийн дунд Өөрийгөө шууд гэрчилж чадахгүй учраас Сатаныг ялахын тулд ганцаараа ажилладаггүй. Хэрэв Тэр ганцаараа ажилладаг байсан бол хүнийг бүрэн үнэмшүүлэх боломжгүй байх тул хүнийг байлдан дагуулахын тулд Бурхан түүн дээр ажиллах ёстой бөгөөд тэгж байж л бүх бүтээгдсэн зүйлийн дундах гэрчлэлийг олж авч чадна. Хэрвээ Бурхан ганцаараа ажиллаж, хүний хамтын ажиллагаа гэж байхгүй, эсвэл хүн хамтран ажиллах шаардлагагүй байсан бол хүн Бурханы зан чанарыг хэзээ ч мэдэж чадахгүй, Бурханы хүслийг үүрд мэдэхгүй байх байсан; тэгвэл Бурханы ажлыг Бурханы удирдлагын ажил гэж нэрлэж болохгүй байх байсан юм. Хүн Бурханы ажлыг ойлголгүйгээр, өөрөө л чармайж, эрж хайж, шаргуу ажиллах байсан бол дүрсгүйтэж томоогүйтэх байв. Ариун Сүнсний ажилгүйгээр, хүний хийдэг зүйл Сатаных бөгөөд тэрээр тэрслүү, мууг үйлдэгч юм; Сатан завхарсан хүн төрөлхтний хийдэг бүхнээс харагддаг ба Бурханд нийцэлтэй юу ч байдаггүй, хүний хийдэг бүхэн Сатаны илрэл юм. Яригдсан бүхэнд үзэгдэл болон хэрэгжүүлэлтгүй юм гэж юу ч байхгүй. Үзэгдлийн суурин дээр хүн хэрэгжүүлэлт болон дуулгавартай байдлын замыг олж авдаг, ингэснээр үзлээ хойш тавьж, өмнө нь эзэмшээгүй зүйлсээ олж авч болох юм. Бурхан хүнээс Өөртэй нь хамтран ажиллахыг, Өөрийнх нь шаардлагад бүрэн захирагдахыг шаарддаг бөгөөд Бурханы Өөрийн хийсэн ажлыг харж, Бурханы төгс хүчийг мэдэрч, Бурханы зан чанарыг мэдэхийг хүн шаарддаг. Эдгээр нь товчхондоо Бурханы удирдлага юм. Бурханы хүнтэй нэгдэх нэгдэл нь удирдлага бөгөөд энэ нь хамгийн агуу удирдлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 156

Үзэгдлийг агуулдаг зүйл нь үндсэндээ Бурханы Өөрийн ажлыг хэлдэг бөгөөд хэрэгжүүлэлттэй холбоотой зүйл нь хүний хийх ёстой зүйлийг агуулдаг, Бурхантай ямар ч хамаагүй байдаг. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэдэг, хүний хэрэгжүүлэлтийг хүн өөрөө биелүүлдэг. Бурханы Өөрийн хийх ёстой ажлыг хүн хийх хэрэггүй, хүний хэрэгжүүлэх ёстой зүйл Бурханд хамаагүй. Бурханы ажил бол Түүний Өөрийн үйлчлэл бөгөөд хүнтэй ямар ч холбоогүй. Энэ ажлыг хүн хийх хэрэггүй, цаашлаад Бурханы хийдэг ажлыг хүн хийх чадваргүй. Хүний хэрэгжүүлэх шаардлагатай зүйлийг хүн хийх ёстой бөгөөд амиа золиослох ч бай, гэрчлэлд зогсоохын тулд өөрийг нь Сатанд өгсөн ч бай—эдгээрийг бүгдийг нь хүн гүйцэлдүүлэх ёстой. Өөрийнхөө хийх учиртай бүх ажлыг Бурхан Өөрөө хийдэг, харин хүний хийх ёстой ажлыг хүнд харуулж, үлдсэн ажлыг нь хүнээр хийлгэхээр үлдээдэг. Бурхан нэмэлт ажил хийдэггүй. Тэр зөвхөн Өөрийн үйлчлэл дэх ажлыг л хийж, хүнд замыг үзүүлж, замыг нээх ажил л хийдэг ба замыг засах ажил хийдэггүй; үүнийг бүх хүн ойлгох ёстой. Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлэх гэсэн үг, энэ бүхэн нь хүний үүрэг, хүний хийх ёстой зүйл бөгөөд Бурхантай ямар ч хамаагүй. Хэрэв хүн Бурханаас, хүнтэй адилаар үнэн дотор цэвэршүүлэлт, тарчлаан амсахыг шаардвал хүн дуулгаваргүй байгаа хэрэг. Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлийг гүйцэлдүүлэх, харин хүний үүрэг бол Бурханы бүх удирдамжийг ямар ч эсэргүүцэлгүйгээр дуулгавартай дагах явдал юм. Бурханы ажиллаж, амьдардаг байдлаас үл хамааран хүн биелүүлэх ёстой зүйлдээ хүрэх л ёстой. Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавьж чадна, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавихад тохирдог. Хүнд ямар ч сонголт байх ёсгүй бөгөөд бүрэн захирагдаж, хэрэгжүүлэхээс өөрийг хийх ёсгүй; энэ бол хүний эзэмших ёстой эрүүл ухаан юм. Бурханы Өөрийн хийх ёстой ажил дуусмагц хүн алхам алхмаар үүнийг туулах шаардлагатай. Эцэст нь Бурханы бүх удирдлага дууссан байх үед хүн Бурханы шаарддаг зүйлийг мөн л хийгээгүй байвал шийтгүүлэх ёстой. Хэрэв хүн Бурханы шаардлагыг биелүүлдэггүй бол энэ нь хүний дуулгаваргүй байдлаас болж байгаа юм; энэ нь Бурхан ажлаа хангалттай сайн хийгээгүй гэсэн үг. Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлж, үнэнч байж, үүргээ биелүүлж чаддаггүй бүх хүн шийтгүүлнэ. Өнөөдөр та нараас шаардаг зүйлс нэмэлт шаардлага биш, харин хүний үүрэг, бүх хүний биелүүлэх ёстой үүрэг юм. Хэрэв та нар үүргээ ч гүйцэтгэж чадахгүй, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрсдөдөө төвөг удаж байгаа бус уу? Та нар үхлийг өөртөө татаж байгаа бус уу? Та нар яаж ирээдүй, хэтийн зүйлсийг хүлээж чадаж байна вэ? Бурханы ажил хүн төрөлхтний төлөө хийгддэг, харин хүний хамтын ажиллагаа Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүхнээ хийсний дараа хүн биеэ дайчлан хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч зангаа зориулах ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж, эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух ёсгүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл хүн яагаад Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө зарим нэг үүргээ биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай биш гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь эн тэргүүний зүйл. Үүнийг та нар бүгд ойлгох учиртай. Та нарт хэлсэн үг мөн чанарын чинь угт хүрч, Бурханы ажил урьд өмнө байгаагүй хүрээнд орсон. Олон хүн энэ замын үнэн, худлыг мөн л ойлгодоггүй; тэд хүлээсээр, харсаар, өөрсдийн үүргийг үл биелүүлдэг. Үүний оронд тэд Бурханы үг, үйлдэл бүрийг шалгаж, юу идэж, юу өмсдөгт нь анхаарал хандуулдаг ба тэдний үзэл улам бүр ноцтой болдог. Ийм хүмүүс дэмий санаа зовж байгаа хэрэг биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханыг эрж хайдаг хүмүүс байж чадах юм бэ? Тэд яаж Бурханд захирагддаг санаа зорилготой хүмүүс болж чадах билээ? Тэд өөрсдийн үнэнч байдал болоод үүргийг умартаж, оронд нь Бурхан хаа байгаад хамаг анхаарлаа хандуулдаг. Тэд үнэхээр зэвүү хүргэм! Хэрэв хүн ойлгох учиртай бүхнээ ойлгож, хэрэгжүүлэх учиртай бүхнээ хэрэгжүүлсэн бол Бурхан Өөрийн ерөөлийг хүнд гарцаагүй хайрлана, учир нь хүнээс Түүний шаарддаг зүйл бол хүний үүрэг бөгөөд хүний хийх ёстой зүйл билээ. Хэрэв хүн ойлгох учиртай зүйлээ ойлгож, хэрэгжүүлэх учиртай зүйлээ хэрэгжүүлж чадахгүй бол шийтгүүлнэ. Ийм хүмүүс илт эсэргүүцэх зүйл хийдэггүй байлаа ч гэсэн, Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс Бурханд дайсагнадаг бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс үүнийг эсэргүүцэж байдаг. Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлдэггүй бүх хүн нь Ариун Сүнсний ажилд онцгой анхаарал хандуулдаг байсан ч гэсэн Бурханы үгийг дуулгавартай дагадаггүй, санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Бурханы үгийг дуулгавартай дагадаггүй, Бурханд захирагддаггүй хүмүүс бол тэрслүү агаад Бурханыг эсэргүүцдэг. Үүргээ биелүүлдэггүй хүмүүс бол Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс бөгөөд Бурхантай хамтран ажилладаггүй хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 157

Бурханы ажил болоод Түүний удирдлага тодорхой цэгт хүрэх үед Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүс бүгд Түүний шаардлагыг биелүүлэх чадвартай байдаг. Бурхан Өөрийн стандартын дагуу, хүний хүрч чадах зүйлийн дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрийн удирдлагын талаар ярихын сацуу Тэр бас хүний замыг зааж, амьд үлдэх замаар хүнийг хангадаг. Бурханы удирдлага болон хүний хэрэгжүүлэлт нь хоёулаа ажлын нэг үе шат бөгөөд нэгэн зэрэг явагддаг. Бурханы удирдлагын тухай яриа нь хүний зан чанарын өөрчлөлттэй холбоотой байдаг бол хүний хийх ёстой зүйл болоод хүний зан чанарын өөрчлөлтийн талаарх яриа Бурханы ажилтай хамаатай байдаг; энэ хоёрыг ямар ч үед салгахын аргагүй. Хүний хэрэгжүүлэлт алхам алхмаар өөрчлөгдөж байгаа. Учир нь Бурханы хүнд тавих шаардлага үргэлж өөрчлөгдөж, Бурханы ажил ч бас үргэлж өөрчлөгдөн, ахин дэвшиж байгаа. Хэрэв хүний хэрэгжүүлэлт хоосон сургаалд баригдсан хэвээр байвал хүнд Бурханы ажил болон удирдамж байхгүйг энэ нь нотолдог; хэрэв хүний хэрэгжүүлэлт хэзээ ч өөрчлөгдөж, гүнзгийрч байгаагүй бол энэ нь, хүний хэрэгжүүлэлт хүний хүслийн дагуу явагдсаны баталгаа бөгөөд үнэний хэрэгжүүлэлт биш юм; хэрэв хүн алхах замгүй бол тэр аль хэдийн Сатаны гарт унаж, Сатаны хяналтад орж, муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн гэсэн үг билээ. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт гүнзгийрэхгүй бол Бурханы ажил хөгжихгүй бөгөөд Бурханы ажилд ямар ч өөрчлөлт байхгүй бол хүний оролт зогсоно; энэ нь зайлшгүй. Бурханы бүх ажлын хугацаанд хэрвээ хүн үргэлж Еховагийн хуулийг мөрддөг байсан бол Бурханы ажил урагшлахгүй, бүхий л эрин үеийг төгсгөл болгох бүр ч боломжгүй байх байв. Хэрэв хүн үргэлж загалмайтай зууралдаж, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлсэн бол Бурханы ажил үргэлжлэн урагшлах боломжгүй байх байлаа. Зөвхөн хуулийг сахиж, загалмайтай зууралдан, тэвчээр, даруу байдлыг хэрэгжүүлдэг хүмүүсийн дунд зургаан мянган жилийн удирдлагыг дуусгавар болгох ердөө боломжгүй. Харин Бурханыг мэддэг, Сатаны савраас мултарч, Сатаны нөлөөллөөс бүрэн ангижирсан эцсийн өдрүүдийн хүмүүсийн дунд Бурханы удирдлагын бүх ажил дуусна. Энэ бол Бурханы ажлын зайлшгүй чиглэл юм. Яагаад шашны чуулган дахь хүмүүсийн хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажлаас тусдаа байдаг. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан боловч эрин үе өнгөрч, Бурханы ажил өөрчлөгдөхийн хэрээр хэрэгжүүлэлт нь аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Ариун Сүнсний ажил анхдагч сууриндаа үндэслэн хэд хэдэн алхмаар гүнзгийрсэн. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхны үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрэлтэй зууралдсаар байдаг. Бурханы ажил гурав юм уу таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, тэгвэл 2,000 жилийн хугацаанд бүр ч их өөрчлөгдөхгүй гэж үү? Хэрвээ хүнд шинэ гэрэл юм уу хэрэгжүүлэлт байхгүй бол Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлээгүй байна гэсэн үг. Энэ бол хүний алдаа; урьд нь Ариун Сүнсний ажилтай байсан хүмүүс өнөөдөр хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдгаас болж Бурханы шинэ ажлын оршин тогтнолыг үгүйсгэж болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн ч бас алхам алхмаар гүнзгийрч, өөрчлөгдөж байх ёстой. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс л анхны ажлынх нь дунд үлддэг ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай хөл нийлүүлдэггүй бол өнөөдрийн ажлаас гарцаагүй салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай нийцэхгүй нь гарцаагүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлж ердөө чадахгүй, эцэстээ Бурханы гэрчлэлд зогсох хүмүүс болж бүр ч чадахгүй. Түүнчлэн бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болж чадахгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрддөг байсан хүмүүс, нэг үе загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд гэвэл, эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол хийсэн бүхэн нь хий дэмий, хэрэггүй болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь амьдралтай ойрхон бөгөөд өнгөрсөнтэй зууралддаггүй. Өнөөдрийн ажилтай хөл нийлүүлээгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салсан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөлгүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы өнөөгийн ажлыг эсэргүүцдэг. Хэдий тэд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралддаг ч Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс гэдгийг нь үгүйсгэж болохгүй. Хүний хэрэгжүүлэлт дэх өөрчлөлт, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн хоорондох ялгаа, өмнөх эрин үед хэрхэн хэрэгжүүлж байсан, өнөөдөр үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар яагаад эхнээс нь дуустал ингэж их яриад байна вэ? Ариун Сүнсний ажил байнга урагшилдгаас болж хүний хэрэгжүүлэлт дэх ийм хуваагдлыг үргэлж ярьдаг, тиймээс хүний хэрэгжүүлэлт ч бас байнга өөрчлөгдөх шаардлагатай. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр үлдвэл Бурханы шинэ ажил болон шинэ гэрэлтэй хөл нийлүүлэх чадваргүйг энэ нь нотолдог; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотолдоггүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнх нь зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Бурханы зорьдог өөр бүлэг хүмүүс буюу өөр бүлэг хүмүүс рүү Бурханы ажил аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, өнгөрсөн үеийн хуучин ажилтай л зууралддаг учраас Бурхан тэр хүмүүсийг орхисон бөгөөд шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс дээр энэхүү шинэ ажлаа хийдэг. Тэд бол Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс бөгөөд ийм маягаар л Түүний удирдлага гүйцэлдэж чадна. Бурханы удирдлага үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөрт өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажиллаж байгаа ба хүнд үргэлж хэрэгцээ байдаг, тэгснээр хоёулаа оргилдоо хүрч, Бурхан хүн хоёр бүрэн нэгддэг. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүхий л удирдлагын эцсийн үр дүн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 158

Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй байж, Түүний үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрсѳн тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 159

Та нар Бурханы ажлын үзэгдлийг мэдэж авч, Түүний ажлын ерөнхий чиглэлийг ухаарах ёстой. Энэ нь эерэг оролт юм. Үзэгдлийн тухай үнэнийг яг таг эзэмшингүүт оролт чинь найдвартай болно; Бурханы ажил яаж өөрчлөгдөх нь хамаагүй, чи зүрх сэтгэлдээ тууштай байж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэдэж, оролт болон эрэл хайгуул чинь зорилготой болно. Ийм маягаар, чиний доторх бүхий л туршлага, мэдлэг илүү гүнзгийрч, улам нарийсна. Ерөнхий чиг хандлагыг бүхэлд нь ойлгомогц амь чинь ч хохирол амсахгүй, чи ч төөрөлдөхгүй. Хэрвээ чи ажлын эдгээр алхмыг мэдэж авахгүй бол алхам бүрд хохирол амсах бөгөөд хэдхэн өдрийн дотор үүнийг өөрчилж чадахгүй, хоёр долоо хоногийн дотор ч зөв замд орж чадахгүй. Энэ нь саатал учруулахгүй гэж үү? Эерэг оролт болон хэрэгжүүлэлтийн замд та нарын эзэмших ёстой зүйл их байдаг. Бурханы ажлын үзэгдлийн тухайд бол, чи дараах зүйлсийг ухаарах ёстой: Түүний байлдан дагуулалтын ажлын ач холбогдол, төгс болгуулах ирээдүйн зам, шалгалт, гай зовлон туулснаар юунд хүрэх ёстой, шүүлт, гэсгээлтийн утга учир, Ариун Сүнсний ажлын зарчмууд болон төгс болгох, байлдан дагуулах зарчмууд. Эдгээр нь бүгд үзэгдлүүдийн тухай үнэнд харьяалагддаг. Үлдсэн нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе, Хаанчлалын эрин үе дэх ажлын гурван үе шат, мөн түүнчлэн ирээдүйн гэрчлэл юм. Эдгээр нь ч бас үзэгдлүүдийн тухай үнэн бөгөөд хамгийн гол, хамгийн чухал нь юм. Одоо та нарын хэрэгжүүлж, орох ёстой зүйл маш их байдаг ба энэ нь одоо илүү олон давхаргатай, илүү дэлгэрэнгүй байдаг. Хэрвээ чамд эдгээр үнэний талаарх мэдлэг байхгүй бол хараахан ороогүй байгааг чинь энэ нь нотолдог. Ихэнхдээ үнэний талаарх хүмүүсийн мэдлэг хэтэрхий өнгөц байдаг; тэд зарим энгийн үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг ба ялихгүй асуудлуудыг ч хэрхэн зохицуулахаа мэддэггүй. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлж чаддаггүйн шалтгаан нь тэдний тэрслүү зан чанараас болдог, мөн өнөөдрийн ажлын талаарх мэдлэг нь хэтэрхий өнгөц, өрөөсгөл байдгаас болдог. Тиймээс, хүмүүсийн хувьд төгс болгуулна гэдэг тийм ч амархан ажил биш. Чи дэндүү тэрслүү бөгөөд хуучин байдлаа хэтэрхий их хадгалдаг; үнэний талд зогсох чадваргүй, хамгийн илэрхий үнэнийг ч хэрэгжүүлэх чадваргүй. Ийм хүмүүс аврагдаж чадахгүй бөгөөд байлдан дагуулагдаагүй хүмүүс юм. Хэрвээ чиний оролт нарийн ширийн юмгүй, бас зорилгогүй бол өсөлт чинь удаан байх болно. Хэрвээ чиний оролт өчүүхэн ч бодит байдалгүй бол эрэл хайгуул чинь талаар болно. Хэрвээ чи үнэний мөн чанарыг мэдэхгүй бол өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Хүний амийн өсөлт ба зан чанарын өөрчлөлт нь бодит байдалд орсноор, түүнчлэн нарийвчилсан туршлага руу орсноор явагддаг. Хэрвээ орох үедээ чи олон нарийвчилсан туршлагатай байвал, мөн ихээхэн бодит мэдлэг болон оролттой байвал зан чанар чинь хурдан өөрчлөгдөнө. Одоогоор чи хэрэгжүүлэлтийн талаар тов тодорхой мэдэхгүй байсан ч гэсэн, ядаж л Бурханы ажлын үзэгдлийн талаар тодорхой мэдэж байх ёстой. Эс бөгөөс чи орох чадваргүй байх болно; үнэний мэдлэгтэй болж байж л орох боломжтой. Туршлагыг чинь Ариун Сүнс гэгээрүүлсэн үед л чи үнэний талаар илүү гүнзгий ойлгож, илүү гүн орж чадна. Та нар Бурханы ажлыг мэдэж авах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 160

Анх, хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа Бурханы ажлын үндэс суурь болон үйлчилж байсан хүмүүс нь израильчууд байв. Израиль бүхэлдээ Еховагийн газар дээрх ажлын суурь байсан билээ. Еховагийн ажил нь хууль тогтоосноор дамжуулан хүнийг шууд удирдаж, хариулах явдал байсан бөгөөд ингэснээр хүн хэвийн амьдралаар амьдарч, газар дээр хэвийн байдлаар Еховаг шүтэн мөргөж чадах байсан юм. Хуулийн эрин үе дэх Бурханыг хүн харж ч, хүрч ч чадахгүй байлаа. Тэрээр Сатаны завхруулсан анхны хүмүүсийг л удирдан чиглүүлж, тэдэнд зааж сургаж, тэднийг хариулж байсан учраас Түүний үг хууль, тогтоол болон хүний биеэ авч явах стандартыг л агуулж байсан бөгөөд тэдний амийг үнэнээр хангаагүй юм. Түүний удирдлага дор байсан израильчууд Сатаны гүн гүнзгий завхруулсан хүмүүс биш байв. Түүний хуулийн ажил нь ердөө авралын ажлын хамгийн эхний үе шат, авралын ажлын эхлэл байсан ба үнэндээ хүний амь зан чанарын өөрчлөлттэй бараг ямар ч хамаагүй байлаа. Тиймээс, авралын ажлын эхэн үед Израиль дахь ажлынхаа төлөө Тэрээр махбодтой болох хэрэггүй байсан юм. Ийм учраас Түүнд хүнтэй харилцахдаа ашиглах зууч буюу хэрэгсэл шаардлагатай байв. Тиймээс, бүтээгдсэн зүйлсийн дунд Еховагийн өмнөөс ажиллаж, ярьдаг хүмүүс бий болсон бөгөөд ийнхүү хүний хөвгүүд болон эш үзүүлэгчид хүмүүсийн дунд ажиллах болжээ. Хүний хөвгүүд Еховагийн өмнөөс хүмүүсийн дунд ажиллав. Еховагаар “хүний хөвгүүд” гэж дуудагдана гэдэг нь тийм хүмүүс Еховагийн өмнөөс хууль тогтоосон гэсэн үг юм. Тэд бас Израилийн ард түмний дундах тахилчид, Еховагийн харж хандаж, хамгаалж байсан тахилчид байсан бөгөөд Еховагийн Сүнс тэдний дотор ажилладаг байжээ; тэд хүмүүсийн дундах удирдагчид байсан ба Еховад шууд үйлчилж байв. Нөгөөтээгүүр, эш үзүүлэгчид бүх газар нутаг, овгийн хүмүүст Еховагийн өмнөөс ярихад өөрсдийгөө зориулсан хүмүүс байсан юм. Тэд ч бас Еховагийн ажлыг зөгнөж байлаа. Хүний хөвгүүд ч бай, эсвэл эш үзүүлэгчид ч бай, бүгдийг нь Еховагийн Сүнс Өөрөө өргөсөн ба тэдэнд Еховагийн ажил байсан юм. Хүмүүсийн дунд тэд Еховаг шууд төлөөлдөг хүмүүс байсан; тэд Ариун Сүнсний Өөрийн махбод болсон бие байсан учраас биш, харин Ехова өөрсдийг нь өргөсөн учраас л ажлаа хийсэн билээ. Тиймээс, Бурханы өмнөөс ярьж, ажилласнаараа адилхан байсан хэдий ч Хуулийн эрин үе дэх хүний хөвгүүд ба эш үзүүлэгчид нь Бурханы махбод болсон бие байгаагүй юм. Нигүүлслийн эрин үе болон сүүлчийн үе шатан дахь Бурханы ажил яг эсрэгээрээ байсан, учир нь авралын ажил болон хүнийг шүүх шүүлтийг хоёуланг нь бие махбодтой болсон Бурхан Өөрөө хийсэн тул Өөрийнх нь оронд ажиллах хүний хөвгүүд болон эш үзүүлэгчдийг дахин нэгэнтээ өргөх хэрэггүй байв. Хүний нүдээр бол, тэдний ажлын мөн чанар, арга барилын хооронд үндсэн ялгаа байхгүй. Энэ шалтгааны улмаас хүмүүс бие махбодтой болсон Бурханы ажлыг эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн ажилтай байнга андуурч будилдаг. Бие махбодтой болсон Бурханы харагдах байдал нь үндсэндээ эш үзүүлэгч, хүний хөвгүүдийнхтэй адилхан байсан. Бие махбодтой болсон Бурхан нь эш үзүүлэгчдийг бодвол бүр ч илүү хэвийн, илүү бодитой байв. Тиймээс хүн тэднийг ялгаж чаддаггүй. Хүн гагцхүү харагдах байдалд анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд хэдий хоёулаа адилхан ажиллаж, үг хэлдэг ч тэдний хооронд үндсэн ялгаа байдаг гэдгийг огт мэддэггүй. Хүний ялган таних чадвар хэтэрхий дульхан байдаг учраас энгийн асуудлуудыг ялган таньж чаддаггүй, нарийн төвөгтэй зүйлийг бол бүр ч чаддаггүй. Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсний ашигласан тэр хүмүүс үг хэлж, ажилласан нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийн чиг үүргийг гүйцэтгэхийн төлөө байсан бөгөөд энэ нь хүний хийх учиртай зүйл байсан юм. Харин бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн зүйлийнх байсан ч Түүний ажил нь Өөрийн чиг үүргийг биш, харин Өөрийн үйлчлэлийг биелүүлэхийн төлөө байв. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн зүйлтэй холбоотой хэрэглэгддэг байхад “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий; тэдгээр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол удирдаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс, хэдийгээр Ариун Сүнс олон элчийг ашиглаж, олон эш үзүүлэгч Түүгээр дүүргэгдэж байсан ч тэдний ажил ба үг ердөө л бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн төлөө байв. Тэдний зөгнөл бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс хэтрэн гарч, хүн чанар нь бие махбодтой болсон Бурханыхаас ч давсан байж болох ч тэд үйлчлэл хийж байсан юм биш, харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүргийг хэлдэг; энэ нь хүний хүрч болох зүйл юм. Харин, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлдэг үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба үүнд хүн хүршгүй юм. Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлага дунд агуу ажил хийж байгаа ба тийм ажлыг хүн Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол Бурханы удирдлагын ажлын тодорхой үе шатанд, бүтээгдсэн зүйлийн үүргээ л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүй бол, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алдагдсан бол бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд үүрэг даалгавраа биелүүлэх явдал бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж яавч болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт—Түүний Сүнсэнд—Бурханы ажил бол Өөрийнх нь удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэртэй бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тэр ямар ч ажил хийлээ гэсэн, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байгаа; хүн Бурханы удирдлагын цар хүрээн дотор, Түүний удирдамж дор чадах бүхнээ хийж л болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 161

Нигүүлслийн эрин үед Есүс ч бас маш олон үг хэлж, ихээхэн ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр чухамдаа эш үзүүлэгч байсан уу? Яагаад Түүнийг Христ гэдэг вэ? Тэдний хоорондох ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үг хэлдэг хүмүүс байсан бөгөөд тэдний үг хүмүүст бараг адилхан харагддаг байсан юм. Тэд бүгд үг хэлж, ажил хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид зөгнөл хэлдэг байсны адилаар Есүс ч бас тэгсэн. Яагаад тэр вэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанарт үндэслэдэг. Энэ асуудлыг ялган танихын тулд чи махан биеийн шинж чанарыг авч үзэх ёсгүй, мөн тэдний үгийн гүн гүнзгий, өнгөц байдлыг ч авч үзэх ёсгүй. Чи үргэлж тэдний ажил болон тэдний ажлын хүнд үзүүлдэг үр нөлөөг эхлээд авч үзэх ёстой. Тухайн үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Исаиа, Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан онгод нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Еховагийн шууд илчлэл байгаагүй бол эгэл хүмүүсийн хийх боломжгүй тэр ажлыг хэн ч хийж чадахгүй байх байсан. Есүс ч гэсэн олон үг хэлсэн, гэхдээ тийм үг нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж чадсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Есүс бол амь учраас хүний амийг хангаж чадсан; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг өөрчилж чадсан; гуравдугаарт, Тэрээр эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Еховагийн ажлыг залгамжилж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан, Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас төдийгүй бусад бүх эш үзүүлэгчээс өөр юм. Эш үзүүлэгчдийн ажилтай харьцуулахын тулд Исаиаг авч үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан болохоос шинэ эрин үеийг эхлүүлэх гэж ажиллаагүй. Гуравдугаарт, түүний хэлсэн зүйл өөрөөс нь давсан байв. Тэрээр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба бусад нь тэдгээрийг сонсчихоод ч ойлгохгүй байсан юм. Түүний үг бол ердөө л зөгнөлөөс цаашгүй, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас хэтрэхгүй байсан гэдгийг батлахад энэ цөөн хэдэн зүйл дангаараа хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн төлөөлж чадаагүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл байсан юм. Тэрээр зөвхөн Хуулийн эрин үе дотор, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс цааш ажиллаагүй. Харин Есүсийн ажил өөр байв. Есүс Еховагийн ажлын цар хүрээг давсан; Тэрээр бие махбодтой болсон Бурхан болж ажилласан бөгөөд бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлын гаднах шинэ ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Дээр нь нэмээд Тэр хүний хүрч чадахгүй зүйлсийн талаар хэлж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтөнтэй холбоотой байв. Тэр цөөн хэдхэн хүн дээр ажиллаагүй, Түүний ажил цөөн тооны хүмүүсийг удирдахын төлөө ч байгаагүй. Бурхан яаж бие махбодтой хүн болсон, тухайн үед Сүнс яаж илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн тухайд бол эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр баримт нь Тэр бол бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн нотолгоо болох ямар ч боломжгүй. Иймээс, хүнд мэдэгдэхүйц байдаг Бурханы үг ба ажилд л үндэслэн ялгааг нь харж болно. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл, Сүнсний хэрэг явдал чамд харагддаггүй ба Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, Бурханы махбод болсон бие ч бүгдийг нь мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаас нь л Бурхан мөн эсэхийг нь баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт, Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт, Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ ертөнцийг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр нь дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм. Исаиа, Даниел болон бусад нь бүгд өндөр боловсролтой, соёлтой хүмүүс байсан; тэд Еховагийн удирдлага доорх гайхамшигтай хүмүүс байлаа. Бие махбодтой болсон Бурханы махбод ч бас мэдлэг ухаантай, эрүүл ухаанаар дутмаг биш байсан боловч хүн чанар нь нэн хэвийн байв. Тэр эгэл хүн байсан ба хүний энгийн нүд Түүний ямар нэг онцгой хүн чанарыг ялган таньж, эсвэл бусдынхаас ялгаатай хүн чанарыг олж харж чадаагүй юм. Тэр огтхон ч ер бусын юм уу өвөрмөц байгаагүй ба илүү өндөр боловсрол, мэдлэг, онолыг эзэмшиж байгаагүй. Түүний ярьж байсан амь болоод хөтөлсөн зам нь онолоор дамжуулж, мэдлэгээр дамжуулж, амьдралын туршлагаар дамжуулж, эсвэл гэр бүлийн хүмүүжлээр дамжуулж олдоогүй. Харин ч тэдгээр нь Сүнсний шууд ажил буюу Бурханы махбод болсон биеийн ажил байлаа. Хүн Бурханы талаар асар их үзэлтэй байдаг ба эдгээр үзэл нь ялангуяа хэтэрхий олон бүдэг бадаг, ер бусын элементээс бүрддэг учраас хүний нүдээр бол тэмдэг, гайхамшиг үзүүлж чаддаггүй, хүний сул талуудтай хэвийн Бурхан нь мэдээж Бурхан биш байлаа. Эдгээр нь хүний эндүү ташаа үзэл биш гэж үү? Хэрвээ Бурханы махбод болсон бие хэвийн хүн байгаагүй бол Түүнийг яаж махбод болсон гэж хэлж болох юм бэ? Махбодтой байна гэдэг нь ердийн, хэвийн хүн байх явдал юм; хэрвээ Тэр ер бусын оршихуй байсан бол бие махбодтой биш байх байв. Махбодтой гэдгээ батлахын тулд бие махбодтой болсон Бурхан нь хэвийн махбодыг эзэмших хэрэгтэй байлаа. Энэ нь зүгээр л бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн төлөө байсан юм. Гэвч, эш үзүүлэгчид болон хүний хөвгүүдийн хувьд ийм байгаагүй. Тэд бол Ариун Сүнсний ашиглаж байсан, авьяас чадвартай хүмүүс байсан; хүний нүдээр бол тэдний хүн чанар нэн агуу байсан ба тэд хэвийн хүн чанараас давсан олон үйл үйлдсэн юм. Энэ шалтгааны улмаас, хүн тэднийг Бурхан мэт үзсэн. Одоо та нар бүгдээрээ үүнийг тодорхой ойлгох ёстой, учир нь энэ бол өнгөрсөн эрин үеийн хүмүүсийн хамгийн амархан төөрч будилдаг асуудал байсаар ирсэн юм. Нэмж хэлэхэд, бие махбодтой болох нь бүх зүйлээс хамгийн нууцлаг нь бөгөөд бие махбодтой болсон Бурханыг хүлээн авах нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг. Миний хэлдэг зүйл, чиг үүргээ биелүүлэхэд чинь, мөн бие махбодтой болохын нууцыг ойлгоход чинь тус дэм болдог. Энэ нь бүгд Бурханы удирдлага болон үзэгдэлтэй холбоотой. Та нар үүнийг ойлговол үзэгдлийн талаар буюу Бурханы удирдлагын ажлын талаар илүү их мэдлэг олж авахад илүү тустай байх болно. Ийм маягаар, та нар бас өөр өөр хүмүүсийн биелүүлэх ёстой үүргийн талаар илүү их ойлголт олж авна. Хэдий эдгээр үг та нарт замыг шууд харуулдаггүй ч оролтод чинь асар их тус болдог, учир нь та нарын одоогийн амьдралд үзэгдэл ихээхэн дутагдаж байгаа бөгөөд энэ нь та нарын оролтод ихээхэн садаа тээг болно. Хэрвээ та нар эдгээр асуудлыг ойлгож чадаагүй бол та нарт орох урам зориг байхгүй байх болно. Тэгвэл ийм эрэл хайгуулаар та нар үүргээ яаж чадлынхаа хэрээр биелүүлж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 162

Зарим хүн: “Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил болон өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид, элч нарын хийсэн ажлын хоорондох ялгаа юу вэ? Давидыг ч бас Эзэн гэж нэрлэдэг байсан, Есүс ч мөн адил; хэдийгээр тэдний хийсэн ажил ялгаатай байсан ч тэднийг адилхан нэрлэж байсан. Тэдний ялгамж чанар адилхан биш гэж яагаад хэлдэг юм бэ? Иоханы харсан зүйл үзэгдэл байсан, энэ нь ч бас Ариун Сүнснээс ирсэн бөгөөд Ариун Сүнсний хэлэх гэсэн үгийг тэр хэлж чадсан; тэгвэл яагаад Иоханы ялгамж чанар Есүсийнхээс өөр байсан юм бэ?” гэж асууна. Есүсийн хэлсэн үг Бурханыг бүрэн төлөөлж чаддаг байсан ба Бурханы ажлыг бүрэн төлөөлсөн. Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан ба тэр Бурханы ажлыг бүрэн дүүрэн төлөөлөх чадваргүй байв. Иохан, Петр, Паул нар Есүсийн адилаар олон үг хэлсэн, гэхдээ тэд яагаад Есүстэй адил ялгамж чанартай байгаагүй юм бэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байснаас болдог. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэрээр шинэ эрин үеийн ажил буюу өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэрээр шинэ замыг нээж, Еховаг төлөөлж, Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан, харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг л төлөөлж байсан ба Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч ердөө Бурханы бүтээлүүд байсан бөгөөд Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор ажилласан, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад Есүс юм уу Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд өөр ямар ч ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд ердөө л Бурханы бүтээлүүд байсан юм. Хуучин Гэрээнд олон эш үзүүлэгч зөгнөл хэлсэн, эсвэл зөгнөлийн ном бичсэн. Хэн ч тэднийг Бурхан гэж хэлээгүй боловч Есүсийг ажиллаж эхэлмэгц Бурханы Сүнс Түүнийг Бурхан гэж гэрчилсэн. Яагаад тэр вэ? Өдийд чи аль хэдийн мэдчихсэн байх ёстой! Урьд нь, элчүүд болон эш үзүүлэгчид олон янзын захидал бичиж, олон зөгнөл хэлсэн. Хожим нь хүмүүс тэдгээрийн заримыг Библид оруулахаар сонгосон ба зарим нь алга болсон. Тэдний хэлсэн бүхэн Ариун Сүнснээс ирсэн гэж хүмүүс хэлдэг байхад яагаад үүний заримыг сайн гэж үзээд, заримыг нь муу гэж үзсэн юм бэ? Яагаад заримыг нь сонгож, бусдыг нь сонгоогүй вэ? Хэрвээ тэдгээр нь үнэхээр Ариун Сүнсний хэлсэн үг байсан бол хүмүүс шилж сонгох хэрэгтэй байсан гэж үү? Есүсийн хэлсэн үг, хийсэн ажлын тухай тэмдэглэл яагаад Дөрвөн Сайн Мэдээ бүрд өөр байдаг вэ? Энэ нь тэдгээрийг тэмдэглэсэн хүмүүсийн алдаа биш гэж үү? Зарим хүн: “Паул болон Шинэ Гэрээний бусад зохиогчдын бичсэн захидлууд ба хийсэн ажил зарим талаар хүний хүслээс бий болж, хүний үзэлтэй холилдсон, тэгвэл Таны (Бурханы) өнөөдөр хэлж буй үгэнд ямар ч хүний хольц байхгүй гэж үү? Тэдгээр нь үнэхээр хүний ямар ч үзлийг агуулдаггүй юу?” хэмээн асууна. Бурханы хийдэг ажлын энэ үе шат нь Паул болон олон элч, эш үзүүлэгчийн хийснээс шал өөр юм. Ялгамж чанар нь ялгаатайгаар үл барам үндсэндээ хийсэн ажил нь ч ялгаатай байдаг. Паул цохигдож, Эзэний өмнө унасныхаа дараа ажиллахдаа Ариун Сүнсээр удирдуулсан бөгөөд илгээгдсэн нэгэн болсон юм. Иймээс тэр чуулгануудад захидал бичсэн бөгөөд эдгээр захидал нь бүгд Есүсийн сургаалыг дагасан. Паул Эзэн Есүсийн нэрийн дор ажиллахаар Эзэнээр илгээгдсэн боловч Бурхан Өөрөө ирэхдээ ямар ч нэрийн дор ажиллаагүй ба Өөрийнхөө ажилд өөр хэнийг ч биш, харин Бурханы Сүнсийг төлөөлж байлаа. Бурхан Өөрийн ажлыг шууд хийхээр ирсэн: Түүнийг хүн төгс болгоогүй бөгөөд Түүний ажил ямар нэг хүний сургаалд тулгуурлан явагдаагүй. Ажлын энэ үе шатанд Бурхан хувийн туршлагаа ярьснаар удирдаагүй, харин ч Өөрт нь юу байгаагийн дагуу Өөрийн ажлыг шууд хэрэгжүүлсэн. Жишээлбэл, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн цаг үе, үхлийн шалгалт, Бурханыг хайрлах цаг үе… Энэ бүх ажил урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй бөгөөд хүний туршлага биш, харин өнөөгийн эрин үеийн ажил юм. Миний хэлсэн үгээс аль нь хүний туршлага вэ? Тэдгээр нь бүгд Сүнснээс шууд ирсэн, Сүнснээс гарсан бус уу? Чиний хэв чанар маш дорд учраас л чи үнэнийг нэвт харж чадахгүй байгаа юм! Миний ярьдаг амийн бодитой зам нь замыг залж чиглүүлэхийн төлөө байдаг бөгөөд өмнө нь хэн ч ярьж байгаагүй, урьд нь хэн ч энэ замыг туулж байгаагүй, хэн ч энэ бодит байдлыг мэдээгүй. Намайг эдгээр үгийг айлдахаас өмнө хэн ч, хэзээ ч үүнийг ярьж байгаагүй. Хэн ч, хэзээ ч ийм туршлагын талаар ярьж байгаагүй, мөн тэд хэзээ ч ийм нарийн ширийнийг яриагүй, түүнчлэн, эдгээр зүйлийг илчлэхийн тулд хэн ч, хэзээ ч тийм байдлыг зааж үзүүлээгүй. Өнөөдөр Миний хөтлөн явдаг энэ замаар хэн ч, хэзээ ч яваагүй ба хэрвээ хүн явж байсан бол энэ нь шинэ зам биш байх байсан юм. Паул, Петр хоёрыг жишээ болгон аваад үз. Есүсийг замаар анхлан явахаас өмнө тэдэнд хувийн туршлага гэж байгаагүй. Зөвхөн Есүсийг энэ замаар явсны дараа л тэд Есүсийн хэлсэн үг, явсан замыг туулсан; үүнээс тэд ихээхэн туршлага олж авч, захидлууд бичсэн. Иймээс хүний туршлага нь Бурханы ажилтай адилгүй бөгөөд Бурханы ажил нь хүний үзэл болон туршлагаар тодорхойлогддог мэдлэгтэй адилгүй. Өнөөдөр Би шинэ замаар явж, шинэ ажил хийж байгаа бөгөөд Миний ажил, айлдвар Иохан болон бусад бүх эш үзүүлэгчийнхээс өөр гэж Би ахин дахин хэлсэн. Би хэзээ ч эхэлж туршлага олж аваад, дараа нь үүнийгээ та нарт ярьж байгаагүй—хэзээ ч тэгж байгаагүй. Хэрвээ тэгсэн бол тэр нь та нарыг аль эрт удаашруулчих байсан биш үү? Урьд нь, олон хүний ярьдаг байсан мэдлэг өндөр байсан боловч тэдний бүх үг сүнслэг гэгддэг хүмүүсийн үгэнд л үндэслэдэг байсан. Тэд замыг залж чиглүүлээгүй, харин энэ нь тэдний туршлагаас, харсан зүйлээс нь, мэдлэгээс нь гарч ирсэн. Зарим нь тэдний үзэл байсан, зарим нь тэдний нэгтгэн дүгнэсэн туршлага байсан юм. Өнөөдөр Миний ажлын шинж чанар тэднийхээс шал өөр. Би бусдаар хөтлүүлэн явж үзээгүй, бас бусдаар төгс болгуулахыг ч хүлээн зөвшөөрөөгүй. Түүнчлэн, Миний ярьсан, нөхөрлөсөн бүхэн өөр хэнийхтэй ч адилгүй бөгөөд өөр хэн ч, хэзээ ч ярьж байгаагүй. Өнөөдөр та нар хэн бэ гэдгээс үл хамааран, та нарын ажил Миний хэлсэн үгийн үндсэн дээр хэрэгждэг. Эдгээр айлдвар болон ажилгүйгээр хэн эдгээр зүйлийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн цаг үе…) туулах чадвартай байж, хэн тийм мэдлэгийн талаар ярьж чадах юм бэ? Чи үнэхээр үүнийг тодорхой харж чадахгүй юу? Ажлын үе шатаас үл хамааран, Намайг үг хэлэнгүүт та нар Миний үгийн дагуу нөхөрлөж эхэлдэг ба тэдгээрийн дагуу ажилладаг, энэ нь та нарын хэний ч бодсон зам биш. Өдий хүрчхээд чи ийм энгийн, тодорхой асуултыг ойлгож чадахгүй байсаар л байна уу? Энэ нь хэн нэгний бодож олсон зам биш, мөн ямар нэг сүнслэг хүнийх дээр ч үндэслэсэн биш. Энэ нь шинэ зам бөгөөд нэгэнтээ Есүсийн хэлж байсан ихэнх үг ч хэрэглэгдэхээ больсон. Миний ярьдаг зүйл бол шинэ зууныг нээх ажил бөгөөд бие даасан ажил юм; Миний хийдэг ажил, хэлдэг үг бүгд шинэ. Энэ нь өнөөдрийн шинэ ажил биш гэж үү? Тухайн үед Есүсийн ажил ч бас ийм байсан. Түүний ажил ч бас сүм дэх хүмүүсийнхээс өөр байсан ба фарисайчуудын ажлаас ч ялгаатай байсан, мөн Израилийн бүх ард түмний хийсэнтэй огтхон ч адил төстэй байгаагүй. Үүнийг нүдээр харсныхаа дараа хүмүүс: “Үүнийг үнэхээр Бурхан хийсэн гэж үү?” гэцгээн шийдэж чадаагүй юм. Есүс Еховагийн хуулийг баримтлаагүй; хүнд зааж сургахаар ирэх үедээ Түүний хэлсэн бүхэн шинэ байсан бөгөөд эртний ариун хүмүүс, Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн хэлснээс өөр байсан, үүнээс болоод хүмүүс эргэлзсэн хэвээр үлдсэн. Үүнээс үүдэн хүнтэй харьцахад маш төвөгтэй болсон юм. Ажлын энэ шинэ үе шатыг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө та нарын дийлэнх нь тэрхүү сүнслэг хүмүүсийн суурин дээр хэрэгжүүлж, орох замаар алхсан. Гэхдээ өнөөдөр Миний хийдэг ажил асар их ялгаатай тул та нар энэ нь зөв үү, буруу юу гэдгийг шийдэж чаддаггүй. Урьд нь ямар замаар явсныг чинь Би тоодоггүй, мөн хэний “хоолыг” идсэнийг чинь, эсвэл хэнийг “эцгээ” болгосныг чинь ч сонирхдоггүй. Нэгэнт Би ирж, хүнийг залж чиглүүлэх шинэ ажлыг авчирсан учраас Намайг дагадаг бүхэн Миний хэлсний дагуу үйлдэх ёстой. Төрсөн “гэр бүл” чинь хэчнээн хүчирхэг байх нь хамаагүй чи Намайг дагах ёстой, хуучин хэрэгжүүлэлтийнхээ дагуу үйлдэх ёсгүй, чамайг “үрчилсэн эцэг” огцрох ёстой ба чи хүртэх ёстой ноогдол хувиа эрж хайхын тулд өөрийн Бурханы өмнө очих ёстой. Чи тэр чигтээ Миний гарт байгаа ба үрчилсэн эцэгтээ хэтэрхий сохроор итгэх ёсгүй; тэр чамайг бүрэн дүүрэн хянаж чадахгүй. Өнөөдрийн ажил бол бие даасан ажил. Өнөөдөр Миний хэлдэг бүхэн өнгөрсөн үеийн суурин дээр үндэслээгүй нь илэрхий; энэ нь шинэ эхлэл бөгөөд хэрвээ чи үүнийг хүний гараар бүтээгдсэн гэдэг бол аврагдахын аргагүй үнэхээр сохор хүн юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 163

Исаиа, Езекиел, Мосе, Давид, Абрахам, Даниел нар Израилийн сонгогдсон хүмүүсийн дундах удирдагчид буюу эш үзүүлэгчид байсан. Яагаад тэднийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Яагаад Ариун Сүнс тэдэнд гэрчлэл хийгээгүй вэ? Есүсийг ажлаа эхэлж, үгээ хэлж эхлэнгүүт Ариун Сүнс яагаад Есүст гэрчлэл хийсэн бэ? Яагаад Ариун Сүнс бусдад нь гэрчлэл хийгээгүй вэ? Махан биетэй байсан тэр хүмүүсийг бүгдийг нь “Эзэн” гэж нэрлэж байсан. Тэднийг юу гэж нэрлэж байснаас үл хамааран тэдний ажил өөрсдийнх нь оршихуй, мөн чанарыг төлөөлж байсан ба оршихуй болон мөн чанар нь тэдний ялгамж чанарыг төлөөлж байв. Тэдний мөн чанар нь нэршилтэй нь хамаагүй байсан; харин тэдний илэрхийлж байсан зүйл болон амьдран харуулж байсан зүйл мөн чанарыг нь төлөөлдөг байв. Хуучин Гэрээнд Эзэн гэж дуудуулах нь маш энгийн зүйл байсан ба хүнийг юу ч гэж дуудаж болно, гэхдээ түүний мөн чанар болон төрөлхийн ялгамж чанар нь хувиршгүй байсан. Тэрхүү хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид, хууран мэхлэгчдийн дунд “Бурхан” гэж дуудуулдаг хүмүүс ч бас байдаг бус уу? Тэгвэл яагаад тэд Бурхан биш вэ? Учир нь тэд Бурханы ажлыг хийх чадваргүй. Угтаа тэд бол хүн, хүмүүсийг мэхлэгчид болохоос Бурхан биш, иймээс тэдэнд Бурханы ялгамж чанар байдаггүй. Давид ч гэсэн арван хоёр овгийн дунд Эзэн гэж нэрлэгддэг байгаагүй гэж үү? Есүсийг ч бас Эзэн гэж нэрлэдэг байсан; яагаад Есүс ганцаараа бие махбодтой болсон Бурхан гэж нэрлэгдсэн бэ? Иеремиаг ч бас хүний Хүү гэдэг байсан бус уу? Есүсийг ч гэсэн хүний Хүү хэмээн нэрлээгүй гэж үү? Яагаад Есүс Бурханы өмнөөс цовдлогдсон бэ? Түүний мөн чанар өөр байснаас болоогүй гэж үү? Түүний хийсэн ажил өөр байснаас болоогүй гэж үү? Алдар цол хамаатай гэж үү? Хэдийгээр Есүсийг ч бас хүний Хүү гэж нэрлэж байсан боловч Тэр бол анх удаа бие махбодтой болсон Бурхан байсан, Тэрээр эрх мэдэл эзэмшиж, золин авралын ажлыг гүйцэтгэхийн тулд ирсэн. Есүсийн ялгамж чанар, мөн чанар нь хүний Хүү хэмээн нэрлэгдэж байсан бусад хүмүүсийнхээс өөр байсан гэдгийг энэ нь нотолдог. Ариун Сүнсний ашиглаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг Ариун Сүнснээс ирсэн гэж өнөөдөр та нараас хэн чинь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлдэг бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм дураараа сонголт хийж зүрхэлдэг юм бэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүх мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн энэ бүх бичвэр Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг юм бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгдийг нь хадгалж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээх ёстой байсан. Тэдгээрийг хүний хүслээр сонгож, эсвэл хаях ёсгүй; тэгэх нь буруу юм. Паул, Иохан нарын туршлага хувийн хэрсүү ухаантай нь холилдсон гэж хэлдэг нь тэдний туршлага болон мэдлэг Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин тэдэнд өөрсдийнх нь туршлага, хэрсүү ухаанаас гарсан зүйл байсан л гэсэн үг юм. Тэдний мэдлэг тухайн үеийн бодит туршлагынх нь дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж зүрхлэх юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар дор бүрнээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйл хэлсэн юм бэ? Хэрвээ та нар үүнд итгэхгүй бол Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн тухай Библийн тэмдэглэлийг аваад үз: Тэдгээр нь бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Олон мунхаг хүн: “Бие махбодтой болсон Бурхан ч бас хүн, иймээс Түүний хэлдэг үг бүхэлдээ Ариун Сүнснээс ирж чадах уу? Хэрвээ Паул, Иохан хоёрын үг хүний хүсэлтэй холилдсон байсан юм бол Түүний хэлдэг үг үнэхээр хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуудаг. Ийм зүйл хэлдэг хүмүүс харалган бөгөөд мэдлэггүй юм! Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл, хэлсэн үгийн талаар юу бичсэнийг унш. Тэмдэглэл бүр нь нэлээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн харах өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номын зохиогчдын бичсэн зүйл бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг янз байх ёстой байлаа. Тэгвэл яагаад ялгаатай байдаг вэ? Хүн үүнийг тодорхой харж чадахгүй бол туйлын мунхаг биш гэж үү? Хэрвээ чамаас Бурханд гэрчлэл хийхийг хүсвэл чи ямар гэрчлэл хийж чадах вэ? Бурханыг тийм байдлаар мэдэх нь Бурханд гэрчлэл хийж чадах уу? Хэрвээ бусад хүмүүс чамаас, “Иохан, Лук нарын тэмдэглэл хүний хүсэлтэй холилдсон юм бол та нарын Бурханы хэлсэн үг хүний хүсэлтэй холилдоогүй гэж үү?” хэмээн асуувал чи тодорхой хариулт өгч чадах уу? Лук, Матай нар Есүсийн үгийг сонсож, Есүсийн ажлыг харсныхаа дараа өөрсдийн мэдлэгийн тухай ярьж, Есүсийн хийсэн ажлын тухай зарим баримтыг дурсамж маягаар тоочсон. Тэдний мэдлэг бүхэлдээ Ариун Сүнсээр илчлэгдсэн гэж чи хэлж чадах уу? Библиэс гадна, тэднээс илүү өндөр мэдлэгтэй олон сүнслэг хүн байсан; яагаад тэдний үгийг дараагийн үеийнхэн нь авч үзээгүй вэ? Тэд ч бас Ариун Сүнсээр ашиглагдаагүй гэж үү? Өнөөдрийн ажилд Би Есүсийн ажлын сууринд үндэслэн Өөрийн хэрсүү ухааныг яриагүй, мөн Есүсийн ажлын цаад шалтгаантай харьцуулан Өөрийн хувийн мэдлэгийг ч яриагүй гэдгийг мэдэж ав. Есүс тухайн үед ямар ажил хийсэн бэ? Тэгвэл Би өнөөдөр ямар ажил хийж байгаа вэ? Миний хийж, хэлж байгаа зүйл урьд өмнө нь тохиолдож байгаагүй. Өнөөдөр Миний алхдаг замаар өмнө нь хэзээ ч хүн явж байгаагүй, өнгөрсөн эрин үеийн хүмүүс хэзээ ч алхаж байгаагүй. Өнөөдөр энэ нь нээгдсэн ба энэ нь Сүнсний ажил биш гэж үү? Хэдийгээр Ариун Сүнсний ажил байсан ч гэсэн, өнгөрсөн үеийн удирдагчид бүгдээрээ бусдын тавьсан суурин дээр өөрсдийн ажлыг явуулсан; гэхдээ Бурханы Өөрийн ажил бол өөр. Есүсийн ажлын үе шат ч бас адилхан байсан: Тэрээр шинэ замыг нээсэн юм. Тэр ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, хүн гэмшиж, нүглээ улайх ёстой гэж хэлсэн билээ. Есүс Өөрийн ажлыг дуусгасны дараа Петр, Паул болон бусад хүмүүс Есүсийн ажлыг үргэлжлүүлж эхэлжээ. Есүс загалмайд цовдлогдож, тэнгэр өөд гарсны дараа цовдлолын замыг түгээхийн тулд Сүнс тэднийг илгээсэн. Хэдийгээр Паулын үг өндөр дээд байсан ч тэвчээр, хайр, зовлон, толгойгоо бүтээх, баптисм хүртэх, эсвэл дагах ёстой бусад сургаал гэх мэт Есүсийн хэлсэн зүйлийн суурин дээр үндэслэж байв. Энэ бүхнийг Есүсийн хэлсэн үгэнд суурилан хэлсэн юм. Тэд шинэ зам нээж чадаагүй, учир нь тэд бүгдээрээ Бурханы ашиглаж байсан хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 164

Тухайн үеийн Есүсийн айлдвар болон ажил хоосон сургаал баримтлаагүй ба Тэрээр Хуучин Гэрээний хуулийн ажлын дагуу Өөрийн ажлыг гүйцэтгээгүй. Энэ нь Нигүүлслийн эрин үед хийгдэх ёстой ажлын дагуу хийгдсэн юм. Тэрээр Өөрийн авчирсан ажлын дагуу, Өөрийн хувийн төлөвлөгөөний дагуу, мөн Өөрийн үйлчлэлийн дагуу хөдөлмөрлөсөн; Тэр Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй. Түүний хийсэн юу ч Хуучин Гэрээний хуулийн дагуу байгаагүй ба Тэрээр эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд ажиллахаар ирээгүй. Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэх зорилгоор хийгддэггүй бөгөөд Тэр хоосон сургаалыг мөрдөхийн тулд, эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй, өмнө нь Түүний хийсэн ажилд ч саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь ямар ч сургаал мөрдөхгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байв. Тэр эш үзүүлэгч, эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн гүйцэтгэгч байсан бөгөөд Өөрийн шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн юм. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг ч бас биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн юм. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдий, тэгээд л тэр. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг Библийн эшлэлүүдийг тайлбарлахаас хавьгүй илүү ач холбогдолтой, яагаад гэвэл, тиймэрхүү ажил та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнгүй бөгөөд та нарт тусалж, эсвэл та нарыг өөрчилж чадахгүй. Би шинэ ажил хийхээр зорьсон болохоос Библийн ямар нэг эшлэлийг биелүүлэх гээгүй. Хэрвээ Бурхан Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхийн тулд л газар дэлхий дээр ирсэн бол бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчийн хэн нь илүү агуу байх вэ? Эцсийн эцэст эртний эш үзүүлэгчид Бурханыг захирдаг уу, эсвэл Бурхан эртний эш үзүүлэгчдийг захирдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 165

Бурханы ажлын алхам бүр ав адилхан урсгалыг дагадаг, иймээс дэлхий бүтээгдсэн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэл Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний алхам бүрийг дараагийнх нь нягт дагадаг. Хэрвээ зам засах хэн ч байгаагүй бол араас нь явах хэн ч байхгүй байх байв; араас нь явдаг хүмүүс байгаа болохоор зам засдаг хүмүүс бас байгаа юм. Ийм маягаар тус ажил алхам алхмаар уламжлагдаж ирсэн. Нэг алхам нь нөгөөгөө дагадаг ба замыг нээх хүн үгүй бол ажлыг эхлүүлэх боломжгүй бөгөөд Бурхан Өөрийн ажлыг урагшлуулах аргагүй байх байлаа. Ямар ч алхам нөгөөтэйгээ зөрчилддөггүй ба урсгал үүсгэх дарааллаар нэг нь нөгөөгөө дагадаг; үүнийг бүгдийг нь нэг Сүнс хийдэг. Гэхдээ хүн замыг нээж байна уу, эсвэл үргэлжлүүлж байна уу гэдгээс үл хамааран, энэ нь тэдний ялгамж чанарыг тодорхойлдоггүй. Тийм биш гэж үү? Иохан замыг нээж, Есүс ажлыг нь үргэлжлүүлсэн, иймд Есүсийн ялгамж чанар Иоханыхаас дор байсан гэдгийг энэ нь нотолдог уу? Есүсээс өмнө Ехова Өөрийн ажлыг хэрэгжүүлсэн, иймээс Ехова бол Есүсээс илүү агуу гэж чи хэлж чадах уу? Тэд замыг зассан уу, эсвэл үргэлжлүүлсэн үү гэдэг нь чухал биш; харин тэдний ажлын мөн чанар болон төлөөлж буй ялгамж чанар нь хамгийн чухал юм. Тийм биз дээ? Бурхан хүмүүсийн дунд ажиллахаар зорьсон тул зам засах ажлыг хийж чадах хүмүүсийг өсгөх хэрэгтэй болсон. Иохан дөнгөж номлож эхлэх үедээ “Та нар Эзэний замыг бэлдэж, Түүний замыг шулуун болгогтун.” “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж хэлсэн юм. Тэр бүр эхнээсээ л ингэж ярьсан, тэгвэл яагаад эдгээр үгийг хэлж чадсан юм бэ? Эдгээр үгийг хэлсэн дарааллын хувьд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг эхлээд ярьсан хүн нь Иохан байсан ба Есүс дараа нь ярьсан. Хүний үзлээр бол, шинэ замыг нээсэн хүн нь Иохан байсан бөгөөд иймээс мэдээж Иохан Есүсээс илүү агуу байлаа. Гэхдээ Иохан өөрийгөө Христ гэж хэлээгүй, Бурхан түүнийг Бурханы хайртай Хүү гэж гэрчлээгүй, харин замыг нээж, Эзэний замыг бэлтгэхэд л түүнийг ашигласан төдий юм. Тэр Есүсийн замыг зассан боловч Есүсийн өмнөөс ажиллаж чадаагүй. Хүний бүх ажлыг ч бас Ариун Сүнс хадгалж ирсэн юм.

Хуучин Гэрээний эрин үед Ехова замыг залж явсан, Еховагийн ажил Хуучин Гэрээний бүхий л эрин үе болон Израиль дахь бүх ажлыг төлөөлсөн. Мосе ердөө л газар дээрх энэ ажлыг баримталсан бөгөөд түүний хөдөлмөрийг хүний хамтын ажиллагаа гэж тооцдог. Тухайн үед Ехова үг хэлж, Мосег дуудан, Израилийн ард түмэн дундаас Мосег өргөж, Мосегоор тэднийг удирдуулан цөл рүү болон Канаан руу явуулсан. Энэ нь Мосегийн өөрийн ажил байгаагүй, харин Еховагийн биечлэн удирдан чиглүүлсэн ажил байсан тул Мосег Бурхан гэж нэрлэж болохгүй. Мосе ч бас хууль тогтоосон, гэхдээ энэ хуулийг Ехова биечлэн зарлигдсан. Тэрээр ердөө л Мосегоор үүнийг хэлүүлсэн юм. Есүс ч бас тушаал гаргасан, мөн Хуучин Гэрээний хуулийг хүчингүй болгож, шинэ эрин үеийн тушаалыг гаргасан. Есүс яагаад Бурхан Өөрөө мөн бэ? Учир нь энд ялгаа бий. Тухайн үед Мосегийн хийсэн ажил эрин үеийг төлөөлөөгүй, шинэ замыг ч нээгээгүй; түүнийг Ехова удирдан чиглүүлж байсан ба тэр ердөө л Бурханы ашиглаж байсан нэгэн байв. Есүсийг ирэх үед Иохан зам засах ажлын алхмыг гүйцэтгэж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж эхэлсэн (Ариун Сүнс үүнийг эхлүүлсэн юм). Есүс ирэх үедээ Өөрийн ажлыг шууд хийсэн боловч Түүний ажил болон Мосегийн ажил хоорондоо асар их ялгаатай байлаа. Исаиа ч бас олон зөгнөл хэлсэн, гэтэл тэр яагаад Бурхан Өөрөө байгаагүй вэ? Есүс тийм ч олон зөгнөл хэлээгүй, гэтэл Тэр яагаад Бурхан Өөрөө байсан бэ? Тухайн үеийн Есүсийн ажил бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэн ч хэлж зүрхлээгүй, мөн энэ нь бүгд хүний хүслээс гарсан, эсвэл бүхэлдээ Бурханы Өөрийн ажил байсан гэж ч хэлж зүрхлээгүй. Хүн ийм зүйлсийг судалж шинжлэх ямар ч аргагүй байсан. Исаиагийн хийсэн тэр ажил, хэлсэн тийм зөгнөлүүд бүгд Ариун Сүнснээс ирсэн гэж хэлж болно; тэдгээр нь шууд Исаиагаас өөрөөс нь гараагүй, харин Еховагаас ирсэн илчлэл байсан юм. Есүс асар их хэмжээний ажил хийгээгүй, олон үг хэлээгүй, олон зөгнөл ч хэлээгүй. Түүний номлож байгаа нь хүнд тийм ч өндөр дээд санагдаагүй, гэсэн ч Тэр Бурхан Өөрөө байсан бөгөөд үүнийг хүн тайлбарлашгүй юм. Иоханд, Исаиад, эсвэл Давидад хэн ч, хэзээ ч итгэж байгаагүй, хэн ч, хэзээ ч тэднийг Бурхан, Давид Бурхан, Иохан Бурхан гэж дуудаж байгаагүй; хэн ч, хэзээ ч ингэж хэлээгүй ба зөвхөн Есүсийг л Христ гэж дуудсан. Бурханы гэрчлэлийн дагуу, Түүний хийсэн ажил, хэрэгжүүлсэн үйлчлэлийн дагуу энэ ангилал хийгдсэн. Абрахам, Давид, Иошуа, Даниел, Исаиа, Иохан, Есүс гэх зэрэг Библийн агуу хүмүүсийн тухайд гэвэл, тэдний хийсэн ажлаар дамжуулан хэн нь Бурхан Өөрөө байсан, ямар төрлийн хүмүүс нь эш үзүүлэгчид, аль нь элч нар байсан бэ гэдгийг чи ялган таньж чадна. Хэнийг нь Бурхан ашиглаж байсан, хэн нь Бурхан Өөрөө байсан гэдэг нь тэдний хийсэн ажлын мөн чанар болон төрлөөр ялгагдаж, тодорхойлогддог. Хэрвээ чи тодорхой ялган таньж чаддаггүй бол Бурханд итгэх гэдэг юу гэсэн үг болохыг мэдэхгүй байгааг чинь энэ нь нотолно. Есүс маш олон үг хэлж, маш их ажил хийж, ялангуяа олон гайхамшиг үзүүлсэн учраас Тэр бол Бурхан юм. Үүний адилаар Иохан ч гэсэн ихээхэн ажил хийж, олон үг хэлсэн, Мосе ч гэсэн адилхан; яагаад тэднийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Адамыг Бурхан шууд бүтээсэн; зүгээр л бүтээл гэж дуудагдахын оронд тэр яагаад Бурхан гэж дуудагдаагүй вэ? Хэрвээ хэн нэгэн чамд “Өнөөдөр Бурхан маш их ажил хийж, олон үг хэлсэн; Тэр бол Бурхан Өөрөө. Тэгвэл Мосе ч гэсэн маш олон үг хэлсэн болохоор бас Бурхан Өөрөө байх ёстой!” гэж хэлбэл чи түүнээс эргүүлээд ингэж асуух ёстой: “Тэр үед яагаад Бурхан Иоханыг биш, Есүсийг Бурхан Өөрөө хэмээн гэрчилсэн бэ? Иохан Есүсээс өмнө ирээгүй гэж үү? Иохан, Есүс хоёрын ажлын аль нь илүү агуу байсан бэ? Хүний хувьд Иоханы ажил Есүсийнхээс илүү агуу харагдаж байсан, тэгвэл яагаад Ариун Сүнс Иоханд биш, харин Есүст гэрчлэл хийсэн бэ?” Өнөөдөр ч гэсэн үүнтэй адил зүйл тохиолдож байгаа! Мосе Израилийн ард түмнийг удирдаж байх тэр үед Ехова үүлэн дундаас түүнтэй ярьсан. Мосе шууд яриагүй, харин ч Ехова түүнийг шууд залж чиглүүлж байсан. Энэ нь Хуучин Гэрээний Израилийн ажил байсан юм. Мосегийн дотор Сүнс ч, Бурханы оршихуй ч байгаагүй. Тэрээр уг ажлыг хийж чадаагүй тул түүний хийсэн ажил болон Есүсийн хийсэн ажлын хооронд ихээхэн ялгаа байдаг. Яагаад гэвэл, тэдний хийсэн ажил өөр байсан! Тухайн хүн Бурханаар ашиглагддаг, эсвэл эш үзүүлэгч, элч, эсвэл Бурхан Өөрөө мөн эсэхийг түүний ажлын шинж чанараар ялган таньж болох ба энэ нь эргэлзээг чинь эцэслэнэ. Зөвхөн хурга л долоон лацыг нээж чадна гэж Библид бичигдсэн байдаг. Эрин үеүдийн туршид тэр агуу хүмүүсийн дунд судрыг тайлбарлагчид олон байсан, иймээс чи тэднийг бүгдийг нь Хурга гэж хэлж чадах уу? Тэдний тайлбар бүгд Бурханаас ирдэг гэж чи хэлж чадах уу? Тэд бол ердөө судрыг тайлбарлагчид; тэдэнд Хурганы ялгамж чанар байхгүй. Тэд яаж долоон лацыг нээхэд тохирох юм бэ? “Зөвхөн Хурга л долоон лацыг нээж чадна” гэдэг нь үнэн боловч Тэр зөвхөн долоон лацыг нээхээр ирдэг юм биш; энэ ажлыг хийх шаардлагагүй, энэ нь тохиолдлоор хийгддэг. Тэр Өөрийн ажлын талаар тов тодорхой мэдэж байдаг; Түүний хувьд судрыг тайлбарлахад их цаг зарцуулах шаардлагатай юу? Зургаан мянган жилийн ажилд “Судрыг тайлбарлах Хурганы эрин үе” гэдгийг нэмэх ёстой гэж үү? Тэр шинэ ажил хийхээр ирсэн боловч бас өнгөрсөн үеийн ажлын талаар зарим илчлэл өгч, зургаан мянган жилийн ажлын тухай үнэнийг хүмүүст ойлгуулдаг. Библийн хэтэрхий олон эшлэлийг тайлбарлах хэрэггүй; өнөөдрийн ажил л гол нь, тэр л чухал. Бурхан гагцхүү долоон лацыг эвдэхийн тулд ирсэн юм биш, харин авралын ажил хийхээр ирсэн гэдгийг чи мэдэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 166

Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зориулан зам тавьсан. Иохан Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй, харин ердөө хүний үүргийг л биелүүлсэн юм. Хэдийгээр Иохан Эзэний анхдагч байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй; тэр ердөө Ариун Сүнсний ашигладаг хүн байлаа. Есүсийг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буужээ. Дараа нь Тэрээр ажлаа эхэлсэн, ѳѳрѳѳр хэлбэл, Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн юм. Тийм учраас Тэр Бурханы ялгамж чанарыг авсан, учир нь Тэр Бурханаас ирсэн билээ. Үүнээс өмнө Түүний итгэл ямар байсан нь хамаагүй—заримдаа сул дорой, заримдаа хүчтэй байсан байж болох ч—бүгд Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээс өмнөх хэвийн хүний амьдралд нь харьяалагдаж байв. Түүнийг баптисм хүртсэний (өөрөөр хэлбэл, тосолсны) дараа Бурханы хүч чадал, алдар суу нэн даруй Түүнтэй хамт байсан тул Тэрээр үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсэн юм. Тэрээр тэмдэг, гайхамшиг бүтээж, ид шид үзүүлж чаддаг байсан бөгөөд хүч чадал, эрх мэдэлтэй байлаа, учир нь Тэр Бурханы Өөрийн өмнөөс шууд ажиллаж байсан билээ; Тэрээр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байв. Тиймээс Тэр бол Бурхан Өөрөө байсан юм; энэ нь маргаангүй. Иохан бол Ариун Сүнсний ашигладаг хүн байсан. Тэр Бурханыг төлөөлж чадаагүй, түүний хувьд Бурханыг төлөөлөх боломж ч байгаагүй. Хэрвээ тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс зөвшөөрөхгүй байх байлаа, учир нь Бурханы Өөрийн биелүүлэхээр зорьсон ажлыг тэр хийх чадваргүй байсан юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан, эсвэл ямар нэгэн гажуудал байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байв. Түүний алдаа, утгагүй явдал зөвхөн түүнийг төлөөлж байсан боловч ажил нь харин Ариун Сүнсийг төлөөлж байлаа. Гэвч түүний бүх зүйл Бурханыг төлөөлж байсан гэж хэлж болохгүй. Түүний гажуудал, алдаа мадаг нь ч бас Бурханыг төлөөлж чадсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаа мадагтай байх нь хэвийн зүйл боловч Бурханыг төлөөлөхдөө гажуудалтай бол Бурханыг гутаасан хэрэг болох биш үү? Тэр нь Ариун Сүнсний эсрэг доромжлол байх бус уу? Бусдаар өргөмжлүүлдэг байсан ч гэсэн тухайн хүнийг Бурханы байр сууринд зогсохыг Ариун Сүнс хялбархан зөвшөөрдөггүй. Хэрвээ тэр Бурхан л биш бол эцэст нь бат зогсож чадахгүй. Ариун Сүнс, Бурханыг хүссэнээрээ төлөөлөхийг хүнд зөвшөөрдөггүй! Жишээ нь, Ариун Сүнс Иоханд гэрчлэл хийсэн бөгөөд Есүст зориулан зам тавих нэгэн болохыг нь ч бас илчилсэн боловч түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил нэлээд хянамгай байв. Есүсийн төлөө зам тавигч байж, Түүнд зориулсан замыг бэлдэхийг л Иоханаас хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс зам тавих ажлыг нь л дэмжиж, тийм ажил хийхийг л түүнд зөвшөөрсөн—өөр ажил хийхийг түүнд зөвшөөрөөгүй. Иохан Елиаг төлөөлсөн бөгөөд зам тавьсан эш үзүүлэгчийг төлөөлсөн юм. Ариун Сүнс үүнд нь түүнийг дэмжсэн; түүний ажил зам тавихын төлөө байсан цагт Ариун Сүнс түүнийг дэмжсэн. Гэвч хэрвээ тэр өөрийгөө Бурхан Өөрөө хэмээж, золин авралын ажлыг дуусгахын төлөө ирсэн гэж хэлсэн бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах ёстой байлаа. Иоханы ажил хэчнээн агуу байсан нь хамаагүй, үүнийг Ариун Сүнс дэмжиж байсан ч гэсэн түүний ажил хил хязгааргүй байгаагүй юм. Ариун Сүнс үнэхээр түүний ажлыг дэмжсэн нь үнэн боловч тухайн үед түүнд өгсөн хүч чадал зам тавих явдлаар л хязгаарлагдаж байв. Тэрээр өөр ажил хийж огт чадаагүй, учир нь тэр бол Есүс биш, харин зам тавьсан Иохан байлаа. Тиймээс Ариун Сүнсний гэрчлэл гол түлхүүр нь боловч хүнээр хийлгэхээр Ариун Сүнсний зөвшөөрдөг ажил бүр ч илүү чухал юм. Иохан тухайн үед цангинасан гэрчлэл хүлээн аваагүй гэж үү? Түүний ажил ч бас асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс хэтрээгүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсний ашигласан хүн байсан бөгөөд Бурханыг шууд төлөөлж чадаагүй тул хийсэн ажил нь хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам тавих ажлаа дуусгасны дараа Ариун Сүнс түүний гэрчлэлийг хадгалахаа больж, ямар ч шинэ ажил түүнийг дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан юм.

Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” хэмээн бархиран хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч, тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн өндөрт өргөмжилж, хэр чанга хашхирсан ч Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийнхөө ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол олгох хэрэггүй: Түүний ажил ялгамж чанар болон байр суурийг нь төлөөлдөг. Баптисм хүртэхээсээ өмнө Есүс, Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж мэдээж болохгүй биз дээ? Түүнийг ажлаа эхлэхээс ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Сүнсний ажил болон хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг бүх зан чанар—энэ бүхнийг чи илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө Бурхан гэж зүтгэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр л байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн юм уу Бурхан, Эзэн юм уу Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийн ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чи Түүнийг юу гэж дуудахаас үл хамааран, Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлж, Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол чамайг Бурхан гэж нэрлэж болохгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 167

Ариун Сүнсний ашигладаг хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил ч бас Бурханыг шууд төлөөлж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүний туршлагыг Бурханы удирдлага дотор шууд тавьж болохгүй бөгөөд энэ нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй. Бурханы Өөрийн хийдэг ажил нь тэр чигтээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьдог ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүний хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсийнхээс давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүс хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэрээр хангадаг. Тэднийг Ариун Сүнс ашигладаг хэдий ч тэдний хийдэг ажил зургаан мянган жилийн төлөвлөгөөний агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний өргөсөн хүмүүс төдий юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Энэ хүмүүс өөрсдөө Түүний удирдлагын агуу ажлыг хийж чадахгүй, шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл чиг үүргээ биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл, тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийсэн ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед хүн үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил Бурханы удирдлагатай холбоогүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. Жишээ нь, Витнес Ли, Ватчман Ни хоёрын ажил нь зам заах явдал байсан юм. Зам шинэ ч бай, эсвэл хуучин ч бай, тухайн ажил Библийн дотор үлдэх зарчимд үндэслэсэн байв. Орон нутгийн чуулганыг сэргээхийн төлөө байсан ч бай, эсвэл барьж байгуулахын төлөө байсан ч бай, тэдний ажил чуулгануудыг байгуулахтай холбоотой байсан юм. Тэдний хийсэн ажил Есүс болон Түүний элчүүдийн дуусгалгүй орхисон ажил буюу Нигүүлслийн эрин үед цааш хөгжөөгүй ажлыг үргэлжлүүлжээ. Өөрсдийнхөө ажлаар тэдний хийсэн зүйл нь, тухайн үеийн ажилдаа Есүсийн дараагийн үеийнхнээсээ шаардсан зүйл болох толгойгоо бүтээх, баптисм хүртэх, талх хуваах, эсвэл дарс уух гэх мэтийг сэргээхийн төлөө байлаа. Тэдний ажил Библийг баримталж, Библи дотроос замыг эрж хайх явдал байсан гэж хэлж болно. Тэд ямар ч шинэ ахиц дэвшил гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л харж чадна. Гэхдээ тэдний ажлаас хүн Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр төлөвлөдөг шинэ ажлыг олж бүр ч чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучин зам хэвээр байсан—ямар ч шинэчлэлт, ямар ч ахиц дэвшил байгаагүй. Тэд Есүсийн цовдлолын бодит баримттай зууралдаж, гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс шаардах дадлыг баримталж, эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно, эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн үгийг мөрдөж, тэр ч бүү хэл эгч нар номлож болохгүй, зөвхөн дуулгавартай дагах ёстой гэсэн уламжлалт үзлийг мөрдсөөр байв. Хэрвээ ийм маягийн удирдлагыг үргэлжлүүлэн мөрдсөн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг дүрэм журмаас чөлөөлж, эсвэл тэднийг эрх чөлөө болон гоо сайхны ертөнц рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тиймээс эрин үеийг өөрчилдөг ажлын энэ үе шатанд Бурхан Өөрөө ажиллаж, үг хэлэх шаардлагатай байдаг; эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орж, Ариун Сүнсний ашигласан хүмүүс өөрсдийн тулгуурыг алдсан. Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл, Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүнээс үүдэн, адилхан ажил хийж байгаа хүмүүст өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсний ашигладаг хүмүүс бас зарим нэг шинэ ажил хийж болох ба урьдын эрин үед хийгдсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон хэрэгжүүлэлтийг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцалсныг ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуухан байдаг. Тэрээр Өөрийн хийхээр зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх зорьсноороо шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил ч гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн үзэл бодлоор бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үедээ үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Тиймээс, эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 168

Исаак Абрахамаас төрсөнтэй адилаар Иохан амлалтаар төрсөн. Есүсийн замыг засаж, ихээхэн ажил хийсэн боловч тэр Бурхан байгаагүй юм. Харин ч тэр ердөө Есүсийн төлөөх замыг тавьсан учраас эш үзүүлэгчдийн нэг байлаа. Түүний ажил ч бас асар их байсан бөгөөд түүнийг зам тавьсны дараа л Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн юм. Мөн чанартаа тэр зүгээр л Есүсийн төлөө хөдөлмөрлөсөн, түүний хийсэн ажил нь Есүсийн ажилд үйлчилж байв. Иоханыг зам засаж дууссаны дараа Есүс Өөрийн ажлыг буюу илүү шинэ, илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй ажлыг эхэлжээ. Иохан ажлын эхний хэсгийг л хийсэн; шинэ ажлын илүү их хэсгийг Есүс хийсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй. Иохан амлалтаар төрсөн бөгөөд түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тухайн үед зарим нь түүнийг аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь “Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх ёстой” гэж хэлжээ. Энэ нь бүгд Ариун Сүнсний тушаалаар болсон юм. Есүсийг ч бас Ариун Сүнсний тушаалаар нэрлэсэн, Тэрээр Ариун Сүнснээс төрсөн бөгөөд Түүнийг Ариун Сүнс амласан байв. Есүс бол Бурхан, Христ, мөн хүний Хүү байлаа. Гэхдээ Иоханы ажил ч бас агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг зассан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосноос болсон уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжилгүй, ердөө л эхлэлийг бүрдүүлсэн юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгосон, гэхдээ Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байснаас гадна Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг бэлдсэн. Хэдийгээр ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам юм уу илүү гүн гүнзгий үнэнийг хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийг ч ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгогдсон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялган таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд, Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иохан, Есүс хоёрын хийсэн ажил адилгүй байсан бөгөөд өөр шинж чанартай байсан. Иохан Бурхан мөн байсан уу, үгүй юү гэдгийг хүн үүнээс тодорхойлж болно. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэхийн төлөө байв. Тэрээр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээ түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Түүнчлэн хаа сайгүй явж, хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээжээ. Энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаа нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас, Нигүүлслийн эрин үед хүний хэрэгжүүлэх ёстой үг, хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлыг дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байх байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг Есүс хийсэн ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ. Хүний үзлээр бол, амлалтаар төрж, Сүнснээс төрж, Ариун Сүнсээр дэмжүүлж, шинэ замуудыг нээдэг бүх хүн бол Бурхан юм. Энэ тайлбарын дагуу бол Иохан ч гэсэн Бурхан байх байсан ба Мосе, Абрахам, Давид … ч гэсэн мөн л Бурхан байх байв. Энэ нь туйлын инээдтэй зүйл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 169

Зарим хүн: “Эрин үеийг яагаад Бурхан Өөрөө эхлүүлэх ёстой юм бол? Бүтээгдсэн зүйл Түүнийг орлож болохгүй гэж үү?” хэмээн гайхширч магадгүй. Бурхан махбод болсон нь шинэ эрин үеийг эхлүүлэх тодорхой зорилготой байсан ба мэдээж шинэ эрин үеийг эхлүүлэхдээ Тэрээр хуучин эрин үеийг ч нэгэн зэрэг дуусгасан байх болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Тэр Өөрөө ажлаа явуулдаг тул Тэр Өөрөө л өмнөх эрин үеийг төгсгөх ёстой. Энэ нь Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйг энэ нь нотолно. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх л юм бол хүн Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс, хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдарна. Бурханы удирдаж буй эрин үе бүрд хүний нэг хэсэг сул чөлөөтэй болж, тэгснээр хүн Бурханы ажилтай хамт шинэ эрин үе рүү урагшилдаг. Бурханы ялалт гэдэг нь Түүнийг дагадаг бүх хүний ялалт юм. Хэрвээ бүтээгдсэн хүн төрөлхтөнд эрин үеийг төгсгөх үүрэг өгсөн бол хүний үзэл бодлоор ч бай, эсвэл Сатаныхаар ч бай, энэ нь Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвах, мөн Бурханд дуулгаваргүй байхаас цаашгүй байх байсан бөгөөд хүний ажил Сатаны хэрэгсэл болох байв. Бурханы Өөрийн эхлүүлсэн эрин үед хүн дуулгавартай байж, Бурханыг дагасан үед л Сатаныг бүрэн үнэмшүүлж чадна, учир нь энэ бол бүтээгдсэн зүйлийн үүрэг билээ. Тиймээс та нар зөвхөн дагаж, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас шаарддаггүй гэж Би хэлдэг. Энэ нь, хүн бүр үүргээ сахиж, тус тусын чиг үүргээ гүйцэтгэх гэдгийн учир юм. Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг ба хүн Түүний оронд хийх хэрэггүй байдаг, мөн Тэр бүтээгдсэн зүйлийн ажилд ч оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Бурханы ажилд оролцдоггүй. Зөвхөн энэ л дуулгавартай байдал, мөн Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эрин үеийг эхлүүлж дууссаныхаа дараа хүн төрөлхтний дунд ажиллахаар ирэхээ больдог. Зөвхөн тэр үед л хүн, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлж, даалгавраа гүйцэтгэхээр шинэ эрин үе рүү албан ёсоор алхан ордог. Эдгээр нь Бурханы ажилладаг зарчмууд бөгөөд хэн ч зөрчиж болохгүй. Ийм маягаар ажиллах нь л ухаалаг, бас үндэслэлтэй юм. Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Тэр Өөрийн ажлыг явуулж, Өөрийн ажлыг дуусгадаг. Тэрээр ажлыг төлөвлөж, удирддаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог. Библид өгүүлсэнчлэн “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийнх нь удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэрээр бүх ертөнцийг Өөрийнх нь гэрэлд амьдрахад хүргэнэ, бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, улмаар Өөрийн бүх төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 170

Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний явцад Бурханы бүх зан чанар илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед ч илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн эрин үед ч илчлэгдээгүй, тэр ч бүү хэл зөвхөн эцсийн өдрүүдийн энэ цаг хугацаанд ч илчлэгдээгүй. Эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг ажил нь шүүлт, уур хилэн, гэсгээлтийг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил нь Хуулийн эрин үеийн ажил болон Нигүүлслийн эрин үеийн ажлыг орлож чадахгүй. Гэвч энэ гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болдог бөгөөд бүгдээрээ нэгэн Бурханы ажил юм. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь тусдаа эрин үеүдэд хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачдаг; Хуулийн эрин үед хийгдсэн нь эхлэлийн ажил байсан; Нигүүлслийн эрин үед хийгдсэн нь золин авралын ажил байсан. Бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын үзэгдлүүдийн тухайд бол хэн ч ухаарч, ойлгож чадахгүй бөгөөд эдгээр үзэгдэл нь оньсого хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд, Хаанчлалын эрин үеийг эхлүүлэхийн тулд үгийн ажил л хийгддэг боловч энэ нь бүх эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс хэтрэхгүй, Хаанчлалын эрин үеэс хэтрэхгүй бөгөөд Нигүүлслийн эрин үеийг, эсвэл Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүдэд ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх бүх ажил та нарт илчлэгддэг. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм төрлийн нууц нь ямар ч хүний тайлж чадахгүй зүйл юм. Хүн Библийн талаар хэчнээн их ойлгодог байх нь хамаагүй, энэ нь үгээс цаашгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим нэг үнэнийг ойлгож, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг багахан ухаж төнхөж болох боловч эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг ухан гаргаж хэзээ ч чадахгүй, учир нь хүн Ехова, Есүс хоёрын хийсэн ажлын дүр зургийг биш, үхмэл үгсийг л хардаг бөгөөд энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Бурхан Өөрөө л хүнд тайлбарлаж, илчлэхгүй бол хэн ч Бурханы хүслийг шууд ухаарч чадахгүй; эс бөгөөс, хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг хэлэхийн ч хэрэггүй; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ч бас үүнийг ойлгохгүй байх байсан. Зургаан мянган жилийн энэхүү ажил нь эш үзүүлэгчдийн бүх зөгнөлөөс ч илүү нууцлаг. Энэ нь бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх хамгийн агуу нууц бөгөөд эрин үеүдийн туршид байсан эш үзүүлэгчдийн дундаас нэг нь ч үүнийг ухан ойлгож чадаагүй, учир нь энэхүү нууц зөвхөн эцсийн эрин үед л тайлагддаг ба өмнө нь хэзээ ч илчлэгдээгүй билээ. Хэрвээ та нар энэ нууцыг ойлгож чаддаг бол, үүнийг бүхэлд нь хүлээн авч чаддаг бол шашны бүх хүнийг энэ нууц ялан дийлэх болно. Зөвхөн энэ л хамгийн агуу үзэгдэл; энэ нь хүний хамгийн их ойлгохыг хүсэн эрмэлзсэн боловч түүний хувьд бас хамгийн тодорхой бус байсан зүйл юм. Нигүүлслийн эрин үед байх үедээ та нар, Есүсийн хийсэн ажил, Еховагийн хийсэн ажил юу байсныг мэдээгүй. Ехова яагаад хууь тогтоосныг, яагаад Тэр хуулийг мөрдөхийг олон түмнээс шаардсаныг, эсвэл яагаад сүм байгуулах хэрэгтэй байсныг хүмүүс ойлгоогүй бөгөөд израильчуудыг яагаад Египетээс цөл рүү, дараа нь Канаан руу удирдан дагуулсныг хүмүүс бүр ч ойлгоогүй. Өнөөдөр л эдгээр хэрэг явдал илчлэгдсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 171

Ариун Сүнс тусгай чиглэл, удирдамж өгсөн хүмүүсээс өөр хэн ч бие даан амьдрах чадваргүй, учир нь тэдэнд Бурханаар ашиглагдаж буй хүмүүсийн үйлчлэл болон хариулга шаардлагатай байдаг. Тиймээс эрин үе болгонд Бурхан, Өөрийнх нь ажлын төлөө чуулгануудыг хариулахаар завгүй яаравчлан ажилладаг өөр өөр хүмүүсийг өргөн босгодог. Өөрөөр хэлбэл, Бурханы ажил нь Түүний нааштайгаар онцлон үзэж, зөвшөөрдөг хүмүүсээр дамжин хийгдэх ёстой; Ариун Сүнс ажиллахын тулд тэдний дотор байгаа ашиглаж болох хэсгийг нь ашиглах ёстой байдаг ба Ариун Сүнсээр төгс болгуулснаар дамжуулан тэд Бурхан ашиглахад тохиромжтой болдог. Хүний ойлгох чадвар хэтэрхий дутмаг учраас Бурханы ашигладаг хүмүүс тэднийг хариулах ёстой; Бурхан Мосег ашиглахад ч ийм байсан, Тэр түүнээс тухайн үед ашиглахад тохиромжтой олон зүйлийг олсон бөгөөд тухайн үе шатан дахь Бурханы ажлыг хийхдээ үүнийг нь ашигласан юм. Энэ үе шатанд Бурхан, Ариун Сүнс ажиллахад хэрэглэж болох хэсгээр нь дамжуулан хүнийг ашигладаг бөгөөд Ариун Сүнс хүнийг чиглүүлэхийн зэрэгцээ ашиглаж болохгүй, үлдсэн хэсгийг нь ч төгс болгож байдаг.

Бурханы ашигладаг хүний гүйцэтгэдэг ажил нь Христ юм уу Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөдөг бөгөөд тэрээр Бурханы сонгосон бүх хүнийг удирдан хөтлөхийн төлөө, бас хүний хамтын ажиллагааны ажлыг гүйцэтгэхийн тулд Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжин биелж болно. Үүнийг өөрөөр хэлэх юм бол: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь Бурханыг дагадаг бүх хүнд Бурханы хүслийг илүү сайн ойлгуулж, тэднийг Бурханы илүү олон шаардлагад хүрч чаддаг болгохын төлөө байдаг. Хүмүүс Бурханы үгийг, эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас тийм ажил гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг Бурхан өргөсөн. Бурханы ашигладаг энэ хүнийг хүмүүсийг залж чиглүүлдэг Бурханы зууч, Бурхан хүн хоёрыг хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж бас болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүс, эсвэл Түүний элчүүдийн хэнтэй ч адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох ч түүний ажлын мөн чанар болон Бурханаар ашиглагдаж буйн цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл, Бурханаар ашиглагддаг хүнийг Бурхан өргөдөг, мөн Бурхан түүнийг Бурханы ажлын төлөө бэлдэж, тэрээр Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Хэн ч, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй—энэ нь бурханлаг ажлаас салшгүй хүний хамтын ажиллагаа юм. Харин бусад ажилчид юм уу элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л цаг үе болгонд чуулгануудын зохицуулалтын олон талыг хэрэгжүүлж, дамжуулах явдал, эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах зарим нэг энгийн ажил байдаг. Энэ ажилчид болон элчүүдийг Бурхан томилдоггүй, тэднийг Ариун Сүнсний ашигладаг хүмүүс гэж нэрлэж бүр ч болохгүй. Тэднийг чуулгануудын дотроос сонгодог бөгөөд хэсэг хугацаанд сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээдэг, харин тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Энэ хүмүүсийг чуулгануудын дотроос сонгодог учраас зарим нь удирдагч болсныхоо дараа жинхэнэ нүүр царайгаа харуулж, зарим нь олон муу зүйл ч хийж, эцэстээ таягдан хаягддаг. Нөгөө талаар, Бурханы ашигладаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанартай, хүн чанартай хүн юм. Түүнийг Ариун Сүнс урьдчилан бэлтгэж, төгс болгосон байдаг бөгөөд Ариун Сүнс бүрэн удирддаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажуудал байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлыг гарцаагүй хариуцдаг бөгөөд Өөрийн ажлыг цаг ямагт хийж байдаг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүнийг ашиглах талаар”-аас

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 172

Ариун Сүнсний урсгал дахь ажил нь Бурханы Өөрийн ажил ч бай, эсвэл ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч бай хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. Бурханы Өөрийн мөн чанар бол Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс, эсвэл долоо дахин эрчимжсэн Сүнс гэж нэрлэж болно. Ямартай ч Тэд бол Бурханы Сүнс юм, харин Бурханы Сүнс өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдсэн. Гэхдээ Тэдний мөн чанар нэг хэвээр. Тиймээс, Бурханы Өөрийн ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил ч Ариун Сүнсний ажлаас өөрцгүй. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч бас Ариун Сүнсний ажил юм. Гэсэн ч Бурханы ажил бол Ариун Сүнсний бүрэн гүйцэд илэрхийлэл бөгөөд туйлын үнэн, харин ашиглагдаж буй хүмүүсийн ажилд хүний олон зүйл холилдсон байдаг ба Ариун Сүнсний шууд илэрхийлэл биш, Түүний бүрэн гүйцэд илэрхийлэл бүр ч биш. Ариун Сүнсний ажил янз бүр байдаг бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Ариун Сүнсний ажил нь өөр өөр хүмүүст ялгаатай байдаг; өөр өөр мөн чанарыг харуулдаг; мөн эрин үе, түүнчлэн улс орноор ялгаатай байдаг. Мэдээж Ариун Сүнс олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг хэдий ч тухайн ажлыг яаж хийдэг, эсвэл ямар хүмүүс дээр хийдэг нь хамаагүй, мөн чанар нь үргэлж өөр өөр байдаг; өөр өөр хүмүүс дээр хийдэг бүх ажил нь зарчимтай байдаг ба бүгд өөрсдийнхөө байны мөн чанарыг төлөөлж чаддаг. Учир нь Ариун Сүнсний ажил цар хүрээний хувьд нэлээд тодорхой, нэлээд нарийн хэмжүүртэй байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд ажил хийгдэж буй хүмүүсийн хэв чанарын дагуу ажил ч бас ялгаатай байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэггүй бөгөөд энэ нь хүмүүс дээр хийгддэг ажлаас өөр. Товчхондоо, ажил яаж хийгддэг нь хамаагүй, өөр өөр объект дээр хийсэн ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажилладаг зарчим нь өөр өөр хүмүүсийн байр байдал, уг чанарын дагуу ялгаатай байдаг. Ариун Сүнс төрөлх мөн чанарт нь үндэслэн өөр өөр хүмүүс дээр ажилладаг бөгөөд тэрхүү мөн чанараас нь хэтэрсэн шаардлагыг тэдэнд тавьдаггүй, төрөлх хэв чанараас нь давсан ажлыг ч тэдэн дээр хийдэггүй. Иймээс, хүн дээр хийдэг Ариун Сүнсний ажил нь тэрхүү ажлын байны мөн чанарыг харах боломжийг хүмүүст олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; төрөлхийн хэв чанар нь хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийн хэв чанарын хязгаарлалтад нийцүүлэн хүмүүсийг ашиглаж, эсвэл тэдэн дээр ажилладаг болохоор хүмүүс ашиг тусыг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үед тэр хүмүүсийн бүхий л авьяас чадвар, төрөлхийн хэв чанар юу ч үлдэлгүйгээр гарч ирдэг. Тэдний төрөлхийн хэв чанар тухайн ажилд үйлчлэхэд хэрэглэгддэг. Тэрхүү ажлаар үр дүнд хүрэхийн тулд Тэрээр хүмүүсийн ашиглаж болох хэсгүүдийг ажилдаа ашигладаг гэж хэлж болох юм. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлдэг бөгөөд хүний оюун санаа, бодол холилдоогүй; хүний авьяас билиг ч, хүний туршлага ч, эсвэл төрөлхийн нөхцөл байдал ч үүнд хүрч чадахгүй. Ариун Сүнсний тоймгүй олон ажил бүгд хүнд ач тусаа өгч, хүнийг босгон байгуулах учиртай. Гэхдээ зарим хүн төгс болгуулж чаддаг байхад бусад нь төгс болгуулах нөхцөл байдлыг эзэмшээгүй байдаг, өөрөөр хэлбэл, тэд төгс болгуулж чадахгүй, бараг аврагдаж чадахгүй ба хэдийгээр тэдэнд Ариун Сүнсний ажил байсан байж болох ч эцэст нь таягдан хаягддаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ажил хүмүүсийг босгон байгуулахын төлөө байдаг хэдий ч Ариун Сүнсний ажилтай байсан бүх хүн бүрмөсөн төгс болгуулна гэж хэлж болохгүй, учир нь олон хүний эрэл хайгуулдаа дагадаг зам нь төгс болгуулах зам биш байдаг. Тэдэнд Ариун Сүнсний нэг талын ажил л байдаг, харин хүний субъектив хамтын ажиллагаа ч, зөв эрэл хайгуул ч байдаггүй. Тиймээс, энэ хүмүүс дээрх Ариун Сүнсний ажил нь төгс болгуулж байгаа хүмүүст үйлчилж эхэлдэг. Ариун Сүнсний ажлыг хүмүүс шууд харж чадахгүй, өөрсдөө үүнд шууд хүрч ч чадахгүй. Харин ажиллах авьяас билигтэй хүмүүс л үүнийг илэрхийлж чаддаг ба хүмүүсийн илэрхийлдэг илэрхийллээр дамжуулан Ариун Сүнсний ажлыг дагалдагчдад өгдөг гэсэн үг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 173

Ариун Сүнсний ажил нь олон янзын хүмүүс, олон өөр нөхцөл байдлаар дамжин биелж, гүйцэлддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдийгээр бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлж, бүхий л эрин дэх хүмүүсийн оролтыг төлөөлж чадах боловч хүмүүсийн нарийвчилсан оролт дээрх ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсний ашигладаг хүмүүс хийх хэрэгтэй хэвээр юм. Тиймээс, Бурханы ажил буюу Бурханы Өөрийн үйлчлэл нь Бурханы махбод болсон биеийн ажил бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь өөр төрлийн олон хүнээр дамжин гүйцэлддэг; ганцхан хүн үүнийг бүрэн биелүүлж чадахгүй, ганцхан хүн бүрмөсөн илэрхийлж ч чадахгүй. Чуулгануудыг удирддаг хүмүүс ч бас Ариун Сүнсний ажлыг бүрэн төлөөлж чадахгүй; тэд зарим нэг удирдах ажлыг л хийж чадна. Тиймээс Ариун Сүнсний ажлыг, Бурханы Өөрийн ажил, ашиглагдаж буй хүмүүсийн ажил болон Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн дээрх ажил хэмээх гурван хэсэгт хувааж болно. Бурханы Өөрийн ажил бүхий л эринийг удирдан чиглүүлэх явдал; ашиглагддаг хүмүүсийн ажил нь Бурханыг ажлаа хийсний дараа илгээгдэх юм уу даалгавар хүлээн авснаар Бурханы бүх дагалдагчийг удирдан хөтлөх явдал бөгөөд тэд бол Бурханы ажилтай хамтран ажилладаг хүмүүс юм; урсгалд байгаа хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил нь Өөрийн бүх ажлыг хадгалах буюу Өөрийн бүхий л удирдлага болон гэрчлэлийг хадгалахын сацуу төгс болгуулж чадах хүмүүсийг төгс болгох явдал юм. Энэ гурван хэсэг нь хамтдаа Ариун Сүнсний бүрэн гүйцэд ажил боловч Бурханы Өөрийн ажилгүйгээр удирдлагын ажил тэр чигтээ зогсонги байдалд орно. Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажлыг хамардаг ба энэ нь бас бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн, чиг хандлага бүрийг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа явагдаж, араас нь дагадаг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд энэ нь удирдлагын ажилтай ямар ч хамаагүй байдаг. Бурханы Өөрөө хийдэг ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил нь зөвхөн ашиглагдаж байгаа хүмүүсийн үүрэг бөгөөд удирдлагын ажилтай холбоогүй. Энэ хоёр хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар болон ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн Бурханы ажил болон хүний ажлын хооронд тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн, өөр өөр ялгамж чанартай байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ ялгаатай байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 174

Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний ойлголт, үндэслэл, логик болон баялаг төсөөлөл бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага ажлыг нь төлөөлж чаддаг ба хүний туршлага ажлынх нь бүрэлдэхүүн хэсэг болдог. Хүний ажил туршлагыг нь илэрхийлж чадна. Зарим хүн сөргөөр туршлагажих үед тэдний нөхөрлөлийн ихэнх нь сөрөг элементүүдээс бүрдэнэ. Хэрэв хэсэг хугацаанд тэдний туршлага эерэг байж, тэд ялангуяа эерэг талын замыг эзэмшдэг бол нөхөрлөл нь тун зоригжуулам байдаг ба хүмүүс тэднээс эерэг хангалт олж авч чадна. Хэрэв ажилчин хэсэг хугацаанд идэвхгүй болбол нөхөрлөл нь үргэлж сөрөг элементүүдийг тээнэ. Ийм нөхөрлөл дарамттай бөгөөд түүний нөхөрлөлийн дараа бусад нь өөрийн эрхгүй сэтгэлээр унана. Дагалдагчдын байр байдал удирдагчийнхаас хамааран өөрчлөгддөг. Ажилчин дотроо ямархуу байна, түүнийгээ л илэрхийлдэг бөгөөд хүний байр байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгддөг. Тэрээр хүний туршлагын дагуу ажиллаж, хүнийг хүчилдэггүй боловч туршлагынх нь хэвийн явцын дагуу хүмүүст шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүмүүсийн нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь ойлголт болон туршлагыг дамжуулж, Бурханы ажилд үндэслэсэн ойлголт, туршлагыг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж, үг хэлсний дараа, юуг хэрэгжүүлж, юунд орох учиртайгаа олж мэдээд, дараа нь дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тиймээс хүний ажил өөрийнх нь оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажилд хүний сургамж, туршлага, эсвэл зарим нэг бодол холилдсон байдаг. Ариун Сүнс яаж ч ажилласан бай, хүн дээр, эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллах нь хамаагүй, ажилчид үргэлж юу болохоо илэрхийлж байдаг. Хэдийгээр Ариун Сүнс ажиллаж байгаа боловч тухайн ажил хүн төрөлхөөсөө юу болоход суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, ажил оргүй хоосноос гарч ирдэггүй, харин үргэлж бодит орчин болон бодитой нөхцөл байдлын дагуу хийгддэг. Ийм маягаар л хүний зан чанар өөрчлөгдөж, хуучин үзэл, бодлууд нь өөрчлөгдөж болно. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулдаг, мөн төсөөлж чадах зүйлс бөгөөд хоосон сургаал, эсвэл үзэл байлаа ч гэсэн, үүнд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажил ямар ч хэмжээтэй байсан бай, хүний туршлагын цар хүрээнээс давж чадахгүй, мөн хүний ойлгодог зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах зүйлийн цар хүрээнээс ч давж чадахгүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй—өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх аргагүй. Тэрээр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг буюу Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлдэг бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан олж авсан ойлголт болон мэдлэг юм. Ийм ойлголт болон мэдлэгийг хүний оршихуй гэдэг бөгөөд хүний төрөлх зан чанар, бодит хэв чанарт үндэслэн илэрхийлэгддэг—ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чаддаг. Өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг, эсвэл сэтгэхүйгээрээ хүрч чадахгүй зүйлийг буюу өөрийнх нь дотор эс орших зүйлсийг хэн ч нөхөрлөж чадахгүй. Хэрвээ хүний илэрхийлдэг зүйл туршлагаас нь гардаггүй бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол байдаг. Энгийнээр хэлбэл, түүний үгэнд ямар ч бодит байдал байдаггүй. Чи нийгмийн зүйлстэй огтхон ч харилцдаггүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл гэж байхгүй бол бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Иймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг. Хэрвээ хүн гэсгээлт, шүүлтийн талаарх ойлголтынхоо тухай нөхөрлөсөн боловч чамд энэ талаар ямар ч туршлага байхгүй бол чи түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй, тэр ч байтугай үүнд зуун хувь итгэлтэй байж ч зүрхлэхгүй. Яагаад гэвэл, түүний нөхөрлөл бол чиний хэзээ ч туулж байгаагүй, хэзээ ч мэдээгүй зүйл бөгөөд оюун санаа чинь үүнийг төсөөлж чадахгүй. Чи ирээдүйд шүүлт, гэсгээлт туулах замыг л түүний мэдлэгээс авч чадна. Гэхдээ энэ зам нь хоосон онолын мэдлэгийн зам л байж чадна; энэ нь чиний ойлголтыг орлож чадахгүй, туршлагыг чинь орлож бүр ч чадахгүй. Түүний хэлж байгаа зүйл нэлээд зөв юм гэж чи бодож магад боловч энэ нь олон талаар хэрэгжишгүй болохыг өөрийнхөө туршлагаар олж мэддэг. Магадгүй сонсож буй зарим зүйл чинь огт хэрэгжишгүй гэж санагддаг; тухайн үедээ чи энэ талаар үзэл өвөрлөдөг ба үүнийг хүлээн зөвшөөрдөг ч гэсэн маш дурамжхан хийдэг. Харин туршлагажих явцад чамд үзэл өгсөн мэдлэг чиний хэрэгжүүлэлтийн зам болдог ба хэрэгжүүлэх тусмаа чи сонссон үгийнхээ жинхэнэ үнэ цэн, утга учрыг улам бүр ойлгодог. Өөрийн гэсэн туршлагатай болсныхоо дараа чи туулсан зүйлээсээ олж авсан мэдлэгийн тухай ярьж чадна. Түүнчлэн, хэнийх нь мэдлэг жинхэнэ, бодитой, хэнийх нь мэдлэг хоосон сургаалд тулгуурласан, үнэ цэнгүй болохыг ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьдаг мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт мэдлэг чинь бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас ялган таних чадвар, ойлголттой болж, мэдлэгээ гүнзгийрүүлж, биеэ хэрхэн авч явах тухай мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг хэчнээн сүрлэг байлаа ч гэсэн, хоосон сургаал юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг байж болох боловч сүнслэг асуудлын тухайд ялган салгаж чаддаггүй. Учир нь ийм хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой туршлага огт байдаггүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс юм. Чи ямар ч төрлийн мэдлэгийг илэрхийлдэг бай, энэ нь чиний оршихуй мөн л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон сургаалын талаар ярьдаг хүмүүс буюу үнэнийг ч, бодит байдлыг ч эзэмшдэггүй хүмүүсийн ярьдаг зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний сургаал гүн эргэцүүллээс урган гарсан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм—гэхдээ энэ нь ердөө л хоосон сургаал, төсөөллөөс цаашгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 175

Янз бүрийн хүмүүсийн туршлага өөрсдийнх нь доторх зүйлсийг төлөөлдөг. Ямар ч сүнслэг туршлагагүй хүн үнэний мэдлэгийн талаар ярьж чадахгүй, янз бүрийн сүнслэг зүйлсийн талаарх зөв мэдлэгийг ч ярьж чадахгүй. Хүн дотор нь байгаа зүйлийг л илэрхийлдэг—энэ нь гарцаагүй. Хэрвээ хүн сүнслэг зүйлс болоод үнэний талаар мэдлэгтэй болохыг хүсвэл бодит туршлагатай байх ёстой. Хэрвээ чи хүний амьдралын ерөнхий мэдлэгийн талаар тодорхой ярьж чадахгүй бол сүнслэг зүйлсийн талаар бүр хэчнээн багыг ярьж чадах билээ? Чуулганыг удирддаг, хүмүүсийг амиар хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой; тэд сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэлт, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид юм уу элчүүд байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн доод талын дагалдагч болж чадах ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангаж чаддаг элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь яаран гүйж, тэмцэхийн төлөө бус, харин аминд үйлчлэх ажил хийж, зан чанараа өөрчлөхөд нь бусдыг удирдахын төлөө байдаг. Энэ чиг үүргийг гүйцэтгэдэг хүмүүс нь хүнд бэрх хариуцлага үүрэх даалгавар авдаг бөгөөд энэ нь хэн бүхний үүрч чадах зүйл биш юм. Ийм ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, яаран гүйдэг, эсвэл өөрсдийгөө зарлагадахыг хүсдэг хэн бүхэн үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засалт, шүүлт амсаагүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй, бодит байдалгүй хүмүүс өөрсдөө иймэрхүү оршихуйгүй байдаг учраас бодит байдлыг тодорхой харж чаддаггүй. Иймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр үл барам, удаан хугацаанд үнэнгүй явбал таягдуулах бай болно. Чиний илэрхийлдэг ойлголт амьдралдаа туулсан бэрхшээл, ямар асуудлаар гэсгээгдэж, шүүгдэж байсны чинь нотолгоо болдог. Шалгалтуудын хувьд ч энэ нь бас үнэн юм: Хүний цэвэршүүлэгдсэн зүйл, сул дорой байдаг зүйл нь түүний туулсан зүйл, замтай болсон зүйлс юм. Жишээ нь, хэрвээ хүний гэрлэлт бүтэлгүйтсэн бол тэр үргэлж “Бурханд баярлалаа, Бурханыг магтъя, би Бурханы зүрх сэтгэлийн хүслийг хангалуун байлгаж, нэг насны амьдралаа өргөн барьж, гэрлэлтээ тэр чигт нь Бурханы гарт даатгах ёстой. Би Бурханд бүхий л амьдралаараа дэнчин тавихад бэлэн байна” хэмээн нөхөрлөдөг. Хүний доторх бүх зүйл нь нөхөрлөлөөр дамжуулан, тэр юу болохыг харуулж чаддаг. Тухайн хүний ярианы хурд, чанга, эсвэл аяархан ярьдаг эсэх нь туршлагын асуудал биш учраас түүнд юу байгаа, тэр юу болохыг төлөөлж чадахгүй. Эдгээр зүйл нь тухайн хүний зан араншин болон уг чанар сайн уу, муу юу гэдгийг л хэлж чадах боловч түүнд туршлага байгаа эсэхтэй эн тэнцүү байж чадахгүй. Ярьж байх үедээ өөрийгөө илэрхийлэх чадвар, эсвэл ярианы чадвар болон хурд нь ердөө дадал зуршлаар бий болдог зүйл бөгөөд хүний туршлагыг орлож чадахгүй. Хувийн туршлагынхаа талаар ярих үедээ чи өөрийнхөө чухал гэж үздэг зүйлийг болон дотроо байгаа зүйлийг нөхөрлөдөг. Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл бол хүний туулдаг зүйл биш, мөн хүний харж чадах зүйл биш; мөн хүний хүрч чадах зүйл биш, харин Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянган жил хийсэн. Би хүн төрөлхтөн бүтээгдэхээс эхлээд одоог хүртэлх бүхнийг туулсан; Би яаж энэ талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан; Би үүнийг аль эртнээс ажигласан. Тийм байхад Би яаж үүнийг тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан тул Би хүнийг гэсгээж, шүүхэд тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажлыг Миний махбод хийгээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, Өөрийн хийх учиртай ажлыг хийхэд тохирно. Хүмүүсийн ярьдаг зүйл бол тэдний туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун ухаанаараа хүрч чадах зүйл бөгөөд мэдрэхүйгээрээ мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг ба Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэрээр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болон Түүний хийсэн ажлыг харуулдаг. Хүний ажил нь юунд орох ёстой, юу ойлгох хэрэгтэйг хүмүүст илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил нь хүн төрөлхтөнд шинэ зам, шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг хүмүүст илчилж, Бурханы зан чанарыг мэдэх боломж олгохын төлөө байдаг. Бурханы ажил бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 176

Ариун Сүнсний бүх ажил нь хүмүүст ашиг тус хүртээхийн төлөө хийгддэг; Энэ нь бүхэлдээ хүмүүсийг босгон байгуулахын төлөө юм; хүмүүст ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, мөн үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хэв чанар ямар ч бай хамаагүй, Ариун Сүнсний хийдэг бүхэн хүмүүст ашиг тустай юм. Гэвч Ариун Сүнсний ажил шууд хийгдэх боломжгүй; харин Түүнтэй хамтран ажилладаг хүмүүсээр дамжин илэрхийлэгдэх ёстой. Тэгж байж л Ариун Сүнсний ажил үр дүнтэй болж чадна. Мэдээж Ариун Сүнсийг шууд ажиллах үед энэ нь огт хольцгүй байдаг; харин Ариун Сүнс хүнээр дамжуулан ажиллах үед тун их хольцтой болж, Ариун Сүнсний анхдагч ажил биш болдог. Ийм болохоор үнэн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Дагалдагчид Ариун Сүнсний анхдагч санаа зорилгыг биш, харин Ариун Сүнсний ажил болон хүний туршлага, мэдлэгийн хослолыг хүлээн авдаг. Дагалдагчдын хүлээн авч байгаа Ариун Сүнсний ажлын нэг хэсэг нь зөв байдаг, харин ажилчид өөр өөр учраас хүний хүлээн авсан мэдлэг, туршлага ялгаатай байдаг. Ариун Сүнсний гэгээрэл болон удирдамжтай ажилчид удирдамж болон гэгээрэлд үндэслэн улам туршлагажна. Эдгээр туршлага дотор хүний оюун ухаан, туршлага, түүнчлэн хүн чанарынх нь оршихуй холилддог ба үүний дараа тэд олж авах ёстой мэдлэг болон ойлголтоо олж авдаг. Энэ бол үнэнийг туулсны дараах хүний хэрэгжүүлэлтийн зам юм. Хүмүүсийн туршлага, туулдаг зүйлс өөр өөр учраас энэхүү хэрэгжүүлэлтийн зам нь үргэлж адилхан байдаггүй. Ийм маягаар, гэгээрлийг хүлээн авдаг хүмүүс өөр өөр учраас Ариун Сүнсний ижилхэн гэгээрлээс өөр өөр мэдлэг, хэрэгжүүлэлт урган гардаг. Зарим хүн хэрэгжүүлэх явцдаа жижиг алдаа гаргадаг бол зарим нь томоохон алдаа гаргадаг, харин зарим нь зөвхөн алдаа л гаргаж байдаг. Яагаад гэвэл, хүмүүсийн ойлгох чадвар ялгаатай, бас төрөлх хэв чанар нь ч ялгаатай байдаг. Зарим хүн номлол сонссоныхоо дараа нэг янзаар ойлгодог ба зарим нь үнэнийг сонссоныхоо дараа өөрөөр ойлгодог. Зарим хүн ялимгүй гаждаг, харин зарим нь үнэний жинхэнэ утга учрыг огтхон ч ойлгодоггүй. Тиймээс хүний ойлголт бусдыг хэрхэн удирдан хөтлөхийг нь тодорхойлдог; хүний ажил ердөө оршихуйнх нь илэрхийлэл учраас энэ нь яг үнэн юм. Үнэний талаар зөв ойлголттой хүнээр удирдуулсан хүмүүс ч бас үнэний тухай зөв ойлголттой байх болно. Ташаа ойлголттой хүмүүс байсан ч гэсэн, бүгдээрээ биш, цөөн хэд нь л алдаа мадагтай байна. Хэрвээ хүн үнэний талаар андуу ташаа ойлголттой бол түүнийг дагадаг хүмүүс ч бас эргэлзээгүй алдаа мадагтай байх бөгөөд энэ хүмүүс жинхэнэ утгаараа алдаа мадагтай байна. Дагалдагчдын үнэнийг ойлгох түвшин ажилчдаас ихээхэн хамаардаг. Мэдээж, Бурханаас ирдэг үнэн бол алдаа мадаггүй зөв, туйлын тодорхой байдаг. Харин ажилчид бүхэлдээ зөв байдаггүй, бас тэднийг бүрэн найдвартай гэж хэлж болохгүй. Хэрэв ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх маш бодитой арга зам байгаа бол дагалдагчид ч бас хэрэгжүүлэлтийн замтай байх болно. Харин ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх арга зам байхгүй, зөвхөн хоосон сургаал л байдаг бол дагалдагчид ямар ч бодит байдалгүй байна. Дагалдагчдын хэв чанар ба уг чанар нь төрөлхөөс заяагдсан бөгөөд ажилчидтай хамаагүй боловч дагалдагчдын үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх хэмжээ нь ажилчдаас хамаардаг (зарим хүний хувьд л ийм байдаг). Ажилчин ямар байна, удирдаж буй дагалдагчид нь ч тийм байна. Ажилчин өөрийн оршихуйг юу ч үлдээлгүй илэрхийлж байдаг. Өөрийг нь дагадаг хүмүүст тавьдаг шаардлагууд нь түүний хүрэхийг хүсэж буй, эсвэл хүрч чадах зүйлс юм. Ихэнх ажилчид өөрсдийн хийдэг зүйлд үндэслэн дагалдагчдадаа шаардлага тавьдаг ч дагалдагчдынх нь огт хүрч чадахгүй зүйл олон байдаг бөгөөд хүний хүрч чадахгүй зүйл оролтод нь саад болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 177

Засалт, харьцалт, шүүлт, гэсгээлт туулсан хүмүүсийн ажилд хамаагүй бага гажуудал байдаг бөгөөд тэдний ажлын илэрхийлэл хавьгүй нарийн зөв байдаг. Ажиллахдаа өөрийнхөө төрөлх байдалд найддаг хүмүүс нэлээд том алдаа гаргадаг. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажил өөрсдийнх нь төрөлх байдлыг хэтэрхий их илэрхийлдэг бөгөөд энэ нь Ариун Сүнсний ажилд томоохон саад болдог. Хүний хэв чанар хэчнээн сайн байлаа ч, Бурханы даалгасан ажлыг хийхээсээ өмнө тэр бас засалт, харьцалт, шүүлт туулах ёстой. Хэрвээ ийм шүүлт туулаагүй бол тэд ажлаа хэчнээн сайн хийлээ ч гэсэн, үнэний зарчимтай нийцэхгүй ба үргэлж өөрсдийнх нь төрөлх байдал, хүний сайн сайхан л байдаг. Засалт, харьцалт, шүүлт туулсан хүмүүсийн ажил засалт, харьцалт, шүүлт туулаагүй хүмүүсийн ажлаас хавьгүй илүү нарийн зөв байдаг. Шүүлт туулаагүй хүмүүс, хүний оюуны чадамж, төрөлхийн авьяастай ихээхэн хутгалдсан хүний махан бие болон бодлыг л илэрхийлдэг. Энэ нь Бурханы ажлын тухай хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тийм хүмүүсийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч санаа зорилготой бараг холбоогүй, үүнээс хэт хазайсан дэндүү их ойлголт, туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүний ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш, өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаагүй хүмүүс Бурханы даалгасан ажлыг гүйцэтгэхэд тэнцдэггүй. Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам их орох боломж олгож чаддаг. Түүний ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болдог, дүрэмд баригддаггүй бөгөөд хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөө, амиа аажмаар өсгөх, үнэнд илүү гүн орох чадавх олгодог. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хамаагүй тааруухан байдаг. Бас ажил нь мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг ба хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал руу ч, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү ч аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсээр үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлуулдаг. Ийм удирдамж нь хүмүүсийг буруу замаар оруулж л чадна. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь шалгуур хангадаг эсэхийг ялган таних гол түлхүүр бол тэдний удирдан чиглүүлдэг зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид нь үнэнтэй нийцэлтэй зарчмыг хүлээн авдаг эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авдаг эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь хүмүүсийн оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан мэхлэгдэнэ. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд төрөлх байдал дэндүү их байдаг; үүнд хүний хүсэл дэндүү их холилдсон байдаг. Тэдний оршихуй нь төрөлх байдал, тэдэнд төрөлхөөс заяагдсан зүйл юм. Энэ нь харьцалт туулсны дараах амь, эсвэл өөрчлөгдсөний дараах бодит байдал биш. Ийм хүн яаж амийг эрэлхийлж буй хүмүүст дэмжлэг үзүүлж чадах юм бэ? Хүнд анхнаасаа байдаг амь нь түүний төрөлх оюуны чадамж, эсвэл авьяас билиг юм. Ийм төрлийн оюуны чадамж, авьяас билиг нь хүнд тавих Бурханы нарийн шаардлагаас нэлээд зөрүүтэй байдаг. Хэрвээ хүн төгс болгуулаагүй, завхарсан зан чанар нь засалт, харьцалт туулаагүй бол түүний илэрхийлдэг зүйлс болон үнэний хооронд томоохон зай гарна; түүний илэрхийлдэг зүйл өөрийнх нь төсөөлөл, өрөөсгөл туршлага гэх мэт тодорхойгүй зүйлстэй холилдоно. Түүнчлэн тэр яаж ч ажилладаг бай, ерөнхий зорилго болон бүх хүний оролтод тохирох үнэн огт байхгүй мэт хүмүүст санагддаг. Хүмүүст тавьдаг шаардлагуудын ихэнх нь тэдний чадвараас давдаг бөгөөд чадахгүй зүйлийг нь хийлгэхээр тэднээс шаардаж буй мэт байдаг. Энэ бол хүний хүслийн ажил юм. Хүний завхарсан зан чанар, бодол болон үзэл нь түүний бүх биеэр нэвчсэн байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлэх зөн билигтэй төрөөгүй, мөн үнэнийг шууд ойлгох зөн билиг ч түүнд байдаггүй. Хүний завхарсан зан чанартай зэрэгцээд ийм төрөлх байдалтай хүн ажиллах аваас саад учруулахгүй гэж үү? Харин төгс болгуулсан хүнд хүмүүсийн ойлгох ёстой үнэний туршлага болон тэдний завхарсан зан чанарын тухай мэдлэг байдаг, ингэснээр түүний ажил дахь тодорхойгүй, бодитой бус зүйлс аажмаар багасаж, хүний хольц нь цөөрч, ажил болон үйлчлэл нь Бурханы шаарддаг стандартад улам бүр ойртдог. Тиймээс, түүний ажил үнэн-бодит байдалд орсон бөгөөд бас бодитой болсон. Хүний оюун ухаанд орших бодлууд ялангуяа Ариун Сүнсний ажилд саад учруулдаг. Хүнд баялаг төсөөлөл, үндэслэлтэй логик болон аливаа хэрэг явдлыг зохицуулах урт хугацааны туршлага бий. Хэрвээ хүний эдгээр талыг засаж, зөвтгөхгүй бол бүгд ажилд садаа болдог. Тиймээс хүний ажил, ялангуяа төгс болгуулаагүй хүмүүсийн ажил хамгийн нарийн зөв түвшинд хүрч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 178

Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийн ажлыг хийж чадахгүй—эс бөгөөс тэрээр хүмүүсийг нэг төрлийн дүрэм журам руу хөтлөх байлаа. Хүний ажил зөвхөн тодорхой цаг хугацаа, үе шатанд л хэрэглэгдэж болно. Учир нь хүний туршлагад цар хүрээ байдаг. Хүний ажлыг Бурханы ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний алхдаг замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс л гэгээрүүлж чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын хүрээнээс хальж чадахгүй. Үнэний бодит байдлыг амьдран харуулж чаддаг бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гаждаг туршлагажих зам биш юм. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байр байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний алхдаг зам гэж хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй. Эрэлхийлдэг хүмүүс нь адилгүй учраас хэвийн хүний туршлагад Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, хүмүүсийн туулдаг орчин болон туршлагын цар хүрээ адилгүй байдаг учраас, мөн оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд хольцтой байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт бүрэн бус байдаг ба ердөө л ганц юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан хүнээс хүнд үргэлж ялгаатай байдаг. Ийм маягаар, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаартай байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, мөн хүний туршлага Ариун Сүнсний явуулдаг төгс болгох ажилтай тун ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрлээс олж авсан мэдлэг болон хувийн туршлагаараа олж авсан үнэнийг илэрхийлж л чадна. Хүн Ариун Сүнсний гарц байхад тэнцдэггүй, мөн болзлыг нь хангадаггүй. Өөрийнх нь ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрхгүй. Хүнд хүний ажиллах зарчим гэж байдаг, бүх хүн янз бүрийн туршлага, олон янзын нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан бүх туршлага нь багтдаг. Эдгээр туршлага хүний оршихуйг л төлөөлж чадна уу гэхээс Бурханы оршихуй, Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тиймээс хүний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй, учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд хүсэл биш юм. Хүний ажил дүрэмд баригдахдаа амархан бөгөөд ажлынх нь арга барил хязгаарлагдмал хүрээнд хялбархан баригдаж, хүмүүсийг чөлөөтэй зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагч хязгаарлагдмал хүрээн дотор амьдардаг ба туршлагажих зам нь ч хязгаарлагдмал цар хүрээтэй байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байдаг; ажлын арга барил нь ч бас хэдхэн төрлөөр хязгаарлагддаг ба Ариун Сүнсний ажил юм уу Бурханы Өөрийн ажилтай харьцуулж болохгүй. Учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан ажлаа хийхдээ дүрэм журамд баригддаггүй; үүнийг яаж ч хийлээ гэсэн ганцхан арга барилаар хязгаарлагддаггүй. Бурханы ажилд ямар ч дүрэм гэж байдаггүй—Түүний бүх ажил хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. Хүн Түүнийг дагахдаа хэчнээн ч их хугацаа зарцууллаа гэсэн Бурханы ажиллах арга замыг захирдаг ямар ч хуулийг нэгтгэн дүгнэж чаддаггүй. Түүний ажил зарчимтай хэдий ч үргэлж шинэ арга замаар хийгдэн, ямагт шинэ өрнөлтэй байдаг, үүнд хүн хүрэх аргагүй. Ганцхан цаг үед Бурхан хэд хэдэн өөр төрлийн ажил, хүмүүсийг удирдах өөр өөр арга замтай байж, хүмүүсийг үргэлж шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байлгаж болно. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас Түүний ажлын хуулийг чи ялган таньж чадахгүй бөгөөд тиймээс л Бурханыг дагалдагчид дүрэмд баригддаггүй. Бурханы Өөрийн ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, үзлийг нь сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг дүрэм журамд баригдах юм уу шашны үзэлд авталгүйгээр чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажил өөрийнхөө хувийн туршлага, хүрч чадах зүйлд үндэслэн хүмүүст шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдаж, хэрэгжүүлэх арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр зүйл дүрэм журам, зан үйл болдог. Хэрвээ Бурханаар биечлэн төгс болгуулж, шүүгдээгүй хүн нэг цаг үеийн ажлыг удирдвал дагалдагчид нь бүгд шашны хуучинсаг үзэлтнүүд болж, Бурханыг эсэргүүцэхдээ мэргэжилтэн болдог. Тиймээс, хэрвээ хүн шаардлага хангасан удирдагч мөн юм бол шүүлт туулж, төгс болголтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүлт туулаагүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажилтай байж болох ч гэсэн тодорхойгүй, бодит бус зүйлсийг л илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүмүүсийг тодорхойгүй, ер бусын дүрэм журам руу хөтөлнө. Бурханы гүйцэтгэдэг ажил хүний махан биетэй нийцдэггүй. Энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; мөн шашны тодорхойгүй өнгө аясаар гутаагддаггүй. Бурханы ажлын үр дүнд Түүгээр төгс болгуулаагүй хэн нэгэн хүрч чадахгүй, мөн үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 179

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг халдварлаж, оршихуйн зарим нь нөлөөлнө. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (мэдээж, эдгээр гүн гүнзгий сургаалд хүрэхийн аргагүй) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд анхаарлаа төвлөрүүлдэггүй, харин хүмүүсийг номлох, ажиллахад сургаж, тэдний мэдлэг болон элбэг арвин шашны сургаалыг сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай, мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн үзлийг сөрдөггүй, үзлийг нь ч илчилдэггүй, дутагдал, завхралынх нь төлөө хүмүүсийг засаж бүр ч чаддаггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг бүхэн нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны үзэл, теологийн онол байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяасыг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм. Бурханы зургаан мянган жилийн ажлаас чи ямар нэг хууль дүрмийг олж мэдэж чадах уу? Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалт байдаг ба хүний уураг тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлдэг зүйл бол өөрийнх нь туршлагын цар хүрээн доторх ухаарал, мэдлэг юм. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билгээс, эсвэл зөн билгээс гардаггүй; харин Бурханы удирдамж, шууд хариулгаас гарч ирдэг. Хүн зөвхөн энэ хариулгыг хүлээн авах чадвартай болохоос биш, бурханлаг чанар юу болохыг шууд илэрхийлж чаддаг чадвар байхгүй. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй; зөвхөн эх сурвалжаас ус хүлээж авдаг сав л байж чадна; энэ бол хүний зөн билиг, хүн болгонд байх ёстой чадвар юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах чадвараа алдаж, хүний зөн билгээ гээвэл хамгийн эрхэм нандин зүйлээ ч бас алдаж, бүтээгдсэн хүний үүргийг алддаг. Хэрвээ хүнд Бурханы үг юм уу ажлын тухай мэдлэг, туршлага байхгүй бол тэр хүн өөрийн үүргийг буюу бүтээл болохынхоо хувьд гүйцэтгэх ёстой үүргээ алдаж, бүтээлийн эрхэм чанараа алддаг. Махбодоор юм уу Сүнсээр шууд илэрхийлэгдсэн эсэх нь хамаагүй бурханлаг чанар юу болохыг илэрхийлэх нь Бурханы зөн билиг юм; энэ нь Бурханы үйлчлэл билээ. Хүн өөрийн туршлага, эсвэл мэдлэгийг Бурханы ажлын үеэр юм уу дараа нь илэрхийлдэг (өөрөөр хэлбэл, тэр юу болохоо илэрхийлдэг); энэ бол хүний зөн билиг, үүрэг бөгөөд хүний биелүүлэх ёстой зүйл юм. Хэдийгээр хүний илэрхийлэл Бурханы илэрхийлдэг зүйлээс хамаагүй дутуу боловч хүний илэрхийлэл олон дүрэм журамд баригддаг, хүн биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, хийх ёстой зүйлээ хийх учиртай. Хүн үүргээ биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх ёстой бөгөөд өчүүхэн төдий ч биеэ нөөсөн явдал байх ёсгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 180

Та нар Бурханы ажлыг хүний ажлаас яаж ялгахаа мэддэг байх ёстой. Хүний ажлаас чи юу харж болох вэ? Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Түүний оршихуй нь хүнийхээс өөр юм. Хүний оршихуй нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Түүний оршихуй юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Түүний оршихуй бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, ойлголтгүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүн төрөлхтний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Түүний оршихуй бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 181

Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг танихын тулд чи энэ хоёрын ялгааг л харьцуулах ёстой. Хэрвээ Бурханы Өөрийн хийдэг ажил гэж байхгүй, зөвхөн хүний ажил л байсан бол чи хүмүүсийн сургаал нь өндөр бөгөөд хэн ч үүнд хүрч чаддаггүй гэдгийг мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байдаг. Та нар бүгд хэв чанар сайтай, өндөр дээд мэдлэгтэй энэ хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгээс чи хүн чанар нь хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ хэвийн, бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд бас хэмжээлшгүй байдаг, тиймээс хүмүүс Түүнийг нэг талаар биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага, төсөөлөл, оюун дүгнэлт нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; ийм шинж чанар нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг боловч тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Сайн ажиллаж чаддаг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг боловч тэд биширч, атаархахаас бус, огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй; харин ч Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай гэдгийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай гэдгийг эхлээд мэдэж, өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Түүний хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухааны мэдлэгийн хүрээ хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэж, Түүний хүслийг биелүүлж чаддаг байхыг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн өөрөө ч хангалтгүй байдлаа мэддэггүй атал Бурхан шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг тул хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Бурханы талаар хүмүүсийн мэдэрдэг зүйл бишрэл биш, харин ч зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг; Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хэлж чадахгүй зүйлийг хэлдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс Бурханыг гэх хайрыг ойлгож чаддаг; тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, улмаар тэдний дунд хязгааргүй их хүч үүсдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхланг нь мэдэрч, Тэр ямар ч халдлагыг тэвчдэггүй гэдгийг мэдэрдэг. Түүний ихээхэн ажлыг туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзэлтэй үргэлж сөргөлддөг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй; харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байдал л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлаас үүдэн Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс зүрхнийхээ угаас Бурханыг хүндэтгэн биширдэг. Бурханыг хүн хүндэлж, дуулгавартай дагах учиртай, учир нь Түүний оршихуй болон зан чанар бүтээгдсэн зүйлийнхтэй адилгүй, үүнээс дээгүүр юм. Бурхан бол өөрөө оршин тогтнодог, үүрд мөнхийн, бүтээгдсэн бус зүйл бөгөөд Бурханыг л хүндэлж, дуулгавартай дагавал зохино; хүн ийм шаардлага хангадаггүй. Тиймээс, Бурханы ажлыг туулсан, Бурханыг жинхэнээсээ мэддэг хүмүүс Түүнийг хүндэлдэг. Харин Түүний талаарх үзлээ орхидоггүй—Түүнийг Бурхан гэж ер үздэггүй хүмүүст—Бурханыг гэх хүндлэл байдаггүй, хэдийгээр тэд Бурханыг дагадаг ч байлдан дагуулагддаггүй; тэд бол угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Бүтээгдсэн бүх зүйл Бүтээгчийг хүндэлдэг зүрх сэтгэлтэй болж, Түүнд шүтэн мөргөж, ямар ч болзолгүйгээр Түүний ноёрхолд захирагдах үр дүнд хүрэхийн тулд Тэрээр ингэж ажилладаг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхээр зорьж буй эцсийн үр дүн юм. Хэрвээ ийм ажлыг туулсан хүмүүс Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй бол, мөн урьдын дуулгаваргүй байдал нь огтхон ч өөрчлөгддөггүй бол таягдан хаягдах нь гарцаагүй. Хэрвээ Бурханыг гэх хүний хандлага зөвхөн бишрэх юм уу зайнаас хүндлэх явдал боловч Түүнийг өчүүхэн ч хайрладаггүй бол энэ нь Бурханыг хайрлах сэтгэлгүй хүний хүрсэн үр дүн бөгөөд ийм хүнд төгс болгуулах нөхцөл дутдаг. Хэрвээ ийм их ажил хүний жинхэнэ хайрыг олж авч чадахгүй бол ийм хүн Бурханыг олж аваагүй бөгөөд үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэггүй. Бурханыг хайрладаггүй хүн үнэнийг хайрладаггүй, тиймээс Бурханыг олж авч чаддаггүй, Бурханы сайшаалыг хүртэж бүр ч чаддаггүй. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг яаж ч туулж, шүүлтийг яаж ч туулсан бай, Бурханыг хүндэлж чаддаггүй. Тэд бол уг чанар нь өөрчлөгдөшгүй, туйлын хорон муу зан чанартай хүмүүс юм. Бурханыг хүндэлдэггүй бүх хүн таягдан хаягдаж, шийтгэлийн бай болж, ёрын мууг үйлддэг хүмүүсийн адилаар шийтгүүлж, зөв шударга бусыг үйлдсэн хүмүүсээс ч илүү зовох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 182

Эцсийн эцэст Бурханы ажил хүний ажлаас өөр, түүнчлэн Түүний илэрхийлэл яаж тэднийхтэй адилхан байж болох юм бэ? Бурханд Өөрийн гэсэн онцгой зан чанар байдаг, харин хүнд биелүүлэх учиртай үүрэг гэж бий. Бурханы зан чанар ажлаар нь илэрхийлэгддэг байхад хүний үүрэг нь хүний туршлагад биеллээ олж, хүний эрэл хайгуулаар илэрхийлэгддэг. Тиймээс хийгдсэн ажлаас ямар нэг зүйл Бурханы илэрхийлэл үү, эсвэл хүний илэрхийлэл үү гэдэг нь илэрхий болдог. Үүнийг Бурхан Өөрөө тайлбарлах хэрэггүй, хүн гэрчлэл хийхээр чармайх ч шаардлагагүй; түүнчлэн Бурхан Өөрөө ямар нэг хүнийг дарангуйлах хэрэггүй. Энэ бүхэн нь төрөлхийн илчлэл болон гарч ирдэг; энэ нь албадан тулгах юм уу хүн хөндлөнгөөс оролцож чадах зүйл биш. Хүний үүргийг илэрхийллээр нь дамжуулан мэдэж болох ба ямар нэгэн нэмэлт туршлагын ажил хийхийг хүмүүсээс шаарддаггүй. Хүний бүх мөн чанар үүргээ гүйцэтгэж байхад нь илчлэгдэж болдог байхад Бурхан ажлаа хийх зуураа төрөлх зан чанараа илэрхийлж чаддаг. Хэрвээ энэ нь хүний ажил мөн бол үүнийг нуун далдалж болдоггүй. Харин Бурханы ажил бол Бурханы зан чанарыг хэн нэгэн хүн далдлах бүр ч боломжгүй, хүн үүнийг хянах бүр ч боломжгүй. Нэг ч хүнийг Бурхан гэж хэлж болохгүй, мөн тэдний ажил болон үгийг ариун гэж харах юм уу хувиршгүй гэж үзэж болохгүй. Бурхан Өөрийгөө махбодоор хувцасласнаас болоод Түүнийг хүн гэж хэлж болох боловч Түүний ажлыг хүний ажил юм уу хүний үүрэг гэж үзэж болохгүй. Түүнчлэн, Бурханы айлдвар болон Паулын захиаг адилтган үзэж болохгүй, Бурханы шүүлт, гэсгээлт болон хүний удирдамжийн үгсийг эн зэрэгцүүлэн ярьж ч болохгүй. Тиймээс Бурханы ажлыг хүний ажлаас ялгадаг зарчмууд байдаг. Тэдгээрийг ажлын цар хүрээ, эсвэл түр зуурын бүтээмжийнх нь дагуу биш, харин мөн чанараар нь ялгадаг. Энэ сэдвийн тухай ихэнх хүмүүс зарчмын алдаа гаргадаг. Учир нь хүн өөрсдийн хүрч чадах гадна талыг л хардаг байхад Бурхан, хүн төрөлхтний махан биеийн нүдээр ажиглах аргагүй мөн чанарыг хардаг. Хэрвээ чи Бурханы үг болон ажлыг ердийн хүний үүрэг гэж авч үзээд хүний томоохон цар хүрээтэй ажлыг хүний гүйцэтгэдэг үүрэг гэхийн оронд махбодоор хувцасласан Бурханы ажил гэж үзвэл зарчмын хувьд андуурч байгаа бус уу? Хүний захиа болон намтрыг, зөвхөн Ариун Сүнсний ажлын суурин дээр л амархан бичиж болно. Харин Бурханы айлдвар болон ажлыг хүн амархан гүйцэтгэж, эсвэл хүний мэргэн ухаан, бодол сэтгэхүйгээр биелүүлж чадахгүй, хүмүүс тэдгээрийг судалж шинжилснийхээ дараа нэгд нэггүй тайлбарлаж ч чадахгүй. Хэрвээ зарчмын эдгээр асуудал та нарт ямар ч хариу үйлдэл төрүүлэхгүй бол итгэл чинь төдийлөн жинхэнэ, бас цэвэр биш гэдэг нь илэрхий юм. Та нарын итгэл тодорхойгүй байдлаар дүүрэн, будилж төөрөлдсөн, зарчимгүй гэж хэлж л болно. Бурхан, хүн хоёрын хамгийн гол чухал асуудлыг ч ойлгодоггүй иймэрхүү итгэл тэр чигтээ ухан ойлгох чадвараар дутмаг итгэл бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Арван гурван захидлын талаар чи ямар хандлага баримталдаг вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 183

Есүс газар дээр гучин гурван жил хагас амьдарсан. Тэр цовдлолын ажлыг хийхээр ирсэн ба цовдлолоор дамжуулан Бурхан алдрынхаа нэг хэсгийг олж авсан юм. Бурхан махбодоор ирэх үедээ даруу, нууцлаг байж, тоймгүй их зовлонг тэсвэрлэж чадсан. Тэр Бурхан Өөрөө байсан хэдий ч доромжлол, гүтгэлэг бүрийг мөн л тэвчсэн бөгөөд золин авралын ажлыг дуусгахын тулд загалмайд цовдлогдох асар их өвдөлтийг тэсвэрлэсэн билээ. Ажлын энэ үе шат дууссаны дараа Бурхан агуу алдар суу олж авсныг хүмүүс харсан хэдий ч энэ нь Түүний алдар суу бүхэлдээ биш байсан; энэ нь Есүсээс олж авсан алдрынх нь нэг хэсэг л байсан юм. Хэдийгээр Есүс бэрхшээл бүрийг тэсвэрлэж, даруу, нууцлаг байж, Бурханы төлөө цовдлогдож чадсан ч алдрынхаа нэг хэсгийг л олж авсан ба алдар суугаа Израильд олж авсан. Бурханд бас алдрын өөр нэг хэсэг бий: бодитоор ажиллаж, бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд газар дээр ирэх явдал. Есүс ажлынхаа үе шатны үеэр зарим нэг ер бусын зүйл хийсэн боловч ажлын тэр үе шат нь яавч тэмдэг, гайхамшиг л үзүүлэхийн төлөө байгаагүй. Энэ нь үндсэндээ, Есүс зовж шаналж, Бурханы төлөө цовдлогдож чадсан, мөн Бурханд хайртай учраас асар их зовлонг тэвчиж чадсан, бас Бурхан Өөрийг нь орхисон ч Бурханы хүслийн төлөө амьдралаа золиослоход бэлэн байсан гэдгийг харуулах зорилготой байсан юм. Бурхан Израиль дахь ажлаа дуусгаж, Есүс загалмайд цовдлогдсоны дараа Бурхан алдрыг олж авсан бөгөөд Сатаны өмнө гэрчлэл хийсэн билээ. Та нар Бурхан Хятадад махбод болсныг мэдээ ч үгүй, хараа ч үгүй болохоор Бурхан алдрыг олж авсаныг яаж харж чадах юм бэ? Бурхан та нар дээр байлдан дагуулалтын ихээхэн ажил хийж, та нарыг бат зогсох үед Бурханы ажлын энэ үе шат амжилттай болдог бөгөөд энэ нь Бурханы алдрын нэг хэсэг юм. Та нар үүнийг л хардаг ба Бурханаар хараахан төгс болгуулаагүй, зүрх сэтгэлээ Бурханд хараахан бүрэн өгөөгүй. Та нар энэхүү алдрыг хараахан бүхэлд нь хараагүй; Бурхан зүрх сэтгэлийг чинь аль хэдийн байлдан дагуулсан гэдгийг, Түүнийг хэзээ ч орхиж чадахгүй, эцсийг нь хүртэл Бурханыг дагана, зүрх сэтгэл чинь өөрчлөгдөхгүй гэдгийг л та нар хардаг бөгөөд энэ бол Бурханы алдар юм. Бурханы алдрыг юунаас хардаг вэ? Хүмүүс дээрх Түүний ажлын үр нөлөөнөөс. Бурхан бол маш хайр татам гэдгийг хүмүүс хардаг, зүрх сэтгэлдээ Бурхантай байдаг, Бурханыг орхихыг хүсдэггүй бөгөөд энэ нь Бурханы алдар суу билээ. Чуулгануудын ах эгч нарын хүч нэмэгдэж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж, Бурханы хийсэн ажлын хамгийн агуу сүр хүчийг болон Түүний үгийн харьцуулшгүй их сүр хүчийг харж чадах үед, Түүний үг эрх мэдэл агуулдаг, Тэрээр эзгүйрсэн хот болох Хятадын эх газарт Өөрийн ажлыг өрнүүлж чадна гэдгийг харах үед, хүмүүс хэдий сул дорой ч зүрх сэтгэл нь Бурханы өмнө бөхийж, Бурханы үгийг хүлээн авахад бэлэн байх үед, хэдийгээр тэд сул дорой, зохисгүй боловч Бурханы үг маш хайр татам, нандигнаваас зохилтой гэдгийг харж чаддаг байх үед энэ нь Бурханы алдар юм. Хүмүүс Бурханаар төгс болгуулж, Түүний өмнө бууж өгч чаддаг болж, Бурханд бүрэн дуулгавартай байж, хэтийн ирээдүй, хувь заяагаа Бурханы гарт даатгаж чадах өдөр ирэх үед Бурханы алдрын хоёр дахь хэсгийг бүрэн олж авсан байх болно. Өөрөөр хэлбэл, бодитой Бурханы ажил бүрэн дуусах үед Хятадын эх газар дахь Түүний ажил төгсөнө. Өөрөөр хэлбэл, Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс төгс болгуулах үед Бурхан алдрыг олж авсан байх болно. Бурхан алдрынхаа хоёр дахь хэсгийг Зүүн зүгт аваачсан гэж хэлсэн, гэхдээ энэ нь энгийн нүдэнд үзэгдэхгүй. Бурхан ажлаа Зүүн зүгт аваачсан: Тэрээр аль хэдийнээ Зүүн зүгт ирчихсэн ба энэ нь Бурханы алдар юм. Өнөөдөр Түүний ажил хараахан дуусаагүй хэдий ч Бурхан ажиллахаар шийдсэн учраас энэ нь гарцаагүй гүйцэлдэнэ. Бурхан энэ ажлыг Хятадад гүйцэлдүүлэхээр шийдсэн бөгөөд та нарыг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тиймээс Тэр та нарт ямар ч гарах гарц өгдөггүй—Тэр зүрх сэтгэлийг чинь аль хэдийн байлдан дагуулсан, чи хүссэн ч, хүсээгүй ч цааш явах ёстой ба та нарыг Бурханаар авхуулах үед Бурхан алдрыг олж авдаг. Өнөөдөр, та нар хараахан төгс болгуулаагүй учраас Бурхан хараахан алдрыг олж аваагүй. Зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэж очсон хэдий ч махан биед чинь олон сул тал байсаар байгаа, та нар Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй, Бурханы хүслийг анхаарч чаддаггүй, ангижрах ёстой олон сөрөг зүйлийг эзэмшсээр байдаг бөгөөд бас олон шалгалт, цэвэршүүлэлт туулах ёстой. Ийм маягаар л амь зан чанар чинь өөрчлөгдөж, Бурханаар авхуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “‘Мянган жилийн хаанчлал ирчихсэн’ тухай товч яриа”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 184

Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүглийнх байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм. Тухайн үед Есүс Өөрийнх нь шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажил хийж, хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр ямар ч тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Есүст зориулсан угийн бичгийг бүтээж, бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажил хийжээ. Есүс хүнийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шат буюу тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн юм. Иймээс Есүсийг цовдлогдмогц Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулалтын ажилд—илүү олон үг хэлж, илүү их ажил хийх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс, Ехова хоёрын ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүн итгэлээрээ илүү их ойлгож, тодорхой мэдэж авах болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, ажлын сүүлчийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгуулна, ингэснээр чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх ач холбогдол, мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библид сохроор итгэж, биширч байснаа ойлгож болох юм. Энэ бүхэн нь чамд нэгд нэггүй ойлгох боломж олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцсийн үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа, утгагүй ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, Харь үндэстний тухай үзэл бодол болон бусад бүх алдаа, гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно. Еховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж, жинхэнэ Бурхан байдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч, хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил дуусмагц зургаан мянган жилийн удирдлагын ажил бүрмөсөн төгсөнө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц хаа сайгүй ийм зүйл болно гэдэг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил л утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Хятадын ард түмнийг агуу улаан луу хамгийн их завхруулсан, тэд Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус тул бүх завхарсан хүн төрөлхтний төлөөлөгч билээ. Бусад улс оронд ямар ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд эдгээр улс орны хүмүүс сайн хэв чанартай байж болох хэдий ч хэрвээ Бурханыг мэддэггүй бол Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд ч бас Бурханыг эсэргүүцэж, сөрсөн бэ? Яагаад фарисайчууд ч бас Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан бус уу? Зүгээр л Хятадын ард түмнийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр дуурайл, загвар болж, бусдад лавлагаа болох болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд завхрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал хамгийн бүрэн дүүрэн илэрхийлэгдэж, янз бүрийн хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай, нөгөө талаас, амьдрал, сэтгэлгээ нь хоцрогдмол, мөн зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд ядуу дорд, хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч бас дорд. Энэ газарт хийж байгаа ажил бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Бурханы дараагийн ажил хавьгүй илүү амархан байх болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг дуусгаж чадвал дараагийн ажлыг хэлэхийн ч хэрэггүй. Ажлын энэ үе шат гүйцэлдвэл агуу амжилтад бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулалтын ажил бүрмөсөн төгсөнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 185

Одоо Моабын үр удам дээр ажиллах нь хамгийн харанхуйд унасан хүмүүсийг аврахын төлөө байдаг. Хэдий тэд хараагдсан ч Бурхан тэднээс алдрыг олж авахыг хүсэж байгаа, учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан; зүрх сэтгэлдээ Бурхангүй хүмүүсийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд тийм ажлын үр дүн хамгийн үнэ цэнтэй, хамгийн үнэмшилтэй байдаг. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсдэг алдар юм. Хэдий энэ хүмүүс дорд байр суурьтай ч одоо ийм агуу авралыг хүртэж чаддаг нь үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр энэ хүмүүсийг олж авдаг. Түүний санаа зорилго нь тэднийг шийтгэхийн төлөө биш, харин аврахын төлөө байдаг. Хэрвээ эцсийн өдрүүдэд Тэрээр байлдан дагуулалтын ажлыг Израильд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнгүй байх байв; үр дүнтэй байсан ч гэсэн ямар ч үнэ цэнгүй, эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба Тэрээр бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм. Тэрээр хамгийн харанхуй газарт унасан, хамгийн хоцрогдсон хүмүүс та нар дээр ажиллаж байгаа. Энэ хүмүүс Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ба Бурхан байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй. Эдгээр бүтээл Бурханыг мартах хэмжээнд хүртлээ Сатанаар завхруулагдсан. Тэднийг Сатан сохолсон бөгөөд тэнгэрт Бурхан байдаг гэдгийг тэд огтхон ч мэддэггүй. Зүрх сэтгэлдээ та нар бүгд хуурамч шүтээн шүтдэг, Сатаныг шүтдэг—та нар хамгийн дорд, хамгийн хоцрогдсон хүмүүс биш гэж үү? Та нар бол ямар ч хувийн эрх чөлөөгүй, хамгийн дорд махан бие бөгөөд бас зовлон бэрхшээл туулдаг. Та нар бас энэ нийгмийн хамгийн доод түвшний хүмүүс бөгөөд бүр итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө ч байдаггүй. Та нар дээр ажиллахын ач холбогдол энд оршдог. Моабын үр удам болох та нар дээр өнөөдөр ажиллаж байгаа нь та нарыг доромжлохын төлөө байдаггүй, харин ажлын ач холбогдлыг илчлэхийн төлөө байдаг. Та нарын хувьд энэ нь асар их өргөлт юм. Хэрвээ хүн эрүүл ухаантай, мэдлэг ухаантай бол ингэж хэлнэ: “Би бол Моабын үр удам, өнөөдөр Бурханаас ийм агуу өргөлт, ийм агуу ерөөлийг хүртэхэд үнэхээр тохирохгүй. Миний хэлдэг, хийдэг зүйлд, мөн миний байр суурь, үнэ цэнд үндэслэвэл би Бурханы ийм агуу ерөөлийг хүртэхэд огт тохирохгүй. Израильчуудад Бурханыг гэх агуу хайр байдаг ба эдэлдэг нигүүлслийг нь Бурхан тэдэнд хайрладаг боловч тэдний байр суурь биднийхээс хамаагүй илүү өндөр. Абрахам Еховад маш үнэнч байсан ба Петр Есүст маш үнэнч байсан—тэдний үнэнч сэтгэл биднийхээс зуу дахин илүү. Үйлдэлд маань үндэслэвэл бид Бурханы нигүүлслийг эдлэх ямар ч үнэ цэнгүй.” Хятад дахь энэ хүмүүсийн үйлчлэлийг Бурханы өмнө авчирч ердөө болохгүй. Энэ нь бүрэн эмх замбараагүй; одоо Бурханы маш их нигүүлслийг эдэлж байгаа чинь гагцхүү Бурханы өргөлт юм! Та нар хэзээ Бурханы ажлыг эрж хайсан юм бэ? Та нар хэзээ өөрийнхөө амийг Бурханы төлөө золиосолсон юм бэ? Хэзээ та нар гэр бүл, эцэг эх, хүүхдүүдээ дуртайяа орхисон юм бэ? Та нарын хэн ч асар их төлөөс төлөөгүй! Хэрвээ Ариун Сүнс чамайг гаргаж ирээгүй бол та нарын хэчнээн нь бүх зүйлээ золиосолж чадах байсан бэ? Та нарыг хүчилж, албадсан учраас л өнөөдрийг хүртэл дагасан. Та нарын үнэнч зан хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үйлдэлд чинь суурилсан бол та нарыг аль хэдийн устгаж, бүгдийг нь арчин хаях ёстой байсан юм. Та нар тийм агуу ерөөлийг хүртэх ямар эрхтэй юм бэ? Та нар өчүүхэн ч үнэ цэнгүй! Та нарын дундаас хэн өөрийнхөө замыг зассан юм бэ? Та нарын дундаас хэн өөрөө үнэн замыг олсон юм бэ? Та нар бүгд залхуу, ховдог шунахай, тав тух хайсан олиггүй амьтад! Та нар өөрсдийгөө агуу гэж бодож байна уу? Та нарт онгирох юм юу байна вэ? Моабын үр удам гэдгийг чинь үл ойшоосон ч гэсэн, та нарын уг чанар, эсвэл та нарын төрсөн газар хамгийн өндөр дээд гэж үү? Түүний үр удам гэдгийг чинь үл ойшоосон ч гэсэн, та нар бүгд тэр чигтээ Моабын үр удам биш гэж үү? Бодит үнэнийг өөрчилж болно гэж үү? Та нарын уг чанарыг одоо илчлэх нь бодит үнэнийг гуйвуулна гэж үү? Та нар боол шиг зангаа, амьдралаа, мөн ёс жудгаа хар—та нар хүн төрөлхтний дундах дорд хүмүүсээс ч долоон дор гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарт онгирох зүйл юу байна вэ? Нийгэм дэх байр сууриа хар. Та нар хамгийн доод түвшнийх биш гэж үү? Та нар Намайг буруу ярилаа гэж бодож байна уу? Абрахам Исаакыг тахил болгосон—та нар юу өргөн барьсан юм бэ? Иов бүх зүйлээ өргөн барьсан—та нар юу өргөн барьсан юм бэ? Маш олон хүн үнэн замыг эрж хайхын тулд өөрсдийн амийг өгч, толгойгоо бөхийн, цусаа урсгасан. Та нар тийм төлөөс төлсөн үү? Харьцуулж үзвэл та нарт ийм агуу нигүүлслийг эдлэх эрх огт байхгүй. Өнөөдөр та нарыг Моабын үр удам гэж хэлэх нь буруу гэж үү? Өөрсдийгөө хэтэрхий өндрөөр бүү авч үз. Чамд онгирох юм юу ч байхгүй. Тийм агуу аврал, тийм агуу нигүүлсэл та нарт чөлөөтэй өгөгдсөн. Та нар юу ч золиослоогүй атлаа нигүүлслийг чөлөөтэй эдэлсэн. Та нар ичихгүй байна уу? Энэ үнэн зам та нарын өөрсдөө эрж хайж, олж авсан зүйл мөн үү? Үүнийг хүлээн зөвшөөрөхөд Ариун Сүнс та нарыг хүчлээгүй гэж үү? Та нарт эрж хайсан зүрх сэтгэл хэзээ ч байгаагүй, үнэнийг эрж хайх, хүсэн эрмэлзэх зүрх сэтгэл бүр ч байгаагүй. Та нар зүгээр л хойш сууж, үүнийг эдэлсээр ирсэн; өчүүхэн ч хичээл чармайлт гаргахгүйгээр энэ үнэнийг олж авсан. Та нар гомдоллох ямар эрхтэй юм бэ? Чи өөрийгөө хамгийн их үнэ цэнтэй гэж бодож байна уу? Амиа золиосолж, цусаа урсгасан хүмүүстэй харьцуулбал та нарт гомдоллох юм юу байна вэ? Та нарыг яг одоо устгах нь зөв зүйтэй, жам ёсны хэрэг! Дуулгавартай байж, дагахаас өөр ямар ч сонголт та нарт байхгүй. Та нар зүгээр л үнэ цэнгүй! Та нарын дундаас ихэнх нь дуудагдсан боловч хэрвээ орчин чинь албадан хүчлээгүй, эсвэл та нарыг дуудагдахад хүргээгүй байсан бол та нар гарч ирэх бүр дургүй байх байсан. Хэн ингэж татгалзахыг хүсэж байна вэ? Хэн бие махбодын зугаа цэнгэлийг хаяхыг хүсэж байна вэ? Та нар бүгд тав тухтай байдалд шунан баясдаг, тансаг амьдралыг эрж хайдаг хүмүүс! Та нар ийм агуу ерөөл олж авсан—та нар өөр юу хэлэх гэсэн юм бэ? Та нарт ямар гомдол байна вэ? Та нар тэнгэр дэх хамгийн агуу ерөөл, хамгийн агуу нигүүлслийг эдлэх боломжтой болсон бөгөөд газар дэлхий дээр өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил өнөөдөр та нарт илчлэгдсэн. Энэ нь ерөөл биш гэж үү? Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлсэн учраас та нар одоо ингэж гэсгээгдэж байгаа. Энэ гэсгээлтийн улмаас та нар Бурханы өршөөл, хайрыг харсан ба Түүний зөвт, ариун байдлыг бүр ч их харсан. Энэхүү гэсгээлтийн улмаас, мөн хүн төрөлхтний бузар заваан байдлын улмаас та нар Бурханы агуу хүч чадлыг харж, Түүний ариун, агуу байдлыг харсан билээ. Энэ нь хамгийн ховор үнэн биш гэж үү? Энэ нь утга учиртай амьдрал биш гэж үү? Бурханы хийдэг ажил утга учраар дүүрэн байдаг! Иймээс та нарын байр суурь хэдий чинээ доогуур байна, Бурханаар өргөгдсөн гэдгийг чинь төдий чинээ их нотолдог ба та нар дээрх Түүний өнөөдрийн ажлын асар их үнэ цэнийг төдий чинээ их баталдаг. Энэ нь ердөө өөр хаанаас ч олж авах аргагүй, үнэлж баршгүй эрдэнэс юм! Эрин үеүдийн туршид хэн ч ийм агуу авралыг эдлээгүй. Та нарын байр суурь дорд хэмээх баримт нь Бурханы аврал хэчнээн агуу болохыг харуулдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтөнд үнэнч гэдгийг харуулдаг—Тэр устгадаг биш, авардаг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 186

Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажиллаж буй нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн, гэхдээ бүгдийг нь Сатан завхруулсан билээ. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, тэндээ ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм ажил хийхдээ асар их доромжлол туулдаг. Энэ нь гэрчлэл хийхийн тулд, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь Бурханы дээдийн дээд байдлыг илүү сайн харуулж чаддаг. Бусдын зэвүүцэн жигшдэг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Бурхан бол ариун агаад зөвт. Тэр бузар газарт төрсөн хэдий ч, мөн Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй хамт амьдардаг хэдий ч Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтөн агуу авралыг олж авахын төлөө байдаггүй гэж үү? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм! Та бүхний төлөө, та нарын хувь заяаны төлөө Тэр хэр их доромжлол амсдагийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр агуу хүмүүс юм уу баян, хүчирхэг гэр бүлийн хөвгүүдийг аврахын оронд дорд агаад бусдын үл тоодог хүмүүсийг онцгойлон авардаг. Энэ бүхэн нь Түүний ариун байдал биш гэж үү? Энэ бүхэн нь Түүний зөвт байдал биш гэж үү? Бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө Тэр бузар заваан газарт төрж, доромжлол бүрийг амсахыг илүүд үзнэ. Бурхан бол маш бодитой—Тэр ямар ч хуурамч ажил хийдэггүй. Ажлын үе шат бүр ийм бодитой байдлаар хийгддэггүй гэж үү? Хэдийгээр хүмүүс бүгд Түүнийг гүжирдэж, Тэр нүгэлтнүүдтэй хамт нэг ширээнд суудаг гэж хэлж, бүгдээрээ Түүнийг дооглож, Түүнийг бузар хөвгүүдтэй, хамгийн дорд хүмүүстэй хамт амьдардаг гэж хэлдэг ч гэсэн Тэр Өөрийгөө амь бие хайргүйгээр зориулсаар байж, улмаар хүн төрөлхтний дунд гологдсоор байдаг. Түүний туулдаг зовлон та нарынхаас илүү их биш гэж үү? Түүний ажил та нарын төлсөн төлөөснөөс их биш гэж үү? Та нар бузар газар нутагт төрсөн атлаа Бурханы ариун байдлыг олж авсан. Та нар чөтгөрүүдийн цуглардаг газар нутагт төрсөн атлаа агуу их хамгаалалт хүлээн авсан. Та нарт ямар сонголт байгаа юм бэ? Та нарт ямар гомдол байгаа юм бэ? Түүний туулсан зовлон та нарын туулсан зовлонгоос хавьгүй их биш гэж үү? Тэр газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн баяр цэнгэлийг хэззэ ч эдлээгүй. Тэр тийм зүйлийг жигшдэг. Бурхан хүнээс материаллаг үр ашгийг эдлэхээр газар дээр ирээгүй, мөн хүний хоол хүнс, хувцас хунар, гоёл чимэглэлийг эдлэхээр ч ирээгүй. Тэр эдгээр зүйлийг огт тоодоггүй. Тэр газар дэлхийн эд хөрөнгийг эдлэхийн төлөө биш, харин хүний төлөө зовохын тулд газар дээр ирсэн. Тэр зовохын тулд, ажиллахын тулд, Өөрийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн. Тэр сайхан газар сонгож, элчин сайдын яаманд юм уу тансаг зочид буудалд амьдраагүй, Өөрт нь үйлчлэх өдий төдий зарц нар ч Түүнд байгаагүй. Өөрсдийнхөө харсан зүйлээс та нар Тэр ажиллахаар ирсэн үү, эсвэл зугаацахаар ирсэн үү гэдгийг мэдэхгүй гэж үү? Нүд чинь хардаггүй юм уу? Тэр та нарт хэр ихийг өгсөн бэ? Хэрвээ Тэр тав тухтай газар төрсөн бол алдрыг олж авч чадах байсан уу? Ажиллаж чадах байсан уу? Тийнхүү хийх нь ямар нэгэн ач холбогдолтой байх байсан уу? Тэр хүн төрөлхтнийг бүрмөсөн байлдан дагуулж чадах байсан уу? Хүмүүсийг бузар газар нутгаас аварч чадах байсан уу? Хүмүүс өөрсдийнхөө үзлээр ингэж асуудаг: “Бурхан ариун байж яагаад бидний энэ бузар газарт төрсөн юм бэ? Та бузар хүмүүс биднийг үзэн ядаж, жигшдэг; Та бидний эсэргүүцэл, тэрслүү байдлыг жигшдэг, тэгвэл яагаад бидэнтэй хамт амьдардаг юм бэ? Та бол өндөр дээд Бурхан. Та хаа ч төрж болох байтал яагаад заавал энэ бузар газарт төрсөн юм бэ? Та биднийг өдөр болгон гэсгээж, шүүдэг бөгөөд Моабын үр удам гэдгийг маань тодорхой мэддэг, тэгвэл Та яагаад бидний дунд амьдарсаар байдаг юм бэ? Яагаад Та Моабын үр удмын гэр бүлд төрсөн юм бэ? Яагаад Та тэгсэн юм бэ?” Та нарын ийм ойлголт тэр чигтээ эрүүл ухаанаар дутмаг! Зөвхөн ийм ажил л хүмүүст, Түүний агуу байдлыг, Түүний даруу төлөв, нууцлаг байдлыг харах боломж олгодог. Тэр Өөрийн ажлын төлөө бүхнийг золиослоход бэлэн байдаг бөгөөд Өөрийн ажлын төлөө бүх зовлонг туулсан. Тэр үүнийг хүн төрөлхтний төлөө хийдэг, үүнээс ч илүүтэйгээр Сатаныг байлдан дагуулахын төлөө хийдэг болохоор бүх бүтээл Түүний эрх мэдэлд захирагдаж болох юм. Зөвхөн энэ л утга учиртай, үнэ цэнтэй ажил.

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 187

Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт мэддэггүй. Та нарын дундах Миний ажил гадна байгаа хүмүүст хаалттай. Эдгээр үг, эдгээр гэсгээлт болон шүүлтийг бусдад биш, зөвхөн та нарт мэдэгддэг. Энэ бүх ажлыг та нарын дунд хийдэг ба зөвхөн та нарт нээлттэй байдаг; үл итгэгчдийн дундаас хэн ч үүнийг мэддэггүй, учир нь цаг нь хараахан ирээгүй байна. Энд байгаа энэ хүмүүс гэсгээлт туулсныхаа дараа бүрэн төгс болгуулах дөхөж байгаа боловч гадна буй хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил хэтэрхий их нуугдмал! Тэдний хувьд, махбод болсон Бурхан нуугдмал байдаг боловч энэ урсгалд байгаа хүмүүст нээлттэй байдаг гэж хэлж болно. Бурханд бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч Түүнд итгэдэг хүмүүсийн хувьд л ийм байдаг; бусад нь болох үл итгэгчдийн тухайд бол юу ч мэдэгддэггүй. Та нарын дунд болон Хятадад одоогоор хийгдэж байгаа ажлыг тэдэнд мэдэгдэхгүйн тулд чанд битүүмжилдэг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол үүнийг яллаж, хавчлага тулгахаас өөрийг хийхгүй. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гарган тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт явуулж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг ил тод гүйцэтгэсэн бол үүнийг тэд яаж зөвшөөрч чадах юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулах бус уу? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүс гайхамшигтай байдлаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан цаг үеийнхтэй адилаар явуулсан бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд синагогт орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажил яаж үргэлжлэн явагдаж чадах юм бэ? Тэмдэг, гайхамшгийг ил тод харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй, эсвэл олдохгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд энэ маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэхүү үе шат ил тод болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэднэ; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэднэ. Зөвхөн тэр үед л, Хятад улс яагаад хараахан уруудан доройтож, нуран унахгүй байна вэ? гэдэг нь хүнд ойлгомжтой болно. Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (2)”-оос эш татав

Өмнөх: Бурханы ажлыг мэдэх нь

Дараах: Бурханы ажлыг мэдэх нь 2

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих