Би ХКН-ын засгийн газрын худал хуурмагийг нэвт харж, Бурханы хайр намайг Түүн рүү буцаан татдаг

2019-12-17

Кэму, Өмнөд Солонгос

“Би чамд дахиад нэг хэлчихье—надад наад Бурханы юмаа битгий яриад бай, чи тэр Бурханд итгэгчидтэй дахиад огт холбогдож болохгүй. Хэрвээ чи тэдэнтэй дахиад холбоо барьсан харагдвал утсыг чинь хэмх цохино шүү!”

“Яагаад? Яагаад чи миний итгэлийн замд саад болоод байгаа юм бэ?” гэж будилж гүйцсэн царай гарган, эхнэр минь асуув.

“Яагаад гэж үү? Өөрийн чинь сайн сайхан, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө тэгж байна. ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг ноцтойгоор нухчин дарж, дарлаж байгааг мэдэхгүй юу? 2014 оны 5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийн талаар мэдэхгүй юу? Тэр хэргийн гол буруутан болох Жан Лидон Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүн байсан гэж интернэтэд бичсэн байна. Хэрэв чи тэр хүмүүстэй нийлэх юм бол өөрийгөө л асар их аюулд оруулна шүү дээ!”

Эхнэр минь шийдмэгээр: “Жан Лидон болон бусад нь Төгс Хүчит Бурханы Чуулганыхан биш байсан юм—чи интернэтэд бичээтэй байгаа тийм зүйлд зүгээр л итгэчхэж болохгүй шүү дээ. Би Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нартай хоёр, гурван сарын турш холбоотой байлаа, тэгээд бүгд сайхан сэтгэлтэй, бусдад чин сэтгэлээсээ ханддаг шударга хүмүүс гэдгийг нь харсан. Тэд асуудал гарах бүрд бие биедээ тусалдаг, интернэтэд бичсэн зүйлтэй огт адилгүй байдаг шүү дээ” гэж хариуллаа.

Би багтартлаа уурлан, итгэж өгсөнгүй. “Интернэтэд ороод өөрөө хар л даа, тэгээд миний зөв үү, үгүй юу гэдэг нь мэдэгдэнэ.”

Дараа нь эхнэр минь намайг сандал дээр аваачиж суулгаад, “Чи минь юмыг нэгд нэггүй бодож үздэг хүн. Үүнд үндэслэлтэй хандаж, баримтын дагуу ярих хэрэгтэй—зүгээр л нэг талынх нь яриаг сонсоод байж болохгүй! Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд ХКН-ын засгийн газрын гар хөл. Тэд зүгээр л ард түмнийг хуурах засгийн газрын хэрэгсэл юм. Тэдний мэдээ яаж үнэн зөв байх юм бэ? 1989 оны Тяньаньмэнийн талбайн жагсаалыг санахгүй байна уу? Тяньаньмэнийн талбай дээр оюутнууд авлига хээл хахуулийг эсэргүүцэж, ардчилсан эрх чөлөөг өмгөөлөн жагсаж байсан ч ХКН-ын засгийн газар хэсэг танихгүй хүн олж оюутны дүр эсгүүлэн оюутнуудын эгнээнд нэгтгээд, дараа нь тэднээр цэргийн машинуудыг балбуулж, хэмхлүүлж, дээрэмдүүлж, түймэрдүүлж, хөмрүүлж эхэлсэн шүү дээ. Тэр хүмүүс ихээхэн үймээн үүсгээд, дараа нь ХКН-ын засгийн газар тэдний гэмт хэрэгт оюутнуудыг зохиомлоор буруутгасан. Үүний дараа ХКН-ын засгийн газар телевиз, радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан агаарын долгионыг өөрсдийн мэдээгээр дүүргэж, оюутны хөдөлгөөнийг эсэргүү бослого хэмээн гүжирдсэний улмаас наад зах нь хэдэн мянган оюутан буудуулж, эсвэл танканд дайруулж амь үрэгдсэн. ХКН-ын засгийн газар үргэлж зөв шударга байдлын эсрэг цохилт өгдөг, улс төрийн өөр үзэл бодол, саналтай ямар ч бүлэг, хувь хүний оршин тогтнолыг ер тэвчдэггүй гэдгийг тэдний түүхийг мэддэг хэн бүхэн мэднэ. ХКН-ын засгийн газар дарангуйлал байгуулахын тулд ийм бүлэг, хүмүүсийг ямагт дайрч давшлан, яллаж ирсэн бөгөөд бүр тэднийг нухчин дарж, бүрмөсөн хориглоход ч хүрсэн юм. ХКН-ын засгийн газар шашин шүтлэг, ардчилсан эрхийн төлөөх хөдөлгөөн, үндэстний цөөнхийн жагсаалыг харгисаар нухчин дарах болгондоо хуурамч хэрэг зохиохоос эхэлдэг, тэгээд ард түмнийг өдөөн турхирах олон нийтийн томоохон эсэргүүцэл гаргаад, дараа нь тэднийг харгисаар нухчин дардаг. Энэ бол баримт. 5-р сарын 28-ны Жаоюанийн хэрэг бол ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэсэн, сайтан зохиосон бас нэгэн хуурамч хэрэг байсан юм.”

Би эхнэрийнхээ хэлсэн үгийг няцааж огт чадаагүй бөгөөд “Манай эхнэр Тяньаньмэнийн талбайн жагсаалын хохирогчдын гэр бүлийнхнийг таньдаг, бас цаад түүхийг нь мэддэг хүн. Эхнэрийн маань хэлсэн бүхэн үнэн. Гэхдээ л тэр Жаоюанийн хэрэг Төгс Хүчит Бурханы Чуулгантай ямар ч холбоогүй байлаа ч гэсэн би тэдний гишүүдтэй огт холбоотой байгаагүй, бас ямаршуу чуулган болохыг нь мэдэхгүй. Бид одоо ийм түгшүүртэй ертөнцөд амьдарч байхад эхнэр минь луйвардуулбал яана?” гэж дотроо бодлоо. Иймээс би эхнэртээ Төгс Хүчит Бурханы Чуулганы хэнтэй ч холбоо тогтоож болохгүй гэж дахин хэллээ. Тэгээд хаалга саван гарч явсан бөгөөд эхнэр минь уйлсаар хоцорсон юм.

Ямар ч сарны туяагүй, нэг ч одгүй гойд харанхуй шөнө байлаа. Зам даган алхаж байхад сэтгэл санаа минь үнэхээр тавгүй байсан юм. Арван жилийн хамтын амьдралаа би бодов—анх эхнэртэйгээ танилцсанаас эхлээд хайртай болж, гэрлэх хүртлээ бид маш ихийг туулсан ч гэлээ юутай ч тулгарсан бай, аливааг байнга нэгд нэггүй ярилцаж, бие биеэ дэмжиж явсан юм. Бид хэзээ ч томоохон хэрүүл хийдэггүй байв. Гэтэл би итгэлийнх нь төлөө эхнэрээ үнэхээр үг хэлээр дайрчихлаа—эхнэртээ үнэхээр тэгж хандах ёсгүй байсан мэт санагдав. Гэхдээ бас Төгс Хүчит Бурханы Чуулганыг сайнгүй гэж интернэтэд бичсэн байсан болохоор итгэлээ хэрэгжүүлэхийг нь зөвшөөрөхгүй байснаараа би эхнэртээ тус хүргэж байсан юм. Эхнэр минь яагаад намайг ойлгож болохгүй байгаа юм бэ? Тэр мөчид би асар их ядарч, сэтгэл гонсойж байв. Тэгээд утсаа гаргаж ирэхэд аз жаргалтай гэр бүлийн минь сайхан зураг нүдний өмнө үзэгдэж, охины минь хонгор инээмсэглэл алжаалыг минь агшин зуур үргээлээ. Би гэр бүлийнхээ ноён нуруу бөгөөд итгэлээ хэрэгжүүлэхэд нь эхнэртээ саад хийнэ гэдэг өөрийг нь хамгаалахын төлөөх, мөн гэр бүлийн маань сайн сайхны төлөөх зүйл гэж бодсон тул шийдвэртээ үнэнч үлдэхээр сэтгэл шулуудсан юм.

Үүний дараах хугацаанд би эхнэрийнхээ намайг гэх сэтгэлд юм хийхээс айсандаа томоохон маргаан дэгдээж зүрхлээгүй болохоор зүгээр л Бурхантай холбоотой ямар ч зүйл надад битгий ярь гэж хэлсэн юм. Хэдийгээр бид гаднаа хэвийн эв эетэй байгаа харагдсан ч бидний хооронд аль хэдийн ан цав үүсэж байлаа.

Нэг өдөр би өглөөний ээлжийн ажлаа тараад, гэртээ орж ирмэгцээ унтлагын өрөөнөөс эгшиглэх цог золбоотой дууны хамт эхнэр, охин хоёрынхоо аз жаргалтайгаар инээд алдах чимээг сонсов. “Хм? Нэлээд урт удаан хугацаанд гэртээ ийм баяр хөөртэй чимээ сонсоогүй юм байна. Эхнэр минь Өмнөд Солонгост ирсэн цагаасаа хойш амьдралын хэв маяг, хэл, соёлын ялгаанаас үүдэн эндэхийн орчинд үнэндээ хэзээ ч дасаагүй юм. Ялангуяа настай ээж, дуртай ажлаа орхисон, хажууд нь ямар ч хамаатан садан, найз нөхөд байхгүй болохоор эхнэр минь үргэлж ганцаараа суугаад уйлдаг шүү дээ. Эхнэрийнхээ шаналантай, сэтгэл дундуур байгааг би хардаг байсан ч эхнэрээ яаж тайтгаруулахаа огт мэддэггүй байсан, гэтэл ямар гээч дуу эхнэрт минь одоо ийм их аз жаргал авчирч байж болох вэ?” гэж би сониучирхан бодов. Хаалгаа тун чимээгүйхэн онгойлгоод би Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн “Бурханы жинхэнэ хайр” хэмээх бүжиг, дууны видео компьютерын дэлгэц дээр гарч байхыг харлаа. Зургаан залуухан бүсгүй маш их сэтгэл хөдлөлтэйгөөр баясан бүжиглэж, дуулж байсан ч ялангуяа маш баяр хөөртэй инээмсэглэлээр дүүрэн тэдний царай сэтгэлийг минь даруй татав. Тэгээд сониуч зангаар дүүрч, “Энэ ямар гээч чуулган, ямархуу бүлэг юм бэ? Яагаад тэдний дуу, бүжиг ийм чихэнд хоногшим, сэтгэл тайвшруулам байгаа юм бэ? Хэрэв тэд үнэхээр муу хүмүүс юм бол яаж ийм эелдэг, чин сэтгэлийн инээмсэглэлтэй байж чадах юм бэ?” гэж бодлоо.

Намайг хараад охин маань: “Аав аа, энэ гоё дуу байгаа биз? Ээж бид хоёр энэ дуунд үнэхээр дуртай. Бид хоёртой цуг дуулж, бүжиглэ л дээ!” гэж баяртайгаар хэлэв. Би охиноо тэврэн, өргөж аваад бяцхан царайг нь үнссэн бөгөөд дараа нь “Охин минь, аав нь эрч хүчтэй, хүчирхэг дуу, бүжигт дуртай шүү дээ” гэж эрхлүүлэн хэллээ. Охин минь толгойгоо ганхуулан, хэсэг зуур бодов. “Аав аа, та тогшуур бүжигт дуртай биз дээ? Ээж ээ, үнэхээр гоё бүжигтэй нөгөө видеог аавд тавиад өгөөч” гэлээ. Би охиныхоо үгийг тасалж чадаагүй бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы бичлэг байлаа ч гэсэн жоохон үзчихье гэж бодсон юм—ойрын өдрүүдэд манай гэрт ийм эв найртай уур амьсгал ховорхон тохиолдох болсон билээ. Охиноо тэврэн эхнэрийнхээ хажууд суугаад би тэр видеог үзэж эхэллээ. “Бурхан алдар суугаа Зүүн зүгт аваачсан” гэх бүжиг дууны видео нь цоглог хэмнэлтэй, хүчирхэг, эрч хүчтэй байлаа. Товшуур бүжгийн хэв маягаар тэд тун баатарлаг ид хавтайгаар бүжиглэв. Би үргэлж дуулж бүжиглэх дуртай байсан тул үүнд үнэхээр татагдсан юм. Хэчнээн их сонирхож байгааг минь хараад эхнэр минь: “Энэ дуу бүжгийг бүгдийг нь Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар найруулж, бичсэн юм. Тэдний хэн нь ч мэргэжлийн хүмүүс биш” гэж догдлонгуй хэллээ. Үүнийг би өөрийн эрхгүй нухацтайгаар эргэцүүлэв. “Мэргэжлийн бүжгийн сургуулилтгүй хүмүүс яаж ийм гойд сайн бүжиглэж чаддаг билээ?” гэж бодогдлоо. “Гайхалтай байгаа биз дээ? Бурханы Өөрийн ажил, удирдамжгүйгээр мэргэжлийн бус хүмүүс ингэж бүжиглэж чадна гэж үү? Чи тэдний хийсэн кинонуудыг үзвэл бүр ч гайхна даа. Төгс Хүчит Бурханы Чуулган Ариун Сүнсний ажилтай, бас Бурханы ерөөлтэй. Тийм болохоор дуу, бүжиг, кино нь ийм сайн хийгдсэн байдаг юм. Үүнээс гадна, тэдний кинондоо хэлэлцдэг бүх үнэн хүмүүст их ашиг тус өгдөг. Интернэтэд байгаа тэр бүх сөрөг суртал ухуулга бол ердөө л ХКН-ын засгийн газраас Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар худал хуурмагийг түгээж байгаа явдал юм. Тэдгээр нь огтхон ч үнэн биш. Хүн бүрийг Төгс Хүчит Бурханы Чуулганд дайсагнуулж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалж зүрхлэхгүй болгож, улмаар Бурханы авралыг алдуулахын тулд ХКН-ын засгийн газар энэ худал хуурмагийг түгээдэг юм шүү дээ” хэмээн эхнэр маань инээмсэглэн хэллээ.

Эхнэрийнхээ хэлэхийг сонсож, гэрэлтсэн царайг нь хараад би бүр ч сониучирхав. Эхнэр маань Төгс Хүчит Бурханд итгэж эхэлснээсээ хойш нутгаа үгүйлж, ээжийгээ санан сэтгэлээр унахаа больсон юм. Түүнчлэн эхнэр минь охиндоо илүү тэвчээртэй ханддаг болж, уурлахаа больсон бөгөөд намайг тун сайн халамжилж эхэлсэн билээ. Үнэхээр Төгс Хүчит Бурхан эхнэрийг минь өөрчилсөн юм гэж үү? Төгс Хүчит Бурханы Чуулган үнэхээр эхнэрийн минь хэлсэн шиг сайн юм болов уу? Энэ бүгдийг нэгд нэггүй бодож үзээд сэтгэл минь зовов—би итгэлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг эхнэртээ зөвшөөрөх ёстой эсэхээ мэдэхгүй байсан юм. Хэсэгхэн дотроо тэмцэлдсэний дараа би Төгс Хүчит Бурханы Чуулганд өөрөө очиж үзэхээр шийдэв. Интернэтэд бичсэн шиг биш байх юм бол эхнэрийнхээ замд цаашид хөндөлсөхгүй байх байлаа.

Ажилдаа явахгүй амралтын өдрүүдээр би эхнэртээ хандан, Төгс Хүчит Бурханы Чуулганд очиж үзмээр байна гэдгээ хэллээ. Эхнэр минь гайхах, баярлах зэрэгцсэн юм. Биднийг тэнд очмогц ах эгч нар халуун дотноор хүлээн авсан бөгөөд тэд эелдэг, чин үнэнч хүмүүс гэдэг нь илэрхийлэл, үйл хөдлөл, бусадтай хэрхэн харилцаж байгаагаас нь мэдрэгдсэн билээ. Миний сандрал, сонор сэрэмжтэй байдал аажмаар намжив. Дараа нь нэг эгч: “Ах эгч нар аа, Шиаужэний түүх мюзикл олон улсын шагнал хүртсэн байна!” гэж бүгдэд догдлонгуй хэллээ. “Тэрийг чинь үзэж болох уу?” гэж би сониучирхан асуусан юм. Тэд нэгэн дуугаар зөвшөөрөөд, мюзиклийг тоглуулж эхлэв. Шиаожэнийн эрээн бараантай түүх зүрх сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөж, би өөрөө ч бас нэгэн Шиаожэнь юм гэж бодлоо. Гэр бүлийнхээ золгүй явдлаас үүдэн би багадаа нийгмийн урсгал даган хөвж, ердөө л амиа зогоохын төлөө элдэв янзын дээрэлхэл, доромжлолыг туулж, үл тоомсорлуулж явсан билээ. Харин одоо би амин зуулгаа залгуулахын төлөө зүтгэж, шаргуу ажиллаж байсан бөгөөд сайхан, муухай бүхий л төрлийн зүйл туулсан байсан юм. Олон жилийн турш маш их сайн мууг туулсан би ядарч, гуньдаг ч эхнэр, найз нөхдийнхөө өмнө үргэлж хүч чадалтай дүр эсгэж явсан юм. Миний зүрх сэтгэл дэх шаналлыг хэн мэдэж чадах билээ дээ? Мюзиклийн сүүл хэсэгт ийм дуу дуулав: “Гүнээ зовж шаналдаг энэ хүмүүст Төгс Хүчит өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас энэ ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний сүнс сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамд хоол, ус авчирч өгөхийг хүсдэг. Тэр чамайг сэрээхийг хүсдэг. Тэгвэл чи цангахгүй, тэгээд бас өлсөхгүй. Чи ядрах тэрүүхэн үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ Чи битгий цочирд, чи бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн авна” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайж байна”-ээс). Энэ дууны мөр болгон нь төөрсөн, зовж шаналж байгаа сэтгэлийг минь дулаацуулж, дуулсан өнгө эгшиг бүр нь төөрөөд удсан хүүхдэдээ гараа сунгах эх мэт санагдав. Хайрын дуудлагыг би мэдэрч, сэтгэл минь асар их хөдөллөө. Мюзикл дуусах үед би хацар даган урсах нулимсаа барьж дийлээгүй юм. Би анх удаа ийм олон хүний өмнө уйлж үзсэн бөгөөд жаахан ичсэндээ чимээгүйхэн, хурдхан шиг нүүр буруулж, нулимсаа арчив. “Ёстой гайхалтай мюзикл байна!” гэж би чин сэтгэлээсээ дуу алдлаа. Тэгээд Шиаужэний түүх-д зориулан алга ташив.

Эхнэр минь над руу хараад, асар их сэтгэл хөдлөн, баяртайгаар ингэж хэллээ: “Бурхан чамайг минь хөдөлгөсөн болохоор Шиаужэний түүх-нд сэтгэл чинь уярчээ! 5-р сарын 28-ны Жаоюанийн хэрэг чамд нөлөөлж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн талаар маш их буруу ойлголттой болсныг чинь би мэднэ. Бас миний аюулгүй байдал, охины маань аюулгүй байдалд санаа зовдог гэдгийг чинь мэдэж байна, тэгэхээр тэр хэрэг дээр үнэндээ юу болсон талаар өнөөдөр харцгаая.”

Ах эгч нар дараа нь “5 сарын 28-ны Жаоюаний хэргийн ард илчлэгдсэн үнэн” хэмээх видео үзүүллээ. Үүнд хэргийн томоохон сэжиг бүхий хэд хэдэн талыг ил болгоод, дараа нь тэдгээрийг давхарга бүрээр нь задлан шинжилсэн байв. Би үүнд үнэхээр анхаарлаа төвлөрүүлж, үнэнийг олж мэдэхийн тулд видеог даган тус хэрэгт өөрийн дүн шинжилгээг хийсэн юм. Видео үргэлжлэх явцад зангирсан хөмсөг минь аажмаар тэнийж, худал хуурмагийн давхарга бүр ил болж байгааг хараад уртаар санаа алдлаа. Шашин шүтлэгийг нухчин дарж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг устгахын тулд 5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийг ХКН-ын засгийн газар гардан зохион байгуулсан гэдгийг би ухаарсан юм. Жан Лидон, Жан Фань болон тус хэргийн бусад буруутан Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд гэдгээ өөрсдийн амаар үгүйсгэж, тус чуулгантай ямар ч холбоогүй гэж хэлсэн байжээ. Гэвч ХКН-ын засгийн газар сэжигтнүүдийн мэдүүлгийг бүрмөсөн үл тоомсорлож, улаан цайм баримтуудын эсрэг явж, тэр гэмт хэргийг Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүс үйлдсэн гэж зүтгэсэн байлаа. Бүр хачирхалтай нь, ХКН-ын засгийн газар чуулганыг нухчин дарж, газрын хөрснөөс арчихын тулд олон нийтийн үймээн шуугиан дэгдээх гэж шүүх хурал, шүүхийн шийдвэр ч үгүй байж телевиз, интернэт дэх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус хэргийг яаран ил тод, баттайгаар Төгс Хүчит Бурханы Чуулганд тохсон байв. ХКН-ын засгийн газар тус чуулганы Христэд итгэгчдийг ямар ч саадгүйгээр улайран нухчин дарж, баривчилж эхлэхийн тулд Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэж, ийм хуурамч хэрэг үүсгэсэн байлаа. Энэ нь 1989 оны 6-р сарын 4-ний оюутнуудын хөдөлгөөнийг нухчин дарсантай нь яг адилхан байв. Тэд эхлээд оюутнуудын эх оронч хөдөлгөөнийг эсэргүү бослого гэж харуулах цуу яриа зохиогоод, дараа нь баривчилгаа хийж, хүмүүсийг хөнөөж эхэлсэн юм. Аливаа санал зөрөлдөгчийг уг үндсээр нь устгах ХКН-ын засгийн газрын арга бол эхлээд цуу яриа зохиож, баримтыг гуйвуулаад, дараа нь гүжирдэж, харгисаар нухчин дарах явдал байсныг би баримтуудтай нүүр тулаад эцэст нь тов тодорхой олж харлаа. ХКН-ын засгийн газар үнэнийг орвонгоор нь эргүүлж, бодит байдлыг гуйвуулж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэснээр үнэнийг мэддэггүй хүмүүс худал үгэнд нь хууртан, чуулганыг буруугаар ойлгоно—ХКН-ын засгийн газар тун жигшүүртэй юм! Гэхдээ Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар интернэтэд бичсэнтэй огт адилгүй шулуун шударга хүмүүс байтал ХКН-ын засгийн газар чуулганыг яагаад тэгтлээ улайран хяхаж хавчиж, Төгс Хүчит Бурханы Чуулганд тэр хүн амины хэргийг нялзаан, гишүүдийг нь баривчлахын тулд яагаад тэгтлээ их зовсон юм бэ? Үнэндээ юу болоод байна аа?

Намайг будилсан тухайгаа ярих үед нэг эгч ийнхүү хариулсан юм: “Эхлээд Бурханы үгээс хоёр хэсгийг уншицгаая. ‘Сатан олон нийтийг мэхэлснээр нэр хүнд олж авдаг. Тэр байнга өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгон тогтоодог. Зөв шударга байдлыг хамгаалах далбаан дор хүнд хор учруулж, хүний сүнсийг залгиж, хүнийг мэгдүүлж, хууран мэхэлж, турхирахын тулд бүх төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, хүнээр ёрын муу үйл хэргээ зөвшөөрүүлж, хүнийг дагуулах, мөн Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэсэн ч, хүн түүний заль мэх, хуйвалдаан болон өөдгүй шинжүүдийг мэддэг болох үед, түүгээр гишгэлүүлж, түүнд хууртахыг, эсвэл үргэлжлүүлэн түүнд боолчлогдохыг, түүнтэй хамт шийтгүүлж, устгуулахыг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн чанараа өөрчилж, жинхэнэ ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий нүүр царайгаа илчлэхийн тулд хуурамч багаа хуулан хаядаг. Тэр өөрийг нь дагахаас татгалздаг бүх хүнийг болон өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг хүмүүсийг үгүй хийхээс өөр юуг ч хүсдэггүй’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө ii”-оос). ‘Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь ийм байдаг: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан амжилттай болох нь тийм ч амаргүй; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний зэрлэг санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүнийг хянах түүний зорилго талаар болж, хэзээ ч биелэхгүй болсон’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө ii”-оос).”

Бурханы үгийг уншсаны дараа тэр эгч надад ийн нөхөрлөлөө: “Сатан яагаад Бурханыг эсэргүүцэж, хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулдгийн уг шалтгааныг Бурханы үг илчилдэг. Тэгээд бид Бурханыг эсэргүүцэж, Христэд итгэгчдийг хяхаж хавчдаг ХКН-ын засгийн газрын үйлдлийг авч үзэхдээ Бурханы үгийг ашиглавал тэд бол диавол Сатаны биелэл, мөн үнэнийг хамгийн их үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг дэглэм гэдгийг тодорхой хардаг. Тэд бүх шашин шүтлэгийг үгүй хийхийг хүсдэг бөгөөд Хятадад бурхангүй бүс нутаг байгуулахын тулд хүмүүст Бурханд итгэж, зөв замаар явахыг яасан ч зөвшөөрөхгүй. Ялангуяа эцсийн өдрүүдэд энэ нь үнэн байдаг—бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан Хятадад илэрч ажиллан, хүн төрөлхтөнд гэрэл авчрахын тулд үнэнийг илэрхийлээд байна. Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үнэнийг хайрладаг бүх шашин, урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншсаныхаа дараа тэдгээр нь үнэн гэдэгт итгэх болж, эцсийн өдрүүдийн ажлыг нь нэг нэгээрээ хүлээн зөвшөөрч байгаа. Бурханы үгийг уншсанаар олон хүн үнэнийг ойлгож авсан бөгөөд сайн мууг хэрхэн ялган танихыг сурчээ. Ийнхүү тэд ХКН-ын засгийн газрын ёрын муу мөн чанарыг тодорхой харах болж, тэднийг голоход бэлэн болдог бөгөөд үнэнийг эрэлхийлж, амьдралын зөв замаар явж эхэлдэг. Улам олон хүн Бурханд итгэж, Бурханыг дагаж байгааг хараад тэд багтартлаа уурладаг. Тэгээд хүмүүсийг хуарандаа эргүүлэн чирч аваачин, үргэлжлүүлэн боолчилж, дарлалдаа байлгана гэж хий дэмий найддаг юм. Ингэхийн төлөө ХКН-ын засгийн газар элдэв янзын худал хуурмаг зохион Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэж, гүжирдээд зогсохгүй зүйл бүрийн жигшүүртэй арга ашиглан улайран хяхаж хавчиж, нухчин дардаг. Тэд Бурханы сайн мэдээний ажил түгэхийг зогсоож, Төгс Хүчит Бурханы Чуулганыг бүрмөсөн устгах төөрөлдсөн оролдлого хийхдээ улс орон даяар Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгчдийг улайран баривчилж, хяхаж хавчихын тулд үлэмж их тооны зэвсэгт цагдаа, цэрэг дайчлахаар олон удаа нууц баримт бичиг гаргаж байсан юм. Ялангуяа сүүлийн хэдэн жилд Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн бүхий л төрлийн сайн мэдээний кино, видеонууд интернэтэд ар араасаа нийтлэгдэж, Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар хээрийн түймэр мэт хурдацтай түгж байна. ХКН-ын засгийн газар засгийн эрхэнд гарснаасаа хойш тоо томшгүй олон аллага, элдэв янзын ёрын мууг үйлдсэн тул гэмээ мэдэж байгаа бөгөөд Христэд итгэгчдийг хяхаж хавчсан асар их цусан өр тэдэнд бий. Дэлхий дахины хүмүүс Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, үнэнийг ойлгож, тэдний ёрын муу төрхийг тодорхой олж харан, тэднийг голох вий гэж ХКН-ын засгийн газар айж байна. Тэгвэл тэд дэлхийд ямар ч гишгэх газаргүй болох юм. Тэгээд бүх хүн төрөлхтнийг хянаж, бурхан болох жолоогүй эрмэлзэл нь нуран унана. Ийм учраас Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг ХКН-ын засгийн газрын хяхалт хавчлага эрчимжээд байна. Тэд чуулганыг гүтгэж, үнэнийг мэддэггүй хүмүүсийг төөрөгдүүлэн, Бурханыг болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг үзэн ядуулж, өөрсөдтэй нь цуг мууг үйлдэхэд хүргэхийн тулд 5-р сарын 28-ны Жаоюанийн хэргийг нягт нямбай зохион байгуулсан юм. ХКН-ын засгийн газар бол гажууд, Тэнгэрт тэрслэгч бөгөөд Бурханыг туйлын их жигшиж, үнэнийг үзэн яддаг гэдгийг бид эндээс харж болно. Тэд бол Бурханы дайсан, Бурханыг эсэргүүцдэг чөтгөр юм. Гэвч Бурхан төгс хүчит бөгөөд Сатаны заль мэхэнд үндэслэн мэргэн ухаан нь хэрэгждэг. ХКН-ын засгийн газар улайрсан эсэргүүцэл, дарлалаараа дамжуулан үзэшгүй муухай төрхөө ил болгодог бөгөөд Бурханы сонгосон хүмүүс тэдний ёрын муу, харгис уг чанарыг улам ч тодорхой харж чаддаг. Бас тэдний жигшүүртэй, ёрын муу уг чанарыг ялган таних чадвартай болж, Бурханыг дагах хүсэл нь улам батаждаг бөгөөд Бурханыг дагахаа больсноос амиа өгөхийг илүүд үздэг. ХКН-ын засгийн газар хэчнээн зэрлэг балмад байлаа ч Бурханыг дагахад нь жинхэнэ итгэгчдэд саад хийж чадахгүй, Бурханы ажлыг зогсоож бүр ч чадахгүй гэдэг нь эндээс харагддаг.”

ХКН-ын засгийн газар үнэнийг үзэн яддаг мөн чанартай, Бурханы дайсан учраас л Төгс Хүчит Бурханы Чуулганыг хяхаж хавчдаг гэдгийг би Төгс Хүчит Бурханы үг болон энэ эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа ойлгосон юм. Тэд ард түмнийг хянаж, хүмүүсийг эрхэндээ баттай байлгахыг хүсдэг боловч Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн нь хүмүүсийн зүрх сэтгэлд гүн үндэслэдэг. ХКН-ын засгийн газар ард түмнийг бүгдийг нь Бурхантай хамт алхаасай гэж яавч хүсдэггүй тул олон нийтийг хуурч, худал хэрэг зохиохоор чадах бүхнээ хийн, Төгс Хүчит Бурханы Чуулганыг хяхаж хавчихын тулд олон нийтийн эсэргүүцлийг өдөөн турхирдаг. 5-р сарын 28-ны Жаоюанийн хэрэг ийнхүү бий болжээ. Үнэнийг ойлгомогц Төгс Хүчит Бурханы Чуулганы талаарх эргэлзээ минь үгүй болсон юм. Гэвч санаа зовоосон зүйл байсаар байлаа: ХКН-ын засгийн газар тус чуулганыг тэгтлээ дарладаг юм чинь манай эхнэр Бурханд итгэвэл аюулгүй байх болов уу?

Дараа нь ах эгч нар надад “Коммунизмын худал үгс” хэмээх кино үзүүлсэн юм. Тэнд гарсан Бурханы үгийн нэг хэсэг миний зүрх сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн билээ. “Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг хүмүүс, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, хорлодог хүн бүр эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр өндөлздөг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас). Бурханы үгээс би эрх мэдэл, сүр жавхланг нь мэдэрч чадсан юм. Сатаны ямар ч муу ёрын хүчин, ямар ч хүн Бурханы ажилд саад хийх боломжгүй юм байна. Хэдийгээр ХКН-ын засгийн газрынхан Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр хүндийг унагаж, яллахаар тархиа гашилгаж, тэр ч бүү хэл чуулганы ах эгч нарыг улайран баривчилж, хяхаж хавчиж байгаа ч ах эгч нар тууштайгаар Бурханд итгэж, Бурханыг дагаж байгаа бөгөөд тэдний бүтээдэг сайн мэдээний кино, найрал дууны бүтээл, дуу бүжгийн видео ХКН-ын засгийн газрын ямар ч саадгүйгээр интернэтэд байнга нийтлэгдэж байна. Бурхан хэчнээн төгс хүчтэй болох, Түүний ажлыг ямар ч хүчин зогсоох боломжгүй болохыг би эцэст нь олж харсан юм. Эхнэр минь Бурханд итгэхэд Бурхан тулах хүч нь болох учраас надад санаа зовох зүйл байхгүй юм байна. Энэ бүхнийг ойлгосны дараа зүрх сэтгэлд минь байсан зовнил, эргэлзээ бүгд тайлагдсан билээ. Би инээмсэглэсээр эхнэртээ: “Төгс Хүчит Бурханд итгэдэг чинь зөв. Би урьд нь маш харалган байж, сонссон зүйлдээ эндүү итгэж, чамайг маш их зовоожээ. Үнэхээр миний буруу байж. Одооноос би итгэлийг чинь бүрэн дэмжинэ” гэж хэлэв. Эхнэрийн минь нүдэнд нулимс цийлгэнэж, сэтгэл нь хөдлөн: “Бурханы ачаар чи минь ХКН-ын засгийн газрын худал хуурмагийг нэвт харж, төөрөгдлийн манангаас гарч чадлаа. Энэ бол Бурханы удирдамж, удирдлага шүү дээ!” гэлээ.

Тэр үеэс хойш би эхнэрийнхээ хамтаар Төгс Хүчит Бурханы Чуулганы хийсэн видеог хааяа үзэж эхэлсэн бөгөөд эхнэрийнхээ итгэлийнхээ талаар ярихыг сонсдог болсон юм. Гэвч Бурханд итгэнэ гэдэг энгийн хялбар итгэл мэт санагдсаар байлаа. Мэдээж би зүрх сэтгэлдээ Бурханд итгэж болох байв. Гэхдээ би амин зуулгаа залгуулж, гэр бүлээ тэжээж, сайхан амьдралаар амьдарч чадахуйц хангалттай зүйлээр хангах ёстой хэвээр байсан юм. Сүүлд нь өвчин туссаныхаа дараа л би Бурханд итгэх талаар цоо шинэ ойлголттой болсон билээ.

Нэгэн орой нар жаргаж байх үеэр гэр бүлийнхэн маань хооллоцгоож байхад ходоод аймшигтай өвдөж, нүүрэн дээгүүр хүйтэн хөлс бөнжгөнөн урсаж эхлэв. Эхнэр минь намайг даруйхан эмнэлэгт хүргэсэн бөгөөд надад мухар олгой хагарсан гэх онош тавилаа. Энэ нь яаралтай мэс засал шаардлагатай ноцтой нөхцөл байдал байсан юм. Би урьд өмнө нь хэзээ ч мэдэрч үзээгүй арга мухардал, айдас мэдрэв. Хэрвээ амьд мэнд үлдэхгүй бол эхнэр, жаахан охин хоёр минь гаднын оронд яаж амь зуух болж байна аа? Хэн тэднийг харж хандах болж байна? Миний бодож байгаа зүйлийг эхнэр ойлгоод, гарыг минь атган ингэж хэлэв: “Юунд санаа зовж байгааг чинь мэдэж байна аа. Бурхан бол төгс хүчит, бүх зүйл Түүний гарт байдаг. Хагалгаа амжилттай болох эсэх дээр ч Бурхан эцсийн шийдвэрийг гаргана. Бид Бурханд түшиглэх хэрэгтэй, бас хагалгаа яаж ч дууслаа гэсэн Бурханыг буруутгаж болохгүй, харин Түүний захиралт, зохион байгуулалтад захирагдах ёстой.” Эхнэрийнхээ хэлсэн үгийг сонсоод би толгой дохилоо. Мэс заслын өрөөний хаалга хаагдмагц би нүдээ аниад, Бурханд залбирав. “Өө Төгс Хүчит Бурхан минь! Би үхтлээ айж байна. Айхыг минь болиулахын тулд надад итгэл хайрлаач. Би Танд найдахад бэлэн байна.” Залбирсны дараа миний айдас багасаж, нэг видеон дээрх Бурханы үгийн эшлэл санаанд орсон юм: “Хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь—бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг бөгөөд Тэр хүн нэг бүрийн хувь заяаг залж чиглүүлж, захирч байдаг гэж Би хэлдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). “Тийм шүү. Бурхан бол төгс хүчит, миний амь Түүний гарт байгаа. Өнөөдөр хагалгааны минь үр дүн Бурханы захиралт, зохион байгуулалтаас хамаарч байгаа тул бүх зүйлийг Бурханд даатгаснаар надад санаа зовох зүйл алга” гэж би бодлоо. Бурханы үг надад итгэл хайрлаж, түгшсэн зүрх минь тайвширсан бөгөөд хагалгаа бүтэлгүйтэх магадлалын тухайд би төдийлөн санаа зовохоо больсон юм. Мэдээ алдуулагчийн нөлөөгөөр би аажмаар ухаан алдлаа. Ухаан орох үед минь эмч хагалгаа амжилттай болсныг надад дуулгасан бөгөөд Бурхан намайг хамгаалсан гэдгийг би мэдэв. Тэгээд Бурханд талархал, магтаалаа ахин дахин өргөсөн юм.

Дараа нь би Бурханы ийм үгийг харав: “…хүн хаанаас гаралтай, яагаад хүмүүс амьд байгаа, хүний хувь заяаг хэн захирдаг, хүний оршин тогтнолыг хэн хангадаг, үүнийг захирах дээд эрх хэнд байдаг гэдэг нь энэ дэлхийд хөл тавингуутаа хүний ойлгох учиртай эхний зүйл юм байна гэдгийг ухаардаг. Эдгээр нь амьдралын жинхэнэ хөрөнгө баялаг бөгөөд хүн оршин амьдрах гол үндэс мөн, харин гэр бүлээ хэрхэн тэжээж, эсвэл нэр хүнд, ашиг хэрхэн олж авахад суралцах явдал биш, хэрхэн бусдаас ялгарах, эсвэл илүү чинээлэг амьдрахад суралцах биш, тэр ч бүү хэл хэрхэн бусдаас илүү дээр байж, тэдэнтэй хэрхэн амжилттай өрсөлдөхөд суралцах явдал биш юм. Хэдийгээр эзэмшихийн тулд хүмүүсийн амьдралаа зарцуулдаг олон янзын амь зуух ур чадвар нь асар их материаллаг тав тухыг өгдөг боловч тэдгээр нь хүний зүрх сэтгэлд жинхэнэ амар амгалан, тайтгарлыг хэзээ ч авчирдаггүй харин оронд нь хүмүүсийг зүг чигээ алдаж, өөрсдийгөө хянахад хэцүү болгож, амьдралын утга учрыг мэдэж авах бүх боломжийг алдахад байнга хүргэдэг; тэдгээр нь үхэлтэй хэрхэн зүй зохистойгоор нүүр тулахад далд бэрхшээлийг бий болгодог. Ийм байдлаар хүмүүсийн амьдрал сүйрдэг. Бүтээгч бол Өөрийнх нь дээд эрхийг мэдэрч, мэдэх насан туршийн үнэт боломжийг хүн бүрд олгон, хүн бүрд шударгаар ханддаг байтал зөвхөн үхэл ойртох үед, үхлийн заналхийлэл дээр нь эргэлдэх үед л хүн дөнгөж ойлгож эхэлдэг—энэ нь хэтэрхий оройтсон байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас).

Бурханы үгийг уншсаны дараа сэтгэл цэлмэсэн бөгөөд бид ердөө л гэр бүлээ тэжээж, хөрөнгө чинээтэй болж, эсвэл бусдаар атаархуулж, хүндлүүлж, алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөх дунд зэргийн амьдралаар амьдрах гэж энэ газар дэлхий дээр амьдардаггүй гэдгийг ойлгосон юм. Хүмүүс бид Бурханы бүтээл бөгөөд Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөж, үнэнийг эрэлхийлж ойлгон, Бурханы тухай мэдлэгтэй болж, Бурхан бидний амьдрал дахь бүх зүйлийг захирдаг, хувь заяа маань Бурханы гарт байдаг гэдгийг тодорхой ойлгосноор л Түүний захиралт, зохицуулалтыг үнэхээр дуулгавартай дагаж, Түүний үгийн дагуу авирлаж, биеэ авч явж чадна. Энэ бол утга учиртай, үнэ цэнтэй амьдрах цорын ганц арга зам; энэхүү амьдралаа хий дэмий өнгөрөөхгүй байх цорын ганц арга зам юм. Бурханд итгэнэ гэдэг энгийн хялбар итгэл бөгөөд амьдралдаа миний хийх ёстой зүйл бол гэр бүлийнхээ төлөө мөнгө олох явдал гэж урьд нь бодож явснаа би санав. Амь насанд халтай өвчин тусах үедээ л би эцэст нь ухаарсан юм. Хэчнээн их мөнгө олж, хэдий өндөр дээд байр суурьтай болсон ч гэсэн өвдөх үед зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг зовлон, айдас, арга мухардлыг маань тэдгээр зүйл намжааж чаддаггүй. Үхлийн ирмэг дээр байхад мөнгө, алдар нэр, эд хөрөнгө бидэнд амийг минь эргүүлэн өгч, насыг минь уртасгах боломжгүй. Бурханд талархъя. Өвчинтэй нүүр тулж, маш их айн, арга мухардаж байх үед минь Бурхан л үгээрээ надад итгэл, хүч чадал хайрласан билээ. Тэр надад түшиж тулах зүйл өгч, айсуй бүхэнтэй тайвнаар нүүр тулах боломж олгосон юм. Тэр тусмаа Бурханы халамж, хамгаалалтаар л би хагалгаагаа саадгүй давж чадав. Бурхан бодитой, бас амьд бөгөөд хэдийд ч бидэнд тус, дэм болж чаддаг, мөн бидний хүчирхэг ар тал байдаг гэдгийг тэр туршлагаар би үнэхээр мэдэрч авлаа. Хүмүүс бидний насан туршдаа хамгийн их эрэлхийлэх ёстой зүйл бол Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөх явдал бөгөөд бид Бурханы захиралтыг ойлгож, үүнд захирагдах ёстой. Энэ бол бидний сүнсэнд хамгийн их хэрэгтэй зүйл, мөн бидний эрэлхийлэх ёстой хамгийн утга учиртай амьдрал юм. Түүнчлэн Бурханд итгэнэ гэдэг энгийн хялбар итгэл гэх миний эндүү ташаа бодлыг тэр туршлага өөрчилсөн бөгөөд би эхнэртэйгээ хамт итгэлээ хэрэгжүүлж, Бурханы үгийг уншиж, үнэнийг эрэлхийлэн, Бурханыг мэдэх замаар явахаар сэтгэл шулуудлаа.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар намайг өвдсөн гэж сонсоцгоосон тул эмнэлэг дээр эргэхээр ирсэн юм. Би хэсэг хугацаанд ажиллаж чадахгүй болж, гэр бүл маань орлогын ямар ч эх үүсвэргүй байна гэдгийг тэд дуулаад хөдөлмөрийн чадавхаа түр алдсаны тэтгэмж авах, эмнэлгийн зардлынхаа дийлэнх хэсгийг нөхөн төлүүлэхээр өргөдөл гаргахад минь тусалсан юм. Ийм хүйтэн хөдий, тоомжиргүй нийгэмд ах эгч нарын чин сэтгэлийн тусч байдал надад халуун дулааныг үнэхээр мэдрүүлсэн бөгөөд бид бүгд нэгэн гэр бүл мэт санагдав. Тэд бол бусадтай харилцахдаа Бурханы үгэнд найдаж, бусад хүнд чин сэтгэлээсээ ханддаг, үг үйлдэлдээ шулуун шударга, нэр төртэй, яг Христэд итгэгчдэд байх ёстой хүн чанар, амьдралын хэв маягтай хүмүүс гэдгийг би хэсэг хугацаанд тэдэнтэй холбоотой байсныхаа дараа олж харлаа. Тэд миний хамт ажилладаг хүмүүсээс шал өөр байсан бөгөөд энэ ертөнцөд тэдэн шиг хүмүүс тун цөөхөн байсан юм. Төгс Хүчит Бурханы үг үнэхээр хүмүүсийг өөрчилж, биднийг зөв зам руу залж чаддаг, мөн энэхүү чуулган хайраар бялхаж, хүмүүст халуун дулаан сайхан мэдрэмж өгдгийг би мэдэрсэн билээ.

Урьд нь би ХКН-ын засгийн газрын худал хуурмагт сохорч, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайх, судлахаас ахин дахин татгалзаж, тэр ч бүү хэл эхнэрийнхээ итгэлийн замд хөндөлсөж байсан ч Бурхан намайг аврахаар оролдохоо больсонгүй. Ах эгч нарын уншиж өгсөн Бурханы үг, үзүүлсэн видеогоор дамжуулан Бурхан надад ХКН-ын засгийн газрын худал хуурмагийг нэвт харж, тэдгээрийн ар дахь олиггүй үнэнийг тодорхой харах боломж олгосон билээ. Хагалгааныхаа үр дүнд санаа зовон айдас дунд амьдарч байхад минь Бурханы үг намайг гэгээрүүлж, замчилж, надад итгэл, хүч чадал хайрлан, эндүү ташаа үзэл бодлыг минь залруулсан юм. Хагалгааны дараа ажиллаж чадахгүй байх үед минь Бурхан ах эгч нараар дамжуулан надад тусалж, намайг дэмжлээ. Намайг гэх Бурханы хайр, өршөөл болон Түүний үгийн эрх мэдэл, эрхэм байдлыг би туулж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг маш баяртайгаар хүлээн зөвшөөрөв. Одоо би эхнэртэйгээ хамт цуглаанд байнга оролцож, Бурханы үгийг уншин, сэтгэл хангалуун байж, баяр хөөрөөр бялхдаг болсон билээ! Намайг аварсанд нь Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Сүнсээрээ ангасан эмэгтэй эцэст нь амийн голын уснаас уув (Хоёрдугаар хэсэг)

Намайг хөсөр хаялгүй, Эзэн Есүсийг эргэн ирэхэд нь амьд ахуйдаа угтан авах боломжийг олгосонд нь Бурханд талархъя. Түүнчлэн надад энэ бүх үгийн тэжээлийг өгч, маш олон үнэнийг надад хайрлаж, ангасан сүнсийг минь тэтгэсэнд нь талархъя. Энэ тухай бодох тусам улам их ерөөгдсөн мэт надад санагддаг!

Leave a Reply