Шүүлтийн нууцыг илчлэх нь

2019-04-28

Эньхуй, Малайз улс

Намайг Эньхуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг ба Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би ажилд орохоор өөр хот руу нүүсэн юм. Шинэ хамт олон маань бүгд чаатлах, шинэ найз олох, юм нийтлэхдээ Фэйсбүүк ашиглах үнэхээр дуртай байлаа. Намайг Фэйсбүүк дээр бүртгэлгүй гэдгийг мэдээд тэд надад бүртгэл нээн тохируулж өгсөн бөгөөд хэрхэн онлайнд нэвтэрч, ашиглахыг би аажмаар сурсан юм. Цаг завтай байх үедээ би Эзэн доторх зарим нэг ах, эгчийнхээ нийтэлсэн зүйлийг харж, тэдгээрийг бусадтай хуваалцаж, “таалагдлаа” гэж дардаг байв. Заримдаа би Эзэнийг магтсан зүйл нийтэлж, эсвэл найзуудын бүлгэм дэх хүмүүстэй Эзэний нигүүлслийг хуваалцдаг байлаа. Би өдөр бүр үнэхээр сэтгэл хангалуун байсан юм.

Шүүлтийн нууцыг илчлэх нь

2016 оны 2 дугаар сарын нэгэн өдөр, Фэйсбүүкийн нэг найзынхаа профайлыг үзэж байгаад би энэ нийтлэлийг харав: “Бид өнөөдөр бүлгэмдээ шүүлтийн асуудлыг хэлэлцлээ. Бид бүгд өөр өөр зүйл хэлсэн боловч ерөнхийдөө гол зүйлс дээр санал нийлсэн. Нэг хүн: ‘Би ямар нэг зүйлийг ойлгохгүй бол хуучны утгагүй үг хэлж зүрхэлдэггүй—энэ бол ирээдүйд Бурханы хийх зүйл бөгөөд бид элдвээр таамаглахаар оролдож болохгүй’ гэж хэлсэн. Өөр нэг хүн: ‘Дуулал 75:2-т “Товлосон цаг ирэхэд Би шулуун шударгаар шүүх болно” гэдэг. Хүн нэг бүрийн хийдэг бүх зүйлийг Бурхан тэмдэглэж байгаа тул Эзэн Есүс бүх хүнийг шүүхээр эргэж ирэх үедээ яг л кино тоглуулж байгаа мэт бидний үйл хэргийг бүгдэд илчилнэ. Тиймээс бид Бурханаар шүүгдэж, тамд хаягдахгүйн тулд үйлдэлдээ шулуун шударга байх ёстой ба мууг үйлдэж яавч болохгүй’ гэж хэлсэн. Бас нэг хүн: ‘Библид ийн өгүүлсэн байдаг: “Агуу цагаан сэнтий болон дээр нь заларсан Нэгнийг би харлаа, Түүний дүр төрхөөс тэнгэр, газар зугтсан ба тэдний хувьд байх газар олдсонгүй. Их, бага үхсэн хүмүүс Бурханы өмнө зогсож байгааг би харлаа; номнууд дэлгээстэй байв: өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном байлаа: үхэгсэд өөрсдийнхөө үйлсийн дагуу уг номонд бичигдсэн зүйлсээр шүүгдэв(Илчлэл 20:11-12). Эцсийн өдрүүдэд Эзэн Есүс эргэж ирэх үедээ аварга том ширээг тэнгэрт байрлуулаад ард нь сууж, номыг нээнэ гэдгийг судраас харж болно. Тэгээд бүх хүн төрөлхтөн газарт өвдөг сөгдөн, Тэрээр хүн болгоны нэрийг дуудаж, үйл хэргийнх нь дагуу нэг бүрчлэн шүүнэ. Эзэн сайн хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд аваачна, харин муу хүмүүс там руу хаягдана’ гэж хэлсэн.”

Тэр нийтлэлийг уншиж дууссаныхаа дараа би сандал дээрээ суусаар, Эзэн Есүс хүн төрөлхтнийг шүүж буй дүр зургийг санаандаа зурлаа: Эзэн, сэнтийд сууж, хүмүүс бүгд Түүний ширээний өмнө өвдөг сөгдөх бөгөөд Бурханаар шүүгдэхийн тулд бүх нүглээ улайж, Эзэн хүн нэг бүрийг үйл хэргийнх нь дагуу тэнгэр лүү юм уу там руу илгээнэ. 20 гаруй жилийн турш Эзэний үнэнч дагагч байснаа, мөн Түүний сургаалыг биелүүлэхээр хичээнгүйлэн зүтгэснээ би бодов. Эзэн миний сүсэг бишрэлийг хараад тэнгэрт аваачна гэж би итгэж байлаа. Гэхдээ энэ бүхнийг улам цааш бодтол гэнэт нэг санаа төрөв: Одоо би Интернет ашиглаж мэддэг болсон юм чинь “шүүлт” гэж хайгаад юу гарч ирэхийг нь харж яагаад болохгүй гэж? Би хөтчөө нээгээд үг бичлээ; аль холбоос дээр дарснаа санахгүй байгаа ч гайхалтай нь “Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм” гэх өгүүлбэр гарч ирсэн юм. Энэ нь тэр даруй миний анхаарлыг татсан тул цааш уншихаар вэб сайт руу нь оров. Вэб хуудас ачаалах зуур тааламжтайн зэрэгцээ бодолд автуулам “Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм” гэх энэхүү магтан дууг би сонслоо: Дууны үг нь: “Амьдралдаа хэрвээ хүн цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө хол байлгах ёсгүй, тэгвэл чи Сатаны зохион байгуулалт болон нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэлд амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав(“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”) гэсэн байв.

Магтан дуу дуусахад би үгийг нь тунгаан бодсон ба нэлээд сэтгэл хөдлөм санагдсан билээ. “Бурханы гэсгээлт, шүүлт бидний авралын гэрэл мөн гэж үү? Энэ нь хүн төрөлхтний хамгийн агуу хамгаалалт, нигүүлсэл мөн үү? Бид үүнийг хэрхэн ойлгох вэ? Хүмүүс ариусгагдаж, утга учиртай амьдралаар амьдрахыг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг үү?” гэж би бодож эхэллээ. Энэ дууны үгийг тунгаан бодоход олон асуулт толгойд эргэлдэж байсан юм. “Хэрвээ Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Шүүлт яахаараа авралын гэрэл болдог билээ?” гэж бас бодогдов. Иймэрхүү зүйл урьд нь хэзээ ч сонсож байгаагүй учраас би сониучирхаж, бас догдолж байлаа. Магтан дуунд өгүүлж байсан шүүлт нь шүүлтийн тухай миний ойлголтоос өөр байсан ч шүүлт үнэхээр гүнзгий ач холбогдолтой бөгөөд хүний ирээдүй, хувь заяатай холбоотой гэх бүдэг бадаг мэдрэмж надад байсаар байв. Магтан дууны эх сурвалжийг шалгаад Төгс Хүчит Бурханы Чуулганаас гаргаж гэдгийг олж мэдсэн тул би вэб сайт руу нь орлоо. Нүүр хуудас нь шинэлэг, аятайхан байгаад зогсохгүй агуулга нь ч баялаг, олон янз байхыг харав. Тэнд сонсох, унших материал, дуу, хэлэлцүүлэг болон өөр олон зүйл байсан юм. “Энэ вэб сайтын тухай надад яагаад хэн ч хэлээгүй байдаг билээ? Ийм сайхан зүйл байхад хэн ч мэдээгүй болохоор надтай хуваалцаж чадаагүй юм уу?” гэж би бодлоо. Би “Ном” гэсэн нэртэй холбоос дээр дарж, гарч ирсэн жагсаалтыг доош гүйлгэж байгаад “Амийн оролтын туршлагын тухай гэрчлэлүүд” гэсэн ном байхыг олж харав. Түүн дээр дартал ихэвчлэн Бурханы шүүлтийн тухай гэрчлэлүүд харагдлаа. Жишээ нь: “Бурханы шүүлт, гэсгээлт намайг аварсан”, “Бурханы шүүлт, гэсгээлт миний хувьд агуу аврал байсан”, “Бурханы шүүлт, гэсгээлтээс би хайрыг нь харсан”, “Бурханы шүүлт, гэсгээлт нүгэлт сүнсийг минь сэрээсэн”, “Бурханы шүүлт, гэсгээлт намайг зөв замд оруулсан.” Ажилдаа явах цаг бараг болсон тул би тэдгээр гэрчлэлийн цөөн хэдийг нь товчхон харж л амжсан юм. Итгэгчид, завхарсан зан чанар нь хэрхэн өөрчлөгдсөн тухай дүрслэн бичсэн байснаас гадна өөрсдийн итгэл дэх дутагдал, завхрал, эндүү ташаа үзэл санаа гэх мэтийнхээ талаар, мөн Төгс Хүчит Бурханы шүүлтийн үгээр дамжуулан эдгээр нь хэрхэн өөрчлөгдсөн талаар өгүүлсэн байлаа. Энэ нь “Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм”-н талаар улам их сонирхоход намайг хүргэв. Шүүлт нь яллагдах тухай байгаагүй юм гэж үү? Хүн бүрийн төгсгөлийг тодорхойлох тухай байгаагүй юм гэж үү? Би үнэхээр догдолж эхэлсэн ба “Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм. “Амийн оролтын туршлагын тухай гэрчлэлүүд” нь хүмүүсийн итгэлд туйлын их тустай ном байж магадгүй бөгөөд үүнийг сайн судлах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд би хүрсэн юм. Гэвч цаг үлдээгүй тул компьютерээ унтраагаад ажилдаа явлаа.

Тэр шөнөдөө би унтаж чадалгүй орон дотроо эргэн хөрвөөж байлаа; Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтын зургууд толгойд орж ирсээр байв. Ялангуяа “Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм” гэх өгүүлбэр толгойноос огт салахгүй байсан бөгөөд “шүүлт” гэдэг нь чухам юуг хэлснийг мэдэхийг үнэхээр их хүсэж байлаа.

Маргааш нь би өглөө эрт босоод Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайтыг нээж, “шүүлт” гэх үгийг хайж эхлэв. Би “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг” гэсэн гарчигтай нийтлэлийг олж хараад, нээсэн бөгөөд эдгээр үгийг уншсан юм: “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ хэмээн урьд нь хэлсэн, энэ үгэн дэх ‘шүүлт’ гэдэг нь эцсийн өдрүүдэд сэнтийнх нь өмнө очдог хүмүүс дээр Бурханы өнөөдөр хийдэг шүүлтийг хэлдэг. Эцсийн өдөр ирсэн үед Бурхан тэнгэрт том ширээ засаж, дээр нь цагаан бүтээлэг дэвсээд, дараа нь бүх хүнийг газарт өвдөг сөгдүүлж, Өөрөө агуу сэнтийд суунгаа хүн бүрийн нүглийг илчилж, үүгээрээ тэднийг тэнгэрт гаргах уу, гал болон хүхэрт нуурт унагах уу гэдгийг тогтоодог гэсэн ер бусын төсөөлөлд итгэдэг хүмүүс байж магад. Хүний төсөөлөл ямар ч байлаа гэсэн, Бурханы ажлын мөн чанарыг өөрчилж чадахгүй. Хүний төсөөлөл гэдэг хүний харсан, сонссон зүйлийг нийлүүлж, нэгтгэсэн, хүний тархинаас гардаг, санаа бодлынх нь бүтээл төдий юм. Иймд Би, хүний төсөөлөл хэчнээн гайхамшигтай байлаа ч, зураг төдийгөөс хэтрэхгүй ба Бурханы ажлын төлөвлөгөөг орлож чадахгүй гэж хэлдэг. Эцсийн эцэст, хүн Сатанаар завхруулсан, иймээс хүн яаж Бурханы бодлыг ойлгож чадах юм бэ? Хүн Бурханы шүүлтийн ажлыг маш гайхамшигтай байна гэж боддог. Бурхан Өөрөө шүүлтийн ажлыг хийж байгаа учраас хамгаас өргөн цар хүрээтэй, эгэл хүмүүст ойлгомжгүй байх ёстой, энэ нь тэнгэрт цуурайтаж, газрыг доргиох ёстой гэдэгт итгэдэг; эс бөгөөс энэ яаж Бурханы хийсэн шүүлтийн ажил байж чадах юм бэ? Энэ нь шүүлтийн ажил болохоор Бурхан ажиллахдаа маш сүрлэг, сүр жавхлантай байх ёстой ба шүүгдэж байгаа хүмүүс нь цурхиран уйлж, өвдөг дээрээ сөхрөн өршөөл хүсэж байх ёстой гэдэгт тэр итгэдэг. Ийм дүр зураг асар гайхамшигтай, гүнээ сэтгэл хөдлөм байх биз… Хүн бүр Бурханы шүүлтийн ажлыг ер бусын гайхалтай гэж төсөөлдөг. Гэвч Бурхан хүмүүсийн дунд шүүлтийн ажлаа аль хэдийн эхэлсэн бөгөөд энэ бүх хугацаанд чи амар амгалан унтсаар ирсэн гэдгээ мэддэг үү? Чамайг Бурханы шүүлтийн ажил албан ёсоор эхэлж байна гэж бодох үед Бурхан газар тэнгэрийг шинээр бүтээх цаг аль хэдийн болсон байдгийг мэддэг үү? Магадгүй тэр үед чи амьдралын утга учрыг дөнгөж ойлгосон байх боловч Бурханы өршөөлгүй шийтгэлийн ажил бөх унтсаар л буй чамайг там руу аваачих болно. Тэр үед л чи Бурханы шүүлтийн ажил аль хэдийн дууссаныг гэнэт ухаарах болно.” Би энэ үгсийг уншаад үнэхээр гайхлаа. Эдгээр нь Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын тухай хүмүүсийн сэтгэлийн гүн дэх бодлууд, тэдний үзэл бодлыг маш нарийн нягт илчилжээ—эдгээр нь бас үнэхээр жинхэнэ, бодитой байв. “Миний баримталсаар ирсэн, тэнгэр дэх шүүлтийн тухай санаа зөвхөн миний төсөөлөл байсан юм гэж үү? Хүмүүс бүгд Бурханы шүүлтийг нууцлаг, ер бусын гэж төсөөлдөг болохыг энэ хэсэг харуулж байна. Түүнчлэн, шүүлтийн ажил аль эрт эхэлсэн бөгөөд удахгүй дуусна гэдгийг энэ нь илтгэдэг. Мөн Бурханы илрэлийг эрж хайхад цаг бүү үр гэж хүмүүсийг уриалдаг. Эдгээр нь Бурханы дуу хоолой мөн юм гэж үү?” гэж би гайхширлаа. Тэр бодол сэтгэлийг минь тайван бус болгож, Бурханы шүүлтийн утга учир үнэндээ юу болохыг тэр даруй ойлгохоор үнэхээр хүссэн юм. Гэхдээ Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайт дээр хэтэрхий олон контент байсан болохоор тухайн үед хаанаас судалж эхлэхээ мэдэхгүй байсан тул Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийг өөрсдийг нь хайж олоод, аливааг ойлгоход минь тусалж чадах эсэхийг үзэхээр шийдэв.

Би Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайт дээрх чатын функцийг ашиглан шүүлтийн талаар илүү ихийг мэдэж авах сонирхолтой байгаагаа хэлж зурвас үлдээсэн юм. Нэг хүн надад тэр дор нь хариулан, Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр эгчийг танилцуулсан нь, надтай харилцсан Лиу Хуй, Ли Мэй хоёр байв. Тэдэнтэй ярилцах явцдаа тэр хоёр эгч нээлтэй, шударга, шулуухан хүмүүс болохыг олж мэдсэн бөгөөд сэтгэлээ уудлан ярилцахыг хүссэн юм. “Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб сайт надад үнэхээр таалагдлаа. Энд төрөл бүрийн сүнслэг ном, магтан дуу, клип, сайн мэдээний кино, Бурханы үгийн уран уншлага гэх мэт зүйл байна. Үнэхээр их агуулга байгаа ч Бурханы шүүлт гэдэг нь ямар утгатай болохыг би ердөө ойлгохгүй юм. Би ‘Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг’ гэдгийг л уншсан, энэ нь Бурханы шүүлтийн ажил аль хэдийнээ эхэлсэн бөгөөд тэнгэр дэх шүүлтийн талаарх санаа бол хүний үзэл, төсөөллийн үр дүн төдий гэсэн утгатай мэт санагдсан. Энэ нь шүүлтийн тухай миний ердийн ойлголтоос нэлээд өөр юм. Та нар энэ тухай ойлголтоо надтай хуваалцаж болох уу?” гэж би тэдэнд хэлсэн юм.

Ли Хуй эгч: “Бурханыг магтъя! Хамтдаа эрж хайн, нөхөрлөе! Би ч бас чамтай адилхан бодож, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил тэнгэрт хийгдэнэ гэж итгэдэг байсан. Гэвч, Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ах, эгч нартай нөхөрлөсний дараа энэ нь ердөө миний үзэл, төсөөлөл байсныг би ухаарах болсон. Бурханы шүүлтийн ажил тэнгэрт, эсвэл газарт хийгдэх эсэхийг Библи дэх зарим зөгнөлд тодорхой өгүүлсэн. Жишээ нь, Илчлэл 14:6–7-д ингэж хэлдэг: ‘Тэнгэрийн дундуур өөр нэг тэнгэрэлч нисэж байгааг би харлаа. Газар дээр оршин суугчид, бүх үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах сайн мэдээ түүнд байгаа ба тэр чанга дуугаар, “Бурханаас эмээж, Түүнд алдрыг өргө; учир нь Түүний шүүлтийн цаг ирлээ: тэнгэр, газар, тэнгис ба усны ундаргыг бүтээсэн Түүнийг шүтэн мөргө” гэв’ Дуулал 96:13-д: ‘Учир нь Тэр ирж байна, учир нь Тэр газар дэлхийг шүүхээр ирдэг: Тэрээр дэлхий ертөнцийг зөвт байдлаар, хүмүүсийг Өөрийнхөө үнэнээр шүүнэ.’ Иохан 9:39-д: ‘Шүүлтийн төлөө Би энэ дэлхийд ирсэн тул хардаггүй хүмүүс харж болох юм’ гэж хэлдэг. Эдгээр библийн эшлэлд ‘Газар дээр оршин суугчид… тунхаглах сайн мэдээ түүнд байгаа’, ‘учир нь Тэр газар дэлхийг шүүхээр ирдэг’, ‘Шүүлтийн төлөө Би энэ дэлхийд ирсэн’ гэж дурддаг. Эцсийн өдрүүдэд Бурхан хүний ертөнцөд биеэр ирэх ёстой ба шүүлтийн ажил хийж, бүх хүнийг, бүх үндэстнийг шүүхээр ирэх болно гэдгийг эндээс бид харж болно. Түүнчлэн, Бурхан хүн төрөлхтнийг бүтээхээсээ өмнө бидэнд зориулсан тохиромжтой амьдрах орчныг бэлдэхийн тулд тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэдгийг Библийг уншсаны хувьд бид мэднэ. Бурхан дараа нь хүн төрөлхтнийг бүтээж, биднийг тэнгэрт биш, газар дээр амьдруулахаар зохицуулсан. Тэгвэл бид яаж тэнгэрт очиж чадах юм бэ? Завхарсан хүн төрөлхтөн энэ газар дээрх Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Түүнчлэн, Патм арал дээр байхдаа Иохан агуу цагаан сэнтий тэнгэрт байхыг харсан гэж Илчлэлийн номд тэмдэглэсэн байдаг. Үнэндээ энэ нь ердөө л Иоханы үзэгдлүүдийн нэг байсан ч зарим хүн үүнийг, эцсийн өдрүүдийн үеэр Бурхан эргэж ирэхдээ хүмүүсийг тэнгэрт шүүнэ гэсэн үг гэж шууд утгаар нь тайлбарласан. Энэ бидний өөрсдийн үзэл, төсөөлөл төдийхөн бөгөөд зөгнөлүүдийг буруугаар тайлбарласан хэрэг юм—энэ нь Бурханы ажлын бодит байдал огт биш.”

Би үүнийг сонсоод мэл гайхлаа: Эгч нарын надтай хуваалцсан библийн бүх эшлэлийг би уншсан мөртөө эдгээр үгийн жинхэнэ утгыг яагаад хэзээ ч анзаараагүй байдаг билээ? Тийм ээ! Бурхан хүн төрөлхтнийг газар дээр амьдруулахаар бүтээсэн тул бид яаж ер нь тэнгэрт очиж чадах билээ? Миний итгэл үнэхээр тодорхой бус, мэдлэггүй байдлаар дүүрэн байв!

Ли Мэй эгч дараа нь надтай ингэж нөхөрлөлөө: “Эцсийн өдрүүдэд Бурхан газар дээр шүүлтийн ажлыг хийхийн тулд бие махбодтой болоод зогсохгүй, Түүний ажил аль эрт эхэлсэн бөгөөд удахгүй дуусна. Бурханы шүүлтийн ажил хүмүүсийн төсөөлдөг шиг тэнгэрт хийгддэггүй, мөн тэдний итгэдэг шиг хүмүүсийг яллах явдал ч биш юм. Үнэн хэрэгтээ, Бурханы шүүлтийн ажил гүйцэлдэхээс өмнө, Бурханы сэнтийн өмнө очдог бүх хүн бол Бурханы үгээр шүүгдэж, шалгуулж, цэвэрлэгддэг хүмүүс билээ. Бурханы шүүлтийг хүлээн зөвшөөрч, ариусгагддаг бүх хүнийг Бурхан хаанчлал руугаа аваачна. Харин Бурханы үгийн шүүлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүсийн хувьд нүгэлт уг чанарыг нь Бурхан шүүж, цэвэрлэхгүй тул тэд нүгэл дунд амьдарч, байнга нүгэл үйлдсээр байх болно. Мөн худал ярьж, хуурч, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцнэ. Тэд нүглийнхээ улмаас тамд устах ба энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илрэл юм. Олон жил Эзэнийг дагасан бид, итгэлээсээ үүдэн нүглээсээ золин авруулсан боловч нүгэлт уг чанарын маань асуудал шийдвэрлэгдээгүй гэдгийг гүнээ ухаарсан юм. Бид Эзэнийг дагадаг атлаа нөгөөтээгүүр Эзэний сургаалыг байнга сөрж, харин ч бүр махан биеийн хүслээ дур зоргоор нь тавьж, худал хэлэх, хууран мэхлэх, далдуур явуулга хийж, алдар нэр, эд хөрөнгийн төлөө тэмцэлдэх гэх мэт нүгэл үйлддэг. Бид хоосон хийрхэлд шунан дурлаж, материаллаг ертөнцийн ёрын муу чиг хандлагын араас хөөцөлддөг. Гэх мэтчилэн бий. Ялангуяа шалгалт, осол, гай гамшигтай тулгарах үедээ бид Бурханыг буруугаар ойлгож, Түүнийг буруутгаж, бүр Түүнээс урвадаг. Бид нүгэл үйлдээд түүнийгээ улайх байнгын нөхцөл байдал дунд амьдарч байгаа ч нүгэлт уг чанарынхаа дөнгөнөөс хэзээ ч ангижирч байгаагүй гэж хэлж болно. Библид: “Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14) гэж хэлдэг. Бидэн шиг завхарсан хүмүүс Бурханы хаанчлалд орж яаж чадах билээ? Төгс Хүчит Бурхан ийн хэлсэн: “Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). Иймээс эцсийн өдрүүдийн үеэр Бурхан Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, завхарсан хүн төрөлхтний хэрэгцээний дагуу хүмүүсийг шүүх, гэсгээх, цэвэрлэх үе шатыг явуулж байгаа билээ. Зорилго нь, биднийг Сатаны эзэмшлээс бүрмөсөн аварч, нүгэлт уг чанарын маань дөнгийг үгүй хийх явдал бөгөөд ингэснээр бид ариусгагдаж, аврагдаж чадна. Эндээс, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь бүхэлдээ цэвэрлэх болон аврах явдал гэдгийг харж болно. Энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг биднийг яллах явдал биш юм.”

Лиу Хуй эгч үргэлжлүүлэн ийн нөхөрлөв: “Тэр тийм шүү, Эньхуй эгч ээ. Бодоод үзэцгээе, хэрвээ Бурханы шүүлтийн ажил биднийг яллах, шийтгэхийн төлөө байсан бол Сатаны нөлөөгөөр ихэд завхарсан бидний хэн ч, хэзээ ч аврагдахгүй, эсвэл Бурханы хаанчлалд орж чадахгүй байх байсан. Хэрвээ тийм байсан бол Бурханы шүүлтийн ажил байхын хэрэг юу сан билээ? Эцсийн өдрүүдэд Бурхан яагаад шүүлтийн ажил хийдгийг болон үүний ач холбогдол юу болохыг Төгс Хүчит Бурханы үг тодорхой өгүүлдэг. Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншицгаая: ‘Хүний бүхий л амьдрал Сатаны эзэмшил дор өнгөрдөг, өөрийгөө Сатаны нөлөөнөөс чөлөөлж чадах хүн нэг ч үгүй билээ. Бүгд өчүүхэн төдий ч утга учир, эсвэл үнэ цэнгүйгээр, бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэн үгүй. Хүн, Сатаны нөлөөнөөс өөрийг нь чөлөөлөх үнэнийг олж авах чадваргүй. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч, өөрийгөө Сатаны нөлөөллийн хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид, маш цөөхөн хүн энэ нууцыг олж илрүүлсэн, маш цөөн хүн үүнийг хөндсөн. … Хэрвээ хүн цэвэрлэгдэхгүй бол бохир заваан юм; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулахгүй бол Сатаны хоригдол хэвээр үлдэх болно; хэрвээ тэр шүүгдэж, гэсгээгдэхгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болоод амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир, Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг чинь батлахад хангалттай юм. Хэрвээ чиний оюун санаа болон бодол цэвэрлэгдээгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдээгүй бол бүхий л оршихуйг чинь Сатаны эзэмшил хянаж, оюун санааг чинь Сатан захирч, бодлыг чинь Сатан эрхшээж, бүх оршихуйг чинь Сатаны гар хянаж байдаг(Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”). “Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4-өөс). Тэгвэл бид Бурханы үгээс юу туулж чадах вэ? Нэг талаар, Бурханы үг туйлын бодитой бөгөөд амьдралын маань бодит нөхцөл байдлыг маш сайн тусгадаг гэдгийг бид харж болно. Нөгөө талаар, өөрсдийгөө бузар муухай, завхралаас ангижруулж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижруулахын тулд бид эхлээд Бурханы шүүлт, цэвэрлэлтийг туулах ёстой гэдгийг харж болно. Тэр үед л бид Бурханаар хаанчлал руу нь хүргүүлэх эрхтэй болно. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажилгүйгээр бид Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүмүүс болохуйцаар цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хаанчлалд орж чадахгүй нь лавтай. Бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ хэзээ ч болихгүй бөгөөд эцэстээ тамд Бурханаар устгуулах болно. Үнэн хэрэгтээ, Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нарын бодит гэрчлэлүүдээс Бурханы шүүлт, гэсгээлт бол хүмүүсийн авралын гэрэл болохыг харж болно. Сатан биднийг бүгдийг нь завхруулсан боловч бид Төгс Хүчит Бурханы өмнө очиж, Бурханы үгэн дэх шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чаддаг учраас амь зан чанар маань аажмаар өөрчлөгддөг. Бид тэрслүү, эсэргүү байдлаас хүлээн зөвшөөрч, захирагддаг байдал руу; биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, хэнд ч бууж өгдөггүй байдлаас аминч үзлээ хойш тавихыг хүсдэг, зөв зүйлд болон үнэнд захирагддаг байдал руу шилждэг. Түүнчлэн, Бурханы шүүлт, гэсгээлтэд илэрхийлсэн бүхэн бол үнэн, бас Бурханы зөвт, ариун зан чанарын илэрхийлэл тул Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах тусмаа бид Бурханыг төдий чинээ их мэддэг. Бид Бурханыг мэдэх тусмаа дэлхий дээрх хүмүүс, юмс, үйл явдлыг төдий чинээ тодорхой харж чаддаг. Улмаар бидний үзэл бодол, үнэт зүйл янз бүрийн түвшинд өөрчлөгддөг. Бид улам Бурханыг хүндэтгэж, Бурханд захирагддаг. Энэ бол Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн бидэнд үзүүлдэг үр нөлөө юм. Бурханы үгэн дэх үнэний гэрлийн шүүлтгүйгээр бид бүгд харанхуйд амьдарч, өдөр бүр нүгэл үйлдээд түүнийгээ улайн, дараа нь дахин нүгэл үйлдсээр, нүглийн дөнгөнөөс хэзээ ч салахгүй байх байсан. Тэгвэл Бурхан биднийг яаж ер нь Өөрийнхөө хаанчлалд аваачиж чадах билээ?”

Ли эгч, Лиу эгч хоёртой нөхөрлөсний дараа миний зүрх сэтгэлд тод гэрэл ассан мэт санагдлаа. Тэдний хэлсэн зүйл үнэн байв: Манай чуулганы пастор, ахлагч, ах, эгч нар бүгд нүглийн хүлээсээс өөрсдийгөө салгаж чадаагүй. Би ч бас өөрийн эрхгүй байнга нүгэл үйлдэж, Эзэний үгийг хэрэгжүүлж чаддаггүй байв. Бид бүгд нүгэл үйлдээд, дараа нь түүнийгээ улайдаг байдалд амьдарч байгаа—Бурхан эргэн ирж, шүүлт болон цэвэрлэлтийн ажлын үе шатыг хийх нь бидэнд үнэхээр хэрэгтэй юм. Хэрвээ би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлаагүй бол эдгээр үнэнийг хэзээ ч ойлгож авахгүй байжээ. Тэгээд би Бурханы удирдамжид үнэхээр талархаж байв. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, эгч нарын нөхөрлөхийг сонсохын зэрэгцээ Бурханы үгийн шүүлтээр дамжуулан завхарсан зан чанар нь хэрхэн өөрчлөгдсөн тухай өгүүлсэн Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нарын бичгээр үйлдсэн гэрчлэлийг уншаад би Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын талаар бага зэрэг ойлгох болсон билээ. Миний үзэл арилсан ба Бурханы шүүлт, гэсгээлт нь нүглээс зайлж, ариусгалтыг олж авахад бидэнд чухал болохыг одоо би мэдэж авсан.

Дараа нь Лиу Хуй эгч ингэж хэллээ: “Төгс Хүчит Бурханы үгээс дахиад хоёр хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ийн хэлжээ: ‘Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай итгэх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг). ‘Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би, эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Хүн төрөлхтний хэрэгцээнд нийцүүлэн, хүмүүсийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлэхийн тулд эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болсныг Төгс Хүчит Бурханы үгээс харж болно. Тэрээр хүн төрөлхтний халдахыг тэвчихгүй Бурханы зөвт зан чанарыг илчилдэг. Бурхан үгээрээ дамжуулан хүмүүсийн уг чанар, мөн чанар, завхралынх нь жинхэнэ байдлыг илчилдэг. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн шүүлтийн үгийг хүлээж авснаар л бид биеэ тоосон, зальхай, аминч зан, муу муухай байдал зэргээ мэдэж авч чаддаг ба энэ нь бүгд сатанлаг уг чанар болон завхарсан зан чанарын маань нэг хэсэг юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авснаар л бид Бурханы зөвт зан чанарыг мэдэж, Бурханыг хүндэлж, жинхэнээсээ гэмшдэг зүрх сэтгэлтэй болж чадна. Улмаар бид завхарсан зан чанараа өөрчилж, цэвэрлэж чадна. Энэ нь Бурханы шүүлтийн ач холбогдол, мөн авралд хүрэх цорын ганц зам билээ. Эньхуй эгч ээ, бид Төгс Хүчит Бурханы үгээс аль болох ихийг чин сэтгэлээсээ уншиж байгаа цагт Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын ач холбогдол бидэнд тодорхой болно, үүнээс ч илүүтэйгээр, зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л хүмүүст мөнх амийн замыг өгч чадна гэдгийг бид харна.”

Эзэнийг магтъя! Эгч нартай ярилцсанаар би асар ихийг олж авлаа. Хэдийгээр би Бурханы шүүлт, гэсгээлтийг хараахан туулаагүй байгаа ч, эгч нартай нөхөрлөж, “Амийн оролтын туршлагын тухай гэрчлэлүүд”-ийг уншсанаар Бурханы шүүлт, гэсгээлт хүмүүсийг үнэхээр өөрчилж чадна гэж надад санагдсан юм. Бас, намайг өөрчилж, ариусгахын тулд Бурхан шүүлт, гэсгээлтийн үе шатаа явуулах үнэхээр хэрэгтэй гэж надад санагдсан бөгөөд ингэснээр би тэнгэрийн хаанчлалд хүргэгдэх эрхтэй болно. Дараа нь, дахиад хэдэн өдөр нөхөрлөсний дараа Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол болон Бурханы нэртэй холбоотой үнэний талаар би илүү ихийг ойлгож авав. Би бас жинхэнэ Христийг хуурамчаас, жинхэнэ чуулганыг хуурамч чуулганаас хэрхэн ялгаж танихыг бас олж мэдлээ. Бурхан бие махбодтой болох, Бурханы ажил, хүний ажлын хоорондох ялгаа, хүн төрөлхтнийг Сатан хэрхэн завхруулдаг, Бурхан бидний хэрхэн авардаг гэх мэт үнэнийг би олж мэдсэн. Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдэг баттай дүгнэлтэд би хүрээд, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайгаар хүлээн авсан юм. Бурханыг магтъя! Тэр үеэс хойш би Бурханы үгийг унших ханашгүй их хүсэлтэй болов. Чуулганы амьдралаар амьдарч, ах эгч нартай үнэнийг нөхөрлөж, Бурханы үгийн усалгаа, хооллолтыг хүлээн авснаар миний сүнс асар их хангалт хүртэж байгаа мэт санагдсан юм. Энэ нь надад, Библи дэх Илчлэлийн номын: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болн(Илчлэл3:20) гэх зөгнөл бүрэн биелснийг харах боломж олгосон билээ. Энэ зөгнөл над дээр биечлэн хэрэгжиж байгааг би бас мэдэрсэн юм. Төгс Хүчит Бурханы үг зүрх сэтгэлийн минь үүдийг тогшин, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы шүүлтийн ажлыг мэдэж, Түүний өмнө буцаж очих боломж олгосон юм. Бурханыг магтъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Байр сууриа алдсаны дараа

Хуйминь, Хэнань муж Хэн нэгэн хүн удирдагчийн байр сууринаас халагдаад гутарч, сул дорой, дүнсгэр болохыг харах болгондоо тэднийг би дорд...

Messenger дээр бидэнтэй холбоо барих