Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй

Хүн үргэлжид харанхуйн нөлөөний нөмрөг дор, Сатаны нөлөөнд хүлэгдэн, мултарч чадахгүй амьдарч ирсэн бөгөөд түүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн болохоор улам бүр ялзарсаар байдаг. Хүн үргэлж ялзарсан сатанлаг зан чанартаа автан амьдарч, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаггүй гэж хэлж болно. Ийм болохоор хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө өргөмжилдөг, биеэ тоосон, ихэрхүү зан гэх мэт Сатаны зан чанарт харьяалагддаг бүхнээсээ ангижрах ёстой. Эс бөгөөс, түүний хайр бохирдсон, сатанлаг хайр бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж яасан ч чадахааргүй хайр юм. Ариун Сүнс шууд төгс болгож, харьцаж, эвдэж, засаж, сахилгажуулж, цохиж, цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Зан чанарын чинь нэг хэсэг Бурханыг төлөөлдөг, тиймээс өөрийгөө Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж байгаа бол чи биеэ тоосон яриатай хүн бөгөөд мулгуу нэгэн юм. Ийм хүмүүс бол тэргүүн тэнгэрэлч мөн! Хүний төрөлхийн уг чанар Бурханыг шууд төлөөлж чаддаггүй. Тэр Бурханаар төгс болгуулж төрөлх уг чанараа хаях ёстой бөгөөд зөвхөн Бурханы хүслийг анхаарч, Бурханы санаа зорилгыг биелүүлж, түүнчлэн Ариун Сүнсний ажлыг туулах тэр үед л түүний амьдран харуулдаг зүйлийг Бурхан хүлээн зөвшөөрөх боломжтой. Ариун Сүнсний ашигладаг хүн биш л бол махан биед амьдардаг хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний хувьд ч гэсэн зан чанар болон амьдран харуулдаг байдал нь Бурханыг бүрэн төлөөлдөг гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулдаг зүйлийг Ариун Сүнс чиглүүлдэг гэж л хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.

Хүний зан чанарыг Бурхан тодорхойлдог, энэ нь маргаангүй бөгөөд үүнийг эерэг зүйл гэж үзэж болох боловч, зан чанарыг нь Сатан төлөвшүүлж ирсэн, тиймээс хүний зан чанар бол бүхэлдээ Сатаны зан чанар юм. Бурхан аливааг хийхдээ эрс шулуун зан чанартай байдаг ба ийм зан чанар надад ч бас илэрдэг, би яг адилхан зан ааштай тул миний энэ зан чанар Бурханыг төлөөлдөг гэж зарим хүн хэлдэг. Энэ ямар төрлийн хүн бэ? Ялзарсан сатанлаг зан чанар Бурханыг төлөөлж чадна гэж үү? Өөрийнх нь зан чанар Бурханыг төлөөлдөг гэж хэлдэг хэн ч бай, Бурханыг доромжилж, Ариун Сүнсийг гутааж байна! Ариун Сүнсний ажилладаг арга замаас харвал, газар дээр Бурханы хийдэг ажил нь гагцхүү байлдан дагуулах явдал билээ. Ийм учраас хүнд хараахан цэвэрлээгүй олон завхарсан сатанлаг зан чанар байдаг, хүн Сатаны дүр төрхийг амьдран харуулсаар л байдаг, тэр үүнийгээ сайн зүйл гэж итгэдэг бөгөөд энэ нь хүний махан биеийн үйл хэргийг төлөөлдөг юм. Бүр тодруулбал, энэ нь Сатаныг төлөөлдөг бөгөөд Бурханыг яавч төлөөлж чадахгүй. Хүн тэнгэрийн амьдралыг газар дээр эдэлж, “Өө Бурхан минь! Би Таныг хайрлаж ханахгүй нь” гэх мэт үг хэлж чадах хэмжээнд Бурханыг аль хэдийн хайрладаг, мөн хамгийн өндөр хүрээнд хүрсэн байсан ч гэсэн тэднийг Бурханыг амьдран харуулдаг юм уу Бурханыг төлөөлдөг гэж хэлж болохгүй, учир нь хүний мөн чанар Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй. Ариун Сүнсний захирамж дор хүний амьдран харуулдаг зүйл Бурханаас хүнд тавьдаг шаардлагын дагуу л байдаг.

Сатаны бүх үйлдэл, үйл хэрэг хүнээс харагддаг. Одоо хүний бүх үйлдэл, үйл хэрэг бол Сатаны илэрхийлэл юм, иймд Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар Бурханы зан чанарыг төлөөлж чаддаггүй. Зарим хүн сайн зан ааштай байдаг; Бурхан ийм хүний зан аашаар дамжуулан зарим нэг ажил хийж болох ба тэдний хийдэг ажлыг Ариун Сүнс чиглүүлж байдаг. Гэсэн ч түүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэн дээр Бурханы хийдэг ажил бол ердөө л аль хэдийн дотор нь байгаа зүйл дээр ажиллаж, өргөжүүлэх явдал юм. Өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид ч бай, Бурханы ашигласан хүмүүс ч бай, хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Бүх хүн орчин нөхцөлийн эрхээр л Бурханыг хайрлаж эхэлдэг ба хэн ч өөрийн хүслээр хамтран ажиллахаар чармайдаггүй. Эерэг зүйлс гэж юу вэ? Бурханаас шууд ирдэг бүхэн эерэг юм. Гэхдээ хүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурханы хайр, зовлонг тэвчих хүсэл, зөвт байдал, хүлцэнгүй, даруу, нуугдмал байдал л Бурханыг шууд төлөөдөг. Учир нь Тэр ирэх үедээ нүгэлт уг чанаргүй байсан ба Сатаны төлөвшлийг олж авалгүйгээр Бурханаас шууд ирсэн. Есүс зөвхөн нүгэлт бие махбодын төрхтэй болохоос биш нүглийг төлөөлдөггүй; тиймээс цовдлолоор дамжуулан (цовдлолын мөчийг нь оролцуулаад) ажлаа гүйцэлдүүлэхээс өмнөх үеийг хүртэлх Түүний үйлдэл, үйл хэрэг, үг бүгд Бурханыг шууд төлөөлдөг. Нүгэлт уг чанартай ямар ч хүн Бурханыг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл Сатаныг төлөөлдөг гэдгийг батлахад Есүсийн жишээ хангалттай юм. Өөрөөр хэлбэл, нүгэл Бурханыг төлөөлдөггүй, Бурхан бол нүгэлгүй. Хүнд Ариун Сүнсний хийсэн ажлыг ч гэсэн Ариун Сүнс чиглүүлсэн л гэж үзэж болохоос биш Бурханы оронд хүн хийсэн гэж хэлж болохгүй. Гэхдээ, хүний тухайд бол түүний нүгэл ч, зан чанар ч Бурханыг төлөөлдөггүй. Өнгөрсөн үеэс өнөөдрийг хүртэл Ариун Сүнсний хүнд хийсэн ажлаас дүгнэвэл хүний амьдран харуулж байгаа бүхэн нь Ариун Сүнс хүн дээр ажилласны үр дүн гэдэг нь харагдана. Ариун Сүнс харьцаж, сахилгажуулсны дараа тун цөөн хүн үнэнийг амьдран харуулж чаддаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнс л ажиллаад байдаг, хүний зүгээс хамтын ажиллагаа байдаггүй. Үүнийг тодорхой харж байна уу? Ийм болохоор Ариун Сүнсийг ажиллаж байхад Түүнтэй бүх чадлаараа хамтран ажиллаж, улмаар үүргээ биелүүлэхийн тулд чи юу хийх ёстой вэ?

Өмнөх: Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ

Дараах: Шашны үйлчлэлээс ангижрах ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих